9 бабушек из Цагаан-Овоо
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
М1: Аан аюултай шүү
Х1: Заа духрай баригтий М1: Заа сайхан баяр таарлаа Х1: Заа баярлалаа
Х2: За бултаараа тэгээд тавь сүй тавиндээ
Х1: Ти мөндөгээд энэ хунуйтай яагтэ
Х2: Золгоё
Х1: Золгожа. Одоо тэгээд баяр дээр нь баяр нэмж ашгуй гоё
Х2: Ямар ажлаар явж байгаа жумтэ
М1: Хол явжышдээ бүтээяа
Х1: Урт нал нараагтэ удаан жаргаарэгтэ Х2: Урт насалж удаан жаргаж яваарэгтээ Х1: Мэндээ
М1: За манай залуучууд уунаа миний оронд. Заа бид одоо ингээ Масква явж байнаа. Маскваад одоо буриадын хэл аялгуу зан заншил айн?
Х2: Мосхваа хааяа?
Х1: Шагнажээгтэ. Ярих юмыг нь хаатуулалгүйгээр
М1: Хамаагүй чөлөөтэй ярийшдаа. Тэгээд энэ уг нь хамниган буриадуудыг судалж явна. Тийн хамниган буриадуудын хэл аялгуу, домог яриа
Х1: Энэ хамниган буриадууд хэл аялгуугүй болчоод байна гэж энэ дандаа хөдөөгөн шингэ шингэ. Жинхэн хамниган зоны хүүгдүүд бид 3 л байнавич
М1: Тийм үү?
Х1: Тийн
Х2: хамниганаараа ярихын байгаа биддээ
Х3: Цэвэр агын буриад
М1: Агын буриад
Х1: Жинхэн хамниганы хүүгдүүд одоо хамниган омгоор л явдаг биддээ би баяыд омгоо, зартуул омгын хоёрын авжа тэгээд ижий авы хамнигааны
Х3: Би бавжи омгын. Бавжи
Х1: Хо марта омог. Омогны л тийм болхоовч
М1: Аялгуу нь тэгээд нийлээд байнуу?
Х1: Тийн нийлхэн
М1: Тэгээ одоо хамниганаар ярихгүймуу
Х1: Хамнигантай жинхэн Баян-Уулд байха
М1: Баян уулд очноо. Энд бас байна гээд одоо ирж байгаашдээ
Х4: Баян-Уулд л хамниган арай бага ярих нь. Бараг ч байхгүй болоо биддээ.
Х1: Яг хамниганаар ярьдаг хүн омогны хамниган. Жинхэн хамнигад тэр Баян уулд л байха жинхэнэ ононы хамнигадууд
М1: Өөрөө ярихгүймуу хамниганаараа
Х5: Хамниганаар арай баракүй байхаадаа
М1: Дуу дуулуул дуулчийшд дуулнаа би бол яг мэджийн энэ бол дуулчнаа тиймээ
Х2: Тиймэл болоод байна
Х5: Хамниган дуу бол ёстой мэдкүй чадкуй Х6: Тэгээд ямар хамниган дуу байдаг юм билээ Х2: Нэг хамниган дуу миний мэдкэ дуу байхи М1: Гүээ аваад дуулаач
Х1: Тэр ямар хамаатайн
М1: Ямар хамаатайн. Одоо жишээ нь Х2: Манцагтайкан үжинкэн оокойн Балсан ханы дөөгөө
минэ минихэн миндээеө Эл элгэн мичидөөгө
Сулмайтайхан үжинкэнөөгөө Балсан ханы дөөгөө
Сагсалзуулан самбалзуулан явнам мичидөөгөө Сайхан шамайхаанааяа санахал вишийдөөгөө Минэ минхэн миндэеөө илгээнөн би бичидөөгөө О1: Гоё дуу
Х1: Энэ дал гараан күн манай ахамдээ энэ Баянмөнк бүлэг оёдлээ ажилчидээ хамгийн ахмад хамнигад нь
М1: Ха гэхдээ хамниган биш мөн үү?
Х1: Хамниган биш
М1: Хамниган биш байжээж хамниган дуу дуулжээшдээ.
Х4: Биш биш. Яг аялгуу нь арай өөрдээ. Тэгдээ гоё
О1: Хамнийгаан дуу гоё
М1: Би нэг Алтарганд нэг оролцсон.
Х3: Хая Булганы Тэшигт болсышдээ. Ноднин Эрхүүд болоо. Би тэр Алтарганд явжаагаад Эрхүүд явсан. Сая Булганаа Тэшигт явжаагаад ирээ
Х1: Одоо жинхэн хамниган Ононд Баян-Уулд л байна даа. Жинхэн хамниган зон
М1: Тэхдээ хамаагүэ. Одоо олдсоноо л яана шдээ
Х3: Тэр бидэнтэй байгаа орсоо агын буриад тийм улсууд
М1: Энүгээр номтой хүмүүс байнуу? Би бол ном судална. Тийм хүмүүс байнуу?
Х3: Тэр хөгшид хүн бүгд л бурхан болоо бидээ.
М1: Ном нь үлдээгү аа?
Х3: Ном нь үлдээ. Үлдээхэн номоо ганданд өргөөд тэгээд. Манай авын манай хоёр бол Сундуй, Алтангэрэл гэж тэрний манай ахын хү нь хөдөө мал дээрээ байдаг. тэднүүд өмч гэж
М1: Гар уу? Бар уу? Бараар уу? Хэвлэсэн үү? модоор уу?
Х3: Модоор бишээ. Зүгээр номоороо. Том ийм зузаан номнууд урт
М1: Сундуй бол ийм шдээ.
Х3: Сундуй. Алтангэрэл, Сундуйнууд тийм байсан
М1: Сүсэгтэй айл байждээ
Х3: Сүсэгтэй. Манай аав лам хүн байхымаа.
М1: Танай аав лам хүн байсымуу?
Х3: Тийн
М1: Аль хийд суусын?
Х3: Эсэргүүд баригдаад явж байгаад Сүүгэл дасанд суужаагаад
М1: Цүүгэлд үү? би очжээсийшдээ.
Х3: Цүүгэлд сууж байгаад тэндээсээ сэргийлгэж баригдаад тэгээд монголдоо тавьдаад.
М1: Цүүгэл их гоё дацан.
Х3: Бурхан болход нь би Сүүгэлд очиж
М1: Хэдэн онд уу?
Х3: Наян онд бурхан болоо.
М1: Танай аав уу?
Х3: Тийн
М1: Баригдаад гарцымуу?
Х3: Баригдаад гарцан байкүй юу М1: Тэгээ монголдоо суусымуу? Х3: Монголд суусан
М1: Гучаад он уу?
Х3: Гучин таван он гучаад он
М1: Оросоор ярив. За тэгээ хамнийгаанууд энд яагаад ирсэн?
Х3: Дөрвөөд уршаа яваад, хойшоо яваад, тэгээд дундаа
Х1: Манай авын ав гэж Боролдой гэж хүн байхын. Тэгээл тэр хойно ирэхдээ л күүхдүүдтэйгээ ирээл, хөгшинтэйгээ ирээд тэгээд тэр хөгшинөөс энд нютагтаа орхиод, урагшаа бүр Шинэхээн гархан. Тэгээд Шинэхээнд гараад тэр Боролдой гэж хөгшин ав минь тийшээ бурхандаа яваад. Хөгшин нь хүүгдүүдээ дагаад дахин буриад явна гэх шин хойшоо буриад
М1: Та нар тэгээд энд үлдциймүү яаж байгаан?
Х1: Тийн манай ав энд үлдөө умшина гээд үлдишваа. Тэгээл энэ ах дүүгээрээ хамниган ах дүүгээрээ яваад л арван зургаатай манай ав үлдхөн гэдөг. Тэгээл энэ ах дүүгээрээ яв явж хорь гаруй жил энэ урд цагааваа хуушин Хэрлэнээ хамгавужа тэгэл амьдарха гэхша
М1: Шинэхээнд одоо танай хамаатнууд байнуу?
Х1: Одоо байгаашин. Хөгшин авын тэнд ошин хураг дуулаал тэнд хөгшин ав минь тэнд байжийхэн элэхэн байна гэж мөнөө байнаа. Би холбогдож чадалгүй байж л байнаа
М1: Аан тэр хойно бол байна уу?
Х1: Хойно одоо байгаа л гэж ижий минь тэр хөгшин авы минь.
М1: Одоо тэрнийг мэдэхгүй юу?
Х1: Одоо тэрнийг мэдкүэ. Тийн тэгээд л байдаг
Х3: Ер нь байналдаа. Зарим нь ингээд урагшаагаа гараад хятдад одоо хойноо ирэгээд урагшаагаа агаа ирээд урагшаа яваад урагшаагаа явахдаа хитад ороод хитадаас баригдангуутаа Сүхбаатарт ирээд сүхбаатараас бас зугтаад Дорнот аймгаас баригдаад явкүй юу. Дөрвөж л явхамби зарим нь хойно байна зарим нь хитадад байна
Х1: Гурван тийшээ тараа зарим нь эндээ үлдээл
Х3: Одоо цаг сайхан болж л саяны л нэг хэдэн жил л ах дүүгээ мэддэг боллоошдээ.
М1: Явж байшдээ улсууд
Х1: Тийн явжийн
Х4: Настай улсууд нь явхаар нь залуушууд үгүй болхоор мэдхээ больжышдээ. Нааш цаашаа явах
М1: Бас одоо настай бол хэцүүшд. Заа манай та нар домог момог асуухымуу? Сайхан яриач
О1: Энэ нутгийн домог та мэднэ үү?
Х1: Энэ нютгы домог гэнэ
О1: Энэ Цагаан-Овоо яагаад ямар учиртай вэ?
М1: Цагаан-Овоо гэж яагаад нэрэлсийн?
Х5: Цагаан-Овоон домгийг одоо мэдхиймүү?
Х3: Цагаан-Овоо гэж энэ нютгаанхаа нэрээр уул овоо энээхэн урагшаа уул байх. Цагаан-Овоо гэж уул. Тэрнээхээ нэрээр нэрлэгдэн байхгүй юу.
Х1: Нютгаанхаа нэрээр нэрлэгдсэн Цагаан овоогын.
М1: Тэр цагаан овоо чинь эзэнтэй юу? Тэгж ярьдгуу? Гүй юу? Улсууд
Х3: Эзэнтэй гэж ярихалдаа. Тэгээд тахилгатай
М1: Тахилгатай юу?
Х3: Одоо хүүлийн үед тэр нь хаагдаад тахилга яахаа болин байдаг
М1: Больцон уу?
Х3: Больсон. Цагаан овоогоо тахина гэхээ ч байжээнэ. Дурсдаг ч гүй болоо
М1: Энд бол халхчууд олон уу гүй юу?
Х2: Дандаа буриадууд М1: Голцуу буриадууд? Х1: Дандаа буриадууд
М1: Дандаа буриадууд гэжийшдээ энд.
О1: Энэ буриадын овоо тэ?
Х2: Буриад бодонгууд омгын буриад зоны манай
Х3: Бодонгууд, баруун хасай, буриад, дэлгэр цагаангууд бүгдээрээ бүх л омгууд байсын.
Х2: Тэр арван нэгэн омгын зон амьдарж байна. Тэгээд хамниган байгаа биддээ одоо.
М1: За одоо хамниган залуучуудаас юу гаргахуудээ
Х2: Хамниганууд ахаа л хамниган омогтой салшгүй биддээ
М1: Хамниган хэдэн үг бий биддээ? Цаанаа?
Х2: Тэгсэнкэн ингэсэнкэн гээд үү?
М1: Тийшдээ. Нэг юм бий биддээ?
Х1: Ганц нэг үг хэлээ гэхээс биш юу мэдкэвдээ. Чи
О1: Танай аав, ээж яаж хэлдэг байсан бэ?
Х1: Тийн хамниганаар ярьдаг манай хөгшидөөс хоёр л хөгшдөд байна л даа. Тэгээд би тэрний нь чухам
М1: Одоо жишээлбэл би Масквад байдаг. манай аав монгол. Тэгээд монгол хэлээ мартцан байсан. Тэгээ энийг ухсаар байгаад жаран тав хүрээд одоо би монголоор жаахан жаахан ярьжээшдээ. Тэгээд толгойгоо ухаач
Х1: Жаахан ч гоё ярьжээнаа.
Х4: Бараг энэ толгойд ажлах юм ховор болоо биддээ.
М1: Гүэ тэр баруун тал байхгүй юу. Зүүн талаас гүй байдгийн мэдүү.
Х6: Үхрээ гөлөөд явжээмдээ гээд хамниган хөгшин явдаг.
М1: Одоо жишээлвэл нохойг юу гэдэг байсын?
Х5: Нохойг хошлоо гэгээд байдаг байсан манай ав.
Х1: Яасанкан хайшээ явжээсэн басагадууд гээчивтөө. Тэгж л хамниган ярийшдээ тиймээ?
М1: Уг нь манай аавын нутаг Дорнод шдээ.
Х1: Тэгээд Баян-Уул явхагту? Замдаа? Хомоор орхогту?
М1: Орно орно. Баян-Уул бид нарын гол зорилго. Тэхдээ замаараа энд нэг бас хэдэн хамниган байдгийн гээд бариад авчий гэж ийшээ орж ирлээ.
Х1: Хамниганууд энд л байна даа. Хэлж л байна даа. Хял аялгуугаа.
Х4: Мэдхийгээ л ярьжээнэвдээ одоо Х1: Үчөөчөнө гэж бас оруулжээнчүү М1: үчөөчөнө гэнээ?
Х1: Үчөөчөн мэдэк юмгүйдаа
М1: Үчөөчөнө гэж юу юм?
Х6: Дахиад, ахин дахин гэсэн үг.
Х5: Өнөө залуу хөгшингүй л монгол хэлтэй болоо биддээ. Тэгээд л одоо яахавдээ. Хамниган хэлтэй ганц хоёр юм яриж чаднаа.
М1: Ганц хоёр юмаа ярьчих.
Х4: Мэдэхэнээ л ярийшдээ.
Х5: Манай ав ижий чинь одоо бүгд л хамниган улсууд байсым. Тэхдээ дандаа дахитан гэхиймуу юу гэхийм дээ. Хамниганаар ярьдаг байсан байкүй юу. Тэхлээр нь мань мэтнүүд нь мэдэкүй ойлгохгүй л байна. Монгол хэл рүүгээ ороод.
Х4: нөгөө хамниган хөгшдүүд хоёр гурван үед байгаа л юм. Мэдкүйшдээ. Болсонхондөө
Х3: Тэгээд ганц хоёр юм яриал байсан биддээ одоо
Х2: болсонхон дөө. Тэгсэнхэн
М1: Энэ юу гэж байгаан? Болсон доо гэж байгаа юм уу?
Х2: Болсон доо гэжээнэ. Болоо болоо
М1: Болсонхондоо.
Х4: болсонхондоо. Тэгсэнхэндөө. Садаасандөө.
М1: Болсонхондоо Болсон доо гэж байгаа юм уу?
Х4: Тэгсэнхэндөө ингэсэнхэндөө гэж тийгж л энэ хамнигадууд
М1: Бид нарын түрүүний хамнийгаанууд юу ярьжийсан билээ? Күүгоо,
О1: Өмбөө,
Х1: Тэр чинь жинхэн хамниган. М1: өмбөө гэж юу гэсэн үгийн. Х3: Хөгшин
М1: хөгшнөө юу? Күүгоо гэвэл?
Х2, Х4: Хүүгоо гэвэл хүүхэд л гэсэн үг.
О1: Үтөө?
М1: Оросоор ярив. тэгээд хуучны буриадын домог момгуудаа ийшээ авчирснуу гүй юу?
Х5: Үгүй дээ
О1: Ондоо хамиган дуу мэднэ үү?
Х1: Өшөө хамниган дуу мэдхүгтий гэнэ
Х3: Буриад дуугаа дуулах байх
Х5: Манай ав ингэж дуулдаг байсан Сагаан мөнгөн савтайгаас
Сарвуу чинь яасан булгаарув Хүрэн зандан цүйцээр
Хүзүүнд чинь яасан булгаарув гэж дуулдаг байсан.
М1: Юугжаагаан сарвуусин?
Х1: Хар гэсэн үг.
Х2: хир нь зузаарцан л байкүй юу
Х4: Шог маягийн дуу л юм байна л даа ер нь.
М1: Оросоор ярив
Х5: Хүрэн зандан тойв гэж гэд буряадаан ийм тойв байгаад шдээ хүнд. Тэрэнтээ мөртөө хүзүү шин яасан булгааряв гэжээнэ.
М1: Булгааряв гэж
Х1: Хав хар хир.
Х4: Муухай хиртэй гэсэн үг
Х1: Тийм гос тойв зүүсэн мөртөө хүзүү нь ийм хав хар байшдээ дээр үеийн улсууд гэж тайлбарлая. Дээр үеийн хүн чинь уханд орно гэж байхгүй шдээ.
М1: Уханд орно оо?
Х1: Уханд
М1: аан усанд орно
Х1: Тийн байкүй. Тэгээд хөдөө л сабан байкүй хир угаах. Боок моок байкүй шдээ. Одоо голын усанд ошоод угаана. Тэр намаг мамгаар ногоон. Намаг байдаг бидээ? Тэрүүгээр ингэж үрж биеэ угаана. Тэгээд л явна. Сабан байкүй. Тэгээд энэ хүзүү мүзүү нь ч хонины ноом моос авна ажил хийхдээ хав хар л болоо биддээ. Тэрнээ нэг муухай алчуураараа арчхан болоод яваашдээ. Миний жоохон байхад. Би одоо жаран гуравтай.
М1: Надаас дүү юм байшдээ. Х1: Жаран гурван натай би. М1: Би жаран тавтай.
Х1: Манай амбаа нартай ойролцоо байна. Тэгээд байхад л манай ав гэж ная нилээн гараан ир шахаж байх байхгүй юу. Тэгээд л байхдаа л би залуу байгаал аруун тав зургаатай байгаал хорин нэгтэй болж өвгөнд явбаа. Өвгөнтэй болваа
М1: Заа ойлгосоон.
Х1: Тийгээд очоод л ав ижий хоёр нь нэг ахайтай. Ахай нь хамар байхгүй. Тэгээд тэр гурван зон амьдарваа. Тэгээл би хар гаран болоод авындаа очихдоо одоо жинхэн хир бол тэр айлд л байна. Үдэй өмдтэй.
М1: Үстэй өмд, нэхий юм уу?
Х1: нэхий. За тэрээний гаргахад бөөс дүүрэн. Басгананээ ирээвэл хөхихөө. Би ганц хоёр хүүхэд ахуулан хошоо хирий нь угаана гээд. Одоо мүл оруулаад тогоон цохино. Мүл голын мөс. Мүлихөн. Мүл тэмээн тэргээр асарна. Тэмээнгээр. Асраал хайлуулаад л ижий минь хөөрхөөн интэрнаати хүн. Жар гартай. Одоо энэ том баань. Ерөөсөө нидрүүлэх одоо угаана даа. Одоо бол жинкэн кир байна даа. Нэг угаагаал бүткүй. Угааврын машин байкүй тэхэд чинь. Дахин нэг мушгиж мушгиж угаагаад ахин нөгөө хатхаад л. Тэхэд
чинь одоо бараг худалч хүнд хоёр гурван хуруу тохой хир гарна ш дээ. Одоо авы минь өмдий нь ижий минь гадаа гаргаж цасан дээр сохино. Цахан дээр ирмэгдүүлээд. Бөөхий нь унаагаажээнэ. Тэгээд угаад хаткаад хархад чинь тоё унажаагаам чинь. Одоо тэгээд тэргий нь өргөнө. Одоо тэр басганаа гэрт харьтар юмы минь угаа явтар өмдөхгүй одоо. Би тэгээд хөвөнтөө өмд гоёнуудаа хадгалаад байна ш дээ. Хэзээ өмөдхийн бээ тэднийгээ. Бушуу гаргагтий нааш нь гээд. Аль гоё сав сагаан өмдийхөө дотор машиндаж өгнө. Орой нь бууз барьж идүүлнэ. Одоо басган чихэр мухлагаа чихэр юүхээ гаргана. Учиргүй юм болно.
М1: Тэхдээ энэ хир чинь биенд сайн гэж боддог байсышдээ
Х1: Тийн үшин тэр бүхий л биеийн тэр муухай үшнийг авна. Тэр бөөхний нь шимж гаргадаг байхаа гэж санажаагаа.
М1: Тэр хир нь?
Х1: Тийн
М1: Тэрий нь сайн угаах хэрэггүй шдээ.
Х1: Нэг удаа цэвэрлэгээ хийхэд тэр гоё. Одоо гоё даавуутай хөнжилд унтана. Тэгээл бусаад хар гаран болноо. Төрөх болноо. Хүүхэд аавындаа ацарч би орхино. Өшөө харах хүн байхгүй. Тэхэд мөнөө хиртэй зуурхон. Тэгээд л би түрөөд эндээ эмнэлгэд төрнө гээд энд чинь арван дөрөв хоног амарна. Хөдөөний малчин күн. Тэгээл авындаа ошиход ийхдээ басгадууд нюран цагаахан үс мүс нөхсөлгүй. Хоёр басагадуудтай манайх. Таван көвүүтэй, арван күүкэдтэй л дээ. Очиход бөндгөрхөөн нүүр нь сав сагаан. Таргалшан. Нөгөө хоёр хөгшдүүд чинь шахажээшдээ хоолоороо. Тэгээд л таргалсан хоёр. Одоо тэгээ мэргэдээ хурдан очоод өхий уухаахад бөөхөн гэж байхгүй л дээ. Хир. Эхлээд нюрээ угаадын байна. Хоёр эхдээ л хөөрхөн сав сагаахан. Энэгүэрээ хоо хир. Тийм л амьдралтай байхин дээ. Дээр үеийн амьдрал. Би тийм амьдрал туулж явсаа.
Х4: Тийм л амьдрал туулж байгаад дал гарлаа даа. Дал ная хүрлээ.
О1: Дээр үед энд сайн эр байсан бэ?
М1: Сайн эр энэгүэр байснуу? Сайн эр гэж байхгүй юу?
Х1: Одоо шилийн богд руу л урд байгаа. М1: Энд бол байхгүй. Сүхбаатар руу байна Х1: Сүхбаатар руу л байна.
М1: Сайн бөхчүүд байснуу?
Х4: Энэ буриадууд бөхгүй байсан тэ? Буриадууд ер нь бөх гээд байх юм байхгүй ээ. Би лав сонсоогүй дэг.
М1: Буриадын бөх нет уу?
Х1: Мөнөө л одоо залуушууд чинь жинхэн гаржышдээ.
Х4: Дээр үед бол нэрд гархан бөх байхгүй. Манай тийшээ бөх барилдах их дургүй ш дээ.
М1: Тийм үү? яагаад?
Х4: Мэдкүй. Манай өвөг хөгсрөөл бөө хүүхдээ бөх болгоорогтий. бүх бие нь хулрах нүдээ болохгүй наатай болохоороо аягүй зовдгийн тэгж ярьдаг байсышдээ.
О1: Би ийшээ явахдаа усан хар сүлд үзсэн. Гөрөөс
Х1: Манай энэлүү чинь ан амьтан элбэг дүүрэн биддээ. Өшөө баавгай тэгээд л тэр бүх юм байгаашдээ. Хандгай байх, буга байх, хандгай буга байгаа энэ хойд хөвчис Ононд, Баян-Уулаас наашаа.
О1: Энд анчин байгаа?
Х1: Анчин байгаа биддээ тэр байдаг л байх. Өвөл агнадаг л байх. Дархан цаазтай болхан. Манай энд ч хэдэн мянгаараа бидээ. Өшөө энэ чинь Хүлөн буйр руу өшөө ийшээгээ бас шилдмэл одоо Доронт орход л байгаа биддээ.
О1: Хандгай буга олон.
Х1: Гахай махай байдаг л байх. Бодон.
О1: Зэрлэг гахай тэ?
Х1: тийн зэрлэг бодон гахай.
М1: Энэгүэр ямар гахай байхын?
Х1: Баян-Уулын модон соотоо ярьжээнэ. Манай цагаан вариун. Тэжээмэл гахай л байх. Манай энд.
О1: Цээртэй амьтан байгаа юм уу? Аль нэг амьтан алах цээртэй юу?
М1: одоо энд чинь дархан цаазтай юу?
Х1, Х5: Дархан цаазтай.
М1: Хуучин цээртэй байснуу?
Х5: Байсан байсан.
М1: Ямар нэгэн амьтан.
Х5: Анчид ингээд гараад гөрөө гэж явдаг.
Х1: Тарвага шиг тэгээл гардаг байкүй юу.
Х5: Би ч тарвагачин дотор явж манай өвгөн өдрийн арав хорь алдаг байсаан. Тэгээд хоёр хүний тарвага үгшөөд би бүр хол тэр хилийн наана очино.
Х1: Эрээн савруу
М1: Аан энд болохгүймуу?
Х5: Үгүй энд байхач үгүй. Тэр хомноос ойрхон ойрхон ирээд ийм түгрийн газарт ч арав хорь шагшийжа.
М1: Чоно байна уу?
Х1: Байха
М1: Чоныг юу гэх үү танайх?
Х1: Чоно л гэх.
М1: Цээргүймуу?
Х1: Чоно мал барьдаг гээд цээргүй.
М1: Гүэ гүэ хэлхэд бол?
Х1: Чоно л гэнэ.
О1: тэр сав сагаан тарвага алах цээртэй юу? Цээргүй юу?
Х5: Мөнөө цээртэй биддээ. Тэр үед анажаах үедээ
Х1: Тэрий чинь хэдэн он байна
Х5: Жаран хэдэн он
М1: Тэхдээ тийм хуучин цээртэй байснуу? Одоо засгийн үед
Х5: Хуучин цээргүй байсан хая л цээртэй болсон
М1: Тэгээд цагаан тарвага бас алж болох уу?
Х5: Үгэ цагаан тарвагыг чинь тийм олон дахин алахгүйшдээ. Ганцы л алаад ээ. Ангай хатан гэнээ. Хаан гэдэг
М1: Ийм цагаан уу?
Х5: тийн.
М1: Бүх ангийн уу?
Х1: Тийн
Х5: Бүх ангийн.
М1: Тэгээ алаж болхымуу?
Х5: яг цагаан тарваган байна гэж алакүй алахад цагаан тарваган яг оногдодог юм байна л даа. Тэр үед. Тэр алагдах л хүндээ алагдахаас биш хүн болгонд алагдадгүй байсан.
М1: Оросоор ярив.тэгээ хараад цагаан байна гээд хамаагүй алж болхуу?
Х5: алаад манай өвгөн байсан даа. Манай өвгөн наяадтай болж байгаа өвгөн. Та нарыг дагуулаад ирдэг миний хүү.
М1: Өөр тийм сонин ан ман энүүгээр байна уу?
Х5: Үгүйдээ
Х1: Манай ийшээ тарваган л ийшээ байдаг. Онон руу л Баян-Уулын нутаг руу хөвч рүү л байгаа байх
О1: Оросоор ярив.
М1: Хуучин мэдэхгүй халхаар бол тарвага агнахад бол хачин цагаан хувцас өмсөөд янз бүрийн юм зүүгээд танай энэгүэр тэгдэг байснуу?
Х5: Тэгдэг байсан
Х1: Тийн ингэдэг цагаан далвартай.
Х5: Цагаан адууны сүүлээр даллуур хийдэг байсан.
М1: Танай өвгөн хийжээснүү?
Х5: Хийжээсэн. Кийжээ нь би байна. Кийжээ хүн нь би байна. Малгай оёдог байсан. Хувц оёдог байсан.
М1: Одоо байна уу?
Х5: Хувц уу?
М1: Байхгүй
Х5: байкүй ээ байкүй . тарвагаа агнахаа болиход болио биддээ
Х1: Хаяа биддээ
Х5: Цагаан тарвагаа бүтүүгээр өвшөөд михы нь өөр шанаад тусгайд нь бүр ийм тогоонд шанаад, тээд тэр анчдаа бүгдий нь цуглуулаад идюүлдэг байсаан. Би тэгж л байсан
М1: Бүр зүгээр чанаад уу?
Х5: Чанаад чанаад. Тэхэд ондоо. Өөх нь шар. Яг адууны өөх шиг. Тийм үнэртэй. Амт нь тийм юм байдгийн байналээ. Тэгээд тэрээнийгээ бүтүүгээр өвшин тарваганыгаар хийнэ. Доогуур нь бүтүү оёод, дорхоо дээш нь тархи руу нь уруулж өвшинүүддээ тарвагаяш.
Х1: Хөлөөн дээш нь. Дорхноо дээш нь
Х5: Гэдрий нь ирэкүй
М1: Юу иркүй?
Х5: гэдсий нь игэж хахлахгүй байкүй юу.
М1: Тэгвэл нэг мишок шиг
Х5: Тийн тийн. Мишок шиг. Тээд мүшогоо дахин игэж урвуулаад.
Х1: Дөрвөн көлий нь гаргаад.
О1: Тарвагны сүгий нь мах идэх үү?
Х4: Иднэ ээ.
Х1: Тусгайд нь чанж иднэ.
Х5: Тусгайд нь чанаад иднэ. Тэр бүхөө анчдаа цуглуулаад.
Х6: Хүндэтгэлтэйгээр идхэнэ байшдээ.
Х5: Хүндэтгэлтэйгээр иднэ.
М1: юуг? Тарваганы махыг уу?
Х1: Цагаан тарваганы махыг, цагаан махаа
Х2: Цагаан тарваганыхаа мах
М1: Хүн мах гэж байдаг шдээ. Тэр бол хүндлэлтэй юм уу? Тэрний чинь идэхгүй юу?
Х1: Одоо авж эмчилгээнд хэргэлжаагаа.
М1: Хуучин идэж байснуу?
Х4: Хүн махаа идкүйшдээ.
Х1: Одоо л мах хэрэг болчоод байшдээ.
Х2: Одоо бүх юм нь хэрэгтэй болчоод байна.
Х1: Тэр үед ч аваад хаядаг байхан.
М1: Хаядаг байсан. Яагаад хаядаг байсын?
Х1: Одоо хамгаа муухай юм гээл хаядаг байсышдээ. Одоо бодход л тарваганы тэр хүн мах олж өгийт юу яагыт л гээд л манай хүн.
Х2: Даралт маралт өгсөхөд хайн гэжийшдээ тэр хүн мах.
М1: Сайн уу?
Х1: Зоргоороо алаад тарвага нь олдохоо болио. Тарвага их байкүй. Хууль шанга манай. Одоо хулгайгаар л ийшээ явж л залуучууд явдаг л байхдаа.
Х5: Тээд тэр таваганаахаа цагаан тарваганаахаа арх бүр өлгөөд ингээд бүр үзэсгэлэн болгоод байдаг байкүй юу. Зосоож юм идэв хийгээд өдөр болгон тэндээ идээ будаанаа дээж хийнэ барина. Тэгж байдаг байсаан.
Х6: Тэгж хүндэтгэж байдаг гэнээ.
Х5: Хүндэтгэж байдаг байсан. Хүндэлж байдаг байсан. Шүтэж байдаг байсан. Манай хюн галд ороод түймэрт ороод ердөө өмдөн хувцаараа үлдсэн. Тэр байгаа үлгөөтэй л байсан.
Х1: Наян кэдэн онд тюймэр гараад баруун хойноо. Тэгээд тюймэр бүх гэр орон.
М1: Юу алдсын бүх тарваганы юу юу?
Х1: Үгэй гэр орон бүх юмаа шатаагаад. Бүх юмаа шатаа.
М1: Оросоор ярив
Х1: энэ нэг хоёр дугаар одонтой эхийн нэг хоёрдугаар одонтой
Х5: Манайх есөн охинтой. Хоёрхон хүүтэй. Арван нэгэн хүүхэдтэй
М1: Оросоор ярив
Х1: Тэгээд тэр одон модон түймэрт шатаагаад юу ч байхгүй.
М1: Оросоор ярив
Х5: Тэгээд нэг хүү маань хойно байгаа.
М1: Хаанын?
Х5: Нэг нь Шехэд байгаа. Нэг нь цаана бүр хол ошоод бэр хүү хоёр. Нэг басган хүргэн маань наана байдаг. би арван тав төрөөд гурван хөвүү арван хоёр басгад төрүүхэн би.
М1: Тэгээ алдцымуу яасын?
Х5: Тэгээд алдсан. Тэгээ яахавдээ. Арван нэгэн хүн үлдээ байгаа юм чинь
М1: Ийм жижкэн байжээж ийм олон хүүхэд гаргадаг
Х5: Том байсөөн. Жижиг болчлоо.
М1: Оросоор ярив
О1: Зарим нутагт жирэмсэн хумуус үг цээртэй тийм юм хэлдэг. Тийм юм дуулснуу?
М1: Жирэмсэн хүнд зарим юм хэлж болохгүй, зарим юм хийж болохгүй гэсэн цээр байдаг уу?
Х2: Байлгүй яахавдээ.
М1: Ямар байна?
Х2: өр биегүй хүн бол тэд ид төрөө ийгээв чийгээв гэж хэлж болокүй.
Х1: Гайхуулж болохгүй. Хүүхэдгүй хүнд. Одоо би олон төрсөн гэж хэлэх эрх байхгүй. Төрөөгүй хүнд энэ хүн арван хоёр төрсөн гэх эрх байхгүй одоо
М1: Тэгж хэлвэл яахуу?
Х1: тэр хүн гомдышдээ. Тэр хүн гомдоно. Би ганц ч хүүхэдгүй байхад гайхууллаа гэж манай тийм сээртэй байдаг.
М1: Оросоор ярив
Х1: Тэгээд тийм хүн хэрвээ ийшаа хоёр хүн энд байжаагаахан бид ийгээ сугалаад байгаад бид арван хүүхэд төрөөмдээ гэх болоо тэр хоёр хүн л гомдоно шдээ. Тэхэд нь бид тэгж ярих эрхгүй байдаг.
М1: Өөр ямар цээр байна? Оросоор ярив
О1: Оросоор ярив
М1: Зарим амьтныг тэр амьтны нэрээр хэлж болохгүй гээд зарим нутагт бид нарт хэлж байсан. Тийм юм байхгүй юу? Хамаагүй юу? Өөр ямар цээр байна.
Х5: Чоныг боохой гэдэг.
Х1: Чоно гэж хэлж болохгүй. Аймшигтэй. Боохой
М1: Тэр жирэмсэн хүн боохой гэхиймуу? Ерөөсөө хүмүүс боохой гэхиймуу?
Х1: Ерөөсөө жирийн улсууд бүгдээрээ боохой гэж нэрлэнэ. Шоно шоно гэж дурсаж болохгүй.
М1: Өөр тийм юм байна уу? Цээртэй үг
О1: Ондоо нэр байгаа юм уу? Шоно
Х1: Тийн шоно гэж байгаа мөртөнө нэрээр нь нэрлэхгүй боохой гэж нэрлэнэ.
М1: Боохойгоос өөр нэр байхгүй юу? Х1: Байкүй. Хөдөөнээ боохой л гэнэ М1: Баавгайг юу гэх үү?
Х1: Хөдөөнөө боохой гэнэ.
М1: Баавгайг хэлэх үү?
Х2: Тэрээнээг ч хамаагүй хэлдэг байхаа
О1: Могой?
Х1: Могойг хэлкүй байхаа. Нэрээр нь том нэр хэлдэггүй байхаа тиймаа? Цээртэй байхаа.
М1: Том нэр ээ?
Х1: Тийн. Тэнд амьтан байна гэдэг ч юм уу. Могой байна гэж нэрэлдэггүй байхаа. Бас сээртэй
М1: Юу гэж хэлхүү?
Х4: Хорхой
Х1: Хорхой. Тэнд хорхой байна. Тэрнээс хол байгтий гэж бас цээрэлдэг.
Х2: Би ер нь могой очиж харна аа гэж өөрт нь ирж харагдадгүй.
Х1: Могой гэж дурсах болоод заавал ч үгүй юм өөрт нь үзэгдэх юмуу тэгж байдаг гэж заншилтай байхаа.
М1: Луус савдаг байна уу? Хорлол байна уу? Тийм ийм яриа байдаг уу?
Х4: Тийм ч яриа байх нь байдаг. Гэхдээ байна л гэж ярихаас биш бид нар тэднийг харахгүйшдээ.
М1: Юу гэж ярьдагийн?
Х2: Тэр хад уул тийм эзэнтэй ийм эзэнтэй гэж ярьдаг.
Х4: Уулын эзэн л гэж ярьдаг. Тэр болгон нэрээр нь хэлэхгүй ээ. Уулын эзэн л гэнэ.
М1: Оросоор ярив
Х1: Том уулы чинь хайрхан тийм л уул гэж залбирч явахаас биш яг өөрийх нь нэрээр нэрлэхгүй.
М1: Танай энэгүэр тийм уул?
Х3: Байгаа байгаа.
Х1: Байгаа. Манайханд их байгаа
Х3: Баруун хойно байгаа. Эндээс бараг харагджаагаа
Х1: Харагджаагаа.
М1: Тэгээд юу гэх үү? хайрхан гэх үү? Х1: Тийн. Тахидаг хайрхан, шүтөөн гээд л М1: Оросоор ярив
Х5: Шүтөөндөө юм өргөнө гээд л өргөнө. М1: Голыг бол хамаагүй юу. Хэрлэн л гэх үү? Х1: Онон, Туул гээд л нэрээр нь нэрлэнэ.
О1: Кэрлэн гол эмэгтэй, эрэгтэй юу? Тийм яриа байна уу?
Х5: Үгүй мэдкүй. Хэрлэн голын эрэгтэй эмэгтэй гэж хэлдэггүй.
Х2: хэлэхгүй. Ярихдаа Хэрлэн эрэгтэй, Онон эмэгтэй гэж ярьдгийн байлээшдээ.
М1: Яагаад?
Х2: Яагаад гэдгий нь бүү мэд. Хүн усанд суувал Ононд суухад хайн гэж хэлдгийн байналээ.
Х4: Онон бол аршаан.
М1: Тэр чигээрээ?
Х2: Тэр чигээрээ
Х1: Ийм гэдэгтэй. Ийм том хүүнүүд нь энүүгээрээ цахиулж уудаг байх.
М1: Ононд уу?
Х1: Ононд
М1: Тэгээд яахын туранхай сайхан болхымуу?
Х1: Тэгэнэ. Тэгээд тэр муу муухай өвшин уух суухан. Манайд хуудаг зам байгаа. Эгш нар хуудаг байх. Навжаанууд. Очиж хуудаг зам.
Х4: Өглөөний нар гараагүйд, орой нар шингэсэн хойно
Х1: Тийм цаг хугацаатай.
М1: Оросоор ярив
Х2: өглөө орой нар гараагүй үед сууна.
М1: Аан тэр өвчин эдгээх нь үү?
Х1: Муухай өвшин тэгээл тарган марган. Хүйтэн хуарыг сахиулдаг.
О1: Оросоор ярив
М1: Оросоор ярив. нар гараагүй байхад.
Х2: Гараагүй орсон хойноо
Х4: нар гараагүй модноохоо нөгөө олхоор уяад өөрөө тэндээ хононо
М1: Модоор?
Х4: Ингээд уяад өөрөө тэр усандаа сууна.
М1: Оросоор ярив. Мөчрөөр юм уу? Х1: Модноо оосорлоод уяна. Өөрийгөө. М1: Суусымуу тэгэж?
Х4: Бид нар суугаа биздээ. Цэпилмаа бид нар. Наадах чинь суудаг.
Х1: Манайхнаа очдог ийшээ.
М1: Онон дээр үү? Оросоор ярив. хэрлэн тийм аршаан биш юм уу?
Х5: Бишээ биш.
Х3: Хэрлэндээ яахав бид залбирана биздээ.
М1: Бас нэг ямар цэцэг билээ. Тийм нэг цэцгэнд суудгуу? Гүй юу?
Х2: Далий ягаан.
М1: Суух уу?
Х1: Сууна сууна.
М1: Далий чинь юу билээ?
Х1: Аастамтай ханиадтай хүн уудаг далий ягааныг.
М1: Оросоор ярив
О1: Оросоор ярив
Х4: Манайхан тэрэлж гэдгийшдээ тэр далий ягааныг чинь
Х5: Бид хусны шүүсэнд бас ууна. М1: Тэр бас сайн уу? Оросоор ярив Х4: Хус модны шүүс, усы нь ууна.
Х1: Хуснаа шүүсийг долон гэдэг биддээ?
М1: Хусны шүүс үү?
Х1: Шүүсий нь тосоод Долон
О1: Оросоор ярив
М1: Яагаад долоодгиймуу?
Х4: Ууна
Х1: Бэрий нь аягаар ууна. Битмээн цэ
М1: Оросоор ярив
О1: Хүүхэд өвдвөл ямар дом байгаа юм уу? Хүүхдийн дом байгаа юм уу?
М1: Хүүхэд өвдвөл хөх биш. Хөх ч болно. Гэхдээ хүүхэд өвдөхөд дом байна уу?
Х5: Байгаа л байлгүй дээ. Янз бүрийн дом.
М1: Та одоо арван хоёр хүүхэдтэй. Яаж домонж байсан
Х5: Хүүхдээ өвдөхөд би яахав ус эргүүлжил байлаа.
М1: Ус эргүүлнэ. Юм хэлэх үү шивших үү?
Х1: Шившинэ
М1: Юу гэж хэлэх үү?
Х5: Домтох юмаа домтож шимтэх юмаа шимтэж эмнэлээ гэж хэлдэг.
Х6: Домоор шинь домнож эмээр шинь эмнэжийнэ гэж
Х1: Тэгээд нар хуяагаад нар бүруу эргүүлнэ. Гурав. Тэгээд ийш нь халчуу руу хаяна. Нар буруу хаяна. Сүүгээ болхоороо нар зөв гурав эргюүлээд баруун тийш нь нар зөв хаяна. Тэгээд амандаа шивнээд хүүхдээ тэгээд л унтуулахад л
М1: аан энэ босгонд юм хийх үү?
Х4: Босгоны шороо хийнэ ш дээ. Гурван шимхээр хийнэ.
Х5: Босгоноо шороо Усандаа хийгээд
М1: Усандаа хийхиймуу?
Х4: Тийн
М1: Оросоор ярив. Домоос юу билээ?
Х3: Домоос нь домнож, эмээс нь эмнэжийнэ.
М1: Халхаар юу гэнээ?
Х1: Домоор нь домнож эмээр нь эмнэвжээ гэж М1: Хэнээс болов тэрнээс болов гэж хэлэхгүй юу? Х1: Үгүй
М1: Муухай авгайгаас болвуу?
Х1: Үгүй үгүй тэгж ёстой муу юм санахгүй. Тэгээл хийгээд л хаяшихана.
М1: Халхууд бол бас хэлдэг барьдаг
Х1: Манайхан тэгж хэлэхүгүй
Х4: Тэр бол цээртэй
М1: Хүүхэд уйлаад байвал яах уу?
Х1: Тэхэд л домноно. М1: Бас үнэг хийх үү? Х1: үнэгэн байгаа биддээ Х4: Үнэгчилэнэ
Х1: Сийлэн үнэгэн байдышдээ ер нь бол. Х3: эсгийгээр ч хийдэг модоор ч хийдэг Х1: Эсгийгээр хийнэ. Ингээд хайчлаад М1: Модоор бас хийхиймуу?
Х1: модоор хийнэ. Модоор бүр игээд зороод хийнэ. Яг үнэг шиг. Өлгийд уяшихана
О1: Яагаад үнэг хийдэг вэ?
Х2: Тэр хүүхэд уйлдаг зүүдэлдэг болохвий.
М1: Яагаад үнэгийг хийдгийн?
Х2: Үгүй яагаа хүүхдээ үнэгшилж байна гээд
Х6: Үнэг шин аягүй зальтай эмэгчин амьтан байкүй юу. Тэгээд тэрэнд аргадуулаад уйлаад болдог байкүй юу
Х3: Цовоо сэргэлэн амьтан гэж л дээ үнэгэн
М1: Үнэг үү?
Х1: Тэгж домтой.
М1: Оросоор ярив.
Х5: би хүхөө үтөхдөө зуун наст гэж ургамал байдаг шдээ. Тэрний тавьдаг. Ердөө халуун авна. Булчирхай сочуулкуй.
М1: Оросоор ярив.
Х5: Хөхнээ хүй задалж өгнө.
Х1: Зангиралтыг
Х5: зангирана гэж байхгүй. Би арав гаран хүүхэд өөрөө тэжээсэн. Би ганц ч хүүхэд угжаагүй. Миний хөхөн учиргүй энэ данхны тухай болно. Сүүтэй болхоороо. Игээд явжээнэ.
Х5: Хөхөө хаагаад барианы шилд хийгээд орон доогуураа тавиад байна. Хөхөндөө шитаавал халаавал галд халаавал тэр хүхнөө шаваад даавуунд шингээгээд шаваад байхад
би эмнэлгэд зүндөө олон хүйсээ шатаасан. Таван хүүдээ лав шатаасан. Эмнэлгэд очоогүй.
М1: Юу гэж байгаан шатаачвал?
Х5: Шитаавал хүхнөө хүүгээр аргаднаа.
М1: Оросоор ярив
Х5: Ердөө би таван хүүхдий элбэг шитааваа
М1: Тэгээд удаан хадгалхымуу Гүймүү?
Х5: Хөхнээ хүү юу?
М1: Тийн
Х5: Удаан хадгалхаар муухай болнолдоо. Тэхэд ч хамаагүй ингэж цацаж болохгүй. Газар малтаад тэрэндээ булна.
Х4: Шингээнэ. Газар шингээнэ.
Х1: Шувуу мувуунд тоншуулж болохгүй. Х6: Хүүхэд мүүхэд ингээ бархаа болио М1: Оросоор ярив.
Х1: энэ хөх нь залуу байхын ичиж цааш нь өөрөө уяад өмөрдөг байсан. Тэгээд ч бага болоогуй.
М1: Оросоор ярив. Танайх галуутай байна.
Х5: Тийн энэ хажуу баруун айлын галуу. Галуутай тахиатай л байх
Х6: Хүүхэд халуурч малуураад хөдөө газар эм домгүй байхын бол би бас нэг аргалдаг байсымаа. Адууны том хомоол гэж байдгийшдээ. Хөх хомоол. Тэрний долоон хомоол шатаагаад тэрнийгээ үхрийн сүүнд зуураад суганд нь хавчуулдаг байсан. Даавуунд ороогоод мааралд хийгээд.
М1: энэ чинь юуны тулдын?
Х6: Халуурахад нь. Халуунтай хүүхэд бол амархан тэр дороо буудаг байкүй юу. Халуун нь бууж өхкүй хүүхдийх дороо бууна. Түүхэй сүүнд зуураал халуун үнс аваад зуурхад чинь бүлээн болно биздээ. Тэгээд бүлээн болгоол суганд нь хавшуулдгийн. Тэр бол маш сайн эмчилгээ. Бас нэг дом арга тэр чинь
М1: Оросоор ярив
Х6: Эм уугаад дарагдахгүй байсан ч дороо дарагдана.
М1: Өөр яаж аргалж байсан?
Х2: шитааж лав зөндөө үзсэн.
М1: одоо танайд хүүхдийг туулай гээд энэ дээр нь толбо тавьдаг тийм заншил бий юу?
Х1: Байна. Бор туулай
М1: Ямар учиртай юм?
Х6: Үдэш орой гадагшаа гарахдаа хүүхэд юмнаас айхгүй гэж.
Х3: орой бор хараанаар явхад юмнаа айкүй.
Х4: Шөтгөр гүйдэг гээд
М1: Аан тэгээд хүүхэд айчина гээд
Х4: энийг нь хархаар бор туулай явжээнэ гээд цаашаа явдаг тийм л домог байдаг.
М1: Оросоор ярив. өөр чөтгөр мөтгөр гэж ярьж байна уу энүүгээр?
Х6: Чөтгөр гэж ярьдгүй. Гүйдэл мүйдэлтэй гэж
М1: Гүйдэл байна уу?
Х6: Байгаа байгаа зөндөө байгаа тэр чинь. Тэнд энд гүйдэлтэй байгаа гэж яригддаг. Тэрүүгээр тийм гүйдэлтэй болгоож явагтий гээд юм байдгийшдээ зөндөө. Гүйдэл гэдэг чинь одоо шөтгөртэй л гэсэн үг.
М1: Оросоор ярив. мэргэ төлөг тавьдаг хүн байна уу энүүгээр?
Х2: Байхгүй
М1: Тэгээд яаж та нар амьдарсын?
Х6: Гүэ байгаа л биддээ. Энд л байхгүй биддээ М1: Маргааш юу болхын гээд үзэхгүй юм уу? Х4: үгүй.
М1: Би тэгэх үү ингэх үү гэж үзэхгүй юу?
Х1: үгүй ээ тэгж үзэхгүй
Х4: Бид нар өөрсдийнхөө сэтгэлээр дээд тэнгэртээ өөрсдийхөө сэтгэлээр холбожээнэ гэж өөрийнхөө энэ оюун ухаандаа бодоод тэгээл явжээнэ.
Х1: Юм өргөөл сүүгээ өргөөл тэгээд явжээнэ.
Х3: Шанага долоодоо сүүгээ өргөнө.
М1: Шанага долоод оо?
Х2: од од
М1: Оросоор ярив.
Х1: Долоон бурхан. Залбирч өргөндөө. Нар ороо хойно бор хараанаар өргөнөдөө.
М1: Өөр юу шүтдэг үү?
О1: Тийрэн гэж юу вэ?
Х2: Тийрэн гэж нөгөө шөтгөрийг чинь хэлнэ.
Х1: Тийрэн гэж шөтгөрийн томхон юу байдгийн тэрнийг хэлдэг юм шүү ер нь.
М1: Тийрэн чөтгөр ижилхэн?
Х1: Ижилхэн.
М1: Тийрэнгийн тухай домог мэдэхгүй юу?
Х2: Байдаг л байлгүй гэхээс цаашгүй шдээ. Зүгээр л аман яриа. Настангууд л тэгж ярьдаг байсан. Харуй бүрий битгий гадаа тоглогтий хүүхэд байхад л.
Х1: Бүү хашгирагтий гээд л орой.
Х6: Хүний нэрээр хэлж болохгүй харуй бүрийд. Хүүхдээ дуудхаараа нэрээрээ дуудахгүй. Хүүхдээ дуудахаараа орой нэрээрээ муйхай дуудагтий гээд байсан биздээ.
Х4: Гэрийн нэр байшдээ. Хүүхдэд чинь.
М1: Жуужаа жаажаа гээд үү
Х4: Жаажаа ч гэхгүй ээ. Жаажай гэдэг чинь настай хүний.
Х1: Күүгоо муухаа гэнэ.
М1: Оросоор ярив
О1: Оросоор ярив
М1: тэгж хэлхийн бол чөтгөр авчих юм уу?
Х1: Тэгж л айлгадаг байхгүй юу
М1: Оросоор ярив
О2: Оросоор ярив
М1: Одоо нэг ихэр хүүхэд гэж бий шдээ. Ихэр хүүхдийн хэн нь ах хэн нь дүү юм? Мэдхүү?
Х1: Өө одоо мэдийшдээ. Түрүүн хүнтээ ижий нь мэдэк. Хамгий түрүү гарахны ахай.
Х6: Дүү нь дүү нь. Түрүүлж гарсан нь дүү нь. Хүүлд нь гарсан нь ах нь болно.
О1: Яагаад?
Х6: Яагаа ах нь дүүгээ захираад түрүүнд нь гар гээд
Х1: Түлхэж гаргадийн биддээ.
Х6: Домог ч юм уу тэгж ярьдгийшдээ.
Х1: чи гаржээ би дараад нь гары гэдгийн байгаа биз.
Х6: Одоо миний хүү морь хар гэж гаргах ч ижил юм.
М1: Оросоор ярив. тэгээд тэнд сайхан юм уу? Тэндээ үлдээд?
Х3: Одоо хэр болховдээ.
Х1: хэдэн минутын дараа л гарна биддээ.
О1: Оросоор ярив
М1: Ихэр хүүхэд нэгнийгээ нэрээр хэлэх үү?
Х5: Бие биенээ юу нэрлэнэ.
М1: Нэрээр үү?
Х5: Нэрээр
М1: Энүүгээр ихэр хүүхдүүд байдаг уу?
Х5: Байгаа байгаа
Х1: Зөндөө байна. Хоёроороо гархан.
Х6: Зөндөө хоёроороо гурваараа
О1: Оросоор ярив
М1: Энэ сайн уу муу юу? Юу гэж үздэгийн?
Х1: Хайн л юм шиг байна. Хайн л гэж бэлэгшээдэг байлгүйдээ. Хүн олон болохын бэлэг тэмдэг.
О1: Оросоор ярив
М1: Нэг нэртэй хүмүүс бий шдээ. Адилхан нэртэй. Тэд нар нэг нэгээ бол тэр нэрээрээ нэрлэх үү?
Х1: Ших нэгтийн нэр нэг гэнэ. Ших нэгтийн нэрний нэг гэж хэлнэ.
М1: Чих нэгтэй?
Х1: чих нэгтэй нэр нэг гэж хэлнээ.
М1: Чих нэгтэй гэж юу гэж байгаан. Хоёр чихтэй
Х4: нэр нэгт л гэж хэлнэ.
М1: Тэгээ нэг нэгээ юу гэх үү?
Х4: Нэр нэгт гэнэ.
М1: Хөөе нэр нэгтээ гэхиймүү?
Х4: Тийн. Цаадах нь ч ойлгоно шдээ.
Х1: Нэр нэгтээ гэнэ.
О1: Чих нэгтээ гэнэ.
Х1: тийн Нэр нэгтийн чих нэг гэж манай.
М1: Чих нэгтэй гэхиймуу?
Х1: Үгүй ээ үгүй. Нэр нэгтээ гэнэ. Хошигноно. Нэр нэгтийн чих нэг гэж бид нар хошигноно. Тэр хоёрыг шоолоод.
Х6: Ухаандаа ингээд Дулмаа гээд дуудахад хоёр хүн чинь зэрэг аан гэнэ шдээ
Х1: Энэ хоёр Дулмаа байвал О1: нэр нэгтэй чих нэгтэй. М1: Оросоор ярив
М1: Өөрийгөө нэг хэлэхгүй юу хэн гэдгийн.
Х2: Би Норжмаа гэдэг.
М1: Хэний Норжмаа?
Х2: Мөнхөөгийн Норжмаа
М1: Ястан?
Х2: Буриад
М1: Буриадын омгоо хэлчээч дээ
Х2: манайх дэлдгэр галзуут миний омог
Х6: Улаазай хузуут Балжиндондогоон Бажигсүрэн гэдэг хүн байнаа
М1: Ёстой онц. Хэдэн настай юм та?
Х6: Би далан тавтай. М1: Хүүе яанаа та? Х5: Далан дөрөвтэй.
Х6: Би баруун хуасай нутагтай Сэлэмийн Дэжид гэдгиймаа.
М1: Хэдтэйв?
Х6: далан юүхэн настай М1: Ямар омогт гэлээ? Х6: Баруун хуасай
М1: За та?
Х4: Би Дагвын Маамуу гэжиймаа. Дэлдгэр галзуут омогтой.
М1: Нас сүүдэр?
Х4: Далан дөрүтэй
О1: Намайг Иля гэдэг. Орос
М1: Хэдтэйв чи?
О1: Дөчин нэг
Х1: Би дайдай хүгдүүд омогтой Булгийн Дамины Гарамханд гэж хөөн. Далан нэгэн настай.
Х5: За би Болдын Сэсэг гэж хүн байнаа. Согдууд гэж омогтой. Одоо далан нэгэн настай. Хамнигаан.
О2: Миний Олга гэдэг.
М1: Намайг Олга гэдэг. Орос. Дөчин дөрөвтэй.
Х7: Би Төмөрийн Дулмаа. Жаран ес настэй. Залтууд омогтой.
Х1: Хамниган омогтой. Эгч дүү хоёр.
Х8: Би баруун хаасай омогтой. Хандгай мэргэн хараатай. Адъяа Гомбын Цэпэлмаа гэдгийн. Жаран найман настай.
Х1: Би баяыд омгийн Боролдоо Жалсаны Сарансүх гэж хүн байнаа. Жаран гурван надэй. Бас эмээ байнаа
М1: Хүүхэд байнаа
Х1: Хүүхэд биш үеийн байнаа. За баярлалаа
М1: Би хэлхиймуу? За би үнэнээ хэлнээ. Манай эцэг бол Дорнодын Матадын хүүн. Цэндийн Дамдинсүрэн гэдээг. Би тэрний охин байнаа. Жаран тавтай. Миний монгол нэр Дулмаа. Орос нэр Анна. Одоо москвад байдаг.
Х1: Ижий тань орос уу?
М1: Тийн.
Х1: Танай ах дүү тань Матад руу байна уу?
М1: Байна. Холых л доо. Одоо ойрхон байдгүй. Энэ одоо манай аавын хөшөө Улаанбаатарт босгосон байгаа.
Х1: Болжил байна шдээ. Хүн игээд нютгаараа явж байна гэдэг чинь Х4: За баярлалаа баярлалаа. Авд чинь талахрхая даа. Мундаг автай Х1: Гоё ерөөл хэляа танд.
М1: За
Х1: Ганган түрүүшитнээ мөнгөөр дүүржээ Гар утаандаа нэгжээр дүүрэн
Гал халуун зүрхэндээ хайраар дүүрэж
Ганцхан олдох наандаа аз жаргалтай илүүр энк урт удаан наалж явагтэй гэж ерөөхөм.
М1: таны ерөөл ёсоор болтугай. Баярлалаа
О1: Энэ нутагт бөө, хар шашны бөө байсан бэ? дээр үед? Одоо байхгүй юу?
Х1: Байгаа. Бөө удган гээд байна.
О1: Хаана байна? Энд үү?
Х1: бид шүтийшдээ. Юмоо хийлгэнэ. Хоймроон хөгшин гэж байна.
Х6: Удган гэдэг чинь эм, бөө гэдэг чинь эр хшний нь хэлдэг байхгүй юу.
Х1: Бөөтэй удгантай хуу байгаа манайд
М1: Бурханаа шүтэх үү?
Х1: Бурхангаа шүтэнэ. Урагшаа ламуудаасаа ижий бурхангаа хуулна. Хуу байгаа манайханд. Хар шартайгаа.
Х6: Чингис хаан бөөтэй яваа биздээ тэгж их дайтаж явахдаа.
М1: Тиймээ тийн.
Х1: Манай Цагаан-Овоод хуу байна.
М1: Оросоор ярив
Х1: Оросоор ярив
О1: Танай аав лам хүн бэ?
М1: Энд бол бөө байна уу? Суудаг
Х1: Байна.
М1: удган юм уу?
Х1: Суудаг биш энэ гөр орондоо л ингээд байна. Тэгээд бид юмаа хүүлэх болхоор очиж залж ацарч гэртээ өөрийнхөө гэрт тэр хүнээр хүүлээд гэрт нь хүргэж өгнө. Тэрнээ биш сугалаад бөөлж байгаа юм байхгүй. Тус тусдаа. Бөө дом байгаа.
Х3: гал голомтдоо асархаас биш бөөн юм байхгүй л дээ.
М1: Гал голомтдоо юу өргөх үү? Юм өргөх үү?
Х3: Галаа тахиулна
Х5: Янз бүрийн л асуудал байна. Идээ будаагаа өргөнө. Галаа тахиулна.
Х1: тэнгэр бурхандаа дэлхий орон уул усандаа
М1: Тэхдээ энүүгээр чинь сүм хийдүүд байсан биздээ? хуучин
Х6: манай яг энд байгаагүй ээ. Баруухнаараа байсан.
Х1: Яг энд байгаагүй ээ.
О1: Оросоор ярив
М1: Танай тэнд хүмүүс ирэхэд юу юу асууж байна?
Х3: надаас уу?
М1: Юу юу хүсч байна?
Х3: өөдөө сайн сайхан явхын төлөө л үр хүүхдээ сайн сайхан явхын төлөө л даатгаж тийм л юм асуудгийшдээ.
М1: Хэрэг хийлгэх үү?
Х3: Хийлгэнэ. Тэгээд л. Энэ аавын маань эрхийн.
М1: Эрхээр мэргэ тавих уу?
Х3: эрхээр татнаа
Х1: Дээд тэнгэрээс сахиусаа дуудна
Х3: Сахиусаа дуудаад тэгээд л суугаад онгод тэнгэрээ оруулна. М1: Зүгээр ингээд мэргэ тавихгүй аа? Сахиусаа дуудаж л тавина. Х1: Мэргэ татна татна.
М1: Зөвхөн эрхээр үү?
Х1: Тийн.
М1: Өөр янз бүрийн шоо
Х3: Үгүй үгүй
Х1: Эрхээрээ л хийнэ
Х3: Зоос татдаг энэ тэр улсууд байнаа. Х1: Энд байкүй ээ. Хотод одоо байгаа. М1: Хотод одоо зоос тавьдгүй хүн ховор. Х3: Нээрээ л тийм л дээ.
М1: энэ одоо танай аавын эрх.
Х3: Манай аав зургаа дахь үедээ явж байсан
Х1: Зургаа дахь үеийн хүн энэ эгч
Х3: Би шарын талын лам талын бөө л дөө.
М1: Оросоор ярив. би одоо тийм нэг судар мудар үздэгийн. Мэрэг төлөг зүүд янз бүрийн дом. Тэхдээ би өөрөө бол хийхгүй л дээ. Тэхдээ тийм ном судар судалдаг. Тийм учиртай.
Х1: нээрээ залуу байхдаа далаад онд би чинь залуу хүүхдүүд байгаа шдээ. Тэхэд чинь одоо манай эгч энэ тэр чинь сайхан охидууд явжаагаашдээ. Би энэ эгчийн төрсөн дүүтэй нь нэг ангийх. Тэгээд бид нар л энэ эгч энэ тэр чинь ёстой ганган гоё. Манай эгч гуанзанд ажилж байсан. Манай авжаа яажшуу гоё байшдээ гэж дүүдээ бид харжээдэг. Биднээ гоё юу байхавдээ. Жоохон хүүгдүүд одоо. Тэгээд манай авжаа энэ тэр чинь гоё. Одоо дал гарчихлаар бас л тэгээд. Сайхан л байна даа.
Х3: Оросод манай шиф байдаг байхгүй юу.
М1: Шифэд үү хаана? Сибирийнхан уу?
Х3: Сибирийнхэн.
Х1: Манай энд хадлан хадна.
М1: Их гоё өвстэй юм аа
Х1: Гоё нөхцөлгүй
Х3: Далаад онд чинь бүжиглэнэ. Мангаа заангаа хийгээл би чинь
Х1: Бүжигшин байхгүй юу манай ав ижий чинь бүжигшин.
М1: оросоор ярив
Х1: Сумын уран сайхны бүжигшин байхгүй юу манай ажаа. Залуудаа. Энэ хумын. Уран сайханш бүжигчид. Энэ авжаа тэр авжаа.
М1: Авжаа гэж эгч юм уу?
Х1: авжаа гэж эгч. Авжаа нар. Би ганцхан данхраадтай хүн. Үйлчлэгч хөдөөний жошлогч. Хамгаа нэгдүгээр зэргийн мэргэжилтэн. Ижий ундалж хононо. Дэн дунтай болход нь гэр гэрт нь хүргэж өгнө.
Х3: Юу сайндаа би чамайг ингэж байган. Алтаргана наадамд би Эрхүү явлаа. Булганаа Тэшиг энэ тэр яваад сая нтр ноднин нтр яваад ирсэн. тэхдээ яахав нөгөө ёохор моохроо хийгээд яваа. Тэрүүгээрээ явжаагаашдээ.
Х1: Жинхэн бүжигчиндээ манай авжаа чинь
Х5: Медаль авсан.
Х1: Манай эгч, энэ эгч нар чинь залуу байхдаа жинхэн уран сайхны замдаа бүжгээр.тэгээд мөнөө гэрийн эмээ нар болоо.
М1: Та хоёр ирж байгаа юм уу? хотоос
Х1: тийн энэ хоёр. Хотын цагаан буурал авгай. Энэ маний авжаа миний төрөл. Миний төрүн авын төрүн эгчийн хүүгэд. Бид хоёр. Миний түрхэн ав гэж одоо ирээ шахжаагаа хүн энд байнаа. Одоо байна. Миний төрхөн ав минь.
М1: Оросоор ярив
Х1: Төрхөн ав минь энд байна. Тугаар авжаа бид хоёр авдаа аваачиж иймхэнийг өгөөд. Нэг ийм пийв, ийм жижхэн архи. одоо наян етөө хүн байна. Ертэй. Тэгээд ийм хоёр хүн.
Х1: Би арван зургаан натай илгээлтийн эзэн улаан диплом хармаандаа хийгээд малчин явбаа. Тэгээд арван юнаатайдаа өвгөнд явбаа. Тэгээд арван хүүхэд төрваа. Тавь наанаа тэтгэвэрт гарваа. Тэгээд арав гаран жил улсын юм идээд сайхан явжээнэ. Хэдэн хүүхдээ өсгөөд. Өөр ч юмгүй л байна.
Х4: энэ энэ бид дөрөв нэг анги шдээ
Х1: энэ ангийн басагадууд байна. Ангийн зон.
Х5: Би дал ютэй хүнтэй. Арван долоотойдоо
Х1: Энэ арван долоотой өвгөнд очон. Залуугаараа. Арван долоон нахан гоё биддээ
М1: Гоё ш дээ.
Х1: Энэ одоо манай авын миний төрхөн ижий минь хорин нэгэн хүүхэд төрхөн. Бурхан заяан зайлуул. Би арав төрөх юу ч биш байнав.
М1: Оросоор ярив
О1: Оросоор ярив
М1: нэг авгайгаас уу?
Х1: Ганц л авгайтай. Олон авгай авакүйшдээ манай буриадууд. Ганц л хам авхаа.
М1: Оросоор ярив. Тэгээд бүгдээрээ тогтцон.
Х1: Хамгий минь дээдтлийн ах ихэр байхан гэдэг. Арван зургаа долоотой хоёр ихэр. Тэгээд хоёулаа байкүй. Тэрний доотлээн миний түрүүний ах жаран тав зургаатай хүн энд байна. Би дээрээ ганц ахайтай. Дороо зургаан дүүтэй. Тэгээд наймуулаа байна
М1: Оросоор ярив
Х1: Би тэгээд айлд өргөгдөн байхгүй юу. Энэ хүнээ гараад Боролдойжалцан гэдэг айлд өргөгдсөн. Хоёр настай. Энэ айлд хүүхэд тогтохгүй. Тэгээд намайг арав хонох гээд байхад нь уйлаад байдаг. Тэгээд нэг ламад үзүүлэхэд энэ хүн тань энэ голомтондоо байкүйнээ. Бас уйлаад байна. Үхлээ. Айлд өгнө үү гээд. Тэгээд энэ Бумботын тасаг гэж Баян-Уулын наана байха. Тэрээн дээр Түмэндэлгэрийн наадам тараад зонууд тарж наадмаа ирээл тасаг дээр ирээл зон. Тэр дотор манай жалцан гэж ав минь нэлээн натай хүн байна. Мордцээ явжээнэ. Чи энэ манай ав дууддаг гэнэ. Ав ч залуу байна. Би авынгаа хорин долоотой, ижийнгээ хорин тавтайд гараан би.
М1: Тэхдээ хорин нэгэн хүүхэдтэй болсон гэсийшдээ
Х1: Тийн.
М1: Тэгээд яаж тогтодгүй байсан гэж
Х1: Тогтохгүй харь хүүхдүүд нь.
М1: Тэгээд дараад нь тогтдог болцымуу
Х1: үгүй тэгээд аягүй олон хая юмдээ. Тэгээд үлдэгдэл нь энэ. Манай ижий одоо хорин нэг төрхөн гэдэг.
М1: Оросоор ярив. Тэгээ яасан дуудаад?
Х1: Тэгээ ав үхүк нь гэж айгаад одоо мөнөө байна даа. Тэгээд тэр хүний дуудаад л. Жалсанхай иригтийдаа гэнэ. Манай ав ошув юм биддээ. Би долоон харын арван нэгэнд гаран. Яг наадам өдөр. Манай ижий наадам үзнэ гэж морь ижин мухлагаан ард тэрэгтэй. Тэгээд бие засана гээд л мухлагаас цаашаа ошоод л хууваа. Би гараа. Би хөдөө гарсан шулуунса. Хормойгоор ингээд л байдаг. нохойнууд хусаад очдог гэнэ. Нохой нь. Тэгээд тэр хормой доогуур нь очоод долионо гэнэ. Ижий төрөө. Наадамд явкуум чинь. Шулуун дотор. Би.
М1: Оросоор ярив
Х1: тэгээд л одоо мөгдөө юм биддээ. Хонинд явжаа манай авын ахын авга хүүе явыт нөгөө миний Сэрэнханд төрөө хүүхэд уйлаад байдаг гэнэ. Тэгээл манай авын ижий нь гэж хөшөө гэж нэг хүн байх. Гараал сонсох нь хүүхэд уйлж хоёр халтар нохой, хоёр гурван ч нохой ижий ингээд хуйгаад л байдаг хүүхэд нь гарцан уйлаад байдаг. холбоотой. Халаагүй. Тэгээд ав ш гүйгээд ирдэг. Хөгшөөлий намайг хормойлоод. Холбоотойгоо ижийтэйгээ. Ав минь ижийг өргөөд холболдоод гэрт ороод хүйгий нь хөндөж намайг авсышдээ.
М1: Оросоор ярив
Х1: Тэгээд энэ хайхан бие хаа чинь хөдөө ухам ухам гээд гарж л байх. Ижий авын буян байхгүй юу. Манай авжаа мэргэжилтэн. Миний төрхөд тотгоор онгойлгоод басган дүүдээ харах гээд.
Х6: Үгэнд дуртай л байхгүй юу хүүхэд юм чинь
Х1: Хүүхэд төрөө дүүдээ гараа басган л гэнэ. Пээ одоо бөөн баяр. Манай авжаагаа энэ авын минь төрхөн дүүгээн басган гэж хөдөө байх. Тэр хоёр л бөөн баяр гэнэ. Басган дүүдээ дуртай биддээ.
М1: Оросоор ярив
Х1: Хонинээ хүүл хөхөөд манай авжээ. Хонины хүүл ингэж хөхөөд. Морин дээр унтаж манай хонь авж адуулдаг. Манай ав ижий ч хэлдэг. Жалсан ав минь
Х6: Үмхий болтор нь өнөө сүүлээ хөхийшдээ
Х1: Тэрнээ хамар дээр наагаад. Тэгээд морин дээр ингэж унтаж явдаг гэнэ. Тэрээхнээ хөхөөл
М1: Оросоор ярив. Тэгээд тэр хүнд өгциймүү?
Х1: Тэгээд наадмаар ирээд нөгөө өгхөө ханаа биддээ. Тэхдэнэ тэр настай хүн чинь бөөн баяр өөдөө хүн
М1: настай хүн байсымуу?
Х1: Манай ав ижий юу? Натай. Дөч гара
М1: Тэгээд хүүхэдгүй
Х1: Тэгээд хоёулаа хүүхэдгүй. Хүү юу гэхсэн. Тэгээд эргээд хэл гэнэ. Жалсанхай манайх басгантай авагтий гэнэ. Тэгээ цаашаа гүйлгэчий гэнэ. Тэгээд удаачгүй эргээ гүйлгээ гэнэ. Энэ ав руу. Манай ав Пүнцэг Бор гэдэг хүн байкүй юу. Бороо юун гээвш гэнэ. Манайх басагатай болоолждээ. Уйлаад байна. Бар л үхэх гээд байна. Таныг авхуу гэнэ. Ээ бурхан минь цаашаа пажигнуулаад яваад. Тэгээл хоёр хоноод намай авсан шд.
М1: Оросоор ярив
Х1: тэгээд сайхан буянтай авынгаа буян заяанд л амьдарч явна даа.
М1: Тэгээд таны дараа гарснуу? Х1: Гаралгүй одоо тэр олон М1: Жалсан
Х1: Гараагүй. Ганцаараа л. Нэг ахтай байсаан. Ах маань бурхандаа явхан. Ганц ахайтай. Миний тэр авжаахад ах маань гурван натай байхан. Тэгээд л айлын хоёр хүүхэд. Ахай маань авгай мавгай ч авч чадахгүй явсаар тэр настай хүнтэйгээ гурвуулаа яваал бурхандаа яваа. Би энэ аваа хаяа хаяа баярлуулж явдаг. Миний зургаан дүүдээ байгаа. Сайхан л амьдарч байна.
Х1: Манайханы буриадууд нэг нахаар ах хүнийг та гэж хүндэлхү. Таныг та гэж хүдлэнэ. Баярлалаа. Авжаа гэж явыдаа
М1: Та яаж бөө гэж мэдсийн? өөрийгөө
Х3: Дээрээсээ юм хум үздэг байхад танай энэ охин чинь хүүхэд олдгүй байсын гэсэн. Чиний гарсан хүүхэд чинь тийм өтэй хүүхэд гарна гэж
М1: Дараад нь та чинь бүжигчин мүжигчин яваад яаж тэгээд?
Х3: Тэхдээ би өөрийн тэр тийм байна ийм байна гэж мэддэг байсын. Хүн хараад энэ тэр мэддэг байсын. Тэр хүн мориноос ойчино. Энэ хүн үххэнэ гэдгийг хараад гэртээ ээж аавдаа ярьдаг байкүй юу.
М1: Хүүхэд байхдаа?
Х3: Хүүхэд байхдаа. Тэгээд байнаа тэр хүн хоёр гуравхан хүн дотор тийм юм болж л байгаа. Мэдэрдэг байсын жоохон байхдаа. Энэ мангар тэнэг тийм хүн би одоо айдаг байсын. Жоохон байхдаа
М1: Өөрөө?
Х3: Тийн. Юу хараад юу хараад хэлчваа, энэ хүн яг мориноос унж үхлээ тэр хүн үхчлээ. Би одоо амьтан хараачдын байхдаа гэж бодоод айгаал.
М1: Тэгээд?
Х3: Тэгээд тэгж л мэдэрдэг байсан. Тэгээ манай аав ээж жоохон байхад нь миний дээр хүүхэд тогтохгүй байсан. Манай аав эсэргүүгээс. Хүүхэдгүй ээж. Би жоохон дөчин наймтайд нь гарсышдээ. Тэгээд хүнээр дуудуулж гарсын. Лам бөөгөөр дуудуулсын гэсэн. Хүүхэд дуудуулаад. Ганц охинтой болъё гээд. Тэгсэн чинь хүүхэд дуудахдаа намайг хүү дуудсан гэж ярьдгийн манай ээж аав. Чи Гэдсэнд гурван сартай байхдаа хүү байсан. Аавын ах нь лам. Манай авга ном уншсаар байгаад охин болгосын байх. Тэгээд одоо надаа иймхээн юм байдгиймаа. Тэгээд тэр энэ нь юу ийн гэхэд хүү байсан хувиргасан. Боожий нь гэж хэлдэг байсын. Энийг авхуул битгий загинуулан тэгж л байдаг байсан. Би ч авхуулаагүй. Өвдөх ч үгүй. Яадаг ч үгүй.
М1: тэгээд та чинь дараад нь бүжигчин хийсэн, тогооч юу билээ?
Х3: Тийн зочин буудлын эрхлэгч. Манай ээж сум нэгдлийн даргын ганц төрсөн охин байхгүй юу. Тэгээ хүү охин хоёртой болсон. Хүү нь аймгийн театарт дуучин байж байгаад хот руу ирж тайлан тоглолт хийж байгаад усанд оруулаад гэнэтхэн. Тагнуул байсан л гэж ярьдагийн. Усанд ороод баяртай гээд дахиад гарч ирээгүй. Дараад нь жаран нэг хоёр онд л зураг мураг нь ирлээ гээд манай ээж уйлаад байдаг л байсан. Дүү маань тэгнэдээ. Гурваар хатсан дээлтэй энэ тэр зураг.
М1: тэр чинь бүр урд уу?
Х3: Урд дээр үед. Тэгээд цэргийн хувцастай энэ тэр зураг хотоос ээжид олж ирж л өгдөг байсан. Аавыг тагнуул дүүгий нь тагнуул байсан сэргэлэн мундаг хүн байсан.
М1: Тэгээд та хотод очоод хэзээ бөөлж эхэлсийн?
Х3: Би гучин тавтайдаа байсымаа. Энд Цэрэн бөө гээд бөөгийн дуган муган юм байгаа. Холбоо гээд. Тэнд манай Цэрэн бөө гээд лам хүн залуудаа манай аав эсэргүүгээр арван жил шоронд явахдаа барилга барьдаг тийм мэргэжилтэй болсын. Энэ сум нэгдлийн байшин савы чинь манай аав маастарлаж барьсышдээ. Тэгээд тэрэнд явдаг хүн бөө хүн байсын гэсэн. Тэр намайг бөө болгосын. Би ч бас тэрийгээ болохгүй болхоор нөхөр мөхөр маань нас бараад энэ тэр.
М1: Тэхээр нь хийхээс өөр аргагүй болоод?
Х3: тэрнийг л барихаас өөр аргагүй болоод л. Тэгээд би барьсан байкүй юу. Тэгж барьсымаа. Тэгээ би хэзээ бөөлж юугээ мэдхийн болдоо гэж бодоол зуун найман мод зоогоол тэгээл тэр дээшээ авирч гарч чаддаг ч юм уу үгүй ч юм уу.
М1: Тэгээ гарснуу?
Х3: Гарсан байсан. Би өөрөө мэдэдгүймаа. Хөхөө шувуу донгодоод. Тэгээд гүйгээд тойроод манайхан намайг. Гэдэс эвгүй болоол.
М1: Оросоор ярив
О1: Оросоор ярив
М1: Оросоор ярив. О1: Оросоор ярив О2: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О2: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О2: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив О2: Оросоор ярив М1: Оросоор ярив
О2: Оросоор ярив М1: Оросоор ярив О2: Оросоор ярив М1: Оросоор ярив О2: Оросоор ярив О1: Оросоор ярив М1: Оросоор ярив О1: Оросоор ярив