Бадрахын Нямдорж интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Тангууд үсгээр бичиж уншина. Бид нар танд бас Түвд хэл жаахан сураад, гэвч маш хэцүү хэл. Уншихад хэцүү. Түвд хэл. Лам хүн гэдэг чинь тусдаа л байх байлгүй дээ. Та нарын хувьд бол Есүс меесүс яадаг л даа тээ, Танай Орост бол Есүс меесүс дэлгэрсэн. Манай Монголд чинь бөө лам 2 л их дэлгэрсэн. Есүс дэлгэрээд л байгаа л даа. Үндсэндээ бол бид шарынхаа шашин, бөө урсгалаа авч үлдэхийг хүсдэг л дээ. За чи лам, бөөгийн хоорондын тэмцлийн тухай дуулсан уу? Маш их дуулсан. Манай монгол бол түүх, домгоороо их алдартай штээ. Манай монголчууд үлгэр, түүх аялахдаа их сайн. Мундаг хүмүүс байдаг. Ярьж өгөөч. Яриад аа. Бөө харагдаж байсан уу? Лам бөө хоёрын хоорондох тэмцэл үү? За за. Манай өвөө, миний өвөө штээ, маш мундаг лам хүн байсан. Манай өвөө нэг бөөтэй хэрэлдээд маргахгүй юу, бөө хүнтэй маргалдаад. Тэгээд нөгөө бөө нь хараал хийсэн байна л даа. Манай өвөөгийн араас Бөө Хараал... тийн хараал... за за за. ... Манай өвөө морио унаад мааниа уншаад л яваад өгсийм байна л даа. Үнэндээ л ... Тэнгэр мэнгэр... Бөө нар чинь тэнгэрээр хараал хийдэг байхгүй юу. Цахилгаан цахина, үүл гарч ирээд ... тэгэхээр нь хариулахгүй юу ном уншаад хариулаад, тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд байж байсан чинь нөгөө бөө чинь манай өвөө дээр ирж л дээ. Бөөгийн гэдэс нь маш их дүүрчихсэн, том болчихсон. Яагаад гэвэл өөрийнх нь хараал нь өөр дээр нь эргэж ирж байхгүй юу. За Тэгээд эргэж ирээд манай өвөөгөөс гуйсын байна л даа. Та одоо ингээд манай хараалаа хариулаад өгөөчээ гээд. За за Тэгээд манай өвөө ингээд юуны гүзээ билээ? Тэгээд хараалыг нь одоо арилгаж байгаа штээ. Хонины гүзээ ... За тэгээд ...ном уншаад бага багаар гаргаад тэгээд тэр хүний гэдсийг зүгээр болгосон. Тэрнээс хойш манай өвөөг тэр хүн ихх шүтэж ирсэн гэсэн. Манай өвөө бас анчин хүн байсан. Ан агнадаг. Аан. Манай суманд “Их бууч” хэмээх алдартай хүн байсан. За за. “Бага бууч” гээд ах дүү хоёр байсан. Одоо манай сумынхан, одоо дээр үед л байсан л даа. Манай өвөө бурхан болоод маш их удаж байна. Би өвөөгөө хараагүй. Маш алдартай хүн байсан. Он сказал, что про борьбу, что его дедушка был лам и шаманом. Как раз у него была борьба. Между прочим, а папа его охотник. За за. Манай өвөө их анчин хүн байсан. Анчин хүн? Анчин. За за за. Ямар ан хийдэг байсан. Ан хийдэг хүн байсан гэж үү? Манай өвөө бол тэгээл гөрөөс мөрөөс тиймэрхүү юм агнадаг. Аан, тийм үү? тарвага? Бас. Тарвага бас агнана. Гэхдээ манайх голцуу манай өвөө бол зээр агнадаг хүн байсан гэсэн. Би өвөөгийнхөө тухай хууч яриа, тийм домог яриа хүмүүсээс их сонсож байсан өвөөг би бол харж байгаагүй. Манай өвөө чинь дээр үед... Настай хүн. Бурханы шашныг лам нарыг буудаж байсан штээ? За Тийм үе манай монголд байсан. Тийм үед манай өвөө лам байж байгаад За Лам гэдгээ нуугаад тийм анчин хүн болсон. Манж хүн? Тийм анчин хүн болсон. Ламаа нуугаад За Тэгээд анчин хүн болсон. Тэгээд манай өвөө тийм цагаас амьд гарсан. Аан Бид нараас бол тэр өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн. Манай ах нар, манай тэр аавын ах махынх нь хүүхэд мүүхдүүд тийм том лам хүмүүс байдаг. Аан тийм үү? Тэх Эрдэнэцогтод одоо тийм том лам, хамгийн том лам манай ах байдаг. Аан тийм үү? Тийн. Баянхонгорт дээр үед чадалтай, хүчтэй лам байсан тээ? Ид шидтэй. Тийм манай гэгээ, тийм гэгээнүүд зөндөө. манай Баянхонгорт гурав дөрвөн гэгээнтэй байсан. Зарим нь одоо бүгд л голцуу түвд мүвдэд байдаг. Одоо ламын гэгээний , Ламын гэгээн, Хачин гэгээн гээд гэгээнүүд их байдаг. Аан тийм үү? Тэр ламын домог та дуулсан уу? Энэ ламын гэгээний тухай домог та дуулсан уу? Энэ ламын гэгээний тухай, гэгээн мэгээний тухай домог момгийг нээг их гадаад хүнд яриад байдаггүй. За яахав ойр зуурын юм, домог бол ярьж болно. Гэхдээ тийм том хүмүүсийн тухай мэдээлэл энэ тэрийг би ярьж болохгүй. Ярьж болохгүй юу? Ярьж болохгүй юу? Аан тийм, ярьж болохгүй. Яагаад гэвэл Заза Монголчуудын бас нууц. Тийм. Тиймэрхүү юм байна штээ. Ну почему? Алдарт эхнэртэй хүмүүсийн яриа, үлгэр домог ярьж болох уу? Алдарт юу? Алдарт хүмүүсийн тухай үлгэр домог ярьж болох уу? Яриа марианы тухай юу? Ярьж болноо болно. Одоо ярьж болох уу? Ярьж өгөөч. За одоо, ямархуу, юу? Домог момог ярьж өгөх билээ? Үлгэр домог Иностранцем могут поставить таких высоких иерархов... Не надо. Энд лам хүмүүс бороо оруулж чадсан уу? Лам хүмүүс? Бороо оруулах Бороо оруулж уу? За за Тийм ном, тусдаа ном уншдаг. Тусгай ном? Олон лам нар уншвал бороо орно. Олон лам цуглуулан, Тийн, тэхдээ бас тийм мундаг мундаг хүчтэй лам нар бороо оруулаад ном уншиж чаддаг. Бороо оруулна. Хүн бурхан болохоор ном уншаад тийм шувуу дууддаг. Шувуу дууддаг? Аанхаа Ямар? Шувуу дууддаг? Хүний тийм буянтай хүн, буян их хийсэн хүнийг бурхан болно штээ. За Бурхан болоод тэгэхээр тас гээд шувуу байдаг байхгүй юу? Тас шувуу Аанхаа тас шувуу. Тэр хүний толгойг нь аваад ууланд тавьдагийн, энэ бол их буян хийсэн хүний одоо Что разговоривает? На голову? Тас шувуу. Тэр тас шувууны дууддаг ном гэж нэг ном байна. Тэр номыг уншвал тас шувуу ирдэг. Есть ном для призвания тас шувуу. Да? Энэ тэгээд тас шувуу хүний толгой аваад Аанхаа Уулан дээр гаргадаг. Өндөр газар тавьдаг. Энэ тэгээд ямар учиртай юм? Энэ одоо их буян хийсэн хүн, нэг ёсондоо тэр чинь хүн чинь одоо бурхан. Манай монголчууд чинь хээр тавьдаг штээ. Тэр буян хийсэн хүний тэр.. Просто снять чтобы с труб он голову берет. Ну это гриф. Шувуу дуудаад тэр хүнийг иддэг байхгүй юу. Тэгэхлээр тэр хүний юу муу нь бүгд огт байхгүй, тэр газар нь цэвэрхэн болно. Цэвэрхэн байнаа гэдэг чинь тэр хүн их буян маш их буян хийж байсан хүн байнаа л гэсэн үг. Тогда значит, что этот человек очень много добродеталь если голову его гриф унес на высокое место. И лам специально призывает этих грифов, чтобы они не прилетали. Если Дай Бог не унес голову на другое место. За тэгээд танай нутгийн эрт дээр үеийн их чадалтай лам ямар ямар юу? Ид шид хийж чаддаг байсан. Аа, тийн, манай шашинд дээр үед манай шашин тэгж дээд шатандаа хүртэл хөгжсөн. Ямар ч шашин дээд шатандаа хүрэхээр мөхдөг жамтай байхгүй юу. Тийн, тэхдээ одоо буцаад дэлгэрч байгаа л даа. Ахиад мундаг мундаг хүмүүс маш олон байдаг. За за Маань уншаад ингээд дээшээ хөөрдөг ч хүн байгаа. Манай монголд бол. За за Одоо хүртэл .... лам нар байгаа. Дээр үеийн лам нар бол буудах гээд очоод, очсийн байна л даа. Цөвүүн цагт. Лам нарыг дээр үед. За за Тэгээд лам нар нь бүүр гандан дээрээ гарч байгаад агаараас нисээд, гандан дээрээ гарцан байсан чинь Гэсгүү гээд нэг том лам байдгийн, Гэсгүй? Гэсгүү гээд том лам, лам нарыг ингээд буруу юм хийвэл зоддог, нэг ёсондоо хийдийг тэр атгадаг л байхгүй юу. Юу гэмээр юм бэ дээ,тийм том дарга, хийдийн том дарга л гэсэн үг. Одоо юум уу? Тийн, тийм том Гэсгүүг нь бариад, юу гэмээр юм бэ дээ, лам нараа ингээд буулгаж ир гэсэн чинь “Бэрий” гээд нэг мод байдаг байхгүй юу, тэр “Бэрий”-гээ гурав цохисон чинь тэр лам нар нь бууж ирж байсан ийм хүчтэй. Дээр үеийн тийм Гэсгүү мэсгүү нар нь бол бурхан тахилтайгаа ирдэг байсан гэж байгаа. Бурхантай ирж харьцдаг, лам нар одоо буруу юм хийгээд байнаа, би эд нарыг яахав? гээд бурхантайгаа ярьдаг. Бурханаас зөвлөгөө авдаг. Тийм хүртэл мундаг том лам нар байсан. Аа, тийм үү. За Сказал, что раньше был очень высокие сильные ламы, который сидел. Он их наказывал. /что то было так и понял/. Он мог говорит с Бурханом. Так что раньше был такой лам, Если маленький лам что то делает не правильно то знает Бурхан. Дээр үеийн лам хулгайчийг барьж чаддаг байсан уу? Яасан гэнээ? Хулгайч барих тийм шидтэй лам байсан уу? Одоо хүртэл байгаа. Одоо хүртэл байгаа? Одоо хүртэл байдгийн. Аливаа нэгэн хүн бид нар лам нар чинь мэргэлээд мэддэг байхгүй юу. Номын хүчээр одоо хулгайч, хэн хаана байна гэдгийг мэддэг. Манай багш бол ямарч хүн юм авсаныг бол хэлж чадна. Он сказал, что мог сказать кто взял сразу видеть с глаза. Одоо хүртэл байдаг тийм мундаг лам нар. Жишээ нь гэхэд нэг хүн үнэтэй эд зүйлээ хулгайд алдахгүй юу, Заза Тэгээд нэг лам дээр очоод асуусан чинь “за өнөө орой тэр зүйлийг чинь авчирч өгнөө” гээд тэр хүнээр нэг юм хийлгэсэн юм байна л даа, “Балин”-гаар нэг хүн хийлгэсэн. Балин? Тийн Балин. Балинг бор гурилаар хийдгийн. Тэгээд өөрийг нь явуулчаад ном уншаад, нөгөө “Балин”-гийн чинь амь оруулаад хүн болгон тэр хүний юмыг аваад ир гээд явуулахгүй юу, тэгээл тэр хүнийх нь юмыг аваад л ирж байсан. Он делает Балин оживляет его душу, значит спросил кто украл? За за тийм Балин яахуу? Энэ Балин? Тийн Балин. Балин хэн хулгайч бэ гээд ярьдаг уу? Балин уу? Балин хийгээд амь оруулаад тэгээд яах бэ? Тэр хулгайд алдсан эд зүйлийг аваад ирэхгүй юу, аваад ир гээд явуулахгүй юу, тийн. Алга болсон эд зүйлийг буцаагаад эзэнд нь авчирч өгдөг. Тэр балин нь амь ороод. Бурханы номны хүч. Тийн. За Бурханы ном бол маш их хүчтэй. Ты поняла? Я тоже.. Агуу хүчтэй. Балин тэгээд яах бэ? Ном уншдаг тийм үү? Балин тэгээд яах бэ? Балин чинь одоо бурханы хоол гэсэн үг. Аан зөв зөв. Одоо тэр байна Балин, бурханы хоол гэсэн үг. Баян Намсрай бурхан байна. Что доедает Бурхан что ли? Он поднесет бурхану и он помог найти вора. Аан Өөр арга байдаг уу? Айн? Хулгайч барих өөр ондоо арга байгаа юм уу? Өөр ондоо арга маш их, зөндөө байгаа штээ. Хэлж болохгүй ном момоор л ярьж болно. Аан, номын хүчээр. Тийм, номны хүчээр. Бөө нар ч гэсэн барина. Чадвартай бөө? Тийм чадвартай бөө. А шаманы тоже сильные ловут вору. За энэ Баянхонгорт бөө байгаа юм уу? Маш олон. Маш олон? Аанхаа Аа тийм үү? Бөө лам хоёулаа адилхан.Гэхдээ бөө лам нар бол одоо маргадаггүй. Маргадаггүй. Яагаад гэвэл одоо ардчилсан нийгэм, хүн юу ч хийж болно ямар ч шашин шүтэж болно штээ. Они не спорятся. Ардчилал гэдэг гоё юм гарч ирээд, хүн болгон сайхан амьдарч байна штээ. Та бөөгийн тухай юу боддог бэ? Би юу бөөгийн тухай юу, бөө нар бол манай монголын өв соёлыг хадгалж авч явж байгаа л хүмүүс. Бид бие биендээ муу санадаггүй. Муу бөө нар бол байдаг л даа. Муу санаатай. Бөө чинь хоёр янз байдгийн штээ муу санаатай, сайн санаатай гээд. Муу санаатай бөө байгаа, сайн санаатай бөө гээд. Аан тийм үү? А тэгээд муу санаатай бөөг тэгээд яахав? лам нар аль нэг юм хийдэг үү? Хийддэггүй, яагаад гэвэл манай лам нар, манай бурханы доор нь байдаг байхгүй юу, бид нарыг яагаад ч дийлэхгүй. Ном мом уншаад бурхандаа залбирахаар муу санаатай хүмүүс бидэнд нээг их ойртож чаддаггүй л дээ. Есүс меесүс ч гэсэн бид нарын доор байдаг, есүс шүтдэг хүмүүс бүгд бидэн дээр ирж ном уншуулдаг. Яагаад гэвэл тэр есүс мэсүс шүтдэг хүмүүс бол бидний доор байдаг, бид нарт чинь хийморь лундай гээд нэг юм байгаа. Хийморь. Тэд нар чинь хийморийн сан тавиулна, иймээ тиймээ хүн амьтантай маргалдлаа гэхэд буцаагаад хариулж чаддаггүй. Муу хийсэн юмыг нь буцааж чаддаггүй тээ, есүс мээсүс шүтдэг хүмүүс бол. А бид нар бол чадна. Ооойййййййййй. Есүс мээсүс бол их доор байдаг хүмүүс. Манай бурханы доор нь байдаг. Он говорит тот кусок хараал15,57-16,04 Всякие христианы шаманы не могут 16,07-16,09 Поэтому они круче всех и наши дела не победимы. Муу санаатай, сайн санаатай бөө нар гэсийн штээ тээ, а тэгээд хар цагаан бөө нар сонссон уу? Аа тийн, тэр чинь л хар цагаан бөө нар байхгүй юу, хар нь муу, цагаан нь сайн. Нэг нь хараал хийдэг, нөгөөх нь хараал хариулдаг. Хүнд сайн санаж, хүнийг одоо өөрсдийнхөө хүчээр баян сайхан амьдруулж чадна. Баян амьдруулж ч чадна, ядуу амьдруулж ч чадна. Хүний хувь заяаг шийдэж чаддаг. Муу санаатай лам байдаг уу? Байдаггүй. Кхн, кхн, бүгдээрээн сайн санаатай? Хараал хийдэггүй. Яагаад гэвэл лам нар нэг ширхэг амьтан ч алдаггүй. Тийм байдаг байхгүй юу лам нар гэдэг. Лам нар амьтан алж болдоггүй муу ёр. Лам нар чинь, зарим мундаг лам нар чинь тэр диваажин миваажин дээр очиж үзчихээд л хүрээд ирдэг. Сүнс нь гараад л, дотор байгаа юм нь гараад л. Диваажинг гандан диваажинг бодьсадва мавааг очиж харчаад ирдэг. Бурхан бол сүнсийг диваажинд аваачиж өгчөөд буцаад хүрээд ирнэ. Тийм том лам нар хүртэл байгаа. Есть такие высокие ламы большие. Тийм болохын тулд маш их гэгээрэл, маш их нинжин сэтгэл их хэрэгтэй. Нинжин сэтгэл, оюун ухаанаа хөгжүүлж байж тийм болдог. Тэгэхдээ 30 наснаас дээш хүмүүс нь тийм болж чаддаг. 17,46-18,07 Танай нутагт лам байдаг уу? Би Есүс Христосын шашинтай. Манай оронд бурханы шашинтай штээ. Энэ буриадад бас байдаг. Москвад бас байдаг. Бид Москвагаас ирсэн. Оросын буриад ? Бид орос байна. Оросоос ирсэн. Москва. Москва. Та Данзанравжааг мэдэх үү? Говийн ноён хутагт Данзанравжаа? Юу гэж бодож байна? Тиймээ мундаг хүн, Равжаа мундаг хүн. Агуу тийм мундаг л хүн байхгүй юу? Тэр байж байхыг хүнийг үзсэн үү?үзээгүй мэдэхгүй? Үзээгүй харж байгаагүй, төв өөрийнх нь тухай яриа мариаг бол сонсож байсан. Мундаг конечно хороший, хвалит то что всех. Мундаг это супер. Би одоо тэр Равжаагийн тухай судлаж байгаа тэр жаахан улаан шашинтай байсан тээ? Шар улаан шашинтай? Мөн биш үү? Он не понял ничего, Данзанравжааг мэдэж байна уу? Равжаа, их том лам байсан штээ, Тийм Данзанравжаа. Түүний талаар юу бодож байна бэ? Чи. Харин мундаг хүн байсаан л гэж байна, өөр хамаагүй юм ярьмааргүй байна. Он его знает, но... крутой человек был. Заримдаа ийм яриа байдаг, дээр үед том лам өвчтэй хүүхэд... Одоо хүртэл эмчилдэг, өвчтэй хүн мүнийг бол, ном уншаад л зүгээр болгочихдог. Ном уншаад? Тийм, ном уншаад зүгээр болгочихдог. Манай монголын уламжлалт эмчилгээ. Манай монгол бүх хүмүүс ямар ч өвчинг эмчилчихдэг. Монголынхоо бариа заслаар. Яагаад гэвэл манай монголын малынхаа мах, малынхаа шим тустай юмнуудаар хооллочихдог. Жишээ нь шүд мүдэнд одоо ааруул, сүү, тэр сүүг нь болгоод идвэл шүд зүгээр болно. Ааруул идвэл шүдэнд сайн, бэхжинэ, хэзээч унахгүй, сайн идээд байвал. Хэхэхэ, сайн шүдтэй. Конечно лечит. Та оросын Ленингийн тухай юу мэдэх бэ? Сайн хүн үү? Муу хүн үү? Ленины тухай? Тийн, Ленины тухай юу гэж боддог бэ? Оросод муу, энэ том хүн байсан, гэтэл орос улс хугарсан, бүх юм муудсан. Би ч гэсэн их муу хүн гэж боддог. Олон хүн алсан. Манай лам хуврагуудыг их буудсан, их нүгэл хийсэн. Лам их муудсан, манай орос шашны лам бас алуулсан. Тийм хүмүүсийг чинь бас буудсан гээ биз дээ? Тээ, тийм тухай би нэг юман дээрээс хальт уншсан тэр үнэн үү? Есүсийн лам, нэг тийм төмөр юм барьчаад номлоод л байдаг штээ тээ? Төмөр юм? Есүсийн лам, нөгөө номлогч нь, сургаал айлддаг Есүс, сургаал айлддаг хүн байдгийн штээ, За Ийм хар хувцастай гэлэнмаа, тийм хүмүүсийг буудчихсан гэсэн үнэн үү? Олон хүнийг буудчихсан. заза Тэр ёстой шашин зөвшөөрөхгүй байсан, Ленин шашин болохгүй гэж хэлсэн. Шашны эсэргүү хүн байсан. Аанхаа Я сказал. Монголы очень много едят молоко, поэтому зубы отличные у всех. И приходит ли лечится? И 23,02* 23,04 сильные номы влечивают. Но вообще говоря они ходят в больницу.23,14-23,17 у ник отличные зубы. /22,57-23,31/ ийм аргаар эмчилсэн. Та ийм зүйл сонссон уу? Тиймэрхүү яриа бол зөндөө байгаа. Лам нарын ид шидээ гаргадаг, тэгээд дээр үеийн лам нар. Зарим нь бол бүүр маш хурдан яваад өгдөг лам нар ч байсан. Маш худан газар товчилдог лам нар. ЖИшээ нь бол танай оросод бол эндээс цаг маг л яваал оччихдаг лам нар байсан гэсэн. Дээр үед байдаг байсан. Маш хурдан явдаг номоор, ном уншаад л яваад өгдөг. Вообщем телефортацию сильные ном /24,08-24,12/ Одоо бол мэр сэр байгаа, гэхдээ бол Может он конкретный пример расскажет, та ярьж чадах уу? Энэ жишээгээ ярьж чадах уу? Юу? Тэр ламын хурдан ламын тухай? Ном уншаад хурдан явдаг ламын тухай? Ярьж өгөөч. Тийм лам нар, олон лам нар байсан. Олон лам? Тэгж явдаг олон лам байхгүй юу. Так очень многие делали. Нэг лам хийдэд 5 жил ном үзсэн юм байна л даа. Угаасаа ганцхан л ном сурсан юм байна. 5 жилд. Тэгээд одоо багш нь тэр хүнийг одоо замбуутивд нь буцаахгүй юу. Замбуутив рүү, хүнийх нь орчин руу, хар хүн, өөрөөр хэлбэл лам биш зүгээр тийм анчин манчин болгоод явуулахгүй юу. Тэгээд тэр ганцхан тэр багшийнхаа зааж өгсөн номыг л уншдаг, уншаад л яваад байж, өөр ном мэдэхгүй, тэгээд явж байгаад, явж явж байгаад 5 лет учился у какого то ламы в монастырей и /25,22-22,43/. За тэгээд яахуу? Тэгээд нэг хүн одоо тэрүүнийг чи одоо ингээд манай юмнаас авсан байнаа гээд дээр үед ингээд гэрт хорьчихдог байсийм байна лдаа. Цоожилчихсон, гарт нь ингээд гинж хийгээд,гэрт хийчихгүй у, дээр үед нөгөө хүнийг чинь юм авсан байна гээд худлаа хэлээд хорьчихсон, тэгээд байж байгаад нөгөө хүн чинь ном уншаад, санаандгүй багшийнхаа заасан номыг уншаад , уншиж байгаад гинж рүүгээ үлээчихгүй юу, тэгсэн чинь тэр нь өнхрөөд уначихсан гэсэн. Аан Тэгээд тэр хүн гараад их өлссөн байсан болохоор айлд очоод айраг уугаад, айраг цагаан идээ уугаад байж байсан чинь алга болчихсон байна гээд бөөн эрэл хайгуул болоод, эрээд олохгүй юу, тэгээд чи яагаад энэ гэрээс гараад ирэв ээ? гэсэн чинь, үнэнээ хэлдгийн, би ингээд ном уншаад номын хүчээр гарциймаа гэсэн чинь, за тэгвэл би чамайг ахиад гавлаад, ингээд цоожилоод чи үнэхээр номоо уншаад эвдэлчихвэл би чамайг ингээд явуулъя гээд, тэгсэн чинь нөгөө хүн чинь нөгөө номоо уншаад эвдэлчихгүй юу, тэгээд эвдлээд, За Тэгээд явуулж байсан гэсэн. Тийм болохоор ямар ч бурханы ганц ч байсан ном байсан тэрийгээ уншаад, маань ч байсан тэрийгээ уншаад л байвал тэр хүн ямар ч хүчтэй болдог. Агуу тийм хүчтэй болж чаддаг. Тэр 5 жилийн турш ганц нэг ном сурсан уу? Ганцхан ном л сурсан. Ганц номоо уншаад байсан чинь гэгээрчихгүй юу. Яагаад гэвэл нос уншсаар байгаад ариусчихгүй юу. Хүний өөрийнх нь сэтгэл зүрх л мэддэг. Ямар мундаг хүчтэй лам болох болохгүйг нь. Хүн ингээд хичээгээд зүтгээд л байвал ямар ч мундаг лам болно. /27,37-28,40/ Ямар юман дээр уншдаг ном нь тус тусдаа байдаг. Жишээ нь одоо хүнтэй хэрэлдвэл тийм ном уншина, муу юм болбол тийм ном уншина гээд хол юманд явбал бас тусдаа нос уншина гээд олон олон ном бий. Дээр үед лам чөтгөртэй тэмцсэн үү? Одоо хүртэл тэмцэлддэг. Одоо хүртэл? Аанхаа, тийм үед Лүйжин тавьдаг. Аан Лүйжин тавьдаг? Тэх, тэр нь бол чөтгөр дардаг. А Лүйжин гэж юу бэ? Лүйжин гэдэг бол тийм чөтгөр дардаг ном байгаа. Лүйжин – это специальная молитва, чтобы подавить чөтгөров. Бөө шиг ингээд урдуураа юм унжуулж байгаад юм үлээдэг. 18 настай охины бурхан болсон охины дунд чөмөгний ясаар. Зграживает и дует дубу из кости 18-летней дественницы как обычно. Тэр нь их гоё дуугарна. И очень хорошо поёт, дует дубу эту. Хүний чөмгөөр хийдэг. Да сделана из кости человеческой. /давхар яриа байна/ Маш олон чөтгөр дараад байвал маш их хүчтэй болдог. Тийм мундаг хүчтэй болохын тулд тийм чөтгөртэй газраар их явж өөрийгөө дасгадаг. Би л гэхэд бас тийм чөтгөртэй газраар их явж байсан. Чөтгөртэй газарт? Зүгээр л мөргөөд л явж байхгүй юу, чөтгөр гэдэг чинь нэг тийм юу гэмээр юм бэ дээ, ер нь бол хоёрхон хүнд л харагддаг нь нэг нь болохоор лам хүнд өөрийгөө алга болгохын тулд, өөрийгөө даруулахын тулд, нөгөөх нь болохоор авах хүн, өөрөөр хэлбэл ханьтай болохын тулд тийм хүндээ харагддаг байхгүй юу. Тийм үү, энд чөтгөртэй газар олон байна уу? Зөндөө л байгаа штээ, хүн тавьдаг газар мазар, хүний оршуулгын газар мазар. Тэр чөтгөр юу гэж байна? Юу гэж ч хэлж болно штээ, Айн? Юу ч хэлж болно штээ. Чөтгөр энчээ байдаг уу? Чөтгөр гэдэг нь бол бурхан болоод тийм төрлөө олоогүй хүний сүнс нь байхгүй юу. Өмнө амьдралдаа маш их нүгэл хийж байсан, төрлөө олоогүй тийм зүйл. Это душа человека не может родиться, который умер не может потом заново родиться. Тэр яагаад төрж чадахгүй? Их нүгэл хийсэн . Потому что совершил очень много грехов. Тэр амьтан мамьтан юу яагаад, хүн мүнд муу зүйл хийгээд, хүн мүний эд зүйл зөвшөөрөлгүй аваад тэгээд нүгэл хийгээд. Он грешил как видимо людям и животным. Төрлөө олж чадахгүй хүн чөтгөр болдог байхгүй юу. Аан Аливаа нэг юманд хоргодчихоод, сэтгэл санаа нь энд байгаа юмандаа хоргодоод тэрийгээ авах гээд, түүндээ санаа зовоод, бурхан болчоод сүнс нь төрлөө олдоггүй байхгүй юу. Тэр хүний тэрийг л сүнс чөтгөр гэдэг байхгүй юу. А тэгээд Лүйжин тавиад тэр чөтгөр төрж болох уу ? Тэр чөтгөр нь алга болно. Огт байхгүй болчихно. Хүнээр төрөхгүй, тэр чөтгөр хүн дүрстэй байгаам уу? Янз бүр л байна штээ, тэгээд юу юунаас ч болж чөтгөр үүснэ. Жишээ нь одоо сүйжний яснаас хүн чөтгөр бий болдог. Чөтгөр бий болдог? Чөтгөр может вплатится через сүйж .. тазовой кости. Аанхаа. Дээр үед нэг бөх, манай монголын мундаг бөх барилдаад явж байсан, барилдах гээд явж байсан байхгүй юу, явган явж байсан, Мощные борцы монголын агуу барилддаг хүн. Бүх хүмүүс л барилддаг л даа. Мундаг барилддаг хүмүүс тусдаа байна. Тэгээд тэр бөх явж байгаад нэг айлд очсийн байна л даа, эхнэр хүүхэдтэйгээ явж байгаад нэг айлд очсон чинь нэг бууцыг чөтгөртэй газар гээд, и он пришел чөтгөртэй газар. Тэр чөтгөр бол янз бүрийн дүрд хувирдаг чөтгөр байж л дээ, одоо ингээд лам хүн тааралдвал лам болчихдог. Бөө хүн тааралдвал бөө болчихдог гэх мэтчилэн, морьтой хүн таарвал морьтой адилхан болчихдог. /Чөтгөр в разных видах шаман, охотник??????????????/ Тэр бууцан дээр унтсийн байна л даа, бууц гэдэг нь өвөлжөө, мал хотлуулдаг газар гэрэл ассад, гал асаад гэрэл гараад бөх гарч ирсэн, тэр гал дотроос нь. Тэгсэн чинь нөгөө бөхийг чинь барилдъя гээд тэгсэн чинь Он зажег огони предложил борьцу побороться, хэн гал асаав? Бөх эсвэл чөтгөр? Зүгээр чөтгөрийн гал. Аан, чөтгөрийн гал. Тэр дотроос чөтгөр гарч ирэхгүй юу, бах дүрстэй тийм чөтгөр. Аан, в этом огне был образ борьца и двоем стали бороться. Тэгээд л барилдаад л байсан, барилдаад л байсан, зовж зовж даваал, зодоол байж гэнэ Били друг другу. Зодоод л байж нөгөө чөтгөрөө дийлдэхгүй, тэгсэн чинь чад гээд л нэг юм дуугарсым байна л даа, тэгсэн чинь нөгөө чөтгөр нь алга болчихсон гэсэн. Тэгээл өглөө болоол нөгөө газраа очсон чинь хүний чөмөгний, сүйжний яс байсан гэсэн. Хугарсан сүйжний яс байсан гэсэн. Сүйжний яс хугараад л тэр чөтгөр нь алга болчихгүй. Одоо тэр сүйжний яснаас чөтгөр бий болсон байхгүй юу. Аан, потом что ли он нашел это сүйжний яс ??????????????? 34,53-34,55-хугацаа нь Манай монголын лам ч гэлтгүй бөө бас тэр чөтгөр мөтгөрийг дарж байсан гэдгийн. Бөхчүүд нь хүртэл. А ты как поняла? Зүгээр тийм ном мом уншдаггүй зүгээр тийм хүн ч чөтгөрийг дардаг байсан. За тэгээд чөтгөрийн тухай ондоо домог байгаа юм уу? Зөндөөн домог байгаа штээ. За ярьж өгөөч. Манай өв соёлын тухай асуухгүй юм уу? Манай бөхчүүд, жишээ нь бөх байна. Болно. Манай бөхчүүд чинь их зоригтой. Том жижиггүй хүртэл барилддаг. Хоорондоо. Том хүнийг ч гэсэн жаахан бөх давна. Жоохон бөх ч гэсэн өндөр том хүнтэй барилдвал давна. Манай монголчууд ийм жоохноосоо эхлээд барилддаг За, чи юу? Манай монголчууд, монгол эрэгтэй хүмүүс нь. Чи бас барилддаг уу? Барилддаг. Аан Гэхдээ муу барилдана. Лам юм чинь хамаагүй барилдаж марилдахгүй. А тэгээд бөхийн хийморь гэж заримдаа хүмүүс ярьдаг, бөхийн хувцаст хийморь байгаа тийм учраас ондоо хүмүүс бөхийн хувцас хулгайлж, Болохгүй Лам нар ч гэсэн, лам нарын хувцасанд хүч нь байна. Лам хүн бүрэн хувцастайгаа байхад чөтгөр мөтгөр айдаг, хувцасаа өмссөн байхад нь айдаг. Чөтгөр хувцаснаас айдаг? Тийн, ламын хувцаснаас айдаг. Чөтгөр боится от ламкой одежды. Яагаад гэвэл маш их хурал хураалд, ном уншаад тэр уншсан номынх нь ид шид хувцасанд нь шингэдэг, арцных нь үнэр хувцасанд нь шингэсэн байдаг болохоос чөтгөр айдаг байхгүй юу. Чөтгөр боится от ламкой одежды, потому что?????????????? она пропытывается новому. Вообщем как черт ладони. Чөтгөртэй газар байдаг, гүйдэлтэй газар бас байдаг. Байдаг. Ялгаа байгаа юм уу? Явахаар уу? Явахаар тааралдийштээ. Айн? Тааралдана чөтгөртэй. Одоо жишээ нь машинтай явж байхад чинь урд талд чинь машин жашин зогсоод л цааш нь явуулахгүй, машиныг чинь зогсооно. Машина едет остановливается и дальше не может ехать. Хэрвээ тийм газраар явбал машиныг чинь зогсоочихно, эсвэл араас чинь дагах ч юм уу? Задее толкает да? Өөрийг чинь их айлгах гэж үзнэ, хүн айхаараа их сонин болно штээ, Пугает человека????? Чөтгөр бол хүнийг айлгаж, тэрнээс бол тэгж барьж аваад алж мална гэж бол байхгүй штээ. Тэгээд яах уу? Хүн юу хийх хэрэгтэй бэ? Цочирдоод айгаад , айснаасаа болоод бурхан болчихдог байхгүй юу. Юу хийх хэрэгтэй гэж үү? За Ном мом л уншина. Ном читать, ном тогда. Ном л уншина штээ, тарни ном уншина. Ном мэдэхгүй тэгээд яахуу? Та нар, есүсийнхэн яадгийг би мэдэхгүйм байноо. Есүсийнхэн одоо чөтгөр таарвал одоо яадгийм бүү мэд? ????????? 38,53-38,55 Модоо гаргаж ирээд ингээд л... А чөтгөр, хэхэ Кинон дээр тэгдгийн штээ, чөтгөр мөтгөрийг ингээд л зайлуулаад байдгийн штээ. Айна. Тэр загалмайгаараа, тиймээ? Амиа мамиа билүү юу ч билээ? Тиймэрхүү юм яриад л байдгийн, би сайн ойлгодоггүй юм. Бодвол тэгээд л чөтгөр мөтгөрийг зайлуулдаг юм шиг байна лээ. Тээ. Он начал спросить, чего бы делаете с этим чуркам 39,28-39,41?????. Жоохон муу ойлгохгүй байнаа, энэ чөтгөр гүйдэл адилхан юм уу? Адилхан, чөтгөр гэдэг чинь л гүйдэл байхгүй юу. Гүйдэл гэдэг чинь чөтгөрийн яваад байгааг гүйдэл гэж байхгүй юу. Энд тэнд яваад байгааг нь л гүйдэл гэнэ. Дээр үед нэг тийм чөтгөр, нэг тийм алмас гэдэг амьтан байдгийн штээ, тийм амьтан байж байгаад хүний дүрд хувирдаг. Хүний дүрд хувирдаг? Аанхаа, хүн болчдог, амьтан болчдог алмас. Тэр алмас манай монголын нэг охинтой сэтгэлтэй болоод хайр сэтгэлтэй болоод хоорондоо, тэгсэн гэр бүлийнхэн нь мэдэхгүй юу түүнийг тийм хүн байна гэдгийг тэгээд лам нарт хэлжээ. Тэгээд гэрээ нүүлгээд маш олон газар нүүлгээд хошуу дамжиж нүүж дээ, хошуу гэхээр одоо энэ Заг сум байна штээ тээ, энэ Заг сумаас одоо өөр суманд очихгүй юу. Өдөржингөө нүүгээд нэг өөр газар очоод байж байсан чинь нөгөөх нь эргээд хүрсэн гэсэн. Нөгөө чөтгөр нь, тэгээд нөгөө хүнийг чинь дагаад, лам нараар даруулж байсан, нэг юмтай цуг дарахаар болоод нохойтой цуг дараад УМ Мани гээд бурханы тэр мааниар дараад 6 үсэгтэй. Заза Маанийн 6 үсэг гээд байдаг штээ, тээ, тэрүүгээр Заза мэднэ мэднэ. Дараад чулуун дээр сийлсэн, одоо тэр арилаад 3 үсэг нь байдаг, тэр 3 үсэг арилахаар тэр чөтгөр ахин гарч ирнэ гэж ярьдаг. 3 ус? 3 үс? Юу гээв? 3 буквы остались. Тарни состоит из 6 букв, 3 буквы истерлись. Тэр 3 үсэг нь арилбал тэр чөтгөр ахин амилна гэж ярьдаг. Дахиж амилна? 41,48-41,51?????????? Хэрвээ ахин амилвал их хүчтэй байна. Алмас эрэгтэй юм уу? Алмас эрэгтэй. Алмас это мужчина. /42,17-42,21/ Том мөөмтэй тийм амьтан байдаг. Гүйхээрээ мөөмөө мөрөн дээгүүрээ давуулаад их хурдан гүйдэг. Алмас эрэгтэй юу? Эмэгтэй юу? Эмэгтэй? До этого он сказал, что мужчина. Маш хурдан ямар ч юманд гүйцэгддэггүй. Заза /42,49-43,01/ Танай нутагт тийм кинон дээр гардаг хүн иддэг амьтан байдаг уу? Хүн иддэг амьтан? Тийн. Махчин Махчин амьтан, кинон дээр гардагийн штээ, Кинон дээр? Хүн иддэг. Цусыг нь сордог. Аан вампир. Тийм амьтан байгаа юу? Домогт бол байгаа. Байдаг юм уу? Бид нар сайн мэдэхгүй штээ. Манай монголд бол байдаг байсан гэж ярьдагийн Цус сордог амьтан уу? Аанхаа, байдаг байсан гэсэн. Дээр үед бас. А тийм үү? Ямар нэртэй байсан? Эм хүн, хүний мах идчихдэг хүн байсан. Хүний мах? Хүний мах идсэн, люди, которые ели человеческое мясо и пили кров. Хүний эрүүг нь бариад тарган туранхайг нь мэдчихээд иддэг, тийм домог бий, гэхдээ байсан гэсэн. Хүний эрүү? Тийн, барьж байгаад тарганыг нь мэддэг. Тарганыг? Тэх, тарган бол тэгээд л иднэ штээ. Аан /44,08-44,12/ А мам гэдэг амьтан? Одоо бол байгаа ирвэс гээд амьтан хүнийг бариад иддэг, чоно ч гэсэн хүнийг бариад иддэг. За Хүн идчихдэг. Тэднийг бид агнана, тэд бас биднийг хазаад идээд хаячихна, их өлсчихсөн байгаа бол. Не понятно что он сказал, нет. Он сказал, что волк съесть человека. Животные, которые есть человека. Я спросил про мама? Он отвечал совсем по другому. Тогда спроси шулмас. Шулмас гэдэг юу бэ? Шулмас гэдэг чинь одоо бол бас л чөтгөрийн төрөл. Аймаар үстэй арзгар. Очень волосатый. Эмэгтэй хүн шиг. Как женщина. Зэрлэгшчихсэн, сайр майртайгаа үс мүс нь арзгар, соёотой. Он сказал, что как женщина, волосаты.... Ганц нэгээрээ тааралдвал та нарыг ч гэсэн иднэ штээ. Аан За тоглосиймоо тоглосийм, зүгээр л. Тэр чинь домог байхгүй юу, тэр чинь чөтгөр. Байдаг уу? Алмасын нэг нэр нь л шулмас байхгүй юу. Алмас шулмас гэж нэг л. Алмас шулмас это вида одного существа. Одоо тийм амьтан байдаггүймоо, одоо устаж алга болсон. Байдаг байсан дээр үед, лам нар өөрөө дарахгүй юу, устгаад. Аан заза Лам нар маш их хүчтэй мундаг болоод ирэхээрээ янз бусын юмнуудыг дардаг. Жишээ нь одоо дээр доор болсон нэг аймаар юм гарч ирэхэд түүнийг дардаг нэг баатар байх ёстой, тэрүүнтэй адилхан. Заза Нэг муу юм болоод түүнийг дардаг баатар маатар байдгийн штээ тэрэнтэй адилхан. Тийн. Лам нар их хүчтэй болоод чөтгөр шулам гарч ирнэ, тэднийг лам нар дарна. Чөтгөр шулам мулам гарч ирвэл лам нар их хүчтэй болдог. Лам нар гарч ирж тэрийг дарах ёстой. Танайд лам бий юу? Кхн, кхн. Байдаг. Христос шашны. Лалын шашинд бас байна. Бүгдээрээ байна. Танайх ч тэгвэл олон шашинтай юм байна. Лус савдаг гэдэг чөтгөр юм уу? Лус савдаг гэдэг бол уул усны эцэг, 47,45????????? Манай энэ байгаль дэлхий бүгд байгалиас заяатай байсан болохоор тийм нэг эзэдтэй. Гадаадынхан болохоор тийм юмаа бүгд өөрсдөө хийдэг болохоор тийм юм байдаггүй байх тээ? Солонгос молонгосын ургамал мургамал л гэхэд хиймэл тээ, тийм болохоор тэдэнд лус савдаг эзэн мэзэн гэж бол байхгүй штээ, манай монголынх бол бүгд байгаль дэлхийгээсээ заяагдсан болохоор эзэн, лус савдаг байна. Хамаагүй ухаж төнхөж, муу юм хийвэл лус савдаг өөрийг нь авна. За, заримдаа лус ногоо, тэнгэрийн ногоо гэж хэлдэг. Тийм юм дуулсан уу? Юу гэнээ? Ус ногоо, тэнгэрийн овоо? Тийм юм сонсоогүй юу? Аан овоо юу? Тийм овоо. Овоог бөө нар тахина, бөө нар тэнгэрийг шүтдэг. Бөө нар тийм овоо босгоно, бөө нар тэнгэрээ шүтдэг хүмүүс бид нар бол уул, ус бүхий л юмаа шүтдэг. Шаманы предпочитают овоо?????? 49,00-49,07 Хөөе хөөе, цуг зураг даруулж болох уу? Зураг? Болно болно. Ингээд дарчихъя. Би бас зураг авахуулмаар байна. Потом, еще вопрос. За тэгээд лус савдаг хүн дүрстэй юу? Амьтан дүрстэй юу? Тийм өвөө байгаа, ийм буурал сахалтай, Буурал сахалтай? Ийм урт үстэй, Аан тийм үү? Таяг тулцан тийм өвөө байгаа. Өвгөн байгаа, то есть старик большой сер бородой?? Хэрвээ тэр уул, усны дээр хийл байвал тэр өвөө нь гараад ирнэ. Лус сохор. Лус сохор? Лус слепой. Тэр лусыг хилэгнүүлбэл та нар нүдгүй болдог хэдэн үеэрээ хүүхэд, тэдний хүүхэд хэдэн үеэрээ, 7-дахь үе хүртэлээ сохор явах ёстой. Хэрвээ лусыг оролдвол, жишээ нь та оролдынштээ тээ, лусыг уурлуулчихна тээ тэгвэл та Лус сохор уу? Тийн аанхаа, лус хорлоно. Та сохор болно. Таны хүү сохор болно. До седьмого поколения все будут слепые в этой семьи. Тийм болохгүйн тулд лам нараар бас ном уншуулна, сайн лам нар хурвал зүгээр болно. Зарим мэдэхгүй нь бол тэгээд хэдэн үеэрээ хараагдана. Нүүр амгүй болно, тийм хүмүүс бол бий, тийм болохгүй зүйл оролдоод. Люди становятся нынымы, слепыми они не знают в чем дело они идут в клад. Лам ном уншаад алга болгоно. Лам ном уншаад аргална, хариулна. Таны өмнөөс уучлал гуйгаад тэр лусыг аргадаж байна гэсэн үг. Тэр лус савдагт юм өргөнө, хангай дэлхийдээ өргөнө. Аан, вот подносит что то там. Манай монголын нутаг ямар байна? Монголын нутаг бид их дуртай. Маш их дуртай гоё, яасан сайхан орон бэ. Манай монголчууд гоё хээр талтай байгаа биз дээ? Хээр тал, уул хайрхан их гоё, маш их гоё. Солонгос, япон орон байштээ тээ тэд нарт байхааргүй орон байгаа биз, тэд нар яахав далайгаар хүрээлэгдсэн, жаахаан алгын чинээхэн газар олон байшин шавааралдаад амьдардаг, гадаадынхан. Их сонин. Улаанбаатарт том байшин байна. Манай Улаанбаатар гэхэд жишээ нь тойроод уул, хээр тал. Манай Улаанбаатарт хиймэл тийм юу байхгүй. Заза Хиймэл тийм ногоо могоо ч гэхийм үү тийм юм байхгүй. Манай Улаанбаатар бол яг зүгээр оригоороо. Жишээ нь өв соёлоо хадгалж ирсэн гэр орон, тэгээд мал байна Улаанбаатарт. За Бөөн уулан дунд байгаа биз, хээр тал уулан дунд За за Гадаадынхан бол зүгээр далай дунд жаахаан жаахан газартай. Кхн. Лусын хорлол яагаад болдог бэ? Юу? Лусын хорлол? Булаг байштээ, газраас гардаг ус, түүний дээрээс шээгээд, тэр усанд лус савдаг байгаа гэсэн үг. В этой воды есть лус савдаг, аанхаа. Тэгээд шээчихвэл лус савдаг чинь уурлаад Если пописаешь то???????? Лус савдаг уурлаад нүдгүй болгохоос гадна өөр ямар нэгэн эрхтэн чинь эвгүй болно гэсэн үг. загас бариад гаргүй болсон хүн ч бий. Манайхан чинь загас магасыг баривал, гар хөлгүй ч юмуу эсвэл өөрөө бурхан болдог. Өөрөө үхчихдэг. Гадаадынхан бол загас магасаар л амьдардаг. 53,24-53,34 Танайд загас бий юу? Байгаа, загас идэх дуртай. Манай энд ийм загас байдаг танай тэнчээ том уу? Том байдаг. Ийм том хэхэхэ Манай монголд ч гэсэн том загас байгаа. Тул загас. Тул загас байгаа байгаа, зөндөө байгаа. Байгаль нуур, Хөвсгөл нуур байгаа байгаа. За Та загасанд дуртай юу дургүй юу? Манайхан загас ид, тэгэхдээ хамаагүй барьдаггүй. Алвал лус савдаг хилэгнэнэ. Лус загасанд дуртай байж болох уу? Болохгүй. Яагаад гэвэл загас магас бол лусын эд хөрөнгө. Танай оросын үндэсний өв соёл, нандигнаж хайрлаж явдаг өв соёл юу вэ? Манайх одоо дээл хувцас, бөх мөх, морь гээд байна штээ. Танайд хамгийн их нандин зүйл чинь юу бэ? Өвөө мөвөө аав мааваасаа ирсэн өв соёл юу бэ? Өвс үү? Өв соёл, морин хуур. Какие у вас самые главные наследие? Эрийн 3 наадам, бөх барилдана, нум сум харвана, танайх? Хус мод мэдэх үү? Хус мод манай оросын бэлэг тэмдэг. Давайте еще быстро спросим. Танайд наадам хийх үү? Наадам хийдэг. Барилдах уу? Гэвч тэр эрийн 3 наадам биш. Янз янзын наадам байдаг. Олон янзын төрөлтэй байгаа. Танай хамгийн их үндэсний чинь баяр 5 сард болдог биз дээ тээ? Үгүй ээ, цагаан сар хамгийн гол баяр байхаа тээ? Шинэ жилийн баяр. Үгүй гүй гүй. Тануу нөгөө нэг ялалтын өдөр мөдөр гээд л, буудуул байдаг. Ялалтын баяр, заза Хотод би ажил хийдэг байхад оросууд тэр баяраар ингээд л архи гаргаж ирээд л уудгийн штээ. Заза Манай монголчууд чинь бол тогоо нэрээд л. Манай монголчууд чинь малынхаа сүү цагаан идээ боловсруулаад архи хийдэг. Уудаг архиа гаргана. Бид нар өөрсдөө тэр архийг чинь малынхаа сүү шимээр гаргачихдаг л даа. Одоо бол тэгээд үйлдвэрлээд л гаргаад байгаа. Үндэснийх бол тийм гоё архи байдгийн. Тогоо нэрэхээр сайн муу гэж 2 гарна. Хөдөөний айлууд монгол архи хийж өгөхгүй байна уу? Монгол архи манай зарим хүмүүс дуртай, зарим хүмүүс сонирхож байнаа. Кх. Нэрмэл архи. Кх. Өгжийн үү хөдөөний айлууд? Айн? Өгч байна уу? Монгол архи. Өгнө. Гоё байна уу? Гоё. За бас нэг юм асууя, заримдаа монголд дал мах, дал яс, хээр хоновол???????????? Ойлгосонгуй?????? Далны ясыг 70лаа иддэг ёстой, далны яс бол иддэггүй, махыг нь чанаад иднэ. Би жишээ нь хамгийн ахмад нь тэр далны махыг бүгдэд нь хувааж өгнө. Жишээ нь гэрийн эзэн нь тэр хүмүүст өгч хишиг хүртээх ёстой. Ганцаараа иддэггүй. 51,22-51,24. Ганцаараа идвэл ядуу болно гэдэг. Бас бүсгүй хүн идэж болохгүй. Бүсгүй хүн идэхгүй ээ? Тэх, өгсөн хишгийг нь бол иднэ, тэрнээс бол тэр далыг өөрөө бариад өөрөө идэж болохгүй. Мөн шүдээрээ зулгаан идэж болохгүй хутгаар иднэ. Тэгээд та лам хүн мах иддэг үү? Иддэггүй юу? Мах иддэг, цагаан хоол иддэг гэдэг тусдаа өлөр байна. Мах идэхийг цээрлэнэ үү? Цээрлэнэ, гэхдээ мах иддэг өдөр иддэггүй өдөр гэж байна. Аан, есть никогда можно есть мясо, есть никогда нельзя есть мясо. Тэгээд цээртэй үг хэллэг байгаа юм уу? Байхгүй. Энд жишээ нь танай нутгийн овоотой уул байна, хайрхан байна энүүнээр явж болох уу? Заримдаа та уулын дэргэд явж байгаа, өөр уул байна уу? гэжийн штээ. Жишээ нь Баянхайрхан уулын нэрийг хэлж болох уу болохгүй юу? Уурлана, Рассердитьёя когда я скажу название. Тэгээд юу хэлэх хэрэгтэй бэ? Тэгээл Баянхайрхандаа өөрийгөө даатгахгүй юу. За Тэгээд юу хэлж болох бэ? Зүгээр уул юм уу? хайрхан юм уу? Баянхайрхан минт биднийг аварч өршөөгөөрэй гээл, яагаад гэвэл уул усны лус савдаг нь биднийг сонсдог. Уул, усны нэр усыг хэлж болдог юмуу ? болдоггүй юмуу гээд байгаан бишүү? Би болдоггүй юмаа гэж хэлсэн штээ. Аан. Лус савдаг гэдэг юм нь бид нарыг даана штээ, сайхан ажил үйлс бүтвэл, бүтээж өгдөг. Лу с савдаг помогает. Не надо их тревожить. Байдраг гол, байдраг голын дэргэд явж байгаад байдраг гол нэрээр хэлж болох уу? болохгүй юу? Болохгүй. Болохгүй юу? Болохгүй. Тоже нельзя да? Как называть? Зүгээр өө гээд л Баянхайрхаан л гэнэ. Зүгээр энэ голоор амар амгалан сайн гаргаж өгөөрэй гээд л залбираад л. Үгүй ээ яахав хэлж болно л доо гэхдээ хамаагүй нээг их хэлээд байдаггүй. Болдоггүй байхгүй. Ничего не надо говорить. Нэрийг нь хамаагүй дуудахад цээрлэдэг. Красиво. Нэрийг нь цээрлэдэг, аан тийм үү? Нэг айлд 2 хүн байна. Ижил нэртэй. Пүрэвдорж, Пүрэвдорж. Түүний үр хүүхэд Пүрэвдорж гэж дуудаж болох уу? Болохгүй Яаж дуудахын? Хэцүү нэрт Та нар яаж дууддагийн ? Надад хамаагүй. Аан, уучилаарай, чиний нэр хэн бэ? Миний нэр Нямдорж. Аавын нэр хэн бэ? Бадрах. Нас сүүдэр хэд бэ? Би одоо 20 нас хүрч байна. Намайг Илья гэдэг. Илья. За баярлалаа Нямдоржоо. Маш их юм ярьж өглөө. Энэ Москвагийн зураг. Манай хүмүүс ирсэн зочиндоо хонь гарган өгч хонуулаад явуулдаг. Танайхан яадаг бэ? Танайхан архи мархиараа дайлдаг байх даа. Бид хоол хийж өгнө.