Жалхайжавын Лхагва интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Теги:
тийрэн
Аудиозаписи
Запись 1
Слушать
Лхагва дархан
1 цаг 32 минут
М1: Сайн байна уу?
Х1: Сайн сайн байна уу?
М1: Сайхан зусаж байна уу?
Х1: За сайн байна уу? Сайн явж байна уу?
М1: За хөөе өө энэ гэрэл
Х1: аа тийм тийм сайн байна уу? Сайн сайн байцгаана уу? тэр орны юунд нэг сандал хийцэн байгаа тэрийг авчраад өг энийгээ эндээс цаанаа суучих энэ дээр суучих үгүй ээ, доош нь суучих
М1: тэнд тэнд суучих за за ахын тэнд тэнд очоод суучих тэнд суучих. За алив соль л доо нэг нь тэнд суучих за за энд суу за за ингээд суучих суучих за суучих уу? Юун гоё тамхитай байна та аа яая аа за энэ чи бас суугаач суу суу айн аан тийм тэгээд бид нар ярьж болох хооронд уу? Тийм за тэгсэн нь дээр байх аа нээрээ
Х2: Орос хүмүүс дандаа оросууд
М2: бид Москвагаас
Х1: москвагаас за
Х2: Ленин Ленин байна айн?
М1: Хэн бэ?
Х2: Ленин Ленин Ленин яагаа вэ дээ? Нөгөө яах вэ орос гээд л орос
М1: Ленин багш аа
Х2: Сүхбаатар 2 чинь уулзаад л нэг юу яадаг биз дээ. Аан тийм тийм ардын хувьсгалын одоо
Х1: тэнчээ танай одоо морьтон цэргийн одоо домогт баатар Бүдэняв байгаа тэрийг очиж хар
М1: та нар яасан шүтдэг юм уу айн? Будэнявыг шүтдэг юм уу тийм яагаад тэгээд тэрнийг тавьсан юм
Х1: Одоо яахав ямар нэгэн юм чинь тэгээд 1 үе үеэрээ явж л байна гэнэ. Гэхдээ одоо миний тэр өсөх насны одоо одоо тэр 60 жилийн одоо тэр сайхан үеийг одоо тэр оросын морьт цэргийн тэр жанжин за тэгээд одоо бага залуу хүүхдүүд шигээ бид нартай сонин барагдашгүй өшөөгөө авагчид нэг гоё юм байна шүү дээ энэ дээр чинь одоо тэр хэдийнээ гараад одоо та нар болбол жоохон үзсэн би бол одоо нэг томорсон хойно нь үзсэн гэх юм уу даа.
Оросоор ярив
Х1: за тэгээд Оросын энэ гарамгай энэ баатар одоо тэгээд манайд одоо тэр байгаа сүүлд нь тэр 45 оны Жуков 2 энэ бидний одоо бас л гарамгай л баатар тийм ээ яахав хэлмэгдэж байсан одоо олон сайхан гарамгай улсууд одоо хэлмэгдэж явсан нь бас харамсалтай байх юм. За манайд ч гэсэн бас л тийм юмнууд зөндөө л болж байдаг юм. Тийм, тийм ээ, тийм, тэгэхдээ энэ Будэняв юм бас сүүлд одоо нөгөө Монгол Зөвлөлтийн Найрамдал нийгэмлэгийн дарга одоо энэ чинь 70 80-аад онд байж байгаад л тэгээд л өнгөрсөн юм уу зайлуул тийм байх л даа
М1: та дархан хүн үү
Х1: айн та дархан хүн үгүй ээ одоо яахав
М1: тэгээд нөгөө Дархан юу юу хийдэг юм
Х1: за одоо тэгээд л хар төмөр хар мод одоо тэгээд сүүлд нь мөнгөөр ингээд л одоо зах зээл рүү орж байж мөнгөөр юм хийгээд
М1: одоо энэ хийсэн юм байна уу
Х1: өө одоо тийм хийсэн мийсэн юмнууд ерөөсөө байхгүй
М1: Одоо юу хийх вэ? Аяга маяга захиалгаар уу?
Х1: Өө тийм аяга маяганууд бол одоо тэгээд л хийгээд л юу яадаг юм. За энд зүгээр нэг хазаар л нэг энд хийж байгаад нэг одоо ингээд энэ юм хийнэ ээ гэж байгаа хүн бүгд юмаа хийдэг бол их сайхан. Одоо нөгөө чанар нь одоо сайн байдаг баймаар юм тэ одоо өвөл би нэг телевизор үзэж байлаа. Өө одоо энэ Булганд байна уу энэ Архангайн нөгөө нэг сураар нэг их юм хийсэн гээд л зүгээр өнөө чөдөр тушаа өнөө бүх юмнуудыг ингээд хийсэн байна л даа. Тэгэхдээ одоо ерөөсөө монгол уламжлалын одоо сурны одоо тэр элдүүр мэлдүүр гээд л ингэж ярина. Тэгсэн мөртөө өнөөх нь дандаа ган гангийн сур гэдэг чинь ерөөсөө муу байхгүй юу. Одоо яах вэ? Бороо орохгүй үед харин яах вэ дээ нэг юм тэсээд байна. О Бороотойхон жилд бол нөгөө гангийн сур чинь нялцайгаад дэвтээд ингээд муухай болчихдог
М1: гангийн сур гэдэг чинь юу билээ?
Х1: Одоо ган гэдгийг одоо нөгөө нэг ган гэж энэ шар сүү аан давс тэр чинь тэгээд ингээд о олон хонуулаад одоо бэх биш болоод байгаа. Үгүй ээ бороо орж ирэхээрээ норчихно. Аан өө нөгөө Монголын бүүр нэг боломжит арга нь гэхэд нөгөө уриндаа нөгөө нөгөө бид нар чинь өнөө махаа борц гээд нэг сайхан юм байдаг
М1: тийм ээ, тийм
Х1: өнөө борцтой чинь ялгаагүй өө тэгээд нөгөөдхөө аваачиж юу яана, утаагаараа утна, тосоор тосоор тослоно ингэсэн сур сайхан сур болно
Оросоор ярив
Х1: тэгээд одоо тэр шар сүүгээр гандчихсан тэр сураар зүгээр ерөөсөө төрөл бүрийн юм хийсэн байгаа юм одоо тэгээд хийж байна. Маш сайхан хийгээд нөгөөдөх эзэндээ очих юм бол хэрэглээ муу, хэрэглээ муутай, ерөөсөө дэвтээд дээр нь ялтсаа идээд
М1: шар сүү гэдэг чинь одоо юу байдаг юм
Х2: нөгөө нэг юу яадаг шүү дээ, сүү гараад сүүгээр чинь ээдүүлээд ааруул болдог шүү дээ тийм тэрнээс гарсан шингэн нь сайн
Х1: одоо нөгөө тогоо нэрнэ тэгээд тогоо нь ирвэл аарцаа зүүх дээр зэрэг шар сүү нэрлэгийн шар сүү гэж яриад байгаа тийм шар сүү гэдэг билүү таргийн шар сүү гээд энэ чинь шар сүү нь бас олон байна тийм ээ
М1: тийм
Х1: за тэрүүгээрээ ган хийнэ
Х2: таны энэ хазаар хэдэн лан мөнгө орсон
Х1: энэ одоо 10 лан 7 цэн л орчхоод байна
М1: ёо ёо лангаар яаж байна уу? жин бол лангаараа юу?
Х1: Тийм 10 лан орсон 7 цэн
Оросоор ярив
Х1: лан 37 гр
Х2: тогоор бодоход юу билээ 3 хил 700 гр
Х1: энэ үү одоогоор бодвол 300 хэдэн грамм л байх юм
М1: за одоо та одоо энэ дархан хүний тухай домог момог мэдэх үү? дээр үеийн одоо мундаг дархан
Х1: үгүй ээ одоо энэ манай хүрээний нэг ганц сайхан энэ хүрээний тэр тахил махилыг хийж байсан дархан одоо тэр Банчиндогва гэж хүн байсан байгаа юм.
Оросоор ярив
М1: одоо энд үү
Х1: үгүй ээ, энэ Дашдогины хүрээ
Оросоор ярив
М1: Бурхан хийх үү
Х1: тэр хүн үү
М1: Тийм
Х1: Өө мэдэхгүй ээ. За тэр ямар ч байсан цөгцнүүд хийж байсан байгаа юм. Дахиж одоо цөгц шашны холбогдолтой тэгээд л одоо тэр хүн өөрөө бас эрт нас барчихсан.
Оросоор ярив
М1: тэрний тухай домог ч гэдэг юм уу
Х1: тийм юм байхгүй юм. Одоо тийм юм одоо тэр хүний хийсэн юм бас сонирхож байсан тэгээд залуухан явж нэгдлийн мужаан нэгдлийн дархан хүн гэдэг чинь энэ нөгөө нэгдлийнхээ юмыг л хийгээд явж байна. Өшөө юмыг нэг их сонирхохгүй өшөө юмыг ер нь анзаарахгүй явлаа шүү дээ тэгээд цалингаа авчихна боллоо ингээд л болоо гээд л ингээд явж байсан
М1: одоо жоохон сонирхдог болсон
Х1: Одоо сүүлд нь ингээд сонирхоод
Оросоор ярив
Х1: за тэгээд тэр эр манай энэ сумд бас ийм дээр Хангайд бас тэр салаа Ёнгол гуай гэж бас нэг хүн байсан байгаа юм. Тэгээд тэр салаа Ёнгол бас их сайхан юм хийж байсан
Х2: одоо энэ сүүлийн үед энэ Лайси гуай сайн хийсэн тэ
Х1: Лайси гуай тийм хийж байсан тэр хутга мутга хийж байсан л юмнууд байгаа юм. Тэгээд тэрнээс одоо нэг их онц бас юу байхгүй ээ. За гаансны толгойг үнэхээр гайхалтай гоё хийж байсан
Оросоор ярив
Лхагва 10:03
М1: та ийм толгой хийж байна уу та
Х1: одоо үгүй ээ үгүй энэ бол зүгээр тохироод зороод хийж байсан хүн тэр дэлийг нь хийчхээд л байсан. Би тэгээд одоо бол гаансны толгой сонирхдог хүн гэж ерөөсөө байхгүй байхгүй. Одоо ерөөсөө дандаа гаанс тийм тэр Ерэндоо гэж хүн хийсэн тэгээд сүүлд нь энэ одоо энэ 3-т одоо тэр Гэндэн гэж бас нэг дархан мужаан дархан хүн байсан юм. Тэгээд би бас мужаанаар дагалдуулаад сүүлд нь бас мөнгийг нь хийлгэхийг тэр хүнээр заалгаж байсан юм. Гэндэн гэж нэг дархан тэгээд тэр Гэндэн миний багшаас хойш тэгээд би залгаад тэгээд ер нь одоо байхгүй болох байх нь
Х2: За за ингээд ахтай энэ хэд ингээд ярьчихаг хоёулаа явъя
М1: за энэ одоо өөрөө хийсэн үү?
Х1: Өө энийг одоо далан хэдэн онд би л өөрөө л хийж байсан юм.
М1: манай залуу багш нар уул усны домог одоо танай нутгийн тухай домог, үлгэр, зан заншил юу л байвал юу сонирхдог юм
Х1: ээ за
М1: тиймэрхүү юм за дархан хүн чинь одоо юмаа хийхдээ бас нэг тийм цээртэй үг байдаг уу үгүй юу яг нэрээр нь хэлж болохгүй
Х1: мэдэхгүй ээ байхгүй, байхгүй
М2: адууны мах нэрлэж хэлэхгүй хулангийн мах гэж ярьдаг тийм юм дуулсан уу?
Х1: дээр үед бас байсан байх аа. Ер нь юу одоо бол ерөөсөө энэ манай суманд чинь одоо бол элбэгшиж байна. Зах зээл гэдэг бол одоо ерөөсөө юу ч хамаагүй л иддэг.
М1: Тэгэхдээ хуучин
Х1: хуучин бол ер нь адууг манай сум нэг их идэхгүй аан тэмээ нэг их идэхгүй ерөөсөө л хонь, үхэр, адуугаар л иддэг байсан одоо бол тэгээд ер нь хамаагүй л идэж байна даа. Тэгээд тэр хулангийн мах гэж яахдаа? Тэр цээрлэх юу байдаг байх аа
М1: Өөр юу гэж хэлэх вэ? одоо тэмээний махыг ч юм уу өөр одоо сарлагийн махыг ч юм уу цээрлэвэл юу гэж хэлэх үү
Х1: тэрийг цээрлэдэггүй байх. Тэрийг өөр тийм тэмээний бол хамаагүй тэмээнийх байхгүй тэгэхдээ одоо нөгөө бас нэг тэмээг ер нь хэлэхгүй шүү дээ энд тэгэхдээ одоо тийм ер нь манай нийт нутаг эзгүй би одоо нэг бага шиг ийм хүүхэд байхад нэг хааяа нэг ийм сэтэрхий хүүхэд гарна шүү дээ тэр нөгөө өөрөө тийм тэгээд өнөө нэг тэмээний мах идэж идэхээр ингэдэг гэж одоо бас
М1: нэг үг байсан уу?
Х1: Одоо үг байдаг байсан юм. Хэрвээ тийм юм байсан юм бол энэ говийнхон ерөөсөө цөмөөрөө бүгдээрээ тийм сэтэрхий байна.
Оросоор ярив
Х1: Тэр сэтэрхий хүүхэд гэдэг чинь ер нь тун ховорхон байсан байна
М1: ховор уу?
М1: одоо тийм тэр аймгийн төв байхад энд ганцхан байж байсан
Оросоор ярив
Х1: одоо бол ер нь тэгээд элбэгших гээд байна
М2: тэмээний мах иддэг
Х1: иддэггүй ээ
М1: Яагаад иддэггүй яагаад олон болоод байна тийм хүүхэд
Х1: Үгүй ээ одоо тэгээд л энэ байгалийнхаа юунаас л болдог юм уу? Тийм ээ одоо тэр нөгөө гаж буруу тийм юмнаасаа л болдог байх тийм ээ
Оросоор ярив
М1: Хуучин бүүр дээр үед бүүр дээр үед танай багш нараас бүүр дээр үед за одоо тийм ид шидтэй дарханчууд байсан уу?
Х1: Мэдэхгүй, дуулаагүй
М1: ид шидтэй лам нар байсан уу?
Х1: Байсан байх байсан байх.
М1: Ямар ямаршуу хүмүүс байсан яаж юу чаддаг хүмүүс байсан.
Х1: Одоо энэ манай энэ хүрээнд тэгэхээр Бөндгөр Цэндламхай гэж нэг хүн байсан гээд байгаа юм.
М1: Намхай ламхай ламхай аанхан ламхай яах вэ лам гэсэн үг
Х1: Тийм ээ
Оросоор ярив
Х1: их сайн хүн байсан гэж ингэж яриад байгаа юм одоо маарамба
М1: өөрөө маарамба байсан уу?
Х1: Тийм маарамба хүн гэхдээ ч бас одоо одоо тэр маарамбын одоо эмчийн тэр юуг одоо бас төгс эзэмшсэн тийм хүн байсан боловч одоо бас тэгээд л янз бүрийн одоо хоорондоо тэмцэлдэх тийм ээ тэрний нөгөө нэг юуг одоо хариулах ч юм уу буцаагаад ч нөгөөдхөд, одоо манайхны суруулиар хараал хийх ч юм уу нэг тийм юмандаа бас л чадалтай л хүн байсан юм шиг байна.
Оросоор ярив
М1: Өөрөө хараал хийхгүй зүгээр хүний хараал хариулна
Х1: харин тийм одоо энэ манай миний мэдэхийн энэ одоо манай энэ орон нутагт одоо ерөөсөө бөө гэж ерөөсөө л юм байхгүй л байсан байгаа юм.
Оросоор ярив
Х1: Тэгээд чухам одоо тэр энэ нутаг дээр болсон юм уу өөр өшөө тэр хүний нутагт болсон юм уу нэг бөөтэй одоо юу юу яасан байгаа юм одоо бас биеийгээ одоо чадна барина тэр тэр маарамба уу аая тэр тэр, тэгээд тэр нөгөө бөөг тэ одоо хоёулаа биеийгээ чадна барина гээд
М1: тэр маарамба уу
Х1: тийн
Оросоор ярив
Х1: За тэрийг чи сайхан тайлбарла аа тэгээд л тэгээд тэр 2 ингээд юу яасан чинь тэгээд нөгөө одоо өнөө нөгөө бид нар чинь нөгөө майхан гээд л байгаа эд нар чинь эсвэл майхан л гээд байгаа шүү дээ тухайн тэр үед чинь одоо бас Жодгор гэж нэг ийм тэр жижигхэн майхан тийм юмандаа тэгээд нөгөө нэг шавьтайгаа хоёулаа за одоо тэгээд л байж бай. Би одоо номоо уншаад сууна гэсэн юм уу номоо бясалгана гэсэн юм уу тэгээд сууж байсан нөгөөдөх чинь бас л нөгөө ламтай одоо тэмцэнэ гээд л ингээд дайраад л ингээд л бөөн юм болоод л тэгсэн чинь л тэгээд мөндөр гэдэг ороод л тэнгэр дуугаруулаад л ингээд л юм болсон гээд ингээд байгаа шүү дээ тэ за тэгээд тэр нөгөө нэг
М1: Би ярья орчуулчихъя болох уу? би орчуулъя аа
Оросоор ярив
Х1: тэгээд нөгөө мөндөр болоод нөгөөдүүл ингээд л аянга буулгаад л ингэж аянга гэдэг юм одоо шинжлэх ухааны үндэс мүндэс одоо цахилгаан тийм юм байхгүй л юм биш юм байна. Тийм ээ одоо монголчуудын чинь одоо нэг аянга цахилгаан цахиад л аянга тэнгэр дуугараад л аянга буулаа. Өнөө одоо чи үзсэн юм уу үгүй юу? Нэг саалийн хувин мувин одоо дээр үеийн модон хувин буудах чинь өнөө нэг тэнгэрийн сум гээд нэг юм зүүчихсэн
М1: энэ хувинд зүүчих үү?
Х1: Тийм хувинд зүүчихсэн байдаг шүү дээ тэгээд одоо тийм юм байдаг гэж яриад байгаа. Тэгээд бөөнөрт одоо тийм ийм юм одоо бас буулгадаг л гэсэн. Тийм юм бол ерөөсөө байдаггүй юм байна шүү дээ. Одоо энэ аянга үнэндээ бол тийм үнэндээ бол байдаггүй тийм ээ
Оросоор ярив
Х1: Тэнгэрийн сум тийм юм байхгүй ерөөсөө тийм. Харин тэнгэрийн одоо тэр аянга чинь бол одоо хаа нэгэн одоо манайхны одоо тэр дээр үеийн одоо нэг хүрлийн үе гээд байгаа шүү дээ.
Оросоор ярив
Х1: тэгээд тэр хүрлийн үед хийгдсэн янз бүрийн тийм юмнуудаар тэгээд тэр хүрлийн үед хийгдсэн тийм юм руу л тэр аянга буудаг тэгээд л тэрийг л хүрэл тийм юмнуудаас нь ингээд л олоод л өө энэ чинь тэнгэрийн сум гээд л
Оросоор ярив
Х1: Тэгээд тэр баахан тийм юу болгож болгочхоод л тэгээд л
М1: за тэр бөө мөндөр оруулсан юм уу яасан юм.
Х1: Бөө мөндөр оруулсан
Оросоор ярив
Х1: Тэгээд л ном тэр юмаа уншиж дуусаад л тэгээд л за би одоо ингээд гэртээ тэгнэ чи тэр бөөгийнхөөс хүн ирвэл битгий намайг уулзуулаарай оруулахгүй шүү гэсэн гэж байгаа юм.
М1: Тэр бандидаа юу
Х1: нөгөө шавьдаа тэгээд л одоо тэр шавь нь одоо оруулахгүй байгаад байсан чинь өө чухам багшийн бие муу байна таныг хүрээд ир гэж байна уулзъя гээд байна гээд л тэгэхэд өө багш нь бас манай багш муу байна ч гэсэн юм уу юу гэсэн юм. Тэгээд л уулзуулахгүй тэгээд буцаачихсан. Тэгээд дахин дахин 2 3 ирснийх нь дараа чи багшаа дагуулаад ир гэсэн чинь манай багш таныг л уриад ир гээд байна. Тэгээд нөгөө багш нар харин нөгөө очсон чинь нөгөө нэг хүн за одоо бас миний буруу би одоо их буруу юм хийдэг юм байна.
Лхагва 20:26
М1: тэр бөөг хэлж байна уу?
Х1: За бөө за би одоо буруу юм хийдэг юм байна. Одоо ингээд одоо би танд шавь оръё. Одоо тэгээд би дахин одоо сайн үйлийг л бүтээх юмыг хийе би тэгж одоо нөгөө хараал чатгатайгаа янз бүрийн юм орхиё хийхгүй ээ гээд
М1: яаж тэгж чадсан юм номоороо юм уу
Х1: номоороо
Оросоор ярив
Х1: тэр бөндгөр Цэндламхай гэдэг чинь тэгээд бас одоо бас нэг тэр хөгшчүүлээс ярьж байгаа юм л даа. Энэ манайх чинь одоо Дашдогины хүрээ шүү дээ.
М1: Тийм тийм
Х1: Тэгэхээр энэ Ламын гэгээнийхээс одоо бас нэг хүн ирж одоо тэр авгайдаа одоо бас нэг тан авч өгч байсан байгаа юм.
М1: Тэндээ юу?
Х1: Тийм шүү дээ тийш нь Ламын гэгээн одоо Эрдэнэцогтын Ламын гэгээний хийдийн хүн тийшээ аваачаад
М1: тан уу
Х1: ганцхан тан гэдэг чинь одоо нэг ийм жоохон тийм авгайдаа авгай нь өвдөөд эдгэхээ байгаад манай тэр ламаас авч ууж байхгүй юу? Одоо тэр эмийн газар мааранбуудын чинь юу эм энэ байгаа байхгүй юу.
Оросоор ярив
Х1: Тэгээд одоо 4 билүү одоо 5 ч юм уу 4 дээр нь бол өөрөө юманд явчих болчхоод шавьдаа за тэр нэг жил болоод л ганц жилээ дааж байгаа тэр тан тэгээд
Оросоор ярив
Х1: тэгээд нөгөө жилээ даах юунд өөрөө нөгөө одоо ирж авна гэдгээ бас мэдэж байгаа нөхөр тэгээд нөгөө ирж авах үед нь өөрөө юманд явах болчхоод за тэр хүн ирэх байх нэг тэмээ авчирчих байх тайлаг бага шиг тэмээг
М1: хэн ирэхийн
Х1: нөгөө авгайгаа эмчлүүлж байгаа хүн ирж авна тийм ээ, тэр эмээ авна тэгээд 1 тун боож өгөөд тэмээг нь аваад хоцроод орхичхоод явахгүй юу. Тэгсэн чинь явснаас нь хойхно зун хэд чиг хоносон юм нөгөө хүн ирээд эмээ аваад явахдаа тийм хүний бүхэл бүтэн тэмээ авчхаад ганцхан юм тан өгөөд яах вэ гээд нөгөө шавь нь дахиад нэг юм боож өгөөд явуулчихсан. Тэгээд ирчхээд яасан гэсэн чинь тэгсэн өө би нэгийг боогоод өгчихсөн гэдэг чинь. Одоо бас багшийгаа хуурч болохгүй бас л нөгөө бурхны шавь тийм ээ тэгсэн 1 тэмээ алдаж гэж байсан гэж байгаа юм. Одоо 4-ийг уугаад гуравдаар боогоод өгөөд 4 болгоод өгөөд идэх байсан юм уу 4-ийг уучхаад 5 дээр нэг нь бас нэгийг аваад идэх байсан юм уу? Тийм л одоо сайн хүн байсан байхгүй юу
М1: Би ойлгоогүй нэг тэмээг тэр хүн чинь нэг тэмээ өгчихсөн юм уу? Тийм Багшдаа нэг ийм нэг эм тан нэг тэмээ тийм оронд бол тэмээ өгсөн.
Х1: үгүй ээ одоо 3-ыг аваад уучихсан байна тийм ээ? За тэгээд 1-ийг 4 дэхээ авчирч өгөөд нэгийг авлаа за 4-ийг боож өгөөд өгөөд яв за явуулахгүй юу. За тэгсэн чинь нөгөө шавь нь за ер нь 4 тун авч байгаа юм 4 тэмээ явж байна тэгээд ганцхан юманд дандаа ганцхан тунгаар яах вэ гээд 2-ыг боож өгөөд явуулахгүй юу. Тэгсэн нөгөө ирчхээд та нэрийг алдлаа гэж байсан байхгүй юу 5-ыг боогоод л өгчихсөн чинь нам нь мэдчихсэн нэг тэмээ л алдчихсан байна гэж
Оросоор ярив
Х1: За тэгээд тэр үеийн өвчинг энэ монгол эм бол анагааж байсан. Монгол хүн ер нь барагтай бол өвддөггүй тийм л юм байсан байх тийм ээ одоо бол энэ тан битгий хэл ер нь юу ч эдгээхээ байчхаад байна шүү дээ ерөөсөө.
Оросоор ярив
Х1: тэгж тэр одоо ингэж байсан тэгэхээрээ тэр ер нь сайн маарамба байсан байх гээд байгаа юм. Тэгээд бас нэг ийм бас нэг тэр хүний бас нэг домог байж байгаа юм. Тэр одоо тэгээд яаж тэр хүнтэй тааралдсан юм. Одоо бас нэг өнгөрчихсөн эмэгтэй хүнтэй тааралдаад өнгөрчихсөн жирэмсэн эмэгтэй хүн тэгээд тэр үе энэ одоо амьд хүн байна гээд
М1: жирэмсэн хүн өнгөрсөн
Х1: Тэгээд тэрийг харчхаад үгүй ээ энэ амьд хүн гээд нөгөө хүнийг одоо тэр ар нуруунд нь юу яана нөгөө Төөнө гэдэг юм тавиад тэр нөгөө эхийнхээ голыг атгачихсан байсан хүүхэд гээд яриад байгаа юм шүү дээ. Тэгээд тэрийг тавиулаад өөрийнхөө хувцсыг өмсгөөд тэгээд сураад гэрт нь хүргэж өгсөн гээд байгаа юм.
М1: Тэр чинь одоо арай өнгөрөөгүй байсан уу? өнгөрөх дөхөж байсан
Х1: тийм ер нь өнгөрчихсөн гээд онош гарчихсан онош гарчхаад тэр маарамба хараад тэр дотор байгаа хүүхэд нь эхийнхээ голыг ингээд базчихсан хүүхэд байсан. Тэр маарамбаа бодвол тэрийг оршуулах нь байна шүү дээ.
Оросоор ярив
Х1: Тэгээд тэр сайн маарамба байсан байхгүй юу бөөг ч чадсан тийм
М1: бөөг ч чадсан тийм эм сайн хийдэг
Х1: тэгээд одоо бөөгийн хараал бий юу?
М1: Мэдэхгүй байна уу? Бөөгийн хараал
Х1: Өө чи одоо ийм олон улсуудтай ингээд яваад ингээд судалгаа хийгээд байхаар чинь та нар одоо тааралдаж байгаа биз дээ?
М1: тантай мэдэхгүй
Оросоор ярив
М1: бөөгийн хараал тэгээд байдаг юм уу байна уу та үзсэн үү?
Х1: Үгүй ээ би үзээгүй Налайх дүүрэгт байдаг нэг гандан бөөгийн хараал жатгыг дарна барина гээд одоо нэг өглөө энэ Тв 9-өөр 1 ном хураад байна шүү дээ. Тэр дээр бөөгийн хар жатгыг дарна гээд байна шүү дээ. Үгүй ээ тэгэхээр чи байж болох уу
М1: мэдэхгүй тэгвэл 1 юм дарна гэхээр чинь одоо байдаг л байх л даа.
Х1: Тэгэхдээ тэр нөгөө говийн ноён хутагт Данзанравжаа гуай чинь хэлсэн байгаа шүү дээ тийм ээ одоо
Оросоор ярив
Х1: Тэр нөгөө юуны одоо Алшаа гээд байна
М1: Энэ Алшаа Өвөр Монгол уу?
Х1: Тийм за тэр Дандар Лхарамтай таарч уулзаад тэгээд хаана явна гэсэн чинь энд одоо сэрээ дарна гээд
М1: Равжаа сэрээ дарах гэж байна
Х1: Равжаа сэрээ дарна
Оросоор ярив
Х1: Сэрээг хаана дарах вэ гэж асууж байна Дандар лхарамба асуухаар нөгөө би үгүй 2-ын хооронд билгийн хоосон чанарт дарна гэсэн.
Оросоор ярив
Х1: Нөгөө Налайх дүүргийн хийд ямар хийд гээд байв даа? Ямар хийд вэ дээ тэн дээр л бөөгийн хараал жатга дарна гээд
М1: сэрээ дарах гэдэг чинь нэг төвөд үг юм уу
Х1: хэн мэдэх вэ?
Оросоор ярив
М1: Түрүүн бид нарт нэг бас нэг хүн домог ярьж байсан. Одоо их ид шидтэй чадалтай лам байна шүү дээ. Одоо ингээд хүүхэд одоо өвдөхөд байна шүү дээ. Одоо хүмүүсийн нүдэнд одоо ингээд хүүхдийг ч ингээд хуваагаад ч юм уу салгаад ч юм уу тэгээд тэгээд ийм бол үгүй ээ дараад нь нэг хүн бүүр нүдэн дээр тэгж байсан гэж ярьсан. Тийм юм байсан уу?
Х1: Тийм юм байсан гээд байгаа. Гэхдээ тэр лам тэр чинь одоо бол харин тийм гүртэн тодрох тийм чойжин тодрох гэж одоо ерөөсөө ярихгүй байна тийм ээ тийм одоо зүгээр өөр л одоо өөр л болоод ламууд л тодроод байна.
М1: өөр л одоо нэг бий боллоо гээд
Х1: тийм одоо нэг бол нэг азтай нь л одоо аз нь шуугиулсан хүн гэдэг шиг нэг азтай хүн нэг утга дээр тодорхой тодорч байгаа юм уу? Тийм ээ. Тэгэхдээ тэр нөгөө нэг гүртэн Чойжин гээд байгаа шүү дээ тэр дээр чинь ингээд бууна буудаг
Лхагва 30:10
Оросоор ярив
Х1: тэр одоо бас нэг тэр солохыг нь уншина гэж бас нэг лам нар солохыг нь унших гэж байгаа юм. Тэр Солох гэдэг нь одоо юу байдаг юм одоо өөрөөр хэлбэл нөгөө нэг хүчийг нь одоо нөгөө номоо уншаад л ингээд л, одоо ингээд л залбираад л өнөө ухаан бодлоо нөгөө төвлөрөх гэж байна шүү дээ. За тэгвэл одоо тэрийг нь л бүр чадалтай болгож гэдэг тийм солох гэж нэг юм байдаг юм шиг байгаа юм. Тэрийг нь бас лам нар уншдаг тэгээд
Оросоор ярив
Х1: тэр одоо бас энэ шавь хүний санаа муу шавиа махны өнөө нөгөө амт муу гээд нөгөө шавиа чинь одоо нөгөө цус л байгаа биз дээ тийм ээ? тэгээд 1 тийм нэг зүйрлэж хэлсэн нэг юу байгаад байгаа юм? Тэгэхдээ манай энэ хойд талын одоо Номун хааны хүрээ тийм ээ аанхан тэгэхдээ энэ би Номун хааны хүрээ гэдгийг одоо нөгөө жүжигчин чинь нөгөө нэг алагдчихсан тэр нэг жүжигчин чинь хэн билээ нэг одоо нөгөө хулгайч хүүхэд одоо нөгөө нэг юугаар ингээд яваад л нөгөө нэг байшингийн цонх монхоор оруулаад л нөгөө наад нөгөө нэг хэн гуай Нямын Цэгмэд гуай нь тоглоод л нөгөө нэг хүүхдийг чи нөгөө нэг нөгөө ухамсарладаг л хүүхэд юм аа гээд л тэ. Тэр үед тэр хүүхэдтэй яриад би аль юу Номун хааны хүн байгаа хийдийн хүн байгаа юм гэж ярьдаг. Тэгээд би тэгээд Номун хааны хийдийнх гэж ингэж яриад байсан чинь харин би сая нөгөө чамаас Налайхын хийд ямар хийд вэ гэж байсан чинь одоо харин сая санаанд орлоо. Манай энд нэг номун хааны хийд гээд байсан чинь Налайхын тэрийг чинь бас Номун хааны хийд гээд Номун хааны хийд тэр номун хааны хийд чинь л нөгөө
М1: 2 болчихсон
Х1: одоо Улаанбаатар энэ Монголд байгаа бөөнөөрөө хараар жатга дараад байна шүү дээ.
Х2: Налайхад за одоо бас нэг номун хааны хийд гэж байна. За тэнд одоо өглөө болгон Тв 9-өөр ном хурдаг юм байна. За тийм тэр нь юу юм тэр одоо энэ Монголд байгаа энэ харын талын бөө нарын хараал жатга дардаг
Оросоор ярив
М1: Ээ тэгээд хүүхдийг одоо ингээд салгадаг чинь юу билээ
Х1: Чойжин гүртэн гэж байгаа юм. За тэгээд энэ манай энд тэр одоо Намжил гүртэн гэж сайн гүртэн байсан гээд байгаа байхгүй юу. Намжил гүртэн номун хааны тэр Номун хааны энд л хойно
Х1: та нар ийшээ хойш очсон уу?
М1: Бид нар чинь нөгөө бид нар юунаас ирсэн шүү дээ юу билээ Жаргалантаас
Х2: Байдрагийн сангийн аж ахуй
Х1: тийм тэгэхээр энэ гүүрээр гарав уу
М1: Гарсан
Х1: тэр Номун хааны хүрээ
М1: тийм
Х1: тэнд орсон тэр Намжил гүртэн тэнд байсан юм байна лээ. Тэгээд тэр Намжил гүртэнг одоо тэр энэ манайхан чинь одоо зүгээр манайх бол зүгээр энэ хар засгийн хошуу юм аа даа. Ер нь одоо засаг ноёнтой болохоор бас нөгөө гэгээнтэй болохоороо шавийнх гэдэг тэр нөгөө Лувсанданзанжанцан гээд байгаагийнх чинь бас шавийнх гээд ингээд тэгээд тэднийх одоо тэр манай тэр Намжил гүртэнийг урьж одоо залж аваачаад одоо сайн мууг нь үзье гээд
М1: нөгөө хэн залсан юм
Х1: Ламын гэгээнийх тэгээд нөгөө цутгалыг нь уншиж байсан лам нар нь нөгөө унших ёстой юмаа уншилгүй өөр юм уншаад тэгсэн тэр гүртэн одоо нөгөө ингээд гэдсээ хормойлчихсон явсан гэсэн гээд байгаа юм. Тэр чинь одоо ингээд суучих юм бол энэ хүний гэдэс чинь гоожчихно шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө нэг гэдсээ хормойлчихсон явсан Намжил гүртэнг тэгээд л буцаагаад л нөгөө номоо зөв болгоод л уншаад л нөгөө гэдсээ хийгээд л ингээд л ерөөсөө л тэгээд ингэж л тэр Намжил гүртэн өөрөө ингэсэн юм уу тэ тэгсэн юм байлгүй.
М1: тэр Намжил гүртэн өөрөө юу
Х1: гутгаар өөрөө ингээд
М1: айлгаад байгаа юм уу сүрдүүлээд байгаа юм уу тэр 2
Х1: нэг ёсны ном хаялцаад сайн мууг нь бүртгэдэг тийм юмаа. Нэг лам хүн, нэг гүртэн тийм Намжил гүртэн тэр шавийнхны тэр ном уншиж өгч байгаа улсууд тэр чинь бас улсуудтай гэж байна шүү дээ
М1: Тийм тэгэхээр олон хүн байх уу?
Х1: Олон лам нар ч юм уу хэдэн лам ном уншсан байх юм байна. Чойжин ламын сүм гээд байгаа. Тэнд нь одоо нэг Чойжин тодорлоо гээд одоо залчихсан юм байна уу байхгүй юу.
Оросоор ярив
Х1: Монголын одоо тэд дэх Чойжин ч гэдэг юм уу тийм ч Чойжин ч гэдэг юм уу Чойжин лам гээд
Оросоор ярив
Х2: тэр Намжил гүртэн явж байсан чинь номоо буруу уншаад тэгээд уншиж байгаа нь ч тэр уншуулж байгаа нь ч тэр хоёулаа сайн байх хэрэгтэй. Тэгээд тэр талынх нь болохоор номоо зөв уншихгүй буруу уншаад номыг нь зөв засаж уншаад л байгаа биз дээ. Тэгээд тогтдоггүй хүүхдийг эвдэж бариад бүр тогоонд хийгээд чанадаг барьдаг одоо тогтохгүй хүүхдийг гэсэн тийм домог яриа байгаа шүү дээ.
М1: Тогтдоггүй хүүхдийг
Х1: тийм тогтдоггүй хүүхдийг өөрөө бүр одоо ийм болчихсон хүүхдийг тэгээд тогоонд ингээд чанадаг тэгээд таслаад ингээд энийг гоёор ярьсан байсан юм. Зүгээр царцааг барьж аваад л хөлийг нь тастаад л ингээд л шидэж байгаа юм шиг болгож байгаа тийм гүртэн Чойжин хүн чинь
М1: тэр царцааг яасан гэнэ ээ
Х1: Хөлийг нь царцааг барьж аваад л
М1: нэг хөл мөлийг нь тастаад л тэрэн шиг үү
Х1: тийм гүртэн одоо тэгээд л нөгөө бууж байгаа үедээ чойжингууд чинь одоо бас сэлэмтэй байдаг гээд байгаа шүү дээ.
Оросоор ярив
Х1: тэр номын хүчээр сэлмийг ингээд зангидаад тэгээд нөгөө ингээд тэр сэлэм нь таазанд нь очоод ингээд зоогдчихсон байсан майсан гээд одоо хөгшчүүл тийм Чойжинд хүртэл байсан гээд байгаа шүү дээ.
Оросоор ярив
Х1: Одоо манайхны бас нэг тэр зарим хөгшчүүл ярьж байсан одоо Хатанбаатар Магсаржав бол одоо бас л ер нь Чойжингийн талын хүн байсан гэж
М1: би бас дуулсан
Оросоор ярив
Х1: дуулсан уу
М1: дуулсан тэгээд яадаг байсан
Х1: тэр яадаг байсан гэдгийг нь мэдэхгүй. Тэгэхдээ одоо нэг цагаантны нөгөө нэг хэсэг оргодлуудтай тэмцэхэд одоо энэ 30 хэдэн хүн явуулсан байгаа. Тэр дээр явуулах улсуудынхаа нэрсийг цувыг нь хэлээд бичээд л тэгээд явуулж ингээд энэ 3 хуруугаа одоо ингээд чандманилсан байдаг байж. Одоо нөгөө Брутикова
М1: мэднэ
Х1: Номыг нь авах уу
М1: надад байна байгаа монголоор уу
Х1: Тийм тэрийг хэрэглэдэг хүнд бол өгмөөр тэрийг одоо миний хүүхдүүд хэрэглэхгүй
М1: зүгээр шинээр хэвлэсэн ном биш тэ
Х1: тийм шинээр гарсан тэгээд нөгөө хуучин ном надад байхгүй хуучин ном нь байхгүй
М1: тэр шинээр сүүлд нь гарсан тэр хүүхдийнх нь бичсэн ном нь байх аа? Тийм тэр охин нь байсан
Х1: тэр нөгөө 30 хэдэн хүн байсан юм тэрийгээ явуулчхаад тэгсэн чинь нэг нөхөр нь би явна гээд чамайг явуулахгүй болохгүй ээ чи битгий яв гээд тэгээд л өөрөө нөгөө 3 хуруугаа ингээд чандманилчхаад сууж байдаг байсан байгаа юм. Тэгээд л нөгөө нөхдүүд яваад л тоо ёсондоо нөгөө байлдааныхаа үйл ажиллагааг явуулчхаад ирсэн нөгөө нөхөр дураараа давхиж очоод алуулчхаад ирсэн байсан.
М1: Тэгэхээр нь одоо ингэж одоо чангалаад сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 30 хүнээ бол хамгаалчихсан ном унших уу?
Х1: Уншсан байлгүй тэр гүртэн тэр чинь
Оросоор ярив
Х2: 31 дэхийг нь явуулахгүй гээд тэгсэн чинь тэр нь зөрж яваад үхсэн байна
Оросоор ярив
Х1: тэр Хатанбаатар Магсаржав гуайн одоо тэр юуг бас дуулсан гүртэн Чойжин байсан юм байгаа юм.
Оросоор ярив
Х1: манай энд одоо тэр Жуурын Жанцан гэж хүн байсан. Тэр Жуур гэдэг хүн өөрөө тэр нөгөө Хатанбаатар Магсаржав гуайн цэрэгт явж байсан юм
Оросоор ярив
Лхагва 40:33
Х1: тэгээд тэр Жуур гуай ирэх гээд тэр цэргээс халагдаж ирэхдээ тэр нөгөө Бандановыг тэр Махнаас авчирч байсан гэж байгаа юм
М1: Махнаас гэж малын уу
Х1: Бандановын махнаас нөгөө шууд буудаж тэр олон 100 цэрэг чинь дор нь махыг нь авдаг байсан гэж байгаа шүү дээ. Хүний одоо тэр мах чинь одоо бас тухайн үедээ эмэнд ордог байсан гэж байгаа юм. Тэр хүн чинь өвчнөөр үхээгүй одоо яасан нөгөө нэг туг тахисан хүнийхээ махыг бас авдаг байсан гээд байгаа шүү дээ тийм ээ
Оросоор ярив
М1: тэр Жуур гуай тийм жижигхэн юм авчирсан юм уу
Х1: авчирсан байсан гэж улсууд ярьж байсан.
Оросоор ярив
М1: идэхгүй гэртээ авчраад идсэн үү?
Х1: Авчраад улсуудад амсуулдаг байсан гэдэг юм
М1: амсуулаад уу тийм тэр хатаагаад уу?
Х1: Өө тийм хатаачихсан борц болчихсон борц тийм
Оросоор ярив
Х1: Банданов тэр манай талын эсрэг дайсан байсан боловч тэр чинь бас л баатар хүн тийм ээ өнөө баатар тэр хүнийхээ мах захыг бас юу яадаг байсан одоо тэр туг тахисан хүнийхээ махыг авдаг байсан дайн байлдааны юу гэдэг чинь бас л их нарийн байж
М1: Одоо ингээд байлдаанд явлаа шүү дээ. Туг тахилаа тэгэхээр нь тахисан хүний махыг идчихнэ одоо энэ цэргүүд хоорондоо хуваагаад идэхээр хүчтэй зоригтой болоод явна.
Х1: Тийм тэгнэ
М1: алах юм уу тэр хүнийг
Х1: хэн мэдэх вэ
М1: одоо тэр яадаг юм одоо тэр махаа ингээд нэг жоохон эндээс аваад жоохон эндээс авах юм уу?
Х1: өө тэр олон 100 цэргүүд чинь нэг хүний махыг ингээд л огтлоод авахад юу үлдэх билээ
Х2: Туг тахина гэх дээр тэр хүнийг чинь яахав зүрхийг нь сугалах уу яах вэ?
Х1: Тэгнэ тэгнэ тэр чинь нөгөө зүрхийг нь суга татаад л нөгөө булгилж байсан зүрхээр чинь нөгөө цустай нь ингээд тугандаа цацдаг байсан гэж байгаа шүү дээ.
Оросоор ярив
Х1: олон зууны өмнө л тийм байсан байх
М1: Тэгэхээр чинь туг тахина гэдэг тэр чинь одоо зориг орох гэж байгаа юм уу яаж байгаа юм уу тэр тахилгын хүчийг нь авч байгаа юм уу
Х1: Тэр бас Хатанбаатар Магсаржав гуай чинь наана хүнээр туг муг тахидаг байсан тэр үед чинь сахиус маягаар хийдэг байсан тэгэд Монголын гавьяатай л гээд байна тийм ээ тэр Хатанбаатар Магсаржавын туг тахидгийг буруутгаж барьсан нэг өгүүлэл гарсан
М1: жоохон тийм хатуу хүн байсан
Х1: тэр нөгөө нэг Хатанбаатар өөрөө тэгээгүй наана нь Хатанбаатар Магсаржав гуайн чинь одоо бас нэг лам явсан байгаа шүү дээ. Нөгөө хувилгаан лам гэж тэр нөхөр бас нэг дур зоргоороо хэсэг цэрэг авч давхиж бас юу яасан байж байгаа юм
М1: тэр чинь Дамбийжанцан уу
Х1: Дамбийжанцан биш зүгээр яг Хатанбаатар Магсаржав гуайн дэргэд
Оросоор ярив
Х1: тэр одоо бас юунд нь бас ламтай бас тийм хувилгаан ламтай явж байсан байгаа шүү. Тэгэхээрээ бас тэр Хатанбаатар Магсаржав гуай бол шүтлэгтэй, бас өөрөө хоосонгүй, тийм одоо явж байсан. Тэгээд тэр нөхөр бас нэг хэсэг цэрэг авч явж жаахан бужигнуулж бас нэг туг тахисан уу яасан нэг тийм ийм буруу байсныг Хатанбаатар Магсаржав гуайг бас буруу ойлгуулсан байж магадгүй шүү дээ.
Оросоор ярив
Х1: Тэгээд. Би нөгөө нэг түрүүн за би яах вэ? Үгийнхээ шууд тэр сэтэрхий бас нэг хүний тухай л нэг яриад байна.
М1: энэ одоо сэтэрхий хүүхдийн үү?
Х1: Тийм тэгээд тэр одоо тэр бас л хувьсгал яг үүсээд л тэр явж байх энэ манай энэ хойд Хонгор хайрхан гээд байгаа юм
М1: тийм Хонгор хайрхан
Х1: тийм энэ рүү бас нэг одоо Жа лам явж байна. Тэгээд хөл нүцгэн гэж нэг юм ирсэн гээд байгаа юм.
М1: Хэзээ тэр вэ?
Х1: Одоо тэр 20 хэдэн онд юм уу хэдийд нь юм
М1: тийм тийм 20 хэдэн онд тэгээд тийм яриа гарсан юм уу?
Х1: Тийм нэг яриа байсан байгаа юм
Оросоор ярив
М1: энүүгээр энүүгээр танайх руу юу?
Х1: Манайхан тийм энэ рүү орж ирсэн юм тэгээд энэ манай хүрээн дээр орж ирчхээд л ингээд л бөөн бужигнаан болгоод л тэгээд л нөгөөдхийг чинь аялдан дагагч одоо Жа лам гээд л ингээд л бөөн улсууд дагалдаад л цөм мөргөөд л ингээд л яваад байдаг байсан гээд байгаа юм л даа.
М1: Хөл нүцгэн явсан юм уу
Х1: үгүй ээ энэ өвлийн хүйтэнд тэр одоо хөл нүцгэн энэ хойд тал руу давхиж орж би одоо Жа лам явж байна. Өнөө би одоо ид шидтэй хувилгаан гээд л одоо өөрийгөө л одоо алдаршуулах гээд л одоо нэг хэсэг хөл нүцгэн тууж орж ирсэн тийм л юм янз бүрийн юм.
Оросоор ярив
Х1: тэгээд манай миний аавын аав нь Галдан тайж гэдэг хүн байсан байгаа юм.
М1: Танай аавын аав Галдан тайж чинь одоо язгууртан хүн үү
Оросоор ярив
Х1: Тийм язгууртан тэгээд энэ хойш энэ Хонгор хайрхны цаад руу одоо орж их нутагладаг тэрийг манай аавын нэг хүүхний нэг хөгшин лам бас байж байсан юм. Тэр лам бас надад ярьсан юм тийм юм болсон, тийм юм байгаа юм гэж. Тэгээд манай тэр нөгөө буурлыг нөгөө Дамбийжаа гэдэг тийм нөгөө хувилгаан ирсэн гэнэ тэрэнд мөргөх юмсан гээд л ингээд байсан гээд л ингээд байсан байгаа юм.
М1: тэгээд мөргөж чадсан уу?
Х1: Үгүй ээ одоо мөргө гэж сүүлд нь тэгсэн гэж байгаа юм тэр баригдаад явж байхад нь тэгээд аль энэ хавиар тэгээд сэтэрхий Банжид гуай гэж дээр үед байсан бол киноны эсрэг талд тоглож баймаар нэг их том хүн
М1: сэтэрхий гэхээр чинь уруул нь сэтэрхий
Оросоор ярив
Х1: Тэр Банжид гуай эд нар одоо дагалдчихсан нэг хэсэг улсууд дагалдаад л тэгээд л нөгөө Жа лам чинь ийшээ ч явна дээшээ энэ Хангайгаад ч ингээд явдаг байсан байгаа юм. Тэгээд намайг мөргөх гэж өө тэгээд л жа явлаа явж байна л гээд л айл хунарт очно. Тэгэхээр л чухам жаал юм гээд л ингээд л мөргөөд л сүйд болоод л тэгээд л ингээд яваад байдаг байсан. Тэгсэн чинь Хатанбаатар Магсаржав гуай энэ хойноос нөгөө Улиастайгаасаа бас нэг дагуул хүнтэйгээ ирээд энэ дээр ирээд сурсан чинь нөгөө хүн маань ийшээгээ явчихсан байж байгаад энэ Ар Тэгш гэж одоо энэ рүү байж байгаа. Тэрний тэнчээнээс тэр голын сайр сайрт одоо тааралдсан урдаас нь ирж явсан хатан Хатанбаатар Магсаржав гуай эндээс яваад тэгсэн чинь нөгөө улсууд чинь давхиж хүрч ирээд За Жа нөгөө Хатанбаатар Магсаржав гуай чинь дагуултайгаа шууд л очоод л үгүй ээ тэрийг танихгүй шууд л урдаас нь очсон чинь буу муу яагаад одоо Жа ламын урдаас буухгүй ирж байгаа мирж байгаа гээд тийм тэгсэн тэгээд л шууд Хатанбаатар Магсаржав явж байна
Оросоор ярив
Х1: тэгээд наад хүнийг чинь барих гэж байна гээд бариад авсан та нар өвөр Тээлийг уруудаж ирэв үү?
М1: Бид нар хаагуур ирсэн билээ
Х1: Одоо 4-ийн бригад гэж байгаа бригадын хойд руу орж ирэв үү?
Х2: Тэгсэн
Х1: Тэрнээс чинь л явах зам байсан юм уу? Тэрний цаад талд өнөө нэг дөтрүүлж байгаа юм. Тэрийг уруудаж ирсэн юм уу тэгээд ямар ч байсан ийшээгээ Суварган давааг даваад нөгөө Улиастай явдаг энэ хойшоо явдаг зам чинь тэр доогуур тэр хойгуур явж байгаа за тэр зам руугаа явсан тэгээд нөгөө манай тэр буурал аавын нутгийн тэрүүгээр зайлуул морин дээр мордуулчихсан, 2 хөлийн доогуур нь холбоод нөгөө цуг явсан хөтчийг нь хөтөлчихсөн явж байсныг манай буурал аав за чи өнөө Жа ламдаа одоо л мөргөмөөр байна гэсэн гэж байгаан
Лхагва 50:38
Оросоор ярив
М1: Тэр чинь орос цэргүүд барьсан биз дээ энэ Жа ламыг чинь
Х1: Өө тэр одоо нөгөө манайд чинь кино хийсэн байгаа ш дээ тэрэрхүү бас нэг зальтай итгээд явж байсан байхгүй юу
М1: аан Жа лам биш юм уу? Аан за за за би чинь Жа лам гэж бодоод байсан биш юм байна ш дээ
Оросоор ярив
М1: Энүүгээр чинь нөгөө ингэж одоо хүмүүсийг хуураад одоо өөрийгөө Жа лам мөргө мөргө гээд байсан уу? За за ойлголоо одоо
Х1: тэгээд тэр нөгөө нэг сэтэрхий хүн гэж би түрүүн ярив аа. Өө тэр чинь одоо бас их сайхан том бас одоо барилддаг тэгээд 1 жил энэ хошууныхаа наадамд түрүүлсэн гэж байгаа юм. Тэр сэтэрхий Банжид гээд байгаа гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь ноён их уурлаад тэгэхээр нь нэг түшмэл хиа нь ороод л за яах вэ ноёнтон минь тэр яах вэ одоо сэтэрхий хүн түрүүллээ энэ жил манай хошууны тэмээ их өснө өө гэсэн гэж байгаа юм. Тэгээд өнөө манай ноён маань хөхөрчхөөд тэгээд уур нь гарчихсан гэж байгаа юм.
Оросоор ярив
М1: За гоё ярьж байна аа та болж байна уу?
Х1: одоо тэгээд эд нар одоо монгол судлаач болох юм уу?
М1: Тийм
Х1: одоо тэгвэл 1 1-ээрээ явж одоо тэр үүргээ үүрээд ингээд Монголыг судалж явах хэрэгтэй.
М1: хоёр гурваараа явахгүй бол одоо тэр бөө тэр хараал тэр одоо янз бүрийн юм орчихно шүү дээ.
Оросоор ярив
Х1: одоо оросын пүүс хаана байсан гэхээр энэ Хужир толгой энүүд байсан гэж яриад байгаа шүү.
М1: Оросын юу
Х1: Оросын пүүс энчээ чинь нөгөө нэг оросын пүүс, хятадын пүүс одоо тэр бүгд л байж байсан
Оросоор ярив
Х1: одоо ч ер нь ганцхан энэ хойно л энэ 5 уг нь энэ 3-д байсан юм байгаа юм. Одоо энэ хойно л одоо ганцхан тэр нэг оросын нэг ганц эрлийз л ганцхан л оросын эрлийз
М1: байдаг юм уу?
Х1: Байгаа л даа
М1: Тэр цэргүүдээс үлдсэн юм уу?
Х1: Үгүй ээ үгүй энд байсан тэр Пүрэв нөгөө Мишиг орос гэж байсан орос Бямбаа гэж байсан. Тэр ах нь нас барчихсан Жанцан гэж байсан тэр Жанцан гэдэг хүнийг одоо байгаа байгаа энэ 5д одоо энэ Номун хааны хийдэд энд байсан оросууд бас байсан байгаа бас л нөгөө дажингийн үед бас л Архангайд хүргэж өгдөг байсан. Энэ манайх чинь одоо бас нэг.
бүх юм одоо энэ Архангай аймагтаа төвлөрчихсөн тэнд хүргэж өгнө гээд гэж яваад одоо бас замдаа одоо алж бариад юмыг нь авсан тэнд зүтгэж байсан одоо Пүрэв гэж одоо бас ингээд монголжчихсон сайхан тийм хүн байж байсан авгай хүүхэдтэйгээ байсан тэгээд цуг ан мангаа хийдэг тийм юм байж байсан. Ан хийдэг улсууд нь нөгөө Пүрэвийгээ анд явъя гэж дагуулж явж сүүлд нь болохоор за тэр муу Пүрэвийгээ алчхаад авгай хүүхэд дээр нь очоод өө Пүрэв нэг их сайхан газар олчихлоо нүүгээд ир гэж байна гээд нүүлгэж аваачаад алж байсан гээд л одоо янзын аймар тийм юмнууд одоо зөндөө л болж байсан байгаа шүү дээ.
М2: за энд дээр үед хараал хийсэн хүн байсан уу?
Х1: Байна байна
М2: хараалчин одоо бай байгаа юм уу одоог хүртэл байгаа юм уу?
Х1: Үгүй ээ байж болно болно.
М1: Хуучин тийм одоо хүчтэй хараалч хүн байсан уу?
Х1: Энд үү?
М1: Тийм
Х1: Үгүй ээ байхгүй байх.
М1: Яачихсан юм бол? Гэхдээ эргэн тойронд
Х1: эргэн тойронд бол байсан л байх л даа. Энэ 5-д Боохой Лувсан гээд байсан л гээд байгаа юм.
М1: Яах уу? Яаж хараал хийх үү?
Х1: Үгүй ээ яах вэ яаж хараалах вэ? Ямар ч байсан л цаад хүн минь явчихдаг л байсан байгаа юм
М1: тийм үү?
Х1: Тийм тийм Боохой Лувсан гэж энэ 5-д хэдэн байсан гэж байгаа юм л гэж байсан.
Оросоор ярив
Х1: Одоо тэр тэгээд энэ яг 5-ын энэ Номун хааны хүрээ хийдийн хүн биш байсан байгаа юм. Сураад байхаар ерөөсөө ах дүү нь байхгүй байгаа юм. Тэгэхдээ авгайтай байсан байгаа юм. Тэгээд хүргэндээ хийх гэсэн хараал нь хүүхдэд нь хүрээд эмэгтэй хүүхэд нь нас барчихсан гэж бас яриад байгаа байхгүй юу.
Оросоор ярив
Х2: хараалч хүний хэл хар байдаг гэсэн сонссон уу та
Х1: Зүгээр тэр нэг угаасаа нэг хэлсэн үг нь хараал болдог тийм хүнийх бол хэл нь хар байж болохыг хар хэлтэй гээд яриад байгаа шүү дээ хар хэлтэй
М1: тийм хар буртагтай хар өнгөтэй байдаг уу
Х1: Харин хэн мэдхэв одоо тийм байж болох юм. Зүгээр наана нь одоо бас энэ нөгөө номыг одоо нөгөө энэ буддын шашны номд чинь одоо 1 ерөөлийн хаан гээд нэг ном байгаад байгаа шүү дээ. Тийм ээ тэр ерөөлийн хааныг буруу тонгоргоод унших юм бол өнөөх ерөөлийн хаан биш хараалын хаан болно.
Оросоор ярив
Х1: Танай нутагт чөтгөр байна уу
М2: манай нутагт чөтгөр байж магадгүй байх аа.
М1: Өө тэр зөв байх аа. Буруу уншвал тэр буруу юм болчихно ерөөлийг буруу уншвал хараал болчихно.
Х1: Ерөөлийн хаан гээд ном байна. Тэрийг буруу уншвал хараалын хаан
М1: за ах хараалын хааныг буруу уншчихвал яах вэ?
М2: Ерөөлийн хаан
Х1: эд нар чөтгөрийг мэдэх үү?
М1: Чөтгөр үү? байна уу?
М2: Чөтгөртэй таараагүй
М3: чөтгөрийг сонирхож байнаа харин таараагүй
М1: та таарсан уу
Х1: таараагүй
М3: та сонссон уу?
Х1: сонсоогүй
М1: тэгээд та яагаад асуугаад байгаа юм?
Х1: Үгүй ээ ер нь орон оронд байдаг юм уу оросын нөгөө кино бий нэг хүүхэн ингээд австайгаа нисээд ингээд байшин дотор оросын согтуу лам
М1: Монголд тийм юм байна уу?
Х1: Үгүй ээ байж болно
Оросоор ярив
М1: хүмүүс ярьж байна уу?
Х1: яринаа одоо Улаанбаатарт тэр янз бүрийн байшингаа дамжуулаад ингээд зараад байдаг юм юмтай болчихсон байдаг гээд ингээд яриад байгаа шүү дээ? тэр тийм юм байж болно. Оросын тэр кинон дээр аан манайхны одоо юу байна шүү дээ чөтгөр гогцооноос айдаг ташуураа нөгөө нэг ташуурынхаа одоо тэр чөтгөртэй газар сагалдаргыг ингээд харуулчхаад явбал нөгөө чөтгөр айгаад нөгөө
М1: байз яаж харуулах вэ?
Х2: ташуурын сур тийм сагалдаргыг тийм буйгандаа хийгээд барьдаг байдаг шүү дээ тэр гогцооноос нь чөтгөр айдаг
Оросоор ярив
Х1: Оросынх ч гэсэн бас нэг тийм дугуй юмнаас айдаг тийм гогцооноос нэг айдаг юм байна гэж би бас ойлгоод байхгүй юу
Оросоор ярив
Х1: Оросын нөгөө шулмас
Оросоор ярив
М2: тэр хиргисүүр шиг
Лхагва 60:08
Х1: оросын нэг лам ингээд бандан дээр тэр нөгөө австай хүүхэн тэнд байгаад байгаа юм. Тэгсэн нөгөө лам нөгөө банданг засчихаад энэ 2 чинь одоо ном руу очоод байдаг болчхоод байдаг. Тэр одоо чухам хэд хоног болсон шиг байсан. Тэгсэн чинь нэг согтуу орж ирээд тэгээд тэгэхдээ тэр нөгөө уншихаасаа өмнө ингээд шохойгоор ингээд шалан дээр зурчхаад тийм тэгээд л уншаад байдаг тэ. Тэгсэн чинь нэг жоохон тийм завсар орж ирээд л жоохон уйдаад зай зөрүүлчихдэг. Тэгсэн чинь нөгөө австай хүүхэн чинь босож ирээд нэг нөгөө авсных нь таг ингэж онгойгоод л тэгээд нөгөөх юуг нь дайрч нөгөө өнхрөөд тэгээд
М1: Монголд чинь чөтгөр байдаг юм уу байх уу? Монголд байж болох уу?
Х1: Үгүй ээ одоо байж болно гэдгийг яг би түрүүн чамд хэлчихсэн. Тэгээд за тэр нөгөө Данзан Равжаа гуайн нөгөө бие бие үгүй 2 билгийн хоосон чанарт хэлдэг тийм ээ тэгээд бурхан одоо бий юу? Одоо нөгөө Никита Курше за Гагариныг нөгөө нисээд ингээд буухад буусны дараа тэнгэрт бурхан байна уу гэж Гагаринаас асуугаад тааралдав уу гэж асууна. Тэгэхээр чинь одоо ингээд дэлхий бүгдээр нь ингээд тойроод ирж тойроод ирсэн хүнтэй чинь бурхан тааралдаж болно шүү дээ. Тэгсэн чинь Гагарин байхгүй ээ гэсэн гэж байгаа юм. Тийм тэр чинь тэгээд бас хэдэн онд байна? Нөгөө Гагарин энэ ороо Ромд очсон байгаа шүү дээ. Нөгөө Ромын пап лам бас нөгөө тэ тэнгэрт одоо бурхан байна уу гэж одоо тэнгэрт одоо таараад байгаа байхгүй ээ тэнгэрт одоо байхгүй тийм ээ?
Оросоор ярив
Х1: тэгэхээр чинь одоо манай бөө нар, манай бөө нар, за танай ээж чинь аав чинь тэрний дүү өвөг эцэг бүгдээр нь ч одоо ингээд тэнгэрээс харж байгаа энэ тэнгэрт байж байна. Одоо тэгж тэгээд одоо нэг түшээ гэж нэг юм нь хэлээд за тэгж байна ингэж байна гээд одоо ингэж яриад байна шүү дээ. Тэгэхээр чинь тэр юм чинь одоо энэ тэнгэрт байх гээд байгаа юм шиг.
Оросоор ярив
Х1: за тэгээд одоо хүн хүний л одоо тэгээд л бодол санаа тийм ээ шүтлэг юм аа даа. Үгүйсгэж ч болохгүй байна гээд итгэж ч болохгүй. Ийм л юмтай байдаг юм.
М1: За тэгвэл чөтгөр шулам ялгаатай юу? Буг ялгаатай юу? Алмас өөр үү? Бүгдээрээ адилхан юм уу?
Х1: Алмас өөр тийм ээ алмас хэзээ тэр үг байна алмасыг энэ дундад Ази, энэ Кавказ, одоо энэ нөгөө Гүрж мүрж энэ эд нар алмасыг юу гэдэг гээд байгаа билээ? Өөрөөр хэлж байгаа тийм ээ орост өөрөөр манайх ал, алмас
М1: тийм тэгээд юугаараа өөр байдаг юм?
Х1: Нэрээрээ л одоо өөр байна.
М1: тэгээд дүрс байхгүй юм уу
Х1: тийм дүрс байхгүй
Оросоор ярив
Х1: манай ахмад судлаач нөгөө Аривжир гэж одоо нөгөө социализм үед явж байсан хүн байгаа шүү дээ тэр одоо хөгшрөөд одоо юу яасан одоо тэр манай миний нэг надтай ах дүү, манай эгчийн хүүхэд тийм хүүхэд одоо нөгөө гарын 5 хуруу багт орж нөгөө дэлхийг тойрсон шүү дээ.
М1: Тэгээд нөгөө алмасыг эрээд үү
Х1: үгүй ээ, үгүй зүгээр дугуйгаар дэлхийг тойрсон шүү дээ. Тийм тэгээд тэрний тэр Лхагвасүрэн гэж одоо энэ шинжлэх ухааны одоо тэр хөхтөн амьтан судлалын хүрээлэн тэр нөгөө доктор профессор байгаа. За тэгээд тэр ирсэн юм. Тэгээд би тэрнээс асуусан юм. Үгүй ээ одоо ер нь энэ алмасыг асуусан би алмасын зөндөө олон социализмын үеийн чинь тэр сонин хэвлэл дээр л нөгөө алмасыг чинь ээж ээ алмасын алдарсан сураг мураг гээд л өчнөөн төчнөөн юмыг одоо тэрийг ингээд бичээд яг тийм юмнууд байсан. Тэгээд сүүлдээ одоо нөгөөдхийг тэгээд хаягдсан байхгүй
Оросоор ярив
Х1: тэгээд одоо нөгөө Цогт тайж кино байна шүү дээ
М1: тийм та ер нь кинонд дуртай байна аа
Х1: үзэж байсан тэгээд тэр Цогт тайж кинон дээр нөгөө Лувсанжамц гуай гэж гардаг шүү дээ монголын жүжигчин за тэр Лувсанжамц гуай одоо нөгөө Улаан малгайт баатарт тоглосон байгаа шүү дээ. Тэр Лувсанжамц гуай
Оросоор ярив
Х1: хамгийн сүүлд алмас, шуламс гээд эд нар яриад байна. Тэгээд тэр Лувсанжамц гуай нэг ярьсан байгаа юм Улаан малгайт энэ 80 дуутын хүрээ гэж энэ юунд байна Завханд тэр Лувсанжамц гуай өөрөө тэр 80 дуутын хүрээний хүн юм байна л даа тэндхийн одоо тэр 80 дуутын хүрээ ямар сум гэж байгаа юм? Нэг сум л байх юм шиг байна.
Х3: Сонгино сум байж магадгүй юм уу тэ
Х1: Магадгүй шүү Завхан аймгийн Сонгино сум тэгээд ингэж ярьсан байхгүй юу алмас гавж гэж байдаг гэж тэр Лувсанжамц гуай ярьсан байгаа юм. Тийм гихарган дуутай их цэвэрхэн энэ хуруу муруу нь маш их гоё цэвэрхэн орсон.
Оросоор ярив
Х1: Тэгээд тэр Лувсанжамц гуай тэр хүнийг Алмас гавж гэдэг байсан гээд тэр нь яасан бэ гэхээр тэр одоо энэ Гомбодорж байсан нэг хүн ингээд явж байсан чинь нэг юу аваад яваад өгсөн нөгөө алмас чинь одоо нөгөө нэг эрэгтэй хүнийг аваад явчихдаг гээд байгаа шүү дээ. Хар хүүгээ болгоно гээд аваад явчихдаг
М3: тэр алмас үстэй юм уу
Х1: тийм сэгсийсэн тэгээд тэр нөгөө хадандаа аваачаад нөгөөдөхдөө ингэж нөхцөж байж байгаад одоо нөгөө алмас хүүхэдтэй болоод тэгээд нөгөө алмас өнөө төрөхөөсөө болоод өөрөө үхчихсэн юм байхгүй юу. Тэгэхээр нь нөгөө хүүхдээ аваад эгчдээ авчирч өгөөд эгч нь нөгөө хүүхдийг нь хүн болгоод тэгээд тэр алмас гавж гэж тийм 80 дуутын хүрээнд байсан гэж тэр ярьсан байгаа юм. Тэгэхээр бас нэг магадлал байгаа юм. Тэр 88 90 оны үед бас нэлээн эрчимтэй бичигдэж байсан байхгүй юу. Нэг алмасыг чинь нэг бичсэн юм байна Арвижир гэж одоо манай нэг судлаач байгаа
Оросоор ярив
М3: за уучлаарай ахаа би ойлгоогүй алмас энэ хүүхэд гараад
Оросоор ярив
Х1: тэгээд Алмас гавж гэж нэр өгсөн байна. Эгчдээ аваачаад өгчихсөн байна шүү дээ. Үгүй ээ үгүй ээ тэр нэртэй байсан тэгэхдээ зүгээр 80 дуутын хүрээнийхэн Алмас гавж гэдэг байсан гээд байгаа юм. Тэр маш их цэвэрхэн их гоё энэ хуруу муруунууд нь ерөөсөө гоё тийм хүн байсан.
М3: Тэгээд тэр алмасны хүүхэд яах вэ
Х1: тэр сүүлдээ том болоод лам болсон байхгүй юу энэ Завхан аймгийн 80 дуутын хүрээ гэдэгт сууж байсан.
Оросоор ярив
Х1: том лам болсон байна
Оросоор ярив
Х1: тэгээд тэр лам энэ говь руу ямар ч байсан нэг хийд байсан байгаа юм Ноён хутагтын хийд
Оросоор ярив
Х1: биш биш Галбын говийн хийд гэж байгаа юм. Тэрэнд энэ Энэтхэг Төвд энэ манайхаар явж байдаг алтан үүрэгтэн бадарчин гэж хүн явж байгаа
Оросоор ярив
Х1: тэр бадарчин Галбын говийн тэр загийн шугуй дотор говийн заг модон дотроос тэр үхсэн одоо эр алмас олсон гэж ингэж бичсэн байгаа юм. Үгүй ээ тэгсэн чинь өнөө Алмас чинь эр байдаггүй дандаа охин байдаг гээд байсан чинь тэр эр байсан гэж бичсэн байгаа юм.
Х3: Тийм тэр нээрээ тэр алмас тэр дэвжээг хүргэж өгсөн гэж ярьдаг
Х1: Тэр алмасыг өвчөөд одоо тэр арьсыг нь одоо садаг арьс гэхгүй садаг гэсэн байгаа юм. тэгээд тэр Галбын говь хийдэд ч юу хийж өгсөн байхгүй юу чихмэл хийсэн. Тэгээд энэ хувьсгалын үед энэ хувьсгалчид шатаагаад хаячихсан гэж байгаа юм. Тэр цөсийг нь аваад Энэтхэг Төвөдөд аваачиж өгч асар их өндөр үнэ хүргэж зарсан.
Лхагва 70:05
Оросоор ярив
Х1: Тэр цөс чинь их өндөр одоо хүн хар гөрөөсний цус гэж одоо эмийн сударт нөгөө Хайдав докторын бичсэн ном дээр хүн хар гөрөөсний цөс гээд байгаа байхгүй юу. Тэр хүн хар гөрөөс гэдэг бол үнэндээ бас байхгүй ганцхан тэр алмас л байж болох юм шиг байгаа юм.
Оросоор ярив
Х1: Тэгээд л хүн хараад гөрөөсний дараа нөгөө манай баавгайн цөс орж байгаа тэгээд дараад нь манай тарваганы цөс за тарваганы мах иддэг үү
М2: тарваганы мах идэж үзсэн
М1: Тийм лам байсан юм уу алмас хүний хүүхэд
Х1: байсан Наян дуутын хүрээ гэдэгт сууж байсан гээд тэр Завхан аймгийн ямар сум байна энэ Сонгино
Оросоор ярив
М1: тэгээд хүчтэй лам байсан уу?
Х1: Сайн лам байсан гэж тэр Улаан малгайт баатар тэр Цогт тайж киноны Улаан малгайт баатар нөгөө Алтан өргөө кинонд нөгөө нэг тусч өвгөн гээд өнөөх нэг их бороо мороо оруулаад байдаг шүү дээ. Тэр Лувсанжамц гуай чинь хэлж бичүүлж байсан гэж тэр алмас судлалын улсууд бичээд байдаг байсан. Тэр бас нэг сонин дээр энэ наяаад он эд нар чинь одоо нэг үнэн сайн хөдөлмөр сонин дээр чинь одоо гоё гоё юмнууд гардаг байсан шүү дээ. Одоо тэдний ажил мажилд бол хадгалдаг байсан. Одоо тэгээд л нөгөө одоо бас энэ оросын чинь бас нэг юунд ойн цагдаагийн нохойг аваачаад ингээд тас тас татаад хаячихсан их том. Одоо мөр нь гэхэд хүний мөр шиг хэрнээ нохойг нь аваачаад тас тас татаад хаячихсан байсан гэж за бас бичсэн байсан шүү дээ. Тэгэхэд тэр алмас байж болох л юм тийм ээ
М1: тийрэн гэж ямар амьтан байдгийн
Х1: тийм амьтан байна. Одоо бол энэ имперлизмд тэрүүн шиг хэрэгтэй юм алга одоо тэрийг бүтээнэ гэхэд хэцүү.
Оросоор ярив
Х1: За алмасыг ингээд
М1: яагаад имперлизмд хэрэгтэй байдаг юм?
Х1: Энд бол ерөөсөө 9 шидийн муу ёрын юм шүглэсэн болохоор тийм муу ёрын юм бас байх хэрэгтэй.
М1: тийрэн ямаршуу дүрстэй байдаг юм
Х1: тийрэнгийн дүрс байхгүй тэгэхдээ хүн шиг байх хүний хийж байгаа юмыг бүгдийг нь хийнэ гээд байгаа юм. Унтуулахгүй
М1: унтуулахгүй одоо юу хийх вэ
Х1: 3 мянган ертөнцийн 9 шидийн юмыг л одоо ерөөсөө цуглуулаад л
М1: ерөөсөө юмыг л цуглуулахаа тийрэн үү
Х1: тийрэн л яриад байгаа тийм ээ
М1: тийн тийрэн яах юм түүнд мөнгө
Х1: иднэ, ууна, өмсөнө хэрэглээ нь
Оросоор ярив
Х1: Хөөе хойшоо харсан хар хадан хошуу тэрэн дээр нэг шилэнд ус хийгээд тэр дээр үед бол шил байсан биш бааранд л ус хийдэг байгаа биз.
Оросоор ярив
Х1: Нэг шилэнд архи хийгээд одоо тэр хатуу юм
Оросоор ярив
Х1: За тэгээд хойшоо харчихсан хадан хошуун дээр шатар тавьдаг гэж байгаа юм.
М1: Аан тэр тийрэн үү?
Х1: Үгүй ээ хүн би тийрэн бүтээе ерөөсөө тэгээд тэр хадан хошуунд очоод ингээд л ганцаараа шатар тавиад л
Оросоор ярив
Х1: тэгээд л ингээд тийрэн гуай хожлоо тийрэн гуай хожлоо гээд л ингээд тавиад байдаг. Тэгсээр байтал нөгөө хэв юм биелэл юм олоод сүүлдээ ингээд хуруу нөгөө шатраа нүүгээд тэгээд сүүлдээ бүүр хүнд дүрстэй юм болоод
М1: За тэр чинь уснаас юм уу архинаас юм уу? Үгүй ээ нэг цаанаасаа тэр нэг гарч ирж байгаа хий үзэгдэл
Оросоор ярив
Х3: Тэгвэл тэр тийрэн гэдэг амьтантай л уулзах юм байна л даа.
М1: Тэгээд ямаршуу байдал яг хүн шиг үү?
Х1: Үгүй ээ чухам яг хүн шиг л байлгүй тэр бодвол тийм ээ архи ууна шатар тавилаа тийм ээ тэгсээр байгаад согтоож аваад
М2: гоё их гоё ярьж байна аа
Х1: хөөш за би нэг гол юм хэлье тэр одоо нөгөө шашны одоо нэг мунхруулах тийм ээ та нарын шашны нэг тийрэн гэсэн нэг хий үзэгдлээр би бол мунхруулж байна тийм ээ тийм тийм юм чинь архи уугаад согтох гэж байхгүй. Тэр архиндаа согтчихоод хүнд хүлүүлээд хүлүүлчихсэнийхээ дараа бүүр ам өчгийг нь өгөөд чи миний бүх хий гэснийг хий гээд тэгээд юмаа хийлгүүлээд тэгэхдээ тэр бас буруу санаж юмаа хийлгүүлээд нөгөөдхөө сүүлд нь устгуулчихвал нөгөө хураасан би одоо нэг ийм байшин дүүрэн юмтай болчхоод л өнөөдхөөр за одоо энийгээ устгачихъя гээд устгачихвал нөгөө юм маань бас хог новш янз бүрийн яс мас 7 шидийн хог байж л гэж байгаа юм.
Оросоор ярив
Х1: Тэр архи уугаад тэгж хойшоо харсан. За тэгээд одоо тэрний чинь юу зөндөө олон бэлдээд тэр тээрэнгийн одоо хөгшчүүлээс сонссон тийм юмнууд тэгээд одоо энэ тийрэнг даруулахын тулд 100-гийн алтан дээврийг хуулаад ир гээд
М1: Хэн хэн өө уучлаарай хэн хэн 100-гийн алтан дээврийг хуулаад ир гээд
Х1: энэ одоо баруун 100-гийн бурхны орны алтан сүмийн дээврийг хуулаад аваад ир гэсэн. Тийрэн бүтээчихсэн хүн аан тийм, би тээрэм бүтээчихсэн, одоо энүүнийгээ дар
Оросоор ярив
Х1: тэгээд намайг ирж явах бараанаар нохойн баас шатааж байгаарай гэсэн гэж байгаа юм.
М1: тэр тийрэнг хэлж байгаа юм уу
Оросоор ярив
Х1: Тэгсэн нөгөө хүн нөгөөх чинь тэрүүгээр жаал юмтай болчхоод нөгөө тэрийгээ даруулах гээд байгаа шүү дээ.
Оросоор ярив
Х1: Одоо чи нөгөө түрүүн нөгөө Чойжин гээд байсан. Тэр 100гийн энэ Буддын шашин чинь одоо тэр нөгөө Чойжин чинь байсан нөгөө нум сумаар ингээд харвсан чинь тийрэнг. Тэгсэн чинь алаг нохойны шил газарт наагаад харвачихсан энэ монголчууд нөгөө нэг алаг нохой их тэжээх дургүй шүү дээ. Тийм ер нь алаг нохойнд их дургүй.
М1: алаг нохойны шил нь аль нь гэсэн үг үү
Оросоор ярив
М1: Тэр сум нь тэгж одоо ингээд газарт
Оросоор ярив
Х1: тэр алаг нохойны шил газартаа нагаа харлачихсан байсан гэж байгаа юм. Тийрэн нь нохой болчихгүй юу.
Оросоор ярив
Х1: тэр нөгөө нэг нохойн баас шатаагаагүй арц хүж уугиулчихсан тэгээд л нохой болчихгүй юу.
Оросоор ярив
Х1: алмас, шулмас гэдэг кинон дээр байгаа ш дээ оросын кинон дээр шулмас байгаа ш дээ Х2: шохойгоор юу зурсан гээд байгаа билээ
Х1: шохойгоор тойруулаад зураад амаа нийлүүлээд зураад байсан чинь жоохон зөрүүлчихгүй юу тэгсэн ороод ирдэг тэгээд л авсан дотроо хүүхэд нь цусаар уйлж байгаа ш дээ
Х2: энэ хүүхэн шиг л царайтай шулмас байдаг юм даа цав цагаан
Оросоор ярив
Х1: монголчууд болохдоо зэрэг л ер нь тэгээд 1 жаахан ааштай авиртайхан монголчууд нэг ааштай авиртайхан бүтэл муутайхан нэг эмэгтэйчүүд бол ерөөсөө энэ шулмас шиг энэ босоо ороолон шиг гэдэг
М1: Босоо ороолон байдаг шүү дээ
Лхагва 80:00
Оросоор ярив
Х1: нөгөө нэг өнгөрсөн хүнийг өрхийг нь их сайн бүтээгээд л хаяаг нь манаад л ингээд л бөөн юм болоод байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг муур биш шүү дээ. Муур чинь эзнээ үхээсэй гэж эргэж байдаг нөгөө хав гээд нөгөө нохой байна шүү дээ. Нэг жоохон тийм тэр битгий үхээсэй гэж 3 эргэж байдаг гээд байгаа шүү дээ. Одоо тэгээд муур ороод нөгөө энэ чихний омог гэж одоо энийг яриад байна шүү дээ. Муур ороод энийг муур ороод нөгөө үхсэн хүний энийг хазаад зулгаачих юм бол нөгөө хүн босоо ороолон босдог гээд байгаа шүү дээ
Оросоор ярив
Х2: учир нь тийм л юм байна. Өрхийг нь бүтээгээд л хаяа маяаг хаалга малгаа түгжээд л ингээд одоо нэг нас барчихсан тийм тэгээд 1 хүн зул мул өргөдөг шүү дээ.
Оросоор ярив
Х1: муур одоо зөндөө энэчээ чинь энэ оготныг л одоо устгаж байна энэ муур шиг сайн хэрэгтэй юм алга одоо
М1: за тэгвэл аюултай амьтан байна аа
Х2: манай монгол ёсонд л тийм юм байна л даа.
Х1: Тэгээд энэ манай хүрээн дээр хөөш бас ингээд манай хөгшчүүл нэг ярьж байсан тэр нөгөө пиаранг гэж ярьж байгаа хүрээ дээр нэг том баар байхгүй юу? тэгээд тэрүүнд бас одоо хүн. Одоо ингээд нэг лам нь ч юм уу хэдэн ч лам нар энэ бас ингээд ном уншаад л ном үлээгээд юм хийгээд байдаг байсан
Оросоор ярив
Х1: Нөгөөдөх рүү тэгээд тэр лүү хавьтаж болохгүй тэрүүнд хүрж болохгүй шүү. Тэгээд одоо нөгөө хүрээний банди нарыг залуучууд ер нь одоо бас тэгдэг байсан байгаа юм. Тэгсэн чинь нөгөө Бар нэртэй тэр Ёгор гэж одоо бас нэг сахилгагүй энэ сахилгагүй хүн гэдэг чинь бас янз бүрийн юм бас үйлдэнэ шүү дээ тэ.
Оросоор ярив
Х1: Ёгор гэж нэг тийм нэг нэртэй хүн тэр нөхөр очоод нөгөө баар луу нь шээчхээд тэгээд Гашуун байна уу нясуун байна уу гэсэн гэж байгаа юм. Тэгсэн бааран дотроос гашуун байна аа гэсэн
М1: юу байсан дотор нь
Х1: бас л нэг юм л одоо бүрэлдэж л юм болох гээд энэ нэг тиаран шиг л юм уу тийм юм болох гээд байсан байх гээд байгаа шүү дээ.
Оросоор ярив
Х1: бас л ном уншаад л тэр номын хүчээр л босож ирсэн юм байлгүй
Х2: олон лам нар одоо уншлагын хүчээр л
М1: босгох санаатай байсан юм уу?
Х1: Бүтээх л санаатай байсан
Оросоор ярив
М3: тэр босоо ороолон муу юм уу аюултай
Х1: Босоо ороолонг бүтээгээд дарж байсан юм уу дээр үед
М1: ер нь босоо ороолон байна уу яриа нь байна уу
Х1: яриа байгаа бүтэл муутай ааштай аяртай эмэгтэйчүүдийг л босоо ороолон шиг гэдэг
М1: яагаад заавал эмэгтэйчүүдийг босоо ороолон эрэгтэйчүүдийг тэгдэггүй
Оросоор ярив
М1: сахилгагүй архи уудаг одоо ийм ийм ийм эрэгтэйг юу гэж хэлэх үү?
Х1: Тэр агсан гэхээс өөр үг байхгүй
М1: эмэгтэйчүүд хамаг муу нэрийг зүүж байна.
Оросоор ярив
Х1: Оросын бас нэг кинонд бас л нэг бүтэл муутай нэг хүүхэн гаргаад нөгөөдөх бас л бүтэлгүй юм хийгээд юу яагаад байсан чинь савны ингээд таг онгойлгосон чинь хогийн нөгөө шүүр барьсан шулмас эмэгтэй гарч ирээд л ю
М1: одоо шулмас л гэвэл одоо эмэгтэй болоод
Х1: Нөгөө ардын элч кинон дээр байна шүү дээ. Нөгөө нэг Барон Унгарны сайн байвал Дарь эх болгоно муу байвал шуламс болгоно гээд ингээд нөгөө хүүхнийг тэгдэг
Оросоор ярив
М1: говийн зэрэглээ ийм кино үзсэн үү тэрний тухай сонссон уу?
Х1: үгүй үгүй ээ би говийн зэрэглээ чинь юу гардаг вэ? Би сайн үзээгүй юм болов уу?
Х2: Говийн зэрэглээ гэдэг чинь ямар юм байдаг билээ? Нөгөө нэг үгүй ээ нөгөө онгоцтой буугаад л нөгөө явлага мавлага тараад байдаг чинь мөн билүү?
Оросоор ярив
М1: Одоо ингэж хүмүүс ярьж байна гэнэ энэ охин одоо тэр нэг л одоо муу юмыг одоо нэг л хэцүү юм хийсэн байх шиг байна. Яагаад гэвэл тэр кинонд явсан бүх хүмүүс одоо тэгээд нас бараад энэ нэг янз бүрийн юм болсон гэсэн. Тийм юм сонсоогүй юу?
Х1: Үгүй ээ үгүй би түрүүн ярьсан тиймээ имперлизм болсон үеэс үхэл ихэссэн.
М1: бас төрөөд хүмүүсийн тоо ихсээд байна шүү дээ. Уучлаарай таны нэр алдар чинь хэн билээ? Лхагваа билүү?
Х1: Лхагваа
М1: Тэгээд нас сүүдэр хэд билээ?
Х1: 72
М1: Овог нэр хэн билээ?
Х1: Жалхаажав
М1: за за том тайж хүнтэй уулзлаа шүү дээ.
Х1: Тэгэхдээ би айлын өргөмөл явсан тэгээд өргөмөл аав тэр нөгөө Жалхайжав
Х2: настай хүн гэхэд нэр устай нь хэлээд хамгийн гол нь тэр байхгүй юу
М1: тийм, тийм бид нарт тийм зүгээр нөгөө хүний аман зохиол шүү дээ тэр чинь домог момог юу ярьж байна? та гоё ярилаа. Ёо ёо толгой эргэчихлээ сүүлд нь
Лхагва 90:00
Х1: шуламс алмас хоёроор толгойг нь эргүүлчих шиг боллоо.
Х2: багш хүн байгаа юм хотод тэр манай Галуутын одоо нөгөө Өлзий гуай чинь жинхэнэ туульч хүн шүү дээ. Монголын ганц эмэгтэй туульч эмэгтэй Дандарын Өлзий гэж байгаа.
Х1: Өлзий гэж байгаа хотод байгаа тэр хүн дээр очиж туулийг нь хайлуулж үзвэл
М1: тууль хайлдаг юм уу
Х2: тууль одоо ерөөлч, магтаалч ганц эмэгтэй туульч чинь манай Галуутынх шүү дээ.
М1: танай галуутааас чинь нилээн алдартай хүмүүс байна аа
Х2: Энэ залуу монгол хэлийг сайн сурчээ
М1: энэ бас мэднэ юм хэлэхгүй бичээд байгаа учраас
Х1: Цэдэнбалын авгай бүх насаараа монгол хүний авгай явчхаад ганц ч монгол хэлгүй л буцсан юм шиг байгаа юм. Ер нь яриад байх юм сургийг нь дуулбал
М1: хүүхдүүд ч гэсэн монголоор ярьдаггүй байсан тэр одоо яах вэ дээ.
Х1: усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг чинь л одоо тэр байсан байхгүй юу.
М1: Үгүй ээ тэгээд тэр авгайг одоо яах вэ дээ яриад ч яах вэ дээ гэсэн. Одоо та хэлсэн шүү дээ одоо л янз бүрийн одоо тийм юм байдаг ийм юм байдаг гээд эмэгтэй хүнийг ингэж хэлдэг тэгж хэлдэг,
Х1: болохгүй юмыг би ерөөсөө тэгээд доош нь хийх гээд байдаг байхгүй юу. Болж байгаа юм болов уу гэвэл дээш нь шат ахиулаад ахиулаад тавиад баймаар байна. За наргиа
Оросоор ярив
М1: за та жоохон зөндөө ярилаа бүүр ядраачихлаа
Х1: зүгээр нөгөө ядраагүй харин сайхан ярьлаа
М1: бид нар чинь одоо тэр зочид буудалдаа хариад одоо хаагуураа тийрэн хаагуураа шулмас хаагуураа босоо ороолон байна гээд л байя
М2: баярлалаа танд
Х1: би ч гэсэн баярлалаа
М3: тантай зураг авхуулчихъя болох уу?
Х1: Болно оо болно босоо ороолон бүр буг чөтгөр яриад уу
М1: тэгвэл яах вэ? Бүгдээрээ яаж авхуулах уу?