Лувсаншаравын Баараа, борец из Бурэнтогтоха, хотогойд
Информанты:
Место:
Экспедиция:
Теги:
борцы
Аудиозаписи
Запись 1
Слушать
Baraa.Burentogtoh.20250731.dji.1.WAV
30:50 минут
Х1: за сайн байна уу
М1: сайн байцгаана уу
М3: за сайн байна уу та
М1: сайн байна уу та
Х1: сайн байна уу
М3: ах дээшээ суу
Х1: дээшээ суу
М1: та дээшээ суу
Х1: өөрөө суу сайхан зугаалж явна уу
М1: сайхан
Х1: сайн явж байна уу сайхан зусаж байна уу
М1: сайхаан
Х1: за сайн явж байна уу
М3: сайн явна
Х1: сайхан наадав уу
М3: аа янзын янзын наадам үзсэнгүй дээ
Х1: зугаалж яваад л таарав уу наадам Батсуурь ч агуу сайн юмөө
М3: жижиг микрофон
М2: энэ жижиг микрофон зүүж болох уу
М3: Илья тараг уух уу
М1: тараг ууяаа
Х1: тараг ууя гэнэ тэгвэл цай хэрэггүй тэр хоёулаа болсон сүү гэсээн миний хүү хутгаад өгөх юм уу за ахын дүү ажил сайн
Х2: сайн ажлаа хийгээд л явж байна
Х1: би сая хөвсгөл далайд очиж 7 хоног амраад ирлээ хүүхдүүд дуудаад байна хүрч ирж амар гээд
Х2: юу хийж байна
Х1: юу хийдгийн 100 грамм татаад зуугийн муушиг цохиол газтай ундаа уугаал граммтай архи уугаад л ирлээ өөр юу хийдгийн өө миний хүү сайхан хутгаад өгөөрэй
М1: ахаа бид оросоос ирсэн монгол судлаачид монгол нутгийн аялгуу, хэл зохиол, зан заншил, өв уламжлал тийм юм судалж байгаа тийм учраас олон жил монгол даяар явж байгаа олон аймагт очоод энэ жил хөвсгөл аймагт очоод эндээ буриад, урианхай, хотгойд, дархад хүмүүстэй уулзаад яриад
Х1: хотгойд хүмүүс чинь бид нар байнаа
М1: тийм учраас бид сайн ярьдаг хүмүүстэй уулзмаар байна тийм учраас танд очсон
Х1: дээл хувцас өмсөх үү
М1: яахав яахав зүгээр ахаа таны алдар нэр хэн бэ
Х1: алдар нэр Лувсаншаравын Баараа алтангадас одонт аймгийн алдарт уяач сумын заан
Оросоор ярив
Х1: тэрийг харуулуулах юм уу яршиг уу 84 настай Жалханц гэгээн Дамдинбазарын шавийн шавь нар биднүүд монголын анхны ерөнхий сайд Дамдинбазар гэж хүн манай Бүрэнханы гэгээний хүрээний тэргүүн байсан юм байналээ миний аав тэр Дамдинбазарын хүрээнд шавьлан суусан лам хүн байсан миний чих хатуу болохоор тэхээр бурхан өөд ир тэр болохгүй ээ ингэж налуулж суу
М3: өөдөөс нь хараад
Х1: чих дүлий үнэнээ л яръя худлаа яриад яахав за өшөө асуужил байх уу
М1: таны овог
Х1: овог Гүнгначин овогт Лувсаншаравын Баараа гээд миний өвөө аав даншгийн начин хүн байсан байна лээ 4 хархүүтэй 1 охинтой байсан 4 хархүүгийн хамгийн том нь Гүмрэг гэж хүн байсан тэгээд Ням-Очир тэгээд Дашдаваа тэгээд миний аав Лувсаншарав ганц охин нь Бадам гээд тэр охины ганц хархүү Улаанбаатарт байдаг одоо 79тэй хүн бий Гүнг бичиж өгөх юм уу би энд Г Ү Н Г начин овогтой Лувсаншаравын Баараа гээд
М1: за та хаана төрсөн бэ энд үү
Х1: үгүй би Бүрэнхаан сумын Сангийн далайн Хөндлөнд төрсөн 1942 он таргаа уу тэгж байгаад тайван яараагүй биз дээ сайхан улсууд байна та нар цагаан идээн дээр малчин энэ дээрээ байдгийн өглөө би тэдэн дээрээ очоод ирж байгаан
Оросоор ярив
М1: та бөх барилдаж байсан болохоор үүний тухай бүх юм мэднэ энэ наадмын өмнө бөх барилдагч юу хийж болно юу хийж болохгүй аль нэг цээр сайн ёр муу ёр сайн билэг байна уу байхгүй юу
Х1: баярын өмнө бөх тусгай бэлтгэлд гарна мах голдуу хоол иднэ архи уухгүй исгэлэн юм уухгүй исгэлэн тараг ч уухгүй ингээд одоо нэг 15 хоног бэлтгэлд гарна бидний үед тийм юм байхгүй ахай нь болохоор анх 1966 оны заан суманд 2 түрүүлээд 67 онд түрүүлээд 68 онд удаалаад 69 онд түрүүлээд 2 удаа түрүүлээд 6 шөвгөрсөн 10 жил сайн барилдсандаа би
М3: юу юу хориглодгийн
Х1: аан хараал муухай үг хориглоно бүх үг архи дарс хориглоно
Оросоор ярив
Х1: тэгээд хүн хартай хатуу ширүүн харьцаж болохгүй дандаа зөөлөн харьцах ёстой элэгсэг тиймээ хамт олонч байх хэрэгтэй бие биеэндээ хайртай байх хэрэгтэй өгчхөөд байна гэдэг чинь эвсэг байна гэсэн үг за ийм л байх юмдаа бөх хүн
М3: эхнэрээсээ яах билээ
Х1: эхнэрээс бол сарын өмнө харьцахгүй шүү дээ
Оросоор ярив
Х1: өө энэ дээрээ тавьчих ахын дүү намайг ярихаар юм бичээд байх шиг байна ш дээ тэр ахдаа өгөөгүй шүү
Х2: уухгүй гэнээ
Baraa.Burentogtoh.20250731.dji.1.WAV 11:58
Оросоор ярив
Х1: цайгаа авчирч өгөөч идээгээ эндээ тавихгүй яасын миний дүү нар сайн байна энэ дээр тавьчих
М1: бөх барилдагчийн онцгой овоо бий юу бөхийн овоо бий юу
Х1: бөхийн овоо байлгүй яахав тахиж шүтдэг одоо өвгөдөөс уламжлагдаж ирсэн хайрхан уул толгодын овоо чинь бөхийн овоо гэдэг байсын дээр үед овоо энэ нөгөө тахидаг шүтдэг ууландаа овоонууд байна ш дээ манай хөвсгөл аймагт төрийн тахилгат овоо 2 л бий арбулаг суманд Цагаанчулуутын овоо манай хайрхан овоо буянтогтох сумын бүрэнхаан бригадын тэр их хайрхан овоо гэж энэ цаана мэддэггүй юм шиг байналээ энэ уг нь Гэгээний овоо л гэдэг байсын их хайрхан талдаа
Оросоор ярив
М1: энэ овоо ганц бөх гарах уу эсвэл бүх хүн гарах уу тэр овоон дээр
Х1: энэ хайрхан овоон дээр эмэгтэй хүн гардаггүй цагаанчулуутын овоонд бас эмэгтэй хүн гардаггүй эмэгтэй хүн 2 километрийн дор бууна тэгээд бэлд нь сууж байна эрэгтэйчүүд овоондоо мөргөж залбирч тахилга өргүүлнэ
М1: яагаад
Х1: аан тийм түүхтэйн байлгүй тэхдээ өвөг дээдсээс тийм байсан мэдэхгүй ш дээ худлаа яриад яахав тийм л түүхтэй юм шиг байгаан
М1: бөхийн мод сонссон уу өнчин мод
Х1: өнчин модыг өвөг дээдэс дээр үеэсээ шүтдэг байсан өнчин мод тэр хатгалын наад талд далай явж байхдаа нэг өнчин мод харлаа
Оросоор ярив
М1: дээр үед танай нутагт алдартай бөх байсан бэ
Х1: байгаа манай хөвсгөл аймагт Дампил аварга гэж тэр энэ хөвсгөл аймгийн түнэл сумын уугуул тэр Дампил аварга чинь морьтой явж байгаад тэр цэцэрлэг сумаас 3 жил сувайрсан гүү барьж өгсөн тэгээд тэр наадам хаана боллоо завхан аймагт хийж толгойгоо тавьж барилддаг ийм бурхан зүүж явж тэгээд толгой тавьж барилддаг унавал би толгойгоо өгье гэж тийм айхтар тэгээд ийм бурхнаа өнөө нэг шаамар хошуу байгаа ш дээ бурханаа өгөөд за чи намайг түрүүлүүлэхгүй бол энэ хэвээрээ ингээд явна тэгээд түрүүлсэн Хатат амбанд очиж барилдаад тэгж түрүүлсэн байна тийм бөх байсан гэж Дампил бөхөөс өөр бөх дуулаагүй тийм байсан энэ миний аавын бурхан энэ миний ээжийн бурхан бурхан Дарь-эх эмэгтэйчүүдийн бурхан манай ээжийн бурхан амь насаараа тангараг өргөөд барилдаад түрүүлсэн тэгж байсан түүхтэй
М1: ондоо ийм дээр үед алдартай хүчтэй хүмүүс байсан бэ домог
Х1: тэр бол домог домог хууч яриа гэхээр Жалханц хутагтын сүлд дуу гэж байсан найранд очихдоо дуулуулдаг Жалханц хутагтын дуучин Дэчинсамбуу гэж хүн байсан юм байналээ тэр гэгээнтэн бол Жалханц хутагт Дамдинбазар монгол улсын анхны ерөнхий сайд тэгээд Өндөр сайхан бор гэдэг дуу дуулдаг тэрийг нь аялж өгөх үү
Baraa.Burentogtoh.20250731.dji.1.WAV 20:17
М1: дуулсан
Х1: дуу дуулав
Өндөөр сайхан ээ ии ээ борыгоо оо ии
Өсгийлөөн аяндаа оо ээ л уйдаа ее
Уйдаа нь үгүй ээ ии ээ
Уйлаан элгээн ээ ии та нартайгаа ээ ии найрлая аа ээ энэ анхны энэ юу 32 бадаг тэрийгээ дуулахаар энэ сэтгэхүй нь их хөөрдөг гэгээн аан тэр найранд явахаараа машинаа унахгүй жороо морьтой тийм хүн байсан шавь нараасаа сайхан дуулдгийг нь дагуулаад явдаг ингэж очдог байсан
Оросоор ярив
Х1: хотгойд түмэн чинь одоо хөвсгөлийн цэцэрлэгээс авхуулаад шувт уруудаад төмөрбулаг, шинэ-идэр, жаргал эдр энэ цөм хотгойд ийм сонинтойдоо өвөг дээдсээр энэ хөвсгөл аймаг чинь бөх сайтай 3 аваргын нутаг л даа Дамдин аварга, Бээжин аварга, Батсуурь аварга
Оросоор ярив
М1: энэ бөх түрүүлээд түүнд ерөөл тавьдаг уу
Х1: бөхийн ерөөл гэж байхгүй морины ерөөл байна аан бөхийн ерөөл чинь нөгөө цол дуудах нь болдог бөхийн цол дууддаг ш дээ тэр чинь ерөнхийдөө бөхийн ерөөл болж байгаан морины цул дуудахтай адилхан
М1: морины цолыг яаж нэрлэдэг
Х1: морины цол дуудах юм уу за яахав сумандаа л дуудъя тэ
Морины цол дуудав
Бүрэн эрхт монгол улсын Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Ихээ уул багийн Бүрэнхан багийн
Баараан хар гэж ахын чинь нэг сумандаа ес түрүүлж ес удаалж овоо тахилгын наадамд 21 удаа түрүүлсэн тэр хар морины зураг тэр хүүхдүүд авчирч зүүсэн дуутай тэгээд
Зээ заамал зургаан хүзүүтэй
Засмал дөрвөн туурайтай
Зандан ширээ шиг зоотой
Хөнгөн жоохон хүүхэдтэй
Хүдэр дөрвөн туурайтай энэ сайхан адуу нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их уулын харьяат Баараагийн хар морь энэ ээ гээл ингээл дуудна шүү дээ мөн ч монголд яриагүй юугаа энэ дүү нартаа ярьж цолоо дуудуулдын байна сайхаан
Оросоор ярив
М1: тэгээд хурдан морь хөгшрөөд түүний яс яахав
Х1: ухаантай хүн бол 2 3 жил амраана тэгээд өөрсдөө ажиллана толгойгыг нь сайхан мөлжөөд тэгээд тахиж шүтдэг өндөр уулынхаа модонд аваачиж өргөдөг тийм түүхтэй зарим нь хөгширтөл нь зөнөртөл байлгадаг тэр буруу миний бодлоор дотроо би бол хар мориныхоо юу яагаад өөрснөө хүүхдүүдтэйгээ махыг нь идээд толгойг нь сайхан мөлжөөд хадганд ороогоод хадгаа дүүжилнэ тахиж шүтдэг хайрхныхаа уул овоонд тэгээд тахиж шүтдэг сайхан сайхан сонин асууж байна шүү
М1: тэгээд хадаг ороогоод дараа нь очих уу очихгүй юу
Х1: очно 3 жил болж байгаад очиж цагаан идээний дээжээ өргөнө өнөө овоо тахилга үр хүүхдийн морьдыг хурдан сайхан явуулаарай гэж би 3 бандитай 1 нь аймгийн алдарт уяач Баярдүүрэн гэж хүн байна 1 нь сумын алдарт уяач Ганширэм гээд манайтай айл байна ингээд аавтайгаа 3 алдарт уяач байна отгон хар хүү Өмнөговийн Цогтцэцээ суманд ажиллаж байгаа
Оросоор ярив
Х1: сайхан өөрөө ингэж монгол юу болохоор сайхан ярилаа чадлынхаа хирээр л ярьлаа
М1: хурдан морь очоод юу юу хэлдэг вэ цайны дээж өргөдөг тэгээд ямар үг хэлнэ
Х1: аан цайныхаа дээж өргөнө идээ өргөнө тэгээд уул дамжуулж улам их хурдтай болгоорой гэж залбирна ш дээ уул улс аймаг суманд алдартай сайхан уяач өөрөө сайхан унага төрүүлж өгөөрэй гэж хэлнэ
Оросоор ярив
М1: тэгээд хурдан морины яс хулгайлдаг уу тийм юм байдаг уу
Х1: манай хар морины сүвээний яс илүү байсан тийм юм ховор байдаг хавирга 3 байдаг байхад 4 тийм байсан тэр эрлийз адууг мэдэхгүй тэрийг гуялж үзээгүй манай хүүхдүүд эрлийз адуу уядаггүй тэр аймгийн алдарт болсон нөхөр нэг азарга авчирсан чинь аймагт 4 түрүүлж 7 удаалсан би одоо энэ залуу уяачдыг шоглодог шог ярьдгийн морио тэжээлээр тэжээчхээд тариа хийгээд машиндаа ачаад л өөрсдөө хавиндаа хэвтээд л тэгж яваа уяачдыг би мэдэхгүй биднүүс чинь бол бороонд нордог халуунд халдаг хөлсөө гоожтол тэгээд монгол дээлээ өмсөөд морио хөтлөөд яваад байна аль ногоо соргогтой газар идүүлнэ хонож өнжинө ногоон дээр унтана тэгдэг л байсан ш дээ миний үе болуул тийн эмээлээ дэрлээд л тэгээд бороо орсон шөнө бороо орсон өглөө босоход чинь обой цувнаас ус нь урсаад л
Baraa.Burentogtoh.20250731.dji.2.WAV
30:50 минут
Х1: ийм л орчинд бид нар морь уяж байсан 60 70-аад онд 90-ээд он 2000-аад онд янз бүрийн адуу гараад л тэр одоо нэг метраар хэмжээд явуулдаг тэр дотор чинь 25 хувь 50 хувийн адуу харагддаг юм байна лээ бидний үед тийм байгаагүй түлээ модоо зөөнө тэрэг чарган дээрээ
Оросоор ярив
М1: дээр үед ид шидтэй лам хүн байсан бэ танай нутагт
Х1: байна тэр лам болуул мундаг хүчтэй лам нар өөрийн авьяас юм уу эрдэм мэдлэг нь юм уу зориуд нэг хүн ус руу сүү хийгээд өгцөн байгаан цай уулгах гээд тэгсэн юм юу яагаад аваад ир гэсэн өнөө ус хийсэн аяга байгаа тэгсэн ус сүү хоёрыг ялгасан гэж тийм хүчтэй лам байсан монголд
Оросоор ярив
Х1: тэгээд сүү нь өөрөө амсаад усыг нь асгуулж байсан тэр мөн хүчтэй лут аа тийм лам байсан тэр нь мөрөнгийн хүрээнд байсан ус сүү хоёрыг ялгаруулдаг мундаг мэдлэг байнаа
Оросоор ярив
М1: ондоо ид шидтэй лам бөө удган байсан бэ
Х1: бөө ч одоо энэ манай дархад манайх чинь их олон үндэстэн байгаа дархад, хотгойд, өшөө чинь юу билээ
М1: урианхай
Х1: урианкай, буриад
М1: халх, цаатан
Х1: ийм олон арьстан байна ийшээ өнөө дархадын 3 сум гээд тийшээ бөө жинхэнэ тэнд л байдаг ш дээ
Оросоор ярив
Х1: чих дүлий болохоор чанга яриад байна уучлаарай
М1: гайгүй зүгээр
Оросоор ярив
М1: хулгайч байвал тэгээд лам хүн тэр хулгайчийг олох боломжтой болдоггүй юу
Х1: лам хүн чинь хулгайчийг дан өршөөж байдаг манай гэгээнтэн хүртэл өршөөж байсан байналээ тэгээд хулгай хийсэн хүн чинь 4 үеэрээ тааруухан явдаг гэдэг харж байхад монголын лам нар шашин шүтлэг шүтдэг улсууд дархадаас хулгай хийсэн хүн ерөөсөө нас насалдаггүй айхтар тэр дархадын бөө удган тэр айхтар улсууд
Оросоор ярив
Х1: адуу мадуу хөтөлж явахад хотгойдууд юм уу халхууд хулгай хийж явахад толгой нь чонын толгой болцон байдаг дархадаас хулгай хийж чаддаггүй байсан тийм түүхтэй
М1: чонын толгой ямар холбоотой
Х1: морины толгой чонын толгой болчихгүй юу дархадаас хулгай хийгээд морь хөтлөөд явж байхад хөтөлж явсан морь нь чоно нохой шиг хөтөлж яваа морь нь чонон толгойтой болсон байсан гэж байгаан тэгээд дорно тавина
М3: халх хүмүүс дархадаас морь хулгайлна ш дээ хөтөлж яваад эргээд харахад нөгөөх нь чоно болоод чонон толгойтой
Оросоор ярив
М1: энэ дархадын ид шид тэ
Х1: дархад гэдэг чинь агуу лам нартайгаа ном нь нийлдэггүй юм шиг байналээ тэр монголын лам мамтай тэр өөрийнхөө талын юманд энд 3 сум байсын улаан-уул, ренчинлхүмбэ, цагааннуур аан баянзүрх
Оросоор ярив
Х1: энэ хувьсгалаас өмнө бол тэрүүхэндээ л баярладаг орж ирдэггүй байсан гэж байгаан одоо сайхан болсоон халх хотгойд дархад цөмөөрөө нийлээд л гоё наадам хийн сая дархадын баянзүрхийн соёолон түрүүлж байна ш дээ увсын 100 жилд хөвсгөлөөс 5 нас 5уулаа шөвөг авсан шүү шинэ-идэрээс
М1: аль нэг газар морь яаж яаж явсаар зогсдог тийм гүйдэлтэй газар сонссон уу
М3: морь тушчихлаа гэдэг тийм газар таарч байсан уу гэнэ
Х1: тэр үгүй яасан гэнээ
М3: гүйдэлтэй газар таарлаа гээд байдаг
Х1: тийм юм би дуулаагүй зүгээр яахав багтаж онгоцны буудлын энэлүү ороод тэгээд жаахан өгсөж очдог ш дээ тэр лүү чинь хэд хэдэн морь үхсэн ш дээ багтраад
М3: бишээ сүнс чөтгөртэй таарч байсан уу
Х1: тийм юм дуулаагүй тийм юм байхгүй чухам тийм дархадууд гэхээс хотгойдод тийм юм байхгүй
М1: тийрэн дээр үед дуулсан уу
Х1: дээр үед малчинтай бол тэр морь харыг нь тушдаг байсан гэж ярьдаг юм байналээ малчид тэгснээс уяачид тийм юм байхгүй
М1: дээр үед шатар тоглодог сүнсний тухай яриа байсан бэ тийрэн мийрэн сонссон уу
Х1: тийм юм дархадуудад байдаг байх халхуудад тийм юм байхгүй манай үндэстэн хотгойдуудад байхгүй дуулаагүй би
М1: бид танаас хэдэн хотгойдын нутгийн аялгуу үг асуумаар байна та хотгойд аялгуу халх аялгуунаас ялгаатай юу
Baraa.Burentogtoh.20250731.dji.2.WAV 10:17
Х1: ялгаагүй хотгойд түмэн халхын
М3: одоо үг яриа байдагдаа
Х1: аялга
М3: тийн аялга жаахан жаахан өөр аялга байдаг уу
Х1: дархадууд л байна бусад хотгойд халхууд байхгүй ш дээ
Х2: хотгойдуудын өөр нэг үгийг юу гэж хэлэх үү онцлох үг байна уу одоо дархадууд одоо эмээлийг өөрөөр хэлдэг шиг манайх эмээлийг нэг өөрөөр хэлдэг ш дээ ийм янзаар хэлдэг үг байна уу
Х1: байхгүй тийм юм байхгүй
М1: бид танд хэдэн зураг үзүүлье та түүний нэр энэ юу вэ бидэнд ярья зүгээр үү
Х1: за
М1: энэ юу вэ
Х1: энэ яахав хотгойдууд чинь сүү тарагаа асгачихаараа ингэж түрхдэг духандаа тэр нэг уламжлал тэр газар руу явуулахгүй гэж тийм ёслол байдаг юм байна лээ тэрнээс өөрөөр сайн мэдэхгүй ш дээ
Оросоор ярив
М1: энэ биеийн хэсгийг яаж нэрлэдэг вэ
Х1: хацар уу хацар
М1: энэ
Х1: чих
М1: энэ
Х1: толгой
М1: энэ
Х1: нүд
М1: энэ
Х1: ам
М1: аанхан энэ
Х1: үс толгойн үс
Оросоор ярив
М1: энэ
Х1: гар
М1: энэ
Х1: гуя ингээд шилбэ хөл гээд явна
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: энэ яахав мэнгэ
М1: нүднээс ус яахав
Х1: нулимс гарна энийг зовхи л гэдэг
М1: энэ
Х1: хөмсөг
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: хэл энэ хэлгүй бол ярихгүй ш дээ
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: шүд
М1: энэ
Х1: хүзүү
М1: энэ
Х1: хоолой
Оросоор ярив
Х1: энэ эрүү
М1: энэ
Х1: хамар
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: гүзээ энэ хүйс
М1: гэдэс хэлэхгүй юу
Х1: гүзээ
М1: гүзээнд цохих гэхгүй юу хэлж болох уу
Х1: энэ болно
М1: гүзээ өвдөж байна гэж болох уу
Х1: гүзээ дотроосоо гэдэс өвдөнө үү гэхээс гүзээ өвдөнө гэж байхгүй гүзээ ч таргална өө харвин гэж ярьдаг юмдаа
М3: гэдэс өвдөх
Х1: гэдэс өвдөх чинь гэдэс дотор өвдөнө үү гэхээс цорой морой өвдөхгүй ш дээ \
Оросоор ярив
Х1: элэг ходоод бол дотор эрхтэнд орно биздээ
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: цээж
М1: энэ
Х1: энэ мээм
М1: эрэгтэй хүний бас мээм үү
Х1: цээж баруун зүүн мээм
М1: эрэгтэй хүнд бас мээм
Х1: мээм
М3: эмэгтэй хүнийхийг юу гэдгийн
Х1: адилхан л мээм хүүхдээ мээмээ хөхүүлээрэй
М1: эмэгтэй хүний хөх юм уу
Х1: хөх ялгаагүй ш дээ энэ адилхан л хөх
М1: энэ юу вэ
Х1: мөр
М1: энэ юу вэ
Х1: булчин
М1: тэгээд энэ
Х1: энэ арьс ахын нь одоо мах барагдаад арьс болчхож байгаа юм чинь тиймээ
М1: энэ юу вэ
Х1: хумс
М1: энэ юу вэ
Х1: хуруу
М1: хурууны нэр байна уу
Х1: энэ чинь юу билээ эрхий хуруу, долоовор хуруу, дунд хуруу, ядам хуруу, чигчий хуруу
М1: ондоо нэр бий юу
Х1: байхгүй
М1: хүүхэд тоглоход эрхий мэргэн тийм юм нэр бий юу
Х1: байгаа эрхий мэргэн шагай харвахад энэ эрхий мэргэн
М1: тэгээд ямар нэр
Х1: эрхий мэргэн, домч мэргэн, дунд мэргэн, ядам мэргэн, чигчий мэргэн ч гэдэг билүү
Х2: энийг чинь юу гэдэг билээ сэржим өргөдөг гэдэг билүү
Х1: сэржим өргөнө гэдэг чинь архи уухаас өмнө монголчууд ингэж байгаа сэржим өргөнө
М1: сэржим гэж юу вэ
Х1: аа тэр архины шарыг одоо ариутгадаг тийм дом одоо голдуу сайн санаж архи өгнө муу бодож өгсөн бол тэр сэржим өргөснөөр ариутгадаг тийм утгатай юм
Оросоор ярив
М1: сэржим мэргэн
Х1: энүүгээр өргөнө эрхий мэргэн, домч мэргэн, дунд мэргэн, өнөө эрхий мэргэн, чигчий мэргэн энэ жижигхэн чигчий бүүвэй
М2: та үүнийг хийж чадах уу нэрийг
М1: гарын хурууны нэрийг хүүхдийн хурууны нэр хэлж болох уу
М1: чигчий бүүвэй энэ юу вэ
Х3: домч бор, сэржим өргөдөг, чигчий бүүвэй
Х1: энэ чигчий мэргэн ш дээ
М1: за та хэл та мэднэ үү гарын хурууны нэр
Х1: энэ домч мэргэн, чигчий мэргэн
М1: тэгээд энэ юу вэ
Х1: өвдөг
Оросоор ярив
М1: энэ хөлийн хурууны нэр бий юу
Х1: өө яг гар шигээ адилхан энийг өсгий гэдэг
Х2: шагайгаа тайлбарлаач энэ хэдэд
Х1: шагай байгаа энд
М1: энэ юу вэ
Х1: ар нуруу энэ болохоор дал энэ сүвээ
Baraa.Burentogtoh.20250731.dji.2.WAV 21:32
Оросоор ярив
Х1: сүвээ малаар бол сүвээ маань доошоо уруудаад сүвээний хавирга гэдэг чинь энэ ш дээ
Оросоор ярив
М1: энэ юу вэ
М1: ар нурууны яс
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: эвэр үхрийн эвэр
М1: энэ
Х1: энэ сүүл энэ хонго ууц
М1: энэ
Х1: зүрх байна
М1: энэ
Х1: цөс
М1: энэ
Х1: тархи
М1: энэ
Х1: элэг
М1: энэ
Х1: зүрх
М1: энэ
Х1: хоолой улаан хоолой гэдгийнмуу ингээд энэ мөгөөрсөн хоолой тэрнээс доошоо улаан хоолой ходоодтой залгадаг
М1: энэ юу вэ
Х1: бөөр
М1: ерөнхий нэр энэ юу вэ энэ үхрийн юу
Х1: бөөр зүрх, мах
М1: энэ
Х1: энэ үрэл юм уу юу юм
М1: бишээ
Х1: энэ өндөг энэ одоо бөөр юм уу мэдэхгүй ээ
М1: энэ юу вэ
М1: яс
М1: энэ жижиг амьтан үсэнд амьдардаг
Х1: толгой юу
М1: тийн энэ хэн бэ
Х1: тархи
М1: энэ жижиг амьтан
Х1: аан бөөс үү
М1: тэр хүн юу хийж байна
Х1: энэ дурандаж байна холыг дурандаж байгаа юм уу дурангаар харж байна
М1: харах тэ
Х1: дурангаар юм харах
М1: энэ юу хийж байна энэ зурагт
Х1: телевизор үзэж байгаа юм уу хаашайн хүүхдүүд л байна
М1: тэр хүн юу хийж байна вэ
Х1: гэдэс гүзээ хөгжим үзэж байгаа юм уу
М2: юу хийж байна
Х1: гэдэс гүзээ л биш юм уу энийг л асуугаад байна
Х2: тэр хөгжим сонсож байна
Х1: аан хөгжим сонсож байгаа юм байна дуу чагнуулагч юм уу юу юм
Оросоор ярив
М1: энэ хүн юу хийж байна вэ
Х1: чихээ сонсож байна
М1: аан би чамайг дуулахгүй гэж хэл болох уу
Х1: болно сонсохгүй бол зөөллөж чингэж байгаа юм уу
М1: чингэж гэж юу вэ
Х1: тийн чанга ярьж гэсэн утгатай юм байналээ
М1: энэ хүн юу хийж байна вэ
Х1: өө мэдэхгүй юм байна дуу дуулж байгаа юм уу шүлэг уншиж байгаа юм уу
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: шувуу
М1: шувуу юу хийж байна
Х1: шувуу чинь загас барьцан явж байгаа юм уу шувуу чинь загас ургамал иднэ
М1: энэ шувуу юу хийж байна
Х1: энэ нутаг буцаж байгаа юм уу ирж яваа шувуу энэ нутаг буцаж байгаа шувуу ингэж явдаг
Оросоор ярив
Х1: одоо энэ монгол орноос халуун орон руу монгол нутгаас ингэж яваа хавар мөн ингэж ирнэ
М1: шувуу юу хийж байна
Х1: шувуу нисэж байна ниснэ
М1: энэ юу вэ
Х1: загас
М1: энэ хүн юу хийж байна
Х1: идэж байгаа юм уу
М1: усанд юу хийж байна
Х1: усанд сэлж байна сэлж явна
М1: нохой усанд юу хийж байна
Х1: нохой болуул мэдэхгүй усанд орсон нохой далай дотор юм идэж байхыг ер нь үзээгүй
Оросоор ярив
М1: адуу морь усанд орвол юу хийж байна вэ
Х1: ус л ууна өшөө идэх юм байхгүй ш дээ
М1: мод байвал усанд юу хийж байна
Х1: хөвж байна юм идэх юм байхгүй
М1: загас усанд юу хийж байна
Х1: жараахайгаа иддэг байлгүй
М1: тэр хүн юу хийж байна
Х1: алхаад явж байна
М1: гишгэж гэж болохгүй юу
Х1: болно гишгэнэ алхана явна энэнээс хурдалбал шогшино гүйнэ явна
М1: тэр хүн юу хийж байна
Х1: хол газраас
М1: хол газраас наашаа юу хийж байна
Х1: аан энэ идэж уух юмаа цүнхэндээ хийгээд явж байгаан байлгүй
М3: холоос ирж байгаа хүнийг юу гэхийн
Х1: гийчин гэдгийн золгууд золгож ирж байна
Оросоор ярив
М1: энэ хэн бэ ерөнхий
Х1: энэ эмэгтэй хүн энэ эрэгтэй хүн юм шиг байна
Baraa.Burentogtoh.20250731.dji.3.WAV
30:50 минут
М1: тэр эмэгтэй хүний ондоо нэр бий юу
Х1: эмэгтэй хүнд үү залууг нь хүүхэн гэдгийн охин хүүхэн тэгээд айл хүнтэй бэр
М1: хөгшин байвал тэгээд яахав
Х1: хөгшин байвал эмгэн самган
М1: хотгойд самган хэлэх үү
Х1: хотгойдууд бол голдуу эмгэн гэж ярина самган чинь энэ арай урагшихнээ энэ Эрдэнэ дүүрэгч вангийн хүрээ далай хүрээ янз янз тэргийгээ бас самган эмгэн гэж ярьдаг тэр хоёр аялгуу хотгойд л аялгуу самган эмгэн чинь дархад ийшээгээ явахаар самган эмгэн гэж ярьдгийн дийлэнхийг нь эмгэн гэж ярина
Х2: гарын 5 хуруу байна ш дээ эрхий хуруу, долоовор хуруу, дунд хуруу, ядам хуруу, чигчий бүүвэй ийм юм байна долоовор хуруу болохоор эмэгтэй хүний юм оёдог дээл мээл оёдол хийдэг
Оросоор ярив
Х1: энэ хоёр хуруу л их хоорондоо үйлчилдэг эрхий хуруу, чигчий хуруу, дунд хуруу, энэ ядам хуруу, чигчий хуруу
Оросоор ярив
М1: аан тийн бүстэй бүсгүй хэлэхгүй юу
Х1: үгүй
Х2: эрэгтэй нь бүстэй эмэгтэй нь бүсгүй ш дээ аав
Х1: эмэгтэй хүнийг бүсгүй гэж ярина бас эрэгтэй хүнийг хар хүү гэж залуучуудыг
М1: тэгээд энэ юу
Х1: энэ эмэгтэй энийг чинь охин ч гэж ярина хүүхэн ч гэж ярина эмэгтэйг
М1: энэ эмэгтэй юу хийж байна
Х1: энийг чинь элэг тэврэнэ гэж ярьдаг элгээ тэврээд гэж энийг хорьдгийн
М1: энэ эрэгтэй юу хийж байна
Х1: энэ хөлөө зөрүүлсэн л байна
М1: энэ
Х1: энэ утсаар ярьж байгаа юм биш үү
М1: тэр хүн юу хийж байна
Х1: унтаж амарч байгаан байх
Оросоор ярив
М1: тэр хүн одоо юу хийж байна энэ манай найз юу хийж байна
Х1: энэ сандал дээр толгой тавиад амарч байна ёстой сайхан маш их баярлаж байна та нарт энэ ёстой монгол эр хүн
М1: энэ хүн юу хийж байна
Х1: энэ зогсож байна
М1: одоо юу хийж байна
Х1: сандал дээр сууж байна
М1: зогсох суух энэ
Х1: хэвтэнэ хэвтэж амарч байна
М1: тэр юу вэ энэ юу вэ
Х1: энэ ууж байна
М1: энэ юу хийж байна
Х1: өө энэ нохой өшиглүүлцэн л байна шүү нохойгоо эрхлүүлж байгаа нөхөр л байна
Оросоор ярив
М1: энэ нохой юу хийж байна
Х1: энэ хазаж байгаан бишүү эрхлээд долоож байгаан болов уу
М1: энэ нохой юу хийж байна
Х1: энэ одоо амьд амьтан юмнаас юм идэж байгаа юм биш үү
М1: энэ
Х1: энэ охин алим идэж байна
М1: нохой зуух хэлж болох уу нохой зууна
Х1: зууна нохой хазна
Оросоор ярив
М1: нохой зуулгах гэж болох уу
Х1: нохой зууна гэж болно юм зууж байна ингэвэл зууна
М1: энэ хүн ондоо хүний түлхүүр юу
Х1: энийг тосно гэж ярина тосож байна энэ түлхүүрийг тосож байна энэ гар энийг хөөрөг тавина
М1: тэр хүн юу хийж байна
Х1: тэр хүн харандаа өгч байна үзэг ч гэнэ харандаа ч гэнэ
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: гал юм уу галнаас юм авч мах шарна шарсан мах идэж байгаа юм уу
М1: энэ зуух
Х1: зууханд мах шарж байна
М1: энэ юу хийж байна
Х1: энэ тамхи асаадаг юм уу
М1: энэ юу вэ
Х1: энэ одоо мод л юм уу ургамал юм уу тийм юм л юм байна
М1: энэ гал юу хийж байна
Х1: түймэр гарч байна
М1: гал асаад тэгээд цаасыг юу
Х1: цасаар унтраана усаар унтраана
М1: цаас байвал цаасыг галд хийнэ тэгээд цаас юу
М3: гал асаахдаа цаас хийж байгаад
Х1: гал асаахдаа шүдэнз жожколкоо асааж дөл тэр юунаас гарсан юмыг чинь дөл гэдгийн мод нь шатаад унасан юуг нь цог гэнэ ингээд асаад цогсож байгааг нь дөл нүдэнд цог
Baraa.Burentogtoh.20250731.dji.3.WAV 10:22
М1: энэ юу вэ жижиг цагаан нунтаг
Х1: чулуу юм уу
М1: бишээ галын дараа
Х1: аан газ юм уу унтраадаг бодис юм байна
М3: гал унтраад унтарсныхаа дараа юу болох вэ
Х1: үнс
М1: гал түлэх гэж болох уу
Х1: болно түлэх гэж болно
М1: түлэх шатаах ямар ялгаатай
Х1: тэрийг шатаах чинь мод цаас тэгээд гол нь л моддоо бургас тэрийг хөгжөөхийг чинь л одоо хөгжөөд маанарч байгааг утаа гэнэ
М1: тэр хүн нэг юм хийсэн юу хийсэн
Х1: энэ дуугаар юм дуудах гээд байгаа юм байна
М1: энэ хүн яасан
Х1: энэ хэвтэж байна буудуулцан хүн юм уу
М1: нэг хүн ондоо хүнийг юу буугаар
М2: одоо ийм хэвтэж байна юу болсон түүнтэй амьтай юу амь алдсан
Х1: энэ чинь нөгөө харьцганд орсон хүн юм биш үү
М2: үхсэн
Х1: үхсэн өөр үг байхгүй
М2: нас барсан гэж ярина
Х1: үхсэн л гэнэ
М1: энэ хүн юу хийж байна
Х1: энэ нөрөх л энийг буудцан юм уу
М2: буудсан өөр байна уу буудсан биш
М1: буу байхгүй бол хутгаар юу нэг хүн ондоо хүнийг юу хийсэн
М2: алсан гэх үү
Х1: алсан шорондоо л явна биз хорихыг шорон гэж байгаа
М3: өөр юу гэх үү
Х1: нас барсан буудуулсан гэх юм уу хороосон гэж ярина алсан алуулсан гэж ярина
М1: энэ
Х1: могойнууд байна ш дээ хорхойнууд энийг чинь сойсгон гэдгийн халхууд энэ чийгэнд амьдардаг энэ могой бол уул хадан хамаагүй амьдарна
М1: могой юм уу
Х1: хортой хоргүй гэж байна могой
М2: могойн тухай урт хорхой гэх үү
Х1: энэ юу байна ш дээ чийгний улаан сойсгон гэдгиймдаа энийг энэ улааныг
М2: энэ юу вэ
Х1: мод энэ уруугаа унасан мод байнаа үндэснээсээ ингэж мод болдог юм байна гэснийг харуулсан юм байна
М2: энэ юу
Х1: цэцэг навч энэ хар мод улиасны хөгшин залуу гэж байна модонд
М1: энэ
Х1: модны холтос байна молны хөгшин залуу мод гэж байна багын залуу сод өө бүр уртыг нь юуг нь хөгшин мод гэнэ
М1: энэ
Х1: энэ самар байна ш дээ
М2: энэ алимны доторх ийм юм
Х1: энийг бол алимны яс л гэнэ монголчууд
М1: аан тарианы жижиг юм
Х1: үр тариа
М2: энэ юу вэ
Х1: энэ чинь одоо гал асаах гээд байгаа юм уу хаашайн
М2: энэ сахраас өөр юу
Х1: шингэн жимс юм уу ёстой мэдэхгүй юм байна
М2: маханд нэмж болно
М1: хоол хийхдээ нэмэх энэ
Х1: давс
М2: энэ юу вэ
Х1: уул
М2: энэ уулны юу
Х1: энэ хад
М2: хамгийн өндөр юу
Х1: хад чулуу
М2: уулын хамгийн өндөр газар яаж гэж нэрлэдэг вэ
Х1: тэрийг оргил орой гэж ярьдаг уулын орой
М2: ууланд 2 тал байна өөр ямар тал
Х1: урд тал хойд тал гэж ярина
М2: өөр үг бий юу
Х1: өөр үг байхгүй зүүн тал баруун тал 4 зовхис 4 тал байдаг ш дээ тэгэхтээр хойд тал, урд тал, зүүн тал, баруун тал тэгж ярьдаг
М2: энэ юу вэ
Х1: жижиг хад чулуу асга гэж ярьдаг энэ элсэн цөл энэ дан элс л байгаадаа цөл газар энэ чинь
М1: ахаа энэ элс юм уу
Baraa.Burentogtoh.20250731.dji.3.WAV 20:00
Х1: элс
М2: энэ юу вэ
Х1: гол урсаж байна
М2: үгүй машинаар явж байна
Х1: машин зам хайрган зам юм уу засмал зам гэж яринадаа
М1: энэ ямар зам бэ
Х1: урт зам богино зам гэж ярина
М1: энэ ямар уул вэ ийм уул байна ийм уул байна
Х1: иймийг хавцал гэнэ өргөн нарийн гэж ярина
М2: өргөн нарийн өөр үг байх уу
Х1: байхгүй өргөн л салаа зам
М2: энэ юу вэ
Х1: жимс юм уу цай юм уу шороо юм уу элс шороо
М1: энэ
Х1: газар ухаж байна
М2: энэ юу вэ
Х1: мод юм биш үү бороо орж байгаа юм уу
М1: энэ
Х1: үлээж байна гэж ярьдаг
М2: юу үлээж байна
Х1: мэдэхгүй
М1: энэ ямар тэнгэр вэ
Х1: салхи аа чиглэл юм уу юу юм
М2: салхи уу
Х1: салхи найгаж байна салхинд ингэхийг найган гэж ярьдаг ш дээ
М1: энэ
Х1: нар сар үүл шөнийн харанхуй
М2: энэ ямар өдрийн хэсэг
Х1: цэлмэг өдөр үүлтэй өдөр ч гэх
М2: энэ
Х1: энэ бүрхэг өдөр шөнө ч юм уу харанхуй шөнө
М1: энэ
Х1: энэ гол юм ус байна уу үгүй юу энэ харанхуй шөнө
М1: энэ хоногийн 4 хэсэг ямар вэ тэгээд яахав
Х1: өглөө, орой, шөнө, өдөр гэж ярина
М2: энэ юу вэ ерөнхийдөө
Х1: шөнө сар байна
М2: үгүй үгүй ийм ийм адилхан
Х1: бүрхэг шөнө болж байна
М2: үгүй энд нар сар хаана байна бид газар дээр гэхдээ нар сар хаана байна
Х1: тэнгэрт байна
М2: энэ ямар хэлбэртэй юм
Х1: энэ нүүр байна
М2: ямар хэлбэртэй нүүр
Х1: тогоо хэлбэртэй
Оросоор ярив
М1: аан дугариг хэлэхгүй юу
Х1: дугариг гэж болно бөөрөнкий
М1: дугуй хэлэхгүй юу
Х1: үгүй
М1: энэ юу вэ
Х1: нохой муур биш үү
М2: энэ цаад тал нь бас нохой
Х1: аан гөлөг
М2: ямар хэмжээтэй
Х1: нохой
М2: энэ том хэмжээтэй нохой
Х1: энэ эм нохой эм нохойг нь жингэр гэдгийн охин нохойг нь
М1: энэ ямар нохой
Х1: монгол нохойг чинь банхар оросууд ямар нэр өгдгийн мэдэхгүй энэ нохойны хүү юм уу гөлөг гэдгийн
М2: гөлөг ямар
Х1: жижигхэн
М2: энэ
Х1: энэ том
М2: жижигхэн шиг өөр үг байна уу
Х1: жижиг жижигхэн
М1: бяцхан гэж хэлж болох уу
Х1: байхгүй гөлөг нь том болсоор ийм том нохой болно тэгээд янз янзын нэр өгнө өөрснөө нохойндоо тэгж байж хоол ундыг нь өгнө
М2: энэ дээс ямар дээс байна
Х1: энэ бүдүүн дээс байна энэ нарийн дээс
М2: энэ хоёр ном байна нэг нь ямар
Х1: энэ лаа
М2: тэр хоёр ном байна нэг нь
Х1: нэг нь зузаан нэгийг нь нимгэн гэж байна
М2: энэ хоёр
Х1: энэ хоолтой сав энэ хоолгүй сав энийг шилэн рүнк гэлээ манай халх хотгойдууд чинь рүнк гэнэ
М2: рүнк устай байна
Х1: энэ хоосон
М1: эсрэг утгатай нэг нь хоосон тэгээд яахав хоосон биш тэгээд яахав
Х1: хоосонг эсвэл ууна эсвэл асгана даа ингээд шингэн юм асгах юм бол асгана гэж ярина
М1: ахаа энэ аяга одоо хоосон тэгээд би ус хийгээд тэгээд энэ ямар болно
Х1: аяга устай болно
М2: энэ хүртэл устай
Х1: дундхан дүүрэн гэж байна энийг бол дундхан гэж ярина энэнээс өндөр дүүргүүл дүүрэн гэж ярина
М2: энэ юу вэ
Х1: шувууны өд
М2: энэ ямар
Х1: энэ өргөдөг аан энэ нь дийлэлгүй яахав
М1: энэ ямар байна
Х1: энэ хөнгкөн байна хөнгөн гэнэ энийг хүнд гэж ярина
М2: энэ хоёр байшин байна нэг нь надаас өөр надаас
Х1: энэ жижиг том хоёр байшин байна энэ том байшин энэ жижхэн байшин жижхэн байшиг пин гэж ярина хотгойдоор
М1: энэ жижиг байшин хаана байна вэ надаас
М3: хол байна уу ойрхон байна уу
Х1: энэ хол байна энэ нь ойр байна
М2: энэ хоёр машин байна нэг нь ийм
Х1: энэ жижигхэн машин энэ том
М2: том гэхдээ энэ жижиг том гэхдээ энэ өөр гутал
Х1: энэ бажинх л гэдэг юм даа биднүүд энэ ч одоо жижиг бажинх том бажинх
М2: үүнийг би хоёр жилийн өмнө худалдаж авсан энэ сайхан тэгээд яахав
Х1: аан жижиг том тэр нь жижигхэн энэ нь том
Baraa.Burentogtoh.20250731.dji.4.WAV
27:41 минут
М1: үгүй энэ жижиг биш
Х2: хуучин шинэ
Х1: чи наашаа босоод ирээч
М2: энэ сайхан
М1: энэ хоёр машин байна тэ энэ 20 жилийн өмнө авсан машин энэ сая авсан машин тэгээд энэ яасан машин ямар машин
Х1: энэ ялгаа нь том жижгээс ялгаатайгаас гадна шинэ хуучин гэдгээрээ ялгаатай
Оросоор ярив
М1: хоёр хүн байна энэ хүн бүх хүмүүст тус болдог тэр хүн ямар хүн энэ хүн ондоо хүмүүсийг гомдоно дандаа гомдоно тэр хүн ямар байна
Х1: ус уудаг хүн чинь муу хүн болно биддээ сайн муу
М2: энэ хоёр хувцас энэ сайхан угаасан энэ өөр байна энэ ямар хувцастай
Х1: энэ усанд дүрсэн хувцас юм уу
М2: энд ус байхгүй ямар хувцас
М1: бороо орсон байхад
Х1: энэ нойтон хувцас энэ хуурай хувцас
М2: цаг агаар ямар байна
Х1: энэ бол сайн хүн байна энэ муу хүн байна
Х2: цаг агаар
Х1: энд цэлмэг байна нартай цэлмэг
Х2: энд болохоор бороо орж байгаа юм уу энэ нөхөр бороонд цохиулж байгаа юм биш үү
М1: энэ зунд тэнгэр ямар байх уу өвөл тэнгэр ямар байна
Х1: энэ сайхан байна энэ муу байна
М1: өвөл би даарч байна тэгээд яасан тэнгэр ямар байна би даарч байна
Х1: энэ бороо орж байна шуурга шуурч цас орсон энд нартай сайхан тайван байна
М2: энэ юу вэ
Х1: энэ нөгөө градус
Оросоор ярив
Х1: халуун хүйтэн энэ халуун энэ бага зэргийн дулаан энэ бүр хүйтэн байна
М1: дулаан цай гэж болох уу
Х1: болно
М3: танд цай хийгээд өгөхөөр ямар цай гэхийн
Х1: халуун цай
М1: халуун биш хүйтэн цай тэгээд яахав
Х1: тэрийг бүлээн цай
М1: тэгээд ус бий би усыг уусан юу ч үлдээгүй яаж хэлж болох вэ
Х1: усыг цэвэрхэн ус бохир ус гэж байгаа
М1: халхаар би бүгдийг уусан гэж болно та хотгойд аялгуугаар яаж хэлэх үү би ус бүгдийг уусан гэж хэлж болох уу
Х1: ууршина гэж байдаг
М1: биднүүд бүгдээрээ ирсэн хэлж болох уу хэлэх үү хэлэхгүй юу
Х1: болно бүгдээрээ ирсэн
М1: бултаараа ирсэн хэлж болох уу
Х1: болно
Оросоор ярив
М1: халхаар тэр хүн бүх юмыг мэдэж байна
Х1: тэр ч одоо бүгдийг мэднэ гэж байхгүй хагас дутуу
Оросоор ярив
М2: тэр баавгай энэ загас хэдэн хэдэн энд зөвхөн нэг энд хэдэн загас энэ бүх юм идсэн тэгүүл яахав хэдэн загас байна
Х1: шинэ загас идсэн сайн энэ хуучин загас юм уу энэ бөөлжөөд гаргасан юм уу гүй биздээ
Оросоор ярив
М1: энд зөвхөн 1 2 самар бий энд 1000 самар бий энэ надад ямар самар бий яаж хэлэх вэ
Х1: аан их бага гэж ярина
Оросоор ярив
Х1: энд бага загас байна энд их загас байна
М1: энд олон загас гэж болох уу
Х1: олон гэж болно
М2: аан цөөн
Х1: цөөн гэж болно
М2: та энэ уншиж чадах уу
Х1: 1 2 3 4 5 6 7 8 9 10 100
М2: энэ жижигхэн хэн байна
Х1: хөөрхөн хүү байна тоглож байгаанмуу
М1: тоглох биш энэ түүний анхны төрсөн өдөр одоо тэр хэд болсон бэ
Х1: аан энэ 1 настай
М1: энэ юу вэ
Х1: 2014
М2: энэ
Х1: азарга морь гэх юм уу энэ жилээр ярьж байгаа юм уу
М2: энэ 2014 юу вэ
Х1: он морь жилтэй
М2: энэ бүгдээрээ юу
Х1: Отгонбаяр, Гантулга, Ганболд, Тэмүүжин, Билгүүн
М2: энэ юу вэ ерөнхийдөө
Х1: хүмүүсийн нэр л байна ш дээ
М1: янз бүрийн өнгө ямар өнгө
Х1: аан шар байна ногоон, хөх, ягаан, ягаавтар, хар, зэгэл гэж ярьдаг, цагаан, улаан би, чи та, бид, тэр, тэд гэж ярина
Оросоор ярив
Baraa.Burentogtoh.20250731.dji.4.WAV 10:33
Х1: Дорж Батыг харсан
М2: Батын ном гэхдээ Батын оронд би тавьбал юу
М1: энэ өгүүлбэр хэлнэ үү энэ Батын ном тэгээд Бат оронд би оруулна уу тэгээд яахав
М2: жишээ нь тэр халхаар миний ном та ийм хэлж чадах уу энэ юу вэ
Х1: Батын ном миний ном
М1: Дорж хэнийг харсан Бат биш би энэ би заах тийн ялгалд Дорж хэнийг харсан
Х1: Дорж Батаар захиа бичүүлнэ
М1: жишээлбэл Дорж энэ Батын оронд би орвол тэгээд Дорж намайг харсан
Х1: Дорж Батад
М1: Батад биш би
Х1: би түлхүүр өгсөн гэх юм уу
М1: хэнд өгсөн
Х1: Батад түлхүүр өгсөн
М3: та өөрийгөө оруулаад хэл
Х1: би энэ номыг Батаас авсан
Оросоор ярив
М1: энэ Батын оронд Дорж намаас
Х1: Дорж надаас авсан гэх юм уу Батаас авсан гэж байна ш дээ
М3: Батын оронд өөрийгөө оруул
Оросоор ярив
М2: танай аялгуугаар би зөв үү гэхдээ чи жишээ нь буриадаар ши харин та чи гэж хэлнэ
Х1: аан энэ үгнээсээ оролцуулж
М2: таниус байна уу та та нар
Оросоор ярив
М3: ах Дорж гээд өөрийгөө оруул одоо
М1: Дорж биш Батын оронд өөрийгөө оруул
М3: Батын оронд өөрийгөө тавь
Х1: Дорж над түлхүүр өгсөн тэгээд дахиад Дорж уу би Батаар захиа бичүүлнэ тэр мөн үү
М1: Дорж надаар
Х1: Дорж надаар захиа бичүүлнэ би энэ номыг Батаас авсан
М1: Дорж энэ номыг өөрийгөө оруул
Х1: Дорж энэ номыг надаас авсан гэх юм уу Дорж Бат руу явна би Бат руу явна гэх юм уу
Оросоор ярив
М2: бид биднүүс ямар ялгаатай би биднүүс хоёр
Х1: ялгаагүй
М1: маанар хэлэхгүй юу
Х1: маанар гэдэг чинь дархадын үг ш дээ
М1: хотгойд яах уу
Х1: маанарууд гэдгийн өөрснийгөө дархадууд чинь
М3: хотгойд хүн хэлдэг үг байна уу
Х1: бид биднүүд гэж хэлнэ
М2: аан тэднүүд эднүүд
Оросоор ярив
Х1: аан 3 хөөрхөн хүүхэд байна энэ миний ах
М1: энэ асуулт энэ хариу энэ миний ах асуулт яаж хэлэх вэ
Х1: энэ нөхөр чинь энэ миний ах гээд байгаа юм биш үү тэгээд хэнээс юу асуухын
М2: энэ хүний тухай асууж байна энэ хариу гэхдээ асуулт бол яаж асуух уу
Х1: энэ миний аав гэх юм уу
М1: асуултын үг энд ямар асуултын үг орох уу энэ хоёр хүний яриа энэ хариулт энэ миний ах тэгээд асуулт яахав
Х1: асуухтээр энэ миний эгч дүү гэх юм уу энэ миний дүү
М3: энэ надын миний маанарын тэрийгээ та ярь хотгойдын л
Х1: энэ миний дүү
М2: энэ хэн бэ энэ миний ах ингэж хэлж болох уу энэ хэн бэ энэ хэнгүүд гэж ярих уу
Х1: энэ миний дүү манууд гэж хаанах ярьдаг билээ
Оросоор ярив
М2: энэ хэн бэ та ингэж хэлж чадах уу
Х1: энэ хэн бэ миний ах миний эгч миний дүү гэж ярьдаг л даа
М2: энэ юу вэ ингэж та ярьдаг уу
Х1: ном энэ ном хэнийх вэ гэж байгаа юм уу
М2: энэ охин тэр хүүгээс асууж байна
Х1: ном асууж байна энэ ном хэнийх вэ гэж энэ юу вэ гэдэг чинь ном гэж байгаан биш үү
Baraa.Burentogtoh.20250731.dji.4.WAV 20:37
М1: хотгойд хүмүүс биднүүс тэднүүд хэлэх үү
Х1: биднүүс гэж ярих
М1: аан тэднүүс
Х1: биднүүс гэж ярьдаг ш дээ хотгойдууд
М1: бид нар тэднүүс хэлэх үү
Х1: биднуус гэж ярина цөмөөрөө гэдэг олуулаа гэдгийг цөмөөрөө
Оросоор ярив
Х1: биднүүс цөмөөрөө тэднийд очлоо гэдэг
М2: тэгээд энэ юу вэ
Х1: нар
М2: үгүй энэ жижиг
Х1: оо энэ жижхэн үү энэ ч одоо таван хошуу
М1: тэгээд шөнө байвал тэнгэрт жижиг цагаан юу
М2: сар байна сарнаас өөр юу байна тэнгэр дээр харанхуй байвал
Х1: однууд байна
М1: энэ наана байгаа хүн үүний тухай яаж хэлэх вэ энэ хүн энд байна тэнд байвал яаж нэрлэдэг вэ хоёр хүн байна энд нэг хүн ондоо хүн тэнд
Х1: энэ хүн тэнд байна гэж ярих юм уу тэгэхээр тэр хүн хариулах юм уу би энд байна гэж хариулна ш дээ
М1: за маш их баярлалаа ахаа
Х1: чи өнөө шагай авчирч ирсэн үү энд бэлэн л байна энэ морь энэ тэмээ гэж энэ хонь гэдгийн энийгээ ямаа гэдгийн за
Оросоор ярив
Х1: за сайхан өдөр өнгөрөөлөө
М2: за танд маш их баярлалаа энэ жижиг бэлэг
Х1: анх удаа ийм гадаад хүн ирж ярилцлага авлаадаа маш их баярлалаа аян замдаа алжаалгүй сайн яваарай
М3: ерөөл бат оршигээ
Оросоор ярив
М2: за маш их баярлалаа
Х1: цөмөөрөө зургаа даруулчихъя авхуулаад надад өгч явуулбал бүр сайн
М1: маш их баярлалаа сайн сууж байгаарай