Дулмын Ринчэн интервью

Информанты:

Дулмын Ринчэн

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Дуламын Ринчэн 21.07.2025.WAV 54 минут М1: заза малгайтай Х1: дараа зургаа авхуулахдаа малгайтай М2: гэхдээ би таны хувцас дээр нэг жижиг микрофон зүүнээ болох уу Х1: за болноо М1: бид орос улсаас ирсэн монгол судлаачид монгол аман зохиол ёс заншил өв уламжлалт соёл судалж байгаа нутгийн аялгуу тийм байна Оросоор ярив М1: таны алдар нэр хэн бэ Х1: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Дуламын Ренчин гэдэг хүн байнаа М1: аан за тосонцэнгэлийнх таны төрсөн нутаг тэ Х1: тийн энэ миний төрсөн нутаг малчин М1: малчин уяач таны аав ээж бас энд төрсөн бэ Х1: энд төрсөн бас улсын аварга малчин Дулам гэж хүн байсан М1: таны морь оруулсан уу өнөөдөр Х1: нэг дүүгийн морь орсон М1: дүүгийн морь хэдээр ирсэн Х1: 3 юм болов уу сая Оросоор ярив Х1: айргийн гурваар ирж байх шиг байна М1: та морины тухай бүрэн мэдэх тэ Х1: манай тосонцэнгэлд энэ жил өвгөн 100 нас хүрээд бригадын дарга Шарав гээд хүн М1: Шарав Х1: Шарав гээд ой нь болоод өчигдрөөс хойш 2 3 би малчин нь энэ маань дарга байсан хүн миний дарга байсан би малчин нь байсан Оросоор ярив М1: таны нас сүүдэр хэд вэ Х1: нас одоо 74 75 хүрч байна М1: энэ хий настай юу Х1: хийтэйгээ болуул 75 хүрч байна оноороо 74 Оросоор ярив М1: тэгээд хурдан морь байвал Х1: хурдан морь байсаан М1: түрүүлсэн морь яаж хүндэлж байна Х1: би олон жил насаараа л морь уясан хүн нэг 10 гаран түрүү энэ 20 гаран айраг авсан хүндээ тэгээд аймгийн алдарт уяач гэдэг цолтой М1: за сайн байна Х1: урд нь 83 онд гадаадад орос морос явсаан би жуулчилч малчин сайн малчны тэмдэг алтан гадас мадас цугаараа байж л байна герман хүртэл жуулчилж байсан 83 онд нас залуу байлаа Оросоор ярив Х1: сайн малчин гэж шагнагдаад тэгээд 45 хоногоор жуулчлагдаад оросод нэг 5 хонолуу тэгээд герман хүртэл яваад Оросоор ярив Х1: германд 5 хоноод оросод 5 хоноод М1: германд орсон орост орсон тэ сайн байна Х1: тэгж явж байлаа энэ жил сайхан байна уг нь ойрын хэдэн жил гандаад байсан энэ жил сайхан байна зуншлага илүү их сайн байна М1: тэр хүн сайн малчин М3: аймгийн алдарт Оросоор ярив М1: тэгээд та ямар мал маллах Х1: би ер нь хонь адуу хоёр голдуу харж байна нэгдэлдээ нэг 1000 төлөг харж байсан адуу нэг 300-аад адуу ноднин жил ажилласан хонь голдуу л байсан даа одоо мал өсөөд 5 багц малтай амьдралдаа М1: тэгээд хурдан морь түрүүлсэн хойно тэгээд тэр морь хадаг зүүсэн тэ Х1: нэг сайн морь байсан 2 мотоцикл авч өгсөөн бас түрүүлээд энэ Содномдорж энэ маань улсын арслан хийчхээд нэг начин хийгээд начингийн баярт нь түрүүлчхээд тэгээд мотоцикл аваад нэг ургийн баярт бас нэг мотоцикл аваад хоёр мотоцикл авч л байлаа М3: түрүүлсэн моринд мотоцикл өгнө Х1: хивс мивс гээд янз бүрийн юм авч л байсан М1: түрүүлсэн мотоцикл авсан хоёрдугаар юм авахгүй юу М3: мөнгө өгнө Х1: мөнгө өгнө хивс мивс гээд янз бүрийн юм өгнө эхний 5 морь дээр бай өгнө Оросоор ярив М1: та таны дүү өнөөдөр мөнгө шагнасан тэ Х1: мөнгө авсан М1: аан за хурдан морь үхсэнээс хойш түүний яс яахав М3: хурдан морь үхнэ ш дээ тэгэхээр толгой молгойг нь яадаг уу тахидаг уу Х1: аан өндөр уулын оройд зална даа М1: гэрт хадгалахгүй юу Х1: зарим нэг хадгалдаг хүн байдаг л юм тэгээд өндөр уул муулын оройд зална даа М1: бид Арвайхээр очсонд тэнд аймар том хөшөө Х1: манай энд ганц азарганы хөшөө барьсан М3: таныг хүүхэд байхад өвөө эмээ яаж тахидаг байсан Дуламын Ренчин 21.07.2025.WAV 10:01 Х1: миний аав одоо насаараа морь уясан хонь малладаг сумандаа бага 4 нас авч ч байсан 4 нас түрүүлж байсан М1: та өөрөө бага байхад морь уралдсан уу Х1: морь унасан М1: хэдэн настай байсан бэ Х1: би нэг 7 настайгаасаа 9 жил унасандаа Оросоор ярив Х1: нэг эх нас 2 соёолон түрүүлсэн эх нас 10 хэдээр давхиж байсан аймгийн наадамд түрүүлж байсан энэ баяраар миний нэг бандийн морь түрүүлсэн М1: та ямар наснаас морь унадаг Х1: манай ангиас 7 8 наснаас морь унана л даа М1: энэ танай нутагт мал сэтэрлэдэг үү Х1: сэтэрлэнэ М1: аан ямар мал сэтэрлэдэг Х1: хонь адуу л голдуудаа М1: аан сарлаг Х1: аан мэдэхгүй гэхдээ улсууд яадаг юм билээдээ манай энд сарлаг байхгүй л дээ М1: ямаа яасан Х1: ямаа сэтэрлэнээ хөхнуур сэтэр байдгийн ямаанд М3: хөх нуур за тэр нь яадгийн Х1: эмэгтэй хүний Лха таван тэнгэрийг авч явдгийн М3: ямаа эмэгтэй хүний 5 тэнгэрийг авч явдаг гэнээ одоо гэрийн эзэгтэй М1: аан хөхнуур ямар холбоотой Х1: цэнхэр ямааг тэгдийн Оросоор ярив Х1: адуунд болохоор хар адуу цагаан адуу хоёр М3: хөхнуур гэдэг нэртэй ямааны сэтэр байдаг юм байна тэр эмэгтэй хүний Лха 5 тэнгэрийг авч явдаг Оросоор ярив М1: тэгээд адуу ямар тэнгэрийг сэтэрлэдэг ямар бурханд Х1: хар цагаан хоёрыг голцуу сэтэрлэдэг юмдаа М3: эсвэл тас хар адуу эсвэл цагаан адуу юуны тулд Х1: ер нь Лха 5 тэнгэр манай сум чинь тэгээд хармаг сахиустай болохоор хар адуугаа сэтэрлэдэг М3: цагаан адуу эрэгтэй хүний Лха 5 тэнгэр хар адуу болохоороо хар адуу сэтэрлэдэг ш дээ энэ нутагт Х1: тийн манайх чинь хар адуу сэтэрлэдэг чинь сахиус нь хар болохоор бурхандаа М1: юуны сахиус Х1: хар морьт цэгүүс гэж манай ганданд М3: аан энэ тосонцэнгэл суманд Х1: өөрөө гардаггүй тийм сэтэр байдгийн өөрөө толгойгоороо гарахгүй М3: аан сахиус энэ байна хар морины дүрстэй сахиус гарч явах юм бол тэгээд машин нь эвдрээд явдаггүй гэнэ Оросоор ярив Х1: тэгээд л тэрний тэр дээр гараад ирэхээр явдаггүй тэгээд буцаад явахаар зүв зүгээр болчихдог М3: нэг хүн хоёр гурав удаа сахиусыг аваад аймаг руу явсан нэг газар очоод л тэр Ихтахилт гэдэг уул дээр очоод машин нь эвдрээд явдаггүй тэгээд буцаад явахаар зүгээр болчдог Оросоор ярив М3: тэгээд энэ хүмүүс хар адуугаа сэтэрлэдэг Оросоор ярив М1: тэгээд хонь яах уу ямар тэнгэрт сэтэрлэдэг үү Х1: тэгээд газар нутгаа тэтгэж Булгандаа л сэтэрлэдэг уул овоогоо аргадаж гол нь сэтэрлэнэ М3: сэтэрлээд номоо уншаад ингээд хадгаа зүүгээд энийг аваа бид нар хүрэхгүй гээд Х1: орхичихно дураараа байна Оросоор ярив М1: тэр хонийг чоно идвэл яах уу Х1: сайн л юм гэнэлээ сүртэй чоно бас ойртдоггүй л юм гэнэлээ бас тэгээд л уул хаданд явж байгаад өөрөө айлын хоньлуу очих газраа л очдын байгааз \ М3: тэгээд чоно бариад идчихвэл сайн Х1: сайн л юм гэнэлээ М1: та өөрөө хотгойд хүн үү Х1: тийн М1: ямар овог яс Х1: бид нар ч одоо бөхчүүд гэсэн овогтой явдаг юмдаа миний аавын аав тийм бөх хүн байсын Оросоор ярив М1: тэгээд дээр үед бөхийн хавирга битүү гэж тийм юм сонссон уу Х1: сонссон сайн бөхөд чоно гөлөглөдөг байсан гэсэн хавирга нь битүү байдаг гэсэн Оросоор ярив Дуламын Ренчин 21.07.2025.WAV 20:03 М1: тэгээд сайн бөх байвал тэгээд дээр үед яс хулгайлах уу тийм юм байсан бэ Х1: тийм юм байсаан М1: та энэ нутагт алдартай бөх байсан бэ Х1: сайн бөх улс байсаан Бодондэмбэрэл гэсэн аварга байсан толгой дэгээтэй манжийн амбанд толгой тавьж эргэлдээд М3: дам яриа түүх л байгаа Х1: домог яриа түүх л байгаа М3: тэр бөх манжийн амбанд би толгойгоо тавьж барилдсан түрүүлэхгүй бол толгойгоо тасдуулъя гэж Х1: манай энэ өвөлжөөний хойно ганц толгой байгаа биздээ тэрийг мангас дардаг толгой гэж М1: энэ хад уу Х1: бишээ толгой тал дээр ганцхан уул засмалын хажууд нэг машин байгааз тэрний харалдаа байгаа М3: тэр ямар домогтой Х1: Жалханц Гэгээн хутагт гэдэг хүн явж байгаад мангас гарч ирэхдээр нь баруун гараараа даллаад авч ирээд тавьсан юм гэнэлээ тэгээд тэр уул нь одоо 300 400 адуу багтахаар хонхортой Оросоор ярив М1: ондоо уулын домог байна уу танай нутгийн Х1: аан байж л байдын М1: энэ нуурын домог байна уу Х1: өө энэ мөрөнд чинь янз бүрийн домог байдаг л гэсэн хүн амьтны ярьсан яриа байдаг тэрийг нь сайн бас худлаа хэлэхгүй худлаа хэлж болохгүй ш дээ та нарт осолтой ш дээ М1: энэ Дэлгэрмөрөн эзэнтэй юу Х1: за лус савдагтай л байх лус савдагтай болоод байна ш дээ одоо 50 хэдэн оноос 90 он хүртэл юу ч ярьдаггүй байсан юм болгон нам дараастай байсан байна одоо бурхан сахиусанд уул овоонд байдаг уул овооны тахилга их болдог болсон лус сэрдэг юм шиг байгаан ус хүртэл бас манай энд нуур би намайг хүүхэд байхад би одоо урдуураа сүү авч байсан тэгсэн тэрлүү урсдаг байсан одоо өөрчлөгддөг гол нь шавар намаг бамбалзаад тэгээд босоогоороо явдаг байсан одоо хуурайшиж байгаа нь тэр юм байгааз М1: Дэлгэрмөрөнд жишээлбэл сүү өргөнө үү цай Х1: усанд хийхгүй өргөнө үү гэхээс усан дотор бол сүү өргөхгүй усан дотор бас сүү хийдэггүй М1: аан цай өргөх үү М2: архи Х1: цай бол өргөнө архи зүгээр М1: мах өргөх үү Х1: мах өргөхгүй ээ архи мархийг сэржимлэж өргөхөөс ус мус руу хийдэггүй ш дээ М1: тэгээд энэ Дэлгэрмөрөн эрэгтэй юу эмэгтэй юу сахиустай Х1: мэдэхгүй ээ юу гэдгийн М1: малын заяач гэж юу вэ мэднэ үү Х1: ээлтэй хандаж байвал буянтай юм л даа мал гэдэг чинь Оросоор ярив М1: энд тахидаг уул бий юу ямар Х1: Баянбулагийн овоо энээд жаахан өгсөөд М1: энэ хотгойд овоо халхын овоо Х1: халхын овоо одоо Рашаантад овоо байгаа тахидаг овоо олон бий л дээ энэ уул эзэнтэй гээд л тэгдэг М3: одоо тэр наад талын овоо эзэнтэй Х1: энэ Баянбулагийн цагаан овооны Халзанбүргэдэй, Олонбулагийн овоо гэж байгаа Дуламын Ренчин 21.07.2025.WAV 30:04 Х1: одоо тэр цаад талын цаад тал бас байна М1: халх хотгойд хооронд ялгаа байгаа юу Х1: ялгаа байхгүйдээ бараг М1: хувцас Х1: дархад гэж ялгаа байхаас хөвсгөлд М1: хотгойдын хувцас тусдаа юу Х1: тусдаа л юм шиг байгаан М1: тэгээд цагаан сар яах уу цагаан сард аль нэг онцлог бий юу Х1: цагаан сард бас өндөр настай хүндээ нэг ууц мууц чанаад л өндөр настандаа голдуу золгонодоо манай монголын уламжлал М3: хотгойд ёсоор золгоно хотгойд цагаан сар ийм байдаг гэсэн тийм юм мэдэх үү халхуудаас арай өөр Х1: онц өөр юм байхгүй ш дээ М1: маажуур боов хийх үү Х1: хийнэ маажуур хавсай хийнэ маажуур гэдэг нь цагаан хар хоёрыг алаглуулаад тэгээд алаг маажуур Оросоор ярив Х1: эхлээд ингээд хавтгай болгочихно хоёуланг нь тостой хавтгай хоёуланг нь давхарлаад хуулиад ийм хөөрхөн жижигхэн дугуйны хэв байдаг тэрийгээ ч бас хавсайны урдуур тавьдаг дугуй хэвтэй хайчин боов гэж бас дундуур нь 3 зүсээд оргоод гаргаад ирнэ тэрийг хайчин боов зүгээр хоёр зүссэнийг нь зүгээр боов М1: тэгээд хотгойдын дуу халхын дуу онцлогтой юу Х1: мэдэхгүй янз янзаар нь дуудна халх дуу хотгойд уу М1: та нэг хотгойд дуу мэднэ үү Х1: мэдэхгүй М1: хотгойдын онцлог бий юу Х1: мэдэхгүй ээ одоо мартчихаа биздээ М1: тэгээд та ан хийдэг байсан бэ Х1: ан хийхгүй ээ цөөхөн тарвага ганц нэг М1: энэ тарваганы тухай аль нэг домог бий юу Х1: тарвага гэдэг чинь эрийг зовоож эрэг нүхэлж хар ус уухгүй хагд өвс идэхгүй гэж тангарагласан тийм нэг Оросоор ярив М1: тарваганы хүн мах гэж хэлдэг энэ яагаад ямар учиртай вэ Х1: ямар учиртайн болоо хүн мах л гэж байдын уг нь тэрийг нь авч хаяж иддэгийшдээ хүн махыг нь аваад хаячихдаг одоо болохоор нойр булчирхайнд сайн гэж иддэг одоо тэгдэг л болсон хүн махыг Оросоор ярив М1: заримдаа гэрийн хана байвал ханад нүх байвал тэр нүхээр харвал болох уу болохгүй юу Х1: урд нь цээртэй байсан гэсэн одоо хамаагүй хүн ирж шагайлаа магайлаа бүтэн гарж хар мар энтр гэж тийм дом байсан гэнэлээ М3: ханын нүхээр харахад яадаг Х1: мэдэхгүй ээ цээртэй л гэсэн тэр гарч харах хөдөлгөөний дутагдалтай холбоотой байх одоо чинь тулгамдсан М15 тэгээд гэрийн хаалга бий тэр хаалга ямар зүгт харна Х1: голдуу манайхан урд зүгдээ харнадаа М1: тэгээд гол мөрөн байвал Х1: зарим газар нь болохоор усныхаа урсгалыг дагуулахгүй гэж сөргүүлж барина М1: энэ зарим нутагт тэ Х1: тийн Оросоор ярив М1: тэгээд энэ урд биш голын дагуу тэ Х1: голын урсгалыг сөргөөж ийм уруугаа биш өөд нь гэсэн утгатай байхгүй юу ус дагуулахгүй сөргөөлж л хаалга маалгаа харуулдаг домтой тэгж л хэлэх юм даа М1: голын урсгал ийшээ урсаж байвал ийшээ харуулж барина голын урсгал өөд нь Х1: эсрэгээр орж байна гэсэн үг ингээд дагуулаад байхаар гэртээ орохгүй гараад байна гэсэн үг Дуламын Ренчин 21.07.2025.WAV 40:00 Оросоор ярив М1: тэгээд энэ уул байна уулын хойд тал байна Х1: ар өвөр М1: нахил эрээн гэдэг үг сонссон уу М2: нахил эрээн уулын тухай Х1: орой онь гэж ярьдгийн тэрийг л хэлж байгаа байх М3: одоо ан хийх гэж байхдаа хүн ингээд модны чөлөө байгаа аа тэр эрээн дээр гэж Х1: тэр эрээнд юм байж магадгүй тэр нахиугаар ирнэ мэрнэ гэж ярьдаг байхгүй юу тэр орой дээр суу ан ирнэ гээд М3: нахил гэж юуг хэлээд байгаан Х1: одоо онийг хэлээд байгаан намхан хэсгийг өндөр нам хэсгийг он гэдэг нь намхныг М3: одоо ийм уулуудын голынхыг нь заагийг нь он Х1: тийн М1: уул энд байна энэ нахил М3: одоо ийм хоёр уулын энэ нь он Х1: ийм онь янз бүр байна М1: нахил юу вэ М3: нахилыг онь гэнэ эдний нутагт гэж ярьдаг М1: нахил даваа шиг биш үү М3: одоо хоёр уулын голын хэсэг Х1: тийн дөрөлж ч гэж хэлнэ нэг үг л дээ М3: одоо тэр хоёр уулын гол хэсгийг онь тэр уулаас ингээд ингээд жаахан намхан болсон байнаа Оросоор ярив М1: энэ нахил модтой модгүй хамаагүй юу Х1: хамаагүй М1: аан эрээн Х1: эрээн гэж жалгануудыг л хэлдэг юмдаа одоо энэ уулын жалга дотор ийм нэг талдаа модтой нэг талдаа модгүй тийм газрыг эрээн гэдгийн Оросоор ярив Х1: одоо энэ уул тэр цаадах нь өөр байгаа биздээ жалгын нэг тал нь модтой нэг талд нь модгүй тэрийг тэр эрээн энэ эрээн Оросоор ярив М1: тэгээд танай нутагт галын бурхан тахидаг уу Х1: галын бурхан тэрийг чинь цагаан сарын дараа гандан дээрээ М1: битүүний өдөр биш Х1: биш М1: тэгээд энд дархад овоо байсан тэр овоон дээр шууд гарах уу гарахгүй юу Х1: энэ дээр эмэгтэй хүн гарахгүй эрэгтэй хүн гарна М1: эмэгтэй гарахгүй яагаад Х1: эмэгтэй хүн хүндэд нь гэсэн байхаа эмэгтэй хүн том уулын орой дээр гардаггүй л гэдэг Оросоор ярив М1: аль нэг хүн уул дээр гараад тэгээд тэр уул нэрээр дуудаж болохгүй юу Х1: нэрээр нь дуудаж болно нэрээр нь дуудаж сэтгэл санаагаараа болно ш дээ тэр уул хүлээж авна бас М1: энэ ууланд тосон даваа байдаг тэр тосон даваа гүйдэлтэй гэж хэлсэн манай машинд явахгүй гэж хэлсэн надад тэрийг сонссон уу тосон баг бий тосон даваа тэнд хоёр салаа зам байна нэг салаа гайгүй нэг салаа чөтгөртэй Х1: тийм юм байх л дархадын даваа М3: энэ аймгаас мөрөнгөөс гарна ш дээ мөрөн гараад баруунчаа явангуут Бүрэнтогтохоос хоёр салдаг тэгсэн нэг салаанд нь гүйдэлтэй нэг залуу эхнэрээ дайраад алсан гэнэ үү тэгээд машин зогсонгуут урдуур нь улаан дээлтэй эмэгтэй хүн гүйдэг гэсэн Х1: тийм яриа байдаг л гэсэн үнэн худлыг мэдэхгүй Оросоор ярив М1: энд дээр үед мал замаа алдана тэгээд лам хүн очоод тэр мал олох боломжтой байсан бэ хүчтэй лам байсан бэ тэр мал олох чадвартай лам бий юу дээр үед та сонссон уу Х1: тийм юм сонсоогүй Оросоор ярив М1: бага хүүхэд байвал өлгий дээр юм зүүж байна ямар юм зүүж болох уу Х1: үнэг М1: ямар үнэг Х1: үнэгний дүрс эсгий мэсгийгээр хийдэг Оросоор ярив М1: ямар учиртай Х1: янз бүрийн юмнаас хамгаалдаг тийм домтой байсан М1: аль нэг хүн эсгийгээр хийж болно нагац хийх хэрэгтэй аав хийх хэрэгтэй ээж хийх хэрэгтэй үнэг Х1: аав нь л хайчилдаг Оросоор ярив М1: тэгээд энэ ямар учиртай хийморь биш үү Х1: үйлчлэнэ хар дарах марах янз янзын юмнаас хүүхдээ хамгаалах байсан юм гэнэлээ М1: нум сум зүүх тийм юм байна уу Х1: байсан л гэсэн чөдөр мөдөр байсан л гэсэн Оросоор ярив М1: үнэг сайн амьтан биш үү муу амьтан үнэг таарвал сайн уу Х1: бас л нэг дом байдаг юм байлгүйдээ М1: ямар дом Х1: анд явахад үнэг таарвал өнөөдөр ан байхгүй юм байна гэдэг М3: анд явж байхад үнэг таарвал өө өнөөдөр ан таарахгүй юм байна Оросоор ярив М1: за ахаа маш их баярлалаа Х1: худлаа үнэн зөндөө л ярьлаа М1: баярлалаа Оросоор ярив М2: маш их баярлалаа энэ жижиг бэлэг Х1: том бэлэг байнаа баярлалаа
Фрагменты (1)
0
Черновик
1
Размечен
Проверен
#1
Фрагмент 1
Размечен
сэтэр
энэ танай нутагт мал сэтэрлэдэг үү Х1: сэтэрлэнэ М1: аан ямар мал сэтэрлэдэг Х1: хонь адуу л голдуудаа М1: аан сарлаг Х1: аан мэдэхгүй гэхдээ улсууд яадаг юм билээдээ манай энд сарлаг байхгүй л дээ М1: ямаа яасан Х1: ямаа сэтэрлэнээ хөхнуур сэтэр байдгийн ямаанд М3: хөх нуур за тэр нь яадгийн Х1: эмэгтэй хүний Лха таван тэнгэрийг авч явдгийн М3: ямаа эмэгтэй хүний 5 тэнгэрийг авч явдаг гэнээ одоо гэрийн эзэгтэй М1: аан хөхнуур ямар холбоотой Х1: цэнхэр ямааг тэгдийн Оросоор ярив Х1: адуунд болохоор хар адуу цагаан адуу хоёр М3: хөхнуур гэдэг нэртэй ямааны сэтэр байдаг юм байна тэр эмэгтэй хүний Лха 5 тэнгэрийг авч явдаг Оросоор ярив М1: тэгээд адуу ямар тэнгэрийг сэтэрлэдэг ямар бурханд Х1: хар цагаан хоёрыг голцуу сэтэрлэдэг юмдаа М3: эсвэл тас хар адуу эсвэл цагаан адуу юуны тулд Х1: ер нь Лха 5 тэнгэр манай сум чинь тэгээд хармаг сахиустай болохоор хар адуугаа сэтэрлэдэг М3: цагаан адуу эрэгтэй хүний Лха 5 тэнгэр хар адуу болохоороо хар адуу сэтэрлэдэг ш дээ энэ нутагт Х1: тийн манайх чинь хар адуу сэтэрлэдэг чинь сахиус нь хар болохоор бурхандаа М1: юуны сахиус Х1: хар морьт цэгүүс гэж манай ганданд М3: аан энэ тосонцэнгэл суманд Х1: өөрөө гардаггүй тийм сэтэр байдгийн өөрөө толгойгоороо гарахгүй М3: аан сахиус энэ байна хар морины дүрстэй сахиус гарч явах юм бол тэгээд машин нь эвдрээд явдаггүй гэнэ Оросоор ярив Х1: тэгээд л тэрний тэр дээр гараад ирэхээр явдаггүй тэгээд буцаад явахаар зүв зүгээр болчихдог М3: нэг хүн хоёр гурав удаа сахиусыг аваад аймаг руу явсан нэг газар очоод л тэр Ихтахилт гэдэг уул дээр очоод машин нь эвдрээд явдаггүй тэгээд буцаад явахаар зүгээр болчдог Оросоор ярив М3: тэгээд энэ хүмүүс хар адуугаа сэтэрлэдэг Оросоор ярив М1: тэгээд хонь яах уу ямар тэнгэрт сэтэрлэдэг үү Х1: тэгээд газар нутгаа тэтгэж Булгандаа л сэтэрлэдэг уул овоогоо аргадаж гол нь сэтэрлэнэ М3: сэтэрлээд номоо уншаад ингээд хадгаа зүүгээд энийг аваа бид нар хүрэхгүй гээд Х1: орхичихно дураараа байна Оросоор ярив М1: тэр хонийг чоно идвэл яах уу Х1: сайн л юм гэнэлээ сүртэй чоно бас ойртдоггүй л юм гэнэлээ бас тэгээд л уул хаданд явж байгаад өөрөө айлын хоньлуу очих газраа л очдын байгааз \ М3: тэгээд чоно бариад идчихвэл сайн Х1: сайн л юм гэнэлээ
Этот текст разбит на 1 фрагментов. Войдите чтобы увидеть детали.