Дамдинсүрэн интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Дамдинсүрэн Монголч эрдэмтэн: Юуны өмнө Дамдинсүрэн гуай та өөрийгөө танилцуулаад өгнө үү? Судалгааны ажилд хэрэг болдог юм. Монгол: Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын унаган хүн. 1936 онд төрсөн. Бага дунд сургуулийг төгсөөд дараа нь Дундговь аймагт Хөдөө Аж Ахуйн техникум төгссөн. Мал зүйч мэргэлжилтэй. Хөдөө аж ахиун эдийн засагч, зохион байгуулагч гэсэн бас тийм давхар мэргэлжилтэй. Намын сургууль төгссөн 2 жилийг. Тиймэрхүү нэг улс болтой л хүндээ. За тэгээд яахав дээ улсдаа хоршооллын байгуулагат ажилж байгаад тэтгэвэртээ гарсан. Иймэрхүү л нэг жирийн хүн. Малчин гаралтай. Монголч эрдэмтэн: Таны аав ээж хаанахын хүмүүс вэ? Монгол: Манай аав ээж бүгд малчин гаралтай улсууд аа. Одоо бүгд байхгүй болжээ. Монголч эрдэмтэн: Энэ Ханбогдых байсан уу? Монгол: Тийн эцэг маань бол Манлай сумын харьяат. Ээж энэ нутгийн хүн. Монголч эрдэмтэн: Ургийн овог гэж байдаг шд ээ? Тэр нь. Монгол: Байна аа. Мөнхжин овогтой. Монголч эрдэмтэн: Мөнхжин овогтой аавын нэр? Монгол: Аавын нэр Дэндэв гэдэг. Монголч эрдэмтэн: Дэндэвийн Дамдинсүрэн юм уу тэ? Монгол: Эцгийн талаараа эцэгээрээ овогловол тэгэх ёстой. Бид бол эцгээрээ овоглоогүй. Би бол Мөнх гэж манай бүр өвөг эцэг байгаа юм. Тэр Мөнхөөр нь овоглодог. Мөнхийн Дамдинсүрэн гэж явж байгаа. Монголч эрдэмтэн: Аан заза. Адуу малаа сэтэрлэх. Та сэтэрлэх тухай яриад өгөөч. Тодорхой тайлбарлаад юу байдаг юм? Яадаг юм? Учир шалтгаан нь. Монгол: Адуу сэтэрлэх талаар сайн мэдэхгүй. Манайх бол их сонин. Монголын малчны хүүхэд ч гэсэн манайд адуу байдаггүй байсан. Тийм учраас би адуу сэтэрлэх зан үйлийн тухай мэдэхгүй. Адуучин улс л яаж сэтэрлэдэг юм. Ер нь бол уул овоонд л сэтэрлэдэг учиртай. Адууг ер нь зориулалтаар нь сэтэрлэнэ гэвэл одоо унаган хурдан юм уу, жороо юм уу хүний үйл амьдралд ямарваа онцгой үүрэг гүйцэтгэсэн тийм л адуг одоо сэтэрлэж тавьдаг. Гэхдээ тэр адууг бол ер нь нийтлэг мал дээр хонь ямаа тэмээг ч сэтэрлэж болно. Аан тэгээд сэтэрлэсэн малаа бол тэр хүн насан туршид нь нас бартал нь идэж уухгүй, алахгүй ноос үсийг нь авахгүй гэж ингэж сэтэрлэдэг. Ийм л учиртай. Сэтэр бол хонины ноосоор томсон гадуур нь улаан даавуугаар бүрсэн ийм хүзүүвч хийж тавьдаг. Бор халзан хонь байвал уул овоонд сэтэрлэж тавьдаг учиртай. Монголч эрдэмтэн: Бор халзан? Монгол: Тийн тод тийм хүрэн шаргал тийм хонийг болвол уул овоонд сэтэрлэж тавьдаг бололтой. Бусад үед бол сайн үр төлтэй тийм хонийг бол сэтэрлэж болно. Монголч эрдэмтэн: Бор халзан биш өөр шар халзан байсан бол? Монгол: Тийн шар халзан бор халзан ийм хонинуудыг уул овооны сэтэртэй хонь болгож тавьдаг. Монголч эрдэмтэн: Өөр өнгө зүсний хонь байвал сэтэрлэхгүй гэсэн үг үү? Монгол: Сэтэрлэж болно. Гэхдээ тэрийг уул овоонд тавихгүй. Хотондоо л явж байх тийм учиртай. Монголч эрдэмтэн: Малчин байсан гэсэн та юу малладаг байсан бэ? Монгол: Бид бол хонь ямаа тэмээгээ л голлодог байсан. Монголч эрдэмтэн: Тэмээгээ сэтэрлэж байсан уу? Монгол: Тэмээг сэтэрлэж байсан. Адууг бол мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Тэмээг яаж сэтэрлэдэг байсан юм бол? Монгол: Тэмээг мөн юу яаж сэтэрлэдэг. Гоё тавиул гоё улаан ногттой болгож. Монголч эрдэмтэн: Улаан ногттой гэж юу гэсэн үг үү? Монгол: Улаан ногт толгойд нь ногт гэж байна аа. Монголч эрдэмтэн: Улаан өнгөтэй гэсэн үү? Монгол: Улаан даавуугаа бүрсэн тийм ногт хийгээд тэгээд ногтыг нь тэмээний толгой хамар тал байна шд ээ. Энэ дээр нь гоё ийм эрээн торго өнгийн одоо тийм бас хоёр тал дээр нь дугуй тийм жижигхэн эсгий хадаад эсгий дээрээ мөн тийм гоё өнгийн торгой торго тийм юмаар чимэглэж тавьдаг. Тийм л юм байгаа юм. Малыг өсгөх амар тайван өсгөх тийм зан үйлтэй бурхан байдаг юм. Жижигхэн зурмал. Тийм бурханыг сэтэрлэж байгаа тэр хониндоо юм уу тэмээндээ зүүж болно. Хүзүүнд нь тийм тусгай хүзүүвч хийгээд оёод зүүж болно. Тэр бурхан нь гурван ширхэг байдаг. Нэгнийг нь хотонд нь хийдэг. Одоо энэ саравч хороо байна аа тэрүүнд хийдэг. Нэгийг нь хүзүүнд нь хийгээд нэгийг нь бурхныхаа дотор хадагладаг ийм учиртай. Монголч эрдэмтэн: Ийм юм байна шд ээ тэ. Гурван ширхэг юмыг нэг зэрэг газар байлгана гэсэн үг үү? Монгол: Яг үнэн. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Монгол: Гурван ижил бурханыг нэгийг нь эзэнд нь малд нь хотон дотроо гэр дотроо гэсэн үг. Монголч эрдэмтэн: Тэр ногт нь бас ноосоор бүрдэг гэсэн тэ? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Ер нь юуны ноосоор тэмээний ноосоор уу? Монгол: Тийн тэмээний ноосоор. Өнгийн тийм материал даавуугаар. Голдуу улаанаар хийдэг. Монголч эрдэмтэн: Хадаг уядаг уу? Монгол: Хадгийг бол хурдан морин их зүүдэг болсон. Хадгийг ер нь бол тэгэж хамаагүй хэрэглэх ёсгүй юм шд ээ. Одоо манай энд хаа хамаагүй овоон дээр ч бутан дээр ийм газар хэрэглэдэг. Хадаг бол тийм хамаагүй хэрэглэх ёсгүй байдаг. Тэрэн дээр нэг нэмэх юм байна. Хадгийг ганцхан одоо бол хурдан морь тэр бүх юманд хадгаа зүүжил байдаг хүмүүс. Ер нь бол манай заншилд бол яг цагаан сарын шинийн нэгний өдөр буурандаа хадаг зүүдэг ёстой. Монголч эрдэмтэн: Аан зөв. Монгол: Бусдаар бол малд хадгийг зүүгээд байдаггүй. Монголч эрдэмтэн: Бас хүн амьтнаас асууж байхад ингэж хэлж байлээ. Одоо сэтэрлэх тухай шд ээ тийм ээ. Уичр шалтгаан нь юу байсан бэ гэвэл тэмээчин хүн байсан бол тэмээгээ адуучин хүн байсан бол адуугаа тэжээдэг гэнэ. Эзэн нь унасан морь байна шд ээ. Буур ч юм уу ингэ ч юм уу. Эзэн нь нас барахаар тэр хамгийн хайртай байнгын унаж явдаг тэмээн дээр авч явж оршуулаад авч ирж тэгээд тэр тэмээг нь дахиж хэрэглэхгүй унахгүй сэтэрлэдэг маягаар үлдээдэг байсан юм байна. Тэр талаар сонсож байсан уу? Монгол: Тэр бол үнэн. Дээр үед шарил гаргадаг тэмээнд ачиж яваад тэр тэмээг сэтэрлэж тавих ёстой. Монголч эрдэмтэн: Морь адуу малаа сэтэрлээд тэр нь одоо амьдралын жамаар нас барна тийм үү? Нас барсны дараа болвол заавал тийм тусгай юм хийх үү? Монгол: Тэр малд уу? Монголч эрдэмтэн: Тийн. Монгол: Адууг бол өндөр уулын орой дээр толгойг нь тавьдаг ёстой. Хадгаар бүтээж. Тэмээг ч бас ялгаагүй. Толгойг нь тэр нутаг усных нь орой дээр. Монголч эрдэмтэн: Хонь ямааг бас тэгэх үү? Монгол: Хонь ямааг ч бол мэдэхгүй. Хонь сэтэрлэж тавьж л байсан тэр зүгээр харамсалтай нь тэр хонийг чоно идсэн учраас хадаглаагүй шд. Ер нь бол тэмээ адууг бол тэгэх ёстой. Монголч эрдэмтэн: Одоо тэр эзэн нь нас бараад хөдөөлүүлэх гээд явж байгаа шд ээ. Тэгэхэд шарилийг нь юун дээр тавьдаг байсан бэ? Монгол: Одоо тэмээ хомноод тэгээд тэр хомнон дээр нь тавьж явдаг байсан юм. Монголч эрдэмтэн: Хомнох гэдгийг юу гэж ойлгох уу? Хом гэж юу вэ? Монгол: Хомыг ер нь үзээгүй юу? Монголч эрдэмтэн: Үгүй. Монгол: Хом гэж тэмээнд хэрэглэдэг ачлаганы хэрэглэл. Тэр хом бол хоёр талдаа дөрвөлжин их зузаан бор эсгийг бол гурав дөрөв давхарласан чинээ. Тэгээд ширж оёсон тийм зузаан тэр хоёр нь бамбай нэртэй. 1метр 50-с 2метр шахуу урттай нэлээн өргөндөө ер нь. 60,70н см байх болов уу. Тийм хоёр ширдэг байдаг. Түүнийг бол ороолт гэнэ. Тэгээд тэрийг нэг талыг нь урд бөхийг нь ороогоод нөгөө талыг нь бол хойд бөхийг нь ороодог. Тэгээд тэр хоёр ширдгээ зөрүүлээд хоёр талаас нь бамбайгаа тавиад тэгээд шат гэж хоёр мод байгаа. Тэр шатаар хоёр талаар нь хавчиж байгаад шатныхаа хоёр талыг дээсээр холбож тэрийг тэмээ хомнох гэдэг юм. Доогуураа тийм бүслүүртээ. Монголч эрдэмтэн: Аан ийм байсан уу? Аргал түүдэг сагс байдаг шд ээ. Тэрэнд шарилийг нь хийгээд аваачиж байсан гэсэн тийм юм сонсож байсан уу? Монгол: За мэдэхгүй. Би одоо сүүлийн үеийн хүн учраас тэр дээр үед яаж хөдөөлүүлж байсныг мэдэхгүй. Ер нь тэгдэг байж болох л юм. Голдуу тэмээ хомноол тэрэнд л авч явдаг гэж дуулсан. Монголч эрдэмтэн: Одоо морь ч юм уу тэмээ сэтэрлэхэд уул овоондоо сэтэрлэдэг гэсэн тэ? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Тэгээд бас өөрийнхөө дуртай хурдан морио сэтэрлэнэ тэ? Гэхдээ сэтэрлэнэ гэдэг чинь одоо нэг ёсондоо ууландаа даатгаж байгаа гэсэн үг үү? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Тэр хурдан морийг хэнд юунд даатгах уу? Монгол: Эзэн өөрөө тэр морио хайрлаж тахиж шүтэж байх. Монголч эрдэмтэн: Уул овоондоо сэтэрлэж байгаа гэсэн тэ? Тэгэхдээ юу гэх юм дээ одоо тэр морь адуугаа уул овоондоо сэтэрлэлээ. Тэрийг одоо манай мал сүрэг өсөх болтгуай ч гэдэг юм уу. Ахиж ган гачиг зуданд үхэхгүй байхыг хүсэж тэгэж сэтэрлэж байгаа мөн үү? Монгол: Тэгэж байгаа. Адуун сүрэг байх юм бол манай адуун сүрэг өсөж үржиж олон сайхан адуутай байх болтгуай уул овоо хайр хишигээ хайрлаж хур бороогоо хурдан оруулж бай гэсэн ийм л утгаар бол уул овоонд сэтэрлэж, овоо тахих үед сэтэрлэдэг юм байлээ. Монголч эрдэмтэн: Аан тиим үү. Тэр сэтэрлэж байгаа малны за хонины хувьд бор халзанг уулан дээр тавьдаг юм байна. Адуу тэмээний хувьд яах уу өнгө зүсний хувьд хамаатай юу? Монгол: Өнгө зүс хамаарахгүй байх аа. Монголч эрдэмтэн: Өөрөө дуртай одоо юу гэдэг юм. Сүргэн дээр тийм адуу харчаад за би энийг сэтэрлэе даа гэсэн бодолтой эзэн нь сэтэрлэж байгаа юу? Монгол: Өөрийнх нь одоо онцлог л өөрт нь ямар ваа нэгэн онцлог л үйл явдалд оролцсон мал бол сэтэрлэгдэж л байгаа л даа. Жирийн одоо унадаг эдэлдэг хамаагүй шд. Онцгой нэг хүнд хэрэг болсон ямарваа цасан шуурга ч юм уу бороо цасанд амийг нь аварсан тиймэрхүү унаа болсон юм уу. Улсад их олон удаа уралдаж түрүүлсэн ч байх юм уу. Адууны хувьд бол тийм л учраас сэтэрлэж байгаа. Монголч эрдэмтэн: Адуу малаа сэтэрлэхийг лам зааж өгдөг гэсэн. Тэр тухай? Монгол: Лам бол хэлдэг юм аа. Лам чинь өөрөө тэр малыг сэтэрлээд арц сан уугуулаад ном уншдаг юм байлээ. Тэр номыг тэр Хүүхэн мэднэ дээ. Сэтэрлэсэн малд уншдаг. Монголч эрдэмтэн: Аан тэр миний ойлгосноор ийм юм байна шд ээ. Сэтэрлэх гурав дөрвөн шалтгаан байдаг юм байна шд ээ. Нэг нь уул овоондоо сэтэрлэж байгаа тийм үү. Нэг нь болохоор тэр хурдан морь байна уу? Өөрийнхөө унаж эдэлж байсан морь байна уу тийм үү хоёр дох нь. Гурав дах нь бол лам хэлсний дараа сэтэрлэнэ гэж ойлгож болох уу? Би буруу ойлгоод байна уу? Монгол: Лам бол яахав дээ зарим айлд янз бүрийн гай барцад байдаг юм уу юу байдаг юм. Тийм юм байвал одоо тэрнийгээ сэтэрлэж гэж мал заадаг. Эзэн бол өөрийнх л одоо энэ морио сэтэрлэж тавина гэдэг юм уу. Энэ тэмээгээ сэтэрлэж тавина гэдэг ч юм уу. Монголч эрдэмтэн: Өөрийн дур юм байна тийм ээ? За за. Уул овоондоо сэтэрлэх гэдэг нь одоо нэг ёсондоо юу гэх юм дээ. Өөрийнхөө юмыг тэнд бэлэглэж байгаа гэсэн үг үү? Мөн үү? Монгол: Мөн. Монголч эрдэмтэн: Би тэгээд өөрөө түүнийхээ эзэн нь биш. Тэр уул эзэн нь болж байгаа мөн үү? Монгол: Мөн. Монголч эрдэмтэн: Одоо бас ийм нэг юм байгаа юу? За юу гэдэг юм. Одоо адууг уул овоондоо сэтэрлэлээ. Аан тэгээд тэр адуу нь болвол тэр уулны эзний унаа болсон гэж ойлгож болох уу? Монгол: Болох л юм даа. Тэгээд ер нь тэр ууландаа зориулж тавьж байгаа шд. Тэр хүн бол дахиж түүнийг эдлэхгүй. Одоо нас нь хагширөөд тэр ууландаа явна уу. Ижилдээ явна уу тэр бол хамаа байхгүй. Зөвхөн тэрийг унаж эдлэхгүй онгон чигээр нь тэр уулын юм л гэж явж байгаа. Монголч эрдэмтэн: Ууланд сэтэрлэнэ гэхээр ямар ууланд сэтэрлэх үү? Монгол: Тахидаг уул. Монголч эрдэмтэн: Өөртйнхөө нутаг дэсгэрт байдаг тахидаг уул уу? Аль ч ууланд очоод сэтэрлэнэ гэж байхгүй юм уу? Монгол: Өөрийнхөө нутагт байгаа ууландаа. Тахидаг ууланд. Монголч эрдэмтэн: Тэр ууланд эзэн гэж байгаа юу? Монгол: Ууланд уу? Монголч эрдэмтэн: Мхн. Монгол: Шашны болвол уул ус лус савдагтай л гэж ярьдаг. Монголч эрдэмтэн: Эзэнтэй лус савдагтай юм уу тэ? Эзэн дус савдаг гэдгийн учир шалтгааныг тайлбарлаад өгөхгүй юу? Үнэн учрыг гэх юм уу даа утгыг. Монгол: Ер нь газар нутаг уул овоо заавал эзэнтэй л гэж шашны зүгээс бол үздэг юм байгаа юм л даа. Тэр лус савдгаа догшируулахгүй номхон хөлчингүй байлгах, хур бороогоо оруулах тэр нутагт гай зовлон тохиолдохгүй гамшиг тохиолдохгүй ийм байлгахыг л даатгаж лус эзэнтэй гэж хийсвэр л бодол. Би бол бодохдоо бас лус савдаг байна гэж итгэхэд бас хэцүү. Итгэхгүй байхад бас хэцүү. Зарим тохиолдолд бол тэр уулыг бол тахисан овооны шуншиг гэж тэр овоон дор их юм байгаа. Дээр үед бол маш их юм байдаг байсан юм байлээ. Монголч эрдэмтэн: Шуншиг ээ? Монгол: Тийн тэрүүнийг ухсан төнхсөн хулгайлсан хүн бол сайн юм үздэггүй байгаа юм. Тэгээд тэр бас муу. Тэр уулын энерги ямар ваа нэг юм нөлөөлж байгаа гэж ойлгож байгаа. Тийм тохиолдол бас ганц нэг байдаг юм шиг байгаа юм. Монголч эрдэмтэн: Тэр шуншиг гэдэг нь юу юм бол? Монгол: Шуншиг уу. Одоо энэ та нарт ойлгоход байна шд ээ. Том их барилга барьлаа шд ээ. Тэр дор цай хийж байгаа шд ээ хадаг мадаг. Нэг ёсондоо тэр л гэсэн үг. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Тэгээд тэр овоонд нь шүншиг байгаа юм уу тэ? Монгол: Тийн тэр овоон дор нь байгаа. Монголч эрдэмтэн: Энийг ингэж ойлгож болох уу гэнэ ээ? Тэр овоон дотор нь юм амьдарч байгаа сууж байгаа гэж ойлгож болох уу? Монгол: Биш. Монголч эрдэмтэн: Тэр эзэн нь тэр дотор амьдарч байгаа биш үү? Монгол: Үгүй. Эзэн гэдэг нь хийсвэр. Тэр ууландаа хаана нэг газар нь оршдог байх гэсэн хийсвэр санаа. Аан тэр овоонд хийсэн юм бол тэр овооны дор байдаг. Шүншиг гэдэг бол тэр овооны л юм. Монголч эрдэмтэн: Одоо тэр сэтэрлэсэн адууныхаа толгойг тэр овоон дээр аваачиж тавина гэж байгаа шд ээ тэ? Хадгаар бүрдэг гэсэн шд ээ тэ? Монгол: Тэгсэн. Монголч эрдэмтэн: Дотор нь ингээд цагаан мулуугаар битүү болгодог заншил байх уу? Монгол: Нүднийх нь ухархайд тийм юм хийдэг л юм шиг байлээ. Монголч эрдэмтэн: Нүдэнд нь чулуу хийж байгаа учир нь юу юм бол? Монгол: Би мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Овоо чинь ер нь голдуу тийм уулан дээр байдаг шд ээ? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Тийн тэгэхээр ингэж ойлгож болох уу? Овоо нь тусдаа. Уул нь тусдаа. Яагаад гэвэл уул нь өөрийн эзэнтэй. Овоо нь өөрөө тусдаа гэж ойлгож болох уу? . Монгол: Овооны тэрийг тусдаа гэж ойлгох нь ч хаашаа юм дээ. Яг тэр тахидаг уулынхаа орой дээр л торгон орой дээр д босгож байгаа. Овоо бол олон янз. Зүгээр мал хуй хардаг эрдэг хүн яваад өндөр газрыг шилж тэр овоон дээр овоо овоолдог. Тэр бол яагаад гэвэл энэ газар бол энэ овоон дээр гарахад тэр тэр хөндийн юмыг бүгд харна аа гэсэн утгаар. Монголч эрдэмтэн: Тэмдэг юм уу даа. Нэг ёсондоо. Монгол: Тахидаг овоо бол тэр тусгай. Шүншигтэй байгаа учраас. Ийм л хоёр ялгаа байна. Монголч эрдэмтэн: Тэр малчин өөрөө босгосон овоо байгаа шд ээ. Одоо юу гэх юм баримжаагаар ч юм уу. Тэрийг одоо шүтэхгүй тийм үү? Монгол: Үгүй. Монголч эрдэмтэн: Тэрийг юм хум цацаж өргөнө гэж байхгүй тийм ээ? Монгол: Үгүй. Тэр бол зүгээр тэр жалганд тэр хөндийд байгаа юмыг харна. Энэ газар дээр гарвал үзнэ гэсэн тийм л тэмдэглэгээ. Овооны өл дээр бол их том овоо байдаг шд ээ. Одоо жишээ нь. Монголч эрдэмтэн: Ханбогд ч юм уу юу байдаг юм. Монгол: Тэр овоонд бол өөр. Тэрэн дээр хүн овоолж болно. Чулуу мод нэмэж. Ёс байна шд ээ. Монголч эрдэмтэн: Хувь хүн тийм ээ. Одоо жишээлбэл би одоо ингээд хувь хүн байна аа. Би тэгээд өөрийнхөө яг өөрийнхөө зөвхөн минийх гэсэн очиж тахидаг ч юм уу. Юм хум гуйдаг овоотой ч болмоор байна гэвэл тэгэж чадах уу? Монгол: Болно. Монголч эрдэмтэн: Болно оо яах уу тэгээд? Монгол: Яахав тэр тэгээд өөрөө очоод одоо би энэ нутгийнхаа энэ өндөр овоог цагаан сараар очиж тэрэн дээрээ нэг идээ будаа тавиад ёслоод цайныхаа дээжийг өргөөд сүүгээ өргөөд тэгэж болно. Монголч эрдэмтэн: Тэр зөвхөн минийх тийм үү? Монгол: Айлдаа л. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Монголын зүүн талд Алтан овоо гэж байдаг юм байна. Сүхбаатар аймагт мэлээн өндөр том уул. Тэгээд дээр нь болвол мэдээж тахидаг овоо нь байгаа. Тэгээд уулынхаа нуруугаар жижиг жижигхэн аймар олон овоо байж л дээ. Овоо гэж дээ чулуугаар босогсон. Тэгээд би өөрөө нүдээрэй харж байсан гэнэ ээ. Тэгээд хүн ирээл өөрсдөө босгоол юм хум тавиж энтэр үлдээгээл тэрийг юу гэж ойлгох уу? Тэр саяны ярьж байсан миний өөрийн овоо гэсэн утгаар ярьж байгаа юм уу? Эсвэл ямар нэгэн өөр учир шалтгаан байгаа юм болов уу юу гэж бодож байна? Монгол: Тэрийг би бол сайн мэдэхгүй байна. Зүгээр энэ Дорноговийн нутагт байгаа Данзанравжаагийн хүслийн овоо гэдэгт л одоо ингээд жижиг жижиг овоо учиргүй овоолсон байдаг шд. Нэг хүн очоол өөртөө нэг овоо босогдог юм байлгүй. Монголч эрдэмтэн: Хүслийн овоо гэсэн үү? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Эсвэл хүслээ шивнээд даатгаад яаж байгаа юм болов уу? Монгол: Тэгээд тэр овоонд л ер нь хүмүүс одоо илтгэж айлтгаж гарч байгаа. Хажууд нь овооны бүр доошоо яваад хажуугаар нь ийм жижиг жижигхэн овоо би түүнийг сайн учрыг нь мэдэхгүй л байна. Хамрын хийд дээр очвол тэр талаар мундаг юм ярих байх аа. Монголч эрдэмтэн: Зам дагуу яваад байхад жижиг босогсон юмнууд байлээ? Монгол: Овоонууд уу? Монголч эрдэмтэн: Тийн тэрэн дээр нь болвол машины дугуй таяг маяг архины шил байх жишээтэй юмнууд байлээ. Тэд нар нь ямар учиртай юм бол? Монгол: Тэр нутаг байгалийг бузарлаж байгаа асуудал. Энэнд ямар ч тийм онц юм байхгүй. Маш муу зүйл тэр бол. Монголч эрдэмтэн: Тэр бол биш үү тэ? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Тэр таяг маяг аваачиж тавьдаг нь ямар учиртай юм бол? Монгол: Тийн таяг аюаачиж тавьдаг л юм байна лээ? Би нэг л сайн учрыг нь мэдэхгүй байна. Яах уу тэр хүн хөл орж эрүүл саруул боллоо. Тэгээд нутгийнхаа овоонд тэр таягаа тахиж байгаа юм уу. Тиймэрхүү л юм байдаг байх. Түүнийг бол би нээх оошоодоггүй шүү дээ. Монголч эрдэмтэн: Ийм юм сонсож байсан уу? Луу одоо луу гэж байдаг шд ээ. Луу худганд ичсэн байдаг. Монгол: Би үзээгүй. Тийм юм сонссон. Монголч эрдэмтэн: Юу сонсож байсан тэрийгээ сонирхуулж яриад өгөөч. Монгол: Одоо их хиймортой сайн хүнд луу үзэгддэг гэж ярьдаг юм. Тэгээд тэр худгийн ёроолд бол үзэгдсэн хүндээ бол нэг бол нэг их алаг эрээн хивс дэвсээтэй юм шиг харагдаж болно. Нэг бол янзын муухай амьтан ч юм шиг харагдаж болно гэж ингэж л одоо ярьдаг юм байлээ. Би одоо тэр луу ичсэн худаг гэдгийг үзээгүй. Тэгэхээр тэр сонин л үзэгдэл. Монголч эрдэмтэн: Ус авж байгаад ингээд харахад харагдах юм байна шд ээ тийм үү? Монгол: Тэгэж байгаа. Монголч эрдэмтэн: Одоо хивс шиг харагдаад байвал сайн. Муухай амьтан шиг байвал муу гэж ойлгож болох уу? Монгол: Тийм л юм шиг байгаа юм. Хүн бүрд янз бүр л үзэгддэг гэж. Үзэгдэх хүндээ бол. Монголч эрдэмтэн: Бас ийм аман зохиол гарж ирдэг юм байна л даа. Одоо алмас гээд. Амлас гэдэг тухай та сонсож байсан уу? Монгол: Зөндөө сонсож байсан. Монголч эрдэмтэн: Тэр тухай яриад өгөөч. Монгол: Үзээгүй. Монголч эрдэмтэн: Сонссон юмнаасаа ярихгүй юу. Монгол: Манай энд амлас энтэр гэдэг юм байхгүй. Зүгээр энэ баруунтаа Баян-Өлгий алтай хянганы уулсаадаа тиймэрхүү юм явсан гэсэн ном зохиолоос үзсэн. Бодитоор үзсэн юм байхгүй. Монголч эрдэмтэн: Алмас гэдэг нь юу юм? Амьтан юм уу хүн юм уу юу юм? Монгол: Зэрлэг хүн юм уу л гэж би ойлгоод байгаа шд. Монголч эрдэмтэн: Зэрлэг хүн гэдэг чинь юу гэх үү? Бид нар шиг болоогүй гэсэн үг үү? Монгол: Тийм юм уу даа. Ер нь бол сонин л юм даа. Монголч эрдэмтэн: Гадна талаас нь харвал ямар юм байх уу? Ном энтэрд юу гэж бичсэн бэ? Монгол: Бичснээр бол алмас мөрөн дээгүүрээ давсан хөхтэй. Монголч эрдэмтэн: Нэг л хөхтэй юм уу? Хоёр хөхтэй юм уу? Монгол: Хоёр л хөхтэй байж таарна. Монголч эрдэмтэн: Аан за. Монгол: Тэгээд хүчирхэг тэнхээтэй. Ийм хурдан ийм хүнэрхүү дүрстэй амьтан байдаг гэж сонссон. Монголч эрдэмтэн: Үс ноос? Монгол: Үсний хувьд мэдэхгүй. Ямар ч байсан тийм халиурсан хүрэн үстэй юм уу хаашаа юм? Монголч эрдэмтэн: Биеэр нь үс байх уу байхгүй юу? Монгол: Биеэр нь харин байгаа юм шиг байгаа юм. Монголч эрдэмтэн: Тэр алмас нь зүгээр хүнтэй харьцдаг уу харагддаг уу яадаг юм бол? Та тэр тухай сонсож байсан уу? Монгол: Хүнтэй харьцана гэж тодорхойгүй. Ер нь бас үзэгдсэн юм уу гэсэн ойлголт надад байдаг юм. Тэгээд өшөөгөөр ер нь мэдэхгүй байна аа. Ер нь бол юу л юм шиг байгаа юм. Эм алмас нь хүнтэй таарвал хүнийг олзолдог. Ер нь алв нь ч гэсэн. Тэр хүйснийхээ зөрөөгөөр тэгэж олзолдог гэж би сонссон. Тэгээд тэр олзолсон хүнээ агуйдаа аваачаад үүдийг нь том чулуугаар дараад ингээд хадгалаад байдаг. Тэгээд эмэгтэй хүн олзолсон бол тэр хүнээс хүүхэд төрдөг болтой юм шиг байгаа юм. Эрэгтэй хүн байсан ч ялгаагүй. Тэр дундаас нь хүүхэд төрдөг. Ийм домог бас сонссон. Монголч эрдэмтэн: Тэр хоорондоос гарсан хүүхэд нь бахй уу гэх тухай сонсож байгаагүй юу? Тэр тухай мэдээлэл алга уу? Монгол: Байхгүй. Монголч эрдэмтэн: Амьд байдаг юм уу үхчдэг юм уу мэдэхгүй юу? Монгол: Үнэн худлыг нь мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Хүн дээр гарч ирдэг юм уу? Тэгээд цаашаа алмас болоод яваад өгдөг юм уу яадаг юм? Монгол: Алмасны хүүхэд гэж манай аймгийн сонинд мэлээн хэд бичсэн тийм материал үзсэн. Монголч эрдэмтэн: Аан за. Тэрнээсээ сонирхуулаад яриач. Монгол: Алмасны хүүхэд л гэж тэр нутгийнх нь ярьдаг. Монголч эрдэмтэн: Яагаад тэгэж байгаа юм бол? Монгол: Яахав дээр үед тэр ууланд явж байгаад олзлогдсон хүн байдаг юм байлээ. Тэр нь эм алмас олзолсон юм шиг байгаа юм. Эрэгтэй хүнийг тэгээд хүүхэд гарсан. Тэгээд тэр хүн нь томорсоор яваад сүүлдээ оргож нутагтаа ирсэн. Алмасныы хүүхэд гэсэн тийм нэг юм байсан. Монголч эрдэмтэн: Тэр гаднаас харахад зүгээр хүн шиг байх уу? Монгол: Хүн шиг гэхдээ тийм үстэй байсан гэж байгаа юм. Битүүвтэр нимгэн. Монголч эрдэмтэн: Тийм үү? Монгол: Богихон үсэрхүү маягийн юмтай байсан гэдэг юм уу. Монголч эрдэмтэн: Сонсож байсан юм уу тэ? Монгол: Тийн сонсож байсан. Монголч эрдэмтэн: Аанхаан та ийм юм сонсож байсан уу? Тэр лмас нь хүнийг бариад долоогоод тэгээд тэр долоосон газар нь үс ургаж байсан гэж сонсож байсан уу? Монгол: Үгүй ээ. Монголч эрдэмтэн: Бас аман зохиол дээр мам гэж гарч ирдэг юм байна л даа. Тэрний учрыг та тайлбарлаад өгөөч. Сонсож байсан уу мам гэж? Монгол: Би мам гэж л дуулсан ямар учиртайг нь мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Мам алмас гэдэг нэг юм уу? Монгол: Мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Тусдаа өөр өөр юм юм уу? Монгол: Мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Та даян дээрх гэж сонсож байсан уу? Даяан дээрх ч юм уу? Монгол: Даян дээрхийн агуй л гэж сонссон. Өөр юм мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Яриад өгөөч. Монгол: Даян дээрхийн агуйн талаар уу мэдэхгүй. Хойшоо энэ хангайн аймгуудад л яригддаг. Монголч эрдэмтэн: Даян дээрхийн агуу юм уу тэ? Монгол: Тийн даян дээрхийн агуй л гэж сонсож байсан. Монголч эрдэмтэн: Хаана байдаг гэнэ ээ? Монгол: Хангайн аймагт л байдаг байх. Монголч эрдэмтэн: Өвөрхангай, Архангай аль хангай юм? Монгол: Аль хангайг нь мэдэхгүй. Хангай чигт л байгаа агууны нэр. Монголч эрдэмтэн: Бас ийм юм асууж байна аа? Могойн чуулганы тухай юу сонсож байсан бэ? Монгол: Би могойн чуулгантай тааралдаагүй. Гэхдээ сонссон. Могойн чуулган дээр очоод могой бол намар тал газраас дээшээ явж ууланд очиж чуулдаг юм шиг байгаа юм. Энэ талаар манай аймгийн Булган суманд болсон ийм явдал байгаа. Булган сумын Хавтгайд гэж баргиад байгаа. Тэр Хавтгайд баргиад яг уулын аманд дор тэгш тал дээр байдаг. Тэр баргиадын тэндээс дээшээ одоо могой их явдаг байсан. Би бас Булганы тэр баргиадад ажилж байсан. Тэгсэн тэнд байхдаа сонссон. Тэр нутгийн залуу намар дээшээ их олон могой яваад байхаар нь нэг оцнгой том могой явсан юм шиг байгаа юм. Тэрүүнийг уургаараа өлгөөл буцааж тавиад ингээл тэгээд саатуулаад байсан юм шиг байгаа юм. Тэгсээр байгаад энэ яадаг юм бол гээд дагаад явсан байсан чинь тэр ам руу гараад тэгээд ийм хонгионд очсон гэж байгаа юм явсаар байгаад. Тэгээд хонгионы гадаа очоод толгой нь цухуйгаад байгаад байсан гэж байгаа юм. Тэгсэн цаанаас нэг том могой гарч ирснээ хоёр гурав тасдаад хаясан гэж байгаа юм. Тэгээд тэр хөдөө хоргойгоод байсан залууд их муу юм болсон. Тэр нас барсан ч гэл үү яалаа. Тийм юм болсон гэж сонссон нутгийнхнаас. Могойн чуулганд хүн одоо анх удаа тааралдаад айдаг юм байна л даа. Том араг шиг хоорондоо арагцаглаад бөөн болоод тэгээд ичдэг юм байна. Хавар тэр эргэ хуу, хадны ангал жижиг ийм хөндий агуй тийм юманд л могой ичдэг юм байлээ. Тэгээд тэрүүнд анх таарсан хүн айсан хүн хэлгүй болдог гэж байгаа юм. Тэгээд хэлгүй болсон хүн дараа нь хавар могой ичээнээс нь гарахад нь идээ будаа тавьж мөргөж тэгээд хэл ордог гэж. Могойн чуулганыг хэрвээ хүн таарах юм бол ямарваа нэгэн байдлаар хор хөнөөл учруулж болохгүй. Хор хөнөөл учруулсан бол тэр улс бүгд бурхан болно. Монголч эрдэмтэн: Тийм үү? Монгол: Энэ талаар Ноён суманд болсон харамсалтай явдал байгаа. Олон могойн ичээтэй хавар таарсан юм байна лээ л дээ. Тэр гурван хүн байгаа. Жолооч тэгээд хариуцлагатай хоёр хүн байсан юм шиг байгаа юм. Тэгээд дээр нь савтай юм хийж шатаагаад тэгээд явцгаасан. Явсан дараа нь маш их дуу гарч дэлбэрсэн. Тэгээд тэр улсууд тэр жилдээ гурвуулаа нас барсан. Ийм одоо гунигтай. Могойн чуулганы талаар товчхондоо нэг иймэрхүү. Монголч эрдэмтэн: Лүүжин гэдэг нь юу юм бол? Монгол: Лүүжингийн талаар би хэлж мэдэхгүй нь. Хамрын хийд дээр очвол маш тодорхой ярьж өгнө тэрийг чинь. Лүүжин гэж ер нь тэр хүний хийморь сүлд доройтоод хүнд чинь одоо сүнс бий гэж яриад байгаа биз дээ. Тэр сүнс байхгүй болсон хүний сүнсийг дууддаг тийм л үйл юм шиг байгаа юм. Тэр талаар жинхэнэ хийдэг хүнээс нь асуувал сайхан хэлэх байх. Монголч эрдэмтэн: Сүнс нь зайлаад хаанаас дууддаг юм? Хаагуур явж байдаг юм гэж асууж байна энэ залуу. Монгол: Би ер нь шашныг нээх итгэдэггүй хүн шүү дээ. Гэхдээ сүнс мүнс байдаг л гэж байгаа юм. Сүнс маань биенээс гараад явчихвал тэр хүний биеийн байдал доройтно сэтгэх юм нь байхгүй болох ч юм уу ийм байдалтай л болдог юм шиг байна л даа. Тэрүүнийг л эргүүлж дуудаж байгааг лүүжин. Монголч эрдэмтэн: Хаанаас дуудах уу? Хаашаа явсан байх уу? Монгол: Бүү мэд. Хамрын хийд дээр л тэр талын юмыг сайн мэдэж байгаа. Лүүжин тавьдаг хүн тэнд байгаа. Монголч эрдэмтэн: Одоо энэ бороо ороод байгаа тийм ээ? Бороо ороод тэнгэр дуугараад аянга цахиад байхад дээр үед юу гэж хэлдэг байсан бэ? Монгол: Энэ ч яахав дээ дээр үеийн настайчуул бол тэнгэр дуугарахыг уруу дуугарч байна л гэж ярьдаг юм. Луу гэж байхгүй шд. Энэ яах уу нэмэх хасах цахилгааны үржил л яваад байгаа болохоос. Монголч эрдэмтэн: Аан тэр цахилгаан дуугарахад юу гэдэг байсан юм бол? Монгол: Дарь эх минь л гэж настайчууд их уулга алдана даа. Монголч эрдэмтэн: Дарь? Монгол: Дарь эх минь гэдэг шд. Бурхны нэр. Монголч эрдэмтэн: Дуугарахаар нь тэгэж хэлдэг байсан гэж үү? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Дугарахаар нь луу хоорондоо байлдаж байна гэсэн юм ярьж байсан уу? Монгол: Тийм юм ярьдаггүй. Тэнгэр дуугарахаар айдаг улсууд дарь эх минь гээд тэгээд манай говь нутагт л лав ийм заншилтай. Одоо айраг хийдэг ийм модон хувин байдаг юм. Тэрүүнийг бүлдэг. Яг тэнгэр дуугараад тачигнаад ирвэл. Тийм домтой. Монголч эрдэмтэн: Тэгэхэд яах уу? Монгол: Тэгэхэд яах уу тэр луу тэр айлд аюул авааргүй өнгөрөх юм уу хаашай юм. Монголч эрдэмтэн: Дээр үед хүмүүс одоо манай газар дэлхий байгаа шд ээ. Тэр хаана тогтдог байсан бэ? Тэр тухай юу гэж ярьдаг байсан бэ? Дээр үед. Монгол: Дээр үед тэр чинь их хийсвэр сонин л юм даа. Яст мэлхийний нуруун дээр дэлхий тогтож байгаа гэж. Монголч эрдэмтэн: Яст мэлхий. Зүгээр мэлхий биш яст мэлхий юм уу? Монгол: Яст мэлхий. Тэгэхээр тэр бол үнэмшилгүй юм байгаа биз дээ. Монголч эрдэмтэн: Газар хөдлөхөд юу гэдэг байсан юм бол? Санаж байна уу? Монгол: Газар хөдлөх талаар тодорхой юм ярьдаггүй байсан. Тэр газар хөдлөлтийг гамшиг аюул л гэж үзэж байсан. Монголч эрдэмтэн: Тэр яст мэлхий нь хөдлөхөөр газар хөдөлдөг гэж ярьж байгаагүй юу? Монгол: Үгүй. Монголч эрдэмтэн: Одоо бас энэ залуу асууж байна л даа. Дээр үед шарлийг ил таьвдаг байсан шд ээ. Авс энтэрт хийж доош нь газарт булахгүйгаар. Тэгэхэд одоо шарилтай морьтой явж байгаад тааралдвал хүн яах ёстой байдаг вэ? Монгол: Гэнэтхэн одоо тийм тохиолдол байж болно л доо. Тэгэх юм бол эцэг эхийн шарил бол тэр аль талд нь байна. Морьний зөв талд нь таарвал зөв талынхаа дөрөөг мулталж ёсолж эсвэл бууж өвдгөнд нь мөргөх ёстой. Аан зүгээр энгийн жирийн хүн байвал дөрөөгөө мултлах л байх даа. Хүнтэдгээд л өнгөрөх ийм учиртай. Монголч эрдэмтэн: Одоо бас ийм байж болох юм уу? За тэр хамаатан садан аав ээж нь байвал ойлгомжтой юм байна тэ. Зүгээр танихгүй хүн байгаад настай хүн байна уу? Залуу хүн байна уу? Тэрнээс нь шалтгаалах уу хүндлэх ёс нь. Монгол: Хүндлэх ёс бол настай залуу хамаагүй. Ямар хүндэтгэл үзүүлнэ түүнийгээ үзүүлээл өнгөрнө. Монголч эрдэмтэн: Хүмүүс ярьдаг юм байна л даа. Асуусан чинь ярьж байсан юм байна л даа. Мэдэгдэхгүй нэг сонин гэрэл гэгээ гараад байдаг. Машиных гэхэд машиных биш. Тэр туахай сонсож байсан уу? Монгол: Сонссон дайралдаж ч байсан. Монголч эрдэмтэн: Дайралдаж байсан. Аан за сонирхуулаад яриад өгөхгүй юу? Монгол: 2004 онд би баргидын хуралд суучаад буцаж явсан юм. Гурвуул хоёр мотоциклтой. Гурвуул явсан. Тэгээд баргидиас баруун тийш явж байхад нар шингэсэн байсан. Тэгээд бидний хойгуур нэг ийм гэрэл бутан дундуур яваад байсан байгаа юм. Мотоциклтой хүн баруун тийшээ ингэж явдаг билээ. Юу болдоо гэж би бодоод яваад байсан. Мэлээн явж байгаад гэртээ харихаас өмнө газар дунд буугаад тэр гэрлийг харч байсан. Бидний хойгуур жижиг толгод дундуур ороод замхарсан. Тийм байдлаар яг дэргэд хараагүй. Ер нь хүмүүст тохиодож байгаа. Монголч эрдэмтэн: Тэр нь юун гэрэл юм бол? Монгол: Юуных ч юм бүү мэд. Шинжлэх ухаан бол шувуу юм уу л гэж хэлэх гээд байгаа. Гэрэл бол их сонин. Монголч эрдэмтэн: Ямар өнгөтэй гэрэл байх уу? Цэнхэр улаан хар ямар байх уу? Монгол: Улаавтар. Монголч эрдэмтэн: Нэг ёсондоо мотоциклт гэж харахаар л гэрэл юм уу? Монгол: Тийн. Мотоцикл явж байна гэж харахаар холоос бол. Ойрхон бол их туяатай. Улаавтар улаан ч биш ээ. Тийм гэрэл тусдаг. Тэгээд өөдөөс нь явахаар холдоод байдаг. Буцаад орхичихоор ойртож ирээд байдаг. Ийм тохиолдсон юм байгаа. Бид нар яг юу гэдгийг мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Галын бурхан гэж хүмүүс ярьдаг шд ээ тийм ээ? Тэр тухай сонсож байсан уу? Сонсон байсан бол яриад өгөөрэй. Монгол: Галын бурхан гэж эмэгтэй хүнийг л хэлж байгаа өөр юм байхгүй. Монголч эрдэмтэн: Галын бурхан гэж эмэгтэй хүнийг хэлж байгаа. Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Гэрийн эзэгтэй гэсэн үг үү? Монгол: Гэрийн эзэгтэйг л хэлээд байгаа юм. Монголч эрдэмтэн: Аан тэгээд галын бурхан гэж байдаггүй гэж үү? Монгол: Галын бурхан гэж шашныхаа хувьд юм хэлж магадгүй л байх. Бусдаар бол мэдэхгүй. Галын бурхан гэж ногоон дээлтэй охин байдаг гэж хуучдууд ярьдаг шд. Ногоон дээлтэй охин байдаг гэж ярих юм байлээ. Монголч эрдэмтэн: Шашны хувьд уу? Монгол: Тийн шашны хувьд. Монголч эрдэмтэн: Хаана байдаг хаана оршдог юм бол тэр хүүхэн нь? Монгол: Гал дотор байдаг л гэсэн. Гэрийн эзэгтэйг л хүндэтгэсэн тийм хэллэг л гэж би ерөнхийдөө ойлгоод байгаа. Монголч эрдэмтэн: Гал чинь янз бүрээр асдаг шд ээ тийм ээ? Тэгээд хөх тийм дөл байдаг юм уу, оч үсэрч гараад байхаар нь яадаг юм бол? Галын бурхан ирж байна уурлаж байна, одож байна гэж сонсож байгаагүй юу? Монгол: Ер нь бол заахан дотор галаас цог босож ирдэг гэж байгаа юм ганцаараа. Цог босож байвал хүн ирхнээ гэж тиймэрхүү юм ярьдаг юм. Монголч эрдэмтэн: Та бас ийм юм сонсож байсан уу? Галанд одоо сонгины юу шидчихвэл ийм тийм болдог гэж сонсож байгаа юу? Монгол: Малын нүд өвдөнө. Хүний нүд ч гэсэн өвдөнө. Монголч эрдэмтэн: Гэрт ороход одоо энэ үүд байна шд ээ. Хаалганыхаа дээр хөрөө хавчуулсан байж байдаг юм. Тэр нь ямар учиртай юм бол? Монгол: Тэр яах уу гаднаас муу хэл ам хараал оруулахгүй гэж хийсэн дом. Монголч эрдэмтэн: Нэг хүн нөгөөдөө хараал хийдэг ч гэдэг юм уу. Тэрнээс нь болж тэгэж байгаа гэсэн үг үү? Монгол: Тийн хариулж байгаа гэсэн үг. Монголч эрдэмтэн: Хараал хийхэд би өөрөө хүнд дургүй хараал хийж чадах уу? Монгол: Бид бол хараал хийж чадахгүй. Монголч эрдэмтэн: Тусдаа хүн байдаг юм уу? Хараал хийдэг. Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Тэр хүн нь ямар хүн байх уу? Монгол: Мэдэхгүй ээ. Монголч эрдэмтэн: Сонсож байгаагүй юу тэ? Монгол: Үгүй. Хараал хийдэг хүн байдаг гэж ярих юм байна лээ. Монголч эрдэмтэн: Яагаад тэрийг хараал гэдэг юм бол? Хар гэдэг үгнээс аваад хараал болчиж байгаа юм уу? Монгол: Яг бас нарийн мэдэхгүй ээ. Хар хар-аал гэж байгаа юм. Монголч эрдэмтэн: Магт магтаал, ер ерөөл гэдэг шүү. Монгол: Тийм муухай хар баруун харанхуй гэсэн тийм л үгний гаралтай юм уу. Хар хэл ам л гэж ярьдаг шд. Хараалч гэж миний сонссоноор хараалч хүний хэл нь хар байдаг гэж сонссон. Монголч эрдэмтэн: Хар өнгөтэй гэж үү? Монгол: Тийн. Тэгэхлээр хараал хар гэдэг тэрнээс ч үүсэлтэй байж магадгүй. Монголч эрдэмтэн: Хүн чөтгөр хоёр маргасан юм байна л даа. Хэн юунаас айдаг вэ гэж тиймэрхүү юм сонсож байсан уу? Монгол: Үгүй ээ. Тэр тухай ерөөсөө сонсоогүй юм байна.