Гармаагийн Лундаа, халха интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Лундаа болон Батболд 23 минут 46 сек Х1: Лундаа гэдэг хүн байна аа М1: за за Дунжаа гэдэг хүн Х1: Лундаа М1: Лундаа гэдэг чинь одоо хийморь юу өө Х1: хийморь М1: тийм сайхан нэртэй байна уу тэ? Х1: тиймээ М1: ёо ёо одоо нээрээ тэгвэл зөв хүнийг олжээ бид Оросоор ярив М2: нөгөө овог нэр, овог аав ээж, аав эцгийн овог Х1: Гармаа М1: Гармаагийн Лундаа Х1: тх М1: нас сүүдэр хэд билээ Х1: 62 Оросоор ярив М1: Гармаагийн Лундаа М2: за та энд төрсөн бэ Х1: энд төрсөн тх М1: ямар ямар ажил хийж байна Х1: за би энэ М1: амарч байгаа юм уу Х1: энэ боловсролын байгууллагынх нь сургуульд насаараа ажилласаар байгаад энэ жил тэтгэвэртээ гарсан М1: аан багш уу Х1: би өөрөө сантехник М1: за хүүхдүүд ээ асуугаарай М2: за энэ нутгийн энэ хайрхан домогтой та Х1: манай эндхийн уул хайрхан уу тийм домогтой М1: жишээлбэл Х1: жишээлбэл энэ Мандал хайрхан байна Оросоор ярив Х1: сайхан домогтой М1: ямар домогтой Х1: наад талд нь энэ домбон цохио гэж М1: домбон цохио Х1: цохио гэж байгаа зохио байгаа манай энэ чинь юу билээ 200 хэдэн метр өндөр ийм зохиомол юутай газар байдаг юм тх Оросоор ярив М1: Мандал хайрхан чинь ямар домогтой юм лус савдагтай юу Х1: тийм манай энэ чинь ерөөсөө дархан цаазтай газар шүү дээ. Мандал хайрхан чинь Оросоор ярив М1: Мандал хайрхан тийм дархан цаазтай өөрөө янгир ямаа ихтэй ерөөсөө бүх төрлийн ногооны ургамалтай М2: аан ирвэс байгаа юм уу Х1: ирвэстэй тийм ирвэстэй, янгиртай, шилүүс, шилүүстэй тийм тэгэхдээ цөөхөн цөөвтөр тийм түүхтэй юу байгаа юм даа алтангэрэлийн хүрээ гэж байсан юм. Мандал хайрханы хувьд одоо хийд байгаа М1: одоо тэр хийд чинь ямар нэртэй юм Х1: тэр хийд бол Алтангэрэлийн хийд М1: өө сайхан сайхан тийм байна тийм. Тийм учиртай л юм байна Оросоор ярив М1: аанхан энэ одоо Мандал хайрхан чинь одоо ямар домогтой байдаг юм Х1: манай энэ Мандал хайрхан чинь бол одоо бүх төрлийн юутай шүү дээ. Ан амьтан ан амьтан л даа энэ Болдбаатар М1: за тх тийм та 2-ыг байцаана аа тийм хамт байцаах уу тэ тэр Болд ороод ир хоёулаа явъя энэ манай сургуулийн сайн байцгаана уу сайн байцгаана уу М1: За юуны багш юм та хэн гэлээ Х2: сургуулийн хүүхэд хүмүүжүүлэгчээ тийм М1: Болдбаатар Х1: тийм Болдбаатар М1: овог чинь юу билээ Х2: Дашзэвэг М1: нас сүүдэр Х2: нас 51 М1: өө энэ нутаг нутагтаа л Х2: аанхан М2: та халх юм уу М1: халх уу Х2: халх М1: хоёулаа халх юм уу Х2: хоёулаа халх аа М1: аан юуны багш билээ Х2: хүүхэд хүмүүжүүлэгч Оросоор ярив М1: заа танай нутгийн тухай одоо домог асууж байна аа. Уул усны заншил домог заншил янз бүрийн тийм ойр зуурын юм асууж байна Х2: за манай нутаг чинь одоо их л цайлган их зочломтгой хүнийг их хүлээж авах авах одоо тийм л сэтгэлтэй тийм сэтгэл нь их цагаан тийм цайлган тийм улсууд байдышдээ М1: тэгээд тэр одоо хэн гуай сая ярьсан Мандал хайрхан домог юу гэв Х2: өө энэ Мандалхайрхан болбол энэ дээр үеэсээ уламжлагдаж байсан тэр солирын буулттай тэгээд одоо дархан М1: солир гэж юу Х2: Солир одоо гэдэг чинь одоо очир алмаз одоо ордтой газар ордтой газар юм байна лээ. Аан тэгээд одоо энэ тэгээд одоо энийг улсын дархан хамгаалалтад одоо авах гээд байгаа хариугаа орох гээд байгаа уулын нэг ийм тэгээд урд талдаа хийдтэй тэрүүний ингээд давхарлаад давхарлаад тавьчихсан шиг цохиотой тийм гоё газар тийн тэр домбонд цохио М1: тэрний тухай тэр чинь эзэнтэй юу тэр уул Х1: тэр уул эзэн байхгүй. Одоо тэгээд ерөөсөө нутгийн ард түмэн л одоо М1: үгүй ээ, үгүй, эзэнтэй биш ээ. Лус сав явдаг юм уу нэг тиймэрхүү юм ярьдаг уу, үгүй юу Х1: одоо нутгийн бид нар мэдэхгүй бид нар чинь өөрсдөө өөрсдөө л тахиж байгаа юм чинь М1: одоо тахичих уу Х1: тахина одоо манай тахилгатай, тахилгатай нутгийн ганц тахилгатай том уул байгаа М2: заа энэ одоо овоотой юу Х2: тийм энэ доошоо Холбоо нуур гээд одоо зэгстэй гоё сайхан нуур байдаг юм манай бас сумын М1: холбоо Х2: аан холбоо нуур тэгээд тийм үзэсгэлэнтэй, ийм говь, тал дотор тийм гоё тал дотор 1 2 нууруудын холбоо нь тэгээд одоо ус зэгс мэгстэй их гоё хэдэн 45 км яваад л бид нар очдог юм тэгээд Х1: Уст хонхор гээд 2 нуур Х2: амралтаа алжаал юугаа нэг тайлчхаад л хүртэл тэгээд дээд талд нь тэр Х1: Уст хонхор гээд жижиг нууртай доод талдаа жижиг нууртай бас Холбоо нуур гээд тэгээд 2 Холбоо нуур байдаг юм. Хоорондоо холбоотой тийм гоё нуур дээр үеийн түүх нь бол тэр Ус хонхорлуу холбоотой 2 монголын бяруу унаад орсон чинь доод нуураараа гарч ирж байсан гэж Оросоор ярив М1: тэгээд зүв зүгээр гарч ирж байсан Х1: тийм тэгээд Холбоо нуур гэж тэгж нэрэлдэг тийм түүхтэй хоорондоо 4 5 км-ийн зайтай нуурнууд л даа. Тийм хол мөртөө доогуураа газрынхаа гүнээр холбоотой тийм гэж одоо Оросоор ярив М1: за за Х1: за тэгээд хойшоо Цагаан Хайрхан гээд нэг сайхан бас бидэнд тахилгатай, бас нэг багийн тахилгатай сайхан уул байдаг. Цагаан хайрхан тийм бас гоё оо тэр үзэсгэлэнтэй газар тэгээд ингээд Мааньтын хад гээд нэг юу агуй гээд одоо дээр үед одоо лам хүн одоо нөгөө бясалгал хийж одоо нөгөө цаг төр эвгүй болоход одоо тэнд бясалгалаа эвгүйтгээд бясалгал хийж байсан тийм нэг агуй байдгийн Х2: Цагаан хайрхан чинь бас нөгөө олон түүхтэй шүү дээ. Дээгүүр нь нөгөө жин тээж байх үеийн заавал одоо Цагаан хайрханаас бол зам нь байсан. Аль талаасаа чиг нөгөө хамгийн өндөрлөг нь бол дээрээс нь дээр үед тэмээгээр жин тээдэг байхад Улиастайгаас Ховд, Баян-Өлгий тэр тэмээгээр жин тээгээд Цагаан хайрхны яг тэр хажуугаар гарч ирсэн тэмээ урагшаа Бээжин ордог. Бээжингээс эргээд ачаа ачсан тэмээ энэ Цагаан хайрхан дээр гараад ирэх юм бол хойшоо тэр чинь давж чаддаг тийм түүхтэй Оросоор ярив Х1: тэгээд Улиастай ордог тийм урт замыг туулдаг Оросоор ярив М2: та Сартагтай гэдэг баатрын тухай та сонссон уу Х1: тэр чинь монголын нууц товчоо дээр гардаг л үг байна аан М1: энэ нутагт биш танай нутгаас одоо сайн сайхан одоо янз бүрийн хүчтэй бөхчүүд төрж байсан уу Х1: манай сумын одоо энэ хойд Цагаанхайрханы ёстой жинхэнэ дэлхийн самбо бөхийн аварга одоо хөшөө нь энэ сургуулийн цаад талд байгаа. Энэ Дэлгэр ойн дунд сургууль гэдгийн нэрэмжит сургууль байгаа. Тэр Чанаруу аваргын тэр аварга энэ жил хөшөөг нь босгосон юм тэр аварга яг тэр Цагаан хайрханд төрсөн хүн байгаа. Тэгээд юу нь мундаг юутай хөшөөтэй тийм юу алдартай бөх Х2: самбо бөхийн дэлхийн бөхийн за тэгэхдээ М1: хуучин хуучин өө хуучин дээр үед Х1: дээр үед одоо том том бөхчүүд байсан л гэсэн. Одоо маниус одоо насыг нь эвгүйцэж мэдэхгүй. Харин тийм ээ чоно цээжинд нь гөлөглөдөг барьсан гээд л одоо чиг хэн билээ одоо тэгээд сайн бас мэдэхгүй байна аа Оросоор ярив М3: ах аа энэ уучлаарай энэ үгүй ээ энэнийд тийшээ жоохон суух уу? За за ах аа энд тэнд сууж байх уу болох уу М1: одоо сайн бөхийн ясыг өөр газар аваачаад Х1: сайн бөх төрнөө гэдэг одоо тийм яриа байдаг энд байгаа за одоо энэ манай Хөхбүрдний багт нэг Майхан гээд уул байдаг юм тэрний өвөрт одоо нэг хэн гэж хүн байж байгаад нас барчихсан гэлээ. Нэг бөх хүн байж байгаад нас барсан чинь энэ одоо нөгөө аянчид явж байгаад үхэр тэрэгтэй ясыг нь аваад нөгөө шарилыг нь аваад явсан тэгсэн чинь бүүр хойшоо цаашаа Цэцэрлэг хотоос байгаа тэр одоогоор бол Архангай аймаг болсон. Тэгээд Архангай одоо бөхчүүд сайн төрдөг юм аа одоо Архангай одоо бөхтэй болчихлоо М1: тэр чинь ямар нутгаас гэлээ Х1: Богд хайрханаас хойшоо нэг Майхан гэдэг уул тэгээд тэр сайхан майхандаа тавьчихжээ тэгээд одоо гаргаад одоо уул устай газар аваачаад тавьчихвал манай нутагт бөх төрөх юм байна аа гээд тэр шинжээчид тэгж хэлээд тэгээд тэр бөхний ясыг нь аваад явчихсан чинь тэгээд манай энд муу бөх төрдөг гээд тэгж ярьдаг юм. Намайг хөгшчүүл ярьдаг юм байналээ Оросоор ярив М2: бөх мод тийм юм сонссон уу Х1: дуулсан тэр юу ш дээ тэр нөгөө Эрдэнэцогтын Хангай Архангай 2-ын яг зааг дээр байдаг. Бөх мод гэж сайхан тийм ганц мод байдийшдээ М1: тэрнийг бас зөөсөн гэнэ үү Х1: тэрийг мэдэхгүй ээ, тэрний түүхийг мэдэхгүй ээ Лундаа 11:18 Оросоор ярив М2: тэр домогтой юу Х1: тэр домогтой л юм билээ. Тэр хадаг яндар зүүлттэй янзын л тахилгатай гоё л юм байналээ Оросоор ярив М1: за тэгээд энд овоо байхгүй юу овоо танай Х1: байлгүй яах вэ. Одоо ингээд л хойшоо овоо энэ тийшээ овоо за бид нар нөгөө нарны энерги авах гээд одоо манай сумынхан одоо шинийн нэгэн болно шүү дээ. Өглөө аанхан шөнийн нэгний өглөө нар харах гээд л нэг хүмүүс сүйд болдог шүү дээ Улаанбаатар хот шиг тэгээд манай эндхийн хүүхэд ийшээ давхиад энэ овоон дээр гараад байгаа юмаа Оросоор ярив М1: цагаан сараар уу Х1: аанхан манай сумын юутай овоо энэ хойно байгаа М2: за энэ тэр овоо нь эмэгтэйчүүд гарч болох уу Х1: Болно, болно, болно эмэгтэй эрэгтэй болно бүгд М1: аанхан тийм эрэгтэй хүн эмэгтэй хүн гарч болохгүй тийм овоо байна уу Х1: тэр цагаан хайрхан дээр гардаггүй Оросоор ярив М1: Цагаан хайрхан дээр гардаггүй догшин юм уу Х1: ер нь болдоггүй юм гэнэ лээ. Ер нь бас тийм Цагаан хайрхан дээр бол эмэгтэй хүн гардаггүй эрэгтэй хүн гардаггүй М2: яагаад ямар учиртай М1: догшин байх аа би л тэгж бодож байна Х1: тийм догшин л гэдэг юм. М2: за за тэгээд овоон дээр адууны гавал тавьж болох уу Х1: адууны гавал тавьдыш дээ энд тавьчихсан л байдышдээ М2: хурдан морины хайртай мориныхоо Х1: толгойг дандаа дээш нь л одоо ахиулж тавьж байгаа юм аа даа тэгээд овоонууд тавьчихсан тавьчихсан манайд тавина тавина М1: танайх бол сайхан хурдан морьтой юу Х1: манай хурдан морьтой хурдан морьтой М1: аан за за Х1: сайхан сайхан хурдан манай аав насаараа адуу малласан 16 жил одоо нэгдэл гэж байхад адуу малласан тэгээд сүүлд нь одоо манай аав чинь морь уядаг хүн ер нь манай дүү нар их морь уяад морь нь одоо ламын гэгээнд зургаалж байлаа. Одоо мянган морь одоо түүхтэй энэ Баянхонгорын ламын гэгээний наадам болж байсан Монгол даяар одоо гурван мянга гуравхан удаа мянган морь уралдсан наадам тэгээд 1 Баянхонгорын тэр мянган морины уралдаанд зургаа дээр давхиж байсан манайхан манай дүүгийн нэг алаг морь байдаг тийм түүхтэй Оросоор ярив М1: за бас одоо нэг морины гавлыг чинь авдран дотроо одоо ингээд гоёод хийчдэг гээд яриад байсан хүмүүс тийм юм байхгүй юу Х1: манай нутаг руу тэгдэггүй зүгээр яах вэ туурайг нь л хийчихдэг л юм байна лээ л дээ хүмүүс М1: авдрандаа юу Х1: тийм хадгалчихдаг туурайг Х1: хонхор газарт тавьдаг уу Х1: туурайг нь тавьчихдаг л юм байналээ М1: бүгдийг нь үү Х1: үгүй ээ үгүй авдартаа хийгээд хадгалчихсан байдаг юм байналээ Оросоор ярив М1: аан хонхор газар бас нэг адууны Х1: за одоо иргээд нутагтаа эргэж төрүүлэх гэж бэлгэшээж одоо олон төрсөн хурдаа алдахгүйн тулд олон төрсөн гүү олон хурдан морио гэсэн утгагүй байдаг шүү дээ. Тийм нутгийн нөгөө нэг буян хишигтэй мал байдаг шүү дээ одоо хайртай мал тийм мал тэгээд хонхор газар тавьдаггүй М1: заавал адуу биш өөр малыг Х1: адуу тэгж бод одоо их хүндэлдэг юм шүү дээ адууныхаа толгойг Оросоор ярив М1: за за танай нутаг чинь гоё байна аа Х1: одоо хаа явж байгаа юм та бид нар одоо танай тэр Баянбулаг хүрээд тэгээд хойд замаар ээ тийм тэр хийд нь хол уу тэр замаас нь дахиад ийшээ буцах юм уу энэ нөгөө энэ Мандал гээд Х1: одоо манайх хайрханы энэ хэдэн юу яваад ийшээ яг 12 км үү яваад л тэгээд л хойшоо тэндээсээ хойшоо Баянбулаг руу явдаг зам бий л дээ. Хүмүүсээс заалгуул хэцүү юу гайгүй юу М1: гайгүй гайгүй М2: танай энэ нутаг сэтэр хийх үү Х1: сэтэр хийнэ хийнээ тийм моринд хийнэ ямаанд хийнэ хонинд хийнэ сэтэр М3: тэмээнд хийдэг үү Х1: тэмээнд хийхгүй тэмээ цөөтэй М2: нохой Х1: тэмээ цөөхөн юм уу танайд Х1: тэмээ ер нь цөөхөн талдаа М3: сэтэрлэсэн малд юу хийж болохгүй вэ? Жишээлбэл энэ сэтэрсэн адуу ондоо хүн авч болох уу унаж болох уу Х1: эзнээс нь өөр хүн унаж болохгүй эзэн болбол дэл сүүлийг нь ч авч болно унаж идэлж явна уналга эдэлгээ ч хэрэглэж болно сүү саалийг нь ч хэрэглэж болно эзэн л яаж өөрөө яана одоо боломжтой эзнээс өөр хүн бол болохгүй хүн одоо ах дүү 2 бол ах нь хүрэхгүй ээ М1: ямаа унахгүй ээ Х1: ямаа саалийг нь ашигланаа самнана М1: танайх бол ямаа сааж байна тийм үү Х1: ямаа саана, саалийг нь ашиглана, ямаа саана М3: хэнд сэтэрлэдэг сэтэрсэн мал хэн хэнд зориулдаг вэ одоо ингээд сэтэр хийнэ ш дээ тэрнийг одоо ямар бурханд Х1: бурхандаа байж болно. Өөрийн одоо хувь хүний тахисан бурхандаа юм уу аль эсвэл өөрөө юу яаж хийдийшдээ. Нөгөө одоо Лхам бурхан малын Заяагч бурхан хийморио сэргээх гэж одоо айлынхаа хийморийг энэ айл сам бурхны тахил М1: сам бурхан Х1: Лхам Лхам тэгвэл тэр адуугаа Лхам бурхны юугаар сэтэрлээ тэр нь хонгор морь байна уу тийм байна уу тэр зүсээр нь М3: энэ үүланд овоо байдаг шүү дээ. Тэгээд том овоо сэтэр мэтэр байхгүй юу Х1: хадгаа л өргөнө цай сүүнийхээ дээжийг хадгаа өргөөд л болоо М1: за за М2: тэгээд хараалч хүний тухай та сонссон уу Х1: яалаа гэнэ ээ М2: хараалч хүн Х1: тэр манайд байхгүй М2: дээр үед байсан уу Х1: дээр үед манай нутагт байгаагүй энэ говьтой чиглэл рүү л дэлгээ гэж зарим хүмүүс ярьдаг М2: хүмүүс энэ амьтан хараал хийдэг М1: тийм нэг бас нэг хонь ингээд хар ам хэлтэй гэж яриад байсан тогоруу бас хар хэлтэй бас хараалтай шувуу хараалтай гэж яриад байсан М2: за шувууны өндөг хагалж болохгүй Х1: хараадаг л гэдэг байсан тийм хараадаг л гэнэ төмөр тасартал хараадаг гэж сүүдрээ ч өндгөнд нь хүргэж болохгүй гэж тэр өвөг дээдсүүд чинь бид нарыг тэгээд сургасан. Бид нар хүүхдийг чинь одоо тэр М2: ангир шувуу, лам шувуу Х1: тэр одоо усны шувууны өндөг хагалж болохгүй сүүдрээ хүргэж болохгүй та нар тэгээд чинь одоо ингээд бид нарыг чинь бүр заагаад тийм учраас тийм учраас одоо хүртэл хүүхэд хаяад байна тэрэнд хүрэхгүй тэр хараалч амьтан гэлээ гээд тэгдэг л байсан М2: одоо юу яах вэ сүүдэр тусчихвал яах вэ Х1: өндгөө голчихно гээд л одоо голчихно гээд одоо нөгөө энэ үр төлөө голчихно тэгээд хараал ирнэ гээд бид нарыг л байгалиа л хамгаалах нэг юу болсон юм шиг байгаа юм даа. Одоо бид сургаж байсан сургаал юм шиг байна Оросоор ярив М1: танайх бол энэ уул бол могойтой юу Х1: могойтой могой дайралдвал яах вэ Лундаа 20:07 Х1: могой одоо энэ энгэр таарвал одоо сайн байна хийморьтой байна л гэнэ. Энгэр буруу байвал хар эрээн хараас сүү амсуулаад л гардаг номтой Оросоор ярив М2: могойн чуулган таарвал яах вэ Х1: өө ёстой за үнэн сайн гэдэг дээ М1: үзсэн хүн байдаг юм уу Х1: Говь-Алтайн тэр үгүй ээ юу нь Завханы Отгонтэнгэрийн амралтан дээр байхад л нэг цуглачихсан байхыг харсан М1: өөрөө юу Х1: тийм яг ингээд л сүлжилдээд л ерөөсөө ингээд л барьцалдаад л ерөөсөө ийм том юм болчихсон байн М1: бөөрөнкий юм уу Х1: тийм яг цугларалт дээс томоод л бөөгнүүлчихсөн юм шиг л юм байгаа юм М2: тийм үү за тэгээд баяжсан уу Х1: одоо манай үр хүүхдүүд одоо бүгд л хашаа байшинтай унаа тэрэгтэй тэр чинь л эрдэм сурлагатай тийм сайн бүгд мэргэжил эзэмшчихсэн энэ ахын хүүхдүүд бүгд одоо сайхан яваа шүү дээ тэр сайн нөлөө үзүүлэлгүй яах вэ М3: та нар энэ хар хүн байна цасны хүний тухай сонссон уу Х1: хар хүн гэдэг чинь одоо дээр үед Оросоор ярив Х1: ганц бие дээр үед одоо нөгөө яах вэ дээ нөгөө цугаараа сахил санваар хүртчихсэн гэсэн тэгээд нөгөө ганц нядалж юм мал алдаг хүнийг л хар хүн гэдэг байсан шүү дээ манай нутагт бол тийм тийм дээр үед бол айл майлд очиж тэгээд айлын хоол гаргаж өгдөг хүнийг хар хүн гэдэг байсан нүгэл хийдэг М1: жирийн жирийн лам биш хүнийг бол хар хүн гэхгүй юу Х1: гэхгүй тийм л байсан Оросоор ярив М1: бид бас нэг түрүүн нэг өвгөнтэй ярьсан чинь нэг янз бүрийн цээр ярьж байнаа одоо тэрнийг хэлж болохгүй энийг хэлж болохгүй. Аян замд явахдаа бол одоо малын янз бүрийн ясыг бол хэлж өө нөгөөдүүл ирж байна энэ чинь бид нар ерөөсөө зам нийлээд явж байна энэ тэр тэгээд одоо жишээлбэл далыг бол дал гэж хэлж болохгүй хавтгай гэж хэлнэ. Тийм юм байна уу цээртэй үг хэллэг ийм л юм байсан уу Х1: цээртэй үг хэллэг бол байлгүй яах вэ зүгээр одоо ард дээрээсээ нөгөө өвөг дээдсүүд бид нарт сургасан ер нь сургаалууд байдагшдээ ардын уламжлалтай одоо зөндөө сургаалууд байдаг юу яг малан дээр бол одоо цээртэй юм бас л зөндөө л байгаа шүү дээ. М1: ямар ямар жишээлбэл Х1: жишээлбэл одоо хагас сайн өдөр мал гаргаж болохгүй ээ гээд л нэг сайн өгсөн одоо ийм хөгшин хүн цагаан идээ гаргаж болохгүй ээ гээд л ийм нөгөө өвөг дээдсүүд сургачихсан тэгэхээр бид нар бас нөгөөдхийг чинь дагаад л сурсан тэгээд л тэр цээр тэр хагас сайн өдөр цээртэй хүнд ч мөнгө өгөхгүй гэрээсээ юм гаргахгүй Оросоор ярив М1: өнөөдөр болохгүй хагас сайн өдөр Х1: хагас сайн биш 5 дахь өдөр М1: өнөөдөр 5 дахь юм уу Х1: 5 дахь М2: за тийм үү М1: бид нар чинь хагас сайн өдөр гэж бодоод байгаа Х2: 5 дахь Х1: за тэгээд уучлаарай жаахан яарч уучлаарай одоо тэгээд би өндөрлөе дөө болох уу Оросоор ярив Х1: за ажлын амжилт хүсье. Тэгээд сайн яваарай аян замдаа тэгээд зорьсон газар ажил үйлс чинь өөдрөг байх болтугай.