Пагмын Батчулуун, дархатка интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Batchuluun.stories.20250729.dji.1.WAV
30:50 минут
Оросоор ярив
М1: бид нар ОХУ-ын шинжлэх ухааны академийн монгол судлаачид бид танай төрсөн нутагт ирсэн энд бид аман аялгуу, ёс заншил, уламжлалын тухай янз бүрийн хүнээс асууяаа
Х1: за за
М1: таны нэр алдар хэн бэ
Х1: би Пагмын Батчулуун гэж хүн
М1: ямар үндэстэн бэ
Х1: дархад
М1: энэ жижиг микрофон зүүж болох уу
Х1: аан за айхтар юм дээ энэ чинь
М1: танай ажил ямар байх вэ
Х1: би сургуульд 44 жил ажил хийсэн тогооч хийж байсан сургуульд тогооч хийж байгаад тэтгэвэртээ гарсан
Оросоор ярив
М1: та хэдэн настай вэ нас сүүдэр
Х1: би одоо 76 хүрч байна 51 онд төрсөн
М1: танай аав юу хийж байсан
Х1: миний ээж малчин хүн байсан мал малладаг
М1: аав чинь
Х1: аав ч одоо өнгөрчихсөн малчин хүн байгаад
М1: та энд төрсөн үү
Х1: би энэ доор Ренчинлхүмбэ суманд төрсөн
М1: би саяхан тэндээс ирсэн
Х1: тэр сумын төв дээр төрсөн хүн олон дархад хүн
М1: та ээжтэйгээ дархадаар ярьдаг байсан уу
Х1: дархадаар ярилгүйдээ дархадаараа л ярина гэр дотроо бол
М1: өөр хүмүүс гэрийнхэн биш танай гэр бүлийн биш
Х1: энэ хавийн улсууд дархадаараал ярина л даа
М1: одоо та дархадаар ярих уу
Х1: энэ одоо дархадаар ярьж суунаба суунуу гэдэг сууна гэхийг яриж суунуу л гэдэг юм л даа дархадаараа цугаалж өгнө одоо маанар бол одоо бид нар гэхийг маанар гэх одоо дархадаараа маанар цугаалж явна гэдэг юм л даа ярихыг
М1: өөр юм байна уу мань хоёр байна уу ямар нэг хүмүүс урианхай хүмүүс бид нарт заасан манай урианхай нар мань хоёр байна
М2: мань хоёр гэж ярих уу
Х1: аан маанар л гэж ярина
М2: хоёулаа явж байвал
Х1: аан бид хоёр гэж болно л доо
М2: мань хоёр гэх үү
Х1: бид хоёр л гэнэ
Оросоор ярив
М1: та хэнгүүд ярих уу
Х1: хэнгүүд жишээ нь та нар ирсэн байхад нэг дархад хүн орж ирвэл танайд хэнгүүд ирэх үү гэж асууна ямар хүмүүс ирэв үү л гэсэн үг хэнгүүд ирэв гэнээ
Оросоор ярив
М1: юунууд гэх ярих уу
Х1: юу л гэж ярина
М3: хэнгүүд гэдэгтэй адил юунууд гэж болох уу
Х1: болохгүй ээ ямар юмнууд гэнэ
Оросоор ярив
М1: таны бага насны тухай дархадаар жоохон жоохноор ярьж чадах уу
Х1: бага насандаа одоо хонь хургаа хариулж л одоо аргал маргал түлээ түүж л малаа маллаж байлаат тугал мугалаа хариулж үхэрээ сааж тэгж л одоо сургуульд ортлоо ямар ч гэсэн тэгж л байхынмлдаа одоо малынхаа хот мот цэвэрлэж үхэрээ сааж тугалаа тууж хонь малаа хариулж тэгж л байсан дархад улсууд
М1: танай ээжийн тухай ярьж болох уу дархадаар жоохон жоохон
Х1: одоо манай ээж малчин хүн байсан л даа бид нарт яах уу мал маллах, юм хум оёх зэргийг зааж өгсөн тийн
Оросоор ярив
М1: танд ах дүү нар байсан уу
Х1: байсан байсан нэг төрсөн эгчтэй байсанб ээжээс 10 багачуул төрсөн тэр одоо 17онд 87 хүрээд өнгөрсөн
Оросоор ярив
Х1: багачуул гэж хөүхэд төрсөн гэсэн үг хүүхдийг багачуул гэнэ
М1: нэг хүү байвал хүү охин хамаагүй юу нэг ганцхан хүн
Х1: тэр нэг багачуул нэг хүүхэд төрсөн бол 7 8 багачуул төрүүлсэнб л гэнэ
М1: нэг хүүхэд төрүүлсэн бол
Х1: тэр нэг багачуул нэг хүүхэд төрүүлсэн болно 17-18 багачуул төрүүлсэн болоб
М3: нэг багачуул төрүүлсэн бол
Х1: нэг хүүхэд төрүүлсэн бол нэг багачуул гэнэ одоо ингэж юм шидэхийг мэргэдэх гэдэг одоо чулуу ингээд шидхийг мэргэдэх гэнэ одоо хол юм шидэх чулуу мулуу одоо энэ чулуу мэргэдэх гэнэ
Оросоор ярив
Х1: чулуугаар мэргэдэх гэнэ
М1: та ямар нэг дархад үлгэр мэдэх үү
Х1: үлгэр жаахан тааруу дархад дуу дуулна уу гэхээс үлгэр мэдэхгүй үлгэр ярьдаг байсан бага байхад
Оросоор ярив
М1: таны хамгийн дуртай дархад үлгэр ямар вэ
Х1: үлгэр одоо хөгшин хүмүүс ярьдаг байсан л даа одоо мэдэхгүй байна л даа
Оросоор ярив
М1: хөвсгөл далай эсвэл ойрхон уулын ямар нэг домог мэдэх үү байна уу
Х1: Хөвсгөл далай Хатгалд байдаг Дэлгэрхаан уул одоо манай эндхийн хамгийн өндөр уул уулчид их авирдаг байсан дээр үед Дэлгэрхаан уул манай нутгийнхан шүтдэг сүү өргөдөг тэрлүүгээ шүтдэг Дэлгэрхаан
Оросоор ярив
Х1: одоо энэ хамгийн өндөр уул
Batchuluu.stories.dji.1.WAV 10:08
М3: тэр Дэлгэрхаан дээр овоо бий юу
Х1: тэр тун хатгадаг Пионерийн овоо гэж байдаг тийм туг тарцаг Пионерийн оргил гэж байдаг хамгийн өндөр оргил байдаг туг дарцаг байдаг л юм байна лээ Пионер гэж байсан дээр үед
М3: мэднэ мэднэ
Оросоор ярив
М1: та Пионер байхдаа тэр тийшээ явсан уу
Х1: манай ангийн хүүхэд л очсон өөр газар гардаг юм уу
М3: тэр эмэгтэй хүн гарч болохгүй юу
Х1: одоо мэдэхгүй тэр яадаг бол Цагааншувуут хайрхан гэж байдаг тэр дээр бол эмэгтэй хүн гардаг л юм байналээ одоо мэдэхгүй
Оросоор ярив
М1: жишээ нь энд нэг айл байж байгаад жаахан хүү байна за юу тэгвэл тэр хүү өвчтэй байвал ямар нэг дом байна уу
Х1: дом байлгүй энэ охин сүүл хүүхэд энтр уйлаж хөрсөчлөө гэдэг тэгээд нэг шанаганд цог хийж байгаад дээр нь шорвог давс тавиад л эргүүлдийм хөрсөөг нь гаргаж дом хийдэг тэгэхэд цөс нь хөөсөн хүүхдийг хүнээс айж цочсон үед цог шанага дээр тавьж байгаад давс яагаад давс тас тас гэж дуугардаг
М1: давс биеэнд сайн байна уу
Х1: тийн юугаар нь хэрэглэж байвал сайн тэгж домнодог байна
М3: өөр дом байсан уу
Х1: нэг ус эргүүлж энтр дом байдаг дээр нь аяганд ус хийж эргүүлж эргүүлж гарган шидчихдэг дом байдаг л юм байсан ус эргүүлэх гэдэг дээр нь ус хийгээд гаргаж хаячихдаг
М1: та ийм дом өөрөө хийсэн үү
Х1: хийж байсан миний нэг хүү майлтар олон хөүхэд байсан тэр сайн байсан бүгдийг хийж байсан ус эргүүлэх гэж тэр нэг нь давс үсэргэх давс ч гэж хөүхэд айж цочход домнож байгаа нь тэр
Оросоор ярив
М1: таныг бага байхад эсвэл танай хүү бага байхад эсгийгээр үнэг хийсэн үү
Х1: эсгийгээр үнэг хийсэн хийсэн эсгий үнэг сайн эцэг нь хийж өгдөг домтой л юм гэсэн эцэг нь байхгүй бол өөр хүнээр хийлгэдэг
М1: тэгвэл тэр үнэг юу хийж байна вэ юу ямар
Х1: айж цочихоос л хамгаалсан юм эсгий үнэг хайчилдын дээр нь зүүчихдэг үнэг хайчилж домносон гээд домог байдаг
М3: үнэглэх гэж юу вэ сонссон уу
Х1: үнэгчлэнэ гэж унтаж байгаа хүүхдийг үнэгчилж байна гэж хэлдэг яг тэгдийн газар газрын ёс өөр л дөө манай дархадууд 11-12
Оросоор ярив
М1: тэр өлгий дээр үнэг байна уу
Х1: өлгий дээр үнэг байна
М1: ямар нэг өөр юм тавьсан уу
Х1: үгүй ээ одооны улсууд шажигнадаг наадам наасан л байдаг урд чинь одоо үнэг хайчилж тавьдаг байсан
Оросоор ярив
М1: бид нэг хотгойд айлд байсан хонх зүүсэн байсан
Х1: аан энд нь хонх зүүсэн байна манайд бол тийн хоёр хөлийн гуталд нь зүүсэн байдын бүсэнд нь зүүсэн байдын
Оросоор ярив
М1: хүүгийн хувцас дээр ганцхан нум сум байдаг уу
Х1: тийм юм байсан байх л даа миний үед тийм юм байгаагүй дээр үед байсан байх бага байхад бургасаар ийм модон өлгий хийгээд цаатангууд бол урцандаа зүүдэг дархад айл ч бас зүүсэн байдаг бөөв гэдэг хүүхдээ тавиад ингэж хөдөлгөж байдын гэр дотроо
М1: тэгвэл та энэ нум сум үзсэн үү
Х1: үзээгүй
Оросоор ярив
М1: цаатан дархад хоёр ямар харилцаатай байсан бэ
Х1: за яахавдээ тэр Тувагаас л тасарч ирсэн цаатангууд дээр үед их хэцүү байсан тэгээд дархад айлуудаар боов шаав өгч эд нарыг чинь цайлж жижиг саванд хийгээд хүүхдүүддээ аваачиж өгдөг дээр үед их хэцүү байсан одоо цаатангуудыг харж үздэг болсон намайг багад хэцүү байсан цаатангуудад зориулж ул боов энтр хийж тавьдаг байсан цагаан сарын ул боов гэж хүндэтгэлийн идээ байдаг нэг жижиг хэвээр дараад ирсэн цаатан бүрд айхтар их байдаг байсан дээр нь бор тос мос тавиад өгдөг гар гар дээр нь өгдөг цаатангуудын амьдрал хэцүү байсан сүүлд нам засгаас харж үзээд одоо энэ Элбэгдорж энтр цалинтай болгосон одоо тайгын цаатнууд бол цалин авдаг байсан одоо ийм тансаг болсон улс энтр одоо арьс шир тийм юмаар л болж байсан дээр үед одоо аюулын болсон
Chinbat.stories.dji.1.WAV 20:07
Оросоор ярив
Х1: та нар аль буудалд байгаан аан хуучин том буудал замын хойд талын
Оросоор ярив
Х1: улсууд очдог л юм гэсэн
М1: тэгвэл цаатан дархад хүмүүс гэрлэх үү
Х1: гэрлэдэг тэр цаатангууд чинь дээр үед Цагааннуурын газар байгуулагдаад боловсон болоод тэр нутагт байшин бариад цаатангуудыг оруулаад тийм соёолжуулж тэгж яасан одоо дархад хүүхнүүдийг зөндөө авсан байдын хоорондоо суусан байдын
Оросоор ярив
Х1: цаатангууд багачуулаа энэ айлд өргүүлсэн нь ч зөндөө байдаг цаатан айлаас хүүхдээ өгдөг дархад улсууд зөндөө авсан байдаг багачуул байдаг тийм улсууд тэр амьдрал нь хэцүү байгаад л өгсөн байх миний багад их өгсөн цаатангуудаас айхтар багачуул өргөж авсан байдаг
М1: цаатан дархад хүмүүст хүүхэд хэдэн жилийн дараа буцаад
Х1: үгүй өгсөн л өгч байсан тэр улсууддаа цайлж одоо хонь хуй гаргаж тэр дархад улс хүүхдийн нь авсан цаатан улсуудад тэгсэн байдаг ах дүүс болсон байдаг
М1: дархад хүмүүс цаатан хүмүүст өгөөгүй юу
Х1: өгөөгүй ээ
М1: учир нь тэнд амьдардаг байсан
Х1: авах тийм боломж ч байгаагүй амьдрал нь зайлуул дархадуудад их өгсөн байдаг
Оросоор ярив
М1: цаатангууд дархадаас бэр хулгайлж байсан уу
Х1: бэр одоо авч байсан нь л тэр байх сууж байсан дархад зөндөө
М1: таныг гуйж байсан уу
Х1: үгүй ээ цаатан байсан бол гуйх байсан байлгүйдээ тэр чинь тайгад байхгүй юу манай эндээс арай хол
М1: гэхдээ бэр хулгайлж бэр хулгайлсан тэр цаатан
М3: охиныг шөнөөр нууцаар
Х1: тэр авч л байсан байгаа байхгүй юу тийм маягаар авсан дархадууд одоо тотгон дээр нь хадаг тавиад л шөнө аваад л явдагөө үүдний тотго тэнд нэг хадаг тавиад л тэр учиг хийсэн хүн бол өмсөх хувцасаа хонхор дотор аваачиж тавьчхаад л тэгээд морин туурай чагнаж байхад л тэр хүүхэн гарч морь авчраад л
М1: тэр хүнийг өмнө нь мэддэг байсан уу мэддэггүй байсан уу
Х1: за ёстой мэддэг байсан юм уу мэддэггүй байсан юм уу мэдэхгүй
М2: охин одоо хувцасаа бэлдээд л
Х1: мэдэж л байсан байлгүйдээ эрх биш тэгж одоо саял хүртэл тэгж байваа тэгээд одоо том хадаг тавиад л явахад зориуд тэр хэд бэлдэж яадаг байсан мэдээж л тэгдэг байсан морь хөтөлж аваачаад л сул морь хөтөлж очоод л охин тэр юмнуудаа хонхорт тавьчихсан байхад нь тэрийг олоод л авч байхыг үзсэн би
М1: гэхдээ тэр шөнийн тухай аав ээж мэдэхгүй байсан
Х1: мэдэх нь мэдэж л байсан байлгүйдээ тэгж авдаг аа
Оросоор ярив
М3: дархадын ёс юм уу цаатангийн ёс юм уу
Х1: дархадууд л тэгж авдаг байсан цаатангууд тэгж авдаг байсан байлгүйдээ дархадууд намайг жаахан байхад авч байсан хадаг тавиад
М3: дархад цаатангууд аль нэг маргаан байлдаан байсан уу дээр үед
Х1: үгүй байхаа хамт ан гөрөө хийж энтр мах шөлөө хувааж авч байгаа юм болж л тэгж хэрэлдэж маргаж байгаа гэж би дуулаагүйээ
Оросоор ярив
М1: дархад хүмүүс тэр хүү охиныг нэрийг яаж сонгодог вэ
Х1: тэр ч одоо будаа мудаан дотор хийгээд л өгдөг өөрсдөө ч өгдөг нас барчаад байдаг хүүхдэд болбол одоо өөр нэр өгч байсан Тэрбиш, Энэбиш, Басбиш, Орнобиш одоо нэг иймэрхүү юм миний бас нэг хүү одоо Орнобиш нэртэй нэр будаан дотроос сугалж аваад тийм нэр өгч байсан тэгсэн ламд очсон нэр нь тохирохгүй хүн байнаа энэ хүүд Орнобиш гэж нэр өг нас бараад байдаг хүүхдэд хүүхэд нь тогтохгүй тэгэхэд тэр Тэрбиш, Энэбиш, Басбиш, Орнобиш одоо тэр нас барчихдаг хүүхдэд бол Энэбиш л гэсэн утгатай юм л даа тэр нас бараад хүүхдүүдийн ижил Огтбиш гэсэн утгатай олон дархад байхгүй юу Орнобиш орно гэдэг орж гарна орно дандаа ганц О-той тэгж өгч байсан
М1: хэцүү нэрт гэж хэн бэ та мэдэх үү
Х1: тэр ч одоо нас барсан хүнийхээ нэрийг хийцэн байлгүйдээ ээж мээж тэрний ижил нэртэй хүнтэйгээ нас барсан бол хэцүү нэрт л гэнэ
М1: өөр хүний нэрийг хэлж болохгүй
Х1: тийм нас барсан л хүнийг
Оросоор ярив
М1: тэр охин хүү ямар нэг хамаатны нас барсан хамаатны нэрийг нэрлэх болбол
Х1: аан хэцүү нэрт гэнэ нэр нь хэцүү байхгүй юу
М1: хоёр ижил нэр нь хоёр ихэр байвал хэн ах хэн дүү байна
Х1: сүүд гарсан нь ах нь гэж л хэлдэг юм гэсэн түрүүлж гарсан нь дүү нь гэдгийн улсууд
Оросоор ярив
М3: яагаад
Х1: яагаад гэдгийг нь одоо мэдэхгүй надаас бас ихэр гарсын эхлээд гарсан нь ах дүү нь болдын сүүлд гарсан нь ах нь болдын гэдэг байсын би нэг өрөөсөн ихэр гараад тэр хүйнийхээ ихрээс охин гарсан
Chinbat.stories.20250729.dji.2.WAV
30:50 минут
Х1: хоёр ихэр хүүхдийг жоохон байхад нь амийг нь салгах гэж ийм улаан утсаар оосорлож байгаад ажил амьдрал амь нас ажил үйлсийг хайчилж салгадаг гэсэн домтой юм гэсэн бугуйнаас нь ийм улаан утсаар уяаад тэгээд амь нас ажил үйлс тус тусдаа хоёр тал болгоно гэсэн утгатай юм уу одоо тэгээд тэр ихэр хүүхэд чинь нэг нь нас барж байхад биеэнд нь бас өөрчлөлт мөөрчлөлт гардаг гэж хүмүүс ярьдаг л юм энэ амийг салгасан байх хэрэгтэй заавал тийм домтой жааханд нь
Оросоор ярив
М2: хоёр ихэр хүүхэд гарна ш дээ нэг нь өвдвөл нөгөөдөх нь цуг өвдөнө амь салгана гэж тэр ацтай бургасаар
Х1: улаан утсаар уяж байгаад
М2: тийм дом шившлэг хийгээд тэгээд хайчилдаг
Х1: тэр улс тус тусдаа одоо тэр нэг нь нас барчихвал энтр айхтар эд амины тэр ёстой домтой хонины толгой ч яадаг гэсэн цагаан мөс дээр тавиад яадаг хагалж домнодог
Оросоор ярив
Х1: тийм ацтай бургас байдаг улаан утсаар ингэж холбон уяаад тэрүүгээр домнодог
М3: чавх байна
Х1: яг тэрэн шиг улаан утсаар уяж ажил үйлс нь тус тусдаа хайчлана тэр хоёр хүүхэд нэг нь өвдөж ороож болно
М2: байгалийн ийм мод
Х1: тийн тэгж домнодог л гэдгийн ёстой жинхэнэ дом тэр чинь
Оросоор ярив
М3: энэ хоёр ихэр байна нэг заяатай юм уу
Х1: харин тийн ижил заяатай тус тусад нь болгож одоо тэр яаж яаж болдоггүй гэдгийн
Оросоор ярив
М1: хоёр ихэр байвал дүү ахыг нэрээр нэрлэж болох уу
Х1: болно л доо тэр чинь манай тэр хоёр ихэр Мичидмаа, Маралмаа гэдэг
М1: хоёр нэр адилхан тэ
Х1: тийн одоо хотод сургуульд сурдаг
Оросоор ярив
Х1: дээр үед оросоос сэрэмжлэгэ гэж мал энд их үзлэг авдаг ажил байсан
М1: орос хүмүүс
Х1: тийн орос хүмүүс сэрэмжлэгэ гэж мал цусалдаг тэгээд бид нар цус юлдэг жоохон залуухан байхад тэгэхэд зайлуул оросууд ярьж л шулганаж л байдаг Люсэ гэж нэг орос Гулгенэ гэдэг орос хантааз л даа
М1: тэхдээ танайд тэр социализмын үед орос нэртэй хүүхэд байсан уу
Х1: орос нэртэй хүүхэд байсын Маруся, Аля, Володя энтр хүүхдүүд байсан
М1: таны үеийн байсан уу
Х1: тийн байсын миний үеийн хүмүүс дотор тийм орос нэртэй хүмүүс байсан нэг казах эмч ирж ажлаад казах нэртэй хүүхэд байсан Кульшан гэж их эмч ирсэн тэгээд Марат энтр гэж нэр өгөөд явж билээ манай энд одоо байдаг
М1: зүгээр байсан уу жишээ нь тэр Володя нэртэй хүүхэд байсан энэ нэр хэцүү байсан юм шиг тэгээд
М3: 18 настай сольсон
М1: тэр бие муутай болсон
Х1: аан тэгээд тэр Полодя болсон байдын байхоо
М1: та хурууны нэр хэлж чадах уу
Х1: юу юу гэдэг билээ энэ чинь энэ маань дунд хуруу, энэ маань ядам хуруу, энэ чигчий, эний маань юу гэдэг билээ
М2: өөрөөр хэлдэггүй юу
Х1: үгүй ээ
М1: хүүхдийн тэр хурууны тоглоом байсан уу чигчий бүүвэй
Х1: аан дуулж байсан
М1: дуулж чадах уу
Х1: чадахгүй эрхий мэргэн энтр гээд л Баатар маань байсан бол их ярих байсан байх манай ангийн хүү байгаан спортын мастер хүн байгаа цанын спортын мастер хүн
М1: зүгээр зүгээр сайн ярьж байна
Х1: манай ангийн хүүхэд гэхийг манай ангийн хөүдүүд гэх
М1: дархад хүмүүст жирэмсэн хүний цээр бий юу
Х1: тийн урдуур нь энтр явж болдоггүй гэсэн юм тийн тэгээд яадын дархад улс
Оросоор ярив
М1: жирэмсэн эмэгтэйчүүдийн дом байсан уу
Х1: байсан л байгаа л даа домтой л байсан байгаа
М3: баавгайн саврын дом
Х1: баавгайн сав иддэг л гэдгийн тэгээд хурдан төрдөг л гэдгийн савыг иддэг
М1: иддэг үү
Х1: иддэг гэсэн саврыг нь яахав маажуулж домнодог тэр савыг нь идсэн хүн амар төрдөг гэж ярьдаг
М3: савыг
Х1: аан баавгайн сав тэрнийг нь идсэн хүн тэгээд савраар нь домнож байдын манай гэрт баавгайн савар байдаг
Оросоор ярив
Х1: баавгай ч унтаж байгаад төрдөг хэзээ гарсныг мэддэггүй
М1: гэхдээ тэр бамбарууш яах уу
Х1: том болчихсон гардаг унтаж унтаж сэрэхэд нь хэзээ гарсан бамбарууш юм гэдэг гэлүү тэгдэг ш дээ амраа тэгүүл
М1: сэрээд том бамбарууш
Х1: унтаж байхад нь тоглож байдаг юм гэсэн хэзээ гарсан бамбарууш юм гэдэг
Оросоор ярив
Chinbat.stories.dji.2.WAV 10:18
М1: тэгээд төрүүлсний дараа хүүхэд өвчтэй болвол тэгээд яах уу ямар нэгэн юм хийж байсан уу
Х1: домнож байсаан хүүхэд өвдөхдээр нэг дом байдаг
М2: яахаар
Х1: аан горьдож байхад сүү нь ээдчихдэг юм шиг байгаан тэгээд горьдлоо гэдэг тэгээд л одоо хөх нь хавдсан байвал энэ нэг хүн ирээд явсан байна тэр хүнээс горьдчив уу гэтэл тэр хүн дуулвал ийм аргал хоргол юм боож 2 удаа очиж өгнө ийм цаасан уутанд тэгээд одоо цочрол авдаг л байсан байлгүйдээ хоёр удаа тэгж байгаад чихэр өгдөг тэгж горьдоог нь гаргадаг гэдэг гоц цочрол юм шиг байгаан тэгж горьдоо гардаг
Оросоор ярив
Х1: үүл хөөдөг шиг болдог юм билээ жоохон мэдээгүй байхад цочрол байгаа л даа сүүний сүв бүтдэг л юм шиг байгаан төрсөн хүнтэй айлд хоосон орохгүй ямарч байсан тийм юмгүй бол хэдэн төгрөг ч хүүхэд дээр нь тавьдаг тэгж ордог заншилтай нялх биетэй хүнд төрөөд удаагүй хүнд орохдоо чихэр жимс ч юм уу төгрөг мөнгө ч байдаг юм уу хажууд нь заавал тэгээд тавьдаг
Оросоор ярив
М1: хүүхэд төрүүлсний дараа ихэстэй юу хийж байсан бэ
Х1: ёстой мэдэхгүй дээр үед газар мазар малтаад хийдэг л байсан гэдэг дээр үеийн улсууд дээр үед чинь тэгээд өтөг мөтөг үхэр хонинуудаа асгаад тэгээд төрдөг байсан гэдэг
М1: та цай уух уу
Х1: за яахавдээ хийчих хийчих за тэгвэл тиймэрхүү сонинтой улсууд явдаг юм байжээ
Оросоор ярив
М1: хүүхэд тогтоогүй байвал юу хийх ёстой
М3: дом бий юу
Х1: дом зөндөө ламаар ч ном уншуулна зөндөө дом хийдэг тэр хүүхэд нь тогтохгүй байхад тэр хүүхэд нь нас барчихлаа гэхэд дотуур хормойноос нь хайчилж аваад энэ өмдний нь одоо бас жаахан хайчилж аваад тэгээд тэр шарилыг нь өөрөө хийгээд ерөөлтэй бол эргэж ирээрэй булан зүгээр яваарай гэж ингэж домнодог л байсан одоо дээлийн дотуур хормойноос нь аваад ерөөлтэй бол эргэж ирээрэй тэгээд энэ хэвээрээ л бол очоорой гэж хэлдэг домтой гэж хэлдэг
М2: дээлийн дотор хормой одоо өмдний тэлээ үзүүрээс аваад
Х1: тэгж домнодог одоо ерөөлтэй бол эргэж төрөөрэй гэж хэлдэг
М2: тэгээд хайрцганд нь хийдэг
Х1: тэгээд л одоо эргэж төрүүл төрөөрэй л гэсэн үг л юм л даа
Оросоор ярив
Х1: тэгээд өөр чинь олон хүүхэдтэй хүүхэд нь нас бардаггүй тийм айлын хүүхэддээ хувцас өмсгөж байсан одоо жишээ нь өөр үндэстэн хүний хувцас ч өмсгөдөг байсан хүүхдэд тэр одоо өөр үндэстний хүүхдийн хувцас өмсгөдөг одоо орос морос ямарч хамаагүй энд нэг хятад хүүхэд байдын аав нь хятад ээж нь монгол тэр хүний хувцаснаас авч дэвсгэр өлгийд нь юм хийж өгч байсан би тийм домтой тэр өөр үндэстний хүүхдийн хувцасаар боож ороодог тэгэхэд хүүхэд сайн тогтдог гэж хэлдэг
М2: хулгайлж авдаг биш үү
Х1: хувцсыг нь аваад тэр нялх хүүхдээ орооно тэгэхэд сайн гэж дом хийдэг байсан манай энд
Оросоор ярив
М2: орос одоо өөр үндэстэн хүний
Х1: тийн өөр үндэстэн хүний хүүхдийн хувцсыг аваад боож байхад сайн дом болдог тэгэхэд тогтдоггүй хүүхэд тогтдог гэдэг өөр үндэстний хүүхэд дархад үндэсний хүүхэд та нарт цаатангаас авч болно Даариймаа гэж нэг орос хэлний багш байдаг байсан тийм оросын буриад хүн байсан аан ийм урт палажтай
М1: хулгайлж авдаг уу
Х1: хулгайлж авна томоо палажинд хүүхэд ороож байсан
М1: та авсан уу
Х1: хүн авч өгсөн манай найз
М2: хувцсаа угаагаад гадаа тохчихдог
Х1: тэгэхэд нь хэлэлгүй авна хэлж авч болохгүй дом тийм домтой
Chinbat.stories.dji.2.WAV 20:15
Оросоор ярив
Х1: тэгээд ороодог байсан тийм дом байсан манай энд бас үүдэнд тавьж байгаад өөр үндэстний хүнээр авхуулдаг энэ тотгон дээр манцуйтай нь тавиад л жишээ нь та нараар дээгүүр нь алхаад ирдэг тийм дом
М2: хүүхдээ босгон дээр тавьж байгаад
Х1: босгон дээр тавьж байгаад алхуулчдаг тэр хүүхдийг оруулна
М2: одоо хүүхэд тогтохгүй байна ш дээ тэгэхэд төрсний дараа нь босгон дээр өөр үндэстний хүнээр дээгүүр нь алхуулаад
Х1: дээгүүр нь алхаад оруулдаг өөр үндэстний хүнээр
Оросоор ярив
М1: хүүхэд тогтдоггүй айл байхад нялх байхад түүний нохойг дууддаг
Х1: тийм ёс байсан тэгэхэд тэр хүүхэд нь даган хүүхэд нь тогтдог байсан байдаг л байсан хүүхэд нь тогтдоггүй айл хүүхэд тогтдог айлаас хүүхэд үрчилж авахад тэр айл дагаад тогтдог гэсэн дом байдаг л байсан
М1: үүнийг яаж хийдэг жишээ нь ямар нэг юм хийх ёстой ямар нэгэн ерөөл эсвэл
Х1: аан ерөөдөг ерөөл байлгүйдээ ямар зүгээр байхав юм бэлгэшээлтэй зарим хатавчин дороос нь гаргадаг ханын хатавчин доогуур бас авдаг дом байдаг л юм
Оросоор ярив
М2: яасан гэж
Х1: хүүхэд нь тогтдоггүй айлд тэр хүүхэдийг өгөхөд хатавчин доогуур хананы дээгүүр хулгайлж авдаг байсан тэр одоо жишээлбэл
М2: аль хатавчаар нь
Х1: энэ баруун хатавчаар нь хатавчин доогуур нь тэр тогтдоггүй хүүхдийг өөр айл үрчилж авахтээрээ тэр хатавчин доогуур нь авдаг л юм гэдэг ханан завсраар
М2: хаалга хана хоёрын завсраар л
М3: би өөрийн хүүхдээ энэ завсраар хэнд өгдөг
Х1: тэр авах хүнд нь л тавьж байдаг байсан юм уу ханаа өргөж авдаг байсан юм уу тийм дом байдаг л юм гэсэн тэгж авдаг байсан гэж л ярьдын улсууд
Оросоор ярив
М2: одоо миний хүүхэд байна ш дээ одоо ийшээ ирж авна гэнэ би тэр хаалганы тэнд хүүхдээ тавьчихна тэгэнгүүт Илья гаднаас ирээд гэрт орохгүйгээр тэр газраас хүүхдийг аваад
Оросоор ярив
М2: тэгээд миний хүүхэд Ильягийн хүүхэд болж байна гэсэн үг
М3: эдэр миний гэр бүлд очно
М2: тэр завсраар аваад гэртээ очно би хүүхэд байхгүй үлдэнэ гэсэн үг
М3: аан тэгээд тэр хүүхэд миний гэрт том болно
М2: тийн бүүр ав хэхэ
Х1: тэр жишээ нь дураараа хүн болох гэж байсан
Оросоор ярив
Х1: их сонирхож байна эд нар эвйидээ дууснаа ярих юм би одоо ч тэгдэг тэгдэг гээд
М2: ийм гоё гоё ёсыг л сонсох гэж байгаа ш дээ
Оросоор ярив
М1: тэгвэл галын бурхан жоохон хүүхэдтэй ярьж чадах уу жоохон хүүхэд гэрт байдаг галын бурхантай ярьж чадах уу чадахгүй юу
Х1: одоо ёстой мэдэхгүй гал дотор 3 нялх хүүхэд байдаг л гэдэг зарим хүн гал дотор есөн бусын хог новш хийдэггүй тэгээд одоо чихэр мэхэр юмныхаа дээж л галдаа өргөнө
М1: тэр ганцхан хүүхэд гэрийн дотор тогоон хажууд сууж байна хүнтэй ярилцаж байна хэнтэй ярилцаж байна ёсто мэдэхгүй
Х1: ёстой тэгж болно л доо тэр чинь галын нялх бурхан л гэлцдэг
Оросоор ярив
Х1: галын бурхан гэдиймаа гал бузартана галын 3 нялх хүүхэд байдаг гэсэн шагайгаар тоглож суудаг нялх бурхан байдаг л гэдэг би ч одоо мэдэхгүй тэр хүмүүс л тэгж ярьдаг галын нялх бурхан л гээд байдаг тийм байдаг л байхдаа галын нялх бурхан бузартана галдаа муу юм хийж болохгүй л дээ
Оросоор ярив
Х1: хоолын дээж, идээний дээж, холоос ирсэн юмнаасаа өргөдөг
М3: тогооны хөөгөөр дом хийнэ
Х1: тэрч одоо хүүхэд гадаа гарахад бор халзан туулай болгоно гээд шөнө хүүхдийг гаргахдаа тогооны хөөгөөр гэж дом заадаг бор халзан туулай болгоё оо хөөгөөр яаж яадын
М3: яагаад туулай
Х1: бор халзан туулай болгоё гээд тэр харанхуйд хүүхэд гаргахдаа
Chinbat.srories.dji.3.WAV
08:50 минут
Оросоор ярив
М1: орой үед сар тэнгэрт байвал жоохон хүүхэд гол руу явбал ус авчрах яадаг
Х1: болохгүй хүн төрөх боллоо ус хэрэгтэй боллоо гээд дом хэлээд авдын
М3: яаж хэлнэ
Х1: шөнө одоо ус хэрэгтэй боллоо гэхэд зүгээр гүйгээд авахку хүн төрлөө ус хэрэгтэй боллоо гээд авна бусад үед ус авч болохгүй хүн төрөхөд анх удаа тийм байдаг юм байлгүйдээ бүр тэгж хэлж авдын харанхуйд ус авдгийн тэгээд авсан усныхаа дээжээс буцааж хийгээд ус хэрэгтэй боллоо гээд аваад явдаг шөнө түлээ хагалах юм бол хүйн найр болох гэж байнаа одоо түлээ хагалж яана гээд авдаг тэрнээс
М1: саранд
Х1: тэр ёстой мэдэхгүй залбирч малбирч авдаг л байх
М1: туулай юу
Х1: аан туулай бор халзан туулай одоо шөнө харанхуйд гадаа гаргахдаа туулай дэлдэн чихтэй туулай тогааны хөө түрхэдэг
Оросоор ярив
М3: ус байвал таг байхгүй байвал ууж болох уу болохгүй юу
Х1: үгүйээ одоо мэдэхгүй
М3: хаалтгүй ус таггүй ус энэ хувин байвал таг байхгүй байвал ууж болох уу
Х1: уух л байлгүйдээ одоо ууж л байдаг
М2: ус таглахгүй удчихвал
Х1: байнга л одоо таглах гээд ууж л байдаг
М1: сарын гэрэл дотор тооноор сарын гэрэлд хийж болох уу
М2: сарын гэрэлд унтаж болох уу
Х1: одоо яадын байгаан унтах л байлгүй дээ болохкүй ч байж болно л доо лав л энэ нар туссан хойно эмэгтэй хүн унтаж болохгүй Ванчан тэнгэрийн сум түшнэ гээд бид нарыг унтуулдаггүй байж билээ эмэгтэй хүн унтаж болдоггүй
Оросоор ярив
Х1: нарнаар
М1: эмэгтэйчүүд унтаж болохгүй юу
Х1: аан нар туссан хойно унтаж болохкү Ванчин тэнгэрийн сум тусна гэж хэлдэг байсан бид нарыг босокты л гэдэг байсан
Оросоор ярив
Х1: Ванчин тэнгэрийн сум тусна одоо босокты гэдэг
М3: энэ сум нум сум уу
Х1: бууны сум
М3: сум юу хийж байна
М2: одоо хүүхдэд тусна
Х1: эмэгтэй хүн одоо эрт босохгүй бол хэлдэг л байсан тэр эмэгтэй хүн нар тусахаас өмнө босно л гэсэн утгатайг харуулсан эрэгтэй хүнийг хамаагүй эмэгтэй хүнийг л хэлдэг байсан
Оросоор ярив
М2: маргааш нар гарахаас өмнө босно шүү тэгэхгүй бол Ванчин тэнгэрийн сум ширвэнэ шүү
М1: тэгвэл 4 цагт босох хэрэгтэй
Х1: тэр ажлаа л хийлгэх гэж тэгж байгаа
М1: тэгвэл эрэгтэйчүүд ямар цагт босох хэрэгтэй
Х1: мэдэхгүй ээ
М2: эмэгтэйчүүд 4 цагт босоод үхрийн баасаа түүгээд бэлдэх хэрэгтэй
М1: тэгвэл гэргий нөхрийн аав ах дүү ээж нэрээр дуудаж чадах уу
Х1: нэрээр нь нэрлэж болохгүй хадам эгч мэгч ээж мээж тэгж л хэлнэ хадам аав
Оросоор ярив
М1: тэгвэл хадам аавын нэр бол Батсүх тэр ер тэр Сүх -ээр нэрлэж чадах уу
Х1: тэрнийг ч нэрлэж л байдгийн тийн
М3: хүүхэд муу унтвал тэгээд яах уу аль нэг дом бий юу
Х1: унтаж чадахгүй бол ямар дом байсан юм болдоо
М3: бүүвэй
Х1: бүүвэйлнэ л дээ нялх хүүхдийг бол
М3: аль нэг бүүвэй санасан уу
Х1: бүүвэйлнэ жоохон хүүхдийг бүүвэйлж унтуулна
М3: дуулах уу бүүвэй дуулна уу
Х1: бүүвэйн дуу ээ бүүвэй ээ бүүвэй гэж бүүвэйлнэ одоо бага хүүхдийг бүүвэйлж дуулна л даа
М1: танд маш их баярлалаа уучлаарай
Х1: зүгээр зүгээр