Чойнсурэнгийн Тангад интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Тангад
1 цаг 21 минут 52 сек
М1: сайн байна уу
Х1: сайн сайн байна уу
М1: танай нутгаар зөндөө тойрлоо
Х1: зөндөө явав уу
М1: миний бүр хэл ам яриагүй байна
Х1: сайн явцгааж байна уу
М1: өө сайн сайн
Х1: ядарч явна уу зүдэрч явна уу
М1: үгүй ээ гайгүй бид одоо Москвагаас явж байнаа тэгээд хотоор дайраад Баянхонгороор дайраад танай нутгаар явна бид одоо нутгийн аман аялгуу, зан заншил, уламжлал судалж явнаа энэ монгол судлаач залуу багш нар бид нар газар газраар яваад уул усны домог тийм юм асууж явж байна. Тэгээд та бол яг л мэдэх хүн байна гэж итгээд байна
Х1: за уул усны домог сонин л юм ярих юм байнадаа
М1: тэгээд жаахан хууч хөөрвөл
Х1: за ерөнхий ажилд тэгж гарсан москвагаас гарсан юм уу та нар
М1: тийн москвагаас гараад хотоор дамжаад би ч хотод ирээд 2 3 сар болж байгаа эд нар сая л ирж байгаа ер нь ийм аяллаар чинь бид нар 10-аад жил явж байна монголын бүх газраар хэссэн
Х1: тэгээд ажил амжилттай сайн
М1: амжилттай сайхан явж байна
Х1: энэ домог момгийг мэдсэнээр ядаг юм болоо
М1: одоо судлахгүй юу даа тэгэхээр тийм л ажлаар явж байна болж байна уу
Х1: бололгүй яахав
М1: таны нэр алдрыг хэн гэдэг вэ
Х1: Тангад л гэдэгдэээ
М1: овгийг
Х1: Чойсүрэн гэдгийн
М1: Чойсүрэнгийн Тангад одоо төвөд нэр
Х1: төвөд үг л дээ та нар юм үздэг бол би сая нэг хүнд сд зуруулаад энэ овоо домог нь ийм байх ёстой гээд зургийн сэдвийг нь зуруулаад одоо энэ уулыг чинь хүрэн халзан морь унасан баатар шинжтэй хоёр чоно дагуулсан тийм домгийн
М1: би одоо орчуулъя хурдан яриаг орчуулахгүй бол бас тийм амархан ойлгохгүй байхаа
Оросоор ярив
М1: ямар уул гэнээ
Х1: Баянбулаг хайрхан
Оросоор ярив
Х1: ер нь монголын анхны тахилгат хайрхнуудын нэг
Оросоор ярив
М1: нөгөө хоёр яана гэлээ
Х1: хүрэн халзан морь унасан баатар эрийн шинжтэй тэгээд 2 чоно дагуулсан
М1: сахиус юм уу
Х1: цуг явдаг тийм байхгүй юу ухаандаа чонотой тийм шинжийн уул
Оросоор ярив
Х1: тэгээд тийм юутай байхгүй юу халзан хангайхан гэдэг. Тэр халзан хангай гэдэг чинь мод ургадаггүй тэгээд халзан хүн гэдэг шиг халзан хангайхан гэсэн иймэрхүү түүхтэй юм мундаг газар ш дээ энэ чинь ийшээ том том агуйнууд их бий тэр одоо Чингис хааны явж байсан Сартуул мартуул руу цэргүүд явж байсан зам энд байхгүй юу
Оросоор ярив
Х1: тэр яаж байна гэхээр машин ч явдаггүй хүн ч явдаггүй хөндлөн зам том том чулуу аваачиж овоо байна ш дээ тэр цэргүүдийн явахдаа ч явсан ирэхдээ ч тавьсан
Оросоор ярив
Х1: тэгээд энэ гол Байдрагийн голоос явахдаа туж тэгж явсан тэрүүгээр нүүдэлчдийн зам бол байдаггүй эргэж ирээгүй тийм жишээтэй. Тэгээд их хаадын зам газар байналээ гэхээс мэдэхгүй ш дээ
М1: тэнд одоо 70 ширхэг юм байна уу
Х1: 70 ширхэг юм байхгүй ээ асар том овоо байхгүй юу эртнээс хүний овоолсон чулуу гэсэн үг байхгүй юу
Оросоор ярив
Х1: тэр зам байхгүй дандаа морь малтай явдаг учраас дандаа булаг шанд дааралдсан байхгүй юу тэгж явсан байхгүй юу
М1: тэр хүрэн ханаас ирж байгаа тэрнийг дайраагүй ш дээ
Х1: тэр Баянбулагийн овоо, Бөмбөгөрийн овоо цаашаа Өлийн овоо гэдэг чинь асар том овоо ерөөсөө нэг их явдаггүй тийм түүхтэй юм байгаан
М1: тэр Бөмбөгөрийн овооноос эхэлж байна уу
Х1: Байдрагийн голоос эхэлсэн ийшээ яваад Алтайн нутаг руу эхэлж байгаан нутаг руугаа одоо энэ оросын Горни Алтай гээд хойд тал нь манай Монгол Алтайн нуруу гээд явж байгаа тэгээд цаашаа явж байгаа байхгүй юу
М1: тэгээд бас овоонуудтай
Х1: тийн том дөрвөлжин лус савдаг нь ийм учиртай би түрүүн ярьсан ш дээ морьтой гээд иймэрхүү утгатай
М1: хүрэн халзан морьтой баатар маягийн хүн байна ш дээ
Х1: тийн тэр тэр уулын эзэн байхгүй юу тийм учиртай юм шүү дээ
Оросоор ярив
М1: за та нар асуугаач
М2: энэ нутагт хүчтэй чадалтай лам байсан уу
Х1: байлгүй яахав сайн бөхчүүд мундаг тийм лам нар улсууд тэр манай одоо морь уургална гэж ярина ш дээ модон тэр мод болохоор том уургаа хугалахгүйн тулд алдахгүйн тулд тийм сайн эрчүүдэд олзлогдож явсан түүх байгаан
Оросоор ярив
М1: сайн эрчүүдэд баригдаж байсан уу
Х1: баригдаад бүр
Оросоор ярив
Х1: тэр эдрийг чинь морио барихын тулд урагшаа энэ Манж руу гаргаж тэрнийг барьж чадахгүй тэрийг Манжийн төр бариулхын тулд нүдийг нь боогоод шөнө одоо агуулаад хөлийг нь доогуур нь холбоод бүүр тэр модтой газар аваачиж тэгж сургууль хийж байгаан гашуун дээгүүр давуулж
Тангад 10:05
М1: яадаг яадаг гэнээ та уучлаарай би чинь одоо бас
Х1: тийм байхгүй юу
М1: яадаг гэнээ морийг
Х1: тэр хүнийг чинь хээр барьж аваад
Оросоор ярив
Х1: тэгээд морь бариулхын тулд энэ сайн морьтой хүн байна энэ уургатай хүн байна энүүнийг аваачиж морь унуулъя гэж мундаг улсууд бас ийш тийшээ явуулж байсан тал бас байна
Оросоор ярив
М2: та сайн бөхчүүд гэж ярьсан
Х1: манай энд мундаг бөхчүүд байсан бөхийн талаар сонин л доо одоо энэ хятад наймаан дээр ирээд тэгээд эгнүүлээд тавьчихсан 70 хэдэн 100 хэдийн шуудайтай гурилуудыг тавьчихсан байсан тэгээд нуруугаа үүрээд явж байсан
М1: нэр нь байхгүй ээ
Х1: царай Цамба гэж хүн байсан
Оросоор ярив
Х1: тэр их том намар ингээд гол гарах гээд тэмээ цөмрөөд гарахгүй байсан нарийхан голоор гарахгүй байхаар нь тэр мөсөн дээр нь хэвтэж байгаад доороос нь түшээд нөгөө тэмээг одоо тэр тэмээг дээгүүр нь гишгээд гарга гэсэн гэж байгаан
М1: нөгөө хүчтэн үү өөр үү
Х1: ер нь тиймэрхүү хүмүүс байсан гэж байгаан
М1: Цамба биш
Х1: тэрнээс өөр
Оросоор ярив
М1: би айрганд их тааруу жоохон хорсоод байдаг. Өөрөө дуртай тэгээд чаддаггүй
Оросоор ярив
Х1: мөсөн дотроо хэвтэж байгаад тэгээд тэмээг дээгүүрээ гаргасан байхгүй юу. Сонин сонин тийм бяртай хүчтэй тийм улсууд байдаг л даа
М2: заримдаа сайн бөх нас барснаас хойш уулнаас түүний цогцсыг аваад явдаг тийм юм
Х1: тийм юм байдаг л юм тийм айхтар мундаг бөхийг бас одоо энэ цээж Мухар гэж байсан газар тэгээд цээж их томтой тэгээд цээжин дотор нь чоно гөлөглөөд энд тэнд нь хийцэн
М1: тэгээд ясыг нь яасан
Х1: тэгээд яс масыг нь яагаагүй юм гэлээ зарим нь тэр дор нь хулгай хийсэн юм байналээ гэдэг
М1: тэгээд сайн бөхчүүд байна уу
Х1: байлгүй яахав тэр Цамба гээд хүний үр хүүхэд тэр Эрдэнэ гээд барилдаад байгаа чинь
М1: тэр ясыг нь хулгайлж чадаагүй
Х1: тийм байлгүй
Оросоор ярив
Х1: мундаг тэр ном бясалгачихсан мундаг тэр төрөл төрлөөр нь айхтар шүтдэг тийм лам нар тэрийг алдана гэж байхгүй морийг нь хулгайлах гэж байхад гарыг нь атгаад эзнийг нь очиход байж байдаг чөдрөөс нь бариад морийг нь дагаад байж байдаг
М1: Данжин бурхан тэ
Х1: Данжин шүтдэг улаан ямаатай сайн сайн лам нар байдаг. Тиймэрхүү юм дуулддаг л юм тэгээд яг тиймэрхүү юм тавинаа гэж хэлээгүй болохоор бэлтгэлгүй тиймэрхүү маягтай. Тараг иддэг үү сайхан сахартай хутгачих
М1: би ч идье нэг өдөр явахад гэдэс байхгүй тэгээд нэмээд яваад байгаа
Оросоор ярив
М1: тийм алдартай бөх юм уу лам нар янз бүрийн увидастай хүчтэй лам нар байсан байхаа. Энэ чинь ямар муухай хүүхэд вэ танай ач зээ юу
Х1: тийн. Тэгээд айхтар мундан улсууд байсан байгаан одоо дууссан байхаа. Тэгээд яасан гэнэлээ энэ халимаг, тувагийн нутаг овгууд хоорондоо дайдсан гэнэлээ
Оросоор ярив
Х1: бие биенээ алж хядаад болдоггүй тэгээд цугаараа уулзаж байгаад ингэж олон хүн алдаад яахав ерөөсөө дотроосоо 2 бяртай хүнээ барилдуулаад тэр дийлсэндээ тэр татвар матвар янз бүрийн юмаа өгөөд явъя гэсэн байгаан
Оросоор ярив
Х1: тэгье гээд 2 талаасаа зөвшөөрөөд тэгээд манай энэ түрэг тува 4 хааныхан ерөөсөө бөх сайтай бие сайтай хүмүүс байдаг
Оросоор ярив
Х1: тэгээд манай энэ 2 хошуунаас 2 талаасаа барилдах хүн болоод тэгээд манай энэ хошууны ноён зарлаад ирсэн. Тэгээд ойчвол их татвар төлнө гээд ерөөсөө барилдах хүн олдохгүй байсан
Оросоор ярив
Тангад 20:25
Х1: тэгсэн насаараа хар гэрт байсан хүн нэг өрөөсөн нүдтэй нөхөр барилдах болоод тэгээд амраагаад айраг майраг хоол ундаар бэлдээд ингээд
Оросоор ярив
Х1: тэгээд нөгөө товлосон газраа очиж өнөө цаад улсуудтайгаа нийлж буугаад тэгээд асар майхан дотор эрээн тэр тува, халмигаас ирж ямар хошуу байсан мэдэхгүй тэгээд наанаас ирж байгаа улс бас л олуулаа очсон ингээд бужигнаад
Оросоор ярив
Х1: манай энэ ноёны бөх чинь би урд өдөр нь харахгүй бол барилдаж чадахгүй гэж тэр хүнийг заавал нүдээр харна тэр хүнийг
Оросоор ярив
Х1: тэгсэн нөгөө ноён өө тэгж болохгүй
Оросоор ярив
Х1: маргааш л харна ерөөсөө 2 хүн л гарна. Тэгсэн би муу хувцас өмсөөд гуйлгачин шиг болоод очъё тэгээд худлаа хоол гуйж байгаад бөх байдаг том цоохор гэрт нь ороод ирж
Оросоор ярив
Х1: тэгээд ороод очсон чинь аймаар том амьтан сууж байна нөгөө барилдах бөх нь тэгээд махыг чинь кутга хэрэглэлгүй шувт татаад нөгөө чөмөгнүүдийг чинь гараараа мулт татаж хаяа руугаа хаяад л
Оросоор ярив
Х1: тэгсэн чинь би энүүнтэй л барилдах юм байна би бол яагаад ч дийлэхгүй юм байна. Хүнд бөх хүнд бүрэн эрхтнээс нэг нь заавал дутуу төрдөг гэнэ л дээ. Нэг нь л дутуу байхгүй юу ууц нуруундаа байж болно өвдгөндөө байж болно
Оросоор ярив
Х1: одоо энэ гарын шуу, нуруу гол эрхтнүүд нь одоо энэ өгзөг гээд аль нэг нь дутуу байдаг тэгээд өнөөхийг ажиглаад суугаад байхгүй юу хоол хайрла гээд ингээд суугаад байдаг. Тэгсэн чинь нөгөө бөх муухай хараад суугаад хоол идээд юм өгсөн ч үгүй өлсөж явсан худлаа хоол гуйгаад байгаа тэгсэн чинь энэ нарийн хөл нь ийм чөмөг нарийн байдаг сонин
Оросоор ярив
Х1: энэ чөмөг ингээд яваад өгнө. Тэгсэн чинь өнөө тэр өөлдийн том бөхөд хоол хийж байсан хүн нь энэ яасан ядарсан хүн бэ хоол өгөхгүй та гэхгүй юу
Оросоор ярив
Х1: аа тийм биш энэ монголчууд халхууд ерөөсөө сохор байна энэ өрөөсөн нүдтэй хүн олигтой бэлтгэл хийвэл би дийлэхгүй хүн байна гэж цаад хүн нь харсан байгаан өнөөхийг ажиглаад байхгүй юу
Оросоор ярив
М1: тэр өөлдийн бөх чинь таниад байхгүй юу
Оросоор ярив
Х1: тэгсэн чинь зуны нар ийш ингэцэн байхгүй юу тэгээд хөлд нь муу юм хийхгүй юу яахав тэр 2 аймгийн өмнөөс барилдаж байгаа юм чинь дэгээдэх юм байхгүй
Оросоор ярив
Х1: ядраад ирэхээр нь дайраад ороод өнөө 2 нарийн гэсэн хөлөнд нь мэх хийгээд тэгээд та нар монгол бөхийн зодог шуудаг та нар харж байгаа байх ингээд куталтай байдаг чинь тэр хөлийн хянга харуулахгүй нууц тэгээд энэ өгзөг чинь эмэгтэй хүний өгзөг шиг байх тэр бас шинжинд нь ордог. Тэгээд дал мал чинь ингээд энэ шууны сайн мууг мэдэгдүүлэхгүй гэж
Оросоор ярив
Х1: тийм учиртай түүх домогтой
М1: тэгээд өөлд, тува нар татвар төлсөн үү
Х1: нөгөөдүүл нь татвар төлөхгүй юу ялсан учраас үй түмэн мал хөрөнгө аваал биз тийм учиртай
М1: тэр бөхийн нэр байхгүй ээ
Х1: байхгүй түүх домог л байхгүй юу кичнээн ч зуун жилийн өмнө болсон асуудал байхгүй юу
Оросоор ярив
Тангад 30:19
М1: за та их сайхан ярьлаа
М2: ахаа та лам эсвэл бөх чөтгөр шуламтай барилдаж тийм үлгэр домог сонссон уу
Х1: уг нь ч тийм домог сонсож байсан манай нутагт ховор
М1: өөр одоо тийм аргаар дийлсэн мийлсэн тийм юм байхгүй юу
Х1: манай энд чинь олон сум хамарсан сүм хийд байсан. Шарын бөө гэж байсан
М1: шарын бөө гэж ямар учиртай
Х1: шашнаа хамгаалсан бөө гэж байдаг. Тэр шарын шашин бурхны шашин байна ш дээ
Оросоор ярив
Х1: тэрүүнд бас бөө байдаг юм байна. Харын бөө гэж одоо буугаад байгаа бөөнүүд чинь хар зүгийн тэнгэр тахисан наадах нь тэр бурхантай хавсарсан тийм бөө бас байдаг байгаан ойлгож байна уу \
М1: ойлгож байна ойлгож байна
Х1: тэгээд ингэсэн байгаан бөө нартай явсан байгаан Маралаас наашаа ирж явж байгаад энэ замд тэр шарын зүгийн бөө байсан юм уу даа
Оросоор ярив
Х1: энэ замд явж байсан тэгээд нэг зүггүй нөхөр тэр дотор нэг сайхан морь байхаар нь авъя гэж л дээ тэгээд тэд нарыг дагаад байж л дээ
Оросоор ярив
Х1: тэгээд өнөө адуугаа хулгай хийгээд хаданд аваачаад уячиж тэгсэн чинь
М1: тэр шарын бөөгийн адуу биш
Х1: тэр бөөгийн адуу тэгээд хар уулын хаданд уячиж тэгээд маргааш нь өнөө залуу явж байсан майхантай газар өнөө бөө дээр хүрээд ирж тэгсэн чинь өнөө бөө чинь аа нэг ном уншиж байгаа бололтой кувц хунараа өмсцөн байна гэнэ тэгээд гурилаар ингээд хүн хийчихсэн байж гэнэ тэгэхээр нь зэрэг хараад байсан ингээд нэг адуу алдчихлаа хүүхээн тэр хулгай хийсэн адууг нь хэлж гэнэ. Үзээгүй ээ
Оросоор ярив
Х1: тэгээд нөгөө бөө юм уншаад байж гэнэ тэгсэн чинь нэг дэрс хугалаад очиход л өвс тэгээд гурилан хүнийхээ бөгс рүү хатгатал энэ бөгс рүү ороод ирэх шиг л болж гэнэ өнөө дэрс чинь
Оросоор ярив
Х1: тэгээд ухас хийж гараад л тэгээд өмдөндөө гараа хийж аваад нөгөө юуныхаа нүхийг чулуугаар бөглөж аваад яваад өгч гэнэ нөгөө залуу чинь
Оросоор ярив
Х1: тэгэхээр нь суусан чинь нөгөө дэрс нь хугас хийж гэнэ. Тэгээд би дийлж байна гээд тэгсэн чинь энэ ч овоо хог юмдаа гээд байж байсан ахиад нөгөөхөө явуулсан чинь энүүгээр нь гараад ирэх шиг болж гэнэ. Тэгэхээр нь зэрэг хүүе морь чинь тэр хаданд уяатай байгаа би морийг чинь авчирч өгье гэсэн гэнэ
Оросоор ярив
Х1: тэр арга хэмжээ нь чулуугаар бөглөхөөс өөр яах юм бэ тиймэрхүү юм байсан л даа
Оросоор ярив
Х1: нэг эхнэртэй лам байж л дээ
Оросоор ярив
Х1: тэгээд лам нэг юманд явсан хойгуур нь нэг залуу авгайг нь оролдож л дээ
Оросоор ярив
Х1: шөнө ингэж байсан ээ болохгүй манай нөхөр кэцүү ёстой болохгүй гэсэн
Оросоор ярив
Х1: өнөө залуу тоохгүй байсан орон дээр нь байж байсан сэрх гээд л дуугарахаар нь харсан авдар дээр нь улаан халзан ямаа зогсчихсон ингээл харж байсан гэсэн өнөө даасан бурхан нь
Оросоор ярив
Х1: тэрнээс дуулсан юм байлгүй л яахав
М1: ямар домог байна
Х1: нэг дэггүй нөхөр аваачаад үхсэн хүнийг манай энд чинь дээр үед ил тавьчихдаг байсан тэгсэн шүд амтай толгойн хажууд өнөө толгой нь урдаас харахаар ингээд шүд нь ингээд инээж байгаа юм шиг байхаар нь гашуун байна уу гэсэн өнөөх нь гашуун байнаа гэсэн гэнэ
Оросоор ярив
Х1 зогсчихсон шээж байгаад ярвайгаад байгаа юм шиг харагдахгүй юу хүний шүд амтай толгой тэгэхгүй юу
Оросоор ярив
Тангад 40:12
М1: тэр нь шулам юм уу
Х1: үхээр л байж л дээ тийм хавийн юм байж л дээ бас нэг аянд 2 хүн явж байсан тэмээгээр аян хийж явахгүй юу
Оросоор ярив
Х1: тэгсэн нэг нь айгаад ерөөсөө болдоггүй гэнээ юманд явахаараа айгаад байдаг гээд тэгсэн чинь хүн ингээд хайрцагтай оршуулцан байхаар нь дотроос нь хүнийг нь гаргаад өнөөх айдаггүй нь хол аваачиж хаячихаад хайрцаг дотор нь хэвтэж байсан цаадах нь түлшинд яваад өнөөх дээрээ хүрээд ирж гэнэ
Оросоор ярив
Х1: тэгээд өнөөх чинь ийм юм байдаг юм байна нөгөөдөхдөө үзүүлье гээд өнөөхөө хайрцагтай нь ороогоод түлж болох нь уу гээд үүрээд явж л дээ нөгөө майхан руугаа тэгсэн араас нь цохисон заза юун маягтай юм би хүнд үзүүлчихээд буцааж авчраад тавьчихъя л даа гэсэн гэнэ амьд хүн гэдгийг мэдэлгүй
Оросоор ярив
Х1: 2 нөхөр юм алах гээд анд яваад тэгээд нэг хадан агуйд хоноглохоор болж л дээ тэгсэн нэг нь унтаж чаддаггүй энэ чинь үхээр дуугардаг газар энэ чинь чөтгөртэй юм байна гээд гүйдэлтэй юм байна гээд нэг нь айгаад байж л дээ тэгсэн эмэгтэй хүний үсний модон сам муудцан сам агуйд байсан юм гэнэ
Оросоор ярив
Х1: тэгээд айдаг нь айгаад одоо юу дуугардаг бол гээд айгаад байж наадах нь нам унтаад өгч
Оросоор ярив
Х1: тэгсэн чинь самаа авъя самаа авъя гээд дуугараад байж
Оросоор ярив
Х1: тэгээд наадхыгаа нудраад хүүш хүүш хүн самаа авъя гээд болдоггүй гэж
Оросоор ярив
Х1: тэгсэн чинь сэрээд гэгээтэй гэрэлтэйд авчихдаггүй яадаг сармайсан жингэр үү гэж хэлээд самыг нь аваад шидчихсэн дахиад дуугараагүй гэсэн
Оросоор ярив
Х1: тэгээд ингээд яриад байсан бол их л юм байждээ одоо ч
М1: ярь ярь бид нар чинь тэрнийг л зорьж ирж байгаа ш дээ ер нь гүйдэлтэй газар энүүгээр байна уу одоо ч байна уу
Х1: байлгүй яахав одоо янз янзын юмтай таарлаа гэж ярьна ш дээ
М2: хүн таараад яасан
Х1: одоо мэдэхгүй би чинь 40 жил том машин барьсан хүн ш дээ
Оросоор ярив
Х1: тэгээд 2 дахиж айсан байхгүй юу би тэгээд яах аргагүй чөтгөртэй таарч гэж боддог нэг нь биш байсан нэгийг нь би харж чадаагүй
М1: яаж таарав
Х1: манай нэг сургуулийн ой болоод тэгээд үлээвэр хөгжмийн хүүхдүүдийг Заг дээр буулгаад
Оросоор ярив
М1: хүүтэйгээ
Х1: аан хүү энд гарцан 2хон сартай их тааруу байсан хүүхдийн чинь бие муудаж өнөө шөнийн дотор иргэж ир гээд тэгээд би машинаа барьж байсан хүнүүсээ буулгаад шөнийн 2 гээд эргэхгүй юу шөнө
Оросоор ярив
Х1: тэгээд шөнө наашаа явж байсан чинь дээр үед тэр юуны үед их олон хүн алж байсан гэнэлээ гээд нэг газар байдгийн тэрээд өгсөж байсан нойр хүрээд явдаггүй
Оросоор ярив
Х1: тэгээд тэнд машинтайгаа зогсож байсан ганцаараа тэгээд үрүүлээ дэрлээд унтаж байсан өнөө тэрэг чинь хөдлөөд өглөө араа мараандаа хийгээд унтраацан тэгээд сартай ингээд байж байсан. Үгүй энэ яадаг юм болоо
Оросоор ярив
Х1: аа би зүүдэлсэн байна гээд эргээд унтсан нөгөө тэрэг чинь 2 тийшээ ингээд далбилзаад хоосон зил 51 гэдэг оросын тэрэг ш дээ. Тэгээд би ингээд мал ирээл шөргөөгөөд тэгээд хуу харайгаад яадаг хог вэ гээд буугаад ирсэн юу ч байхгүй
Оросоор ярив
Х1: тэгээд ерөөсөө цаад талд нь тойрч гарч чадаагүй тэгээд ерөөсөө тэр чигээрээ явсан ороод машин асаасан тэгээд яахаа ч мэдэхгүй давхичихсан тэгээд ерөөсөө 2 тийшээ машин хөдлөөд
М1: чөтгөр байжээ
Х1: тийн юм байсан л байгаан тэрийг юм байгаа юм болов уу л гэж бодсон тэрнээс нүдээр хараагүй тийм л юм байсан тэгэхээр болдоггүй газар байсан байх
М1: та чинь 2 удаа айсан гэсэн
Х1: тийн тэрнээс би их айсан энэ бид 2 нэг байгууллагад байсан нүүрсэнд ингээд явна л даа би тэгээд явж байсан чинь шөнө ингээд 11 12-ын үед л энэ Хүй толгой та нарын замд нэг толгой байгаа хүй толгойн ард ирээд зогслоо би
Оросоор ярив
Х1: тэгээд л зогсоод бензинээ дээрээс татуулаад л байж байсан тор тор гээд нэг юм дуугарсан нэг цагаан адуу хүрээд ирдэг юм байна
Оросоор ярив
Х1: тэгсэн энэ машин доогуур чинь шургах гээд болохоо байлаа нөгөө адуу чинь ганцаараа юм
Оросоор ярив
Х1: тэгэхээр нь би айгаад ийм үхээртэй ингэж таардаг качин юмдаа тэгээд машиндаа ороод л дээрээс татсан шланкаа сугалж чадсангүй бензин ч ороод болох шиг боллоо машинаа асаасан нэг юм асаж байна. Тэгээд өнөө морь чинь нэг доогуур шургах гэснээ байгаал цаашаа хараад л тэгээд энэ одоо яасан хачин юм бэ гээл би ингээл хөлс цуваад энэ үс босоод байх шиг л боллоо тэгээд гэрэл дусгаад тойроод харсан өнөө адуу чинь нэг тийшээ давхиад явчихлаа. Тэгээд энэ бол үхээр байна. Одоо энэ гүйцдэг юм байна гэж бодохгүй юу
Оросоор ярив
Х1: тэгсэн чинь хэд хоноод дахиад нүүрсэнд явж байсан чинь энэ амьтан байна гээд
Оросоор ярив
Х1: нөгөө цагаан адуу өдөр ирж байна тэгсэн цаанаас нь нилээн адуу дагацан ингээд тэгсэн чинь миний зогсож байсан газар борооны ус тунацан байсан чинь өнөө говийн адуу чинь тэр рүү дайрсан хог байлээ л дээ. Тэр шалбааг уух гээд байхгүй юу тэрийг үхээр байна гэж хараад тэгээд
М1: зүв зүгээр юм байна ш дээ
Х1: зүв зүгээр адуу
Оросоор ярив
Х1: тэгж л 2 юмтай таарсын тэрнээс өөр юмтай таараагүй. Тэр тэмээ мал унацан давхиж явна гэнэ тэр хүнтэй тэгж таарсан гэж ярьдаг л юм
Оросоор ярив
Х1: тэгээд өөрөө таараагүй болохоор үнэмшдэггүй юм. 2 юмтай байсан тэгээд тэрнийг л мэдээгүй л дээ за иймэрхүү л шивдээ. За сайхан танилцлаа нэр хэн билээ
М1: би Анна багш энэ Алья энэ Илья энэ Олья энэ Янна
Х1: хасаад хасаад хэлчихэв үү орос нэр чинь урдаа юмтай
М1: тэгж хэлэх үү
Оросоор ярив
М3: ахаа та сүүжний тухай үлгэр домог сонссон уу
Х1: энэ сүүжний ясыг гэрт хонуулдаггүй ш дээ малын сүүжний яс ч гэсэн энэ нүхтэй болохоороо араасаа юм дагуулдаг гээд сүүж аюултай тэр нүхээрээ юм хардаг нүхээрээ юм дууддаг муу зүгийн юм гээд сүүжийг энэ юуны идээ мэдээ шанз зочдыг ирэхэд сүүж энтр тавьж болохгүй тэр сүүж тавих юм бол тэр маш муу тэр тавьдаг хэдхэн мах бий тэрний нь л тавьж чанаж өгөх ёстой тийм ёс
Оросоор ярив
Х1: тийм орой үдэш улахай хүүхэдтэй айл тэр сүүж мүүжийг их цээрлэдэг тийм байхгүй юу
Оросоор ярив
М1: хүүхэд уйлахад тэ
Х1: хүүхэд уйлахад монголчууд домын юутай ш дээ аль ч шашинд байхгүй одоо хүүхэд нь уйлахад учир нь олдохгүй байхад одоо хөдөө газар хүүхэд уйлахад ширэг эргүүлнэ гээд одоо энэ катавчны шорооноос нэг аваад энэ аяганд нь ус хийгээд шороо хийгээд тогооны хөө хийгээд тэгээд орон доороос нь шороо хийгээд тэгээд ингээд буруу эргээд юунаас болов яав ийв гээд хэлж байгаад гаргаад цацах дээр хүүхэд нь дуугүй болдог тийм домын юм байхгүй юу
Оросоор ярив
Х1: ширэг ширэг хар домын юм байгаан
М1: тэр үгийг та мэдэх үү
Х1: тэр чинь морь зорь тэр алцгар энэнээс болов уу гээд эх мэхийг нь хэлээд тэгээд одоо эмэгтэй хүний явдлаас болов уу гээд тийм юмыг чинь хэлээд тэгжийж л цацна ш дээ. Тэгэхээр зэрэг чинь тэр муу юм чинь гараад тонилж байгаа маягтай юм уу даа тиймэрхүү
Оросоор ярив
М1: ядарч байна уу гайгүй юу
Х1: би чинь айргаа уугаал
Оросоор ярив
Х1: Маралаас гарсан юм уу та нар өнөөдөр одоо хаашаа явахын
М1: өнөөдөр энд хононо. Тэгээд хүнээр заалгаад энд ирсийн
Х1: за тиймэрхүү маягтай юм ярина ш дээ
М3: ахаа та хараалч хүний тухай сонссон уу хараалч амьтан тийм юмны тухай
Х1: байлгүй яахав
М3: за ярьж өгөөч
Оросоор ярив
Х1: энэ айхтар хараалч хүн байсан гэдгийн за ерөөсөө би орж ирээд ярьж өгье за
М3: амьтан хараалч байдаг уу
Х1: суу суугаач хө
Оросоор ярив
Х1: хараал хийдэг хүний тухай дуулсан уу гэнээ дуулсаан
М1: тийм хүн одоо байдаг юм уу
Х1: одоо байхгүй ээ. Дээр үед байж л дээ аюултай хараал хийдэг хүн юм цацаадахаар л өнхөрч ойчоод байдаг тийм айхтар хүн байсан юм гэнэлээ
Оросоор ярив
Х1: тэгсэн чинь тэр ямар хүн байсан юм болдоо бөө хүн байсан юм уу лам хүн байсан юм уу мэдэхгүй тэгсэн нэг охин эд нар шиг ийм охин ирж юм хум асуугаад мундаг л хүн байсан юм байлгүйдээ тэгсэн чинь чи манайд хоно гэж хэлсэн юм шиг байгаан
Оросоор ярив
Х1: тэгэхээр нь зэрэг үгүй би ажилтай гээд тэгсэн тэр үйлчдэгч банди нь бас лам хүн байсан юм шиг байгаан тэр хүүхэн яваад өгөхгүй юу морио унаад тэгсэн өнөө лам чинь яасан айхтар хог уу миний амнаас хүн ингэдэггүйдээ энийг араас нь цацаадах гэж хэлж
Оросоор ярив
Х1: тэгээд өнөө банди энэ кичнээн хүнийг алдаг амьтанб гээд гарангуутаа өнөө хүүхний араас цацаж ийм сайхан амьтныг бас алах нь гэж бодоод эргээд өнөө гэрлүү нь цацсан өнөө өнхрөөд өгч гэнэ
М1: одоо шороо цацаж байна уу
Х1: шороо тийм айхтар юм л цацаж л дээ шороо л юмдаа тэр номын хүч айхтар чадалтай тийм юм байхгүй юу тэгж л дуулсын
Тангад 60:30
М4: хараал хийдэг амьтан байдаг уу
Х1: тийм амьтан байхгүй чадахгүй тийм юм ерөөсөө дуулдахгүй
М1: хуучин
Х1: хуучин байсан л байна л даа тиймэрхүү
М1: бас одоо шувууг хараалч тийм юм
Х1: за тийн одоо энэ хэрээ мэрээ барих эвгүй дуугарах энтрийг мэддэг. Эвгүй дуугарлаа энэ хэрээ энэ өөдтэй болохгүй
Оросоор ярив
Х1: тэрнийг мэддэг улс байсан байгаан энэ ер нь базаахгүй юм хэлээд явчихлаа тийм юм мэддэг хүн байсан байгаан. Энэ муу юм тэр айлуудын хавьд болох нь гэсэн тийм тохиолдол байдгийн
Оросоор ярив
Х1: тийм юм байна л даа ер нь тэгээд ямарч амьтны муулж алж тэрний хараалаар чонын хараалаар тэгсэн юм гэнэлээ гэж ярина
М1: чоно бас хараалч уу
Х1: тэр одоо сайн эр мэр мундаг тэр кошуундаа магтдаг гаднаас хулгай хийдэг тийм улсуудыг барьж өгөх тэрнийг одоо мод зодоор цохиж алах тэгж байхгүй бол энэ чоныг буудахгүйгээр гараар цохиж алах энтр болмооргүй өөрөө тийм хийморьтой гэж үздэг байхгүй юу чи орчуулаад яриад байхдаа дээд тэнгэрээс заяагдмал тийм амьтдыг буудалгүйгээр чулуугаар цохиж олуулаа нийлж алах чоно энтр их муу байдаг
Оросоор ярив
Х1: тэгээд тэр чинь чононы хараал чоно их хараал хийгээд суухгүй ч гэсэн улсууд тэр чонын хараалаа гэж ярьдаг
Оросоор ярив
Х1: одоо хэн гээч хүн гэлээ Гэлэгжамц гээд хүн нэг чоно хөөж цохидог морь байж л дээ тийм хурдан морь намар одоо ингэж уяж турааж ингэж хурдан морь шиг уяж байгаад л намар өдий цагт явж байгаа чоныг амдаж авч очоод модоор цохиж алдаг тийм хүн буудалгүйгээр модоор цохиж алдаг
Оросоор ярив
Х1: тэгсэн чинь өнөө морийг чоно идчихэж гэнэ
Оросоор ярив
Х1: тэгэхээр нь зэрэг энэ миний морийг анаж байгаад идчихлээ олон чоно морийг бол санаатай идчихлээ энийг амьдаар нь барина гээд чулуугаа бариад нууцаар хэвтээд байсан морьныхоо сэгэн дээр кэвтээд байхгүй юу ойрхон ингээд буутай байгаад байхгүй юу
Оросоор ярив
Х1: тэгээд 3 хоног дор ирэхгүй байсан тэгээд тойруулаад бас кавх зүүцэн
Оросоор ярив
Х1: тэр чоныг заавал амьдаар нь барина гээд байгаан. Тэгсэн чинь 3 хонож байсан чинь нөгөө чоно нь ирж гэнэ яг өдийд л намар цагт тэгсэн өдийд чоно моно чинь ноос моосоо хаячихдаг цаг тэр бүүр дүүрэн ноостой доголон тийм чоно ирж байна гэнэ тэгээд за энэ мөн
Оросоор ярив
Х1: тэгсэн тэр чоно ирээд тэр их хашир түрүүнд нь кавханд хөлөө тастуулсан чоно байхгүй юу тэгээд ийм хэмжээний газраас ганцхан үсрээд гарсан байгаан наана нь кавх байгааг мэдээд байхгүй юу тэгсэн мөртлөө цээж рүү нь яг ороод л үхсэн адууны цээж рүү нь ороод ахиж гарч ирэхгүй тэндээ юм идээд байсан гэж байгаан
Оросоор ярив
Х1: тэгээд хүзүүг нь дамжуулж буудахаар үхэхгүй ухаан алдаж унадаг амьтан юм байна л даа тэгж барьж авна гээд
Оросоор ярив
Х1: тэгээд хүн ч гэсэн бас гэнэ алдана л даа чааваас нэг дав гэхээр нь буудсан чинь навтас гээд л явж очсон ухаангүй бидэн хүзүүгээр нь буудаж амыг нь боогоод аваад явсан зоригтой хүн байсан тэгээд хаднаас нь уячхаад доороос нь яраад тулмалж өлгөчихөөд өнөөх чинь амьд ш дээ тэгээд нөгөө хамрын арьсаар нь ингээд чирээд хөдөлсөн гэж байгаан
М1: чоно үхцэн үү
Х1: чоно амьд байгаа ш дээ
Оросоор ярив
Х1: тэгээд тэр шалдан биеэн дээр чинь өнгөнийхөө арьсыг хатахлаар үхдэг амьтан гэж байна ш дээ
Оросоор ярив
Х1: тэгээд тэрийг чонын хараалаар үхсэн гэдэг юм байналээ. Тэгсэн чинь чоныг чинь бас буудчихаад хойд талынх нь нохой чих шиг хэдэн бүлх байдаг амыг нь боогоод котонд аваачаад котны нохойнуудыг чинь нөгөө чоно чинь цээжээрээ авч шидээд тэгж тамладаг хүн байсан юм гэнэлээ
Оросоор ярив
Х1: тэгээд эсэргүүний жил нөгөө лам нар алж барьдаг жил баригдаад Заг сум дээр хорьж л дээ
М1: лам байсан юм уу
Х1: лам биш тэгээд энэ дэлгүүр хоршоо энтр дээрэмдсэн тийм хэрэгтэй л явсан юм байгаан хоморгонд орчхоод тэгээд алаад буудаад байсан чинь тэр хүнийг суллана хэрэг нь гайгүй гэсэн чинь нэг хүн энэ хүний морь нь сайн бас гаанс хөөрөг нь сайн байсныг тэрний нь авах гээд чамайг алах гэж хуралдаж байна гэсэн морио унаад зугтаагаад өнөө шоронгоосоо оргож зугтаагаад тэгээд жинхэнэ дээрэм чинь энэ байна гээд буудчихсан чинь хөлийг нь хуга буудчихсан тэгээд бос гэсэн хугархай хөл дээрээ босоод ирж байсан тэр айхтар хүн байсан тэрийг чонын хараалаар үхсэн гэдэг
Оросоор ярив
Х1: амьтны хараал гэдэг нь тийм юм шиг байгаан
Оросоор ярив
Тангад 70:21
М1: тэгээд энэ чоныг хавхаар хөлийг нь хугалсан тэгээд тэр буудаад хөлийг нь хугалсан тэр хоорондоо холбоотой юу
Х1: тэр холбоотой тэгээд хүний гарт үрэгдэж байсан тэрний хараалаар тэр их мундаг чоно байсан тэр бор морийг анаж байж идсэн хэдэн чонотой бүр анаж байж идсэн аюултай байхгүй юу
Оросоор ярив
Х1: чонын хараал гэдэг чинь ийм утгатай юм. Одоо би нэг чоно буудчихаад тэрний дараа шууд хариугаа авч байгаа биш алс тойруугаар авч байгаа л гэсэн утгатай
Оросоор ярив
Х1: за иймэрхүү шүү дээ сайхан ярилаа
Оросоор ярив
М1: за та их сайхан ярилаа ядарлаа бид нар ч бас амаръя тэгээд маргааш өглөөнөөс танайхаар очоод үргэлжлүүлж болох уу
Х1: за одоо юу ярихын би
М1: одоо ярина даа
Х1: ярьчихаар юм ховордоо
Оросоор ярив
Х1: тэгээд ер нь иймэрхүү л юм. Хойтон явах уу
М1: хойтон бас явна
Х1: энэ монгол судлалын улс уу
М1: тийн
Оросоор ярив
М2: лусын хорлол гэж юу вэ
Х1: газар лусын хорлол хэцүү одоо ч байна энэ эвгүй би сая ярилаа ангайсан амтай дөрвөн соёотой хүн гэж байхгүй лус гэдэг чинь манай энэ хийд байгаа манай аав лам байсан би чинь хүний ганц хүү энэ аавын зураг байгаа
М1: танай аав лам хүн
Х1: тийн лам хүн тэгээд энэ төвөд хэл олон хэл байна ш дээ тэгээд тэр хүн хэлэхдээ лус гэж айхтар араа соёотой юм гэж бодоод үгүй өөр одоо энэ замын дэргэд байгаа хад тэрүүнийг эзэнтэй лус гэж юу байдаг юм бол гэж тануус ойлгоход зураг мураг гаргаад таануус эндээс юм авч болно гэхдээ цаана нь эзнийг нь мэдэхгүй байна. Энэ сууж байгаа газар ч лус савдгийн эзэнтэй аан тэр дээр байгаа ан амьтад ч бай лус гэдэг амьтны тэр байгаль хамгаалдаг шүтэж л явбал бүгд л байна тэр нь хайрлаад л байдаг
Оросоор ярив
Х1: тэгээд тэр хүн ном харж байгаад тэгж байсан тэр хэрэлдэнэ хэлэлцэнэ дарга нартай өрөөнд нь сууж байгаад л том том даваануудтай тээвэр саатаад байна гэхэд би гэртээ сууж байсан ямар юмаа мэдэх үү гэж байсан. Тэгэхэд манай аав тэгж байсан битгий тэгж уурлаж бай гэж байсан
Оросоор ярив
Х1: тэгээд энэ цөс гэж эрхтэн байдаг ш дээ цөстэй хүн ууртай байдаг. Лам хүн ч цөстэй та нар ч цөстэй одоо тарвага ч цөстэй уурлаж орилж байж л үхдэг тэгэхээр амьтан ч цөстэй гэлээ гэхдээ өөрийгөө барьж явахгүй бол болохгүй. Хүн ч ер нь бурхны орон гэж байдаггүй аль ч номонд бурхны орон гэж байхгүй эргээд ирдэг
Оросоор ярив
Х1: тэгээд энд төрөх чинь бурхны орон
Оросоор ярив
Х1: тэгээд бурхны оронд яаж амьдарснаараа л зарим нь өвчин зовлонтой зарим нь сайхан яваад байгаа чинь одоо урд насандаа дараа төрөлдөө яаж амьдрах бурхны унадаг унааг унаад энэ өчнөөн өвчин болоод эмнэлгээр яваад л дээшээ гарч чадахгүй байдаг чинь урд төрөлдөө хүн гомдоож байсны лайгаа эдэлж байгаа нь тэр 1-рт 2-рт бол
Оросоор ярив
Х1: тэгээд энд бурхны оронд хүнд муу хэлэгдэх хагацал үзэх гэж ирдэг. Тэгээд тэр хооронд инээж хөхөрч явдаг үе байдаг тэрийг би жаргалтай явж байнаа бодохоос биш ерөөсөө күнд муу хэлэгдэх хүнд хагацал үзэх энэ хоёрыг үзэх гэж ирдэг
Оросоор ярив
Х1: энэ чинь бурхны орны хэлбэр тэрүүндээ сайн сайхан яв хүн битгий гомдоо өөр бурхны орон гэж байхгүй ерөөсөө эргээд л бид нар эндээ ирнэ
Оросоор ярив
Х1: за иймэрхүү юм ярилаа маргааш юу ярихав маргааш намайг машин ирж аваад юманд явна мэдэв үү за сайхан танилцлаа ийм өвгөнтэй танилцлаа
М3: маш их баярлалаа
М1: та хэдтэй билээ
Х1: би одоо 65 хүрч байна
М1: танай аав чинь энэ хийдэд шавилж байсан
Х1: тийн түрүүн хийд мийд барихад 30 хэдэн онд хийд эргүүлж байсан хүн байхгүй юу тэгээд алах ял мал авч арай алуулаагүй л гарсан юм гэнэлээ
М1: тэгээд дараа нь яасан
Х1: авгай авч өгч хар болгож байна гээд хүчээр гаргаж тэгээд энэ 90 онд юутай золгоод тэгээд хийд байгуулаад тэгээд олон лам нар яагаад 3 4 жил байгаад нас барсан
М1: хуучин ширээт ямар цолтой байсан гэвш
Х1: гэвш цолтой хүн байсан. Тэгээд 18 настай хийд тэргүүлээд 6 настай хийдэд суугаад тэгээд бүр том том лам нар нь хойшоо суугаад байж байхад нь 29 настай байсан
Оросоор ярив
М1: хаана сургуультай байсан танай аав
Х1: манай энэ Бугатын хийдээр сурсан тэгээд олон хийдээр явж ном хаялцдаг байсан тийм байсан юм байналээ
М3: нэг зураг авхуулж болох уу
Х1: за за