Интернациональная пара урянхаец Батчулуун и бурятка Оюундэлгэр из Цагаан-Уура
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Oyundelger and Batchuluu 250725 dji ,WAV
30:50 минут
М1: тийм юм сонирхож байгаа асууж байгаа тийм учраас настай хүмүүстэй уулзаад яриад явж байна одоо тэгээд өчигдөр танай суманд очоод
Х1: ирээд
М1: ирээд хэдэн настай хүмүүстэй уулзаад Өлзийбаатартай уулзаад ондоо хэдэн хүнтэй уулзаад яриад тэд та бас сайн ярьдаг хүмүүс гэж хэлсэн тийм учраас бид бас
Х1: уулзах гээд явж байна уу
М1: уулзмаар байсан за би Илья намайг Илья гэдэг энэ Оля бид Орос хүмүүс энэ Тогтох орос Тогтох жолооч бас эрдэмтэн инээв
Оросоор ярив
Х1: цай барихты
М1: тоонот нутагтай юу
Х1: Тийн Тоонот нутаг гээд буудал ажиллуулж байна гээд байсан
Оросоор ярив
М2: энэ жижиг микрофоныг зүүж болно уу
Х1: бид хоёр ч одоо микрофон зүүгээд суугаад байх юм байна
М3: палажаа солих уу
Х1: палажаа солих уу энийгээ яанаа
М1: таны алдар нэр хэн бэ
Х2: Рэнцэнжав
Х1: Батчулуун
М1: Батчулууны Рэнцэнжав
Х1: Рэнцэнжавын Батчулуун
М1: аан Рэнцэнжавын Батчулуун аан таны алдар нэр
Х1: Цэрэндоржийн Оюундэлгэр
М1: та юу
Х3: Эрдэнэбат хүү нь
Х1: хөвүүн аан Эрдэнэбат
М1: та ямар угсаатан ямар ястан
Х2: Урианхай
Х1: би Буриад
М1: аан овог урианхай овог
Х2: урианхай овог одоо бүр нөгөө юун овгийг хэлэх юм уу өөрийн аавыг хэлэх юм уу
Х1: үгүй ээ бүр овог
Х2: ургийн овог Ганжил
М1: таны овог
Х1: Эрдэнэ гээд овог
М1: энэ Хонгодын овог биш үү
Х1: бишээ манайх энэ Санаг талынх
М1: Закамск талын уу
Х1: Закамскийн одоо энэ талын Санаг хамтрал гэх юм уу тэр талд одоо манай ах дүү нар байдаг
Оросоор ярив
М1: энэ Хорь буриад юм уу хорь буриад биш үү
Х1: одоо ямар буриад гэх юм мэдэхгүй нөгөөдхийгөө
Оросоор ярив
М1: та хаана төрсөн бэ
Х1: энэ сумандаа л төрсөн
М1: та
Х2: бас адилхан
М1: хэдэн онд төрсөн бэ
Х2: 1954 онд
Оросоор ярив
М1: та
Х1: би 1955 онд төрсөн
М1: та тэгээд бага байхдаа ямар хэлээр ярьж байсан бэ
Х1: бид нар энэ үндсэн хал хэлээрээ ярина тэгээд бид нарт уул нь сургуульд байхад орос хэл ордог байсан ш дээ тэгээд бид нар ганц нэгхэн үгтэй ойр зуурын
Оросоор ярив
Х1: бид нарыг сургуульд байхад чинь бид нарыг 63 онд сургуульд ороход чинь орж байсан тэрнээс хойш 5 дугаар ангид байхад орос хэл заадаг байсан найм төгстөл
М1: та орос хэлтэй юу
Х1: ямар юмны орос хэл байхав байхгүй ээ ганц нэг үг мэдэхээс биш байхгүй
Оросоор ярив
М1: та буриадаар ярьдаг уу
Х1: буриадаар ярих ярих
М1: та урианхайгаар ярьдаг уу
Х2: урианхайгаар хүүхэд байхад ярьдаг байсан одоо мартсан байна
М1: аан энэ Уйгар хэл
Х1: аан Уйгар хэл
М1: та Соёод Урианхай юм уу
Х2: тийн
М1: одоо мартсан уу уйгар хэл мартсан уу мартаагүй юу
Х2: одоо мартсан байна
М1: энд уйгар хэлээр ярьдаг хүмүүс би юу
Х1: бий
М1: тэгээд түүнтэй ярьдаггүй юу
Х2: үгүй ярьж чадахгүй
Х1: ярихыг нь ойлгодог гэсэн
Х2: ярихад нь би болохоор ойлгоно буцаагаад ярьж чадахгүй
М1: танай аав ээж ямар хэлээр ярина
Х2: уйгар
М1: танай буриадаар
Х1: аанхан тийн ийшээ Улаан-Үдэ ороод ярихаар Улаан-Үдийн буриадууд оростойгоо холиод ярьдаг болчихсон байналээ тийн хүүхдүүд нь болохоор шууд оросоороо ярина бид нар монгол руугаа монголжоод монгол хэлтэйгээ холиод яриад байх тийм л болчихсон хоёр улсад байдаг болохоороо тийн
Оросоор ярив
М1: та сургуультай болсон биш үү та хоёр
Х1: бид хоёр нутагтаа байдаг болохоороо танилцаад суусан байхдаа
Х2: сургуульдаа
Х1: сургуульд байхдаа танилцсан уу гэнээ тийн
Х2: аан тийн энэ нутагтаа ойрхон нэг нэгнийгээ таниад танилцаад
Х1: тэгээд л айл гар болсон уу
М1: та өөр хүүхэдтэй юу
Х1: манайх 4 хүүхэдтэй
Оросоор ярив
Х1: хоёр хүү хоёр охинтой
М1: та энэ нутагт хүмүүстэй буриадаар ярих уу
Х1: аан буриад хүмүүс тааралдвал ярих тийн тэгээд бид нар чинь монголжоод байнаа монголоороо л ярих
М1: аан буриадаар ярина уу
Х1: хойноос энэ улаан-үдээс ах дүү нараа ирэхээр ярина
Оросоор ярив
Х1: тэгээд л байж байдагдаа хлеб ид сметан ид
М1: баярлалаа хлеб хлемэ биш үү
Х1: Хлеб биш үү хлемэ гэх юм уу
М1: хлемэ буриад буриад хүмүүс улаан-үдэд хлем гэх япошик
Х1: япошик ч өөр байдаг юмаа шал өөрөөр барих тийн бид нар чинь одоо энэ талхаа өөрсдөө барьж иднэ гадаа пийшинтэй тийн
Оросоор ярив
Oyundelger and Batchuluun dji 1.WAV 10:16
М1: аан танай нутагт буриадын овоо бий юу
Х1: буриад овоо байхгүй
М1: аан урианхай овоо бий юу
Х1: урианхай овоо гэж байдаг юм уу
Х2: урианхай овоо тэр нутагтаа байгаа урианхай нутагт тийн
Х1: Үүрийн цагаан гээд эндээс бүр хол газар байнаа тийн
М1: аан холоо дээш байна хаана байна
Х1: 80 км цаана байна
Оросоор ярив
М1: энд тахидаг овоо байна уу
Х1: одоо энүүгээр байгаа овоонуудаа л тахихад нь оролцоно ш дээ
Х2: Цагаан-Үүрийн хүмүүс ихэнх нь оролцоно
Х1: 6 сарын эхээр 6 сарын дундуур энтр дахина нэгдсэн журмаар бид нар ингээд сумын төвийн улсууд энэ талын уул гээд хайрхан овоо гээд энийг тахидгийн
М1: энэ тэгээд 13 овоо гээд бид замаараа үзсэн энэ овоон дээр тийм биш үү
Х1: ийшээ энэ дагуу бий
М1: энэ овоон дээр тахидаг тэ
Х1: тэрэнд яах вэ өөрсдийнхөө жилтэй овоо гэх юм уу тэрийгээ сонирхож юу яахав дээж мээжээ өгчхөөд л явна нааш цаашаа явахдаа одоо хонь жилтэй хүн гээд тэр чинь 12 овоо чинь жилээрээ жагссан хулгана үхэр гээд
М1: одоо хонь жилтэй хүн
Х1: энэ өвгөн морь жилтэй морь жил дээрээ морь жилийн овоон дээрээ очно тийн тэгж тахидаг юм
Оросоор ярив
М1: би аль нэг газар тийм юм үзээгүй
Х1: одоо тэр 13 овоо гэдгийг манай нутгийнх уул нь Гэнэдарам гээд хүн босгосон байхгүй юу тийн
Оросоор ярив
Х2: тийм лам хүн
Х1: ах нь лам хүн буриад хүн тийн
Оросоор ярив
М1: энд ойрхон ондоо тахидаг овоо байхгүй юу
Х1: байхгүй энд хайрхан гээд зуны эхэн сарын эхээр юм уу дундуур тахидаг юм нэгдсэн журмаар
Х2: хавар зургаан сард
Х1: одоо 6 сарын эхээр одоо зуны түрүүчээр
Оросоор ярив
М1: энэ овоон дээр одоо эмэгтэйчүүд гарах уу
Х1: гарахгүй дороос нь дээжээ өргөнө
Оросоор ярив
М1: яагаад гарахгүй
Х1: одоо дээр үеэсээ тэр эмэгтэйчүүд овоон дээр гарахгүй гээд тийм юутай байдаг шүтлэгтэй тийн
Оросоор ярив
Х2: нэг тийм тайлбар байсан мартчихаж
М1: энэ овоо эзэнтэй юу
Х1: одоо бид нар нутгийн ард иргэд бүгдээрээ эзэн нь тийн одоо ингээд цайныхаа дээжийг өргөхдөө одоо тийшээ Даяндээрх гээд уул тэгээд хайрхан уул минь гээд цайныхаа дээжийг өргөдөг байхгүй юу
Оросоор ярив
М1: Даяндээрх гээд уул тэ
Х1: тийн одоо шүтлэгтэй
М1: түүний Дарь-Эх биш үү эзэн нь
Х1: дээр үед хэн гэсэн билээ дээр үеийн түүх домогтой юм Чингис хааны үед гэдэг билүү нэг хатныг нь аваад гэдэг билүү
Оросоор ярив
Х2: одоо дайн гэхийг юу гэхэв
Х1: дайн л гэх дажин
Х2: хөөгдөөд Даяндээрхэд гүйцэгдээд
Оросоор ярив
Х2: эхнэрээ авгайгаа нүүгээд өөрөө Даяндээрх дээрээ чулуу болоод буусан хүрээ дээр
Х1: хүрээ дээр биш тэр хийд дээр л дээ
Х2: тэгээд сүүлд Даяндээрхи гээд нэр өгөөд хүрээ хийд босгосон юм байна
Х1: эндээсээ энэ Уйлганы нутаг руу байдаг юм
М1: дээрээс дараад тэгээд хүрээ босгосон
Оросоор ярив
Х1: бүр дээр үед тийм домогтой л юм байналээ одоо Чингис хаан гэдэг билүү дээ тэ
Х2: Чингис хаан бишээ биш түрэг юм уу одоо юу юм
Х1: хоёулаа одоо маргах нь уу дээ
Оросоор ярив
Х2: хөөгдөж яваад тэндээ гүйцэгдээд чулуу болж хувираад
Х1: эрэгтэй нь тэ эмэгтэйгээ тэр агуй руу нуугдуулаад
Х2: өөрөө чулуу болж хувираад тэгээд
М1: дайчин чулуу хувираад
Оросоор ярив
Х1: тийм домогтой юм агуйн домогтой
Х2: тэр агуйн дотор эхийн умай гээд тийм хүмүүс орж байна гээд хүмүүс ороод дахин төрөөд гарч байна гээд
Х1: тэгээд араас нь эх барьж авдаг улсууд
М1: агуй байна ороод
Х1: агуй ингээд ам нь ингээд байна гэхэд энэ талдаа ийм чулуу хад чулуу байдаг яг эхийн умай шиг хэлбэртэй чулуу тэрүүгээр тэгээд эргэлдээд дахин төрж байна гээд гарч ирдэг улсууд эх барьж авч байна гээд тосож авдаг өндөр л дөө тэр нь
Х2: өвчин зовлон арилдаг муу арилна гэж
Х1: ямар нэг барцад нь арилдаг гэдэг тэр эхийн умайгаар орохоор
М1: эхийн умай шиг чулуу энэ агуйн өмнө
Х1: нэг хажуу талд нь аманд нь байх
Оросоор ярив
Х1: аягүй хуучилж байнаа
Х2: хэд хонов Цагаан-Үүрт
М1: хорь хононо өчигдөр ирсэн дархад ороод тэгээд шууд явна
Х1: судлах юм байна тийн
М1: ондоо домог бий юу энэ уулын тухай
Х1: тэр Даяндээрхийн талаар байх
Х2: Чингүүнжав гээд Чингүүнжав манжид хөөгдөөд
Оросоор ярив
Х2: тээр нэг даваа бий тэрүүгээр давахдаа онгон даваа гэж нэрлээд тэгээд ийшээгээ далайн захаар яваад Ханх ороод хойшоо давах гэж байгаад манжууд араас нь хөөгөөд гүйцэж авсан
М1: манжууд түүнийг барьж авсан
Оросоор ярив
Х1: тэгээд л баригдаад л алуулсан байхгүй юу авсан ч юм уу тийм домог байдаг юм
Оросоор ярив
Oyundelger and Batchuluun dji 1.WAV 20:05
М1: тэр Хотгойд биш үү энэ Чингүүнжав
Х1: аан хотгойд
М1: бид 4 Чандмана-Өндөр суманд байсан энд Алунгуа төрсөн гэж сонссон уу
Х1: тийн Алунгуан хөшөө бий дээшээгээ
М1: хөшөө үзээгүй тэнд бол Чингис хааны холбоотой газар бий тэ
Х1: тийн бий
М1: Урианхайчууд бас Чингис хааны цэрэг байсан тэ
Х1: байсан гэдэг
М1: Чингис хааны хэдэн найзууд бас урианхай байсан тэ
Х2: тэрийг мэдэхгүй юмаа
Оросоор ярив
М1: сайн байна уу
Х1: сайн байна уу гээч миний хүү сайн та нар сайн байна уу гээч миний хүү
М1: сонирхож байгаа
Х1: чихэр л гэж явах шиг байна
М1: за танай нутагт чадалтай ид шидтэй лам байсан бэ
Х2: байсан
М1: түүний тухай домог момог яриа бий юу энэ чадалтай ид шидтэй ламын тухай лам бөө удган байна уу
Х2: байна
Оросоор ярив
М1: энэ ид шидтэй лам удган бөө байсан бэ түүний тухай яриа домог момог байна уу
Х2: байсан одоо бид нар мэдэхгүй байнаа
Х1: дээр үед аягүй юм мэддэг лам нар бөө нар зөндөө байсан гэж байгаа юм одоо хуурамч бөө зандаа гараад байна ш дээ
Х2: одоо дээр үеийн сайн лам нар одоо Лүйжин билүү
Х1: тийн Лүйжин
Х2: Лүйжин ном уншаад л тэгээд тэнгэрт үүл байхгүй байж байгаад лүйжин уншихаар үүл гараад бороо орох
Оросоор ярив
Х1: дээр үеийн аягүй сайн лам номтой лам нараа 30 хэдэн оны хэлмэгдүүлэлтийн юугаар бариад алсан шүү дээ
М1: аан буудсан уу
Оросоор ярив
Х1: аанхан Маарамба маарамба юм уу одоо анагаадаг янз янзын лам нараа цөмийг нь тэгж юу яагаад хэлмэгдүүлээд хаяцан юм байналээ
М1: зөндөө лам буудсан
Х1: дээр үед Даяндээрхи хийд одоо хэдэн ламтай байдаг байсан гэлээ
Х2: 1000 лам биш үү
Оросоор ярив
Х1: одоо Булганы нутагт байдаг сөнөчихсөн байсан одоо сэргээд хийд мийд босгосон байгаа л даа
Оросоор ярив
Х2: одоо хотгорт аваачаад буудаад лам нар чинь одоо улаан дээлтэй байна юу яагаад час улаан дээлтэй хүмүүс юу яагаад
Х1: хонхор газар дүүргэдэг гээд тхх
Оросоор ярив
М1: аа заа аймар
Х1: одоо тийм мэдлэгтэй номтой улсуудаа аваачаад одоо дээр үеийн маарамба гэдэг чинь одоо үеийн сайн эмч нар гэсэн үг юм байна лээ ш дээ
Оросоор ярив
Х1: бид нар чинь яах вэ сургийг нь сонсохоос тийм юм үзээгүй юм чинь манай аав маавыг мал хунартай байсан мал хунарыг нь аваад л ганц тугалтай үнээ ганц морь үлдээгээд л бусдыг нь туугаад л явж байсан гэсэн манай аавын ээж мээжийн юмыг тэгээд л аваад л явчихсан юм гэнэлээ
Оросоор ярив
Х1: айхтар хэлмэгдүүлэлт болсон юм байналээ тэр 30 хэдэн онд
М1: ялангуяа буриад хүмүүс хэлмэгдүүлсэн үү урианхай хамаагүй юу
Х2: хамаагүй
Х1: буриад улсууд их хэлмэгдсэн халх буриадуудаас тийм лам мам тэгээд ямар улсуудаар голцуу эрдэм номтой улсуудаа хэлмэгдүүлсэн юм байналээ
Оросоор ярив
Х2: тэр цагаануртын тэнд Цагааны хүрээ, Дээрхийн хүрээ, Аригийн хүрээ үймээний үеэр гоё гоё судар номыг нь хуй хураагаад нөгөө манж аваад явсан
Оросоор ярив
Х2: одоо номон дотор гоё гоё эмийн ургамал
Оросоор ярив
Х1: одоо эм тангаа бэлтгэх юутай янз янзын ном судар байсан бүгдийг нь устгасан гэнэлээ
Оросоор ярив
М1: зарим нутагт хүмүүс энэ ламын номууд агуйд хийж газар доор хадгалсан энд тийм юм байсан уу
Оросоор ярив
Х1: тэр ном судар алт мөнгө, янз бүрийн бурхны тахил махил бүгдийг нь нууж байсан гэнэлээ уул хаданд нууж байсан юм гэнэлээ
Оросоор ярив
М1: тэгээд одоо яахав одоо тэр юм олдох уу олдохгүй юу
Х2: олдохгүй ээ метал хайгч гэдгийг юу гэдэг билээ тэрүүгээр хайвал олдох л байхдаа
Х1: олдох юм уу яадгийн
М1: энд тэнд байх ч юм уу
Х1: байхгүй ээ
М1: та тэгээд Социализмын үед тэгээд шарын шашин энд яаж байсан лам хүн байсан бэ
Х1: Социализмын үед аягүй хориглож байсан нууцалж л байсан нууцаар нэг дэлгэрэнгүй байгаагүй одоо л дэлгэрэнгүй болоод л лам мам болж байна
Оросоор ярив
Х1: одоо шарын шашин дэлгэрч байна
М1: аан тэгээд нэг Тэшиг суманд очоод тэнд нэг жилийн өмнө Алтаргана байсан түүний тэнд хөх бух байсан энэ хөх бух юу вэ
Х1: буриадуудын шүтлэг юм байналээ одоо буриадуудын сэтэр гээд сэтэрлэдэг
Х2: бух ноён
Х1: тийн
М1: сэтэрлэдэг
Х1: аан сэтэр хийнэ
Тэгээд тэрийгээ яахавдээ дээж мээжээ өргөөд л яахавдээ айл хүндээ сайн байдаг гэдэг юм байналээ энэ хойшоогоо боомтоор даваад Том бух ноён байдаг гэнэлээ одоо энэ Ханхаар даваад одоо боомт гэдгээр ороод одоо хайшаа очдог юм тийшээгээ бух ноён байдаг гэсэн
Оросоор ярив
М1: аан уул
Х1: тийн уул Бух ноён тэрийг шүтдэг гэсэн
Оросоор ярив
М1: аан тэр бух ноён хун уу бух уу сүнс үү юу вэ
Х1: бид нар бух л гэж шүтэхээс тэр хун мун гэж мэдэхгүй ээ манай аав ээж л бас биднуудыг хүүхэд байхад л бух ноён гээд л нэг шаазан бух тавиад л шүтдэг л байсан зүгээр л дээжээ өргөөд тавьчдаг тэр үедээ сайн л байсан юм байлгүй одоо бас шүтэхгүй бол болохгүй
Oyundelger and Batchuluun dji 2.WAV
30:50 минут
Х1: шүтлэгээ сэргээхгүй бол болохгүй гэдэг болцон тийн
М1: тэгээд энэ хөх бухад үхэр сэтэрлэн эсвэл ондоо мах сэтэрлэнэ энэ хөх бухад
Х1: манай буриадууд бух сэтэрлэнэ энэ халхууд болохоороо морь сэтэрлэнэ морь хонь ямаа сэтэрлэнэ хонь сэтэрлэдэг юм уу
Х2: үгүй байхаа
М1: урианхайчууд яадаг байсан
Х2: урианхайд бол морь сэтэрлэнэ
Оросоор ярив
Х1: халхууд болохоор морь ямаа хоёр сэтэрлэдэг юм уу
Оросоор ярив
М1: аан галын бурханд сэтэр хийнэ үү
Х2: хийнэ
Х1: галаа тахина тийн
М1: энэ нэг жил нэг удаа эсвэл
Х1: жилд нэг удаа тахихад сайн л гэдэг
М1: энд далай ээж байна тэ далай гаралтай аль нэг домог бий юу ямар гаралтай нуур
Х1: ёстой тэр домгийг нь сайн мэдэхгүй
Х2: уг нь нэг номон дээр байсан л даа
Оросоор ярив
М1: тэгээд заримдаа галын бурхан хүүхэдтэй ярьж чадна гэж сонссон тийм юм сонссон уу жаахан хүүхэдтэй ярьж чадна
Х1: одоо галын бурхан гэдэг чинь 3 настай хүүхэд байдаг гээд одоо ингээд хоол цай хийхдээ дандаа ингээд галдаа өргөж байдаг тийн тэгээд нөгөө жишээ нь идэш мэдэш идээд тэр дээжийг нь өргөхгүй бол тэр 3 настай хүүхэд шиг тийм юутай байдаг тэр нь горьдож байдаг гэсэн домтой байдаг юм байналээ
М1: аан галын бурхан 3 настай хүүхэд шиг
Х1: тийн 3 настай хүүхэд гэж үздэг юм гэсэн галын бурхан нь
Оросоор ярив
Х1: тэгээд нөгөө бид нар чинь өвлийн идэш хоолоо бэлтгэхдээ заавал нөгөө бөөрний өөх мөөх тэгээд мах захнаасаа авч дээж өргөдөг тэгээд 3 хоноод галдаа өргөдөг нөгөө дээжнийхээ юмыг
Х2: бурхандаа өргөсөн
Х1: бурхандаа өргөсөн одоо нөгөө нэг хоолны идшээ иднэ өвөл хүнсэндээ хэрэглэх хоол хунараа бэлдэж авдаг байхгүй юу мал хунар нядалж тэгээд тэрнийхээ дээжийг бурхандаа өргөнө тэгээд бурхандаа 3 хонуулаад гал бурхандаа өргөнө галдаа өргөнө
Оросоор ярив
Х1: тэгээд хүнсээ гаргачхаад угаасаа тэр бөөрний өөх мөөхөө дээжээ өргөчхөөд дараа нь тэр бурхандаа 3 хонуулаад галдаа өргөчихнө тийн
Оросоор ярив
М1: архи өргөдөг үү
Х1: архи яахав жаахан зүгээр галд нээх өргөхгүй
М1: галд өргөнө
Х1: галд нээх их өргөхгүй гадаа л өргөнө
Оросоор ярив
М1: 3 настай хүүхэд юм чинь хэхэ
Х1: хэхэ согтчихно архи уувал гадаа хангай дэлхийдээ л өргөнө
Оросоор ярив
М1: голын эзэнд юм өргөдөг үү
Х2: өргөнө
Х1: ерөнхийд нь тэгээд л дээж мээжээ өргөхдөө хангай дэлхий гол ус мөрөн минь гээл бүгдийг л хэлж байгаад л гадаа өргөнө
Оросоор ярив
Х1: идээнийхээ дээжийг өргөнө ингээд галаасаа цог мог гаргаж тавьж байгаад хиншүүлээд утааг нь ингээд хангай дэлхийдээ өргөдөг гэдэг
Оросоор ярив
Х1: бид хоёр зөв юм ярьж байна уу буруу юм ярьж байна уу Өлзийбаатарын үг энтр бид хоёроос ах юм нэлээн сайн юм мэдэж байгаа байлгүй бид хоёр сүүл үе эсрэг хөгшчүүл л байх шиг байна
Х2: Өлзийбаатарт очоо юу
Х1: очсон гэсэн
М1: тэр сайн ярьсан шүү аан за галын бурхан 3 настай хүүхэд шиг
Х1: 3 настай хүүхэд шиг гээд л дээж мээжээ өргөж байдаг байхгүй юу горьддог гээд тийн гал бурхандаа чи ч халх хүн мэдэхийн байгаа биздээ ханаахынх юм чи
М3: би ч одоо Дундговийнх сайн мэдэхгүй
Х1: хот газрынх байгаа биз бодуул
М1: тэгээд эрвээхэй яагаад гал дээр нисдэг тийм юм сонссон уу
Х1: мэдэхгүй одоо эрвээхэй яагаад гал дээр нисдэг
Х2: нөгөө дөлөн дээр үү
М1: яриа бий юу
Х2: шөнө л гэрэлд нисдэг
Х1: аан дэнгийн эрвээхэй гээд байдаг
Х2: гэрэл хараад л эргэлдээд байдаг
Х1: одоо энэ гэрэл мэрэлтэй болохоор энүүнд эргэлдэнэ тийн
М3: тэр яагаад тэгдэг юм бол
Х1: хэн мэдэх үү дэнгийн эрвээхэй л гээд байдаг тэр ямар учиртайг мэдэхгүй дэнгийн эрвээхэй л гэдгийн одоо ингээд орой болоод юу яагаад ирвэл үүд хаалга онгорхой байвал энэ гэрэл рүү л асалдаад байдаг юм ямар учиртайг мэдэхгүй
М1: тэгээд борооны дараа Солонго бий аан солонгын тухай нэг домог бий юу та сонссон уу
Х1: мэдэхгүй одоо бороо ороод тэнгэр цэлмэхээр л солонго татаад байдаг
Х2: борооны нөгөө одоо дуслын юугаар нарны туяагаар ингэж үүсдэг
М3: тэрийг одоо нөгөө урианхай хүмүүс одоо нэг өөрөөр ярьдаг ш дээ одоо нар эрт хариад луу залгидаг гээд ярьдаг ш дээ одоо тэрэн шиг солонгыг одоо өөр юмнаас үүдэлтэй гэдгийг
Х1: тэрийг ёстой мэддэггүй ш дээ анзаардаггүй ш дээ чи мэддэг юм уу яадаг юм
Х2: шинжлэх ухаан одоо
М3: шинжлэх ухаан биш хуучин нөгөө тэгдэг байсан гээд тэр талаас нь л яривал
Х1: тэрийг ёстой мэдэхгүй бид нар хүүхэд байхдаа л одоо бороо орсны дараагаар солонго татахад тэр солонгыг барьж авъя гээд гүйдэг л байсан тийм юм чинь яаж бид нарт баригдах вийдээ хүүхэд байхдаа энэ гоё юмыг барьж авъя гээд гүйдэг байсан бид нарт юу гэж баригдахав дээ хий юм чинь жаахан хүүхдийн зан энэ гоё юмыг барьж авъя гээд л гүйдэг байсан
М1: хүүхэд байхдаа ямар тоглоом тоглосон бэ
Х2: чулуугаар
Х1: аан голын захад нэг гэр барьж чулуугаар тэгээд л том жижиг чулуугаар үхэр мал адуу гээд жижгүүдээр нь тугал мугал унага гээд л хонь хурга гээд тоглодог байсан ш дээ
Оросоор ярив
Х1: дээр үе голын хөвөөгөөр гэр барьж тоглодог байсан одооны хүүхдүүд байхгүй гар утас бариастай тийм болчихсон
Oyundelger and Batchuluun dji 2.WAV 10:03
М1: тэгээд энэ гарын хурууны нэр юу вэ
Х1: эрхий хуруу, долоовор хуруу, дунд хуруу, ядам хуруу, чигчий хуруу гээд нэрлэдэг эрхий мэргэн, эмч домч, дунд ноён, дугар зайсан, чигчий бүүвэй гээд нэг нэртэй тэгж нэрлэдэг
М1: ондоо нэр бий юу
Х1: өөр нэр ч ёстой байхгүй байхаа тэгж л нэрлэдэг байсан тийн
М1: та мэдэх үү ондоо нэр
Х2: мэдэхгүй ээ
Х1: эрхий мэргэн, эмч домч, дунд ноён, дугар зайсан, чигчий бүүвэй гээд энэ багахан хүүхдүүдэд зааж өгөхөөр аягүй цээжилчихсэн байдгийн жижиг хүүхдүүд
Оросоор ярив
М1: аан гараар тоглодог яаж тоглодог вэ
Х1: гараар ч одоо яаж тоглодог
Х2: ингэж
Х1: аан ингээд үе мүеээр эвлүүлж мушгиж янз янз болгож тоглож байдаг
М1: аан юм хэлсэн бэ
Х1: юм хэлэхгүй зүгээр ингээд л дээр үед чинь бид нар хонь ямааны шагайгаар тоглоно чулуугаар ингээд гүү сааж байна гээд хоёр чулуу 3 чулуу одоохоор бол циркийн ямар юм гэх юм бэ дээ 2 чулуу ингээд зөрүүлээд шидээд тоглодог байсан бид нар гүү сааж байна гээд тэгээд нөгөө олон чулуу ингэж шидээд шүүрч аваад л тэгш тоотой байвал тэнцүү гээд юутай байвал сондгой гээд л тоглодог байсан бид нар тэгш тоотой чулуу ингээд шүүрч авахад 4 юмуу 6 2г ч юм уу шүүрч авахад тэгш тэгш гээд л тэгээд нөгөө чулуунаасаа шүүрэхдээ заавал тэгшээр шүүрч авна одоо ингээд газарт тарсан чулуунаасаа тэгээд сондгой 3 5р шүүрч авбал сондгойгоор ингэж шүүрч авдаг байсан бип нар ингээд сургуульд байхдаа би чинь одоо 63 онд сургуульд орсон бага байхад одоо 3 4 2т байхдаа хичээлийн завсарлагаагаар бид нар чинь дандаа ингэж чулуу мулуу хаяж тэгээд ямар сайндаа тэгш 4г ингээд шүүрээд авбал 4гээ барьж авсанаа ингэж шидээд л бишээ 4р шидэхгүй 2р шиднэ ингэж шидээд 4 тэгш тоогоор чулуунаасаа шүүрч авдаг байсан тэгээд ингээд л нэг 4 ч байдаг хэд ч байдаг юм тэгш тоогоор 3 мурав 1 байсан бол дандаа ингэж сондгой тоогоор бас л шүүрч авч тоглодог байсан
М1: олон чулуу
Х1: тийн олон чулуу дэлгээд тавьчихсан байх тийн
М1: тэгээд нэг атга
Х1: тийн атгаж авна
М3. Одоо 2 ширхэг чулууг дээшээ шидээд заавал хоёрыг авна
Х1: тэгш тоогоор 2 4 6 ч болно
М3: хоёр чулуу шидэхийн бол доороос 2 4 6 гээд авч болно нэг чулуу шүүрэх юм бол доороос 1 3 5 7 юм уу гэж авна
Оросоор ярив
М1: тэгээд хэн түрүүлнэ
Х1: олон чулуу авсан нь тэгээд олон чулуу хураасан байсан тэгээд нөгөө сондгойгоор яасан сондгой тоогоор хэдийг авна тэрийгээ хэн авна хадгалчихаад 1 болуул 1г 3 болуул 3г эндээс шүүрч аваад л тэндээ тавиад буруу шүүрчихвэл хожигдоод л тийн тэгж тоглодог байсан
М3: одоо гурваар ингээд нэгээр шиднэ ш дээ тэгш тоотой гараад ирвэл буцаагаад хийнэ аан 3 раа авбал эндээ авна
Х1: харин тийн
Оросоор ярив
М3: тэгш гараад ирвэл алдаа гэсэн үг харин сондгой байвал хураана
Оросоор ярив
Х1: эрэгтэй хүүхдүүд гагар гээд тоглоом тоглодог байсан
Х2: тэр сүүлд гарсан л даа
Х1: сүүлд ч бишээ биднийг бага байхад л тоглодог байсан ш дээ нөгөө модны араар шидээд л энтр модоор цохиод нэг нь тосож авж шиддэг билүү барьж авдаг билүү одоо мартчихажээ
М3: гагардана гээд нэг юм байдаг
Х1: тийн харин тэрийг ярьж байна
М3: гагардана гээд одоо бөмбөг маадаг тэ
Х1: ямарыч билээ одоо нэр мэрийг нь мартчихаж
М3: нэг ийм мод тэгээд модны яр мар ч юм уу бөмбөг мөмбөг ч юм уу тэрийг шидчихээд цохино тэрнийг нь хүүхдүүд барьж авдаг ч билүү
Х1: хоёр тал болоод л шидэх
М3: одоо бэйсбалл
Х1: биднуудын үеийн тоглоом тийм тоглоом байлаа ш дээ тэгээд нөгөө газар чартаа зураад л ямар юм гэдгийн тэрийг чинь цовхроод л нэг ингээд л
М3: нөгөө анги дэвших биш үү
Х1: тийн анги дэвших гээд тоглодог байсан бид нар одоо ингээд нэг дөрвөлжин байвал нэг хөлөөрөө ингээд гишгэнэ тэгээд эндээ хоёр яваад хоёр хөлөөрөө бууна тэгж тоглодог байлаа ш дээ
М1: эрчүүд яасан
Х1: эрчүүд яасан яаж тоглодог байсан гэнээ
Х2: эрчүүд мойчиг гээд байсан
Х1: бөмбөгөөр тоглодог байсан тэр гагар гэдгийн чинь төстэй
Оросоор ярив
Х2: тэнд ингээд хүүхдүүд зогсчихно нэг нь бөмбөгөө шидэж өгнө нэг нь ингээд цохино тэгээд очоод бариад авна тэгээд энд байсан улсууд гараад явна
Х1: нөгөөдүүл нь дотогшоо орно гэж тоглодог
Х2: тэгээд газар унагаавал дахиж тоглоно
Оросоор ярив
Х1: биднуудын тоглоом тийм байсандаа бид нар чинь одоо 63 онд сургуульд орж байсан өвгөн болохоор 62 онд сургуульд орж байсан биднуудын тоглоом тиймэрхүү л тоглоом байсан одоо шиг ингэж утас барьж ингэж яахгүй ш дээ ерөөсөө тийм юм байхгүй байсан хөзөр ч гэж бараг мэдэхгүй одоо карт дээр үед байхгүй байсан
М1: дурактах байхгүй
Х1: сүүлийн үед л гарч ирсэн тэр чинь биднуусын тэр 60 хэдэн онд хөзөр энтр
Х2: байсан юм уу
Х1: байхгүй байсан байхаа биднуудыг сургуульд байхад бид гар чинь 70 гарчхаараа дээхэн үеийн хүмүүс болоод байнаа өвгөн 71 нэгтэй
М3: дээр үед буриад тоглоом гэж байдаг байсан уу
Х1: буриад тоглоом байхгүй байсан байхаа бид нар чинь тэр бараг ч мэддэггүй байсан юм чинь
М1: за тэгээд хүүхдийн тоглоомд орост бид нэг ийм юм хийдэг жишээлбэл 1 хүн 1 хүн сонгох хэрэгтэй ийм учраас тийм хүн сонгох хэрэгтэй зарим шүлэг мүлэг ярьдаг 1 2 3 4 5 чи удирдаж болно тийм юм байсан уу
Х1: мэдэхгүй
М1: танай монгол багачуул олон олон хүн байгаа тэгээд нэг хүн бөмбөг шидэх хэрэгтэй энэ хүн яаж сонгодог вэ анх хүүхэд бөмбөг шидэх хэрэгтэй энэ хүүхдийг яаж сонгодог вэ
Х1: бид нар олон олон тоглоом тоглож байсан одоо тоглохоо больсон болохоор мартчихаж
М1: манай орос бага нас шавар
М3: бөөнөөрөө хулгайч цагдаа болно
Oyundelger and Batchuluun dji. 2.WAV 20:12
М1: аан хулгайч цагдаа
Оросоор ярив
М3: нэг нь цагдаа болно
Х1: сүүлийн үед гарсан байхаа тэр чинь тэ
М3: маниусын үед гарсан маниусыг жоохон байхад л
Х1: бид нарыг жоохон байхад тийм юм байдаггүй байсан юмөө
М1: аан тэгээд нэг хүн цагдаа
М3: бусад нь бүгдээрээ цагдаагаасаа нуугдаж нэг юм байна энэ аяга гээд бөмбөг ч юм уу чулуу ч юм уу ийм юм гээд бүгдээрээ цагдаадаа үзүүлнэ ш дээ бүгдээрээ цаашаа харж байгаад нэг нь авна тэгээд зугтаачихна ш дээ хэдэн тийшээ
Оросоор ярив
М3: тэгээд тэр цагдаа чинь юм авч явсан хулгайчийг олно
Оросоор ярив
Х1: тэр тоглоомыг ёстой бид нарын үед байхгүй байсаан сүүл үед тоглосон байх бид нар чинь сургуульд байхдаа хичээлийн завсарлагаагаар ингээд хоёр хоёроороо бариад ингээд усны урсгал гээд ингээд л дуулалдаад л түрүүлж орсон хүүхдийн доогуур ингэж ороод л дараагийнх нь ингэж ороод л нөгөө хамгийн түрүүнд байсан хүүхэд нь хойшоо орно тэгээд ингээд л усны урсгал гээд тэгээд л ингээд хоёр хоёроороо хөтлөлцөөд л доогуур нь доогуур нь ингээд гараад дуулаад л тоглоод байдагсан бид нар хичээлийн завсарлагаагаар
М1: манай сургуульд яг ийм тоглоом байсан
Х1: байсан уу тийм байна манай энд усны урсгал гээд тоглодог яг тийм байна ш дээ тоглоод л байдаг байсан одоо өөр ч бид хоёрт мэдэх юм байна уу байхгүй юу ёстой мэдэхгүй байна
М1: энд резин үсэрдэг
Х1: ингэж байгаад ингээд татах гээч цаас маасаар ингэж байгаад л ингээд хавхдах гээд тоглодог байсан
Оросоор ярив
Х1: цаас бөөрөнхийлөөд ингэж татаад л харваж тоглодогсон ингээд л резин сунгаад л тавьчихдаг
М1: чанга чавх байсан тэ тэр чавхаар шувуу чавхдаг уу
Х1: бид нар бас тэгж тоглодог байсан модон салаа хийгээд тэрүүндээ хаймраар юу хийж байгаад миний доод талын дүү эмэгтэй бид хоёр хүртэр чавх хийдэг байсан тэгээд л нөгөө манай аавынх голын урд байдаг байсан зүүн талаараа модтой л доо тэрэнд очоод шувуу ононо гээд очдог бид хоёрт ч одоо оногдох шувуу байхгүй лдээ тэгж тоглодог л байсан
Оросоор ярив
Х1: биднүүдийн үеийн тоглоом тиймэрхүү юм байсаан
Оросоор ярив
М1: аан тэгээд хүүхэд өвчтэй болоход аль нэг дом мом байсан бэ
Х1: эмнэлэг үү
М1: дом мом
Х1: аан байсан байсан
М1: жишээ хэлэхгүй юу
Х2: жишээлбэл ямар дом байх уу
Х1: аан дом уу хүүхэд уйлахад аан тийн одоо давс улаан давс гээд тэрийг үсэргэнэ галд хийгээд галын цогон дээр тавиад үсэргэж тэгээд хүүхэд эдр тэрнээсээ цочно тэгээд тэрнээсээ айдас нь гардаг гэж домнодог юм тэр хар тугалга тэрийг хайлгаад ингээд аяганд ус хийж байгаад тэгээд энэ рүү хийхээр дүрс гарах
Оросоор ярив
М1: ямар дүрс гарсан байна
Х1: аан янз янзын хүүхэд юунаас айсан байна тэрийг ойрхон дүрс гарна
Х2: морьтой хүнээс айсан байвал морьтой хүн шиг дүрс гарна
Оросоор ярив
Х1: шувуунаас айссан бол ингээд төстэй далавчтай юм гарна
Оросоор ярив
Х1: тэгж домнодог бид хоёр чинь манай бага бид хоёр чинь нэг бага хүүхэд өргөж авсын манайх энэ нэг хүүтэй байсанаа тэрэнд ижилсэг гээд нэг хүү өргөж авсан юм тэгээд тэр маань бага зэрэг уйлна тэгэхээр нь домнодог байсан давс цагаан тугалга
Оросоор ярив
М1: тэгээд яахан морьтой хүн айсан тэгээд яасан юу хийх үү
Х1: тэгээд нөгөө тугалгаа цутгаад аяганд ус хийчихнэ аягандаа ингээд цутгачихаар хэлбэр дүрс гарна тэгээд л нөгөөдхийг нь аваад л уснаас аваад зүгийн муу зүүн гээд ингээд цацчихна зүүн зүг рүү тэгээд л нөгөө хүүхэд чинь тайвшраад
Оросоор ярив
Х2: тэгээд нөгөө хүүхдийн аман дотор яр гарна
Х1: тийн идээтэй үрэвсэл
Х2: давхиад эргэж ирээд морьны халуун амгайгаа яранд нь хүргэнэ тэгж домнодог байсан
Х1: бага байхад чинь одоо хүүхдийн ам гэмтэнэ аман дотор нь идээтэй өрөвслүүд гардаг тэрийг тэгээд бас домноод нагац ахын морьны амгайгаар домноод тэгээд гайгүй болно бас ярьцгааж байдаг дом нь тэр
М1: ондоо дом бий юу
Х1: өөр чинь одоо
М1: хайчилсан үсээр уруул дээр хийх үү нэг анх үс хайчилсан
Х1: хүүхдийн үс үү
М1: Энэ үсээр домнодог уу
М3: домноно ш дээ
Х2: домнодог юм байдаг ш дээ
Х1: юу домнодог байсан юм бид хоёр домнож үзээгүй
М1: энэ анхны үс хадгалдаг уу хадгалдаггүй юу
Оросоор ярив
Х1: хадгална
Оросоор ярив
М1: өлгий дээр ямар нэг юм
Х1: үнэг хайчилж өлгөнө жижигхэн нимгэн эсгийгээр үнэг хайчлаад
Оросоор ярив
М1: энэ ямар учиртай яагаад үнэг
Х1: хүүхдүүд ингээд нойрондоо үнэгчлээд юу яагаад нүд амаа татганаад л янз янз болоол уйлагнах гээд энтр байхаар үнэг хайчлаад зүүчихэд гайгүй болчдог гээд л домноцон тэгээд л өлгөчихсөн байдаг ш дээ
М1: аан үнэг сайн амьтан муу амьтан
Х2: сайн амьтан л гэж байхгүй юу
Х1: сайн л гэж хүүхдэд сайн гэж тийн урт сүүлтэй үнэгний дүрс гаргаад л хийгээд л эсгийгээр хайчилчихсан байдаг байсан
Оросоор ярив
М1: аан үнэг таарвал сайн юм уу
Х1: үнэг таарвал зүгээр үнэг таарвал гэнэ
М1: замдаа үнэг таарвал
Х2: үнэг таарвал муу
М1: аан хүүхдэд сайн
Х2: хүүхдэд сайн
Х1: үнэг таарвал ингэдэг ш дээ ингээд өвөр рүү орж байвал сайн өврөөс гарвал ямарваа амьтан замд явж байхад тийн одоо өвөр талаас бид нар чинь өвөр талаасаа сайн
Оросоор ярив
М1: аан чоно таарвал сайн уу
Х2: чоно таарвал сайн
М1: энэ эр хүн эм хүн таарвал хамаагүй юу
Х1: ямар ч хүн таарсан эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ямар ч хүйсэнд сайн
Оросоор ярив
М1: аан могойн чуулган таарвал яасан
Х1: могойн чуулган хүн үздэггүй гэсэн тэгээд ингээд яарч яваад могой чинь ингээд намар болохоор ингэж уул өөдөө явдаг гэнээ тэгээд тэр яарч яваа чуулгандаа яваа могойг саатуулвал аягүй муу гэдэг могой чинь яг нэг цагт цуглараад хоцорсныгоо барьж иддэг гэсэн дом байдаг юм байналээ барьж хаядаг гээд
Оросоор ярив
М3: жоохон могой явж байна ш дээ
Х1: одоо намар болохоор уул өөдөө явж байдаг
М3: тэрийг зогсоож хорьж болддоггүй
Oyundelger and Batchuluun 250725 dji. 3.2 nd microphone WAV
30:50 минут
Х1: могой чинь яг цагтаа очдог номтой юм байгаа биз яг хугацаандаа очдог ёстой юм гэнэлээ
Оросоор ярив
Х1: тэгээд энэ манай энэ Уйлган гээд ийшээгээ байдагын тэнд нэг хүүхэд могойн чуулганыг яг нэг могойг саатуулсан байгаа юм тэгээд тэр хүн хүн болоогүй ш дээ бас аягүй муу байдаг юм байна хүнд ч гэсэн тийн
Оросоор ярив
Х1: саяхандаа бүр тэгээд тэр могойн чуулганыг саатуулдаггүй таарвал бушуухан зам тавьж явуулах ёстой юм байналээ
М1: тэгээд могой алах цээртэй юу
Х2: цээртэй
М1: аан яагаад
Х2: могой муу хараана гэж байгаан
М1: аан могой хараалч уу
Х2: хараалч хараал хүрнэ
Оросоор ярив
Х1: могой чинь лусын амьтан лус савдаг гээд одоо уулын л амьтан байгаа биз бодуул тэгээд тэр муу л гэдэг могой алж баривал муу харин тийн
Оросоор ярив
Х1: бид хоёр мэдсэн мэдээгүй баахан л юм ярьж байнадөө
М1: аан мэлхий яасан мэлхий алах цээртэй юу цээргүй юу
Х1: аан мэлхий гайгүй байхаа
М1: мэлхий гайгүй
Х2: мэлхий бас л лусынх ш дээ
Х1: мэдэхгүй тэгээд хүүхэд мүүхэд байхад мэлхийг ингээд чулуугаар тоншоод л алчихна
М1: аан орост мэлхий алвал бороо орно гэж ярьдаг
Х1: манай энд тэгдэг юм уу яадаг юм мэдэхгүй байна
М1: танай энд бэлгэшээл юм байна уу мэлхий алвал бороо орно танай нутагт аль нэг юм байна уу
Х2: ургамал байна өвс задын өвс гээд ургадаг юм байна тэрийг зулгаавал бороо орно
М1: задын өвс
М3: зад нэртэй өвс зулгаавал бороо орно
М1: ямар өвс
Х2: мэдэхгүй ээ
Оросоор ярив
Х1: энэ дээшээгээ үүрийн Сарьдаг гээд байдаг тэр сарьдагт бид нар арц марц гээд авна л даа бид нар арц гээд ийм юу ургадгийн одоо бид нар чинь ингээд уугиулаад
Х2: лам нар хэрэглэдэг утаа арц
Х1: бид нар ч ингээд гэр орондоо уугиулдаг ш дээ
Х2: тэгээд энэ хилээс наана хол сарьдагт ургадаг юм тэрийгээ маш хурдан түүгээд л холдохгүй болбол бороо орно
М1: аан арц хурдан түүгээд бороо орно
М3: арц тастахад бороо орно гэнээ тэгээд хурдан түүгээд холдохгүй бол яана гэнээ
Х1: учиргүй бороо орно
М3: хурдан түүгээд холдоно
Х2: арц ургамал бургаас л даа тэр хутгаар ингээд огтлоод огтлоод тайраад зулгааж болохгүй зулгаахаар ингээд холуур үндсээрээ хөдөлдөг тэгээд л тэнгэр хангай чинь уурладаг юм уу яадаг юм бороо асгачихдаг юм байналээ
М1: арц хутгаар тайрдаг
Х1: татаж болохгүй арцаа түүгээд тэр түүсэн газраасаа бушуу холдохгүй бол бороо ордог гээд тийм дом ч байдаг юм уу худлаа ч байдаг юм уу мэдэхгүй бид хоёр дээр үед хамгийн эхэнд одоо сарьдгийн наах нь рашаанд явж байсан юм тэгээд арцанд гарсан түүж л байсан бороо орсон юм уу яасан юм
Х2: оролгүй яахав
Оросоор ярив
Х3. Аавтайгаа хамт явж байгаад ямарч үүл байхгүй тийн тэгээд арц аваад л явж байхад том үүл гарч ирээд учиргүй бороо орсон жоохон байхад
М1: жоохон хүүхэд байхад
Х1: аавтайгаа тэр
Оросоор ярив
Х3: үндэс нь доогуураа бүүр урт ингээд татах юм бол бүгд гараад ирэхээр тийм учраас нөгөө хайчаар хайчилдаг
Х1: хайч хутгаар тасалж авдаг
М1: зулгаавал бороо орно
Х2: тийн бороо орно
Х1: тэгээд тэр хөвд гээд зөөлөн юм доор үндэс нь үргэлж ингээд байж байдаг тэгэхээрээ гараараа тасалж болдоггүй хутга мутга хайчаар хайчилж авдаг тийм учиртай тийн
М1: тэгээд арц түүхээс өмнө бэлдэх хэрэгтэй юм уу эсвэл шууд яваад түүж болно аль нэг бэлтгэл хэрэгтэй юу хэрэггүй юу мацаг цацаг ариун байх ёстой хамаагүй юу
Х1: тэр хамаагүй байхаа арц яахав ариун байх ёстой гэж гэр орноо ариутгаад лам нар ингээд ном уншлаа гэхэд лав арцаа уугиулж байгаад номоо уншина тэгэхээр ариутгалын л юм байх уул нь ариулах
Х2: асаагаад л гэрээ ариутгана тийм л учиртай
Оросоор ярив
М1: тэгээд эмэгтэй эрэгтэй арц түүж болно хамаагүй юу
Х1: болно гэхдээ тэрийг зулгааж авахгүй хайчлана хутгаар юм уу хайчаар тайрч авна
Оросоор ярив
М1: аан бороо зогсоох дом бий юу
Х1: одоо арцаа аваад л хурдан тэгээд л явна
М3: одоо бороо ороод байна ш дээ тэрийг зогсоох тарина
Х1: байхгүй байхаа мэдэхгүй
Х2: байх байхаа байдаг байх
М1: жолооч их чухал юм бид 3 яаж асуух вэ
Х1: ёстой мэдэхгүй байнаа дээр үед ч биш лдээ одоо ч гэсэн ингээд бороо орохгүй тийм задын чулуу гэж байдаг гэнээ тэрийг ус руу хийдэг тэгэхээр бороо ордог юм байна лээ гээд ярьдаг тийн
Оросоор ярив
М1: энэ задын чулуу задын өвс холбоотой юу
Х1: мэдэхгүй ээ тэр холбоогүй байхаа чи тэр задын өвс гэж байдаг юм уу
Х2: Мөнхөө хэлсэн тэрийг л хадчихаар зэрэг бороо ордог гэж хамгийн сүүлд хаддаг юм гэсэн
Оросоор ярив
М1: аан нохой нэмнэх хийсэн үү сонссон уу
Х1: тийм юм дуулсан
Х2: нохой нэмнэх сар хиртэхээр билүү сар хиртэхээр нохой нэмнэнэ
Х1: нар хиртэхээр нохой нэмнэдэг гэдэг ш дээ
Оросоор ярив
Х1: манайхыг нэг энд эрээн нуга гэдэг газар байхад өдөр нар бүтэн хиртэхэд ёстой сонин яг иймэрхүү болчихдог юм байналээ бүрэнхий юм шиг болчихдог юм байна лээ нар бүтэн хиртэхээрээ
М1: тэгээд юу болсон
Х1: юу ч болоогүй
М1: хөгшчүүл юу хийсэн бэ
Х2: хөгшчүүл даралт эхсэнэ ш дээ
Х1: харин тийн хөгшчүүлийн биед хямрал гардаг л юм
Oyundelger and Batchuluun dji. 3.2 10:06
М3: дом мом хийдэг юм байсан уу
Х1: тийм юм мэдэхгүй бид нар ч юм сайн мэдэхгүй ээ
Х3: түмпэн цохидог
Х1: түмдэн цохидог тийн
М1: юм хашхирсан уу биш нар хиртэх үед сар хиртэх үед аль нэг хашхирч байсан бэ
Х1: тийм юм мэдэхгүй
М1: аянга дуугарахад бас хашхирах уу
Х2: хашхирна тэр чинь тэнгэр дуугарахад
Х1: тийн цочиж хашхирна их цахилгаан цахиад аянга дуугараад байвал чинь бид үнээнийхээ сүүг энийгээ бүлдэг ш дээ тэнгэр дуугараад байвал айргаа зад бүлдэг юм
Х2: хүүхэд дуугарахаар зэрэг л дуутай нь адил болдог юм байлгүй
Оросоор ярив
Х1: тийм домтой юм байлгүй манай ээж аав л тэгдэг байсан бид нар дуурайгаад л мэдсэн мэдээгүй тэгдэг л юм заримдаа их тэнгэр дуугарахаар
М1: танай урианхайчууд тийм юм хийдэг үү
Х2: хийдэг
М1: та ан хийсэн бэ
Х2: ан хийнэ залуудаа
М1: ямар амьтан ан хийсэн
Х1: гөрөөс мөрөөс л хийсэн байхдаа
Х2: хангайн тэр баавгай, гөрөөс, буга, гахай байна
М1: аан баавгай хийсэн үү
Х2: хийсэн
Х1: эднүүсийг агнадаг үед ангийн хууль арай дээр байсан тийн хууль нь хөнгөхөн байсан
М1: баавгайн ан хийхдээ аль нэг үг шившлэг хийдэг үү
Х2: дуугарахгүй үг хэлэхгүй гэхдээ баавгайд харагдахгүйгээр буудна харагдвал дайрна
Оросоор ярив
М1: тэгээд яахав
Х2: буудаад шархдаад дайрна
Х1: шархадсан баавгай хүн барьдаг гэж байгаа ш дээ
М1: аюултай амьтан та баавгай таарав уу
Х2: таарсан
М1: яаж байсан
Х2: намар одоо баавгайн орооны үе төмсний улаан гээд уулан цэцэг ургадаг тэр улаан цэцэг ургахаар баавгайн ороо ордог
Оросоор ярив
Х2: эр баавгай охин баавгайнхаа мөрийг ингэж үнэрлээд явж байдаг
Оросоор ярив
Х2: тэгээд нуугдаж байгаад л бууднадаа
М1: бамбарууш яах уу
Х2: бамбарууш гайгүй ээ
М1: намар бамбарууш байхгүй
Х2: байхгүй байна хавар л байна
Оросоор ярив
М1: баавгай ичихдээ ан хийдэг үү
Х2: үгүй ээ би тийм юманд явж үзээгүй
Х1: улсууд мэр сэр явдаг гэж дуулддаг юм байналээ
М1: тэгээд ан хийхийн өмнө аль нэг сан тавьдаг уу
Х2: сан тавина
Х1: мэргэлж үзнэ чулуу татна эднүүс чинь
Оросоор ярив
М1: энэ 41 чулуу хаанаас авах вэ
Х1: голын чулуунаас л авах
Х2: 41 голоос
М1: энд 41 гол бий юу
Х2: ямар учиртай
Х1: жижигхэн жижигхэн голоос
Х2: том гол жижиг гол ийм гол тийм гол горхи хүртэл гол гээд л
Х1: чулууг нь авна
Оросоор ярив
Х2: Сойр гэж шувуу байна ходоодонд нь чулуу байна тэр чулуунаас түүж авна
М1: сойр чулуу ямар холбоотойн
Х2: ходоодонд нь
Оросоор ярив
Х2: тэрийг нь авна мэргэний чулуу
Х1: сойрны ходоодонд байсан чулуу сойрыг агнаад авна
М1: юунд сайн
Х2: махыг нь иднэ
Х1: сойрын тэр чулуу мэргэлэхэд их сайн гээд л тэгдэг
Х2: мэргэн чулуу
Оросоор ярив
М1: энэ ямар мэргэлдэг сойр ангийн тухай эсвэл аль нэг амьтан ангийн тухай мэргэлдэг
Х1: одоо 41 чулуугаар янз янзын мэргэ хийнэ одоо мал хуй алдсан бол байна уу олдох нь уу яах нь уу ан олдох нь уу яах нь уу гээд л мэргэлнэ хээр анд явж байгаа улсууд олдох нь уу яах нь уу гээд л тийшээ гарвал ямар байна гээд л мэргэлнэ чулуугаа татаад л
Х3: аль зүг рүү явах уу гээд
М1: тэгээд сойр ходоодонд байсан чулуу бас хэрэглэдэг
Х1: 41 голын чулуунаас цуглуулж авч мэргэлдэг мэргийн чулуу хийх
М1: аан тэгээд энэ сойрын ходоодноос авсан чулуу голоос авсан чулуу хоёр болох уу болохгүй юу
Х2: хольж болохгүй
Оросоор ярив
Х1: сойрын ходоодонд байсан чулуу мөлгөр байдаг бөөрөнхий болсон байдаг гэж
Оросоор ярив
Х2: хоолоо боловсруулж идэхийн тулд чулуу иддэг
Х1: хоол нь боловсордог юм гэнэ сойр шувууны хоол нь тэр чулуунд боловсордог юм байлгүй ойлгосон уу
М1: ойлгосон аан сойр шувууны мах иддэг үү
Х2: иднээ их гоё амттай мах
Х1: түрүүхэн үед янз янзын шувууны мах иддэг байсан одоо идэхээ байчихсан
Оросоор ярив
Х2: одоо агнахаа байсаан
Х1: усны шувуу мувуу их агнадаг байсан
М1: одоо усны шувуу агнах
Х1: одоо агнахаа больчихсон юм байна лээ
М1: одоо агнахгүй юу
Х2: агнахгүй
Х1: түрүүхэн үед хүүхэд байхад аягүй их шувуу агнадаг байсан ш дээ тийн
М1: аан та бага байхдаа шувуу агнадаг байсан уу
Х1: би ч агнахгүй л дээ манай аав маав л
Оросоор ярив
Х1: тэгээд л өдийг нь зулгааж хаяад л тэгээд л чанадаг байсан байх аягүй гоё л шөлтэй тэр нугас мугас чинь аягүй гоё шөлтэй л байдаг юм байна лээ
Оросоор ярив
Х1: хүүхэд байхдаа идэж байсаан манай аав чинь анчин хүн байсан
Оросоор ярив
М1: танай нутагт тас шувуу байгаа сайн шувуу муу шувуу та юу гэж бодож байна
Х2: сайн шувуу
М1: аан түүний махыг иддэг үү тас шувууны мах
Х2: манай энд идэхгүй ээ
Оросоор ярив
Oyundelger and Batchuluun dji. 3.4.WAV 20:03
Х2: тас шувуу хүн нас барахад махыг нь хурдан дуусгадаг
Оросоор ярив
Х1: дээр үед чинь тасын дуудлагатай хүн байдаг байсан одоо номоор
Х2: номоор дууддаг байсан
Оросоор ярив
Х1: одоо ингээд л эцэг өвгөд юу нь байдаг юм ингээд л тавьчихсан байхад одоо ингээд л тасын ном уншаад дуудаад л тэр янз янзын шарил марилыг нь дор нь алга болгочихдог юм гэсэн аваад явчдаг юм уу яадаг юм дор нь алга болгочихдог
М1: энэ лам хүн үү биш үү
Х2: тийн лам хүн
Х1: тасын номтой хүн байдаг гэсэн
Оросоор ярив
Х3: тараг уух уу
М1: ууя аа
Оросоор ярив
Х2: та нар хаана аль буудалд хонож байна
М3: тарвуут нутаг
Х1: тэр Хандсүрэн
Х2: аан тийн
Х1: манай энд чинь одоо дандаа сүүгээ машиндаад л
М3: харин тийм юм байна
Х1: тэгээд масло гаргана тэгээд маслогоо заримыг нь хайлаад л шар тос маслоны шар тос манай энд чинь одоо бүх айл л машиндчихна ш дээ
М3: хөөрүүлнэ гэж байхгүй юу ховор уу
Х1: хөөрүүлж өрөм авдаг нь байх юм уу
Х2: байхгүй ээ
Х1: ганц нэг л айл бий дандаа л машиндана ш дээ
М1: тас шувуу зогссон
Х1: тас шувуу сууж байхдаа багахан нохой шиг харагдана
Х2: гахай шиг л даа ер нь
М1: би анх удаа уулзаад энэ гахай юм уу гэсэн тас шувуу байсан
Х1: гашуун байна уу
Х3: гайгүй юу
Х1: сайн хутгаарай
М1: за сайн тараг гоё
Оросоор ярив
М1: заримдаа шувуу хараал хийдэг тийм юм сонссон уу хараалч шувуу
Х1: хараалч шувуу гээд ямар шувуу байдаг юм бид нар чинь
М3: шувууны өндөг хагалвал хараадаг гэсэн
Х1: тийм үү
Оросоор ярив
Х1: энэ хэрээг бид нар муу шувуу гэж бодсон чинь хэрээ чинь бас тийм муу шувуу биш гэж байнаа хар өнгөтэй болохоор бид нар их муу шувуу гээд л бодоод байхгүй юу хэрээ шувууг хэрээ чинь тийм муу шувуу биш гэж байна
Оросоор ярив
М1: яагаад сайн уу
Х1: тэд нар чинь хүнд ойр сайн санаагаар ирдэг гэнэ
Оросоор ярив
Х2: тэгээд нэг дургүй хүрсэн хүнээ хаана ч явсан таньдаг гэсэн
М3: хэрээнд муу юм хийнэ ш дээ тэр хэрээ тэр хүнийг байнга танина хаана ч танина тэр мууг дээ гээд
М1: хэрээ муу санаатай хүнийг таньдаг биш үү
М3: өөрт нь муу зүйл хийсэн хүнийг чулуу мулуугаар шиднэ ш дээ тэгэх юм бол тэр хүнийг таньдаг гэнээ
М1: аан нэг хүн хэрээнд муу юм хийхэд тэгээд тэр хэрээ байнга танина
Оросоор ярив
Х1: одоо өнөө шонгийн орой дээр ирээд дуугарна ш дээ тэгэхээр сүү өргөөд тэгээд л нисээд л яваад өгнө одоо энэ гадаа шонгийн орой дээр хэрээ дуугарна л даа тэгэхээр нь сүү өргөөд ингээд яачихаар нисээд явчихна
М1: хэрээ дуугараад тэгээд сүү өргөнө
Х1: одоо энэ шон дээр
М3: одоо энэ шон дээр ирнээ сүү өргөнө одоо хашаанд орж ирэхээр сүү өргөхөөр яваад өгнө
Оросоор ярив
М3: цахилгааны утасны шон
Х1: голцуу тэр шонгийн орой дээр л сууж байдаг тэгээд дуугараад яахаар нь сүү өргөхөөр нисээд л явчихна тэрийг мод чулуугаар шидэх муу байдаг л гэдэг би бушуухан гаргаад сүү өргөчихдөг
Оросоор ярив
Oyundelger and Batchuluun 250725 dji. 4.2 nd microphone WAV
03:04 минут
Оросоор ярив
М1: Элээ яасан сайн муу шувуу элээ шувуу
Х1: Элээг ч улсууд нэг их тоодоггүй тэ
Х2: Элээ сайн байхаа
Х1: гайгүй байхаа муу л гэж хэлдэггүй тэгээд нисэж л байдаг элээ чинь бас нүүдлийн шувуу юм шиг байгаа юм тэгээд дулаан болоход хүрээд ирдэг
Оросоор ярив
Х1: тэгэхдээ хаашаа нүүдгийг нь мэдэхгүй
Оросоор ярив
Х4: за сайн байна уу
Х2: сайн
Х4: за ямар улсууд сууж байгаан
Х2: гадаад улсууд сууж байна
Х1: одоо явах хэрэгтэй гэнэ үү
М3: тийн одоо дуусгая аа гэнэ
Х1: аан заза
Оросоор ярив
М1: би бас маргааш өглөө жаахан ажилтай за магш их баярлалаа одоо орой боллоо
Оросоор ярив
М1: магадгүй маргааш өглөө ирж жаахан ярьж болох уу болохгүй юу
М3: өглөө эрт ирж болох уу гэнэ
Х2: өглөө бид нар чинь юманд явчих болов уу яах бол
Х1: гайгүй биз маргааш бол
Х2: өглөө 10- ын үед ирвэл болох байх үдээс хойш хөдөө явчих байх
Х1: маргааш бид нар явах юм уу
М3: энэ Москвагийн их сургуулийн хүмүүнлэгийн ухааны сургуулийн эрдэмтэд яваа юм
Х1: маш их баярлалаа
М2: за баярлалаа
Oyundelger and Batchuluun 250725 dji. 5.2 nd microphone WAV
30:50 минут
М1: сайхан амарцгаасан уу
Х1: өө сайхан
М2: сайхан амарсан уу
Х1: сайхаан сайхан амарсан уу
М1: энэ манай экспедицийн гишүүн Аня энэ Оюундэлгэр энэ Эрдэнэбат мөн тэ
Х1: сайн тогтоосон байна
М1: та нар одоо хөдөө явах нь тэ
Х1: өнөөдөр ч явахаа болилоо маргааш явна цайгаа уухты даа
Оросоор ярив
М3: одоо ийшээ сууж микрофоноо зүүдээ
Х2: өчигдөр бараг одоо яриагаа дуусчихсан одоо юу ярих уу
М1: харин өшөө асуух юм байгаа
Х1: мэдэх юм байх юм болов уу за талхаа иддээ хлебээ иддээ смитана гэдэг билүү цөцгий гэхийг сахараа наагаад хлебээ идэхтий
Оросоор ярив
М1: дуу унтрааж болох уу телевизийн зургийн дуу чимээгүй болгох
Х2: болно
Оросоор ярив
Х1: бид хоёр одоо юу ярих юм болоо
М1: өчигдөр та хоёр сайн ярьсаан одоо яринаа
Оросоор ярив
М1: за та бага байхдаа ямар ямар байшинд амьдарч байсан бэ эсгий гэрт модон байшинд хаана суудаг байсан бэ
Х2: эсгий гэрт
М1: та юу бас
Х1: би энэ төв дээрээ байшинд өвөл эсгий гэрээ барьдаг байсан хүйтэн болохоор
М1: тэгээд урианхайн эсгий гэр халхын буриадын эсгий гэрээс ялгаатай юу
Х1: урианхайн эсгий гэр гэж байхгүй нэг л
Х2: урианхайн урц
Х1: дээр үед урц гээд юманд суудаг байсан
Оросоор ярив
Х1: бүүр өвөг дээдэс нь урц гээд юманд одоо энэ дархад цаатангуудын
Х2: дархад урцтай байгаа
Х1: одоо энэ цаатангууд
М1: тэгээд дээрээ холтостой юу холтос байхгүй юу
Х1: холтос байхгүй эсгийгээрээ эсгийгээ тавиад берзэнтээ тавиад
Х2: урцанд уу урцанд холтсоор бүтээгээд
Оросоор ярив
М1: одоо ямар модны холтос аль нэг модны
Х2: хар мод
Х1: Шинэс мод
Оросоор ярив
Х2: үйс байж болно хусны үйс
Х1: бүдүүн хусны үйсийг хуулаад одоо энэ төмөр мөмөр байхгүй байхад дээр үеийн улс дандаа үйс мүйс холтос энтрээр байшингаа дээвэрлэдэг байсан
М1: за тэгээд хаалга ямар зүгт харсан бэ
Х1: урд зүг рүүгээ л харна
М1: байшин хамаагүй юу
Х1: байшингууд чинь одоо зүүн зүгт харуулаад цонх монх нь урагшаа л байдаг юм даа
М1: цонх урагшаа хаалга зүүн талдаа
Оросоор ярив
М1: хаалга ямар зүг нээсэн нээж байсан
Х2: голцуу нөгөө юугаа сөхөж онгойлгодог байсан
Оросоор ярив
М1: аан байшинд
Х1: байшинд бол зүгээр модон хаалгаа хийгээд л хааж нээгээд л байж байдаг
М1: ямар зүгт
Х2: дээр үед урд зүгтээ байсан
Х1: дээр үеийн жижигхэн байшингууд урдаа хаалгатай байсан
Оросоор ярив
Х2: одоо хамаагүй ээ зүүн талдаа ч урдаа ч баруун талдаа ч байх
Х1: янз янз байдаг болсон
Оросоор ярив
М1: тэгээд голын урсгал холбоотой юу хаалгын зүг
Х1: голын урсгал холбоотой ш дээ хаалганы юунд
Х2: холбоотой
М1: ямар холбоотой
Х1: одоо урсгалын дагуу хаалгаа онгойлгож хаахдаа урсгалын уруу гэх юм уу
Х1: гол урсаж байхад ийшээ харна
Х1: ийшээ гэдэг нь юу гэж байгаан
Х2: монголоор ярьж байгаа юм чинь ойлгоно ш дээ урагшаа харна
М1: зур голын урсгал хаалга хаана байна вэ
Х1: зур гэнэ чамайг
Х2: голын урсгал одоо ингэж ирнэ
Х1: дор нь урсгал гэр нь эндээ ингэж ирэх байлгүй дээ тэ дээр нь гэрээ зураач
Х2: гэр энд л байна л даа
Х1: тэгээд зураач эсгий гэр зурчихгүй юу
М1: урц
Х1: одоо эсгий гэр зурж байна хаалгаа хийгээч энэ хошлонгоос дээш байна ш дээ энэ бүслүүрээс дээш би чамаас дээр зурах юм байнаа гэрийг болвол
Х2: за ингээд ус нь ийшээ урсана
Oyundelger and Batchuluun 250725 dji. 5.2 WAV 10:41
Х1: усны шувуу зурчих дотор нь
М1: урсгал одоо ингээд ийшээ тэ
Х2: тийн доош ийшээгээ дээш ингэж явах юм байна
М1: энэ тэгээд урд зүг юм уу
Х1: тийм
Х2: дээш
Х1: хаалга урд зүг рүүгээ харж байгаа юм
Оросоор ярив
Х1: тэгээд хажуудаа мал энтр зурахгүй юу
Оросоор ярив
М1: төрөхөд ханы нүх байна урцанд эсгий гэрт хана байна хана дээр жаахан нүх байна энэ дээр харж болох уу болохгүй юу цээртэй юу
Х1: тэр нүдээр үү юутай болвол эсгийгээр таглачихаж байгаа болохоор харахгүй л дээ харж болохгүй одоо эсгий гэрийн хаалга байна ш дээ эсгий гэр барихдаа энэ хана байхад цоорхойгоор нь харж болно л доо ингээд хана байлаа гээд тэрүүгээр нь харж л байна
Оросоор ярив
Х1: бид нар хүүхэд байхдаа тэр эсгий гэр барихдаа дотор нь орж гүйлдэж юу хана мананы цоорхойгоор харж марж зөндөө л явдаг байсан том улсууд яахав гэрээ барихдаа тэр хананыхаа зөрүүлгэ мүрүүлгийг хийгээд л цаана наана болоод л нөгөө эсгий мэсгийгээ дотор цаваг хийхээс өмнө нөгөө дотор цаваг харагдана л даа тийн тэгээд нөгөө хөшиг мөшгөө хийгээд л
Х2: хананы нүхээр харах цээртэй юу цээргүй гэж байна
Х1: тийм л байна л даа уул нь одоо бол тэгээд л цээртэй байдаг байлгүй одоо эсгий гэрт тооно нь задгай тэндээсээ агаар орж байх гадагшаа гарч юм харна уу гэхээс харагддаггүй байсан одоо сүүлийн үеийн хаалга нь ингээд цонхтой энтр болчихсон байналээ эсгий гэрийн хаалганд тэрнээс эсгий гэр чинь бүрээс мүрээсээ хийчихээр битүү ш дээ тооно л онгорхой болохоос биш тэгэхдээ тооно чинь агаар ингээд нэвтрүүлж гэрэл мэрэл орж ингээд юу яадаг болохоор хамгийн сайн гэдэг ш дээ монгол гэрийг
М1: сарын гэрэл орох тэгээд сарын гэрэлд унтаж болох уу болохгүй юу
Х2: болохгүй
Х1: болохгүй гэдэг
М1: яагаад
Х2: сар аваад явчихна гэдэг
Х1: дээр үед тийм домтой байсан
Оросоор ярив
Х1: тэгээд дээр үед чинь сар гарчихсан байхад усанд явдаггүй байсан хүүхдүүдийг усанд явуулахгүй гээд нөгөө сарны зурган дотор саран дотор нэг тийм зураг байдаг тэгээд өнөө устай хувинг нь мөрдөөд явж байхад нь аваад явчихсан энэ сар гээд л биднүүдийг тэгж айлгадаг байсан
М1: саран дээр ямар зураг байна
Х1: нэг ингээд нөгөө юуных нь зураг газрын зураг шиг зураг байгаа л даа саран дээр
Х2: дүрс байгаа
Х1: дүрснүүд тэрийг хараад энэ хувин шиг дүрс байнаа энэ сар аваад явчихсан энтр гэдэг хүүхэд байхад аав ээж маань тэгдэг байсан
Оросоор ярив
Х2: гэрийн тооно одоо тооно байна ш дээ одоо цоорхой тэрүүгээр нар тусна тэнгэрийн нар ингэж найман цаг нар нь ийшээ яваад
Оросоор ярив
Х2: тэгээд яг өдрийн дунд голоороо энэ болоод ирэхээрээ 12 цаг нар ийшээ яваад ирэхээр 1 2 цаг ийгээд л яваад өгнө нараараа цаг хийдэг байхгүй юу
Оросоор ярив
Х1: дээр үед ингээд тооныг яг голынх нь юугаар ингэж хуваахад л энд нь 9 цаг энд нь 3 цаг энэ доор 6 цаг дээр 12 цагаар ингэж юу яадаг байсан гэсэн ш дээ дээр үеийн улсууд нараараа
Оросоор ярив
М1: за мундаг
Х1: бид хоёр чинь одоо мэдэхгүй л улсууддаа бид хоёроос одоо юу сураад байнадаа
Оросоор ярив
М1: танай нутагт хурим ёс асуувал зарим нутагт залуучууд шөнө ирээд хулгайлаад бэр аваад явсан танай нутагт тийм юм байхгүй юу
Х1: дээр үед тийм юм байсан гэсэн одоо бол тийм юм байхгүй ээ
Х2: хулгай хийгээд үү
Оросоор ярив
М1: та залуу байхдаа тийм юм байсан бэ
Х2: үгүй
Х1: бүүр дээр үеийн улсууд тийм байсан гэсэн шөнө ирээд л нөгөө холхон шиг морио уячхаад л тэгээд охиныг нь хулгайлаад л явдаг байсан гэсэн
Оросоор ярив
Х1: одоо бол тийм юм байхгүй худтайгаа ярилцаж тохироод хурим найраа хэдийд хийх үү хадгийг нь өгнө охиныг нь гуйна хадаг барьж тийн тэгээд хэзээ хайр хуримаа хийх үү гэж тохиролцож тэгээд найр хуримаа хийдэг болчихсон
М1: худ охиноо гуйхдаа аль нэг шоглох ёс бий юу энэ
Оросоор ярив
М1: тэгээд худ ирэхдээ юу байна вэ ямар ёс охиноо гуйхдаа
Х1: охиноо гуйхдаа тэр айлд хамгийн түрүүнд аав нь ч юм уу тэр ойр дотны улсуудаас нь охиныг нь гуйна л даа тийн тэгээд үгтэй тэр чинь
Оросоор ярив
Х1: буга намнаач нь манайд байна булга эгнээч нь танайд байна гээдээ охиныг нь гуйж байгаа байхгүй юу
М1: дахиад хэлээч
Х1: буга намнаач нь манайд байна буга агнадаг хүү нь манайд байна гээд тэр хүүгийн талынх нь тэгээд булга эгнэдэг нь танайд байна гээд булга арьсаар нь юм хийдэг ш дээ булган зах мах гээд л тэрүүн шиг тэр булга эгнээг чинь манайд байнаа гээд л тэгж хэлээд энтр гуйна зөндөө олон үгтэй тэр чинь шүлэглээд л явна шүү дээ
Оросоор ярив
М3: буга агнаач нь эрэгтэй булга эгнээч нь эмэгтэй булга оёогч нь гэдэг юм уу охин тал нь эмэгтэй
Оросоор ярив
Oyundelger and Batchuluun 250725 dji. 5.2 WAV 20:14
Х1: одоо зөндөө юм хэлнэ л дээ би зүгээр ойр зуурын юмыг нь хэлж байна
Х2: худ нь хадгаа бариад зогсоод байна хадгаа авахгүй 30 минут цаг зогсоно
М1: аан тийн хадаг бариад
Оросоор ярив
Х2: хадгаа амархан авчихвал 1 2 жил болоод сална тэр хоёр сална
Х1: арай үгүй байх
Х2: хурдан хадгийг нь авчихвал олон жил амьдрахгүй 1 2 жил болоод салж магадгүй
Х1: тэгээд л хадгаа авчхаад л цай цүй идээ будаагаа дайлаад л тэр охины талаас ирсэн улсуудад хүүгийн талын улсуудад бэлгээ барина архиа барина тэгээд идээ будаагаа барина тэгээд л хүүгийн тал ч охины тал ирсэн улсуудад идээ будаагаа бариад л тэгээд л 3 3 хундага архи амсаад л уудаг ч юм уу уух нэг нь уугаад уухгүй нэг нь ингээд жаахан амсчхаад тэгээд л буцаагаад өгнө тэрний дараагаар нөгөө архи мархи авчирсан бол тэрийгээ нэг саванд нэгтгээд тэгээд найр жигдэрлээ одоо танай манай гэж байхгүй боллоо гээд найр хуримаа хийдэг байхгүй юу
М3: одоо тэр айраг байж байна тэр хүргэний тал айраг цагаатайгаа ирээд нийлүүлнэ
Х1: нөгөө охины талын улсуудад тэр айрганаасаа амсуулна архи ч байсан тэгээд л 3 3 дахиж өгнө тэгээд өөрийнхөө талд ч өгөөд 3 3 болохоороо хүүгийн тал ч өгнө тэгээд дараа нь айргаа нэгтгээд наадам жигдэрлээ нэг боллоо л гэсэн үг юм даа тэр нь найр гэдэг чинь ёс жаягтай
Оросоор ярив
Х1: тэгээд л 3 3 хундага уусны дараа найр жигдэрлээ гээд аяны дугараа явна дуу муугаа дуулаад л жигдрээд явчихна тэгээд л согтох нэг нь согтоно дуулах нэг нь дуулна тэгээд янз янз болоод тэгээд найр хавтгайрчихсан юм чинь тэгээд л хүү охин хоёр нэг болчихлоо гэсэн утгатай л юм л даа тэгээд л цаг хугацаатай тэр чинь оройхон тэгээд л тарчихна
М1: тэгээд охин хүү нэг хоёр жилийн дараа салахгүйн тулд аль нэг дом мом хийнэ үү түүний амьдрал жаргалтай болгохын тулд
Х2: охиныг нь аваад гэртээ аваачаад нутагтаа аваачаад
Х1: хүргэн тал нь
Х2: монголд нэг Уур нүдүүр гэж байдаг юм охины хормойг нь уурлуу хийж байгаад нүднэ дээлийн хормойг
Х1: айлд хүргэнийхээ одоо нөхрийнхөө талд очиж байна л даа тэр хүүхэн
Х2: уурлуу хормойг нь нүдэхээр явахгүй насаараа амьдрана гэсэн үг
Х1: амьдрал нь бөхжиж өгнө гэсэн үг цай нүддэг уурлуу хийнэ
Х2: уур авчирч үзүүлэх үү
Х1: тэгээд ч дээ уур нүдүүрээ аваад ир
Оросоор ярив
М1: хормойг нь уу
Х1: хормойг нь хийгээд 1 2 нүднэ тэгээд хэсэг байлгахаар амьдрал нь бөхөждөг гэсэн утгатай юм байна лээ салж сарнихгүй амьдрал нь бэхжиж хамтдаа байжийж хэдэн жил ч явна
Оросоор ярив
Х1: тэгээд наанаа тавьчхаач юун хол аваад явчихдаг юм
Х2: одоо ингэдэг байхгүй юу энэ лүү хормойг нь хийгээд ингээд
Х1: тэгээд дарчихна ингээд бөхжүүлж байгаа гэсэн утгатай юм уу амьдралыг нь одоо салж сарниулахгүй болгоод
Оросоор ярив
М1: сонин юм шүү
Х1: бид нар чинь эндээ одоо цайгаа чанахдаа цайгаа нүдэж
Оросоор ярив
Х1: одоо бид нар нүдэхгүй ээ бэлэн нунтаг цай худалдаанд зөндөө байна максим зөндөө байх тийн
Оросоор ярив
Х1: бэлнийг аваад л хэрэглэдэг
М1: та одоо нүдэхгүй юу
Х1: нүдэхгүй бэлэн нунтагласан цай бэлэн байх тэрийгээ аваад л хэрэглэж байх тийн
М1: ондоо ийм дом бий юу
Х1: өөр одоо дом гэж ч айл орон болоод суучихаараа үр хүүхэдтэй тэр айл чинь өнөр өтгөн болоод л явчихна тийн тэгээд л айл гэр болсныхоо дараа охин тал тэр хүргэн тал чинь охиныхоо аав ээж дээр очдог гэсэн
Оросоор ярив
Х1: золгож очиж бэлэг сэлтээ аваачиж өгч бас тийн бидгүүдийн үед бол тийм найр хурим байдаггүй байсан зүгээр сайн дураараа ороод л айл гэр болчихдог байсан одоо сүүлийн үед аягүй их найр хурим хийдэг болоод байна бид хоёр бол найр хурим хийж үзээгүй одоо амьдраад 48 49 жил болж байна
Оросоор ярив
М1: тэгээд үр хүүхэд олон болохын тулд аль нэг дом бий юу
Х1: нэг ч дом байхгүй олон болоход
М1: заримдаа буриадын гэр бүлд хадам эх энэ хүргэний өмд хэрэглэдэг сонсоогүй юу
Х1: аан тиймүү тэрийг сонсоогүй би чинь буриад мөртлөө монголжчихсон хүн чинь одоо яаж мэдэхэв дээ мэдэхгүй
Оросоор ярив
М1: тэгээд гэр бүлд хүүхэд тогтоогүй байвал аль нэг дом бий юу
Х1: аан тэр хүүхэд тогтохгүй болохоор дом байдаг гэсэн ямар дом байдаг юм болоо одоо тэгээд янз янзын дом байдаг л гэдэг
Х2: дом байдаг аа ямар дом байдгийг мэдэхгүй байнаа
Х1: бүр нэг айлын хүүхэд гэртээ байхдаа уйлаад байвал өшөө олон хүүхэдтэй айлд аваачиж хүүхдээ өгнө
Х2: том болгуулна
Х1: том болгож авна
Х2: тэгээд томрохоор нь буцаагаад авна
Х1: нөгөө хүүхэд нь гэртээ байгаад байхад байнга уйлаад байвал тэгээд олон хүүхэдтэй хөгшиндүү айлд аваачаад хэсэг өгчихдөг юм өсгүүлдгийн тэгээд том болох ч яахав нас мас хүрэхээр нь тэгээд л авчихна
Х2: нэг нас уу
Х1: нэг нас хоёр настай үед нь буцаагаад л авна тийн
М3: хүүхэд тогтохгүй байна ш дээ тэгэхэд хүүхдээ айлд өгчихнө
Х1: айлд аваачаад хэсэг харуулна
М3: тэгээд хүүхдээ 1 нас 2 нас хүрэхээр нь буцаагаад авчихна
М1: хүүхэд өвчтэй байвал тэгээд өгнө биш үү
М3: бишээ хүүхэд тогтохгүй гарсан хүүхэд нь үрэгдээд байвал
Оросоор ярив
Х1: тэгээд түрүүчийн хүүхдүүд нь өнгөрөөд байвал дараачийн гарсан хүүхэд нь тийм уйлаа хүүхэд болдог уйлаад л унтаж ч өгөхгүй тийм хүүхдээ тэр олон хүүхэдтэй айлд өгчихдөг байхгүй юу түр түрийнхэндээ тэгдэг байсан одоо залуучууд байхгүй болсон байхаа тэр
Oyundelger and Batchuluun 250725 dji. 6.2 nd microphone WAV
30:50 минут
М1: амархан төрөх аль нэг дом бий юу
Х1: дээр үед бол амархан төрөх өвдөж дуншихгүй гээд энэ баавгайн савар мавраар ингэж гэдэс гүзээг нь савардаж өгдөг юм гэсэн тийм домтой гэдэг
Оросоор ярив
М1: сонин юм сонирхолтой
Х1: тэгээд тэр баавгайн савар баавгайн өнөө хөл л гэсэн үг л дээ ийм савруутай юмыг нь хүн аваад хатаачихсан байдаг юм тэгээд үнээ мүнээ яагаад л тугалж бариад дэлэн мэлэн нь ингээд хавдана л даа хөх нь бас хөхнүүд нь хавдахаар нь баавгайн савраар бас ингэж маажиж домнож өгнө
М1: аан тийм үү үхрийн дэлэнг
Х1: тийн
Оросоор ярив
Х1: одоо дээр үед тийм ёстой одоо энэнээс хойш тийм ёс байхгүй болж байгаа
М1: аан тэгээд эмэгтэйн хөх бас баавгайн савраар адилхан биш үү
Х1: хөх хавдахад ч үгүй ээ дээр үед төрчихсөн эмэгтэй ээж байна ш дээ тэгээд гаднаас ингээд л хүн ороод ирвэл зарим хүн ингээд горьдоно чихэр өгөх нь үү яах нь гээд хөхүүл эх чинь хөх нь хавдчихна тэгэхээр нь горьдоо гаргах гээд юм байдаг горьдоо гаргахдаа одоо энэ адууны хомоол чулуу цаас маасаар боогоод нөгөө хүндээ өгчихнө тэгээд тэр хүн нөгөөхөө задлаад аягүй сонин эмзэглээд тэгээд горьдоогоо гаргаж байгаа юм чамаар тайлбарлуулах нь дээ
М3: би одоо Ильяад бэлэг өгөх нь гээд горьдоно ш дээ мээм хавдчихна тэгэхээр Илья надаа юу өгөх үү гэхээр ийм аргалын хог мог
Х1: зомгол момгол чулуу мулуу
М3: одоо өөр бэлэг аваад тэгээд тэр хогоо эхлээд өгдөг
Х1: хог бишээ чи хог гээд буруу яриад байхын аргал чулуу зомгол боогоод л эвтэйхэн ингээд боогоод өгчихнө чихэр гээд л өгчихөөр нөгөөдөх чинь ёстой чихэр юм байна гээд нөгөөхөө задлаад л тэгээд л сонин болох байхгүй юу тэр чинь чихэр биш болохлээр
М3: тэгээд л задлангуут аргал мод чулуу гараад ирнэ тэгэхээр юу вэ гээд л тэгээд дараа нь жинхэнэ бэлгээ өгнө
Оросоор ярив
М1: энэ хөх хавдсан
Оросоор ярив
Х1: одоо өнөө хөхүүл эхчүүд л тэгж байгаа юм л даа жоохон хүүхэдтэй
М3: гаднаас хүн ороод ирэхээр за энэ хүн надад юм өгөх нь гээд горьдчихдог горьдоно гэхээр чинь надад юм өгөх болов уу гээд бодчихно гуйх биш бодно
Х1: энэ хүн юм өгөх болов уу гээд тэгэхээр улайгаад хавдчихдаг тэгээд дараа нь ёстой тэр аргал хомоол юугаа өгснийхөө дараа жинхэнэ карамелаа өгнө цаасанд боогоод өгнө
М3: одоо энэ хүн юм өгөх нь үү үгүй юу гээд бодоход л горьдчихно тэгээд би тэр хүнээс горьдчихлоо гэхээр тэр хүн нь өө золиг гээд цаас чулуу боогоод чихэр шиг за май чихэр гээд өгөхөд задлаад үзэхэд чихэр биш байнгуут тэр хүн өө энэ чинь гэхээр жинхэнэ чихрээ өгөөд горьдоо нь гарна
Оросоор ярив
М3: нүдэнд харагдахгүй л дээ
Х1: харин тхх
Оросоор ярив
Х1: горьдох
Х2: оросоор юу гэдэг юм
Х1: одоо хайж л байна одоо олох гээд
Оросоор ярив
М1: за тэгээд эхисийг юу хийх вэ төрөхийн дараа эхисийг юу хийх үү
Х1: юм хийхгүй одоо харин юм хийдэг л болсон гээд байгаа юм даа тэр үед тийм юм байхгүй
М1: дээр үед юу хийдэг үү
Х1: юу ч хийхгүй
Оросоор ярив
М1: танай нутагт загас барих уу
Х2: барина
М1: ямар загас Гутаар загас бий юу
Х2: байна
Х1: гутаар загасыг бараг барихгүй санаатай манай энд муухай байдаг гээд эвгүй хэлбэртэй л дээ арьс марис нь улхайсан байсан тэгээд зэв гэх юм уу зэвэг гэх юм уу тийм загас их барина
Оросоор ярив
М1: цурхай барих уу
Х1: цурхайг бас голно хатуу махтай гээд бас дургүй байдаг
Оросоор ярив
Х1: зэв загасаа л сайн баринадаа тэгээд улаан сүүлт энтр гээд метртэй энтр тул гэсэн вм байгаа биз дээ улаан сүүлт нь арай богинохон 80 санж миатртай эдр байдгын муу хэд байдаг юм
Оросоор ярив
М3: тул их үү
Х2: байх гэхдээ олдохгүй байна
Х1: одоо ховор болоод одоо өвөл энтр цоолоод загасаа авч идээд байна улсууд энд тэндээс ирсэн улсууд мөсийг нь цоолоод одоо ичээг нь цоолдог юм уу ичээлээд л байдаг байлгүй
Оросоор ярив
Х1: дээр үед биднүүдийг хүүхэд байхад аягүй их байдаг байсан загас манай аав эдр одоо үйсээр гэрддэг байсан байхдаа одоо хусны үйсийг асаагаад одоо хусны үйсийг асаагаад одоо ингээд гэрддэг байсан тэгээд шуудайгаар дүүрэн загас авчирдаг байсан зэв загасыг
Оросоор ярив
Х1: тэгээд тэр загасныхаа юугаар манай ээж байхдаа бил нарт ингээд торилконд хайрч өгнө бид нарт торилко тэрэнд хайрч ингээд шарч өгнө хуушуур хийнэ чанаад
Оросоор ярив
Х2: торилко чинь танай нутгийнх уу
Х1: торилко гэдэг чинь орос л доо орос үг л дээ
Оросоор ярив
Х1: бид нар ч одоо тэгээд орос үгтэйгээ холиод аягүй их ярина ш дээ клуб явах театр явах гэж ирээд л ярина орос үг их хэрэглэнэ ш дээ кино мино гээд
М1: аан тэгээд зарим нутагт гутаар загас буриад гаралтай холбоотой тийм юм сонсоогүй юу
Х1: мэдээгүй мэдэхгүй
Oyundelger and Batchuluun 250725 dji. 6.2 nd WAV 10:15
М1: сахиус болгож байсан тийм юм лусын амьтан биш үү загас
Х1: усны амьтан аан лус гээд байдаг ш дээ лусын амьтан
М1: тэгээд яах уу загас лусаас гуйх хэрэгтэй юу үгүй юу загас барихаас өмнө аль нэг лусаас зөвшөөрөл авах уу
Х2: байх байхаа бид нар сайн мэдэхгүй л байна
Х1: энэ өвгөн чинь манай өвгөн загас агнадаггүй байсан
Оросоор ярив
Х1: дээр үед загас аягүй их байдаг байсан одоо ховордчихоод цөөхөн болоод байгаа юм загас тэр өвөл нь мөсийг нь цоолгоод аваад байхаар чинь яаж байхав дээ тийн
М1: тэгээд
Оросоор ярив
М1: зарим нутагт ийм ёс байна нэг голоос ус аваад ондоо голд хийнэ танай нутагт ийм юм бий юу байхгүй юу
Х1: манай нутагт ч байхгүй байхаа
Х2: тэр ямар ёстой
М1: ахай хийдэг
М3: би одоо нутгийнхаа уснаас саванд хийж аваачаад өөр газар одоо би япон явахдаа туул голынхоо уснаас аваачаад далайд өргөсөн ш дээ сайн л гэх юм байналээ
Х1: бид нар ч сайн мэдэх биш манай энд гол мөрөн их болохоор тоохгүй ш дээ
Оросоор ярив
Х1: одоо болов уу тэгээд
М1: тэгээд сарьсан багваахай бий юу
Х1: байдаг ш дээ орой харанхуйд яваад л байдаг нисээд л байдаг
М1: түүний тухай домог момог бий юу
Х1: байхгүй байхаа мэдэхгүй л юм байна нэг үе 2 3 жилийн өмнө билүү сарьсан багваахай алвал үнэ хүрнэ гээд л улсууд баахан сарьсан багваахай ямар юм авсын агуй магуйгаар яваад л байсан ш дээ тэр улсууд
Оросоор ярив
Х1: тэр ямар нь тэгж гарсын сарьсан багваахайн юу нь хэрэгтэй гэсийн нэг үе улсууд тэгээд л яваад байсан хятадууд нэг тийм цуу гаргасан юм уу яасан юм тэдэн төгрөгөөр авна гээд
Х2: оросын индүү байна ш дээ нөгөө
Х1: нөгөө цог хийгээд индүүддэг байсан дээр үед галын цог
Х2: тэрийг авна гээд дотор нь юу байгаа гээд
Оросоор ярив
Х2: ямар юм байгаа гэвээ
М3: мөнгөн ус
Х1: тэр дээр үеийн индүү энтрийг улсууд цохиж энтр үзсэн байх оёдлын машиныг бас хаана ч гэлээ мөнгөн ус байдаг гээд
Х2: оёдлын машиныг эвдээд дотор нь мөнгөн ус байна гээд байхгүй юу ч байхгүй худлаа
М1: мөнгөн ус уу
Оросоор ярив
Х1: нэг тийм цуу яриа энэ хятадуудаас л гарсан юм шиг байгаа юм
Х2: баахан машинаа эвдээд
М1: хачин хүмүүс
М3: орос машиныг нь эвдүүлээд өөрсдийнхөө машиныг шахах гэж байхгүй юу
Х1: тэгж л байхгүй юу хар санаа нь муу санаа нь тэр үед ч хүн машинаа эвдээгүй биз ээ
Оросоор ярив
М1: ондоо амьтантай холбоотой домог момог бий юу хэрэм, хүдэр, булга
Х2: хүүхэдтэй хүн хүдэр алдаггүйн гэнэлээ
Х1: эмэгтэй хүн хүдрийн мах иддэггүй ч гэдэг
Оросоор ярив
М1: аан хүүхэд яах уу хүүхэд хүдэр
Х1: төрөх хүн хүдрийн мах идэхгүй хүдэр чинь төрөхдөө аягүй их хэцүү төрдөг амьтан гэнээ хүүгээ гаргахдаа
Х2: хадны завсар руу өөрөө чихэж байгаад өөрөө ингэж шахаж байгаад гаргадаг
Оросоор ярив
Х1: салаа мод гэдэг биздээ одоо хоёр мод ингээд наалдчихсан модны завсар энтр орж төрдөг гэдэг хүдэр аягүй хэцүү төрдөг амьтан гэсэн байсан
Оросоор ярив
М1: аан туулайн мах идэх үү жирэмсэн хүн
Х1: тэр зүгээр байхаа юм яригддаггүй тийн
Х2: хамаагүй байх
Оросоор ярив
Х1: манай энд чинь одоо чандага чинь одоо туулайн төрлийн юм байгаа байх бодуул
Х2: туулайн төрөл л дөө чандага
Х1: чандага мандага дээр үед нөгөө арьс марисийг нь авдаг байсан танай орос руу л очдог байсан байх тэ зурамны арьс чандаганы арьс тэгээд сосуур хөтүү мөтүү гээд тийм түүхий эд монгол аягүй их бэлдэж өгдөг байсан ш дээ монгол
Оросоор ярив
М1: жирхтэй холбоотой аль нэг домог үлгэр бий юу
Х1: байхгүй байхаа жирхэнд холбоотой юм \
Оросоор ярив
М1: аан тэгээд та анчин хэн хийх вэ заримдаа ан хийхдээ хэдэн хоног ой модонд явж байна тэ тэгээд ой модонд хонохдоо аль нэг хамгаалах юм хийдэг үү сан тавьдаг уу залбирах уу биш үү энэ ой модонд хонох аюултай биш үү
М3: ой модонд одоо хөдөө хээр хонохдоо сан ман тавиад ном зом уншаад дом байдаг уу
Х2: тавина аа
Х1: арцаа уугиулаад л
Х2: ан гуйна хангайгаас надад гахай өгөөч гэж тэгээд нөгөө нэг арцаа уугиулаад дотроо гуйгаад
Оросоор ярив
Х1: өөртөө дотроо бодоод л
Оросоор ярив
М1: ан хийхийн дараа үг хэлэх үү ямар үг
Х2: одоо хангай минь их баярлалаа гэж мөргөнө ингэж ууландаа мөргөнө
М1: бид замаараа нэг замын салаа тохиолдсон таарсан нутгийнхан тэр зам явахгүй бол гэж хэлсэн энэ зам гүйдэлтэй зам газар гэж тийм юм бий юу энэ юу вэ гүйдэлтэй газар
Х2: гүйдэлтэй газар одоо энэ хангай дэлхийгээс л болдог байхдаа юу болдог бол
Х1: одоо энэ дээр үеийн оршуулга моршуулгийн газраас тэгээд л гүйдэлтэй мүйдэлтэй гээд ярьж л байдаг тэгээд бид нар ч тэгж үзээ биш дээр үед энд тэнд явж байхад морь тушдаг мушдаг гэж байх шиг морь унаад явж байхад
Х2: морь нь явахаа больчихдог
Х1: тийн тэр гүйдэлтэй газар тэгдэг гэнээ
Oyundelger and Batchuluun 250725 dji. 6.2 nd WAV 20:07
Х2: ангийн хутга байнаа хутгаа гаргаад морины хоёр хөлийн завсар тушааг нь ингэж тас огтолно
Оросоор ярив
Х2: тэгээд зүгээр
Х1: тийм дом байдаг гэсээн тэгж яригддаг бид хоёрт тэгж тааралдаагүй ээ дээр үеийн улсууд лтэгж ярьдаг байсан тэр газар энэ газар гүйдэлтэй шүү гээд ярьдаг байсан одоо тэгээд энэ машин тэрэг хөгжчихсөн үед тийм юм байхгүй байх л даа хаа сайгүй машин техник явж л байгаа юм чинь
Х2: мотоцикл унаад айлын гадаа зогсоод айлд орж цай уугаад гараад явах гэсэн чинь мотоцикл нь явахаа байсан
Оросоор ярив
Х2: энэ яагаад явахаа байчихдаг билээ гээд дээгүүр доогуур нь үзсэн чинь могой ороосон байсан явдаггүйн гэсэн явахаа байчихдаг гэсэн
Оросоор ярив
М1: тэгээд яав
Х2: тийм юм таарсан тийм яриа байдаг
Оросоор ярив
М1: тэгээд яахав
Х2: могойгоо салгаж хаяна даа
Оросоор ярив
Х1: чамд тийм юм тааралдаагүй л байх л даа
Х2: тааралдаагүй ээ улсууд тэгж ярьсан юм
М1: могой алахгүй
Х1: могой чинь лусын амьтан гээд могойноос айж явна ш дээ улсууд чинь айна ш дээ ерөөсөө могой уурлуулахгүй байвал зүв зүгээр уурлуулбал хатгах гээд байхаас биш
Оросоор ярив
Х2: шөнө хээр ингээд одоо хээр хонож байхад платик дотор унтаж байхад могой гаднаас орж ирээд дээгүүр ингээд ингээд л гараад явна хөдлөхгүй бол зүгээр хөдлөөд цочих юм бол хатгана хөдлөхгүй унтаад байвал яваад л өгнө
Оросоор ярив
Х1: бид хоёр энэ дээд гол уйлган руу хадландаа явж байгаад одоо малынхаа өвсийг бэлтгэнэ л дээ хадландаа унтаж байгаад л өглөө босоон чинь нэг могой миний араас цагирагалаад хэвтцэн байдагсан намар одоо хүйтрэхээр дулааныг барааддаг юм уу хаашайн бид хоёр ч яагаа ч үгүй л дээ тэгээд өөрөө явсан юм уу яасан юм
Х2: өөрөө л явсан
Х1: бид хоёр оролдоо ч үгүй тэгээд явчихсан байдагсан тэгээд л тэр өдөр өвсөө ингээд л тарамхаар өвс хөдлөхөөр л могой хөдлөөд байгаа юм шиг харагдаад айхдаа тэгсэн биз бодуул нүдэнд могой л харагдаад байсан
Оросоор ярив
Х1: энэ өвгөн манайх энэ дээд рүү өвөлжөөний газартай л даа тэгээд намар хадландаа очиход нь нэг могой байнга л байдаг гэсэн довжоон доор үүрлэдэг юм шиг байгаа юм
Оросоор ярив
Х2: байшингийн үүдний тэр довжоо гэдэг билүү
Х1: одоо гишгүүр гэдэг юм
Х2: тэр доогуур байгаа юм
Х1: тэгээд оролдож барихгүй болохоор байж л байдаг гэсэн тэнд
Х2: тэгээд өвөл болоод хавар болоод зун болоод намар болоод дахиад өвсөндөө очихоор уулнаасаа буугаад тэндээ хүрээд ирсэн байдаг
Х1: хүүгээ гаргадаг л могой байсан байх тэр хүүгээ үржүүлж аваад л тэр уул хад руугаа явдаг
М1: могой өвөлд ичих үү
Х1: ичдэг гэсэн тэ
Х2: ичнэ
Х1: могойны ичээ гээд энэ уулын хад мадны доор бүүр ийм цагаан хүүрэг болчихсон байдаг ш дээ том бөндгөр хүүрэг болцон байдаг
Х2: цагаан цан хүүрэг
Х1: олон бол том байдаг байх ганц нэг бол жижиг байдаг байх дүүрэн хүүрэг болчихсон харагддаг ш дээ уулны хадны ёроолоор энтр цантчихсан одоо амьсгаа нь ингээд гараад одоо цантаж байна л гэсэн үг юм даа хоёр өдөр яриад дуусдаггүй байнаа бид нар яриа
Оросоор ярив
М1: буруу үхсэн хүний сүнс бий энэ гүйдэлтэй газар холбоотой нэг хүн буруу
Х1: буруу газар ингээд оршуулчихсан энтр гээч тийн
М1: тэгээд энэ сүнс яах вэ хүнд таарч уу таарахгүй юу эзэн бий юу
Х1: одоо энэ бөө мөөд нүдэнд нь харагдаж байдаг гэсэн сүнс аягүй их явж байдаг гэсэн хүнийг дагаад л явж байдаг гээд сүнснүүд байдаг гээд бид нар ямар тийм юм харах биш бид гарт харагдахгүй ш дээ тийн
Оросоор ярив
М1: аан анаахай гэж юу вэ сонсоогүй юу
Х2: мэдэхгүй
М1: Тэшиг суманд байсан
М3: тийрэн
М1: анаахай тийрэн буриадын гэр бүлд тийм сүнс дээр үед амьдардаг байсан
Х1: дээр үед энэ монголд ч гэсэн сүнс байдаг байсан гээд л ярьдаг байсан одоо бид нар ч тэгээд мэдэхгүй юм
Х2: анаахай тийрэн
М1: тийрэн тухай сонссон уу сонсоогүй юу
Х1: сонсоогүй ээ зарим ингэж дуулддаг л байсан л даа дээр үеийн айлын зуслан муслан энтр тэр айлын зуслан юмтай шүү гээд тийрэн чөтгөр л гэсэн утгатай байлгүй бодуул чөтгөртэй юм гээд л ярьдаг л байсан ш дээ одоо тэгээд л хөгжөөд одоо улс орон хөгжих гэдэг юм уу одоо тийм юм алга болсон юм шиг байгаа юм ерөөсөө мэдэгддэггүй
М1: аан шатар тоглох дуртай бий юу сонсоогүй юу
Х1: мэдэхгүй
Оросоор ярив
М1: аан боохолдой гэж юу вэ
Х2: бид нар нөгөө чоныг д боохой гэдэг
Х1: боохолдой гэж ярьдаг
Оросоор ярив
Х1: нэг утгаараа ёстой тэр сүнс мүнс ч гэдэг юм уу дээр үеийн улсууд бас тэгдэг л байсан байх чоныг одоо бид нар чинь боохолдой гэж ярина тэнд хэдэн боохолдой явжийж тэдний хонь руу орчхож гэнээ гэж ярьж байдаг
Оросоор ярив
Х1: хөдөө айлууд орой болохоор хонио хашиж хононо л доо манай энд чинь манай энд чинь одоо цөөхөн л хоньтой байдаг ш дээ дээд тал нь нэг 100 200 хоньтой байх ийм бартаа газар болохоор олон хоньтой байх үндэс алга тэгээд тэрийгээ ингээд шөнө хашаандаа хийгээд хононо тэр рүү нь боохолдой орчихно ёстой чоно боохолдой орчхож гээд ярьдаг ш дээ
Х2: хонийг нь хашаан дээгүүр давуулаад үүрээд явна
Х1: гэдэс дотрыг нь гаргаад идцэн л байна гээд дуулддагсан
М1: чоно хийморьтой амьтан уу ямар утгатай хийморьтой амьтан гэж юу вэ
Х2: сайн хийморьтой юу гэх үү
Х1: хийморьтой нэгэнд үзэгдэж юу гэдэг билээ тийм үг байдаг биз дээ
Х2: хийморьтой хүндээ үзэгдэж юу билээ тиймэрхүү юм байдаг тааралдана гэсэн үг л дээ
Х1: хийморьтой хүнд тааралдана гэсэн үг бас чоныг одоо цоглог гэх юм уу хийморь гэхээр ойлгохгүй л байх шиг байна
Х2: сайн гэх юм уу
Х1: сайн ч биш юмаа
М1: чонын мах идэх үү
Х1: Чонын махыг эмчилгээний журмаар одоо уушигны
Х2: уушгинд сайн гэдэг
Оросоор ярив
Х1: одоо ингээд ханиалгаад ханиад хүрээд удаан ханиалгаад байна ш дээ тэгэхэд чонын махыг шөл хийгээд уудаг ч гэдэг бууз хуушуур хийгээд иддэг гэж ярьдаг юм байналээ
Оросоор ярив
Х1: тэр бүрчлэн идэхгүй ээ эмчилгээний зориулалтаар тэгж идэхээс биш тийн
Oyundelger and Batchuluun 250725 dji. 8.2 nd WAV
04:43
М1: үнэгийн мах яах уу
Х1: үнэгийн мах идэхгүй
Х2: үнэгний мах бас уугшинд сайн гэдэггүй билүү
Х1: аан зүгээр уушги нь уушгинд сайн тийн эмчилгээний зориулалтаар л хэрэглэвэл хэрэглэх үнэгийг иддэг юм уу мэдэхгүй ээ
Оросоор ярив
М1: за маш их баярлалаа олон зүйл ярьсан
Х2: би та 3с нэг юм асууя одоо хаана амьдарч байна москвад уу
Х1: амьдардаг газар нутаг гэнээ
М1: би одоо Израйл улсад амьдардаг би москвад төрсөн одоо ондоо улсад очоод тэндээ амьдарч байгаа Хаяфа хотод
Х1: Хаяфа хот гэдэгт чинь ямар улсууд байхын
М1: орос байгаа араб байгаа еврэй байгаа олон хүмүүс байна монгол хүмүүс бас байх нэг дор израйлд энэ цагаан сар золгох олон монгол хүмүүс бий
Х1: олон монголчууд гадаад байх
М1: хэнтий аймгаас ховд аймгаас улаанбаатар хотоос олон монгол хүн бий
Х1: тийм байна
М1: одоо дэлхий даяар олон монголчууд бий
Х1: зөндөө тарчихсан байна тэ
Х2: нөгөө Украйн дайн юу болж байна украйн Орос хоёрын дайн дуусаа юу дуусаагүй юу
Х1: мөргөлдөөнтэй байна гээд л телевизээр яриад байдаг ш дээ
Оросоор ярив
М1: бид энэ дайн хурдан дуусахыг мөрөөдөж байна энх тайван болтугай гэж бодож байна
Х1: харин тийн одоо бараг 2 жил гаран дайтаж байна ш дээ
М1: 3 жилээс илүү болсон аймар энэ муу юм байна их муу
Х1: энэ улс орон их дайн хийж байнаа энд тэндгүй л дайн болоод байна гээд дуулдаад байх юм
Х2: одоо хаашаа явахын Хатгал уу
М3: хатгал одоо ингээд хөдөлнө
М1: танай энэ Эрдэнэбат хэдэн настай
Х1: 41 худлаа ярьж байна 45-тай юм байна 80 онд төрсөн юм чинь одоо хүүгээ бүр залуу бодчихсон 41 гэж авч байна ш дээ
М1: би одоо 47 настай
Х2: 50 дөхөж яваа юм байна
Х1: чамаас 2 дүү юм байна Эрдэнэбат
М1: за маш их баярлалаа
Х1: та нарт ч гэсэн маш их баярлалаа
Х2: зураг аваад буцаагаад бид нарт өгөхгүй юу гадаа гараад олуулаа аваад
Х1: зураг авхуулах бас сонирхолтой байна
М2: за маш их баярлалаа
Оросоор ярив