Пурэвжавын Пүрвээ, хамниган интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
ZOOM0105_LR.WAV
60 минут
М1: За ахаа таны алдар нэр хэн бэ
Х1: Пүрэв ээ
М1: та таны аав ээж энд төрсөн вэ
Х1: манай аав ээж энд төрсөн
М1: Хүдэрт
Х1: тийн манай аав болохоор Булганы хүн ээж болохоор Хүдэрт төрсөн
Оросоор ярив
Х1: Цэрэнханд гэж хүн байсан аав Пүрэвжав
Оросоор ярив
М1: энэ жижигхэн микрофоныг зүүж болох уу
Х1: болно
М1: аан танай эмээ өвөө бас энд төрсөн бэ Ерөөгийн ханыхан тэ
Х1: энд төрсөн энэ Хүдэр дунгуйн нутгийн буриад нар Хүдэр дунгуйн нутаг гэдэг ш дээ
М1: аан Хүдэр дунгуйн нутаг аан заза та тракторист ажил хийдэг тэ малчин байсан
Х1: тийн малчин байсан
Оросоор ярив
М1: тэгээд танай төрөл хамаатан хамниганууд энд Хүдэрт байгаа юм уу одоо
Х1: одоо дандаа залуучууд байна
М1: настай хүмүүс нь байхгүй
Х1: тхх настай хүмүүс нь байхгүй болчихсон
М1: та өөрөө хэдэн настай вэ
Х1: би одоо 61 хүрчихээд байна
М1: хий нас 61
Х1: 60
М1: та бага байхдаа тэгээд танай аав ээж хамниганаар ярьдаг байсан бэ
Х1: Ярьдаг байсан манай эжий аав
Оросоор ярив
М1: хамниган хэд халх хэлтэй ялгаа байсан уу
Х1: ялгаа байлгүй яахав
М1: Жишээлбэл та юу санаж байна вэ жишээлбэл зарим үг ялгаатай
Х1: манай ээж аав дандаа ялгаатай ярьдаг байсан би болохоороо сурчихсан болохоороо хамаагүй монгол
М1: та өөрөө хамниганаар ярьдаггүй юу
Х1: үгүй ярьдаггүй
М1: бага байхдаа бас ярьдаггүй байсан
Х1: ярьдаггүй байсан би чинь одоо Ерөөд сургууль төгссөн ш дээ
Оросоор ярив
М1: аав ээж хооронд халхаар ярьдаг хамниганаар ярьдаг буриадаар
Х1: ярьдаг байсан буриадаар ч ярьна манай ээж болохоороо буриад муриадаар хамаагүй ярьдаг байсан
Оросоор ярив
М1: энд олон буриад байсан бэ
Х1: манай энд чинь олон буриад байсан бараг 30-40-д хүн байсан байхаа
М1: хамниган
Х1: тхх хамниган манай энчээ чинь ерөөгийн тасаг байсан байхгүй юу өдрийн тасаг гэж нэрлэдэг байсан
М1: тасаг гэж юу вэ
Х2: бригад
Х1: нэг бригад л гэсэн үг
Оросорр ярив
М1: аан тэгээд танай аавын ээжийн овог омог та мэднэ үү
Х1: мэдэхгүй ээ манай аав болохоор халх хүн
М1: ээж хамниган
Х1: ээж бол буриад тийн манай эмээ ээж болохоор эндхийн буриад энэ хүдэрийн Түрүп-Од гэж хүн байсан тогоо тавьдаг хүн байсан
Оросоор ярив
Х1: Түрүп-Од гэж жинхэнэ нэр нь болохоор Мядагмаа гэж хүн байсан тэгээд нөгөө нэг байнга түрүпээр тамхиа зуудаг тийм байсан байхгүй юу тогоогоо нэрэхтээ хүртэл түрүпээ татаад л мохороо татдаг байсан
Оросоор ярив
М1: за тэгээд танай ээжийн овог мэдэхгүй тэ хамниган хүн байсан та мал малласан бага байхдаа
Х1: тийн багаасаа мал малласан
М1: ямар мал
Х1: үхэр
М1: танай нутагт сэтэр хийдэг байсан бэ малын сэтэр яаж хийдэг байсан бэ
Х1: хийнээ эм хийдэг байсан чих мэхийг нь хайчилж барьж эм хийдэг байсан
М1: энэ хадаг мадаг
Х1: хадаг мадаг зүүдэг байсан манайх чинь дандаа нөгөө хүдэрийн тэжээлийн аж ахуй гэж байдаг байхад энэ чинь дандаа малыг нь малладаг тусдаа малчинтай байдаг байсан эдр чинь манай аав ээж чинь малыг нь малладаг тийм улсууд байсан бид нар яахав морьтой л явж хэдэн малаа эргүүлж ирнэ
Оросоор ярив
М1: за тэгээд ан хийдэг байсан бэ
Х1: ан хийдэггүй байсан
М1: энд олон анчин байдаг байсан уу
Х1: олон анчид байдаг байсан
Оросоор ярив
М1: энд олон баавгай байгаа байсан уу
Х1: байгаа баавгай байна гахай байна хандгай гэж байлаа буга байлаа гөрөөс байна
М1: хүдэр байгаа юм уу
Х1: хүдэр байгаа хүдрүүд нь номхон ш дээ манай энд чинь хүн хараад л байж байна ингээд л идээд л байж байна бид нар чинь ямар тэрийг буудаж үргээнэ гэх биш тоодоггүй байсан
Оросоор ярив
М2: одоо байгаа юу алахгүй юу
Х1: одоо байгаа манайхан чинь алахгүй харин нөгөө самар жимсэнд ирсэн улсууд чинь эр охиныг нь танихгүй хамаагүй алаад дуусаж байна уг нь манайд чинь хүдэр их байсан ш дээ арав хориороо сүргээрээ явдаг байсан манай энд чинь нэг газраа хэлхэлдээд л тойроод явдаг байсан энд чинь номхон амьтан ш дээ хүдэр чинь урд хоёр хөл нь жаахан богино тэгээд ардах хөл нь өндөр байдаг ходгор нуруутай тийм амьтан байдаг
М1: энд могой ихтэй юу
Х1: могой ихтэй манай энд доошоо юу гээд байна ш дээ энд өө хүүрээ дорготой өгсөөд цаашаа гардгийг чинь тэнчээ чинь бас могойтой
М1: энэ хортой могой
Х1: хортой хоргүй ч могой байгаа
Оросоор ярив
М1: за энэ могой алж болох уу
Х1: болохгүй ээ манай энд могой алдаагүй ш дээ
М1: хортой могой бас алж болохгүй
Х1: тийн болохгүй
М1: яагаад
Х1: яагаад гэвэл оролддогүй тэд нарыг чинь манай хүдэрийнхэн ан амьтнаар оролддоггүй нэг их тоодоггүй байхгүй юу явж л байдаг хөөрхий амьтад зарим могойнууд нь гэрт ороод ирэнгүүт нь аяга маяганд сүү хийгээд тавьж өгөөд дусаагаад тэгээд дахиад орж ирдэггүй гараад явчихдаг тийм домтой юм шиг байналээ
Оросоор ярив
М1: аан тэгээд тэр гэрээс гараагүй яах уу
Х1: тэгээд гараад л явчихна өөрөө яваад өгнө дахиж орж ирэхгүй
М1: тэгээд могойн чуулган таарвал яах вэ
Х1: чуулган хийдэг л гэсэн бид нар тааралдаагүй л дээ
М1: ах хүмүүс юу ярьдаг могойн чуулган таарвал юу хийхүү
Х1: таарвал амьтад очиж идээ будаа цацаж өргөдөг гэдэг тийм л юм сонссон домтой байдаг гэсэн ш дээ
Оросоор ярив
М1: могой алахгүй тэгээд ондоо амьтан алах цээр байгаа юм уу ямар амьтан
Х1: байгаа одоо энэ ан амьтныг чинь шөнө пражуктор муктор дусгачихаад алдаг байсан одоо тийм юм байхгүй ан амьтан алахаа байцан манай энд одоо тэгж хамаагүй алах юм бол торгуультай
М2: хуулиараа биш нөгөө утгаараа амьтан алж болохгүй тэгүүл тэгдэг гэж ээж аав эмээ өвөөгийн үлдээсэн тиймэрхүү юм байна уу
Х1: тийн тийм цээртэй байдаг байхгүй юу хамаагүй ан амьтан алж болохгүй бид нар ингээд жаахан малтай явж байхад
М1: хэн ч амьтан ямарч амьтан алж болохгүй юу
М2: эмээ өвөө хэлдэг байсан амьтан алж болохгүй ээ цээртэй гэж
Оросоор ярив
М1: энэ шашинтай юм уу шашны юм биш үү шүтлэг
Х1: бишээ тэгээд энэ яахав нутгийн улсууд тэгээд яахаар зан зангаа мэддэг болсон улсууд чинь тэгээд больчихдог юм байналээ хаячихдаг юм байналээ амьтан алж болохгүй гээд л тэгээд л энэ хандгай буга муга чинь малтай адилхан бэлчээд л явж байна тоохчгүй хамаагүй үргээж буудаж болдоггүй манай энчээ
М1: танай ээж буудаж болохгүй ээ гэж хэлсэн тийм учраас та ан хийдэггүй тийм үү
Х1: тийн
Оросоор ярив
М1: за тэгээд загас бас барьдаггүй
Х1: загас магас барьдаггүй ш дээ манай энд чинь гаднаас ирсэн улсууд л одоо ингээд заримдаа тор мор тавиад алдаг байсан одоо тэрийг хориглоод хаячихсан загас магас бариулахаа байсан ш дээ одоо тэгээд алт малт ухаад ус нь булингартаад загас нь ч ховордсон хүдэрийн гол болгонд загас байсан одоо ховордчихоод байгаа юм.
Оросоор ярив
М1: энд танай нутагт тахьдаг овоо байгаа юм уу
Х1: байгаа
Оросоор ярив
М1: ямар овоо
Х1: одоо энэ Уялгат байгаа буурал овоо
Оросоор ярив
М1: яагаад буурал энэ өнгө тийм өнгөтэй
Х1: жимс ногоо их ургадаг жимс ихтэй тэгээд тэрнийг буурал гэж нэрлэсэн зэтгэнээ гээд жимс байна ш дээ гүзээлзгэнэ тэр чинь ширдэг шиг ургадаг байхгүй юу
М1: Жимс ургах ямар холбоотой
М2: жимс их ургадаг яагаад буурал гэж нэрлэсэн юм бол
Х1: тэрийг чинь одоо манай нутгийн улсууд л тахиж шүтдэг цайны идээ мэдээ бүгдийг нь өргөдөг байсан байхгүй юу
Оросоор ярив
М2: буурал гээд яагаад нэрлэсэн юм бол тэрийг нь мэдэх үү
Х1: буурал гэж монгол бичиг байна нэг чулуун дээр тэгээд бичээд тавьчихсан байсан хуучин улсууд нь л тавьсан байлгүй тэгээд тэрийгээ тахидаг байхгүй юу
Оросоор ярив
М1: энэ монгол бичиг бичээстэй чулуу байгаа энэ буурал овоо хаана байна вэ Уялгат байгаа гучаад км-т байгаа
Оросоор ярив
М1: за сонирхолтой ш дээ тэгээд яаж тахьдаг вэ энэ овоо
Х1: бид нар малчид чинь бүгдээрээ нийлж аваад уулан дээрээ гарч цагаан идээ мэдээ сүү мүүгээ аваад л тэгээд
М1: архи өргөдөг вэ
Х1: Уялга уялга өргөнө цагаан идээ мэдээ архи мархиа бүгдийг нь дээш нь өргөдөг байхгүй юу
М1: мах яах уу
Х1: мах өргөхгүй
Оросоор ярив
М1: аан морь уралдах бөх барилдах хийдэг үү сур харвах наадам хийдэг тэ
Х1: хийнээ
М1: хэдэн удаа
Х1: жил болгон тахина
М1: энэ овоо халхын овоо, буриадын овоо, хамниганы овоо хамаагүй юу
Х1: хамаагүй
М1: энэ овоо эзэнтэй юу
Х1: эзэн байхгүй
М1: аан лус савдагтай юу
Х1: Лус савдаг байхгүй ээ манай энд чинь одоо Баянцагаан гээд овоо байна энэ Баянцагаан чинь эмэгтэй тахилгатай гэдэг
Оросоор ярив
Х1: одоо энэ манай хүдэрийг чинь морь зорио уяхад чинь дандаа энэ голынхоо цаад талд гаргаж уядаг
М1: ямар уу
Х1: голынхоо цаад хүдэр самбар гэж байгаа биздээ тэрнийхээ цаад руу гарч уядаг барьдаг манай энэ урд Баянцагаан гэдэг овоо гэдэг чинь эмэгтэй тахилгатай байхгүй юу
М1: эрэгтэй хүн гарч болохгүй юу
Х1: эмэгтэй хүн гарч болохгүй Баянцагаанд бол эрэгтэй улсууд бол гарна хамаагүй эмэгтэй улсууд гарахгүй
М1: аан Баянцагаан овоонд эмэгтэй гардаггүй
Оросоор ярив
М1: яагаад эмэгтэй гардаггүй
Х1: мэдэхгүй тийм учиртай эмэгтэй хүн манай энэ хүдэр одоо Дуружба уул байна цагаан сараар бид идээ будаагаа өргөдөг одоо тэр хойд овоон дээр очоод Дуружба овоо байна ш дээ
М2: энэ Дуружба юм уу
Х1: тийн Дуружба
Оросоор ярив
М2: энэ Дуружба гээд тоосгоор биччихсэн
М1: энэ Дуружба дээрээ цагаан сараар тахилга хийдэг
Х1: тийн
Оросоор ярив
Х1: тэгээд өглөөгүүр бид нар чинь шинийн нэгэн гээд хойд Дуружба руугаа гарна энэ урд талын лагерынхан болохоор Баянцагаан дээрээ гардаг манай хойд лагерынхан болохоор хойд Дуружба дээрээ гардаг байхгүй юу
Оросоор ярив
М1: тэгээд энэ овоо эзэнтэй юу эзэнгүй юу лус савдагтай
Х1: энэ урдах нв болохоор эмэгтэй савдагтай гэж ярьдаг
М1: Баянцагаан эмэгтэй савдагтай
Оросоор ярив
Х1: энэ хойд Дуружба уул нь болохоор эрэгтэй савдагтай юм уу хаашай юм тийм юм шиг байналээ
М1: энэ хөгшин хүмүүс ярьдаг ус нь эзэнтэй тийм яриа байсан бэ
Х1: энд чинь манай энэ хойд одоо дуружба уулын чинь цаана лам өвгөн байсан эзэн нь лам байсан тэр юуныхаа наад талд байрладаг гэртэйгээ байшинтай байдаг байсан тэр лам чинь өөрөө ууланд гараад тахидаг байсан
Оросоор ярив
М1: энэ овооноос чулуу шороо авч болох уу болохгүй юу
Х1: шороо авахгүй
М1: заримдаа цэрэг дайнаас овооноос чулуу авдаг тийм юм сонссон уу дуулаагүй юу
Х1: дуулаагүй
М1: тэгээд энд бөө байгаа юм уу бөө мөргөл бөө удган байгаа юм уу
Х1: одоо дандаа хувийн улсууд чинь л бөө мөө болсон байгаа ш дээ
М2: энэ хүдэр суманд уу
Х1: тийн
М1: Хүдэр суманд бөө байгаа юм уу одоо
Х1: одоо Бөө байгаа
М1: бөө юм уу удган юм уу
Х1: бөө залуу хүмүүс зөндөө байгаа
М1: та өөрөө шарын шашинтай бөө мөргөлтэй
Х1: байхгүй тийм шашин машин хэрэглэдэггүй юм манай энд чинь жил болгон лам энтр авчирч энэ овооныхоо тахилга махилгийг хийдэг юм
Оросоор ярив
Х1: тэгээд энд чинь хонь монь алаад л ууц мууцыг нь тавиад л тэгээд л энэ ирсэн улсууддаа махыг нь бүгдийг нь тарааж өгөөд л явдаг
Оросоор ярив
М1: тэгээд та малчин болохоор малын заяач тийм юм сонссон уу
Х1: тийм юм дуулаагүй
М1: за малын хишиг юу вэ
Х1: малын хишиг чинь бид нар чинь одоо ингээд үхэр мал ингээд тугална тэрийгээ тугал мугалаа ингээд л юу яана нөгөө сэтэрлэж тавьдаг ш дээ бас одоо энэ малыг насаар нь алахгүй, идэхгүй гээд сэтэр зүүгээд тавьчихдаг байхгүй юу хадаг мадаг зүүгээд л тавьчихна
Оросоор ярив
М1: энэ сэтэрлэх хийдэг тэ энэ ямар бурханд хийх үү
Х1: одоо овоо мовоо тахихаар хонь мал авчраад хадаг мадаг зүүгээд сэтэрлээд тэгээд тавьчихдаг дуртай айлдаа очиг хамаагүй тэгээд ингээд малтай нийлээд яваад өгнө тэр чинь тэгээд байж л байна явж л байна сэтэр зүүнэ гэдэг чинь тэрийгээ алж барьдаггүй тэгээд тавьчихдаг
М2: ном зом унших уу
Х1: лам нар өөрсдөө уншаад тэгээд явчихдаг
Оросоор ярив
М1: за тэгээд бороо оруулах арга байгаа юм уу
Х1: бороо орох чинь одоо овоо тахилгаа хийгээд сүүлд нь тэгээд ордог ш дээ овоонуудаа тахиад намар болоод баяр ёслол болоод мотоцикл энтр өгдөг тэрэн шиг чинь бид нар хонь малаа алаад л ингээд овоон дээрээ гарч бүгдээрээ тахилга хийгээд тэгээд тэр улсууд нь тойрч сууж байгаад ирсэн улсуудад бүгдэд нь тэр малныхаа хишиг махыг хувааж өгөөд л тэгээд явдаг байхгүй юу тэгээд тавгийн идээ мэдээ хэвийн боов моов хийнэ ш дээ тэр хэвийн боов моовоо бүгдийг нь хувааж өгөөд л тэгээд тэр овоонд очсон улсуудад өгнө
М1: тэгээд бороо орно орсон уу
Х1: орно бүх улсууддаа хишиг хуваадаг
Оросоор ярив
М1: за тэгээд нохой нэмнэх тийм дом сонссон уу
Х1: нохой мохой нэмнэж барьдаггүй ш дээ манай энд
М1: аан тэгээд нохой үхвэл яасан түүний биеийг хээр тавьдаг яадаг вэ
Х1: нохой үхвэл хамаагүй ш дээ аваачаад хаядаг ш дээ манай энд
М2: сүүл мүүлийг нь тасдаж энээ тэрээ болдог уу
Х1: нохой аллага маллагыг чинь зүгээр ингээд айлын нохой мохойг чинь хашаан дотор нь шууд буудаад аваад явчихдаг тэгээд ачиж аваачаад хаячихдаг
М2: зүгээр ер нь ингээд хөдөө танай хайртай нохой чинь үхвэл яах уу
Х1: Үхвэл сүүлийг нь цавчиж аваад л толгойг нь дэрлүүлээд л тавьчихдаг
М2: тийн өөрийнхөө тэжээсэн нохойг
Х1: тэгээд сүүлийг нь тастаж хаяад дэрлүүлээд тавьчихдаг
Оросоор ярив
М1: энэ ямар учиртай вэ
Х1: энийг одоо дахин эргэж төрөөрэй гэж таьдаг юм байналээ
Оросоор ярив
М1: хүний төрөл тэ
Х1: хүнтэй ялгаа байхгүй дахиж төрөөрэй өшөө гөлөг болж төрөөрэй гэж тэгдэг
М1: дахин төрөөрэй гэж хэлдэг тийм шившлэг хэлдэг
Х1: тийн
Оросоор ярив
Х1: тэгээд л аваачаад толгойг нь сүүлийг нь дэрлүүлээд тавьчихдаг байхгүй юу
М1: сонирхолтой тэгээд хүүхдийн шүд унавал нохойд өгөх үү өгөхгүй юу
Х1: өгөхгүй
Оросоор ярив
М2: хүүхдийн сүүн шүд унадаг ш дээ тэгэхээр яадаг юм хаячихдаг юм уу
Х1: зүгээр юу яагаад шороонд булаад хаячихдаг юм
М1: унасан шүд шороонд хийдэг будаанд хийдэг
Х1: шороонд булаад хаячихдаг
Оросоор ярив
М1: тэгээд хүүхэд төрөхийн дараа эмэгтэйчүүд эхэсийг булах уу булахгүй юу энэ газарт
Х1: эхэсийг булна
Оросоор ярив
М1: тэгээд яахав
Х1: тэгээд хэлдэгээ хэлнэ тэр эмэгтэй улсууд нь юм хэлээд хаядаг юм байналээ тэрийг нь сайн мэдэхгүй байнаа ах нь
М1: тэр газарт овоон дээр булдаг нэг ариун газар та мэдэхгүй юу
Х1: ариун газар овоо мовоон дээр аваачихгүй өөр газар аваачдаг
Оросоор ярив
М1: тэгээд хүн том болоход энэ газар буцах уу буцахгүй юу эхэсийг булсан газарт
Х1: булахгүй буцахгүй
М1: тэгээд мал өвчтэй болвол үхэр өвчтэй болвол нэг дом байгаа юм уу
Х1: байхгүй
М1: аан хүүхэд өвчтэй болвол дом хийдэг үү хийдэггүй юу
Х1: дом хийх улсууд нь хийдэг л байгаа бид нар нэг их тийм дом энтр хийдэггүй ш дээ хийдэг улсууд нь хийдэг л юм байналээ
М2: ямар дом
Х1: одоо яахав хүн үхэж барьна ш дээ тэгэхэд чинь домнож бариад байдаг юм байналээ амьтан хүн үхэж барьхад чинь одоо ингээд баруун талд нь юм уу зүүн талд нь юм уу хаана нь ч юм тэгээд эм мэм тэмдэг тавьж оршуулдаг л юм байналээ тэмдэг мэмдэг тавьдаг юм байналээ
Оросоор ярив
М1: танай нутагт дээр үед их чадалтай лам хүмүүс байсан бэ
Х1: байсан байхаа зөндөө л байсан байх
М1: ямар чадалтай юу хийдэг байсан бэ
Х1: тэд нар чинь одоо лам эдр чинь өөрсдөө л лам л очиж тэр юмаа уншдаг барьдаг ном зомоо өөрсдөө уншдаг байсан
М1: аан хулгайч олох уу
Х1: олноо
М1: яриа байсан бэ юуны тухай за ярилдаа
Х1: тэр хулгайч шинжхэд чинь одоо айл амьтны үхэр мал хулгай хийж байгаа улсууд байсан тэд нарыг чинь тэр улсууд бас нөгөө ламдаа үзүүлээд за тэр газрын тийм хүн авсан байна гээд ярьдаг байсан улсууд тэгээд манай хүдрээс өөр газраас ирж авсан байна гээд тэгж ярьдаг байсан
Оросоор ярив
М2: одоо тэр сайн лам нар ид шид үзүүлэх юм уу тийм юм байсан уу
Х1: одоо хүн амьтныг юу яах чинь тэндээс тийм улсууд ирсэн гээд тийм зүсмийн морьтой тэгж явж ирсэн байна гээд
Оросоор ярив
М1: мал олсон тэ
Х1: тийн
М1: за тэгээд балин хийдэг хүмүүс байсан бэ
Х1: байсан дээр үеийн улсууд хийдэг л байсан балин малинг чинь
М1: үүний тухай та домог момог сонсоогүй юу
Х1: сонсоогүй ээ ах нь
Оросоор ярив
М1: энэ танай нутагт гүйдэлтэй газар байгаа юм уу
Х1: гүйдэлтэй газар байдаг л гэсэн ш дээ хэн мэдэхэв одоо энэ Дуружба уулын чинь цаад руу тийшээгээ гүйдэлтэй л гэдгийн хүн амьтан тааралдлаа л гэдгийн үнэн ч ярьдаг юм уу худлаа ч ярьдаг юм уу зарим нь машин эдртэй явж байгаад уналаа барьлаа тэгээд гүйдэл дайраад ингээд уналаа онхолдож барьлаа л гэдэг ш дээ
М2: машинтай хүн унавал гүйдэл дайрлаа гэдэг
М1: машин зогсоно тэ
М2: унана
М1: аан машин унан газар энэ машин унасны дараа энэ газар гүйдэлтэй газар болсон
М2: үгүй ээ машин унахаар гүйдэл дайрлаа гэж ярьдаг энд байнга тиймэрхүү юм болох уу
Х1: үгүй хааяа л тэгдэг
М2: гүйдэлтэй гэдгийг нь хүмүүс тийм юм таарсан
Х1: хүн амьтан тааралдаад тэгээд айлгаж бариад тэгээд унагаасан гэж ярьдаг ш дээ одоо энэ манай хуучин найман гүүр байна ш дээ энэ рүү ийшээгээ явахаар тэгж ярьдаг байсан
Оросоор ярив
Х1: одоо үхэр мал гаргах гээд явж байхад хүн явж байсан дээлтэй хүн явж байсан гэж ярьдаг тааралдаад байдаг гэж ярьдаг эрэгтэй эмэгтэй нь мэдэгдэхгүй дээл нөмөрсөн хүн явж байдаг мал дотор нь тэгээд явж байдаг байсан гэж ярьдаг энэ гүйдэлтэй газар
Оросоор ярив
М1: машин тэнд унасан тэ
Х1: тийн
М1: аан энэ тэгээд чөтгөртэй газар уу
Х1: чөтгөртэй л гэж ярьдаг ш дээ хэн мэдэхэв улсууд тааралцаад чөтгөртэй л гэж ярьдаг
Оросоор ярив
М1: аан тэгээд тийрэн тухай та хөгшнөөс яриа сонссон уу тийрэн албин эмээ өвөөгөөсөө тийм юм ярьж байсан уу
Х1: тийм юм ярьж байгаагүй ээ ярьдаггүй байсан
М1: энэ хүдрийн гол тахидаг уу архи өргөдөг үү сүү
Х1: архи мархи өргөхгүй өглөө цайныхаа дээжийг л өргөнө
Оросоор ярив
М1: хэнд өргөсөн бэ
Х1: гэрийн эзэн эмэгтэй хүн л өргөнө ш дээ цайныхаа дээж мээжийг голдоо, уулдаа өглөө босоод цайгаа чанаад л дээжээ өргөөд л
М2: юу гэж хэлж өргөх үү
Х1: мэдэхгүй тэд нар юу гэж хэлдгийн амандаа л юм хэлээд байдаг
М2: та өргөхдөө
Х1: би бол өргөхдөө цайныхаа дээжийг олз омогтой болгоорой сайн гээд л өргөчихдөг
Оросоор ярив
М1: за тэгээд шар усны баяр сонсоогүй юу намрын анчны баяр
Х1: үгүй ээ
М2: анчны баяр гэж уулаар байхгүй юу
Х1: байхгүй ээ
М2: дээр үед байсан уу
Х1: дээр үед морьтой уул муултаа яваад л тэгээд л болоо тэрнээс биш ан хийгээд явдаггүй ш дээ манай энд анчны баяр маяр гэж байхгүй отог мотог гэж байхгүй
М1: дээр үед энд тэнгэр дуугархад аянга цахилгаа байхад тэгээд хүмүүс гэрээс гараад юм хашхирдаг тийм юм дуулаагүй юу сонсоогүй юу
Х1: үгүй сонсоогүй
М1: тэнгэр дуугархад яах вэ дээр үед юу гэдэг байсан бэ
Х1: бурхан өршөө л гэдэг өөр юм хэлэхгүй
Оросоор ярив
М1: за тэр цахилгаа луу амьтантай холбоотой юу холбоо байхгүй юу
Х1: холбоо байхгүй
М1: дээр үед хүмүүс юу ярьдаг вэ
Х1: үгүй луу муу ярьдаггүй ш дээ угаасаа
М2: тэнгэр дуугарна ш дээ тэгэхэд одоо луу яаж байна ингэж байна гэж ярьдаг байсан уу
Х1: тийм юм байхгүй ээ нээх тийм юм ярьдаггүй л байсан
М1: аан нар сар хиртэх үед хүмүүс юу хийдэг байсан бэ
Х1: нар сар хиртэхэд чинь мэдэхгүй ээ манай энд чинь нар хиртэж байна сар хиртэж байна гэж ярьдаггүй л байсан
М2: нар хиртэхийг та харсан уу
Х1: хараагүй
М2: сар хиртэх
Х1: үгүй
М1: аан сар хиртэх
Х1: алийг нь ч хараагүй ээ
М1: тэгээд долоон өвгөнд шөнөд цай өргөдөг үү долоон бурханд
Х1: байхгүй тийм юм мэдэх ч үгүй бид нар чинь
Оросоор ярив
М1: та бага байхад ямар тоглоом тоглодог байсан бэ
Х1: бид нар ч яахавдээ жаахан байхад чинь нөгөө нэг тэвэг их өшиглөдөг л байсан
М1: тэвэг яаж хийдэг вэ
Х1: хонь ямааны арьсанд хийгээд ингээд цоолоод чулуугаар хийгээд тугалага хийгээд тэгээд өшиглөдөг байсан
М1: шагай тоглодог байсан уу
Х1: шагай нясалж тоглоно шүүрч тоглоно
Оросоор ярив
М1: морь уралдуулдаг уу
Х1: уралдуулна дөрвөн бэрхээр хаядаг байсан
М1: алаг мэлхий тоглодог байсан уу
Х1: алаг мэлхий тоглодоггүй
М1: шагай ямар улиралд тоглодог байсан бэ хавар юм уу намар юм уу
Х1: хавар намар хамаагүй тоглох үедээ бид нар тойрч сууж байгаад тоглодог байсан
М2: аль улиралд тоглодог байсан
Х1: зуны улиралд сайхан тоглоно ш дээ бид нар жимс ногоотой тэр үед чинь тойрч сууж байгаад майхан савандаа орж байгаад тэгээд тоглодог байсан
М1: өвөлд яах уу
Х1: өвөл тоглохгүй нээх зав ч гарахгүй хүйтэн юм чинь манайд чинь цас их орно ш дээ
Оросоор ярив
М1: ондоо тоглоом байсан бэ
Х1: ондоо тоглоом нээх байхгүй ээ гол дээр очиж кокей их тоглодог байсан
М2: Хоккей голын мөсөн дээр
Оросоор ярив
М1: хуруугаар тоглодог байсан бэ гарын таван хуруу нэр нь хэн бэ яаж нэрлэдэг вэ
Х1: гарын таван хуруугаар нээх тоглож үзээгүй бид нар
М1: нэр нэр хэлээч гарын таван хурууны нэр
Х1: ингээд эрхий хуруу, дунд хуруу, ядам хуруу, нанчид өргөдөг хуруу гээд нанчид өргөнө гэдэг чинь архинаасаа дээжийг нь авдаг хуруугаа дүрж байгаад өргөдөг ш дээ
Оросоор ярив
М1: энэ яасан
Х1: энэ чигчий хуруу, эрхий хуруу, ядам хуруу, дунд хуруу, долоовор хуруу
Оросоор ярив
М1: нанж өргөдөг хуруу
Х1: тийн нанчид өргөдөг хуруу чинь одоо энэ хуруугаараа өргөдөг ш дээ
М1: нанж өргөдөг хуруу нь ямар хуруу
Х1: энэ чинь ядам хуруу гэдэг
Оросоор ярив
М1: нанж гэж юу вэ
Х1: нанчид өргөдөг хуруу архи мархиа дээжээ өргөдөг юм биш үү
М2: нанчид гэдэг чинь архи гэсэн үг үү
Х1: тийн
М1: яаж хийдэг вэ
Х1: айлын юу муунд архи өгдөг ш дээ тэгэнгүүт нь заавал хуруугаа дүрж байгаад өргөдөг
Оросоор ярив
М1: аан энэ хурууг барваадай гэж хэлэхгүй юу бадантуяа
Х1: эрхий хуруу л гэдэг ш дээ
М1: аан бадантуяа сонсоогүй юу
Х1: үгүй
М1: бадантуяа охин хатан сонсоогүй юу
Х1: сонсоогүй
Оросоор ярив
М1: та тэгээд танай эмээ өмбөө хэлэхгүй юу мэдэхгүй өмбөө гөгөө нажин тийм юм сонсоогүй юу
Х1: үгүй сонсоогүй
Оросоор ярив
М1: жирэмсэн эмэгтэй байвал жирэмсэн эмэгтэйд байсан бэ дээр үед та сонссон уу
Х1: мэдэхгүй ээ би тийм юм мэдэхгүй
М1: энд тэмээ сарлаг байхгүй юу энэ нутагт
Х1: тэмээ бол байхгүй сарлаг бол байгаа
М1: сарлаг сэтэр хийдэг байсан бэ
Х1: манай энд чинь мал цөөхөн сэтэр энтр хийдэггүй
М1: галын бурхан тахидаг уу
Х1: үгүй
М1: энд та бага байхад энэ нутагт олон хамниган байсан бэ
Х1: хамниган олон байхгүй ээ 30 гаруй улсууд байгаа тэрнээс олон байхгүй
М1: энэ жаран жилийн өмнө бас бага байсан уу
Х1: тийм
Оросоор ярив
М1: танай аав ээж дайнд оролцсон уу
Х1: оролцоогүй
М1: энд буриад хамниган хэлмэгдсэн үү 30-аад онд
Х1: бараг 30-д хүн хэлмэгдсэн байдаг ш дээ одоо энэ сургуулийн урд талын самбар дээр бичээтэй байдаг
Оросоор ярив
М1: лам хүмүүс буриад хүмүүс ямар хүмүүс байсан бэ
Х1: Буриад улсуудыг баригджил байсан дандаа ламыг нь ч барьсан буриадын юуг нь ч авч байгаа юм мэдэхгүй нэг хэсэг хэлмэгдлээр явж байсан улсууд тэгээд бүгд л байдаг л байсан ш дээ одоо энд нэрсүүд нь бүгд бичээтэй байгаа баривчлагдсан улсууд одоо тэр сургуулийн урд талын самбар дээр бичээтэй байгаа бүгд
М1: энэ социализмын дараа тэр хүмүүсийн тухай юу ярьдаг байсан бэ энэ хэлмэгдсэн хүмүүс
Х1: хэлмэгдсэн зарим нь гарч ирсэн л гэдэг зарим нь тэгээд тэр шорондоо үхсэн л гэж ярьдаг ш дээ
М2: тэр хүмүүсийг чинь одоо 90 оноос хойшоо цаг яагаад тэр хүмүүсийг цагаатгаж
Х1: цагаатгаж гарч ирсэн л гэсэн заримыг нь тэр чигээр нь цаашаа шоронд явж өнгөрсөн л гэдэг одоо тэр сургуулийн урд самбар дээр бичээтэй байдаг тийм тийм улс хэлмэгдэж байсан гээд
Оросоор ярив
М1: та бага байхад тэнд орон сууц байсан бэ эсгий гэр үү модон байшин уу
Х1: манайх малтай би бага байхад чинь эсгий гэртэй байсан
Оросоор ярив
М1: ямар хоол хийдэг байсан бэ
Х1: ямар хоол хийхэвдээ бид нар чинь одоо цуйвангаа хийж иднэ, лавшаагаа хийж иднэ, будаатай хоол моол хамаагүй иддэг байсан
М1: хамниган хоол хийдэг байсан бэ буриад хоол
Х1: үгүй манайхан чинь одоо өөрсийнхөө нутгийн хоолынг л хийж тэр чинь шөлтэй хоол янз бүрийн хоол хийж иддэг байсан
М1: цагаан сард ямар хоол хийдэг байсан бэ
Х1: цагаан сараар одоо бууз л хийнэ ш дээ
Оросоор ярив
М1: буузаас гадна онцгой хоол хийдэг байсан уу
Х1: бууз будаа нөгөө банштай битүүний өдөр чинь нөгөө юутай банштай цай чанаж ууна
М1: за тэгээд тахилга хийдэг зул хийдэг галын бурханд нэг юм хийдэг байсан бэ
Х1: галын бурхан мурхандаа нээх юм өргөдөггүй ш дээ зүгээр тогоотой хоолоо хийгээд гаргахдаа махнаасаа өргөдөг өөр юм байхгүй галын бурхандаа хошного мошногоноосоо хуваагаад тэгээд өргөдөг
М1: энэ цагаан сард
Х1: цагаан сар ялгаагүй
Оросоор ярив
М1: энэ гал холбоотой цээр байгаа юм уу
Х1: байхгүй манай энд тийм юм байхгүй
М1: аан сүү галд хийж болох уу болохгүй юу
Х1: болохгүй
Оросоор ярив
М1: татмин гэдэг хоол та сонссон уу
Х1: мэдэхгүй
М1: ямар хувцас хийдэг байсан бэ таныг бага байхдаа
Х1: намайг бага байхад чинь одоо энэ монгол дээлээ өмсөнө өөр юм байхгүй цагаан сараар шинэ дээлээ өмсөөд л явна өөр юм сольдоггүй
Оросоор ярив
М1: гутал яахав бойтог
Х1: бойтог хамаагүй эсгий гутал энтр тэр чинь хамаагүй одоо энэ үстэй дотортой гутал гэсэн тийм юм байхгүй
М1: та ганц халхаар ярьдаг буриадаар ярьдаггүй хамниганаар ярьдаггүй юу
Х1: ярьдаггүй
Оросоор ярив
М1: заримдаа хүмүүс ярьдаг 21 цагаас хойш малгайгүй гадаа гарахгүй тийм юм сонссон уу
Х1: үгүй
Оросоор ярив
М1: за ахаа маш их баярлалаа
Х1: зүгээр зүгээр та нарт ч баярлалаа
М1: жижиг бэлэг танд
Х1: зүгээр баярлалаа
М1: за маш их баярлалаа
Х1: за баярлалаа сайн явцгаагаарай
М1: сайн сууж байгаарай
Х1: аян замдаа сайн яваарай
М1: энд одоо хамниган хүмүүс мэдэхгүй юу
Х1: мэдэхгүй ээ
М1: за