Бороо, Ширчин, халха интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Бороо1 , Ширчин 2
Монголч Эрдэмтэн: Танаас зөвлөх тодруулах зүйлүүд байгаа.Юуны түрүүнд одоо өөрийгөө танилцуулна уу? Хэдэн онд төрсөн бэ?
Монголч 1 : Би энэ Луус нутгийн хүн би одоо 40 онд төрсөн энэ нутагт аан тэгээд төрснөөсөө хойш бол цэргийн алба хааж ирээд энэ орон нутагтаа ажиллаж байгаа тэрнээс тэтгэвэртээ ойрмогхон гарсаан одоо 70 дөхөж явна даа за хийж байсан ажил яах вэ мал ч маллаж л байлаа за тэгээд цэрэгт явснаас хойш бол жолоочийн ажил жаахан хийсэн 30 гаруй жил болсоон. За одоо сүүлийн үед бол яахуу өөрсдийн хүүхдийг мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа түүнийг дагаж төвд ч байдаг хөдөө ч байдаг ажилладаг юм уу одоогийн байдлаар бол төвд байж байна даа
Монголч Эрдэмтэн: Таны хувьд?
Монголч 2:Би Ширчин гэдэг хүн. Би болвол 1947 онд төрсөн. 10-р анги төгсөөд, багшийн ажил хийж эхэлсэн. Заримд нь тэгээд күрсээр математикийн багшийн ажил эзэмшсэн. Тэгээд насаараа багшийн ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо тэтгэврийн хүн байна аа.
Монгол 1: Миний нэр бор гэдэг хүн шүү.
Монголч Эрдэмтэн: Таны аав эцэг эх хаанахын хүн байсан бэ? Энэ нутгийн хүмүүс үү? Өөр нутгаас нүүж ирсэн хүмүүс байгаа юу?
Монголч 1: Манай өвөг эцэг эх бүгд бол энэ нутгийн гаралтай. Ерөөсөө л үндсэндээ. Би одоо бол эхээс долуулаа төрсөн. Хоёр нь болвол ертөнцийн жам ёсоор бурхан болсон. Одоо бол таван хүн байгаа. Би одоо дороо дөрвөн дүү байгаа. Ингээд энэ нутагтаа ажилж амьдарч байдаг. Манай өвөг эцэг бол байхгүй ээ бурхан болсон.
Монголч Эрдэмтэн: Ширчин гуай таны хувьд?
Монголч 2: Миний хувьд бас л өвөг эцэг, эмэг ээжээс эхлээл эндэхийн Луус сумын улсууд аа. Зүгээр би бол өөрөө хойд Эрдэнэдалай суманд өссөн. Намайг жоохон байхад манайх Эрдэнэдалай сум руу шилжээд өссөн. Тэнд анх сургуульд орсон. Тийм л хүн. Ер нь бол гарал үүсэл Луус сумых.
Монголч эрдэмтэн: Ураг овог гэвэл хэний хэн бэ?
Монгол: Ураг овог гэвэл Тодог овгийн.
Монголч Эрдэмтэн: Тодог овог?
Монгол 1: Тодог гэж овог байна. За Норжинлхамын Бор гэдэг хүн.
Монголч 2: Миний ураг дээд овог нь бол Булгууд гэдэг овог байдаг юм байлээ. Тэгээд Балжин гэдэг өвөг эцгээрээ овоглож явдаг.
Монголч эрдэмтэн: Хоёулаа Халх гэсэн үг үү?
Монгол 2: Тийн.
Монголч эрдэмтэн: Ер нь энэ улсууд сонсож байсан юм байна л даа. Танай нутгаас гаралтай мундаг алдартай бөх гээд байсан юм байна. Тэгээд тэр бөх зодог шудгаа тайлаад өөр нутаг явсан байна. Та тэр талаар юу сонсож байсан бэ? Яриад өгнө үү?
Монгол 2: За энэ Хур харцага гэж тийм залуу их бяр чадалтай хүн байсан юм гэнэ ээ. Манай энэ Говь Түшээ гүний хошуу гэж байсан тэр нутагт яг манай энэ суманд биш Дундговийн харьяаны л тийм хүн байсан. Тэр хүн одоо их ядуу амьдралтай ядарсан хөгшин ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг тийм жоохон залуу байж л дээ. Тэгээд өсөөд том болоод их сайхан бөх болсон юм байна. Тэгээд нэг зун одоо бас манай нутагт энэ хавиар ган гачиг болоод айлууд мэлээн нүүсэн юм байна л даа. За тэгээд тэр айл нутаг дээрээ ээжтэйгээ хоёулхнаа хоцрох болсон.тэгээд бас айлуудаа дагаад нүүх гээд тэр үеийн захирагчаас тусламж гуйж очсон юм байна л даа. Гэрээ ачаад ээжийгээ аваад дагаж явах гээд тэгэхэд тэр хүн бол чи бол ядуу зүдүү хүн гээд унаа сууцуу өгөөгүй. Тэгэхээр нь нөгөөдөх чинь бяртай хүн байсан учраас гэрээ ачиж баглаж үүрээд дээр нь ээжийгээ суулгачаад тэгээд тэр ноёныхоо гадуур гарахдаа мөргөсөн маягтай мөргөх ая үзүүлж, тэгэхээр ээж нь намайг унагачихна зөөлөн яв гэж хүүгээ бас зандарч загнаж байсан. Тэгээд тэр хүн тэгэж явахдаа, зодогоо тайлаад энэ нутагт надаас өөр бөх битгий төрөх болтгуай гэж хэлээд тэр зодгоороо газар шавхарч савсан гэсэн домог байдаг. Тэгээд тэр савсан газрыг нь болвол Савах гэж.
Монгол 1: Тийн одоо аймгаас нааш байдаг.
Монгол 2: Зодох гэдгийг нь бол манай энэ ус байгаа юм. Энэ сумын ус.
Монголч эрдэмтэн: Шавхардахаар нь л ус гарсан гэж үү?
Монгол 2: Үгүй ээ тэр хүнд зодуулсон гэдэг утгаар нь нэрлэсэн байхгүй юу. Тэгээд манай энэ усыг Зодох гэж нэрийдээд, тэгээд тэр зодогоороо савсан газрыг нь Савах гэж нэрлэсэн. Тийм домог байдаг юм байлээ.
Монголч Эрдэмтэн: Та нэмэх юм байгаа юу? Тодруулж нэмэх юм.
Монголч 1: Тэр хүн одоо ээжийгээ гэрээ үүрээд тэр үед сархинаг тооно гэж байсан байгаа юм. Энэ монгол тооно чинь хоёр хуваагдаад газар түшдэг юутай тэрийгээ дээш нь харуулж ачихлаараа сайхан ачлагны сав болдог. Тэгээд баруун хойд зүгтээ явж өнгөрсөн байгаа юм тэр хүн. Ээжийгээ аваад гэрээ аваад.
Монголч эрдэмтэн: Баруун зүг рүү явсан юм уу?
Монгол 1: Баруун хойд зүг рүү. Тийм учраас Өвөрхангай гээд хангайн нутгуудад бөх илүү төрсөн. Тэгээд энэ говь нутагт тэр хүнийг явснаас хойш бөхийн удам их бага болсон. Яриа домог байдаг гэсэн. Энэ бас ам дамжсан яриа л болтой юм даа. Тэр Хур харцага гэдэг хүн байсан. Дундговь бөх муухантайхан болоод сүүлийн үед гурван жилийн өмнөөс Дундговь аймаг Хур харцага гэсэн бөхийн дэвжээ нийлүүлж бий болгоод, одоо болвол улс, аймгийн алдар цолтой улсууд барилдахдаа Дундговь аймгийн Хур харцага бөхийн дэвжээний тэрний тэр гэж овоглож явдаг. Монгол улсдаа бол.....нэр усаар хаяглаж.....
Монгол 2: аан тэр Хур харцагын Таг гэж бас гэж Их Газрын Чулууны зүүнтэй тийм хад байдгинн уул байдгийн дов ….
Монголч Эрдэмтэн: Уул юм уу? Дов юм уу? аан зөв зөв.
Монгол 2: Уул уул. Тэрүүнийг бол манай ерөнхий сайд байсан Наранцацралт гэдэг хүн одоо тэр, одоо энэ Даян Аварга Сүхбат энтэрийг авчирч тагийг тахиж бас аргадаж юу яасан юм.
Монголч Эрдэмтэн:Тэр нь Таг гэж ойлгоход юуны таг юм бол?
Монгол 2: Таг гэдэг чинь зүгээр л нэр байхгүй юу.
Монголч эрдэмтэн: Тэр газар нь Хур харцагатай ямар холбоотой вэ?
Монгол: Тэр хавьд л амьдарч байсан тийм хүн байхгүй юу.
Монголч эрдэмтэн: Тэр Таг гэдэг газар уулыг тахисан юм уу?
Монгол 2: Тийн тахисан аргадсан.
Монгол 1: Тэр чулууны ууланд байгаа юм л даа. Их Газрын Чулуу гэж байгаа. Тэнд бол манай алдарт уртын дуучин Дундговийн Норовданзад гуайд тийм хөшөө бий болгосон. Тэр чулууны уул Гурвансайхны нутагт байгаа. Аймгаас цааш та нар очсон уу үгүй юу?
Монголч эрдэмтэн: Үгүй.
Монгол 1: Их Газрын Чулуу гэж бий. Тэнд бол Дундговь аймаг анх удаа тэр Задгай Театр гэдэг юм байгуулж урлагийн үйл ажилгаа явуулж байгаа гэж яриад байгаа биздээ сүүлийн үед .
Монголч эрдэмтэн: Их газарт уу?
Монгол 1: Тийн Их Газрын Чулуу. Тэгээд тэр манай монгол улсын алдарт уртын дуучин Норовбанзад гуайн хөшөө тэнд бий.
Монголч эрдэмтэн: Их газарт уу?
Монгол 1: Тэгээд тэрэнд нээлтээр далимдуулж тэнд болвол тэр Хур харцагын Таг маг гэдгийн тахиж таг наранд цацарласан эд байгаа юм. Тэнд нь очиж тэр үзэх юм бол тэр газар нутгийн хөрснийх нь байгаль хамгаалагч, оршин суугч улс бол бүгд аятайхан тайлбарлаж өгөх байх. Энийг бол газар газарт алдаа ярьдаг явдал бий. Гэхдээ уучлаарай би дутуу ч ярьсан байж болно.
Монголч эрдэмтэн: Хэдэн жилийн өмнө болж байсан бэ тэр?
Монгол 1: Одоо гурван жилийн өмнө.
Монголч эрдэмтэн: Гурван жилийн өмнө?
Монгол 1: Их Монгол Улсын 800 жилийн ойгоор барьсан юм. Дундговь аймаг анх удаа тэр хээрийн Задгай Театр гэдгийн Дундговь аймагт нээгээд тэнд их ёслол болж...
Монголч эрдэмтэн: Одоо ингээд Хур харцага чинь надаар дуусга энтэр гэдгийг нь хараал гэж ойлгож болох уу?
Монгол 1: Хараалч юм уу даа. Ноёндоо муу санасны улмаас л тийм үг хэлж орхисон юм уу даа.
Монголч 2: Хараал биш л дээ. Тэр ер нь зүгээр тангараг ч гэх юм уу.
Монголч эрдэмтэн: Хараал үйлдэхийг чинь нэг хүнд муу санахыг л хэлж байгаа биз дээ ер нь бол. Тэр Хур харцагын хэлсэн үг нь хараал биш гэж ойлгож болох уу?
Монгол 1: Хараал биш. Тэр өөрийнхөө хошуу нутгийн ноён захирагчид л гомдож гомдсон гомдлоо л ….
Монголч эрдэмтэн: Гомдсон гомдлоо л мэдүүлж тэгэж хэлж байгаа юм байна тэ. Аан гэхдээ тэр үг хэлснийх нь дараа л бөхчүүд төрөхөө болсон юм уу?
Монгол 2: Тийн. Ер нь манай аймагт нээх их бөх, бөх байсан л даа гэхдээ энэ баруун хойд талынх шиг олон биш л байсан байхгүй юу. Тэгэхээр ер нь тэр юунаас л болсон байх гэж улсууд бас ойлгодог, ярьдаг тийм л байхгүй юу.
Монголч эрдэмтэн: Аан тэгээд бас нэг юм сонсож байсан юм. Одоо нэг хүний цээж тийм ээ? Үхсэн хүний цогцос гэх үү дээ. Гөлөглөж байсан юм байна.
Монгол 1: Аан чоно гөлөглөж байсан энтэр гэдэг тийм яриа байдаг л даа.
Монголч эрдэмтэн: Тэр домог тухай юу сонсож байсан бэ? Сонсож байсан уу?
Монголч 1: Сонсон сонссон. Гэхдээ тэр талаар сайн дэлгэрэнгүй ярж чадах болов уу мэдэхүй байна.
Монголч эрдэмтэн: Сонссоноо л яриад өгөхгүй юу? Ямар ч гэсэн.
Монгол 2: За одоо энэ миний дуулсан бол би бас Бор гуайг бодвол дөрөв, тав дүү. Бас мэлэн сүүлийн үед сонссон шд ээ. Тийм учраас сайн мэдэхгүй байна. Намайг бараг гараагүй байхад л гарсан асуудал юм шиг байдаг юм тэр бол. Дэмбэрэл гэж том биетэй, бяр чадалтай тийм хүн манай энэ хавьд нутаглаж.
Монголч эрдэмтэн: Энэ Дундговиос гаралтай хүн байсан юм байна тийм үү?
Монгол 2: Тийн. Ер нь энүүхэн хавьд л, энэ хошуу нутагт ингэж амьдарч байсан хүн юм байна л даа. Тэр хүн бол яах уу ер нь харахад ч бас их том. Их Монгол гэдэг шиг их том хүн байсан гэж улсуд ярих юм байна лээ. Тэгээд тэр хүн бол яах уу байгалийн жамаараа насан өтөлж, тэр хүн бол тийн янзан бүрийн гадны саад тотгор юм хүм болоогүй. Зүгээр одоо байгалийнхаа жамаар нас барсан. Тэгээд үед чинь дандаа ил хөдөөлүүлдэг байсан. Тэгээд ил хөдөөлүүлснийх нь дараагаар одоо энэ хавирга цээжнийх нь яснууд болвол үргэлжээрэй байсан. Тийм учраас тэр одоо хээрийн амьтан болвол цээжнийх нь хонхор дотор гөлөглөсөн байсан. Яриа байдаг юм байлээ. Бид нарыг жоохон байхад аав ээжийн ам дамжсан яриа байдаг.
Монгол 1: Бид нар ямар нүдээрэй үзсэн биш дээ.
Монгол 2: Зүгээр сонсож байсан.
Монгол 1: Тийм юм байдаг юм аа.
Монголч эрдэмтэн: Тэр Хур харцага баримжаагаар хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан юм болоо? Хэзээ ер нь гарч ирж байсан юм бол?
Монгол 2: Одоо 100-аад жилийн өмнө гэж гэх юм уу даа. Одоо энэ хувьсгалаас өмнөхөн л байсан юм байлээ. Хур харцага бол мэлээн саяхных юм байлээ. Яригддагийн байлээ.
Монголч эрдэмтэн: Дэмбэрэл гуайн тухайд?
Монгол 2: Дэмбэрэл гуай бол тэр хүнээс арай сүүлд.
Монгол 1: Сүүлд ээ сүүлд.
Монголч эрдэмтэн: Хувьсгалын дараа гэсэн үг үү?
Монгол 1: Тийн тийн, дундуур ч гэх юм уу. Одоогоор...
Монголч эрдэмтэн: Энэ өнгөрсөн 100н жилийн юу?
Монгол 1: Өнгөрсөн зууны дунд үед.
Монгол 2: Арван хэд юм уу, хорин хэдэн оны үед юм шиг л яригддаг шд. Тэр Дэмбэрэл гуайн тухайд бол.
Монголч эрдэмтэн: Чоно гөлөглөсөн гэж ярьж байгаа шд ээ тэ. Яагаад одоо араатан амьтан хүний цээжинд гэх юм уу даа. Хүнд очоод гөлөглөчхөв үү? Яагаад заавал чоно юм бол? Өөр нэг гөлөглөдөг шд ээ. Зулзага гаргадаг шд ээ.
Монгол 2: Тэр үед манай энэ говь нутагт чоно бол тэр үед байсан. Мэлээн элбэг ч байсан. Зээр гөрөөс ч их байсан учраас тэрүүнийгээ дагаад чоно болвол их. Тэгэхээр чоно гэдэг амьтан чинь заавал тэр агуй, нүх, хонгилд орогнож, тэр гөлгөө гаргадаг амьтан юм л даа. Тэгэхээр манай энд чинь болвол тийм агуй тийм юм болвол байхгүй. Тэгэхээр бол тааралдсан газар нь л тэр болж таарсан.
Монголч эрдэмтэн: Одоо чоно байгаа юу? Энэ хавьд.
Монгол 2: Одоо бол цөөхөн. Бараг байхгүй дээ.
Монголч эрдэмтэн:
Монгол:
Монголч эрдэмтэн: Одоо ингээд чоно гээд араатан хүний одоо цээжинд гөлөглөсөн гэдгийг сайнаар ойлгож болох уу? Муугаар бэлгэдэл чанарын хувьд юугаар ойлгож болох уу?
Монгол 1: Янз бүрийн талаасаа юу?
Монголч эрдэмтэн: Тийн.
Монгол 1: Тэр нээх одоо хортой ч юм уу. Эсвэл асар их нийгэмд тустай гэх юм байдаг байх аа.
Монгол 2: Тохиолдолын л асуудал.
Монголч эрдэмтэн: Одоо тэгээд муу ч гээд байх юм байхгүй. Саймшираад ч байх юм байхгүй.
Монгол 2: Нээх сайшаагаад ч байх юм байхгүй. Тэрийг бол цэвэр тохиолдлын л зүгээр тэр хүний одоо тэр араг яс нь үргэлж байсан нэгдугаарт. Хоёрдугаарт тэр хүн бол мэлээн том хүн байжээ гэдгийг л дотруулах үүднээс л яригдаж эхэлсэн. Тэрнээс биш өшөөгөөр сайшаагаад муушаагаад байх юм байхгүй.
Монголч эрдэмтэн: Одоо ингээд хээр морьтой ч юм уу, амрахаар яваад, адуу малаа хариулж явж байгаад нэг ил тавьсан хүний хүүр гэх юм уу? Юу гэх юм. Тэрийг харвал хажуугаар өнгөрвөл сайн гэж ойлгох уу? Муу гэж ойлгох уу? Ер нь тэр тал дээр хамаатай юу?
Монгол 2: Хамаа байхгүй. Тэр бол яах уу зүгээр өөрийн төрөл садангийн тийм хүн байдаг юм уу. Ер нь бол тийм нас барсан хүний шарлийн дэргэдүүр өнгөрөхдөө монгол хүн заавал дөрөөгөө суллаж, дөрөөнөөсөө хөлөө авч, бууж зогсож хүндэтгэж гэдгийгээ харуулж тэгэж өнгөрдөг байсан.
Монголч эрдэмтэн: Тааралдчуул муу юм болох юм байна гэсэн юм байхгүй юу?
Монгол 2: Тийм юм бол байхгүй ээ.
Монголч 1: Эмээлийн дөрөө суллаж өнгөрдөг гэсэн домог байдаг шүү.
Монголч эрдэмтэн: Дөрөөнөөсөө ингэж гаргана гэж ярьж байгаа шд ээ тэ. Зөвхөн шарил марил хараад эсвэл овоо, хүндэтгэлийн хайрхан майрханы хажуугаар давхиж явж байхдаа бас тэр дөрөөнөөсөө хөлөө гаргах уу?
Монгол 1: Үгүй.
Монголч эрдэмтэн: Өөр тохиолдолд байх уу?
Монгол 2: Өөр тохиолдолд байдаггүй. Тэр зүгээр шарилын дэргэдүүр өнгөрч байхдаа хүн өөрийг нь хүн байсан гэдэг утгаар нь хүндэтгэж байна аа гэсэн үг.
Монгол 1: Овоо тахилга махилгатай юман дээр тэгэхгүй. Ганцхан хүн талаас нь л хүндэтгэж тэгэж байсан заншил байх шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Одоо бас нэг ийм юм байгаа юм. Та нар иймэрхүү юм сонсож байсан уу? Одоо том бөх бяртай мундаг чадалтай хүн одоо хий үзэгдэлтэй тулалдах ч юм уу? Чөтгөр шуламтай байлдсан та нар тиймэрхүү яриа хөөрөө, хууж яриа сонсож байсан уу?
Монгол 1: Миний хувьд үгүй юм байна аа.
Монгол 2: Ёстой дуулаагүй юм байна.
Монголч эрдэмтэн: Бас энэ Хур харцагын тухай сонсож байсан юм байна л даа. Тэгэхэд бас нэг хүн ярьж байсан гэнэ ээ. Тэр Хур харцага нь өөрөө ахтай ч юм уу дүүтэй басйан юм байна. Эрэгтэй дүүтэй ах ч юм уу. Тэр нь болвол ихэр ч юм уу яаж мэдэх вэ дээ. Ямар ч байсан ах дүүтэй юм байна л даа. Тэр ахыг нь ч юм уу? Дүүг нь ч юм уу? Хөвсгөлөөс баруун аймгаас хүн ирж авч явсан юм байна л даа. Тийм юм сонсож байсан уу?
Монгол 2: Тэр ёстой мэдэхгүй юм байна. Би л лав дуулаагүй.
Монголч эрдэмтэн: Эхээсээ хоёулаа байсан чинь...
Монгол 1: Олон домог яриа бий л дээ. Газар газарт янз бүрээр ярьдаг болтой юм байна лээ. Бид нар бол дутуу ч ярьсан байж болно. Баталгаатай сонссон юм алга л даа.
Монголч эрдэмтэн: Та нарын бодлоор яагаад урагшаа явсан юм бол? Зүүн урагшаа ч юм уу?
Баруун хойшоо баруун хойшоо буруу ярьж байна. Өөр газар юм явж болно шд яагаад заавал тийшээ явсан юм бол?
Монгол 2: Тэрийг мэдэхгүй. Зүгээр өөрийн явах зүг нь байдаг юм уу?
Таарсан зүг нь байдаг юм уу.
Монгол 1: Эсвэл одоо би энэ говийн нутгаас холдож хангай сайхан газар очино амьдарна гэсэн санаагаар, бодлоор тэгэж явсан болов уу гэсэн бас тийм юу байгаа шүү. Энэ бол манай хойш явсан чиг нь тэгэж таарсан юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Одоо бас ийм нэг домог гэх юм уу, яриа гэх юм уу бас байдаг юм байна л даа. Бөх байсан хүний шарлийг, ясыг гэх юм уу даа муугаар хэлвэл, өөр нутгийн улсууд ирж хулгайлж авч явдаг. Хулгайлж авч яваад өөрийнхөө нутагт аваачиж тавихаар тэндээс бөх илүү болдог гэж сонсож байсан уу?
Монгол 1: Тийм яриа бас байдаг шүү.
Монгол 2: Тийм яриа байх юм байлээ. Тэрүүний ясыг тэр хулгай хийж аваачиснаас болж тэнд гарсан гэсэн юм дуулаагүй. Тиймэрхүү юм байдаг шд ээ.
Монгол 1: Ам дамжсан яриа байдаг.
Монгол 2: Бөхийх ч биш. Хурдан морины толгойг хүртэл хулгайлдаг авч аваачдаг гэсэн юм зөндөө байдаг л даа.
Монгол 1: Монгол заншил нарийн юм даа тэ. Тийм юм бас байх юм байдаг шүү дээ. За гэхдээ хэнийг хаана хулгай хийгээд аваачсаныг бид дуулаагүй.
Монголч эрдэмтэн: Хурдан морины толгойг хулгайлж байсан тохиолдол та нарт тохиолдож байсан уу?
Монгол 1: Байхгүй. Тийм юм бол мэдэхгүй. Энэ бол ерөөсөө Монголчуудын нэг бэлгэдлийн чанартай юм уу хаашай юм.
Монгол 2: Сая болсон асуудал шд. Хоёр жилийн өмнө Дарьгангын Алтан овооны тахилга. Тэрэн дээр одоо чинь энэ манай улсын наадамд хамгийн олон түрүүлсэн Ононгийн Хээр гэдэг морь тэр наадамд давхиж ирээд тэгээд тэндээ үхсэн. Тэр овооны наадам дээр үхсэн юм. Тэгээд тэр эзэн нь очиж авахаас өмнө л толгой нь алга болцон байсан. Тэр бол сая хоёр жилийн өмнө.
Монгол 1: Дөрвөн жилийн өмнө, гурван жилийн өмнө ч юм уу. Их ойрхон сая.
Монголч эрдэмтэн: Тэр толгой нь олдсон юм болов уу?
Монгол 1: Олдоогүй болоол тэгэж ярьсан байх.
Монгол 2: Монголчууд бол сайн мориныхоо толгойг болвол авч хадгалдаг эсвэл..
Монгол 1: Тахидаг.
Монгол 2: Өөрийнхөө нутгийн овоон дэр тавьж, тахидаг тийм заншилтай л дээ. Тэгээл тэр тэр эзэн нь тэгж л яах очсон аль хэдийн аваад явсан байсан.
Монгол 1: Тэр бол бодит баримт.
Монголч эрдэмтэн: Тэр толгойг нь яг хурдан алдартай морь болохоор тэгэж хулгайлсан юм уу?
Монгол 2: Тэгэлгүй яахав.
Монголч эрдэмтэн: Тэр нутагт өөр дахиж хурдны морь төрөөсөө гэдэг үүднээс юм уу?
Монгол 2: Тийн тэгэж л байхгүй. Авсан хүн тэгэж л авч байгаа шд.
Монгол 1: Хурдыг нь өөртөө шингээх зорилготой ч гэдэг юм уу. Тийм л бодлын үүднээс авч байхгүй юу? Бэлгэтэй талыг л бодож авдаг юм шиг байгаа юм тэр бол. Тийм байж эзэнд нь хэлэхгүй хулгайлж авна гэдэг сонин л юм даа
Монголч эрдэмтэн: Гуйж авбал өгөхгүй шд.
Монгол 1: Тийн өгөхгүй.
Монголч эрдэмтэн: Морь хулгайлдаг хүмүүс байна шд ээ.
Монгол 2: Сайн эрчүүдээ.
Монголч эрдэмтэн: Сайн эрчүүд арай биш ээ. Зүгээр морь хулгайлдаг хүмүүс байдаг шд ээ.
Монгол 2: Аан заза.
Монголч эрдэмтэн: Сайн эр биш. Тэднийг одоо араас нь хөөж давхих хэрэг гардан шд ээ. Эзэд нь гэх юм уу агт морьдныхоо. Тэгэхэд ийм юм та нар сонсож байсан уу? Чонын тийм ээ судсыг шатааж аль зүг явсан бэ гэдгийг мэддэг. Тэр тухай сонсож байсан уу? Яриад өгөөч сонсож байв уу?
Монгол 2: Тэр ч аль зүг явсныг нь мэдэхэд чонын шөрмөс шатаах ул нь тэр үеийн домог. Тэр бол домог л юм л даа. Яг тэгсэнийг нь бол мэдэхгүй юм. Хэрвээ тэр юм аа алдсан хүн чонын шөрмөс шатаавал авсан хүний гар хөл ингэж татдаг ч юм уу.
Монгол 1: Эргүүлж авчирч өгдөг тийм байсан.
Монгол 2: Тэгэхээс нааш тэнийдэггүй. Тиймэрхүү домог байдаг юм байлээ.
Монгол 1: Ухаан нь юу гэмээр юм бэ дээ. Муу арга, хулгай хийгээд аваад явж байгаа хүнийг хараал хийнэ гэдэг шиг муу аргаар зогсоож энийг бүр дээр үеээс эхлэн шашинтай холбогдолтой.
Монгол 1: Ном судартай ч холбоотой байж болно. Дээр үеийн мундаг тэр лам улсууд чинь одоо тэр хулгай хийгээд явсан хүний араас юм уншаал, одоо яадаг ч байдаг юм тарни марни уншаад дор нь зогсож нэг бол буцаж ирж тэр хүн д өөрт нь юмыг нь өгч аргадаж өөрийгөө зүгээр болгож явж байсан домог.
Монголч эрдэмтэн: Ямарч хулгай байж болох уу?
Монгол 2: Ямарч хулгай.
Монгол 1: Ямарч хулгай тэгэхлээр тэр дээр үеийн шашины шинжлэх ухаан хөгжиж байх үед тэр ном судрыг ямар журмаар сайн эзэмшиж тийм эрдэм сурсан ухаан нь лам хүн ч байдаг юм уу тэр юм хийдэг өшөө мэргэшсэн хүн ч байж болох талтай байсан байгаа юм. Тэгэж ярилцах байдаг шүү дээ. Тэр бол баримттай байсан юм.
Монголч эрдэмтэн: Та нар тэгэж байсан уу?
Монгол 1: Бид ямар юмаараа тэгхэв.
Монгол 2: Бид нар бол зөвхөн дуулагч нар.
Монгол 1: Дамжсан яриаг л сонссон болохоос. Бодоход үнэн л байсан юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Чонын шөрмөсийг шатахдаа эзэн нь шатаах уу? Тусдаа шатаадаг хүн байх уу?
Монгол 1: Тэр яахав хулгайд юмаа алдсан улс л тийм юмыг аргалдаг тусгай хүн байхгүй юу даа тийм ээ. Тэрэн дээр ирж манайх одоо тийм юм алдлаа. Та одоо аргалж мэргэлж өгөөч ч гэдэг юм уу. Ийм маягаар ажиллаж байсан юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Мэргэлдэг хүн байх хүн нь байна шд ээ.
Монгол 1: Тийн тусгай мэддэг...
Монголч эрдэмтэн: Үзмэрч юм уу?
Монгол 1: Тийн одоо тийм ч юм уу. Тэгээд тийм хүн авч явж гэдгийг мэргэлж таагаад араас нь болвол шөрмөс шатаана. Тэгээд тэнд нь бас янз бүрийн уншлага, дом шившлэг тэр хүнд давхар хийж басйан тийм үйлдэл байсан юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Одоо дом гэдэг нь шатааж байгаа гэсэг үг шд ээ.
Монгол 1: Тийн дом нь.
Монголч эрдэмтэн: Шившлэг нь үг хэллэг байгаа юм болов уу?
Монгол 1: Өөрт нь бол байдаг л байхдаа. Тэр юм хийж байгаа хүнд бол.
Монголч эрдэмтэн: Та нар мэдэхгүй тэ яг юу гэдэг юм яадаг юм?
Монгол 1: Бид нар одоо ямар юм уншиж юу хэлж байсан бүү мэд.
Монгол 2: Шившлэг гэдэг бол ухаан нь дотроо бодож уншдаг юмыг нь л шившлэг гэж ярьдаг шүү дээ.
Монголч эрдэмтэн: Аан тийн үгээр хэлэхийг л шившлэг гэж байгаа шд.
Монгол 2: Дом гэдэг чинь бол...
Монголч эрдэмтэн: Үйлдэл нь тэ?
Монгол 2: Юм хумыг шатаах барих тэрүүний нэг.
Монголч эрдэмтэн: Мэргэн хүн өөр ямар юм хийж болох вэ? Одоо энэ нэг шатаах байж болох юм байна. Өөр ямар тохиолдол тохиолдвол тэр үзмэрч мэргэн хүн дээр очих вэ?
Монгол 2: Яахавдээ зөвхөн малаа хулгайд алдах биш зүгээр алдчиж болно шд ээ. Аан мөн юм хум, үнэтэй цайтай юмаа хаяах ч юм уу, гээж ч болно, алга болгож болно. Тэр үед мэргэн хүнээс асуудаг шүү дээ. Тэгэхлээр чинь зарим нь зоос гүйлгэдэг. Зарим нь одоо чулуу татдаг. Зүгээр номоо харж байгаад хэлдэг. Тэгээд болвол бас таадаг, мэддэг тохиолдол зөндөө л байдаг шүү дээ.
Монголч эрдэмтэн: Аан бас тэрнээс гадна өвчин гарвал тэрэн дээр очих уу?
Монгол 2: Асууж барьдаг тийм юм бас байсан л юм байлээ дээр үед.
Монгол 1: Хаанаас юунаас болж гэдгийг мэдэж тааж байсан юм шиг байгаа шүү. Ухаан нь өвдсөн хүн мэргэлүүллээ гэхэд за танайд бол тийм юмнаас болж тийм юм байсан юм шиг байгаа шүү. Тэрийг бол түүх судлаач улс л мэдэх байхдаа. Бид бол сонссоноос цааш мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Одоо энэ хүн ингэнээ. Би одоо очлоо. Тэр үзмэрч хүн тэгэж хэлж байна. Чи одоо чонын шөрмөс аваад ир гэж хэлж байна тэ. Тэгэхэд би өөрөө шатаах уу? Эсвэл тэр үзмэрч хүн өөрөө шатаагаад харах уу?
Монгол 2: Өөрөө шатаадаг юм гэсэн. Тэр бол одоо ч гэсэн хүн шөрмөс шатаачина шүү гээл тэгэж л байдаг юм. Тэр бол дом нь учраас хэн ч шатаасан болно. Заавал тэр үзмэрчээр шатаалгана гэж байхгүй.
Монголч эрдэмтэн: Өөрөө шатааж болдог юм уу?
Монгол 1: Тийн.
Монголч эрдэмтэн: Үзмэр ч хүн дээр очиход тийм зүстэй тийм тийм хүн хулгай хийсэн байна гэж чадах уу?
Монгол 2: Хэлдэг юм гэсэн.
Монголч эрдэмтэн: Шар гэх юм уу? Бор гэх юм уу?
Монгол: Бүр тийм хүн тэгэж хэлдэг гэсэн. Тэр зүгээс ирсэн. Тийм юмтай ирсэн. Тийм олсон юм зөндөө сонсогдож байсан.
Монгол 1: Зоос гүйлгэж мэргэлдэг Монгол арга байна шүү дээ. Тийм улс хүртэл өнгө зүс нэр томьёогоор нь хэлдэг байгаа шүү. Тэр бол таарсан тохиолдол байгаа юм.
Монгол 2: Үзмэрч мэргэн хүн дээр очоод эдгэрнэ энтэр гэдэг бол сүсэг бишрэл итгэл үнэмшилтэй бол холбоотой асуудал шүү дээ. Тийм ч учраас Монголчууд ингэдэг шд ээ. Сэжгээр өвдөж, сүжгээр эдэгдэг гэж. Юмнаас шижиглэснээс болж өвддөг. Сүсэглэснээс бол эдэгдэг гэж ярьдаг шд ээ.
Монголч эрдэмтэн: Мэнгэ зүсийг нь харж мэддэг болов уу? Одоо юу гэдэг юм мэнгэтэй том тарган юу байдаг юм.
Монгол: Баас харин тийн зүсний хувьд болвол сураг зураг гэдэг шиг шинжлэх ухааны хувьд бол сураг зураг гэж ингэж гаргаад байгаа шд ээ. Тэрэн шиг тиймэрхүү зүс царайтай иймэрхүү өндөртэй гэдэг юм уу. Ийм хүн тэгсэн юм байна аа гэж хэлж байсан юм байсан юм байлээ.
Монголч эрдэтмэн: Хүйсний хувьд?
Монгол 2: Хүйсний хувьд яадаг юм байгаан мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Нас?
Монгол 1: Нас хүйс...
Монгол 2: Өнгө зүсийг нь хэлдэг хүн бол байгаа л юм шиг байгаа юм. Бусад оронд ч бий байх шүү. Орос оронд бий л байх.
Монголч эрдэмтэн: Үзмэрч мэргэн хүн хоёр өөр хүн байна уу? Эсвэл үүрэг нь гэх юм уу даа. Хийж чаддаг юм нь өөр байх уу?
Монгол 2: Үзмэрч гэдэг чинь ийм байгаа юм л даа. Юмыг хараад судсыг нь барьж үзээд ч юм уу. Тэр тухайн хүнийг хараад одоо өөрийх нь эрүүл мэндийн тухай, ер нь хийж явсан үйл явдлых нь тухай хэлдэг. Ийм хүнийг бол үзмэрч хүн гэж нэрлээд байгаа юм.
Монголч эрдэмтэн: Аан мэргэн?
Монгол 2: Мэргэн гэдэг бол зүгээр ямар нэгэн мэргэлэж...
Монгол 1: Тааврын далдын юмыг тааж байгааг хэлээд байгаа юм.
Монголч эрдэмтэн: Зоосоор мэргэлнэ. Өөр?
Монгол 1: Тийн. Чулуу гэж байна. Чулуу татдаг арга их бий.
Монгол 2: Эрхээрээ ч мэргэлдэг хүн байдаг. Шоо хаядаг хүн байдаг. Дал түлдэг хүн байдаг. Ийм хүмүүсийг бол мэргэн хүн гэж нэрлэдэг юм шиг байгаа юм.
Монгол 1: Дээр үеээс одоо дандаа тийм зааварласан ном судар байгаа юм.
Монголч эрдэмтэн: Аан зөв зөв.
Монгол 1: Утга нь их сонин.
Монголч эрдэмтэн: Утгатай юм байна тэ. Одоо тайлбарласан юмтай юм байна шд ээ.
Монгол 2: Одоо ухаан нь зоосоор мэргэлэхэд тийм тийм одоо аль тийшээ харсан тийм байвал төддөх...
Монгол 1: Тийм тайлбартай байх юм байлээ.
Монгол 2: Одоо шившцэн зоос гэж байдаг. Тийм юм буусан бол ингэнээ гэсэн тайлбар байдаг.
Монгол 1: Тийн. Их сонин.
Монгол 2: Дөрвөн шагай хаялаа гэхэд дөрвөн морь буух юм бол одоо санасан хэрэг бүгдээрэй бүтнэ. Одоо үзэхийн хэрэггүй гэсэн ном зөндөө байдаг шд ээ. Тэгэж тэгэж бууувал тэгнэ гэсэн
Монгол 1: Тэр бол зурхайн шинжлэх ухааны үүднээс гарч ирсэн. Тэр тайлбар бол. Ялгаа нь тэндээ байгаа юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Одоо мэргэн хүн, би одоо мэргэн болмоор байна гэсэн ном судрыг уншаад, тэр бүх юуг нь тоолж мэдээд би мэргэн болж чадах уу? Эсвэл заавал тэр дээд тэнгэрээс заяасан.
Монгол 1: За одоо мэдэхгүй дээ. Хувь хүний байгалиас заяагдсан ухаан мэдрэмж өөрт нь байж тэд нар илүү байдаг байх. Түүнээс яг одоо сурах гээд ном судрыг нь бариад оролдвол мэдэхгүй. Мэргэн болж чадах юм уу? Үгүй юм уу? Тэрийг бол мэдэх юм алга.
Монголч эрдэмтэн: Гэхдээ одоо оролдоод үзвэл болж чадах л юм шиг байна шд ээ тэ?
Монгол 2: Одоо оролдоол үзээл байгаа улс зөндөө л байна шд ээ. Одоо ч гэсэн байж л байна шд ээ. Одоо тэр есөн зоосны тайлал, дөрвөн бэрхийн тайлал энтэр гээл чулууны тайлал гээл. Одоо чинь их гардаг болсон байна шд ээ ойрын үед. Аан тэгээд тэд нарыг уншаад оролдоод байгаа тэгээд тэд нар оролдож байгаад бас зарим нэгэн юмыг нь очоод асуухаар бас хэлээд байгаа тийм улсууд бол байна. Зүгээр яг тэр дээр үеийн тоочны хэлдэг мэргэн улсууд бас одоо байгалиас өгөгдсөн тийм юутай улсууд байсан байх аа.
Монголч эрдэмтэн: Үзмэрч одоо ном судар уншаад үзмэрч болж болох юм болов уу?
Монгол 2: Тэрийг одоо ёстой дуулаагүй.
Монгол1: Тэр одоо өөрсдөд нь байгалиас заяагдсан гоц авьяас юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Би үзмэрч болмоор байна гэвэл болохгүй юм шиг байна тэ?
Монгол 1: Болохгүй байх. Тэрийг бол болохгүй байх гэж бодож байна.
Монгол 2: Тэр сураад үзмэрч болчлоо гэж ерөөсөө дуулагүй юм байна.
Монголч эрдэмтэн: Хүн одоо өөрийг би одоо үздэг хардаг юм шиг байна аа гэдгийг яаж мэддэг юм бол? Эсвэл өөр хүмүүс энэ үзмэрч хүн шүү гээд хоорондоо шивнэлдээд байхаар одоо харахад хувас хунар өөр юу ч байдаг юм. Яаж харж мэддэг юм бол тэрийг?
Монгол 1: Ёстой мэдэхгүй. Тэр хүнд өөрт нь л мэдрэгддэг байх.
Монголч эрдэмтэн: Яаж мэдрэгдэх үү?
Монгол 2: Ер нь та нар дуулсан биздээ? Одоо энэ цэвэлмаа гэдэг хүүхэн бий. Өмнөговь аймгийн одоо тэр Баяндалай гэдэг суманд тэр жоохон хүүхэд байхдаа сургуульд байсан байна.
Монголч эрдэмтэн: Аан за.
Монгол: Сургуульд сурч байсан. Одоо 50 гарсан 60 дөхөж байгаа хүүхэн байх ёстой.
Монголч эрдэмтэн: Аан зөв.
Монгол 2: Тэр болвол нэг хөдөө хурга хариулж яваад унтаж хоцорсон юм байна л даа.
Монголч эрдэмтэн: Яаж хоцорсон?
Монгол 1: Унтчихгүй юу. Хурганыхаа дэргэд.
Монгол 2: Хээр унтчихгүй юу.
Монголч эрдэмтэн: Аан заза.
Монгол: Тэгээд босоод ирсэн хурга нь алга болсон байдаг. Тэгэхээр нь нөгөө жоохон хүүхэд чинь сандраад орилохгүй юу. Уйлаад нүдээ дараад ингээд яасан чинь хурга нь яг гадаанаа яваад очиж байгаа. Ээж аав нь малаа сааж байгаад нийлүүлэхгүйн тулд өөдөөс нь яг өөрт харагдсан байхгүй юу. Тэгээд тэр хүүхэд өөрийгөө би ингэж их холыг харж чадах юм байна. Тэгээд сүүлдээ их олон юм хараад тэгээд тэр манай шинжлэх ухааны их олон улсууд очиж юм хум үзэж харуулж баталгаажуулж авсан. Тэгээд сүүлд нь жоохон хүүхэд байранда байж байгаад шинийн нэгэнд их олон юм харсан байгаа юм. Одоо танайд тэр ирж байна. Тэр гуай ирээд тийм юм идээд сууж байна гээд одоо манай ээж яаж байна, манай ээж яаж байна гээл найз хүүхдүүд нь очоод асуугаад байхгүй юу. Тэгэж сүүлдээ гэнэтхэн ядаргаанаас болдог юм уу гэнэтхэн бүрэлзээд харж чадахаа байсан. Тэгээд одоо сүлүлдээ байсан гээд дуулдаж байлээ.
Монголч эрдэмтэн: Юм харахаа болсон юм уу?
Монгол 1: Тийм л юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Эрэгтэй байсан юм уу? Эмэгтэй байсан юм уу? Ярьж байгаа хүн нь. Байранд байгаа хүн нь.
Монгол 2: Асууж байгаа улсууд нь уу? Хүүхдүүд л байсан байхдаа.
Монголч эрдэмтэн: Эр байсан юм уу? Эм байсан юм уу?
Монгол 2: Янз бүрийн хүүхдүүд л байхгүй юу. Тэр дотуур байранд л .
Монголч эрдэмтэн: Үгүй ээ үгүй. Өөрөө тэр ярьж байгаа хүн нь?
Монгол 2: Аль?
Монголч эрдэмтэн: Үзэж байгаа хүн нь?
Монгол 1: Эмэгтэй хүн. Цэвэлмаа.
Монголч эрдэмтэн: Аан Цэвэлмаа л харж байсан юм уу?
Монгол 2: Тийн тийн.
Монголч эрдэмтэн: Нэг л хүн харж байсан юм байна шд ээ?
Монгол 1: Тийн тийн. Нэг л хүн бусдуудынхаа гуйлтаар харж байхгүй юу. Сонирхож наадуул нь асуусан байгаа юм.
Монголч эрдэмтэн: Одоо юм үзэхээ болсон гэсэн тэ?
Монгол 2: Одоо юм харахаа больсон. Ер юм дуулдахаа байсан. Уг нь бол боловсролын яам, манай шинжлэх ухааны яам тэр анх харж байхад нь бүр судалж байсан. Одоо Бор гэж эрдэмтэй хүн байна шд. Боловсролын Бор багш очиж л байсан. Түүнийг бол би сайн мэдэж байна. Санаж байна.
Монголч эрдэмтэн: Одоо байр гэж юуны байр юм? Сумандаа юм уу? Эсвэл оюутан байхдаа юм уу?
Монгол 2: Сумандаа сумандаа. Сургуулийн дотуур байр гэж байдаг шүү дээ тэ.
Монгол 1: Гэнэт түүнийг үздэг болохоор нь сонирхсон хэрэг.
Монгол 2: Байранд сууж байгаа хүүхдүүд чинь дандаа хөдөө гэртээ хөдөөний хүүхдүүд байгаа шд ээ тэ.
Монголч эрдэмтэн: Нийтийн байранд л амьдарч байгаа шд ээ тэ?
Монгол 2: Тийн нийтийн байранд амьдарч байгаа. Тэгээд нөгөө хөдөөний хүүхдүүд чинь одоо манай хэд яаж шинэлэж байна. Аав ээж хоёр хаана байна гээл бүгдээрэй л асуугаад. Аан тэр чинь тэгээд ээж чинь буузаа жигнэж байна гэдэг ч юм уу. Цайгаа чанаж байна. Аав чинь одоо хоймортоо сууж байна гэдэг ч юм уу. Ууцаа таллаж байна ч гэдэг ч юм уу. Тэгээл хараад хэлж өгөөд байсан юм байлээ.
Монголч эрдэмтэн: Үзмэрч хүн одоо далд ертөнц гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг ийм юм болж байсан юм байна л даа. Айл гэртээ хоол идээд сууж байсан чинь хүүхэд нь дээшээ харснаа өө энэ тооно дээр за больё Дорж гуай гэх юм уу даа нэрийг нь мэдэхгүй л дээ. Дорж гуай сууж байна гээд харсан чинь хүн байхгүй. Тэгээд тэр Дорж гуай нь үхсэн нас барсанхүн юм байна л даа. Талийгаач харангуутаа өө ирчиж гэсэн юм байна хүүхэд нь. Тэгсэн чинь аав ээж нь чи солиороод байгаарай юу гэдэг юм. Байхгүй л байна шд ээ. Үзмэрч хүн тийм хий үзэгдэл харах уу?
Монгол 2: Үгүй ээ үзмэрч хүн гэдэг бол бид нарын жирийн бид нарын үзээгүй юмыг болвол хардаг хүмүүсийг л үзмэрч гэдэг юм шиг байгаа юм.
Монгол 1: Чухам тэр хүний нүдэнд юу харагддагийг бол мэдэхгүй.
Монгол 2: Тухайн хүнд болвол юу үзэгдэж байгааг бид нар бол хараад мэдэхгүй шд ээ.
Монгол 1: Тэнд тийм юм гэхэд бид олж харахгүй байх ч юм уу.
Монголч эрдэмтэн: Тэгвэл тийм хий үзэгдлийг хардаг хүнийг үзмэрч гэж хэлж болох уу?
Монгол 2: Бас биш ээ.
Монголч эрдэмтэн: Бас биш үү тэ?
Монгол 1: Биш байх. Шинжлэх ухаан талаасаа бол биш байх.
Монголч эрдэмтэн: Одоо ийм байдаг шд ээ тэ. Яриа ам дамжсан ярианууд байдаг шд ээ тэ. Юу гэдэг юм одоо жолоогоо бариад, морио унаад давхиж байхад хий юм үзэгдсэн ч юм уу тэрэн тулгарсан гэдэг ч юм уу. Хүмүүс ярьдаг шд ээ бас. Аан тэр хүн одоо өөрөө үзмэрч үү? Үгүй юу? Одоо зүгээр тохиолдол уу?
Монгол 2: Тэр биш байх аа.
Монголч эрдэмтэн: Үзмэрч биш тэ. Тэгэхдээ тэр замаар нь хэчнээн хүн явж байгаа шд ээ. Нэг хүн нь харна нөгөөдөх нь харахгүй байдаг. Тэр хардаг хүнийг нь юу гэх үү?
Монгол 1: Одоо мэдэхгүй. Тэр ер нь бол миний бодлоор бодоход тэр үзмэрч биш. Тэгсэн хирнээ ухаан нь тэр хувь хүний сэтгэлд тийм нэг хоногшиж, айж балмагдсан, дүрс мүрсийг нь одоо байнга бодож санаж байдаг ч юм уу тэ. Тийм л байдлаас тэр хүнд хий үзэгдэл үзэгддэг байх. Түүнээс бусдад харагдахгүй тэр хүнд зориулна гэж юу байх вэ. Тэр хүн үзмэрч биш л дээ. Тийм л юмыг хэлээд байгаа юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Тийн түүнийг л хэлж байгаа байх.
Монгол 1: Яг тэгдэг байгаа юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Үзмэрч нь тийм юмнуудыг хардаг уу?
Монгол 1: Сүнс гэдэг юмтай л их холбоотой байдаг байх.
Монголч эрдэмтэн: Харин тийн сүнсийг хардаг уу?
Монгол 1: Сүнс чинь одоо хүнд харагдвал...
Монгол 2: Үзмэрч бол сүнсийг харахгүй байх аа.
Монгол 1: Үзмэрчид бол тэр хамаагүй байх.
Монгол 2: Сүнс юуны асуудал бол хамаагүй байх.
Монгол 1: Тэр сонин юм л байгаа юм. Тэрийг бол ялгаж мэдэхгүй юм даа бид бол. Шинжлэх ухаан талаасаа юу гэж тайлбарлах юм бол бүү мэд.
Монголч эрдэмтэн: Бас Монголчууд ингэж ярьдаг юм байна. Хүүхдүүд жоохон хүүхэд, нялх хүүхэд үсээ хайчлахых нь өмнө үзэж хардаг юм аа. Тэгээд үнэгтэй ярьж тоглодог ч юм уу гэж ярьдаг шд ээ. Эсвэл одоо юу гэдэг юм. Одоо өлгийнд хэвтэж багйгаа хүүхэд чинь инээгээл, хүнд эрхлэж байгаа юм шиг уйлаал байдаг шд ээ. Тэрийг юу гэж ойлгох уу? Та нар тэр тухай юу сонсож байсан бэ?
Монгол 1: Тэр ч одоо мэдэхгүй юм. Ер нь бол хүүхдээ гарсны дараа бол эцэг хүн эсгийгээр үнэг хайчилж тоглоомонд нь зүүж унжуулдаг тийм ээ? Ийм одоо заншил гэх юм уу байсан байна. Дээр үед одоо ч бас байвал байх байх. Тэр дүрс тэр хүүхдээс ямар нэг муу зүйлээс хамгаалж, зайлуулах үүднээс тийм домын арга хийж.
Монголч эрдэмтэн: Домын арга юм уу тэ?
Монгол 1: Тийн домын арга юм. Тэгээд тэр хүүхэд бол яахав тэр зүүсэн тогломоо тэр амьтны дүрсийг яг салгаж харж чадахгүй ч гэсэн саатаж харж. Тэрэнд бол санаа сэтгэлээ чиглүүлж байх хооронд өшөө юм бодогдохгүй ч гэдэг юм уу. Ийм л үүднээс хийж байсан юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Бор гуай ийм нэг асуулт байна аа. Яагаад заавал үнэг юм бол? Өөр амьтан ч биш яагаад заавал үнэг юм бол?
Монгол 1: Харин тийн ер нь бол Монгол ардынхаа бүүр тэр дээр үеийн үүсэл хөгжил нэгдлийн үеэс уламжилж ирсэн тэр ёс заншил бол үнэг бол одоо хамгийн догшин бөгөөд залирхуу юмыг одоо зайлуулж аргалж чаддаг. Ийм талаас нь л авч үзсэн юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Мэхтэй гэсэн үг үү?
Монголч эрдэмтэн: Тийн мэх ихтэй. Түүнээс бол ямар ч амьтан байж болох шүү дээ. Тэр талаас нь л тэгээл залирхуу мэх арга чадвартайгаар нь одоо янз бүрийн үлгэр кино янз бүрийн юманд гардаг шүү дээ. Үнэг бол дандаа юмыг чадаж байдаг тэ. Өөрийгөө сайн зайлуулж хуурч, тэр аюулыг холдуулж байдаг гэсэн тэр утгаараа байсан байх. Түүнээс бол юм олдохгүй болоод ч яг үнэгийг сонгосон хэрэг биш болов уу гэж боддог юм. Ямар ч амьтны дүрс байж болно шд. Тэрийн л ашигласан байх.
Монголч эрдэмтэн: Одоо судас бариад хүнийг яадаг шд ээ, үздэг шд ээ. Тэр үзмэрч хүн одоо хулгайд алдсан эзний судсыг бариад тийм ээ? Үзэж хараад, тийм хүн тийм зүс царайтай байна гэж хэлж чадах болов уу? Судсаар нь үзмэрч хүн.
Монгол 1: Аан тэр ухаан нь мэргэлүүлж байгаа хүнийхээ гэсэн үг үү тийм ээ?
Монголч эрдэмтэн: Одоо миний агт морьдыг туугаад явчлаа нэг хүн. Би одоо нэг үзмэрч дээр ирлээ. Тэр хүн миний судсыг бариад тийм тийм зүстэй хүн чиний тэр тэрийг тэр газар руу, тэр зүг рүү тууж явсан байна гэж хэлж чадах уу?
Монгол 1: За ёстой мэдэхгүй юм байна. Тэрийг бол. Тийм тохиолдол байдаг юм уу?
Монголч эрдэмтэн: Баруун аймгуудаар явж байхад, Ойрдуудаас сонссон юм байна л даа. Баруун аймгуудаар, одоо юу гэдэг юм. Дөрвөд, Захчин юу байдаг юм.
Монгол 1: Тийн олон ястан бий л дээ.
Монголч эрдэмтэн: Тийн тэд нар ингэж ярьж байсан юм байна. Одоо ингээд юманд хулгай алдана шд ээ тийм ээ? Тэгэхэд тогоонд амьд хулгана чанахад, одоо юу гэдэг юм. Халуун усанд хийхэд гэх юм уу даа. Тэгэхэд бас тэр хулгайч хүн нь...
Монгол 1: Харьдаг буцдаг гэсэн юм байна уу?
Монголч эрдэмтэн: Тийн тийм юм сонсож байсан уу?
Монгол 1: Үгүй үгүй манай энд мэдэхгүй. Тэр ястнууд бол тус тусдаа заншил ихтэй.
Монгол ч эрдэмтэн: Дом нь өөр.
Монгол 1: Дом нь өөр байсан учраас тийм юм байсан байж болно. Тэрийг бол манай энэ хавьд мэдэхгүй л юм байна.
Монголч эрдэмтэн: Одоо бас ийм юм сонсож байсан юм байна. Юм хулгайлсан хулгайчыг хараалч хүн хараал хийдэг хүн гэх юм уу даа. Бас зогсоож буцааж байсан тохиолдол байдаг юм гэнэ. Танай энд байдаг уу? Хараалын тусаар гэх юм уу даа.
Монгол 1: Тийн хараал гэдэг яах уу тусгай ном судартай байдаг юм шиг байгаа юм. Тэр хийж байгаа лам ч юм уу, мэргэн ч байдаг юм уу тийм ээ. Тэрний үүднээс бол зогсоодог хол явуулдаггүй ч юм уу тийм арга байдаг гэж сонсож байсан. Тэгэхдээ одоо бол түүнийг эзэмшиж байгаа хүн тэнд байна гэж одоо үед бол мэдэх юм байхгүй. Ер нь бол түрүү үед тийм юм байсан байгаа юм. Тэр чинь одоо тэгээд зурхайн шинжлэх ухааны номтой л холбоотой эд.
Монголч эрдэмтэн: Тэр ном судрыг нь юу гэдэг бол?
Монгол 1: Одоо мэдэхгүй юм. Хувь хүндээ л хэрэгтэй байсан байж таарна. Ямар ном судар байсан юм бол бүү мэд. Тэр бол байсан гэж байгаа юм шүү. Зогсоодог, эргүүлээд ирдэг, хүл явуулдаггүй хулгайчыг чинь. Гэрийг нь тойроод хоносон байна гэдэг үг байдаг шүү дээ. За тэгээд одоо мэдэх мэдэхгүй олон юм ярьлаа. Зөв буруу юм байвал уучилна биз. Сонссоноо л болохоос бидэнд бол нүдээр үзсэн юм байхгүй шд. Энэ одоо тэгээд хэрэгтэй юм байвал авдаг юм байгаа биз. Хэрэггүй юм байвал орхино биз.
Монгол 2: Тэр түрүү үеийн хараал энтэрийг хийж байсан. Зогсоож байсан тэрүүнийг мэддэг тийм улсууд бол одоо байхгүй.
Монголч эрдэмтэн: одоо юу гэдэг юм. Хараал хийдэг хүн тустай хүн байсан гэж ойлгож болох уу?
Монгол 2: Тийн тэр чинь бол тэр хараал хийдэг арга ном судрыг нь үзсэн.
Монголч эрдэмтэн: Аан тэр хараал хийдэг хүнийг хар хэлтэй гэж ярьдаг байсан уу?
Монгол 2: Аан тийн хар хэлтэй хүн гэж.
Монголч эрдэмтэн: Яагаад тэгэж хэлж байгаа юм бол? Хэл нь хар байсан юм уу? Яагаад тэр хар.
Монгол 2: Муу үйлийг чинь дандаа хэр манайх Монголчууд чинь сайн юм аа цагаан гэж ярьдаг. Муу юм аа хар гэж ярьдаг байсан шд ээ. Хараал хийнэ гэдэг чинь бол дандаа тийм муу юм хийж, болохгүй бүтэхгүй юм хийдэг хүнийг л хараалч хүн гэж нэрлэж байсан. Бүүр одоо дургүйгээ хүргэсэн юуг бол алчих чадалтай тийм хүмүүс байсан гэж ярьдаг. Тийм учраас тэрүүнийг хар хэлтэй гэж ярьдаг. Тэрнээс хэл нь хар байхгүй.
Монголч эрдэмтэн: Зүгээр одоо ингээд байдаг шд ээ. Нэг л их хэрүүл хийсэн хэл амтай улсууд байдаг даа. Тэд нарыг хар хэлтэй хүн гэж ярьдаг уу?
Монгол 2: Одоо бас тээж л байдаг л даа. Тэр чинь яах уу одоо ухаандаа хүнтэй хэрэлддэг байнга л хэрүүл ам хийж байдаг. Тэгээд тэр завсраа хараал ерөөл хэлж байдаг шүү дээ. Тийм учраас хүн хар хэлтэй хүн гэж тэгэж ярьдаг байх.
Монголч эрдэмтэн: Одоо Төв аймгуудын улсууд бол ингэж ярьж байгаа юм байна л даа. Хар хэлтэй хүн хараал хийдэг хүн нэг хүн биш. Нэг ёсондоо ийм юм байна л даа. Хараалч хүн бол хараалч. Аан зүгээр нэг хэрүүл маргаан хийгээд энд тэнд очоод хэрүүл маргаан хийгээд явдаг хүнийг хар хэлтэй гэж ярьдаг юм байна. Аан хараалчыг хар хэлтэй гэж ярьдаггүй байсан юм байна. Тийм юм сонссон юм байна.
Монгол 1: Тийн тийн тэр бол үнэн шүү.
Монгол 2: Одоо яах уу тэр чинь хараал ерөөл хэлдэг ер нь тэр хараал ч улсуудыг хар хэлтэй гэж яриад байгаа болохоос тэр зүгээр тийм хүнийг бол хар хэлтэй гэж ярьдаг шд ээ. Хэрүүл уруул хийгээд байнга л юмыг муугаар ярьж явдаг тийм улсуудыг хар хэлтэй гэж ярьдаг. Хараал хийдэг хүнийг хараалч л гэнэ үү гэхээс хар хэлтэй гэдэггүй байсан.
Монгол 1: Тийм юм шиг байлээ.
Монголч эрдэмтэн: Одоо бас ингэж сонссон юм байна. Хараал хийдэг хүн гэж тусдаа байгаа шд ээ. Тэр бол хараал үйлдэхийнхээ өмнө үнсээр хэлнийхээ үзүүрийг хар болгож тэгэж хараал хийдэг байсан юм байлээ л гэж ярьж байна. Та нар тэгэж сонсож байсан уу?
Монгол 1: Мэдэхгүй.
Монгол 2: Тэрүүнийг ёстой мэдэхгүй.
Монгол 1: Аль болох муу юм бүгдийг л тэр хүн шингээж байж гадагшаа гаргаж байгаа л даа . Мэдээж, тэгэхээр тэр бас үнэн байж болох л юм. Бид нар яг тэгсэн гэж дуулаагүй л юм байна.
Монгол 2: Би нэг хараал хийсэн тухай зүгээр л сонссон.
Монголч эрдэмтэн: Аан заза.
Монгол 2: Энэ бол үнэн байж магадгүй зүгээр. Нэг хүн одоо тийм хараал хийдэг тийм хүн байсан. Одоо мундаг хараалч хүн гэж нутгийн улсууд ярьдаг байсан байхгүй юу.
Монголч эрдэмтэн: Энэ нутгийн хүн байсан юм уу?
Монголч эрдэмтэн: Тийн энэ ойролцоо байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр хүн л хараал хийгээд байх шиг байна гээд тэгээд тэр тийм лам. Одоогоор бол лам л хүн. Тэр үедээ лам байсан. Бас тийм уншлага энтэртэй тийм л хүн гэж улсууд ярьдаг байсан байна. Тэгээд тэрүүнд шавь мэлээн сэргэлэн жоохон хүүхэд шавь орохгүй юу? Тэгээд тэр хүн болвол тэр нэг хүн ирээд нэг хүн миний юмыг авчихлаа ч гэдэг юм уу, тэр хүн намайг зодчихлоо ч гэдэг юм уу. Нэг хүнийг муулдаг юм байж л даа. Тэгэхээр тэр хүн шавиа аяганд жоохон хөө одоо зуухныхаа ч юм уу, тогооныхоо ч юм уу. Жоохон хөө хийгээтэх гээд жоохон хөө хийлгэдэг. Тэгээд дээр нь жоохон ус тусаагаад юм уншдаг. Тэгээд нөгөө юм аа миний хүн энийг гаргаад тэр баруу тийм нь ч гэдэг юм уу, хойш нь ч гэдэг юм уу. Нэг зүг хэлээд тийш нь чиглүүлээд цацчих гээд тэгдэг байсан. Тэгэхээр нь нөгөө хүүхэн чинь багшийнхаа заасан зүг рүү цацчихдаг. Тэгээд хэд хэдэн удаа тэгсэн чинь тэр цацсан зүгт нь нэг хүн бие мууддаг. Эсвэл бүр нүд аньдаг.
Монголч эрдэмтэн: Зүгээр явж байгаа хүнд үү?
Монгол 1: Хэнийг ч мэдэхгүй тийм ээ.
Монгол 2: Хэнийг ч мэдэхгүй өргө гэсэн зүгт нь тийм юм болоод байсан байгаа юм. Тэгэхээр нөгөө хүүхэд аан энэ багш чинь муу юм тэр хүнд хараал хийгээд байгаа юм байна шүү гэж ойлгохгүй юу.
Монголч эрдэмтэн: Шавь нь ойлгосон юм банйа шд ээ?
Монгол 2: Тийн шавь нь ойлгосон. Тэгээд одоо энэ чинь болохгүй юм байна. Өөрийнх нь буруу ч юм уу гэж бодохгүй юу.
Монголч эрдэмтэн: Түүний гараар хийж байгаа гэсэн үг шд ээ. Бас нэг ёсондоо.
Монгол 2: Надад тэр хүн бол муу юм хийгээгүй л байх нь байна шд ээ тэ. Тэгтэл энэ рүү цацчих гэхэд би цацчих юм байна шд ээ. Тэгэхээр л Бор гуай одоо нүд аньчих нь байна шд ээ тэ. Тэгэхээр л би бодохгүй юу. За энэ чинь ерөөсөө болохгүй юм байна. Би буруу юм хийгээд байгаа юм байна гж бодоод нэг өдөр багшийнхаа за чи тийш нь цацаатах гээд л бас нөгөө юм аа өгөхгүй юу. Тэгэхээр нь цацах гэж гараад эргүүлээд багшийнхаа сууж байгаа гэр рүүгээ цацсан байгаа юм.
Монголч эрдэмтэн: Аан зөв зөв.
Монгол 2: Тэгээд буцаад ороод ирсэн чинь багш нь тийчлээд чи чинь одоо юу хийчих вэ гээд тийчлээд хэвтэж байсан. Тэгээд багш нь тэр дороо нас барж байсан гэсэн домог одоо домог л юм даа. Тийм яриа байдаг.
Монгол 1: Тэгэхлээр бол үнэн юм хийж байсан багйаа юм. Ухаандаа бол муу бүгдээр тэр улсыг устгаж байсан. Хүний гараар могой бариулна гэдэг шүү дээ тэ. Өөрийнхөө ид шидийг бусдаар дамжуулж хүн хөнөөлгөж байсан.
Монголч эрдэмтэн: Шавь нь одоо өөрийнхөө багшид шавиар орж байгаа шд ээ. Тэр багш нь хараалч хүн гэж мэдээгүй байсан юм уу?
Монгол 1: Тийн одоо зүгээр Төвд ном заалгахын тулд шавь орсон юм уу даа. Тэрнээс биш хараалч болохын тулд шавь орсон хүн биш байхгүй юу.
Монголч эрдэмтэн: Заавал ус байдаг юм уу? Сүү ч юм уу байгаагүй тэ? Одоо тэгээд үнс хар ус байсан байна шд ээ тийм үү?
Монгол 1: Ер нь байна шд ээ. Хараалыг чинь манай Монголчууд эрт дээр үеээс бүр анхнаасаа эхлээд л хар буруу Монголчууд чинь буруу муу юм аа хар гэж ярьдаг. Сайн юм аа болвол дандаа цагаан сүү, сүү гэж ярьдаг тийм ээ. Тийм учраас дом нь хүртэл дандаа тийм хар ус, хар хөө тийм юмаар л яадаг байсан байна.
Монголч эрдэмтэн: Одоо бас ийм юм байдаг юм байна л даа. Хараалч хүн хараалаа үйлдэх уншихад юу гэдэг юм дээ. Үйлддэг юм уу? Уншдаг юм уу? Монголчууд чинь одоо үнсээ хаяахдаа зүүн урд та уруугаа асгадаг юм уу даа.
Монгол : Тийн дандаа урд тар уруугаа асгана. Урдах ч юм уу, баруун урдах ч юм уу. Хэзээ ч одоо энэ зүгт асгадаггүй.
Монголч эрдэмтэн: Аан урагшаа л юм байна тэ?
Монгол: Тийн. Нэгдүгээрт тэр салхи агаарын урсгалын доод талд ч гэдэг юм уу. Хоёрдугаарт тэр муу зүг гэдэг зүгийг урд гурван зүгийг гэж ойлгосон юм шиг байгаа юм. Монгол бол дээр үеээс тэгээд тэр уруугаа үнс хөө янз бүрийнхээ юмыг болвол зайлуулж байдаг дандаа. Тийм утга агуулгатай байсан юм байна лээ.
Монголч эрдэмтэн: Тэгээд тэр үнсээ хаядаг нэг газар байдаг юм байна л даа. Хараал хийдэг хүн тэр үнс хаядаг газар дээр зогсоод өөрөө биеэрэй тийм ээ? Хараалаа хийж эхэлдэг гэсэн юм сонсож байсан юм байна.
Монгол 1: Тэрүүнийг бол би л лав дуулаагүй юм байна. Ер нь тэгдэг байж болно л доо. Газар газарт янз бүрийн л юм байдаг.
Бороо 1, Ширчин 2
Монголч эрдэмтэн: Одоо ярьж байсан юм аа л үргэлжлүүлэх гэж байгаа шд ээ. Одоо тэр лам гээд байгаа за тэр яахав хараал хийдэг хүн байсан юм байна л даа. Тэр нь бол яах уу нас барсан юм байна тийм үү? Хараал нь өөрт нь туссан гэх юм уу даа. Дараа нь тэгээд юу болсон юм бол? Тэр хүнд тусаад өөр дээр нь тэгээд одоо ороолон мороолон гэж хүмүүс бас ярьдаг юм байна. Тийм юм болчихсон юм уу? Эсвэл хараалч хүн одоо ингээд мэлээн муу юм хийж байгаа хүн гэж ойлгож болно шд ээ тийм үү?
Монгол 1: Тийн.
Монголч эрдэмтэн: Тэгээд хүн чинь нас барахаараа сүнс нь өөр төрөл гэж ярьдаг шд ээ. Тэгээд тэр хараалч хүний дараагийнх нь амьдрал нь муугаар ч юм уу. Одоогийн амьдралдаа муу юм хийсэн хүн чинь дараагийн амьдралдаа сайн байна гэж бас байх уу?
Монгол 2: Мэдэхгүй тэрийг бас сайн мэдэхгүй юм.
Монгол 1: Хойд төрөлдөө яаж төсрнийг нь мэдэхгүй л дээ. Сайн төрж болохгүй л байх ёстой байх. Одоо номынхоо ёсоор бол. Тэрийг одоо бол мэдэхгүй юм даа.
Монголч эрдэмтэн: Танай сум чинь Луус. Нэрний хувьд яриад өгөөч. Яагаад Луус одоо яваад үзвэл Дэлгэрхангай гэвэл тодорхой хэмжээний ойлгомжтой байна. Эрдэнадалай гэвэл бас тодорхой. Танай сум чинь
Монгол 1: Луус гэдэг.
Монголч эрдэмтэн: Луус гэдэг. Луу гэдэг нэрнээс ч үүдэлтэй юм уу?
Монгол 2: За энэ тухай гэвэл би багш байхдаа мэлээн сурагласан юм.
Монголч эрдэмтэн: Аан зөв зөв.
Монгол 2: Тэгээд яадаг уу гэхлээр Луус гэдэг амьтан болвол илжиг монгол адуу хоёрын дундаас гарсан адууг Луус гэж нэрлэдэг юм байна.
Монголч эрдэмтэн: Аан зөв зөв.
Монгол 1: Эрлийз адуу гэсэн үг шд.
Монголч эрдэмтэн: Илжиг монгол адуун дундаас гарсан адууг Луус гэж нэрлэдэг юм байна л даа. Тэгэхээр одоо энэ манай 8 жилийн сургууль гэж байсан. Манай энэ сумын сургууль. Тэгээд манай энэ хүүхдүүд найм төгсөөд арав есдүгээр ангидаа аймагтаа очиж суудаг байхгүй юу. Тэгэж очиж суухаар манай сумын хүүхдүүдийг өөр сумын хүүхдүүд, өөр аймгийн хүүхдүүд илжигний хүүхдүүд та нар гээд ингээд тоглоом хийгээд. Бас зарим нь одоо уйлж буцаж ирж, сургуулиа хаяаж ирж тэд нар ирсэн байхгүй юу. Тэгэхээр нь юу би бас дуулсан л даа. Луус гэдэг бол яг тэр луус тэр адууны үг биш юм аа гэдгийг дуулсан байсан байхгүй юу. Тэгээд би бас их энэ тэндээс хүнээс тэр үед өвөгчүүл байсан. Тэгээд тэгэхэд болвол зарим улсууд яах уу энэ Луусын уул гээд уул байдаг юм. Жоохон уул ууанд үнэхээрийн тийм хоёр одоо адуу луус байсан юм аа. Тэгээд тэрүүгээр нэрлэсэн юм аа гэж нэг хэсэг байсан. Гэтэл манай энэ сумын Түүхийн Ухааны Доктор Дашцэвэг гэж байсан юм. Тэгээд тэр хүнээс би сурагласан асуусан. Тэгээд тэр хүн болвол аль арван гуравдугаар зууны үед Луусын өртөө гэж байсан юм аа. Тэгээд тэрэн дээр болвол одоо луус гэдгийг ингэж луу-саа гэж монгол бичгээр ингэж бичсэн байсан. Тэр луус гэж адууг ингэж яах юм бол жавжис үсгээр төгсдөг юм аа. Харин луу-саа гэдэг чинь болвол лусан үрс гэсэн утгатай үг юм аа. Тэгэхээр болвол ухаан нь Луус сум гэдэг бол лусын үр сад гэсэн ийм л утгатай үг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Лус гэдэг нь юу юм бол?
Монгол 2: Лус гэдэг бурхан шашин...
Монгол 1: Уул хангайныхаа л юмыг хэлэхгүй юу даа. Лус хилэгнэж байна ч гэдэг юм уу. Лус савдаг гэж ярьдаг даа. Тэр газар дэхийтэй холбоотой.
Монголч эрдэмтэн: Тэрний үр сад юм уу?
Монгол 2: Тийн тэрний үр сад гэсэн ийм утгатай үгээ гэж ингэж тайлбарласан. Тэгээд одоо тэр хаяг сургуулийн хаяг энтэр дээр үед монгол бичгээр бичигддэг байсан. Тэгээд тэрэн дээр нь болвол би луу-саа гэж ингэ болгосноос хойш тэгээд энэ бол лусын үрс гэсэн утгатай үг шүү гэдгийг тайлбарлаж таниулсан хүүхдүүддээ.
Монгол 1: Сумын түүхэнд ч тэгэж байдаг.
Монгол 2: Тийн одоо манай сумын түүхэнд ч байгаа.
Монгол 1: Адуу илжигний нэр биш юм аа гэдгийг нотолж.
Монголч эрдэмтэн: Эндэхийн одоо Луус сумын ард иргэд гэх юм уу даа. Лус савдагийн үр сад гэж та нарийг лус савдагийн үр сад гэж ойлгож болох уу?
Монгол 2: Тийн нэрнийхээ утгаар бол тэгэж л ойлгох юм байна л даа тийм ээ.
Монголч эрдэмтэн: Одоо луу гэх амьтан ч юм уу. Луу гээд л хүмүүс яриад байдаг шд ээ тийм ээ? Та нар одоо тийм нэг юм сонсож байсан уу? Одоо луу гэдэг бол огторгүй дээр тэнгэрт амьдардаг амьтан байдаг юм байна л даа. Тэгээд нэг луу нь болвол газар дээр унасан юм байна. Тэгээд унахаараа луу шиг биетэй биш өөр нэг жижигхэн амьтан болж төрөөд. Тэрийг нь хүн олсон гэдэг тиймэрхүү юм сонсож байсан уу?
Монгол 2: Тийм юм сонсоогүй ээ. Би л лав сонсоогүй та сонссон уу?
Монгол 1: Луу гэдэг амьтныг нүдээрэй үзсэн хүн байдаг ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй. Тэнгэрийн амьтан гэдэг төсөөллөөр л ярьж хэлж тэр ч байтгуай 12 жилийнхээ дотор хүртэл оруулж нэрлэдэг шүү дээ. Тэр талаасаа болохоор их хүндэтгэлтэй. Бас их хүчирхэг ч гэх юм уу хаашай юм. Бэлгэдэл сайтай тийм амьтнаар төсөөлсөн юм шиг байгаа юм. Тэр нь бол нүдэнд үзэгдэж харагдсан удаа бол мэдэхгүй юм.
Монголч эрдэмтэн: Монголын одоо 12 жил гэж яридаг шд ээ. Яагаад заавал тэр 12 амьтан орсон юм бэ? Өөр амьтан биш. Жишээлбэл юу гэдэг юм хулгана орсон байдаг. Үхэр орсон байдаг. Нохой гахай орсон байдаг. Тэгэхэд юу гэдэг юм тахиа орсон байдаг. Одоо тэмээнээс авхуулаал орж болох байсан шд ээ тийм үү? Яагаад заавал тэр 12 амьтдыг оруулсан юм бол?
Монгол 2: Зүгээр тэр одоо тэмээ хулгана хоёрын үлгэр домог байдаг шүү дээ. Тэгээд одоо цаанаас нь бурхан ч байдаг юм уу юу ч байдаг юм. 12 жилийн амьтдыг нэрлэх одооныхоор бол уралдаан зарлах тийм юм болсон. Тэгээд тэмээ болвол мэлээн том биетэй ер энэ 12 жилийн бүх амьтдын шинжийг өөртөө агуулсан амьтан гэж шүү дээ Монголчууд. Тэгээд тэмээ болвол орох гээд очсон. Тэгээд тэнд одоо цаад арван нэгэн амьтан нь ямар нэг байдлаар орохоор болсон. Тэгээд хулгана тэмээ хоёр өрсөлдсөн юм байна л даа. Тэгээд ингэхдээ зэрэг за хоёулаа ёстой шудрагаар өрсөлдье. Маргааш өглөө мандах нарыг хэн түрүүлж харсан нь 2 жилдээ орьё гэж ингэж хэлсэн байна. Тэгээд одоо тэгэж ярьчаад тэмээ одоо шөнөжин зүүн урд нар гардаг зүг уруугаа хараад зогсцон. Хулгана болохоор тэмээний бөхөн дээр суугаад баруун хойшоо хараад суучихсан. Ингээд хоёулаа нар харах гээл ингээл байгаад байсан. Тэгсэн нар чинь цухуйхаасаа урдаар өндөр уулын орой дээр туяа нь тусдаг. Тэгэхээр нөгөө хулгана чинь нар тэр гарчихлаа гэж хэлээд хулгана орж тэмээ хасагдсан. Тийм домог байдаг тэгэхээр тийм л учиртай оруулсан байх тэгэж ямар дэс дарааллаар яагаад тэр амьтныг сонгосныг болвол бид мэдэхгүй.
Монгол 1: Учиртай л юм байсан л байх л даа. Дарааллаар нэрлэж байгааг бодоход.
Монголч эрдэмтэн: Яг мэдэхгүй юм байна тэ?
Монгол 1: Тэрийг бол жинхэнэ учрыг мэдэхгүй л дээ бид бол.
Монголч эрдэмтэн: Энэ саяны ярьсан зүйлийг та нар хаанаас сонсож байсан бэ?
Монгол 2: Энэ чинь болвол хүмүүс зөндөө ярьдаг. Номон дээр ч хүртэл байдаг.
Монголч эрдэмтэн: Номноос сонсож байсан юм уу? Хүн амьтан ярьж өгч байсан юм уу?
Монгол 1: Ардын дундах л яриа л даа.
Монгол 2: Ер нь энэ чинь домог. Дээр үеээс л бид нарыг жоохон байхад аав ээж ярьдаг байсан. Одоо бүр үлгэр болгочихсон дэлгэрүүлээл нэвтрүүлээл байгаа шд ээ. Тэгээд бид нар бол бүр жоохноосоо өвөг дээдсээсээ л сонссон.
Монголч эрдэмтэн: Одоо бадарчин гээд байдаг даа. Тэгээд тэрний энд тэнд явж байсан зөндөө л юм байдаг. Та хоёр одоо ингээд сонсож байсан уу? Одоо нэг бадарчин явж байсан юм байна л даа. Тэгээд хүүхэнтэй таараад хүүхэн нь таалагдсан юм уу яасан юм үснийх нь нэг ширхгийг гуйсан чинь үснээсээ авч өгөөгүй. Сарлагийн үс авч өгсөн энтэр гэж сонсож байсан уу?
Монгол 2: Би дуулаагүй.
Монгол 1: Тийм яриа мэдэхгүй юм байна. Тэр чинь бас үлгэр шиг юм дуулдах нь дуулдсан. Нарийн учрыг нь мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Сонссон юм аа ярьж өгөхгүй юу? Яагаад тэр тэгсэн юм бол? Юу болоод тэгсэн юм бол?
Монгол 2: Мэдэхгүй тэрийг ёстой мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Ер нь сонсож байсан уу?
Монгол 2: Ерөнхийдөө...
Монголч эрдэмтэн: Хальт сонссон учир бий. Нарийн хэлчихээр утгыг нь тайлбарлачихаар чадахааргүй л байна. Тийм яриа бас байдаг юм байлээ.
Монголч эрдэмтэн: Сонссон юм аа ярьж өгөхгүй юу? Юу санаанд чинь орж байна. Юу гэж ярьдаг байсан юм?
Монгол 1: Тэр ч бол ухаан нь юу гэх юм бэ дээ. Дээр үед бол бадарчилж ганцаарчилж ачаагаа үүрч хэсүүлчилж явсан улс бол бас ерөөсөө тийм дэмий яваагүй юм шиг байгаа юм. Их эрдэмтэй их чадвартай өөртөө бусдын юмыг ашиглах судлах тэр талаасаа болвол мэлээн их тийм гарамгай мэргэшсэн тийм улсууд бол бадарчин маягаар явж байсан юм. Тэр үед бол, тэр бол яахуу зэрэг шашны ухаан зурхайн ном элдвийн юмыг сүрхий сайн мэргэшсэн сурсан ийм улсууд л явдаг байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр сарлагийн үс өгсөн гэдэг нь бас тийм юм. Тэр бадарчин явж байгаад нэг айлд очоод үхэр сааж байсан хүүхэн дээр болвол очсон байгаа юм л даа. Тэгээд тэр бадарчин үсийг нь гуйдаг нь юу гэхлээр зэрэг энэ хүүхнийг өөртөө элсүүлж авъя. Энэ надад хэрэг болно. Энэ миний хань ижил болно гэдэг учраас ч миний тэр ганц ширхэг үсийг нь аваад тэгээд тэр одоо өөрийнхөө сурсан мэдсэн юмнаас уншдаг юм уу яадаг юм. Тарниддаг юм уу тийм ээ. Тэгээд тэр хүүхнийг одоо өөртөө дурлуулж араас явах тийм татлага ид шидтэй болгож дагуулах учиртай. Тэгэж гуйсан юм шиг байгаа юм. Тэгэхлээр тэр хүүхэн их сэргэлэн байсан байгаа юм. Энэ бадарчин улс ерөөсөө л балагтай байдаг. Тэгээд сааж байсан сарагнийхаа сүүлнээс ширхэг үс аваад өгсөн. Тэгээд бадарчин яах уу аваал яваад өгөхгүй юу. Тэгсэн чинь оройхон шиг сарлаг нь болвол бадарчны явсан зүгт ухаан жолоогүй явсан байгаа юм. Мөөрөөд тэгэхлээр тэр ид шидийг бол тэр хүүхэн сэтгэж анхаарсан юм уу яасан юм. Ер нь бол сэргийлэх талаасаа тийм юм дуулсан ч байж болох юм тэр хүүхэн. Намайг одоо урхидах гэж байна гэдгийг мэдсэн ч байдаг юм уу. Тэгэж байсан гэсэн тийм домог би сонсож байсан.
Монголч эрдэмтэн: Сонсож байсан юм уу тэ?
Монгол 1: Тийн тэгэхлээр тэр ид шид байх хэрэгтэй болж байгаа юм л даа. Тэр сарлагийг л өөртөө татаад явсан байгаа юм ухаандаа. Хүний оронд. Тэр бол худлаа ч юм биш л юм шиг байгаа юм.
Монголч эрдэмтэн: Ер нь одоо аянгатай бороо ороод, цахилгаан цахиад байдаг шд ээ. Тэгэж байхад хээр газар ганцаараа явж байгаа хүн цахилгаанд цохиулаад үхчдэг гэж байдаг шд ээ. Тэрийг сайн талаар нь хүлээж авах уу? Муу гэж үзэх үү? Ер нь юу гэж үзэх үү? Цахилгаанд цохиулаад үхсэн хүнийг одоо нэг ёсондоо юу гэдэг юм. Нүгэлтэй байж байгаад тэр дээрээс цахилгаан цахиад алж байгаан байна. Эсвэл зүгээр тохиол дол юм уу? Юу гэж бодож байна?
Монгол 1: Тэр ч бол сайн мууг ялгаад тэнгэр таалж байна гэж үзэж болохгүй. Тохиолдлын чанартай юм л даа. Цахилгааны тэнгэрийн эрч хүч гэдэг чинь ганцаар юм уу, өндөр юм уу тийм юманд ихэвчлэн татагдаж буудаг. Соронзон талбайгаасаа бол. Ийм байдаг болтой юм байлээ. Тэнгэрийн аянганд таарч нас барах юм бол тэр хүн үлдсэн тэр хүний ар гэр юу байдаг юм. Тэр үлдсэн улсдаа бол муугүй байдаг.
Монголч эрдэмтэн: Муугүй юм уу?
Монгол 1: Муугүй гэж ярих юм байлээ. Тэр бол хуучдууд тэгэж ярьдаг. Тэр яагаад тэгэж ярьж байгаа юм мэдэхгүй. Эзэн тэнгэрээс таалаад авах юм аа аваад явсан. Сайн төрөлд очино ч гэдэг үүднэс байдаг юм уу. Яадаг юм. Тэр бол муу үхэл биш гэж ярих юм байлээ. Ялангуяа үлдэж байгаа ар гэрт байгаа амьд байгаа тэдэнд бол ээлтэй. Бас муугүй гэж ярих юм байлээ. Тэр одоо юуны учир юм мэдэхгүй. Яг нарийн учрыг мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Одоо аянгатай борооноос ч юм уу? Цахилгаан цахихад айдаггүй хүмүүс гэж байдаг юм байна. Дээр үеийн мэргэд үндэстэй ястан байдаг байсан шд ээ. Тэд нар бол ингэж ярьдаг юм байна. Мэргэдүүд бол ерөөсөө аянгатай борооноор ч юм уу цахилгаан цахихад айдаггүй байсан юм байна. Тэгээд үүл энтэр харагдаад бороо ороод одоо ингээд хот айл байгаа шд ээ тэ. Тэрийг одоо морьтойгоо тойроод би мэргэн би мэргэн гэж орилж явдаг байсан юм байна. Тэгэж орилохоор нь тэр цахилаан махилгаан хажуугаар нь хотных нь хажуугаар зайлдаг өөрөөс нь холдуулдаг тийм нэг дом ч гэх юм уу? Тийм арга байдаг байсан юм байна. Та нар тиймэрхүү юс сонсож байгаагүй юу? Ер нь одоо юу гэдэг юм гэрийн эзэн гараад гэрээ тойроод явбал.
Монголч эрдэмтэн: Тэнгэр дуугарахад их хашхирч байдаг даа. Энэ өвөгчүүл, өөрсдөө гэртээ энтэр дуу чимээ гаргаж суудаг байсан. Тэгэхлээр тэр зэрэг тийм юмтай холбоотой байх. Зан үйлтэй холбоотой байж болох юм шүү дээ. Аянга зайлуулж байгаа юм уу яадаг юм. Дом л байх л даа. Их уужуухан том дуугарч байдаг. Тэнгэрийн дуу...
Монгол 2 : Манай дээр үеийн малчин ардууд бол тэнгэрийн дунд яг өөрийнхөө унаган морьтой явахад болвол дуу цахилгаанаас зайлж болдог гэж.
Монголч эрдэмтэн: Унаган морь юм уу?
Монгол 2: Тийн яг өөрийнхөө үндсэн хөрөнгө адуунаас гарсан морьтойгоо. Яагаад гэвэл тэр аянга чинь буухынхаа урд талд ийм одоо тийм тэрнээс том ч байдаг юм уу дугуй туяа тусгадаг.
Монголч эрдэмтэн: Аан тусгаж байснаа дараа нь цохидог юм байна тэ?
Монгол 2: Тийн тэгээд цохилт өгдөг байх нь л дээ. Тэгээд тэр унаган морь бол өөрийг нь тойроод тусах нь байна шд ээ. Тэгэхээр зэрэг нэг гуядаад ухас хийхэд бол өөр тийм хүнээс авсан морьтой явахад болвол гарч чаддаггүй. Унаган морь бол заавал тэрнээс гардаг гэсэн тийм домог бас байдаг байсан. Тийн тэгэхээр зэрэг тэр тойрч хашхирна гэдэг хүрээ энтэртэй холбоотой тийм л асуудал л байхдаа.
Монгол 1: Нарийн учрыг бол мэдэхгүй юм даа.
Монголч эрдэмтэн: Одоо тэр аянгатай бороо орохын өмнө орилж хашхирдаг байсан гэсэн тэ? Зүгээр л хашхирдаг байсан юм уу? Эсвэл ямар нэг үг хэлдэг байсан юм уу? Тодорхой зүгээр аа гэж орилдог юм уу?
Монгол 2: тийн зүгээр дуугардаг. Унших нь бол мэгзэм гэж байдаг.
Монгол 1: Мэгзэм гэж ном бий. Түүнийг дотроо уншдаг. Мэддэг хүн бол дугарч хашхирч байдаг тийм домтой юм гэсэн.
Монгол 2: Тэр ухаан нь луу гэдэг амьтан бас зайлах ч юм уу, холдох ч юм уу тэгэхийн тулд л тэгдийн бол уу гэж ойлгосон. Тиймэрхүү л юм ярьдаг шд.
Монголч эрдэмтэн: Та энэ мэгзэм гэдэг тарнийг хаанаас сурсан бэ?
Монгол 2: Манай эмээ ээж их настай улсууд байсан. Бүр зуу хүрч байж нас барсан тэгээд зааж өгсөн.
Монголч эрдэмтэн: Хаврын анхны бороо гэж байдаг шд ээ. Тийм юм ороход ямарваа нэг тусгай үйлдэл хийдэг юм уу?
Монгол 2: Мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Одоо юу гэдэг юм. Сүү өргөдөг ч гэдэг юм уу?
Монгол 2: Тийм л дээ тэгэж болно л доо. Би л лав тийм юм мэдэхгүй.
Монгол 1: Мэдэхгүй юм даа.
Монголч эрдэмтэн: Нар сар хиртэх гэж нэг байгалийн үзэгдэл байдаг шд ээ тийм ээ. Тэгэхэд бас ямарваа нэгэн тусгай үйлдэл ч юм уу ганслах ч юм уу тийм юм сонсож байсан уу?
Монгол 2: Сонссон нар хиртэхэд л лав нохой зодож гасалгадаг. Түмпэн шанага ч юм уу чанга дуугаргаж, цохиж тэгвэл одоо түргэн одоо тэр раах гэдэг амьтан залгилаа гэж ярьдаг шүү дээ тийм ээ.
Монголч эрдэмтэн: раах аанхаан.
Монгол 2: Тийн учраас одоо тэр цочиж айхдаа одоо тавьж байгаа юм гэж ингэж ярьдаг байсан. Тэрийг бол хүн болгон мэднэ.
Монголч эрдэмтэн: Тэр раах гэдэг нь юу юм бол?
Монгол 2: Одоо тэр сарыг залгидаг амьтан л гэж ярьдаг шд ээ тэ.
Монгол 1: Тэр чинь болвол сүсэг бишрэлтэй л холбоотой эд байх л даа. Түүнээс нар дэлхий сарны завсар орж харанхуйлж зөрж байна гэдгийг мэдэхгүй байх үед гаргасан тийм юм байх л даа.
Монголч эрдэмтэн: Тэр бол хамаагүй. Тэр раах гэдэг нь юу юм бол?
Монгол 1: Амьтан ч гэх муу даа. Зүйрлэвэл юу гэмээр ч юм бэ дээ. Их хүчирхэг амьтан байх янзтай ярьж байгаа юм.
Монгол 2: Монгол хэлний товч тайлбар таль дээр болвол раах гэж амьтан байдаг. Одоо нарыг залгидаг. Сарыг залгидаг гэсэн домогтой гэж Цэвэл багш тайлбарласан байдаг юм байлээ шд ээ.
Монголч эрдэмтэн: Яах гэж залгиж байгаа юм бол?
Монгол 2: Мэдэхгүй.
Монгол 1: Дэлхий мэлхий байхгүй болгох хорлолын талаасаа байдаг юм уу юу байдаг юм. Аягуу бол тийм л утгатай тайлбарлаж байсан байх.
Монгол 1: Одоо харанхуй болж ертөнцийг сөнөөх ч юм уу тэгэж л залгидаг байх.
Монголч эрдэмтэн: Тэр раах гэдэг амьтныг та нар төсөөлж харж байсан уу?
Монгол 2: Үгүй үгүй.
Монгол 1: Матар ч гэх юм уу.
Монголч эрдэмтэн: Матар ч гэх юм уу? Та хэлж л байна шд ээ. Матартай төстөй юм уу?
Монгол 1: Том л амьтан байлгах гэж ярьж байгаа юм шиг байгаа юм л даа. Тэр чинв одоо нарыг иднэ гэхлээр...
Монгол 2: Матар чинь одоо хүнийг бүхлээр нь залгичдаг гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг л одоо юмыг бүхлээр нь залгидаг их л том мундаг зүйл байх гээд байгаа юм.
Монголч эрдэмтэн: Тэрнээс биш ллуу гэхлээр лууны зураг дээр байдаг. Тэр раах гэвэл раах дээр зурсан юм байдаг уу?
Монгол 2: Байхгүй би л лав хараагүй.
Монгол 1: Ямарч юм байгаа юм бүү мэд. Зохиомж яриа байхаа тэр бол.
Монголч эрдэмтэн: Танай нутагт бөө байгаа юу?
Монгол 2: Байхгүй.
Монголч эрдэмтэн: Байсан уу? Ер нь.
Монгол 1: Мэдэхгүй байгаагүй байх. Дээр үед бол мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Та нарийн мэдэхээр тийм юм байхгүй тийм ээ?
Монгол 1: Одоо ямар ч байсан мэдэх л тийм юм байхгүй.
Монголч эрдэмтэн: Одоо нохой нэмнэхэд ус цас бороо ордог гэсэн юм сонсож байсан болов уу? Нохой нэмнэх гэж сонсож байсан уу?
Монгол 2: Сонссон.
Монгол 1: Тийм яриа байдаг юм. Бороо хур дэлгэрдэг. Одоо ган гачиг болоод зовж ирсэн үед ч юм уу. Нохойгоо нэмнэчихвэл тэнгэр яадаг байсан юм бэ дээ. Бороогоор бууддаг байсан юм уу. Эсвэл хилэгнэж буруу юм нэмнэж хувцаслалаа гэж ордог байсан юм уу.
Монголч эрдэмтэн: Хилэгнэж үү? Эсвэл өрөвдөж үү?
Монгол 1: Харин түүнийг бол мэдэхгүй. Тийм дом бол байгаа шүү.
Монгол 2: Тийм дои байдаг л гэж ярьдаг байсан. Бид нар бол тэгэж үзээгүй.
Монгол 1: Тийм яриа бол бий. Чухам бол монголын аль хэсгээс гарсныг мэдэхгүй арга.
Монголч эрдэмтэн: Бороог хэн оруулж байаа юм? Одоо юу гэдэг юм Бороо гуай хэлсэн шд. Хилэгнүүлж нэмнэдэггүй юмыг нэмнүүлж гэж хэлсэн. Юу юм бол тэр дээр байдаг юмнууд юм уу? Юу тэгэж бороо оруулах уу байх уу эдгийг мэдэж байгаа юм бол?
Монгол 2 : Одоо яахавдээ энэ чинь манай монгол буддын шашинд болвол эзэн тэнгэр дээр тусгай юм байдаг гэж ойлгодог шд. Ярьдаг шүү дээ тийм ээ. Тэрүүнд л ухаан нь нэмнэхгүй юм аа нэмнэж тэрүүнийг л хилэгнүүлдэг ч байдаг юм уу. Эсвэл манай энд ган гачигтай байна гэдгийг ойлгуулахын үндсэн дээр л оруулж байгаа юм болов уу л гэж тэгэж ойлгож байсан байх.
Монгол 1: Тийм сүсэгийн үүднээс л ярьсан яриа байх тийм ээ. Тэрнээс биш бодитой юм мөн ч юм уу? Биш ч юм уу?
Монгол 2: Одоо болвол бороо оруулхыг чинь яах уу янз бүрийн аргаар шинжлэх ухааны үндэслэлтэй оруулж зүгээр дээр үед болвол монголчууд чинь энэ уул овоогоо аргадаж тахиж оруулдаг гэж ярьдаг байсан. Үүнийг бол яг зүгээр нэг хүн оруулахыг нүдээрэй үзсэн хүн бол бид хоёр байгаа юм.
Монголч эрдэмтэн: Өө заза.
Монгол 2: Манай энэ Хатанбугал гээд ер энүүхэн энд гадаанаас ил харагдаж байгаа жоохон өндөр хар уул. Нэг жил одоо наян хэдэн онд юм бэ дээ.
Монгол 1: Наян зургаа байх.
Монгол 2: Манай энд мэлээн гантай зун ерөөсөө бороо ороогүй. Тийм учраас бороо ороогүй ногоо гараагүй учраас манай энд гантай байсан учраас улсын наадам болоогүй. Манай энэ хажуу талын Хулд сум болвол наадам хийсэн. Тэгээд яах уу уяачид морь уядаг барилддаг услуу маань тийшээ явчихсан. За энэ сумын төв дээр ажилдаг энэ төв дээр байдаг улсууд маань улсын наадмын өдөр бас нэг зугаалга хийхдээ бид энэ Бугалгандаа гарлаа. Тэгээд нэг ямаа боогоод үндэсний шагай харвана гэж толгоом байдаг. Шагайгаа бид нар харваад ингээд сураад их олон жил болж байна. Их өвгөн тэгэхэд их өвгөн настай хүн байсан. Нэг лам өвгөн байсан юм. Манайд тэгээд тэр өвгөнтэй би хүүхдийх нь хүүхэд тэр өвгөнтэй их тоглодог байхгүй юу. Тэгээд нээх сүрхий лам л гэж яриад байдаг. Тийм сүрхий юм бол та нэг бороо оруулаатах гээд би тэгэхгүй юу. Тэгсэн чинь за тэгье. Чи тэгвэл намайг дагаад явахгүй юу чи гээд тэгсэн. Тэгээд би чинь шагай харавдаг хүн энэ шагай харвадаг хүн тэгээд эд нарт энэ өвгөнд ингэсэн чинь намайг дагаад яв гэж байна. Би энэ өвгөнтэй явлаа овоон дээр гарах л юм байна. Гэж эд нартаа хэлчээл дагаад овоон дээр гарсан. Тэгсэн би яаж дагаж явах юм гэсэн чинь чи тэр идэж ууж байгаа юмнаасаа дээш нь өргөх идээ будааны юм жоохон архи авчихгүй юу. Тэгээд жоохон шилэнд жоохон архи хийгээд жоохон ааруул чихэр бариал цугтаа гарсан чинь овооны орой дээр нь гараад . Дээр нь нэг чулуун овоо байдаг шд ээ. Тэрний өмнө арц уугуулчаал л за наад юм аа дээш цац гээл тэгсэн. Тэгээд цацсан тэгсэн чинь нөгөөдөх чинь юм уншаал суугаад байсан. Одоо би бороо оруулна чи харж байгаарай. Удахгүй бороо орно. Тэгээд л байж байтал эд нар та хоёр нааш ир. Хоолооо ид хорхог чинь болчилоо гээд дуудахгүй юу. Би тэр өвгөнийг ямбий өвгөн явах болж байна уу? Гэсэн боллоо боллоо одоо хоёулаа явъя. Удахгүй ингээд бороо орж эхэлнэ чи харж байгаарай л гэсэн. Тэгээд бид хоёр хүрч ирээл майханд хоол ундаа хуваагаал сууж байтал яг хувингаараа цутгаж байгаа шиг бороо асгарчихсан. Тэгээд бид нар хоолоо ч идэж амжилгүй нүүж байсан.
Монгол 1: Тоглож чадаагүй. Амарч ч чадаагүй бүх юм аа аваал бушуухан сумынхаа төв
рүү явж байсан.
Монголч эрдэмтэн: Тэр бороо нь яг тэрүүхэн тэндээ орсон юм уу? Нэлэнхүүтэй орсон юм уу? Ган нь тэгээд дууссан гэсэн үг үү?
Монгол 1: Сумаараа шах уу орсон шүү.
Монгол 2: Нэлэнхүүтэй орсон.
Монголч эрдэмтэн: Хэр удаан орох уу?
Монгол 1: Хоног гаран орсон. Тэр бол тэр хүний ид шидээр л оруулах шиг болсон.
Монгол 2: Тэр өдөр орохоор ч тийм үүл харагдахгүй байсан. Тэгэхээр нь л би тоглоом хийгээд сүрхий лам гээд л байдаг. Бороо оруулаатах та гээл би тэгсэн чинь. За тэгье чи тэгвэл намайг дагаад яв гэсэн. Тэгээд оруулчихсан юм байгаа юм.
Монгол 1: Тэнгэрт байсан тохиолдлыг ч бүү мэд. Тэр хүний ид шидийг ч бүү мэд. Өвгөн лам байсан юм.
Монголч эрдэмтэн: Ямар лам байсан юм? Зүгээр лам байсан юм уу?
Монгол 1: Зүгээр л ламын ном мэддэг өвгөн байхгүй юу даа. Тэр үед бол ламын номыг гайгүй сайн цээжилж мэдсэн тийм л хүн.
Монголч эрдэмтэн: Аан өөрөө яг лам биш юм уу? Зүгээр ном судар уншдаг мэддэг хүн байсан юм уу?
Монгол 2: Тэр үед чинь лам хориотой байсан.
Монгол 1: Лам гэсэн хүнийг устагдаг үе байхгүй юу. Хувьсгалын үед.
Монгол 2: Залуудаа бол хийдэд шавьлан сууж байсан тийм л хүн.
Монгол 1: Мэддэг чээжисэн тийм л хүн.
Монголч эрдэмтэн: Зад чулуу гэж сонсож байсан уу?
Монгол 2: Задын чулуу гэж сонсолгүй яахав.
Монголч эрдэмтэн: Тэр нь юу юм бол?
Монголч эрдэмтэн: Одоо энэ жоохон жоохон бөөрөнхий чулуунуудыг л задын чулуу гэж ярьдаг шд.
Монголч эрдэмтэн: Шовгордуухан тэгээд энэ тэндээс нь мод юм бол зорчихсон гэмээр юм уу ул нь халтай. Олон талтай шовгор чулууг задын чулуу гээд байгаа юм.
Монгол 2: Одоо зүгээр яах уу шинжлэх ухааны зах зухаас үзсэн бид нарт бол чулуун зэвсгийн үеийн чулуун сумны үзүүр шиг чулууг задын чулуу гэж ярих юм байна шд.
Монголч эрдэмтэн: Ямар чулуу гэлээ?
Монгол 1: Олон талтай.
Монгол 2: Тийн одоо зурж юу яасан юм шиг модыг үзүүрлээд тал талаас нь үзүүрлэчихсэн тэрэн шиг л тийм чулуу.
Монголч эрдэмтэн: Тэр задын чулууг хаанаас олж болох уу?
Монгол 2: Ер нь хаа сайгүй л байдаг шд ээ.
Монгол 1: Ер нь бол гадуур явахад зүгээр газар дээр байдаг.
Монголч эрдэмтэн: Хаана ч байж болох юм уу?
Монгол 1: Хаана ч байж болно. Ажиглаж явбал.
Монгол 2: Зүгээр бидний мэдэх задын чулуу бол тийм.
Монгол 1: Өшөөг бол мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Тэр задын чулууг тусгай юманд хэрэглэх үү?
Монгол 2: Үгүй ээ задын чулууг хадагладаг байсан шд ээ. Юунд хэрэгтэй нь бол мэдэхгүй.
Монгол 1: Музей үзвэрийн газар тавиастай байдаг шүү. Том жижгээрэй. Хөдөө орон нутаг судалдаг хүмүүст бол байж байх юм байлээ. Тэр сонин нь зороод зориуд хийсэн юм шиг л тийм бүтэцтэй л болохоороо сонин байдаг байх. Өшөө ид шидийг бол мэдэхгүй юм.
Монголч эрдэмтэн: Одоо ингээд нэг чулуу байлаа гэхэд нүхтэй зүгээр нэг нүх биш одоо ингээд эндээс харахад эндээс харагддаг ч гэдэг юм уу. Тийм чулуунуудыг харж байсан уу?
Монгол 2: Тийм чулуу зөндөө л байдаг шд ээ.
Монгол 1: Нүхтэй чулуу бол байдаг юм. Нэвт ч байдаг. Хажуунаасаа ч дотогш нүхтэй байдаг. Тийм чулуунууд бол байж байдаг.
Монголч эрдэмтэн: Тэр нь ямар нэг бэлгэдлийн чанартай байдаг уу?
Монгол 1: Мэдэхгүй. Тэр халуун хайлмагийн тогтоцын л юм байдаг байхдаа бодвол.
Монголч эрдэмтэн: Одоо нүхтэй чулуугаар ингэж харахад зүгээр нүдэнд харагддаггүй юм нүдэнд харагдаг гэж сонсож байсан уу?
Монгол 2: Үгүй ээ ёстой сонсоогүй. Би л лав сонсоогүй юм байна. Тийм чулуугаар тийм нүхтэй чулуу байх юм бол аваад харж л байсан.
Монголч эрдэмтэн: Лүүжин гэж байдаг шүү дээ. Одоо тэр номыг уншдаг хүн лүүжинч гэх юм уу даа. Тэд нарын тухай сонсож байсан уу? Юун улсууд байдаг юм? Лүүжин гэдэг нь яг юу юм бэ. Яаг яахад уншдаг ном юм бэ гэдэг тухай сонсож байсан уу?
Монгол 1: Сонсох нь сонссон л доо. Нарийн учрыг нь бол мэдэхгүй л дээ. Ер нь бол лүүжин тавьдаг хүн гэдэг чин тэр одоо үхэл зовлон болсон янз бүрийн гай барцдын үед зайлуулдаг гэдэг утгаараа үйлддэг тийм номтой тийм хүнийг лүүжинч юм уу лүүжин тавьдаг хүн гэж одоогийн нөхцөлд л яриад байгаа юм л даа. Дээр үедээ яаж байсныг бол мэдэхгүй. Тэр айл амьтанд хүн нас бараад түүнийг хөдөөлүүлсний эцэст тэр одоо гэртээ муу муухай сүнс хорогддог ч юм уу. Элдвийн бузар булай юм үлдэхгүй гэсний үүднээс тэр лүүжинг тавьж цэвэрлэж байна гэсэн утгатай. Одоо болвол тэгэж л ярилцаад уншуулж байдаг. Тэр чинь болвол Тангад ном л юм байлээ л дээ. Хүний уншдаг юм нь.
Монгол 2: Тийн одоо тэр хүн нас барахад сүнс гэдэг юм байдаг гэж одоо бас хүлээн зөвшөөрч яригдаад байна шд ээ тэ. Тэгээд тэр зарим сүнс нь бол яах уу ирэх сайн байдаг. Зарим нь бас эргэж үр хүүхэд тэр гэртээ муугаар нөлөөлдөг гэж үздэг юм байна. Тэр тэгээд ухаан нь шид гэж нэг юм байгаа юм л даа. Тэр нас барсан хүний ухаандаа тэр үлдсэн улсаасаа аваад явдаг ч юм уу. Дагуулаад явдаг ч юм уу. Тийм нэг юм байдаг гэж үздэг юм байна л даа. Тэрүүнийг л зайлуулахын тулд л тэр номыг уншдаг хүнийг л лүүжинчин хүн гэж ярьдаг юм шиг байгаа юм. Аан тэгээд тэр лүүжин тавьдаг хүн бол тэр лүүжингээ тавьж сурахын тулд одоо бүр тийм тусгай оршуулгын газар их олон хоногоор байж. Бүр хонууд өнжүүтээр байж тэр юм аа уншиж байж тэр жинхэнэ лүүжингээ тавьж сурдаг юм байна л даа. За яах уу тэгээд тэгэхийн тулд хүүрийн газар одоо уг нь дээр үеийн ил тавьж байхад саяхан тавьсан тийм бүтэн цогцсон дээр буруу харж мордчоод.
Монголч эрдэмтэн: Буруу харж морддог юм байна тэ?
Монгол 2: Тийн тэгээд уншдаг. Тэгэж л соёлол байсан шиг байна л даа. Тэгээд олон тэгэж үзээгүй хүн чинь анх тэгэхэд их айж ичдэг. Одоо нас барсан хүнээсээ айдаг. Тийм учраас одоо зоригоо чангалахын тулд архи бас жоохон уудаг юм байна л даа.
Монголч эрдэмтэн: Тэр лүүжинчин нь үү?
Монгол 2: Тийн тийн тэгээд ер нь миний мэдэхээр лүүжин тавьдаг улсууд лүүжингээ тавихдаа заавал архи оролцдог юм байлээ. Нэгдүгээрт өөрөө авсдаг. Нэгдүгээрт бол архийг заавал оролцуулдаг. Одоо чинь оршуулгын үйлд чинь архи хэрэглэхээ байчаад байгаа шд. Тэгээд лүүжин тавихад заавал архи хэрэглэдэг юм байлээ. Тэр учир тэгдэг гэж надаас дүү лүүжин тавьдаг лам байж байгаад уржинана нас барсандаа. Тэр тэгэж л ярьж байсан. Архинд орж байгаад нас барсын. Тэгээд чи яагаад архи уудаг болж хоцорсын гэсэн чинь бид нар чинь одоо тэгдэг шд ээ. Тийм учраас бид нар чинь тэд нараас уухгүйн тулд архи амссаар одоо ингээд архинд орчихсон гэж ярьдаг байсан.
Монгол 1: Тийм л үзэгдэл л байх юм байлээ. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй юм.
Монголч эрдэмтэн: Одоо тэр хүнийг ил тавихдаа доош харуулж хэвтүүлдэг үү дээш нь харуулж хэвтүүлдэг үү?
Монгол 2: Дээш нь харуулна.
Монголч эрдэмтэн: Одоо лүүжинчин чинь миний ойлгосноор сүнстэй нь харьцаж байгаа гэсэн үг шд ээ тэ мөн үү?
Монгол 1: Тийн мөн мөн.
Монголч эрдэмтэн: Тэгээд тэр догшин хилэн ууртай сүнс байсан юм бол. Тэр лүүжин хийж байгаа хүнд муу юм хийж чадах уу?
Монгол 2: Энэ улсуудын яриагаар болвол яах уу тэр муу тавихын болвол лүүжингээ муу тавихын болвол тийм ээ...
Монгол 1: Өөрт нь муу юм шингэдэг.
Монгол 2: Сайн хийж өөрөөсөө болон тэр айлаас зайлуулахын тулд хийж байгаа зүйл шүү дээ. Лүүжин гэдэг чинь. Тийм яриа байдаг юм аа.
Монголч эрдэмтэн: Одоо социализмийн үед гэж ярих юм уу даа. Лүүжин тавьдаг хүмүүс гэж байсан уу?
Монгол 2: Байсан ч их л нууц байсан ер нь.
Монгол 1: Тэр үед ил хийж байсан юм байхгүй. Ухаан нь энэ 90 оны хувьсгал эхлээд ардчилсан хувьсгал эхэлж одоо бүх юм л тод боллоо шд. Энэнээс хойш гарч ирж байгаа хүмүүс яах уу зэрэг тэр дөнгөж хувьсгал эхлэхэд сураагүй нь доторхой шд. Хуучин бол өөртөө мэдэж байсан. Тэрнийгээ нууж хадагладаг. Хадаглахдаа мартдаггүй сэлбэж байсан ч юм уу яаж ч байсан юм. Тийм л журмаар өөртөө тэр ном эрдмээ хадаглаж байсан улсууд байсан юм шиг байгаа юм. Тэр алба хааж байсан хүн хүртэл лүүжин тавьдаг байсан байгаа юм. Тэгэхлээр чинь юу гэсэн үг үү? Тэр их сонин.
Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Өөр одоо ингээд сүнсийг зайлуулахаас гадна өөр үүрэг байгаа юм болов уу лүүжинд? Өөр ямар тохиолдолд лүүжин тавьдаг вэ?
Монгол 1: Тэрийг сайн мэдэхгүй юм.
Монголч эрдэмтэн: Одоо хүний муу муухайг арилгаж сайн сайханг дуудах.
Монгол 1 Тэр л зориулалтай.
Монголч эрдэмтэн: Тэр л зориулалтай тийм ээ?
Монгол 1: Тийн тэрнээс биш юм бүгдэд лүүжин оролцдог учир байхгүй байх.
Монгол 2: Ухаандаа өвдсөн хүн чинь янз бүрийн ном уншуулдаг шүү дээ. Тэрэнд бол лүүжин тавиад байдаггүй. Ер нь энэ заавал нас барсан үед л лүүжинг тавиулдаг юм шиг байгаа юм. Тэр шид гэдэг юмыг л зайлуулахын тулд л уншдаг ном гэж лүүжинг миний ойлгосноор бол.
Монголч эрдэмтэн: Одоо бид нар хүнээс асуухад тэр бас хэлж байсан юм байна. Гүйдэлтэй газар гэж байдаг юм байна. Ороолон мороолон, шулмас, алмас, чөтгөр тийм юмтай газар гэж байдаг юм байна. Тийм үед бас лүүжин уншихад тэд нар арилдаг гэсэн яриа сонсож байгаагүй юу?
Монгол 2: Ер нь л лүүжин гэдэг бол тэр буга чөтгөр ч гэдэг юм уу тэ. Тийм юмыг зайлуулах л тийм л ном гэж ойлгогддог тэ?
Монгол 1: Тийм л юм шиг байгаа юм. Тэгээд зориулалт нь нас барсан айлын ард л уншиж байгааг голчилоол байгаа юм л даа.
Монгол 2: Саяхан лам надад зүгээр сонирхуулж ярьж байсан юм. Лүүжин бол ерөөсөө тийм одоо ад чөтгөр гэдэ юм уу тийм л юмыг зайлуулах зориулттай ном. Тэгээд одоо бас орчин үеийн лүүжин тавьж байгаа лам нар зарим нь тэгэж чадахгүй. Чадахгүйгээсээ болоод өөрт нь шингэж тусаад тийм учраас лүүжин тавьдаг лам нар маш их үхэж байгаа гэж.
Монгол 1: Тэгэхлээр бас хор нөлөө байгаа шүү.
Монгол 2: Миний залуу лүүжин тавьдаг найз байж байгаад нас барсан гэж ярьсан шд ээ. Тэрүүнийг хүртэл муу тавьдаг учраас залуугаараа нас барчихаж байгаа шд ээ гэж ярьж байсан. Тэгээд бүр бас 21 оны хувьсгалын дараахан жинхэнэ нөгөө лам нарыг барьж байх үед манай Дундговь аймгийн нэг лүүжинчин байж байгаад бас нас барчижээ. Тэгээд нас барсныхаа дараагаар өөрөө буга болсон юм гэнэ ээ гэж тэр Их Хүрээнд дуулддаг юм биз дээ. Тэгээд их мундаг лүүжинчин хүнийг за чи л одоо тэрүүнийг дарж үз гэсэн. Тэгээд одоо Улаанбаатарын наана Бага Гангын Даваа гэж байдаг. Улаанбаатар нааш Улаанбаатар Эрдэнэдалайн замд Бага Гангын Даваа гэж бий. Тэр даваан дээр намайг аваачаад суулгаатах гэж тэр лам чинь хэлж гэнэ. Тэгээд лам чинь за төгөөтөх чинь ирж явна.
Монголч эрдэмтэн: Нөгөө буга нь уу?
Монгол 2: Тийн нөгөө буга болсон лүүжинчин ирж явна. Тэгсэн чинь нэг хүн тэр лам цуг очсон байгаа юм л даа. Харж байсан чинь ер тийм буга чөтгөр гэхээр юм байхгүй. Жороо хоёр хар морьтой хүн ирж явна гэнэ. Даваа өгсөөл тэгсэн нөгөөтөх чинь за нөгөөтөх чинь ирлээ гээд л. Лам чинь лүүжингээ тавьж эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгээд л пад пад гэсэн чинь гэнэтхэн хар морь нь онхолдоол явчих шиг боллоо. Тэгсэн нөгөө хүн чинь алга болж хоцордог юм. Тэгээд хоёулаа нөгөө хар морины онхолдсон газар хүрээд ирсэн чинь ганцхан тийм сүүжний яс байсан гэж байгаа юм.
Монголч эрдэмтэн: Ганцхан сүүжний яс уу?
Монгол 2: Байсан юм байлээ гэж тэгэж ярьж байна лээ. Тэгэхлээр бас тийм дарахад л уншдаг ном юм уу гэж би ойлгосон.
Монголч эрдэмтэн: Хэзээ болж байсан юм бол?
Монгол 2: 20-н оны хэдэн үед л. Хувьсгалын дараахан.
Монголч эрдэмтэн: Уулны нэр нь юу билээ?
Монгол 2: Ганга.
Монгол 1: Гангын даваа гэж бий. Улаанбаатарын тэнд.
Монголч эрдэмтэн: Яахаар нь морь нь онхолдчилоо?
Монгол 2: Тэр нэг юм уншаад лүүжинчин чинь пад пад гэж юм хэлээд алаг энтэрээ тэгдэг юм.
Монголч эрдэмтэн: Тэр лам нь яагаад буга болсон юм бол?
Монгол 2: Ер нь буга болно гэдэг чинь яахаараа зүгээр буга болно гэж байдаг л гэж ярьдаг шүү дээ.
Монголч эрдэмтэн: Одоо тэр чинь юу гэсэн үг юм? Энэ насандаа лам байж байгаад...
Монгол 2: Үгүй ээ нөгөө юу яахав түрүүнд би ярьсан. Лүүжинг муу тавих юм бол эргээд өөрт нь муугаар нөлөөлдөг тийм ээ.
Монголч эрдэмтэн: Тийн тийн.
Монгол 2: Тэрүүнээсээ л болсон байх.
Монголч эрдэмтэн: Одоо юу гэх юм дээ. Буга болчлоо гэж бодъё тийм ээ. Гэж хэлэх юм уу даа хаашаа юм. Тэгээд тэр лаын сүнс нь яаж хүн амьтанд гай гарз болоод байсан юм уу? Эсвэл зүгээр мал адгуусыг нэг тийш нь түүж аваачаад байдаг байсан юм уу? Туугаад аваад явчдаг байсан юм уу? Яаж тэд нар тэр ламын сүнс нь буга болчлоо гэж хүн ойлгосон юм бол?
Монгол 2: Ер нь бол буга гэдгээс чинь хүн болгон л айдаг шд ээ. Айдаг л юм шиг байгаа юм л даа буганаас.
Монголч эрдэмтэн: Аан буга гэдэг нь үзээд харж болох уу?
Монгол 2: Харагддаггүй гэхдээ болвол буга гэдэг юмыг ер нь манай дээдсийн ярьж байгаагаар бидний ойлгосноор бол ерөөсөө тэр үзэгдэх хүндээ муу болох хүндээ л харагддаг.
Монгол 1: Хий үзэгдэл л юм шиг байгаа юм л даа.
Монгол 2: Хүн болгонд ухаандаа бид нар ингээд цөмөөрөө сууж байлаа гэхэд одоо энд нэг буга ороод ирлээ гэхэд үзэгдэх ганц хүндээ л үзэгдэнэ. Бусад бид нарт бол үзэгдэхгүй. Тийм л юмыг буга гэдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр яахав үзсэн улсууд нь л өнөө тэр хүн чинь буга болсон явнаа гэж одоо ч гэсэн ийм юм зөндөө л байдаг шд ээ.
Монголч эрдэмтэн: Үгүй ээ ийм юм байна тэ. Лам одоо ямар байсан тэр л нүүр царай тэр хэвээрэй л явж байх уу?
Монгол 2: Тийн тийн.
Монголч эрдэмтэн: Хүмүүс таньж байгаа юм байна шд ээ?
Монгол 1: Тийн таньж байгаа.
Монголч эрдэмтэн: Аан зөв зөв.
Монгол 1: Үзэгдэх хүндээ л танигддаг байхгүй юу.
Монгол 2: Тийн танигддаг.
Монголч эрдэмтэн: Одоо бас ийм юм байдаг юм гэнэ ээ. Хүн одоо нас барчлаа тийм ээ. Өөрийн сүнс нь одоо явах газар руугаа явсан. Аан гэхдээ тэр цогцос нь үлдсэн байгаа шд ээ. Тэр цогцос нь өөр нэг хүний зүгээр нэг явж байгаа буга ч юм уу тэр хүний юунд орчдог гэсэн. Тэр цогцос руу нь орчоод тэр нь амилаад ирдэг гэсэн тийм юм сонссон уу?
Монгол 2: Мэдэхгүй.
Монголч эрдэмтэн: Тийм юм сая нэг хүн ярьж байлээ. Сонирхуулж ярихад нэг эмээ байдаг байсан юм байна л даа. Хэвтрийн эмээ хаана ч юм дээ. 100 километрд гэр айл байхгүй газар тэгээд юу нь болохоор зэрэг цөөрмийн ойролцоо. Тэгээд нэг нь гараал хонь малаа хариулаад явдаг байсан юм уу. Тэгээд тэр эмээ нь яахав дээ гэртээ ганцаараа л хэвтээд байдаг байсан юм уу хаашаа юм. Тэгээд тэр эмээ нь нас барсан юм байна. Тэд нар нь гадуур явж байсан болохоор мэдээгүй. Тэгээд харсан чинь хэвтжил байна. Тэгсэн чинь нэг өглөө боссон чинь хотонд нь чоно орцон хэдэн хонийг нь тас татаж авсан юм уу яасан юм. За одоо яана аа ийнээ гээл явж байсан чинь ойр хавьд хүн ч байхгүй. Тэгээд гурав дөрвөн хоног өглөө болгон тэгэж гарсан юм байна. Хэдэн хонийг нь алсан байсан юм байна л даа. Юу болоод яагаад байгаа юм болдоо гээл гэрийнх нь гайхаал яваад байсан юм байна. Тэгээд байж байсан чинь өөрийн ах нь тэр айлын хүн лам байсан юм банйа л даа. Аймар том зул асаагаал тэр лам нь тэр эмгэний хажууд суугаал байсан юм байна. Зул асаахаар тэр буга энтэр чинь гарж ирдэггүй юм байна л даа бодвол. Тэгээд гурав дөрөв хонолоо тэгэж. Тэр лам нь унтсангүй. Тэгээд яахав ядарсан гурав хоног нойргүй байсан хүн чинь зүүрмэглэдэг юм байгаа биз дээ. Тэгээд зүүрмэглээд ингээд харсан чинь тэр эмээ нь нүд нь хилэнтэй харцаар харц буураалаад байж байна. Өөрөө унтаж байгаа мөртлөө зүүрмэглээд юм харагдаад унтаж байдаг. Яг тэгсэн юм байна л даа. Тэгсэн зуухны хажуугаар үнсний хажуугаар эргэлдээл яваад өөрөө боссон хэвтрийн хүн мөртлөө. Эмээ нь үнснийхээ тэнд зогсож байна. Тэгээд суугаад байсан сүүл шиг юм харлаа. Тэгсэн чинь тэр эмээ өнгөрсөн. Өөрийнх нь сүнс явсан. Зүгээр дэмий тэнэж явж байгаа сүнс тэр хүний цогцос руу ороод ороолон болоод явж байсан юм байна. Та нар тиймэрхүү юм сонсож байгаагүй юу?
Монгол 2: Үгүй яахаав буга ороолон чөтгөр болно гэдэг бол байдаг л зүйл шд ээ. Тэр гүйдэлтэй газар гэдэг чинь одоо тэр чөтгөр явдаг газрыг л гүйдэлтэй газар гэж л нэрлэдэг юм байлээ л дээ.
Монголч эрдэмтэн: Одоо тэр Ганга гэдэг уулан дээр лүүжин хүн дарж байсан юм байна тэ? Одоо тэрний хавьцаа явж байхад гүйдэлтэй газар энтэр гэж тэр хавийн хүмүүс ярьдаггүй юу?
Монгол 2: Байхгүй байхгүй.
Монголч эрдэмтэн: Нэгэнт зайлуулсан юм чинь, аргалсан юм чинь.
Монгол 2: Нэгэнт зайлуулчихаар ахиж явахгүй шд ээ.
Монгол 1: Тэгээд арилдаг юм байх.
Монголч эрдэмтэн: Ер нь ороолон гэж юу вэ? Юу гэж ойлгох уу? За буга гэдгийг үзэгдэх хүндээ үзэгддэг гэж ойлголоо.
Монгол 2: Ороолон буга гэдэг чинь нэг л юмыг тал талаас нь яриад байгаа шд ээ. Ер нь ороолон гэж зарим газар нь буга гэж ярина. Чөтгөр гэж ярина. Шуламч гэж ярина. Тэр чинь одоо нэг л юмыг хэлээд байгаа юм. Тэр нь юу гэхлээр нас барсан хүн одоо тэр явдаг замаараа яваад эргэж төрөөгүй хирнээ ямар нэгэн биеллийг олоод одоо тэгээд муу болох үзэгдэх хүндээ үзэгдээд яваад байгааг л одоо буга чөтгөр ороолон гэж яриад байгаа. Тэр бу”га чөтгөр муу хүндээ заавал үзэгддэг учрас тэр хүнд гай гарцад л болно уу гэхээс ерөөсөө сайн юм болдоггүй.
Монголч эрдэмтэн: Ялгаа байхгүй юм уу? Одоо юу гэдэг юм.
Монгол 1: Тэгэж л хэлээд байгаа юм шиг байгаа юм. Нэг л юмыг олон талаас нь нэрлэссэн.
Монгол 2: Нэг л юмыг олон талаас нь олон янзаар нь нэрлээд байгаа байхгүй юу.
Монгол 1: Бидний дуулсан нь одоо тийм л юм байна.
Монголч эрдэмтэн: Лүүжин тавьж байхад цээрлэх зүйл байгаа юм болов уу? Уншиж байхдаа эргэж харахгүй гэдэг юм уу. Гар хөлөө ингэж суу ч гэдэг юм уу. Иймэрхүү юм байдаг уу? Лүүжин уншиж байхад та нар байж үзсэн үү?
Монгол 1: Байж үзсээн үзсэн. Тийм юм байх шиг байгаа юм. Лүүжинчин хүний ярьж байгаагаар бол.
Монгол 2: Лүүжин тавихад болвол одоо бид нар юу гэж уншиж байгааг бол мань мэт мэдэхгүй шд. Тэр хүний уншиж байхад өөрийнхаа мэддэг мааниа гэдэг юм уу. Өөрийнхөө мэддэг аль болох сайн сайхан болох болов уу гэсэн номоо дотроо бодож байх хэрэгтэй гэж байгаа юм нэгдүгээрт. Хоёрдугаарт цочиж айж болохгүй. Лүүжин тавьдаг хүн чинь их дамар мамраа чанга чанга цохидог зарим үедээ их чанга дуугардаг тийм ээ. Тэр үед нь жоохон хүүхдүүд айж цочих уйлах юмнууд гардаг шүү дээ тэгэж болохгүй гэх байлээ. Лүүжин нэг эхлэхэд суусан бол дуусан дуустал суудаг.
Монголч эрдэмтэн: Хэр удах уу ер нь?
Монгол 1: Бас гайгүй удах юм байлээ шүү. Харанхуй өрх энтэр бүтээцэн тэгэж унших юм байлээ.
Монголч эрдэмтэн: Харанхуй битүү юманд уншдаг юм байна тийм үү?
Монгол 1: Тийн. Их л сүртэй юм байлээ.
Монголч эрдэмтэн: Өөр ингэж эргэж харж болохгүй гэсэн юм байсан уу?
Монгол 1: Хоорондоо ярьж болохгүй гэх юм байлээ шүү.
Монголч эрдэмтэн: Өөр хоорондоо ярьж болохгүй.
Монгол 1: Дуу чимээ битгий гарга энтэр гэж шаардлага тавих юм байлээ.
Монголч эрдэмтэн: Өөр?
Монгол 2: Хаалга үүдийг нээдэггүй. Гарж орохгүй тийм л юм ярих юм байна шүү дээ ойрын үед бол.
Монголч эрдэмтэн: Лүүжин уншиж байхад лам нь ганцаараа уншаад заавал хүн оролцох нь юу юм бол?
Монгол 1: Ганцаараа.
Монголч эрдэмтэн: Гэрт үлдээд ганцаараа уншиж болно шд ээ. Яагаад заавал тэр хүмүүс орж ирж байгаа юм бол?
Монгол 2: Бас одоо тэр чинь ухаандаа сүсэг бишрэл гэдэг чинь тэр нас барсан хүнээс муу юм нь надад үлдчихвий гэж. Амьд байгаа хүн болгон л боддог юм байна л даа. Тийм учраас тэр оролцож байгаа хүн өөртөө юм үлдээхгүйн тулд л оролцдог юм байна л даа.
Монголч эрдэмтэн: Нэг ёсондоо ингэж ойлгож болох уу? Одоо юу гэдэг юм. Энэ хүн хойд амьдралдаа сайн амьдраасай гэдэг үүднээс л оролцож байгаа гэсэн үг үү?
Монгол 2: Тийн тийн. Одоо буяныхаа замаар сайн яваасай тийм ээ.
Монгол 1: Үлдсэн хүмүүс нь сайхан байгаасай гэдэг ч юм уу.
Монгол 2: Надаас эхлээд сайн сайхан яваасай гэсний үүднээс л тэр лүүжинд сууж байгаа.
Монголч эрдэмтэн: Буддын шашныг чинь улаантан шар гэж хувааж ярьдаг шд ээ. Таны шүтэж байгаа шашин чинь юу вэ?
Монгол 2: Улаан шар гэдэг нь болвол буддын шашинд ийм юм шиг байна л даа. Улаан гэдэг нь бас мэлээн тийм догшин талдаа байдаг юм уу даа. Тэгээд ер нь энэ лүүжин энтэр бол дандаа улааны талын хүмүүс хийдэг юм шиг байгаа юм.
Монгол 1: Магадгүй.
Монголч эрдэмтэн: Шарын шашин гэдэг болвол зөвхөн ном л уншдаг. Бишрэх шүтэх тэгээд энэ хийдэд шавьлан суудаг ийм улсууд тэр шар талынх нь хэсэг юм шиг байгаа юм. Лүүжин тавьдаг улсууд хурал юунд нээх суудаггүй шд ээ. Ер нь бол суулгадаггүй юм байлээ. Зүгээр бид хоёр буддын шашныг л шүтдэг болохоос шарыг нь шүтнэ улааныг нь шүтэн гэсэн юм байхгүй.
Монголч эрдэмтэн: Одоо танай нутгийн хавьд гүйдэлтэй газар энтэр гэж ярьдаг газар байгаа юу?
Монгол 1: Бий л байх л даа. Тийм юм гүйж байна гэж харсан хүн би л лав мэдэхгүй. Ярьдаг газар байдаг л юм. Гэрэл гэгээ гарч байна ч гэх шиг тийм ээ. Үдэш орой яавахад.Тийм газрууд дуулдаж л байдаг юм.
Монголч эрдэмтэн: Ер нь гүйдэлтэй газар гэж ямар газрыг хэлж байгаа юм бол?
Монгол 1: Буга чөтгөр ч юм уу үзэгдэх хүндээ үзэгдэж. Дуу чимээ гаргаж байгаа тийм л газрыг гүйдэлтэй газар гэж нэрлэдэг юм шиг байлээ шд ээ.
Монголч эрдэмтэн: Та тийм чөтгөрийн тухай ямар ямар яриа хууч яриа ч юм уу домог сонсож байсан уу? Хүмүүс ярьж байдаг байхдаа хоорондоо. Тийм юм үзээд ч гэдэг юм уу. Тийм юм тохиолдоод ч гэдэг юм уу. Юу сонсож байсан бэ?
Монгол 1: Тийм их лут тогтоохоор юм сонсож байгаагүй ээ.
Монголч эрдэмтэн: Тогтоох биш ээ. Өөр юу сонсож байсан. Тэрийгээ л яриад өгөхгүй юу. Одоо та долоон бурханыг шүтдэг үү?
Монголч эрдэмтэн: Одоо бас залбирчил байдаг юм. Үдэш олж харчаад.
Монголч эрдэмтэн: Юу гэж залбирах уу?
Монгол 1: Дээд тэнгэрээс харж байдаг бурхан гэдэг утгаар. Дээр үеэс долоон бурхандаа идээ будаа өргөдөг шүтдэг ийм л байсан бололтой л юм байлээ л дээ. Тэгээд тэр чухам яг нарийн учрыг нь мэдэж шүтэж байдаг хүн байхгүй хүн болохоороо их хэцүү.