Доржсүрэнгийн Энхтайван, хамниган интервью

Информанты:

Доржсүрэнгийн Энхтайван

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Enkhtaivan Голос 001_sd.m4a 1 цаг 20 минут М1: Бид орос улсаас ирсэн монгол судлаачид тэгээд хамниган угсаатны зүйг судалж байгаа бид Хэнтий, Дорнод аймагт хамниган улсуудтай уулзсан за тэгээд энэ Сэлэнгэ аймагт очоод хамнигантай уулзмаар байна яримаар байна хэлээгүй ёс заншил дээр үед яаж юу байсан бэ тийм юм сонсмоор байна тийм учраас танд очиж байгаа Х1: манай аав энэ Ерөөгийн хамниган буриад байсан юм Нүрзэдийн Доржсүрэн гэж 1925 онд төрсөн тэгээд залуу насаа энэ ерөөгөөр аав энтртэйгээ энэ Шарван гэдэг даваа бий шарвангийн даваа гэж байдаг юм тэнд бага насаа өнгөрөөгөөд 1951 онд энэ Зүүнхараагийн Шивэр сайр гэдэг газар ирсэн юм байналээ Оросоор ярив М1: уучлаарай энэ жижигхэн микрофон танд зүүж болох уу Х1: аан болно М1: танай аав ерөөнд төрсөн тэ Х1:тийн Оросоор ярив М1: ээж Х1: манай ээж Архангайн халх хүн Оросоор ярив М1: ээжийн нэр хэн бэ Х1: Лхамжав М1: тэгээд эжий тань хаана төрсөн бэ Х1: манай ээж Архангай аймаг Өндөр-Улаан гэдэг газар одоогийнхоор Цэнхэр суманд төрсөн Оросоор ярив Х1: манай аавтай 1952 онд гэр болсон байналээ Зүүнхараагийн Шивэр гэдэг газар тэнд Цэцэрлэг гэж нэгдэл байхад хоёулаа суусан юм байналээ Оросоор ярив М1: та ямар омог овог Х1: за тэр омог момог мэдэхгүй манай аав хамниган буриад юм байгаан манай аав овогоо бид нар чинь одоо тэр үед манай аав ээж эд нар одоо би тэр овгийнх тэгж явсан гэсэн түүх намтараа нэг их сайн ярьдаггүй манай аав чинь юм асуухаар дараа хэлнээ дараа хэлнээ л гэдэг байсан тэрнийх нь ах нь одоо шар Дэмбэрэл гэж байсан бас л хамниган буриад ерөөгийнх манай аав бол эхээсээ гурвуулаа юм байналээ нэг ахтай нэг эгчтэй ахын нь Нацагдорж гэдэг байсан өөд болсон эгчийг нь Лхамсүрэн гэдэг байсан манай аав чинь одоо халх голын дайн 45 оны дайнд морин дивиз гэлүү дээ тэгж яваад халх голын цагаан хэрэмд тулж очоод 5 жил цэрэгт яваад ирсэн гэж ярьдаг байсан яг энэ тэр омгийнх гэж багадаа л тэр Шарлан гэдгээс чинь мод түлээ хийгээд морин тэрэгтэй Улаанбаатарт аваачиж зардаг байсан манай аавын ганц хийж сурсан юм мужаан модоор бол юу бол юу хийнэ манай аав тэгж явжийгаад 52 онд ээжтэй гэрлээд Цэцэрлэг нэгдэлд ажилд ороод ажилчин болсон юм байналээ М1: Архангайд Х1: үгүй энэ Зүүнхараад Шарлангийн давааны наана одоо байдаг М1: тэгээд танай өмбөө аавын ээж хаана төрсөн бэ аавын аав Х1: аавын аав энэ Ерөөгийн Шарлан гэдэг газар төрсөн Нүрзэд гэж одоо нэг тооллогын нэг юу байдаг юм хэдэн оны хүн амын тооллогын юу билээ манай нэг дүү архиваас нэг юм авч өгсөн юм ээж нь багад нь нас барсан юм шиг байналээ Оросоор ярив М2: би одоо ингээд хамниган гэхээр хорь буриад сонгол буриадаасаа аймар ялгаатай ёс заншил байдаг юм гэж боддог байсан аялга дуудлаг энтр тэ Х1: одоо энэ сангийн аж ахуйд байдаг юм даа ээжийг нь Цэрэнгийн Жавзмаа гэдэг байсан юм байна М1: аавын нь ээж Х1: аавын ээж аавыг нь болохоор Дугаржавын Нүрзэд Оросоор ярив М1: ээжийн нэр Х1: Жавзмаа, Дугаржав Оросоор ярив Х1: энэ 33 оны хүн амын тооллогын лавлагаа байгаа юм улсын архиваас авсан юм М1: энэ тооллогын дотор хамниган буриад гэж орсон уу Х1: хамниган буриад гэж орсон архивт Оросоор ярив М1: таны паспортод та хамниган юм уу буриад юм уу Х1: хамниган Оросоор ярив М2: ургийн овог дээр Х1: хамниган гэж байгаа бид нарыг аавынхаа юугаар ав гээд хамниган гэж ингэж ургийнхаа овгийг авсан энэ хамгийн дээр нь байгаа Шарлан хамниган Оросоор ярив М1: энэ омог уу Х1: омог манай омог М1: танай аав хамниганнаар ярьж байсан бэ Х1: ярьж байсан буриад энтэртэй буриад дуу дуулаад л жаахан архи уугаад согтхоороо бухиад дуугаа дуулдаг л байсан Оросоор ярив М1: хамниган дуу дуулсан уу Х1: тэр талаар сайн мэдэхгүй өөрөө тийм дуу дуулдаг юм тэгээд манай ээж л тэгдэг байсан юм дандаа л нэг өөрийнхөө омгийн дуу дуулдаг гэдэг л байсан тэгэхээрээ тэр цаадах буриадынхаа дууг дуулдаг л байсан байх бид хэд жаахан л байсан манай аав сая 2003 онд өөд болсон 74-тэй нас барсан тэгээд дээр үеийн хүмүүс юмаа ярихгүй юм одоо ийм болсон хойно нь заримдаа ах дүү нар гарч ирэх л юм Оросоор ярив М1: та өөрөө хэдэн настай вэ Х1: би одоо 66-тай 1957 онд төрсөн айлын 3 дахь хүү миний дээд талд 2 ах бий хамгийн том ах минь 55 оных дараачийн ах маань 56 оных хамгийн том ах минь бурхан болсон миний дээд талын ах энэ сангийн аж ахуйд багш хийгээд тэтгэвэртээ гарсан сангийн аж ахуйд амьдардаг юм М1: энд ондоо хамниган улсууд байгаа юм уу Х1: энэ сангийн аж ахуйд тэр буриад Дамдин гэж байдагийн аав нь нас барчихсан ээж нь Гарамцоо гээд одоо 90 гарсан хөгшин байгаа М2: тэд нар тэгээд хамниган мөн юм уу Х1: хамниган л гэж ярьдагийн ерөөгийн М1: охин нь энд ажиллаж байгаа тэр мэдэхгүй гээд байна лээ ш дээ Х1: тэр бол мэдэхгүй Баянмөнх тэр ах нь л мэднэ М2: Гарамцоо хөгшин нь мэднэ тэ Х1: тийн тэр Гарамцоо гээд мэднэ М2: тэр хөгшин бол яриа хөөрөө гайгүй юу ярьж болох уу Х1: гайгүй болно М2: ийшээ очиж уулзвал тэр хөгшинтэй уулзвал хэрэгтэй юм байна М1: за уулзмаар байна тэгээд таны аав хамниган хэлээр ярьдаггүй байсан бэ Х1: хааяа нэг ярьдаг буриадаар ярьна чухам одоо тэр буриадаар ярьж байгаа нь хамниган ч юм уу буриад нь ч юм уу бид нар мэдэхгүй ш дээ М1: халх биш Х1: тийн халх биш Оросоор ярив М1: та бага байхад халх буриад ялгаатай үг та сонсож байна уу зарим үг хэллэг халх биш энэ аавын хэлсэн үг хэллэг та санаж байна уу чи бага байхад таны аав яаж загнадаг вэ Х1: загнахаараа дуракаа л гэдэг ш дээ сахилгагүй дуракаа л гэдэг байсан Оросоор ярив Х1: жоохон хэллэг нь ондоо л байсан халх хэлнээс сүүлд олон жилийн дараа бид нар том болсон тэгээд монгол шиг хоорондоо яриад монгол хэлтэй л болохоос бага байхдаа манай хажуу тал тэр Шивэр гэдэг газарт одоо тэр 68 он хүртэл буриад Дамдин гээд айлтай олон жил болсон тэгээд аав эдр хоорондоо тэр хэл яриа хэллэг нь одоо ярьдаг л байсан байх бид нар хүүхэд байсан нэг их анзаардаггүй л байсан М1: аав ээжтэй халхаар ярьдаг буриадаар ярьдаг уу Х1: тэр улсуудтайгаа буриадаар л ярьдаг ш дээ Оросоор ярив М1: та бага байхад ямар орон сууцад суудаг байсан бэ Х1: эсгий гэрт М1: зун ч өвөл ч адилхан тэ Х1: тхх адилхан М1: та энэ Зүүнхараад сургууль төгссөн тэ Х1: тийн М1: та бага байхад ямар тоглоом тоглодог байсан бэ ямар наадам хийдэг вэ Х1: хөзөр тоглоно даалуу тоглоно 21 очков тоглоно муушиг тоглодог байсан М1: лапта Х1: лапта аан тоглоно тэвэг өшиглөнө сургуульд байхад лапта тоглодог тэвэг тоглодог сургуульд гараад ирэхээрээ тэр жаахан очков татна тэр буриадууд чинь очков тоглодог байсан мөнгөөр тэрнийг нь сурсан ааваасаа шөнө унтахгүй Оросоор ярив М1: шагай тоглодог уу Х1: шагай тоглоно М1: яаж тоглодог Х1: шагайг чинь одоо морь уралдуулна алаг мэлхий л их өрүүлдэг байсан М1: алаг мэлхий юу вэ Х1: дөрвөлжин өрөөд л Оросоор ярив М1: энэ юу вэ алаг мэлхий яаж тоглодог вэ Х1: одоо энэ дөрвөлжин шагайнууд өрж байгаад л тэгээд хоёр талаар нь ингээд шагай хаяж байгаад л тоглодог байсан М1: яаж тоглодог вэ Х1: цагаан сар гээд баяр болно ш дээ тэр орой бүтүүний орой л их тоглодог байсан Оросоор ярив М1: за тэгээд юу хийж байна вэ энд шагай тэнд шагай Х1: шагай хажуу талаар нь өрөөд л тэгж тоглодог байсан тэр шагайнууд чинь их гоё оо ингээд хар модны давирхайнд аваачаад цагаан шагай байхгүй ийм дандаа хүрэн шагай байдаг байсан хар модны давирхайнд чанаад хүрэн болгочихдог байсан М1: тэгээд тэр алаг болно Х1: одоо тэднүүсээ дөрвөлжин ч өрдөг байсан тэгээд ямар учиртай тэгж хийдэг байсан юм бага байхад чинь сайн ойлгохгүй ш дээ тэрнийг чинь үнэндээ за тогло гэхээр нь тоглоод л тэгээд л хүүхдүүд чинь тэрнийг тоглохоос илүү өглөө болж айл хэсэж бэлгээ авахаа л боддог байсан байх М1: энэ шагай намар, өвөл, зун, хаварт тоглох хамаагүй юу Х1: өвөл тоглоно М1: намар зун яасан бэ Х1: намар бид нар чинь хичээлтэй тоглох зав байхгүй ш дээ зун бол болно нэг их тоглохгүй ээж аавдаа тугал эвлэгэнэ хадлан хадна бухал чирнэ тэр үед бол би сайн санаж байна төмөр сэрээ байхгүй буриадууд тийм модон ацан сэрээтэй байсан одоо ярьж байгаа Дамдин гэж айлтай олон жил айл байсан тоомсог тийм буриад морьдуудтай байсан өндөр морьдууд байсан дандаа дөрвөн хөлийг нь тахлана өвөл зунгүй тахтай явна М1: аан тэр дархан байсан Х1: тахлана хөлийг нь тахалчихдаг байсан одоо ухаандаа гөлгөр мөсөн дээр хальтрахгүй гээд тэгээд одоо энэ Зүүнхараагаас улсууд аваад л манай аав чинь морин чаргатай тэгээд тийм ерөөгийн халуун рашаан маршаанд хүргэж өгдөг байсан морин тэргээр тийм л ажил хийдэг байсан намайг жаахан байхад Шивэр гэж газар байхад Оросоор ярив М1: энэ дархан танай хамаатан уу Х1: дархан бишээ морь тахлана манай аав өөрөө л тахалчихдаг юм Оросоор ярив Х1: тиймэрхүү юм л сайн мэднэ тэгснээс цаашаа нарийн одоо энэ хамниган буриадууд ямархуу ямар байсан юу хийж байсан ямар омгийнхон байсан гэдгийг аав маав ч яриагүй болохоор сайн мэдэхгүй би бол яахавдээ гэртээ хойд үеийнхээ намтар судрыг жаахан асууж ээж ааваасаа асууж үлдсэн хүн М1: та ямар мэргэжилтэй хүн бэ юу хийж байсан бэ та юу хийдэг байсан бэ Х1: би трактор комбаны жолооч 1975 онд төгссөн одоо хүртэл трактор комбанаа барьж байна будаа тарьна Оросоор ярив М1: та энд ан хийдэг байсан бэ Х1: ан хийхгүй ээ аан манай аав анд дуртай байсан Оросоор ярив М1: танай аав ямар ан агнадаг байсан бэ Х1: аан энэ чоно моно баавгай маавгай янз бүрийн юм алдаг байсан М1: энд баавгай байгаа юм уу Х1: Ерөөд байгаа хөдөө байхад энэ төвд орж ирээд нэг их анд явахаа байсан буу муугаа хүнд өгөөд хөдөө байхдаа ан хийдэг байсан залуу байхдаа тэр Шарлангийн даваа гэж байгаа тэнд дандаа ангийн махаар л хоол хийж иддэг байсан гэсэн Оросоор ярив М1: ангийн мах идэхэд энэ бугын махаа идэж байгаа гэж хэлж болох юм уу эсвэл энэ цээр байгаа юм уу Х1: цээр байхгүй л байсан М1: би буга идэж байна гэж хэлж болно Х1: бугын мах байна намар буга алдаг л байсан М1: би мах идэж байгаа тийм юм хэлж болно Х1: тийм цээр байхгүй л байсан Оросоор ярив М1: тэгээд та аавтайгаа анд яваагүй Х1: би анд яваагүй М1: танай аав энэ баавгай ганцаараа ан хийдэг байсан уу Х1: үгүй ээ хүнтэй цуг найзуудтайгаа Оросоор ярив М1: энэ хүнтэй цуг ан авмаар байна гэж хэлж болох уу болохгүй юу цээртэй юу цээргүй юу Х1: цээргүй зүгээр анд яваад л тааралдсан ангаа л агнадаг байсан юм байналээ М1: яаж агнадаг тааралдсан Х1: тааралдсан уйл, буга, чоно, гууль, гөрөөс баавгай аль тааралдсан гахай зэрлэг гахай аль тааралдсаныг л авдаг байсан юм байналээ өвөл бол зэрлэг гахайнд явдаг байсан юм байналээ олуулаа Дамдин гэдэг чинь их гөрөөчин хүн байсан юм байналээ одоо тэр Гарамцоо гэдгийн чинь өвгөн нь хань нь их гөрөөчин хүн тэр хүн л бараг тэр манай энд анчны нийгэмлэгийн гишүүн байсан юм байналээ Оросоор ярив М1: бид ийм юм сонссон энэ хамниган хүмүүс их анчин ан их дуртай байсан тэр хүмүүс үнэг алвал ёс огтлох хийдэг шилэн дээр хөлөн дээр тэрийг та сонссон уу Х1: сонсоогүй надыг жаахан байхад үнэг мүнэг алаад арьсыг нь модонд өлгөөд тавьчихсан л байсан тэрнийг тэр агент дэлгүүрт тушаадаг байсан юм шиг байгаа юм тэр үед бас төлөвлөгөө норм өгдөг л байсан юм шиг байгаа юм тэдэн чоно ал тэдэн үнэг ал гэж тэрний юугаар тэр анчны нийгэмлэгийн гишүүд явдаг байсан юм байналээ Оросоор ярив М1: ан хийсний дараа буриадчууд хамниганчууд бар бар баянхангай тийм юм сонссон уу Х1: үгүй ээ сонсоогүй М1: сайн уу Х2: сайн Х1: энэ манай бага охин энэ хүүхдээ авах гэж ирж байгаа юм Х3: сайн байна уу М1: сайн сайн Х1: би таван хүүхэдтэй 3 охин 2 бандитай М1: та хэдэн ач зээтэй вэ Х1: миний ганц ач сая найман сарын найманд австрали явсан аав нь тэнд байдаг юм Оросоор ярив М1: бид нэг удаа хятадад хамниган хүнтэй уулзсан бас хэдэн хаглас хүнтэй явсан сонирхолтой ш дээ тэгээд та олон хүүхэдтэй танай хүүхдүүд ямар нэр өгсөн бэ яаж өгсөн бэ Х1: хамгийн том охин Нандинцэцэг охин Эрдэнэцэцэг, Ариунцэцэг дандаа цэцэг сонгосон хоёр бандидаа Сууринбүрнээбаатар нэг нь Сууринбаатар хоёр хүүдээ баатрын нэр өгсөн Оросоор ярив М1: яаж сонгодог вэ Х1: манай энэ хүүхдүүд үү аяганд будаа хийгээд тэгээд нэр бичээд цаасан дээр М1: хэн бичсэн бэ Х1: манай авгайн талынхан бүх хүмүүс тэгээд таануус ингээд нэр хэлнэ ш дээ олуулаа хийнэ Оросоор ярив М1: тэгээд шигшээд гараад ирсэн нэрийг нь өгнө ш дээ Оросоор ярив М1: хэн энийг өгсөн бэ та юу Оросоор ярив Х1: тэгээд тэр олон цаас будаанд хийгээд шигшэхээр нэг нь гараад ирнэ тэгээд авахад л тийм нэр гарч ирвэл тэрнийг нь л өгнө М1: за заа сонирхолтой ш дээ тэгээд энэ нэр гурван цэцэг байна гурван цэцэг сугалсан сонирхолтой ш дээ тэгээд заримдаа хүмүүс энэ нэр таарахгүй байна бол тэгээд яах уу нэр солих болох уу болохгүй юу Х1: болно манайх бол солиогүй М1: ямар тохиолдолд сольдог вэ нэр солих Х1: энэ хүүхэд гараад айлд хүүхэд байхгүй болоод байна ш дээ тийм үед нэг сольно манайх бол тийм юм байхгүй болохоор солиогүй яг аавын өгсөн нэрээрээ л байгаа М1: том хүү ямар нэгэн асуудал байхгүй бол тэгээд би нэр солихгүй Х1: тийн хүүхэд гарна хүүхэд тогтоно хүүхэд гараад нас бараад байвал нэр сольно М1: шинэ хүүхдийн Х1: тийн одоо хамаагүй Бумцэнд мэнд гээд нэр өгөөд тогтохгүй бол Харчоно, Харнохой гэдэг нэр өгвөл тэр айлд хүүхэд тогтоно Оросоор ярив М1: энэ зурагт жоохон чимээгүй болгож болох уу Х1: болно Оросоор ярив М1: эмэгтэй байвал эрэгтэй нэр өгч болох уу болохгүй юу Х1: болно эмэгтэй хүнд эрэгтэй нэр өгч болно эрэгтэй хүнд эмэгтэй нэр өгч болно М1: тэгээд ямар үед эмэгтэй бол эрэгтэй нэр аваад тэгээд эрэгтэй хүн шиг өсдөг биш үү Х1: биш Оросоор ярив М1: хүн тогтоох хүүхэд тогтоох дом байгаа юу Х1: байна лам мамд үзүүлнэ гэрийнхээ буурийг сольж бууна тийм дом байна М1: юу сольж Х1: гэр бөөрөнхи эсгий гэр байна ш дээ тэр тэгээд яахгүй бол тэрэнтэйгээ нүүгээд өөр газар очно гэсэн үг байхгүй юу одоо энд нүүгээд болохгүй бол ийшээ хол нүүнэ гэсэн үг дом Оросоор ярив М1: ондоо дом байгаа юм уу хүүхэд тогтоодог жишээлбэл Х1: байна аа аан бас судар ном уншина иймэрхүү л домоор хүүхэд тогтооно М1: тэгээд хүүхэд айгаад уйлаад байвал яах уу ямар дом Х1: бас дом байна усанд давс хийнэ тэгээд ийгээд нүүрэн дээр нь гурав зөв гурав буруу эргүүлээд тэгээд аягатай усаа гадаа гаргаж довжоон дээрээ тавиад тэгээд хонуулна тэгж дом энэ босгоныхоо шорооноос орж ирж байгаа энэ хаалга байна ш дээ М1: нохой шорооноос Х1: босго байна ш дээ хаалганы босго энэний шорооноос бас хийнэ тэгээд гадаа гаргаж асгана тэгж домноно хүүхдийг бас ингээд тугалга хар гал дээр хайлдуулаад аяганд ус хийгээд нүүрэн дээр нь ингэж хийгээд дүрс гарна ямар юмнаас айсан байна Оросоор ярив М1: энэ устай аяга Х1: тийн устай аяганд М1: тэгээд юу хийх үү Х1: тэгээд тэрнийг нь дэрэн доор нь хийж хонуулаад тэгээд айхаа больно хүүхдийг М1: дэрэн дор юу вэ Х1: нохойг нь хийгээд хонуулна тэгээд тэр хүүхэд юу айхгүй унтана Оросоор ярив М1: үнэг хайчлаад тийм юм байгаа юм уу Х1: тийм юм байгаа үнэг хайчлаад дээр нь ингээд тоглоомд нь уяад тэр чинь үнэгчлээд унтуулна унтахгүй хүүхдийг унтуулна үнэг ингээд эсгийгээр хайчлаад Оросоор ярив М1: аан хэн хайчлана хамаагүй юу Х1: аав хайчлана Оросоор ярив М1: тэгээд яахав Х1: тоглоомд нь зүүчихнэ М1: ямар учиртай яагаад үнэг яагаад туулай биш үнэг Х1: тэр сайн мэдэхгүй үнэг хүүхдийг их айлгадаг юм гэсэн тийм учраас тийм үнэгийн зураг хийж айлгахгүй гэж тэгж хийдэг Оросоор ярив М1: заримдаа хүүхэд бага байхад хөөгөөр толбо хийдэг Х1: ингэж үү орой үдэш гадагшаа харанхуй боллоо ш дээ айл руу явахаар болвол заавал ингэж хөөднө хар туулай гэж тогооны хөө авчирч хамрынх нь энүүгээр ингэдэг юм Оросоор ярив М1: яагаад туулай Х1: айлгахгүй гадаа гараад тэр хүүхэд айхгүй гэж хамраар нь зураасалдаг харанхуйд жаахан хүүхэд айдаг байхгүй юу тэрнээс айлгахгүй гэж ингэж хийдэг М1: яагаад туулай ямар учиртай вэ Х1: туулай чинь үнэгээс айдаггүй гэсэн тэгээд тэрийг айхгүй гэж дом хийж байна тэгээд хүүхдээ шөнө авч явдаггүй Оросоор ярив М1: тэгээд хазаар холбоотой дом байгаа юм уу Х1: хазаар холбоотой дом байна хүүхдийн ам домтсон үед морьны халуун амгаа хазаараар ингэж домнодог тэгэхээр хүүхдийн ам зүгээр болдог М1: тэгээд юу хэрэглэдэг вэ Х1: эм хэрэглэхгүй морио унаж байгаад хазаараа татаж орж ирэнгүүтээ хазаарыг нь аваад хщэнэ халуун амгаагаар нь хүүхдийн аманд ингэж хийж домнодог М1: хэн хийх вэ тэр домыг Х1: хэн ч хамаа байхгүй айлын хүн ч байсан болно М1: аан нагац юм уу аав юм уу Х1: болно хамаагүй ээ нагац ах энтр байхгүй бол хүүхэд нь тийм болчихвол хажуу айлынхаа хүнийг гуйгаад хийлгэж болно М1: тэгээд жирэмсэн хүн байвал ямар цээр байгаа юм уу Х1: жирэмсэн хүн гэрт байхад манай аав хэлж байсан хамниган буриадууд чинь жирэмсэн хүний урдуур гарч болдоггүй юм гэсэн Оросоор ярив Х1: үндэстнийхээ баяраар ингэж золгож болдоггүй юм гэсэн цагаан сараар золгож болохгүй Оросоор ярив М1: яагаад ямар учиртай юм Х1: тэрнийг одоо сайн мэдэхгүй юм манай аав л тэгж ярьсан юм Оросоор ярив М1: ондоо цээр байгаа юм уу Х1: жирэмсэн хүнд үү мэдэхгүй М1: бид хамниган буриад загас барьдаг уу Х1: загас барьна М1: ямарч загас Х1: мэдэхгүй одоо ямарч загас хамаагүй барьдаг ерөөд чинь одоо тул барьж байсан 1 метр тул барихад 30н хэдэн айлын хүмүүс ирэхэд хоёр өдөр идэхэд бардаггүй л юм байналээ М1: гутаар загас яах уу Х1: мэдэхгүй ээ гутаарыг чинь идэж үзээгүй М1: танай анч аав нугас мугас шувуу мувуу агнадаг уу ямар шувуу агнадаг вэ Х1: одоо сойр мойр хөдөө явж байгаад алж ирдэг байсан Оросоор ярив М1: хун шувуу яах уу тогоруу яах уу Х1: хун шувуу тогоруу алахгүй хараалтай ямарч анчин алахгүй харин тоодог ална М1: хараалтай амьтан гэж юу вэ Х1: хар хэрээ энтрийг чинь алахгүй ш дээ одоо энэ гэр орон хойд үед их муу гэдэг хүн болохгүй амархан бурхан болдог гэдэг хүн үхдэг гэсэн хүүхэд мүүхэд нь үхдэг тогтохгүй тийм хараалтай шувуунууд байдаг М1: хэрээ, тогоруу өөр хараалтай шувуу байгаа юм уу Х1: байгаа байхаа М2: бүргэд алж болохгүй элээ байна Оросоор ярив М1: ангир шувуу яасан Х1: ангир хүн алахгүй ангирыг тэжээдэг галууг тэжээнэ би ангир галууны мах идэж байна гэж сонсоогүй манай аав бол тэрийг ерөөсөө алдаггүй байсан Оросоор ярив Х1: манайхан хүүхэд дотроос анд дуртай хүүхэд ерөөсөө байхгүй аавыгаа дуурайдаг юм уу ан хийдэггүй мэдэхгүй үхэр хонь алахдаа тааруухан ганцхан үхэр хонь алдаг хүн нь би тэрнээс манай хоёр ах мах дүү нар ан гөрөө мэдэхгүй үхэр мал алж чадахгүй М1: хонь гаргах үед дэргэдэх хүмүүсийн нэрийг дуудаж болох уу болохгүй юу Х1: хэлэхгүй зүгээр л өвччихнө хүн мүний нэр хэлэхгүй дэргэд бараг хүн байхгүй байна ш дээ ганцаараа хийнэ ш дээ дуусаад гэдэс гаргана гэр бүлийнхээ хүнийг дуудна гэдэс цэвэрлэ гээд М1: олуулаа байвал нэр хэлэхгүй юу Х1: хэлэхгүй Оросоор ярив М1: энэ ямар учиртай вэ яагаад нэр дуудахгүй байна та юу гэж бодож байна вэ Х1: тэр мэдэхгүй хийж байгаа хүн л ганцаараа байна хажууд хүн байвал элбэлцэнэ алив чи тэг энтэр гээд нэрийг нь дуудахгүй М1: аан яаж нэрлэдэг чи та Х1: тийн чи л гэнэ та гэж одоо сүүлийн үед хэлэхээ байсан М1: за тэгээд энэ нутагт тахидаг овоо байгаа юм уу Х1: байгаа М1: ямар овоо Х1: Ихмандал байна Баянтогоо, Ноён уул алдартай овоо байна тахидаг дэлхий нийт алдартай Оросоор ярив М1: хүн байсан уу Х1: байгаагүй алдартай булш их байна хаад ноёдын хиргэсүүр байна Оросоор ярив М1: та энэ овоонд жилд хэдэн ордог уу ордоггүй юу тахидаг уу Х1: би очдог тахидаг улсууд тусдаа тэрэнд нь жил болгон очдог М1: тэгээд яаж тахидаг вэ юу хийдэг вэ Х1: одоо тэр чинь янз бүрийн л юм хүн хүний өөр галын наадам хийнэ галын баяр М1: энэ ямар овоон дээр Х1: бүх овоон дээр хийнэ Оросоор ярив М1: галын баяр юу вэ Х1: лам ирнэ ном уншина тэгээд маргааш өглөө нь овооныхоо дээд талд гарна ламтай цуг тэгээд нэг хонь алаад бүх мах ууцыг нь тавагтай тэр овоон дээрээ тавьна чихэр жимсээ тэгээд морь уралдана бөх барилдана тэгээд дуу дуулцгаана тэмцээн уралдаан явагдана тэгээд л овоогоо тахинадаа Оросоор ярив М1: бороо оруулах уу Х1: бороо оруулна Оросоор ярив Х1: бороо орохгүй бол овоо тахина М1: лам нар уншина Х1: зарим жил орохгүй зарим жил дахиад орохгүй үнэн юм чинь үнэнээрээ л байх Оросоор ярив Х1: би бол энэ Ихмандал уулын наана бригадын дарга олон жил хийсэн тэгээд социализм байхад анх удаа хулгайгаар очиж тахиж бороо оруулж ургац авч байсан тэгээд баригдсан сүүлдээ энэ ардчилал гарч байж овоо тахилт махилт лам мамтай уулзах чөлөөтэй болсон тэрнээс өмнө лам мамтай уулзаж овоо мовоо тахидаг байхгүй байсан надад аав хэлж байсан энэ Ихмандал их тахиастай хайрхан нэрийг нь хэлж болохгүй хайрхан гэж хэл гэдэг байсан М1: энд нэрийг нь хэлж болохгүй эсвэл овоон дээр хэлж болохгүй Х1: тийн овоон дээр хэлж болохгүй Оросоор ярив М1: тэгээд лам байхгүй байвал таныг бага байхад аав ээжтэйгээ цуг овоон дээр гарна тэ тэгээд тахидаг Х1: аав ээжтэйгээ гараагүй би бригадын дарга байхад ажилчидтайгаа гараад сэмхэн өөрсдөө тавих юмнуудаа хувааж аваад Оросоор ярив М1: тавих юмнууд юу вэ Х1: яахав овоондоо өргөх чихэр жимс мэдэгдэхгүйгээр жоохон жоохноор цүнхэнд хийгээд тэгээд бөөнөөрөө гарч тавичихаад бууж ирдэг байсан Оросоор ярив Х1: дээр үед тэр тахиж байх овооны хадан дээр модон таваг бүр байж байгаа юм чинь хичнээн жил болсон юм байж байдаг улсуудын тавьсан сийлбэртэй модон хонь, морь байдаг байсан модон тавган дээр Оросоор ярив М1: энэ модон тавган дээр бүх юмаа Х1: бүх юмаа тавьдаг М1: архи өгдөг үү Х1: өргөдөг Оросоор ярив М1: мах өргөнө архи өргөнө цай Х1: цайгаа өргөнө сүүгээ өргөнө тэгээд өөрсдөө цай майгаа тусад нь бэлдэж очоод цай майгаа уучихаад тэгээд буучихна одоо харин сүүлийн үед төр засаг өөр болоод энэ бөх барилдуулж морь уралдуулаад шагнадаг болчихоод байгаа юм Оросоор ярив М1: тэгээд дээр үед социализмын үед энд лам мам байхгүй юу Х1: байхгүй ярьж болохгүй Оросоор ярив М1: бөө байна уу Х1: бөө байхгүй сүүлийн үед л энд гарсан Оросоор ярив М1: энэ Зүүнхараад бөө байгаа юм уу Х1: байгаа байгаа Оросоор ярив М1: та бурхан шашинтай Х1: үгүй бурхан шүтдэггүй манай ээж тийм байсан манай аав ч шүтдэггүй тийм байсан Оросоор ярив М1: тэгээд овоо тахидаг Х1: тийн би яахав сүүлд нь ажил төрөл хийгээд дарга болоод овоо мовоо тахиж бороо мороо оруулж ургац их авдаг байлаа манай ээжийн тал бол лам их дөрвөн ах нь Архангайд лам байсан Оросоор ярив М1: дээр үед энд ид шидтэй их чадалтай лам байсан бэ Х1: байсан манай аав ярьдаг юм Зүүнхараад их том лам байсан Дарьжав билүү хэн билээ одоо би Оросоор ярив Х1: тэр хүн энэ нас барсан хүний сүнсийг нь дуудна гээд ном уншихад үхсэн хүний духан дээр цус хурдаг байсан гэсэн хойд номыг нь уншихад духан дээр нь цус гарч байсан гэсэн манай аав харсан одооны лам муу болсон худлаа болсон гэж аав дургүй байсан Оросоор ярив М1: цус гарах нь амьлуулах уу Х1: үгүй дараа төрөлдөө амархан хүн болно гэж дараа ар талд нь эргэж тэр айлд нь төрдөг юм гэсэн М1: лам ном уншаад тэр хүн ахин айлдаа төрнө гэсэн үг үү Х1: хурдан ирдэг юм гэсэн төрөл нь хурдан ирдэг байхгүй юу сүнс нь М1: аан сүнс нь нэг ондоо айлд харьна нэг шинэ хүүхэд Х1: тийн түргэн төрлөө олно одоо бол хурдан төрлөө олохгүй гэж манай аав ярьдаг байсан юм М1: сүнс дуудаад тэгээд энэ сүнс шинэ хүүхдэд төрнө тийм үү Х1: тийм Оросоор ярив М1: сонирхолтой ш дээ Х1: сонирхолтой юм ярьж байна уу хамаагүй юм ярьж байна уу би одоо мэдэхгүй юм асуухад чинь л хариуллаа М1: тэгээд энэ ид шидтэй чадалтай лам хулгайч олж чадсан уу Х1: олсон байхаа тэрнийг би мэдэхгүй ямарч байсан тийм юм болж байсан гэж аав минь ярьж байсан одооны лам бол тэр лам шиг биш хуурамч Оросоор ярив М1: за тэгээд газар товчилдог хүмүүс та сонссон уу тийм яриа газар товчлох Х1: ингэж явахыг энүүгээр явахыг уу аан дуулсан М1: тийм хүмүүс байсан бэ Х1: би өөрөө тэгж явах дуртай ингэж тойрч явах юмыг ингээд чигээрээ явчихдаг М2: өөр юм байхгүй юу газар товчлох гэдэг чинь одоо машин цаг явах юман дээр явган хүн 30 минут явах хурдан нэг тийм ид шидтэй юмаар ингээд газар товчилдог хүн гээд ярьдагдаа Х1: үгүй ээ тэрийг бол дуулаагүй М1: энэ Ихмандал овоо эзэнтэй юу энэ эзэн нь нэртэй юу нэргүй юу дүрстэй юу дүрсгүй юу Х1: Нямдаваа гэж нэг хүн байдаг юм Оросоор ярив М1: хөгшин хүн үү Х1: залуу манай энэ сумын засаг дарга байсан хүн одоо өөр юм хийж байгаа бизнес хийж байгаа тэр хүн Ихмандалыг тахихаараа лам бөө аваачдаг тэр галын баяр маяр морь зорь бөх уралдуулдаг гэж хийдэг биднүүс хандив мөнгө өгдөг би бол өгдөг тэр таарах юм бол олон жил ургац өгсөн надад их сайн би тэр хайрханаа шүтэж явдаг гал түймэр ингээд явж байхад тэр уулын хаяан дээр ирээд тэр гал түймэр өөрөө унтардаг дотогшоогоо тэр мод зод руу нь ордоггүй тийм хайрхан М1: энэ яагаад ямар учиртай Х1: манай аав тийм шүтлэгтэй том уул л гэж ярьдаг байсан түймэр гараад л нуруун дээр нь ирээд л өөрөө унтардаг М1: уулын эзэн хийдэг тэ Х1: уулын эзэн Оросоор ярив М1: энэ Ихмандал овооны эзэн Нямдаваа тэ тэгээд ондоо овооны эзэнтэй юу Оросоор ярив Х1: Ноён-Уул эзэнтэй М2: эзэн гэдэг нь тахиулаад байгаа лус савдгийг хэлээд байгаа Х1: Лус савдагтай тэрийг нь мэдэхгүй Оросоор ярив М1: гол мөрөн тахидаг уу Х1: гол мөрөн тахихгүй ээ М1: энд Сэлэнгэ мөрөн байгаа тэ байгаа юу байхгүй юу энэ Сэлэнгэ мөрөн эрэгтэй юу эмэгтэй юу хатан уу хүмүүс юу ярьдаг юм Х1: би мэдэхгүй ээ М1: заримдаа нэг голоос ус аваад ондоо голд ус хийнэ ийм юм сонссон уу Ононоос ус аваад Хэрлэнд ус хийдэг тийм ёс сонсоогүй юу Х1: сонсоогүй М1: энэ гал байна энэ овоон дээр галын баяр яаж хийдэг вэ гал хийдэг үү яагаад галын баяр Х1: одоо мэдэхгүй бөө нар чинь л тэгдэг юм байналээ ш дээ мод овоолж байгаад л шатаадаг юм байналээ тэгээд л тойроод л тэр босгосон модон дотор нь шар тос янз бүрийн юм шатаагаад л тэгээд бөө нар хэнз хэнгэрэгээ дуугаргаад л дуусгадаг юм байналээ дууссан харанхуй болсон хойно нь галын баяр хийнэ гээд л Ихмандал овоон дээр тийм үү Оросоор ярив М1: танай нутагт бөө зөндөө юм уу Х1: зөндөө байдаг гэсээн тэнд бөөлж байна энд бөөлж байна гээд бараг айлд 2 гурваараа л байдаг юм байналээ тэгээд шүтдэггүй ээ би тэр настай буриад хүнийг ярьж чадаж байна уу асуух гэж байсан юм М2: тэр настай хүн үү Х1: настай 90 гарсан хүн М2: өөрөө одоо ерөөдөө байна уу Х1: үгүй ээ сангийн аж ахуйд байна манай аавтай цуг Шивэртэд айл байсан юм энэний аав нь бас анчин гөрөөчин буриад Дэндэн гэж байсан эдний хамаатан садан Ерөөгөөсөө хойшоо очиж нэг хамаатан садан буриадуудтай уулзсан М2: аан за та тэр хүн чинь холбогдвол бас одоо бид чинь гол нь хамниган хүмүүстэй л уулзөх гэж байгаа ш дээ Х1: харин би энийг асуугаад байхъя юм ярьна л даа бас аав нь юм ярьж байсан юм шиг байгаан М2: хамгийн гол нь хамниган хэл мэддэг байвал тэ Х1: Ерөөгийн хамниган гэдэг юм М2: аан Ерөөгийн хамниган өөр хамниган гэж бас тусдаа юм уу Х1: тусдаа юу нэг л юм шиг байгаа юм жаахан дүлий тэгээд Оросоор ярив М2: хэн гэж хүн гэлээ Х1: одоо ээж нь амьд байгаа юм уу ээж нь Гарамжав гэж хүн бий аав нь Дамдин гэж байж байгаад нас барсан манай ааваас хойш нас барсан юмаа тануус хаанаас яваа юм хотоос уу М2: хотоос Оросоор ярив Х1: энэ хүн ерөөсөө утсаа авахгүй юм тэнд очвол юм сонсоно доо Оросоор ярив Х1: эднүүс энэ ерөөгөөр гараад тэнд хамниган буриад ах дүү нартайгаа уулзана гээд ерөөгөөр явсан чинь 69тэй явсан тэгсэн дугуй нь улаагаад л гараад ирсэн тийм их гүзээлзгэнэтэй юм байналээ ярьж байсан байхгүй юу хилийн наана цаанаас уулзсан юм шиг байналээ М2: танд Ерөөд хамаатан байгаа юу Х1: байхгүй ээ манай аав тийм юмаа хэлээгүй нэг ах нь байсан хотод байж байгаад нас барсан нэг дүү нь нас барсан тэрнээс манай жоохон юмнууд нь байдаг юм шиг байналээ дээр үеийн улсууд чинь ах дүү нараа ерөөсөө хэлэхгүй байж байгаад л явчихна М1: Буганд хамниган хүмүүс байгаа юм уу Бугант суманд Х1: аан бий Ерөө, Бугант суманд хамниган улсууд бий шүү ярьдаг юм М1: ямар ондоо хамниган сумд байна өөр хаагуур суурьшсаныг нь мэдэхгүй Ерөө, Бугантаар их байдаг гэсэн Оросоор ярив М1: Хүдэрт Х1: Хүдэрт мэдэхгүй ээ хамниган улсууд байж л байдаг байх уг нь энэ хүнтэй яриад таануусыг холбоод өгчихвөл энэ Ерөөгөөр хамниган буриад ах дүү нартайгаа аав ээжийнхээ ах дүү нартай уулзсан гэж хэлж байсан тэгэхэд ярьж байсан танай аавыг мэддэг бас хамниган Шарлавын хамниган гээд овог авчихсан ш дээ манай аав тэгж хэлээд бид нар ургийн овог авахдаа аавынхаа Шарлав хамниган авсан М2: та хэдэн оных уу Х1: 57 Оросоор ярив Х1: би одоо газар тариаланд 49 жил явж байна Оросоор ярив Х1: за болсон уу М1: за баярлалаа Оросоор ярив Х1: цэргийн биш теммист байсан 75 онд сахилгагүйтээд ингэхгүй юу энэ Шаамар сургууль каминат гээд л тэгээд төрсөн огноогоо тавиад л М1: энэ ямар утгатай вэ Х1: энэ нэг цэргийн ийм нэг юм байдаг л гээд одоо хүүхэд байхад зүүгээр л шивүүлсэн одоо арилахгүй энэ одоо оросын ямар цэргийн юу гэлээ 17 настай байхдаа М2: усан цэргийн Х1: усан цэргийн юу байсан тэгээд их л шүтдэг байсан л юм байлгүй сайн байна гээд л усан цэрэг болно гэсэн юм байлгүй төрсөн оноо ингэж бичээд өөрийн төгссөн оноо сургуулийнхаа нэрийг эхний 3 үсгээр нь Оросоор ярив М1: за ахаа маш их баярлалаа олон сонин юм ярилцсанд энэ суманд ондоо хамниган хүмүүс байдаг юм уу Х1: одоо энэ хүн байна М1: энэ жижиг бэлэг Х1: за баярлалаа аавынхаа буянд одоо яахав танилцлаа М1: энэ хүний утас ямар вэ Х1: энийг авчих 99792761 М1: нэр нь Х1: Баянмөнх М2: ээжийнх нь нэр нь Гарамжав уу Х1:үгүй Гарамцоо чи бас дугаарыг нь авсан уу М2: авсан Х1: хэнээс авсан М2: үгүй ээ танаас сая авлаа Х1: аан за