Дамдин хотогойд, учитель математики и Цэнд-Аюуш его жена, учитель литературы

Информанты:

Дэжидийн Дамдин
Бандийн Цэнд-Аюуш

Место:

Экспедиция:

Теги:
История

Аудиозаписи
Запись 1
Слушать
Xotgoit Damdin 200725.main.dji.WAV 01:01 минут Оросоор ярив М1: энэ мөн үү Х1: ээ мөн мөн буурал толгойтой цагаан толгойтой энэ хүн болбол ёстой Хотгойдыг ярина шүү өөрөө 10 жил судалсан хүн Хөвсгөл аймгийн хотгойдууд яг хаанаас эхэлснийг Их-Уул ороод ийшээ Тосонцэнгэл урагшаа явсаар байгаад ингээд хотгойдын Цэцэрлэг, Цагаан-Уул Цэнд-Аюуш нааш ирээ Эрдэнэчимэг баахан улсууд дагуулаад ирсэн М1: сайн байна уу Х2: сайн байна уу Х1: энэ Монгол улсын их сургуулийн монгол хэл уран зохиолын багшаар төгссөн энэ л мэдэж мэднэ М2: оросоор яваа хотгойд мотгойд янз бүрийн юм судалж яваа М1: уучлаарай энд жижиг микрофон таны хувцаст зүүж болох уу манай судалгааных Х3: мэддэг түүх мүүхээ аягүй сайн яриарай Xotgoit Damdin 200725.main1.dji.WAV 30:50 минут Х1: энэ хотгойдын талаар ярина Х3: энэ нэрийг нь засаж болохгүй тэгэхээр ээж ярих юм уу Х1: за би ерөнхий тойм өгье би хотгойдын талаар гол мэдэхүүнийг зааж өглөө тиймээ Хөвсгөл далайн яг ард талд байж байгаа Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дагвадорж тэр хүн андахгүй онгоцны буудлын хойд талд л байж байгаа манай аймгийн хотгойд бол одоо Их-Уул сум бол Хонин Хонхот гэдэг юм хонин гэдэг нь юу гэсэн үг билээ мэдэхгүй юм байна энэ ихуулынхан бол хонин хонхотоос эхэлнэ хонин хонхотууд гэдэг маань хотгойдын нэг төрөл ч гэдэг юм уу салбар ч гэдэг юм уу тийм тэгээд ийшээ тэгээд дандаа хотгойдууд яваад байгаа Дэлгэрмөрөний урагшаа гарахлаараа халхууд халын 3 сум болно тэгэхээр энэ чинь их-уул Тосонцэнгэл ингээд явж байхаар Арбулаг одоо Дагвадорж багш бол жинхэнэ арбулагийн хүн ингээд цаашаа Буянтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Завханы Баянтэс тэгээд М1: энэ хотгойд сумууд Х1: хотгойдын жинхэнэ төв цэцэрлэг, цагаан-уул, буянтогтох жинхэнэ төв Оросоор ярив Х1: одоо хотгойд дууны жинхэнэ мастерууд хаанаас төрдөг юм гэхээр одоо тэр цагаан-уулын тосгон маягаар гардаг байхгүй юу цагаан-уулын тосгон ямар учиртай гэхээр манай төрийн анхны сайд байсан Жалханц хутагт Дамдинбазар гэж дуулсан уу том хувилгаан багш бий лам төр барьдаг тийм хүн Оросоор ярив Х1: хувилгаан гэдэг чинь одоо гэгээнтэн мэдэх үү М2: мэднэ Х1: одоо танай шашны том ламууд байна ш дээ тэрний чинь хүн гэсэн үг тэр яг тэр Буянхант бригадын ар талд одоо багийн ар талд хөшөө нь байж байгаа тэнд бол жинхэнэ хотгойд ардын дуунууд байна тэндээс ирсэн хотгойд ардын дуучид одоо гавьяат жүжигчид их төрдөг нэг багаас одоо тэр Тосон баг гэдгээс 3 мундаг гавьяат жүжигчид төрлөө тэд нар бол дандаа нутгийнхаа дууг дуулж олон улсын фестивальд оролцдог тийм мундаг гайхамшигт хотгойдууд хотгойдуудын талаар дэлгэрэнгүй бичдэг хүн бол Чулуун гэж байна Чулуун чинь юу билээ Х2: Чулуун чинь Чингис хаан музейн захирал Улаанбаатар сургуулийн тэнхимийн эрхлэгч тэр чинь хотгойдыг жинхэнэ судлаад ном гаргасан 2 3 ном одоо хотод бол миний тэр ном байсан одоо энд бол цээжээр юм хийгээд байх юм бол алга тийм хүн бий тэд нараас бас судалж болно М1: Чулуун мэднэ Х1: Чулуун гуайн номон дотор яг тэр юуны чинь хотгойдын яг төв газар болж байгаа Дамдинбазарын шавь гэж шавь нутаг гэж тэр арбулаг, бүрэнтогтохын бүрэнхаан, цагаан-уулын урд хэсэг ингэж орж ирнэ гэж байгаа тэнд их хотгойд ардын дуунууд их төрдөг хотгойдууд тийм аялагасаад байх юм байхгүй халхаас ялгагдах юм байхгүй хойшоо гарахлаар манай аймаг чинь дархадууд болоод явна дархадууд өөрсдийн бас дуутай язгуур урлаг тэнд хөгжсөн бас ингээд угсаа угсаагаа дагаад ингээд явсан М1: дархадууд хөвсгөл далайн баруун талд Х1: хөвсгөл далайн тийн баруун талд тэрнээсээ хойшоо болохоор юу болчихно цаатангууд урианхайнууд болно мөрөнгийн голоос урагшаагаа болохоор халхууд болно халхын 3 сум байна одоо тэр Цагаан-Үүр гэж яриад байна тийм үү Чандмана энтр тэд нар бол буриадууд М1: тэнд бас урианхай байна Х1: Агийн буриад гэж байна энэ Тариат болохоор бас тусгай бас Гөрөөчиний удам байна Ар гөрөөчин гээд М1: ахаа Тогтох одоо тариалангаас хаагуур явж болох уу Х1: одоо шавар намаг их байгаа Эгүүр ороод эгүүрээсээ явчих юм бол их ойрхон бий замыг нь мэдэхгүй байна Даяндээрх нэг явж байхад хүүтэйгээ нэг өвөл явсан тэр нутгийнхан бол тэгдэг л юм байна лээ энэ зун бол шавар намаг нь гүйцэгдэхгүй М3: цагаан-үүр ороход уу Х1: тийн тэр Даяндээрхийн агуй энэ талаасаа ирэхтээр хилд ерөөсөө асар их ойрхон очдог бас тийм газар бий тэгэхээр дандаа тийм шавар намаг гол ус ихтэй юм байна лээ тэгэхээр эгүүр ороод сайн мэдэхгүй байна зам мэдэхгүй байна мэдэхгүй юмаар явч золгихов дээ аймгийн төвөөр ингэж байж явсан дээр байх М3: аймгаасаа цагаан-үүр явбал зам гайгүй юу Х1: тэр нөгөө сумынхан нь яваад байгаа юм чинь бид нар чинь сум хоорондоо явахгүй байгаа юм чинь сайн мэдэхгүй байна тэгж л явсан дээр байх за ингээд л хотгойдын талаар мэдэх юм дууслаадаа за тэр хотгойдын жинхэнэ сайхан дуунуудыг дуулуулж бичлэг мэчлэгээ хийгээд л аваарай цагаан-уул сумын төв дээр жинхэнэ дуулдаг улс нь бий аймгийн төв дээр нэг байна байна уу хөдөө гарчихсан ч байж магадгүй тэр нь цагаан-уул цэцэрлэгчүүд бас жинхэнэ хотгойд дуунуудыг дуулна миний борлог морин гээд л тэгээд цаашаа Завханы Баянлиг Чулуун гуайн номон дээрээс хараад явбал уг нь дэлгэрэнгүй сайхан бичсэн байдаг шүү Оросоор ярив М1: уучлаарай таны алдар нэр хэн бэ Х1: миний алдар Дамдин гэж хүн байна даа математикийн багш М1: Дамдин Х1: тийн Д.Дамдин манай эхнэр Цэнд-Аюуш монгол хэл уран зохиолын багш М1: танай аавын нэр хэн бэ Х1: би одоо Дэжид гэж М1: нас сүүдэр хэд үү Х1:73 Х2: энэ манай ач англиар ярихгүй юм шиг байна гэнэ Х1: за хотгойдын тухай иймэрхүү л юм ярьж байна даа М1: та яг хотгойд аялгуугаар ярьж байна уу Х1: хотгойд аялгуу гэж байхгүй л дээ бид нар ийм л аялгуугаар ярина ихэвчлэн хотгойдууд бол аялгуу маялгуу гэж байхгүй бараг халхаараа шахуу халхууд бол одоо төв халх руугаа бол арай жаахан өөр одоо үсгийн дуудлага зарим нэг нь өөр М1: жишээлбэл Х1: одоо Т-г Ч-гээр сольдог юм уу тийм тохиолдол бий халхууд бол тэрнээс бол хотгойдод бол ялгараад байх онцлог байхгүй дээ за ингээд хотгойдын талаар миний мэдлэг дууслаа мэддэг бүхнээ хэллээ баярлалаа манай хүнд одоо юу хэлэхийн мэдэхгүй М1: за та хаана төрсөн бэ энд үү Х1: би бол үгүй би тэр хөвсгөл аймгийн цагаан-уул сумын нутаг одоо түрүүн яриадаа Жалханц хутагт Дамдинбазарын хийдийн тууринд төрсөн хүн тийшээ хөшөөтийн гол гэж бий М1: та хаана төрсөн бэ Х2: манай нутгийн урдуур Сэлэнгэ мөрөн урсдаг тэрийг гараад урд талд нь усны урд талд нь Сэлэнгэ мөрний урд талд Х1: Их-Ац гэдэг газар төрсөн Xotgoit Damdin main1.dji.WAV 10:04 М1: энд их-уул байдаг тэ их-уул сумын өмнө энд уул байдаг их-уул гэдэг тийм уултай холбоотой домог момог бий юу та мэднэ үү Х1: их-уулынхаа л домгийг яриад өгчих Х2: энэ хойноосоо нүүж явсан уул гэсэн тэгээд энэ усны цаана чинь 3 довцог гээд үзүүртэй жаахан хадтай тийм жижигхэн хамар зэрэгцээд байдаг Х1: хэрээс шиг тэгшхэн ийм 3 довцог Х2: хамар гэдэг чинь уулаас бага намхан гэсэн үг Оросоор ярив Х2: тэр намхан тэр их онцлогтой тэр дээрээ өрхтэй өрх гэдэг нь яах вэ гэхээр бүр газар доорх нь цоорхой байхгүй юу дээгүүр нь холбоотой хоёр даага унаад үхэр унаад доод сэлэнгэ мөрнөөрөө урсаж гарч ирсэн гэдэг домог байдаг М1: аан сэлэнгэ мөрнөөс Х2: тэр сэлэнгэ мөрнөөс хажууд тулж ингэж яасан ийм хамар байдаг байхгүй юу дээрээ жаахан буржгар хадтай хүний хамар ямар байдаг тэрэн шиг маягтай Х1: дээрээ дэв тэгшхэн довцог гээд 3 довцог гээд ширээ шиг дээд тал нь тэгшхэн Х2: тэрүүгээр ширээ засаад тэгээд энд Алтанмандал гээд өндөр уул бий үе улиран шүтэж ирсэн тийм уул байдаг Алтанмандал гээд тэрийгээ дахиж Их-Уулыг тогтоосон гэдэг нүүж явсан учраас чулуунуудыг зуураад эгнээд эгнээд тавьчихсан юм шиг өрөөд тавьчихсан юм шиг ингээд нэг хэсэг чулуу явна дараа нь нэг хэсэг чулуу явна тэгээд доод талд нь адилавтар уул байдаг Х1: өөрөө аль нутгийн хүн бэ М3: Дундговь Х1: эд нарын жолоочоор явж байна уу би чамтай тамхилсан уу М3: тамхилсаан Х1: одоо тэр юмаа засаад Алтанмандалдаа сэржим энтрээ өргөөд ингээд тогтоосон юм аа гэдэг тийм домог байдаг тийм учраас манай уул бол цуварч яваад өргөдсөн уул ховорхон тогтоц ш дээ чулуун нь бол өрөөд тавьчихсан юм шиг нэг ингээд явж байсанаа дахиад нэг нэг эгнээ үелээд үелээд явчихсан уулыг харсан уу М1: харсан Х1: тийм домогтой уул даа тэгээд одоо нүүж ирсэн хүнд бол их ээлтэй сайн байдаг гэсэн домог яриа хууч яриа байдаг М1: та хаана сурч байсан бэ Х2: тэр улсын багшийн их сургуулийг төгссөн М1: Улаанбаатарт Х2: тийн Улаанбаатарт манай эхнэр Монгол улсын их сургууль төгссөн М1: аан за бас хотод Х1: тэгээд ярихад одоо ичмээр ч юм шиг тэр үед олон сайхан эрдэмтэн багш нараар юм заалгаад их л юм мэддэг байлаа тэгээд л дунд сургуульд ороод ирэхлээр чинь багш болоод ороод ирэхээр чинь дунд сургуулийн хэмжээний юм заана ш дээ тиймээ тэгээд л тэрийгээ нэг сэргээж байхгүй бол яваа яваандаа жаахан улирч яагаад ингээд тэрнээс заалгасан сонссон юм их л байлаа сайхан багш нараар заалгаж байсан сайхан л байсан одоо домог момог судалдаг багш нар байдаг л байлаа М1: аан Дулам багш байна уу Х1: Дулам чинь надаас 4 дээр байсан Дулам багшийг мэднэ намайг 1т байхад 4р курст байсан шиг бодоод байна 2т байхад 4т байсан билүү Дуламыг мэднэ Дулам чинь аягүй хичээнгүй юм хийдэг хүн байсан тийм хүн байлаа мундан мундаг хүн бий л дээ А.Очир гээд түүхийн ухааны эрдэмтэн болсон сүүлдээ тэр чинь манай ангийг төгссөн тэр яасан гэхээр бага ангийн багш байж байгаад их сургуулийн тэр ангид ороод монгол хэлний ангид ороод тэгээд хичээж зүтгэсээр байгаад тэр түүхийн тэнхимд түүхийн ухааны хүрээлэнд ороод тэнд түүх судлаач сүүл нь эрхлэгч болоод тийм хүн байсан цөмөөрөө юм судалдаг их сургуулийнхан ер нь судалгаа шинжилгээнд мундаг ш дээ тийм хүмүүс байлаа М1: та Оросын Сергей Оросын Сергей Никлодов мэдэх үү мэдэхгүй юу Х1: аан бага зэрэг мэдэх л юм байна оросын уран зохиолыг чинь их заадаг байлаа ш дээ манайх чинь одоо оросын уран зохиолыг ордог байсан ш дээ манай программд аягүй их ордог байсан дунд сургуулийн программд аягүй их уншина Пушкинаас авхуулаад одоо Лермонтов гээд бүгд орно шдээ тэгээд тэрийг чинь уншиж заадаг дунд сургуульд аягүй уран зохиолын талаар мэдлэгтэй байдаг байсан одоо бол тэр бүхэн хасагдсан М1: та дунд сургуульд орос хэл сурсан тэ орос хэл мэднэ үү Х2: байхгүй М1: оросоор тоолж мэднэ үү Х2: жоохон мэднэ Х1: бид нарын үед чинь одоо орос хэл чухал хэл байлаа ш дээ дунд сургуулиас үзээд дээд сургуульд ортол тийн тэгээд тувт л орос школа юунууд үзнэ тэр үедээ болуул тодорхой хэмжээгээр болгож л байсан даа тийм байсан одоо болвол оросын уран зохиол бол хасагдсан ёстой мундаг мундаг хүүхдүүд уншиж заадаг сонирхож уншдаг байлаа оросын соёлтой тодорхой хэмжээгээр тунилцаж өөр өөрийн хэрээр дунд сургуулийн хүүхдүүд танилцаж мэддэг байсан одоо бол мэдэхгүй би сайн мэдэхгүй байна тэтгэвэрт гараад удаж байна Х2: одоо Хотгойдын жинхэнэ тэр үеийн байсан өв соёлын юм одоо бол бараг байхгүй болсондоо одоо дандаа орчин үеийн юмнууд болчхоод одоо бид нарын дээд талын үе байхгүй болчхоод байна ш дээ жинхэнэ хотгойд ёс заншлын юм байхгүй одоо үхэр тэрэг хөллөхөө байчихаар үхэр тэрэг мэдэх үү М1: үхэр тэрэг мэднэ Х2: үхэр оруулаад тэргэн дор М1: мэднэ Х1: хотгойдыг судалж явдаг чинь онцлогтой сайхан л байна л даа Х2: Хотгойдууд бол шар хөлөлдөг үхрээ хөллөхөөс гадна хоёр шарын хоёр талд тавина тэгж явна хотгойдууд ихэвчлэн шар хөллөнө харин наашаа болвол Мөрөнгөөс наашаа бол ихэвчлэн үхэр тэрэг хөллөнө бас дотроо зааг ялгаатай шүү цаашаа яваад цаашаа яваад Хөвсгөлийн хамгийн цаад талын сум Цэцэрлэгээс цаашаа яваад Баянтэс ороод цаашаа явахаар бас өөр тийн тэр ёс заншлын хувьд бол арай өөр М1: тэгээд та энд явахаас өмнө хэдэн жил амьдарч байсан бэ Х2: Их уул энэ бол Их-Уулын хүн би бол бүр тэр Цагаан-Уулын хүн М1: та энд олон жил амьдардаг уу Х2: 32 жил болж байна Оросоор ярив М1: хотгойд ерөнхий шарын шашинтай хар шашинтай хүмүүс Х2: хотгойд бол шарын шашинтай Дархадууд бол бөөгийн шашинтай дархадууд гэдэг маань одоо хөвсгөл аймаг маань гол хэсгээрээ ингээд явахлаар хотгойдууд болж таарна сая би сумдыг нь хэлсэн урд талаараа болохоор халхууд болоод явчихна хойд талаараа болохоор буриад дархадууд бол бөөгийн шашинтай бид нар бол шарын шашинтай М1: зарим суманд бөө байгаа лам байгаа тэ Х2: өө байлгүй яахав хосолж Х1: одоо хамаагүй Х2: 90 оноос хойш бол бөө маш их төрсөн хүчтэй хаана ч одоо бөө, лам байна Х1: олноор төрсөн олон бөөтэй болсон Xotgoit Damdin main1.dji.WAV 20:02 М1: тэгээд дээр үед лам бөө хооронд харилцаа яасан бэ тэмцээн байсан бэ дээр үед ямар яриа байсан уу Х2: байсан тохирохгүй бие биенээ үзэн яддаг хоёр шашны урсгал байна ш дээ тийм учраас хоорондоо таардаггүй бөө рүү лам хүн очихгүй лам руу бөө хүн очихгүй бөөгийн хийсэн үйлийг лам хүн хариулдаг тийм онцлогтой байсан одоо бол тийм юм байхгүй глобалчлалд орж байна ш дээ одоо танай шашингууд ч манайд байна ямар шашин шүтдэг үү М1: би юу Христосын шашин Х2: одоо монголд христос зөндөө байна христос лал мал гээд гадны шашин бол маш их байна чөлөөтэй М1: бид өчигдөр Тэшиг суманд байсан тэнд буриад хүмүүстэй уулзсан тэгээд бид бөөгийн шашинтай гэж хэлсэн харин нэг хүн нас барвал тэгээд бид нар лам уриад 49 хоног ном уншаад талийгчаа сайн яваад тэгээд түүний дараа бөө урина тэгээд бөө энэ сүнсийг биедээ оруулаад тэд энэ сүнстэй ярилцаж болно тэгээд бас бөөгийн шашинтай харин лам уриад энэ суманд тийм юм байна уу байхгүй юу Х2: байхгүй манай суманд ганцхан нэг хийд байдаг Х1: нэг ламтай том лам нь хотод байдаг энэ хийдийн бага залуу Х2: дээр үед бөө лам хоёр чинь одоо таардаггүй байсан бол одоо глобалчлалын үед таардаг болсон байна ш дээ лам нь юм уншаад байхаар дараа нь тэр хүн шүшгээр бөөгөө авчраад байна ш дээ дараа нь хамаагүй тэдний бөө ч юм уу хэн ч юм христосыг бас авчирч болох юм даа тэ одоо энэ суманд гэхэд чинь 2 Америк байна гэж байна М1: америкийн лам Х2: бишээ 2 америк хүн амьдарч байна кофе шоп ажиллуулж байна нэг нь монгол авгайтай цаана байдаг юм гэнэлээ бид хоёр өвөл болохоор хот руу орчихдог юм зун болохоор эндээ амарчихдаг байхгүй юу тэгсэн чинь одоо энэ манай шашнууд хоорондоо дэлгэрээд байна гэсэн үг л дээ одоо зун болохлоор шашны байгууллагын хүн явна ш дээ энэ хөдөөнийхнийг сэнхрүүлээд ухуулаад бараг элсүүлэх гээд байдаг болсон байна лээ Оросоор ярив М1: дээр үед энд ид шидтэй чадвартай лам байсан бэ Х2: өө байлгүй яахав би ганц ид шидтэй хүнийг ярих уу одоо тэр бол юм хуманд түүх болж үлдэх байх гэж өөрт чинь найдаад хэлж байна болох уу манай нутагт М1: болно Х2: манай нутаг Цагаан-Уул сум гэдэг бол тэр Хөвсгөл аймгийн баруун хязгаарын сум ш дээ Цэцэрлэг, Цагаан-Уул сум тэнд нэг лут одоо сүүлд нэг шашны хоёр урсгал чинь одоо нэг сум ч байдаг юм уу юу ч байдаг юм хотгойдуудаас зарим нь лам гээд байж л байсан байна л даа монголчуудын хамгийн эхний гол суудал шашин бол бөөгийн шашин гэж байгаа ш дээ Чингисийн үед бөөгийн шашин байсан байна тэгээд ингээд сүүлд нь Төвөдийн шарын шашин орж ирээд л шарын шашин бөөгийн шашин хэдий хоорондоо таарахгүй байсан ч гэсэн бас нэг дор амьдраад л байсан байхгүй юу тэгээд Гаанаа Лувсан гээд хүний ээж хувьсгал монголд ялаад бөө ч юм уу лам ч юм уу хувилгаан ид шидтэй хүнийг барьж аваад алдаг байж феодалын үлдэгдэгдэл гээд тэгээд Гаанаа Лувсан гэдэг хүний ээж манайхантай бүр айл байсан тэр Гаанаа Лувсан гуай ярьдаг тэр ээж нь ид шидтэй илэрхий нутгийнхан бүр шүтдэг ид шидтэй байсан гэж байгаан тэгээд гэнэтхэн нэг өдөр байж байсанаа за одоо миний хүү одоо ээждээ шөл хийгээд өг ээж нь хол явах нь байна шүү гэсэн гэж байна тэгээд хол хаашаа явдаг юм болоо гээд шөл хийгээд цай хийгээд тэрийг ээждээ ингээд барьсан за миний хүү гараад хөтөлгөө морьтой 2 хүн ирж байгаа гэсэн байна тэгээд гараад хартал хөтөлгөө морьтой 2 хүн буутай тийм хүн ирж за тэгээд ээжийг нь баривчлаад одоо тэр ид шидтэнг бариад явахгүй юу гараад баригдаад явахдаа за миний хүү маргааш ээжийгээ очиж аваарай Хөх хөтөлийн тэнд байж байна Хөх хөтөл гээд мундаг даваа байдаг ийшээ явахлээр та нар давах байх тэр даваан тэн дээр байж байна шүү гэсэн байна тэгээд ээждээ их гайхаад маргааш нь ээжийнхээ хэлснээр яваад очсон чинь ээж нь тэнд нас барчихсан замын хажуу талд тавьчихсан байсан гэнэ энийг бол манай нутгийнхан байнга ярьдаг жинхэнэ ид шидтэй хүн гэж тэгээд тийм ид шидтэй хүн зөндөө бий ш дээ ажилчин лам анч одоо би нэг ч байж байна М1: сонирхолтой ш дээ аан өөр яриа байна уу Х2: өөр яриа байхгүй ид шидтэй хүн байна уу М1: та мэднэ үү өөр яриа Х1: мэдэхгүй М1: ид шидтэй хүмүүсийн тухай Х3: мэргэлдэг хүмүүс ярихгүй юу бөө юм уу Х1: энийг ярихгүй юу Дамдин зайрангийн тухай тэр ойгүй хүн байсан байх тодорхой хажууд нь Х2: жинхэнэ гарал үүслийг мэдэхгүй байна мөрөнгийн төвийн хүмүүс бол сайн ярина Дампин зайран гэдэг бол тун ид шидтэй гэж байгаа юм тэр мөрөнгийн төвд айлд ороод сууж байхдаа жаахан архи ууж явдаг тэр айлд орж сууж байгаад шууд тэгж хэлдэг гэж байгаа юм танай тэр авдар дотор тийм архи цэлэлзээд байна ш дээ л гэнэ тэгээд очоод үзэхтээр байгаа юмыг чинь гаргаж өгөхгүй яадаг юм тийм хүн байсан тэгээд барьж аваад хорих гэсэн байгаа юм цоожлоод түгжээд байхад гадуур явж л байдаг дүрээ олон хувиргаж чаддаг сонин байгаа биз тийм юмнууд зөндөө байна одоо бас Билэгдэмбэрэл гээд байна хувилгаан хувилгаан гэдэг чинь манайхаар оросоор одоо юу гэхийн М1: хувилгаан л гэнэ ийм тийм үг байна оросоор ярив Хубилган Х2: тэр хувилгаан Билэгдэмбэрэл гэдэг бол сая би ярьлаа ш дээ Жалханц хутагт Дамдинбазар гэдэг хүн бид нар бол Гэгээн гэдгийн хувилгаан хүнийг номтой ид шидтэй хүн тэрний дүр гэж тодорно тэрний хойч дүр тэр хүн одооо тэнгэрт дэвшлээ тэгэд дүр нь гэж тодроно тэр өөрөө дахиж төрдөг тэр Билэгдэмбэрэл гэдэг хүн Цагаан-Уул сумын төв дээр одоо энэ Тосонцэнгэлийн хүн байна тэгээд ямар юм гэлээ хойшоо арын зуслангийн тэнд байдаг газар тэр газар Билэгдэмбэрэлийн төрсөн газар мазар гээд нэг хөшөө мөшөө болгоод хашаа барьчихсан юм байна лээ фейсбүүк дээрээс харсан тэр хүн Цагаан-Уул сумын төв дээр очсон байна багшаа 4өө төгсөөд бага ангийн багшаар очсон байна энэ болбол бүүр тэр нутгийнханд алдаршсан ангийн хүүхдийн үс нь ургаад ирнээ тэгэхээр сургуулийн захирал нь хүүхдийнхээ үс мүсийг ав гээд загнасан гэж байгаа юм тэгээ үгүй юу зомголоор хүний үсийг тонгоргоор хусаж байгаа юм шиг мөлчийтөл нь ингээд хусаад хаячихдаг тийм ид шидтэй хүн байсан тэгээд хүүхдүүд нь үймүүлээд байвал сандал дээр янз янзын амьтан гүйлгэдэг өөрөө бий болгож анхаарлыг нь татдаг гэх мэтчилэн ийм хувилгаан шидтэй хүн одоо Билэгдэмбэрэл тэр байна ингээд 3 хүний тухай ярьчихлаа одоо ингээд дууссан 4 дэх нь би өөрөө тэгээд ганц үг хэлье учрах тавилан байваас барцлах садаа байхгүй Xotgoit Damdin 200725 dji.1.WAV 30:50 минут Х1: чулуу нь ингээд зуураад эгнээд эгнээд тавьчихсан юм шиг ийм чулуутай ш дээ тэ өрөөд тавьчихсан юм шиг ингээд нэг хэсэг чулуу явна тэгээд доод эгнээнд нь бас адилхандуу уул байна энэ манай харагдаж байгаа уул байна ш дээ тэрнээс цааш бас адилхандуу их уул байдаг хоёр их уул бий тэгж нүүж яваад тогтоосон уул гэдэг 3 довцог дээр ширээ засаад одоо алт мөнгөдөө ширээ засаад сэржим өргөөд ингээд тогтоосон юм аа гэж тийм домог байдаг тийм учраас манай уул бол одоо цуварч яваа чулуунууд өргөчихсөн юм шиг байна гэсэн түүхтэй ховорхон тогтоц ш дээ чулуунууд өрөөд тавьчихсан юм шиг нэг эгнээ явжаагаад үелээд үелээд явж байгаа биздээ уулыг харсан уу М1: харсан Х1: тийм домогтой тэгээд нүүж явсан болохоор гаднаас нүүж ирсэн хүнд бол элэгтэй сайн байдаг гэсэн ард түмний домог яриа юу хууч яриа байдаг нүүж яваад тогтсон учраас гаднаас нүүж ирсэн хүнд сайн байдаг гэсэн тийм хууч яриа байдаг тийм домогтой уулдаа их л онцлогтой уул Оросоор ярив М1: та хаана сурч байсан бэ Х2: тэр улсын багшийн их сургуулийг төгссөн М1: Улаанбаатарт Х2: тийн Улаанбаатарт манай эхнэр Монгол улсын их сургууль төгссөн М1: аан за бас хотод Х1: тэгээд ярихад одоо ичмээр ч юм шиг тэр үед олон сайхан эрдэмтэн багш нараар юм заалгаад их л юм мэддэг байлаа тэгээд л дунд сургуульд ороод ирэхлээр чинь багш болоод ороод ирэхээр чинь дунд сургуулийн хэмжээний юм заана ш дээ тиймээ тэгээд л тэрийгээ нэг сэргээж байхгүй бол яваа яваандаа жаахан улирч яагаад ингээд тэрнээс заалгасан сонссон юм их л байлаа сайхан багш нараар заалгаж байсан сайхан л байсан одоо домог момог судалдаг багш нар байдаг л байлаа М1: аан Дулам багш байна уу Х1: Дулам чинь надаас 4 дээр байсан Дулам багшийг мэднэ намайг 1т байхад 4р курст байсан шиг бодоод байна 2т байхад 4т байсан билүү Дуламыг мэднэ Дулам чинь аягүй хичээнгүй юм хийдэг хүн байсан тийм хүн байлаа мундан мундаг хүн бий л дээ А.Очир гээд түүхийн ухааны эрдэмтэн болсон сүүлдээ тэр чинь манай ангийг төгссөн тэр яасан гэхээр бага ангийн багш байж байгаад их сургуулийн тэр ангид ороод монгол хэлний ангид ороод тэгээд хичээж зүтгэсээр байгаад тэр түүхийн тэнхимд түүхийн ухааны хүрээлэнд ороод тэнд түүх судлаач сүүл нь эрхлэгч болоод тийм хүн байсан цөмөөрөө юм судалдаг их сургуулийнхан ер нь судалгаа шинжилгээнд мундаг ш дээ тийм хүмүүс байлаа М1: та Оросын Сергей Оросын Сергей Никлодов мэдэх үү мэдэхгүй юу Х1: аан бага зэрэг мэдэх л юм байна оросын уран зохиолыг чинь их заадаг байлаа ш дээ манайх чинь одоо оросын уран зохиолыг ордог байсан ш дээ манай программд аягүй их ордог байсан дунд сургуулийн программд аягүй их уншина Пушкинаас авхуулаад одоо Лермонтов гээд бүгд орно шдээ тэгээд тэрийг чинь уншиж заадаг дунд сургуульд аягүй уран зохиолын талаар мэдлэгтэй байдаг байсан одоо бол тэр бүхэн хасагдсан М1: та дунд сургуульд орос хэл сурсан тэ орос хэл мэднэ үү Х2: байхгүй М1: оросоор тоолж мэднэ үү Х2: жоохон мэднэ Х1: бид нарын үед чинь одоо орос хэл чухал хэл байлаа ш дээ дунд сургуулиас үзээд дээд сургуульд ортол тийн тэгээд тувт л орос школа юунууд үзнэ тэр үедээ болуул тодорхой хэмжээгээр болгож л байсан даа тийм байсан одоо болвол оросын уран зохиол бол хасагдсан ёстой мундаг мундаг хүүхдүүд уншиж заадаг сонирхож уншдаг байлаа оросын соёлтой тодорхой хэмжээгээр тунилцаж өөр өөрийн хэрээр дунд сургуулийн хүүхдүүд танилцаж мэддэг байсан одоо бол мэдэхгүй би сайн мэдэхгүй байна тэтгэвэрт гараад удаж байна Х2: одоо Хотгойдын жинхэнэ тэр үеийн байсан өв соёлын юм одоо бол бараг байхгүй болсондоо одоо дандаа орчин үеийн юмнууд болчхоод одоо бид нарын дээд талын үе байхгүй болчхоод байна ш дээ жинхэнэ хотгойд ёс заншлын юм байхгүй одоо үхэр тэрэг хөллөхөө байчихаар үхэр тэрэг мэдэх үү М1: үхэр тэрэг мэднэ Х2: үхэр оруулаад тэргэн дор М1: мэднэ Х1: хотгойдыг судалж явдаг чинь онцлогтой сайхан л байна л даа Х2: Хотгойдууд бол шар хөлөлдөг үхрээ хөллөхөөс гадна хоёр шарын хоёр талд тавина тэгж явна хотгойдууд ихэвчлэн шар хөллөнө харин наашаа болвол Мөрөнгөөс наашаа бол ихэвчлэн үхэр тэрэг хөллөнө бас дотроо зааг ялгаатай шүү цаашаа яваад цаашаа яваад Хөвсгөлийн хамгийн цаад талын сум Цэцэрлэгээс цаашаа яваад Баянтэс ороод цаашаа явахаар бас өөр тийн тэр ёс заншлын хувьд бол арай өөр М1: тэгээд та энд явахаас өмнө хэдэн жил амьдарч байсан бэ Х2: Их уул энэ бол Их-Уулын хүн би бол бүр тэр Цагаан-Уулын хүн М1: та энд олон жил амьдардаг уу Х2: 32 жил болж байна Оросоор ярив М1: хотгойд ерөнхий шарын шашинтай хар шашинтай хүмүүс Х2: хотгойд бол шарын шашинтай Дархадууд бол бөөгийн шашинтай дархадууд гэдэг маань одоо хөвсгөл аймаг маань гол хэсгээрээ ингээд явахлаар хотгойдууд болж таарна сая би сумдыг нь хэлсэн урд талаараа болохоор халхууд болоод явчихна хойд талаараа болохоор буриад дархадууд бол бөөгийн шашинтай бид нар бол шарын шашинтай М1: зарим суманд бөө байгаа лам байгаа тэ Х2: өө байлгүй яахав хосолж Х1: одоо хамаагүй Х2: 90 оноос хойш бол бөө их төрсөн хүчтэй Х1: олноор төрсөн олон бөөтэй болсон М1: тэгээд дээр үед лам бөө хооронд харилцаа яасан бэ тэмцээн байсан бэ дээр үед ямар яриа байсан уу Х2: байсан тохирохгүй бие биенээ үзэн яддаг хоёр шашны урсгал байна ш дээ тийм учраас хоорондоо таардаггүй бөө рүү лам хүн очихгүй лам руу бөө хүн очихгүй бөөгийн хийсэн үйлийг лам хүн хариулдаг тийм онцлогтой байсан одоо бол тийм юм байхгүй глобалчлалд орж байна ш дээ одоо танай шашингууд ч манайд байна ямар шашин шүтдэг үү М1: би юу Христосын шашин Х2: одоо монголд христос зөндөө байна христос лал мал гээд гадны шашин бол маш их байна чөлөөтэй М1: бид өчигдөр Тэшиг суманд байсан тэнд буриад хүмүүстэй уулзсан тэгээд бид бөөгийн шашинтай гэж хэлсэн харин нэг хүн нас барвал тэгээд бид нар лам уриад 49 хоног ном уншаад талийгчаа сайн яваад тэгээд түүний дараа бөө урина тэгээд бөө энэ сүнсийг биедээ оруулаад тэд энэ сүнстэй ярилцаж болно тэгээд бас бөөгийн шашинтай харин лам уриад энэ суманд тийм юм байна уу байхгүй юу Х2: байхгүй манай суманд ганцхан нэг хийд байдаг Х1: нэг ламтай том лам нь хотод байдаг энэ хийдийн бага залуу Xotgoit Damdin dji.1.WAV 10:34 Х2: дээр үед бөө лам хоёр чинь одоо таардаггүй байсан бол одоо глобалчлалын үед таардаг болсон байна ш дээ лам нь юм уншаад байхаар дараа нь тэр хүн шүшгээр бөөгөө авчраад байна ш дээ дараа нь хамаагүй тэдний бөө ч юм уу хэн ч юм христосыг бас авчирч болох юм даа тэ одоо энэ суманд гэхэд чинь 2 Америк байна гэж байна М1: америкийн лам Х2: бишээ 2 америк хүн амьдарч байна кофе шоп ажиллуулж байна нэг нь монгол авгайтай цаана байдаг юм гэнэлээ бид хоёр өвөл болохоор хот руу орчихдог юм зун болохоор эндээ амарчихдаг байхгүй юу тэгсэн чинь одоо энэ манай шашнууд хоорондоо дэлгэрээд байна гэсэн үг л дээ одоо зун болохлоор шашны байгууллагын хүн явна ш дээ энэ хөдөөнийхнийг сэнхрүүлээд ухуулаад бараг элсүүлэх гээд байдаг болсон байна лээ Оросоор ярив М1: дээр үед энд ид шидтэй чадвартай лам байсан бэ Х2: өө байлгүй яахав би ганц ид шидтэй хүнийг ярих уу одоо тэр бол юм хуманд түүх болж үлдэх байх гэж өөрт чинь найдаад хэлж байна болох уу манай нутагт М1: болно Х2: манай нутаг Цагаан-Уул сум гэдэг бол тэр Хөвсгөл аймгийн баруун хязгаарын сум ш дээ Цэцэрлэг, Цагаан-Уул сум тэнд нэг лут одоо сүүлд нэг шашны хоёр урсгал чинь одоо нэг сум ч байдаг юм уу юу ч байдаг юм хотгойдуудаас зарим нь лам гээд байж л байсан байна л даа монголчуудын хамгийн эхний гол суудал шашин бол бөөгийн шашин гэж байгаа ш дээ Чингисийн үед бөөгийн шашин байсан байна тэгээд ингээд сүүлд нь Төвөдийн шарын шашин орж ирээд л шарын шашин бөөгийн шашин хэдий хоорондоо таарахгүй байсан ч гэсэн бас нэг дор амьдраад л байсан байхгүй юу тэгээд Гаанаа Лувсан гээд хүний ээж хувьсгал монголд ялаад бөө ч юм уу лам ч юм уу хувилгаан ид шидтэй хүнийг барьж аваад алдаг байж феодалын үлдэгдэгдэл гээд тэгээд Гаанаа Лувсан гэдэг хүний ээж манайхантай бүр айл байсан тэр Гаанаа Лувсан гуай ярьдаг тэр ээж нь ид шидтэй илэрхий нутгийнхан бүр шүтдэг ид шидтэй байсан гэж байгаан тэгээд гэнэтхэн нэг өдөр байж байсанаа за одоо миний хүү одоо ээждээ шөл хийгээд өг ээж нь хол явах нь байна шүү гэсэн гэж байна тэгээд хол хаашаа явдаг юм болоо гээд шөл хийгээд цай хийгээд тэрийг ээждээ ингээд барьсан за миний хүү гараад хөтөлгөө морьтой 2 хүн ирж байгаа гэсэн байна тэгээд гараад хартал хөтөлгөө морьтой 2 хүн буутай тийм хүн ирж за тэгээд ээжийг нь баривчлаад одоо тэр ид шидтэнг бариад явахгүй юу гараад баригдаад явахдаа за миний хүү маргааш ээжийгээ очиж аваарай Хөх хөтөлийн тэнд байж байна Хөх хөтөл гээд мундаг даваа байдаг ийшээ явахлээр та нар давах байх тэр даваан тэн дээр байж байна шүү гэсэн байна тэгээд ээждээ их гайхаад маргааш нь ээжийнхээ хэлснээр яваад очсон чинь ээж нь тэнд нас барчихсан замын хажуу талд тавьчихсан байсан гэнэ энийг бол манай нутгийнхан байнга ярьдаг жинхэнэ ид шидтэй хүн гэж тэгээд тийм ид шидтэй хүн зөндөө бий ш дээ ажилчин лам анч одоо би нэг ч байж байна М1: сонирхолтой ш дээ аан өөр яриа байна уу Х2: өөр яриа байхгүй ид шидтэй хүн байна уу М1: та мэднэ үү өөр яриа Х1: мэдэхгүй М1: ид шидтэй хүмүүсийн тухай Х3: мэргэлдэг хүмүүс ярихгүй юу бөө юм уу Х1: энийг ярихгүй юу Дамдин зайрангийн тухай тэр ойгүй хүн байсан байх тодорхой хажууд нь Х2: жинхэнэ гарал үүслийг мэдэхгүй байна мөрөнгийн төвийн хүмүүс бол сайн ярина Дампин зайран гэдэг бол тун ид шидтэй гэж байгаа юм тэр мөрөнгийн төвд айлд ороод сууж байхдаа жаахан архи ууж явдаг тэр айлд орж сууж байгаад шууд тэгж хэлдэг гэж байгаа юм танай тэр авдар дотор тийм архи цэлэлзээд байна ш дээ л гэнэ тэгээд очоод үзэхтээр байгаа юмыг чинь гаргаж өгөхгүй яадаг юм тийм хүн байсан тэгээд барьж аваад хорих гэсэн байгаа юм цоожлоод түгжээд байхад гадуур явж л байдаг дүрээ олон хувиргаж чаддаг сонин байгаа биз тийм юмнууд зөндөө байна одоо бас Билэгдэмбэрэл гээд байна хувилгаан хувилгаан гэдэг чинь манайхаар оросоор одоо юу гэхийн М1: хувилгаан л гэнэ ийм тийм үг байна оросоор ярив Хубилган Х2: тэр хувилгаан Билэгдэмбэрэл гэдэг бол сая би ярьлаа ш дээ Жалханц хутагт Дамдинбазар гэдэг хүн бид нар бол Гэгээн гэдгийн хувилгаан хүнийг номтой ид шидтэй хүн тэрний дүр гэж тодорно тэрний хойч дүр тэр хүн одооо тэнгэрт дэвшлээ тэгэд дүр нь гэж тодроно тэр өөрөө дахиж төрдөг тэр Билэгдэмбэрэл гэдэг хүн Цагаан-Уул сумын төв дээр одоо энэ Тосонцэнгэлийн хүн байна тэгээд ямар юм гэлээ хойшоо арын зуслангийн тэнд байдаг газар тэр газар Билэгдэмбэрэлийн төрсөн газар мазар гээд нэг хөшөө мөшөө болгоод хашаа барьчихсан юм байна лээ фейсбүүк дээрээс харсан тэр хүн Цагаан-Уул сумын төв дээр очсон байна багшаа 4өө төгсөөд бага ангийн багшаар очсон байна энэ болбол бүүр тэр нутгийнханд алдаршсан ангийн хүүхдийн үс нь ургаад ирнээ тэгэхээр сургуулийн захирал нь хүүхдийнхээ үс мүсийг ав гээд загнасан гэж байгаа юм тэгээ үгүй юу зомголоор хүний үсийг тонгоргоор хусаж байгаа юм шиг мөлчийтөл нь ингээд хусаад хаячихдаг тийм ид шидтэй хүн байсан тэгээд хүүхдүүд нь үймүүлээд байвал сандал дээр янз янзын амьтан гүйлгэдэг өөрөө бий болгож анхаарлыг нь татдаг гэх мэтчилэн ийм хувилгаан шидтэй хүн одоо Билэгдэмбэрэл тэр байна ингээд 3 хүний тухай ярьчихлаа одоо ингээд дууссан 4 дэх нь би өөрөө тэгээд ганц үг хэлье учрах тавилан байваас барцлах садаа байхгүй энэтхэгийн хинди хэлнээс орчуулсан тийм үг за тэгээд учирсан явдалд баярлалаа гоё үг байгаа биз учрах тавилан байваас барцлах садаа байхгүй барцлах гэдэг үгийг мэдэх үү М1: барцлага Х2: барцлах одоо саад за баярлалаа 4 дэх нь би л байна хувилгаан шиг байна уу сууж байгаа мууж байгаа охидууд та хоёр царай зүс мүс би гоё байна уу М2: та юу Х2: би чинь араб хүн байхгүй юу за зогсох уу сайхан хадуураад явчихлаа одоо болно жаахан юм сонсож авав уу М1: сонирхолтой байна маш их сонирхолтой Оросоор ярив Х2: зургийн апарат байна уу таанууд ганц гоё юм үзүүлье музейнээсээ Xotgoit Damdin dji.1.WAV 20:25 Оросоор ярив М1: өө за М2: юу гэдэг билээ М1: найман эрдэнэ Х2: өө зүйтэй энэ Жалханц хутагт Дамдинбазарын одоо төрийн анхны сайд болж байсан эдэр гээд тиймээ 1908 9 оны Жалханц хутагт Дамдинбазарын сэнтийний юм нь сэнтий гэж байгаа юм судал нь яг тэр хэвээрээ нэг ч лак ороогүй нэг ч будаг шунх ороогүй яг тэр хэвээрээ одоо 150 гаруй жил болж байгаа юм сонин байгаа биз хотгойдын хувилгаан хутагтын сууж байсан сэнтий нь юм Оросоор ярив Х2: энэ сонирхолтой баримт хамаагүй доогуур явж болохгүй шүү дээгүүр нь Дилов хутагт гэж дуулж байсан биздээ Америкаас тэрүүн шиг Жалханц хутагт хутагтын сууж байсан сэнтий нь энэ зөвхөн хүрээний мод одоо ямар ч будаг шунх хэрэглээгүй 100 гаруй жил болж байна сонин эд байгаа биз энэ орчин үеийн боронз байгаа биз энэ ингээд уначихаар нь би ингээд хийсэн юм Оросоор ярив Х2: тэгээд ялгараад байгаа биз энийг будаж байгаа хийж байгаа нь гайхамшиг за одоо дууслаа байдаг юмаа ярьж байдаг юмаа үзүүллээ болох уу М1: сонирхолтой ш дээ М2: тэгэхдээ та энэ газар нутагтаа ярьдаг юм байна уу эсвэл аман түүх байна уу уулаас өөр Х1: газар нутагт бөө мөө юу байна гэж үү М1: энд тахидаг овоо байна уу Х1: энд байна энэ хойшоо байна урагшаа байна тэр Их уул чинь тахилгат уул Асгатын овоо гэж байдаг билүү хойшоо овоо бол байна тахидаг ингээд л бороо мороо орохгүй бол тэр овоогоо тахина ш дээ ган болно тэгэхээр овоогоо тахина аргадна байгаль дэлхийгээ аргадна баясгана тийм уламжлалтай тийм бага хэмжээний овоонууд бол баг бүхэнд байдаг баг гэхээрээ сумынхныг чинь хэсэг хэсэг болгоно ш дээ ойролцоо ойролцоо нутаг одоо энэ талынх Шивээ-Овоо цаад талынх нь Асгат Х2: жижигхэн жижигхэн овоонууд Х1: тийн Асгатаас урагш бол Сэлэнгэ баг гээд л баг бүхэнд тийм шүтдэг овоо тахилга байдаг тэрийгээ аргадаж хангай дэлхийгээ аргадаж тахидаг тийм заншил бол байнга явагддаг М1: хотгойдын овоо бий юу Х2: хотгойдын шадар юан Чингүүнжав гэж одоо мундаг эх оронч тэмцэгч хүн байлаа Төвөдөд ояиж зоосны нүхээр тамлуулж байж нас барсан хүн Х1: тэр чинь бас энд байсан ш дээ энэ хараа тэр Чингүүнжавын хивс манай нэг шавь хэвлүүлсэн Х2: музейнээс юм гарч ирнэ одоо гол юм Х1: энийг манай шавь санаачилж эрдэнэтийн хивсний үйлдвэрт хэвлүүлсэн тийн энэ хотгойдын шадар ван Чингүүнжав гэж байгаа биз Х2: цагаанчулуутын овоо гээд Х1: тэнд сайхан овоо бий мундаг овоо бий тэр чинь хөвсгөл аймгийн 7 гайхамшгийн нэг шүү тэр хотгойдын тэр овоо тэгээд бас нэг гайхамшиг нь хүн чулуунууд их бий ш дээ тэр бас мөн хөшөө чулуу М1: хүн чулуу Х2: хамгийн өндөр буган хөшөө энэ цагаанчулуутын овоон дээр очсон уу очоогүй юу тэр дээр очвол уг нь зүгээр тэр саяын энэ тэмцэгч хүн шадар ван Чингүүнжавын хөшөө гэж ч ямар юм байхав тэр цэргүүдтэйгээ босгосон овоо дөрвөн зүг найман зовхис татсан овоо Оросоор ярив Х2: өөр сүртэй овоо мовоо байхгүй ээ буган хөшөө тэрийг үзэж болно М1: энэ цагаанчулуутын овоо ганц хотгойдын овоо эсвэл халхчууд бас орно тахидаг Х2: хотгойдын овоо тэр шадар ван Чингүүнжавыг чинь зарим номон дээр за хө нэг сүүлийн үеийн номон дээр байх төрсөн газар нь одоо манай энэ их-уулын халзан бүргэдтэй уулын баруун суганд төрсөн гээд л байгаа юм тэрийг хэн ч нотлоогүй М2: хэрэв та хотгойд хүн бол за юу таны өвөг Онход тамга бас хотгойдын ямар нэг юм Х2: байхгүй морьдоо тамгалах тамганы юм байхаас төрийн тамга бол байхгүй хошуугаараа Засагт хан Дөрвөд сумдын хошуу засагт ханы хошуу гэж тэр хошуу бүхэн нэг тамгатай хошууны захирагч тамга дарна тэрнээс энэ онходууд энэ халхууд гэж тусгай хэрэглэх тамга байхгүй харин морьд бол тамга байна М1: таны овог онход биш үү ямар овог Х2: биш миний өөрийн овог бол тэмээт тэгээд янз янз байлаа шарнууд одоо энэ чинь дээр үеийн овгууд чинь яаж гарч байна вэ гэхээр өөрийнхөө мал аж ахуй дээр түшиглээд одоо их шартай айлууд бол шарынхан тэгээд хониуд овог болохоор бас их хонь байсан болов уу гэж боддог Х1: хонь ихтэй давамгай Х2: шарынхан болохоор шар ихтэй болохоор нийлүүлээд шарынхан тэгээд тэмээт тэмээчин тээхэн гэж нэрлэнэ хотгойдууд бол тэр овгийгоо тээхэн гэж нэрлэнэ тэмээчин тээхэн шарынхан ингээд онцлог онцлог ах дүү нараараа гараад ирнээ дээ ялгараад бодоход нутгаараа тэр бол нэг овог миний овог бол тэмээт тэмээхэн тээхэн гэдэг байхгүй юу хонин онходын тээхэн М1: тээхэн бол овог Х2: овог маань дотроо ялгаатай би одоо адуу ихтэй байх юм бол адуучин тээхэн гээд онцлогоороо өндрийн тээхэн дандаа өндөр өндөр хүмүүс байвал өндрийг нь харж байгаад өндрийн тээхэн одо манай энд байна энэ голын өндрийн тээхэн гээд Оросоор ярив Х2: тэд гар овгоо овголж явдаг тийм л ялгаатай байна одоо болчихов уу М1: одоо энд тэмээ бий юу Х1: энд цөөн тэмээ бий М1: та малтай юу малгүй юу Х2: аа даа жаахан хүнд хэлэхэд ичмээр жаахан мал бий хоньтой, ямаатай, адуутай, үхэртэй М1: тэмээтэй юу Х2: таван хошуу тэмээгүй тэгсэн мөртлөө би тэмээчин удмын хүн тэмээ дуусаа Оросоор ярив Xotgoid Damdin 200725.dji.2.WAV 30:50 минут М1: танай нутагт сэтэр хийнэ үү малын сэтэр Х1: сэтэр үү сэтэр бол их хийнэ М1: аан ямар мал сэтэрлэх үү Х1: ердөөсөө хүн бол мундаг хайртай одоо угшил сайтай адуу бол тиймээ угшил удам сайтай малаа тэр айлын мал дотор мундаг морь ч байдаг юм уу тийм үү тэр айлын дотор мундаг ямаа ч байдаг юм уу тийм юмаа сэтэрлээд тавина Оросоор ярив Х1: тэр сэтэрлэсэн малд хэн ч хүрэхгүй одоо морь байлаа гэхэд хөгширтөл нь унах ч үгүй яах ч үгүй адуу дотроо л явна хонь ямаа ч ялгаагүй Оросоор ярив М1: тэмээ сэтэрлэх үү Х2: тэмээ сэтэрлэхгүй М1: аан сарлаг Х1: сарлаг сэтэрлэхгүй ээ хайнаг сэтэрлэнэ хайнаг чинь сайхан мал ш дээ ухаантай Х2: хайнаг чинь сарлаг монголын дундаас гарсан төл Х1: лам багш гом айлдана ном айлдаад ийм зураг бий ямааны арц уугиулчихсан хөх өнгийн цагааны сэтэр хөхийн сэтэр гэж хоёр янзын сэтэр байна тэр нь ингээд бурхны дотор хамт тавина тэгээд идээ будаагаа тавиад арцаа уугиулдаг тийм ёс байна М1: ямарч төрөл хамаагүй юу Х1: хамаагүй тэр сэтэр бол сэтэрлэхийн цаад агуулга бол хувьдаа бодож байгаа юм шүү тэр мал өөрийн байж байгаа мал ахуйг одоо өвчин эмгэггүй их сайхан байлгах чиглэл байна ш дээ тэр чиглэлээсээ л сэтэрлэдэг байхгүй юу сэтэртэй малд хүн хүрэхгүй хэрвээ сэтэртэй малыг нь аваад алаад идчих юм бол муу ёр болно Оросоор ярив М1: сэтэртэй мал үхвэл яах уу яс оршуулах уу Х1: байхгүй Х2: оршуулахгүй Х1: хөгшрөхийн эрхэнд зүгээр байгальдаа шингэнэ М1: мах идэх үү Х1: идэхгүй байгальдаа шингэнэ яг л одоо хүн шиг байгалиараа харин оронд нь сэтэр нөхөж татна тэрийг хэн татах вэ гэхээр лам татна бид нар бол татахгүй Оросоор ярив М1: сэтэртэй малын мах идэхгүй адууны мах идэх үү Х1: сэтэртэй юу М1: үгүй энгийн Х2: иднэ ш дээ Х1: 5 хошуу малаа 5ланг нь л иднэ Х2: адууны мах чинь их чанар сайтай Х1: сэтэрлэсэн юмны ноос үсийг нь ч хяргахгүй дэлийг нь ч оролдохгүй адууг тийн онгон дагшнаараа байгальдаа шингэнэ Оросоор ярив Х1: бид нар ч одоо 70 гарсан улсууд байна тэрнээс дээшээ дээд талын дээд талууд бол тэгж сэтэр мэтэр татуулдаг байх одоо яадаг бол мэдэхгүй Х2: одоо бараг байхгүй байхаа ховорхон адуу мадуунд л байдаг байх Х1: одоо монголчуудын ёс бол зургаа жаазанд хийгээд л татдаг ш дээ айлд орохоор айлын бүх гэр бүлийн танилцуулга байна гэсэн үг тэрний урдаас ийм адуу бол адуу хонь бол хонь үхэр бол үхэр ямаа бол ямаа ингээд зураг байна зургийг сайн ажиглаад байх юм бол зураг болгонд утаа дээшээ баагьж байгаа тэгээд утаа баагиулаад тэгээд бурхныхаа дэргэд идээ мэдээ дээж тийм юмаа хийнэ цаад гүн ухаанаараа бол энэ мал эрүүл мэнд өсөж үржиж бойжих болтугай гэсэн санаа М1: малын заяач гэж юу вэ сонссон уу Х1: малын заяа юу М1: малын заяач сонссон уу Х2: заяачаа М1: малын хишиг гэж юу вэ Х1: малын хишиг гэдэг чинь бид нар мал ахуйгаа малладаг нүүдэлчин улс шүүдээ энэ малыг арвин болгоод л байх юм бол малаас үс ноос хэрэгтэй үс ноосоо аваад гэрийн бүрээс эсгий хийгээд ингэчихнэ аан нэг хийчихээрээ гутал оймсны юмаа хийчихнэ арьс ширээр нь гутлаа хийгээд өмсчихнө сүү саалийг нь исгэчхээд одоо тэр ааруул мааруул хийгээд л идчихнэ өөрийг нь муулаад муулна гэдэг чинь цээрлэж хэлж байгаа үг ш дээ өнөө алаад гэсэн үг ш дээ тэ тэр малыг ингэчихээр чинь малаас асар их юм хүртчихлээ ш дээ тэгэхлээр хаях юм байхгүй малын хишиг буян хүртэж байнаа л гэсэн үг мал өсөөд л байвал Х2: хамгийн гол нь мал минь одоо өсөж үржээсэй гэсэн сэтгэлийн үүднээс бий болсон хишгээ яаж авч үлдэх үү гэхээр одоо үнээгээ хөгшин болохоор алаад иднэ тэ үнээ чинь тугалдаг тэ тийм учраас хошууг нь ч юм уу сүүлийг нь ч юм уу одоо өөрийнхөө өмсдөг дээлийнхээ хормой мормойгоор аваад үлдэж байна хишгээ одоо тэр мал ямар их өсөж үржсэн билээ тэрэн шиг одоо тэр хишиг буян нь цаашаа их болоосой гэдгийн үүднээс дандаа тэр хүнсэндээ хэрэглэхдээ заавал тэр нэг юмыг нь өөртөө үлдээдэг хошуу мушуу үс ноос дэл сүүл тэрнээс нь авна авч үлдэнэ Х1: дэл сүүлийг нь авна одоо морийг хуучин зарсан малынхаа сүүлийг авна дэлнээс нь авна Оросоор ярив Х1: тэгээд тэр дотоод хормойгоороо авчихаж байгаа юм Х2: аль болох малаас хишиг буян улам бүр үржээсэй гэсэн үүднээс малынхаа ямар нэг юмнаас өөртөө үлдээж авна гэсэн утгатай өөртөө үлдээж орон гэртээ үлдээнэ гэсэн үг энэ мал минь зөндөө өссөн одоо цаашдаа улам их өсөөсэй гэсэн үүднээс тэр малын хишиг гэдэг юмыг гарч ирсэн сүүтэй үнээ байхад чинь одоо ийм сайхан сүүтэй болоосой гээд л ямар нэг юмыг нь үлдээж одоо сүүлний хялгас ч юм уу хялгас байна ш дээ ширхэг ширхэг юм байна ш дээ тэрнээс авч үлддэг юм уу тэрийгээ өөрийнхөө хэрэгцээнд бас боловсруулаад ингээд уяа муяа болгоод ингэж уламжилж авч үлддэг ухааныг малын хишиг гэж хэлдэг Оросоор ярив М1: зэрлэг амьтны мах бүгд идэж болох уу болохгүй юу ямар ямар ялгаатай гахай махай Х1: буга, хандгай, баавгай Х2: баавгайн мах иддэг юм уу Х1: идэлгүй яахав тарвага М1: загас яах уу Х2: загас иднэ Х1: одоо болуул наад миний хэлсэн амьтад бүгд хориотой болохоо байсан Xotgoid Damdin. Dji.2.WAV 10:03 Х2: одоо загас магас иддэг хүн олон болоод агнадаг нь ихсээд загас ховордож байгаа тодорхой хэмжээгээр хүн бүхэн бараг загас барьж иднэ Х1: одоо голоор бол тарвага их байсан ялангуяа энэ хотгойдын нутаг чинь тэр аяараа тарвага байлаа тарвагыг орос руу зөөгөөд зараад дуусаа Оросоор ярив М1: тарвага одоо зарим тарвага өвчтэй Х1: тийм өвчтэй Х2: түүнээс тарвага эрүүл мэндэд сайн ашиг тустай М1: ямар учиртай Х2: юм юманд л сайн гэж ярьдаг л даа Х1: тэр тарваган тахал гэдэг айхтар өвчин М1: тарвага яаж агнадаг вэ Х1: тарвага уу сахина Х2: буудна Х1: тарвагыг чинь би агнадаг байсан залуудаа М1: яаж Х1: калибраар танай улсын М1: сахихдаа цагаан хувцас өмсөнө Х1: тийн цагаан хувцастай тэгэхдээ ийм малгайтай М1: олон хүн агнадаг Х1: тийн олон хүн нэг хүн Х2: үгүй нэг нэгээрээ хүн бүхэн ална Х1: сахина 1 цаг 2 цаг 3 цаг 4 цаг 5 цаг за юу хүлээнэ ш дээ гарахгүй бол алдах юм бол юу ч байхгүй ингэдэг нөхөр бол хэд хэдийг ална тэрийгээ шогшоно гэж ярьдаг тарваган шогшоо тарвага бол тас тас гээд л ам нь ангалзаад ваог ваог гээд дуугарна М1: аан малгайтай Х1: зарим улсууд үнэгний арьсыг ингэж унжуулсан байдаг Х2: чихмэлийг нь жинхэнэ далбагар мөрөөр тэгээд тарвага сонирхоод аягүй хөөрөөд хоаг хоаг гэж дуугараад босоод ирнэ тэгэхээр нь бууддаг гэсэн Х1: та нар үзээгүй юу М1: үзээгүй Х1: хүн ингээд хөдлөхөөр тарвага хоаг хоаг гээд хашхирч ирнээ хошхирч уурлаж байгаа байхгүй юу өөрөө ингээд урина самардаж урина хоаг гээд сүүлдээ ингээд хашхирч чадахаа байгаад сүүл нь ингээд дуу нь гарахаа байчихна тэгж байгаа тохиолдолд бол тарвага хүнийг тосож байсан ч орохгүй явж байсан ч орохгүй уурандаа ээрээд хүн их хөхөрхөөрөө ээрдэг ш дээ тэрэн шиг ээрчихнэ тэгэхээр нь буудаад алчихна тэгж тарвага авдаг нөгөө том ангуудыг болохоор үргээнэ сууна гэж нэрлэгддэг газрууд амьтан ингээд дээшээ уулын өгсүүр өөд яг эгц орой биш уулын өгсүүрийн хажуу талаас намхан байвал тэн дээр хүн сууна ангийн суурь тэгээд ингээд ингээд суучихна тэгээд үргээлгийн улсууд эндээс явна танай оросууд болохлоор улаан дарцаг хийсгэдэг Оросоор ярив М1: тэгдэг Х1: цаанаас ингэж үргээгээд ийм дарцгаа оруулж ирдэг ш дээ ингээд үргээнэ олон морьтой улсууд ингээд уулыг чинь үргээгээд энд өнөө мэргэн буучид сууж байгаа байхгүй юу том том буутай Оросоор ярив Х1: тэгээд тэд нар сууж байгаад гүйгээд гараад ирэхээр нь пан гээд тэгж алдаг одоо бол тэд нар бүгд хориотой ан хийх Оросоор ярив Х1: алсаар байгаад дуусгаад ирэхээр нь тэгээд хориод Оросоор ярив М1: заримдаа тарваганы мах хүний мах гэж хэлдэг Х2: хүн мах Х1: чи үзсэн үү ягаан мах ягааныг чинь дархадууд бол иддэг бид нар бол тэрийг авч хаядаг хүн мах гээд одоо улсууд нойр булчирхай өвдөнө Оросоор ярив М1: нойр булчирхай Х1: нойр булчирхай өвдөхөд тэр маш сайн хүн мах Оросоор ярив Х1: дархадууд бол их гайхна тэр хүн махыг өөрөө үзсэн биздээ ягаан өнгөтэй ийм тиймээ тэрийг хаядаг дархадууд бол тэрийг ердөөсөө хаяхгүй шууд иднэ махтайгаа М1: чанана Х1: чанаад иднэ Оросоор ярив Х1: нойр булчирхай нь өвддөг улсууд хүн махыг шууд түүхийгээр нь усанд хийгээд л устай холиод л залгичихдаг Оросоор ярив М1: энэ тарвага ан гаргах тухай домог момог бий юу яагаад хүн мах Х1: бий ш дээ Х2: эрхий мэргэн билүү Х1: тийн чи нэг сайхан яриад өгөхгүй юу Х2: би сайн мэдэхгүй ээ Х1: би одоо сайн мэдэхгүй байгаад байна 7 нарыг нэг нөхөр харвадаг бил үү дэлхийд 7 нар байжээ би сайн мэдэхгүй байна товчлоод л ярьчихъя бүгдийг нь ярихаар мэдэхгүй л дээ товчлоод л яръя сайн ч мэдэхгүй байна тэгэх үү М2: за Х1: дэлхий 7 нартай байж гэнэ мундаг мэргэн харваач тэр наруудыг захаас нь ингээд харваад байж л дээ харваад сөнөөгөөд байсан харваж харваж ганц нар үлдсэн тэрийг хавах гээд ингээд нум сумаа татаад хоорондуур нь хараацай шувуу байдаг ш дээ жижигхэн хараацайг юу гэдэг билээ Х2. Ластичка Х1: тэгээд сум нь сүүлийг нь оноод дэлхийн ганц гарыг онохоо байчихгүй юу тэгээд эрхий мэргэн чинь эрхий хуруугаа тастаж сугандаа хавчуулаад хагд өвс идэж хар ус уухгүй тарвага тийм амьтан болж хувирна гээд харзны ус уухгүй хагд өвс идэхгүй тийм амьтан болно оо гэсэн тийм түүхтэй тийм домог байдаг юм М1: тэгээд суган доороо эрхий хуруу Оросоор ярив М1: тарвага иддэг гахай иддэг буга иддэг тэгээд шувуу иддэг үү Х1: хандгай иднэ шувуу идэхгүй усны шувуу идэхгүй ер нь монголчууд шувуу идэхгүй Х2: тахиа Оросоор ярив Х1: тахиа л иднэ хангайн шувуунуудыг идэхгүй усны шувууг алах юм бол тэр усны шувуу хараана Х2: галууг тэжээдэг Х1: ган дөрөө мэднэ тэ ган дөрөөг тасартал хараадаг тийм учраас усны шувууг иддэггүй Оросоор ярив Х1: танайхан бол иддэг Xotgoit Damdin dji.2.wav 20:02 М1: манайхан иддэг зөв Х1: манайхан бол иддэггүй М2: галуу иддэг нугас иддэг Х2: тоодгийг хааяа иддэг манайхан М1: тоодог ямар шувуу Х1: тоодог том бор шувуу М1: энэ шувуу таарвал сайн шувуу юу Х1: тэр сайн шувуу Х2: муу шувуу нэг их байхгүй дээ сайн шувуу байна Оросоор ярив Х1: хар хэрээ мэдэх үү Х2: хар хэрээ муу гэдэг байсан одоо сайн Оросоор ярив Х1: хэрээ нисэж байхад анчид бол учиргүй дуртай дагаад ингээд явж байдаг амьтныг мэддэг амьтан байгаа газар хэрээнүүд эргэлддэг анчин юм алах юм бол үлдэгдэл дээр нь хэрээ ирдэг учраас хэрээнд маш их дуртай хэрээ сайн шувуу гэж анчид ярьдаг М1: аан амьтан хэрээ үзвэл анчид ан ойрхон гэж үзнэ тэ Х1: тийн ан ойрхон байна Оросоор ярив М1: анчин хэрээ дуртай юу дургүй юу анчин хүмүүс дуртай Х1: хамгийн дуртай хэрээ эргэлдэж байгаа газар бол тэнд амьтан байна шүү Оросоор ярив М1: хэрээ анчин хүмүүст ан үзүүлнэ Х1: тус болдог тэнд юм байна гэж хэлж байна гэсэн үг М1: та ан хийдэг байсан уу Х1: за даа миний хийдэг гэж би тарвага л агнахаас биш дошны хүн анд явж байсаан одоо эдний нэг дүү мундаг анчин байсан Оросоор ярив М1: анчин хүмүүс ан явахаас өмнө ондоо хүмүүстэй хамт явах бол ангийн тухай ярьж болох уу болохгүй юу цээртэй юу би маргааш ан хийнэ тийм юм хэлж болох болов уу Х1: болно ангийн бүхэл бүтэн хамтлаг групп байна тэр групп яахав гэхээр голдоо бид нар ингээд групп болно хүүхдүүд нь бол үргээнэ томчууд нь бол сууна алсан ангаа голоор нь хувааж иднэ ангийн нэг анд гарахын өмнө талд маргааш одоо тийш явна ингэж үргээнэ анд явъя гэж ярилцана ш дээ андаа явахдаа бид нар чинь морио унаад буугаа үүрээд явна ш дээ тэр явахдаа идэх уух юм юу ч авахгүй хэрэв тэгээд аваад явах юм бол ан олз олдохгүй М1: анд явахдаа юу ч уухгүй авахгүй Х1: анд явахдаа авч явахгүй анд явахад чинь 1 хононо 2 хононо 3 хононо 4 хононо хуул тайгаар явна ш дээ тэгээд нэг ч идэх юм авч явахгүй цай чанаж уухгүй усаа голын уснаас уугаад л ан олдвол тэрнээсээ иднэ олдохгүй бол хоосон л яваад байна тийм дүрэм ёстой М1: жаахан ойлгоогүй тэр ангийн өмнө идэж ууж болно анд явахдаа идэж уухгүй Х2: өөрсдөө ангаа агнаад тэрнээсээ иднэ гэсэн утгаар тэ томыг унагаавал хэсэг юмыг нь шараад иддэг ч юм уу тэ Х1: ан агнасныхаа дараа бол шарж идэж одоо тэр өөртөө хийнэ Оросоор ярив Х1: ангаа ална жишээлбэл зэрлэг гахай алъя зэрлэг гахайгаа алахад чинь чи гоёыг нь ав чи толгойг нь ав гэхгүй ан дотор байж байгаа настай хүндээ толгой хамгийн настай хүндээ толгойг нь өгнө ингээд явна одоо гахайнаас өөр гөрөөс сөрөөс алчихъя гэж үзэхэд тэр хамгийн настай хамтлаг дотор явж байгаа хүндээ ууцыг нь өгнө тэгээд эрэмбэлээд гуя хаа сээр нуруу хүзүү гээд ингээд эрэмбэлж өгнө настай хүнээ хүндлээд ингээд насныхаа эрэмбээр эрэмбэлж авдаг Оросоор ярив М1: ангийн өмнө нэг үг шившлэг ярьдаг уу Х1: юу яахав ан хийхээс өмнө ганзагын шившлэг сан гэж байна тэр санг лам уншиж болно эсвэл өөрсдөө уншиж болно Оросоор ярив Х1: тэгээд андаа явна тэр чинь одоо ан авах замаа засаж байна гэсэн үг тэгээд олзонд орно тэр утгаараа ганзагын сан тавина Оросоор ярив М1: тэгээд ангийн өмнө баянхангай тийм юм ярихгүй юу Х1: тэр сууж байгаа хүмүүс баянхангай хишгээ хайрла анг бүтээ гэж залбирна ш дээ бас М1: ганзага сан Х1: ганзага нийлнэ гэж байна одоо чи бид хоёр ойрхон тарваганд явна загасанд явъя танай орос шиг чи бид хоёр голд дэгээ шидээд л байна хоёул хоёулаа хоосон байна дэгээ шидээд юу ч байхгүй байна энийг болохоор ганзага нийлэхгүй байна дахиж чи бид 2 загасанд хамт явахгүй тийм одоо 3 4 хүн одоо бид 2 сайхан ганзага нийлээд ан ав хийгээд болоод байна ш дээ тэгтэл энэ хүн орж ирээд нэг ч ан үзэгдэхгүй бүр оготоны хүртэл бараа нь үзэгдэхгүй 2 3 өдөр явна тэгэхээр энэ хүнтэй бид нар ганзага нийлэхгүй байна гэнэ одоо та хоёр Эрдэнэчимэг та хоёр ганзага нийлж болно та хоёр явахаараа юм алаад байна ш дээ гэтэл надтай явахаараа алахгүй тэгэхээр бид нар ганзага нийлэхгүй байна Оросоор ярив Х1: тийм байна М1: сонирхолтой ш дээ Х1: сая бүр анчин хүн ороод ирсэн байна л даа чи чинь анчин ш дээ Xotgiot Damdin 200725.dji.3.wav 30:50 минут М1: ан явахдаа амьтан нэрээр дууддаггүй юу энэ чоно баавгай хэцүү нэрт Х2: чоно хэцүү нэрт хангайн амьтан Х1: чоныг малыг нь идээд байдаг болохоор тэгж байгаа байхгүй юу нэрийг нь хэлэхээр зэрэг тэгнэ хангайн амьтан гээд М1: таны газарт чоныг юу гэж дууддаг вэ Х1: хангайн амьтан л гэнэ дээ М1: та ядарсан уу Х1: би өөрөө ч үзүүллээ биеэрээ ч үзүүллээ ядарч байна Оросоор ярив Х1: аянга дуугарахаар одоо цацлаараа өргөнө айхтар ширүүн бороо ороод ирэхлээр цацлаараа ингэж өргөнө цацал мэднэ тэ М1: мэднэ айргаа сүүгээ Х1: энэний цаад агуулга нь бол баянхангай дэлхийдээ аварч өршөө ийм айхтар байгалийн үзэгдэл битгий болоосой гэж өргөж залбирна Оросоор ярив М1: дээр үед энэ салхи аянга луу амьтан холбоотой юу тийм юм сонссон уу сонсоогүй юу Х2: луунаас л их юу яадаг л байсан лууг чинь одоо амьтай гэж үзээд л тэрнээс жоохон эмээдэг л байсан тэрийг бас аргадах маягийн юм байдаг л байсан байх тийн дээр үед сүүлийн үед ч намайг бага байхад ч луу муу ч их яагаагүй л байх дээр үед бол их шүтдэг байсан гэсэн англи хэлтэй биш юм шиг байнаа орос юм шиг байна гэж тэгж явсан энэ хүү 3 р ангийнх Х1: англиар ярих гээд Х2: англи мэдэхгүй оросоор ярьж байна гэж ярьсан та нарыг М1: энэ танай ач энэ хонх юм уу энд Х2: энэ яахав жаахан айгаад энтр байдаг болохоор нь хүнд үзүүлээд хонх зүүсэн Х1: хүүхэд эндээ зүүдэг манайх чинь одоо хөлд орж байгаа хүүхдийг өнөө гэрт байж байна малдаа явна тэгэхээр гэрт байгаа хүүхэд уйдна хөлд орж байгаа хүүхэд миний хүүхэд тэнд байна гэж чимээ өгнө тэнд байна гэж олдог ухаантай тийм ухаантай юм хийсэн байгаа юм дээр үед танайд тийм юм байна уу М1: манайд байхгүй Х1: тэгээд хүүхэд чинь нөгөөхөөр нь чүчү чүчү гээд дуугараад байна миний хүү тэнд байна энд байна гэж олдог байсан гэсэн тэр үе чинь дээр үед одоо бол бид нар чинь мал аж ахуйн орон болохоор гэрийн эзэн эзэгтэй бол зүгээр суух боломж байхгүй малаа харна хонио харна тэгээд үхэр тугалаа нийлүүлэхгүй түлээ түлшээ ойртуулна Х2: малын ажил хүнд байсан үргэлж хийнэ Х1: орой харанхуй болтол ажилтай байхгүй юу тэгэхээр хүүгээ хаана явж байна гэж мэдэхийн тулд биед нь хоёр бойтог гэж нэрлэнэ ийм хадаж өгнө тэгээд чичиг чичиг гээд дуугараад байхаар миний хүү энд байна тэнд байна гэж мэддэг тийм асар ухаан байсан байна Монголчуудад М1: аан мундаг Х1: одоо энэ бол өөр саяын энд байдаг байж байгаа бол өөр энэ сахиус бол одоо тэр том лам ном уншиж байгаад одоо хөлд байсан юм энд хийчихээр дуу чимээ ингээд дуугараад байна гэдэг бол муу муухай бүх юмыг хөөнө гэсэн үг Х2: энэ шөнө их айдаг зүүдэлдэг тэгээд энэ аав ээж нь хүнд үзүүлээд тэгээд ийм юм зүүж өгсөн Оросоор ярив Х1: тэгээд энэ дуугараад байжийхаар муу зүйлийг оруулахгүй тийм учраас христийн сүмд танайд бол уулын орой дээр танайд бол ийм хонх байдаг тийм биз тэгээд энийг цохилоо тэр чимээнээр хий үзэгдэл сүнс тэрнээс холдуулах зэрэг ухаантай байна ш дээ зайлуулдаг аль ч оронд бол тийм байсан байгаа юм тэгээд одоо энийг хүнд байхаар хамгаалалтын горимтой хийсэн Оросоор ярив М1: танайд шөнө бас хонхтой Х2: хонхтойгоо л унтана Х1: тэрийг сахиус гэж нэрлэж байгаа юм зангиа Оросоор ярив Х2: дээр үед хөлд дөнгөж орж байгаа хүүхэд байна ш дээ жижигхэн дөнгөж нэг явдаг тийм хүүхэд мүүхэд аав ээж нь хол байхад шувуу ингээд нисээд л буугаад байна тэ шувуу барьж авах гээд л явнаа хүүхэд араас нь ирнээ тэгээд шувуу их төөрүүлдэг байсан гэсэн домог байдаг юм тэгээд энэ хонхоор ээж аав нь олж авна хүүгээ хүүхэд чинь ингээд сонирхоод л суухаар зэрэг барьж авмаар бодогддог биз тэ тэгээд л дагаад явна тэгээд ойртоод ирэхээр нь нисээд л бууна тэгэхээр нь барих гээд л явна тэгсээр байгаад гэрээсээ төөрдөг мөөрдөг тийм тохиолдол байсан гэж байгаа тийм учраас хонх тэгж чимээ өгдөг тийм байсан гэж байгаан Xotgoit Damdin dji.3.WAV 10:40 М1: сонирхолтой ш дээ Х2: бас ёс заншлын юмдаа М1: тэгээд муу зүүд байдаг энэ хонхоос гадна аль нэг дом мом байна уу ямар дом байна Х2: байна Х1: дом бол янз янзын дом байна жишээлбэл тарнидах Оросоор ярив Х2: тарнийг зөөж өгнө уутлаад ингээд Х1: тарнийг уутлаад зүүж болно тарни уншаад оюутан уу М1: өнгөрсөн жил төгссөн сайхан оюутан байсан Х1: та нар бас москвад багш магш хийх үү юу хийх үү Х2: багш байхаа М1: хэл шинжлэлийн хүрээлэнд Х2: судлаач эрдэмтэн үү тэ М1: судлаач эрдэмтэн Х2: мундаг залуучууд сайхан байна манай соёлыг судалж яваад баярлаж байна М1: би Монголд их дуртай сайхан орон их гоё Х1: бид нар улсуудад их дуртай Х2: талын монгол чинь налайж эрхлээд л ямар ч тийм муухай сэтгэл мэтгэл байхгүй ингээд тал нутагтаа малаа өсгөж үржүүлээд л ингэж л амьдарч ирсэн түүхтэй улсууд учраас монголчууд ер нь тийм бусад улсууд хар буруу санах юм байхгүй ш дээ зочломтгой цөөхөн хүн ам цөөтэй тал нутаг ихтэй тэгээд л гадны улсууд зөндөө ингээд глобалчлал юугаар одоо зөндөө явж байна ийм улсууд зочилж ирвэл хүндэлдэг тийм улсуудаа аягүй сонирхож байнаа тэр аалзыг М2: аймшигтай аалз М1: аймшигтай тийрэн шиг М2: тийрэн биш аалзнаас айдаг хонх болохгүй аалзанд М1: аалзны тухай домог момог байна уу Х2: аалз чинь юугаа иддэг гээд аягүй дургүй ш дээ Х1: монголчууд аалзанд дургүй эхийгээ иддэг гээд М1: эх Х2: төрүүлсэн эх тэрийгээ иддэг гэсэн тэгж ярьдаг М1: хийдэг Х2: төрүүлсэн эхийгээ иддэг тийм учраас аалзанд дургүй Х1: монголчууд тэгээд дургүй тэгээд алдаг заавал алдаг Оросоор ярив Х2: зун болохоор шавжууд их гарнаа аалз маалз гээд их гарна М1: могой гарах уу Х2: могой гарна могойг алахгүй тэгээд дээр нь санамсаргүй гишгэвэл хатгана Х1: могой лусын амьтан М2: бидэнд өөр хүн байдаг жишээлбэл усны хүн М1: усны эзэн водыной М2: лус байхгүй водыной хүн дүрстэй тэр нь урт үстэй тэр нь М1: лус ямар дүрстэй вэ Х1: мэдэхгүй үзээ ч үгүй М1: эрэгтэй юу эмэгтэй юу хүн дүрстэй амьтан дүрстэй Х1: үзээгүй Х2: лусын амьтан л гэнэ Х1: лусын амьтан гээд одоо лус гэдэг маань юунд байдаг вэ гэхээр одоо сая танай тэр голын амьтан гэж ярьж байна тэ монголд өөр голын амьтан тийм юм байна лус гэхээр ус хад тал хуурай газрын цаанаа тийм амьтан байна тэр амьтныг төлөөлүүлээд могой мэлхий тэр лусаас ирсэн лус гэдгээс ирсэн тийм юм байна одоо шарын шашины л урсгал л даа тиймээ энэ хоёр амьтан лусын амьтан алж болохгүй лус уурлана гэж ярьдаг байхгүй юу М1: лус уурлана Х2: лус хилэгнэнэ уурлана Х1: байгалийн гамшигт үзэгдэл болно тэгж ойлгодог М1: загас лусын амьтан уу Х1: загасыг алах дургүй монголчууд Х2: сүүлийн үед л их алж байна Х1: одоо бол барина М1: загас барина Х2: загас алах муу гэж үздэг байсан могойг бол бараг алахгүй Оросоор ярив Х1: урт настай амьтан гээд загасыг алдаггүй байсан монголчууд М1: могой гэрт орвол яах уу Х1: гаргаж аваачаад л тавина Оросоор ярив Х2: гэр барина тэ могой ихтэй газар гэр барихад могой гэрт орно тэрийг бол эвтэйхэн аваад л хол тавина шууд алахгүй Х1: би бол айна Х2: могой угаасаа дээр нь гишгэх юм уу биед нь хүрвэл хатгана тэгснээс заавал өөр тэр амьтныг хатгана гэсэн юм байхгүй тийм л амьтан М1: хатгах уу Х1: хатгана Х2: хортой бас хатгана зарим нь нас барж байсан тохиолдол бий хүүхэд мүүхэд залуучууд тэгэхээр аль болохоор могойноос хол байхыг боддог М1: бид маргааш цагаанүүр орох санаатай байсан Х2: цагаанүүр ч их судланадаа Х1: цагаанүүр ч буриад хотгойд биш болчихно доо М1: урианхай Х2: урианхай тийн М1: бид бас Тосонцэнгэл орох санаатай Х2: Завханы М1: Хөвсгөлийн Х2: аан энэ ш дээ хажууд Х1: хотгойд тосонцэнгэлийнхэн гол нь тэр Билэгдэмбэрэлийг сонирхвол түрүүн би хальтхан ярив аа манай гэгээний Жалханц хутагтын хойд дүр Билэгдэмбэрэлийгээ л ярих байх М1: тэгээд Түнэл суманд Х2: түнэл бас ойрхон ш дээ орох л хэрэгтэй Х1: тэгэхээр жинхэнэ хотгойдоо судална гэж байвал М1: Бүрэнтогтох бас буриад Х1: нөгөө Арбулаг Х2: Арбулаг тэр овоонд нь очихгүй юу Х1: цаашаа тэр шадар ван Чингүүнжав тэгээд жинхэнэ хотгойдыг жинхэнэ сайн мэдэх хүн бол тэр Дагвадорж багш байна Оросоор ярив Х1: хотгойдын сайхан дуучдаар дуулуулна гэх юм бол тэр цагаануулд очно өөр хаана ч очихгүй цагаануул сумын тэр тосон багт тосон багийн захын айлд ороод за нэг хотгойд дуу дуулаадах гэвэл дуулна цэцэрлэгт бас дуулна М1: та дуулах уу Х1: дуулахгүй би бүжиглэдэг энэ охинтой бүжиглэнэ М2: мэдэхгүй Xotgoid Damdin dji.3.WAV 20:11 Оросоор ярив Х1: гоё гоё юунуудыг тэндээс сонсож болно шүү цагаануулын тосон баг тийшээ явах уу явна гэж бодож байна уу аймгийн төвийн урдуур гүүрээр гараад ингээд явна явахдаа хайрхан гээд уул бий Хөххөтөл гээд өндөр том даваа бий тэрийг даваад хайрхан давна тэгээд энэ замаар нь яваарай энэ талаар явдаггүй болсон байна Х2: жолоочид нь хэлээрэй Х1: чөтгөртэй болсон байна М1: энэ тосон баг Х2: цагаануулын тосон баг энэ жолоочид нь хэлж өг Х1: чөтгөртэй наад энэ талаар нь явна нутгийнхан тэрүүгээр орой үдэш явахаа байсан байна М1: энэ ямар учиртай тэр чөтгөртэй даваа тэнд юу болсон бэ Х1: тэр зүв зүгээр байсан газар машин чинь явахаа байна Х2: эмэгтэй хүн явж байдаг гэсэн Х1: хүүхэд дагуулсан хүүхэн хөгшин хоёр здраствуйтэ М1: ахаа энд чөтгөртэй даваа цагаануулын тосон багт тэнд машин явахгүй тэнд чөтгөр зөндөө Х2: долоот гэдгээр нь явна тэ Х1: хайрхан гэж мэдэх үү М3: мэдэхгүй Х1: одоо хөххамба гэж бий одоо аймгийн төвөөс урагшаа гараад том даваа давна цагаан бургаснаасаа хойгуур гүүр гараад л ингээд л баруун гараа бариад л явчихлаар л явчихаж байгаа юм л даа бүрэнтогтох сум гэдгийн чинь яг тэрүүгээр дайраад дээш цаашаагаа даваад явчихна хөх хөтлийн даваа гээд нэг лут даваа бий сайн ч гоё даваа бий тэгээд засчихсан айх юм байхгүй тэгээд даваан дээр дөнгөж гарав уу үгүй юу цаана багийн төв харагдана тэр багийн төвийн хажуугаар ингээд явахтээр дээшээгээ нэг даваа засчихсан байна лээ замыг нь дөнгөж ингээд эргэхээр хайрхан том уул бий тэр уулны шил дээр гараад ирэхээр ийшээгээ нэг зам сална энүүгээр явж болохгүй энүүгээр нь явна яагаад тэрийг яриад байна гэхээр би яг тэр нутгийн хүн байхгүй юу цагаануулын нутгийн жинхэнэ гол хотгойд хотгойдууд ийм сэргэлэн яриа хөөрөөтэй байгаа биз тэр даваагаар яасан гэхээр одоо маш олон хүн ярьж байна тэрүүгээр битгий яваа гээд Улаанбаатар хотоос явж байгаа жолооч нар ч явахаа байсан байна энүүгээр замаар салаад ингэж явж байна зогсоо зайгүй явж байна тэр зам нь бол их цагаан давхиад л явдаг зүв зүгээр бид нар чинь бүр хонь малаа хариулаад л шөнө өдөргүй хүн яваад л байсан тэгсэн нэг одоогоос 2 юм уу 3 жилийн өмнө нэг хүүхэн нас барсан юм уу яасан юм Х2: нөхөр нь дайраад алцан гэсэн ш дээ Х1: нөхөр нь дайраад алсан гэлүү тэр одоо үнэн гэж байна шүү машин ингээд явж байсан зогсчхож байна гэнэ тэгээд зогсов уу үгүй юу урдуур нь улаан дээлтэй хүүгээ хөтөлчихсөн хүүхэн гүйж байна гэнэ Оросоор ярив Х2: чи долоотоор явбал таарсан хүн бүрт хэлээрэй за юу тэр чинь мэдэхгүй хүн бол явчихна шүү долоотын зам гээд угаасаа машинууд явж явж тэр замаар л явах байх л даа тэгээд яахав тааралдвал долоотын зам энэ мөн үү гэж асуухгүй юу М3: долоотоор л давж болохгүй юм байна ш дээ Х2: үгүй ээ биш Х1: долоотоороо л давна хайрханыхаа баруун гараар орчих л юм бол яг тэр замаар орчихно тэр бол бүр цав цагаан зам бий ёстой машин давхиж байхаар ямар гоё газар вэ гэмээр тэгтэл тэгдэг гэж байгаан тэр байтугай нутгийнхан хүртэл зогсдог би худлаа байх гэж бодоод би сэхээтэн ш дээ муу ч үгүй муу ч бай сайн ч бай сүсэг холтой хүн байхгүй юу тэгж бодоод нутгийн бүх хүн ярьж байна захиж байна үр хүүхдүүддээ захиж байна тэгээд битгий яв М1: энэ улаан дээлтэй хүүхэн хүн явна Х2: тийн тэгээд энэ 2 залуу явж байгаад мотоциклтой явж байгаад нас барсан гэсэн тэрнээс тэр юунаас л болсон гэж бичиж байгаа юм байна лээ тийн Х1: хүн чинь энэ махан бие сүнс тэр сүнс нь одоо би шарын шашинаар тайлбарлах гэж байна л даа энэ сүнс нь энэ дээшээ бурхны оронд очдог юм уу тамын оронд очдог юм уу тэр очих газраа олж чадахаа байчхаад тэр сүнс чинь ингээд хий хоосон яваад байдаг танайд ч бас шинжлэх ухаанд үзэж байгаа ш дээ одоо ийшээ яваад байгаа юм уу тийшээ яваад байгаа юм уу энд ч юм уу гээд үзэж байгаа ш дээ тэрийг мэдэрдэг хүн гэж байна мэдэрдэггүй хүн байна за тэгээд дахиад эргээд ирэхээр гэрлэн бүрхүүлээр завсраар орж Оросоор ярив М3: гэрлээ бүрхүүл гэж юу байдаг билээ Х2: авро Х1: авро энэ гэрлийн бүрхүүлийн гадна талаас цоорч урагдсан ийм хүн бол хамгийн түрүүнд өртдөг муу юманд өртдөг сүнсний хорлолд өртдөг одоо компьютерт бариад хараад байдаг ш дээ тэр тийм хүн хамгийн түрүүнд нүдээрээ хардаг үздэг 6 дахь мэдрэхүйтэй хүн мэддэг тиймгүй хүн бол мэдэхгүй ингээд байдаг ч юм уу одоо бол тийшээ явахыг цээрлэчихсэн тэндээс очиж нутгийн улсуудаас очиж сонсох юм бол олон юм ярих байх би хотруу өвөл явчихдаг зун эндээ ирдэг миний зуслан энэ Оросоор ярив М1: энэ улаан дээлтэй хүүхэн энэ сүнс юм уу чөтгөр юм уу албин Х1: сүнс албин одоо нотолж чадахгүй Оросоор ярив Х2: тийшээ явахад нь тэр замаар явчих вий л гэхээс бүр аймар лавшруулж бодоод байх юм байхгүй Х1: яг гүйдэлтэй М1: сонирхолтой байна Х1: гүйдэлтэй газар гэдэг чинь л тэр Оросоор ярив Х1: гүйдэлтэй газар бол миний бодлоор 2 янз байна Оросоор ярив Х1: зүгээр саяных шиг буг чөтгөр сүнстэй газар юм уу тийм газар гүйнэ өшөө нөгөө тал бол байгалийн ямар нэг үзэгдэл Х3: аав мэдэхгүй талаас нь яриад байх юм янз янзын юм томоор нь болчихно ш дээ Х1: янз бүрийн орчны нөлөөл тэр бас нэг гүйдэлтэй газар гэж болно бас дээр үед мэдэхгүй юм чинь тийм юм байж болно ш дээ зөв үү буруу юу М1: зөв зөв ш дээ Х1: би зүгээр өөрийнхөө бодлыг л ярьж байна тийм бодолтой байдаг юм гүйдэлтэй газар гэж тийм 2 янз байж болох юм байна М3: Илья цай уух уу М1: ууна аа Х1: за одоо яриа төгсөө юу өөрсдөө оросын тухай юм ярилдаа М1: орост ийм сонирхолтой юм байхгүй ш дээ Х1: оросуудад би хайртай дуртай бага сага ярина бага сага байлгана тэгэхдээ таануусын хажууд ярихгүй ээ мундаг хүмүүсийн хажууд түг таг гээд үхэр тэрэг явж байгаа юм шиг ярьж байхаас монголоор ярьж байх нь дээр биз тиймээ монгол хэлийг сайн сурсан байна аа тар нар Оросоор ярив М1: бид өчигдөр энэ тэшиг суманд байсан тэгээд тэр буриад хүмүүс дээр үед буриад гэрт Анаахай гэдэг сүнс байсан тийм юм сонссон уу Х2: үгүй Х1: буриадуудын өөрсдийнх нь бид нар өөр өөр газрын улсууд буриадууд чинь өөр өөр ястангууд болохоор тэд нарын юман нэг өөр бид нарын юманд нэг өөр М2: тэр хорь буриад байсан Х1: энэ цагаанүүрийнхэн чинь хорь буриад М1: энэ анаахай тийрэн гэж хэлсэн тийрэн тухай та сонссон уу М2: хүний гэрт амьдарч байсан Х2: аан тийрэн М1: тийрэн гэж юу вэ Xotgoit Damdin 200725.dji.4WAV 17:06 минут Х2: тийрэн гэдэг чинь анаахай бол Х1: тэр тийрэн гэж чөтгөрөөс бол арай өөр юмаар ойлгодог чи юу гэж ойлгодог юм жинхэнэ аюултай сэдэв асууж байна шүү М1: тийрэн гэж юу вэ Х1: тийрэн гэдэг нь одоо үлгэр домгийн юм одоо юу танайх одоо вааран дотроос шидэт ваар эргүүлэхээр билүү шидэт вааран дотроос гарч ирээд нэг хүсэл мүсэл биелүүлдэг ш дээ Оросоор ярив М2: шидэт хүүр үү Х1: лонх ваар уу Оросоор ярив М1: тэгээд юу Х1: тэрүүн шиг юм М2: эндээс гардаг Х1: тэрүүн шиг тийм юм төсөөлдөг байхгүй юу буриадууд бол тэгж л төсөөлж байгаа байх би тэгж л бодож байна М1: тийрэн нэг сүнс энэ лонхоос гарна тэ Х1: заавал лонхоос гарах албагүй тийн Х2: ер нь чөтгөр ш дээ М3: тийрэнгийн тухай тийм үлгэр домог байдаг уу Х1: мэдэхгүй би бол Х2: тийрэн болжээ гэж ярьдаг тэгэхээр зөв байсан юу чинь буруу одоо Х1: муу амьтан болно Х2: чөтгөрийн төсөөлөл тэр төсөөлөл маяг руу орсон тийм юмыг л тийрэн гэж ярьдаг байх орсон тийм юмыг тийрэн гэдэг байх Х1: буриадууд юу гэж байна М1: буриадууд тэр шатар тоглодог сүнс энэ нэг Х1: аан тийн сонссон М1: тийм юм сонссон уу аа яриарай Х1: тэр байтугай тэр сүнс чинь тоглодог юм ийш тийш нь аваачдаг зөөдөг мөөдөг гээд тийм зөндөө ам дамжсан юм байдаг ш дээ Оросоор ярив Х1: би чамд үг хэллээ тэгээд чи энд хэлнэ энийг ам амаа дамжаад Оросоор ярив М1: энэ тийрэнгийн тухай ямар юм байна Х1: есөн шидийн юм байна М3: тэрний талаар янз бүрийн яриа байна уу анаахай гэдэг нь одоо зарц л юм шиг байна лээ гэрийнх нь хамаг юмыг хийдэг М1: сонирхолтой ш дээ Х2: үндэстэн бүхэн өөрийн онцлогтой буриадын нэг онцлог л байна л даа М1: тэр буриад хүн ад зэтгэр гэж хэлсэн Х2: ад зэтгэр байна Х1: адилхан л юм даа ад зэтгэр чөтгөр шулам нэр нь өөрөөс биш адилхан л М1: шулам гэж юу вэ Х1: шулам чөтгөрийн эмийг нь хэлнэ Х2: сайхан тайлбарлаж байна М3: эрийг нь тийрэн эмийг нь шуламс Х2: тийрэн гэдэг чинь нээрээ нэг тийм юм байх шүү М3: юу хийх үү юу хийх үү гээд байдаг Х1: зүгээр нэг мэдэхгүй ном зохиолууд дээр тийм юм байдаг яг юу хийх үү гээд байдаг нөгөө вааран дотроос гарч ирдгийг чинь юу гэдэг билээ М3: бирд Х1: тийн бирд түрүүн би ярьсан ш дээ ваарнаас гарч ирээд яваад байдаг юм хумыг биелүүлдэг тэр чинь Оросоор ярив М3: бирд чинь анаахай гэсэн үг ээ монголын Оросоор ярив М1: боохой та сонссон уу боохолдой авгалдай Х1: боохой юу М1: боохой биш боохолдой Х1: сонсоогүй Х2: нутгийн аялгуу буриад Х1: боохолдой М1: бас нэг алмас зэрлэг хүн алмасны тухай домог бий юу Х2: байна ш дээ алтай малтайд байдаг сүүлийн үед одоо чинь алтайд чинь хоёр алмас байсан гээд л шинжлэх ухаан сэтгүүл дээр гарсан байсан М3: ээж хайрхан ууланд байдаг гээд үү Оросоор ярив Х2: нэг хэсэг шинжлэх ухаан амьдрал гээд сэтгүүл гарч байсан М1: за сүүлийн асуулт энэ хотгойдын гэрт энэ хаалга ямар зүгт хойд өмнө баруун зүүн гэрийн хаалга хаашаа харуулдаг Х1: урд зүгт урагшаа М1: урагшаа аль талд хаалганы баруун зүүн Х1: энэ нугасаа энэ талдаа хийгээд зүүн зүгээс дандаа ингэж онгойно нугасаа баруун талд хийгээд хэрвээ хаалга хаалттай мөртлөө онгорхой ч байдаг юм уу ингээд дээс татна дээс татаад ингээд улаан улаан юм зүүнэ ингэх юм бол та энэ гэрт орж болохгүй ээ гэсэн үг хорио энэ бол хүүхэд их ороосон хүнд өвчтэй хэвтрийн тийм улсууд бол ингээд дээс татчихна манай нутагт Х2: тахал махал гарсан газарт бас Х1: ингэж дээс дээс мэднээ М1: мэднэ Х1: малынхаа үс ноосоор ороогоод хийчихсэн улаан даавуугаар энийгээ ингэж унжуулаад боогоод ингээд татчихна тэр тэгээд тийм айлд бол орохгүй өрх нь татаастай ч байсан хаалга нь онгорхой байсан ч орохгүй энд хөл хориотой байнаа энд хүнд өвчтэй хүн нялх хүүхэд байна Оросоор ярив М1: зүүн тал Х1: тийн зүүн талаас онгойгоод баруун тал онгойхгүй нугастай манай энэ хаалга буруу байна энэ талдаа нугастай энэ талдаа онгойдог салхин талдаа нугастай ингэж манай монголын салхи бол дандаа баруун хойд зүгээс ингэж үлээдэг тэгэхлээр хаалга ингэж хаагдана Оросоор ярив М1: тэгээд модон гэр байшин хамаагүй бүх хаалга урагшаа Х1: байшин бол хамаагүй болчхоод байна одоо орон сууц мууц хойшоо харсан ч байна яг монгол уламжлалын гэр бол урагшаа харна өрх тооно энэ чинь одоо цонх нь өрх нь татаастай байх юм бол бас айлд орж болохгүй өрх нь ингээд урагшаа татагдсан байх юм бол хүн нас барахаар өрхийг нь татчихдаг Оросоор ярив Х1: монгол айлд та ороод ирнэ орж ирээд энэ талаар нь явж болохгүй баруун талаар нь яваад М1: ямар талаар явж чадахгүй Х1: баруун талаар хаалгаар орж ирлээ ороод ирээд та баруун талд л сууна хойморт суух эрхгүй Х2: зуух голлохгүй Х1: тэр зуухнаас ийшээ Оросоор ярив Х1: энэ бол гэрийн эзний суудал энэ хоймор гадны улсууд энд сууна энд суухдаа эсрэг завилж сууна эсвэл ингэж сууна энэ хөлөө ингээд ингэж тэгээд тамхилаад Xotgoit Damdin 200725.dji.4.WAV Оросоор ярив М1: зураг авч болох уу Х1: ингэж сууна тэгээд тамхилна нөгөө талд суух юм бол яг саяынх шиг нөгөө хөлөө ингэж сууна зүүн талаа зүүн тал гэрийн эзэгтэйн суудал тэр талаар бол бараг явахгүй дээ монголчууд орчин үед бол дандаа сандлын энэ дээр суух болчхоод байна ш дээ тийм ээ хуучин бол тийм байсан энэ хоймроор бурхан тахилаа тавина баруун тал бол одоо хөнгөн эмээл хазаар хэт хутга мутга юу байдаг юм морь малынхаа хэрэгслийг байрлуулна зүүн тал бол гэрийн эзэгтэйн юмнуудыг байрлуулна ийм онцлогтой Оросоор ярив М1: энэ таны хоймор тэ Х1: хоймор бурхан алга М1: тэмээ байна М2: морь байна заан байна М1: за маш их баярлалаа их сонин ярьсан олон сонирхолтой юм ярьсан бид маш М2: маш их баярлалаа Х1: за өдөөж өгсөнд их баярлалаа яриулсанд тэрийг манай монголчууд хошхируулна гэдэг Х2: за баярлалаа М3: одоо энэ дээгүүр өөр ингэж ярихаар хотгойд хүн байна уу Х1: за өөр ч одоо хотгойд бол бүгдээрээ л хотгойд ш дээ М3: бараг мэдэхгүй байх шиш байна би халхаа л гээд байна ш дээ Х1: жинхэнэ хотгойд хүн одоо би гал хотгойд хүн нь би шүүдээ одоо цагаануулд очих юм бол жинхэнэ хотгойдууд бий Х2: тэнд одоогоор хэн байна Оросоор ярив Х1: одоогоор чинь одоо юу байх вэ Лувсаншарав Х2: тэр хэл ам нь мэдэгдэхгүй байхаа Х1: Лувсаншарав гээд цагаан уулын түүхийн багш байна тэр одоо бас хэлж чадахааргүй болсон байна Х2: тэр чадахгүй байхаа өөр одоо хэн байна зүгээр жирийн хүмүүс ч байж болно ш дээ М3: тийн хуучны юм яриад л суудаг хүмүүс байдаг ш дээ Х2: хууч юм сайхан ярьдаг Х1: одоо энээд Төртогтох л гэж сайнхан хүн бий дээ Х2: тэр нэг түүх мүүх мэдэх үү Х1: тэр бол багийн дарга хийж байсан хүн сайн яриа хөөрөөтэй хүн М3: Төртогтох цагаануулынх Х1: багийн дарга байсан одоо амьд байна уу үгүй юу Х2: амьд амьдын хувьд бол амьд Х1: тэр хүн бол их юм ярина одоохондоо надаас хэд ах Х2: хэний Төртогтох гэдэг юм багийн дарга марга байсан гэсэн сураг дуулдаад байдаг Х1: Чандмаа гээд охин тэр дэнж дээр сургууль бий сургууль тойроод малын Чандмаагийнх гээд дэлгүүр хоршоотой тэр охиноос аав чинь хаана байна уу гээд М3: Төртогтох нэрээ мартчих вий намайг Төртогтох гэдэг нэрээ мартчих вий Х1: сайхан сайхан хөгшчүүл өнгөрчхөөд миний үе залгачихаад байна бурхан тэнгэрт дэвшээд за одоо оросынхоо сонинг ярина даа Х2: за за та нарт баярлалаа одоо манай монголын том овог хотгойдыг судалж яваад их баярлалаа өөрснөө зарим нь сайн судалж мэдэхгүй байгаа ш дээ тэгэхэд та бүхэн байлаа за сайхан залуучууд байна ажлын өндөр амжилт хүсье уран юу судлан шинжлэх ажилд тань их амжилт хүсье энэ их үр дүнтэй байгаасай гэж ерөөе М1: таны ерөөл бат болтугай М2: таны нэр хэн билээ Х2: миний нэр Цэнд-Аюуш Х1: Б.Цэнд-Аюуш М2: хэдэн настай вэ Х2: би 73 М2: 73 за баярлалаа М1: аавын нэр хэн бэ Х2: Банди М3: таны дугаар хэд үү Х1: за би дугаараа хүнд өгдөггүй л юм даа М3: авах нь дээ одоо яалтачгүй Х1: нууц М3: та нөгөө чөтгөртэй газар чинь хаана билээ гээд залгана Х1: энэний утсыг тэмдэглэ миний утас эвдэрчхээд байгаа юм Х2: чи Тогтох гэсэн тэ аан бид хэд явнаа гээд л тэ 99965609 Х1: за сайхан байлаа Х2: бид хэд явж байнаа нөгөө газар чинь аль билээ гээд асуухгүй юу за за мундаг сайхан залуучууд байнаа М1: баярлалаа Х2: баярлалаа та нарт их амжилт хүсье.