Банзарын Оюунцэцэг интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
ZOOM0103_LR.WAV 19:48 minut
М1: Таны нэр хэн бэ
М1: Эгчээ таны нэр хэн бэ
Х1: Оюунцэцэг
М1: Та хаана төрсөн бэ энд үү
Х1: Би энд төрсөн Ерөөн модон зовудад төрсөн
М1: Ерөөн модон зовуд
Х1: Аан төрсөн
Оросоор ярив
М1: Ер нь таны аав хаана байдын
Х1: Миний аав төрсөн аав уу
М1: тийм төрсөн хувийн аав төрсөн аав
Оросоор ярив
М1: Нэр нь хэн билээ
Х1: Банзар
Оросоор ярив
М1: за тэгээд та 24 хонд
Х1: би 28 хоногтой байхдаа айлд өргөгдсөн монгол айлд өссөн
Оросоор ярив
Х1: халх айлд өргөгдсөн
Оросоор ярив
М1: танай төрсөн ээж
Х1: манай төрсөн ээж монгол
Оросоор ярив
Х1: Завханы тосонгийн хүн тэгээд өөр мэдэх юм байхгүй
М1: танай өссөн аав тэгээд халх хүн ээж бас халх
Х1: үгүй буриад хүн ашвагад буриад Бадамцоо гэж хүн байсан
Оросоор ярив
М1: Бадамцоо ээжийн нэр
Х1: тийн тийм хүн байсан
Оросоор ярив
Х1: тийм хүн байсан өргөж авсан ээж маань
М1: аавын омог
Х1: аан өргөж авсан аав маань уу өргөж авсан аав маань Цэрэнгийн Адилбиш гээд Цэрэн тийм хүн байсан Боржигон хүн Халх
Оросоор ярив
Х1: одоо тэр нутгийнх тийн ерөөгийн хүн одоо ерөө модон зовудын хүн байхгүй юу
Оросоор ярив
М1: Цэрэн
Х1: манай аав өргөж авсан Адилбиш
Х2: Сайн байцгаана уу
М1: Сайн уу
Х2: Гялс ирсэн байна ш дээ
М1: сайхан зусаж байна уу
М2: Та ямар буриад вэ
Х2: Агийн буриад шдээ дорнотын
Оросоор ярив
М1: Галхуяг мөн үү
Х2: тийн
Х3: тануус ямар хэргээр явж байна
Х2: Москвагийн хүмүүнлэгийн их сургуулийн монгол судлаач эрдэмтэн
Х3: аан монгол судлаач эрдэмтэн
Х2: 2003 оноос жил болгон ирж тойрч одоо нөгөө Ардын уран зохиол, ёс заншил тэр талаар яваа хүмүүстэй уулзаж энэ удаа болвол дандаа хамниган буриад хүнтэй уулзаж тэдний хэл, юу гэж ярьдаг байсан нөгөө ёс заншил домог момог, түүх тиймэрхүү юм, одоо хамниган хэл тиймэрхүү
М1: Энэ буганд хамниган хүмүүс байсан бэ дээр үед
Х1: Дээр үед ерөө модон зовудад байсан юм шиг байна лээ ш дээ энэ хүдэр мүдрээр байсан юм шиг байна лээ ш дээ
М1: аан энэ Бугантад
Х1: яг энэ Бугантад мэдэхгүй ээ Би яг хамниган буриад ш дээ инээв манай тэр аав чинь
Х3: танай аав хаанахын бэ
Х1: Юу гэсэн ш дээ энэ ерөөгийн буриад гэсэн ш дээ тэгээд хэдэн онд яаж ирснийг нь мэдэхгүй ш дээ
Оросоор ярив
Х1: би чинь өөрөө нөгөө манай төрсөн аав чинь хамниган хүн байж байгаад тэгээд намайг чинь айлд өргүүлчихсэн юм чинь тэгэхээр би монгол нөгөө буриад өөр айлд...
Х3: Буриадууд чинь их олон үндэстэн олон өөр ямар гэхийн арван хэдэн юу байгаа ш дээ зөндөө олон байгаа ш дээ тэрийг ч одоо сайн мэдэхгүй миний ээж аав бол дорнодын баяндунгийн гаралтай миний өвөө бол Читаян Агар хүрээлэн жаахан малтай үед байсан тэгээд тэндээс зугтаж орж ирсэн тэгээд манай ээж аав төрсөн тийм улсууд байгаа ш дээ яг гарал үүсэл нь Агар буриад тэгээд эднүүсийн яриа хөөрөө ёс заншил бол ойролцоо адилхан ш дээ тэгээд яахав санаа ухаан бодол модол нь өөр улсууд байдаг ш дээ тийм л сэргэлэн жаахан удаан тайван тэрийгээрээ ялгагдана тэрнээс өөр тийм юм байхгүй тийм байна ер нь бол ийшээ дандаа хорийн агарын юуны буриадууд байгаа ш дээ ийшээгээ болуул тэгээд л Сонгуд Хамниган ийшээгээ Завханы Тэс хүртэл буриадууд байгаа ш дээ тэрнээс наашаагаа одоо Дорнодын Баяндун тэгээд цаашаа тойроод Өвөрмонгол руу ороод явчихна Та хаанахын ямар улсын хүн бэ?
Х2: орос орос
Х3: орос юм байна тэ
М1: бид Оросууд
Х3: бүгдээрээ Оросууд уу
М1: Тийн бүгдээрээ Оросууд
Х3: Монгол хэл мэддэг юм байна тэ
М1: Монгол судлаачид тийн за та бас хаана төрсөн бэ
Х3: Улаанбаатарт төрсөн
М1: Улаанбатарт аан улаанбаатарт төрсөн
Х3: Ээж аав дорнодынх тийн гарал үүсэл Читийнх
Оросоор ярив
М1: аан тэгээд яаж энд амьдрах вэ яаж энд нүүдэг вэ та Улаанбаатарт төрсөн тэгээд энд яахав
Х3: энэ миний ээж аав дорнодод 72 онд ирсэн тэгээд би цэргээс халагдаад эднүүс намайг аваад ирэхгүй юу би энд байгаагүй сургууль мургуульд байгаагүй дандаа улаанбаатарт байсан цэргийн хөгжимд байсан хүүхэд байхдаа 7-р ангиасаа цэргийн хөгжимд ороод хөгжимчин цэрэг байсан тэгээд 21 настай болтлоо яваад авгай хүүхэд аваад тэгээд ээж аав дуудаад энд Бириск гээд алтны үйлдвэр байсан энд тэгээд ирж байсан тэгээд тэндээ насаараа амьдраад одоо 65 настай 66 настай хий насаараа тийм хүэ байна аа
Оросоор ярив
М1: за ойлгосон энд алтны уурхай байна тэ
Х3: байсан одоо байхгүй бас модны аж ахуй байсан бас байхгүй болсон
Оросоор ярив
М1: тэгээд одоо нэг ч үйлдвэр байхгүй
Х3: нэг ч үйлдвэр байхгүй дандаа хувиараа жижигхэн компаниуд зөндөө бий модны тэгээд алтны
М1: Та хэдэн настай вэ
Х3: 66 65-тай монголчууд 66 гэдгийн
Оросоор ярив
М1: энэ хий нас юм уу
Х3: тийн хий нас
Х3: 66 гэж хэлдэг
М1: та болохоор
Х1: би болохоор 58-тай хий насаараа 59-тэй
Х3: 66 л гэнэдээ нохой гээд хэлэхээр нь нөгөөдөх нь 66 болчихдог байхгүй юу тэгээд өөрийн нас 65-тай сая 65 хүрсэн би тэгээд 66
Х1: би болохоор 58 59-тэй яг насаараа бол 58 тэгээд манай монголчуудын хий насаа нэмээд 59
М1: за тэгээд энэ амьтны жил могой жил луу жил эдр хий насаар жинхэнэ насаа тоолдог ямар насаар
Х1: одоо юу гэдгийн
Х3: ер нь яг албан ёсных нь 65-тай л гэж хэлнэ л дээ тэгэхдээ улсууд дандаа 66-тай гэж хэлнэ ш дээ
Х1: 1 насаа нэмж хэлдэг
Х3: тэгээд ингээд л бичихлээр
Х1: аргын тооллоор нөгөө юугаараа нэг эас нэмнэ
М1: тэгээд та хэдэн онд төрсөн бэ
Х3: 58
М1: тэгээд энэ 58 он ямар амьтны жил
Х3: нохой
М1: тэгээд хий нас байвал 1 жил нэмнэ тэ
Х3. Тийн 1 жил явсан гэж монголчууд тооцдог ш дээ
М1: тэгээд энэ танай жил хий нас жинхэнэ нас нь гэж хэлэх үү тэр хий нас
Х3: тийн 65 чинь яг жинхэнэ ээжээс гарсан нас нохой жил
Оросоор ярив
Х3: тануусын яриагаар сонирхоод ирчихлээ тэр сонгод буриадыг сонирхоод ирчихлээ гэхээр нь ямар учиртай юм болдоо гээд
М1: энийг зүүж болох уу жижигхэн микрофони
Х3: тэг тэг энэ олон үндэстэн буриадууд дотроос заавал тэр хамниган буриадыг сонгоно гэдэг нь ямар учиртай юм бол гээд ямар эрдэмтэд ирчихсэн юм болдоо гээд хүрээд ирлээ харах гээд ямар учиртай яг тэр улсуудыг сонирхож явнаа гэдэг чинь бас сонин байна л даа
Х1: яагаад ганцхан хамниганыг сонгочихов оо
Х3: буриад үндэстэн бол бас нэг их ялгагддаггүй уг нь бол ялгагдах юм байхгүй яахав зүгээр нэг хэлний жаахан акцент наана цаана зан характерийн жаахан өөр хурц ширүүн тиймэрхүү зантай улсууд л байдаг болохоос дуулдаг дуу нь адилхан ярьдаг яриа нь адилхан яг ярингуут нь ойлголоо л доо би сая тэнд ажилтай байсан
М: ямар ялгаа байна
Х: ямарч ялгаа байхгүй ш дээ
М1: аан дээр үед таныг бага байхад энэ Харнууд, Сонгол ямар ялгаа байсан бэ
Х3: яахав тэгж л хоорондоо ярилцдаг байсан тэд нар тэднүүс ийм муу улсууд биднүүс ийм сайн улсууд гээд яг сайн мууг нь мэдэхгүй адилхан л буриадаар яриад л тэгээд байж байдаг байсан
Оросоор ярив
Х3: яахав улаан цагаан хорийнхон тэгж ярьдаг агынхан тэгж ярьдаг цахианыхан тэгж ярьдаг гэж ярьдаг байхгүй юу “гэ”, “га” гээд л ярьдаг жаахан акцентууд өөр байдаг аан нэг үгний утга нь жаахан өөр байдаг тэр чинь нэг айхтар ялгаа байхгүй жаахан жоохон хүн анзаарахгүй ялгаа байдаг байхгүй юу тэднүүс өөрсдөө ялгаатай гээд байгаа байхгүй юу над бол ялгаа байхгүй адил л байдаг хэлний угаар хэлдэг “гэ”, -г “га”-гаар хэлдэг тиймэрхүү л ялгаа байна уу гэхээс өөр нэг айхтар ялгаа байхгүй ээ зан заншил нь адилхан л морь мал нүүдэлчин улсууд яаж унаж хэрэглэдэг вэ адилхан л унаж хэрэглэнэ бүх юм адилхан хадлангаа яаж авна хоол хүнсээ яаж бэлдэнэ ер нь их ойролцоо л юм шиг надад санагдсан би бол сайн судалж мудалж сайн ингэж анхаарч яаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй л байна
М1: танай ээж ямар буриад
Х1: манай өргөж авсан ээж бол Ашбагуд буриад адилхан буриад гэхдээ ашбагуд буриад
М1: Ашбагуд буриад Харнууд буриад хэлний талаар ялгаа байгаа юу
Х1: байхгүй яг ижилхэн
М1: Агын буриад 2
Х1: адилхан хэл яриа мариа яахав дотроо нэг ёс заншил нь ижилхэн ч гэсэн хэл яриа нь жаахан жаахан л ялгаа байдаг байх тэ
Х3: тийм байхаа
Х1: мэдэхгүй манай ээжид мэдэгдэх юм байдаггүй л байсан
Оросоор ярив
Х4: Биднүүсийн хүмүүс яг ямар байсан яг точны мэдэхгүй ш дээ ер нь буриад үндэстэн гэж мэдэж байгаа тийм тийм буриад гэж мэдэж байгаа тэгээд бид нар чинь адилхан л монголжчихсон тийм болцгоосон яахав буриадаар цэвэр ярих юм бол ээж аавын цус нь байгаа юм чинь ойлгоно халх, дөрвөд хамаг хэл ойлгоно тэгэхдээ хэлж ярьж мэдэхгүй тийм л улсууд байгаа байхгүй юу би сая гайхлаа л даа заавал тийм буриад гэхээр нь тийм буриад яадаг юм бол энэ Агын буриад нь ямар буриад юм бол надыг ер нь дуудаагүй Түвшээ багш дуудсан гэхдээ би ирэх албагүй би зүгээр сонирхоод ирлээ
Х1: би бас гайхаад байхгүй юу буриадууд адилхан буриад гэсэн мөртлөө яагаад ганцхан хамниганыг нь сонирхоод байгаа юм тэр нь ямар учиртай юм бол гээд сонирхож ирсэн байхгүй юу
М1: аан тэр хамниган хэл их сонин байхаа тэгээд хэнтий, дорнод, хятадад бас хамниган байгаа түүний эртний хэл үлдсэн энэ хэнтий, дорнод хамниган тэр бас яг буриадтай адилхан ярьдаг харин тэр хятадад байгаа хамниганчууд түүний хэл онцлогтой, ялгаатай тийм учраас бид энэ сэлэнгэ аймагт очоод бас 60 жилийн өмнө тэнд хамниган очсон байгаа тийм учраас түүний хэл аялгуу ямар байгааг сонирхож байгаа
Х1: аан тэгээд хятад улсад хамниган буриад их байдаг гэсэн үг үү
М1: хамнигад хэдэн овог байна энэ Халиар, Хөлөнбуйр, Өвөрмонгол
Х1: Өвөрмонголд гэсэн үг үү
Х3: Шинжаан буриад, Агын буриад, Баргууд буриад,
М1: Шинэ хуучин баргууд, дагуур
Х4: та бас багш эрдэмтэд юм чинь хэдэн буриад байдаг юм тэгүүл хэдэн үндэстэн буриад байна яг тануус Агын, Хамниган, Сонгол гээд явж байна ш дээ тэ одоо Хорийн буриад гээд явж байна яг хэд байдаг юм тэгвэл
Оросоор ярив
М1: 33
Х3: За ойлгочихлоо тэгээд би яг л 11 байх ёстойдоо мэдэхгүй тэгж 20-30-р байх ёсгүй би мэдэхгүй ээ сайн мэдэхгүй миний ээж аав болуул цэвэр буриадууд Агын буриадууд
Оросоор ярив
Х3: Тэгээд яахавдээ тэр улсууд 80 хэд 70 хэд хүрээд нас барцгаачихсан би бол буриад хэлийг тоодоггүй байсан тэгээд яахав би буриад хүний хүүхэд юмдаа гэж бодоод сүүлд нь яахав буриад хувцасаа өмсөөд буриадууд болоод явах дуртай миний ах дүүд одоо Улуд Читээр дүүрэн байна миний төрсөн дүү бол буриадын Оросын гавьяат жүжигчин нэр нь Батсүх гээд Улуд нэг дуучин байж байна. Тэдний хүүхдүүд бас дүүрэн байна тэгээд би бас буриадыг жаахан гадарлана сайн мэдэхгүй зүгээр тэгээд яг таарсан онцлогийг бодоод би хүрээд ирсэн байхгүй юу энэ одоо ямар ажилтай яваа хүмүүс юм бол яг тэр улсууд нь юу нь онцлогтой байсан юм бол гэж бодоод сонирхоод ирж байгаа юмаа за тэгээд баярлалаа
М1: та нар дуу дуулж чадна уу
Х1: дуулна ш дээ энэ ах мундаг дуулна сайн дуулна буриадаар тэ буриадаар гоё дуулна
Х3: Дорнодын Агын буриадын дуу дуулна уу Оросын буриадын дуу дуулна уу яг Сэлэнгийнхээ дууг дуулна уу тэрийг бас ялгадаг болчихсон 66 хүрч байна ш дээ ах нь олон жил дууллаа олон жил дуулж явсан би жолооч хүн 43 жил машин барьсан жолооч цэргийн хөгжимчин хүн
Оросоор ярив
Х3: гэхдээ би цэргийн хөгжимд 14 настай ороод 20 настай халагдсан Монгол цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гэж байдаг би тэнд хөгжимчин байсан хүн уруул уушгинаасаа хий гаргаж урлаг гаргадаг тийм хүн би төмөр хөгжим мэднэ биздээ ингэж тоглодог юм ингэж тоглодог биш ямар нэгэн цохидог хөгжим биш ийм нэг хөгжимчин хүн байсан юмаа би заза за баярлалаа
Х1: за би ч бас юу ярих вэ дээ мэдэх юм байхгүй юм чинь
Х3: Ийм байна аа их баярлалаа
Х1: яг хамниган үндэстнийг сонирхсон юм бол ямар учиртай юм бол гэж бодож сонирхож ирсэн байхгүй юу
Х3: ер нь бол судалгааны улсууд явж байгаа юм байна тэ ойлгочихлоо тэгээд манай Сэлэнгэ аймаг бол үндэстэн ястан олонтой тэр тусмаа энэ хамниган буриад, Сонгол буриад л гэж байх ёстой л доо тэгэснээс энэ Агын буриад Хориск энтр рүү зөндөө олон буриадууд байгаа ш дээ ийшээ ч олон болно ш дээ манай энэ Хэнтий энтр рүү
Х1: Би сая Хэнтий орсон байхгүй юу тэнд энэ хамниган буриадууд байдаг уу гээд хэд хэдэн хүнээс асуусан чинь байдаггүй гэж байна лээ
Х3: Тэр чинь дандаа Дорнодоос энэ Хэнтийн Батширээтээс авхуулаад цаашаагаа тэр Дорнод аймгийн халх сум руу ингээд хойд талаараа Ага буриад, хойд талаараа Барга буриадууд болж байгаа байхгүй юу за баярлалаа баяртай
М1: Баярлалаа баяртай.