Чойдоржын Хишигбал, хамниганка интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Khishig_Khishigsuren_Darhan_stories_20230822_zoom_WAV, Khishig_Khishigsuren_Darhan_stories_20230822_zoom_2WAV,
ZOOM0102_LR-0001.WAV болон ZOOM0102_LR-0002.WAV
Khishigbal 29 минут + 4 минут +1 цаг 2 минут + 49 минут
Нийт 2 цаг 24 минут
Khishig_Khishigsuren_Darhan_stories_20230822_zoom_WAV
4 минут
Х1: таны нэр хэн бэ
М1: Хишигбал би одоо ах дүү нарынхаа утсыг өөрөө мэдэхгүй ш дээ эд нартай хамт байгаагүй юм чинь
Оросоор ярив
М1: таны аавын нэр хэн бэ
Х1: Чойдорж
М1: та юу хийдэг вэ ямар ажил хийдэг вэ
Х1: би мах камбенатад ажилладаг байсан одоо пенс бүр хөдөө
М1: пенсийн өмнө юу хийдэг байсан
Х1: мах камбенатад ажилладаг байсан
Оросоор ярив
М1: мах камбенат Улаанбаатарт Дарханд
Х1: Дарханд
М1: та Улаанбаатарт төрсөн тэгээд та
Х1: манай аав энчээ ажил хийгээд манайх нүүгээд ирсэн юу гэдэг юм бэ дээ шилжиж ирэхгүй юу
Оросоор ярив
М1: аав ээж энд төрсөн тэ
Х1: манай аав ээж Биндэрт төрсөн бүгд хамниган
М1: ээжийн нэр хэн бэ
Х1: Лхам Зундуйн Лхам
М1: Өвөө
Х1: өвөө Жамъян өвгөн гэж байсан хатуу тэмдэгтэй би ахтай яръя
М1: танай ах одоо
Х1: Улаанбаатарт байдаг хотод хөгшин сүлжээгүй газар явж байж магадгүй
М1: тэр хамниган хүмүүс тэр өвөө өмбөө гэж хэлдэг тэ эмээ өмбөө гэж нэрлэдэг тэ
Х1: өвөөгөө юу гэдэг юм болоо баавай гэдэг юм болов уу аав гэдэг юм болов уу эмээгээ лав өмбөө гэнэ ах Биндэртээ өссөн сайн мэднэ ахтай яръя
Оросоор ярив
Khishig_Khishigsuren_Darhan_stories_20230822_zoom_2WAV
29минут
М1: ахын нэр нь
Х1: Гүрцог
М1: та хэдэн хамниган үг хэлсэн ямар үг
Х1: эмээ гэхийг өмбөө гэнэ буриадтай адилхан болохоор хагас орос шиг талхыг хелем гэнэ компот гэхийг хомпот Х гээр тиймэрхүү юм хэлдэг юм байналээ жинхэнэ өөрийнхийг одоо морь мал давхихыг хуугих гэдэг юм байналээ одоо монголчууд мах хатаагаад борц хийж иддэг мэдэх үү мэдэхгүй юу хатсан мах хатаагаад иддэг ш дээ намар хатаагаад өвөлжингөө иддэг тэрийгээ хургайхан гэдэг тэрнийг л мэднэ өөрийг мэдэхгүй
М1: та хэлсэн тийшээ ийшээ төөмөхөн
Х1: би мартсан заримдаа мартаад байдаг хамниган үгийг ах сайн мэднэдээ
М1: та хэдэн онд төрсөн бэ
Х1: би 57 онд төрсөн ахтайгаа ярьж байна Гүрцог та хамниган үг мэдэх үү ёс заншил энтр
Х3: өө олигтой мэдэх юм байхгүй байхгүй
М1: Көгөө
Х1: эмээг өмбөө гэдгийг мэддэг юм байна энэ хүмүүс өвөөг юу гэдэг юм
Х3: мэдэхгүй ээ би ямар өвөө мөвөө гэж байсан биш
Х1: эмээгээ юу гэдэг юм
Х3: өмбөө л гэхгүй юу
Х1: хүүхдийг юу гэдэг юм
Х3: хүүхдийг хүүхэд л гэхгүй юу ямар юм
М1: эрэгтэйг
Х1: хүүг хүүк гэдэг гэнээ тэрийг мэдэх үү
М1: тэрийг мэднээ ах нэрийг нь хэн билээ
Х1: Сүхбаатар наадах чинь настай өвгөн хүн
Х2: энэ Жаргалхамба эгч чинь хамниган хүн биздээ
Х1: цаадах чинь байхгүй дугаарыг нь мэдэхгүй юм чинь одоо та нар хаа хүрэх юм хотруу буцах юм уу
М1: бид одоо Бугант маргааш явна
Х1: аан Бугант явна Бугантад хамнигад байдаг юм уу
М1: байж магадгүй бид сайн мэдэхгүй байна ерөөд байж магадгүй
Х1: Ерөөд байхгүй байхаа тэр хамнигад
Х2: байгаа болоод наад хүмүүс чинь судалж байгаа биздээ
Х1: тийм юм уу энэ миний ах яг мэднэ Хэнтийн Биндэрт эмээ өвөө дээрээ өссөн байхгүй юу
Оросоор ярив
Х1: байна уу за сайн уу ахаа
Х4: сайн сонин юутай байна бие нь гайгүй юу
Х1: бие гайгүйдээ ахаа энэ Хишигсүрэнгийн ажил дээр оросын монгол угсаа зүйн судлаачид ирсэн хамниган судалдаг оросын эрдэмтэд ирсэн байгаа юм байнаа хамниганаар үг мүг мэддэг хүн байвал ганц хоёр үг хэлж өгөөчээ утас хунарыг авч болох уу гээд та мэдэхгүй бол Жаргалханд сайн мэднэдээ хамниганы ёс заншлыг
Х4: би сайн мэдэхгүй ш дээ
Х1: та тэгвэл Хэнтийн Биндэрийн хамниган хүний дугаарыг өгчихөөч эд нар судалгаа хийж яваа юм байна ш дээ хөөрхий амьтад
Х4: за би юу яагаад байхъя
Х1: тэр чинь яндаганахгүй юм байгааздээ Мандах чинь ярвагар шүү Цэрэнханд
Х4: Цэрэнханд багш хүүхэн байгаа
Х1: надад одоо Цэрэнхандын дугаарыг өг одоо
Х4: 98602455
Х1: Цэрэнханд чинь багш юм уу ярьчих уу
Х4: Цэрэнханд чинь багш байж байгаад тэтгэвэртээ гарсан юмаа
Х1: би одоо ярьвал яадаг юм ганц хоёр үг хэлэх болов уу надад ёс заншилын талаар тэгээд энэ театрт явж байгаа юм байна би ямар өмбөө гэж мэдэж байна хургаас гэж мэдэж байна хомпот момпот гээд ганц хоёр л үг мэдэж байна өөр ямарч мэдлэг байхгүй эд нар чинь эмээгээ өмбөө гэдэг юм уу гээд мэддэг юм байна Цэрэнханд чинь юм хум асуухаар хэлж өгөх юм уу үгүй юм уу хий дэмий хүн явуулах юм уу
Х4: зүгээрээ хэлнэ
Х2: Жаргалханд эгчийн дугаарыг олъё та Цэцэгмаа эгч рүү залга Цэцэгмаа эгч мэднэ ш дээ
Х1: за энэ ингээд багш хүн гэнэ энэ тэгээд ярих нь уу үгүй юу мэдэхгүй би дугаарыг нь авсан юмаа гээд ярьвал
Х2: наад хүнээс чинь илүү тэр дүү Жаргалханд гээд хүн мэднэ
Х1: яагаад яриа сайтай гэж үү Цэрэнханд чинь багш хүн ш дээ энэ чинь МУИС төгссөн
Х2: багш нь хамаагүй тэд нар чинь аль эрт боловсроод гараад явчихна ард түмэнтэйгээ илүү ойр байсан нь илүү юмаа мэднэ
М1: зөв
Оросоор ярив
М2: Намсрай гэж хүн мэдэх үү
Х2: Намсрай шар зурхайч эрдэмтэн хүн нэг талаасаа Маяачуудтай холбоод судалчихсан байналээ
М1: аан тэр хамниган юм уу Намсрай
Х1: тэр ёстой эрдэмтэн хүн ш дээ
М1: Намсрай зурхайч
Х1: байхгүй би олоод өгье
Оросоор ярив
Х2: та надад хэсэг хугацаа өгөх юм бол би олон хүн олоод интернэтээр холбоод өгч болно
М1: аан танд интернэт имайл байгаа юм уу
Х2: байгаа
М1: аан за бичиж авнаа
Оросоор ярив
Х1: сайн уу Жаргалханд уу Хишигбал эгч нь байнаа миний дүү хаана байна
Х5: хотод байна та хаана байгаан
Х1: эгч нь Дархандаа байнаа чи Биндэртээ ойрдоо очоо юу
Х5: үгүй очоогүй ээ
Х1: хамниган судлаачид явж байгаа юм байна тэгээд ёс заншил үг асууж байна чи тэр талаар мэдэх үү
Х5: одоо чадахгүй ээ хотод явна
Х1: Цэрэнханд одоо залгавал надад юм хэлж өгөх болов уу танихгүй гээд юм хэлэхгүй юм болов уу заза чи орой ярь
Оросоор ярив
Х1: энэ хараа энэ мэднэ гэнэ Цэрэнханд одоо автобусанд явж байна гэнэ
М1: таны нэр Хишигсүрэн
Х2: тийн жүжигчин хийж байна
Оросоор ярив
Х1: энэ мэднэ Жаргалханд би орой яръя гэнэ хотод явж байгаа энэнтэй ярьчих би гэртээ очоод бас сайн яръя
М1: бас хамниган
Х1: жинхэнэ хамниган ээжтэйгээ адилхан нүдний хараа муудчихсан энэ шилээ зүү
М1: миний хараа бас муу
М2: юм бичихэд бол шилгүй багцаалдаж байгаад л явна ш дээ
Оросоор ярив
М2: Илья эдний гэрт очоод ярилцаад болох уу
М1: болно болно заза их баярлалаа
Оросоор ярив
ZOOM0102_LR-0001.WAV
1 цаг 2 мин
Оросоор ярив
Х1: таны нэр хэн бэ
М1: Хишигбал би одоо ах дүү нарынхаа утсыг өөрөө мэдэхгүй ш дээ эд нартай хамт байгаагүй юм чинь
Оросоор ярив
М1: таны аавын нэр хэн бэ
Х1: Чойдорж
М1: та юу хийдэг вэ ямар ажил хийдэг вэ
Х1: би мах камбенатад ажилладаг байсан одоо пенс бүр хөдөө
М1: пенсийн өмнө юу хийдэг байсан
Х1: мах камбенатад ажилладаг байсан
Оросоор ярив
М1: мах камбенат Улаанбаатарт Дарханд
Х1: Дарханд
М1: та Улаанбаатарт төрсөн тэгээд та
Х1: манай аав энчээ ажил хийгээд манайх нүүгээд ирсэн юу гэдэг юм бэ дээ шилжиж ирэхгүй юу
Оросоор ярив
М1: аав ээж энд төрсөн тэ
Х1: манай аав ээж Биндэрт төрсөн бүгд хамниган
М1: та биндэрт очиж үзсэн үү
Х1: очдоггүй
М1: танай хамаатан тэнд байна байна уу
Х1: манайхан тэнчээ байна би ганцаараа л эндээ байна
Оросоор ярив
М2: Микрофоноо зүүчих
Х1: яах юм буруу зөрүү юм ярьна
М2: буруу бишээ та мэдэхээ хэлээд л мэдэхгүйгээ орхиод л явна
Х1: заза би бас хамаатнуудынхаа утсыг бичиж авч байна шүү энэ манай ээжийгийн дүүгийн хүүхдүүд байхгүй юу гэхдээ би нөгөө харьцдаггүй эмээ энтр дээрээ байхгүй хаа байгаа Дархан хол болохоороо би Биндэрийнхэнтэй харьцахаа байчихсан би Биндэр явдаггүй байхгүй юу миний ээж энд байна аав энд байна
Оросоор ярив
Х1: энэ бас эрдэмтэн үү
М1: залуу эрдэмтэн
Оросоор ярив
Х1: монголоор сайн ярьж байнаа монголч эрдэмтэн юм чинь юу байх вэ
М1: баярлалаа
Х1: за энэ ёстой уучлаарай аягүй муухай биччихлээ
Оросоор ярив
М1: та орос хэл хаана сурдаг вэ сургуульд сурдаг уу
Х1: би орос хэл сайн мэдэхгүй зүгээр ярианы хэл л мэднэ бага бага ойр зуур
М1: аан яаж мэддэг вэ
Х1: местний оросуудтай
Оросоор ярив
Х1: би орос хэл бага мэднэ орос найзтайгаа ярихлаар монголоор ярихаас өөрөөр ярьна тэ тэрнээс нь ичээд би буруу ярих байх гээд ичээд оросоор ярьдаггүй тэр их буруу тэ
Оросоор ярив
М1: та гоё ярьдаг оросоор гоё ярьдаг
Оросоор ярив
М1: хамнигад тал нь орос үг орсон тэ
Х1: тийн орсон манай дунд сургуульд бас орос хэл үзнэ
Оросоор ярив
М1: Улаанбаатарт
Х1: Дарханд
М1: та бага байхад Улаанбаатараас энд ирсэн тэ
Х1: Улаанбаатарт төрсөн
Оросоор ярив
М1: танай аав ээж хамниганаар ярьсан уу
Х1: манай хотынхон болохоор хамниган манай энд болохоор монголоороо л ярьна халх монголоор ярьна
М1: хоорондоо бас монголоор ярих уу
Х1: бид нар шиг монголоор л ярьна одоо хамниган гээд яриад байгаа хамаатнууд байна ш дээ бүгд монголоор ярьна хамниганаар ярьж мэдэхгүй нөгөө хэлмэгдэлт мэднэ тэ тэрнээс одоо айгаад байдаг юм уу яадаг юм ерөөсөө хамнигадаар ярихаа больсон
М1: яагаад больсон
Х1: одоо хэлмэгдэгсэд тэрнээс болоод буриадын хамниган гэхээр бүгдийг нь одоо ойлгож байна уу
М1: яагаад хамнигад буриадуудыг
Х1: мэдэхгүй одоо оросын буриад монголын буриад бүгд хэлмэгдсэн ш дээ бүгдийг нь цаазаар авсан миний өвөө 3 хүүтэйгээ баригдсан Чойбалсан мэдэх үү буриадуудыг бүгдийг нь бариад
Оросоор ярив
М1: Япон тагнуул
Х1: одоо мэдэхгүй ёстой мэдэхгүй тэгээд буриадуудыг бүгдийг нь оросууд ингээд яасан болохоор буриадаар ярьхаасаа айгаад ярихгүй буриад хамниганаар нууна
Оросоор ярив
М1: таны аавын ээжийн омог мэднэ үү
Х1: сайн мэдэхгүй байна нэг гэр бүлийн бүх эрэгтэй хүмүүсийг бариад явсан хэлмэгдсэн цаазалсан буудсан та нар мэдэхгүй юу оросууд тийм түүх мэдэхгүй юу
М1: манай оросод бас хэлмэгдсэн
Х1: тийн халимаг буриад 16 настайгаас дээш бүх буриадуудыг авч явсан манай аав 14-тэй мал хуйгаа хийж чадахгүй 3 дүүтэйгээ үлдсэн буриадуудын хүүхдүүдийг төр засаг сургахгүй буриадаасаа айгаад маш их нуудаг
Оросоор ярив
Х1: тэгээд хараа манай энд нэг буриад өвгөн уулын оройг харахад уйтай манан сунагарнаа гээд дуу байдаг ш дээ оросууд буриадуудыг машинаар суулгаж байгаад алж байсан гэж байгаа ш дээ аягүй тийм хэцүү байсан гэсэн тэгээд буриад нар аягүй их хэлмэгдсэн байхгүй юу хөөрхий амьтан бид нарт хамаагүй ш дээ тиймээ одоо бүр тэр Станлин маршал Чойбалсангийн хийж байсан ажил одоо бид нарт хамаагүй ш дээ гэхдээ бид нар оросууддаа дуртай
Оросоор ярив
Х1: бид нарын үеийнхэн бол хятадаас оросод дуртай ш дээ тэгээд бид нар орос монгол найрамдлын шүлэг хүртэл зохиогоод ахан дүүсийн найрамдал гээд дуртай ш дээ орос монголын нэг ёсондоо колони байж л дээ хөөрхий
Оросоор ярив
Х1: чи хаанахын залуу вэ
М2: би орос инээв Дундговь Дэлгэрцогтийнх
Х1: манай хадам аав Дундговийн Эрдэнэдалайгийнх лам буриадуудыг аймар хядсан торгуудууд ч бас аргаа бараад хойшоо явсан юм байналээ халимаг халимаг чинь торгууд юм байналээ ш дээ хөөрхий
М1: халимаг бас хэлмэгдсэн үү
Х1: тийн байж магадгүй мэдэхгүй тэгээд монголоос халимаг очсон юм байналээ одоо үндэстэнгүүд зүгээр
Оросоор ярив
М1: лам хүмүүс маш их хэлмэгдсэн тэ
Х1: тийн бүгд одоо лам байна тэ бүгд энд тэнд аймар лам нарыг бүгдийг нь ачиж явж байгаад л пис пис аймар 32-36 оны хооронд тэ 40-өөд он хүртэл аягүй хэлмэгдсэн
Оросоор ярив
М1: халх голын дараа
Х1: халх голын өмнө дайнаас өмнө алсан ш дээ японы тагнуул гэж ална тэгээд яагаад алсныг нь мэдэхгүй 15 настайгаас дээш 16 нас хүрээд л шууд бүгдийг нь цөм бариад л явж байсан тэгээд буриадын хүүхдүүдийг сургуульд явуулдаггүй хоол идчихээд ярь
Оросоор ярив
М1: танай аав ээж ямар хоол хийдэг байсан бэ
Х1: янз янзын л хоол хийнэ ш дээ монгол хоол мах иднэ
М1: та татаны хоол сонсож байсан уу
Х1: сонсож байгаагүй манай монгол болохоороо бууз хийнэ банш хийнэ хуушуур хийнэ мах чанана гурилтай хоол хийнэ лапша
М1: япошка хийх үү
Х1: хийнэ талх шиг
М1: цагаан сард юу хийдэг байсан бэ танай аав ээж
Х1: монголтой адил мах чанана ууц чанана адилхан
Х2: би танд нэг ном олж өгье хамнигануудын талаар бүр маяачуудтай холбосон байсан
Оросоор ярив
Х2: би танд олж өгнөө та судалж байгаа юм чинь би бэлэглэнэ
Оросоор ярив
Х1: энэ их хөөрхөн хүү байна чи хэлдээ
М1: энэ миний хүү
Х1: тиймүү хөөрхөн хүү байна ш дээ
Х2: үе дамжсан эрдэмтэн байна ш дээ хүмүүжилтэй
Оросоор ярив
Х2: эртний буриад монголын зурхайн ухааны толь гэж байгаа тэрэн дотроо бүр хамниган гэж орж ирж байгаа
Х1: одоо 40 хэд хүрч байна уу
М2: одоо 47 хүрч байна
Х2: айн тийм үү
Х1: ёстой оворгүй хүн байна би чинь одоо 67-68 хүрч байна ш дээ
М1: бид өнгөрсөн долоо хоногт дадал суманд байсан тэр Дадал суманд Бөхбилэг гэдэг хүн энэ номын тухай ярьсан энд американ инданчууд монгол холбоотой гэж хэлсэн энэ ном уу
Х2: энэ ном судалгаан дээр үндэслэгдсэн эрдэмтэн хүн бичсэн би таныг хаягийг нь олоод холбоод өгье энэ Намсрай эрдэмтэн судлаач хүн байхгүй юу
М1: зурхай судлаач хамниган хүн юм уу
Х2: хамниган энэний удиртгал дээр нь бичсэн байсан юмаа
Оросоор ярив
Х1: манай үеийнхэн 18 естэй үедээ хүүхэдтэй болсон бол ийм хүүхэдтэй болсон байх байсан
М1: та хэдэн хүүхэдтэй вэ
Х1: би дөрвөн хүүхэдтэй хамгийн том нь энэ чи 47 юм уу
М2: 48
Х1: хоёр л эгч юм байна жүжигчин юм болохоороо овор гайгүй
Оросоор ярив
М1: огурцы монголоор юм уу
Х1: өргөст хэмх бид нар нөгөө огурцй яблоко гээд сурчихсан байхгүй юу багаасаа яблоко чинь монголоор адилхан хэлчихгүй юу уг нь монголоор алим зарим үед оросоор хэлдэг байхгүй юу монголчилчихсан орос үг орос хэлэнд Ө үсэг байхгүй юм чинь
Оросоор ярив
М1: та бага байхад ямар тоглоом тоглодог вэ
Х1: бид нар ёстой тэр янз янзын бөмбөг мөмбөг тоглоно охидууд нь болохоор чарта гэдэг орос монгол охидууд бид нар чарта гэдэг ингээд өшиглөнө тийм байна бас дээс
М1: чарта яаж тоглодог вэ
Х1: чарта орос монгол охидууд цөмөөр нийлж тоглоно бид нар чарта л гэдэг буруу хэлсэн байсан байлгүй резинээр яагаад ингээд тоглоно ийм дээс тоглоно
М1: за шагай тоглодог уу
Х1: бид нарын үед тоглохоо больчихсон бид чинь орос шиг болсон ш дээ сүүлдээ шагай магай тоглох хүн байхгүй сүүлдээ тэ
М1: та бас шагай тоглодоггүй
Х2: үгүй шанз тоглоно
Х1: хөгжим
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: энэ энгийн энэ Балтов гээд Пушкины найраглал байгаа байхгүй юу
М1: Пушкины найраглал монголоор уу
Х1: орчуулсан байхгүй юу тэгээд энийг уншдаг байхгүй юу
Х2: энийг одоо би зураг авалт хийгээд Орос Украйны талаар угаасаа 1500 хэдэн онд энэ нөгөө хэн гуай ч юу байхав дээ Пушкин гуай өөрөө бичсэн байсан байхгүй юу тэгээд би ингээд унших гэж байгаа юмаа энэ найраглалыг
М1: та өөрөө орчуулсан уу
Х1: үгүй ээ үгүй би тийм боловсролтой хүн бишээ би чинь зүгээр л нэг кино драмын жүжигчин тэр одоо эмнэлэгийн хувцас би одоо сүүлд эмч болж тоглосон юм тэгээд энийг бүрэн эхээр нь унших юм цээжээрээ унших юм
М2: бүр үү
Х1: энэний чинь мэргэжил тийм оросоор нь байгаа юм уу бас
Х2: бас байгаа
Оросоор ярив
Х1: жүжигчин ажил нь юм чинь
Х2: жүжигчинийхээ хувьд унших гэж байгаа юм
Оросоор ярив
М1: та ямар жүжигт тоглодог вэ
Х2: би сонгодог одоо Донжуан жүжгийн Пушкины жүжгийн Лавра ерөнхийдөө миний царай болохоороо жоохон сонгодог стиллтэй
Х1: буриад царайтай инээв
М1: хамниган царайтай инээв
Х2: монгол жүжигт надад ерөөсөө дүр өгдөггүй ш дээ за энэ би байна 2003 онд
Х1: төрсөн бишээ
М1: бүр жаахан байна инээв
Х1: энэ би байна энэ бас дандаа жүжгийн холбогдолтой зүйл их байна тэгээд сандарсан чинь юунд тоглосноо мэдэхээ больчихдог юм байна
М1: энэ Арвайхээр тэ
Х2: тийн Арвайхээр та Арвайхээр явсан юм байна тэ
М1: Арвайхээр үзсэн
М2: монголч эрдэмтэд их явдаг юм байналээ өөрөө бас монголч эрдэмтэн хүн үү
Х2: намайг нээрээ буриадын театраас жүжигчнээр ажлаач гэж урьсан ш дээ Дармаажалцонов эрхлэгч энэ би байна энэ манай багш саяхан нас барсан театр урлагийн их сургууль ГИТС төгссөн манай бүх багш нар ГИТС төгссөн би монголын ГИТС гэсэн үг Кино урлагийн их сургуулийг төгссөн за ер нь бол ийм энэ манай ээжийн залуугийн зураг энэ манай аавын зураг хамниган
Оросоор ярив
Х1: манай аав халхын голын чөлөөлөх байлдаанд явж байсан
Х2: яг жүжигчний талаарх зураг маань байхгүй ажил дээр л байгаа
М1: сонирхолтой ш дээ та олон шагналтай
Х2: байгаа байгаа
М1: энд байна
Х1: энэ жил авсан
М1: аан хөдөлмөрийн аварга
Х1: энэ яах вэ за та хэд монголч эрдэмтэнгүүд юм байна ёстой баярлалаа
М1: эрдэмтэн болохоор чинь миний охин хүндэлж байна ш дээ тэгснээс гэртээ авчраад эрдмийг нь хүндлэх ёстой манай монгол ёсонд эрдэм оюун ухааныг хүндлэх ёстой тэгээд гэртээ та нарыг урьж байхгүй юу
Х1: манай ээж аавынх бол хөдөө байдаг байхгүй юу гоё газар байдаг юм
М1: би хэлсэн пенсэндээ гараад бүр хөдөө
Оросоор ярив
М2: хол уу
Х1: хол ш дээ 40 хэдэн км тэгээд манай хуурай хүү маань юмаа бэр маань залуугаараа бурханы оронд явчихаад тэгээд би ирээд байгаа байхгүй юу ажил явдалд нь оролцоод л явж байна тийн бүр манай нөхөр цементийн заводод ажиллаж байгаад тэгээд уушги нь тоосжоод тэгээд хөдөө гарсан
Оросоор ярив
Х1: манай нөхөр цементийн завод би болохоор мах камбинат
М1: танай нөхөр халх юм уу
Х1: халх халх энэ нөхөртэй нутаг нэг говь Дорноговь
М1: нутгийнхан цэргийнхэн инээв
Х2: та хэд яагаад халуун дээр нь хоолоо идэхгүй байгаа юм
М1: би идэхгүй ээ одоо цадлаа
Х2: энэ та нарт зориулсан та нар наадхаа идээрэй дуусгаарай
Х1: Илья гэдэг юм уу
М1: Илья, Миша, Гульяа, Багил, Тогтох Илья Грунтов
Х1: анх удаагаа эрдэмтэн хүнтэй танилцлаа орос эрдэмтэнтэй анх удаа танилцлаа
М1: би танд фэйсфүүк өгнөө
Х1: тийн хүүтэйгээ явж байсан энэ залуу манайханд сургууль заадаг орос хэлний анхны мэдэгдэхүүн байна шүү оросоор яах ийхээ хэлнэ би хазгай хэлнэ гэдгээсээ айгаад
Х2: Хэнтийн Биндэр суманд төрсөн гээд хэлчихсэн үү үгүй юм байналээ ш дээ
Х1: хаана байна
Х2: энэ жил Хэнтийн 100 жилээр очиход албан ёсны бичиг баримт дээр нь энд төрсөн гэдэг ч хилийн цаана төрсөн юм байналээ
Х1: тийм байхаа дүрвэж ирсэн буриадаас тэ монголын хойд нутаг Хөвсгөлд бас буриад байдаг юм байналээ Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Дорнод гээд хоорондоо ингээд буриад нар байдаг юм байна
М2: хилийн захаараа
Х2: манай энд Соситко орос ганцхан орос
Х1: шүдний эмч энэ чинь местний орос
М2: эмэгтэй юм уу
Х1: эмэгтэй
Х2: манай нутгийн орос
М1: энэ миний нэр миний емайл хаяг
Х2: за би танд ингээд хамниган хүмүүсийн талаар олох л юм болвол бүгдийг нь цуглуулж байгаад болохгүй бол Тогтох ахад хэлж байгаад үгүй бол би танд холбогдох мэдээ илүү нөгөө нэг сурвалж олох юм бол танд тэр сурвалжуудыг дандаа ийм гоё хэлж өгье за юу холбож өгье танд тэгэх үү за тийм байнадаа
М1: болно болно
Оросоор ярив
Х1: бид нарын салат адилхан байна уу
М1: адилхан адилхан дарсан огурцы хиам хийдэг бас өндөг
Х1: бүгд ижилхэн оросын гуляш, пирожки, хиам хийнэ ш дээ
Х2: бэлэг байхгүй гэнэт ирсэн болохоор май энэ органик саван нүүрээ угаагаарай
Х1: хөөрхөн болохоор нь өгч байгаа юм
Х2: энэ бас органик саван
М1: за баярлалаа
Оросоор ярив
Х1: энэ яагаад монголоор ярихгүй байгаа юм монголоор яриач
М1: энэ монголоор ярьна тэр монголоор сайн уншина жаахан ярьна уншихад их сайн
Х1: тэгээд яриач бас эрдэмтэн хүн үү
М1: бас эрдэмтэн байна тэр дундад үеийн монгол хэл сурдаг
Х1: бүдүүлэг манжийн колони байхад тэрийг судалдаг юм байна тийм үү
Х2: манжийн колони инээв
Х1: тийн ш дээ дундад зуун чинь манжийн үе ш дээ гоё үнэртэй химийн хор байхгүй зүгээр органик цэцгээр хийдэг
Х2: энэ хэд бүгд монгол бичиг мэддэг юм байна ш дээ
М2: бид хэд хөдөө явж байгаад ийм монгол бичигтэй хөшөө таараад би уншиж чаддаггүй манай хоёр илүү уншсан одоо би монгол бичиг сурнаа инээв
Оросоор ярив
Х1: бид нарыг сургуульд байхад кирилл үзнэ орос шиг адилхан монгол бичиг сураагүй яг орос шиг байсан байхгүй юу орос хэл заана кирилл бичиг заана латин ингээд сайн мэдэхгүй өөрсдөө сурна
М1: англи хэл сурсан ууу
Х1: англи хэл ёстой мэдэхгүй
Оросоор ярив
Х1: сургуульдаа программ нь орос хэл орно зөвхөн англи хэл том ангид ороход бас сурнаа сурна гэхдээ англи сурах уу франц сурах уу тэгээд ийм сонгоно герман энтр гээд сонгоно
Х2: манай ээжийн өвөө нь нэг ёсондоо монгол улсын анхны багш 1924 оны диплом байна манай гэрт анхны шинэ үсгийн багш энэ монгол улсын хэмжээнд байхгүй диплом та хэд зургийг нь дарж болноо
Х1: монголд анхны 16 багш төгссөний нэг нь
М1: аан анхны 16 багшийн нэг нь
Оросоор ярив
Х1: бид нар ёстой сайн мэдэхгүй
Х2: энийг музейд бүртгүүлсэн тэгээд та дундад зууны үеийн монголыг судалдаг юм бол манай ээжийн гэрт нь Богд хааны ордны ном байдаг ш дээ
Х1: за яршигаа балайраад бай яршиг
Х2: нээрээ нээрээ бид нар түүхэн өвд нь бүртгүүлсэн судлах ёстой эд чинь эрдэмтэн хүн юм чинь бүх насаа зориулж байгаа ш дээ энэ хүмүүс
Х1: Богдын шадар байж байгаад шорон оронд ороод тэгээд эрдэмтэн номтой хүнийг үнэлж байнаадаа тэгэд дахиад шинэ номын багшаар эрдэм болгосон байхгүй юу би л сургуульд аягүй дургүй
Х2: шинэ байранд орох гээд гэр муухай байна
М1: та эндээс нүүнэ
Х1: нүүнэ гээд гэр ийм муухай болоод байхгүй юу
Х2: муухай байгаа юмаа уучлаарай та хэдийг үнэтэй юм судлаж явж байгаа үнэт цагаа зориулж байгаа болохоор бас тодорхой хэмжээгээр тус болж магадгүй гээд оруулж байгаа юмаа
Х1: хүндлээд гэр их гоёгүй байлаа гэж байна санаа нь зовж байна ойлгов уу
Оросоор ярив
М1: энэ хуучин байшин тиймүү
Х2: тийн гэр тав тухгүй байнаа энэ ичээд байхгүй юу санаа нь зовоод
Оросоор ярив
М1: зүгээр ш дээ энд гоё халуун сэтгэлт гэр дандаа гоё
Х1: орос монгол л ийм герман мирван бол ийм биш шүү мах камбинатад ажиллаж байхдаа би Герман, Унгар явж байхгүй юу тэгэхэд найрсаг биш би бэлэг өгөхөд бэлэг өгөхгүй орос авгай нар бол найзалдаг тийм биш
Оросоор ярив
Х1: Германд орос цэргийн авгай нар хамт ажиллана энэ германчуудтай битгий найзал гэнэ оросуудтай найзалдаг хятадуудаас илүү оросуудад дуртай
Х2: энэ маршал Чойбалсангийн гарын үсэгтэй анхны багшийн диплом
М1: уншиж болох уу
Х2: болно болно
Х1: харин үзүүлж байна ш дээ бид нар энийг мэдэхгүй бид нарыг нээрээ дэндүү холдуулсан байгаа биз
Х2: хүн өөрөө суръя гээд сурсан бол болох л байсан ш дээ
М1: уншаарай
М3: илэрхийлэн батлах бичиг монгол улсын хэргийг хавсран захирах улсын ардын засгийн сургууль дотоод явдлын яам энд хэдэн үсэг байхгүй тэгээд бичиг олгосон тамга дарсан илэрхийлэл учир одоо их шавийн бие арван гуравдугаар он шарын дарга Аюушийн хүний нэр Аюуш хутагийн дарга Товуудорж энэ бас хэдэн үсэг байхгүй сургуульд орж бас хэдэн үсэг байхгүй нийслэл хүрээний мөн арвангуравдугаар он найманд тус сургууль сарын наймны заан сургаж бүхий хийгээд хааны товчийг монгол бичиг ба үсгийн дүрэм номлосон зэргийг уул өдөр нэг хувьсгал хорьны дотор сурган нийт монгол улсын бага сургуульд шийддэг дууссаны тулд сургагч багш болох илэрхийлэл батлах бичиг сонгож шийтгэл болгов
Х1: зүгээр зүгээр уншиж яахын хэрэг болж магадгүй ээ гээд
Оросоор ярив
М1: өөвөөгийн аав яаж хэлдэг вэ элэнц биш үү
ZOOM0102_LR-0002.WAV 49 минут
Х2: ээжийн тал Хамниган биш шүү энэ хүн зүгээр Монгол халх
М1: Оросоор ярив.
Х1: Миний ээж монгол, аав хэнтийн буриад хамниган
М1: Танай ээж монгол
М1: Оросоор ярив.
Х1: Ээж Сэлэнгийн Ерөө, Хүдэр
М1: Ерөө. Танд ерөөд хамаатан байгаа юу?
Х1: Хамаатан манай эгчийн хүүхдүүд ганц хоёр байгаа
М1: Бид маргааш ерөө явна. Бугат, ерөөд танд танай хамаатан байхгүй юу?
Х1: бараг л байхгүй бүгдээрээ хотруу яваад сургуулиа төгсөөд хот явчихсан
М1: Аан тийм үү
Х1: Одоо бараг л байхгүй. Ер нь одоо хот руу... цай хий үү? Хүйтэн байна уу? Халаах уу? Хөрсөн байншд
М1: За тэгье. Цэлгээн
Х1: Цэлгээн цай, хэхэ цэлгээнийг бас мэдэх үү, цэлгээн зөөг цай
М1: Хамниган зөөгөлсөн цай. Та ийм үг сонссон уу? Зөөгөлсөн сайхан, зөөгөлсөн хамниганаар сайхан,
М2: Зөөгөлсөн зөөгөлсөн
М1: Энэ үгийг хамниганаар дуулаагүй юу?
Х1: Үгүй, зөөгөлсөн,
М1: Зөөгөлсөн хамниганаар сайхан
Х1: ёстой мэдэхгүй,
Х2: Зөөг цай юу? Зөөгсөх үү?
Х1: Сайхан гэдгийг зөөгсөнө гэдэг юм уу?
М1: Зөөг биш зөөгөлсөн, зөөгөлсөн сайхан
Х1: Сайхан гэсэн үг юм уу?
Х2: Зөөгөлсөн сайхан гэж үү?
М1: Хамниганаар ийм үг гэсэн
Х2: Сайхан гэдгийг чинь хайхан л гэдэг биздээ
Х1: Хамниган шал өөр юм билээ. Хамниган чинь одоо буриад юм уу? Манж юм уу?
М1: Энэ буриад, буриад биш, манж овог биш
Х2: Алтан улсын овог, зүрчидийн алтан улстай шууд холбоотой гээд
М1: Тийм санаа байгаа
Х2: Тэр Жаргалханд багш тэгээд байсан байхгүй юу?
Х1: Сүхбаатар ах хэлсэн байхгүй юу. Манж гээд чи бид хоёр л манж байнадаа гээд донгосоод байсан юм. Үхсэний чинь манж гээд тэгсэн чинь манжархуу байдгийн.
М1: Оросоор ярив.
Х2: Хамниганууд чинь тэгэхдээ нүүдэлчин овог аймаг юм биш үү.
М1: Аан хамниган ерөнхий анчин
Х1: Анчин тэ. Буриад чинь угаасаа анчид тэ.
М1: Буриад бас анчин. Танай аав ан хийдэг үү.
Х1: Үгүй. Манай аав улаан коммунист
М1: Коммунист хаха
Х2: Манай өвөө бас яг хамниган гэж хэлдэггүй байсан юм аа. Эмээ л хамниган гээд байдаг байсан.
Х1: Мэдэхгүй. Аав хамниган байсан уу ээж хамниган байсан уу гээд солиод бодоод байх юм. Гэхдээ манайхан хэнтийн Биндэрт төрөөгүй юм байна. Хойно Оросод төрөөд наашаа гарсан юм байна.
Х2: Хувьсгалаас өмнө
М1: Хаана төрсөн бэ?
Х1: Байгаль нуурын цаана төрөөд
М1: Тарвалж, тарвалжи, Могойт мэдэх үү
Х1: Мэдэхгүй юм байна. Тэрийгээ ерөөсөө ярихгүй
М1: Оросоор ярив.
Х2: Тэд нар чинь хэлмэгдээд, манай өвөө энд нутаг заагдаж ирсэн хүн чинь ярихгүйшд
Х1: Хамаагүй тийм юм ярихгүйшд, нэг ёсондоо зугтаж наашаа ирсэн байх нь байнашд. Чи тэгвэл биндэрээс их юм сонссон байх нь байнашд.
М1: Бид биндэрт хэдэн хамниган хүмүүстэй уулзсан.
Х2: Яг жинхэнэ хамниган хүмүүстэй би таныг холбож өгье за юу. Тэр Жаргалхандынд очвол яг хамниганууд бий. Жаргалханд эгч чинь Өмбөөтэйгээ цуг өссөн байхгүй юу.
М1: Оросоор ярив.
Х1: Өмбөө гээд байгааг чинь би мэдэхгүй.
М1: Та зөмөгёө гэдэг үг мэдэх үү?
Х1: Үгүй
М1: Зөмөгеө, зөмөеө дуулаагүй юу?
Х1: Үгүй
М1: Энэ гэр, энэ модны гэр зөмөгеө
М3: Модон гэр
М1: Энэ дээр хамниганчууд бүгд эд энэ хөгшин хөгшин 90 гаран настайчууд хэлсэн бид бага байхад зөмөгеө, зөмөгеөнд суудаг байсан. Тийм модон гэрт, тэгш дэвсгэр шороогоор хийдэг дэвсгэр
Х1: Нүхэн гэрт байсан юм бол уу?
М1: Шороон шал энэ хулсны хана тийм зөмөгеө гэдэг
Х1: Сонсоогүй юм байна
М1: За
Х2: Буриадууд тэгж байсан юм бол уу
М1: Энэ хамниган хүмүүс
Х2: Энэ Жаргалханд эгч л мэднэ. Тэр яг өөрийнх нь
Х1: Цэрэнханд мэдэхгүй байхад Жаргалханд мэдэх үү?
Х2: Мэднэ. Яагаад гэвэл тэд чинь эрт боловсроод сургууль гээд гэрээсээ холдоод явчихсан. Жаргалханд эгч чинь Өмбөөгөө асраад сургуульд яваагүй учраас
Х1: Тэр хэний Өмбөө юм
Х2: Би яаж мэддэг юм. Надаа хамаагүйшд би мэдэхгүй
Х1: хаха
М1: Балаган балган мэднэ үү? Балган гэр, балган өмбүүл
Х1: Мэдэхгүй. Тэр юу гэсэн үг юм?
М1: Энэ бага гэр
Х1: Аан илүү гэр юм уу
М1: Энэ модны мөчрөөр хийсэн гэр
Х1: Овоохой юм уу? Шомбоохой юм уу? Юу юм?
М1: Майхан
Х1: Модны мөчрөөр хийсэн. Бид хэд чинь тавин хэдэн онд төрсөн. Тэр үед чинь монгол хөгжсөн байсан байхгүй юу.
М1: Аан танай хамниган хүмүүс биндэр, Дорнод, хэнтийд бидэнд нэг хөгшин эхнэрийг хулгайлсан гэж хэлсэн. Танай аав ээж тийм юм байсан уу?
Х1: Байхгүй
М1: Ээж халх хүн байсан болохоор магадгүй
М1: Оросоор ярив.
Х1: Ер нь хулгайлах юм байхгүй. Та нар тэгээд Москвагаас ирсэн юм уу?
М1: Санкт-Петербург, Ленинградаас ирсэн.
Х1: Ленинградад очиж үзээгүй. Москвад очиж үзсэн.
М1: Аан хэзээ
Х1: Герман явах замдаа ороод улаан талбай гээд зургаа авхуулсан. Яраслов, Бендер тэгээд пирсатк хийдэг байсан.
М1: Оросоор ярив.
М1: Та яаж нөхөртэйгээ танилцсан бэ?
Х1: Угаасаа Дарханд хамт байсан. Хамт амьдарч байсан. Манай нөхөр ингэдэг байсан юм. Манай аав ээж хөдөө байдаг байхад загасанд явж байгаад тэгээд хоёулаа хүүхэдтэй болоод танилцаад манай өвгөн аягүй загасанд явна. Би дургүй лусын амьтан гээд манай нөхөр загасанд явах дуртай.
М1: Ер нь загас лусын амьтан?
Х1: Манай нөхөр ингээд загас барьдаг байхгүй юу. Том голоос загас барина. Би тэгээд загас барихад нь дургүй.
М1: Яагаад дургүй
Х1: Лус гэж мэдэх үү?
М1: Лус гэж юу вэ?
Х1: Бурхан голын эзэн. Манай Монголд ийм сэтгэлгээ, заншил байдаг байхгүй юу. Тийм ээ. Энэ 90 онд Москвад, Герман явж байхдаа. Арбатын гудамжинд.
М1: Энэ шинэ зураг?
М1: Оросоор ярив.
Х1: 90 онд бид нар чинь зургаан сар явсан. Цаашаа явахдаа өвөл явдаг юм. Зун нь ирсэн. Энийг германд авхуулсан. Биднээс хаягийн аваад араас явуулсан. Энэ малгайг тэндээ зарсан. Манай ээж нэг хярсны арьсыг 100 рублээр зарж байсан байх. Севатловск цаашаа тэгээд хэл мэдэхгүй ичээд зардаг байхгүй юу. Хахха өмсөөд зогсоод зарна.
Х2: Зургаа даруулцгаая. Дурсамжтай.
Х1: Манайхан чинь бас оросуудтай байсан болохоор хүүхдүүддээ бас Антошка, Сережка, Сэр-Одыг бас тэгнэ ээ. Местны оросууд дарханд байсаншд.
М1: Та яаж хүүхдүүддээ нэр сонгодог вэ?
Х1: Аав нь өгнө, өвөө нь өгнө. Би дөрвөн хүүхэдтэй хамгийн том нь энэ
Х2: Манай өвөө өгсөн юм.
Х1: Тэгээд доор нь гурван хүүтэй
М1: Оросоор ярив.
Х2: Хэнтийн биндэрийн өвөө маань өгсөн
Х1: Ганцхан охинтой. Хамгийн том нь тэгээд гурван хүүтэй
М1: Тэгээд нэр яах уу?
Х1: Нэр тэгээд өөрөө өгчихнө
Х2: Утгыг нь олоод өгнө
Х1: Хамаагүй ээ. Утгыг нь олоол өгнө. Манай хадам аав Эрдэнэдалай гээд энэний дараагийн хүүдээ нэр өгсөн байхгүй юу. Говийн хүн нутгийнхаа нэрийг өгсөн.
М1: Оросоор ярив.
М1: Дундговийнх
Х1: Янз янзын нэр өгнө. Цэцэг мэцэг улсууд тэгээд өөрийнхөө бодсон нэрээ л өгнө.
Х2: Бэлгэдлээ бодоод Анандын нэрийг аав нь бас өгсөн. Ананд-Эрдэнэ гээд Ананд нь улсыг баясуулаагч гээд Төвд нэр.
М1: Та өөрөө сонгодог?
Х2: Би сонгоогүй хотлоор баясуулагч Анандын нэр нь
Х1:Аав нь өгсөн.
М1: Аав
Х2: Аав нь Тэмүүлэн өгсөн. Одоо хамт амьдардаггүй хоёулангийнх нь анхны хүүхэд. Би бүр хөгширсөн хойноо 37 хүрээд энийг гаргасан. Бусад цаг үедээ театрынхаа дүрмээрээ гэрлэж болохгүй, жүжигчин хүн чинь.
Х1: Болохгүй ч юу байхав. Өөрийн чинь хэнхэг л байхгүй юу.
Х2: Тэгээд аягүй олон юмыг хорьчихдог.
М1: Эхлээд Тэмүүлэн
Х2: Тэмүүлэн Анандын аав нь тэгээд хүүдээ Ананд-Эрдэнэ гээд нэр өгсөн. Миний нэр болохоор Хишигсүрэн хишигт сахиус гэсэн утгатай. Тэгээд манай өвөө өгсөн. Өвөөгийн дүүг Сүрэн, ээжийг Хишигбал болохоор нийлүүлээд нэрийг өгсөн. Манай буриад өвөө.
М1: Оросоор ярив.
Х1: Манай хадам аав дундговийнх болохоор том ач хүүдээ нутгийнхаа нэрийг өгсөн. Манай хүүхдүүд чинт томоо. Хамгийн отгон хүү 1982 оных.
М1: Заримдаа нэр солих ёс байгаа тэ?
Х1: Мэдэхгүй
Х2: Байгаа. Манай Сүрэн гээд эмээ чинь Агропим гээд нэртэй байсан.
М1: Оросоор ярив.
Х1: Тэгээд Монголд ирээд Сүрэн болсон хахаха.
Х2: Агропим гэж юу гэсэн үг юм.
Х1: Тийм орос үг байх уу?
М1: Их ховор нэр. Байгаа
Х1: Бага байхдаа оросод төрсөн юм шиг байгаан.
М1: Аан оросод төрсөн.
Х1: Агропим гэж юу гэсэн үг юм.
М1: Аан үзье.
М1: Оросоор ярив.
М1: Грек, Ромын нэр.
М1: Оросоор ярив.
Х2: Манай өвөө чинь бас өөр нэртэй байсан юм аа. Нанзад
Х1: Орос нэртэй байсан байх.
Х2: Чойдорж, Нанзадын урд бас орос нэртэй байсан.
Х1: Энэ буриадууд чинь орос нэртэй байдаг байхгүй юу. Феодор, Арсенжу, хэн хэн гэдэг билээ Сэлэнгийнхэн орос нэртэй. Яг тулгамдахаар санадаггүй юм байна. Феодор багш гээд байсан тэр чинь папын хангайтын удам.
М1: Бид 2014 онд Хятадад байсан тэнд бас хамнигантай уулзсан. Хятадад бас хамниганууд амьдардаг тэнд бүгд хамниган нэртэй, орос нэртэй байсан.
Х1: Тийн хараа Өвөрмонголд
М1: Саша Цолмон тэр нь нэг хүн байсан.
Х1: Өвөрмонголчууд чинь харин үндсээрээ байгаа байх. Уйгаржин монголоор бичнэ. Хятадын дарамтанд сайн үлдэж байгаа
Х2: Агропимийг би яагаад сайн санаж байгааг хэлвэл манай өвөө муудалцаад өдхөөрөө Агропим гэсэн чинь эмээ уурлаад. Та яахаараа ийм дэмий юм ярьж байдаг юм. Аль дээр үеийн юм яриад Агропим гэдэг нь юу гэсэн үг юм гэсэн чинь за дуугай бай гээд тэгээд шалж байгаад асуусан чинь Сүрэн дүүгийнхээ нэрийг Агропим гэдгийг Сүрэн эмээ болохоор өвөөг гурван нэртэйг сүүлийнх нь Нанзад гэдгийг хэлж байсан.
Х1: Өвөрмонголчууд хөөрхий харин үндсээрээ байгаа байхдаа?
Х2: Эмээ гээд байгаа нь өвөөгийн төрсөн дүү нь
Х1: Миний аавын дүү энэ зүгээр эмээ гэдэг байхгүй юу.
М1: Оросоор ярив.
Х1: Манай дарханыг чинь оросууд байгуулсан аягүй их юм хийж өгсөн. Хятадад манай өвөрмонголчууд ямархуу байна. Чөлөөтэй юу? Чөлөөтэй биш үү?
М1: Хэцүү байгаа. Одоогоос гурван жилийн өмнө тэнд монгол сургуулийг хаасан. Хэцүү түүний өмнө сургуульд монголоор заадаг байсан.
Х1: Хуучин бичгээ заадаг тэгээд нэг багш үхээ биздээ өвөрмонголд
М1: Оросоор ярив.
Х2: Паул та дундад зууны монголоос юуг нь судалдаг юм бэ?
М2: Түүх, авиа зүй, арга зүй, дундад үеийн сурвалж бичиг
Х1: Бид нар өөр өөр дундад зууны монгол хэлийг мэдэхгүйшд
М1: Харин энэ хамниган хэл, монгол хэл дунд үеийн хэлтэй авиа зүйн бага сага адилхан халхаас илүү, халх хэл дундад үеийн монгол хэлээс хол, хамниган хэл ойрхон.
Х1: Одоо бид чинь уйгаржин монгол хэлийг мэдэхгүйшд шал өөр дуудлага нь өөрөөр бичигддэг юм билээ. Дуудлага өөр бид нар мэдэхгүй. Та нар Ази судлалын эрдэмтэд юм уу?
М1: Оросоор ярив.
М1: Бид ерөнхий монгол судлал
Х2: Монгол хэлийг та хоёр яагаад монгол хэлийг сонгож судалсан юм?
М2: Миний бага наснаас монголын түүхийг хэлнүүдийг сонирхдог байсан.
Х1: Ээж аав чинь монголд ажиллаж байв уу?
М1: Оросоор ярив.
М2: Үгүй
Х1: Бид нарт чинь багад сургуульд Есенин, Лермонтов, Пушкин бүгдийн заадаг байсан.
М1: Бид сургуульд Нацагдорж үзээгүй уучлаарай.
Х1: Цөөхөн монголчуудыг судалж байгаад баярлалаа. Мундаг юм аа. Тэр нэг хоёр солонгосийн монголч эрдэмтэдээс нэг нь аягүй сайн монголоор ярина нөгөө нь арай муухан.
М1: Та сая ярьсан загас усны амьтан могой бас мөн үү?
Х1: Энэ чинь монголын бэлгэдэл, лус гээд манай өвөө, эмээ шашин бурхан, загас лусынх могой лусынх гэж ярьдаг.
Х2: Ер нь бол манай ээж өвөө эмээ дээрээ монголд харин би буриад өвөө дээрээ өссөн.
Х1: Миний өвөө чинь монголын богд хаан гээд байсаншдээ тэрний туслах шадар бичээч байсан. Тэгээд ийм ламнизмтай хэлмэгдээд шоронд байж байснаа эрдэмтэй болохоор нь буцаж сургуульд сураад тэрийг нь ардын засаг үнэлээд багш болгоод нягтлан болгосон. Манайхан ингээд хүний эрдэм мэдлэгийг үнэлдэг болохоор та нарыг оруулж байгаа юм. Хүний оюун ухаан эрдэм мэдлэгийг эрдэмтэй хүнээс манай өвөөгийн бүх эд хөрөнгийг хураагаад авахад манай тэр эмээ за тэгээд миний тархинд байгааг авах бишдээ гэсэн гэж байгаа юм. Манай монголчууд бүх юмын хураагаад авч байсаншд. Тэрийг манай өвөө энийг бид нарт үүнийг ойлгуулсаншд хүний оюун ухаан, эрдэм мэдлэгийг хүндэлж байх ёстойшд. Тэгээд манай охин хамаагүй хүн гэртээ оруулдаггүй хүүтэйгээ амьдардаг болохоор оруулдаггүй юм.
Х2: Ааш муутай
Х1: Хүүтэйгээ хоёулахнаа нөхөргүй болохоор эрэгтэй хүн оруулддаггүй юм.
М1: Оросоор ярив.
М1: За маш их баярлалаа.
Х1, 2: Зүгээр зүгээр
Х2: Энэ нөгөө Намсрай гээд энэ зурхай зурдаг хүн, зурхай бичдэг. Одоо жишээ нь та төрсөн өдрөө хэлнэ шүү дээ.
М1: 1977
Х2: Хоёулаа чацуу юм байна.
М1: Аан могой жил
Х2: Төрсөн он сараар чинь хэлнэ. Би 77 оны 6 сарын 30 нд төрсөн гэхэд зурхайн аргаар миний амьдрал, ажил, хэдэн хүүхэдтэй болохыг бүгдийг хэлж өгнө. Энэ хүн тэгээд ардын жүжигчин, зохиолч, багш болох зэрэг ямар хүн болохыг хэлнэ. Энд хэлэх гээд байгаа юм нь яг тэр соронзон шуурга болно гэсэн өдөр байгалийн гамшиг болсон. Энэ хүн бол ийм чадвартай хүн. Энэ хүнтэй та хэдийг холбож өгнө. Улаанбаатарт байгаа үндэслэлгүй бол биш зурхай талдаа сайн. За тэгээд цаашдын судалгаа шинжилгээнд нь амжилт хүсье та хэд дахиж хэзээ монголд ирэх вэ?
М1: Мэдэхгүй байна. Танд энэ жижиг бэлэг
Х1: Баярлалаа
М1: Танд маш их баярлалаа. Зургаа даруулцгаая.