Ариуна, хамниганка интервью

Информанты:

Төгсөө

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Видеозаписи
Bugant Ariunaa ZOOM0104_LR.WAV 20 минут М1: Ерөө хүртэл хэдэн цаг Х1: Ерөө хүртэл одоо саяны хэлсэн замуудаар л явна ш дээ Оросоор ярив М2: чи тийшээ яваад манай хүмүүстэй таван үг солиод байхаач чамайг судалж яваа хүмүүс гэнээ инээв Оросоор ярив М1: за эгчээ бид оросоос ирсэн Х1: би орос хэл мэднээ М1: хаанаас Х1: өөрөө сургуульд сурч байхдаа сурсан юм ер нь бол ойр зуурын хэллэг ярьна М1: аан сургуульд сурсан Оросоор ярив М1: энэ миний хүү математик Оросоор ярив М1: таны нэр Х1: миний нэр Ариунаа М2: Алтай ярьсан уу Мөнхбат ярьсан уу Х1: аль Алтай аан Мөнхбат ярьсан М2: эхнэр нь Алтай тэ Оросоор ярив М1: аавын нэр Х1: Цэнгэнбаяр М1: ээжийн нэр Х1: Оюунцэцэг М1: ямар омог ээжийн Х1: хамниган одоо Цагаан-Үүр талаас үүсэлтэй одоо бид нарын эмээ Бадам буриад гээд хүн байсан Цагаан-Үүрд сая 2019 онд ургийн баяраа хийсэн Цагаан-Үүрээс гаралтай буриадууд Цагаан-Үүр сум чинь хилийн зааг дээрээ ш дээ мэдэх үү М1: туурь байна биш үү М2: биш Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум Оросоор ярив Х1: Цагаан-Үүрт буриадууд их суурьшсан Оросоор ярив Х1: манай хамаатнууд ер нь тэнд их байгаа Оросоор ярив Х1: ургийн баяраа хийгээд одоо 3 жил болж байна Оросоор ярив Х1: тэгээд сургууль төгсөөд Сэлэнгэ аймагт ирсэн Оросоор ярив Х1: эмээ бол аялга нь цэвэр буриад хүн байсан бид нар заримдаа ойлгодоггүй байсан Оросоор ярив М1: жишээлбэл ямар үг Х1: жишээлбэл одоо мэдэхгүй байна бага байсан болохоор сайн мэдэхгүй байна манай эмээ тийм сонин буриадаар ярьдаг хүн байсан юм М1: танай эмээ өмбөө хэлэхгүй юу Х1: аан тэгж хэлдэг байсан яг тэгж хэлдэг байсан зарим үгийг нь сайн ойлгодоггүй олон жил өнгөрсөн болохоор сайн мэдэхгүй байна М1: өлпөнө, дөргөнө мэдэхгүй юу Оросоор ярив Х1: одоо заримыг нь сайн санахгүй байнаа бид нарыг буриадаар загнадаг байсан М1: гөгөө гэж хэлэхгүй юу Х1: үгүй ээ санахгүй байнаа өмбөө гэж бол хэлдэг байсан зарим үгийг нь сайн санадаггүй ээ олон жил болсон одоо бараг 30 жил болсон байна за одоо энэ Хүдэр суманд манай хамаатнууд буриадууд бий М1: хамниган юм уу Х1: хамниган буриад манай яг ах дүү хамаатан садангууд байгаа М1: настай хүмүүс байгаа юм уу Х1: настай хүмүүс одоо тун цөөхөн ер нь дээд нас нь л 60 мар 50, 60-тай хүмүүс М1: аан утас нь байгаа Х1: Хөвсгөлөөс энд нүүж ирээд удсан М2: утас нь М1: утасны дугаар байгаа юм уу Х1: аан утасны дугаар байгаа за би ах дүү нартайгаа ярьж байгаад өгье асууж байгаад өгье хамаагүй дугаар өгөхөөр бас уурлаж магадгүй яръя би яриад ийм ийм хүмүүс энд явж байна гээд хэлээд өгье М1: зааза Х1: одоо миний паспортны юу харах уу М1: аанхан Х1: Мөнхжаргал аа нөгөө нөтний цүнхнээс паспорттой юу аваад ирдээ Оросоор ярив Х1: тэгээд одоо ямар зорилготой яваа юм та хэд ер нь М1: бид хамниган хэл, соёл, хэл аялгуу сонирхож байгаа тийм зорилготой Х1: аан тэгээд Мөнхбат багшаар асуулгаж ирсэн байх нь тэ Мөнхбат багш орос хэлний багш ш дээ би бид хэд сая ийшээ Байгал руу гараад Байгал нуур очиж үзээд тэнд баахан оросуудтай танилцаад нөгөө хэл мэдэж байгаа болохоор орос гэр бүл мүлүүдтэй танилцаад М1: Оросод хамаатнууд байгаа юм уу Х1: байхгүй өөрөө нөгөө сонирхолтой болохоор би чинь аягүй ойлгоод юу яахаар оросуудтай их ойр байдаг юм Монголчууд чинь нөгөө ер нь мэдэхгүй фейсбүүк дээр манай юу яасан ургийн баяр маярын бичлэг мичлэг байгаа л даа М1: танд фейсбүүк байгаа юм уу Х1: фейсбүүктэй тийн уг нь хэрэглэхгүй байя гэж бодсон одоохондоо хэрэглэж байгаа удахгүй инстеграм болгоноо сонин ингээд ёс үндэсээ хайгаад хүмүүс ирдэг юм байнаа М2: хамниган хэл Х1: аанхан хамниган хэл Оросоор ярив М1: зураг авч болох уу болохгүй юу Х1: болохгүй М1: заа зүгээр зүгээр баярлалаа энэ Хэнтий, Дорнодод олон хамниган байгаа юу харин энд паспорт дээр бүгд буриад Х1: буриад гэж бичсэн М2: хамниган биш Х1: тийн М1: бид бага байхдаа сургуульд хүүхдүүд шоглосон доромжилсон тийм болохоор бид хамниган болоод буриад халх болсон гэж хэлсэн энд тийм юм байхгүй тэ Х1: тийм юм байхгүй бид нарт тийм дайрлага ирж байгаагүй ер нь тэр үед ч нэг их тийм айхтар яс үндэс мүндэс гэж үзээд байдаггүй ер нь бол би өөрийнхөө эмээгээс асуугаад л би ямар үнэдстэн бэ гэж асууж байгаад л өөрийнхөө эмээгээс асууж байгаад хэлүүлж байгаад паспорт дээрээ бичүүлсэн байхгүй юу тэгж бичүүлсэн гэснээс би өөрөө санаагаараа бичүүлэхгүй л дээ паспорт дээрээ ингэж хэлээд бичүүлсэн байхгүй юу М1: яагаад эмээгээс аавын омог Х1: манай өвөө чинь энэ Өвөрхангай чиглэлийн хүн манай эмээ бол цэвэр Цагаан-Үүр чиглэлийн хүн байхгүй юу яг Цагаан-Үүрээс гаралтай ээж нь буриад хүн ах дүү нар нь тэр чигээрээ Ууган голын буриадууд гээд тийм голын буриад үндэстнүүд хоорондоо суусан байхгүй юу тэгээд нийлээд суусан тэгээд би яахав эмээгээсээ асуусан манай өвөө эрт өнгөрчихсөн манай эмээ чинь өөрөө яс үндэстнээ хамниган гаралтай шүү гээд их ярьдаг байсан тэгээд би паспортоо бичихдээ яг эмээгээсээ өөрөөсөө асуугаад хамниган үндэстэн шүү тэгж бичүүлнэ гээд бичүүлсэн байхгүй юу паспорт дээрээ сүүлд энэ юу яахад бичдэг болсон ш дээ тэ эхний паспорт дээр бол байхгүй М1: за сонирхолтой ш дээ танай эмээ ямар домог момог яриагүй юу Х1: ер нь ярьж байсан би одоо сайн санахгүй нь ээ ах дүү нараасаа асуувал мэдэж магадгүй их л юм хэлдэг байсан би сайн санахгүй байна М1: бид магадгүй Ерөө очоод Хүдэр лүү өнөөдөр биш маргааш магадгүй Хүдэрт танай хамаатнууд байгаа Х1: тийн байгаа М2: ярьж өгөх үү Х1: тэгье би ярьж өгье тэгээд ах дүү нараасаа зөвшөөрөл авъя М1: одоо ингээд зөвшөөрхийн бол бид нар Биндэр гараад явчихдаг юм билүү гээд байхгүй юу Х1: би оройхон яръя та надаа дугаараа өгчих М1: одоо ярьчих юм бол бид нар одоо гарах гээд байхгүй юу бид нар Х1: одоо яах юм болоо одоо ч ажил төрөлтэй л байгаадаа тэр хүмүүс оройхон гэр бүлээрээ цуглаад ирэхлээр нь ярьж болно 4, 5 айл байгаа яг хэлж мэдэхгүй байна Оросоор ярив Х1: Ерөө засмалтай асуудалгүй М1: аан засмалтай тэгээд эхлээд Ерөө ороод тэгээд Хүдэр яваад тэнд хүнтэй уулзаад тэгээд буцна М2: Ерөөгөөс Хүдэр хүртэл засмалтай юм уу Х1: тийм асуудал байхгүй М1: сайн байна Оросоор ярив М2: та зарим үг мэдэхгүй юу Х1: мэдэхгүй байна ах дүү нараасаа асууя өмбөө мөмбөө гэж бол мэдэж байна Оросоор ярив М1: за одоо тэгээд би явлаа маш их баярлалаа Х1: за тэгээд та хэд холбоотой байх юм уу судлаад яваад байх юм уу М1: фейсбүүкээр тантай холбогдоно Х1: монгол дугаар байхгүй юу М1: байгаа Х1: холбогдоно