Зандаръяагийн Пүрэвдорж интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Зандаръяагийн Пүрэвжав
50 минут 4 сек
М1: та өөрөө ямар ажил хийдэг
Х1: би өөрөө өндөр настан
М1: хуучин ямар ажил хийдэг байсан
Х1: хуучин 1-р орлогч тэтгэвэрт гарахын өмнө хурлын дарга хийж байгаад тэтгэвэрт гарсандаа
Оросоор ярив
М1: Пүрэвжав гэсэн тэ овог юу билээ
Х1: Зандаръяа
М2: Зандаръяагийн Пүрэвжав
М1: нас хэд билээ
Х1: одоо 69-тэй 70 хүрэх гэж байна
Оросоор ярив
М1: бид ийм учиртай Москвагаас залуу багш нар яваа юм бүх аймгаар хэсэж байна
Оросоор ярив
Х1: яахав өндөр настай суусан хүмүүс байгаа
М1: харин та нэг заагаад өгөөч сайхан ярьдаг юу му мэддэг тийм хүмүүс байгаа юу
Х1: байгаа байгаа одоо миний үеийн хүмүүс бий
Оросоор ярив
М1: энэ нутгийн тахилгатай овоотой тэндээс олж болноо энийг номноос олж болноо энэ Аюурзана танайх юм уу танай сум юм уу
Х1: тийн
М1: зохиолч хүн Гунаажавын Аюурзана төрийн соёрхолт царай нь бол тэр байна ш дээ
Х1: манай сумын нутагт тэр мөстэй зарим нь мөнх бусыг үзсэн
М1: танайх хуучин хийдтэй байсан уу
Х1: байсан
М1: том уу
Оросоор ярив
М1: тэр энэ одоогийн хүрээ тэр буурин дээр үү
Х1: үгүй ээ шинээр сумын төвд
М1: тэр хуучин хийдээс юм үлдсэн байна уу
Х1: байхгүй ээ
М1: юу ч байхгүй мод ч байхгүй
Х1: одоо малын яс л байна энд бол юм байхгүй ээ
М1: энэ ч яахав шинэ юм чинь
Х1: тэр үеийн буйран дээр юм байхгүй юу ч байхгүй
М1: хуучин лам нар чинь уул муул агуйгаар юм нууж байсан уу
Х1: одоо тэгээд үрэгдээд дуусаж
М1: номтой хүн энүүгээр байна уу гэртээ номтой хүн
Х1: байгаа байгаа
М1: лам нар уу
Х1: нэг өндөр настай хүн бий
М1: монгол ном гэж байна уу
Х1: аа байхгүй дээ. Манай энд 3 ноёны шарил гэж байдаг юм. Тэр хувьсгалаас өмнө байсан
М1: танай нутгийнх уу
Х1: тийн
Оросоор ярив
М1: эндээс хол уу
Х1: гайгүй ээ
М1: хаашаа билээ миний толгой бүр эргэчихлээ. За бид нар ирэхдээ замдаа нээх том хиргисүүр үзсэн энэ чинь танай сумын нутаг уу
Х1: биш байхаа та нар хаанаас ирсийн
М1: Баянбулагаас ирсэн
Х1: өө энэ талаас ирж байгаа юм уу
М1: нээх олон олон тэгээд дундаа нээх том чулуу овоолцон
Х1: том уулын
М1: талд биш том уулын
Х1: өө тэр биш Баянбулагийнх байх тийм юм байхгүй
М1: танай энчээ лам нартай юу
Х1: лам цөөхөндөө
М1: энд том хийд бий юу ламын гэгээн мэдээж
Х1: тийн өөрч нэг том хийд энэ Чулуутын Мандалын хийд
М1: сүжигт юу гэдэг билээ гараад байдаг чин сүжигт үнэн сүжигт дуулаагүй юу
Х1: үгүй ээ тэр дээр үеийнх
М1: хуучин байгаа нь уу дахиад л шинээр барьсан уу
Х1: хуучин байран дээр суурин байдгийн
М1: за яахав танайх чинь хуучин олон лам нартай байсан бөө мөө гэж байхгүй ээ
Х1: бөө ер нь байхгүй ээ бөө шүтдэг байсан юм билээ. Одоо манай энд байхгүй
Оросоор ярив
М1: одоо ч байхгүй ээ
Х1: байхгүй ээ. Манай энд Дарханд ч билүү байдаг байсан. Тэгээд тахиж шүтэж байсан
М1: тэр хүн ирээгүй байхад танаас асууж байя
М2: энэ танай нутагт тахидаг овоо байгаа юу
Пүрэвжав 10:02
Х1: овоо бий энэ Чинтийн овоо гэж би Чингисийн гарч байсан овоо бий
М1: өөр ямар овоо байна
Х1: Гурванбулаг овоо гэж бий уулын нэрээр нэрлэсэн сум
М1: танайх одоо хайрхан гэх үү уул гэх үү
Х1: Баян хайрхан, Гурванбулаг хайрхан, Баянхайрхан уул тахилгатай
М1: аан Баян хайрхан
Оросоор ярив
Х1: ийшээ бас Өндөржаргалант
Оросоор ярив
Х1: ийшээ шар усан тал руу бас тахилгатай уул бий
Оросоор ярив
М2: энэ уул эзэнтэй юу
Х1: одоо жилд л нэг тахилга хийдэг
М1: одоо бурхан ч юм уу сахиус ч юм уу тэрнийг баясгана гэж ярьдаг юм уу тийм юм байна уу
Х1: тахилга гэж хөөрхөн зарим үедээ бэсрэг наадам хийж уулаа тахидаг
М2: энд хүчтэй бөө лам бий юу
Х1: манай нутгийн Пүрэв гүн гэж хошууны ноён байсан
Оросоор ярив
Х1: дээр үед баригдаад явсан гээд тэр нэг циркийн морин хуурч Түдэв гэж түүхэнд байдаг тэр хүнийг гэж ярьдаг юм билээ. Түдэв хуурч гээд театрт байдаг байсан тэрийг ч одоо Пүрэв гүн гэж мөн гэж ярьдаг
Оросоор ярив
М1: энд хүчтэй зоригтой лам нар цуутай хуучин байсан уу
Х1: байсаан Ринчен гэж хувилгаан хүн байсан
Оросоор ярив
Х1: сэрүүн сайхан байсан үед нь Доржсүрэн гэж хүн байсан би уулзаж байсан
Оросоор ярив
М1: одоо сэрүүн үү байгаа юу
Х1: байгаа
Оросоор ярив
Х1: одоо 2 суварга байгаа Доржсүрэн хувилгааны ах дүү нар нь яасан
М1: тэр хуучин цаг үед ямар ямар ид шидтэй хүмүүс байсан
Х1: Ринчен гэж байсан
М1: яадаг байсан
Х1: янз бүрийн чулуугаар үздэг тарнитай хүмүүс байдаг
Оросоор ярив
Х1: тэр их удаж байж нас барсан
М1: зугтсан юм уу
Х1: зугтаж оргож явсан
Оросоор ярив
Х1: 32 онд тэр одоо Архангайн Самбуу гэж эсэргүү гарлаа ш дээ
Оросоор ярив
Х1: буудуулсан
Оросоор ярив
М1: холоос буудуулсан юм уу
Х1: бариад
Оросоор ярив
Х1: нилээн шидтэй хүн байсан сүүлийн үеэс тэр хүртэл хувилгаан төрсөн гэж суварга босгосон гүртэн хүн гэж тэгээд Ринчен гүртэн гэж
Оросоор ярив
М2: танай нутагт сэтэр хийх үү
Х1: сэтэр хийнэ ээ малд хийнэ
М2: ямар малд сэтэрлэдэг үү
Х1: адуу
М1: ямаанд хийх үү
Х1: сэтэртэй ямаа гэж ер нь дуулдаагүй
М1: үхэр
Х1: үхэр сэтэрлэхгүй
М2: хайнаг
Х1: хайнаг сэтэрлээд байдаггүй
М1: алийг их сэтэрлэх үү
Х1: адуу их сэтэрлэнэ манай энд тэмээ байхгүй. 4 хошуу малтайдаа манай сум хангайн сум болохоороо тэмээ байдаггүй юм
М1: сэтэртэй морь одоо үхлээ ш дээ тэрний толгойг яах уу
Х1: тэрийг чинь хадганд боогоод овоон дээрээ тавьдаг
Оросоор ярив
М2: доор тавьж болохгүй юу
Х1: болохгүй овоон дээр л тавина
М2: энэ тэгээд ямар учиртай өндөр газар тавина
Х1: тэр овоон дээр тавина тэр ямар нэгэн сүү амсуулаад л ном уншуулаад л тэгээд айл айл адуу малыг бол унаж барина гэж байхгүй тийм байсан. Ямаа үхэр сэтэртэйг би мэдэхгүй
Пүрэвжав 20:01
М1: танайх малтай юу
Х1: тэр нөгөө халуун хошуутай мал гэдэг утгаараа 5 хошуу малын чинь халуун хошуутай мал гэж байна ш дээ. Тэмээ, үхэр, ямааг хүйтэн хошуутай мал гэдэг тэгж ярьдаг юм
Оросоор ярив
Х1: өрхийн тэргүүлэгчид шүтдэг бурхан даасан бурхан гэж байдаг тэрнийг ном уншуулдаг гэж хэлдэг
Оросоор ярив
М2: тахидаг овоонд сэтэрлэдэг үү
Оросоор ярив
М2: тэр сэтэрлэсэн мал бурхны унаа шиг гэж ярьдаг уу үгүй юу
Х1: ярина
М1: хонь тэгээд яахав
Х1: одоо тэгээд адуу байна
Оросоор ярив
Х1: тэр өрхийн тэргүүнийг даадаг ийм бурхан шүтэж яваарай гээд ийм бурхан тэгээд тэр бурхнаа шүтэж сэтэрлэдэг юм
М2: жишээлбэл сэтэрлэсэн малыг хулгайлвал яах уу
Х1: ер нь тэгж авахгүй л дээ тэр одоо бурхны хөлөг л болчихож байгаа л даа
М1: хулгайч яагаад авах уу
Х1: тэрийг авахгүй л дээ сэтэртэй мал
Оросоор ярив
Х1: нийтлэг хадаг харагдахаас бас энэ сэтэрлэсэн мал тэгж нэг их олонд мэдэгдээд байхгүй л дээ өөрөө зүгээр шүтээд л одоо бол дандаа хадагтай болсон байна ш дээ тэрний дунд нэг их мэдэгдэхгүй
Оросоор ярив
М2: дээр үед танай нутагт сайн эрчүүд байсан уу
Х1: сайн эрс байсан гэсэн
М1: ямар ямар хүмүүс байсан яадаг байсан
Х1: сайн эр гэж хулгай хийдэг улсууд байсан юм шиг байгаан манай эндээс мал аваад байх юм гайгүй байсан. Хол газраас хулгай хийж байдаг байсан юм шиг байгаан. Балж гэж нэг сайн эр байсан байгаан бөгтөр Хүрэн гэж нилээн сайн эр байсан байгаан
Оросоор ярив
Х1: тэр тэгээд 9 эрүү давж гарч байсан
М1: 9 эрүү
Х1: 9 эрүү гэж шашны тийм залхаан цээрлүүлдэг юм байсан байгаан тэрүүгээр орж гарч байсан 2 хүн
Оросоор ярив
Х1: кинон дээр Аюушийг шийтгэдэг тэрэн шиг
М1: өөр юу билээ
М2: бас танай нутгийн алдартай бөх барилдагч
Х1: манайд ч алдартай хэн билээ нэрийг нь мартчихаад байна
М1: хуучин хуучин
Х1: хуучин нэрийг нь мэдэхгүй байна домогтой
М1: домог байна уу
Х1: хошуу даншигт л олон түрүүлж байсан домогтой нэрийг нь сайн санахгүй байна. Нэг тийм бөх байсан
Оросоор ярив
М2: нас барсан хойно нь ясыг нь өөр аймгийн хүмүүс хулгайлдаг тийм юм байдаг гэж ярьдаг авчдаг гэж
Х1: манай энд хуучин тийм юм мэдэхгүй
М2: хулгайлаад нутаг хошуу нь сайн бөхтэй болно гэдэг
Х1: тийм юм байхгүй ээ
Оросоор ярив
М2: ахаа энэ лус савдаг гэж юу вэ
Х1: лус савдаг гэж сүнс хий шүтэх талын юм л байна
М2: энэ лус савдаг гэж адилхан уу лус юм уу савдаг юм уу
М3: ялгаа байгаа юм уу
Х1: савдаг гэж үнэн юм уу би ойлгодоггүй ш дээ
Оросоор ярив
М2: зарим хүмүүс хэлдэг могой лусын амьтан гэдэг танай хүмүүс тэгдэг үү
Пүрэвжав 30:04
Х1: үгүй ээ тэгдэггүй манай энд могой байхгүй
М3: анчин хүн байгаа юм уу
Х1: ан хийнээ хийнэ
М1: ямар амьтан
Х1: ойн мод байхгүй ан ховор л доо тарвага тиймэрхүү л бага шиг ан гахай махай байхгүй ойн байхгүй болохоор тийм байдаг
М2: үнэг яах уу
Х1: үнэг, чоно, тарвага тиймэрхүү л юм
М2: жижигхэн юм харсан замд
Х1: хярс юм байна л даа
М1: хар тийм бордуу
Х1: одоо ч тийм гуужаад бор юм болсон байгаа
М1: бид нар явж байхад зарим хүмүүс цээртэй үг гэж ярьж байна тийм юм хэлж болохгүй нэг өөрөөр хэлж байна нэг юмыг шууд нэрлэхгүйгээр тийм юм байх уу
Х1: цээрлэдэг юм байх
М1: ямар үг цээрлэх үү
Х1: тэр хараал цээрлэнэ. Адилхан нэртэй хүн байвал нэрээр хэлэхгүй
М1: адилхан нэртэй хүн нэрээр хэлэхгүй
Х1: өөрийнхөө ах дүүс дотор ахай юм уу ажай юм уу тэгж дуудна
Оросоор ярив
М1: тэр адилхан нэртэй 2 хүн нэг айлд Бат байна байвал нэг нь ажаа нэг нь ахай
Х1: тэр өөрсдийнхөө ах дүүгийн адилхан нэртэй хүн байвал тэгнэ л дээ одоо манай хүү адил нэртэй байвал цээрлэнэ тийм жишээтэй
Оросоор ярив
М1: өөр бид нар яваад байхад жишээлбэл чоно моныг өөрөөр нэрлэдэг
Х1: байлгүй яахав
М1: боохой моохой гээд
Х1: чоныг бол шууд хэлэхгүй чонын шүд хурцдана гэж хэлдэг тэгж цээрлэнэ. Боохой гэж хэлнэ
М1: баавгайг яах уу
Х1: зүгээрээ
М1: жижиг амьтныг яах уу
Х1: гайгүй ээ
М2: овооны нэр хэлж болох уу
Х1: хэлэлгүй яахав цээрлэнэ гэсэн үг үү
М1: нэг нутагт явж байхад ярьж байсан ш дээ ямар нэг тэр уулаа аав гээд
М3: ээж гэж нэрлэдэг
Х1: тийн ээж хайрхан гэж нэрлэдэг
М1: нэг өвгөн манад нэг анчны заншил юм уу одоо аян замд яваа улсууд буудлаад хоолоо хийгээд сууна ш дээ зарим ясыг нэрээр нь хэлэхгүй тэрийг мэдэх үү та
Х1: мэдэхгүй ээ аян замд явахдаа анхныхаа буусан газраа өвчүү гал малдаа өргөдөг
Оросоор ярив
М1: тийм олон цээр байхгүй байна уу
Х1: байхгүй ээ
М2: зарим хүмүүс гэртээ хонуулж болдоггүй гэдэг сүүжний яс
Х1: өө тэгэлгүй яахав одоо тэр нүхийг нь ухчихдаг ш дээ тэгсэн хойно нь гэртээ хонуулдаггүй гэж цээрлэдэг
М1: яагаад
Х1: гарз гарна гэдэг
Оросоор ярив
М1: өөр тийм яс байна уу
Х1: дал байна сайхан мөлжиж бариад одоо тэр богц чөмөг гэж байдаг ш дээ юуны чөмөг
М1: хөл
Х1: ээ тийн тэр адуунд ээлтэй гээд ерөөсөө ташиж барихгүй яадаг юм бяцалдаггүй байлгаж байдаг
М1: тэрийг шүтдэг юм уу
Х1: тэрийг хамаагүй бяцалдаггүй
М1: далыг гэрт хонуулдаггүй гэсэн тиймээ
Оросоор ярив
Х1: за тэр эрүүний ясыг тэр мөлжцөн л бол гэрт хонуулдаггүй
Оросоор ярив
М1: за та энд суу
Оросоор ярив
Х2: сайн явцгааж байна уу
М1: сайн сайн сууж байна уу за яахав би эднүүсийг орчуулаад л
Оросоор ярив
М1: за за бид ийм л ажлаар яваадаа одоо зан заншил, домог судлаад л одоо явж байна таны нэр алдар хэн билээ
Х2: Дашзэвэг
М1: овог нэр насыг та хэлэхгүй юу
Х2: Балхаажавын Дашзэвэг 68-тай
М1: за та бид 2 бараг чацуу юм байна та эндхийх үү
Пүрэвжав 40:00
Х2: тийн
М1: одоо Пүрэвжав гуай бид нарт зөндөө юм хэлсэн та үргэлжлүүлнэ л дээ
Х2: одоо бараг ярьсан байх тэ
М1: үгүй ээ тэгж одоо амархан салахгүй ээ
Х2: юу голцуу асууж байна вэ
М1: янз янзын юм асууж байна зан заншил ер нь танай нутгийн л одоо тийм юмыг одоо асууж байна дээр үеийн түүх алдартай хүн хурдан морь ч байдаг юм уу одоо мундаг мундаг тийм юм улсууд байдаг юм уу бас энэ уул овоонуудын тухай янз бүрийн тахидаг газар юм уу тийм нэг онцлогтой түүхтэй тийм юм асууж бас зан заншил одоо хүүхэдтэй холбоотой өөр одоо цээртэй холбоотой тийм юм судалдаг. Бид одоо цээр яриад байхад Пүрэвжав гуай байхгүй шиг тийм юм яриад байна ш дээ
Х2: би ч одоо Пүрэвжаваас илүү юм мэдэхгүй шүү дээ
М1: одоо үзийлдээ манай хүүхдүүд асуувал яадгийн тиймээ та нараас
Х2: багш улсууд уу эд нар
М1: залуу багш нар Москвагаас явж байнадаа
М2: нэг юм асууя та луу гэж амьтныг дуулсан уу
Х2: лууг одоо үзсэн биш харсан биш
М1: сонссон юм байдагдаа
Х2: одоо манай Хөх нуур гээд үзэсгэлэнт газар байдаг
Оросоор ярив
Х2: тэнд луу өвөлждөг гэж эртнээс ярьдаг байсан
М1: тэр домог асууж байгаан
Х2: тэр домог юм гэнэлээ одоо ч ярьдаг
М1: өвөлждөг хаана тэр Хөх нуурын усан дотор уу дэргэд нь үү
Оросоор ярив
Х2: тэр яг хаана байдгийг нь мэддэггүй луу гэж лусын амьтан л гэж
Оросоор ярив
М1: тэнгэр дуугарахад луу ярих уу
Х2: ер нь луутай холбоотой ярьдаг л даа одоо лус савдаг гэж ярьдаг луу хүрхэрдэг гэж тийм домгоор ярьдаг л даа
М1: луу тэгээд лустай холбоотой юу
Х2: ер нь лусын амьтан гэдэг
Оросоор ярив
Х2: яахав тийм янз бүрийн яриагаар ярьдаг түрүү үеийн хөшөө дурсгал дээр дүрсэлсэн байдаг л даа
Оросоор ярив
М1: бичээстэй юм байна уу
Х2: бичээстэй юм байна
М1: танай суманд уу
Х2: тийн
М1: тайлагдахгүй зураастай тийм бичиг байна уу
Х2: зурагтай монголд хамгийн том гэж яригддаг тийм 4 метр
Оросоор ярив
М1: тэр буган чулуу юу
Х2: зурагтай яавал тэр соёлын төвд морины мөртэй чулуу манайд бий
Оросоор ярив
М1: бичээс ямархуу хэлний бичээс байна одоо зураг бол ойлгомжтой
Х2: тэр монгол бичээс
М1: доошоо бичигдсэн үү төвөд гэвэл
Х2: түрэгийн үеийн тэр хөшөө дурсгалд эвхмэл тийм бичээстэй
М1: эвхмэл ойлгогдохгүй хол уу
Х2: гайгүй ээ
М1: гайгүй ээ гэж одоо бас 50 км болчихдог
Х1: 2 км байна уу ойрхон нэг хөшөө бий
М1: үгүй ээ нөгөө тэр бичээс ямар бичигтэй
Х1: зурагтай
М1: таны ярьсан эвхмэл бичээстэй хөшөө хаана уу
Х2: тэр хол та нар хаашаа явах уу
М1: заг энэ ямар зам дээр байдгийн хаашаа явах зам дээр
Х1: өнгөрөөд хүрээд ирсэн байна. Энд нэг түрэгийн үеийн бичиггүй хөшөө бий л дээ зураг мураг нь тод
М1: зураг яах уу ойлгомжтой бичээс
Х2: бичээс байхгүй
Х1: тэр морин уртын тэнд хөшөө бий 3 метр гаран билүү
М1: ямаршуу бичээстэй юм
Х2: монгол бичиг гэхэд хаашаа юм
М1: доошоо татчихсан уу
Х2: доошоо татсан ер нь монгол бичиг маягийн юм
М1: монгол бичиг гэхээр чинь түрэгийн үеийн бишээ арай жаахан хожуу та бол хуучин монголтой биддээ
Х2: түүхчид хөшөөний зураг мургыг хараад түрэгийн үеийн хөшөө гэж байсан
М1: тийм үү
Х2: тийн гэхдээ бичгийг нь монгол бичиг гэхгүй тайлдаг хүн байхгүй л юм байналээ
Оросоор ярив
М1: тэгээд түүхчид үзсэн үү
Х2: үзсэн яг тэр бичгийг нь гаргадаггүй
Оросоор ярив
М3: ийм бичээстэй
М1: иймэрхүү бичээстэй юу
Х2: ийм биш бүр одоо ийм зурагтай монгол гэж хэлмээр юм уу
М1: манж юм уу
Х2: ёстой манж юм уу мэдэх биш
М1: нөгөө нэг Баянбулагаас явах замд ийм бичээстэй юу үгүй юу
Х2: ийм бичээс байхгүй ээ бичиг нь бол ийм бичигтэй
М1: энэ уншиж чадахгүй юу
Х2: уншиж байхгүй юм билээ
М1: очоод уншиж үзье дээ төвд биш ланз биш эвхмэл гээд байгаа
Х2: эвхмэл тэгэхээр арай өөр ш дээ гэхдээ монгол бичгээр хаган гэж уншмаар ч юм шиг тэгэхээр тэр хараад монгол биш л дээ тийм сонин хөшөө бийдээ
М1: заза өндөрлөе бүр хорхой хөдөлгөөд
Х2: одоо тийм сонин хөшөө
М1: одоо 30- 40 км биздээ одоо
Оросоор ярив