Өвгөний Жул Хүү, халха интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Жул хүү Монголч эрдэмтэн: Юуны түрүүнд өөрийгөө танилцуулаад өгөхгүй юу? Одоо юу хийдэг яадаг хэдэн онд төрсөн хаана төрсөн энээ тэрээ гээд. Монгол: Би 1938 онд төрсөн. Шороон бар жилд одоо хуанлигаар бол тийм жилд төрсөн. 72 хүрч байна. Тэгээд одоо голдуухан нэгдэл гэж байсан. Тэрэнд мал маллаж байсан. Тэрний түрүү хувийн аж ахиунд нь байлаа. Тэгээд завсар чөлөөгөөр нь хэвлэл тараадаг тийм нэг ажил хийдэг байсан юм. Тэгээд одоо тэтгэвэрт гараад олон жил болж байна аа. Тэгээд ер нь би мэдэх юм багатай л хүн шүү дээ. Монголч эрдэмтэн: Ургийн овог гэж байдаг шд ээ. Монгол: Би одоо Чонос гэдэг юмаар овоглосон. Жинхэнэ одоо малчны овгоор бол Өвгөн гэж хүн байсны тэрний дээд талд Чонос гэдэг овгоор овоглож явж байгаа юм. Монголч эрдэмтэн: Тэгээд таны бүтэн нэр? Монгол: Миний одоо бүтэн нэр Жул Хүү гэдэг хүн. Монголч эрдэмтэн: Хэний Жул Хүү? Монгол: Өвгөний Жул Хүү. Монголч эрдэмтэн: Тэгээд өөрөө халх уу? Монгол: Халх. Тэгээд гэр бүлтэй. Тэгээд 12 хүүхэд өгсөж хүмүүжүүллээ. Дандаа тусдаа айл гэр болоод гарсан. Гэрт хүүхэд байхгүй хоёулхнаа л гэртээ байдаг юм. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Жул Хүү гуай одоо хаана төрсөн билээ? Монгол: Сумаас урд 54км Шанд гэдэг газар төрсөн. Монголч эрдэмтэн: Тэр Шанд гэдэг нь одоо энэ сумынхаа харьяа юу? Монгол: Тийн. Энэ сумын нутаг. Монголч эрдэмтэн: Таны аав ээж болох хүмүүс бас энэ нутагт төрж байсан юм уу? Монгол: Тийн энэ нутгийн хүмүүс. Би эхээс тавуул байсан. 2 эмэгтэй байсан. Хамгийн дээд талд нэг эмэгтэй доор нь нэг эмэгтэй. Тэр хоёр маань өнгөрсөн. Дунд нь байсан гурван өвгөн байгаа юм. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Одоо ямар мал өсгөх үү? Монгол: Одоо оюутан байхад миний мэдэхийн 4н хошуу малтай байдаг байсан. Тэгээд дээр нь мэлээн олон тэмээтэй айл байсан. Тэгээд нэгдэл нэг юм бий болоод малаа нэгдэлд шилжүүлсэн. Би тэр анхны нэгдлүүд элсэж орж байсан юм байгаа юм. 40 жил нэгдэл болж тэрэнд орж байсан. Малаа нийгэмчилж өндөр албан татвар төлдөг олон малтай улсууд албан татвар их оногддог байсан. Тэрнээс хашраад улсууд мал нийгэмчилж нэгдлийн гишүүн болдог байлаа шүү дээ. Тэрнээс хойш нэгдэлд мал маллаад л байсан би чинь хөгжлийн бэрхшээлтэй гэдэгт тооцогдож хөнгөн чанарын мал маллаж байгаа нь гэж бага мал малладаг байлаа. Монголч эрдэмтэн: Одоо мал маллах уу? Монгол: Одоо хувийн хэдхэн л мал байдаг юм. Тэднийгээ хүүхдүүддээ өгчөөл тэд нар маллаж байдаг. Бид хоёр төв дээр л сууж байдаг улсууддаа. Бид хоёр энэ дээр 4,5н жил болж байна. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Монгол: Би одоо сургууль гэж намайг нэг сургуулийн насны болоход манай энэ ах дүү нар бол биеийн хөгжлийн түвшинтэйгөөрөө сургуульд суугаад би хөгжлийн бэрхшээлтэйгээрээ сургуульд суудаггүй байж байгаад ном үзээгүй хүн л дээ. Хувиараа биеэ даагаад энэ кирил цагаан толгойн үсгийг үзээд нэрээ гаргахыг ч олоод тэгээд хэвлүүлэг уншаад байж чадна. Бичих нь л гэж цасан дээр шувуу явсан юм шиг биччих гээд байдаг юм. Бүлгэм гэж байдаг байсан юм байлээ л дээ. Тэрүүнд нь ч суугаагүй хүн шүү дээ. Хоёр үсэг холбуулж заалгаж байгаад хожим нь бие даагаад нэг юм үзээд болсон л юм даа. Тийм л нэг сонин түүхтэй хүн дээ. Үүрийн цагаан толгой гэж жоохон зузаан ном байдаг байсан. Би анх ном үзэхдээ үсэг холбуулж аваад тэгээд тэрүүнийгээ хөдөө хонинд явж байгаад нэг хуудасны талын талыг үзэж уншиж ирээд дахиад явна их л шаргуу үздэг байсан даа. Монголч эрдэмтэн: Жул Хүү гуай эд нар одоо асуулт асууж байна аа. Та одоо мал малласан гэсэн та мэдэх байх. Одоо Монголчуудын нэг ёс байна аа. Адуу малаа сэтэрлэх гээд тэрийг мэдэж байгаа бол бидэнд сонирхуулаад эд нарын асуултад хариулаад яриад өгөхгүй юу? Юу мэдэх үү? Тайлбарлаад өгөхгүй юу сэтэрлэнэ гэж яаж байгаа яах гэж сэтэрлэж байгаа юм. Учир шалтгаан юу байдаг юм. Бүгдийг нь сайхан тайлбарлаад нарийн. Монгол: Цэцэрлэгдэнэ гэдэг чинь юу гэсэн утгатай үг юм? Монголч эрдэмтэн: Мал сэтэрлэнэ гэж сонсож байгаагүй юу? Дархлах гэсэн үг л дээ. Тэр тухай сонсож байгаагүй юу? Монгол: Нэг л сайн сонсоогүй юм шиг байх юм. Монголч эрдэмтэн: Одоо юу байдаг шд ээ. Одоо нэг өөрийнхөө шүтэж явдаг тахидаг овоондоо сүрэг адууныхаа нэгийг нь аваад сэтэрлээд. Монгол: Аан заза. Би одоо муу дуулдаг аа гаргаж байна. Цэцэрлэгдэнэ гэж ойлгоод байж. Сэтэрлэнэ гэсэн утгатай үг байна шүү. Монголч эрдэмтэн: Тийн сэтэрлэнэ. Монгол: Сэтэрлэнэ гэдэг чинь цэцэрлэг гэж ойлгоод. Сэтэрлэнэ гэж юм урьд байсан юм байна лээ. Манай намайг жоохон ч байсан юм уу даа. Гэрийнхээ үдэнд эсгий дэвсээд тэгээд одоо жасаа гэж ном уншдаг байсан юм байна шд ээ. Урьдны хүмүүс чинь Монголч эрдэмтэн: Жасаа? Монгол: Жасаа гэж хучны тэр Тангад Төвд номыг айлд уншдаг. Тэгээд шүтсэн ламаа авчирж тэрийгээ уншуулаад тэгээд тэр сэтэрлэх малаа сэтэрлүүлдэг байсан юм байна лээ. Тэр лам чинь урьдны ярьдгаар бол ар нь аль юм гэж ариутгана гэсэн үг юм л даа. Тэгээд тэрүүндээ хадаг мадаг уяад тавьдаг. Тэгээд тэрийгээ унадаггүй эдэлдэггүй тэгээд сайхан сул малаараа явж байдаг. Хүн гар хүрдэггүй мал байдаг байж билээ. Манайх тийм хар адуу сэтэрлэдэг байдаг юм шүү морь. Манай нэг ах хөдөө байдаг юм. Тэр л ярьдаг юм. Би тэр хар морь сэтэрлэж байдгийг нь мэдэхгүй гэрийнхээ үүдэнд эсгий дэвсээд эсгий дээрээ алцайтал зогсож байгаад сүү саалиа дэл юун дээр нь хийгээд. Монголч эрдэмтэн: Тэр сэтэрлэж байгаа адуугаа цагаан эсгий дээрээ зогсоох уу? Монгол: Тийн эсгий дээрээ гаргаж тэр адуугаа л хүндэтгэж байгаа юм банйа л даа ухаандаа. Гэийн үүдэнд эсгий дэвсээд тэрэн дэрээ авчирж зогсоож байгаад бодвол тэр лам юм хум уншиж тарнид нь гэж ярьдаг л даа. Одоо бол тэгээд сэтэрлэдэг байсан юм байлээ. Тэгээд тавиад. Монголч эрдэмтэн: Та өөрөө адуу малаа сэтэрлэж байсан уу? Монгол: Намайг тэр мэдээ орсноос хойш тийм юм болоогүй. Одоо өөрөөр хэлвэл хувьсгал үүссэн тийм янз бүрийн үйл явдлыг хорьсон цаазалсан цаг шүү дээ нэг ёсондоо. Би 38онд төрсөн. Тэгээд 37 онд тэр хэлмэгдлийн их шуурга энтр явагдаж байсан юм байлээ л дээ. Би тэрний ард жил дээр нь гарсан даа. Монголч эрдэмтэн: Одоо хүмүүс малаа сэтэрлэж байна уу? Монгол: Ганц нэг айл тэгдэг байх. Сүсэглэж ариутгаж өгч байгаа лам юу байдаг юм. Манай энд л лав тийм лам ховор болчихоод байгаа юм шүү дээ. Дээр үеийн ганц нэг лам улсууд нь үхээд арилжаад өгөх юм нас ахичаад тэгээд тэр үед ном үзэж байсан улсууд чинь хувьсгалын юугаар хар хүн болцон байж байгаад одоо өнөө цаг тавируун болоод эргээд лам хуварга хаалтгүй болоод ирэхлээр ганц нэг юм уншдаг хэлдэг хүн бий болж л байх юм. Тэр ховорхон мөн л нас дээр гарсан байна шд ээ. Тэр малыг одоо тэр айл ямар бурхан гол тахидаг байна. Тэрүүндээ зохицуулж малыг сэтэрлэдэг жамтай байсан юм шиг байлээ. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Одоо тэр тэр адуугаа сэтэрлэ гэж лам хэлэх үү? Монгол: Тэр айл ямар бурхан шүтдэг байна. Тэр бурханд ямар мал ээлтэй байна тэр ээлтэй малынхаа нэгийг л сэтэрлэдэг юм шиг байлээ. Тэгэхлээр нас хүйс харгалздаггүй. Тэр малаа сэтэрлэх мал нь ямар өнгө байх уу гэдэг нь тэр бурхандаа бас шалтгаална. Монголч эрдэмтэн: Хонь байж болно ямаа байж болно мөн үү? Монгол: Тийн тийн. Одоо энчээ манайхны нэг айл байдаг. Тэр айл улаан ямаа сэтэрлэж байсан айл гэж байгаа юм. Тэгээд улаан ямаа алж иддэггүй байсан. Одоо болтол улаан ямаа алж иддэггүй тэр айл. Сэтэрлэж маландаа гар хүрдэггүй юм байна. Тэгээд зөнөж үхдэг юм байна. Тэр айл ямар бурхан шүтнэ тэр бурхан ямар малд ээлтэй тэгээд ямар өнгөтэй мал мал ээлтэй банйа. Тэр өнгөнд л сэтэрлэдэг байсан юм шиг байлээ. Миний ойлгоснор бол. Монголч эрдэмтэн: Нэг эсгий байгаа шд ээ. Тэрэн дээр морио гаргаад яаж байсан гэсэн. Тэр өнгө нь ямар байсан билээ. Монгол: Тэр эсгий нь үү? Монголч эрдэмтэн: Тийн. Монгол: Тэр эсгий нь бол мэдээж цагаан байсан. Манай монгол бол дандаа цагаан эсгий хийдэг байсан. Одоо юм ховордоод харлаг борлог янз бүр л хийдэг болж. Дээр үед бол нээс тэгэж харлаг борлог хийдэггүй байсан. Хар толгойтой хийнэ гэж жоохон хар унгас эсгийнхээ дээр нь зулаад дараа нь цагаанаа зулаад тэгэж хийдэг байсан... Монголч эрдэмтэн: Одоо та ярьж байсан шд ээ тэ? Одоо улаан хонь сэтэрлэж байгаа юм аа. Тэгвэл тэднийх ямар бурхан шүтдэг байсан юм бол? Монгол: Би ямар бурханд Мар малаа сэтэрлэдэг гэдгийг бас мэдэхгүй юм л даа. Монголч эрдэмтэн: Эсвэл та нар хар адууг сэтэрлэдэг байсан. Монгол: Миний дээд тал бол хар адуу л сэтэрлэж байсан юм байлээ? Монголч эрдэмтэн: Тэгвэл ямар бурхан шүтэх үү? Монгол: Гомбо гэнэ билээ үү би тэрийг нь мэдэхгүй юм л даа. Гомбо гэдэг бурхан шүтдэг байсан тэгээд хар адуу сэтэрлэж байсн гэж тэр манай нэг ах өвгөн ярьж байсан санагдаад байгаа юм. Би одоо тэр хар адуу сэтэрлэж байхад хүн байсан юм уу үгүй юм уу болсон байхад тун жоохон юм байсан байх. Мэдэхгүй юм. Монголч эрдэмтэн: Одоо сэтэрлэнэ гэхээр тэр шүтэж байгаа бурхандаа даатгаж тэр юугаа өгч байна гэсэн ойлголт байж болох уу? Монгол: тийм л юм байх л даа. Тэр бурхны одоо юу гэдэг юм дээ. Өнгө зүс нь таарсан малыгаа сэтэрлэж тэр малыг тэр бурхан бүгдийг ухаандаа хамрагандаа ивээлдээ авч байх ухаантай юм уу яах юм. Тиймэрхүү эд юм болов уу даа. Монголч эрдэмтэн: Одоо танайх бол хар адуу яадаг байсан гэсэн тэ? Монгол: Тэгсэн. Монголч эрдэмтэн: Тэр нь болохоор нас нь харгалзах уу? Хүйс нь харгалзах уу? Гүй байх ёстой юм уу азарга байх ёстой юм уу эсвэл зүгээр адуу байх ёстой юм уу? Юу байх ёстой юм? Монгол: Тэр ер нь мал сэтэрлэхэд тийм ийм гэж нас харгалзаагүй юм болов уу гэж би бодож байна ганцхан зүс байсан юм шиг байлээ. Тэгээд тэр морь л байсан юм байлээ манай тэр сэтэрлэж байсан адуу. Монголч эрдэмтэн: Морь гэдэг нь юу билээ? Эр гэсэн үг үү? Монгол: Өөрөөр хэлвэл азарга биш нас гүйцсэн адуу байж таарна. Морь гэхлээр. Монголч эрдэмтэн: Одоо нэг сэтэрлэж байгаа шд ээ. Танайх бол Гомбо гэж бодъё тийм ээ. Гомбо бурхандаа хүндэтгэж өгч байгаа мөн үү? Дархалж байгаа тийм ээ адуугаа. Тэрийг бол ингэж ойлгож болох уу? Тэр шүтэж байгаа бурхны унаа болгож өгч байгаа гэж ойлгож болох уу? Монгол: Тийм юм уу одоо яаж байгаа юм. Би сайн ойлгохгүй байна тэрүүнийг. Нэг ёсондоо тэр бурхан л тэр адууг нэг ёсондоо тиймэрхүү л утгатай эд байхдаа аягуу бол. Тэр бурхан одоо тэр хар морийг эзэмдэж байх юм уу бүх адууг нь эзэмдэж байх юм уу тэр хар адуу л тэр бурхны гол ивээлд байх мал. Монголч эрдэмтэн: Жул Хүү гуай бас ийм асуулт байна аа. Одоо хурдан тийм ээ хурдан морийг сэтэрлэдэг байсан уу? Нэртэй улсунхаа наадамд оролцож байсан гэдэг ч юм уу сумынхаа наадамд оролцож байсан ч гэдэг юм уу тэр морийг сэтэрлэдэг байсан уу? Монгол: Дээр үед тэрүүнийг бол хошуу наадам гэж их хэлдэг байсан. Даншиг наадам гэж одооныхоор бол тэрүүнд одоо дээгүүр давхидаг түрүүлдэг морьдыг сэтэрлэж байсан үгүйг би сайн мэдэхгүй. Тэгэж анх отоглоно гэж байдаг байсан юм шиг байна. Монголч эрдэмтэн: Отоглоно оо? Монгол: Тийн отоглоно гэдэг үг юу гэж байгаа үг үү гэхлээр тэр морийг унаж эдлэхгүй алж болохгүй зарж үрэхгүй тэгээл нэг сул хөгшин морь явж байх. Одоо ч яг тэр отоглоно гэдэг юм байгаа байх. Одоо ингэхэд нэг хурдан морь хүн уяал уралдуулаад байна. Нэг сайн давхиал давхиал байна. Олон жил тэр хүн морио хайрлаал сайхан наадаал байсан морь нь нөгөө морь уралдах тамир тэнхээгүй болно доо. Тэгэхлээр тэр морийг отоглоно гээд хадаг яндаг зүүгээд тавьчихна. Хөгшин морио унахгүй дэл үсийг нь авахгүй тэгээл нэг салбайсан үстэй морь адуугаар. Монголч эрдэмтэн: Гэхдээ тэр сэтэрлэж байгаа биш тийм үү? Монгол: Тийн биш л гэсэн. Сэтэрлэсэнтэй тун төстэй гэсэн үг. Сэтэрлэнэ гэдэг тэр бурхны юманд холбогдоно. Тэр отоглоно гэдэг тэрүүнийг зүгээр л энхрийлээд эрхлүүлэд тавьчихна гэсэн үг юм. Монголч эрдэмтэн: Жул Хүү гуай одоо сэтэрлэсэн мал банйа шд ээ тийм ээ? Тэр нь одоо амьдралын жамаар нас барчлаа. Тэгэхэд яах уу? Монгол: Тэрүүнийг би дээрхэн үедээ бол нөхөөд тэр үхсэн малыг ахиад л нэг мал сэтэрлэж байсан юм болов уу гэж ойлгосон. Тэгэхээс ч гарцаагүй байх. Тэр айл шүтдэг бурхнаа солих шалтгаан байх уу гэвэл тэр айл гэрийнх нь эзэн таарах бурхнаа шүтдэг байсан одоо ч тийм юм бий л дээ. Тэр гэрийн эзэн өнгөрчөөд дараагийн хүн гэрийн эзэн болохоор нөгөө бурхан солигдож болно оо. Тэгвэл тэр бурхан солигдохоор тэр малын өнгө хүйс солигдож сэтэрлэгдэж болох талтай. Монголч эрдэмтэн: Жул Хүү гуай сэтэртэй байж байгаад нас барчлаа шд ээ. Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Адуу мал ч юм уу юу байдаг юм тийм ээ. Тэгээд тэрийг одоо юу гэх юм дээ. Одоогоор гэвэл оршуулдаг байсан юм уу яадаг байсан юм. Ямар нэг онцгой юм хийдэг байсан уу? Монгол: Тэр ер нь миний мэдэх тийм сэтэртэй мал зөнөөд ч юм уу өвчнөөр ч юм уу ямар нэг шалтгаанаар үхэж хорогдож гэж би мэдэхгүй. Юм нэгт үзээгүй хоёрт дуулаагүй тэгэхлээр дээр үед бол тэрүүнийг сэтэртэй морь үхчихжээ гэдэд тэрнээсээ дэл хялгаснаас нь авалгүй тэр чигт нь өнгөрдөг байсан бол уу гэж би бодож байна. Тэрүүнийг тэгэж хүн оршуулдаг шиг аваачиж янз бүрийн чандарлана гэдэг ч юм уу бунхална гэдэг ч юм уу тийм юм болдоггүй. Байгалынхаа жамаар урсгалаараа алга болж байсан байх. Монголч эрдэмтэн: Жул Хүү гуай одоо сэтэрлэсэн ч юм уу отголсон морьнийхоо толгойг аваад дээш нь овоо энтэрт тавьдаг асуудал байсан юм уу? Монгол: Тэр ер нь сэтэртэй морь нь ч юм уу отогтой морь нь ч юм уу үхлээ хорогдлоо гэж бодоход яг тэр дор нь авч байгаагүй байх гэж бодож байна. Зүгээр хэсэг яс нь ингээд бутарна даа тэгэхлээр нь аваачаад тэрүүнийг өндөр газар энтэр тавьдаг тал байсан байх. Ер нь Монголын заншилд чинь одоо ингээд адуу алаад идчихлээ шд ээ. Тэгээд тэр адуугаа алж идчих гээд толгойг нь сайхан чанаад мөлжөөд юу ч үгүй хоосон яс болгочоод тэгээд одоо хөдөөний айл байлаа гэж бодоход хотныхоо овоон дээр ч юм уу малынхаа бэлчээр дээр ч юм уу өндөр нэртэй газар дээр тавьдаг. Тэр хүн тухайн хүний өөрийнх нь сүсэг бишрэлээс хамаарч өөрийнхөө гэр өөд харуулж тавьж болно. Гэрээсээ хойноо аваачаад хойно нэг өндөр довтой байлаа гэхэд тэрэн дээрээ аваачаад халуун хошуут мал гэж ярьдаг л даа. Монголчууд адуу хонь хоёрыгоо. Өнөөхөө хойшоо харуулаад тавьдаг байсан ч болно. Манай мал гээд өөдөөсөө эргүүлээд гэр өөд урагшаа харуулаад тавьж ч болно. Тэгээд тэрүүнийг ухаад мөлжцөн юу ч үгүй хамаг юмыг нь ухаад идсэн шд ээ. Тэгээд нүднийх нь аяганд таарсан чулуу хийдэг. Энд нь нэг ийм нүх гардаг даа. Тэрүүнд нь чулуу хийгээд тэгээд тавьдаг. Монголч эрдэмтэн: Тэр чулуу хийдэг нь ямар учиртай юм бол? Монгол: За тэр одоо ер нь харанхуй ертөнцөөс нь л ангижруулж байгаа юм уу яаж байгаа юм дээ. Нүдтэй л амьтан болгож ухаантай юм л даа. Тэр нэг ёсондооо л. Би тэгэж ойлгодог юм. Одоо ч тэгэж тавьдаг айл байдаг. Нэг айл чинь нэг газраа олон жил болно шүү дээ. Өвөлдөө нэг адуу алж идээд байхад тэр адууныхаа толгойг нэг л газар тавиад байсан харагдах юм байлээ. Хэд хэдэн толгой байж байгаа харагддаг юм. Тэр чинь яг нэг тавьсан янзаараа байхгүй дээ. Толгойг чинь тэр айлын хүн очоод цэгцэлж байхгүй бол тэгэж байхын болоод л байлгүй. Тийм байх юм байлээ. Монголч эрдэмтэн: Тэр битүүлж байгаад аянганд нь хийж байгаа шд ээ. Тэр чулуу хийж байгаа гэсэн тэ? Чулууных нь өнгө нь харгалзах уу? Монгол: Үгүй байсан байхаа тэр. Хонхорт нь таарах чулуугаа л хийдэг байх. Тэр үхэр тэмээний толгойг тэгэж байсан юм уу мэдэхгүй. Адууны толгойг л тэгэж байсан. Монголч эрдэмтэн: Зүгээр одоо адуугаа идлээ шд ээ тийм ээ? Тэгээд толгойг нь дээш нь тавьдаг гэсэн. Сэтэрлэсэн морийг бас бүх юмыг нь яагаад тавих юм уу? Арай өөрөөр яах юм ууу? Монгол: Тэр сэтэрлэж байгаа сэтэртэй малыг үхвэл үү? Монголч эрдэмтэн: Мхн. Монгол: Тэрийг тэгээд гаргуунд нь хаяж байсан байх гэж бодоод байгаа юм. Тэрүүнийг сүүлд нь яс энтэрийг нь бутарсны дараагаар толгойг нь авч жоол овоо энтэр дээр тавьж байсан юм уу үгүй юм уу. Үгүй зүгээр тэр чигт нь орхисон юм уу тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тэрүнд гар л лав хүрдэггүй. Мал амьд байхад нь. Үс унгасыг нь хяргадаггүй. Унаж эдэлдэггүй. Зарж үрдэггүй. Монголч эрдэмтэн: Гэхдээ манай сэтэртэй морь тэнд тэнд унасан байна аа. Би одоо толгойг нь олоод ирлээ гээд тэрийг нь битүүлж хааж маагаад дээр тавьдаг байсныг нь та санахгүй байна уу? Монгол: Тийм юм би сайн санахгүй байдаг. Хүн л хэлэхгүй бол би тийм юмнаас нь хойно төрсөн болохоор мэдэхгүй байна л даа. Тэрүүнийг авч тэр толгойг нь янзалдаг хүн байсан байж болох тал бий. Өөрөөр хэлбэл манай Монголд Уулган шарын домог гэж домог байдаг даа. Радио энтэрээр л одоо уншиж хуурдаж аялгуулан хэлж хуурдаж байдаг. Манай хөрш орнууд одоо тэийг чинь сонссон мэдэж л байгаа шд ээ. Тэгэхэд би тэр Уулган шар гэдэг тэмээний тухай хальж ярих уу гэдэг дээрээ туллаа. Тэр тэмээний толгойг энэ өмнө баруун талынх нь уулын Суврагын Гүний уул гэдэг юм. Тэрний орой дээр тавьсан байдаг гэж үг байдаг шүү. Тэгээд тэр яасан тэмээний толгой гэвэл тэр... Монголч эрдэмтэн: Та одоо домог ярих гэж байна уу? Монгол: Тийн одоо тийм л болчлоо. Монголч эрдэмтэн: За та тэр домгоо ярихгүй юу? Монгол: Тэр малын толгойны учраас л би цухуйлгаатъя. Тэр Уулган шар гэж тэмээний тухай домог байдаг юм. Тэгэхлээр тэр тэмээг манай сумын өмнө талын сум Ханбогд гэж байгаа. Тэрний наад талд нутагладаг айл байжээ. Товчхон товчхон ярьчинаа. Монголч эрдэмтэн: Үгүй ээ товчхон ярих хэрэггүй ээ. Ярь ярь. Товчхон хэрэггүй шүү. Товчхон болвол нэмэргүй болчино шүү. Монгол: Тэр айлд ботголодоггүй ингэ байжээ. Тэр малыг эрмэг гэж нэрлэдэг байжээ.Тийм мал байдаг юм байж л дээ. Одоо ч байдаг л даа. Тэгээд тэр айл эрмэг ингээ алдчихжээ. Тэгсэн нэг эзэнгүй бууртай нийлээд баахан удаан явчихжээ. Өвөлжин ч болдог юм уу. Тэгээд тэмээ чин их олон сарын дараа ботголдог юм чинь. Тэгсэн чинь нөгөө айлын эрмэг ингэ чинь гэнэтхэн гэдэс нь том болсон дэл нь том болсон байсан юм гэнэ лээ. Тэгээд тэр айлын өвгөн манай эрмэг ингэ хээлтэй болчиж эрмэг тэмээ ботголно гэж хачин юм байдаг юм байна гэж шүтэж байгаад айл ингээ хямагдаж байгаад ботголуулж авчээ. Ботгыг нь бойжуулжээ. Тэгээд нэг ботго байгаал байсан. Эх нь ч ботгондоо хөхүүлээл сүү саалиар нь тэжээгээл тэгээд тэр тэмээ болсон юм байлээ л дээ. Тэгээд тэр ботго эр ботго байсан гэдэг юм домог нь. Тэгээд өнөөх их бүдүүн болохоор нь агтны насанд хүрээгүй байхад буйлалж агтална гэж ярьдаг шд ээ. Малыг агтлаад буйлаад унасан. Ихээд ч догшин байсан. Тэгээд тэрүүнийг хожим их сайхан агт болжээ тэр. Том шар ат болсон гэж байгааа юм. Тэгээд тэр тэмээг сувай тэмээ л гэж явдаг юм байна. Урьд айлуудын тэгээд хураадаг саадаг тийм тэмээгээ саалын тэмээ гэж тусгайд нь нэг малладаг байсан. Тэгээд тэр айл сувай тэмээгээ хээр явуулаал, ботготой ингээ эргүүлээл байдаг байсан. Тэгээд тэр тэмээний эзэн гэрийн өвгөн байсан байдаг юм байлээ. Тэр тэмээндээ явсан чинь нөгөө сүрхий ат нь алга болсон байсан юм байлээ. Тэр үед хогойн гэж одоо өөрөөр хэлбэл хулгайч дээрэмчдийг хэлдэг байж л дээ. Тэгээд тэднүүс өнөөхийг нь бариад эдлээд одоо хүнээс хулгай хийсэн дээрэмдэж авсан юм аа тэр сүрхий атанд ачаад явсан юм байлээ л дээ. Тэгээд авч яваад орон нутгийнхаа наана нь очдог юм уу өнөө улсууд чинь нэг айлын улсууд биш. Газар газраас нийлсэн хэд хэдэн айлын хүн ч явдаг юм уу. Өнөөдүүл нөгөө олз юм аа хуваах гээд хөдөө тэмээгээ хэвтүүлж буулгах гээд тэгсэн нөгөө олон хоног хөтлөөд явчихсан тэмээ нь хэвтдэггүй тойрч давхиад болдоггүй байна аа. Тэгээд нөө муу тэмээг ташуурдах гэж оролдсон юм байх л даа. Хэвтэхгүй байна гэж тэгсэн учиргүй сүрхий хятдаыг тийрчижээ. Муурж унатал нь тийрсэн юм байлээ. Тэгээд нөгөө хятад чинь уур нь хүрээд олсоор өнөө тэмээгээ ороогоод. Ороож дөрвөн хөлтэй амьтныг чинь ороогоод чангалчихгүй юу. Тэгэхлээр нөгөө тэмээ чинь эвхрээд зогсчидог байна...тэгээд ачаагаа хувааж аваад нөгөөхөө хаячихаад явсан. Нөгөө атаа хаячаад явсан. Тэр тэмээ сар гаран болоод үхсэн юм байна лээ... тэгээд монголын аянчин хятад ороод буцаж явахдаа атны хүүрийг үзээд толгойг нь авчирж Өндөр уулан дээр тавьсан гэсэн үг байдаг юм. Тэгсэн ичнэ тэр үед хайгуулын Орос гэж явдаг байсан тэгээд тэр Орос тэр тэмээний толгойг аваад явсан гэж ярьдаг юм. Тэгээд тэр Орос тэмээний толгойг бас музей энтэрт тавих гэж л авах байхдаа. Тэгсэн байх л гэж би ойлгодог юм. Тэр их л яригддаг байсан. Уулган шарын тухай 40н хэдэн онд манай нутаг дэвсгэр дээр тэр Оросууд хайгуул янз бүрийн юм хийж явдаг болсон шд ээ. Манай энд ирж эмч домч хийдэг л байсан. Худаг гарагдаг л байсан. Тийм ажил зөндөө л болдог байсан шд. Монголч эрдэмтэн: Тэр толгойг нь авч явснаас хойш яасан бол? Монгол: Яасан юм бүү мэд. Оросын музейд тэр толгой байсан юм уу үгүй юм уу чөтгөр бүү мэд. Монголч эрдэмтэн: Овоон дээр тавьсан гэл үү аянчин нь? Монгол: Тийн овоон дээр тавьсан. Ихээ өндөр хадтай овоо л доо. Тэрний орой дээр тавьсан байсан гэдэг юм. Тэр орос тэр толгойг авсан гэдэг нь үнэн ч байж болох талтай юм. Тэр овооны та нар ч өмнөөс ирсэн дээ. Мэлээн цаанаа 60км тэрний тэнд зүүнчээ баруунчаа уул бий. Зүйүн нээх шовойсон өндөр хадтай. Түүнийг Суваргын уул гэдэг. Тэр орой дээр 40н хэдэн онд тоочиг гэж ярьдаг юм уу даа. Тэр үед юу гэж нэрлэж байсан юм мэдэхгүй байна би. Орос тийм мод босгосон юм. Тэгээд тэр чинь юу ч өндөр цулгай хадны орой дээр яаж бэхлэхэв тэгээд суулгаад чулуу энтэрээр доод талыг нь жоохон бэхэлсэн байсан юм уу яасан юм. Өндөр хадны орой дээр тэр модыг аваад салхи чулуудаад хэмхэлсэн юм байлээ... Монголч эрдэмтэн: Одоо тэр адууны ч юм уу тэмээний толгойг дээш нь тэр овоон дээр тавих ямар учиртай юм бол? Монгол: За тэр ер нь идсэн ч байдаг юм уу яасан ч юм малаа хүндэтгэж байгаа юм болов уу. Хоёрдугаарт тэр малаа сайн сайхан байлгах үүднээс малын толгойг тэгэж энхрийлж байсан юм болов уу. Бас нэг домгорхуу юм байдаг шүү. Тэр Уулган шарын толгойг богд дээр тавьснаас хойш Ханбогдын тэмээ баруун тал нь сорлог сайхан тэмээтэй байдаг гэж ярьдаг юм. Энэ баруунтаа байгаа Цэций сумын наана айлын хүн их хурдан морио хулгайд алдсан юм гэнэ лээ. Тэгсэн тэр морийг нь хулгайч хаана ч аваачдаг юм чөдөрлөөд хүлээд маллаад байдаг юм байж . Тэгээд одоо тэр морио алдчихжээ. Тэр морийг хүлжэж байж алдсан болотой. Тэр морь өрөөлтэй явсаар байгаад ирсэн гэж домог байдаг шүү. Монголч эрдэмтэн: Тэр морь өөрөө гэртээ ирсэн юм уу тэ? Монгол: Тийн нутагтаа ирсэн. Тэр лам байсан юм шиг байгаа юм. Тэрний эзэн. Тэгээд миний морь хэзээ нэг цагт ирнэ шүү нэг л усанд байдаг байсан айл байгаа. Юм одоо тэр Цэцийгээс наана Билгэх гэж баргида бий. Тэрний наанахан ус бий. Тэр л усанд байсан юм байлээ. Усан дээр онгоцонд битгий ус орхиж байгаарай. Миний морь хэзээ нэг цагт ирнэ битгий онгоцонд үлдээж байгаарай гээд байсан гэж байгаа юм. За тэр яагаад ус үлдээдгүй юм гэвэл цангасан мал адуу их цангаад уухлаарай үхдэг юм байжээ. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Монгол: Тэгээд тэр хүн миний морь ирээд онгоц сахиал байж байна. Усгүй л байж байвал амьд байж байна гэж бодоод тэр хүн онгоцонд битгий ус үлдээж байгаарай гээд байсан юм байна. Тэгсэн чинь нэг явуулын бадарчин унаатай явдаг юм уу юутай явдаг юм өөрийнхөө бачигандаа ус хийх гэдэг юм уу нөгөө онгоцыг нь дүүргээд орхисон байжээ. Тэгсэн нөгөө морь нь ирж уугаад үхчижээ. Тэгээд тэр морины толгойг тэнд нэг довон дээр тавьсан байдаг болотой юм шүү. Монголч эрдэмтэн: Тэр хурдан мориныхоо юу? Монгол: Тийн тэр хулгайд алдагдаад буцаж ирсэн хурдан морины толгойг тавьсан. Тэгээд тэндэхийн адуу хурдан чанстай байдаг гэж ярьдаг. Түүгээр ч барахгүй тэр морины толгойг тавьсан довон дээр унагалсан адууны унага сайн морь болдог гэж сүүлийн үед домгоор тэр нутгийн улсууд тэр довон дээр гүүгээ унагалуулах гэж их мэрийдэг байсан. Би тэгэж сонсож байсан. Цэцийн улсууд тэгэж ярьдаг байсан юм байлээ. Монгол улс чинь малаа их хүндэтгэдэг улс. Тэр жил улсын наадамд Шүрэн харын хээр хар гэж зартай хурдан азарга түрүүлсэн. Наадмаас буцаагүй байхад нь тэр азаргыг машин дайрж гэмтээгээд тэгээд үхсэн. Тэгээд тэр Шүрэн хар билүү дээ тэр азарганыхаа ямар тэр хүүрийг нь ачиж явах уу. Тэгээд дөрвөн туурайг нь хадганд ороож авааад нутаг буцаж байсан гэж үг байдаг шүү. Монголч эрдэмтэн: Туурай юу энэ үү? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Толгойг нь биш юм уу? Монгол: Толгойг нь гэж дуулаагүй дөрвөн туурайг нь аваад явсан гэж дуулж байсан. Монголч эрдэмтэн: Тэр наадамд түрүүлсэн морь байсан юм уу? Монгол: Тийн улсын наадамд... Монголч эрдэмтэн: Тэр эзэн нь тэр туурай толгой хоёрыг яасан юм бол мэдэх үү? Монгол: Одоо наадам энтэрд уясан дандаа түрүүлж байсан адуу юм байлээ л дээ. Залуу ч адуу гэсэн. Тэрний тэр хөл туурай ч бай толгой ч бай өөрийнхөө яг байдаг газраа адууныхаа нутагладаг газар нь л тавьсан мэдээж. Чухам овоон дээр тавьдаг юм уу хотныхоо овоон дээрээ тавьдаг юм уу тэгсэн л байх. Тэр бол гарцаа байхгүй. Замдаа нэг газар худалдана гэж байхгүй. Хаячина гэж байхгүй. Монголч эрдэмтэн: Хурдан мориныхоо та ярьж байсан шд ээ тэ. Одоо нас барсных нь дараагаар толгойг нь авдаг гэж толгойг нь аваад дээр овоо энтэр дээр тавьдаг юм уу яадаг юм. Тэр одоо энхрийлж хүндэтгэж байгаа асуудал мөн үү? Монгол: Тэр адуугаа хүндэтгэж байна үхсэн ч гэсэн. Хоёрдугаарт тэрүүнийгээ орон нутагтаа ус бэлчээртээ аваачиж тавиул өөрийн мал сүрэг тэр төрлийн мал нь удам угсаа чанар нь бас алдагдахгүй байх тийм бэлгэшээсэн л ажил юм л даа. Гарцаа байхгүй л. Тэр үхсэн адууны толгой хөл хоёрыг өөр бусад газар хаячих юм бол тэр айлын адуу ухаандаа өсөх үржих нь муудах ч юм уу чанар нь муудах юм уу тийм жишээ болох юм л гэж ойлгож тэр хүн тэрүүнийгээ аваачиж байна. Хар ухаанаар бодсон ч ер нь таамгаар бодсон ч манай улс дээрхэн үед айл болгон тэр бурхныг тахиж байсан байна. Дор бүрнээ. Тэрүүнийхээ дагуу айл болгон Жасаа гэж ном уншдаг байжээ. Тэр бурхандаа л зориулсан л ном уншдаг байсан юм шиг байна. Тэгэхдээ тэр айл болгон мал сэтэрлээгүй ээ. Одоо мэлээн олон малтай боломжийн малтай айлууд сэтэрлэж байснаас биш айл болгон мал сэтэрлээгүй. Жишээ нь бол би нэг ядуу айл байлаа гэхэд хоёр гуравхан тэмээтэй ч юм уу ганц хоёрхон хонь ямаатай ч юм уу. Тийм айл Монголд их байсан. Тийм учраас тэр мал сэтэрлэх боломж байгаагүй. Зөвхөн бурхнаа шүтэж ламаар номыг нь уншуулаад арц хүжийг нь уугуулаад тэгээд өнгөрдөг байсан. Жасаагаа уншуулах нь уншуулаад малаа сэтэрлэх нь сэтэрлээд тэгээд ард нь том жижиг найр заавал хийдэг. Найр гэж одооныхоор цайлаг юм даа. Ан их хийдэг хүн байлаа би. Чоно л их олныг алсан. 30 гаруй чоно аллаа. Монголч эрдэмтэн: Ан хийхдээ зөвхөн чоно байх уу? Өөр ямар ан хийх үү? Монгол: Ер нь янз янзын юм л. Одоо урьд нь төлөвлөгөө гэж ирдэг байлаа шд ээ. Хувьсгал засагтай байхад чинь. Төрөл бүрийн ангийн төлөвлөгөө ирдэг байсан юм суманд. Дөчнөөн үнэг дөчнөөн чоно дөчнөөн туулай гэсэн төлөвлөгөө. Төлөвлөгөө олон олноор нь суманд чинь. Сүүлд чинь олон янзын юмыг агнах ажил гардаг байсан. Би тэрэнд оролцож байлаа. Тэр малыг ламаар ном судар уншуулж арц хүж уугуулж тэгэж ариусгаж байж сэтэрлэдэг байсан юм байна. Одоо нэг хүн миний нэг хайртай мал байгаа юм энүүнийгээ сэтэрлэчье гээд өөрийнхөө санаагаар сэтэрлэж ч болох л асуудал юм байна лээ л дээ. Манай тэнчээ хоёр гурван жилийн өмнө айл өвөл хонио усалж байсан. Унгасыг нь ер хяргаагүй нэвсийсэн унгастай хонь байсан. Энэ яахаараа унгасыг нь хяргадаггүй хонь билээ гэж би асууж байсан. Манайх нэг усанд байсан. Манай сэтэртэй хонь байгаа юм гэж тэгэж байсан байгаа юм. Монголч эрдэмтэн: Тэр нь бас бурхандаа сэтэрлэж байгаа юу үгүй юу? Монгол: Тийм юманд зориулттай сэтэрлэсэн юм уу. Зүгээр л нэг хонийг л эрхлүүлдэг үс ноосыг нь авахгүй зарж үрэхгүй байлгаж байя гэж бодоод сэтэрлэсэн айл юм уу. Мэдээгүй л дээ тэрийг нь. Танайх тахидаг бурхандаа тааруулж ингэж сэтэрлэсэн юм уу гэж би асуугаагүй юм л даа. Тэгвэл тэр айл хэлэх л байсан байх л даа. Монголч эрдэмтэн: Эсвэл мал сэтэрлэхийг ингэж ойлгож болох уу? Нэг ёсондоо юу гэх юм дээ одоо хонь нэг срэг байгаа тийм ээ. Нэгийг нь сэтэрлэчихвэл одоо тэр хонь мал нь үржээд мал сүрэг их болоод ган гачиг зуданд үхэхгүй. Одоо юу гэдэг юм чоно барьж идэхгүй гэдэг ч юм уу тийм байж болох болов уу? Монгол: Ухаандаа тэрүүнийг нэг мал сэтэрлэчихлээ гэхэд цаад үлдсэн маланд гай барцад учирахад үгүй гэх газаргүй. Гэхдээ бол тэр хүний санаа сэтгэл бол тэр л малыгаа бүгдэнд нь сэтгэлийн ариусгал хийсэн гэсэн үг байх. Монголч эрдэмтэн: Чононд ч юм уу үнэгэнд ан хийнэ шд ээ тийм ээ? Цээрлэх ч юм уу эсвэл тусгай тийм ийм юм хийж болохгүй гэсэн юм байгаа юу? Одоо юу гэдэг юм. Тийм тийм чоно алж болохгүй гэдэг ч юм уу. Анд гарахынхаа өмнө буугаа арц энтэрээр уугуулдаг гэдэг ч юм уу тиймэрхүү юм байгаа юу? Монгол: Тийм юм одоо дээр үед анд явахдаа тийм уншдаг юм байсан юм байлээ. Сүүлийн үед тэрийг нь мэдэх амьтан байхгүй. Монголч эрдэмтэн: Юу унших уу ном унших уу? Монгол: Ном байсан юм байлээ. Цагаан өвгөний ном гэж ном байсан гэж би дуулсан. Тэр нь ямархуу учраас уншдаг эд юм гэж ойлгоход бол одоо тэр газар дэлхий тэнгэр хурмастыг аль нэг талд ч юм уу тэр зааганд ч юм уу хүссэн ангаа гуйж авах чанарын ном уншсан юм байна гэж ойлгосон. Ер нь Монгол улсын хэллэгт дээрээс авч анг хугацаатай хориотой тэгэж хорьдог үе хугацаатай. Өөрөөр хэлбэл амьтныг үржлийх нь үе шатан дээр ангахыг хориглодог тийм юм дээрээс мөрдөгдөж ирж байсан юм байлээ. Ер нь бол харин сүсэг бишрэлийн үүднээс ч юм уу үзэхэд бол агнахыг сонирхсон ангаа агнах энүүнийг алах ч хэрэггүй амьтан юм байна надад гай барцад болно ч гэдэг юм уу тийм ан бас байдаг. Тэрүүнийгээ зарим хүн ухамсарлаад агнадаггүй байсан юм байлээ. Монголч эрдэмтэн: Хувь хүн үү? Монгол: Тийн Монголч эрдэмтэн: Одоо юу гэдэг юм. За үнэг алахаар надад болохгүй юм байна аа гэсэн үүднээс үү? Монгол: Энэ надад муу болох юм байна гэж ойлгох алахгүй байх тийм тал байсан юм байлээ. Урьд манай энд нэг анчин часан улаан үнэг хар бараан хоёр үнэг байсан. Тэр хүн бодож байгаад бараан үнэгийг нь алаад часан улаан үнэгийг нь алахгүй орхисон юм гэнэ лээ. Тэгээд тэр нь муу болоогүй юм шиг яригдаж байна лээ. Тэр час улаан үнэг ийг алахад муу. Тэгээд тэр дээхэн үед лам хуварга мэргэ төлөг тавьдаг хүнтэй байхад тэрүүнийг асуудаг байж л дээ. За би өнөөдөр ийм юм агначихсан гэх ч юм уу ан хийчлээ энэ ер нь надад олз болохно уу? Надад хойшдоо гай барзад болохно уу гэж тэрийгээ асууж мэргэлүүлдэг тал байсан юм байна лээ л дээ. Монголч эрдэмтэн: Алсныхаа дараа юу өмнөх нь үү? Монгол: Агнасан хойно нь тэгээд одоо чамд гай болохнээ гэвэл нөгөөхдөө ном судрыг нь уншуулж засал хийлгэдэг байсан юм байна лээ. Тэр өдөр судар гэж анд явахад өдөр судар харгалздаг байсан байх л даа зарим нь бол. Монгол чинь сүсэг бишрэлтэй улс л даа. Өдөр судар их хардаг тийм улс юм л даа. Одоо өөрийнхөө час жилтэй өдөр ч гэх юм уу. Гарлагатай өдөр ч гэх юм уу тийм өдрөө ан байтугай янз бүрийн үйл явдал хийхийг тэвчдэг. Одоо ч энэ цаг тооны бичиг хуанли дээр ч бичиж гаргадаг л даа. Монгол улсын зан үйл хориотой цээртэй зан үйл мөрдөх мөрдөхгүй зан үйл гэж тоймгүй их юм байжээ. Тэрийг яриад нэг шөнө битгий хэл хэдэн өдөр ярихаар эд байх. Монголч эрдэмтэн: Одоо та мэлээн ан хийж байсан гэсэн тэ? Одоо ид шидтэй гэх юм уу ямар гэх юм одоо он ондоо ордоггүй нэг амьтан байдаг даа. Буудахаар л одоо ингэж гарчаад байдаг ч юм уу хажуугаар өнгөрчдөг ч юм уу тиймэрхүү амьтад байгаа юу? Монгол: Тийм тохиолдол бол биесээр зайлчаад байна гэх юм бол надад мэдэгдэх юм байгаагүй. Монголч эрдэмтэн: Эсвэл хүмүүст байсан юм болов уу? Монгол: Өөрийнхөө буруугаас болж л оноогүй байна гэж ойлгож байсан юм байна. Тэрнээс үнэн хэрэгтэй ид шидээр энд тэнд нь гарч оногдохгүй байсан юмыг би мэдэх арга байхгүй л дээ. Тэр одоо энэ ертөнцийн үйл явдалд тэр нууцыг мэдэх тийм юмыг одоо энэ амьтныг буудах гэсэн тэнд нь гарчихлаа гэдэг бас тэр хүнд таарч тохиохгүй заавал мэлээн их увьдастай хүнд тэр чинь тааралдах эд байгаа юм л даа. Би өөрөөр хэлвэл энэ нэг юмыг буудах гэсэн чинь энэнд нь гарчихлаа гэх юм бол би мэлээн их янзын увьдастай хүн байж таарна. Тэгэхлээр би тийм юмгүй хүн учраас ямар үед нь энд нь тэнд нь гараад байгааг мэдэхгүй шд. Буудаад онохгүй байна гэж бодоол өнгөрөөд байна. Монголч эрдэмтэн: Монхан гэж сонсож байсан уу? Нэг ёсондоо одоо шүтдэг бурхан. Монгол: Мэдэхгүй. Монхан гэнэ үү? Монголч эрдэмтэн: Мхн. Одоо зэрлэг амьтдад ээлтэй ч гэдэг юм уу тэд нарыг харж явдаг ч гэдэг юм уу тийм нэг бурхан ч юм уу харж явж байгаа юм байдаг болов уу? Монгол: Энэ байгаль л одоо тэр амьтныг л хамгаалж байх тал байдаг байсан юм шиг байгаа юм. Одоо харин тийм юм байдаг юм уу үгүй юм уу мэдэхгүй. Хүн гэдэг амьтан л тэр амьтныг байлгаж байхын төлөө тэмцвэл болоол байх юм шиг байгаа юм. Байлгахгүй юмсан гэж мэрийгээд л байвал байхгүй болгож чадах л эд. Монголч эрдэмтэн: Дээрээс нь ивээгээд байгаа юм байгаа юм болов уу? Бидний дээгүүр одоо юу гэдэг юм бурхан ч юм уу ивээдэг ч юм уу. Хамгаалж явдаг. Хан хурмаст гэж та хэлэж байсан тэ? Монгол: Хан хурмаст гэдэг юм чинь тэнгэрийг л урьд тэгэж байсан юм шиг байгаа юм. Тэрүүнийгээ л их хүндэтгэж байж л дээ янз нь. Тэр тэнгэр бурхан хэлэгнүүлчихсэн гэж ярьдаг. Одоо тэр яаж байгаа юм гэхлээр. Тэнгэрт л одоо муу муухай юм үзүүлэхгүй юм уу. Муу муухай юм гаргахгүй байх юм уу тийм л зорилгын эд байсан юм шиг байгаа юм. Тэнгэр бурхан гэж ирээд ярьдаг юм. Монголч эрдэмтэн: Тэнгэр бурхан гэдэг нь хан хурмаст уу? Монгол: Тийн тэнгэр бурхан гэдэг хан хурмаст юм шиг л байна л даа янз нь. Үхэр алаад тэр үхэрний чинь дэлүү гэж малаар бол наалт шүү дээ. Тэрүүнийг тэнгэрт үзүүлэхгүй булдаг гэж ярьдаг байсан юм. Монгол одоо ч ярьдаг юм. Үхрийн наалтыг. Тэнгэр тэрийг үзэхээр задардаг гэдэг юм. Задарна нь гэдэг нь муухайр нь гэсэн утгатай үг л дээ. Тэнгэр задраах гэж байгаа юм. За тэгээл хүүхэд уруулаарай турьгиж барихлаар тэнгэр задраах гэж байгаан тэр яахлаарай тэгдэг юм. Тийм л урьдны улсуудын үг шүү дээ. Тэр үхрийн наалтыг үзэхээр тэнгэр муухай загнах ч юм уу үгүй ч юм уу. Монголч эрдэмтэн: Тэнгэр муудна гэхлээр бороо орно гэсэн үг үү үгүй юу? Монгол: Үгүй юм аа одоо тэр их салхи хуй босох юм уу цасан шороо шуурга шуурах юм уу. Одоо агаарын нэг хямрал болно гэсэн үг. Ямар нэг хямрал болно гэсэн үг. Монгол улсад бол бороо орохыг бол цээрлэхгүй дандаа хүсэж байгаа. Хүн болгон л бороо ороосой гэж байна. Тэр их бага аюултай аюулгүй хамаагүй. Бороо ордоггүй юм уу гээд л байна. Бороо орхогүй нь ээ гээд л байна. Тэр ямар гайтай аюултай юм орох ч бай тэрүүнийг мөрөөдөж л байдаг Монголчууд. Аан тэр шороон шуурга шороон шуурга, асар их халуун, асар их хүйтэн болохыг хэзээ хэн ч хүсэхгүй байгаа. Тэр бороог хүсэхгүй хүн байхгүй. Одоо тэгээд тэр хүсэл биелэхгүй байгаа шд. Одоо ингээд ургамал ногоо байхгүй хуурай зуд болцон байна. Хүсэл нь ихдэхээр тэгэж ордоггүй юм уу тэр бороо. Радио телевизор янз бүрийн юмыг хараад л кино энтэр үзээд хараад ажиглаж байхад энэ дэлхий нийтийн улс дотор газар дэлхийгээ их шүтэхээс тэнгэрээ их шүтдэг нь илүү байх шиг ажиглагдаад байдаг юм. Одоо тэр телевизроор кино гэрч байгаад л ээ тэнгэр юм гээд л яриад л байгаа харагддаг шд ээ. Тэнгэрийг л одоо илүүтэй их шүтдэг юм шүтдэг юм шиг байгаа юм. Монгол улс чинь одоо өглөө босоод цайгаа чанаад уул овоонд ч өргөдөг бай, тэнгэрт ч өргөдөг бай сүү хөөрүүлээд долоон бурхан гэж од байдаг шд ээ шанаг хэлбэртэй тэрүүнд заавал сүү өргөдөг. Одоо ч мөн их байгаа даа Монгол улсын заншилд бол. Зарим нь долоон бурхандаа өргөж л байна. Зарим нь алтан гадас гэдэг одондоо өргөж л байдаг юм байлээ. Өндөр уул хайрхандаа ч цайгаа өргөдөг, сүү саалиа ч өргөдөг. Тийм улсдаа Монгол чинь бол газар тэнгэртээ их л элэгсэг л хандаад байдаг юм. Заримдаа тэр таалж сайхан болдог л байх, заримдаа хүлээж авдаггүй л байх. Монголч эрдэмтэн: Нар шүтэх үү Монголчууд? Монгол: Нарыг шүтэхгүй улс гэж бараг байхгүй байлгүй дээ. Нарыг л шүтэхгүй бол харанхуй ертөнц болчихно. Нарны чинь л илч дулаан нь бүх юмыг гэрэлтүүлж дулаацуулж байгаа эд л дээ. Тийм учраас энэ нар гэдэг юм чинь чухал байгаа юм. Энэ миний бодохоор бол шинжлэх ухаан манай улсын шинжлэх ухааны үүднээс яриад байгаа юм уу. Дэлхий нийтийн шинжлэх ухааны үүднээс тэрийг ярьж байгаа юм уу тэрийг мэдэхгүй. Байгальтайгаа зүй бус харьцаснаас болж энэ дэлхий дээр байсан юм их алга болоод байна гэж яриад байгаа юм. Би бол тэрийг шинжлэх ухааны аргаар тэгэж гаргаад байгаа байх гэдэг нь зөв байх би нээх итгэдэггүй ер нь байгалийн дэлхийн өөрийнх нь үйл явдал тэгэж иргэж хувирч яваа болов уу гэж бодоод байдаг юм. Одоо энд нэг их газар ухаад алт авсан, тэнд их ус ашиглаад нэгсэг ус гол горхи шингэсэн гэж яриад байгаа юм. Энийг би бол хүн чанараасаа болж байгаа үнэн юм уу худлаа юм уу итгэдэггүй юм. Байгалийн өөрийнх л үйл явдал тэгэж хувирч яваа болов уу гэж бодоод байна. Өөрөөр хэлвэл 12томъёоны жил дотор заавал нэг юм уу хоёр сайхан жил өнгөрч. Заавал ч үгүй айхтар хатуу зудтай жил эргээд байгаа тэр байгаль өөрөөсөө л тэгэж өөрчилж байгаа. Хүн түүнийг 12жилийн дотор нэг сайжруулаад нэг муухай болгоод яваа юм байхгүй. Би өөрийнхөө сонирхсон юмыг асууж болох уу? Монголч эрдэмтэн: Болно оо. Монгол: 50н хэдэн онд тэнгэрийн хойд хаяанд их нар шингэсэн хойно их улаан шар гэгээ тусаад байдаг байсан нэг үед. Тэрнээс хойно бас нэг удаа тэгсэн санаад байна. Тэгээд тэрүүнийг хүн ярьж байхыг би сонссон. Хойд мөсөн далайд нарны туяа туссанаас туяа тусаж байгаа юм гэсэн. Тэр далай чинь одоо хэвээрээ л байж баймаар. Тэрний яагаад тэр ахиж тэр улаан гэгээ ахиж үзэгдэхгүй байгаад байдаг юм. Тэр одоо хойд талын Оросын нутагт байгаа юм уу тэрний цаана байгаа юм уу? Монголч эрдэмтэн: Жаргасны дараа туяараал харагдаад байсан юм уу? Монгол: Нар тийшээ яваад шингэсэн байхад тэр хойно харагдаж байсан. Хөндлөн маягтай. Монголч эрдэмтэн: Одоо тэр мөсөнд тэ тэрэнд биш байх аа. Нар нь одоо мөс рүү туяархаар нь энд харагдана гэж байхгүй ээ. Яагаад гэвэл аймар хол байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт гэвэл тэр нь одоо эд нарын бодлоор сайн мэдэхгүй байна гэж байхгүй юу. Гэхдээ одоо бодвол ийм байж болно оо. Одоо сансрын нисгэгч онгоц байна шд ээ тэ. Тэрийг одоо дээш нь сансар руу гаргахад аймар чангамгарч ирж байгаа шд ээ. Дээшээ нисэхийн тулд тийм болохоор түлхэж гарахаар нь одоо бидний агаар байгаа шд ээ агаар өөрчлөгтөөд одоо тийм улаан юм үлддэг юм гэнэ ээ. Нэгдүгээрт тийм байж болно. Хоёрдугаарт болвол зэрэг одоо цөм байна шд ээ одоо дэлбэрдэг. Нэг аймшгийн юм байдаг шд ээ. Тэрийг бас дэлбэрэхээр тийм юм гарч болдог оо гэж байна. Шатаадаг бөмбөг байдаг шд ээ том. Тэр нь болохоор зэрэг дэлхийн хоёрдугаар дайнд Японд унагааж байсан тэр нь байж магадгүй. Тийм бөмбөгнүүд нэг газар унахаар тийм юм гарч болно оо. Тэгээд бас сансарын нисэх онгоцыг бас дээш нь гаргахад гарч болно нэгдүгээрт. Тэр нь болохоор Казакстан гэж улс байгаа шд ээ. Тэнд болвол Оросуудын дээш нь явуулдаг сансарын нисгэгчийн бааз байдаг юм. Тэрийг дээш нь явуулахаар нь тэр нь Монголд харагдаж байсан байлгүйдээ гэж өөрөө таамаглаж хэлж байгаа. Тэрнээс биш яг яаж байгааг нь сайн мэдэхгүй байна гэж байна. Монгол: Зөв зөв. Монголч эрдэмтэн: Жул хүү гуай та одоо Долоон бурхан гэж ярьж байсан шд ээ тийм ээ? Монгол: За тийн. Монголч эрдэмтэн: Тэр Долоон бурхныг шүтэхээрээ зэрэг Алтан гадастайгаа хамт шүтэх үү? Эсвэл Алтан гадас шүтээд эсвэл Долоон бурхан шүтэх үү гэж асууж байна. Монгол: За тэрүүнийг чинь манай улс дээрээс аваад шүтээд л байсан юм болов уу гэж тааж байна. Энэ юм чинь одоо тэр үеийнхээ цаг төрийн байдлаас хаагддаг ч байна. Хаагддаггүй ч газар орон байгаа шд ээ. Тэгэхлээр тэрийг чинь манай улс нэг хэсэг хаачихаал цоожилчоол явлаа л даа. Тэгээд одоо тэр чинь задарчаад байгаа юм. Тэгээд яг одоо миний ойлгосон хүний ярьж байгааг сонссоноор бол Алтан гадас гэдэг од нь болохоор ингээд харанхуй шөнө ийш тийшээ явлаа толгой эргээд ч юм уу, чиг чигээ алдаад ч юм уу төөрөхлөөр тэр од бол ийг тийшээ яваад байддаггүй ганцхан хойноо байгаад байдаг учраас хойд зүгийг тэр төөрсөн хүн хойд зүг энэ л байна гэж баримжаалж мэдэж олдог гэж би дуулсан. Аан Долоон бурхан гэдэг од нь бид хэд цугаараа нэг өөр өөр жилтэй улс байдаг. Тэгээд тэр жил жилийн эрхшээлээр долоон од чинь шанагархуу юм байдаг шд ээ. Тэгэхлээр миний шүтэх од чинь аль нэг од нь. Өөрийнх чинь арай өөр од нь байх жишээний. Аан бид хоёр ижилтэй ч юм уу байх юм бол нэг одыг шүтэж байх жишээтэй. Тийм л болтой юм байлээ. Надад нэг зурхайч судлаач хүн энэ Орос улсад эрдмийн зэрэг хамгаалсан хүн байж байгаад энэ хавар өнгөрсөн. Тэр хүн тэгэж хэлэж өгч байхыг би сонссон. Монголч эрдэмтэн: Та долоон бурхан ч юм уу Алтан гадас одны тухай домог үлгэр сонсож байсан уу? Монгол: Би Алтан гадсны тухай домог энтэр мэдэхгүй юм. Долоон бурхан гэдэг одны тухай ч бас мэдэхгүй юм. Харин Мичид гэж одод байдаг юм. Тэрүүнийг хүн тэгээд байсан шүү. Нэг зулзаган гэрэл жоохон муутай од зарим жил тод харагддаг. Тэр алга болчихдог эд биш байх. Нэг жил бүдэг байгаад нээх харагддаггүй. Нэг жил мэлээн тод болж харагддаг. Тэр тод болж харагдсан өвөл бол мэлээн чанга хүйтэн хавсаргатай өвөл болдог гэж хуучны улсууд яриад байсан шүү. Монголч эрдэмтэн: Мичид гэдэг чинь хэдэн од байх уу? Монгол: Айн? Монголч эрдэмтэн: Мичид гэдэг чинь хэдэн од байх уу? Монгол: Зургаан жижиг юм л байдаг юм л даа. Монголч эрдэмтэн: Зургаан жижгийнх нь нэг нь нэг бол тод нэг бол бүдэг харагдах уу? Монгол: Тийн тийн. Зургаан одны чинь дээр нэг нэмэгдээд долоо болчихдог юм байна л даа. Нэг нь тод болоод долоо болж тоологддог. Зургуулахнаа байгаад байвал нэг нь бүдэг байгаад хүн үзэхгүй. Нэг жио бий болоод нэг жил алга болоод байдаг од биш л дээ тэр. Монголч эрдэмтэн: Ер нь долоо юм уу даа тийм үү? Монгол: Тийн тийн. Долоон юмны үзэгдэхгүй байгаад байдаг. Монголч эрдэмтэн: Тэгээд зургаа юм уу. Монгол: Зарим нэг жил харагдаж тэгэхлээр л хүйтэн болдог гэж ярьдаг. Монголч эрдэмтэн: Аан зөв зөв. Монгол: Ер нь миний ажиглалтаар өвөл чинь энд тэнд хэдхээн тод од харагдаад байвал тэнгэр их сайхан байгаад байдаг. Тэгээд би Долоон бурхны тухайд сайн мэдэхгүй юм аа. Дэлхийн улсууд чинь байгаль тэнгэртэйгээ од энтэрийн шүтэлцээгээрэй ижил байдаг юм уу үгүй байдаг байх аа тийм улсууд зөндөө л байдаг байлгүй. Монгол хүнд тухайн хүн шүтдэг од байна. Харш од гэж байгаа. Харш гэдэг нь ухаандаа Сугар гариг энтэр гээд ярьж байгаа шд ээ. Тэр чинь одоо нэг хүнд нь харш нөгөө хүнд нь ивээл сайн од нь байх жишээний. Монгол чинь одоо дэлхий нийтийн одон орон судалгаагаар бол дөрвөн зуу гариу од судалсан байгаа биздээ. Тэгээд манай улс тэр одноос нь хэдийг нь судалсан байдаг юм хэн мэдэхэв дээ. Монгол чинь зарим одыг шүтдэг зарим одыг шүтдэггүй л байна. Одон орон судлаач чинь тэр од дэлхийд төдий ойрхон төдий хол гээд ярьж л байдаг. Монголч эрдэмтэн: Жул хүү гуай одоо тэнгэрийн зам эсвэл тэнгэрийн оёдол гэж ярьдаг шд ээ. Тэр тухай та сонсож байсан бол яриад өгөөч. Монгол: Тэр тэнгэрийн оёдол гэдэг юмны утга чанар нь ямар эд юм би мэддэггүй. Монголч эрдэмтэн: Дээр үед юу гэж ярьдаг байсан бэ? Монгол: Тэнгэрийн оёдолын тухай би ер мэдэхгүй. Гэхдээ миний ажиглаж байхаар тэр оёдол зүүн хойноосоо баруун урагш хэлбэртэй байдаг юм шиг байсан. Аан тэгээд бөмбөрцгийн эргэлтээрээ нар тэнд жаргаад эндээс гардаг шиг тэр оёдол бас дугуйрдаг юм болов уу гэж би ойлгосон. Тэр тэнгэрийн оёдол гэдэг чинь цайвар саарал юм байдаг шүү дээ тэрүүнийг дагаад жижиг од маш олон байдаг. Монголч эрдэмтэн: Жижиг од оо? Монгол: Тийн яагаад тэгдэг юм мэдэхгүй. Бөмбөрцгийн заадал хэлбэр юм болов уу гэж таахаас өөр арга байхгүй. Монголч эрдэмтэн: Ямар хэлбэр? Монгол: Тэр тэнгэрийн оёдол гэж яригдаад байдаг тэр дугуй юм гээд байгаа тэрүүний л одоо заадал юм уу. Ухаандаа заадал гэдэг нь завсар хэмжээ юм болов уу гэж таах юм даа. Монголч эрдэмтэн: Жул хүү гуай бас Цолмон гэж байдаг шд ээ. Монгол: За тийн. Монголч эрдэмтэн: Үүрийн Цолмон гээд Үдшийн Цолмон гээд тийм ээ? Монгол: За тийн тийн. Монголч эрдэмтэн: Тэр нь одоо яахаар гардаг хэзээ гардаг яадаг ийдэг юм бол тайлбарлаад өгөөч. Нэг од юм уу хоёр од юм уу тэрийг та юу гэж бодож байна? Монгол: Тэр чинь тэр чинь заримдаа хоёр л юм шиг яригдаад байдаг шүү. Одоо нар гарахаас арай өмнө нарны туяа тусаад ирэхийн арай дээх нь гэгээтэй од гарч ирдэг тэрийг л үүрийн цолмон гээд яриад байгаа юм. Тэр явсаар байгаад нар шингэхэд тэнд оччихдог юм болов уу нарны наана нь хоцорсон байдаг миний ажиглаж байгаагаар. Нар шингэсэн байхад наана нь байж байдаг. Тэрийг үдшийн гялайн гэж яриад байгаа юм. Тэр нь одоо нарны сүүлд нь л од гарч ирж байж л тэр нар шингэсэн хойно нь наана байж баймаар санагдаад. Монголч эрдэмтэн: Араас нь яваад байдаг гэж үү нарныхаа? Монгол: Хойно хойноосоо явж байгаа байх гэж хар ухаанаар тэгэж бодоод байгаа юм. Нар гарахын өмнө тэр цолмон гэж хэзээнээсээ л гардаг юм байлээ. Тэрийг гараад л байж байхад төрсөн хүүхдийг Цолмон нэрийг өгч байсан юм шиг байлээ. Монголч эрдэмтэн: Жул хүү гуай та одоо үүрийн цолмонг тийм ховдог хумхай шуналтай хөгшин гэж сонсож байсан уу? Монгол: Ховдог эмгэн гэж од байдаг гэсэн. Тэр одыг мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Ховдог эмгэн? Монгол: Тийн ховдог эмгэн гэж од байдаг гэж ярьдаг байсан. Тэр чинь одоо яасан одыг ховдог эмгэн гэсэн юм. Тэр одыг л улсууд тэгэж нэрлэж л байсан юм байлээ. Одыг дээр үеэс л янз янзын нэр өгч байсан. Ховдог эмгэн ч гэж ярьдаг байсан. Хазгар эмгэн ч гэж ярьдаг байсан. Монголч эрдэмтэн: Хазгараа? Монгол: Тийн. Монголч эрдэмтэн: Аанхаан. Монгол: Нэг төрлийн одыг хазгар ховдог гэж яриад байсан билүү. Хоёр өөр одыг... Монголч эрдэмтэн: Одоо ингээд тэнгэр ажиглаад сууж байхал од уначихдаг шд ээ? Монгол: За тийн. Монголч эрдэмтэн: Тэрийг юу гэх үү? Монгол: Тэрийг чинь бол дээр үед дандаа од харвалаа л гэж ярьдаг байсан. Од харвалаа л гээд байсан тэрүүний яг тэр унах ойчих газар нь таарсан амьтан үхдэг болтой юм яриад байсан. Тэрүүнийг миний сүүлд сонсож байснаар бол одон ертөнцөөс солир харваж байгаа нь тэр ээ. Солир гэж ямар юм байдаг юм дээ. Тийм харваж байгаа юм аа гэж. Юм хэмхэрч унаж байгаа юм уу даа. Өөрөөр хэлбэл овоолсон юмнаас хагас нь унаад ойчиж байгаа юм шиг юм ойлгогдоод байсан надад. Тэр солир харвасан газар чулуу мод нь хайлдаг бөөгнөрдөг гэж яригдаад байсан. Үнэн юм уу худлаа юм уу мэдэхгүй ээ. Монголч эрдэмтэн: Одоор хэн харвах уу? Одыг хэн харвах уу? Монгол: Одыг харвадаг юм гэж би мэдэхгүй юм аа. Монголч эрдэмтэн: Зүгээр харвана гэж ярьдаг болохоос биш үү? Монгол: Од харавчихлаа гэж ярьдаг. Тэгээд Монгол хүний ярьж байгааг би сонсож байхад нэг амьтан төрөл арилжихад нэг од харваж байна аа гэж. Монголч эрдэмтэн: Нэг амьтан яахад аа? Монгол: Одоо жишээлбэл өөрөөр хэлбэл нэг хүн нас барахад нэг од харваж байх юм ярьдаг байсан. Тэрийг бас би үнэмшихгүй. Урьд өглөө босоход хотонд нэг мал үхсэн байлаа шд ээ. Намайг байга байхад уосууд тэгдэг л байсан. Нэг хонь нэг ямаа үхчиж од харавсан юм байлгүй. Үнэхээр тэгэж од солир харвах юм бол ганцхан мал үхэхгүй тэр хотонд байгаа бүх мал үхнэ гэж би тооцож байна. Тэр зүгээр тэр мал өөрийн ямар нэг шалтгаанаар л үхэхээс биг тэр од харваад алчиж байгаа биш. Худлаа үг байх гэж бодоод байгаа. Монголч эрдэмтэн: Дээр үед сарну тухай юу юу ярьдаг байсан бэ? Монгол: За тэр чинь одоо сарын 13н цааш сар мэлээн том дугуй болоод ирдэг шд ээ. Тэр үед 15ны саран дотор сууж байгаа туулай хэлбэртэй юм харагддаг байсан. Тэр юуны сүүдэр хэлбэр юм мэдэхгүй. Тэр амьд туулайны зураг яагаад ч тэрэн дээр гараагүй. Тэрийг манай улс туулай гэж ярьдаг байсан. Монголч эрдэмтэн: Эр юм уу эм юм уу? Монгол: Мэдэхгүй. Монголч эрдэмтэн: Туулай л гэж ярьдаг байсан юм уу? Монгол: Тийн хөх сараал л юм байдаг шд ээ арван тавны сар чинь. Тэр дотор л туулайхархуу хоёр чихтэй хөх саарал юм харагддаг...