Дорлигжавын Даш интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Даш и Үржинсүрэн
36 минут 19 сек
М1: аав, ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү... дуулахгүй юм уу
Оросоор ярив
М1: за цааш нь ярья ш дээ
Х1: за мэдэхгүй ээ
М1: нэр хэн билээ
Х1: Даш
М1: овог
Х1: Дарлигжавын Даш
М1: нас сүүдэр
Х1: нас сүүдэр 55 хүрж байна
Оросоор ярив
М1: энэ нутагт төрсөн авгайгаа хол газраас авсан шилж шилж авсан байх
Х1: хэхэ шилж шилж авсан
М1: хол яваад хайгуул хийгээд
Оросоор ярив
М1: тийм их домог момог ярихгүй ч гэсэн зүгээр ардын зан заншил ярьж болно ш дээ тиймээ жишээлбэл тэр хүүхэд хөө түрхчихдэг ш дээ
Х2: үдэш орой гадуур гарахаар юу яадаг гэнэ л дээ чөтгөр жаахан хүүхэд амдаад зогсож байдаг гэнэ л дээ үдшийн бүрийгээр гадуур гарахаар чөтгөр бас амдаад зогсож байдаг тэрийг хамгаалаад тэгээд бор халзан туулай болгоод тэгээд тэр доголон Дарь-Эх явж байна л гэж Дарь эх бурхан байна ш дээ тэрийг явж байна гэж чөтгөр андуурдаг гэнэ л дээ
М1: аан туулай биш юм уу доголон Дарь-Эх юм уу
Оросоор ярив
Х2: доголон Дарь-Эх тийм домог байдаг байхгүй юу тэр чөтгөрөөс муу юмнаас хамгаалж
Оросоор ярив
М2: яагаад доголон
Х2: яахав нөгөө Дарь-Эхээ буруу зөв уншаад алдаж уншаад яваад өгсөн байна л даа
М1: чөтгөр үү
Х2: үгүй ээ нөгөө эмэгтэй зармыг нь зөв хэлээд зармыг нь буруу хэлээд яваад байсан байна тэгэхээр нөгөө чөтгөрт болохоор чинь яг ингээд Дарь-Эх бурхан шиг явж байгаагүй байхгүй юу Дарь-Эхийнхээ тарнийг буруу зөрүү уншаад яваад байсан байна. Тэгээд буруу зөв уншаад доголон Дарь-Эх шиг харагдцан байна л даа тэр чөтгөрт тийм домог байдаг байхгүй юу
Оросоор ярив
Х2: ээж нь хүүхдээ тэгж хамгаалдаг байна
Оросоор ярив
М1: гоё юм ярьж байна ш дээ. Танай нөхөр ингээд дуугай суугаад байна Төв аймгийнхаа авгайгаа өмнөө жихээд л та чинь хэн билээ
Х2: Үржинсүрэн гэдгийн
М1: овог нэр нас
Х2: Доржсүрэнгийн Үржинсүрэн 53-тай
М2: саран гэрэлд хүүхэд унтаж болох уу болохгүй юу тийм яриа байна уу
Х2: тэрийг ёстой сонсоогүй ээ тэхдээ хааж байдаг тал бий шүү сар
М1: сар дайрах юм уу
Х2: хүүхдийн нүүрэн дээр сарны гэгээ тусахаар хамгаалдаг
Х1: ингээд урдуур нь хамгаалаад байдаг. Тэгэхээр зэрэг бас сарны гэрэлд унтуулахгүй байх талтай
Оросоор ярив
Х2: учир бол сайн мэдэхгүй
Оросоор ярив
М1: хүүхэд ингээд уйлдаг муйлдаг байдаг ш дээ тэгэхэд яадаг уу
Х2: тэр ширэглэнэ. Ингээд давс үсэргээд
Х1: тунгалага хийгээд
Х2: тунгалага яана их уйлахаар нь
М1: ширэг ширэг
Х1: тийн ширэг ширэг
М1: тэр галд тавих уу
Х1: ийм цог байна ш дээ аргалын цог тэрэн дээр ингээд бор давс үсэргэнэ тэгэхээр муу юм гэрээс зайлж
М1: тугалага бас
Х1: тугалга зутгана
М1: тэгээд яахын
Х1: тэгээд айсан
М1: тэгээд
Х1: тугалгаа хайлж байгаад усанд хийнэ
Х2: яг хүүхдийн чихний дэргэд барьж байгаад халуун тугалагаа усанд хийчихнэ тэгэхээр хүүхдийн айж байсан дүрс нь гараад ирчихнэ
М1: тэгээд яадгийн
Х2: тэгээл дэрэн доор нь хийгээд 3 хоног дэрлүүлээд л тэгээд сүртэй уйлж яах нь бас
Х1: зүгээр болчихно
Х2: цаад шалтгаан нь бас тайлагдчихна
М1: өөр хүүхдийг хамгаалах янз бүрийн хүүхэдтэй холбоотой юм
Х2: ширэг мэрэг чинь олон төрөлтэй
М1: үг мэдэх үү
Х2: би одоо сайн мэдэхгүй ээ
М1: чи ямар ямар гийчнээс айлаа майлаа гэсэн
Х2: тийм тэгдэг тэрийг ч нэг их хэлж чаддаггүй ч юм зүгээр бас ширэг ширэг гээд хүүхдийн дээгүүр нар зөв 3 нар буруу 3 тойруулаад л
М1: тэр аягаа хүүхдийг үү
Х2: хүүхдээ
Х2: пид пад гээд давс нь үсэрч байхад
Оросоор ярив
М2: заримдаа өлгий дэргэд ямар ямар юм зүүдэг үү
Х2: тэрэнд чинь явуу гээд юм зүүдгийн дээр нь эсгийгээр үнэг хайчилж эсгийгээр үнэг хайчилж
М1: явуу гэдэг юм уу
Х2: явуу гээд бас нэг ийм чулуу юм уу хүүхдэд ээлтэй юмнууд л бүсэнд нь зүүдэг. Үнэг ч зүүдэг модон үнэг
М1: явуу гэж ямар байдгийн
Х2: чулуу байдгийн
М1: зүгээр байгалийн чулуу юу
Х2: тийн бүсэнд нь зүүнэ ар юун дээр нь оёж өгнө тэр их муу юмнаас хамгаалдаг чулуу
М1: тэрийг байгалиас олоод яах уу
Х2: тэр байж байдгийн худалдаанд ч байж байдаг
Оросоор ярив
М2: энэ нутагт бас ийм юм хийдэг үү эсвэл Төв аймагт хийдэг
М1: танай нутагт бас ийм юм хийх үү
Х1: манай нутагт бас зүүнэ
Х2: тийн зүүнэ бүгдээрээ адилхан
Х1: өлгий бүс байна ш дээ тэрүүнд чинь уяцан байдаг
Оросоор ярив
Х2: суран бүс бүслэнэ 3 суран бүс бүслэнэ сураар гоё зөөлхөн сур зүсээд
Оросоор ярив
Х2: эрэгтэй хүүхдийг суран бүсээр бүслэх сайн тийн
М1: эмэгтэй хүүхдийг тэгэхгүй
Х2: бандийг тэгдийн ер нь л дээхэн үед суран бүстэй байсан одоо л давуугаар бүс хийчхээд байгаа болохоос 3 ширхэг суран бүсээр жимбийтэл яагаад
Оросоор ярив
М3: энэ хүүхэд өвдвөл нэр сольдог уу үгүй юу
Х2: солино ламаас асууна нэр нь таарч байна уу хүнддэж байна уу лам мэргэ төлөг буулгаж лам тэгээд тэр хүүхдийн нэрийг солих шаардлагатай бол лам өөрөө сольж өгнө бид нар бол хамаагүй солихгүй ламаас нэр авна. Одоо дандаа ламаас авна
М1: одоо жишээлбэл тэр хэн билээ
Х2: Цэлмэг гэдгийн
М1: Цэлмэг одоо лам өгсөн нэр үү
Х2: лам өөрсдөө санал болгож байгаа
М1: болноо гэж байна уу
Х2: тийн энэ нэр таарах уу энэ нэр тохирох уу хүнддэх үү гэж асууж байгаад тэгээд л эдний аав чинь өөрөө лам юм чинь тэгээд өгсийн
Оросоор ярив
Х2: нэрээ ламд үзүүлдэг байхгүй юу таарвал таараад таарахгүй бол лам өөрөө нэр өгнө
М1: Төвөд нэр өгч байна уу одоо
Х2: аан Төвөд нэр өгдийн байналээ бид нарын үеийн улсууд чинь Төвөд нэртэй одоо сүүлийн үед чинь нэг их Төвөд нэр өгөхгүй тэхдээ л ер нь лам уйлж байгаа яаж байгаа хүүхдийг Төвөд нэр авдаг л юм байналээ тийн
М3: та нагац хийдэг дом мэдэх үү
Х2: нагац хийдэг дом нөгөө ам нь гэмтэхээр нагац ахынх нь морь давхиж ирээд халуун амгаагаар нь амыг нь домноно
М1: тэр зөвхөн нагац хийх үү нагац ах нь хийх үү
Х1: нагац ах нь л гэдэг ш дээ
Х2: нагац ах нь л гэдгийн гэхдээ нагац ах нь хол байвал морины халуун амгайгаар бас их тэр морины шүлсэнд байна уу юунд байна ямарч байсан тэр хүүхдийн
Оросоор ярив
М1: шүлстэй
Х2: хав халуун холоос давхиж ирнэ ш дээ морьтой хүн тэгэнгүүтээ амгайг нь инкэч өмхүүлж амыг нь домнодог байхгүй юу тэр хүүхэд өвдөнө ш дээ халуурна амаар нь их юм туурна тэгээд халуун амгай зуулгаад гайгүй болно тэгэхээр дом ч байгаа бас увидас ч байгаа
М1: өөр юм
Х1: өөр юм байхгүй байхаа
М1: галын бурхан та нар тахих уу
Х2: галын бурхныг лам авчирч байгаад сан тавиулж байгаад ном уншуулж байгаад галдаа шар тос өргөөд 3 мөргөөд ариулж арчаад галаа тахина тэгээд галын бурхнаа баярлуулдаг
М1: тэгэхээр чинь энэ жилдээ нэг хийдэг үү цагаан сараар хийх үү
Х2: тэрийг ер нь нэг сайн өдөр тахиулна гээд лам цаанаасаа гал тахиулна гал тахидаг өдөр галын буулттай өдөр гэж байгаа
Оросоор ярив
Х2: гар тос тэгээд хонины өвчүүгээр
Оросоор ярив
М1: эмэгтэй хүн мөргөх үү эрэгтэй хүн мөргөх үү
Х2: эмэгтэй хүн мөргөнө тэгээд гэр бүлийн хүмүүс бүгдээрээ тойрч сууж байгаад галаа ариулна арцаар ингээд ариулна. Тэгээд сайхан шар тосоо өвчүүнд чинь гал дүрэлзээд асаад ирнэ тэгэхээр галдаа бүгдээрээ мөргөцгөөгөөд тэгээд сайхан хоол ундаа хийж иднэ гал дээрээ тэгээд ламтайгаа бүгдээрээ нийлж цайлаад тэгээд л
Оросоор ярив
М1: өчигдөр тэр Тангад гуай энэ одоо танай энэ Гар уул гэнэ үү хад тэрнийг одоо юу юу гэлээ төрөх гэж байгаа хүүхэн харж болохгүй тийм юм яриад байсан тийм юм сонсоогүй юу энэ одоо ямар учиртайн
Х1: харахад ингээд гар шиг л байгаад байгаан яг түүхийг нь мэдэхгүй юмаа хүний гар шиг л юм байгаа эндээс харахад
Оросоор ярив
Х2: ингээд өргөцөн гар шиг л харагдаад байгаан
М1: тийн тийн ингээд жирэмсэн хүүхэн байна ш дээ тэр янз бүрийн цээртэй ш дээ ямар цээр байна
Х2: хоёр жирэмсэн хүүхэн хоорондоо золгож болохгүй
М1: цагаан сараар уу
Х1: тийн цагаан сараар
Оросоор ярив
Х2: тэгээд жирэмсэн хүний урдуур нь ерөөсөө гарч болохгүй өшөө юу гээд байдаг билээдээ тиймэрхүү л юм байдгийн
М1: ондоо цээр тиймээ цээртэй үг байна уу үгүй юу
Х2: үг мүгийг нь ёстой мэдэхгүй
М1: тийм юманд явахад тэгж хэлэхгүй гэсэн юм
Х2: тийм юм зөндөө бий одоо сайн мэдэхгүй
М1: одоо жишээлбэл бид нар нэг өвгөнтэй ярьж байсан чинь хээр буудлаад ерөөсөө далыг бол дал гэж хэлж болохгүй хавтгай гэж хэлнэ тийм юм яриад байсан тийм юм сонсоогүй юу
Х2: тийм юм ёстой мэдэхгүй
М1: галын цээр ямар вэ юм хийж болохгүй
Х2: тийн галдаа ерөөсөө юм хийж болохгүй яг цэвэр аргал, мод л түлнэ үү гэхээс юм хийж болохгүй
Оросоор ярив
М1: хутгаар юм хийж болох уу
Х2: ердөө болохгүй
Х1: галын хайч гэж байна
Х2: хутга, шөвөг иртэй юм гал руу хийж болохгүй хуруугаа ч дүрж болохгүй
Оросоор ярив
Х2: гал гаргахгүй өдөр гэж бас байгаа галын цог мог ерөөсөө гадагш нь гаргаж болохгүй
М1: тийм тусгай өдөр үү
Х2: өдөр байгаа тийн
Оросоор ярив
Х2: галаа хамаагүй гаргаж болохгүй
М1: ямар ямар өдөр байдаг юм бол
Х2: за бид нар сайн мэдэхгүй л байна ер нь л гал гаргах дургүй тэгээд галаа унтарсан хойно нь энтр гэсэн юм байдаг юм байналээ. Одоо тэгээд нүүрс юу түлдэг болохоор цогтой үнсээ гаргаж л байдаг
Оросоор ярив
М1: 7 бурхан тахидаг уу үгүй юу
Х2: 7 бурханд сүү тос орой болгон өргөж л байх ёстой
Оросоор ярив
Х2: өдөр болгон цайныхаа дээжийг өргөнө. 7 бурханы тахилга бол жинхэнэ энэ Отгонтэнгэр хайрхны тэнд л болдышдээ
М1: очдог уу
Х2: очиж үзээгүй ээ бид нар
М1: тэр Отгонтэнгэрийг тахихад уу
Х2: тийн давхар тахилга болно
М1: та одоо энэ нутгийн хүн болохоор эргэн тойрны уул усны домог ч юм уу савдаг ч юм уу лусын тухай ямар нэртэй юу юу байдаг
Х1: өчигдөр тэр Тангад гуай ярьсандаа тэр морьтой гээд байгаа домог нь тэр л дээ тэр зураг нь байна. Хүрэн халзан морь гэж яриад байхгүй юу тэр л байна манай сумын одоо энэ байна
Оросоор ярив
М1: хоёр чоно нь хаа байна
Х1: савдаг нь энэ байна л даа. Тэр хүрэн халзан морио унаад тэр нэг ямар бурхан гээд байлаа
Даш и Үржинханд 20:17
Оросоор ярив
М1: танай энүүгээр чинь одоо мал сэтэрлэх үү
Х2: сэтэрлэнэ
Х1: мал сэтэрлэнэ дээр үеэс л сэтэртэй байсан байна. Тэр нь бүр устсаныг сэргээгээд сэтэрлэдэг
Оросоор ярив
Х1: ер нь нэхэгддэг юм шиг байгаан үр хүүхдэд нь нэхэгддэг юм шиг байгаан нэхэж сэтэрлүүлнэ эцэг эхүүд нь ингээд өнгөрлөө сэтэрлэсэн мал нь ингээд сэргээгдэж байгаа гэсэн үг
М1: дахиад өөр мал
Х1: тэр дээр үеийн сэтэрлэсэн мал чинь тэгээд явж байгаад л үрэгдэнэ ш дээ. Тэгээд ахиад бас шинээр сэтэрлэнэ
Оросоор ярив
М1: тэр сэтэрлэсэн адуу байна ш дээ тэр өнгөрлөө ш дээ тэгэхээр нь
Х1: тэр чинь одоо нэхэгдээд байнаа дахиж сэтэрлүүл
Х2: тэр малыг нэг ёс нь амийг нь аварч л байгаа гэсэн үг
Оросоор ярив
М1: тэгэхээр тэр адууг нь
Х1: тэр зүсмийн адууг нь ахиад сэтэрлэнэ
Х2: адилхан зүсмийн адууг сэтэрлэдэг
М1: тэрний унага мунага биш
Х1: зүс нь ямар зүстэй байсан тийм зүсмийн
М1: танайх сэтэртэй юу
Х1: манайх сэтэр байхгүй
Х2: сэтэртэй мал байхгүй ээ. Яг жинхэнэ энэ манай хадмуудын отгон үү байна ш дээ тэднийхэн нэг л мал сэтэрлэсэн нэг хотонд байгаа
Оросоор ярив
М1: адуу юу
Х2: адуу, үхэр
М1: үхэр сэтэрлэх үү
Х2: сэтэрлэнэ
Оросоор ярив
Х2: үхэр, хонь, ямаа алийг нь ч сэтэрлэнэ
Оросоор ярив
М2: энэ дотор юу байна энэ тулам дотор
Х1: энэ дотор хадаг
Х2: аравнайлсан манайх айл болоод ламаар сан тавиулаад гэрийг сэргээж өгсөн тэрний хадаг арвай будаа
М1: та хоёр яахад уу
Х1: гэрлэхэд
Оросоор ярив
Х2: арвай будаа хураалганы тэрийгээ хийж энийгээ хийдэг
М1: энийг
Х1: энийг яахав би өөрөө хийсэн
М1: энэ тийм ёс байхгүй өөрөө дураараа хийдэг
Х1: өөрөө хийсэн тэгэх ёстой юм шиг байгаан
Оросоор ярив
М1: морь их байна өөрөө уяач юм уу
Х1: үгүй ээ
М2: хурдан морины гавал овоон дээр тавьдаг уу эсвэл хонхор газар тавьдаг уу
Х1: овоон дээр тавьдаг бас юунд
М1: юунд тавьдагаа
Х1: дээхэн
Оросоор ярив
М2: аан хонхор газар тавихгүй
Х1: овоон мовоон дээр тавиад байдаг нам дор газар тавьдаггүй
М1: түрүүн бид нар асуухад зарим хүмүүс хонхор газар тавьдаг гээд байсан
Х2: бас тийм газар байдаг гэсэн манай энд бол хонхор газар тавьдаггүй. Одоо л их дээр хяр дээр тавиад
М1: авдарт хийдэггүй юу гоёж засаад
Х1: тэгэхгүй ээ газар газрын ёс өөр
М2: могойн чуулган байгаа
Х1: манай энд могой ховор
М1: могой таарвал яах уу
Х1: могой таарвал сайн гэдгийн
М1: үнэг таарвал яах уу
Х2: үнэг таарвал мэдэхгүй ээ чоно таарвал сайн гэдэг
Х1: чоно таарвал хийморьт сайн
Х2: их сайхан билэгшээнэ чоно таарвал
М1: танай энүүгээр үнэг байхгүй
Х2: үнэг байгаа үнэг бол байнга таардгийн ингээд л явж байхад замд таарна. Чоно замд таарвал сайн гэж билэгшээдэг
Оросоор ярив
М2: заримдаа энэ Хүрээмаралд хорхой нүдтэй хүн гэж ярьдаг сонссон уу
Х1: байдаг гэсээн зөндөө сонссон. Үе дамжсан удам дамжсан тийм юм байдаг гэсэн
М1: тэр яадгийн
Х1: муу л гэсэн
Оросоор ярив
Х2: энэ гал дээр байгаа цагаан идээ рүү харвал өтдөг мууддаг
Оросоор ярив
Х2: тийм хүмүүс харахад мах мууддаг гэж ярьдаг
М1: бид нар Хүрээмаралд дайрсан ш дээ сайхан л улсууд байналээ
Х1: тийн одоо мэдэгдэхгүй л дээ дээр үед их байсан байх одоо ч ховор тэр удмынх нь улсаас сэжиглэнэ л дээ
Х2: харчхаараа л болдоггүй л юм гэнэлээ. Тэр бол тийм гэж мэдэгдэхгүй бидэнтэй адилхан
М1: хар хэлтэй байна уу
Х2: хар хэлтэй ёстой мэдэхгүй ээ
Х1: хар хэлтэй хүн байдаг байсан гэсэн бас л хараадаг
М3: хараал хийдэг амьтан байдаг уу шувуу жишээлбэл
Х1: хэрээ тэгдэг гэдэг
Х2: ер нь шувууны хараал хүрдэг гэсэн. Шувууны өндгөн дээр нь сүүдрээ хүргэж болохгүй
Оросоор ярив
Х2: шувуу ер нь хараалтай амьтан гэсэн хараал юу байхавдээ үр төлөө хамгаалж өшөө хонзон авдаг
Даш и Үржинханд 30:32
Оросоор ярив
М1: гүйдэлтэй газар танай энүүгээр байна уу
Х1: гүйдэлтэй газар байдаг гэсэн
М1: тэр яадгийн тэр гүйдэлтэй газар ямар юм бол
Х1: муу юм болдог байх тэр
Оросоор ярив
М1: энэ одоо гүйдэлтэй газар гээд яриад байна ш дээ тэр нь яагаад гүйдэлтэй болцийн ямар учраас тийм муу газар болчдын энэ одоо эмнэлэг байсан энэ гүйдэлтэй болсон тийм юм байхгүй юу
Х1: хээр гадаа үнэндээ байдаг
Оросоор ярив
Х2: хүн үхсэн газар тийм юм болдог гэдэг цаг үе нь таарцан юм л тийм болдог байх
М1: чөтгөр дайралдвал яах уу яаж одоо хамгаалах уу
Х1: хөөгөөд явуулчихна чөтгөр таарвал мэдэхгүй дээ
Х2: энэ лам нар янз бүрийн улсууд л ингээд байдаг гэсэн дам яриа байдаг
М1: танай энүүгээр чинь бөө байхгүй одоо ч байхгүй
Х1: одоо ч байхгүй
М1: одоо энэ Монголоор явахад бөөгүй газар байхгүй
Х1: шүтээнгүй
Х2: бөө төрөх ч үгүй
Оросоор ярив
М1: за за боллоо сайхан ярилаа
Х1: би чинь Оросод хоёр жил байсан
М1: харахад байсан хүн шиг
Х1: анх 73 онд явсан
Оросоор ярив
М3: маш их баярлалаа жижиг бэлэг
Х1: Итгэлт хамба руу нодлин явсан Буриад Эрхүү
М1: явсан уу
Х1: Байгаль нуур явсан тэгээд матрушка авсан
М1: энэ одоо юу юм бэ
Х1: дамар
М1: аан энэ чинь дамар хуучивтар дамар
Х1: манай аав лам байсан
М1: энэ чинь бас хөөрхөн
Х1: хуучны бурхан
Оросоор ярив
М1: танай аав юу ярьдаг байсан
Х1: манай аав ч их юм ярьдаг байсан
М1: сонин юм
Х1: бид нар чинь залуу байхад
Х2: нөгөө социализмын үед нууц байсан тэгээд нэг их юм мэдэхгүй
М1: за баярлалаа