Магсарын Тангад интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Магсарын Тангад 1 цаг 10 минут М1: энэ гоё юм байна Х1: аан тийн чүнчигноров гэдэг. За тэр хүнд өгөөд хүүхдүүдэд татуул М1: аан за тэгээд тойруулчих уу Х1: тойруулчих за цаана чинь тавагтай юм байна уу тэрнээс аваад тойруулчих М1: за тэгье2 би ингээд яачихъя Оросоор ярив М1: өвөө та хадаг энд зарж байна уу Х1: зарж байна М1: бид одоо хол газраас явж байнаа. Бүр Москвагаас явж байна. Энэ одоо манай Москвагийн залуу багш нар байнаа. Тэгээд одоо танай нутаг тойрч явж байнаа. Энэ жил танай аймаг тойрч байна. Хэдэн одоо янз бүрийн аймгаар явлаа. Одоо бид нарын судалж байгаа одоо орон нутгийн уул усны домог, түүх, зан заншил, шашны түүх одоо хүмүүсийн гол сонирхолтой янз бүрийн яриа та сонсож байна уу миний би арай жоохон урагшаа суух уу Х1: зүгээрээ зүгээр М1: тийм л юм сонирхож яваа Х1: түүх М1: үлгэр домог, заншил тэгээд голцуу л настайвтар хүмүүстэй уулзаад одоо асуух юмаа асуугаад хууч яриа тэгээд явж байна. Тэгээд одоо тантай хэн Пүрэвжав гуай тантай уулзуулаад энэ хүн сайн мэднээ гээд уулзуулж байгаан тийм байна Х1: манай энэ нутаг хошуунд гол сүм гэж байсын тэгээд энэ гол сүмэнд сайн улс их байлаа эрдэмтэй, идтэй шидтэй Оросоор ярив Х1: манай энэ гол сүм бол мэргэн Жаа гүн гэж байлаа М1: гүн хүн ноён хүн юм уу Х1: ноён хүн Цэвээн гүн гэж байлаа. Тэгээд Пүрэвжав ноён гэж байлаа. За тэгээд Балданжочи гэж байлаа М1: тэд нар юугаараа алдартайн Х1: тэгээд Цамбажав маарамба гэж байлаа Оросоор ярив Х1: за тэгээд Данкиргэлэг гэж хүн байлаа зурхайч М1: энэ чинь одоо дандаа ноёд лам нар уу Х1: тийн энэ гол сүмний одоо цэцэн мэргэн идтэй шидтэй улс Оросоор ярив М1: ямаршуу ид шидтэй байсан та нэг жишээ ярихгүй юу Х1: за мэргэн Жагүн гэдэг хүн ямар л хүн хэрэгт орно тэрийг гаргадаг Оросоор ярив Х1: тийм одоо алуулах ялтай ч байдаг юм уу эрүү шүүлт авах ч юм уу тийм жишээний тийм одоо том том Оросоор ярив Х1: хэрэгт М1: хэрэгт ороод одоо алуулах гэж байгаа хүнийг бол аварчих уу Оросоор ярив Х1: аварчихна за яаж аварч байсан гэхээр нэг ноён одоо толгойгоо авхуулах болж М1: юунаас болж Х1: одоо буруу хэрэг хийснээс болж Оросоор ярив Х1: буруу хэрэг чирэгдэл шүү дээ тэгээл өнөөх хэргийг шүүн таслах гэж байгаан тэгээд ингээд ийм том ордонд эргэн тойрон өнөө хэрэг тасалдаг өнөө хутагт хувилгаадууд өнөө тамга яамны том амбангууд ингээд суучхаад Оросоор ярив Х1: тэгээд хэргийн нь таслах гээд тэр их цэцэн хүн байж Оросоор ярив Х1: тэгээд тэр том ордонгийн үүдэн дээр өөрийг нь сүрдүүлэх гээд өвлийн дүн байж мөс асгаад ус хөлдөөгөөд ингээд за одоо ороод ир цуглацан хэрэг шүүнэ Оросоор ярив Х1: та нар орж ирэхгүй яасан М1: айчихсан Х1: тэгээд сүрдүүлэх тэр хүнийг мөс асгаад ороод ирсэн тэгэхээр тэгж хэлсэн ширээ тэмээ шилэн дээрээ тавьдаг ширээтийн даншиг гүн үүдэндээ шавчих юмаа гэж М1: ширээ тэмээ Х1: шилэн дээрээ тавьдаг тэр их шээсийг тавьдаг байж л дээ тэгээд үүдэн дээр хүн гарах дээр зэрэг ширээтийн даншиг дээр орж хэргээ шүүлгэх гэж байгаа ш дээ үүдэндээ шавдаг байжээ гэж бузарлаад Оросоор ярив Х1: тэгээд нөгөө сүрдүүлэх гэхээр нь олон даншигийн хамба, ноёдууд ингээд цувраад суучихсан манай өөрийн хамба бол хамгийн эргэн тойронгийн доор очоод суучихсан тэхдээр зэрэг өрөөсөн нүдээ даруулж ингэж боочхоод тэгээд өнөөх хүн чинь тэр олон хамбангууд тэр даншигийн эзэнтэй мэнд усыг мэдэх учиртай юм тэхдээр зэрэг эхнээс нь авхуулаад мэндсийг нь мэдээд цугааранг нь мэнд усыг нь мэдээд явж байгаан. Өөрийн ноёнд танигдахгүй гэж нүдээ бооцон хамгийн доод талд сууж байхаар нь зэрэг алдаг оног адгийн сохор амар байна уу та гэж мэндийг нь мэдээд нүдээ боочихсон болохоор нь сохор гээд тэгээд тэр олон хүмүүс дунд нь танихгүй гээд хамгийн доод талд нь суухгүй юу тэхдээр зэрэг мэдээд алдаг оног онов адгийн сохор та амар байна уу гэж золгоод тэгж байсан тийм түүхтэй тийм их цэцэн мэргэн хүн байж Оросоор ярив Х1: хэрэг шүүгээд толгойг нь авах хууль цаазтай байхгүй юу тэхдээр зэрэг мэргэн Жагүнээс асуулгасан тэхдээр зэрэг толгойгоо сайн хайрлаж яваарай гэж толгойгоо хайрлана гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр ингээд цагаан торгон дээл өмсөөд өвдгөн дээр нь хөөдчихөөд тэгээд өнөө дөрвөлжин цагаан торго гаргаж ирээд газар дэвсчхээд өнөө отго жинстэй малгайгаа өнөө торгон дээрээ тавиад тэгээд одоо за одоо өвгөдөөс энэ хууль чирэгдлийг би сонсъё оо гэсэн М1: тэр чинь одоо хэн билээ мэргэн Жа Х1: тийн мэргэн Жагүний заалтаар ямар заалтаар гэхээр тэр хэн гээч хүн байсан тэр сайн оргодол нь тэр Цэвээнгүн гэж хүн байж жинстэй малгайтай болохоор ноён гүнүүд цугаараа тийм малгайтай тэгээд тэрнийгээ тайлж тавьснаас хайрлаагүй газар тайлж тавьсан бол толгойгоо авхуулах байж цагаан торго дэвсэж байгаад малгайгаа тавьснаас болж толгойгоогоо авхуулахгүй болсон тэгээд эргэн тойрон өнөө томчууд юм асуугаад байхаар нь өнөө цагаан торгон дээлийнхээ өвдгөн дээрээ тавьсан өнөө хөөг ингэж үлээж үзчихээд хумслаад байсан чи хариулах уу дээд талын өнөө том улсаас зарлиг бууж байгаан за чи хариулах уу наад үрж арилгачих юмыг чи яагаад тэгээд байгаан үгээ хэлж хариул гэж хэлсэн. Тэхдээр зэрэг мэргэн Жагүн за бос 3 мөргөөд гар хэрэг чирэгдлийг чинь үрж бараад арилгалаа гэж хэлсэн. Өнөө хөө маажсанаас өнөө цэцэн мэргэн хүн чинь тэрний юуг нь маажаад үрж бараад арилгасныг чинь өөрт нь хэлсэн үг болгоод М1: аан зөв зөв тэгээд цаазгүй болцон Х1: тийн тэгээд зарлиг ингэж буулаа мөргөөд гар тэгээд 3 мөргөөд гарж байсан Магсарын Тангад 12:53 М1: аан за Оросоор ярив Х1: тийм сүрхий мэргэн Жагүн гэж тийм хүн байжээ. Тэгээд гүний заргуудыг тэгэсгээд өнгөрсөн тэгээд тэр Цэвээнгүн ноён тэр Пүрэвжав ноён гэдгийн авгай өвдөөд үхэх дээрээ тулаад түргэн гээд газар тэр Жочи лам гэдгийг залаад аваад очоод аваачиж очоод ном уншаад сахиус буулгаад зарлиг буулгачхаад одоо эдгэнээ танай авгай одоо би буцлаа гээд буцжээ көшөөг тэр түргэн гэдгийн аманд нэг том өндөр хөшөө чулуу байжээ. Тэгээд өвлийн дүн эхэлцэн их хүйтэн байж за хө өнөөдөр орон гэрийн бараа осгож үхэж харахаас амьд харахгүй нь энэ Хөшөөт хайрханд хоёулаа буучхаад явъя гэж улаа нэхэж яваа хүнээ дагуулаад буугаад хөшөө чулууны дэргэд буугаад ингээд нөгөө урдуу тэр улаачууд тэр аягаа хийгээд тагшаа хийгээд ингээд зүүчихдэг өөр хүний аяганд уухгүй тийм байсан Оросоор ярив Х1: тэгээд за Хөшөөт хайрхан минь осгоож үхэхгүйн шиг оронгийг бараа харуулж хайрла дарснаасаа хайрла гэж М1: аягандаа хийгээд үү Х1: аягаа бариад Көшөө ийм чулуунаас аягаа ингээд тоссон уур савссан халуун архи аяга руу нь орсон Оросоор ярив Х1: аягаан дүүргэчихээр зэрэг өөрөө нэг ууцан ууцан хойноо жоохон ярвайж байгаад дахиад аягаа тоссон дахиад аягийг нь дүүргэхээр зэрэг улаачдаан өгсөн Оросоор ярив Х1: улаач уусан чинь одооны архи шиг гашуун их чанар сайтай архи байж л дээ уучхаад аягийг нь өгсөн чинь за дахиад нэг хайрлачих гээд дахиад хөшөө чулуунаас аягаа өгсөнд дахиад дүүрсэн өнөөдхийг уучхаад тэгээд энэ Түргэний амнаас тэр урдаар тэр Мандал хайрхан гэдэгт гэр нь байж тэр хүртэл даарахгүй очсон тийм домогтой Оросоор ярив Х1: наана нь нэг маарамба хүн байжээ Оросоор ярив Х1: тэр Улиастайн амбанд сайн маарамба эмч хэрэгтэй гэж 7 хошууны маарамбуудыг цуглуулаад Оросоор ярив Х1: тэгээд тэр Цамбажав гэж хүн шалгараад тэр Улиастайн амбанд 5 жил маарамба хийсэн. Нэг ид шидтэй хүн нь тэр Оросоор ярив Х1: за нэг ид шидтэй хүн нь болохоор зэрэг барилддаг бөх байж өөрөө зурхайч тэгээд барилдаад хөх Жамбал гэж хүн засдаг байж. Одоо энэ 3 хошуу нийлж наадам хийдэг байж тэр үед тэр хөх Жамбал нь засаад тэгээд 3 хошууны улс орилоо хөх найгал хөхийгөө аваад гараад ирлээ одоо хэцүүдээ гэж байсан. Орилоо хөх гэж засуулч хүн тэр найгал Гэлэг гэдэг нь идтэй бяртай олон талын иртэй бяртай хүн байсан Оросоор ярив Х1: тэгээд л кошуу наадамд түрүүлдэг бөх байжээ М1: нэр нь хэн билээ Х1: Данкиргэлэг засуулч нь орилоо хөх Жамбал Оросоор ярив Х1: түүнээс гадна манайхны саданд их сайн бөх байлаа Жамбалсүрэн гэж тэгээд даншиг наадам хийлээ. Даншиг наадамд барилдаад түрүүлээд тэгээд олон цаад кошуунуудын бөхийг унагачихаж л дээ тэр олон улс чинь орой болохоор шургааг барьчихсан хөөгөөд тархины арьсыг нь хага цохиж буулгаад тэгээд Мөрөн гээч газар манай өөрийн манай ээж, ээжийн эгч хоёр эгч дээрээ ирж боолгоод тэгээд амь гарч М1: тэгээд эд нар өшөөтэй болцон юм уу хожигдоод уу Х1: өнөө өөр кошууны том том бөхийг унагачихгүй юу түрүүлчихгүй юу тэгэхээр өшөх нь болоод алах гэж тэр улс хөөж байгаа юм. Оросоор ярив Х1: тэгэхээр манай Жамбалсүрэн бол урд ингэж байжээ. Сайхан хархүү, сайхан хүүхэн гэж байна тэхдээр зэрэг манай хошуу хангайн бүсэд тэр хэн гэж хүн байлаа. Тэр хангайн сайхан Сэмбэн гэж их сайхан эр байж Оросоор ярив Х1: говийн сайхан Долгор гэж говь нутагт дуулдаж байдаг тэгсэн хүүхэн тоодоггүй, сайхан Долгорыг эр хүн тоодоггүй хоёр сайхан хүн байж Оросоор ярив Х1: тэгээд хангайн сайхан Сэмбэн говийн сайхан Долгор дээр очиж нийлээд тэгээд хоёулаа хоёр сайхан хүн нийлээд аж төрж амьдарч байсан тийм түүхтэй Оросоор ярив Магсарын Тангад 21:38 М1: аан яаж уулзсын Х1: тэр хангайн сайхан Сэмбэн 2 3 хошуугаар одоо сайхан хүүхэн хаа байна гэж зар тавиад тэхдээр говийн сайхан Долгор гэж нэг сайхан хүүхэн говьд л бий гэж Оросоор ярив Х1: сураг нь дуулдахдаар зэрэг өнөө хүүхэн дээр очиж танилцаж сууж байсан. За түрүүний тэр тахиа хага цохиулсан Жамбалсүрэн заан тэр чинь Оросоор ярив Х1: тэр Дорноговийн хүрээ Ёндон гэж нэг баян хүн байжээ Оросоор ярив Х1: одоо тэгээд манай Жамбалсүрэн ахын чихэнд манай одоо урдын тэр сайхан Лувсан сайхан Долгор хоёрыг төлөөлсөн ганц сайхан хүүхэн хөрөө Ёндонгынд байдаг гэж дуулаад Оросоор ярив Х1: тэгээд тэр хүрээ Ёндонгийн охинтой танилцаад хүргэн ороод тэгээд тэр говийн хошууны бөхчүүд тэр даншиг наадамд барилдах гээд хүрээ Ёндонгийнхоор дайраад ирж тэр Жамбалсүрэнг барилдаад түрүүлсэн сайн бөх гэдгийг мэдэхгүй шөнө тэднийд хүрээд ирэхгүй юу Оросоор ярив Х1: Жамбалсүрэн гэж их сайхан том биетэй хүн Оросоор ярив Х1: танайд байгаа энэ сайхан хар хүн хаанахын хүн танай хүн үү гэхдээр аан манай хүргэн манайд хүргэн орж байгаа Хангайн Жамбасүрэн гээд тэгээд барилддаг уу хүүхэн чи гэж өнөө бөхчүүд асуух дээр өнөө олон бөхчүүд суух тээр зэрэг аа өнөө хярд таарсан юмаа дараад авдаг гэж унагадаг л гэж байгаа үг шүү дээ. Тэгээд наадамд очих уу гэхэд үгүй ээ хүн танихгүй газар очоод яадаг юм байгаад яадаг юм очмоор санагдаад тэгээд хүн танихгүй болохоор чинь хэцүү юмаа даа гэж хэлж аан манай дээр хүрээд очоорой гэж М1: тэр бөхчүүд үү Х1: бөхчүүд Оросоор ярив Х1: тэхдээр зэрэг хүрээ амбангийн хүүхэн тэгж хэлж чи энэ барилддаг хүмүүст хярд тааралдсан хүнээ дараад авдаг гэж байдаг тэгээд хоёулаа явъя гэхээр хүүхэн нь явахгүй гэж би чамаас ичиж байна явахгүй гээд Оросоор ярив Х1: тэхдээр зэрэг урд орой нь гараад аймгийн наад талын голд 3 хот байна маргааш нь наадам болох гэж байгаа ш дээ тэхдээр зэрэг доод талын хоёр айл нь их малтай хүн ихтэй юм гэнэ дээд талын хот цөөхөн малтай хүнгүй шахуу юм тэхдээр зэрэг баруун хойд талын гэрт нь очиж тэгсэн чинь нэг чавганц нэг өвгөн лам хоёр байж байж ингээд холын газрын хүн таньдаггүй ингээд хонох газар ч үгүй хүн ч таних ч үгүй тэгээд 3 хот харж байгаад танай хотод ирлээ Оросоор ярив Х1: морио саахан унтчихаа өвгөн нь өглөө хийморийн сан тавьж өгнө өө тэгээд явдаа хүүхээн гээд тэгээд өнөө өглөө сан тавиулж хоночхоод өглөө тэгээд наадамлаа очиж гэнэ хүн танихгүй тэгээд амьтад дунд ороод морио уячхаж гэнэ. Хүрээ Ёндон гэж олон хурдан морьтой түрүүлээд явчихсан тэдний хадам нь хүрээ Ёндон морьтойгоо хаа ч яваан тэгээд өнөө бөхчүүдтэй нийлье гээд тэгээд барилдахаар бичүүлээд тэгээд барилдсаар байгаад наймд үлдээд хонож тэр шөнөө М1: найман даваа даваад уу 8 бөх үлдэж үү Оросоор ярив Х1: маргааш нь 8-ынхаа ард нь барилдаад 4 хүн үлдэж нэг нь энэ манай Жамбалсүрэн ах үлдэж тэгтэл хадам нь хүрээд ирж сайн барилддаг юм байна сайн барилдаарай гээд өвөө аав нь тэрлэгийг чинь хувцсыг чинь бариад сууж байя гэж тэгээд баруун талын тэрлэгний ханцуйг 3 эрээд зангидаад эндээ хийгээд сууж тэр үед тийм домогтой байжээ. Оросоор ярив Х1: тэгээд тэр кошуу даншиг наадамд хоёрхон бөх үзүүр түрүү булаалдхаар үлдээд тэгээд барилдаад түрүүлээд тэгээд манай Жамбалсүрэн ах энд нэг даншиг наадам аваад тэндээ нэг говийн аймгийн даншигт түрүүлээд хойтон жил нь түрүүлээд 3 жил түрүүлсэн тийм домогтой бөх Оросоор ярив Магсарын Тангад 30:05 Х1: би бага байлаа тэгээд 18 нас хүрээд хурдан морь уялаа Оросоор ярив Х1: тэгээд Поодор Банзрагч гээд хүн их хурдан цагаан морьтой. Миний хүрэн морь үзүүр булаацалддаг Оросоор ярив Х1: за тэгээд тэр Поодог Банзрагч гэдэг хүн морь таньдаг хүн шар толгой Цэгмид гэдэг хүн бий М1: тэгж хэлсэн юм уу Х1: тэгж надад хэлж байгаан Оросоор ярив Х1: тэр хүнээр заалгаж морь таньдаг болоо чи Оросоор ярив Х1: өнөөх хүнээр морь таньдаг тийм тийм хэвтэй намбатай, хавирга нь тийм чих нь тийм хүзүү нь тийм нуруу нь тийм сүүл нь тийм дөрвөн туурай хааны мах нимгэн тийм морь түрүүлдэг учиртай гэж заана. Тэр шар толгой Цэгмэдийн хүргэн нь би болоод шар толгой Цэгмэдийн чавганцын хүү нь Огоотолгой гэж Оросоор ярив Х1: би охиныг нь авсан хүргэн нь тэгээд тэр хүнээр заалгасан хүрээ Маралын баруун нуруу хурдтай, гурван булаг сумын адуу хурдтай гэж ингэж заалгаад Оросоор ярив Х1: хурдан удамтай адуунуудыг нь аваад 5 азарга адуу хулгар Магнай гэж хүн авсаан тэдний адуунд очиж хурдан морь очиж олж ирээ гэж явуулж Оросоор ярив Х1: тэгээд Маралд очоод 3 жил 700 адуутай айлын адууг нь цуглуулцаж морьдыг нь үзээд Лувсансүрэн гэж морь таньдаг хүн өнөөдхийг дагуулж очоод морьдыг нь үзээд М1: 3 жил үү Х1: үгүй ээ 3 хоног 700 адууг нь бүрэн цуглуулж байхгүй юу тэгээд хурдан морь олж авах гэж би энэ үрээг хурдан гэж авах гээд Огоо болохоор өөр нэг үрээг энэнээс хурдан гэж аваад Оросоор ярив Х1: тэгээд нэгийг нь сүүлд нь авъя одоо бэлэн өртөггүй Огоо болохоор тэр хээр үрээгээ аваад өнөөдхийг авцраад манай энд шүдлэн үрээнээс авхуулаад 6 жил түрүүлээд М1: таны морь Х1: үгүй тэг Огообаатарын авсан морь би цуг явж авцралцсан үрээ хоёулаа таньсан тэгэхээр зэрэг 7 түрүүлэх жилд нь морийг нь цувчуулж саад болоод тэгж байсан одоо нэг домог байна М1: та чинь тэгвэл их мундаг уядаг юм байна ш дээ уяж байсан уу Х1: одоо морь уяахаа байсаан 33 жил морь уясаан М2: за тэгээд хурдан үхсэнээс хойш түүний яс яасан Х1: хурдан морь үзүүр булаацалддаг М1: хурдан морь үхвэл ясы нь яах уу гавлы нь яах уу Х1: гавлы нь бол нэртэй төртэй том уулын хадан дээр аваачиж толгойг нь оршуулна. Харин хангайн улсууд хадгаар оосорлож дор нь зангидаад тэгээд залдаг тийм домогтой Х2: өндөр дээр тавих уу нам дээр тавих уу Х1: өндөр дээр тавина. Аль сайхан өвөр хөөмий энгэрт тавина тэгээд тавьж оршуулдаг тийм домогтой байлаа М2: аан хонхор газарт тавьдаг уу Х1: хонхорт биш тэгшхэн газарт л тавина. Зохиомж байдаг юм уу өндөр уулын өвөрт дурсгалт уулын өвөрт сайхан тийм тэгшхэн газар ууланд тавина М1: өөр одоо цуутай бөхчүүд энүүгээр байсан уу Х1: цуутай бөхчүүд байсан байсан М1: танай ахаас гадна Х1: Хөндлөн Ганжуур гэж бөх байсан тэгээд энэ хар усны тавхай Дондог гэж бөх байсан. Амбагай Дамдин гэж бөх байсан. Дан одоо ээлжээр түрүүлдэг. Ваанчиг Раднаа мундаг Раднаа гэж 2 бөх байсан М1: танай энд одоо сайн бөх байсан уу Х1: одоо бол байхгүй одоо бөхийн домог бол муудсан. Алсаасаа одоо ирээдүй оршин тогтнох домог бол муудсан яагаад муудсан гэхтээр зэрэг энэ Урт гэдэг газар зүгээр л ярьчхад Бух унадагийн нуруу гэж нэг нуруу байж тэгээд нэг монголын бухтай 18тай нэг залуу монголынхоо бухыг энэ бух унадагын нуруу гэдэг газар көтөлж очоод бухаа улайруулаад өнөө бухтайгаа ноцолддог тэр нь ямар хүн байсан гэхээр Бортойначин гэж хүн байсан тэгээд тэр бухтай ноцолдож байсан учраас энэ шар өндрийн нэрийг бух унадагын нуруу гэж нэр өгсөн домог бол тийм юм Оросоор ярив Х1: тэгээд Бортойначин 16 настай тэр бөх засдаг хөх Жамбалын хонийг элстэй гэж газар очиж хариулаад нарийтгасан морь нь цуцаад хонь нь тасраад эх хонио тал хоньтойгоо хаячхаад дээд талын нь дараад ирсэн чинь 3 чоно доод хонь руу нь давхиж орж ирээд 30-аад хонь бариад тэгээд хэдэн хонь таслаад тэгсэн чинь хөх Жамбалынх айлсаад маргааш нь нүүгээд элстэй гэдэг газраас нүүгээд тэр нам даваа гэдгээр давж тэгэхдээр зэрэг Бортойначингаар малаа туулгасангүй тэгээд нөгөө хүүхэд чинь Тахилга толгой гэдгийн ирмэгээр гүйж яваад яг нэг босоо хүнтэй чацуу ийм чулуу хад бөөрөнхий том хад хүн бол хүчирхийн аргагүй тийм хад дээгүүр нь хүн муухан харагдхаар том хад өнөөтхийг өнхрүүлээд нухаад нам давааны арын хонхорт хөлс ноосоо гоожуулаад үхээ алдаад нэг юм муухан гаргаж байсан чинь урд Намдаг Бадарч гээд нэг эрдэмтэй хүн тэдний хүрээний лам нарыг орчуулгын ном хаялцдаг шүүж орчуулга зааж өгдөг Магсарын Тангад 41:28 М1: тэр чулууг яагаад тийшээ өнхрүүлж байсан Х1: тэгээд өнөө хүүхэд дээр лам хүрээд ирэхгүй юу давааны араар чулууг өнхрүүлж байгаан тэгээд хүү минь чи яах гэж ийм том хад яах гэж өнхрүүлэв намайг ингээд ингээд энэ айл ингээд буурин дээрээ хаясан нүүдлийн хойноос нь өнхрүүлж малтай хүнтэй нь сүүдлэнэ ингэж хэлж аан тэхдээр зэрэг миний хүү болохгүй. Өвгөн лам нь чамд алт мөнгө их юм өгье энэ чулуугаа энд тавьчих хоёулаа элбэж байгаад хойд даваан дээр тавьчихъя гээд тэгээд өнөө чулууг даваан дээр гаргаж тавиад тэгээд урд талд нь 3 4 чулуу хойд талд нь 3 4 чулуу хоёулаа элбэж байж нэмээд орхиод тэгээд даалингаа уудлаад гогцоо чишчүү 5 лангийн ембүү тэгээд тэр урд талд юу гэж байсын өнөө танзуур гэдэг боов хоёр атгыг өгөөд тэгээд өнөө чулуугаа хөдөлгөөд орхиж одоо тэр домог тэр чулуу хойш нь өнхрүүлчих юм бол Завхан аймаг бөхтэй нааш нь нам даваан дээрээс нааш нь өнхрүүлчихвэл энэ Гурванбулаг сумын гол сум улсад барилдах бөхтэй болно гэсэн домогтой чулуу гэж би үздэг юм тэр чулууг М1: одоо тэгээд дундаа болцон байна ш дээ Х1: хойш нь ч өнхрүүлээд урагш нь ч өнхрүүлээд одоо ганц нэг барилддаг хийдэг бөхтэй улсад би ярьдаг юм 4 5 хүн нийлж байгаад машин тэргээр тат гэж манайхны энэ Цэдэнсодном гэж барилддаг хүүдүүдтэй тийм хүн байдаг юм. Тэгэхдээр зэрэг ярьдаг юм л даа тэр том одоо хэн авчрах М1: тэгэхээр энд бол одоо бөх чанар муу юу Х1: муу болсон уг нь бол намайг бодоход нам давааны өвөрлүү нарийны хонхор руу тавьчихвал гол сумнаас улсад барилдах бөх төрөх учиртай юм хойш нь өнгөрүүлчихвэл манай аймгаас бөх төрнө гэсэн үлгэр домог бодоод байхгүй юу тэгэхдээр зэрэг тэрүүнийг хөдөлгөдөг хүн байхгүй ингэж хараад байж байгаан ийм түүхтэй юмдаа хө Оросоор ярив Х1: Бортойначинг барилдуулаад тэр нэг одоогоор бол аймгийн даншигт тэр барилдуулаад нэг ноёны бөхийг түрүүлүүлэх гээд одоо наадам болохоос өмнө ямар бөх түрүүлэх нь үү гээд ингээд гэр майханууд барьчихсан тэгэхдээр зэрэг тэр Бортойначин нэг майхнаас хоёр хөлийнхөө тавгийг цухуйлгачихсан унтаж байж тэгсэн ий энэчээнээс өлөгчин барын таваг цухуйж байнаа гэж шинжиж байсан хятад шинжээчүүд тийм домогтой. Тэгээд Бортойначин тэрэнд түрүүлээд ноёны бөхийг унагачхаж манайх тэгэхэд Цэвээнгүн гэж ноёнтой байсан. Чи ноёны бөх унагалаа гэж өөрийнхөө бөхийг тэгэхээр зэрэг Бортой начин майхнаасаа гарч ирээд зодог шуудгаа тастаад газар шилбүүрдээд чулуудчихсан тэгэхээр нь зэрэг аваачиж овоон дээрээ тахиад Архангай тэгж улсад барилдах бөхтэй болсон учир тийм байгаа юм тийм домогтой Оросоор ярив Х1: би тэгээд энэ савыг бариад ингээд дотор нь орж байгаан үүрд эргэн дурсах мөргөлийн ордон гээч юм хийж байгаа юм тэр нь бол одоо бурхан номын авч хэрэглэх улсын хийморь лундаа сэргээх баян тарган явуулах бурхан санасан бүх зүйл сэтгэчилэн бүтэх тэгээд хийморийн бурхангууд ийм юмнуудыг олон түмэн хийморь золбоотой аз жаргалтай баян чинээлэг бялхам амьдралтай яваарай гэж ийм юм байгуулж байгаан учир утга ийм л юмдаа хүүхдүүд минь Оросоор ярив М1: танай энэ хийд чинь хэзээ байгуулагдсан юм бэ Х1: манай энэ хийд байгуулагдаад удаж байгаа юмаа лам нар нь их тийм цуглаж чаддаггүй М1: одоо бишээ дээр үед эртний хийд үү үгүй юу Х1: бишээ биш сүүлийн үед гарч ирсэн хийд урд дээр үед билүүтэйн хүрээ гэж байсан манайх билүүтэйн хүрээ нүүгээд буурь нь үлдээд нүүгээд ирсэн газар нь энэ л дээ М1: за ойлголоо Тангад гуай тэ Х1: тийн М1: та нас сүүдэр хэд билээ Х1: 94 М1: танай аавын эцгийн чинь нэр хэн билээ Х1: Магсар Оросоор ярив Х1: манай авга Пүрэвжав ноёны садангийн хүн байж байгаад зулыг нь хийдэг хүн байж байгаад буурч Магсар гэдэг нэртэй тийм хүн байсан би өргөмөл хүү нь М1: та энэ нутгийнх Х1: энэ нутгийнх ийм учиртай юмдаа хүүхдүүд минь М1: та одоо ном уншиж байна уу энүүгээр ном ихтэй юу үгүй юу Х1: гом ихтэй ихтэй М1: дандаа хурлын ном уу Х1: хурлын номноосоо гадна нэгдүгээрт одоо хүний өвчин зовлонгоос салгах хоёрдугаарт хүн өвдөж зовохоороо зэрэг лай ланчиг гэдэг юмнаас болж өвддөг тэрнийг арилгах ном гуравдугаарт нас буян эдлэх ном дөрөвдүгээрт одоо өнгөрсөн талийгчуудын хойноос буян хийх ном тавдугаарт одоо энэ одоо яаж байгаа үедээ тарнийн бясалгах хийх ийм номууд энэ ясны таван ухаан гэж таван ухаан байдаг ингээд энэ номыг сурчхаад за чи одоо юу хийх үү гэхэд би маарамбын номыг сураад явъяаа. Бурхны номыг нэг номын тав хуулж бичиж цээжилдэг тийм ухаан. Зээрэнбийн номыг суръяа гэхээр би юу ч анддаггүй зурхайч болъё гэж. Аграмбын номын суръя гэхдээр зэрэг Нархажид Дарь-Эх хандмаа нарын номыг сурч тарнийн бясалгал хийж олон түмэнд тус үйлддэг ингээд таван ухаан үйлддэг. Саарамба болсон хүн бол энэ таван ухаануудыг эзэмшиж чадсан Саарамба нь их том цол богинохон хүн бол үзэх ч үгүй шахуу юм тэгээд одоо тийм ухаантай тийм зорилготой юм Магсарын Тангад 51:13 М1: за та их сайхан ярьж байнаа. Бид нар бүр цаашаа яриулаад баймаар та жоохон ядарч байгаа юу Х1: үгүй юундаа ядрах уу би худлаа ярьж байгаад л шатар тавьдаг хүн шатар тавьж байгаад л худлаа ярьдаг хүн М2: гайгүй ш дээ за энэ нутагт сайн эрчүүл байсан бэ Х1: аа байлгүй яахав сайн эрчүүл гэж манай Дүмбэряа дүү Банди гэж сайн эр байсан. Манай Дүмбэръяа гэж ярьж байгаа нь 7 кошууны маарамбаа шалгаруулаад ноёны маарамба 5 жил хийсэн хүн ах лам юм. Аан тэр ах ламын дүү Балж гэж хүн үнэн сайн хулгайч энэ кошууны борчуул гэж нэг 20-иод айл нүүдэггүй хэсэг бор гэх бариатай байсан өнөөдүүл намар жаахан оройтоод махгүй болоод алс хол яваад энэ хойд Хотгойд баруун Баядаас адуу авцраад нэг нэг адуу өгчихдөг өнөөдүүл хоол хийчдэг. Тэгээд цагаан сар дөхөөд ирэхээс өмнөхөн дахиж нэг хулгайд мордоно М1: тэр тэгээд баригдсан уу үгүй юу Х1: баригдах нь баригдаад л баригдахгүй голцуу явсан тэр Балж гэж сайн эртэй хамт Бөгтөр хүрэн гэж сайн хулгайч тэгээд Бөгтөрхүрэнтэйгээ шоронд ордог. Шоронд ороод ингэж явж байгаад яг сайхан улс унтуулаад Бөгтөрхүрэн номоо уншаад л тэгээд 3 үлээхэд гадаа өнөө том байшингийн өнөө шоронгийн цоожнууд тан ян тан ян инкээд үүднийхээ довцоонд ойчдог тэгэхтээр нь тэгээд босоод яваад өгдөг тийм сайн эр тэрнийг дагаж манай Балж ах нэг насаараа хулгай хийсэн тийм домогтой Оросоор ярив М1: асуулдаа би гараад байхъя М3: өвөө энэ та сонссон уу энэ лам хүн эсвэл бөх чөтгөртэй таарвал тэгээл барилдсан тийм юм сонссон уу Х1: тэр бөхчүүд сайн эрчүүд гэдэг чинь тэр чөтгөр гээч юмнаас айдаггүй тоодоггүй үхсэн хүн хээр хэвтэж байхад дэрэлж унтчихаад яваад өгдөг. Тийм юманд тэр чөтгөр гээч юм нь халдахгүй. Аймтгай зүрх муутай хүнд л одоо тэр чөтгөр чихэнд нь янз бүрийн юм орилох чарлах янз бүрийн юм аймтгай хүнд л тохиолддог Оросоор ярив Х1: та нар яахав эрдэмтэй улс юм. Манай бурхны номонд эрдэмтэй хүний биеийг олсон энүүхэн хугацаандаа эрхэм номыг хичээн үйлдээрэй гэж гом бол англи бай орос бай тангад бай кирилл бай энэ таван ном альныг ч сурах хэрэгтэй. Аль нь ч чиг хүн эзэмшиж чадвал эрдэмтэй увидастай шүү дээ. Тэгээд орчлон хэдий муу болов чиг орой нар мэт нас чиг орхиод өнгөрөх янзтай. Эрдэмтэй хүний биеийг олсон энүүхэн хугацаандаа эрхэм номыг эрхэмлэн хичээж үйлдээрэй гэж бүх юм чинь худлаа шүү толин доторх хөрөг мэт усан доторх сар мэт манангийн овоо мэт хадны цуурай мэт толинд товхрого мэт адилхаан бүх юм худлаа үхэх дээр зэрэг алд хүрэхгүй цогцыг чинь алд цагаан давуугаар бүтээгээд алтан дэлхийн шороон дээр оршуулнаа. Маань гэж их паянтай юм байдаг юм маань уншсаны хүчээр алт эрдэнэ шиг сүнсийг чинь ариун бурханы оронд ачит маанийн хүчээр хүргэнээ гэж ингээд Оросоор ярив М3: өвөө энэ лус савдаг гэдэг энэ юу вэ Х1: одоо ухаа нь нэг том нэртэй уул байнаа тэр чинь одоо өөрөө савдагтай юм. Савдаг гэдэг нь юу юм бэ гэвэл уулаа аварч өршөөж харж байдаг тэр уулын эзэн юм. Аан тэр уулын ёроолд хүн айл өвөлжөөд малаа даатгаад адуугаа үхрээ хонио ямаагаа тэмээгээ даатгаад манайхыг энэ жил аваар осолд өртүүлэхгүй амны хишиг арван цагаан буян нь дэлгэрүүлээд аль санасан сэтгэчилэн бүтээгээд аз жаргал насан буянд хайрлаарай гэж мал хөрөнгөтэй минь гэж тэр савдагт цай сүүнийхээ дээжийг үргэлж өргөдөг өгж дуулдаг тэнгэр дээр тэр 7 бурхан савдаг хоёр үг дуулдаг учраас хүний сэтгэлийг савдаг гэж нүдэнд харагдах юм байхгүй гэхдээ тэр чинь хүний сэтгэлээр бий болцон тийм учраас тийм юм тэнд байдаг Оросоор ярив Магсарын Тангад 60:40 М2: энэ савдаг лус гэж юу вэ Х1: лус гэж одоо газар лус гэж байгаа юм зүгээр лус ч гэдэг газар лус гэдэг эзэнтэй ухаа нь энэ тэр голыг цэвэрхэн болгох хүн төрөлхтний үндсэн зорилго хоёрдугаарт тэрүүнд сүү хүргэхгүй ус руу цус хийхгүй муу юм хийхгүй цэвэр нандин авч өөрийнхөө хоол ундад хэрэглэж рашаан болж надад өвчингүй миний биеийг эрүүл энх аз жаргалтай явуулаарай гэж хоолоо хийж иддэг ундаа хийж уудаг рашаан нь юм л даа Оросоор ярив Х1: газрын хорлол гэхээр ингэж байгаан ухаа нь ингээд нэг малыг чоно урчлаа өнөө мал нөгөө усанд цус дусаад ус бузартаж М1: тэгвэл яах уу Х1: ном уншиж лус аргадна Оросоор ярив Х1: номоо гэдэг чинь ийм юм бурхан нэгэн ном нэгэн лам хуварга хүн худлаа лам дуурайсан ламууд байдаг тэр бол муу лам гурван эрдэнэ гэдэг чинь ямар юмыг хэлж байгаан гэхээр нэг нь бурхан нэг нь гаргасан зарлиг номыг нь хэлж байгаан нэг нь өнөө номыг нь уншиж олон түмэнд тус болдог сайжруулдаг ламыг хэлж байгаан энэ гурван юм чинь гурван эрдэнэ юм хүн төрөлхтний Оросоор ярив Х1: тэгээд хүн дан сайхан санаж сайхан бодож сайхан юм төлөвлөж өөдрөг сайхан явах гол чухал нь тэр М2: танай нутагт сэтэр хийх үү мал сэтэрлэх үү Х1: аан сэтэрлэнэ М2: ямар бурханд зориулан Х1: Лхам бурхны сэтэр, Жамсрангийн сэтэр, Баяннамсрайн сэтэр, Бурхан багшийн сэтэр, Очирваани бурхны сэтэр, Цагаан өвгөн бурханы сэтэр, Балдан бурханы сэтэр, Говийн Лха бурханы сэтэр, Дарь- Эх уулын сэтэр тэгээд Хандмаа, Нархаждуудынх гээд бас дараа нь гарч ирнэ тус тусдаа үйл явдалтай ухаа нь одоо хүн төрөлхтөн гээд ингээд байж байнаа. Чи байна за танайх байшинтай барилгатай сайхан айл танайх эд агуурс ихтэй байгээ чи авгайгүй байгээ тэхдээр зэрэг танайх сайхан эд агуурстай юмтай бэлтэй айлд тоологдохгүй ээ. Өөрийн ханьтай үр хүүхдээ гаргасан эд агуурс байшин барилга мал хөрөнгө нь ч байдаг юм уу тийм хүн тэднийх гэж тэд нартай явна ийм зорилго нь тийм учраас хүн авгай авдаг юм. Авгай нь яадаг юм бэ гэхээр чиний олсон юмыг чинь хадгалан хамгаалан түлкүүрийг чинь барьж эд агуурс алт мөнгө бүх юмыг чинь кямгадаж чамайг бүх юмаар тэтгэж малын чинь сүү шимийг авч тэр хүнд хийхгүй юм байхгүй хүртэхгүй юм байхгүй тийм учраас хүн заавал көрөнгөндөө түлхүүрээ барьсан хүнтэй байх ёстой үр хүүхэд гаргадаг юмаа. Өөрийнхөө ээж аав хоёр орчлонгийн ачит аав ээж хоёроос төрсөн болохоор зэрэг өөрийнхөө нэрэн дор авгайнхаа нэрэн дор сайхан үр хүүхэд гаргаж мал хөрөнгөө эд агуурсаа байшин барилгаа машан тэргээ эзэмшүүлж өгдөг үлгэр ном түүхтэй юмаа. М1: за нэг сургаал байнаа Оросоор ярив М2: Цагаан өвгөн гэсэн энэ ямар бурхан Х1: Цагаан өвгөн бурхан уу газар тэнгэрийг захиранхан төрсөн бурхан манай монголын хөх тэнгэр дээгүүр эргэлдэж байдаг 99 хөх тэнгэр бий 33 цагаан тэнгэр бий Баянхонгорын нутаг дээгүүр 7 хөх энэ хэдэн сум аймагтай нийлээд 7 хөх тэнгэр эргэлдэж байгаа. Энэ дээгүүр цагаан тэнгэр нь 3 эргэлддэг. Тэр нь газар лус хүнийг өвчин зовлонгоос салгадаг хүнийг ивээн тэтгэдэг бурхан Цагаан өвгөн бурхан Оросоор ярив М2: 5 атаат тэнгэр та дуулсан уу М1: атаат 5 тэнгэр Лха 11 тэнгэр гэж сонссон уу Х1: өө байлгүй яах вэ тэр чинь манай энд бол байхгүй бурханы ордны дээгүүр байдаг тэнгэрүүд тэнд энэ чинь хүн болоод бурхан болоод төрдөг тэд нарын дээгүүр М1: за сайхан ярьлаа та сайхан ярьж өглөө бид нарт та бид нартай зураг даруулж болох уу М2: за сайхан ярилцлаа биднээс жижиг бэлэг дурсгал аваарай энэ Москвагийн зураг Х1: за