Мягмарсүрэн микробиолог
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Мягмарсүрэн
17 минут 57 сек
М1: Мягмарсүрэн тэ
Х1: би энэ Баянхонгор аймгийн хүн
М1: за асуугаарай хүүхдүүд энэ манай Москвагийнх судалгааны ажлаа хийж байнаа танай нутгийг судлаад одоо янз бүрийн сайхан түүх домог зан заншил асууж явж байнаа тэгээд нэг хэдэн асуулт тавъяаа
Х1: тэгээ тэг тэг
М1: энэ хийдийн тухай хэдэн үг ярих уу та сайн мэдэхгүй юу мэдэх үү
Х1: аан энэ ламын гэгээний хийд гэдэг монголдоо их дээгүүр орж байсан одоо энэ 360 гаруй жил болж байна энэ одоо энд 7 дүр тодорсон өөрөөр хэлбэл 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр энд бол 40 дугантай 1000-аад ламтай их том хүрээ байсан байнаа энэ тэгээд энэ янзын гоё хүрээ байсан тэгээд энийг ярихад юу гэхдээр зэрэг энэ хувьсгал үүсээд энийг ёстой лам нарыг нь бариад байшин барилгуудыг нь нураагаад бурхан тахил нь оргүй болсон байна. Тэгээд энэ нодлин нодлин юу байхав энэ хэдэн жилийн өмнө энэ ламын гэгээний 8 дахь дүр нь тодорсон
М1: за танай нутгаас уу
Х1: энэ Баянбулаг сумын нутгаас Баянбулаг сумынх гэхдээ аймгийн төвд байсан хүүхэд тодорсон сургуульд байсан хүүхэд 8-р ангийн тэгээд хойно Гаман тосгонд одоо 6 дахь жилээ сурч байна нодлин энд жинхэнэ сууриндаа сууж хүндэтгэлээ үзүүлсэн дотор шид юугаа тэгэхдээр зэрэг ер хүндэтгээд асар майхан бүрэн зай завсаргүй дүүрсэн энд
М1: одоо даншиг хийсэн
Х1: даншиг болсон тэгэхээр энд яасан бэ гэхээр Гаман дацангийн хамба Даравалин хийдийн хамба тэр багш нарууд нь тэр төвөдийн бүх лам нар хүрэлцэн ирсэн энд ирж энэ сүмд одоо 2 3 удаа ном хурсан тэгээд энд ламын гэгээн өөрөө дараагаар дуган барихаар цуурайн энэ өвгөн дуган гэж барина гээд шавыг нь тавиад тэр улсууд ингээд явсан тэгээд одоо манай энэ зөвхөн баянхонгор аймгаас гаманд 40-өөд лам нар сурч байна 4 5 жил суралцаад төгсөх дээрээ зэрэг энд ирнэ. Жинхэнэ номын мөр хөөж энд иржээ. Шинээр дуган барина энийг яахав гэхээр хамт олны аймгийн засаг дарга Зоригтбаатарыг байхад энэ одоо олны хамжлага дэмжлэг бүх юмтайгаа байж энэ суварга хэлбэртэй дуганыг босгосон юм байгаан эхлээд яасан гэхээр Ламын гэгээн бэдэн хийж энэ дээр хамгийн анх байгуулж байсан байна тэгээд эндээ байгуулсан байна. Тэгээд энэ 40-өөд дугантай ийм газар байсан байна говийн байгаа юм
М1: өнөөдрийн ажиллагаа юу
Х1: өнөөдрийн ажиллагаа юу вэ гэхдээр зэрэг энэ аймгийн төв дээр гандан хийд байгуулагдаад 25 жилийн ой болж байгаан одоо ухаандаа 90 оноос хойш гэхээр одоо тэгж байгаа байх энэ шинэ засгийн газар байгуулснаас хойш 25 жил болж байна ш дээ тэгэхдээр зэрэг дуган хийд байгуулаад тэрний 25 жилийн ойг тохиолдуулаад энд 10 хангал зална гэж аймгийн төвд ном цагаа уншиж бүх аравнайгаа хийчхаад тэгээд энд яахав гэхдээр зэрэг Ганжуур, Данжуураар гороо хийгээд энэ дуганд одоо мандал өргөж ном унших гэж байгаан за ийм юм байна. За энэ бол яахав гэхээр энээд Дархан даваагийн тэрүүгээр тээг тэрээд бол яахаар гэхээр зэрэг 2 талаасаа ингээд овоо хийгээд хэрэм хийсэн хэрэм ганцхан морьтой хүн гарах замтай байсан. Тэгэхэд ламын гэгээн дээр үед байхад тэр морьтой замаар цаашаагаа явж тэнд цагдаа байсан тэрний цаад руу орж бол эмийнкээ ургамлуудыг авч байсан байна
М1: одоо тэр хэрэм байна уу
Х1: одоо тэр эмийн ургамлууд дээр үеийг бодвол энэ ургамлын сан хөмрөг ховордсон тэгэхдээ таньж мэддэг хүн бол байсан л байх гэхдээ тэрнийг яг уламжлаад хийх хүн бол алга зүгээр дараагаар нь одоо энэ сурч боловсорч байгаа улсууд бол эмийн мэргэжлийн зурхайн мэргэжлийн нэрийн номны төрөл бүрийн мэргэжлийн хүн гараад ирэхдээр зэрэг энэ ирээдүйд бол эрт үе эдүгээ энэ 3 үе залгамжлагч ирээдүйн үеийнхэн юу хийхийг би хэлж чадахгүй байна өвгөн миний бие
М1: за тэрүүгээр чинь овоотой билүү
Х1: энд овоотой энэ хадаг самбаатай энийг 13 овоо гэдгийн энэ 13 овооноос тэр Баянзүрх хайрхан гээд өвөр дээрээ байгаа энэ хэдэн шон байгаа ш дээ тэрнийг тахидгийн жил бүр ингээд тэрнийг тахиж идээ цагаагаа өргөж түмэн өөрийнхөө сэтгэлийг илэрхийлдэг ийм л юм байгаан. Энийгээ тойрсон 108 суваргатай болох байх энд нэг соёмботой нэг дөрвөлжин байгаа биздээ энэ яахав гэхээр ламын гэгээний тарган дүр гэж одоо хэддүгээр дүр юм тэрүүнд тэр бол Говь-Алтай аймгийн сумаас тодорсон тэгээд тэрний ах дүүс нь нодлин байшин том юм болох гэхтээр нь зэрэг зориулж босгосон юм байгаан за нэг ийм л юм байнадаа
М1: за за энэ манай хүүхдүүд асуу
М2: энэ уул эзэнтэй юу
Х1: ер нь бол хорвоо ертөнцөд эзэнгүй гэж юм хэзээ ч байхгүй энэ бол яахав гэхтээр зэрэг нүдэнд үзэгддэг ч эзэн байна нүдэнд үзэгддэггүй ч эзэн байна ийм учраас биднүүд тэрийг тайлбарлахад бол та нар судалгааны улсууд бол нарийн мэдэж байгаа ерөөсөө эзэнгүй гэж юм байхгүй шүү дээ. Тэгэхтээр зэрэг зүгээр хараар бодох юм бол над шиг юм таануудын нүдэнд энийг хараад харуулдаад хамгаалтанд авсан юм бол байхгүй. Зүгээр цаанаасаа улс дахиад ингээд байна гэдэг чинь одоо сэтгэлийн энергээр бүтэж байгаа юмнууд байна гэсэн үг шүүд ээ лус савдаг ч гэдэг юм уу энэ бол одоо ямар чиг л улс оронд байдаг л эд аль чиг л шашинд бол мөрддөг л асуудал
М1: та чинь оросоор ярьдаг юм уу
Х1: үгүй ээ бид чинь хамт хөдөлмөрлөж байсаны хувьд бол орос хэл чинь хамгийн ойр дотны хэл байлаа шүү дээ
М2: энд дээр үед чадалтай лам бөө байсан бэ энэ хавиар алдартай тийм домогтой
Х1: дээр үеийн лам нарыг хэлвэл миний нас хүрэхгүй. Ер нь гэгээнтнүүд гэдэг чинь алдартай улс шүү дээ. Гэгээнтэн гэдэг манай монголын нэрээр үхэхээс айхгүй үхэж чадна дараагаар би тэнд тэгж төрж чадна гэдгээ мэддэг л хүн байдаг юм гэнэлээ тэгэхтээр зэрэг энэ бол хүний эрдэм мэдлэгийн их л том тусгай өөр л улсууд биднүүс ч ялгаагүй ш дээ мөнкийн ус уугаагүй аль чадахаараа л нэг хэсэг амьдрал сайхан явна гэсэн үг шүү дээ. Хамгийн сүүлд зүгээр энэ хүээ хийдийг тарсан хойно саяхан хүртэл байж байгаад нас барсан одоо тэр нэг 100 жилийн ой болж байна л даа Юндэнбатаа гэж хүн байсан тэр үед ямарч байсан нэг эрдэмтэд номондоо бичсэн байналээ эндээс тэр энэ гэдэг юм уу айлын нэг байшинд авлар дээр байгаа хөөргийг ном уншаад номын хүчээр хөдөлгөхөд хөөрөг хөдлөөд л байж байдаг гэж ярьдгийн
М1: одоо хамрын тамхины хөөрөг үү
Х1: өө тийн хамрын тамхины хөөрөг тэгэхээр тэр бас л ид шид увидас эрдэм чадал байна гэсэн хамгийн сүүлчийн үеийнх нь тэрнийг л хэлж байна тэгээд яах вэ гэхээр энэ Сономдагва гуай гэж байж байгаад бас л 80 90 хүрээд энд байсаар байгаад нас барсын. Тэр хүн яах вэ гэхдээр зэрэг бороог оруулна гэвэл оруулчхаж чадна арилгах гэсэн өдрөө одоо ямарч бороог тогтоочихъё гэвэл тогтоочхож чаддаг тийм л чадалтай хүн байсан за би ийм л нэг 2 3хан юм яръядаа. Энэ чинь намтар түүх барагдана гэсэн тооцоо байхгүй ямар нэгэн юм бол ийм л байна
М1: за ойлголоо
М3: танай нутгийн газар усны домог байна уу
Х1: ер нь домоггүй газар ус гэдэг бол цөөхөн л дөө
М1: за нэгийг ярьчих л даа
Мягмарсүрэн 10:31
Х1: энд чинь Заяын гэгээн, Ламын гэгээн, Өндөр гэгээн 3 явж байсан байгаан энд энэ 3 гэгээнтэн байж байгаад ерөөсөө энд орой болоод хоноглох болсон тэгсэн энд нэг нь үлдэж хүрээ хийдээ байгуулъя гэж ингэж 3лаа хоорондоо ярилцаж за тэгэхдээр энийг шинжиж үзэхээр яахав гэхээр 10 10 мод одоо сүүлийн үед моднуудыг тайраад хүний үйл ажиллагаанаас болоод энэ моднууд бол тайрагдаад дууссан байна
М1: модтой байсан уу
Х1: 8 хэсэг мод байсан байна тэгэхдээр зэрэг 8 тахилын шинжтэй юм. Зайлшгүй энд хүрээ хийд байгуулахаас аргагүй юмаа гээд тэгээд тэр 3 гэгээнтэн хоорондоо энд амраад аягаа хөмрөөд хөмрөөд тавьсан хэний нь аяганаас цэцэг ургасан байна тэр хоцорч энд хүрээ хийд байгуулъя гэж байсан. Өглөө Ламын гэгээн хамгийн түрүүнд сэрээд өөрийнхөө аягыг үзсэн хоосон байсан наад хоёр гэгээнтнийхээ аягыг сөхсөн Заян гэгээний аяганд цэцэг ургасан байсан тэгэхдээр зэрэг тэгэхдээр зэрэг Заяын гэгээний аягыг нааш нь тавьчхаад өөрийнхөө аягыг хөмрөөд тавьчихсан тэгээд өглөө боссон чинь өнөө ламын гэгээний аяганд цэцэг ургасан байсан тэгэхдээр зэрэг бодсон тэгээд за би чамайг мэдэж байнаа чи аяга сольсон за чи энд хоцроо чи энд хүрээ хийдээ байгуул гэсэн тэгээд ламын гэгээн Лувсанданзанжанцан гээд хамгийн сүүлийн гэгээнтэн бол монгол орны их эрдэмтэн монголын шашны 3 зулын нэг гэж үздэг энэ бол яахав гэхээр зурхай, одон орон судлаач эм зүй бариач тэгээд халх байтугай төвөдөд толгой цохиж байсан ийм хамгийн том хүн байнаа
М1: одоо тэр хуучин гол Цогчин дуганы суурь чинь тэндээ юм уу
Х1: хамгийн анх байгуулсан дуганы суурь энэ байгаа юм. Тэгээд дараагаар нь дуганууд байгуулаад 40-өөд дуган байсан тэгээд таанууд шинэ үсгээр биччихсэн байна энүүнийг уншина шүү дээ илүү нуршаад сул үг хэрэг байхгүй за ийм байна
М1: өшөө асуунаа
М2: бөх мод та сонссон уу
Х1: бөх мод гэж Архангайд л байдаг гэсэн шүү дээ энд бол байхгүй. Энд бол ламын гэгээний хүрэн сайн сарьдаг хийж бас сайн сайн бөхчүүд байсан гэнэлээ. Би тэрний нь намтар түүхийг нь мэдэхгүй
М2: та энэ нутгийн хүн мөн үү
Х1: би Баянхонгорын хүн энээд гарч ирээд 20-иод жил нутаглаж байна
М2: та халх хүн үү
Х1: би халхаа миний мэргэжил бол нян судлалын лаборант байна хотод би тэрүүгээр мэргэжил эзэмшсэн хүн тэрүүгээр олон жил ажиллаа
М3: та хэдэн настай
Х1: одоо нас өндөр болжээ
М3: танай нутагт сайн эр байсан уу
Х1: яг тийм юм бол ламын гэгээний нутагт байгаа байх зүгээр дайн байлдааны хөл энүүгээр орж ирсэн юм байналээ. Энүүгээр орж ирээд сумны хошуу зэв мэв тийм юм байдаг юм байналээ нум сумны бол номон дээр бол бичээстэй байгаа ингээд ингээд энүүн лүү орж ирсэн юм байналээ. Яг энүүхэн ламын гэгээний нутагтаа сайн эр бол байгаагүй дээр үед сайн эр гэж нилээн алдартай тоорой банди зандийн хавьцааны улсуудыг тэгж ярьна уу гэхээс ойр зуурын юм ингэдэг хүн бол тэрүүнд орохгүй л дээ домгийн юм болохтээр зэрэг л би тэр домгийн нэг их сайн юмыг мэдэхгүй байна. Зүгээр ламын гэгээн бол энүүгээр маш эрдэмтэй улсууд байсан байгаан одоо энүүгээр чинь малыг яаж маллах уу хэдийд нь сааль сүүнд оруулах уу хэдийд нь эмнэг хангалаа сургах уу энд амьдарч байгаа улсын түлээ түлшийг нь яаж бэлтгэх үү аан тэр мал аж ахуйд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг хэзээ хэдийд яаж бэлтгэх үү энэ бүх юмыг малаа хааш нь тарга тэвээргэ авхуулах уу ямар уул усаа тахих уу энэ бүхнийг бүрэн мэдэж байсан байгаан тэрнийг бол ерөөсөө номон дээр бичээстэй байдаг юм байналээ за ийм байнаа
М3: ахаа та хэдэн настай
Х1: би 76 настай
Оросоор ярив
М3: энэ танай нутагт нэртэй алдартай хулгайч байсан уу
Оросоор ярив
М3: бөх хүний яс хулгайлсан уу
Х1: ойлгохгүй байна
Оросоор ярив
М3: за ахаа баярлалаа жижиг бэлэг
М1: за май Москвагийн зураг