Нансалмаа интервью

Информанты:

Экспедиция:

SR004XY 1 цаг 26 минут М2: Таны алдар нэр хэн бэ? Х1:Нансалмаа М1: Намайг Илья гэдэг Х1: Гоё нэртэй юм байна М2: Гоё нэртэй, гоё хувцастай, гоё хором бакалтай, олон үхэртэй хах Х1: Хятадаар ярина М2: Оросоор ярив М3: Хаана төрсөн бэ? Хэдэн онд төрсөн бэ Х1: Олон овоот суманд 59 онд соволжид төржээ олон овоо сумны соволжий хөдөө тэр үед бүр малчин М3: Оросоор ярив Х1: Илья гоё нэртэй байна М3: Илья, би Олья, хаха М3: Оросоор ярив М1: Та малчин уу? М2: Ямар малтай вэ? Х1: Хонь үхэр, адуу байна мал бүр хөдөө байгаа М1: Зөндөө байгаа. Таны мал тарган уу? Х1: Таргөөн М2: Оросоор ярив М3: Та ямар хэлтэй вэ? М1: Эвенк хэл мэднэ үү? Хамниган хэлтэй юу? Х1: Хамниган кэлтэй монгол хятадаар бурж чидна. М2: Оросоор ярив М3: Энэ танай нутгийн дэргэд ямар ямар алдартай газар байдаг вэ? Овоо юм уу? Уул юм уу? Х1: Урд чинь Баяндэлгэр овоо байна М1: Энэ тэнгэрийн овоо юу? Х1: тэнгэрийн овоо бишба нутгийн овоо М3: Тэр овоонд ямар учиртай овоо юм бэ? Тэнд очдог вэ Х1: Жил бүрийн 7 харын 18 -нд овоо тахидаг. М3: Оросоор ярив Х1: бишээ 6 харын 18 нд очно М1: Тэнд лам очно эсвэл бөө удган очих уу? Х1: Лам залдаг, адис авна. Овоо тахидаг лам М3: Тахихад юу овоон дээр тавьдаг вэ? Х1: овоо тахих гэдэг бол одоо цөм гаднаа хадаг, зөмөлгө Х2: Улаан ногоон хийморь өнгө бүрийн бүс уяна Х1: Өнгө бүрийн бүс уяна. Овоон дээр мод босгоно. Бургаахан дотор хадаг зөмөлгөө уяна Х2: Улаан ногооноор бургасандаа уяна түүнийг зөмөлгө гэнэ Х1: хонь алвал хонь аваачинаа янзын одоо идэх юмаа аваачинаа М1: Оросоор ярив Х1: Сүү цагаан идээ аваачина цайны дүүж, гүүний дүүж бүр аваачина М3: Архи ордог уу? Х1: архи бас тавина хүн хүн адилгүй. Овоондоо юм өргөнө, мөргөнө Х2: түрүүн бол эмэгтэй эрэгтэй өөр өнөө бол бултаараа гарна Оросоор ярив М3: Тэр овоон дээр эмэгтэйчүүд бас гарч болох уу? Х1: Болно. манай энчээ бүр гарнаа гараад одоо зөмөлгөө уяна, идэх юмныхаа одоо дээжээ өргөнө. М1: Оросоор ярив Х1: Лам чинь уншлагаа уншина, адис авна, мөргөнө. Овоогоо гороолож тойрохоо Х2: Хүн олон сум бултаар ирнэ. Дөрвөн зүгтээ ийгээд көвтээд мөргөнө М1: Оросоор ярив М3: Овоон дээр сэтэр хийх үү? М1: Мал сэтэр хийдэг үү? Х1: Гүйх морийг одоо овоонд тойруулна тэгдэг байх Х2: Овоон дээр морий уралдана, бөх барилдана. Тэр овооны бөх М1: Оросоор ярив М3: Адуунаас гадна ондоо мал хэтэрлэдэг үү? Х1: Үхэр байна. Адуу олон байна М1: Оросоор ярив Х2: Сэтэртэй морь унахгүй эрэгтэй хүн унаж болно. Эмэгтэй хүн унаж болохгүй М1: Аль нэг хүн унаж болох уу? Эсвэл гэрийн эзэн унах уу? Х1: Гэрийн эзэн М1: Оросоор ярив М1: Энэ сэтэрлэснээш хойш түүний ясыг овоон дээр тавих уу? Ийм заншил байгаа юу? Х1: Үгүй М1: Оросоор ярив М1: Танд сэтэрлэсэн морь байгаа юу? Х1: Манай дунд үгүй М1: Энэ баяндэлгэр овоо эзэнтэй юу? Овооны эзэн байгаа юм уу? Юу ярьдаг вэ? Домог сахиус бий юу? Х1: Хүнкирийг шилжүүлж ирсэн. Энэ овоон дээр тавьсан. Ерөн хэдэнд байсан билүү Х2: үгүй ба манай дүү тэр Баяндэлгэр овооны дэргэд буй Оросоор ярив М3: одоо тэгээд хүмүүс ярьдаг Лус савдаг та сонссон уу? Х1: Ноос хавдаг хөгийг хийнэ. Эсгий хийнэ М1: Оросоор ярив М3: Овооны уул байна хад байна эзэнтэй юм уу? Х1: Эзэнгүй, харшийн өндөр, хүйтний өндөр, баатар өндөр, хориг өндөр, рашаан өндөр, хурийн өндөр, таван өндөр М3: Энд өндрийн тухай үлгэр домог байдаг уу? Х2: Рашаан өндрийн тэнд рашаан гардаг. Ходоод тийм рашаантай байдаг түүнийгээ тахидаг мөнгө тавина М1: Оросоор ярив Х2: Баатар өндөр гэж юунд тийм нэртэй юм бол? Х1: Мэдэхгүй, баатар явдаг байсан юм байлгүй М1: Ямар баатар байсан юм бэ? Х1: Ямар ч баатар байгаагүй ээ. Ванжин багийн ах л багад хэлсэн юм одоо том өндөр хад Х2: Том хад хэр өндрийг мэдэхгүй Х1: Түүхийн бид мэдэхгүй М1: Оросоор ярив М1: Энэ нутагт алдарт баатар байсан уу? Дээр үед М2: Бөх барилдагч Х2: манай энд бөхчин байна уу Х1: манай энд хомор залуучууд нэртэй бөх хомор Х1: Аан бүү мэд байгаа байлгүй М1: Оросоор ярив М1: Заримдаа могой гэрт очвол сайн тэмдэг гэдэг та энэ талаар сонссон уу? Муу юу сайн уу? Х1: Хөдөө байна. М1: Хөдөө гэрт могой очвол энэ нь сайн уу? Яах вэ? Алж болох уу? Болохгүй юу? Х1: Могой олон бол цааш нь зална. Сүү өргөхөд цааш нь явна. Алан үгүй алахгүй тэрний толгойг нь эргэлдүүлээд цаашаа явахад сүү өргөнө М1: Могойн чуулган таарвал сайн уу? Х1: Сайн гэнэ. Тэрүүнд юм хаяж өгнө хөдөлгөж болохгүй алж болохгүй М1: Оросоор ярив М3: Могой биш мэлхий байвал яах уу? Мэлхийг яах уу? Х1: Манай энд таараагүй Х1: Хавар 5 сарын сүүл ногоо гарч ирэхэд мэлхий дуугарна. Ваг ваг. Үхрийн сүү гарна. Үнээ сүү арвин болно. Х1: Хятадаар ярив М1,2,3: Оросоор ярив Х1: Хамниган хүн бүр хонины арьс элдэнэ. Таар таар гэвэл настай хүүхэн арьсаа хурдан элдэнэ Х1: Хятадаар ярив М1,2,3: Оросоор ярив М3: Хятадаар ярив Х1,2: Хятадаар ярив М1: Энд кэрэм амьтан байгаа юу? Х1: Үгүй М1: Энд зэрлэг амьтан байгаа юу? Х1: Чонон, гөрөөхөн, зээр, тарвага М3: Оросоор ярив Х1: Үнэг, чоно. Танай тэнд тарвага байна уу? М1: Орост тарвага байж магадгүй сайн мэдэхгүй байна. М3: Москвад байхгүй хэхэ инээв М1: Тарваганы тухай аль нэг үлгэр бий юу? Та мэдэх үү? Х1: Тарвага түрүүнд манай энд намар хавхаар барина. Өвөл идвэл (түнхийн) нүхийн малтана. Утаа аргалаар тавина. Хөлдүүгээр нь тугал үхрийн арьсан шарын аваад хийнэ. Сорыг нь гаргана. М3: Хятадаар ярив Х1: Хятадаар ярив М1: Заримдаа монголд тарвага барихаар тусгай хувцас өмсөнө. Гутал малгай цагаан хувцас сүүлтэй тарвага сонирхож байгаад Хятадаар ярив Х1: морины сүүл цагаан, өднө, түрүүн тарвага олон байсан. Х2: Тарвага дураар алж болохгүй боохой алж болохгүй амьтны хамгаалал гээд хөдөө талд кабан байна. Хөдөө байдаг зэрлэг амьтан Х1: Хятадаар ярив. М1,2: Оросоор ярив М1: Эрхий мэргэн түүний талаар сонссон уу? Х1: Эрхий мэргэн гээд үлгэр ярьдаг. Настай хүн багад аман үлгэр ярьдаг. Өөрөө тааруулаад ярьдаг юм уу эрхийн чинээ биетэй, хөгшчүүл хааяа үлгэр ярьж өгдөг. М1: Оросоор ярив Х1: Хятадаар ярив М3: Хятадаар ярив Х2: Хятадаар ярив М1: Аан сурвалжлагч Х1: Хятадаар ярив М3: Оросоор ярив Х1: Телевиз дор бичсэнийг уншина М3: Үнэг ямар зантай амьтан бэ? Х1: Хаврын цагт улаан хөдөөгүүр хулгана аядана барьж иднэ. М3: Хятадаар ярив Х1: Хятадаар ярив М1: Рашаан өндөрт Х1: Хятадаар ярив М3: Хятадаар ярив Х2: Би хулгана жилтэй. Та ямар жилтэй М1: Би могой Х2: надыг хулгана иднэ үнэг хулганаа иднэ хахах инээв Х1: Хөдөө хулгана олон байна. М3: Үнэг хүмүүст гай хийдэг үү? Х1: Гайгүй хавартаа хорига (хурга) барина. Хонийг төрөхөд хөдөөгүүр хурга барина. Х2: Хорига М1: Хонины хурга Х2: Хонио сайн харахгүй бол хонины чинь хургыг үнэг иднэ. Х1: Үнэг чинь хөдөөгүүр олон нүхтэй. Хонь хаагуур очно бэлчинэ тэрийг нүхэнд аваад иднэ. Тэгж барина. Тийм л муухай. Хорига нэлээн том ишиг байсан хонины хаданд гарна морьтой хурга ишгийг гөртэй хазаараар хөөгөөд угаагаад цөм олдоод сүүлд нь гайгүй М1, 3: Оросоор ярив М3: Хятадаар ярив Х2: Өнөө манай үлгэр түрүүнд бид хөгшин хүн үлгэр ярьдаг. Телевизийн Х1: Үлгэр ярих хүн бас үгүй. Түрүүн дэнши радиогоор үлгэр чагнана Х2: Хятадаар ярив М3: Хятадаар ярив Х1: Хятадаар ярив. Тэр үлгэр хэлнэ Х2: Манай жаахан тэр нөхөр байхгүй ээ. Монгол гэр газрын нүх малтана. Дараа нь ийм гүн малтаад дөрвөлжин мод хийнэ. Гаргасан шороогоор нь өөрийг нь хучна. Тавилаа нүхэндээ өвөлжиж өвлийг өнгөрөөнө. Зундаа монгол гэр цагаан байхгүй юу даа. Зүгээр амьдралтай нь монгол гэрт сууна. Арай ядуу амьдралтайн нүхэндээ байна. Монгол гэр бария гэхэд модгүй бол яах билээ. М1: Оросоор ярив Х2: Зундаа чадалтай хүн гэрт сууна. Чадалгүй ядуу нь балаган жигандаа зундаа сууна. Бороо орвол бүр гоожино шал нойтон. Хамниган хүн түрүүнд хамаг ядуу. Манайд чинь орос хүн байлаа. Хамниган хүн хониноос ирлээ. Орос хүний ажлыг хийнэ. Баян хүний ажлыг нь хийнэ Х1: Манай тэр дээдүү дээдүүд үе амаргүй орос хүний ажлыг хийнэ. Тэгүүл идэх юм өгнө Х2: Орос хүн эд өгнө. Манай хамниган хүн нүүж ирээд дутааж ирээд юу юучгүй орос хүнд ажил хийнэ. Одоо эмэгтэй буриадууд орос хүнд стряпка ажил хийдэг. М3: Оросоор ярив Х2: Ажлыг л хийнэ. М3: Оросоор ярив Х1: Модон гэр байна тэр улсдаа модон гэрээ хямд өгөөд хамниган хүн М1: Оросоор ярив Х2: Хятадаар ярив Х1: Хятадаар ярив М3: Хятадаар ярив М1: Одоо энд орос хүн бий юу? Х2: Таниас өмнө хоёр байна. 80 гартай Вера Х2: Хамниган хүнтэй хуримлаад хоёр хүүхэдтэй болоод орос хүнтэй М1: Оросоор ярив Х2: Хятадаар ярив М3: Хятадаар ярив Х2: Үхрээ өөрөө саана. Тэр бабушка Х1: Зундаа Х2: Нэг бабушка гашуунд байна. Тэрний төрөл садан хагас нь советэд хагас нь австралид байна. Дүү нь 70 настай австралиас ирсэн. М3: Оросоор ярив Х1, 2: Хятадаар ярив Х2: Манай хамниган хүний дундад улс түрүүн Япон хүн байсныг чөлөөлж өгсөн. Орос хүн японыг хөөгөөд сүүлд нь тавин хэдэн онд улсдаа харьяалагдсан. Хамниган хүн наашаа дутааж ирсэн. Яагаад тэгсэн юм бол бүү мэд. М1: Оросоор ярив Х1: Миний хамниган олон хүн орост олон байна. Замдаа өвчин гарч халуураад үхсэн. Үлдсэн нь улаан хижиг гээд ухаангүй халуураад хамниган хүн бөөнгөөрөө үхсэн. Миний ээжии ярьсан. М1: Оросоор ярив Х1: Мянга гаруй хамниган бий. Олон хошуунд зүүн суманд хамниган байна. Тэр хамнигантай нийлвэл 2000 хүрнэ үү үгүй юу хамниган одоо жинхэнэ хамниган болно М1: Оросоор ярив Х1: Манай энд настай хүн туйлын цөөн. 60 нас хүрсэн хүн цөөн. Одоо бүр 30 хэдүй 40 хэдүй настай хүмүүс бий. М1: Оросоор ярив Х1: Түрүүний хамниган наян хэдтэй. 90 хэдтэй байна. 50 хэдэн настайн үгүй 40 30 -тайн бүр цөөн. Эмэгтэй хүн олон. Эрэгтэйн цөөн байна. Түрэх хүн цөөн үхэх хүн олон. Х2: Манай хамниганд тусалж дэмжих юм бол уу. Өөр садан дэмжлэг байхгүй. Манай хамниганд амьдрал хүчиртэй М1: Оросоор ярив Х1: Хонь үхэр, баян айлд 1000 -д хонь 40 50 үхэр, ядуу айлд 20 -д үхэртэй биш үү Х2: тэр ч ийшээ Х1: Амьдрал тиймхэн нь 20 -д байна уу М1: Хамниган нүүж байгаа айл бий юу? Нүүдэггүй эсвэл нэг газраа суудаг уу? Х1: Нүүнэ. Түрүүндээ бүр зөөнө. Малтай бол зөөнө. Машин трактортой түрүүн бүр цар тэрэг Х1: Хятадаар ярив М3: Хятадаар ярив Х2: Хятадаар ярив Х1: Манай эндхийн нутаг бэлчээрийг хэдэн айлуудад хуваана. Чиний газар 30 жил энэ газар чиний Х2: Энэ газар малаа харна. Х1,2: Хятадаар ярив Х1: Тэр газартаа малаа харна. Зун 6 сар болвол өндийнө. 8 сарын сүүл 9 сараас нүүж явна. Одоо өөрийн газартаа нүүж очно. Зун байх газрыг зуслан гэнэ. Зусландаа монгол гэрээрээ үхрээ харна. Хүйтэн Х2: Хятадаар ярив М3: Хятадаар ярив Х1: Манай энд улс гүрэн сайн болжээ. Газар мазар хувааж өгнө. Өөрөө өвсөө авахгүй бол худалдана аа. Зараад мөнгөтэй болно өөрөө авна. Малтай хүнд хэдэн зоосоор худалдаж өгнө. Настай хүн нь өөрөө өвсөө хадна. Бөмбөгөр бөмбөгөр тэр чинь өвс өвөлдөө арвуулаа хэрэглэнэ. М1: За тэгээд өвлийн үед есөн есөн гэж хэлдэг. Энэ хамниган ярьдаг уу? Өвлийн есөн ес М3: Зарим хүмүүс ярьдаг өвлийн үед ес хэсэг байдаг. Дээр үед их хүйтэн байдаг. Тэгээд 3 д яах вэ М1: Оросоор ярив М3: Хятадаар ярив Х1: Аан байна байна хаха. Ехөн ехөн наян нэг байна Х1: Цас их болвол 12 сарын 22 өдөр ехөн ех гарна. 1, 2, 3, 4, 5 гээд гуравдугаар ех хамгийн хүйтэн. М1: Нэгдүгээр ех хүйтэн Х1: Тийм хүйтэн биш. М1: Аль нэг нэртэй байгаа юм уу? Х1: Үгүй нэргүй Х1: Хятадаар ярив М3: Хятадаар ярив М1: Оросоор ярив Х1: Зургаан ес хүйтэн. Долоо найм ес гайгүй болно. Манайд тэгж хэлдэг таван есд тавагтай будаа хөлдөхгүй тэгж хэлдэг. Хүйтэнд гараад будаа хөлдөөх гэвэл чи өөрөө хөлдөж үхнэ. М1: Оросоор ярив Х1: Өнөө жил таван есд 48 хүрч байна. Хүн бол гадаа хөлдөөд үхнэ. Х2: 50 градус Х1,2: Хятадаар ярив М3: Хятадаар ярив Х2: Шөнөдөө хүйтэн. М1,3: Оросоор ярив М3: Хятадаар ярив Х1: Гурван есд гунан үхрийн эвэр хөлдөнө гэдэг. Манай энд гунийг цар гэнэ. М1: Оросоор ярив Х1: Гунан үхрийг цар гэнэ. Х2: Гурван есд гунажин царын эвэр хага хөлдөнө. М1: Оросоор ярив Х1,2: Хятадаар ярив Х1: Манай энд хоол идээд амар болно уу? М1: Болно Х1: Манай энд халуун сэтгэлтэй шүү. Манай ач зээтэй явж овоонд очиж рашаантын өндөрт очно Х2: Рашаан булаг гэж байна. Х1: Бид хоёр хоол хийнэ. Болно оо М3: Би туслах уу? Х1: Та чадахгүй хахах. М3: Сурж чадна ххаха М2: Зураг авч болох уу? Ийм гоё хувцастай. Х2: Болно ийм халаад байна уу миний халаад Оросоор ярив М2: эгчээ зураг авъя Х1: заа болноо Оросоор ярив Зураг дарав Хятадаар ярив Оросоор ярив.