Лхагвагийн Пүрэв, переживший землетрясение
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Лхагвагийн Пүрэв
1 цаг 14 минут
Х1: нөгөө тамирчин л байсан
М1: тийм үү
Х1: тийм
М1: та дээшээ суу
Х2: өөрийгөө сайн танилцуулахгүй юу тэ Тийм тийм ажил хийж байсан
М1: за тэгэхээр за бүгдээрээ сууцгаа та нар ч гэсэн цаанаа ажилтай юу
Х1: Тэгээд сүүлдээ жолооч хийсэн. Яах вэ амьдралдаа маш сайхан хань олж авсан би
М1: Өө за азтай
Х1: тийм их ажилсаг ухаантай тэгээд намайг өдий зэрэгтэй яваа шиг би ханиа одоо тэр халамжийн
М1: ачаар
Х1: ач шүү дээ
М1: тийм ээ тийм.
Х1: За тэгээд 6 хүүхэд өсгөсөн миний 6 хүүхэд дотор бол ерөөсөө юу байхгүй он зан байхгүй хулгай зэлгий, худлаа үнэн, унал шунал тэнэг мунаг үйлдэл, атаа хорсол гэж юм байхгүй. За нэг тийм 6 хүүхэдтэй би тэгээд яахав 6 газар
Оросоор ярив
М1: та нэр алдраа нас сүүдрээ яг хэлчих
Х1: за би Пүрэв гэдэг ээ. Лхагвын Пүрэв
М1: Лхагвын Пүрэв
Х1: аан тийн одоо 87 үгүй ээ 77 л хүрч байгаа юм байна Т
М1: таны одоо авгайн чинь нэр хэн билээ
Х1: Чанцал
Оросоор ярив
М1: та ямар ямар ажил хийж байсан гэнэ ээ
Х1: би ч одоо юу яасан ерөөсөө хөдөө малтай би чинь 4 дүгээр ангиас дээш боловсрол байхгүй шүү дээ. Тэгээд л ерөөсөө хөдөө мал маллаж байгаад л тэгээд 1963 онд цэрэгт татагдаад л
Оросоор ярив
Х1: тийм маш сайхан ангид очсон нэр төртэй манай Сүхбаатар одоо жанжин бий шүү дээ. Тийм тэрний одоо тасаг цэрэг байгуулаад тэрнээс үүссэн тийм анги
Оросоор ярив
Х1: тэгээд гадаадын зочид буудлын
М1: хаана юм тэр тийм анги нь хаана байрлаж байсан юм
Х1: Улаанбаатар хотын
М1: аан яг Улаанбаатар хот
Х1: тийм нийгмийн аюулаас хамгаалах яамны тусгай батальон гэж их нэр цуутай анги байсан.
Оросоор ярив
Х1: тэгээд би тэр Их тэнгэрийн мухраад чинь 13 км өгсөж байж тэр их тэнгэрээд чинь мухарт нь тулдагшдээ.
М1: тийм
Х1: тэрэнтэй тэр гадаад зочид хүлээж авдаг газар би харуулд зогсдог байсан
М1: өө за за
Х1: тийм за тэгээд би ерөөсөө миний цэргийн анги их хатуу их дэглэм сайтай анги байсан. Би ерөөсөө түүхийн гурилын боов шиг хүн очоод болсон гурилын боов шиг болж ирсэн тэгээд тэр үед их баярлаж явдаг.
Оросоор ярив
М1: за за та тэгээд биеийн тамир хийж байсан
Х1: тэгээд мянга 500н шинэ цэрэг татагдсан байсан юм манай анги тэгээд тэрнийг 250г нь тийм биеийн тамирын тойрог байдаг байсан. Тэр тойргийг тойруулаад бид нар яах вэ нөгөө цэрэг хувцастайгаа гүйсэн л дээ
Оросоор ярив
Х1: тэгээд л би тэр гүйлтэд ингээд гүйж байсан чинь хэдэн сайхан өндөр цэргүүд хамгийн түрүүнд яваад байна. Би ч тэгээд хөдөө бас гүйлтэд их явдаг байсан л даа. Тэгээд тэд нарын ард жаахан биеэ нөөж явж байгаад за ер нь энийг 5 тойрох юм шүү гэж байсан. Тэгээд хамгийн сүүлийн тойрог боллоо гэх дээр зэрэг би гүйгээд түрүүлчихгүй юу
Оросоор ярив
М1: за
Х1: тэгсэн чинь нэг дэслэгч цолтой пинтүү халимагтай нэг сайхан залуу офицер нэг гялалзсан офицер байдаг байсан юм. Тэр офицер хүрч ирээд л миний нэрийг хаанаас ирсэн байгаа тэгээд л би чинь Баянхонгорын Бууцагаанаас ирсэн гэж хэллээ. Тэгсэн чинь юу хийж байсан энээ тэрээ л болоод явчихлаа. Тэгээд л яах вэ дээ хөдөө малчин байсан гэлээ. Тэгсэн чинь нэр ус бичиж авчхаад л ороод өнөө Амгай салаа энэ тэр гэдгийг чинь бичиж авчхаад тэгээд явчихсан. Тэгээд л байж байсан чинь би тэгээд л өнөө Их тэнгэрийнхээ мухарт тэр харуулд гарах тэнчээ чинь нөгөө буга согоонууд их орж ирнэ. Харуул их гоё. Тэгээд тэнд их гоё харуулд ингээд л зогсдог байсан. Тэгээд л Бал дарга ч одоо Платов 2 чинь очдог байлаа л даа тэнд чинь сайн өдөр хагас бүтэн сайн өдрөөр тэнд очиж зайлуул амараб хоёулаа нэг сайхан сэргээд л авдаг байсан байх л даа. Тэгээд л буцдаг байсан юм. За тэгээд л
Оросоор ярив
Х1: байж байсан нэг өдөр зэвсгийн нивалд тавьчихсан байна. Би тэр дотор гарах харуулд ер нь л агаар сайхан юм чинь яах вэ дээ. Тэгээд л дотор гарах их дургүй байдаг байлаа. Өө энэ хуучин цэргүүд чинь буунуудыг чинь ерөөсөө тэр яг цэргийн дэг журмаар тавина гэж байхгүй. Орж ирээд л зүгээр яр яр хийж чулуудчихаж байгаа юм өнөө зүйлийг чинь бүгдийг нь засаж тавина гэдэг чинь хэцүү. Шөнө хоёрхон цаг амарна тэгээд л дандаа нөгөө шалыг чинь зүлгэсээр байгаад л манай тэр шал бол ерөөсөө ингээд л гэрэл чийдэн гээд л тэр шалан дээр зүгээр гялалзтал тусдаг тийм анги байсан. Тийм л гоё анги л дөө
Оросоор ярив
М1: асуу
М2: за энэ танай нутгийн их гоё их өндөр алдартай уул байдышдээ. Энэ хайрхан байна уу Х1: манай энд их өндөр уул бол байхгүй тэхдээ 2 мянган метр өндөрлөгтэй Богд гэж одоо энд нэг яахав нутгийн ард түмэн бол их шүтнэ тэгээд бид нар хүртэл би ч гэсэн дандаа л бодолтой явдаг
Оросоор ярив
Х1: Тэгээд тэрүүнийгээ бол яахав би бас тийм ойр зуурын яахав нэг юм магтаал энэ тэрдээ бас нэг оруулаад, тэрнийгээ бас нэг хамгийн эхэнд нь тэгээд тэр Байдраг гол энэ хоёр бол эхэлж оруулж байгаа юм даа манай энд чинь одоо
Оросоор ярив
Х2: Цай хийчих
М1: энд цай байгаа ш дээ байна байна болно болно
Оросоор ярив
М1: энэ цай болно шинэ цай уучлаарай
Оросоор ярив
Х1: энэний нэг ийм домгийг яахав яриулбал
М1: яриач
Х1: тийм энэ нэг ийм учиртай юм манай энд тэр Ховдын ногоон хэрэм гэж байсан тийм М1: нөгөө манжийн уу
Х1: тийм манж
М1: аанхан
Х1: тэр манжууд чинь манай энд энэ Байдраг голын зах дээр хотын булан гэж байгуулчхаад энд амьдарч байсан юм байлай хамгийн эхлээд
Оросоор ярив
Х1: за баярлалаа за энэ дээр тавьчихъя тэгээд нөгөө Монголоос авсан юм нь ерөөсөө юм болдоггүй нэг бол хулгай хийх тэгээд л тонуул дээрэмд орох нэг бол боохойнд идүүлэх усанд живж их алддаг байсан. Тэгээд байгаль нь ерөөсөө зун нь муу болоод өвөл нь чангараад ингээд нэг хэдэн мал нь авсан мал нь ерөөсөө амьдрах амьдралгүй болчхож
М1: энэ манжаас болоод уу
Х1: манж энд байхад тэгээд
Оросоор ярив
Х1: тэгээд тэр мэргэн наймаа гэж байдаг байж л дээ. Юу хятад нутагтаа тэгээд тийм
М1: хүн юм уу?
Х1: хүн ерөөсөө юм сайн мэддэг л тийм хүн нэвтэрхий сайн мэддэг л тийм хүн
М1: үзмэрч үү?
Х1: тийм үзмэрч
Оросоор ярив
Х1: тэгээд тэрнийгээ дуудуулж авчраад энэ газар дээрээ байлгаж байгаад тэгээд асуужээ. Тэгсэн чинь өө энд бол тийм энд бол та нар ерөөсөө яагаад ч амьдарч чадахгүй газар юм. Яагаад вэ гэхээр энэ чинь 3 чухал уулын хэлэлцээртэй газар юм байна
М1: аан 3 уулын уулын хэлэлцээртэй
Х1: тэр тийм тэр нь юу вэ гэхээр
М1: энэ чинь манжуудад тэгж хэлж байгаа юм уу
Х1: тийм манжууддаа тэгж хэлсэн
Оросоор ярив
Х1: тэгээд өнөөдөх чинь энд та нар ерөөсөө яагаад ч оршин тогтнож чадахгүй юм байна. Өөр газар оч
Оросоор ярив
М1: ямар ямар уулыг хэлж байгаа юм
Х1: тэгэхээр Отгонтэнгэр
М1: Отгонтэнгэр
Х1: нөгөө Завхан аймгийн
М1: тийм тийм
Х1: тийм манай энэ Богд хайрхан
М1: Отгонтэнгэр, Богд хайрхан энэ.
Х1: энэ говийн одоо Баацагааны Богд энэ Баацагааны Богд
М3: энэ Баацагааны Богд
М1: аанхан Баацагааны Богд тэр юу вэ
Х1: 4 мянган метр өндөр шүү дээ энэ чинь
М1: за
Х1: тийм энэ чинь өнөө 57 оны 11 дүгээр сарын 7-ны 11 цаг 0 4 минутад юм байгаа юм. Нэг тийм газар манай энд чинь тийм хөдөлгөөн болсон шүү дээ.
М1: аанхан
Лхагвагийн Пүрэв 10:24
Оросоор ярив
Х1: тэгээд тийм 422 мянган метр цуурсан юм.
М1: Хэдэн метр цуурсаан
Х1: 422 мянган метр
М1: ингээд доошоо юу цуурсан
Х1: манай энэ Богд уул чинь дотроосоо 400 метр өндөр уул гарсан юм даа аан тэгээд янзын их ан гарсан шүү дээ аан тэгээд 6 сум ор барилгагүй болоод
М1: өө еэ еэ
Х1: тэгээд Өвөрхангай аймгийн тэр Зүүн Богд ортол энэ талын цуурхайны үзүүр энэтээ тал нь энэ Чандмань ортол цуурсан юм.
Оросоор ярив
Х1: тэгээд манай эндээс тэр манжууд чинь нүүж Ховдод очиж тэр ногоон хэрмийг чинь байгуулаад
М1: аан
Х1: тэгээд тэнд амьдарсан юм гэнэ лээ
Оросоор ярив
Х1: тэгээд тийм 200 гаран жил болсон түүхтэй л юм гэнэ лээ
Оросоор ярив
Х1: тэгээд нөгөө Хатанбаатар Магсаржав чинь манай эндээс мянган цэрэгтэй явж тэрнийг чинь дарсан шүү дээ
М1: аанхан эндээс гарсан юм уу
Х1: өө юу газар газраасаа цугласан
Оросоор ярив
Х1: тэгээд Магсаржав гуай тэр мянган цэрэгтээ ерөөсөө өөрөө буудаг хүн байсан юм гэнэ лээ. Буучхаад тэр номын чадал их сайтай л хүн байсан байгаа юм. Тэгээд 1 бүхэл цагаан будаа залгиулдаг байсан юм гэнэ лээ.
М1: аан
Х1: бүхэл цагаан будаа ер тэр тарнитай удаа залгиулдаг байхгүй юу
Оросоор ярив
М1: нөгөө нэг юм шивнээд үү
Х1: тийм за юмаа тарнидчихаад л за нөгөө бүх цэргийнхээ тоогоор мянган цэрэгтээ өгнө М1: тэгээд тэд нар чадалтай
Х1: тэд нар тэрнийг бүхлээр нь за морь то 2-ын амийг энэ аварна шүү гэж өгдөг байсан юм гэнэлээ
Оросоор ярив
Х1: тэрнийг яагаад сайн мэдэж байна гэвэл миний аав тэр мянган цэргийн тоонд орж явсан М1: тийм үү
Х1: орж явсан хүн юм байналээ
Оросоор ярив
Х1: тэгээд аавынхаа ярьсан юмыг л энэ хүүхэд байхдаа би тогтоочхож байсан. Ийм учир ийм ийм учиртай юм байгаа юм
М1: аан зөв зөв за
М2: тэр таны энэ нутгийн хайрхан одоо хүмүүст тусалдаг уу танай нутгийн хайрхнууд одоо хүнд туслах уу танай нутагт
Х1: тэрнийг бол сайн мэдэхгүй
М1: тэгэхдээ хүмүүс тахидаг биздээ
Х1: өө ерөөсөө бид нар залбирна, ерөөсөө тахина ийм юм бол хийгдэнэ ээ тэгдэг юм, тэгэхээр бол тэр өдрийг нь бид нар бол одоо очиж чадахгүй ч гэсэн нутаг дээрээсээ юм өргөнө залбирна. Тийм ингэдэг л юм даа.
Оросоор ярив
М1: за
Х1: за тэгээд тэр Хатанбаатарын тэр будаа залгисан цэргүүд дотор манай аавын одоо ярьсан домгоос би нэг цухас дурдаадахъя.
М1: за
Оросоор ярив
Х1: Банданов чинь орж ирээд
М1: Банданов
Х1: тийм за Улаангом, Улиастай 2-ыг эзэгнэчхээд
Оросоор ярив
Х1: одоо Завхан аймгийн төв шүү дээ. Тэгээд энд Хатанбаатар тэр 2 2 талд хоёулаа 1 нь мянган цэрэгтэй нөгөөдөх нь бол баахан орос цэрэгтэй тэгтлээ зэвсгийн чадал их сайтай
Оросоор ярив
Х1: Холын тусгалтай буутай ойртож ирвэл пулемётоор шүрших тийм чадалтай буутай байсан юм гэнэ лээ. За тэгээд тэр бүхэл цагаан будаа залгисан цэргүүдийг ерөөсөө бууны сум ерөөсөө онодоггүй
Оросоор ярив
М1: цагаан будаа байна уу
Х1: цагаан будаа
М1: за за шар будаа юм уу гэж бодсон
Х1: тийм үү цагаан будаа
Оросоор ярив
Х1: тэгээд орой нөгөө урцандаа тэгээд 3 хоног байлдсан юм гэнэ лээ. Тэгээд яахав Банданов бол өө нэг талын зах л эзэлчихье тэд нар манайхан ерөөсөө 1 ийм дэлэн бороохойтой л байдаг байсан юм гэнэ лээ. Суран сагалдаргатай тэгээд зэвсэг байхгүй.
М1: аанхан
Х1: ерөөсөө барьсан юм нь л тэр
М1: одоо нэг ийм шидэм юм шиг үү
Х1: тийм цохидог тийм одоо нэлээн бүдүүн л мод л доо. Дэлэм гэдэг чинь тэрнээс дооших энэ баганаас баганын тийм хэмжээ
Оросоор ярив
Х1: хэмжээ нь ийм байсан л гэж ярьдаг юм. Мухар тохой гэсэн үг тийм мухарт алд гэсэн үг
Оросоор ярив
Х1: тэгээд л өдөржингөө байлдана. Ерөөсөө 3 эгнээ жагсааж жагсчихаараа та нар мориныхоо жолоог ийш нь нэг дараад л ийш нь нэг дараад л тэгээд л наанаас нь давхисаар байгаад л дунд нь ороод л цохилчхоорой гэдэг байсан юм гэнэ лээ
Оросоор ярив
Х1: тэгээд дунд нь ороод л цохилно. Эхлээд л наанаас нь давхиж байхад л өнөө бууны сум чинь зүгээр бүр энд тэндгүй л ингээд л газар гох гох цохиод л тусаж байдаг гэнэ л дээ
Оросоор ярив
Х1: тэгээд л дунд нь ороод л өнөө бороохойгоор нь цохилчихдог байсан юм байна лээ
Оросоор ярив
Х1: тэгээд л 3 хоног байлдаад л өнөөдүүл чинь ерөөсөө эд нар чинь үхдэггүй улс юм гээд л тэгээд л орой нэг урцандаа эргээд цугладаг гэнэ л дээ өнөө мянга цэрэг за өнөөдөр та нар яасан бэ гэхтэй зэрэг өө миний морины жолоо тас буудагдсан миний эмээлийн бүүрэг хага буудагдсан миний үүрч явсан сэтгүүр цахиур бас буудагдсан өнөө гаансны тийм
М1: зөв зөв
Х1: түрүүнд яваад гаансны мод тас буудагдсан, дөрөөний сур тас буудагдчихсан
Оросоор ярив
Х1: малгай нь цоо буудагдаад малгайны сагалдарга тас буудагдаад малгайгаа хаяад орой нь ирэхдээ авдаг энэ тэр гэж ярьдаг байсан юм гэнэлээ. Тэгээд л цэрэг морь 2 ерөөсөө бууны сум тусаагүй л ирдэг
М1: тэр тарниас болсон юм уу
Х1: тийм тэр тарний л чадал гэдэг юм.
Оросоор ярив
Х1:за тэгээд миний мэдэх гуравхан цэрэг осолдож байсан гэж
М1: аав хэлж байсан
Х1: манай аав ярьдаг байсан юм.
М1: тэгээд тээр юу гэхдээр зэрэг нэг 3 цэрэг тэр унаагүй морьдоо нөгөө агтаа хариулаад Кээр байж байдаг байж л дээ. Тэгсэн нэг сэтгэлийн хөөрөлтэй л хүн байсан юм шиг байгаа юм. Өө манайхан байлдаадахъя би очиж байлдчихаад ирье та 2 агтан дээрээ байж бай гэж хэлээд давхисан чинь нэг цэргүүдээс өнгөрсөн бууны сум дээр тал давхиж явсан хүнийг алчихсан байсан юм гэнэ
Х1: тэр чинь будаа идсэн байсан юм уу
Х1: тэр будаа идээгүй байхгүй юу
Оросоор ярив
Х1: тэр хүн алагдсан наана тэр нэг ганц хар буутай хойно танай орос нутагт байж байгаад ирсэн нэг цэргийн дарга байсан юм гэнэ лээ
Оросоор ярив
Х1: Пунцаг гэж тэр. Жаахан хувьсангуй гэнэ л дээ. Тэгээд энэ ширхэг цагаан ганц будаа юунд хэрэгтэй юм аль тэр идэшний ямаанаас нэг ямаа чирээд ир гэж хэлээд цэрэг явуулаад нэг ямаа чирж ирүүлээд тэгээд толгой руу нь нөгөө гар буугаар нь 3 буучихсан үхээгүй юм гэнэлээ
М1: ямаанд уу
Х1: тийм тэгээд нөгөө будаагаа залгиулчхаад л буучихсан юм гэнэ лээ. Тэгсэнд нь тархи руу нь га гар буугаар 3 буудаад өгөхгүй болохоор нь хоолойг нь огтлоод алдсан юм гэнэ лээ. Тэгээд тэр тэр будаа идээгүй байсан байх тэр тэр суманд өртсөн байсан гэж
Оросоор ярив
Х1: тэгээд эд нар ерөөсөө ор үхэхгүй байна гэж хэлээд тэндээсээ энэ Улиастайд байсан цэрэг нь цаашаа Улаангом руугаа зугтаагаад тэнд очсон очиж нийлжээ. Тэгээд хойноос нь очоод хөөцөлдөж явсаар байгаад тэгээд Улаангомд очоод нэг өдөр шөнө 2 байлдаад тэгээд эд нар чинь ерөөсөө ор үхдэггүй юм гээд тэгээд цаашаа хил даваад явчихсан юм гэнэ лээ гэсэн. Энэ бол домог шүү. Тийм тэгтлээ л аавын ярьдаг яриа тэр мянган цэрэг л бүтэн ирсэн гэж тийм домог юм байгаа юм
Оросоор ярив
М1: Заа
Х1: за тэгээд тэндээсээ Ховдын ногоон хэрэм чөлөөлөх болоод явсан юм гэнэ лээ. Тэгээд явж байгаад Ховд дөхөж очоод тэгээд бид нар харь гүрний харилцах дайн явж байна даа нутгийн ард түмэн минь нэг балт сүх туслаад л гэж хэлсэн чинь нэг 70 гаран балт сүх цугласан юм гэнэлээ
М1: Балцаг аа
Х1: балт сүх, том сүх аанхан том сүх байхгүй юу
М1: За
Х1: тэгээд тэр том сүхийг тэр үеийн хуурай их сайн байсан энэ хуурай гар чинь ингээд ирлүүлчихсэн юм байна лээ. За тэгээд 1 ийм мухар тохой мод ингээд сул шороон дотор нэг дунд чинээ ортол ингэж нөгөө ширэн ултай гутлаа ингээд тойруулаад шороог нь сайн нягтруулж гишгэчхээд тэгээд тэр лүү орой руу нь битгий цавчаарай гэлтэй цавчаарай. Тэгээд энүүнийг зүсэж унагасан балт сүх тэнцэнэ гэж хэлж нэг 10 балт сүх тэнцүүлж авч байсан юм гэнэлээ
М1: Хамгийн сайн
Х1: нэг хамгийн сайн сүх л байхгүй юу. Тэгээд тэрнийг кус гэдэг мод чинь манай эндхийн хамгийн бөх мод шүү дээ
М1: Тийм тийм
Х1: тэр кусаар ишлүүлсэн юм гэнэ лээ
М1: аан
Х1: тэгээд нэлээн том цоорхой ишний нэг үзүүр дээр гаргачхаад, тэрнийг суран сагалдарга нэлээн бүдүүн суран сагалдарга хийчхээд ирийг нь илгээр хамгаалаад өнөө нэг тийм сав хийгээд зүсчий нь гэсэн үг юм л даа. Тэгээд тэрнийг нэг тэр мянган зэрэг дотроо барилдуулаад ер нь дээшээ одоо гараад ирдэг нэг 10 цэрэгт бариулаад тэгээд Хатанбаатар бол хамгийн түрүүнд л явдаг тэр цэргүүдийнхээ тэгээд л тэр 10 молцогтой цэргийг дэргэдээс дэргэдээс нь салгадаггүй байсан юм гэнэлээ за тэгээд
Лхагвагийн Пүрэв 21:28
Оросоор ярив
Х1: за домог гэхээр чинь л ийм юм яриад байгаа шүү
М1: за за бид асууна аа
Х1: за би одоо дахиад үргэлжлүүлж ярилаа
М1: за за
Х1: тэгээд өдөр унтуулчхаад шөнө яваад байна гэнэ
М1: өдөр унтуулчхаад нөгөө мянгаа юу
Х1: тийм за өдөр унтуулчхаад шөнө явдаг гэнэ тэгээд 2 өдөр тэгж унтуулчхаад 3 дахь өдрөө унтуулчхаад шөнө нь за бүх цэргүүд хажуудаа морио көтлөнө шүү. Ерөөсөө хоорондоо ерөөсөө ярьж болохгүй за арван балт сүхтэй цэрэг надтай хамгийн түрүүнд явна аа. За тэгээд өнөө шөнө Ховдын ногоон хэрэмд тулна шүү
М1: аанхан за
Х1: тийм учир хоорондоо ерөөсөө ярьж болохгүй
М1: чимээгүй
Оросоор ярив
Х1: тэгээд тэр үед бас холбоо их сайн байсан юм байна гэж одоо би боддог юм. Тэгээд яахав дээ хүүхэд ахуй цагт чинь би одоо хүнээр үлгэр яриулаад л ер нь бараг тогтоочихно. Их бас ой сайтай байсан юм би тэгээд тэр аавын ярьсан юмыг хүнтэй л ярина л даа бид нарт юу гэж ярьж өгөх вэ дээ тийм ээ
М1: тийм тийм
Х1: тэгээд сонсоод л хүнтэй ярьж байхаар л тэрнийг ойлгож авч байсан юм байгаа юм. Тэгсэн чинь шөнө хамгийн 3 дахь шөнөө ингээд цаашаа цувж байсан чинь тэр бараан юмны ёроолд л туулчхаж гэнэ. За энэ ногоон хэрэм юм байгаа юм энийг бүсэлнэ шүү гадагш нь ганц хүн буулгаж болохгүй тэрүүнээсээ холдож болохгүй шүү та нар
М1: шөнө очиж байна уу
Х1: шөнө очсон
Оросоор ярив
Х1: 2 үзүүрийн цэрэг нийллээ гэхэд нь зэрэг хойдох цэргүүддээ цөмөөр нь хийлгэчхээрэй гэсэн юм гэнэ лээ
М1: яаж нөгөө
Х1: 2 удаа нөгөө Кэрэмний нийллээ тийм тэр лүүгээ тойроод л яг очоод л 2 үзүүр нийлэх нь л дээ тэгэхдээр зэрэг хойдох цэргүүддээ хэлхэж хориод тэгээд нааш нь хэл дамжуулаадах тэгээд л нөгөөдөх чинь үүр цайгаад нэг холын юм сайхан үзэгдээд ирэх юм тэндээр за наад сүхнийхээ элгийг ав энэ даамангийн хаалгыг буулгаадах гэсэн юм гэн
Оросоор ярив
Х1: тэгээд өнөөдүүл чинь яасан гэхээр нөгөө Хатанбаатарын цэргийг ирнэ гэдгийг мэдээд тэгээд ер нь ч түрүүнд ч бэлдсэн байсан юм шиг байгаа юм. Ийм ийм ийм тэрвэгэр амтай буунууд үйлдвэрлээд нөгөө манжууд чинь дотроо тэгээд тэр тэрвэгэр амтай буугаа
М1: ямар амтай гэнэ ээ
Х1: тэрвэгэр амтай ийм том амтай буу байхгүй юу
Оросоор ярив
Х1: бууны гол төмөр чинь нарийхан шүү дээ. Тийм тэгээд аман дээр нь ийм тэрвэгэр ам хийчих хийчхэж л дээ. Тийм тэр угаасаа хятадуудын л муу санаа байсан гэж байгаа юм. За тэр нь яасан бэ гэхээр Ховдын ногоон хэрэмний тэр дээд талаараа бол 2 хүн зөрөөд явчихдаг тийм өргөн хэрэм байсан юм гэнэлээ
Оросоор ярив
Х1: тал талдаа 4 даамангийн хаалгатай
Оросоор ярив
Х1: тэр 4 даамангийн хаалганыхаа дотор талыг нь яасан бэ гэхээр хайрга чулуу 2 чигжчихсэн, 3 давхар ийм шуудайгаар босгоноос нь аваад тийм тотгонд нь тултал хамгаалалт хийсэн хийх учиртай байсан юм гэнэлээ
Оросоор ярив
Х1: тэгсэн чинь өнөө Хатанбаатарын цэргийг чинь ойртчих дээр зэрэг хамгийн сүүлийнхийг нь чулуу, хайрга хоёроо авч чадаагүй элсээр дарчихсан байсан тэгээд тэр элсэнд зориулж тэр 10 молцогыг ирлүүлж очсон байсан гэж
М1: за яаж байгаа юм за орохдоо юу
Х1: за тийм тэгээд өнөө тэгээд одоо
М1: сүүлчийн хэдэн цэрэг бол орж чаддаггүй элсэнд дарагдаад
Х1: тийм тэгэхээр чинь өнөө дотор талдаа л ерөөсөө юм оруулахгүй л гэсэн санаа байхгүй юу
М1: тийм тийм
Х1: тэгэхтээ зэрэг өнөө даамангийн хаалгыг чинь 10-н иртэй балт сүхээр чинь цохиод цавчиж буулгаад тэгээд энэ шуудайг чинь зад цохичихдоо тэр нэг элс ч нураад буучихдаг тэгээд дотор нь орох дээр зэрэг өнөө тэр их амтай буугаа сугалж энэ доторх дайснаа хариу хийх юм байхгүй. Тэгээд өөрснөө ерөөсөө ямар ч хариу хийгээгүй чадуулчхаж байсан юм
Оросоор ярив
М1: тэр чигээрээ бууж өгсөн үү
Х1: үгүй ээ яах вэ дээ цөмийг нь алчихгүй юу. Тэр цөмийг нь устгасан юм гэнэ лээ. Одоо дотор байгаагаа Хятад устгаад энд байгааг нь манайх устгаад л тэгээд л нэг юм манж чинь тэгж дарагдсан л аюултай амьтан л байсан юм шиг байгаа юм аа
М1: за за
Х1: тэгээд өнөө бүх алагдсан өнөө шарилыг чинь бүгдийг нь голд нь овоолоод тэгээд тэрнийхээ удаан шатдаг одоо тэр гурил, будаа, нэг цай тиймийг нь их дээр нь овоолоод доод талд нь дандаа амархан шатах бараануудыг нь ингээд л хүрээлбэл ингээд тойруулж ингэж бүгдийг нь овоолчхоод л тэгээд л бүх цэргүүд жагсаадах л гэж юм тэгээд л жагссан юм билээ. Үгүй ээ тэгээд л нэг муу өдөр дунд мөн тэр бараан дотроос минь хятадууд бол гарч ирээд алагдаж л байсан гэдэг юм
М1: бүүр амьдаар уу
Х1: тийн тэгээд хонхор газраа монгол гутлын шагайгаар татаж байсан юм гэнэлээ цус нь тунасан
Оросоор ярив
Х1: тэгээд. энэ бараан дотроос шинж сэтэрхий утас тэвнэ авч бол болохгүй шүү гэж шинж сэтэрхий шинж утас Аан тавьж болохгүй шинж утас сэтэрхий тэвнэ авч болохгүй аанхан аюултай юм хийсэн байгаа биз тэр бараан дотор ерөөсөө сэтэрхий тэвнэ гэдэг чинь бол ерөөсөө ямар ч юм битгий ав л гэсэн үг байхгүй юу
Оросоор ярив
Х1: тэгээд л өнөө барааг чинь шатаачихсан гэдэг юм. Тэгээд л бүгдийг нь шатаагаад л за яг шатаад дуусаад өнөө шөнө эндээс гарахгүй бол бид нар болохгүй гэж хэлээд л тэгээд л тэр тэрүүнээсээ наашаа гарч тэр хаалгаараа гараад л цувсан юм
Оросоор ярив
Х1: тэгээд наашаа явж байж нэг хоночхоод л хоночхоод л маргааш нь явж байсан чинь ерөөсөө 3 эгнээгээрээ л ингээд л явж байгаа юм гэнэ л дээ
Оросоор ярив
Х1: 3 эгнээгээр цувахад нэг цэрэг сондгойрох ёстой шүү дээ. Тэр нь туг баригч байсан гэдэг юм
Оросоор ярив
Лхагвагийн Пүрэв 30:24
Х1: тэгээд нөгөө мянган цэрэг ингээд цувж байсан чинь хойноос нэг цэрэг катгуулчихлаа яах вэ гээд одоо үхлийн юун дээр л ачсан байгаа юм л даа
М1: хатгуулчихлаа гэж
Х1: хатгавал хатгаад үхэх гэж байна л гэсэн үг юм л даа
Оросоор ярив
Х1: тэгсэн урд талаас нь нөгөө Хатанбаатарт чинь л очиж хэлсэн юм байна. Тэгсэн чинь отчид хэлээд энэ тан өгөөд ид гэж хэлсэн юм байна тэгсэн чинь эм тан өгсөн чинь улам хүндрээд болдоггүй яах вэ гэсэн чинь
Оросоор ярив
Х1: үгүй ээ тэгвэл зурхайчид хэлээдэх. Та 2 зурхай зураад юунаас болж вэ тэгээд та 2 хамжаад шалавхан эдгээ юу гэж бас үүрэг ирсэн гэж байгаа юм
М1: өөрөө Магсаржав уу
Х1: Магсаржав тэгж үүрэг өгсөн
Оросоор ярив
Х1: тэгээд нөгөөдөх чинь тэгээд л тэр зурхайч зурхай зурж үзэж өг үгүй ээ энэ чинь хятадын юмнаас юм авчихсан хүн биш үү гээд л
Х1: тэгээд тэгвэл юунаас болж вэ тэрнийг нь мэдчихээд шалавхан биеэс нь шалгаад үз юм гараад ирвэл шалавхан шатаа гэсэн юм
Оросоор ярив
Х1: биед нь шалгаад үзсэн юм гарсангүй. Тэгээд чи харанхуй болчхоод тэгээд л тэгээд өнөө цэрэг шөнийг нь байхгүй болж хоносон юм билээ за бид нар дайснаа дарчхаад одоо ингээд буцаж яваа улс хүний нутаг дээр энэ шарилыг ерөөсөө энэ чигээр нь орхиж ерөөсөө болохгүй. Энүүнийг бол ерөөсөө устгана. Тэгэхээр зарим нь одоо сүрэл хормойлж ирээд, зарим нь аргал, зарим нь хомоол хормойлж ирээд ерөөсөө их том гал болго тэгээд энэ шарилыг ерөөсөө бүгдийг нь шатааж устгачхаад явна
Оросоор ярив
Х1: тэгээд өнөөдөх чинь хамгийн сүүлдээ хардаад байсан юм шиг байгаа юм. Морь даасан цэрэг нь хаана байна тэр морийг нь хөтлөөд ирлээ гээд энэ байхгүй болчихсон цэргийн морийг авчрахгүй юу
Оросоор ярив
Х1: тэгээд эмээлийг нь аваад байсан чинь тохом зөөлөвч зөөлөвч нь нуруун талдаа тохом нь эмээлийн талдаа нөгөө хамгаалалттай тохдог юмыг тохом зөөлөвч 2 гэнэ шүү дээ. Тэр хоёрынхоо завсар 16 мод үүдэн хуар нугалаад тэр 2 завсарт нуугаад тохчихсон байснаас болоод тэр цэрэг нас барж байсан гэж
Оросоор ярив
М1: 18 мод гэдэг чинь 18 ширхэг гэсэн үг
Х1: 16 мод гэдэг чинь 2 дээлийн л өнгө л гэсэн үг юм л даа
Оросоор ярив
Х1: тэгээд миний мэдэх ийм л 3 цэрэг осолдож байсан гэж манай аавын дурсамж. Тэгэхээр тэр манжууд тэр бараанд нь аюултай юм хийж хийдэг байсан нь мэдэгдэж байгаа юм. Тэгээд тэрнийг зүгээр би нэг эш татаад би нэг юм зүгээр хар ухаанаар боддог юм л даа. Монголыг чинь олон болгохгүй гэж манайхыг чинь улаан, цагаан бурхан тэр тэмбүү яр гэдэг юмаар
М1: устгаатай байсан
Х1: тийм үр хөгжил байхгүй болгодог юмыг чинь хийж байсан шүү дээ урдах чинь. За тэгээд тэрнийг бол хэн салгаж өгсөн бэ гэхээр би би шарыг нь салгаж өгсөн гэж их баярлаж явдаг дотроо Японыг манай хөрсөн дээр гарч ирэхэд манайд хэн салгаж өгсөн бэ би бол шарыг нь салгаж өгсөн гэж би харин ер нь юманд би та нарыг нүүрийг чинь үзэж долигонож байгаа юм биш би ерөөсөө л шударга чигээрээ л байна. За би тийм учраас би хойд шарыгаа бол арай л ер нь ямар ч байсан л ингэж боддог. За за урдахаа бол ер нь л дандаа хардаж ингэж за идэж уух юманд ч өмсөх зүүх юманд ч гэсэн их юм ирж байгаа даа гэж би боддог хардаж
Оросоор ярив
Х1: явдаг юм даа.
Оросоор ярив
М1: одоо тэр хятадууд манжууд чинь наашаа авчирсан бараанд бол нэг одоо өвчин тусгаадаг байсан юм уу нэг юм одоо тарни марни ч
Х1: ер нь л янз бүрийн л юм хийдэг байсан байх
Оросоор ярив
Х1: ерөөсөө л ийм л юм чинь
М1: Магсаржав Магсаржав чинь лам байгаагүй тийм ээ
Х1: лам байгаагүй байгаагүй
М1: чадалтай байсан
Х1: тэгээд тэнгэр эрхэстэй л одоо тийм нэг ёстой бол одоо нэг бөө гэж ярьж байна даа. Зүгээр ер нь их л чадалтай хүн байсан гэдэг юм. Чадалтай тийм нөгөө бас нэг увдистай ганц цагаан будаа тарнидаж залгиулчхаад тэр нь сум унахгүй болгоно гэдэг чинь бол тэгээд бас л асар их чадалтай шүү
М2: За танай нутагт чадвартаа их хүчтэй лам нар байсан уу? Хуучин
Х1: хуучин байсан гэдэг юм аа зүгээр би бол одоо тэрнийг ер нь нарийн сайн мэдэхгүй байна тийм зүгээр одоо нэг янз бүрийн юм хийдэг одоо хүнд нэг хар буруу санахтай гээд тэр хараал ширээл хийчихдэг ч юм уу тиймэрхүү улсуудын түүх домог бол нэлээн бий л дээ. Одоо хулгай зэлгий хийж байсан хүнийг бол яах вэ дээ. Тэр бол тэр ламын чадал юм л даа. Одоо жишээлбэл морийг нь авах гээд очихтоо зэрэг нөгөө морь нь идэх гээд яваад болохгүй болохтой зэрэг нөгөө чөдрийг нь авахын тулд ингээд нарийн шилбээр нь атгаад ч татчихсан. Тэгээд өнөө морийг чинь шөнөжингөө дагаж сууж хоночхоод маргааш нь өнөө эзэн нь бүүр нар нэлээн хөөрсөн хойно хөөе хөөе нааш ир нааш ир гэсэн чинь гар нь тавьчихсан. Үгүй тэгээд хүний эрхэнд орчихсон хүн яах юм тэгээд л яваад л очсон гэж байгаа юм.
М1: дагаад
Х1: тийм
М1: тэгээд тэр чинь л лам тайлж өгөх үү
Х1: үгүй ээ тэгээд тэр лам л тийм чадалтай байхгүй юу тэгэхээр
М1: аан тийн зөв зөв
Оросоор ярив
Х1: чоно ирээд юм идээд болохгүй нь гээд ламд тэр шүтдэг ламдаа хэлсэн чинь за би 3 хоногийн арга хийгээд өгье гэсэн юм гэнэ лээ. Тэгсэн чинь нөгөө чоно чинь өнөө айлын хонь дотор орж ирж байгаад ерөөсөө давхиад л дарж авчхаад л дахиад л дарж аваад байсан чинь эрүү нь зуурчихсан ам нь ангайж чадахгүй тэгээд тийм чадал чинь бол бас л сайн чадал шүү дээ
Оросоор ярив
Х1: тэр чинь бол бас тухайн үедээ тэр ном эзэмшсэн байх. Чадал нь бол асар сайн чадал шүү манай энэ тэр көгшчүүл ярьдаг байсан би үзээгүй л дээ. Тэр бойтог Пунцаг гэж хүний гарыг тэгж татуулж байсан юм байна лээ өнөө морины сагалдарга татуулаад
М1: аан бойтог
Х1: бойтог Пунцаг
Оросоор ярив
М1: тэр ламын нэр нь
Х1: бишээ
М1: хулгайчийн нэр
Оросоор ярив
Х1: тэр чинь бол хулгайчийг бас сайн чадаж байгаа юм шүү
М3: танай нутагт сайн эрчүүд байсан бэ
Х1: сайн нэр ч бай байлгүй яах вэ байсан
М1: алдартай
Х1: тийм тийм алдартай сайн сайн эрсүүд их л домог л доо
М1: За тэр домог л бид нар сонирхож байгаа шүү дээ
Х1:тийм за ер нь дандаа өөрийн нутгаасаа авдаггүй дандаа гаднаас тэгээд 1 2-ын хооронд нэг юм биеийнхээ юмыг аваад байгаа юмнууд чинь бол нэг их сайн эрийн тоонд орохгүй шүү дээ тэ. Бүүр одоо манай эндээс юм уу, Архангай юм уу, Завхан ч байдаг юм уу Өвөрхангай ч байдаг юм уу тэр Өмнөговь байна уу Төв аймагтаа байна уу тэгж очиж одоо хулгай хийж ирж байсан. Тийм сайн эрүүд бол үнэндээ бас сайн эргэхээс өшөө арга байхгүй шүү дээ
Лхагвагийн Пүрэв 40:30
Оросоор ярив
Х1: манайд ч одоо тэр Шадавын уяа Доогий уяа
М1: тийм нэр нь юм уу?
Х1: тийм нөгөө хулгай хийж ирсэн юмнуудаа аваачаад оруулчих оруулчхаад ерөөсөө гарч чаддаггүй тийм л юм аман доор нь нэг хороо барьчихтай зэрэг л ерөөсөө гарч чаддаггүй тэгээд тэр дотроо өвсөө идчихээд л байж байдаг
М1: голцуу морь уу
Х1: ер нь адуу л ер нь адуу хулгай хийдэг байсан юм байгаа юм
Оросоор ярив
Х1: тэр газар хөдлөлтийг бол би ерөөсөө дандаа хэвлэл дээрээс л олж харж байсан тийм тэр газар хөдлөлтийн тухай бол тэгээд би яг энэ ойд одоо үлдчихсэн байгаад байгаа юм
Оросоор ярив
Х1: тэр өдөр би хээр аргал түүж явсан юм тэгээд аргал түүгээд явж байсан чинь л газар хөдлөөд уналаа тэгээд намайг газар шилгээнэ гэдэг л болж байна гэж бодож байсан. Тэгээд л нэл анх эхлээд энэ талаас л юм дуугарах шиг болсон юм. Тэгээд л ийшээ ингээд л явсаар байгаад л бүр ийшээ өнхрөөд л явчих шиг болсон юм
М1: дуугарч байгаа юу
Х1: их дуугарсан тэгээд л манай эндхийн уулын чулуунууд чинь зүгээр нураад нураад л бэлдээд орж ирээд бэлд нь ороод ирчихсэн юм даа
Оросоор ярив
Х1: тэр чинь 11,5 балл хөдөлсөн гэдэг юм
М1: өө ёо ёо 10 балл аа
Х1: 11,5 балл
М1: ёо ёо ёо ёо тэр чинь мундаг хүчтэй хөдөлсөн шүү дээ манай энд 6 сум ор барилгагүй, 8 сум гээч ор барилгагүй болж байсан юм гэнэлээ. Тэгээд ер Баянговийн нөгөө нурчихсан байшингуудынхаа нурангийг аваачаад асгаж байсан юм гэнэлээ. Тэгээд л юманд ийш тийш нь зөөсөн юм билээ. Тэгээд Баянговийн тэр захиргааны дарга нь сумын дарга нь нэг эвэр гаанстай байсан юм гэнэ лээ. Тэгээд за даргын эвэр гаанс л нэг бүтэн байгаа бусад нь ингээд өнгөрсөн өнгөрсөн гээд л тэгсэн тэгсэн чинь өнөө шигшилт чинь өнөө эвэр гаанс нь юу ч үгүй бутарчихсан байсан гэдэг юм. Өнөө туйпуу дээрээс нь унаад дарагдчихгүй юу
М1: Тэр одоо газар хөдлөлт болоход чинь зүгээр лус савдгийн нөлөө юм уу юуны нөлөө байдаг юм
Х1: үгүй ер нь газрын түлхэлт байдаг байх аа
М1: зүгээр түлхэлт тийм доороос уу тэр одоо эзэд мэзэдтэй хамаагүй
Х1: 400 метр уул гарсан л гэж л бичиж байсан юмдаг. Тэгээд тэр чинь 2 3 хоногийн дараа тэр ан дотор ямаа нь майлаад л байсан гээд ямаа нь майлаад үхээгүй тэр ан дотор байгаад байсан гэж тэгж л домог зүгээр тэр ч домог л болж яригдаж байсан юм даа. Тэгээд л сонинд сурвалжлагч нар Үнэн сонин дээрээсээ л би голцуу олж үзэж байсан юмдаг. Тийм л юмнууд болж байсан
М1: та амны тамхи татдаг уу
Х1: татахгүй тэр 2 юм чинь одоо Бурхан багш шиг одоо заасан номтой тэгээд ер нь хамгийн урьдаар л тэвчих юм л архи тамхи 2 л гэсэн байгаа шүү дээ ерөөсөө
М1:за за, үгүй ээ үгүй би зүгээр танд өгөх гэсэн юм үгүй ээ үгүй ер татах нь уу үгүй юу нэг их хүн чинь татдаг хүн нэг яриад байхаар бас нэг татах дуртай шүү дээ тэгээд тэгээд асуусан юм за за хүүхдүүд асуу
М2: одоо ноён нутгийн алдартай хүчтэй бөх танай нутагт байсан уу бөх бөх барилдагч байсан уу тийм алдартай цуутай их хүчтэй мундаг
Х1: за тэгээд тэр Бөхцагаан гээд нэг хүний тухай ярьдаг бай байсан юм аа зүгээр. Одоо би тэр домгийг яг эвлүүлж ярина гэх дээр зэрэг бас чадахгүй л байна
М1: юу ярьдаг байсан юм
Х1: тэр Бөхцагаан гэдгийн одоо Гатавчийн ам гэж энэ Бөмбөгөрөөс наана бий л дээ
М1: аанхан
Х1: тэрний наана гатавч тийм тэр Гатавчийн аманд л ер нь жинхэнэ тэмээний хяраатай нэг тийм цагаан хад доогуур нь ингэж юм ивээд тогтоочихсон нэг тийм хад байдаг юм байна лээ. Тэр Бөхцагаан гэдгийн өргөсөн чулуу л тэр босгосон чулуу л юм гэж ярьдаг байсан. Зүгээр нэг тийм домог юм байгаа юм аа
Оросоор ярив
Х1: тэр өшөө тийм том цуутай улс бол манай эндээс нэг их гараагүй гараагүй
Оросоор ярив
М2: алдартай бөхийг нас барсны дараа ондоо сумын хүмүүс яс аваад ондоо газар тавьдаг тийм юм сонссон уу
М1: үгүй ээ бид нар өөр газруудаар явахаар байна шүү дээ. Ингэж ярих юм. Одоо манайд их алдартай бөх тийм бөх, ийм бөх байсан, тэгээд тэр нас барахаар нь одоо яс нь бол ийм байсан тийм байсан. Тэгээд тэр ясыг бол дараа өөр нутгийн хүмүүс хулгай хийгээд өөрийн нутагт аваачсан тэгээд эд нар сайн бөхчүүдтэй болсон гээд танай энд тийм яриа байх уу Х1: тэр Бөхцагааны ясны тухай бас нэг тийм юм яригддаг юм аа зүгээр хаанах авсан нь би одоо хүүхэд байсан болохоор ерөөсөө тэрнийг яг ой тойнд тогтоо
Оросоор ярив
Х1: тийм юм бол надад ерөөсөө үлдээгүй байгаа юм. Тийм юм ярьдаг байсан юм зүгээр яриад тийм юм яриад байдаг байсан юм аа
М1: энэ таны хайрхан уул эзэн ямар байна. Лус савдаг уу, ямар эзэнтэй юм. Таны хайрхан
Х1: за тэрнийг ёстой мэдэх юм алга аа мэдэхгүй ээ
М1: аанхан лус савдаг мэдэхгүй ээ
Х1: зүгээр яах вэ, тийм юм бол уг нь байхгүй гэж би хэлж чадахгүй. Энэ бол бид нар эцэг тэнгэртээ эх дэлхийтэй. Дэлхийн одоо сүү болсон бид нар рашааныг нь хүртэж байдаг ийм улс энийг ганц амьдруулдаг нь яахав Зонхов бурхан энэ нар сар 2 одоо нэг сардаа дэлхий 2 талд гараад л одоо бид нарыг амьдруулж байгаа шүү дээ. Энүүнийг бол би үгүйсгэж чадахгүй. Эцэг тэнгэрийнхээ тэр ариун тансаг сайхан агаараар бид нар одоо хоорондоо ингээд л юм яриад сууж байна. Би юугаар бид нар амьдарч байгаа вэ? Эцэг тэнгэрийн ариун сайхан агаараар бид нар амьсгалаад л амьдарч суугаа шүү дээ
Оросоор ярив
Х1: сая энэ цай хийгээд өглөө дэлхийн сүү шүү дээ энэ чинь
Оросоор ярив
Х1: дэлхийн сүү надад өглөө би энийг хүртээд сууж байна энэ чинь нөгөө хаана ч явсан би бол энэ одоо сая энэ аргал түүгээд явж байхад чинь дандаа булаг руу л яваад байгаа. Би ерөөсөө энэ юм шиг сайхан юм ерөөсөө байхгүй.
Оросоор ярив
Х1: тэгэхээр энүүнийг бол би өөрөө ч их шүтдэг ерөөсөө одоо шүтэхээс ч өших арга байхгүй. Бид нарын амьдрал учраас
Оросоор ярив
Х1: төр жаахан бодлого муутай л ажиллаад байгаа. Тэгтлээ би төрийн сүлдэнд бол байнга залбирна. Яагаад залбирдаг гэвэл төрийн сүлд бол мөнк наана нь зүгээр гарч ирсэн улсууд л үймүүлээд байгаа болохоос төрийн сүлдийг бол бусниулж чадахгүй шүү дээ.
Оросоор ярив
Х1: тэгээд яахав зүгээр энд тэнд ингээд л хувилгаад тодорч л байна л даа зүгээр
М1: харин тийм сая их олон хувилгаан тодорч байна шүү дээ
Х1: одоо би тэр Мөнхсаруулыг бол ер нь би дажгүй хүн гэж бодож байгаа
М1: Мөнхсаруул чинь аль хэдийнх юм
Х1: Завханых
М1: аан Завханаас тодорсон уу
Х1: Завханых шүү дээ, одоо тэгээд яагаа вэ? Энэ ойг нь хийлээ шүү дээ
Оросоор ярив
Х1: манай 1600 тийм 1630 онд одоо тодорчхоод л одоо эхнийхээ наадам баярыг хийгээд л тэгээд тэнд баяр наадмыг хийхэд мэгзэм гэж байгаа шүү дээ. Тийм мэгзмийг марзайлж байхыг ерөөсөө морь унадаг хүүхэд болгон марзайлж байх ёстой
М1: марзайлах гэж унших уу хөгжөөх гэхгүй юу?
Х1: Хөгжөөнө. Тийм тэгээд тэрнийг кийж байвал хүнд чинь одоо сэтгэл гэж нэг юм байдаг. Сэтгэлээс итгэл итгэлээс бишрэл гээч юм бий болж байгаа. Тэгэхээр бишрэл болгон л гэсэн үг юм л даа тэр
Лхагвагийн Пүрэв 49:57
Оросоор ярив
Х1: би байж байж, сэтгэл сэтгэлээс, итгэл, итгэлээс, итгэл, итгэлээс бишрэл
Оросоор ярив
Х1: жинхэнэ биширсэн юм л хүнд хэрэгтэй болов уу гэж би бол өөрөө тэгж л зүгээр тэнэглэдэг тэнэглэдэг ч байж магадгүй онож ч байж магадгүй онохгүй байж ч магадгүй юм байгаа юм
Оросоор ярив
Х1: Тэгээд хүний хамгийн сайхан юм л сайхан сэтгэл ерөөсөө тэгээд бид нар хүнд чинь нэмэх хасах 2 энерги байх ёстой бид нар энергиэ бол хасах энергиэ багасгаж нэмэх энергиэ ихэсгэж байхын тулд бид нар сайхан мэндлэлтэй хамгийн ихдээ л инээмсэглэл тийм тэгээд баяр бахдал энэ хамгийн гоё юм байгаа юм. Тийм тэгээд энүүнийг л одоо би их ер нь одоо сэтгэлдээ их гүн тунгааж бодож сэтгэж явдаг. Тэгээд дээр үеэр бол за захиргаадалтын үед бол боловсон ёс л гэж байлаа. Зүгээр энэ одоо үед бол
М3: танай нутагт сэтэр хийх үү сэтэртэй мал байгаа юм уу
Х1: байлгүй яах вэ айл болгоны мал дотор байгаа тэр чинь байхгүй байх үндэс байхгүй
М1: ямаршуу малыг сэтэрлэдэг юм
Х1: зүгээр тэр айлын өөрийн тэр ламтайгаа яриад яг ярьж тохироод л өөрт ямар нь шаардлагатай байна тэрийгээ л сэтэрлэнэ шүү дээ
Оросоор ярив
Х1: халуун хошуутай мал гээд одоо хонь байж болж байна адуунд байж болж байна аян жинд хийгээд одоо их алс газар явж байсан одоо энэ ил цөл говьд асар их эдэлгээтэй байгаа тэмээгээ шүтэж тэрүүнд хийж болж байна. Тийм энэ хүний л бай ерөөсөө өөрийн сонголт юм байгаа юм
Оросоор ярив
Х1: тийм тэрнийг бол үгүйсгэхийн арга байхгүй. Тэр бол хувь хүнд ч байх, ёстой, ах дүү амраг садны дотор ч байх ёстой ерөөсөө энэ бол шүтдэг ямар ламаа шүтэж байна тэр лам танайд ийм юм хэрэгтэй гээд одоо тэр юмандаа үзлээ харлаа. Тэгээд тэр юмыг тэр хүнтэй зөвлөснөөр тэр айл
Оросоор ярив
Х1: тэгээд л тэр айраг цагаан ааруул идээд л тэр л амттан шимттэн алим жимс аль сайхан болгон л одоо дэлгэрч байх ийм л юм шүү дээ. Энэ бол ерөөсөө хүн болгонд л одоо байх л ёстой л гэж би одоо тэгж л боддог юм даа
Оросоор ярив
М2: ахаа нохой сэтэрлэдэг үү
Х1: нохойгүй нохойг бол ер нь сэтэрлэхгүй ээ. Нохойг бол манай энд ерөөсөө зүгээр ханиа л хийнэ үү гэхээс ер нь нохойг бол тэгж өөрийнх нь хүзүүвч бол байдаг юм
М1: аанхан
Х1: бүүр хувь хүн юу нохойндоо бас нэг сайн тийм өөрийг нь одоо өөрийг нь хамгаалж байгаагийн хувьд ч тэр тэр хоттой хонийг хамгаалж байгаагийн хувьд ч тэр бас юманд өртүүлэхгүй байхын тулд өөрийн амийг за тэгээд энэ ч одоо бас ийм юм яригддаг шүү дээ одоо хүн болж заяахын урд нохой болж төрдөг юм гэнэ лээ гэж
М1: хүн заяахын урд уу аанхан за нохой төрдөг
Х1: тийм хүн болж одоо төрөх гээд л одоо ингээд л үгүй болж байгаа юмнууд ингээд л одоо тэр сүнс гэдэг нь юм нь одоо ингээд л амьдрах болно шүү дээ тэгэхээр заавал нохой болж төрдөг юм гэнэ лээ. Зарим нь ч адуу болж төрдөг юм билээ ч гэж ярьдаг л юм
Оросоор ярив
М1: хүзүүвч хийдэг гэнээ
Х1: голцуу улаан өнгөтэй юмаар хийдэг
Оросоор ярив
Х1: нохой үхсэнээс хойш тэр сүүл хөвчихөд огтлоод тийм юм байна уу
Х1: сүүл огтолно оо сүүл таслаад аманд нь заавал өөх хийнэ
Оросоор ярив
М3: энэ ямар учиртай юм
Х1: энэ бол яах вэ тэр нэг хүн заяанд одоо төрнө гэсэн тийм л одоо агуулга юм даа. Ерөөсөө тийм нэг ёс бол байдаг юм зүгээр би бол нохойд бол тийм юм хийнэ зүгээр хийдэггүй улс байгаа л даа. Тэрнийг бол анзаардаггүй
Оросоор ярив
Х1: манай энд бол хоттой хонио хамгаалж нөгөө чононоос хамгаалахын тулд хулгайч 2-оос л хамгаалахын тулд ерөөсөө нохойг нь тэжээж байгаа юм л даа. Тийм тэгээд хонь дагуулж сургана хонь дагасан нохой чинь бол тарвага туулай бариад сурчихна. Хонь дагадаг нохой хүнд давхидаггүй юм тэр ч бас их учиртай л юм байгаа юм аа тэгээд арай ч тустай хоол идэж ууна бас тэр чинь тийм тал бол бий.
Оросоор ярив
М3: жаахан хүүхдийн шүд унасан тэгээд энэ нохойд өгдөг тийм үү
Х1: за тийм муу шүдээ миний муу шүдийг авч сайн шүд өгөөрэй гэж тэр юманд боож бас хаяж өгдөг юм. Тэгээд нохой бол аваад л идчихдэг юм.
Оросоор ярив
Х1: за тэр бол харин байдаг юм шүү
М2: өвөө тэгээд энэ сэтэрлэсэн сэтэртэй морь юм уу адуу юм уу, энэ хонь юм уу үхсэний дараа энэ заавал хүмүүстээ овооны дээр тавьдаг
Х1: тийм уул заавал өндөр уулан дээр гаргаж тавина
М2: өндөр хүндрэлтэй байх ёстой
Х1: ухархайнд нь яах вэ цагаан идээ хийж болно зүгээр сайхан цэвэр өөх хийж болно, тэгээд ууланд аваачиж одоо ер нь хүний сэтэргүй ч байсан одоо ер нь их олон жил одоо эдлэгдсэн сайн унаа олж байсан алс газар их явж байсан тийм морины толгой бол ер нь манайх ер нь өндөр уулын орой дээр тавьдаг тийм ёс бий.
М2: одоо өшөө тавьдаг уу
Х1: үгүй
М3: хонхор газарт хонхор хонхор газарт тавихгүй адууны гавал тавихгүй юу
Х1: тавихгүй, тэрнийг бол заавал өндөр уул
Оросоор ярив
Х1: одоо юм унагамааргүй тийм өндөр жасааны орой дээр тэгээд тэр хэдэн жилийн дараа харахад байж л байж байдаг тийм тийм хаданд гаргаад тавьчихсан тэр бол зүгээр тэр өнөө тэрнийг эдэлж байсан хувь хүний л асуудал юм байгаа юм.
М2: овооноос чулуу авч болох уу, болохгүй юу
Х1: за ер нь тэрнийг тэр чигээр нь аваад нисчихдэг шувуу ч гэж яаж байх вэ дээ. Зүгээр нэг өргөсөн барьсан юмыг бол идэж уучхаад л явчихдаг байх. Зүгээр бүтэн толгой аваад явдаг шувуу байхгүй л дээ манай энд тийм юм бол байхгүй.
М2: энэ жишээлбэл энэ манай нутагт байхад би тэгээд хол газар очих ёстой явах ёстой за би тэгээд манай овооноос жижигхэн чулуу авч болох уу энэ яг миний газар надтай хамт
Х1: тэр тийм яг тэр хувь хүний асуудал би эндээс одоо заавал энэ төрсөн газраасаа нэг ийм юм аваад явах ёстой гэж санаад л аваад явбал аваачаад харин өөрөө нандин тэрнийгээ юманд боогоод юм уу одоо юман дотроо хийчхээд юм уу байлгаж байж болно шүү дээ. Тэр бол үгүй гэх газар байхгүй. Манай энд одоо нэг тийм юм яригддаг юм даа. Нэг хүний нутгийн чөтгөрөөс юу бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр гэж бас их учиртай л үг байгаа юм л даа. Тэгээд тэр чинь бол жинхэнэ задлаад нарийн ухаандаа тунгаагаад ингээд бодож үзэх юм бол бас л их учиртай үг байгаад байгаа юм. Тийм манай энд шүтдэггүй бурхныг очиж шүтэх гэж хэчнээн албадаад хэрэг байхгүй шүү дээ. Тийм болно шүү дээ. Ямар нэгэн оронд оччихоод тэр орны одоо нэг тийм л бурхан шүтдэг юм билээ гээд тэр бурхныг шүтэх гээд байхгүй бид нарт бол шаардлага байхгүй л болчихно шүү дээ. Зүгээр нэг Бурхан багш гэдэг хүн шиг өөрөө жинхэнэ тэр байх ёстой юмаа цөмийг нь хийчхээд тэгээд өөрөө хувилаад төрчихсөн тийм хүнийг бол одоо шүтэхээс өшөө арга байхгүй. Тийм тийм тэрнийг бол би үгүйсгэхгүй.
Оросоор ярив
Х1:ер нь Бурхан багшийн шүтдэггүй орон гэж байдаггүй байх аа
М1: аан тийм ээ тийм
Лхагвагийн Пүрэв 61:15
Х1: за тэгээд
М1: өөр юу асуух уу өөр юу асуух уу
М2: ах аа энэ
Х1: за үлгэр бол яах вэ дээ хуучны домог болсон сайхан үлгэр бол бий
М1: сарлаг толгойтой юм уу сарлаг толгойтой савдаг байдаг гээд бид дуулсан. Энэ танай нутгаар тийм юм сонсоогүй
Х1: сонсоогүй
М2: аан лусын шулнас гэж ярьж байна уу
Х1: өө ярьдаггүй
М1: за за алмас энэ энэ нутгаар ч байхгүй
Х1: алмас дарсан л гэж ярьдаг болохоос ер нь алмас байдаг гэж би ерөөсөө сонсоогүй.
М1: үгүй ээ алмас дарсан байвал одоо байж л байсан.
Х1: алмас дарж байсан гэдэг тийм юм бол зүгээр домог ярьдаг байсан.
М1: юу гэж юу гэж ярьдаг юм
Х1: алмас дарсан юм гэнэ ээ гэж. Одоо тэр энэ манай энд одоо тэр Тэргэн уулан гэдэгт л нэг алмас дарж байсан юм билээ гэсэн нэг тийм яриа байдаг юм.
Оросоор ярив
М1: хэн дарсан юм тэгээд
Х1: үгүй ээ үгүй тэр тухайн үедээ ямар улс дарж байсан юм тэр номын чадлаар л дарж байсан л тийм л юм байсан байх манай энд зүгээр нэг тийм буг шиг юм дарж байсан энэ тэр гээд л нэг юм ярьдаг л юм билээ. Ямаан туламд хийчхээд 2 сайн барилддаг хүнээр аваачаад уг нь хөндий аваачиж тавивал хийвэл сайн гэсэн чинь даахгүй чирсээр байж аваачиж хийж байсан гээд л
М1: буг уу
Х1: тийм тэр бараг Чойжилжав гэж хүний нэр л лав байдаг юм аа тийм хүн. Тэгээд манай энд энэ жас одоо тийм юм хийж байсан юм гэнэ лээ. Жасын лам нар
Оросоор ярив
М1: за тэгээд тэр туламд хийгээд
Х1: тэр тулмаа даахгүй тийм ямаан туламд хийсэн юм гэнэ лээ. Тэгтлээ тэр бол дүүрэн байгаагүй гэдэг юм. Энэнээс одоо энэнээс доошоо юм байсан юм гэнэ лээ.
М1: тэр буг нь уу
Х1: тийм тэгээд л өнөөхийг чинь хийчхээд тэр 2 барилддаг хүнээр нэг нь тэр бараг Чойжилзав байсан л гэдэг юм. Тэгээд хоёул дамжуулж аваачаад хөндийлөхийг бол сайн шүү гэсэн чинь хоёул ерөөсөө дагаагүй юм билээ чирсээр байж нэг юм хийж байсан
М1: тэр чинь одоо буган тийм дүрстэй байсан юм уу
Х1: яах вэ тэр ямаан тулман дотор л хийчихсэн л гэдэг юм. Тэгээд ямар юм хийснийг яаж мэдэхгүй, мэдэхгүй, номын аргаар л хийсэн
Оросоор ярив
Х1: манай энд л ерөөсөө тунчиг хүн явуулахаа байгаад л ерөөсөө болохоо байгаад л энэ ч тэгээд л энэ бол хүнээс л болдог байх л даа. Тэр хүн дотор чинь янз янзын ааш араншинтай улсууд байна шүү дээ жишээлбэл дандаа хүнийг хараал хийгээд торойгоод байдаг тийм хүн байна. Тийм хүний чинь юм хэчнээн хүн чинь дандаа нерв тархитай ухаалаг амьтнууд байж байгаад л цөмөөрөө тэр амьтанд л өртүүлчхэж байгаа шүү дээ.
Оросоор ярив
Х1: тэгээд тийм улсуудын юм л одоо яг болбол байн байсаар л тийм болчихдог болов уу болчихдог байж магадгүй юм болов уу би бол зүгээр хараад тэгж боддог юм.
М1: тэгээд хараал хийхдээ яаж яах вэ
Х1: тэр чинь одоо номын аргаар л хийчхэж байгаа юм л даа тийм үү хүн олон нийт тийм
М1: хар амтай гэж нэг ярьдаг шүү дээ
Х1: тийм хар хэлтэй гэж ярьдаг шүү дээ тийм зүгээр хүнийг ингээд зугтсан ч тэр хүн нас барчихдаг юм билээ энэ тэр гээд л манай энд бас тийм домог байдаг л юм л даа
Оросоор ярив
Х1: тэр хүнд байж болшгүй юм байгаа юм аа ном
М1: номын аргаар
Х1: үгүй ээ тэр ном тийм юм хийнэ гэж сурч байж байдаг бол мөн мөн тэнэг асуудал шүү. М1: тэгэхдээ одоо хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Зарим шувуу хараалтай хар хилтэй зарим одоо мал бас нэг тиймэрхүү талтай байдаг гэж ярьдаг. Тийм яриа байна уу энүүгээр
Х1: энд бол яах вэ дээ зүгээр тэр юмыг хил мэрчил дагуулж ирдэг амьтан чинь бол манай энд хэрээ шүү дээ. Тэгээд ардын зүйр үг бий шүү дээ. Нөгөө борооны түрүү нь шороо болдог юм боохойн түрүүнд хэрээ болдог юм гэж
Оросоор ярив
М1: борооны түрүү юуны түрүүн хэрээ
Х1: боохойн түрүүн тэгээд чоно дагуулж ирдэг л байхгүй юу. Тэр мал руу тэгээд яахав тэрнээс кишгэ л идэх л юм байгаа юм л даа. Тэгээд ер нь хэрээ дуугарахад манай эндхийнхэн чинь Ум Базарвани хум пад ум Базарвани хум пад гэсэн нэг тийм тарни уншдаг юм шүү.
М1: ямар тарни гэнэ ээ
Х1: Ум Базарвани хум пад ум Базарвани хум пад гэж Манзушир бурхны л зүрхэн тарни юм байгаа юм.
Оросоор ярив
М1: За
М2: одоо энэ алмас байна шулмас байна шулмас алмас ялгаатай юу
Х1: тэр чинь эрэгтэй эмэгтэй гэснээрээ ялгаатай байгаа юм биш үү би бол ер нь тэр бол 2 өөр төрлийн юм биш байх аа.
М1: хэн нь эмэгтэй юм
Х1: тэр шулмас гээд байгаа чинь л эмэгтэй байж таарна шүү дээ
М1: тийм үү алмас нь бол
Х1: алмас эрэгтэй
М2: буг гэж юу вэ буг гэж ямар юм байдаг юм
Х1: буг гэдэг чинь бол одоо энэ юмны шуналаас болдог болов уу гэж би зүгээр тэгж хараар боддог юм. Одоо ерөөсөө барагдашгүй шуналтай одоо бүүр тэр нь явсаар байгаад бүүр дэв болчихчихгүй юу. Ерөөсөө өөрөө бүүр ерөөсөө тэр шуналыг бол ерөөсөө ямар ч юм дийлж хүчрэхгүй болчхож тэгж байж л одоо тэр буг болж байгаа юм.
М1: тэгээд тэр хүн нь буга болчиж байгаа юм уу
Х1: тэгээд бузар болчхож байгаа юм хамгийн бузартай юм л тэр. Ерөөсөө их шуналыг чинь бол ерөөсөө ямар ч юм ерөөсөө юм хэчнээн аваад, ерөөсөө тэр алт мөнгө юугаа л байна тэр мөнгө төгрөг юу ч биш юм л даа тэр тийм
Оросоор ярив
Х1: одоо дайн байлдаан чинь бол их шуналаас болоод л дайн байлдаан чинь явсаар байгаад тийм юманд хүрчхээд байгаа юм шүү дээ.
Оросоор ярив
М2: тийрэн гэж юу вэ?
Х1: зүгээр тийм юу дагуулж хэлсэн үг байх аа. Тийрэн гэдэг бол ерөөсөө муухай л гэсэн үг
арай ч буг болчхоогүй зүгээр тийрэн гэдэг нь бол тэрнээс наахнуур л одоо ер нь хүнийг одоо муу хэлэхэд одоо их муухайгаар хэлэхийн наана л нэг хэлчхэж байгаа тийм л үг байх
оросоор ярив
М2: одоо одоо хуучин ясны тухай домог сонссон уу
Х1: үгүй ээ зүгээр юу шүү дээ. Гэрт хонуулж болдоггүй гэдэг юм чинь манай энд баримталдаг 3 юм байдаг шүү дээ.
М1: юу бол
Х1: далны ясны дээд талын хонхорхой
Оросоор ярив
М2: тийм хонхорхой гэнэ ээ
Х1: сүүжний хонхорхой нүдний ухархай энэ 3 нүдний ухархай юу нүдийг нь ухаж авчхаад онгорхой ухархай болохгүй энэ 3 бол гэрт хонуулдаггүй л юм байна тэгээд фосфор татна л гэсэн үг л дээ.
М1: фосфор татна аа
Х1: фосфорт аанхан одоо юм туяа татуулж одоо өөртөө шингээ л гэсэн үг юм л даа. Фосфор нэг тийм л юм ер нь жаахан цээрлэдэг юм шүү.
М1: тавихгүй тийм тавивал яах вэ муу юм болох уу
Х1: үгүй үгүй ер нь тэр чинь нөгөө хувь тэр айлдаа л муу юм л одоо шингээж авах бий болгочихно л гэсэн үг юм л даа. Тиймийн тулд л одоо тэрийг чинь цээрлэж байгаа юм. Фосфорт чинь бол одоо туяа шүү дээ тэгэхээр өнөө чөтгөр гээч юм чинь бол одоо яахав гэхээр тэр тийм л юм л одоо нөлөөлж байж тэр хүн гээч амьтанд л нөлөөлөл үүсгэдэг л тийм л юм байх гээд байгаа юм л даа. Тийм учраас чөтгөр тийм нэг холбогдолтой юм байлгахгүй байхын тулд л ер нь тэр фосфор татдаг юмнуудыг л үгүй хийж байгаа юм
М1: энүүгээрээ гүйдэлтэй газар байна уу
Оросоор ярив
Х1: энд байгаад байх шиг байх юм. Одоо жишээлбэл гүйдэл мотоциклтой болсон нэг газар унаад байгаа нь нэг тийм тал гар ажиглагдаад л байна. Тэгээд дээр үед чинь бол одоо өнөө тэргэндээ унтдаг жолооч хүнийг унтуулдаггүй юм байна лээ энэ тэр гэж ярьдаг байсан юм. Тэгээд тийм тийм юм бол одоо энэ тэнгэр газрын авцалдаа ч байдаг юм болов уу үгүй бол тийм муу хүний юм хийж байсан талын юмнууд бас тийм газартаа шингэчихсэн юм шиг байдаг байж болох юм байгаа юм. Дандаа хүний амь сүйрүүлэх гэж бодож байгаа хүн гэдэг чинь мөн л муухай амьтан шүү дээ. Тэгээд тэрний чинь бас нэг тэр бузартай юм нь тэр газраа шингэчихсэн байдаг байхыг яаж мэдэх юм.
Оросоор ярив
Х1: тэгэхээр хүн номын аргаар устгачхаад тэр нутагт нутаглаж байгаа хүн гэдэг чинь бол тэр чинь нэг бодлын дайсан шүү дээ. Одоо тэгээд хүнийг хорлоод бай байгаа хүн гэдгийг чинь тэр цаана хийж байгаа тэр номын арга гэдэг чинь би тэгэхээр тэр гүйдэл гээч юм бол ер нь тиймэрхүү юм л гэж. Одоо биелсэн тиймэрхүү л юм байдаг болов уу тийм бузартай л хүний л юм байгаа юм шүү дээ тэр ер нь тийм л байх.
Оросоор ярив
М1: За, за сайхан хуучиллаа, танаас их юм сонслоо
Х1: Гитлер Оросыг гартаа хийнэ гэж хэлээд л, ямар янзтай юм, бэлдчихээд л дайрч байлаа. Япон манай хөрсөн дээр гарч ирэх гээд л яах гээд тэгээд Монголыг бол чадаагүй чадаагүй ч Жуков генерал чинь манайд их юм тусалсан хүн шүү дээ. Оросын 4 удаагийн баатар манай нэг удаагийн баатар хүн шүү дээ.
М2: за сайхан ярилцлаа. Бид нараас жижигхэн бэлэг танд
Х1: заа баярлалаа
Лхагвагийн Пүрэв
2 минут
Х1: тэгээд сайхан болоод эргүүлээд нөгөө хүргэж өгсөн улсыг хүргээд өгөхөд за өөрийн чинь захиасаар бид нар яг тааруулчхаад байж байгаа гээд сайхан байж байсан би тэгээд тэн дээр их баярлаж байсан. Тэгээд би яахавдээ 7 төрлийн хэвлэл захиалчхаад тэгээд л энэ эмэгтэй хүний талаар би ер нь нэлээд ойлгоцтой байх шаардлагатай юм байна цөмөөрөө энэ эмэгтэйчүүд төрсөн эмэгтэйчүүд байгаа энэ 10 сар тээчхээд тэгээд тэр эх хүн үр хоёр тийшээ болно гэхэд чинь өдөр шөнө юм уу өглөө үдэш шөнө дунд гэх юм байхгүй ш дээ тэр чинь хугацаа л болцон бол тэгэхээр та нарын 32 эрүү шүд суларч 112 эрүү яс чинь үеэрээ салтал өвдөх бүх биений махан бодь баншны хэрчсэн махнаас ялгаагүй тэгж нялхарч байдаг тэр хоёр амьтан хоёр тийшээ болох би ийм заяатай гэж өөрөө би хар ухаанаар тэгж боддог юм
Оросоор ярив
М1: за зурагаа авхуулах уу
Х1: за авхуулъя тэгээд бид нар цагаан хуйгаар уяатай шалдан уналага гэж би байгалийн амьтан ерөөсөө шалдан буцна гэж боддог
М1: шалдан ирсэн шалдан буцна
Х1: надад бол тэр эд материал идээ цагаа тэр ерөөсөө тэр идэж уух идэж хэрэглэх юм хичнээн юм байгаад хэрэг байхгүй
Оросоор ярив