Цээ-Ойдовын Энхбат, красношапочный лама

Информанты:

Цээ-Ойдовын Энхбат

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Энхбат 41 минут 28 сек М1: Тиймэрхүү л юм асууя даа. Тийм юм яриулах хүн байна уу? Х1: Энэ одоо би мэдэх юм болов уу?. М1: ярьж үз л дээ домог яриулах гээд байхад чинь мэдэхгүй бол худлаа ярьчихна шүү дээ. Х1: Алим байвал нэгийг өгчих өө хө гайгүй шинэ гайгүй улаан алим охиндоо бариулчихъя М1: Өөрөө нэр алдар хэн билээ? Х1: намайг Энхбат М1: машинд суух уу? Бид одоо ингээд танай сум сумдаар яваад сайхан одоо домог, уул усных чинь домог, зан заншил, нутгийн яриа хууч одоо тийм л юм одоо мэдэх л юмаа хэлнэ шүү дээ одоо жишээлбэл танай энэ одоо уул муул домогтой юу? Х1: Домогтой яах вэ энэ манай Хүрээмарал гэдэг маань Хүрээмарал сум байхгүй юу манай энд чинь Хүрээмарал гээд одоо тийм хүрээ хийд ихтэй лам хуврагууд их мундаг эрдэмтэй ийм сайхан нутаг байж л дээ. Тэгээд тэрнээсээ өмнө болохоор манай энэ Бэлгэхийн хүрээ гэж одоо манай энэ хийд маань одоо энэ энүүхэн энэ одоо сумын төвийн ард нэг байсан байгаа юм. Туурь нь одоо бараг байхгүй болчихсон доо энд байсан юм гэнэ лээ аан тэгээд одоо энэ урд талын энэ уулын маань Бор хуц гэж нэртэй байхгүй юу тэгээд Билиг их тэгээд Улаан хуц гээд ингээд нэртэй байсан учраас лам нар нь одоо хийддээ тогтохгүй тийм ээ одоо тийм байсан. М1: Аан яагаад хийддээ тогтохгүй Х1: тийм тэгэхлээр нөгөө ингээд хүрээлсэн уулууд нь одоо Бор хуц, Билиг их тийм одоо ингээд нэрээсээ хамаараад тэгээд энэчээ одоо хийд одоо бариад тэгээд нөгөө лам нар нь лам нар нь тогтож өгөхгүй тийм. Оросоор ярив Х1: Тэгээд одоо мэргэн лам хуврагуудаас асуухаар одоо энд бол одоо лам тогтохгүй ээ тэгээд хүрээлсэн уулс нь дандаа одоо бор хуц, улаан хуц билэг эх гэсэн тийм одоо газар лусынх нь нэр нь болохоор одоо тийм таарахгүй байна аа. Тэгээд лам нар одоо тогтож өгөхгүй байна гээд тэгээд хурлаа хурдаг, тэгээд гараад одоо аж амьдрал амьдралын хар юм руугаа орчихдог тийм лам нар байж л дээ. Оросоор ярив Х1: тэгээд нөгөө хүрээгээ дээш нь татаад одоо энэ Цорж гэдэг газар бий болгосон. Одоо та нар орсон уу үгүй юу М1: ороогүй дөнгөж ирж байгаа Х1: аанхан энэ энэ бүүр энэ цохионд одоо нэг сайхан хийцтэй одоо энэчээнээс 16км явдаг юм тэгээд тэр газар одоо их газрын энергитэй сайхан газар гэдэг юм л даа. Тэгээд тэнчээ хийдээ бариад М1: тэр чинь хэдэн онд барьсан юм Х1: одоо бол зүгээр яах вэ дээ 98 онд барьсан юм. Бид нар сэргээж барьсан юм. Аанхан тийм хуучин бол одоо энэ хийдээ дээш нь татаад энэ Тавнан гэж нэг сүрхий хүн байсан юм гэнэ лээ. Тавнан өвгөн гэж ярьдаг байсан тэр өвгөн тэр хийдийг буулгаад тэмээгээр ачаад дээш нь энэ цохиод аваачиж барьсан юм гэнэ лээ. Оросоор ярив Х1: Би нэг тийм л юм мэдэх юм байна. Тэгээд тэр хийдэд лам нар маань суурьшаад эрдэм ном нь боловсролоо төгс одоо янзын мундаг болж байсан. Оросоор ярив Х1: Тэгээд энд одоо домын дамжаа одоо янз янзын номын одоо Зиндааны улсууд Да хүрээ буюу одоо Улаанбаатар хотод очиж ном хаялцахад манай энэ хийдийн лам нарыг дийлдэг лам байдаггүй ийм мундаг Оросоор ярив М1: Тийм чадалтай лам нар уу? Х1: Лам нар одоо чадалтай лам нар манай энэ хийдээс бий болсон лам нар залуу лам нар одоо байгаа байгаа сайхан лам нар одоо Ганжуур, Данжуурыг орчуулж байгаа шүү дээ. М1: хотод уу? Х1: Цогт цагийн хүрдэн гээд одоо Ганжуур, Данжуур орчуулж байгаа шүү дээ. Тэнд одоо гүйцэтгэх захирал Дарамбазар гээд байж байгаа М1: аан тэр танай сумынх Х1: манай сумын лам Алтанхуяг гээд байж байгаа аан ингээд одоо Шашны коллеж дээд сургуулийг төгссөн лам нар тэнд Ганжуур, Данжуурыг орчуулж байна. Оросоор ярив Х1: Тэгээд одоо тэнд нөгөө Тавнан гуай хийдээ барьчхаад тэгээд цаашаа одоо энэ 3 булийн Хөх нуур гэдэг газраас Ёндонжамц гэж их багш гэж их мундаг эрдэмтэй хүн байсан юм гэнэ лээ. Тэрийг залсан юм гэнэ лээ. За энд байхад нь залах гээд тэр лам ирээгүй яагаад ирээгүй гэсэн яагаад тэнд хийдээ барьчихсан за тэгвэл очиж номоо үзье тойрсон газруудыг нь нэрлэ гэсэн юм гэнэ лээ. Тэгсэн чинь бор хуц, билиг эх, улаан хуц гээд нөгөө байдаг уулуудаа нэрлэхгүй юү Норовлин гээд л тэгсэн чинь тэнд одоо ном гэгээрэхгүй ээ би тийшээ бол очихгүй чи их сайхан газар очоод хийдээ байгуулах юм бол харин би очно оо шавь нартайгаа очно гэж байсан юм гэнэ лээ. Тэгээд тэрийгээ Цоржийн хийд рүү Тавнан гуай татчихаад тэгээд тэр лам нар дээр очоод гуйж байсан. Оросоор ярив Х1: Тийм нэг тийм домог яг тэр одоо яг бодит үнэн одоо ганц одоо юутай нь тэр байдаг юм даа манай сумаас тийм сайхан лам нар гэгээрч байсан одоо тэрнийх нь уг шуурууд одоо манай тэнд одоо яг тэр үе эсэргүү гараад одоо байхгүй болох. Тэр үед Лхамжавсүрэн гээд одоо их мундаг лам байж байгаад 93 4 онд таалал барьсан даа зайлуул. Оросоор ярив Х1: Тэгээд манай Лхамжавсүрэн, тэгээд манай Балжинням, Рагчаа ийм ийм сайн лам нар бол байсан тийм хөгшин лам нар. Тэгээд тэд нар маань одоо туж одоо бурхны оронд морилсон. Тэгээд залуу үеэс нь лам нар сайхан гарч ирээд одоо Цогт цагийн хүрдэнд бол Ганжуур Данжуурыг орчуулж байгаа гүйцэтгэх захирал Дарамбазар Халзаны Алтанхуяг гээд ийм 2 манай 2 лам байна манай сумаас М1: өөрөө ямар ажилтай юм? Х1: Би энэ хийдийн лам тэгээд би нөгөө лам хуврагуудынхаа юмыг л ярьж өгч байгаа юм. М1: Тэгэхээр нь одоо хуучин цагт одоо тийм хүчтэй хүчтэй лам нар байсан уу? Увдистай тийм одоо жишээлбэл бороо оруулчихдаг ч гэдэг юм уу нэг тийм тийм зүгээр тэрийг тийм домогтой лам нар байна уу? Х1: Одоо энэ Жунай Гилхай гэж одоо би сайн мэдэхгүй юм аа. Жунай гялхай гэж нэг мундаг сахиус залдаг хүн байсан байх аа? Жунай Гилхай л гэдэг байсан даа. Тэрийгээ ингээд нүүхдээ Жунай Гилхай нэг тэмээн дээр ачаад тэгээд өөрөө морьтойгоо ард талд нь, сахиус нь за тэр сахиусны ард одоо гэр бараагаа аччихсан тэмээнүүд нь явдаг байсан. Тэгэхэд ингээд тэнгэр дуугараад бороо ороход сахиус юугаа буулгаад Жунай Гилхай гуай хуурай явдаг байсан гэж улсууд ярьдаг юм. Сахиус нь тусгай нэг тэмээ эзэлдэг байхгүй юу 1 тэмээн дээр хамгийн түрүүнд нь тэгээд сахиусаа урд талдаа өөрөө бариад явдаг. Оросоор ярив Х1: Тийм тэгээд тэр сахиус нь хуурай явдаг байсан. Өөрөө хуурай мориных нь чих сүүл 2 одоо чийгтэй л байдаг болохоос биш одоо сахиус хийгээд тэр Жунай Гилхай гуай бол хуурай явдаг тийм мундаг хүн байсан Оросоор ярив Х1: Тэгээд одоо тэр лам нараас одоо нэрийг нь хэлж гүйцэхгүй нас сүүдэр мэдэхгүй учраас би худлаа бас яримгүй байна. Тэгэхдээ бол одоо сайхан сайхан лам нар одоо манай энэ хийдийн лам нар мал хуйдаа одоо ингээд явдаг юм уу эд нар чинь тусгай малтай шүү дээ. Тийм малтай амьдралтай байсан. Тэгээд номоо мөрөө хөөчихсөн. Ах дүү нар нь одоо сайхан малтай тэгээд л ах дүү нарыдаа очоод амрах журмаар амрангуутаа нэг Шавдаг дором гээд нэг жоохон ном байдаг энэ лусын ном л доо. Энийг сайхан идээнээс хийгээд л өргөхөд бороо орчихдог тийм мундаг ерөөсөө бодлоор энэ шүү. Оросоор ярив Х1: Тийм Шавдаг дором өргөхөд л лус хайлаад одоо хамаг одоо буянаа дэлгэж бороо хураа оруулдаг ийм байсан л гэж Энхбат 10:12 Оросоор ярив Х1: ийм сайхан юмнууд олон мундаг улсууд бол байсан л гэж ярьдаг юм. М1: нэг чихэр байна уу үгүй юу хүүхдүүдэд Оросоор ярив Х1: манай тэр одоо Цоржийн хийд гээд хийд барьчихсан байгаа л даа 2008 онд босгосон юм одоо энэчээнээс 16км тэр Цоржийн хийд яг ингээд барьсан газар нь болохоор Мандал хайрхан тэгээд их бага гэсгүй их цорж, бага цорж Ловон цохио ингээд ийм дандаа нөгөө нэг бурхны нэрээр нэрлэгдсэн тийм газар М1: Энэ одоо муу нэртэй уул гэхээр чинь савдагтай байсан юм уу? Х1: Савдагтай тэгээд яах вэ дээ энэ газар лусаасаа яагаад л тэр лам нар нь тогтохгүй байсан болохоос биш дээшээ очоод чи газрынх нь нэрийг хэл гэсэн гэж байгаа юм. Тэр Ёндонжамц гуай тэгэхэд Тавнан гуай та хамаг амьтны тусын тулд явдаг лам хувраг хүн биз дээ гэсэн чинь тийм гэсэн юм гэнэ лээ. Тэгсэн чинь таны тэр явдаг хамаг амьтны чинь нэг нь би шүү дээ гэж гуйсаар байгаад тэгээд энд авчирсан. Авчрахдаа чи энэ газруудынуудын нэрийг хэл гэсэн чинь чинь Мандал хайрхан гэдэг юм аа энийг ловон чулуу гэдэг юм энийг Бага цорж гэдэг юм. Тэр доод талын 2 зохиог 2 гисгүй их бага гисгүй гэдэг юм аа гэсэн чинь их таалж байсан юм гэнэ лээ. Тэгээд энд их эрдэм төгс боловсрох юм байна аа гээд тэгээд ирж байсан М1: Тэр чинь одоо Бадамжунайн нэрээр үү үгүй юу? Ловон гэдэг чинь Х1: ловон гэдэг маань хурлын одоо их бодлыг боддог л бас мундаг л их эрдэмтэн байдаг. Оросоор ярив Х1: тэгээд нөгөө Шашир их Шашир бага Шашир гээд малгайны л нэртэй. Дандаа тийм лам бурхны тийм эд хэрэглэлийн нэртэй тойрсон тийм уултай байсан учраас тэгсэн. Оросоор ярив Х1: тийм сайхан нэр байсан чинь Ёндонжамц гуай их таалаад тэгээд энд ирж ном үзсэн. Тэгээд одоо бүх шавь нар нь бол одоо мундаг сайхан номоо боловсорч байсан. Тэгээд зөндөө жижигхэн бага зиндааны лам нар одоо ингээд хот хүрээ рүү яваад ном хаялцахаар хотод тэр Да хүрээнд байгаа дээд зиндааны лам нартай тэнцэхүйц тийм мундаг байсан. Оросоор ярив М1: Ёндонжамц гуай чинь ямар зиндааны лам байсан Х1: өөрөө одоо Чойрын номыг л их гүн ухааны номыг л их судалчихсан тийм гүн ухааны ном чойрын ном л юм. Цанидын ном тэрийг л одоо их судалчихсан мундаг лам байсан л гэж ярьдаг юм. Тэгээд тэд нарын шавь нь тэгээд нөгөө Да хүрээ энэ тойрсон Завхан, Архангай, Говь-Алтай гээд л одоо энэ Өвөрхангай дандаа одоо энэ Өмнөговь мовиос сайн лам нар бадар барьж ирж энд номоо үзэж байсан тэнд ерөөсөө сурсан лам нар агуу гэгээрч байсан лам тийм. Оросоор ярив Х1: Тэгээд тэр лам нар маань бадар барьж ирээд энд номоо үзэхэд одоо хэдхэн жилийн дотор одоо их боловсроод тэгээд одоо лам нар чуулсан мундаг газар очоод ном хаяхад энэ Чойрын хийдийг гүйцэхүйц тийм эрдэмтэй лам байгаагүй. М1: Хэчнээн ламтай байсан одоо хамгийн их үедээ Х1: за одоо хэд байсан юм бол оо дор хаяад л одоо зуугаад лам байсан болов уу даа. Тэгээд л эсэргүү гараад л тэгээд тарж хийж байсан гэж ярьдаг юм байна лээ. Тх нэг тийм л одоо юу мэдэг энэ бол яг үнэн одоо тийм бодитой ийм юм байдаг юм. М1: За та нар асууцгаа тэр лам нар одоо ингээд түрүүн бид нар явж байхад бол хүмүүс ярьж байсан тэр лам нар чинь одоо хулгайчийг ингээд барьчихдаг байсан сайн эрчүүд юм уу хулгайчийг мэдээд тэгээд юу юу билээ морины юунаас ингээд бариад байсан тийм яриа байхгүй юу. Энд тийм лам нар байгаагүй юу Х1: Тийм яах вэ дээ нэг юу зүгээр хагас дутуу мэддэг юм би яах вэ зүгээр юу яаж байсан гэж байгаа юм Барзгар Чойжил гээд сайн эр байжээ тэр хүн их морины хорхойтой байхгүй юу би нэг сайн эр хулгайчийн тухай ярих гээд байна л даа. Оросоор ярив Х1: барзгар Чойжил гэдэг хүн ингээд хулгай хийгээд хошуу дамжиж хулгай хийж ард түмэндээ өгдөг бас нэр хүндтэй тийм хулгай хийсэн юмнуудаа ганцаараа биш ард түмэнд ядууст тараагаад өгчихдөг Оросоор ярив Х1: Тэгээд 1 одоо нутагтаа хүрээд ирж л дээ М1: аль нутгийн хүн байсан юм? Х1: Энэ баруун талын л хүн байсан юм шиг байгаа юм. Зүүн талын зүүн талын тийм яг алийг нь бас мэдэхгүй тэр хүний амнаас сонссон учраас би бас хамаагүй мэдэхгүй байна. Тийм тэгээд тэр улсуудтай ярьсан чинь нөгөө тэр одоо Төвөдөөс Энэтхэгээс байдаг юм уу одоо 4 сайхан лам морилжээ гэж байна. Оросоор ярив Х1: залраад ингээд буц залраад буцсан байхгүй юу? Оросоор ярив Х1: Тэр 4 ламын нэг нь монгол байж л дээ. Хэлмэрч гэдэг юм уу одоо яадаг юм. Тэгээд Монгол орвонгоор ингэж тойрч яваад буцаж явахад нь буцаад явсан байгаа юм. Тэр үед нутаг дээрээ ирсэн барзгар Чойжил гэдэг хүн яриа сонссон чинь тэр 4 ламын унасан морь гэж ихгүй ихгүй хамгийн одоо дээд зиндааны тэр дээд талын ламын унасан нэг халзан морь байна. Тэр ээ дээ мөн үнэн одоо гайхалтай сайхан хүлэг юм гэж л дээ. Тэгсэн чинь морины хорхойтой юм за тэрийг л хусъя гэж бодохгүй юу Оросоор ярив Х1: Тэгээд араас нь мөшгөөд нөгөө 4 ламын араас явж байгаад тэгээд одоо хэдэн өдөр явсан юм байгаа юм бүү мэд. Ямар ч байсан барааг нь харсан тэгээд шөнө орой болохыг хүлээж байгаад тэгээд орой нэг лам нь гарч ирээд 4 морио ингээд аргамждаг юм уу чөдөрлөдөг юм уу нэг арга бодож л дээ хоолонд нь тавьж тэгээд ингээд унтсан байхгүй юу унтлаа гэхийн үед Чойжил гуай очоод морьдыг нь харж байхад үгүй ээ мөн сайхан морьд юм. За энэ хазаарыг нь авъя энэ их сайхан морь байна гээд яг ингээд чөдрийг нь тайлаад авах гэсэн гар нь тэвхэгдчихсэн байхгүй юу. М1: чөдөр чинь юу билээ? Х1: Чөдөр хөлөнд нь Оросоор ярив Х1: Тэгээд одоо ямар нэг аргаар өөрөө салгаж авсан байгаа юм. Тэгээд нөгөөдхөө арайхийж салгаж аваад за тэгээд тийм шууд чө одоо гараа чөдрөөс нь салгаж аваад морийг нь аваад за тэгэнгүүтээ одоо нөгөө сайн эр чинь бас ахиад цаашаа бодоод за одоо гурвууланг нь нэгмөсөн авчихъя гээд дөрвүүлэнг нь аваад Оросоор ярив Х1: тэгээд дөрвүүлэнг нь авч одоо нэлээн хол газар нуугаад тийм тэгчхээд буцаад одоо нөгөө 4 лам маань унаагүй юу болох нь вэ? За одоо яадаг юм байна гэж бодоод үдээс хойших нь нөгөө өдөр өнгөрнө шүү дээ. Тэрний үдээс хойш нь явуулын хүн болоод буусан гэж байгаа юм. Оросоор ярив Х1: Тэгсэн чинь нөгөө лам нь морио ирээд олохгүй олдоггүй гээд ингээд сууж байсан. Тэгсэн чинь нэг багш нь нэг зураг үзүүлсэн тэр нь нэг суучихсан ийм хүний дүрс байсан. М1: Хэнд үзүүлж байгаа юм Х1: нөгөө монгол ламдаа үзүүлэхгүй юу Оросоор ярив Х1: Тэгсэн чинь ингээд завилаад суучихсан хүний дүрс байсан. Нөгөө монгол лам нь дороо хийсэн. Оросоор ярив Х1: Нөгөө монгол лам нь тэр балинг хийчихгүй юу. Балин бор гурилаар тийм суусан хүн яг зургийг нь хараад хийсэн тэгээд. Ийм тэр лам нь гараад нэг ийм цагаан дэрс байдаг шүү дээ дэрс одоо ургачихсан байдаг тийм тэрнээс ганцхан ширхэг дэрс сугалж аваад тэгээд тэр балингийнхаа хошного руу нь ингэж хатгасан байхгүй юу. За тэгэхэд нөгөө барзгар Чойжилийн хошного руу тас хийгээд явчихсан байгаа юм. Өвдөөд яг дэргэд нь сууж байсан М1: нөгөө барзгар нь Х1: Аанхан Энхбат 20:12 Оросоор ярив Х1: тэгээд дасгаж хатаахгүй бол хүн алчихна гээд дасгаж дасгаж, зөөлөн зөөлөн дээш нь ингээд сүвлээд байсан байгаа юм тэгэхэд барзгар Чойжлын хамаг одоо юм нь амаараа гарчхаж өвдөөд Оросоор ярив Х1: тэгээд тийм тэгээд одоо буцааж морийг нь өгч байсан гэж Оросоор ярив М1: гоё домог байна шүү дээ. Бид нар сонсоогүй байх аа. Оросоор ярив Х1: Маньбадар гээд нэг мундаг хүн байсан юм гэнэ лээ. Би нэг ганц бас нэг юм за яадаг юм тэрийгээ яриад өгчихье. Маньбадар гээд их сайн ноён хан Намнансүрэн тэр хэнд Маньбадар гуайд ингээд хаа ч явсан та энэ одоо гэрээг үзүүлээд айлд ингээд тухтай сайхан амраад яваарай гээд ингээд Сайн ноён хан Намнансүрэн гээд одоо энэ хавийг хариуцсан хүн байж л дээ. Тэр тамгаа дараад өгсөн тийм гэрээтэй нөгөө гэрээгээ үзүүлээд айлд тухтай нь аргагүй хонодог тийм мундаг хүн байсан гэж байгаа юм. Оросоор ярив Х1: МаньБадар тэгээд нэг айлд хонох болж л дээ. Тэгтэл тэр айл нь лам айл байсан авгай авчихсан байсан. Тэгээд нөгөө авгайтайгаа лам чинь одоо хонох гэж байгаа хоноцоо жоохон одоо жийгээд одоо манайд хонохгүй юу ингэж хэлсэн байгаа юм. Хур чийг муутай зун зуншлага тааруухан байгаа цагаан идээ ч бас жоохон тааруухан байдаг. Нэг бор хоол гаргах гэсэн чинь хар хүн олдоогүй учраас бид 2 бор хоол гаргаж чадаагүй ээ. Манайх одоо юу юу ч байдаггүй л гэчихсэн гэж байгаа байхгүй юу дургүйцэж тэр чинь дургүйцсэний илэрхий байхгүй юу. Бор хоол гэдэг маань нөгөө мал алуулах тийм хар хүн, хур чийг муутай, ган гачигтай, тийм учраас одоо хүнд өгчих жич цагаан идээ байхгүй гэдгийг нь бас хэлсэн. Оросоор ярив М1: дахиад хэлдээ Х1: бор хоол байхгүй бор хоол гаргуулах харах хүн байхгүй. Хур чийг муутай учраас одоо цагаан идээ байхгүй. Оросоор ярив Х1: За тэгсэн чинь нөгөө МаньБадар гуай чинь жоохон одоо та эсвэл би таныг гол гатлаад айлд хүргээд өгье та ботготой ингээр явчих манай ингэ ботгондоо буцаад гүйгээд ирнэ гэсэн байхгүй юу. М1: Үгүй ээ нөгөө МаньБадарт тэгж хэлж байна. Х1: МаньБадарт тэгж байхгүй юу. М1: Нөгөө лам нь Х1: би таныг саахалт айлд хүргээд өгье гол гатлаад Оросоор ярив Х1: эсвэл та манай ботготой ингээр явчихаа ингэ ботгондоо буцаад гүйгээд ирнэ гэсэн байхгүй юу. Оросоор ярив Х1: Ботгондоо буцаад ирнэ тэгж хөөсөн байна. Одоо битүүхэн хөөж байгаа юм байхгүй юу хонуулахгүй. Тэгсэн чинь МаньБадар гуай гижиг нь хүрэхгүй юу уур нь хүрэхгүй юу. Оросоор ярив Х1: За тэгээд МаньБазар гэдэг хөгшин уурлаад гарахдаа тэгсэн гэж байгаа юм. Буян нүгэл 2 нэгэн учигт л уулздаг юм гэнэ лээ. Оросоор ярив Х1: Учигт л гэж ярьдаг юм тэр нэгэн үзүүрт л гэсэн үг л дээ. Тийм уулздаг юм гэнэ лээ ямааг чинь муулж өгчхөөд явъя даа гээд гарсан юм гэнэ лээ. Оросоор ярив Х1: Ямааг чинь муулж өгчхөөд явъя гэдэг маань бор хоолыг чинь гаргаж өгчхөөд явъя гэсэн үг байхгүй юу. Оросоор ярив Х1: Тэгээд авгай нөхөр бие бие рүүгээ харж байгаад тэгээд лам нь хүрд эргүүлээд зул өргөөд авгай нь гарсан гэж байгаа юм гарч ямаагаа барьж авч алуулах гээд Оросоор ярив Х1: Тэгээд гарахдаа одоо ямааг нь одоо алж муулах юм биш. Хүн муулж байгаа юм шиг муулсан алаагүй хүн одоо хүнийг муу хэлж байгаа юм шиг муулсан гэхлээр одоо баяжихын түрүүнд үрждэг за бич. Оросоор ярив Х1: баяжихын түрүүнд үрждэг барагдахын сүүлд үлддэг Оросоор ярив Х1: ямаа чи яахаараа ядуу буурайд ач болсон ямар янзын малав чи гэж ингэж ямааг загнасан байхгүй юу. Ямбатан санваартанд ад болж ядуу буурайд ач болсон ямар янзын малав чи Оросоор ярив Х1: Эзэн чинь чамайг муулал гэнэ элдэв явдлыг чинь шоолол гэнэ гээд тэгээд муулсан байгаа юм. Оросоор ярив Х1: За тийм ерөнхийдөө ойлгож байна уу? Оросоор ярив Х1: Тэгсэн чинь нөгөө муулах гэдэг маань алаад мах захыг нь төхөөрч өгөхийг муулах гэж ярьдаг юм. Тэгсэн чинь бид нар нэгнийгээ муулахдаа юу гэж муулдаг билээ чи тийм ийм гэдэг шиг яг тэгж муулсан тийм зөрүү хүн байсан байхгүй юу. Маньбадар гуай тэгээд хаданд хариулахад ядаргаатай хазаар ногтонд хадаргаатай за чи за бич энд бич дараад нь орчуулна аа. М1: За тэгье хазаар юу гэнэ ээ. Х1: хураагаад авчих уу би яриад явъя энд хурааж байна уу за тэгээд эзэн чинь чамайг муулал гэнэ элдэв явдлыг чинь шоолол гэнэ хаданд хариулахад ядаргаатай хазаар ногтонд нь хадаргаатай хонь дагуулж түрүүлдэг хот өтөг хөлдөөдөг хотны мухар эзэгнэдэг идэхэд сэрүүн махтай илдэхэд хатуу арьстай тэгээд гэрийн боохой гэж эзэн хүнээ хэлж байгаа юм. Эзэн нь эвийлж байж иддэг гэцийн боохой гэдэг нь чоноо хэлж байгаа из дийлж иддэг из дийлж аанхан энэ чадлаараа иддэг гэсэн үг. Аанхан и Тэгээд тэгээд тэгээд из дийлж иддэг гэчхээд тэгээд буянаа надад өгөөрэй бузраа гэлэндээ өгөөрэй чи гээд өшиглөчихсөн байхгүй юу. Тэр лам нь гэлэн лам байж байгаад авгай авчихсан. За тийм байхад нь Маньбадар гуай их зэвүү нь хүрээд хөөхөөр нь бүр зэвүү нь хүрээд ямааг нь муулж өгөх гэж байгаа юм болж байгаад хүн муулж байгаа юм шиг муулаад тэгээд өшиглөчихсөн чинь ямаа нь майлаад нөгөө цохио руугаа орчихсон гэж байгаа юм. Нөгөө арын одоо хад руу аанхан тэгсэн чинь хад руу ороход нь нөгөө эр эм 2 хөцөлцөөд нөгөө ямаагаа тойруулж ирж л дээ. Хонь руугаа хийх гээд нөгөө өшиглөчихсөн ямааг нь тэр хооронд ботготой ингийг нь уначхаад гол гатлаад айл руугаа явж байсан юм гэнэ лээ тийм мундаг хүн байсан юм гэнэ лээ. Энхбат 31:10 Оросоор ярив Х1: тийм Монголын одоо зарим зарим улсууд тийм бэлэн цэцэн үгтэй тийм мундаг байсан юм гэнэ лээ. Тэгээд яг тэр бол ном дээр тэгээд байж байгаа Оросоор ярив М2: бадарчны тухай үлгэр домог мэдэх үү Х1: бадарчин гэхлээр одоо энэ МаньБадар гуай чинь л их бадар барьж явдаг байсан л гэж ярьдаг юм байна лээ. Нэг бадарчин явж байж МаньБадар гуай бас бадар бариад явж байж л дээ. Би МаньБадар гуайн юуг л ярья л даа ахиад бадар бариад айл руу явж байсан их олон морь уяатай найр хийж байгаа юм уу гэмээр гоё айл байсан тэгээд Оросоор ярив Х1: Тэгээд тэр Маньбадар гуай ингээд яваад одоо ингээд дөхөж явтал одоо гэрийн эзэгтэй харчхаад Маньбадар гуай ирж явна аа гээд нөгөө тарган махаа гаргаад шөлөн дээр нь шар будаа чанаж л дээ Х1: махаа харамлаад нөгөө томчуул дээгүүрээ идээд л гэрийн хатавчинд МаньБадар гуай орж ирж дөнгөж суугаад баячуул томчуул нь тийм хоймроор нь сууцгаачихсан тарган махаа идээд л тэгээд тэр тарган махаа идээд л ингээд л яаж байсан МаньБадар гуай та аягаа гээд л нөгөө гэрийн эзэн нь тэгэхгүй юу. Тэгээд нөгөө тийм энэ нөгөө шар будаагаа аягалж өгөх гэж байгаа юм. Нөгөө аягаа гаргаад нөгөө модон аягатай шүү дээ. Бадарчингууд чинь модон аягатай ингээд барьсан байхгүй юу. Аягыг нь аваад шар будаа хийгээд өгсөн Оросоор ярив Х1: шар будаа хийгээд өгөхөд нь МаньБадар гуай зүгээр ингэж сууж байсан хүн чинь ганцхан босоод л ингээд л өвдгөө нугалаад л хормойгоо дэвссэнээ л шар будааныхаа амрыг эрсэн байгаа юм л даа. Шар будаатан амархан сайн морилж явна уу гээд л Оросоор ярив Х1: Тэгээд нөгөө томчуул хэлсэн байгаа юм. За МаньБадар гуай та чинь яахаараа шар будааны амрыг ирдэг билээ гээд асуусан байгаа юм. Оросоор ярив Х1: тэр нөгөө шар будаа аягалж өгсөн гэрийн эзэгтэй тэгээд одоо гэр дотор байгаа тэр томчуул тэгж асуухгүй юу? МаньБадар гуай та яахаараа шар будааны амрыг ирж байгаа юм гэсэн. Тэгсэн чинь тэгж байсан юм гэнэ лээ. Өвөл болохоор тос, аарц, тостой шөлөнд буцлаад хоймроор яваад энд олддоггүй юм. Одоо энэ гэрийн үүдэнд олддоггүй юм. Хоймроор яваад дуусчихдаг зун болохоор шар будаа чинь орох орон ойчих уруул байна уу гээд л бадрын бор аяга руу л ордог эд ээ гэж. Ингэж одоо шар будааг нь муулж байсан муулж байсан байхгүй юу. Муулж байсан далд юугаар муулж байсан. Оросоор ярив Х1: Өвөл болохоор тостой шөлөнд буцлаад хоймортоо дуусчихдаг зун болохоор одоо орохоор нь ойчих уруул байна уу гээд л одоо банхрын идүүр бадрын бор аяга руу л тонгойдог юм даа гэж байсан. Банхрын идүүр гэдэг нохойны идүүр гэсэн үг тийм. Оросоор ярив Х1: Одоо ойлгосон уу? М1: Ойлгосон Х1: тэгээд таны явсан газраа зуншлага аль зэрэг байна гэсэн чинь зарим газар таны урд тал шиг зарим газар миний урд тал шиг байна гэж хоолоор одоо яаж байсан бэлгэдэж хэлж байсан. Зарим газар таны урд тал шиг гэдэг маань тарган махтай өөх харахаараа зуншлага янзын сайхан таны урд тал шиг зарим газар миний урд тал шиг гэдэг маань хоосон гэсэн үг Оросоор ярив Х1: Тийм тэгж хэлж байсан гэж ярьдаг юм. Тийм мундаг хүн байсан юм гэнэ лээ. Ингээд бадарчин л юм даа тэгээд одоо ойлгосон биз дээ. Тэгээд будааг нь одоо тийм будаагаар л одоо бэлгэдэж одоо хийж байгаа өвөл болохоор тостой шөл нь буцлаад хоймроор яваад энэ хатавчинд олддоггүй юм. Зун яг өдийд болохоор тийм ээ зун болохоор орох орон ойчих уруул байна уу гэж явж байгаад банхрын идүүр гэдэг маань нохойны идүүр хүн чинь идэхгүй ээ банхартаа хаяад өгчихдөг юм байна. Тэгээд бадарчин хоёртоо л өгдөг юм байна. Энийг л одоо тэгж банхрын идүүр бадрын бор хаяганд л наадах чинь ордог юм аа олддог юм аа олддог юм аа гэж одоо хоолыг нь чамлан голж ингэж хэлж байсан юм байна. За нэг тийм бадар байна М1: за та нар асуу М2: бадарчин нэг охинтой таарсан тэгсэн чинь чи надад нэг үс өгөөч тэгсэн тэгээд тэр охин үснээсээ өгсөн тийм юм сонссон уу? Х1: Сонссон сонссон. М1: Та ярьж болох уу? Х1: Тийм наадах чинь бол ингэсэн юм гэнэ лээ их мундаг. Одоо энэ дээр үеийн бадарчингууд бол их мундаг эрдэмтэй, паянтай л байсан байгаа юм. Тийм ээ тэгээд тэр эрдэмтэй нэг одоо нэг бадарчин явж байгаад нэг айлын гоо бүсгүй байсан юм гэнэ лээ. Их сайхан царай зүс төгөлдөр тэгээд нөгөөдхөө одоо яахгүй юу дурлаад энэ охинтой л одоо бас нэг одоо суучихмаар байна гэж дотроо бодож байсан байгаа юм. Тэгээд нөгөө охиноос та чи нэг үснээсээ өгөөч гэсэн байгаа юм. Тэр үсэнд нь одоо тарни шивших юм уу одоо юм хийх юм бол тэр хүүхэн нь өөрөөс өөр лүү нь гүйгээд байх юм байна л даа. Тэгж одоо өөрийн болгож авах гэж байсан тэгэхэд чинь тэгээд тэрийг мэдсэн юм уу яасан юм бүү мэд нөгөө охин чинь үснээсээ бус зүгээр энэ одоо дэвсчихсэн байсан нөгөө дээр үед чинь хөм гэж ярьдаг юм нөгөө нэг ийм үхрийн арьс дэвсээд малын арьс ингээд илдэж дэвсээд ийм зөөлөвч хийчихсэн байдаг байхгүй юу. Тэр дээрээ сайхан сайхан дулаахан суудаг шүү дээ монголчууд чинь нөгөөдхөөсөө ингээд аваад өгчихсөн байхгүй юу хялгасан юм тэ тэгээд л энэ талын хамар дээгүүр нь нөгөө бадарчин чинь нөгөө үсээ бариад давсан гэж байгаа юм. Араас нь нөгөө таар хийсээд л давж байсан гэж байгаа юм. Нөгөө охиныг л тэгээд давуулж өөрөө ирүүлэх гэж байсан байхгүй юу. Тэгээд охин нь мэдээд хялгас өгөөд тэгээд хялгасыг нь өгсөн хөм нь араас нь давж байсан гэж ярьдаг юм. За тийм юм за одоо болсон уу? За баярлалаа би явъя даа ажилдаа явъя гэртээ очиж жоохон ажилтай М1: өөр одоо тийм энүүгээр чинь нэг сайхан ярих хүн байна уу Х1: 39 настай М1: овог овог асуусан уу? Х1: Цэеээн-Ойдовын Энхбат гэдэг. М2: танай охинд жижиг дурсгал Х1: манай охинд уу за юу билээ М1: энэ одоо юу байдаг юм М3: бугуйвч бугуйвч Х1:за баярлалаа М1: Энхбатаа танай энүүгээр бас нэг жоохон тийм домог момог ярих хүн хэн байна нэг заагаад өгөөч бид нар очъё хөгшчүүл хөгшин болон залуу тийм хүмүүс байна уу Х1: энд л байсан гэнэлээ нүүлгэж байсан тэгээд л лам нар тогтож байсан гэж ярьдаг юм шүү дээ. Тэр хамгийн гол нь тэгээд энд газар лусаасаа болоод дээшээ тэр хийд дээр очих юм бол их бэлгэдлийн их сайхан. Тэр манай хийд барьсан одоо газар чинь бол сансрын зургаар ингээд авахаар ингээд чулуун ус руу шидчихсэн юм шиг ингээд нэг ингэдэг шүү дээ тойроод тийм яг тийм байдаг юм за тийм учраас энэ их энергитэй алт алмазын орцтой тийм учраас нөгөөдөх нь ийм гоё энергитэй байдаг учраас улсууд тэнд төрсөн хүн хийгээд одоо тэнд боловсорсон хүн их эрдэм төгс болдог. Одоо тэнд төрсөн улсууд Цэрэнсодном гээд одоо манай энд зөндөө одоо улсууд байна. Дандаа доктор профессор улсууд байдаг шүү дээ хотод Цэрэнсодном гээд л ямар ч байсан байгаа их эрдэмтэй яг тэнд төрж байсан байгаа манай энэ сумын төв чинь болохоор яг одоо тэр дээд хийд барьчихсан газар байсан байгаа. М3: За тийм тэр одоо хаашаа гарах вэ? Бид нар тэр хийд рүү очвол М2: энэ манай жижигхэн бэлэг Х1: За баярлалаа баярлалаа сайн явцгаагаарай.