Дэмбэрэлийн Ганболд интервью

Информанты:

Дэмбэрэлийн Ганболд

Место:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Ероо Ганболд ZOOM0107LR-0001 1 цаг 2 минут + ZOOM0107LR-0002 43 минут = НИЙТ: 1 цаг 45 минут М1: За таны алдар нэр хэн бэ Х1: Ганболд М1: аавын нэр Х1: Дэмбэрэл М1: энэ жижиг микрофон танд зүүж болох уу Х1: болно М1: бид та хамниган юм уу та энд төрсөн бэ Х1: хамниган би Зүүнхараад төрсөн М1: Сүхбаатарт уу Х1: Сэлэнгэ Зүүнхараад төрсөн миний төрсөн нутаг М1: Сүхбаатар хотод Х1: Зүүнхараад М1: аан Зүүнхараад төрсөн танай аав, ээж бас хамниган уу Х1: манай ээж халх аав хамниган манай аав бол энэ Бэрлэгийн Цагаан тохой одоо энэ манай Монголын зүүн хөвчийн л буриаддаа М2: Бэрлэгийн тохой гэж Х1: Цагаан тохой гэж одоо алтны уурхай ороод ухаад дууссан юм байналээ Бэрлэг Ялбаг мэдэх үү М2: мэдэхгүй ялбаг гэхээр чинь сонсоод явчихлаа шүү Х1: одоо энэ Ерөөгийн эх гэх юм уу даа Ерөөгийн арагшаа хонин нуга муга гээд байдаг ш дээ дандаа хамниган буриадууд тэнд нутаглаж байсан М1: энэ хамниган нутаг уу Х1: хамнигадуудын нутаг ш дээ Оросоор ярив М1: танай ээж халх аав хамниган аан ямар омогтой ямар овог Х1: овгийг нь би асууж байсан юмаа 90 онд 96-97 оны үед билүү овог тогтоох юм явагдсан юм тэгэхэд би асуухад бэрлэг ялбагийн миний аав ямар овгийн хүн бид нар чинь мэдэхгүй ш дээ энэ Мангууд овог гэж ярьж байсан Оросоор ярив Х1: Мангууд овогоо бол аваагүй л дээ манай ах чинь төрийн дархан Алтангэрэл гэж хүн байдаг манай аав чинь өөрөө бас гарын их уртай хүн байсан тэгээд ах маань дархан хийдэг болохоор дархчууд гэдэг овог авъя гээд М2: төрсөн ах нь дархан хийдэг хүн Х1: Миний хүүгийн бүтээл Оросоор ярив М1: Таны хүү дархан уу Х1: дархан миний хүүгийн хийсэн юм зураг хөргийг нь авбал ав Оросоор ярив Х1: миний утсыг аваад ир миний хөгшин Х2: Тэр жааз нь бас анхных нь бүтээл Х1: энэ миний хүү миний хүүгийн хийсэн юм Х2: одоо нөгөө 2022 оны Монголын шилдэг дархан гэдэг Оросоор ярив Х1: за би хийсэн бүтээлүүдийг нь үзүүлнэ ээ тэр бас хэрэг болох байх Оросоор ярив М1: за яасан сайхан юм бэ та аав ээжээс хэдүүлээ Х1: би наймуулаа одоо зургуулаа байдаг хоёр нь нас барсан юм Оросоор ярив М1: та хамгийн том юм уу Х1: би хамгийн бага нь миний дээр 3 эгч 4 ах байсан хоёр ах нас барсан М1: Бүгд зүүн хараад төрсөн үү Х1: бүгд зүүнхараад төрсөн эд нарыг ингээд гүйлгээд үзээрэй энэ ерөнхийлөгч Хүрэлсүхээс 2022 оны шагнал юм байна М1: аавын бахархал Х1: энэ нөгөө Хүрэлсүхээс энэ нөгөө дархчуудын юу нөгөө тэмцээн юм уу юу ч юм мэдэхгүй ээ тийм юманд түрүүлээд тэргүүн байрыг нь авсан одоо тэр хутга нь энд байгаа энэ хутга Оросоор ярив Х1: гэхдээ энэ гангаар хийсэн хутга гангийн дархан юугаар хийсэн юмнууд бол байгаа зөндөө байгаа М1: аан тэр ганцаараа хийсэн эсвэл шавь нартайгаа хийссэн үү Х1: ганцаараа одоохондоо арай нэг шавь мавь авах болоогүй гэж байналээ эндээс хойш гүйлгээд үзээрэй миний хүүгийн хийсэн бүтээлүүд байдаг юм гүйлгээд үз Оросоор ярив М1: гоё маш гоё мундаг хүн ш дээ Х1: үзвэл одоо зөндөө байгаа миний хүүгийн хийсэн юм М1: тэр яаж дархан болохоор шийдсэн Х1: Миний том ах төрийн дархан хүн байдаг Алтангэрэл гэж хүн байдаг тэрний шавь нь байхгүй юу удам дамжсан дархчуудтай тийм айл л даа бүтээлүүд нь зөндөө байгаа Оросоор ярив М2: ах би нэг барьж үзье М1: энэ юу вэ Х1: энэ миний аав хэрэглэж байсан миний аавын аав хэрэглэж байсан морь чөдөрлөдөг Оросоор ярив Х1: миний мэдэхийн 3 дахь үедээ явж байна тэрнээс цааш нь би мэдэхгүй дан ясаар хийсэн Оросоор ярив М1: ясаар хийсэн тэ Х1: эврээр хийсэн ямааны эврээр ямаа мэдэх үү энэ одоо анчин хүний ганзагын уяа би бас залуудаа ан хийдэг байсан Оросоор ярив М1: хамниганаар юу гэдэг вэ энэ юм та мэднэ үү Х1: ер нь бол хамнигадууд чинь анчин овгийн л улсууд л даа энэ зүүн хөвчийг л эзэгнэж байсан дан ангаар одоо амьдрал ахуйгаа залгуулж байсан тийм л улсууд М1: та хамниган хэл мэднэ үү Х1: хамниган хэлээ би мэдэхгүй ээ миний аав намайг бүүр жаахан байхад хамниган хэлээр ярьж үзүүлж байсан гэхдээ би мэдэхгүй ерөнхийдөө бол буриад хэл М1: ганц нэг үг мэднэ үү хамниганаар Х1: ерөнхийдөө бол буриад хэл л дээ Оросоор ярив Х1: одоо манай аавын хамаатнууд энэ танай оросод байдаг гэсээн орост очиж үзээгүй М1: хаана орост Х1: Чет мэтээр байдаг юм уу хаагуур байдаг юм мэдэхгүй ямарч байсан орост байдаг Алтай малтай руу байгаа юу Оросоор ярив М1: Тарвалжи, урьхан, парти мэднэ үү могойтой тийм газар яваагүй юу энэ Четийн дэргэд хамниган тосгон байгаа могойт, тарвалжи , урьхан, парти Х1: би очиж үзээгүй болохоор мэдэхгүй ямарч байсан миний аавын хамаатангууд ах дүү нар байгаа гэж сонссон Оросоор ярив М1: танай аав, өвгөн өвөө, эмээ оросоор ирсэн тэ Х1: тэрийг бол мэдэхгүй ямарч байсан миний аав бол төрсөн нутаг бол Бэрлэг Ялбаг чухам хаанаас ирж суурьшсан буриадууд юм мэдэхгүй ямарч байсан энэ нутгийн л улсууд М1: энэ чөдөр тэ Х1: энэ морь чөдөрлөдөг чөдөр М1: тэгээд шөнө байвал энэ чөдөр байдаг Оросоор ярив М1: аан сонирхолтой ш дээ та ямар ажил хийдэг байсан бэ одоо хийж байна Х1: би 90 оноос өмнө Монголын геологит байсан М1: геологист манай аав, ээж геологи байна Х1: Дарханд Орос Монголын хамтарсан экспидец гэж байсан тэнд ажиллаж байсан яг Алтны чиглэлээр нөөц тогтоолтоор ажиллаж байсан тэгээд зах зээлд ороод оросууд буцсан татан буугдсан тэгээд тэрнээс хойш ажил хийгээгүй хувиараа тэгээд л М1: та геологич байсан тэ аан энд Буганд алтны уурхай тэ тэгээд энд алтан нинжа байгаа тэ Х1: байсан би өөрөө нинжа хийсэн ш дээ тэрнээс хойш зах зээлд ороод жинхэнэ нинжа гэдэг чинь болсон ш дээ Оросоор ярив М1: нинжа энэ маск хийдэг тэ Оросоор ярив Х1: нинжа гэдэг чинь яахавдээ нөгөө мэлхий нинжа гээд кино байдаг ш дээ нинжа нар угаадаг түмпэнгээ үүрээд явахаар мэлхий нинжа шиг харагддаг байхгүй юу тэгээд нинжа гэж нэрлэсэн байх Оросоор ярив М1: тэгээд алтны нинжа яах уу Х1: бид нар чинь одоо 30 метр гүнд орно шдээ хамгийн дээд тал нь 32 метрийн гүнд орж байлаа тэгээд л доогуур нь ингээд огтоно шиг ухаад явчихна ш дээ Оросоор ярив М1: тэгээд энэ орос явж монгол явч байсан уу Х1: байсан ш дээ би 90 оноос өмнө Орос Монголын хамтарсан экспидец гэж байсан дандаа алтны нөөц тогтоолтоор өрөмдлөг хийж нөөц тогтоодог тийм л ажил хийж байсандаа би өрөмийн ажилчин хийж байсан усны машины жолооч хийж байсан дизельчин хийж байсан зөндөө л ажил хийж байсан Оросоор ярив М1: за тэгээд энэ уламжлалд Монгол уламжлалын дагуу газар малтах буруу юу Х1: яг монгол уламжлалаар болохгүй ш дээ лус савдаг хилэгнэнэ мэлэгнэнэ гэдэг одоо бол тийм юм байхгүй болчихсон М1: одоо тэгээд яах вэ Х1: хүн амьдархын эрхэнд зах зээлд ороод монголчууд чинь их ядуурсан ш дээ маш их ядуурсан бид нар үр хүүхдээ тэжээхийн тулд ухна ш дээ ухгүй гээд яах юм Оросоор ярив М1: тэгээд лусын хорлол яах вэ Х1: ядуу хүнд лусын хорлол үйлчлэхгүй баячуудад бол үйлчлэнэ Оросоор ярив М1: энэ нэг ёс заншил байгаа жишээлбэл би алт хайхаар явна тийм учраас олох уу олохгүй юу аль нэг ёс аль нэг билэг байгаа юм уу явж байх хооронд тийм байна уу Х1: би өөрөө геологид явдаг болохоор арай өөр л дөө тэр чинь дан алтны чиглэлээр ажиллаж байсан ямар үе давхаргад нь алт байна байхгүй гэдгийг би өөрөө мэддэг зүгээр энгийн хүн бол хаана алт байгааг мэдэхгүй ш дээ зүгээр явцын дундуур сурна эхэлж байгаад л сурна тийм л байсан Оросоор ярив М1: жаахан ойлгоогүй та дахиад хэлдээ М2: хамгийн сүүлд юу гэж хэллээ Х1: яахав зүгээр М1: би ийм юм асуусан та ашигт малтмал хайж байгаа тэгээд энэ ажлын өмнө ёс байгаа юм уу Х1: би тэрийг чинь ярих гээд байгаа би нөгөө мэдлэгээ эхэлж ярьчихаад дараа нь тэр ёс заншилаа яръя гэж бодохгүй юу тийн М2: эхлээд өөрийнхөө мэдлэгээ яриад дараа нь ёс заншилын талаар яръя гэнэ Х1: яахав бид нар нөгөө ерөнхийдөө монголчууд чинь уул усаа шүтдэг ш дээ яахав сүүлийн үед нөгөө ч яахав лам нарыг тоодоггүй ш дээ энэ худлаа байхгүй юу лам шүтээд баяжчихсан хүн байхгүй биздээ би лам шүтээд баяжсан хүн гэж ерөөсөө сонсоогүй бид бол хангай дэлхийгээ шүтэж л амьдардаг лам бөө мөөгөө шүтдэг шүтлэг байхгүй зөвхөн хангай дэлхий аав ээжийгээ шүтдэг Оросоор ярив Х1: тэгэхээр уул тэнд байгаа тэн дээр чихэр сайхан өргөнө сүүтэй нь сүүгээ өргөнө архитай нь архиа өргөөд тэгээд ууна тэгээд л болоо лус савдгаасаа гуйна одоо алт эрдэнэс хайрлаачээ гэж гуйна тийм л ёс заншил мэддэг Оросоор ярив М1: тэгээд лус савдаг тусалдаг тэ Х1: туслана та нар бурхан шүтдэг үү Христ шүтдэг үү та нар католик шашинтай юу ямар шашинтай М1: би Христийн шашинтай Х1: яг л тэрэн шиг адилхан М1: шүтлэгийн хувьд бол гэхдээ би бол нөгөө буддын шашин машин нэг их тоодоггүй тэр бол нэг их сонин биш яагаад гэвэл Манжууд Монголчуудыг номхотгохын тулд Төвөдөөс оруулж ирсэн шашин Монголчуудын тархийг угааж номхон хүлцэнгүй болгохын тулд би тэгж түүхээс уншиж байсан тийм учраас би буддын шашин нээх шүтэхгүй яахав монголчууд бол угаасаа бөө мөргөлийг шүтдэг л улсууд ш дээ би бол бөөг нээх шүтэж үзээгүй гэхдээ хангай дэлхийгээ л шүтдэг эцэг эхээ шүтдэг тэгээд л болоо Оросоор ярив М1: За тэгээд хангай дэлхийн эзэд бөө мөргөлтэй холбоогүй Х1: аан холбоотой байх би тэрийг сайн мэдэхгүй л дээ өөрөө тэр бөө мөргөл лам хуврага гэж явдаггүй болохоор М1: тэгээд овоон дээр тахилга хийдэг Х1: овоон дээр бол яахав бид одоо өөрсдийнхөө бодож санаснаа гуйгаад л сүүгээ өргөөд л архиа өргөөд л тэгээд л тахилгаа хийнэ ш дээ М1: жил болгон лам ном уншдаг тийм юм байгаа юу овоон дээр та оролдоггүй Х1: би тийм юм ерөөсөө тоодоггүй тэр бол худлаа Оросоор ярив М1: хангай дэлхий таны ойлгохоор юу вэ та юу гэж бодож байна вэ Х1: мэдээж би олз омог олохлээрээ хангай дэлхий надад харамгүй өглөө л гэж ойлгодог ш дээ тийн тэрнээс бол би за яахав лам хуварга шүтээд баяжчихсан юм бол байхгүй би шүтдэггүй учраас баяждаггүй байх аль эсвэл шүтдэг улс нь баяжчихсан юм болов уу баяжаагүй байхаа гэж боддог юм даа шүтдэг улсууд зөндөө байдаг лам хуваргыг тэд нар яг над шиг л амьдарч байгаа надаас дээшээ гараагүй тэгэхлээр би худлаа гэж боддог юм дээр хөх тэнгэр эцэг доор эх дэлхий бидний эх тийм биз бид бол газар дэлхийн хүүхдүүд тиймээ Оросоор ярив М1: за тэгээд ан хийдэг байсан тэ ямар ан хийдэг байсан бэ Х1: аан таарсан ангаа л ална ш дээ М1: жишээлбэл Х1: гахай, гөрөөс миний алахыг цээрлэдэг юм гэвэл миний аав ерөөсөө тийм ан битгий алаарай гэж захисан юм болвол баавгай, буга хоёрыг битгий алаарай гэж захисан миний аав өөрөө анчин хүн маш олон баавгай алсан үхэхээсээ өмнө ганц захисан юм тэр баавгай алвал алахаар надад зөндөө ойрхон таарч байсан би ерөөсөө алаагүй Оросоор ярив М1: танай аав олон олон баавгай алсан учраас тийм учраас та баавгай алахгүй тэ Х1: яагаад гэвэл миний аав чинь найман хүүхдийг тэжээх гэж маш их олон ан хийж байсан тэгээд үхэхээсээ өмнө намайг баавгай, буга битгий алаарай гэж захисан төлөөс нь өндөр байдаг юм байналээ маш их зовж үхсэн миний эцэг тийн Оросоор ярив М1: энэ маш их зовсон энэ савдагтай холбоотой гэж та бодож байна вэ Х1: үгүй ээ тэр амьтны нэхэл хатуу юм байна гэж ойлгосон амьны нэхэл тэр баавгай олон баавгай алсан тэрний амьны нэхэл гэж байдаг юм байна аа М1: нэхэл гэж юу вэ Оросоор ярив М2: нэхэл гэдэг чинь энэ сүнсэн биеээрээ одоо тэр алуулсан баавгайн сүнс өшөөтэй байнаа гэсэн үг Х1: нэхэл хатуу байнаа л гэсэн үг Оросоор ярив М2: хараад гэх юм уу одоо Оросоор ярив Х1: яахавдээ тэр амьтан намайг алчихлаа одоо юу гэдэг юм тэр сүнсний л талын тийм юм байдаг юм байна лээ М2: хараал л гэсэн үг тэгээд тэр хүнийг зовооно гэсэн үг тэрийг нэхэл хату гэж ярьна Оросоор ярив М1: нэхэл хатуу Х1: тийн яагаад гэвэл манай аав хэвтэрт ороод жил болсон тэгэхэд нь яахав бид нар хүүхдүүд яахав манай эгч мэгч чинь жаахан бөө мөө гэж гүйдэг байхгүй юу тэгээд үзүүлсэн чинь их олон хар амьтан алсан байнаа амьных нь нэхэл байна гэсэн Оросоор ярив М1: ямар хар амьтан Х1: хар амьтан нь баавгай л байхгүй юу баавгай, буга манай аав бол ер нь бугыг алдаггүй хайрладаг байсан буга алж байгаагүй тэгээд л тэгж ярьдаг тэгээд алж байгаагүй М1: буга хараалтай амьтан юм уу М2: өөрөө хайртай Х1: өөрөө шүтдэг байхгүй юу тийн одоо нэг ёсны хайрладаг шүтдэг л амьтан нь байхгүй юу М2: бугыг өөрөө шүтдэг гоё амьтан энийг алахгүй гэсэн гэнээ тэгээд хүүгээ битгий алаарай бугыг Оросоор ярив М1: тэгээд ондоо амьтан алж болох уу болохгүй юу Х1: болноо миний гол алж байсан амьтан гахай байна гөрөөс байна чоно үнэг байна одоо энэ нохой бэлдээд л байна намар ан тавих гээд тайга бүр Хэнтийн Баян-Адаргаас авчирсан Оросоор ярив М1: та нохой яаж сонгосон анч нохой яаж сонгосон Х1: энэ чинь одоо зургаан сартай гөлгөн нохой анчин нохойны төл авахгүй юу М2: зулзага Х1: одоо гөлөг худалдаж авсан М1: олон гөлөг байвал тэгээд энэ гөлөг сайхан анчин нохой болноо гэж та яаж гөлөг сонгодог вэ Х1: гөлөг сонгоогүй л дээ маш сайн нохойны гөлөгнөөс л Хэнтийгээс захиулж авчирсан байхгүй юу Оросоор ярив М1: тэгээд тэнгэрийн нохой тийм юм сонссон уу та анчин нохойн гөлөг сонгох үед энэ гөлөг сайн болно энэ гөлөг муу болно тэгээд энэ муу гөлөг шидээд тэнгэрийн нохой болоорой гэж хэлдэг тийм юм дуулаагүй юу Х1: аан тийм юм хальт сонсож байсан энэ анчин буриадуудаас тэгэхдээ би тийм юм үйл хийж үзээгүй Оросоор ярив Х1: одоо нэг жингэртээ 6 юм уу 7 гөлөг гарлаа ш дээ тэгээд намар том болгож байгаад чононд тавьдаг юм байна л даа яг зоригтой нь одоо сайн анчин болох гөлөгнүүд чонотой ноцолддог зориг муутай нь буцдаг юм гэнэлээ тэгж л сайн нохойгоо ялгаж авдаг М2: нэг эхийн гөлөгнүүд байнаа 5-6 гөлөг тэгээд чоно руу тавьна бүгдийг нь чоно руу дайруулна зоригтой нь очоод чонотой ноцолдоно зориггүй нь буцаад ирнэ чоноосоо айж байгаа юм М1: айдаг нохой тэгээд яахав М2: тэгээд тэнгэрийн Х1: тийм л байх ер нь бол буудчихдаг гэж сонсож байсан юм аа дор нь устгачихдаг л гэж сонсож байсан Оросоор ярив М1: чоно яахав хээрт явдаг уу хаанаас чоно авдаг М2: бүгдийг нь дагуулж явж байгаад Х1: чононд явна ш дээ маш эрт өглөө эрт явна цас орчихсон сайхан намрын анхны цас ордог ш дээ тэгэхэд л анд явна ш дээ Оросоор ярив М1: аан тэгээд чоно нэрлэж байна уу эсвэл түүний нэр цээртэй юу цээргүй юу Х1: цээргүй ээ М1: хээрийн нохой, боохой хэлдэггүй юу Х1: за яахав боохой моохой гэж ярьдаг л даа М1: ямар тохиолдолд ярьдаг вэ Х1: одоо энд уяатай байгаа М1: юу вэ Х1: одоо миний энэ намрын анд тавих гэж байгаа гөлөг одоо бол зургаан сартай охин гөлөг энэнээс хамгийн гол нь төл авах гэж л авсан Оросоор ярив М1: за тэгээд ан хийсний дараа аль нэг ёс байгаа юм уу шившлэг мэвшлиг Х1: манай өвөг дээдэс бол тийм ёс хийдэг л байсан байх бид нарын хувьд мэдэхгүй л дээ М1: та өөрөө яадаг вэ Х1: 100гр-тай бол хангайд өргөнө тэгээд л болоо М2: архи байвал хангайдаа өргөдөг Оросоор ярив М1: бар бар хангай тийм юм хийдэггүй юу хамниган анчид тийм юм хэлдэг байсан Х1: манай аав бол хамниган хүн би бол тийм хамниган юм мэдэхгүй нээх ёс заншлыг нь мэдэхгүй ш дээ хамниганчууд чинь уусаад дуусчихсан ш дээ яг хамниган гэвэл би байна гэхдээ би хэлийг нь мэдэхгүй ер нь бол аав маань ярьдаггүй намайг жаахан хүүхэд байхад нэг хамниган хэлээр ярьсан яг л буриад талдаа яг л буриадаар л ярьдаг юм байналээ М2: эмээгээ юу гэж дууддаг вэ Х1: нарийн юм бол асууж байгаагүй болохоор мэдэхгүй ш дээ М1: ан хийхийн өмнө ёс байгаа юм уу сайн тавьсан уу Х1: яахав бид нараас өмнөх үеийн анчид бол ёс хийдэг байсан гэсээн би бол мэдэхгүй ш дээ за яахав анд нэг хүнтэй явлаа хоёр хүнтэй явлаа мэдээж 100гр заавал явна тэгээд л хангай дэлхийдээ өргөнө ш дээ ан ав их хайрла олз омог их хайрлаарай гээд л өргөнө М1: юу 100гр М2: архи архийг 100гр гэнэ Х1: манайхан бол архи гэдэггүй 100гр гэдэг Оросоор ярив М1: тэгээд шувуу агнадаг уу Х1: би тийм жижиг юмыг тоодоггүй шувуу мувууг тоохгүй ш дээ М1: сойр мойр, ятуу Х1: үгүй бид нар тийм юм ерөөсөө тоохгүй тийм жижиг ангаар Оросоор ярив М1: хун шувуу Х1: хун мун усны шувуу миний хувьд цээртэй тэд нар бол гоё амьтан ш дээ гоё шувуу байхгүй юу яах юм бэ тэр тэнгэрийн амьтныг бид нар алаад яах вэ Оросоор ярив М1: тогоруу яахав цээртэй юу Х1: тогоруу могоруу алахгүй ш дээ бид нар тэнгэрийн амьтанг алдаггүй юм аа тэнгэрийн шувуу гэдэг байхгүй юу бид нар чинь Оросоор ярив Х1: намайг хүүхэд байхад манай аав ээж загас бариулдаггүй байсан лусын амьтан гээд бариулдаггүй байсан Оросоор ярив М1: аав бариулдаггүй загас та юу Х1: би бол хамаагүй ээ одоо аав байхгүй дээшээ тэнгэрлүү явсан Оросоор ярив М1: за ямарч загас хамаагүй гутар загас, тул загас Х1: одоо нэг тул чинь барих гэхлээр их хориотой болчихоод бас бид нар хамаагүй барьж болохгүй ер нь загас ховордсон маш ховордсон одоо зэвэг голцуу баригддаг линок М1: аан тэгээд загас бол лусын амьтан тэ тэгээд могой яахав Х1: могойтой бол ёстой манайхан харьцахгүй ёстоы лусын амьтан гээд хүрэхгүй ш дээ манай гэрт бол зөндөө орж ирдэг байсан аваачаад ууланд хээр аваачаад тавьчихдаг М1: могой гэрт очвол яах вэ Х1: яахав сайн л гэдэг л дээ лусын амьтан гэдэг толгой дээр нь сүү дусаагаад л тэгээд л аваачаад тавьна Оросоор ярив М1: могойн чуулган таарвал яах вэ Х1: өргөнө юм гуйна шүрэн эвэр гуйна санамсаргүй явж байгаад таарвал бид нар юугаа ч өргөж чадахгүй дээ юу ч өргөх юм байхгүй юм чинь тэгээд л юм гуйгаад л суунадаа М1: юу Х1: могойн чуулган таарвал монголчуудын ер нь хамнигадууд ч гэсэн тийм л ёстой байсан хормойгоо тосоод гуйдаг шүрэн эврээ хайрла гэж гуйдаг байсан гэсэн тэгээд М2: хормойгоо дэвсээд тэгээд шүрэн эврээ хайрла шүр гээд чулууны улаан тийм эврээ хайрла гэж гуйдаг М1: яагаад шүрэн юм бэ Х1: тийм шүрэн эвэр байдаг гэсэн домог л байдаг яг үнэн худлыг нь бол мэдэхгүй хэрвээ тэр шүрэн эврийг аваад хадгалсны хүчинд хэдэн үеэрээ баян явдаг гэж ярьдаг тэгэхдээ тийм юм байдаг юм уу үгүй юм уу би мэдэхгүй үзээгүй юм чинь тэгэхдээ ам дамжсан яриа болохоор үнэнч юм уу гэж боддог тэгэхдээ монгойн чуулгантай тааралдаж үзээгүй л дээ Оросоор ярив М2: шүр гээд ийм өнгөтэй байдаг даа М1: заза болсон шүрэн эврээ хайрла яагаад эврээ Оросоор ярив Х1: энэ бол домог яриа миний урд үед тэр домог байсан л байх гэхдээ би бол могойн чуулгантай таарч үзээгүй хавар намарт л нэг чуулдаг юм гэж сонсож байсан Оросоор ярив М1: аан тэгээд энгэр рүү явж байна энгэр буруу явж байна ямар байна сайн уу муу юу Х1: өвөр лүү орно гэж ярьдаг манай монголчууд одоо би ингээд явж байхад энэ талаас могой орж ирвэл бид нар билэгшээдэг тэр могойг гартал замаар явахгүй нэг ёсондоо тэр амьтан надад олз омог их хайрлах нь гэдэг утгаар хүндэлж эхэлж гаргадаг зогсож байгаад эхэлж хүндэлж могойг гарч гарсан хойно явна бид нар аан хэрвээ буруу явж байвал бид нар буцаад явдаг тэр замаар явахгүй Оросоор ярив М1: замаараа үнэг таарвал яах вэ хамаагүй юу Х1: үнэг таарвал яах вэ ажил төрөл олз омог бүтэхгүй л гэж ярьдаг юм тэгэхдээ надтай зөндөө л таарч байсан би тоодоггүй юм аа тухайн хүний өөрийнх нь шүтлэгнээс л болдог байх үнэг таарвал ажил үйлс бүтэхгүй л гэж ярьдаг юм байналээ улсууд М1: ажил бүтэхгүй Х1: тийн надтай зөндөө л таарч байсан би тоодоггүй болохоор нэх надад юм болдоггүй л юм Оросоор ярив М1: үнэг таарвал юу хийх вэ хөөрхий миний ажил бүтэхгүй аль нэг дом байна уу Х1: би бол тоодоггүй хийдэг улсууд байдаг л байх үнэг зөндөө л явж байдаг ш дээ аль үнэг таархыг тэр гэх билээ үнэг таарсан болгонд л одоо бүтэхгүй нь гээд яваад байвал юу ч бүтэхгүй биздээ М1: та яах вэ үнэг таарвал хамаагүй юу Х1: тэр бол мухар сохор тийм шүтлэгтэй улсууд байдаг юм шиг байналээ М1: энэ Ганзориг чиний найз жолооч үнэг таарвал тэгээд бүгдээрээ машинаас гараад шээгээрэй тэгээд бүх юм сайн байна уу болно гэж хэлсэн тийм юм дуулаагүй юу Х1: үгүй ээ М2: би үнэгийг зүгээр машинтай явж байхад үнэг орж ирнэ ш дээ ба дээлийн өвөр чинь эндээ ш дээ ингэж орж байвал оруулаад л оо олз орох нь М1: буруу тал бол яах уу М2: буруу тал бол ингэж тойроод л гарна ш дээ урдуур нь дайрна ш дээ үнэгний урдуур би гарна эндээс орж ирвэл Оросоор ярив Х1: би бол тоодоггүй юм аа зөндөө л таарч байсан М1: тэгээд хэрээ яасан сайн ёрын муу ёрын хэрээ Х1: хэрээ сайн шувуу ш дээ үс нь харч дотор нь цагаан шувуу байхгүй юу М1: үгтэй хэрээ сайн шувуу ш дээ үс нь харч дотор нь цагаан шувуу Оросоор ярив М1: хэрээ сайн шувуу ш дээ үс нь харч дотор нь цагаан Х1: сэтгэл нь цагаан гэсэн үг Оросоор ярив М1: яасан сайхан юм бэ Х1: зүс нь хар зүрх нь цагаан М2: хүнд муу юм хийхгүй М1: зүс нь хар зүрх нь цагаан сонирхолтой ш дээ тэгээд хараалтай шувуу байна уу Х1: мэдэхгүй тийм юм байдаг юм уу М1: шар усны баяр гэж мэдэх үү анчны баяр хамниган хийсэн баяр М2: хамниган хүмүүсийн баяр Х1: шар усны баяр гэж одоо манайхаар бол юу л байхгүй юу даа одоо нөгөө казакуудын нарны баяр гэдэгтэй адилхан тиймэрхүү л баяр юм байна лдаа би бол сонсоогүй ээ М2: хамниган хүмүүсийн хийсэн хийдэг баяр Оросоор ярив Х1: казакууд яахав нөгөө наурузын баяр нарны баяр ш дээ тэрэн шиг л байхгүй юу тиймэрхүү л баяр юм байна гэж ойлголоо л доо монголын цагаан сар шиг одоо ингээд шинийн нэгэн хоёрон гэдэг ш дээ казакууд бол нарны баяр гэдэг утгаар л 2 сарын 3 сарын 20-н хэдэнд ч билүү гэж л хийдэг ш дээ ерөөсөө л монголын цагаан сар гэдэг шиг тэрэнтэй л адилхан юм би бол сонсоогүй шар усны баяр гэж сонсоогүй М1: гахай агнахад тэр нэг зүйр үг бий би сонссон ийм гахай алвал махтай гахай алдвал бахтай тийм үг сонсоогүй юу Х1: сонсоогүй ээ М2: гахай алвал махтай гахай алдвал бахтай М1: энэ ой модонд ойн хэрэм байгаа юм уу хүдэр олбиг Х1: олби огтоно бий олби гэдэг чинь огтоно л доо нисдэг огтоныг хэлээд байгаа нисдэг хулгана уу тэр байгаа хэрэм бол байгаа М1: энэ олбитой холбоотой дом байгаа юм уу та сонссон уу Х1: би бол тийм дом сонсож сүйд болоогүй ер нь бол зүгээр савны өвчтэй улсууд эмэгтэй хүн сав нь өвдөнө шдээ арьсыг нь эндээ зүүдэг гэсэн Оросоор ярив Х1: арьсыг нь давсаг дээрээ зүүдэг гэсэн М1: энэ ямар учиртай Х1: савны одоо саваар өвдөнө ш дээ одоо хавдар ч юм уу тэ тэгэхлээрээ тийм олби огтоны арьс давсаг дээрээ тавьдаг гэж сонссон зүүдэг гэж тэрнээс өөр бол одоо дом мом мэдэхгүй олби огтонуудын арьсаар л домнож байсан юм шиг тийм юм байна лээ М1: аан хүдэрний арьс яахав Х1: хүдэрний арьс нээх хэрэглэдэггүй ш дээ монголчууд чинь заарыг нь хүдрийн заарын үнэрийг ямарч үнэртэй оролж чаддаггүй байхгүй юу хамгийн тансаг үнэртэй М1: за тэгээд юу хийдэг вэ Х1: үнэртэн хийдэг аан бас эмчилгээнд хэрэглэж л байсан юм шиг байналээ тэрийг нь сайн мэдэхгүй ямарч байсан үнэртэн хийдэг гэхдээ ямарч үнэртэн оролж чадахгүй тийм л тансаг үнэртэй М2: ммм хүдрийн заар гэж ярьдаг тэ Х1: тэрнээсээ болоод энэ хүдрийг чинь алаад бараг дуусчихсан байхгүй юу одоо монголд бол хүдэр их цөөхөн ш дээ ямарч тансаг үнэртнээр тэрний үнэрийг орлуулж чаддаггүй байхгүй юу тийм гоё үнэртэй тэр үнэрээсээ болж л алуулаад дуусч байгаа амьтан байхгүй тэгээд улаан номонд орсон монголд бол дархан цаазтай амьтан байхгүй юу маш цөөхөн байдаг Оросоор ярив М1: аан энэ хүдэрт суманд хүдэр ихтэй юу Х1: нэг талаараа бол ийм нөгөө талаараа бол маш их зовж төрдөг амьтан одоо зулзагаа гаргана ш дээ янзагаа гаргахдаа маш их зовдог хоёр ацтай модон завсраар ингэж орж урагшаа ингэж зүтгэж тэгж төрдөг байхгүй юу хүүхдээ гаргахдаа төрж чадахгүй тэгээд хоёр ацтай модон завсраар орж байгаад урагшаа ингэж зүтгэж гэдсээ шахаж хүүхдээ гаргадаг тийм их зовж төрдөг амьтан тийм учраас манай аав их хайрладаг байсан болохгүй шүү тэр чинь их зовж төрдөг амьтан гэж хайрладаг байсан яахав зүгээр эр хүдэр нь заартай гоё үнэртэй тэрнээсээ болж их алуулж байсан заар чинь ямарч тийм гоё үнэртэй юмаар орлуулж болдоггүй тийм хамгийн тансаг үнэртэй амьтан Оросоор ярив М1: тэгээд энэ жирэмсэн эмэгтэй энэ олбиг арьс хэрэглэдэг байсан тэ Х1: жирэмсэн бишээ сав нь өвдсөн эмэгтэй савны өвчтэй хүн Оросоор ярив М1: жирэмсэн эмэгтэйд дом байгаа юм уу та мэднэ үү баавгайн савар юу хийдэг вэ Х1: баавгайн савар хэрэглэдэг хурдан төрдөг жирэмсэн баавгай одоо ингээд бид нар ичээнд нь очоод үргээхэд ичээндээ бамбаруушаа гаргаж хаячихаад яваад өгдөг өвдөж зовдоггүй амьтан байхгүй юу тэгж зовдоггүй төрдөг учраас баавгайн савраар гэдсийг нь маажиж домнодог эмэгтэй хүнийг өвдөхгүй төрүүлэх гэж тэгж домнодог байхгүй юу аа нөгөө горьдоод мөөм нь хавдана ш дээ тэгэхэд бас домноно баавгайн савраар Оросоор ярив М1: энэ сүү байхгүй байвал биш үү хөх өвчтэй байвал уу Х1: үгүй ээ би одоо энэ чихэр байлаа ш дээ би энэ чихрийг аваад идэж байхад энэ хүн надаа өгдөггүй юм болов уу гэж бодно ш дээ би өгөөгүй тэгэхлээр энэ горьдчихдог байхгүй юу эмэгтэй хүн горьдоод мээм нь хавдана өвдөнө тэгэхээр нь зэрэг баавгайн савраар домнодог байхгүй юу Оросоор ярив М1: за сонирхолтой ш дээ энэ баавгайн савар хэрэглэдэг дом байгаа юм уу та мэднэ үү Х1: за яахав эмэгтэй хүнийг горьдчихсон байхад бол өөр дом байгаа л даа одоо цаасанд адууны хомоол ч юм уу үхрийн баас ч юм уу боогоод тэгээд нөгөө битүү боочихоод өгнө ш дээ мөөм нь хавдчихсан эмэгтэй хүн тэгээд нөгөө хүн чинь идэх гээд задлах гэхээр баас гараад ирнэ ш дээ тэгэхлээр уурлаад шиддэг байхгүй тэгэхээр жинхэнэ чихэр мэхэр горьдсон юмыг нь өгнө тэгж горьдоог нь гаргадаг байхгүй юу Оросоор ярив М2: одоо би горьдчихноо миний хөх хавдчихна М1: эрэгтэй М2: эмэгтэй хамаагүй хүнээс горьдоод хөх хавдчихна тиймээ хэнээс ч хамаагүй горьддог идэх юмсан гэвэл горьдчихдог тэгэнгүүт нь би хэнээс горьдсон Илягаас тэгэнгүүт нь би хүнээр хэлүүлнэ ээ хөөе Ганболдоо би Илягаас горьдчихсоон гэж хэлнэ тэгэнгүүт Иля над дээр ирнэ хоосон юм боогоод надад авчирч өгнө би авангуут нь хоосон тэгэнгүүт араас нь дахиад бэлэгтэй цуг ирнэ тэгээд тэр бэлгээ өгөхөөр тэр хүн аваад хөх нь зүгээр болчихно Оросоор ярив М1: сонирхолтой ш дээ ашигтай ш дээ М2: хөх нь дороо зүгээр болчихно бэлэг аваад л зүгээр болно М1: эрэгтэй эмэгтэй хамаагүй М2: горьдох хүн нь хамаа байхгүй Х1: хамгийн гол нь тэр бэлгээ өгөхөөс өмнө заавал хоосон цаасан дотор үхрийн баас маас адууны хомоол боож өгөх ёстой байхгүй юу Оросоор ярив М2: хуурч байна гэсэн үгээ Х1: тэр хүн уурлана ш дээ баас боогоод өгөхлөөр уурлана ш дээ тэр хүн жинхэнэ бэлэг нь бол цаанаа байгаа харуулахгүй ш дээ Оросоор ярив Х1: тэгээд л тэр хүн зүв зүгээр ерөөсөө цагийн дараа л зүгээр болно горьдохлоороо мөөм нь хавдаад халуурна Оросоор ярив М1: би нэг юм сонссон хуримын ёс энэ хуримын өмнө энэ хүмүүс хүүхний гэрт ирээд бидэнд танай хүүхэн өгөөрэй гэж хэлнэ тэгээд үхрийн баас чи тэр хүмүүст шиддэг тийм юм сонссон уу энийг хамниганчууд надад хэлдэг Х1: хамниганчууд тэгдэг байх би бол хамниган ёс заншилаа мэдэхгүй ш дээ М1: Малан Милаан гэдэг ёс энэ үхрийн баас шидсэн хурмын ёс Х1: одоо Монгол чинь олон ястан үндэстэн олон ш дээ өөр өөр хуримын ёслол нь өөр өөр Оросоор ярив М1: тэгээд ондоо юм сонссон ан өмнө хэдэн хүн бид маргааш ан хийхээр явна гэж хэлэхгүй үүнээс оронд адууны хомоол аваад ондоо хүнд өгдөг тийм юм сонссон уу яаж хийдэг вэ Х1: сонссон тэр одоо ёс хоцрогдоод удаж байгаа дээр үед бол хэлж байсан ярьж байсан М1: юу хийдэг вэ юу сонссон бэ Х1: одоо анд явлаа ш дээ маргааш анд явнаа гэхэд чинь би одоо хамтрагчдаа цуг явдаг хүндээ чулуу ч юм уу адууны хомоол хүүхдээрээ өгч явуулдаг тийм ёс байсан одоо бол байхгүй Оросоор ярив М1: одоо тэгээд тэр хүн би явахгүй энэ хүн явна миний оронд энэ хомоол явна тэгээд энэ хүнд хомоол өгнө аан энэ хүн хүсэхгүй анд явахгүй тэгээд яах вэ Х1: тэрийг бол мэдэхгүй байна ямарч байсан бид нарын миний аав ч юм уу миний аавын аав ч юм уу тийм юм хэрэглэж байсан би бол мэдэхгүй Оросоор ярив М1: тэгээд хамниган анчид ангийн дараа шилэн дээр үнэг алахад алсны дараа шилэн дээр хутгаар хэдэн он хийдэг тийм юм сонссон уу хоншоор арьс авдаг тийм юм сонссон уу Х1: сонсоогүй М1: энд ирвэс таарах уу таарахгүй юу Х1: ирвэс энд байхгүй ээ ирвэс урагшаа говь руу тэгээд л Алтай малтай Баян-Өлгий тэр лүү л байдаг манай энд ирвэс байхгүй М1: чоно алвал зарим хүмүүс хийморьтой амьтан гэж хэлдэг Х1: ер нь бол монголчууд хийморьтой амьтан гэж ярьдаг л даа М1: хийморьтой яагаад Х1: чоно нөгөө нэг хийморьтой гэдгийн учрыг яахав чадах ядхаараа тайлбарлая өөрийнхөө бор зүрхээр одоо өөрийнхөө хүч чадлаар хоолоо олж иддэг одоо ан авд явахад чоно тэр болгон таарахгүй ш дээ илүү тэнгэртэйд нь алагдаж ижил тэнгэртэйд нь харагдаж дутуу тэнгэртэйд нь дуулдаж явдаг тийм амьтан юм гэсэн М1: энэ зүйр үг юм уу дахиад нэг удаа илүү тэнгэртэйд Х1: одоо би чононоос илүү тэнгэртэй бол би чоныг авлана чоно надад алагдана чоно надтай адил тэнгэртэй бол харагдаад л өнгөрнө алагдахгүй би одоо чононоос дутуу тэнгэртэй бол надад сонсогдоод л өнгөрнө хүн амьтан энд чоно явж байна тэнд чоно явж байна гэж сонсож явна гэсэн утгатай М1: чононоос дутуу тэнгэртэй чоно намайг алах уу алахгүй юу Х1: алахгүй ээ М2: чоно их тэнгэртэй амьтан гэнээ Оросоор ярив Х1: хамгийн их хийморьтой амьтан М1: их тэнгэртэй М2: хэрэв би муу тэнгэртэй бол харахгүй чихээрээ сонсоод л чоно бид хоёр чацуу байна ш дээ тэгвэл би харна Х1: одоо нэг ёсондоо адилхан хийморьтой бол чоныг харна алж чадахгүй чононоос илүү хийморьтой бол би чоныг ална Оросоор ярив М2: хүн хүний тэнгэр хийморь өөр өөр М1: тэнгэр хийморь энэ адилхан уу Х1: адилхан утга нь бол адилхан үг нь бол өөр л дөө тэнгэртэй хийморьтой гэдэг чинь утга нь бол нэг хүн ярихдаа үгүй бол тэнгэртэй үгүй бол хийморьтой гэж ярьдаг байхгүй юу Оросоор ярив М1: за сонирхолтой энэ чоно хийморьтой амьтан тэгээд ондоо хийморьтой амьтан байгаа юу Х1: чононоос илүү хийморьтой амьтан байхгүй байхаа Оросоор ярив М1: баавгай хийморьтой амьтан уу Х1: чоно их ухаантай амьтан тэрүүгээрээ л ялгаатай би одоо хавх тавьлаа ш дээ чоно алах гээд би хавхаа муу тавьсан бол чоно мэднэ орохгүй би одоо чоноо хуурч чадахаар хэмжээнд тавьж чадсан бол чононоос илүү ухаан зарж чадсан бол чоно миний хавханд орно зүгээр нэг хавх тавиад чоно орохгүй Оросоор ярив М1: шоргоолжин бут хавханд тавьдаг уу Х1: шоргоолжны бутаар тавьдаг гэж би сонсоогүй голцуу адууны хомоол үхрийн баас үүрүүлж тэгж булдаг үнэр гаргахгүй гэж хавхнаас үнэр үнэртдэг төмрийн үнэр тэр үнэрийг дарахын тулд одоо мал идчихсэн байлаа ш дээ адуу ч юм уу хонь үхэрч юм уу идчихсэн байлаа ш дээ чоно бариад тэр чоныг алахын тулд тэр малын баасаар нь хавхаа далдалдаг нэгдүгээрт баасаар далдалдаг нь хавхаа хөлдөөхгүй гэсэн үг байхгүй юу Оросоор ярив М1: чоно хамгийн их ухаантай амьтан үнэг яах уу Х1: үнэг чоно шиг ухаантай бишээ би хавх тавьсан байхад давхиж очоод л орчихно М1: тарвага агнадаг байсан бэ Х1: тарвага агнаж байгаагүй ээ агнаж байгаа хүн зөндөө л үзсэн одоо сүүлийн үед манай монголчууд ингээд л нүхийг нь сахиад л буугаа ингэчихсэн нүхийг нь сахиад байж байдаг тэгж агнадаггүй байсан юмаа дээр үед тарвагыг даллуураар даллаж уурлуулдаг байхгүй юу дээр үеийн анчид чинь тийм байсан даллуураар даллаад л нэг чих мэхтэй малгайтай тэгээд л тоглоод л тарвагыг уурлуулж нүхнээс нь холдуулж байгаа байхгүй юу Оросоор ярив М1: тарвага уурлуулах Х1: одоо тарвага хошгироод байна ш дээ жог жог гээд дуугардаг ш дээ тэр тарвагыг нүхэнд нь оруулахгүйн тулд уурлуулж байгаад бүр ойрхон очиж байгаад бууддаг байхгүй юу уурлуулахын тулд даллуур гэж юм байдаг юм одоо энэ ямарч юм бэ дээ Оросоор ярив Х1: би одоо туулайны чихтэй малгай өмсөнө М1: уучлааарай видео авч болох уу Х1: үгүй ээ үгүй хэрэггүй тэгээд цагаан комбензон өмсөнө тэгээд адуу юм уу үхрийн сүүлээр хийсэн ингээд ингэдэг далладаг юм байдаг юм тарвагыг уурлуулж байна ш дээ урд нь очоод л одоо ингээд өнхөрч мөнхрөөд тэ тарвагыг уурлуулахлаар тарвага уурлаад л нүхнээсээ холдоод байдаг байхгүй юу надтай нэг ёсондоо хэрэлдэж байна гэсэн үг би улам уурлуулаад даллаад байхаар нүхнээсээ холдоод байдаг байхгүй юу ойрхон газар юу яаж байгаад шууд духанд нь буудаад л алдаг одоо бол тийм анчин байхгүй монголд одоо цагт Оросоор ярив М1: за тэгээд тарваганы суган дээр хүн мах гэж байдаг ямар учиртай вэ та мэдэх үү Х1: хүн махыг нойр булчирхайнд хэрэглэдэг гэсэн би хэрэглэж үзээгүй миний нойр булчирхай өвддөг үнэн худлыг мэдэхгүй улсууд тэгж хэрэглэдэг юм байналээ М2: тэр хүний мах яагаад тарваганд байна нар харвадаг тухай дуулсан уу Х1: тэрийг мэдэхгүй тэр чинь зүгээр домог л байхгүй юу М2: харин тэр домгийн талаар нь ярихгүй юу Х1: тэр тийм юм байхгүй ээ зүгээр нэг эрхий мэргэн харваач байсан гэсэн домог энэ бол зүгээр хэн ч мэдэхгүй худлаа л зүгээр үр хүүхдээ одоо нөгөө үлгэр домог гэж ярьдаг ш дээ юм ярихын тулд нэг эрхий мэргэн харваач л гэж дэлхий дээр долоон нар гарч байсан гэсэн ган болоод тэгээд тэр эрхий мэргэн харваач одоо алаг даагыг оросоор чинь юу гэдэг юм бэ дээ урт сүүлтэй огтоно байдаг ш дээ тэр эрхий мэргэн харваачийн морь нь байсан юм гэсэн алаг даахай гэж амьтан эрхий мэргэн харваачийн морь нь байсан гэсэн тэгээд нарыг харваад долоон нарны зургааг нь харвасан юм байна долоо дахийг нь харвасан чинь алтан хараацай гээд шувуу урдуур нь ороод сүүлийг нь ингээд салаа болгоод харвачихсан гэсэн тэгээд нөгөө алтан хараацайгаа алах гэж хөөгөөд нөгөө хурдан морьтой ш дээ алаг даахай гэж их хурдан морьтой тэгээд хөөгөөд нөгөөдөх чинь гүйцдэгийн даваан дээр одоо хэдгэнэ зөгий аваачаад юу яасан юм байна би мартчихжээ юуг нь ярих гээд худлаа хольж хутгаад хаячихваа алаг даахайг нь хатгаад тэгээд нөгөө шувуугаа гүйцээгүй юм байна алтан хараацай гэж шувуугаа тэгээд алж чадаагүй учраас эрхий мэргэн харваач эрхий хуруугаа огтлоод хойшоо харсан нүхэнд тарвага болж амьдарсан юм байна аа унаж байсан морьныхоо урд хоёр хөлийг тайраад тэр нь алаг даахай гэсэн огтоно болсон юм гэнээ энэ домог байхгүй юу Оросоор ярив М1: хэдгэнээ яасан тэгээд Х1: хэдгэнээ гүйцээгүй алж чадаагүй юм чинь яагаав Оросоор ярив М2: хэдгэний хэлийг нь тасдаад тэгээд дүнгэнэдэг болсон гэдэг Х1: харин тэрнийг би бас мартчихаад байна Оросоор ярив М1: ондоо домог үлгэр та сонссон уу та Х1: ондоо домог үлгэр ч юу байхавдээ М1: энэ танай нутагт дээр үед ид шидтэй лам чадалтай лам байсан бэ домог яриа та сонссон уу чадалтай хүмүүс чадалтай бөх барилдагч Х1: тэрийг бол сайн мэдэхгүй юм байна аа чадалтай бөх лам байсан л байх тэрийг бол хүүхэд байсан болохоор сайн мэддэггүй юмаа М1: танай ах дархан та аль нэг дархны ёс бэлэг мэднэ үү дархны ажлын өмнө юу хийдэг вэ мэдэх үү Х1: манай ахад манай ааваас ирсэн нэг аавын аавч ашиглаж байсан юм уу мэдэхгүй нэг дөш байдаг юм юмаа цохидог төмөр байдаг ш дээ одоо шүтээндээ залчихсан байдаг өвөг дээдсийн миний хэрэглэж явсан юм гэдэг утгаар шүтдэг залчихсан байхгүй юу М1: дөш хийсэн тэ таны аавын аав дөш хийсэн Оросоор ярив Х1: одоо юу гэх юм бэ дээ тэр дөшөн дээр одоо юм хийхгүй зүгээр одоо үр хүүхдүүддээ хүн бурхан шүтдэг ш дээ бурхан шүтээд энэ дээр ингээд тавьчихдаг ш дээ хоймортоо тавьдаг ш дээ тэ Оросоор ярив М2: одоо дархчуудын хамгийн үнэтэй юм нь дөш өвөг дээдсийнхээ тэр дөшийг юм хийхгүй хадгалаад шүтдэг тэр одоо тэгээд таны хүүд хадгалагдаж байна уу Оросоор ярив Х1: миний ахад байдаг Оросоор ярив М1: хойморт байдаг уу байдаггүй юу Х1: хойморт зална гэж ярьдаг байхгүй юу манай монголчууд Оросоор ярив М1: танай төрөл ер нь Зүүнхараад суудаг тэ таны ах бас зүүнхараад суудаг уу энд хамниган хүмүүс байдаг уу Х1: ах Улаанбаатарт хотод энэ Ерөө, Бугантад хамниган хүмүүс байдаг гэж сонссон яг уулзаж үзээгүй 2019 онд ш дээ нэг баавгай баахан хүн мүн барьсан ш дээ тэгэхэд л нэг юун дээр тавьсан байсан Бугантад нэг хамниган айл байдаг юм байна баавгай ирээд тэднийхийг яадаг ч үгүй юм байна хоол моол өгдөг юм байна гээд тавьчихсан байсан ер нь хамниган улсууд баавгайнаас нээх айдаггүй л дээ айхгүй М1: яагаад Х1: цаанаасаа нэг анчин удамтай улсууд ш дээ хамниганчууд чинь тэгээд нээх тийм айдаггүй л дээ Оросоор ярив М1: тэгээд баавгайн нэр цээрлэхгүй юу Х1: цээрлэхгүй уг нь бол шар маахай гэдэг баавгай гэж бол хамниганчууд нээх хэлдэггүй л дээ Оросоор ярив М1: гөрөөс яах уу Х1: гөрөөс гөрөөс М1: нохой зээх Х1: нохой зээх хамаагүй ээ М1: буга Х1: булга мулга агнана хамаагүй ш дээ М1: солонгыг Х1: солонго байна монголд үен ч л байгаа М1: үенг үенээр нэрлэдэг тэ Х1: үен цав цагаан ш дээ солонго бол шар өнгөтэй М1: за тэгээд ангийн мах идэх үед би баавгайн өөх идэж байгаа гэж хэлж болох юм уу болохгүй юу цээр байгаа гөрөөсний мах идэж байгаа гэж хэлж болох уу Х1: яахав нээх баавгай гэж нэрээр нь л ярьна ш дээ Оросоор ярив М1: гөрөөсний мах бас ангийн мах Оросоор ярив Х1: ангийн мах дээхэн үед ярьдаг л байсан байх бид нарын үед бол хамаагүй би тйим юмны мах идэж байна гэвэл нэг нь очоод л тэр айл тийм юм алчихсан байна гэвэл би одоо шийтгүүлнэ ш дээ М1: хэцүү нэрт гэдэггүй юу Х1: хэцүү нэрт гэж хааяа улсууд ярьж л байдаг тэрийг нээх тоодоггүй нэршдэггүйдээ М1: хэцүү нэрт юу вэ Х1: болохгүй хориотой юм хум алчихсан бол хоорндоо нууц одоо чи бид гурав энэ дундаа ярихгүй юмаа хэцүү нэрт гээд нууж байгаа нэрийг нь нууж ярьж байна л гэж хэлнэ М1: ямар тохиолдолд нэрийг нь нууж Х1: энэ 3 хүн чи бид хоёртой анд яваагүй байж болно энэ 3 хүнд би итгэхгүй бол чамтай ярьж байхдаа хэцүү нэрт л гэж ярьна нэг ёсондоо тэр алсан амьтныхаа нэрийг нь нууж байна л гэсэн үг байхгүй юу хэрвээ би одоо юу гэх юм би баавгай алсаан гээд ярих юм бол энэ гурвын нэг нь цагдаад очоод хэлчихнэ ш дээ тэр баавгай алчихсан гээд тэгээд би шийтгүүлнэ гэсэн үг М2: энэ бол яахав алж болохгүй хууль талаасаа тэр дээр үед одоо нөгөө нэг хүмүүс иддэг байя л даа Х1: яахав нэрийг нь цээрлэдэг байсан одоо бол бид нар би ан агначихлаа нэг гахай алчихлаа гэдэг юм уу нөгөө юмыг чинь нухчихсан шүү гэж л ярьна ш дээ хаа хамаагүй улсуудад би гахай алчихсан гэж өөрийгөө зарлахгүй ш дээ одоо тийм улсууд байхгүй болчихсон Оросоор ярив М1: танай нутагт гүйдэлтэй газар байгаа юу сонсоогүй юу Х1: сонсоогүй дээр үеийн улсууд ярьдаг байсан одоо мэдэхгүй л дээ М1: тийрэн тухай домог яриа сонссон уу Х1: мэдэхгүй ээ тийрэн гэдгийг чинь би өөр утгаар нь сонсож байсан номон дээр ч байдаг тйирэн гоороо гээд М1: тийрэн гоороо энэ юу вэ Х1: говийн нэг жинчин жин тээж явсан юм байна л даа тэмээн жин мэдэх үү одоо олон тэмээнд ачаа ачаад одоо хятад мятадаас ачаа ачаад наашаа явж байгаад нөгөө нөхөр чинь юу яасан байна л даа орой буудаллах газар нь таараад тэгээд цайгаа чанаад сууж байсан чинь хаяанд нь нэг хагархай аяга хэвтэж байсан байна л даа тагш тал тэр үед аяга гэж юу байхав Оросоор ярив М1: тагш гэж юу вэ Х1: аяга М2: модон аяга М1: модны аяга тал М2: тхх тал нь Х1: тэгээд нөгөө майхандаа цай чанаад сууж байсан чинь хагархай модон аяга хэвтэж байхгүй юу тэгсэн цайных нь шавхруу үлдэхлээр нь тэр аяга руу хийчихсэн юм байна Оросоор ярив М1: энэ аяганы тал байгаа тийм үү М2: хагархай модон аяга Х1: тал аяга Оросоор ярив Х1: тэгээд нөгөөдөх чинь цайныхаа шавхрууг хийчихгүй юу тэгсэн шорх гээд л дуугарах шиг болохоор нь харсан чинь нөгөө цай нь алга болчихсон байсан тэгээд нөгөө хүн чинь яадаг тийрэн бэ гээд санаандгүй хэлчихсэн юм байна л даа нөгөө хүн чинь өө үгүй үгүй би буруу ярьж байна тэмээ ачаагаа буулгаж байсан нөгөөдөх чинь тэгээд юу нь тасарчихсан гэлээ татлага уяа нь тасарчихсан юм шиг байгаа юм хоноглохоор бууж байсан өө тийрэн гээд санаандгүй хэлчихгүй юу тэгээд нөгөө чинь майхан саваа бариад цайгаа чанаад уугаад сууж байсан чинь хагархай тагш ингээд майхны хаяанд хэвтэж байсан юм байна тэгэхлээр нь цайныхаа шавхрууг хийчихгүй юу тэгсэн шорх гээд алга болчихсон тэгэхээр нь чи хэн бэ гэсэн чинь таныг дуудахлаар нь би ирлээ гэж хэлжээ би хэзээ чамайг дуудсан юм гэхгүй юу та сая яадаг тийрэн бэ гэж дуудсан ш дээ тэгээд нөгөөх нь хүрээд ирсэн юм байна л даа тэгэхээр нь энэ чинь яадаг юм бол гээд жинчин чинь ганцаараа байсан болохоор чи тэр тэмээ эргүүлээд ир тэмээгээ идээшлүүлээд тавьчихсан байсан байна хүүе гэхийн зуургүй л тэмээ нь наашлаад ирсэн юм байна нөгөө хүнд бол харагдахгүй тэгэхээр нь энэ ер нь нилээн хэрэгтэй нөхөр юм шиг байна гэж бодоод нөгөөдөх чинь тэмээнд нэг нэг хормой давс өгчих гэсэн чинь хүүе гэхийн зуургүй л нэг нэг хормой давс өгчихсөн Оросоор ярив М1: хормой давс М2: дээлийн хормой дээр давс хийгээд энийг хормой давс гэнэ монголчууд нөгөө малд юм өгөхдөө дээлийнхээ хормой дээр тавьчихаад аваачаад өгчихдөг М1: хормой дээр давс хийгээд М2: тэгээд тэмээнд өгнө Х1: хормой гэдэг чинь одоо дээл ийм урт байна ш дээ тэгвэл энэ дээрээ хийгээд л аваачаад өгчихдөг байхгүй юу Оросоор ярив Х1: энийг ярьвал маш урт ш дээ М2: одоо ярь ярь Х1: товчлоод товчлоод л аваад хаячих уу тэгээд нөгөөдөх чинь нөгөө тйирэнгээ ашигласан байхгүй юу ачаа юмандаа ашигладаг одоо энийг хийчих тэрийг хийчих гээд л тэгээд ашиглаж явж байгаад л нөхөр ирсэн юм байна л даа тэгээд жингээсээ гэртээ ирсэн чинь шөнө нь амраадаггүй гэнээ одоо би юу хийх үү эзэнтээн Оросоор ярив Х1: би та нарт товчилж ярьж байгаа шүү уртаар нь ярьвал бараг нэг шөнө ярих юм байгаа за юу тэгээд нөгөө тийрэн чинь ерөөсөө амраахгүй байсан юм байна л даа одоо би юу хийх үү гээд л унтуулдаггүй тэгэхээр нь салхын түүс болоод л нөгөөдөх чинь одоо хүрээ рүү дагуулж явсан юм байна өөрийнхөө гэрт байж бай гэж хэлчихээд лам руу явахгүй юу нөгөөдөх чинь ном уншуулах гээд нөгөөдөхөөсөө салах гээд тэгээд лам дээр очоод баахан ном уншуулж байгаад эргээд хүрээд ирсэн юм байна тэгсэн нөгөө лам нь ч за одоо явсан гээд л тэгсэн юм байна л даа тэгээд хүрч ирээд дуудсан юм байна л даа нөгөөдөхөө байна уу гээд тэгсэн байхгүй байна аа тэгээд за ашгүй өнөө шөнө унтчихаад маргааш явъя гээд л шөнө унтаж байсан чинь л эзэнтээн би хүрээд ирлээ дуудхаар чинь яав чи гэсэн чинь тэр лам чинь намайг долоон далайн цаана гартал шидлээ шүү гэж хэлсэн Оросоор ярив М2: лам ном уншаад тэр тийрэнг явуулчихсан тэгэнгүүт нөгөө хүн гэртээ ирээд гайхаад тийрэн нь байхгүй тэгэнгүүт манай хүн за жаахан унтаж авъя гээд унтахгүй юу тэгсэн нөгөө тийрэн нь хүрээд ирдэг за чи яаваа эзэнтээн би ирлээ гэсэн чи яваа гэсэн чинь таны тэр лам чинь намайг долоон далайн цаана гаргаад шидчихлээ гэсэн бүр хол номын хүчээр шидчихсэн байна л даа Оросоор ярив Х1: тэгээд нөгөөх чинь маргааш нь лам дээр дахиад очоод за нөгөөх чинь ёстой шөнө хүрээд ирлээ гээд тэгээд нөгөө лам чинь дахиад ном уншсан байгаа юм дахиад явуулах ном уншихгүй юу тэгсэн чинь гэртээ ирээд дуудсан чинь байхгүй байсан за ашгүй салж амарлаа гээд гэр рүүгээ явсан чинь замд нь таарсан байгаа юм тоос гараад байсан юм байна л даа буурал морьтой М1: тийрэн буурал морьтой Оросоор ярив Х1: тийн буурал морьтой тэгсэн чинь нөгөө жинчин дээрээ ирж л дээ ашгүй таны буянаар би эрлэгийн эзэн болчихлоо элч болчихлоо гэж ярьсан М1: эрлэгийн элч номын хүчээр эрлэгийн элч болсон Оросоор ярив М2: эрлэгийн чөтгөрийн элч М1: чөтгөрийн хааны эрлэг тэ Х1: элч гэдэг чинь хаашаа юм зарц юм уу тэ Оросоор ярив М2: чи тэрийг аваад ир тэр хүнийг аваад ир гээд М1: тэр хүнийг аваад явсан уу Х1: аваагүй тэгээд эрлэгийн элч болчихлоо ерэн нэгэн насанд чинь эргэж ирж авнаа гээд явсан гэдэг М1: ерэн нэгэн насанд Х1: одоо тэр нөгөө эзнийг жинчингээ ерэн нэгэн насанд эргэж ирж авнаа гэсэн М1: тэр хүнийг ерэн нэгэн насанд нь авнаа Оросоор ярив Х1: тэгээд ерэн нэгэн насандаа тэр хүн нас барсан юм гэнэлээ Оросоор ярив М1: энэ номноос уншсан уу Х1: номноос уншсан Оросоор ярив Х1: домог хууч яриа л юмдаа үнэнч юм уу худлаа ч юм уу гүйдэл мүйдэл байдаг ч юм уу мэдэхгүй ээ Оросоор ярив Х1: манай аав намайг хүүхэд байхад гэж хэлж байсан юмаа миний хүү бурхан шүтэж чадахгүй бол битгий бурхан шүтээ бурхан шүтдэггүй юм мэддэггүй хүнд чөтгөр шулам гэж байдаггүй юмаа таардаггүй юмаа гэж хэлж байсан М1: танай аав Х1: миний аав тийн бурхан шүтдэг хүнд л тийм юм таардаг юм шүтдэггүй хүнд таардаггүй юм гэж хэлсэн тэр бол сэтгэлийн юм байна Оросоор ярив Х1: ийм л юм байнадаа одоо юу асуух уу чи одоо хэдэн настай вэ М1: би одоо 45 настай Х1: чи хэдэн настай М3: 20 настай Х1: залуу байна жаахан байна М2: хүү Илягийн хүү М1: энэ миний хүү Х1: жоохон мальчик М1: жоохон биш том хүн байна Х1: энэ миний хүү М2: одооо хэдэн настай Х1: 33 настай энэ миний охин одоо энэний дүү нь одоо 30 –тай Оросоор ярив Х1: энэ миний хүргэн энэ бэр М1: та хэдэн настай вэ Х1: би одоо 60 хүрэх гэж байна Оросоор ярив М1: хий нас юм уу жинхэнэ нас юм уу Х1: хий нас Оросоор ярив М1: хамниганаар энэ бэр, хүргэн яаж хэлдэг вэ юу гэдэг вэ та мэдэхгүй юу Х1: би мэдэхгүй ш дээ хамниган хэлээр юу ч мэдэхгүй ямарч байсан миний аав хамниган тэрийг л мэднэ Оросоор ярив Х1: одоо 2001 онд билүү 2002 онд билүү америкийн бас нэг судлаач ирсэн над дээр Оросоор ярив М1: Андрей биш үү Х1: мэдэхгүй ээ би танихгүй нэрийг нь мэдэхгүй хэн ч гээд байлаа тэр бас л та нар шиг хамниган мамниган гэж баахан юм асууж байгаад л явсан би хамниган хэлээ бас мэдэхгүй юм чинь яахав дээ оросоор бол яриагүй англи манглиар л яриад байх шиг байналээ англи нь ч юм уу америк нь ч юм уу мэдэхгүй ээ М1: би энэ хүнийг мэднэ Х1: өндөр биш намхавтар хүн байналээ Оросоор ярив М2: МУИС-ийн уу Х1: МУИС-ийн хүмүүс л дагуулж ирсэн М2: Монгол Улсын Их Сургууль тэндхийн хүмүүс цуг явсан М1: заза би энийг мэднэ Оросоор ярив М1: за танай цуг зураг авч болох уу Х1: болно М1: за танд маш их баярлалаа Х1: надад хэрэггүй манай эхнэр хүүхдэд өг Оросоор ярив М1: жижиг бэлэг Х1: за баярлалаа М1: Латин Америк судлаач хэзээ ирсэн бэ Х1: 2001 юм уу 2002 онд ирлүү тэр хавьцаа ирсэн Оросоор ярив Х1: хамниганчууд энэ Хэнтийн Дархан суманд их олон байдаг гэсэн бараг тэр чигээрээ хамниганчууд байдаг гэсэн М1: Хэнтийн аймаг дархан сум байна уу М2: байна ш дээ Х1: өөр одоо хамниган буриадууд байдаг юм уу хаана байдаг юм мэдэхгүй юмаа тарчихсан ганц нэг над шиг сөнөчихсөн юмнууд байдаг л байх М1: за маш их баярлалаа ахаа утасны дугаар авч болох уу М2: 9474....... Х1: манай эхнэрийн утас