Дамдинсурэнгийн Ханд интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Чулуундорж, Ханд 44 минут 35 сек М1: Москвагийн одоо энэ монголч эрдэмтэд залуу багш нар тэгээд тэгээд танай нутгаар тойроод одоо янз бүрийн ардын домог, зан заншил, тиймэрхүү юм асуугаад явж байна. Тэгээд танайд танай захиргаанаас одоо таныг зааж өгсөн юм тэгээд тантай жоохон хуучилъя гэж ирлээ Оросоор ярив М1: таны нэр алдар хэн билээ Х1: Чулуундорж гэдэг М1: овог нэр Х1: Дамдиндаваагийн Чулуундорж М1: та нас сүүдэр хэд билээ Х1: ах нь 76-тай Оросоор ярив М1: таны энэ одоо гэрийн хүн үү Х2: за эгч нь одоо 71-тэй М1: нэр алдар Х1: Ханд М1: овог нэр Х1: Дамдинсүрэнгийн Ханд Оросоор ярив М1: энэ нутгийнх биз дээ хоёулаа яг энэ нутгийнх уу Х1: энэ нутгийнх М1: Өө за болж байна. За манай хүүхдүүд бол асуугаад л тийм ээ тэгж явчихна М2: за танай нутагт тахидаг уул хайрхан байгаа юм уу Х2: тахидаг уул хайрхан байгаа юу за гэж байна Х1: өө миний хүү энэ тахидаг уул хайрхан гээд л одоо нөгөө Баянбүрдээсээ эхлээд л тэгээд л энэ дээд талынх шиг ингээд тахидаг юм миний хүү Оросоор ярив М1: ямар уул байна Х1: за ингээд энэ Мэргэн хайрхан чиглэлээ за ингээд дээшээгээ болохдоо зэрэг тэгээд тэр Эрдэнэцогтын хийдийн тэр газруудыг нь тахидаг тэгээд л хамгийн доороос болохдоо зэрэг л одоо энэ манай энэ Баянбүрдийн худгаас нь эхлээд л ингээд л цусаа тахидаг юм. М1: овоотой юу Х1: овоотой. Одоо тэгээд лам нар нь жоохон тахидаг лам нар нь жоохон хол цацраад тэгээд л одоо Эрдэнэцогтын хүрээн дээр очиж байж л тэнчээнээс лам нар гуйж байж л тахих юм. Оросоор ярив Х1: тэгээд л сая саяхан шиг энэ доор манай Эрдэнэцогтын гэгээн нэр тахиж өгсөн. Оросоор ярив М1: яаж тахидаг вэ? Энд наадам хийдэг үү Х1: өө тахихдаа одоо яахав тэгээд тэр дүрэмтэй номыг нь уншаад л наадам хийнэ морь уралдуулна Оросоор ярив М1: бөх барилдах уу? Х1: барилдана аа тэгээд 1 азарга мазарга уралдуулаад л тэгж юм байна лээ миний дүү М1: тэгээд танай нуудагт сайн сайн бөх байсан байсан уу? Дээр үед сайн бөх дээр үед сайн бөх домогтой бөх байсан уу Х2: дээр үеийн домогтой сайн бөх байсан уу гэж байна. Х1: өө байсан юм аа миний хүү дээр үеийн домогтой сайн бөх тэр Вангийн хошууны хүнхэр Сүхбат гэж манайхны нэг ах байсан юм зайлуул М1: Тэс вангийн хошуу Х1: тэр одоо тэгээд л хаа байсан Улаанбаатар хотод хүртэл очиж барилддаг. Тэр одоо тэгээд л энд тэндхийн хийдийн юун дээр очиж түрүүлдэг вангийн хүнхэр ирлээ наадам манайх алдах нь гэж байсан тийм түүхтэй юм зайлуул. Тэгээд л сүүлийн үеийн бөх одоо би цэрэгт байж байсан үед 2 Мөнх аварга л байсан юм даа. Мөнхбат аварга энэ тэр гээд л зайлуул М1: бүүр дээр үед одоо тийм ээ тийм бас цуутай тийм бөхчүүл байсан уу? Х1: өө байсан л байна лээ. Дээр үеийн тэр цуутай сүрхий бөхчүүл нь зайлуул М1: одоо чулуу мулуу ч өргөдөг юм уу одоо мэдэхгүй ээ, бух юм уу, машин өргөдөг юм уу нэг тийм тийм хүчтэй чадалтай тэгээд л Х2: аан нөгөө тэмээ өргөдөг мөргөдөг гээд л ярьдаг шүү дээ. Тэр ч манай нутагт тийм юм байсан юм болов уу даа мэдэхгүй ээ Х1: дээр үеийн тэр лус наадам лусаа тахичхаад наадам хийж байсан чинь Дайт вангийн хошуунаас нэг их сүрхий том бөх ирээд тэгсэн чинь Түйн гол үерэлцэн байсан чинь өнөө морьтой одоотой адилхан машин байгаагүй дандаа мориор ирж байдаг байсан юм билээ. Тэгээд өнөө морьтой нь ингээд л урсахдаа зэрэг ингэж бөгсийг нь дараад л тэгээд л ингээд урагшаа явахдаа зэрэг нөгөөдөх нь ингээд л ахиад л урсахдаа зэрэг ингэж М1: бөгсийг нь гэдэг чинь бөгсөн дээр нь дарж доош нь морь уу? Х1: за тийм морио тэгж зогсоож байгаад л тэгээд л гол гарч ирээд л за Дайж вангийн хошууны наадам миний наадам боллоо гээд л тэгж байсан гэж байгаа юм. М1: өө тэр морины бөгсийг дараад уу яаж байгаа юм? Х1: үгүй ээ нөгөө үерт нь яагаад байхгүй юу тэгээд л нөгөө морь нь урсаад байхгүй юу М1: урсах гээд байгаа юм тийм ээ Х1: тийм тэгчхээр зэрэг мориныхоо бөгсийг дараад л тэгээд л гарч ирчхээд л за Дайж вангийн хошууны наадам минийх боллоо гээд л дэмбэрэл яагаад тэгсэн гэж байгаа юм. Тэгсэн чинь энэчээ байснаа сүрхий бөх нь нэг духтраад л 2 духтраад л гэсэн чинь яа яа бөхөө голлуул гэсэн за төвөг төвөг гаднын хошуунд бөхөө алдаад яах вэ гээд тэнд нь унагачхаад хүрээд ирж байсан гээд тийм үү? Тийм тэр бөх нь тэгж байсан гээд М1: тэр чинь аль нутгийнх билээ Х1: энэ хойд Завхан чиглэлийн бөх хошууны бөх байсан юм М1: та амны тамхи татаж байна уу Х1: тэр чинь чухам хаанахынх гэлээ Завхан чиглэлийнх гэсэн байх аа Х3: за амны тамхи Х1: тэгээд хөгшчүүл тэгж ярьдаг юм байна лээ миний дүү тэгээд л дээр үеийн тэр бөхчүүд чинь зайлуул янзын их одонтой барилддаг байсан юм. Оросоор ярив М1: тэгээд брилдаад яасан яасан гэлээ, төрүүлсэн үү? Х1: Барилдаад өөрөө түрүүлчхэж байгаа юм гэнэ лээ. Тийм тэгээд өнөө бөхөө голлуулъя гээд тэгэхдээ зэрэг бүр дугтраад л яваад байдаг. Өнөө бөхнийхөө юунаас жаахан холдоод ирэхлээр нь зэрэг өнөө наад бөх засаж байгаа бөхчүүл нь бөхөө голлуулъя хөөе гэсэн за гээд ноцолдож байгаад тэнд нь унагачихаж Оросоор ярив Х1: тэгээд л ингээд л түүх байдаг юм байна лээ М1: тэр голоороо яах вэ гээд яваад өгчихсөн юм уу Х1: тэгээд нөгөө голоороо яахад зайлуул нөгөө үертэй болохтой зэрэг тэгээд нөгөө морьтойгоо урсахдаа зэрэг ингээд М1: үгүй ээ үгүй тэрнийг ойлгосон нөгөө барилдахад тэр голлоорой бөхөө голлоорой л гэсэн Х2: голлоорой гэхээрээ тийм жоохон тэгж барилдаж байгаад тэгээд унагачхаад явчихсан гэж байгаа юм. Оросоор ярив Х1: ахиж барилдах гэж төвөг гэж байгаа юм байлгүй за төвөг энд нь унагачхаад л гээд тэгээд л хэлээд ярьж байсан гээд л хөгшчүүл ярьдаг юм байна лээ. М1: за яс одоо тийм сайн бөхийн нас барахлаар тэр ясан хулгайчдаг гэж юм сонссон уу? Х1: за тэрнийг бол сайн мэдэхгүй ээ миний хүү Оросоор ярив М1: бөх мод гэж сонссон уу? Х2: аанхан бөх мод гэж Архангайд бий М1: Архангайд уу Х1: одоо энэ доогуур даваад за Архангайн тэр бөх мод гэж яг одоо ингээд Архангай Баянхонгор 2-ын зааг дээр байсан юм. Тэгсэн чинь Өвөрхангай нэг сүрхий Архангай нэг сүрхий барилддаг бөх нь өөрийнхөө нутагт аваачаад бүүр цааш нь тэр бригадынхаа наад талд аваачаад ингээд босгочихсон байна лээ. Тэгээд ургаа модонд одоо тэгээд ургачихсан байх юм тэр чинь. Одоо би жоохон банди Архангайд адууны отор хийгээд одоо жараад оны үе ч юм уу одоо тэгээд явж байсан юм. Тэгсэн чинь тэр дөнгөж зоогоор даваад ингээд орсон чинь үгүй ээ ингээд яг дөрвөлжин ингээд хав залгачихсан 2 бөх шиг ийм мод байж байдаг юм. Үгүй ээ энэ чинь одоо хаашаа юм бэ? Бөх мод гээд л энэ чинь одоо энэ энэ чинь одоо тарьчихсан юм уу гээд. Тэгсэн чинь ерөөсөө 1 ургачихсан М1: тэгээд бөх барилдаж байгаа 2 бөхтэй адилхан юм уу Х1: яг ингээд зөрсөн 2 бөхтэй хөл нь хүртэл ингээд ингэчихсэн байж байдаг юм байна лээ. Оросоор ярив М1: уучлаарай тэгээд юу гэнэ ээ Х1: тэгээд л тэр Баянхонгор Архангай 2-ын яг нутгийнх нь давааны ар тал дээр нь байж байгаа юм. За тэгээд хаашаа нь ч хамаагүй байж байж бас болох юм гэж л бодсон юм уу? Тэгээд тэр Архангайн нэг барилддаг сүрхий бөх нь өөрөө цааш нь тэр бригадынхаа наад талын юун дээр аваачаад ингээд босгочихсон байна лээ. Би одоо 2000 онд нэг Архангайн орж нэг өвөлжсөн юм зуданд Оросоор ярив М1: тэр тэгээд ногоон ургаж байгаа юм уу? зүгээр хуурай Х1: өө тэгсэн ногоо ургачихсан байна дээд талдаа ингээд нөгөө юунууд нь мод модных нь тэрнүүд нь ногооноороо байж байдаг юм. Тэр одоо ерөөсөө өөрөөсөө тэгж зорьж төрсөн тийм ургамал байна лээ. Тэрнээс хиймэл хүн тариад ингэсэн юм биш байна лээ. Чулуундорж 11:24 Оросоор ярив М1: бөхчүүд одоо тэр модонд яах вэ? Модыг тахих уу, мөргөх үү, яах вэ? Х1: өө тойроод очиж мөргөдөг юм байна лээ Оросоор ярив М1: бас бид нэг ийм домог сонссон одоо сайн бөх байвал одоо зоодгийг нь өөр хүмүүс хулгайдчихдаг гэж тийм шуудгийг Х1: тийм юм байхгүй тийм юм байхгүй ээ байхгүй л дээ миний хүү. Тэр чинь бүр дээр үеийн одоо тэгээд зодог шуудаг эд нар юу байх вэ дээ одоо М1: үгүй ээ дээр үеийг л асууж байгаа шүү дээ. Х2: дээр үе дээр үеийг нь бид мэдэхгүй шүү дээ. М1: үгүй улсуудаа сонсоно шүү дээ хөгшчүүлээс Х2: тэрний зодог шуудаг нэг манай аймгийн нэг сайн бөх байсан юм гэнэ л дээ. Тэрний зодог шуудгаа нутагтаа үлдээх гэсэн чинь энүүгээр чинь яах юм гээд өөр лүү шидчихэж өөрөө өнөө нэг гандан гэж одоо гандан хийдийн баганыг нь ороолгочхоод аваад явчихсан юм байна. М1: хэн Х2: тэр том бөх тэгээд манай энэчээ бас нэг ийм бөх төрөхөө байчихсан юм гэнэ лээ гээд тийм домог байна. Тэгээд ийшээ тэр Архангай руу аваад явчихсан юм байна тийм нутаг руу аваад явчихсан гээд өчигдөр ярьж байна шүү М1: тэгэхээр нь одоо нэг энд нэг сайн бөх байсан тэр Архангайн бөх бол тэр Х1: манай Баянхонгорт уг нь эндхийн бөхийн нутаг эндхийн улсын начин цолтой Богдын Баасанхүү гэж нэг сүрхий бөх байсан юм одоо энэ хотод байдаг юм шиг байгаа юм. Х2: нэг бөх тэгээд энэ барилдах ёсгүй наадамдаа барилдаад уначхаж л дээ М1: тэгээд тэр тэрнийгээ хаяж байгаа юм уу? Х2: өөрийнхөө нутгаас одоо тэгээд яах вэ дээ бас нэг жаахан дургүй хүрсэн ч юм уу яасан чинь тэгээд өшөө газар барилдаад тэрнээс хойш өшөө газар явчихсан юм гэнэ лээ. Тэгээд зодог шуудгаа аваад явчихсан юм гэнэ лээ. Тэгээд манай энэчээнээс бөх төрөхөө байчихсан юм гэнэ лээ гэж тийм домог ярьдаг юм. М1: тэгээд Гандан дээгүүр яаж шидсэн юм сайн бөх байгаад сайн бөх байна зодог шуудгаа ингээд орхиё гээд зодог тайлъя гэсэн юм байна л даа. Тэгсэн чинь тэрийг нь ах аваад тэгэхээр нь уур нь хүрээд Гандангийн тэр юуг ороолгочхоод баганыг ороолгочхоод аваад явчихсан юм гэнэ. Өөр аймаг руу явчихсан юм байна тийм домог байдаг юм байна. Оросоор ярив Х2: тийм домог байдаг юмаа Оросоор ярив М1: за уучлаарай тэр баганыг нь ороочхоод тэрний дараа аваад явчихсан уу? Х2: үгүй ээ үгүй юмаар ороолгох гэж ярьж байна шүү дээ М1: цохиод уу Х2: цохичхоод, тэгээд тэгээд тэр чинь одоо нөгөө бөхийн хамаг байдаг юмаа аваад явчихсан тэгээд одоо архангай бөхтэй болчхсон гэдэг юм л даа Оросоор ярив Х2: начин сайн барилддаг сайн барилддаг М1: за өөр гоё домог байна. Х2: тийм домог байдаг юм аа миний дуулсан домог би өөрөө мэдэхгүй шүү дээ тэрийг М1: тийм ээ тийм тийм Х3: хүнээс дуулсан хүнээс дуулсан домог л байгаа шүү дээ. М1: Тийм тийм тийм. Та бас нэг бөхийн тухай нэг ярих гэсэн билүү үгүй юү? Х1: Тийм дээ яахав миний хүү энэ надтай цуг оны зэрэг байгаа юм. Богдын Баасанхүү гэж улсын начин цолтой нэг бөх байгаа юм одоо хотод байдаг юм. Тэгээд тэр Өмнөговийн нэг их сүрхий барилддаг Дэмүүл заан гэж М1: хүүх би мэднэ шдээ Х1: тэр ингээд өнөө юунд цэрэгт хоёулаа ингээд байж байсан чинь яагаа вэ тэрүүгээр одоо өнөө нэг өдөр барилдаан болоод л яасан чинь тэгэх нь ээ манай тэр Баасанхүүг өө энэ Баянхонгорын туранхай начинг амлая байз гээд л тэгээд байдаг юм. Би засуул нь болоод л сууж байсан юм. Тэгсэн чинь нөгөөдөх чинь дугтраад л гүйсэн чинь тэр манай Богдын Баасанхүү чинь их сүрхий юм байгаа юм. М1: Дэмүүл чинь нэг ийм гүзээтэй ш дээ\ Х1: тийм тэгээд л ганцхан дөрвөлжин ингээд дугтрах гэж байгаа нь нэг ганцхан ташаалдаад л унагачихсан чинь өө хө Баянхонгорын туранхай начинд ойчлоо за чамайг одоо олон давуулахгүй ээ гээд л ахиад нөгөө барилдах гээд л очиход нь тэгээд л амлаж аваад л тэгээд л тэрнээс хойш зайлуул бас унагачхаад байдаг байсан. Тэр Өмнөговийн их сүрхий аатай бөх байсан юм аа бид 2 тэгж байсан юм зайлуул гэж. Оросоор ярив Х1: одоо Мөнхбат. Аварга Баянмөнх аварга 2 хотод байх юм аа зайлуул. Зурагтаар би хаяа нь хараад л суудаг юм зайлуул гэж дээ тэр хүү нь гадаадын тэр сүмо жүдо бүхэнд барилдаад тэр тэр нь одоо 30 гаран түрүүлчхэв ээ Х3: тэгээд одоо Японы амжилтыг эвдчихсэн байгаа ш дээ. Х1: тэгсэн зайлуул тэгээд тэр чинь Монгол Улсын хөдөлмөрийн баатрын цолоо аваад ноднин тэгсэн зайлуул тэгээд л тэрний аав нь тэр юунд нь очдог байсан чинь тэгээд л одоо нас нь өндөр болчихоор нь үзүүрлэж барихад нь зурагтаар гараад л байдаг байсан одоо очиж чадахгүй болчихсон юм байлгүй гэхдээ ануухан байна лээ зурагтаар гараад л байна лээ зайлуул М1: өө энэ муухай жаал хэн бэ танай нуур чинь бас нэг савдагтай гэлүү? Лустай байсан гээд ярьж байна хүмүүс ямаршуу лус байсан юм Х2: бух байсан юм гэнэ лээ гэж ярьдаг юм аа одоо бид нарын лусаар л бид нар одоо юугаа мэдэх вэ дээ тэр М1: тийм ээ тийм тэгэхдээ хөгшчүүл юу гэж ярьж байсан юм? Х2: бух байсан юм гэнэ лээ. М1: тэгээд гарч байсан уу? Х2: гарч байсан л юм гэсэн нэг айлын үхрийг дагадаг байсан юм гэнэлээ М1: хайртай болоод сэтгэлтэй болоод Оросоор ярив Х2: тэгээд тэр айл саалиа хүчрэхгүй аарцаа ингээд гаргаад гадаа уулдаг байсан юм байна лээ гэж М1: их саальтай Х2: аан их саальтай Оросоор ярив Х2: тэр айлын хүнийг л дандаа дагадаг байж тэ тэгээд олон байна аа даа? Тэгээд л тэр нөгөө буцалгасан юмаа гадаа аваачиж овоолдог байсан юм байна лээ. Тэрийг бид мэдэхгүй шүү дээ одоо тийм ээ тийм домог шүү дээ М1: тийм тийм домог тийм тэр тэр 2-оос гарсан бяруу мяруу байна уу? Х2: өө нэг тийм тэдний үхэр гээд нэг тийм том дэнкийсэн нэг тийм том үхэр байдаг байсан юм. Тэр лусын тамгатай үхэр гэж Оросоор ярив Х2: тийм цаанаас нь тэр лусаас тамга байна л даа. Нэг айл алж идээд тэгээд муу болсон юм байна лээ гэж ярьдаг юм. М1: тэр лус аа яасан гэнэ ээ яаж нуусан гэнэ ээ Х2: тэр айл идшиндээ нэг айл идшиндээ нэг үхрийг нь хэрэглэчих л дээ. Авсан авсан ч юм уу яасан ч юм уу одоо тэгээд муу болсон юм байна лээ гэж ярьдаг юм Оросоор ярив М1: за за зөв зөв өөр одоо ийм лустай савдагтай газар нэг тийм яриа байдаг байсан уу? хуучин Х2: үгүй ээ энэ манайхны 1 хүн 2 морио нуур луу оруулчихсан чинь энэ нуурын эхээр гарсан юм гэнэлээ Чулуундорж 20:24 М1: одоо тэр чинь салаа юу Х2: одоо тэгэхээр тэр нуур энэ нууртай салаа байх гээд байгаа юм. Холбоотой холбоотой одоо тэр нуур алтны газартай байхгүй юу тэгээд багасаад байгаа тэгсэн чинь манай энэ нуур багасаад байгаа. Тэгэхээрээ тэр одоо ийм голоор бол ийм үргэлж юм шиг л юм байгаа юм. Оросоор ярив Х2: тийм л юм сонссон юм байна. Бид нар одоо өшөө өөр яг мэдэх юм алга. М1: үүй ээ асуухаар нь хүн чинь тэгээд яриад байдаг юм. Х2: харин тийм энэ 2 залуу байна одоо М1: ээ ач уу зээ Х1: ач зээ Оросоор ярив М1: энэ одоо яс тавьчихсан байгаа шүү дээ энэ үүдний энэ ясыг за ямар учиртай юм Х3: Богц чөмөг Х1: энэ яах вэ адуугаа л ойрхон байлгах энэ чинь одоо яаж л байгаа байхгүй юу. Х2: адуу манадаг чөмөг гэдэг байхгүй юу тийм энүүндээ ингээд уурга бариулна гэж яах вэ нөгөө өвс хатгаад тэгээд хавчуулдаг байхгүй юу өвс хатгачхаад өвс хатгачхаад тэр уурга барьчихсан л байхгүй юу тийм Оросоор ярив Х2: тийм юм учиртай л юм гэнэ ээ. За энэ чинь л бид нарыг жоохон байхад л М1: за за зарим хүмүүс ингээд сэрээ тавьчихдаг юу билээ хөрөө тавьчихдаг Х2: хөрөө бол яах вэ дээ одоо ингээд л гаднын сүрхий хэл амыг л дарж байгаа ухаантай л юм байна лээ л дээ. Аан нэг их бас жоохон өөртөө нэг жаахан сүрхий хэл ам хүрвэл болохгүй гэсэн л утгатай л юм байна лээ шүү дээ тийм ээ тэгээд хааж байгаа М1: танайх чинь сав тавьчихсан байгаа юм уу Х2: өө зүгээр л өлгөчихсөн тэр чинь зүгээр өлгөчихсөн тийм зүгээр л өлгөчихсөн байгаа байхгүй юу. Оросоор ярив М1: заримдаа зарааны арьс тавьдаг Х2: өө тэр мэдэхгүй тэр манай нутагт тийм юм байхгүй тийм нутаг нутгаас ондоо байж болно тийм ээ М1: харин тэр л сонин байхгүй юу. Х2: харин тийм тийм манай энэчээ бол хөрөө хавчуулчихдаг байхгүй юу. Тэр одоо ухаандаа сүрхий хэцүү юм орж ирвэл тэрийг дарах л ухаантай л тийм л утгатай л юм шүү дээ. Тийм тэрнээс тэр нэг их сүрхий хөрөөгөөр хөрөөдөхгүй байж ч байгаа юм биш. Тэр тийм тэр яах вэ адуунд л адуугаа манаж байгаа л ухаантай л юм байхгүй юу даа тийм л утгатай. М1: ингээд яваад хүмүүсээс асуугаад байхад бас цээртэй үгнүүд байх юм аа. Жишээлбэл одоо янз бүрийн амьтныг одоо яг тэр нэрээр нь хэлдэггүй Х2: хэлэхгүй байгаа шүү дээ М1: тийм малыг тэр нэрээр тийм ямар ямар юм байдаг юм ясыг бас тэр хэлнэ яс гэж мэдэх үү? Х2: яс нь одоо мэдэхгүй ээ зүгээр тэр махыг бол яг тэгж тэрний мах энэ тэр гэж хэлдэггүй М1: юу гэж хэлдэг юм Х2: ер нь одоо юу гэж хэлэх юм бэ дээ юу гэж хэлэх билээ М1: одоо адууны мах гэж хэлэх үү? Х2: аан адууны мах гэхгүйээ битүү туурайтай амьтны мах энэ чинь бусад мал бол ингээд салаа туурайтай байдаг шүү дээ. Адуу бол ганцаараа битүү туурайтай учраас тэр битүү туурайтны мах энэ тэр гэж жоохон тийм тийм цээрлэж л байгаа юм уу даа. М2: битүү туурайтын мах, адууны мах гэж хэлэхгүй юу. Танайх тэмээтэй юү? Х2: тэмээтэй М1: тэмээ хэлэх үү тэмээний мах гэх үү? Х2: тэмээний мах энэ тэмээг чинь одоо манайхад идэхгүй юм даа одоо тэмээний мах гэж хэлдэг юм уу үгүй юм уу мэдэхгүй ээ мэдэхгүй М1: тарваганы махыг зүгээр тарвага л гэх үү? Х2: тарваганы махыг тарваганы мах л гэнэ. Манайхад тийм тэмээ мал нэг их идэхгүй юм даа. Энэчээ нааш цаашаа нэг их тэмээ идэж сураагүй ч юм уу одоо хаашаа юм. Х1: тэмээ ч их урт насалдаг амьтан байгаа юм зайлуул. Тэгээд эдэлгээнд одоо дээр үеийн одоогийн энэ том машинууд шиг тэрүүгээрээ л амьдардаг, нүүдэг, одоо бүх юмаа хийдэг тэгээд цагийн хатуу болохлоор тэмээгээ л унана. Ямар ч байсан 1 60 хоногийн өл даадаг гээд л тэгдэг юм. Нөгөө ядахдаа 1 10 хоногт болбол хонио хариулаад л малаа зохицуулаад л тэгдэг юм байгаа юм даа. Оросоор ярив Х2: 60 хоногийн өл даадаг гэж ярьдаг л юм л даа. Тэр ингэдэг л учиртай юм гэнэ лээ. Далан түнхэрцэг гэж байдаг юм гэнэ лээ. Дотроо тийм 70 түнхэрцэг гэж одоо өөрөөр хэлбэл ийм юмнууд л байна аа даа. Гэдсэн дотроо М1: за тэмээний юу Х2: тийм тийм тэр дотор нэг хоргол байдаг юм байна тэгээд л тэр хоргол нь дал хоноход шөнө хоногоо л нэг нь унаад байдаг юм байна л даа. Тэгээд л ерөөсөө хамгийн сүүлд нэг нь унаад л тэгээд л үхдэг юм байна л даа. Дал хоногийн л өл даах нь ээ дээ тийм л юм үгүй ээ одоо тийм одоо санаа гэхэд л ийм л юм байдаг юм. Тэгээд 1 хонхорт нэг хоргол гадаш, нэг хоргол, нэг хоргол өнөө хонхорт нэг хоргол тэгээд л одоо өнөө шөнө нэг хоноход л нэг энэ энэнийх унаад л байх нь ээ дээ. Дараагийнх хоноход энэнийх унаад л байх нь тэгээд л тэр хорголууд унаад дуусгаад тэгээд л тэр үхэх нь ээ дээ тийм юу ч үгүй болоод л үхэх нь тэгэхээрээ дал нь гэвэл даадаг нь тэрэндээ л байгаа юм байна л даа. Далан түнхэрцэг тэгээд тэр хорголууд бүгдээрээ тэр хонхорцгоосоо унаад дуусвал тэр үхдэг юм байна дал хоноод үхдэг юм байна М1: одоо ингээд айл нүүхэд бас нүүх гэж хэлэх үү? Өөр одоо цээрлэх юм уу Х2: цээрлэнэ манайх юу бярууны юм бооно гэж ярьдаг юм тийм яг хэлэхгүй шүү дээ манайх тэр чинь нүүх гэж байгаа юм уу л гэж байгаа юм. Бярууны юм боох гэж байгаа гэж ярьдаг М1: буухыг бол хамаагүй Х2: буух бол яах вэ М1: тэр тэгээд одоо ингээд аян замд явахдаа одоо түр буудаллахад бол бас хамаагүй байна уу? Х2: өө хамаагүй тэр бол яах вэ тэгээд л замдаа буучхаад л тэгээд л яваад өгнө тэгээд буулаа л гэнэ манайх ингээд л нүүх ингэхдээ за манайх бярууны ам боох гэж байгаа гэж ярина шүү дээ. М1: тийм тэгээд шууд нүүх гэж байгаа гэж хэлэхгүй Х2: нүүх гэж байгаа гэж хэлэхгүй. М1: тэр одоо ямар учиртай юм Х1: Одоо тийм тх М2: тэгээд уулын нэр хэлж болох уу? Болохгүй юу? Х2: хэлдэг хэлдэггүй нөгөө уулс гэж бий одоо Оросоор ярив Х2: Архангайд бол ямар юм билээ нэг нэр байдаг гэсэн үгүй ээ нэг уул байдаг гэсэн Х3: Булган уул уу? Х2: тийм яг дэргэд нь хэлж болдоггүй гэсэн М1: энд байх уу Х2: манай энд байхгүй М1: тэгвэл тэр уулыг юу гэж хэлэх вэ? Х2: тэгээд тэр хайрхан майрхан гэсэн үг шүү дээ тэ хайрхан майрхан М1: гол бол хамаагүй гол бол яах вэ? Х2: нэг их тийм цээртэй юм байдаггүй юм шиг байна лээ. Оросоор ярив М1: аав хайрхан гэж хэлэхгүй юу Х2: тэр ч яах вэ дээ нэг бас нэрийг нь цээрлэж байгаа л юм аа даа М1: бас уу? Аав хайрхан гэдэг нь тийм танай энд бол байхгүй тийм ээж аав гэж тийм ээж хайрхан гэж голыг хэлж байгаа шүү дээ тийм тэгж хэлэх үү Х1: энэ хэлнэ. М2: чонын нэр хэлж болох уу? Х1: чоныг бол хэлэхгүй нэрээр нь М1: юу гэх үү Х2: хайрхан М1: чоныг хайрхан гэх юм уу? Х2: үгүй ээ үгүй юу гэж хэлэх юм бэ хээрийн амьтан маймтан гэж хэлэх юм уу Оросоор ярив М1: үнэг, могой тэгээд тэ тэд нарыг хамаагүй юу Х2: хамаагүй могойг ч бас нэг их тэр болгон хэлээд байхгүй шүү дээ. М1: юу гэх вэ? Х2: тийм тэр хайрхан майрхан л гэж байна. Хайрхан тэр чинь хайрхан явж байна хайрхан явж байна. М1: урт хайрхан уу Х2: урт хайрхан тийм урт хайрхан уу Оросоор ярив М2: тийм бас одоо ингээд нэг адилхан нэртэй хүн биш тэрний хүүхдүүд яах вэ Х2: тэр гуай. За байз чиний юу гэж, юу гэж яадаг билээ? Юу гэж цээрлэдэг билээ? Бас нэг хэлдэг чинь тэр гуай М1: тэр гуай гэх юм уу. Х2: тэр гуай гээд арай нэг ондоо нэрээр хэлээд тэр гуай үгүй ээ нэрийг нь хэлэхгүй шүү дээ. Адилхан нэртэй хүмүүс байна. Нэрийг нь хэлэхгүй адилхан М1: нэртэй адилхан нэртэй жирэмсэн хүн авгай нар бол золгох уу? Х2: золгохгүй энэ жирэмсэн авгай нар золгодоггүй ш дээ Оросоор ярив Чулуундорж 30:18 М2: жирэмсэн эмэгтэйд гээд цээртэй үг хэрэг байгаа юм уу? Х2: жирэмсэн байхдаа одоо ч байхгүй болчихсон юм дээр үед цээрлүүлж л байсан юм гэнэ лээ М2: ямар Х2: манай нэг нутгийн нэг авгайг баахан үг цээрлүүлжээ нэг лам за М1: тэр хэлж болохгүй Х2: энэ хэлж болохгүй, тэр хэлж болохгүй, энэ хэлж болохгүй, ингэсэн юм гэнэ лээ. Нэг шөнө хонь руу нь чоно орж л дээ. Үгүй ээ хонь руу чоно орсон юм биш юм байна хээр чоныг нь гуцын чоно идчихсэн юм байна л даа тэгсэн чинь идэмлийг үүрээд матмалыг бариад явж байсан чинь Майлдагийн лахмайг данхмайг өлмийд завилаад орхижээ гэж хэлсэн гэж байгаа юм. Тэр бүх үг тэр цээрлээд байгаа үгнүүдийг цээрлүүлчихсэн л байхгүй юу энэ бол тэгж ярь гээд тэгж хэлж болохгүй гэж тэр уг нь ингэх ёстой л байхгүй юу. Араг үүрээд аргал түүгээд явж байсан чинь хуцыг нь чоно идсэн юм байна. Тэгээд л чоныг хэлж болохгүй, хуцыг хэлж болохгүй аргийг нь хэлж болохгүй тэгээд бүх юм цээрлүүлчихсэн л байна ерөөсөө ярьдаггүй л байсан байхгүй юу тэр авгай М2: тэгээд зүгээр нэг авгай байсан Х2: зүгээр л авгай жирэмсэн авгай тэгээд ярихгүй л байсан чинь л тэгж л ярьсан юм гэнэ лээ. Ерөөсөө тэрийг бүх юм цээрлүүлчихсэн л байсан юм уу одоо хаашаа юм тэгээд М1: хүнд бол тэгж л одоо ойлгуул Х2: тэгж ойлгуулсан Оросоор ярив М1: та дахиад хэл дээ аргалыг түүх юу гэнэ ээ? Тэр цээртэй үг нь Х2: аан тийм гүүмлийн гээмлийг үгүй ээ үдмэлийг үүрээд матмалыг бариад гүүмлийн гээмлийг түүгээд гүүмлийн гээмлийг гэдэг нь адууны баасыг тийм түүнэ гэдэг нь аргал гэдэг байхгүй юу тэрийг түүхийг цээрлүүлээд тэгээд явж байсан чинь майлдагийн ахлай данхмайг майлдагийн ахлай гэдэг нь хуцыг хуц юм л даа майлдаг гэдэг нь хонь байхгүй юу тэгээд тэр данхмайг өлмөрч завж орхижээ завж идэж орхижээ гэсэн нэг утгатай л байхгүй юу. Майлдагийн ахлай данхмайг өлмөр завиж орхижээ М1: алив алив хүүхдүүдээ би нэг бичээд авъя би тан дээр очоод биччих үү? Х2: за тэг М1: за би энүүгээр тэгэхгүй бол энэ чинь ерөөсөө толгойд бол юм үлдэхгүй юм байна шүү дээ. Х2: үлдэхгүй ээ М3: суу багш аа. За наашаа энд ингээд за гүмли дүмли гэхээр чинь л одоо ер нь тэгээд л байхгүй болоод байна шүү дээ. Юу билээ Х2: үдмэлийг бариад үүрээд матмалыг бариад Х1: савар гэсэн үг шүү дээ. Х2: одоо маниусаар бол гүүмлийн гээмлийг түүгээд явж байсан чинь явж байсан чинь чинь майлдагийн ахлай данхмайг өлмөр гэдэг нь чоно юм аа жамиж, жамиж гэдэг нь идэж гэсэн утгатай шүү дээ тийм ээ орхижээ. Тэгж ирж нөгөө ламдаа айлтгаж байсан юм гэнэ лээ. Аан тэгж тэр лам нөгөө бүх үгийг цээрлүүлсэн шүү дээ. Х2: тэгээд явж байхдаа тиймэрхүү нөгөө аргал түүгээд явж байсан юм байна лээ. Тэгээд болсон явдлыг ламдаа хэлэхдээ тэр чоно моно идлээ барилаа гэж хэлж болохгүй тийм тийм юмыг дандаа ийм цээртэй үгээр одоо хэлж л дандаа хэлж байна шүү дээ. М1: аан аанхан би буруу тэгвэл эд нарт ойлгуулчхаж Оросоор ярив Х2: за яасан болсон уу? М1: болсон. Ингээд багшийгаа эд нар ингээд л дооглоод Х2: дооглоод байна уу? Оросоор ярив М1: за одоо хүн ингээд нас барлаа шүү дээ. За бас одоо үхэх гэдэг үгийг цээрлэнэ шүү дээ хэлэхгүй шүү дээ хэлэхгүй юу юу гэж хэлэх вэ? Х2: нас барах талийлаа манай талийгч талийгаач тийм Оросоор ярив М1: өөр юу гэнээ талийгаач боллоо Х2: нас барсан, М1: нас нөгчсөн гэж үү? Х2: тийм нас нөгчсөн оросоор ярив Х2: айрагтай. Байсан манайхан ойрд гүүгээ барьсангүй ээ Оросоор ярив М1: хүүхэн одоо төрөхөд бол бас хамаагүй ярьж болох уу? Х2: тэгж төрөх мөрөх л гэж ярина уу гэхээс нэг их хамаагүй тэгж ярихгүй л дээ М1: төрөх л гэх үү Х2: тхх Оросоор ярив М1: ингээд хүүхэн хүн чинь Жоу төрж байна шүү дээ. Яг тэр үедээ төрж байна гэж хэлэх үү? Х2: За яах вэ төрчих юм болно л доо болно болно М1: өөр яаж юу гэж хэлэх вэ? Хөөе манай хүүхэн одоо ийм болоод тийм болоод Х2: үгүй ээ үгүй тэгэхгүй ээ ганцхан төрж байна л гэнэ М1: за энэ хэн гэж хүүхэд вэ? Оросоор ярив Х2: ааруул идэцгээчих за ааруул идэцгээ Оросоор ярив Х2: за одоо тэгээд болоо юу? Одоо хэлэх юмаа дууссан М1: үгүй ээ асуугаад байхаар чинь гараад л одоо тэр бүүмэл мүүмэл тийм одоо томоогоосоо ингээд л өөрөө гаргахгүй шүү дээ. Тийм ингээд жоохон асуугаад байх юм бол гаргаад ирдэг тийм биз дээ. Х2: тийм дээ тийм М2: заримдаа нялх хүүхэд орой тэр туулай хөөгөөр хийдэг Х2: тэр одоо чөтгөрөөс хамгаалж байгаа юм гэнэ ээ. Ад чөтгөрөөс хамгаалж ингэж чөтгөр ингээд нэг айлд очоод эр эм 2-ыг хэрэлдүүлжээ Оросоор ярив Х2: тэгээд нөгөө айлын авгай хүүхдээ тэврээд гүйж шөнө тэгсэн чинь нөгөө хүүхдээ ингээд хөөтчихөөд аан гүйсэн юм байна тэгсэн чинь нөгөө чөтгөрийн хажуу гаргахад үзсэнгүй Оросоор ярив Х2: тэгсэн чинь хүүхдийг үзсэнгүй тэгсэн чинь нэг доголон дарь эх л явсан шүү дээ гэж байгаа юм. Тэрийг бас тэр ээж нэг жоохон юм уншаад явсан арай дутуу Дарь эх уншаад явсан юм байна тэгээд тэр хамгаалагдсан байна. Тэр хөө ч хамгаалсан юм байна. Тэр Дарь эх ч хамгаалсан юм байна. Тэгж ярьдаг юм байхгүй юу. Доголон Дарь эх гэхээрээ тэр ээж арай нэг бүрэн уншиж чадсангүй юм байна. Тийм ээ дутуу уншаад дутуу уншаад яваад байсан байна. Тэгээд доголон Дарь эх Тийм доголон Дарь эх тийм юм утга бас байдаг юмаа Оросоор ярив Х1: тэр харагддаггүй М1: чөтгөр бор туулай гэж бодох бодох юм уу Х2: бор халзан туулай бор халзан туулай гэдэг юм байхгүй юу тийм болгочихъё тэгээд хөөдөхдөө бор халзан туулай болгоё гэж хөөддөг байхгүй юу М3: яагаад туулай гэж байгаа юм Х2: мэдэхгүй бор халзан хүүхэд гэхгүй бас бор халзан туулай гэж цээрлэл юм уу даа тэгдэг утгатай тийм тийм, тийм. М1: тэгж одоо хөө тавихад бол хүүхэд гэхгүй Х2: бор халзан туулай болгоё гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ бор халзан туулай болгож байгаа утгатай юм уу даа М1: за асуугаарай хүүхдүүд ээ М3: өөр ямар хамгаалах арга байдаг бол өөр дом байна уу? Хүүхдийн дом Х2: дом за хүүхдийн дом ч одоо тэгээд л өшөө юм ер нь гайгүй бид мэдэх юм алга даа тэгж л хамгаалдаг юм. Шөнө одоо ингээд л хүүхдээ авч явахдаа дандаа л ингэж хөөднө шүү дээ. Тэр л одоо утгатай юм утга нь л тэр юм байлгүй дээ. Туулай л болгоод л авч явж байгаа юм байлгүй Х1: манай гэр энэ хангайд байгаа ингээд одоо отроор хонь адуутайгаа энүүгээр ингээд явж байгаа Х2: орж ирсэн би өнөөдөр нэг хүүтэйгээ явлаа. М1: хаашаа Х2: тэр гэрээдээ гэр лүүгээ М1: танай гэр чинь хангай хаахан байгаа юм Х1: бүүр өндөрт Х2: бүүр өндөр таг дээр байгаа юм аа Х1: үүр хөвийн таг дээр М1: хол уу эндээс Х2: хол Х1э Х1: 5 хошуу мал чинь нэг нь нэгэндээ бас нутаг нь таарах нь л жаахан таарамж муутай байдаг. Х2: манайх нэг цөөхөн тэмээтэй юм, адуутай юм, хоньтой юм, ямаатай юм М1: эндээ бол юу Х2: эндээ тэр нь ороод ирсэн үхэр нь тэндээ сарлаг нь Оросоор ярив М1: ямаа байхгүй Х2: ямаа байгаа Оросоор ярив Х2: тэр чинь говь руу эрт ороод ирэхээр нутагшдаггүй байхгүй юу манай энэ чинь одоо говь юм даа тийм говь шүү дээ. Оросоор ярив Х2: тэрийгээ хангайд таргалуулах гээд байгаад байгаа байхгүй юу. Тийм өндөр өндөр хангайд байж байвал сэрүүн газар байж байвал таргалах нь сайн тийм тэгээд байлгаж байгаа одоо тэгээд тэрийгээ нааш нь сэрүүн унаж байгаа учраас оруулж ирэх гэж байгаа. Би нэг хүүтэйгээ явах гэж байгаа М1: одоо бид нар саад болж байна уу Х2: тийм одоо би түрүүн явчих ёстой байсан би очоод түлшээ түүгээд машиндаа ачаад гэрээ ачаад малаа туугаад орж ирэх ёстой Оросоор ярив М1: өө за за бид саад болж байна уучлаарай Х2: за одоо одоо тэртээ тэргүй одоо бүх юм одоо ингээд одоо би явлаа Х1: хонь гарч ирж байна уу Х3: ирж байна энэ урдуур ингээд ирж байна Оросоор ярив М1: заа танд их баярлалаа манай энэ жижиг бэлэг Х1: урт насалж удаан жаргаарай гэдэг чинь бас тийм сайхан ерөөл тийм ээ за хүний хөрөнгө юу байдаг уу ганцхан эрүүл мэндээ л их бодож явахад урт насалж удаан жаргах юм байна шүү М1: аанхан за баярлалаа за тэгвэл одоо танд тань та нарын бас одоо амьдралд аз жаргалыг хүсэн ерөөе. Таны ажилд чинь амжилт хүсье. Сайхан одоо таргалуулчхаад баян тарган орж ирээрэй сумдаа Х1: заа