Доржхандын Жамбалдорж, хамниган интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
(Нийт 2 цаг 12 минут 14 секунд бичлэг бичив)
-Санаагаа бүү зовоо, тийн бидэн бол мэддэг юмыг олох санаатай, болно уу?
-Болно оо болно
-Аан за
-Тэгвэл тэр телевизороо унтраая уу, унтраах уу?
-аан унтраачихъя.
-Аан за
-За за за
-Оросоор ярив
-За ах аа таны алдар нэр хэн бэ?
-За миний алдар нэр Хасаг хамниган овогтой, омогтой
-Оросоор ярив
-Хамниган, хамниган
-Хасуг?
-Хамниган овогтой Доржхандын Найдандугараадоржхандын Аюуш, Намсрайн Аюушийн Дугараа Доржхандын Жамбалдорж гэж хүн байна аа.
-Оросоор ярив
-Эцгийн нэр?
-Доржханд
-Доржханд Оросоор ярив
-Жамбалдорж, нас 56-тай хүн тий
-Оросоор ярив
-За өшөө
-Та энд төрсөн бэ?
-Энд, Дашпүрэв сумын хойнох Харзат баг гэж байх, Харзат баг
-Харзат баг Оросоор ярив
-Түшийн гол гэж одоо хойшоо энэ юу руу Оросын холбооны улсын хил залгаа баг байна даа манай баг тий
-Оросоор ярив
-Яг хаана байдаг байгаа вэ?
-Энэ хойшоо Түшийн гол гэж газар байгаа, Оросын холбооны улстай манай энэ чинь монгол улсын зүүн хойд тал байхгүй юу, тэгээд энэ хойд талаараа Оросын холбооны улстай хиллэдэг. Тэр хилийн зааг дээр байсан. Манай өвөг дээдэс өмнө нь бол 1911 онд манай өвгөддөө ярьж хэлж байсныг нь сонссон, мэдсэнээр бол юу бий, арван нэгэн онд бол Оросын холбооны улсын гар хангамж тэгээд энд нутагшаад одоог хүртэл байж байгаа. Ийм Хамниган зон түмэн байна аа манайхан бол тий, аан миний мэдэж байгаагаар манай суманд энэ хорь ага, агын найман хэсэг гэж байгаа. Тэрний уг юу хамниган гэж байх ёстой. Ийм агын найман хэсэг тэгээд дээр нь хамнигадууд, хамниган дотроо би одоо өөрөө мэргэжлийн багш хүн, миний мэргэжил бол багш бага ангийн багш,
-Оросоор ярив
-Четль тий, монгол хэл уран зохиолын багш юм байгаа юм тий, тэгээд өвөг дээдсийнхээ яасан одоо ойлгосноор, мэдсэнээр бол манай энэ Бага ус, хасан ус суманд, харин одоо за байз сүүлийн үед чинь, аан би бодоодохъё. Хамгийн анх, хамниганд миний уншиж мэдсэнээр хамниган дотроо их профессор эрдэмтэн Ринчен гуайн 1956 онд өгүүлсэн номыг би оюутан байхдаа уншиж байсан юм. Тэр дээр өгүүлснээр бол энэ монгол бол арван гурван угсаатны хамниган байж гэнэ дотроо, тэрний энэ манай Балбарт бол зургаан үндэсний хамниган байна.
-Яг ямар үндэстний бэ?
-Жишээлбэл одоо би, Намиад хамниган гэж байна. Тугшихан хамниган гэж байна. Хуасаа хамниган гэж байх, тий Урианхан хамниган гэж байна, хасаг хамниган гэж байна. Цонгоол хамниган гэж байна. Миний мэдэж байгаа зургаан хамниган байна манай энэ балбар сумын дошон дээр.
-Энэ Дашбалбар суманд?
-Дашбалбарт
-Оросоор ярив
-Манай сумын 90 жил 70 жилийн ойг зохион байгуулж өнгөрсөн л дөө. Өнгөрсөн сард, тэгээд би 90 жил 70 жилийн ой, 90 жилийн ойгоор бол би тэр хамнигадуудыг хуваахад омог омгоороо жагсдаг байхгүй юу? Тэгээд жагсаж байсан түүхтэй. Тэгээд тэрний юугаар намайг нэг тэр хамнигадуудаа “халхших” гэдэг юм уу юу гэдэг юм тэрний нэг тийм юмаар тавьж байсан юм. Хэлж зохион байгуулж байсан юм аа тий.
-Оросоор ярив
-Догшин хамниган, урианхай хамниган,
-Догшин?
-Цонгоол хамниган
-Цонгоол?
-Хасаг хамниган
-Хасаг хамниган?
-Буусгат гэж бас байгаа
-Ямар?
-Буусгат
-Буусгат?
-Тийн буусгат
-Буусга Оросоор ярив
-Буусгат хамниган
-За тэгээд энэ юуны монгол улсын хүн амыг үзэхэд Найдангуут хамниган гэж байгаа
- Найдангуут?
- Найдангуут хамниган
- Найдангуут?
-Тий, хамниган
-Энэ Баян-Уулаар байх, Баяннуурт ч байх, манай энд бол хасаг хамниган дотроо бэркобиб гэж байгаа.
-Хасаг хамниган дотроо, юунд?
-Беркобиб, Беркобиб
-Беркобип?
-Беркобип аан, хамниган гэж байгаа.
-Оросоор ярив.
-Залайр хамниган гэж байгаа, залайр
-Залайр?
-Залайр, алайр биш залайр хамниган, залайр хамниган гэж байгаа
-Залайр
-Тийн
-Оросоор ярив.
-Эд хамнигансууд энд байдаг уу?
-Энд байдаг. Одоо ч байгаа тэндээ үр хүүхдүүд нь бий. Энд бол зургаан хамниганы за бараг таван зуугаад ам бүл зон байгаа. Таван зуугаад шахуу одоо зөвхөн үр хүүхдүүд нь шүү дээ тий тэр нэг
-Оросоор ярив
-Миний зүгээр олж мэдэж судалснаар шүү дээ тий, бичиж тэмдэглэснээр, өшөө одоо өрх мөрх за нэг иймэрхүү л мэдээлэл байна, мэдэж байгаагаар бол. Тэгээд настай хүмүүс гэвэл манай даваа тунхаа хамниганаа бол яриа хэл нь бол жаахан буриадаас өөр аялгатайгаар ярьдаг тий, жаахан аялгуу өөр байх тий, харин бид бол нөгөө халх буриадаар хольж ярьсаар байгаад сайн тийм юу байхгүй, хөдөө нутаглахаар ирсэн жинхэнэ ярьж байгаа байх
-Жинхэнэ хамниганаараа ярьж байгаа
-Хамниган зон
-Жороо удамтууд хаана юм?
-Одоо энэ зүүнтэй Хишигээ гээд байна уу үгүй юу? Байхгүй дээ, хөдөөгөө байгаа
Байхгүй ээ Хишигээ хөдөө байгаа,
-Хөдөө юу?
-Тхх хөдөө явж байгаа, хөдөө явж байгаа, хөдөө байгаа
-Хөдөө хаагуур явах уу?
-Өвөөгийнд тоглоход нь тийм найр болсон
-Сайн ойлгуулахгүй бол, энэ судалгааны ийм юм байгаа мэддэг юм байвал яриач гээд
-Жишээ нь энэ охины адил Хишигээ гээд л байгаа даа, эсхүл бол ... байгаа байх аа, Хишигээ мэдэхгүй Жамсрантай ...
-Ихэр хамниганаар мэддэг
-Аргагүй хамниган хүн тэр, догшин хамниган хүн байхгүй юу тхх
-Та хэл анх мэднэ үү?
-Би одоо буруу буруу мэдэхгүй, мэдэх юм уу? мэдэж байна аа буриадаар халх хэл авиа сайн одоо тэрийг мэдэхгүй
-Оросоор ярив
-Арай өмнө явж байсан бол настайчуул маань бүгд л бурхны оронд явчихсан болохоор ёстой тэрийг сайн
-Танай өмбөө хамниганаар ярьдаг байсан уу?
-Аан нэг муухан ярьдаг байсан. Ярьдаг байсан.
-Ярьдаг байсан. Тийн ярина.
-Аан ижий аав хоёр тань?
-Буриадаар ярина аа хамниган мэдэхгүй, хамнигануус бол хэрэггүй тий, өвөө бол одоо хөгшин өвөө бол хамнигадаар дугардаг байсан. Би багахан байсан.
-Танааг байхад тэр хамниганаар ярьдаг уу, ярьдаг байсан уу?
-Ярьдаг байсан тий
-Ярьдаг байсан?
-Тий буриадаар тий
-Та аль нэг үг хэлэх санаж байсан уу, хамниганаар? Көг өө хэлэхгүй юу
-За одоо тэгж буриадаар одоо тэгж хэлэх байхдаа, хамниган одоо яг тийм гэж одоо мэдэхгүй ээ худлаа хэлээд яах вэ
-Чи чинь өөрөө ямар хамниган юм. Би хасаг хамниган хүн байхгүй юу
-Аанхан
-Манай миний төрсөн аав одоо
-Хасаг хамниганаа одоо энэ хэлтэн байдаг уу? одоо энэ Амгаланхайдав, Дэрэмцэрэн
-Аан мөн мөн, Дэрэмцэрэн, Амгалан Дамринхүү, Дамрин, Дашням машням гээд эд нар чинь хамниганууд, хасаг хамниган хүн байхгүй юу тэгээд тэр
-Дашням гээд хамниган хүн үү?
-Аль нь?
-Дашнямхайтан?
-Хамниган, хамниган зон, Халх урианхай байна, Лхамсүрэн, Дашням, гэхдээ баяннуурын хамниган байна шүү дээ тэрний чинь хамниган зон Чулуунхад ахайтан, одоо Дамбын Төмөрбаатар байна, хамниган зон. Нанзаддугар ахайтан байна, хамниган зон Намхаймөнгүүз байна хамниган. Аан үүн дээр нөгөө юу гавьяат Чимэддорж гээд хамниган зон байхдаа
-Аан Чимэддорж ах бага хамниган юм уу?
-Хамниган хүн
-Дамбын Төмөрбаатар чинь бага хамниган юм уу?
-Хамниган, хамниган, хамниган хүн тий
-Тэр бүгдээрээ ингээд байдаг уу?
-Байгаа, одоо тэгээд настай хүмүүс маань тэнгэрт явсан. Мань мэтийн тавь гарантай жар гарантай, далаад ная гарсан нэг өвгөн байна даа, наян долоо наймтай өвгөн байна даа, наян долоо наймтай өвгөн байна тий, тэр одоо хамниганаар ярьж мэднэ шүү. Жаахан чих хатуу дүлий болсон. Настай болоод тий, тийм хүн байгаа
-Тийн зүгээр байна. Бид бас энэ хүмүүстэй уулзаж болох болов уу?
-Болно, зүүнтэй Хишигээгээс асуувал
-Чи дагуулаад л очно шүү дээ
-Би одоо тийшээ мөр гаргах юм сан. За би утсаар ярья.
-Оросоор ярив
-Оросоор ярив
-За тэр хүмүүний ганц нэгэн хамниган хэлийг ярьж болох байх, хамниганаар ярьж байсан. Хөгшчүүл байсан юм одоо, ёстой нэг хоёр гурван жилийн өмнө ирсэн бол жинхэнэ настай хүмүүс хамниганаар ярьдаг өвгөдүүд байсан юм. Хөгшин өвгөн хоёр гээд бидний мэдэх миний мэдэж байгаагаар тэр маань одоо бурхны оронд явчихсан байна даа,
-Оросоор ярив
-Жамсран гуай тэгэхээр хамниганаар ярьдаггүй, хамниганаар ярихгүй Буриадаар л ярих байхдаа бараг. Баян-Уулаар явсан уу? яваагүй л дээ тэ?
-Өнөө эндээс юу маргааш очихоор ярьсан тий
-Аан энэ Баян-Уулд бол Цонгоол хамниган зонгууд бол ихэнхлэн байгаа тэнд бол их олон байдаг. Баяннуураар ч юу байх вэ дээ би тэгээд өөрийн мэддэг оршин суугч биш болохоор
-Хаанахын ямар суманд энэ хамниган зон байдаг вэ?
-За энэ би зүгээр Сэлэнгэ, Сэлэнгийн Ерөө, Хүдэр сум гэдэг
-Хүдэр сум?
-Хүдэр сум, Сэлэнгийн Хүдэр, аан Ерөө Ерөө, Ерөө Ерөө
-Ерөө
-Тхх, энд бол хамниганууд байгаа тий, За Булганы Тэшигт байдаг юм уу үгүй юм уу? би оюутан байхдаа бас нөгөө буриад тэр хавийн хүн юм болохоороо бас тиймэрхүү хэдэн оюутнуудтай наана цаана нөхөрлөж найзалж бас холбогдож байсан байхгүй юу.
-Аан тэр Сэлэнгэ аймагт хамниган хүнтэй зон бий гэв үү?
-Байсан, би 1985 онд би чинь оюутан байхдаа юу намрын ажил гээд тариа, ургац хураахаар явдаг байхгүй юу, тэгэхдээ би юуны сангийн аж ахуйд очиж байсан хүн байсан. Гурван жил явсан. Тэгэхдээ зэрэг Ганболд гэж хүн байдаг байсан тэрний аав ээж хоёрын нэрийг мартчихжээ харин, хоёр хөгшин байдаг байсан юм. Ганболд гээд одоо
-Ганбалдорж?
-Ганболд
-Аан Ганболд
-Тий тэрний Ерөөгийн сангийн аж ахуйд байх ёстой одоо компанийн захирал болсон гэж одоо би дуулсан.
-Оросоор ярив
-Тэр хүн, тэрний аав ээж нь хамниган хүн байсан. Би очиж бас оюутан байхдаа уулзаж ярилцаж хөөрч байсан. Тийм хүн бий.
-Тэд нарын хамниган хэл эндэхийн хамниган хэлтэй адил байгаа юу?
-Аан ер нь ойролцоо тийн, ойролцоо
-Тий жаахан ондоо,
-Ондоо, аялга нь л ондоо байх. Тэрнээс бусдаар бол ойлгоно оо. Тийн
-Заа
-Миний одоо хамниганаар ярина гэж худлаа, тэгж яриад яах вэ дээ зүгээр, сонсож байснаар ингэлээ тэглээ, тэгэхтийдаа гэж хэлнэ тийм гэж тэг гэж байсан халхаар дугарч байна шүү дээ тэ? Тэгээд тэгийшдаа, тэгийшдаа гэж одоо хэлдэг байсан. Ха ха үсэг хэлнэ.
-Тэгийшдаа хамниганаар?
-Хамниганаар тэгийшдаа, одоо тэг гэсэн үг л дээ, тэгшийшдаа гэж хэлнэ. Аан буриадууд болохоор тэг даа, тэгийтаа гэх тэгийтаа аа гэх, тэгийштаа тэгийштаа гэнэ
-Хамниганаар?
-Тий
-Тэгийштаа?
-Тий тий, тэгээд одоо би нарийн одоо ярьж байгаагүй, өөрөө бас манай аав ээж хоёр чинь бас хааяа тийм хамниганаар ярьдаг хүн байна л даа. Өвгөдүүд дан хамниганаар ярьдаг байсан юм.
-Танай аав хэлдэг вэ?
-Буриадаар л хөөрөлдөнө.
-Оросоор ярив
-Танай ээж яасан
-Манай ээж буриад, хамниганаар их ярьдаггүй.
-Ээж буриад?
-буриад
-Танай аав хасаг хамниган?
-Ээж буриад?
-Тийн
-Оросоор ярив
-Аан Хасаг энэ ямар учиртай нэр вэ?
-Аан энэ юу, өнөө хамнигануудыг чинь монголын нууц товчоонд өгүүлснээр бол, тэрний хэлснээр Чингис хааны туг, тугийн арын албад одоо төрийн алба гэж байдаг, дарга сайд нар найр хийлээ гэж бодъё тийм ээ, тэрийг зохион байгуулдаг комисс юм уу даа монголоор монголчилбол, тэр шиг одоо Чингис хааны төрийн албыг зохион байгуулдаг улс төр, тийм туг, тийм зон байна. За тэр дотроо Тугчин хамниган гэдэг нь туган одоо, есөн цагаан хөлт туг гэж байна шүү дээ монголын тий, тэр Чингис хаан тэр тугийг одоо залдаг зохицуулдаг, яаж хүндэлдэг вэ, ес дэгийг нь одоо барьдаг ийм зон байна. Тэгээд тэрийг Тугчин хамниган гэж нэр өгсөн манай өвгөдүүд ярьдаг байсан.
-Оросоор ярив
-Есөн тугаа одоо бүх л оруулж гаргах ёс дэг байдаг, ямар журам горим байдаг уу, тэрийг нь хийдэг, тэгээд тэр тугчин хамниган гэж нэрлэгдсэн юм байна лээ. За миний ойлгосноор шүү, ойлгож мэдсэнээр. Цонгоол хамниган гэдэг нь одоо тэр бүх армийн тэр Чингис хааны цэргүүд байна шүү дээ тэрний юуны, юу сонгомол цэрэг гэж, шилдэг цэрэг байсан тэр үедээ, дайн байлдаанд сургадаг яадаг тэрний зохион байгуулж оролцдог хүмүүс нь цонгоол хамниган гэж нэрлэх юм билээ гэж дуулсан.
-Оросоор ярив
-Сонгомол цэрэг гэж дууддаг, шилдэг цэргүүд нь байсан байна шүү дээ. Тий тэрний тэр сонгоод Цонгоол хамниган гэж нэрлэсэн гэж өвгөд ярьж байхыг дуулсан. Миний мэдэж байгаагаар бол.
-Оросоор ярив
-За тэгвэл хасан хамниган?
-Хасаг хамниган гэдэг нь бол харуул зон байна. Одоо монголын хил ялангуяа энэ монголын юу байна шүү дээ, манай хиан хасаг хамниган гэж байна шүү дээ одоо манай өвөг хөгшчүүл одоо тэгж ярьдаг байсан. Харуул зон байна. Хилээ манадаг. Хилээ манана тэгээд тэр яваандаа хамниган гэж нэршиж байгаа юм.
-Тэр Оросын талаасаа хамгаалдаг байгаа вэ?
-Үгүй монгол талдаа, монгол
-Монгол?
-Монгол, тийм л юутай нэршиж байсан зон тийн
-Айн
-Харуул одоо Орост урагшаа хятадын одоо шинхэнь одоо өвөр монголд байна шүү дээ энэ алтан гээд тэр лүү би нэг хоёр гурван удаа гарсан л даа тэгэхдээ хүнтэй уулзаж байхад бас тийм хамниганууд бас байдаг юм байна лээ тийн. Ихэнх нь өвөр монголын өөртөө засах орны Хятад улс тэндээ Шинхэнь балгас гээд тэндээ Буриад зон ч байх хамниганууд ч байдаг юм байх аа, тэгээд би нарийн судлаагүй л дээ зүгээр уулзаад хөөцөлдөж ярилцаж байхад тийм юм ярьж байсан. Тэр чинь одоо ерэн, 2001, хоёр оны үе байх аа. Гурав ч байна уу дөрөв ч байна уу удаа гарсан юм тийшээ.
Та тэгээд Оросын хамниганчуудтай уулзаж, уулзаад уу үгүй юу?
-Үгүй үгүй, ёстой үгүй
-Оросоор ярив
-Оросууд буриад, буриадуудтай бол уулзана тий, одоо яг үнэндээ яг хамниган гэдэг зон бол их сүүл ховос болоод байна. Яагаад гэхээр их хэлмэгдлийн үед бол нэлээн тийм яасан, нууж дардаг юм уу тийм байсан тхх. Тэгээд хамниган хэл, зөвхөн хамниган гэхгүй буриад гэж ерөнхий нэрээр нь хэлээд хамниганаа хэлээд буриад дотроо агын буриад гээд найман тусгай юу омог байсан, ураг. Хорь буриад гэж бас нэг овог байсан тийн. Тэгээд тэр хамниган гэдэг нь тусдаа тийн. Тэгээд Ринченбаяр гуайн монголын угсаатны зүйн судлал гэж номыг 2010 онд монгол улс хүн амаа тоолоход би энэ Дашбалбар суманд би тамгын газрын дарга хийж байсан юм. Тийн тэгээд Улаанбаатар хотын төр засгийн гараа хүн ирж бидэн дээр ямар судалгаа хийх вэ гэж ирж байсан тэр дээр би, тэр ном дээр бичсэнээр буриад гээд, буриад гээд нэг ийм хүн байгаад тэрний дараа хамниган гэж байгаа, хамниган гэж тусдаа хүн тийн. Буриад дотроо юуг хэлэх, Буриад дотроо хорь буриад ага буриад гээд явах. Ага буриад дотроо одоо тэр шарайд хүүхдүүд юун найман хэсэг байх, найман хэсгийн хүүхэд байх, миний одоо тэр үндэс бол өвөг хөгшдийн ярьснаар энэ сумандаа бол улс төрийн баяр наадам түүх домгоор омог омгоороо жагсдаг байхгүй юу? Тий, хамниган гэхэд чинь хамниган, уул овоогоо тахина. Тэрэнд бас манай энд зургаан хэсгийн хамниганууд оролцож байсан. Би өөрөө тэр их нөгөө хамниган овгийн хамнигаших гэдгийн хажи гээд тэгэхдээ би, надад нарийн судалгаа юу байвал дандаа мань мэт насны хүмүүс л байгаа, ахимаг хүмүүс бий найр мэдэх үү гүй юу би сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар хоёр гурван хамнигад байна тий.
-Энд хамниган овоо байгаа юу?
-Хамниган гэж гарлын өвөө бол байх байгаа тхх. Тэгэхдээ яг нарийн тийм хамниганаар ярьж чадахгүй байх гэж ойлгож байна.
-Мхн
-Буриад тэгээд ер нь халх буриад хольж л ярина л даа буриад хэл одоо сүүлийн үед л энэ монголын буриад, казах, монгол гээд гурван хэл дээр л мэдээ явагдаж байгаа шүү дээ тий. Жоохон тэр одоо миний ойлгож байгаагаар, үзсэнээр бол буриад хэл, өөрөө чинь багш хүн болохоороо бас боддог юм. Ер нь буриад энэ ёс жаяг бол нэлээн алдагдаж байна даа гэж. Тэгээд мужийн улсууд бий л дээ тэгээд миний ойлгож байгаагаар ийм л байна даа.
-Аан та юуны багш?
-Монгол хэл уран зохиолын багш
-Монгол хэл уран зохиолын
-Оросоор ярив
-Байна уу?
-Байна байна
-За сайн уу?
-Сайн сайн уу
-Батмөнх бий юу?
-Аан бий бий
-Хаана вэ?
-Хонин дээрээ
-Чи хаана байна
-Би хөдөө байна аа
-Аан за за, энд нэг гадаадын хүмүүс нэг хүмүүс ирээд байна аа. Хамниган хэл судлалаар явна гэнэ ээ. Тэгээд Батмөнхэй, Жамсранхай тэгээд тэгэх л юм чам дээр яах юм бэ?
-Аан би 2003 онд их засаг их сургуулийн нэг хамниган судлалын нөхөд ирж байсан.
-Аан энд дан гадаад хүн явна аа. Тэгээд монгол тайлбарлагчтай тий. За, би Батмөнхөө чамайг уулзуулах уу яршиг үү? Хальт яагаад
-Утсаар ярив
-Аан за за, би очоод яана аа. За за. За ойлголоо за за.
-Өвгөн ярьж байна. Тэр өвгөн, хамниган өвгөн гэж ярьж байсан тэрний хүү рүү би сая залгасан байхгүй юу тэгсэн тэр нь сая утасдаж байна аа. Тэгээд настай өвгөн нөгөө эмнэлэгт бариа засал хийлгэдэг гэнэ ээ.
-Аан эмнэлэгт?
-Одоо очих байх гэнэ ээ, жинхэнэ ойрхон гэр лүү нь очоод яагаад уулзахаар эндээс бол удах байх тийн бариа засалтай
-Оросоор ярив
-Энүүхэн ойрхон л доо энүүхэн, ойрхон газар бий.
-Одоо чинь арав өнгөрч байна.
-Оросоор ярив
-Би наадхыг чинь суръя
-Хэнээс?
-Явсан тэр өвгөнөөс гэж л би ярьж байна.
-За миний мэдэхээр бол иймэрхүү л байна даа тий
-Танай самган хамниганаар ярьдаг уу?
-Үгүй буриад хүн,
-Оросоор ярив
-Аан та бичгийн хэл мэдэх үү? Худам бичиг
-Хуучин бичиг ү мэднэ ээ, мэднэ
-Оросоор ярив
-Уйгаржин монгол бичиг
-Аан мэднэ мэднэ
-Аан мэднэ. За за
-Аан тэгээд танай сургуульд хамниган хүүхдүүд байгаа юм уу?
-Одоо манай хүүхэд гэхэд л одоо хамниган авиагаар явж байгаа байхгүй юу, хамниган гэж нэртэй угсаа, уг гарвал, гарал үүслээрээ, өвөг дээдсийн хамниган гээд л явж байгаа тийн. Урианхан хамниган, тугчин хамниган гээд дотроо, хамниган дотроо тэгж салдаг байхгүй юу, дотроо.
-Аан
-Хасаг хамниган, найдангууд гээд байгаа, тэр нөгөө ургийн овог гэж л ярьдаг юм л даа, монгол юугаар бол.
-Ургийн омог?
-Тий, овог халхаар бол овог, буриадаар бол омог.
-Хамниганаар?
-Хамниганаар тэрийг одоо нарийн мэдэхгүй байна аа.
-Омог л гээд явах байлгүй дээ.
-За за
-Хамниганд дээхний хүнүүд арай л нэг, маниас сайн мэдэж байгаа шүү дээ, өвгөдүүд одоо болж байгаа байх. Би сайн мэдэхгүй байна.
-Заримдаа аянга цахилгаан гарахад тэгээд би нэг удаа сонссон тэгээд хамниган хүмүүс гэрээс гараад бид багш нар гэж хашхирдаг тийм юм сонссон уу?
-Үгүй үгүй
-Сонсоогүй юу?
-Аан энэ омог, омгоо хэлнэ
-Тийн омгоо хэлнэ тий
-Дээр үед?
-Тийн шүү дээ, уулга алдаж хэлж байсан ганц нэг үг хэлж байсан тэр нь буриад нь юм уу хамниган юм уу? би тэрийг нь сайн мэдэхгүй
-Оросоор ярив
-Хамниганаар судлалаар ямар улсууд явж байгаа юм бол жишээ нь асуувал.
-Бид бол юу, хоёр жил хамниган хэл, соёл судалдаг тэгээд энэ хэл, манай хөдөлдөг зон хэдэн жилийн туршид?
-15
-15, арван оноос хойш тэр бас эндэхийн хамнигадуудаар явж хамниган хэлтэнтэй уулзаж тэр судалгаа хийдэг. Тэгээд Дашбалбарт өнөө ч болов орж үзээгүй. Тэгээд өмнө түрүүчийнх ирэхэд бол сайнаар угтуулан авахдаа ингээд баяртай байна. Аан та буриадаар сайн ярьдаг уу?
-Аан яах вэ, тийм ч сайн биш ээ, Одоо тэгж сүүлийн үеийн хүмүүс шүү дээ бид нар чинь тийм учраас Халх тал руугаа их орно л доо тийн. Тэгэхдээ буриад бол дөхүүлнэ ээ ер нь хайн одоо ярьж чадна гэж яагаагүй, манай энэ урд талын энэ урд хөршийн сайн ярьдаг хүн байгаа байгаа. Сайн ярьдаг хүмүүс байдаг юм.
-Оросоор ярив
-Танай самган өвгөн үү буриадаар ярьдаг уу?
-Үгүй үгүй
-Үгүй юу?
-Ялангуяа энэ буриад орос, өвөр монголчууд бол сайн ярьдаг шүү дээ тий, буриадаар тод хэлнэ.
-Оросоор ярив
-Манайх чинь ерөнхийдөө бол тэгээд халх, одоо ер нь би ч одоо багш болоод яадаггүй юм уу, одоо ингээд кирилл үсгийн монгол кирилл үсэг байна шүү дээ тий, тэрний зөв бичих аялгаар бичихээр чинь буриадаар гэхээр чинь яадаг байхгүй юу алдаатай бичдэг болдог байхгүй юу, одоо босоо монгол бичиг юу хоёр буриад хэл хоёр бол ойролцоо, ер нь бол босоо монгол бичгийн хэлний түүх бол дөхөм байх ёстой тийн.
-Оросоор ярив
-Тийн ойролцоо, бичихэд амар тун ойролцоо шүү дээ
-Хамниган хэлтэй байсан бол хамниган хэл нь монгол бичигт илүү ойролцоо байдаг уу, танай салбарт?
-Одоо ер нь би яг тэр хамниган гээд тус тусад нь яаж байгаа болохоор би мэдэхгүй байна. Аан монгол бичиг буриад хэлийг бүр дуудлага, юу гэж байгаа, дуудлага бол маш дөхөм тхх. Ер нь монгол бичгээр уншиж байхад буриад төстэй. Кирилл бичиг бол өөр кирилл бол бүр шал ондоо. Дүрэм нь ч шал өөр. Аан монгол хэл бичгийн дүрэм буриад хэлний зүгээр буриадаар бичих, монгол бичгээр босоогоор бичих хоёр бол тун дөхөм. Ойролцоо.
-Аан тэгээд та буриадаар кирилл үсгээр бичиж чадах уу?
-Аан муухан даа, бичих нь бичнэ л дээ, байнгын одоо бичиж тэгж яагаагүй болохоороо юу яахгүй байна.
-Уншихдаа?
-Ойлгоно ойлгоно
-Эндэх буриадууд бас буриад хэлээ сэргээж фейсбүүк дээр энэ элдвийн бичлэг яг кирилл үсгээр бичдэг энэ бол сайн байна аа.
-Одоо чинь энэ залуучууд бол уншихаа, буриадаар бичмээр байна аа гэвэл анги л даа тий. Ер нь бол нөгөө буриад хэл чинь орос хэл рүүгээ их юутай байхгүй юу? Буриад чинь их бичлэг нь орос хэл дээр сайн байдаг шүү дээ тхх, байдаг буриад хүн бол дээхэн, одоогийнх бол ийм байгаа болохоос биш дээхэн үеийнх бол хүмүүс бол орос хэлийг бол туушиндана шүү, буриад хэлтэйгээ дөхөм болохоороо, тэгээд одоо буриад орос хоёр чинь хутгалдаж байсан. Тэгээд түүхэнд ч байдаг шүү дээ нөгөө, миний би өөрөө багш хүн болохоороо багшийн сургууль, багшийн улсын их сургууль маань бас байна. Энэний чинь анхлан үндэслэн байгуулагч нь Цэвээн Жамсранов гэж хүн байхгүй юу буриад тухайн үедээ, монголыг кирилл үсэг шиг монгол үсгийг одоо боловсролын талаар манай буриадууд одоо бас их монголд бол хөрөнгө оруулалт хийсэн гэж би ойлгодог. Түүхэнд ч тийм бичээстэй байдаг тий.
-За, ахаа та энд тахидаг овоо байгаа юм уу?
-Байгаа
-Байгаа?
-Тхх,
-Хамниган овоо буриад овоо тийм юм байгаа юм уу?
-Одоо наад тал нь гэхэд л энэ хасан хамниган бол одоо энэ манай хойшоо би Үчгийн гол хасаг тал гэж ярьсан шүү дээ тэрний хойдтой оросын холбооны улсын монгол хил залгаж байгаа хилийн цаадтай Тогтор гэж овоо байдаг тэрийг Хасаг
-Тогт гэж овоо?
-Тогтор
-Тогтор уу?
-Тогтор овоо, аан тэрэнд бол хамнигадууд тахидаг хасаг хамнигадууд
-Оросоор ярив
-Оросын холбооны улсад байдаг.
-Хамниган овоо тэ?
-Хамниган овоо тийн
-Аан тий байдаг
-Оросоор ярив
-Аан энэ орост, энд байдаг уу
-Яг хаана байдаг вэ?
-Оросын холбооны улсын агын голын гээд Тогтор
-Тогтор овоо хаана байдаг вэ?
-Оросын холбооны улсад байгаа
-Орос холбооны улсад?
-Энэ овоо орост байдаг уу?
-Тийн Тогтор овоо
-Оросоор ярив
-Тогторын овоо, тогторын овоо. За тэгээд бусад хамнигад овоог нь бол би сайн мэдэхгүй байна. Байдаг л байлгүй дээ. Хойшоо энэ юу манай энэ буриадууд чинь юу гардаг шүү дээ энэ монголын хилээр гараад хойшоо гарж овоо уулан дээр гарлаа барилаа гэж ярьдаг. Тийн Орос тал руугаа ялангуяа энэ Агын голын оросын холбооны улсын Шитийн голын Агарион гээд монгол тал руугаа хил рүү гээ энэ түрүүн буриад олон овоо байдаг. Тийн байгал талаас бол багатай гэж ойлгосон. Манай энэ үлдээсэн өвгөдүүд ч гэсэн овоон дээр гарлаа тэрэн дээр очлоо гэж ярьдаг. Зөвхөн одоо манай одоо монгол байнга гардаггүй ч гэсэн одоо Тогтор овоог тахидаг байсан хүнүүд найдангууд гэж би түрүүн одоо овог гэж хэллээ шүү дээ
-Мхн
-Тэд нар бол тэр нөгөө бөө бөөгийн тахилгатай голцуу байдаг. Ламаа лам нь ч байдаг тэгээд тэр нааш нь ойртуулж эндээ авчирсан тийм тохиолдол бий тий.
-Ахаа мянгасуудын дунд бөө нар бөө удгад байдаг уу?
-Оросоор ярив.
-Найдангууд бөө шашинтай?
-Найдангууд ер нь хамниганууд ер нь ихэнх нь бөө шашинтай байгаа. Бөөгийн шаштнтай.
-Аан хан
-Тий, тий
-Бөөгийн шашинтай
-Одоо хасаг хамниган гэхэд л энэ Баяндунгийн хойдтой сэрх нуур явахад Данзанхүү гэж нэг хүн байгаа л даа хамниган бөө хүн байгаа.
-Хамниган бөө?
-Хамниган бөө
-Энэ хаана байна вэ?
-Баяндун, Баяндун баяндун
-Баяндун?
-Оросоор ярив.
-Данзан?
-Хүү
-Данзанхүү?
-Аан хан
-Данзанхүү
-Дамдинсүхийн Данзанхүү, гэхдээ юу сумаасаа хөдөө байдаг тэр айл нь, өнөө хойгуур Баяндунаас урагшаа явахад төв орохгүй хойгуур нь явбал тэр Данзанхүү гэж айлынх байгаа Хайрхан гэж уулын дээр байгаа даа. Том уул, ингээд зам дээр байгаа, том, өндөр уул байгаа. Тэрний хойгуур нь гараад урд талд нь дүүрэн том хал байгаа тэрний баруун хойдтой байгаа даа. Дамиранхүү гэж бөө бол хамниган хүн, хамниган бөө.
-Оросоор ярив.
-Дамдинхүүгийнх хөдөө байдаг тэ?
-Хөдөө байдаг шүү дээ
-Хөдөө тий,
-Хөдөө байдаг
-Баяндунгаас хойшоо хөдөө байдаг. Баян-Уул орох замд бий. Баян-Уулын орох замд бол Цонгоол хамниган бөө гэж бас байдаг л байх би сайн мэдэхгүй, ойр хавьд нь байнга оршин суудаггүй болохоор би мэдэхгүй.
-Баяндун?
-Баяндун
-Тэгээд хамнигадын бөө чинь дотроо буриад бөө гэж байгаа гэхдээ хамниган бөөгийн дуудлага нь ондоо байдаг юм байна лээ.
-Мхн
-Оросоор ярив.
-Тэгээд өөрөө бол тэр Дамиранхүү гэж хүн бол энэ Оросын холбооны улсад сурч хамнигадуудаасаа бөө бөөлж явж байсан хүн тэр хүн нэлээн юм одоо тоталитар дэглэм унаад л зах зээр ардчилал хөгжлөө шүү дээ тэр цагаас хойш ерэн оноос хойш бол тэр бөө шашин дэлгэрсэн шүү дээ. Тэгээд л энэ нэг хүн чинь хориотой байснаа л одоо ерэн хэдэн он юм бэ дээ, хоёр гурван оны үед нөгөө урд өнөө бөө байгаагүй тий.
-Оросоор ярив.
-Буриад бөөнүүд тусдаа хамниган хүн харин миний, миний мэдэж байгаагаар тийм хүн байна.
-Тэгвэл тэр Орост байдаг овоо лусыг яаж тахидаг вэ?
-Аан би тэр Дамиранхүү гэж хүнтэй л уулзвал та нар хамниганаар бөө уул овоо тахиж энэ орос руу гарж юм хийж явж байсан хүн тэр бол тун сайн мэднэ.
-Оросоор ярив.
-Тий, тийн, морь юу ядаг байхад, хамнигадаар морь мал юу хийхэд тэр бөө бол сайн мэднэ. Хамниган бөө бол. Орос руу бол олон гарсан хүн.
-Эндээс үү?
-Айн?
-Эндээс үү?
-Айн
-Эндээс үү, гарсан
-Энэ манай сумын харьяат байсан юм. Байсан хүн, авгай нь Баяндунгийн хүн байхгүй юу, тэгээд энд байж байгаад тийшээ нүүсэн юм тий.
-Оросоор ярив.
-Орос руу яаж очдог, яаж явдаг та?
-Аан тэр Баян-Уул гээд хоёр гарам зүүн чулуун хороот сум гээд ийм сувгууд байгаа энэ хоёр гааль байдаг байхгүй юу, цаашаа гардаг
-Тэр Олхон?
-Ольхон аан Баян-Уулын ольхон зүүн чулуун хороот сум юм уу, тийм аан
-Оросоор ярив.
-Хойшоо гардаг, тэр хоёр боомттой тэр хоёроор хойшоо гардаг.
-Оросоор ярив.
-Тэгээд тэр хойно очихоор оросууд орос талаасаа ч шийддэг байх, ер нь болохоор зарим ... уулзахад ер нь ерөөсөө л тэнд нь, харин өөрөө тий өөрөө байх байхгүй байж магадгүй яагаад гэвэл нөгөө хуучны ундаагаар нөгөө бөөсний юм хийдэг болохоороо хүн амьтан аваад явчихдаг байхгүй юу?
-Оросоор ярив.
-Аан та өөрөө тэр бөөтэй уулзсан уу?
-Уулзсан
-Уулзсан, аан?
-Би ойлгоогүй би өөрөө хасаг хамниган учраас бид тэр Тогторын овоог тахидаг байхгүй юу, тийм учраас би очиж энэ хүн бүр ингэж одоо тийм омгийн тэр тэр угсаатны, тэдний тийм тийм хүүхэд байна аа гэж өөрөө ярьж өөрийнхөө тэр гурван жилд нэг удаа би овоондоо юм өргүүлдэг байхгүй юу тэр бөөгөөр. Онгод, онгод сахиус нь орж ирээд хэсэг хэнгэргээ цохиж онгод нь орж ирээд уулын овоо эзэнтэй ярилцдаг байхгүй юу тэр үеэрээ одоо би Жамсрангийн Жамбалдорж гэж хүн байна аа, ам бүл тэдүүлээ ингээд танай тэр уул овоонд би мөргөж залбирч юм өргүүлж байна аа гэж сүү цагаан идээ, цайныхаа дээжийг тэгээд ааруул боов юу байдаг юм, тэрийгээ ингэж өргөдөг байхгүй юу.
-Та бол өргөөгүй тэр бөөгөөр өргүүлсэн үү?
-Аан тийн бөөгөөр өргүүлдэг. Жирийн хүн, жирийн хүн гэхдээ юм өргөж болно л доо, гэхдээ тэр юу тахидаг уулыг бол тийм бөө лам хүнээр дамжуулж хийдэг ийм горимтой байдаг юм байна лээ. Тэрний дагуу бид Тогторын овоонд бөөгөөр өргүүлдэг байхгүй юу. Тэр чинь онгод нь ороод тэр уулынхаа тэр эзэн савдаг юу байдаг юм тэрэнтэй харьцдаг тэрний дараагаар тэр юм аа өргүүлдэг тийм л заншилтай байдаг л даа манайхан.
-Тэр уул тэр овоонд байгаа та, аан энд та
-Тэр бөөний
-Бөөтэй хоршино, хоршино бөө тэгээд тэрийг чинь онго гэж оруулдаг байхгүй юу, тэгээд тэрнээсээ дамжиж ирээд байнга харьцдаг нь тэр Дамиранхүү гэж хүн бол ойлгохгүй байх, тийм төгс сайн мэдэхгүй байх.
-Оросоор ярив.
-Энэ манай аав, хамниган судлалын хүн явна гэнэ ээ, хамниган хэл мэдэх үү?
-Муу тий
-Энэ манай аав хүн байгаа юм.
-Аан
-Аан
-Хамниган хэлний тухай гэсэн үү?
-Хамниганаар, буриадаар яах вэ ярьдаг л даа, хамниган гэж тустай байна. Батмөнх сайн хамниган мэдэх болов уу?
-Үгүй
-Үгүй л байх л даа
-Үгүй үгүй тий
-Батболд одоо тэгээд Жамбалдорж гуай гэдэг хүн байсан байх аа
-Хамниган хүн үү
-Өөрөө бол буриад хүн, яг нөгөө төрсөн газар нь айлд үрчлүүлсэн гэв үү дээ тэгсэн хүн. Тэр төрсөн газар нь жинхэнэ хамниган хүн байна. Байсан юм. Авга эгч нь гэж хүн байсан ... гэв үү тэр хөгшин. Хамниганаар ярьдаг хөгшин байсан. Хэн билээ тэр чинь
-Хэний?
-Бордух гуайн ижий
-Боргуа хөгшин гэж хамниган хүн байсан.
-Хаана байдаг гэнэ ээ?
-Аан тэр нас барчихсан л даа тий
-Бурхны оронд явсан
-Бурхны оронд явсан тий, нас барсан, бурхны оронд явсан тий.
-Хамниган хүн таньдаг хүн байхгүй юу?
-Батмөнх гуай сайн мэдэхгүй л дээ
-Батмөнх мэдэхгүй тий
-Хамниган, Жамсран гуай ч хамниган гэхдээ буриадаар л ярих байх тий, Хамниганаар ярьдаг хүн бол Батболд ах л байна даа.
-Мхн
-Баян-Уулаас чинь одоо цонгоол хамнигадууд нь настай хүмүүс байдаг байх л даа. Тий байж болох байх тий тий, миний одоо өөрийн мэдэж байгаагаар иймэрхүү л болж байна даа. Өөр асуух юм байдаг бол мэдэхийгээ өөрийнхөө хэмжээгээр хариулж болох юм тий.
-Тэр байхгүй байх аа хамниган хүн
-Лувсанцэрэн гэж хүн одоо манай, миний багш байсан хүн бий. Тэр хүн одоо манай угсаатны зүйн одоо манай суманд байсан хүн тэгээд бас л бурхны оронд явсан. Тэр хүн бол буриадын тухай судлалыг бол нэлээн сайн цуглуулсан хүн, ардчилал анх гарсан цагаасаа эхлээд л ер нь бүх юм нээлтэй болсон шүү дээ ер нь. Тэр хүн одоо байсан бол одоо тэр түүхийг мэдэх байх. Эндээс одоо нарийн юм байхгүй л дээ. Уул овоо тахидаг хамнигадуудаар айл өрх нь судалгаанууд байх юм уу гэхээс нарийн юм ярихгүй л дээ. Тэд нар ч хамааралгүй. Хэл хамниган хэл судлал, хааяа би зүгээр утсаар, сая утас дугарлаа шүү дээ тэр нэг багш шиг ээ 2003 онд энэ манай Базараа хамниган хэл судлалын талаар бас хүмүүс явж байсан гэж ярьж байсан тий.
-Миний мэдэх бол ийм л байна.
-Аан за
-Өөрийнхөө ойлгодгоор бас хүмүүстэй харьцаж байсан.
-... ... ...
-Айн?
-... ...
-Аан тий, тэр аль нэг нь ямар байх вэ
-Та тэгвэл ах аа тантай ярилцъя.
-Миний мэдэх юу байх вэ дээ, тий
-Оросоор ярив.
-Танай нэр хэн бэ?
-Доржханд гэж
-Миний аав
-Доржханд
-Дугарын Доржханд
-Доржханд
-Аан таны аавын нэр хэн бэ?
-Дугар
-Оросоор ярив.
-Та одоо хэдэн настай вэ?
-Далан гурав хүрэх гэж байна.
-Оросоор ярив.
-Тэгээд насаараа энд байдаг байгаа та?
-Тийн тийн энд байгаа хүн
-Аан, та ямар ажил хийдэг байсан бэ?
-Малчин хийгээд л
-Малчин?
-Малчин
-Оросоор ярив.
-Танай аав ижий хоёр хаанахын хүн байсан бэ?
-Балбарын балбарын
-Та хамниганаар ярьж чадах уу?
-Үгүй үгүй
-Танай аав, ээж хамниганаар ярьдаг байсан бэ?
-Үгүй үгүй
-Эмээ өвөө хоёр тань хамниган хэлтэй байгаа вэ?
-Тэрийг мэдэхгүй, эмээ өвөөг би мэдэхгүй. ... ...
-Тэр хүн
-Оросоор ярив.
-Танай аав энд төрсөн бэ, Дашбалбарт төрсөн бэ?
-Тийм байх аа, хойно энэ энд байх аа тхх
-Хойно оросын холбооны улсад төрсөн
-Оросын холбооны улсад төрсөн, аан за, эндээс оросоос энд ирсэн тэ?
-Тий
-Тийн
-Энд хэзээ байсан бэ?
-Тэрийг би санадаггүй
-Хэзээ ирсэн бэ?
-Өмнө дээхэн үед
-Арван нэгэн онд л гэж ижийн хэлдэг нь
-Аан
-Арван нэгэн оноос нааш ирсэн гэж, энэ хүний ах нь авга ах нь гэж нэг хүн бий тэр хүн маань л хэлдэг байсан юм тий, арван нэгэн оны үед. Аан тэр Тогтор гэж овооны хойно орших хилийн застав байдаг юм монгол талдаа, тэр нь тэр Тогтор гэж застав тэрний тэрүүгээр л орж ирсэн. Тэрний цаад талын Тогтор овоо гэж харагдаж байгаа, Тогтор овооноос бол ойрхон байдаг юм тий.
-Мхн
-Намхан толгой байдаг гэж одоо зарим нь ярьдаг байсан.
-Оросоор ярив.
-Мэдэхгүй тэр хаана
-Одоо тэрийг мэдэх хүн байхгүй
-Та ямар мал хөлхүүлдэг байгаа та?
-Хонь
-Ганцхан хонь юм уу?
-Тийн
-Аан, хоршоо байх үед үү
-Тийн
-Тэгээд тэр ажил тухай ярьж өгөөч та, ямар ажил байгаа та, юу хийдэг байгаа та?
-Аан хонь мал хариулаад л одоо тий
-Хаагуур юм өвслүүлдэг байгаа та
-Аан энэ хойгуур
-Дөшийн гол, дөш, харз, хойшоо хойшоо, хоёрдугаар багийн нутгаар мал хариулдаг байсан юм.
-Дөшийн гол?
-Харз, Харзат багийн нутгууд, ерөнхий
-Оросоор ярив
-Та малын сэтэр хийдэг байсан бэ, сэтэр хийдэг үү?
-Үгүй үгүй
-Сэтэр хийдэг үү?
-Манай омогтноор байхгүй ээ
-Сэтэр хийдэггүй юу, сэтэр байдаггүй юу?
-Үгүй үгүй, манай нутгаар байхгүй ээ
-Оросоор ярив
-Түрүүн би тэр Тогтор гэж овоо гэж ярьсан шүү дээ, Дамиранхүү гэдэг хүнтэй тэр Тогтор овоогоо сэтрийн морин байдаг юм билээ. Хар зоотой хул морин байдаг. Уулын морин, мориор сэтэрлэдэг Дамиранхүү гэж бөө хүн өөрөө сэтэрлэж их хэрэглэдэг тэрийгээ яадаг. Тэр хүнтэй уулзахад бол юм ярина даа.
-Оросоор ярив
-Танай аав ижий хоёр насаараа юу хийдэг байгаа вэ?
-Малчин малчин
-Бас л малчин байгаа вэ?
-Малчин, малын ...
-Бас хоньтой байгаа вэ
-Тий
-Тиймээ
-Оросоор ярив
-Аан малын хишиг, та мэднэ үү, малын хишиг.
-Малын хөшиг өө
-Малын хишиг гэж юу вэ?
-Яана аа юу байдаг юм
-Оросоор ярив
-Мал олон байх тул ямар дом хийдэг вэ, дом байгаа юм уу?
-Үгүй
-Үгүй юу?
-Үгүй үгүй
-Үгүй за, Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Ганцхан
-Ганцхан?
-Ганцхан
-Ганцхан
-Аан за,
-Оросоор ярив
-Та бага байхад ямар гэрт суудаг байсан бэ, зөмөгьеө,
-Эсгий гэрт
-Эсгий гэр
-Эсгий, эсгий гэр
-Эсгийн гэр
-Аан зөмөгьеө байхгүй байна шүү дээ.
-Өөр байхгүй ээ, өөр байхгүй
-Өөр байхгүй юу, эсгий гэр
-Тийн
-Эсгийн гэр
-Эсгийн гэр, За аан хан, ямар хоол хийдэг байсан бэ, та нэрийг нь
-Шөлтэй хоол
-Шөл хоол
-Шөл мах л хийнэ
-Шөл мах
-Та тэрийг хийдэг байсан бэ? Япрошка
-Япрошка уу, хийнэ л дээ
-Хөгшчүүд хийдэг байсан япрошка
-Япрошка хийдэг, япрошка хийдэг
-Аан хан, хийж идэж байсан, хөгшин ажаа, ээж аавынхаа иддэг юмыг, тийм л юм их иддэг байсан л даа тий, япрошка
-Оросоор ярив
-Тэгээд галын бурханд тахидаг уу?
-Байхгүй
-байхгүй ээ?
-Галын бурхан байхгүй шүү
-Галын бурхан байхгүй
-Аан тэр, галын бурхан галд бурхнаа тахиулдаггүй. Бөө удганаар тахиулдаг юм бий л дээ. Өөртөө гал тахидаг тийм юм байхгүй
-Оросоор ярив
-Гэрийнхээ голомтыг тахиулдаг, тахиж шүтээд явдаг манайд тийм юм байхгүй ээ бөө удган лам хүн олж тэр галынхаа юмыг тахиулдаг тий
-Оросоор ярив
-Танай бага байхдаа ямар наадам нааддаг байгаа та?
-Шагай чулуугаар нааддаг байсан
-Шагай чулуугаар?
-Хэдий олон шагайтай байгаа та?
-Овоо олон байгаа
-Оросоор ярив
-Та ямар наадам нааддаг байгаа та. Шагайгаар
-Морь уралдана, шагай харвана
-Морь уралдана, шагай булаацалдах,
-Яаж тэрийг, шүүрдэг вэ, морь уралдааныг яаж нааддаг вэ?
-Морь уралдахдаа шагайгаа хаяад
-За би шагай аваад ирье
-Аан за за
-Оросоор ярив
-өө
-За энэ одоо ингээд юу яадаг
-Оросоор ярив
-За одоо энэ чинь урт богино байж болно. Одоо ингээд энэ ингээд урт байж болно. Зураг авч байна л даа энд. За одоо ингээд, энэ одоо замаг нь юм ингээд, энэ энэ, ингээд, за ингээд одоо энэ энэ хоёр одоо ингээд морин байлаа гэж бодъё, энэ одоо ингээд гараараа
-Таван шагай юу
-За одоо энэ хоёр морин байлаа гэж бодъё энэ миний морин, энэ энэ хүний морин одоо инээд шагай хаяна. Энэ шагай
-Морин буух
-Ийм ингээд ийм морь буувал мориныхоо толгойгоор явна. Тэгээд ингээд хаяна. Шагай морь, ийм юм буусангүй, энэ яагаагүй та хаяад, аан энэ хүнийх нэг морь буулаа. Тэгэхэд энэ морь нь ингээд нэг урагшаа явна. Ээлжилж хаядаг байхгүй юу? Дараа нь дахиад одоо миний ээлж ирнэ. Ингээд дахиад хаяна. Аан энд хоёр морь буусан байна. Тэгвэл нэг, хоёр гээд энэний морины урд талд гарлаа. Ингээд энэ хүний ээлж дараа дахиад нэг хаяна. Энэ морийг үзье, энэ морь бол буусангүй, энэ морин буусангүй энэ хүний морин энэ байхгүй байна. Одоо миний ээлж, За одоо би хаяя бас байсангүй ээ гэх мэтчилэнгээр ээлжилж хаян үргэлж явдаг ийм наадам байдаг юм аа. Морины наадам гэж
-Яаж шагай шүүрдэг вэ?
-Аан шагай шүүрэхэд одоо ингээд шүүрэх ч юм байхгүй л дээ энд одоо, шүүрэх юм байхгүй,
-Уул шагай вэ
-Харин ингээд одоо ингээд олон шагай бөөгнөрүүлээд, эндээ ингээд юм шиг юм шиддэг юм. Ингэж шүүрэх гэж шагай шидээд ингээд гар муутай,
-Та шүүрэх үү?
-Яах юм яах юм, гар муутай, аав яах уу?
-Үгүй үгүй
-Гараа гэмтээсэн хүн юм байгаа юм. Ингээд дээш нь шидээд ингээд татна, ингээд тэгэхээр ингээд дээш нь буутал нь ингээд хасна. Дараагаар нь тэгээд дахиж шидээд энийгээ шүүрч авдаг байхгүй юу, шагай нь бол, бид хоёр дөрөв дөрвөн шагайтай байлаа ингээд таван шагайтай байлаа, одоо би хаялаа гэж бодъё, энэ бөхийг нь хонь гэдэг, бүх ч гэж ярьдаг. Ингээд би нэг, нэг болголоо. Энэ хүн хаялаа гэж бодъё бас нэг байна. Нэг нэг болно тэнцчихсэн, тэнцлээ, дахиад хаяна энэ хүнийх гурвыг буусан байна тий, за энэ хүнийх буусангүй, энийг бол тооцохгүй, нэг буусан байна. Тэгээд энэ гурав буусан учраас энэ хүн авна. Тэгээд бүгдийг нь нийлүүлж байгаад хаяна. Тэгээд ингээд ижлийг нь нясална хооронд нь энэ хоёр ижил байна. Энэ хоёр ижил байна, энэ хоёр ижил байна. Энэ хоёр ижил байна. Энэ хоёр үхэр, энэ хонь, энэ ямаа, ингээд ижлийг нь нясална ингээд хооронд нь мөргүүлнэ, тхх тэгээд мөргүүлээд авна. За энийг нь эхлээд, энийг нь авлаа. Ингээд орхичихно, за энэ ингээд, аа яа яа энийг нь зайлуул хөндлөн, хөндлөн, гэх мэтчилэн ингээд тоглодог ийм тоглоом байна. За за за иймэрхүү байна даа.
-Шагай тааж байдаг уу?
-За ингээд, та нэг юу яагаадах би ингээд тав таван шагай бусад нь байж байг
-Баярлалаа
-За ингээд наадна, аая аая,одоо ингээд, за одоо ингээд би нууна энд харуулахгүй, одоо ингээд тавилаа энэ хоёр нь тоо тааж хэлнэ. Энэ хүн гурав гэж байна, би гурав гэлээ, тав гэж хэлье, за гаргая за ингээд энэ хүн гаргахад гаргаж ирээд энэ хүн гурав гэсэн энэ гурав байна уу ингээд бүгд энэ хүн таасангүй, би тав гэж хэлсэн бас дөрөв байна, хоёулаа таасангүй ээ, гэх ингэж ингэж таалцдаг оюун ухааныг сорьсон тоглоом байхгүй юу, бүгдийг нь ч ингээд барьж болно. Гэх мэтчилэн ингэж таадаг тоглоом энэ хүн маань харж өгсөн монгол ерөөсөө тэрнээс хамаагүй юм заадаг л даа тий за иймэрхүү л байна даа.
-За баярлалаа.
-Манай хүүхдүүдийн тоглодог дөрвөн зуу гаруй шагай байгаа.
-Дөрвөн зуугаад
-Дөрвөн зуугаад, ти
-Оросоор ярив
-Тэгээд энэ дотроо юу байгаа чинь янз бүрээр, ийшээ за байз ийшээ өнгө нь байна уу үгүй юу? Өнгө нь байна уу наана чинь, одоо хонь байна шүү дээ, хонь ямаанд байдаг жижигхэн шагай байхгүй юу энэ, хонины хөлд байдаг, хоёр ширхэг байдаг юм. Одоо чинь ингээд янз бүрийн модны холтсоор энүүгээр буддаг энэ нүүрийг нь буддаг. Өнгө оруулна.
-Оросоор ярив.
-Аа байхгүй байна аа. Энэ яг ингээд малын хөлд байдаг юм байхгүй юу ингээд тэгээд сайхан цэвэрлээд юу яадаг байхгүй юу, энийгээ бас гоё болгохын тулд янз бүрээр өнгө оруулж болдог улаан ногоон янз бүрийн өнгөөр будаж болдог. Дээр үед бол модны холтос шинэс, нарс модны холтсоор гаднах хальсаар нь буцалгаж ингээд хүрэн болгож буддаг байсан. Будагтай шагай байхгүй байна аа даа.
-Оросоор ярив.
-Аа энэ энэ энэ, энэ будчихсан шагай байна. Энэ энэ энэ тий
-Модны холтсоор өнгө оруулсан?
-Өнгө оруулсан.
-Өнгө оруулсан байна. Энэ цагаан байх ёстой байхгүй юу, тэгээд өнгө оруулахаар ийм хүрэн болдог. Энэ махан хүрэн орсон байна. Ногоон болгож болно. Ер нь ямар янз бүрийн өнгө оруулж болдог. Ийм л юм байна аа.
-Оросоор ярив
-За иймэрхүү л байна даа одоо өөрийн мэдэхээр болбол.
-Оросоор ярив
-За тэгээд аан, хүүхдийн хурууны нэр хэн бэ? Та мэднэ үү?
-Аан
-Хурууны нэр мэднэ үү?
-Эрхий хуруу, долоовор, дунд хуруу
-Юу билээ
-Тольбиш
-Тольбиш
-Тоороодой бадам туулай, тоохон гэвш, толь баадай, ижийхэн бишүүдэй гэж, барваадай,
-Барваадай?
-Батан туулай
-Батан туулай?
-Тоохон товш тийм ээ
-Толь баадай
-Толь баадай?
-Тэгээд бишээдай гэдэг байх аа? Бишээдэй?
-Бишээхэн бишүүдэй
-Бишээхэн бишүүдэй
-Бишээхэн бичүүдэй?
-Энэ буриад?
-Буриад буриад
-Буриад
-Энэ бүгд буриад
-Тийн
-Энд байгаа бүгд адил уу?
-Адил
-Адил
-Адилхан байх тий
-Барваадай?
-Аан хан бадам туулай гээд нөгөөдөх нь ингээд гүйлгээд хуруугаараа ингээд тий
-За тэгээд, хүүхэдтэй тоглох яасан?
-Аан яахав зааж өгнө л дөө хүүхдэд
-Заадаг?
-Тхх зааж өгнө. Энийг барваадай, бадам туулай, тоохон товш, хүүхдүүд чинь өөрөө сурчихна, зааж сургуулилдаг байхгүй юу. Энийг баадан, хуруу хурууг таасан нь юу яана ингээд хуруугаа нуусан, дунд хуруугаа олох чинь хуруугаа нуугаад ингээд бүгдийг нь ингэж хуруугаа нуугаад ингээд энэ ингээд дунд хураа байгаа биз дээ ингээд, хүн чинь юу гаргах бол ийш нь тийш нь хөдөлгөж байгаад
-Оросоор ярив.
-Ингээд энэ талаар энэ дунд хурууг ол гээд энэ хурууг нь олох нь байна шүү дээ, тэгээд ингээд нугалахаар, хөөх ингээд хөөж олдог тийм
-Нуугаад, нуугаад
-Оросоор ярив.
-Та та одоо энэ хурууг ол за юу аан
-Би ингээд ингээд нуух гэж байна.
-Одоо миний гар явахгүй ээ
-Өндөр хадан хийдэг үү, өндөр хадан?
-Энийг таа, энэ энэ энэ хурууг олоорой, энэ хурууг
-Дунд хуруу
-Мөн үү?
-Ххха
-Оросоор ярив.
-Тэр хүнийг хараа биз дээ хараа ингэдэг юм.
-Оросоор ярив.
-Дээшээ суу
-Наанаа суу
-Байна уу?
-Байна байна
-Сайн уу
-Өө за сайн уу? за ёстой аягүй завгүй байна.
-Байна уу
-Байна,
-Өө за сайн уу, хөөе
-Хөөе хөөе, чи харж байж байгаад залгаарай. Би нэг завгүй байна.
-За
-Оросоор ярив.
-Наашаа суу, цай хийж өг
-Оросоор ярив.
-Цай уу, сайхан
-Цай уу
-За
-Оросоор ярив.
-Наанаа тавьчих
-Талх ид
-Баярлалаа
-Хаагуур яваад ирэв
-Өө ...
-Оросоор ярив.
-Гэрийн одоо талх
-Энэ танай гэрт одоо орсондоо баяртай байж, ингээд танд энэ жаахан бэлэг барих гээд тий
-өө за за баярлалаа
-Ийм гоёхон цай уугаад тий
-За за, за баярлалаа
-Нойл хаана байна вэ?
-Айн
-Нойл хаана байна вэ?
-Аан энд бий, гар гар гараад заагаад өг.
-Оросоор ярив.
-Аан энэ юу вэ?
-Энэ манай энэ мод байна шүү дээ, тэр дотор ургадаг жимс байгаа, жимс, үхрийн нүд жимс
-аан үхрийн нүд жимс
-Аан хан, энэ зөөхий манайхаас гарсан сүүнээс гарсан,
-Оросоор ярив.
-Аан энэ үхрийн нүд, жимс
-Үхрийн нүд
-Модонд байгаа энэ бид мод тариад ургадаг энэ жимс байгаа юм энэ тий
-Аан
-Ингэж байлгаж хэрэглэсэн.
-Аан
-Энд найман төрлийн мод бий, ийш нь хийж байгаад
-Хха
-Ах нь нэг яах уу
-Та хэдэн хүүхэнтэй?
-Хоёр,
-Хоёр?
-Хоёр хүү
-Хоёр хүү?
-Хоёр хүү тийн тхх
-Нэг нь сая өнөө нэг байж байгаад гараад явсан байх аа, жижигхэн банди, хүүхэд орж ирсэн биз дээ сая Тубар гээд тэр, өнөөх нь том өнөөдөр тэмцээнтэй
-Аан тэмцээнтэй,
-Сагс, сагс баскетболл сагс
-Аан сагс
-Аан аан тий
-Оросоор ярив.
-Манай том хүү одоо тийшээ тэмцээнээр явсан.
-Энэ нэг хойд, Дорнод аймгийн хойд тэр сумдын тав зургаан сум байгаа тэнд залуучуудын тэмцээн болно, сагсны тэмцээн, тэнд явсан.
-Мм
-Байгаа байгаа
-За баярлалаа
-Сандал байгаа
-Цай
-Оросоор ярив.
-Та танай хүүхдүүдэд яаж, нэр сонгож байсан бэ?
-Нэр бол
-Нэр сонгосон
-Нэрийг бол яахав аав ээжүүд одоо өөрийнхөө нэр байдаг юм уу, өөрийнхөө нэрийг одоо бодож байгаад бэлэг дэмбэрэлтэй л нэр өгнө л дөө хүүхдэдээ. Тий гэхдээ нэр сонгохдоо ингээд ах дүү нар олон хүн байлаа гэж бодъё тэднээс чинь олон нэр сонгоод бүгдийг нь бичүүлээд нэг нэг цаасан дээр, тэрийгээ хуйлаад, хуйлна шүү дээ ингээд жижигхэн бөөрөнхий болгоно цаасаа. Нэг нэр бичсэн цаасаа
-Оросоор ярив.
-Тийн, тэгээд ийм том ваар саванд будаа хийгээд будаа юм уу одоо тариа хийгээд, тий тэгээд тэр нь ингээд сайхан холино.
-Оросоор ярив.
-Тэгээд олон нэрийг одоо хэдэн хүн байна, ингээд бүгдээрээ нэг нэр бичлээ шүү дээ, одоо энэ чинь, тав найман хүн, найман нэр ингээд том саванд будаа хийгээд тэрийгээ найман нэрээ холиод тэгээд тухайн гэрийн эзэн юм уу аав хүн юм уу тэрнээс нэг нэрийг сонгоно. Авна ингээд, авлаа тэгээд татаад тэр нэр нэр хэн гэж нэр гарах нь вэ? Дорж, байна уу? Бат байна уу? Дулам байна уу, олон нэр байна шүү дээ, найман янзын нэр байна. Нэг л нэрийг авна. Тэр нэрийгээ уншина, тэгээд тэр нэрийг хүүхдэдээ өгдөг.
-Аав, аав тэгдэг?
-Хүүхдэдээ нэр болгож өгдөг аан хан
-Оросоор ярив.
-Аан тий аав нь тэр
-Аав нь өгдөг
-Аан тий аав нь тэрүүнээс авна тий
-Үгүй бол, аав чинь, аав байхгүй бол сайн тийм одоо ачтай буянтай хүн байвал, өндөр настай хүнээр сонгуулж болно. Тухайн хүнээр тэр нэр сонгохлоор
-Оросоор ярив.
-Тэгээд настай хүн сонгож болно, тий тэгээд нэг л нэрийг авна. Бусад нь үлдэнэ тий
-Мхн
-Одоо бид найман хүн байлаа гэхэд найман нэр хийгээд тэр саван дотор хийлээ шүү дээ,
-Мхн
-Тэгээд тэрний хамгийн өндөр настай нь хүнээ хүндлээд л энэ өндөр настай хүн тэр нэрээс нэг нэрийг авах нь байна шүү дээ. Тэгээд тэрийгээ гаргаад уншина. Уншсан нэр нь Дорж гэж нэр байх юм уу Бат гэсэн нэр гарах нь уу тэр нэрээр л тэр хүүхдэдээ нэр болгож өгнө. Нэрлүүлнэ, нэртэй болгоно.
Мхн
-Тэгж яадаг ёс бий, тэгж л өгдөг л дөө бид нар. Тхх
-Заримууд нь бол аав, зарим айлууд бол аав нь юм уу ижий нь юм уу ахмад настай хүн нь нэр өгдөг тал байдаг. Тий
-Оросоор ярив.
-Өвөө аав нь байдаг юм уу, эмээ нь байдаг юм уу, хүүхдэдээ тийм нэр өг гэж яавал тэр нэрийг, өвөө аавынхаа нэрлэсэн нэрээр нэрлэж болно оо
-Лам хүн өгдөг үү?
-Болно оо болно
-Болно болно тий
-Ламаар ч нэрлүүлж болдог тий
-Тухайн хүний, тэр айлын л асуудал тэр чинь,
-Эмч өгдөг вэ?
-Эмч өгч болно.
-Эмч өгдөг болно.
-Тийн болно
-Эх барьсан,
-Оросоор ярив.
-Эх барьж байгаа эмчийнхээ нэрээр ч нэрлэсэн нь байдаг. Зарим нэгэн хүн хүүхдээ эмч, эх барьсан эмч хүн, эх хүн, янз бүрийн тэр хүмүүс тийм нэр өгөөрэй гэсэн тийм тохиолдол байдаг. Тэгж өгч болно тий.
-Тухайн хүн л мэдэх асуудал, аав ээжүүд нь л мэддэг юм хүүхдээ, эмчийн өгсөн нэрийг өгье өө гэвэл өгнө. Ламын нэр өгсөн өгье өө гэвэл өгч болно тий.
-Оросоор ярив.
-Нэр солих ёс байгаа юм уу?
-Байгаа байгаа, нэр таарахгүй байж болно. Нэрээ бол
-Яагаад таарахгүй байна, одоо жишээлбэл тэр хүүхдүүдэд халуурах бүлээрэх тийм ээ, тэр хүүхдэд нэр хүндэднэ, одоо тий
-Оросоор ярив.
-одоо Алтай гэж нэр өгсөн, хүүхэд төрлөө шүү дээ тэр хүүхдэд Алтай гэж нэр өглөө, тэр хүүхэд бие нь тавгүйтэх ч юм уу, үгүй бол, тэр Алтай гэж нэр нь таарахгүй байж болно. Тэр хүүхдэд нэр өгөхөд нэр бол нэр хүндэднэ гэж байдаг.
-Оросоор ярив.
-Алтай гэвэл, монгол улсад Говь-Алтай гээд алтайн сүрлэг уул хангай, Цамбагарав марав гээд уул байна шүү дээ, тэр уулын нэр өгчихвөл, Цамбагарав гээд нэр өгчих юм бол тэр уул тухайн хүүхдэдээ хүндэдсэн байж болно. Уулын нэр хүндэдсэн байж болно. Тэгээд нэрийг нь өөрчилдөг тохиолдол байх. Тий, Үгүй бол ламаас авах янз янз бий л дээ, нэр солигдох тохиолдол бий бий байх, байдаг.
-Тэгээд тэр хүүхдэд нэр солиод яах вэ?
-Аан тэр нэр өгөөд өөр нэр өгч болно.
-Өөр нэр
-Тий, гэхдээ тэрийг өгөөд өгдөг.
-Анх нэр хэрэглэдэг вэ?
-Аан гэрийн нэр гэж байдаг.
-Гэрийн нэр байдаг?
-Гэрийн нэр гэж одоо албаны нэр болохоор одоо төрсний гэрчилгээ гэж байна шүү дээ, иргэний үнэмлэх паспорт гэж явдаг шүү дээ
-Аан хан
-Аан тэр дээр бичих нэг нэр байна. Аан гэртээ эрхлүүлдэг нэр гэж байна. Тий
-Оросоор ярив.
-Одоо би өөрөөсөө жишээ авъя, миний нэрийг Жамбалдорж гэж байна тээ?
-Аан хан
-Тэгээд манай найз нөхөд, ангийнхан, хамт олон Жааяа гэж нэр өгсөн байх жишээний Жааяа
-Оросоор ярив.
-Тийн Жааяа, Жааяа гэж
-Аан манай аав ээж гэрийхний тухайд Доржоохой гэдэг байхгүй юу?
-Аав ээжүүд бол гэртээ байхад бага байхад Доржоохой гэдэг байсан байхгүй юу тий
, аан сургуульд ороод ирээд найз нөхөд хамт олон болохоор Жааяа гэж нэртэй болсон. Албаны нэр нь Жамбалдорж
-Оросоор ярив.
-Ийм бол байна аа, ер нь ихэвчлэн монголд ихэвчлэн буриадууд ч бай халх нь ч бай, ялгаагүй гэрийн нэр гэж байдаг.
-Тэгээд адилхан нэртэй байвал, тэр ондоо Жамбалдорж байвал тэгээд яахав
-Тийм ижил нэртэй хоёр хүн бол амьдай гэж хэлдэг
-Амьдай?
-Амьдай, та та Жамбалдорж байлаа, би Жамбалдорж байлаа бид хоёр амьдай дундаа, амьдай нар гэж, амьдай, амьдай гэж хэлдэг.
Амьдай
-Оросоор ярив.
-Тийн тэгж хэлдэг
-Аан манай энд холоос ирээд уулзлаа гэхэд аан энэ манай амьдай ирж байна гэж таныг хараад, амьдай ирж байна гэж ярих нь байна шүү дээ
-Аан хан
-Аан энэ Жамбалдорж ирж байна. Тэндээс нэг Жамбалдорж, эндээс нэг Жамбалдорж хоёр амьдай нар уулзах жишээний
-За за тэгээд нэрээрээ цээрлэнэ?
-Цээрлэх байна байна байна
-Цээрлэх юм байгаа.
-Оросоор ярив.
-Хамаагүй нэрээр дуудах, цээрлэх ёс гэж байгаа, нэр цээрлэх ёс гэж байгаа.
-Нэр цээрлэх
-Тхх
-Аан яаж нэр цээрлэдэг. Амьдай тэгээд ондоо
-Янз бүр л дээ, нэр цээрлэнэ гэдэг чинь тухайн хүний нэрээр одоо олон нийтийн газар одоо нэрлэх, олны дунд хамаагүй хэлэхгүй тохиолдол байдаг. Хүний нэрийг тий, тий тэгээд тэгэхэд нэр цээрлэнэ гэж болно. Аан хоёрдугаарт нэр тохирохгүй хүндэдсэн хүн байна шүү дээ. Тэрийг бас цээрлэдэг хорьдог. Нэрээр нь дууддаггүй.
-Ямар хүн хүндэдсэн хүн нэрийг цээрлэх, би жаахан юу, уучлаарай уучлаарай,
-Би ойлгосон ойлгосон
-Миний монгол хэл маш муу
-Болж байна болж байна, сайн байна, сайн байна, ойлголцож байна. Та бид хоёр ойлголцох юм байна.
-За, жаахан тайлбарлаж өгөөч
-Аан тий, за сая нэрийн тухай ярьсан тэ, нэр цээрлэх тухай
-Нэр цээрлэнэ, нэр
-Нэрийг хамаагүй хэлэхгүй ёсон гэж байдаг. Тий тэрийг одоо жишээлбэл, бөө шашин бөөлж байхад юм уу янз бүрийн юманд нэр цээрлэх гэж байдаг байна аа, хамаагүй хэлэхгүй, тухайн хийж байгаа үйлээсээ болдог. Нэр хэлдэггүй гэж байхдаа, мал төхөөрч барьж байхад янз бүрийн дуу дуулахгүй байх жишээний мал нядалдаг шүү дээ, малыг нядлах алах, тохиолдол. Тэрэнд бол янз бүрийн хүн юм ярихгүй байх жишээний юмнууд байх байдаг,
-Хүн юм ярихгүй?
-тий
-Тэр одоо малын нэрийг ярихгүй, тухайлбал, тухайн хүн одоо хүний нэрийг ярихгүй л байдаг. Тэр нь юу гэвэл энэ зан үйлийн тэр бөө шашны юм уу үгүй бол нас барсан байх юм уу, тэгж хүний нэрийг хэлдэггүй тохиолдол бий. Буяны ажил эхлэх үед хамаагүй тэгж, өшөө
-Оросоор ярив.
-Мал гаргахад?
-Мал гаргахад бас
-Мал гаргахад хамаагүй нэрээр нэрлэдэггүй
-Хүний нэрээр нэрлэхгүй?
-Нэрлэхгүй тийн
-Мал гаргахад хүний нэрээр нэрлэхгүй
-Тийм тохиолдол байдаг хэлэх нь ч хэлнэ л дээ, тэгэв үү ингэв үү гэж яадаггүй, тийм юм байна.
-Би ойлгосон ойлгосон
-Тэгээд яаж нэрлэдэг вэ, ийм юм болоход
-Аан тийн, та тэг тэрийг дөхүүл гэдэг ч юм уу, та гэж хүндэтгэнэ. Өөрөөсөө дүү хүнийг чи, ер нь ихэвчлэн та тэрийг аваад ир, та тэгнэ үү гэж хүндэтгэж дугардаг байхгүй юу
-Би ойлгосон ойлгосон
-Тийн тийн, тэгж авгайлж тухайн тэр юуг одоо, тэр үйл хийж байгаа үйлдэлдээ тохируулж ярьдаг л даа, өөр бол одоо янз бүрийн уул овоо тахих янз бүрийн бөө онгод байна шүү дээ бөө онгод, тэрийг бол хамаагүй нэрээр нь дуудахгүй та гээд, тэгэнгүүт тухайн хүний нэр орох ёсгүй байхгүй юу, тэгвэл тэр онгодын уул овоо нь тэр хүнийг саатуулж эзэн нь дуудна. Нэр хэлдэггүй тиймэрхүү юм байдаг.
-Оросоор ярив
-Тэгээд нэр тохирохгүй хүнд нэрээ хэлдэггүй тийм хүмүүс байдаг л даа.
-Оросоор ярив.
-За ингээд энэ л байна миний ойлгосноор одоо өөр юм байж болох л байх одоо мэдэхгүй, харин мэдэхгүй байж одоо болно оо тий
-Энэ ямар учиртай гэж та бодож байна вэ?
-Ер нь болоход бол хүний сэтгэл зүйтэй л холбоотой юм даа тий. Хүн одоо аливаа юм, тухайн хүн нөгөө урт удаан наслах тухайн үйл чинь одоо, буяны үйл байлаа гэж бодъё, үгүй бол сайн сайхны үйл байвал тэр нэрлэж болно. Аан тэр муу ёсгүй гадуур дэг жаягаас доогуур тийм байх юм бол хамаагүй хүний нэрээр дуудаж болохгүй, энэтэйгээ адилхан тэр тухай хүний нэр сүлд нь бүгд дагаад явах жишээний. Тийм учраас тэр хүнийг бол та гэж хэлээд л чи гэж хэлээд л явахаас биш, Доржоо, Батаа, чи тэргээр ингэж болохгүй тэгвэл тэр тухайн үйлээсээ хамаараад тэр хүний хийморь сүлд лүнда нь муу зүг рүү явчих ийм тохиолдол байгаа, тийм учраас тэр хүнийг хүндэтгээд нэрийг нь хэлэхгүй зөвхөн ерөнхий нэрээр нь та гээд л, та гэдэг үг бол олон тоон дээр ярьж байна шүү дээ. Тий хэрэг гэх жишээний гэж ойлгож болно.
-Оросоор ярив.
-Тэгээд бэр байв уу, бэргэн
-Байгаа
-Тэгээд нэр цээрлэх нь энэ дотнын нөхрийн хамаатан нэрийг нөхрийн аав ээж нэрээр нэрлэдэг үү?
-Нэрлэнэ ээ нэрлэнэ
-Нэрлэнэ ээ?
-Нэрлэнэ нэрлэнэ
-Цээр байхгүй?
-Цээр байхгүй, байх байхгүй, цээр бол байхгүй
-Цээр байхгүй
-Оросоор ярив.
-Гэхдээ тэр үйлээс хамаараад би түрүүн хэлсэн шүү дээ, тэр одоо муу үйл хийвэл, би түрүүчийн ярьсан. Муу үйлэн дээр бол хамаагүй аав ээжийнхээ нэр сүрийг дуудуулах тийм юмыг цээрлэдэг. Тэрийг тухайн хүн бол одоо, муу үйл юм хийхгүйн тулд өөрөө хичээж аав ээжийнхээ нэрийг гаргахгүй, цээрлэж тэгэхийн тулд сайн сайхан байхын төлөө бүгдийн л хүний тусын тулд л юм хийх, муугийн Доржийн тэр Жамбалдоржийн тэр Дорж тэглээ ингэлээ гээд л ярих юм бол тэрийг гаргахгүй юм сан гэж бодож явах, хүн аав ээжийнхээ нэрийг цээрлэх, хэлүүлэхгүй, муугаар дуудуулахгүй гэж тэрийг цээрлүүлэх явах уламжлалтай л даа манай монголчууд
-Оросоор ярив
-Бас сайны хажуугаар сайн сайн яваа хүн ч гэсэн бас, сайн яваа хүн ч гэсэн одоо багын юм бас ингэж хөөрч дэгдэх биш, тэрийг бас ухаарч даруухан байхын тулд бас нэр сүрээ бодож бас нарийн цээрлэх тийм ёс мос байна. Тий, тэгээд одоо жоохон юмыг гавьяа байгуулчхаад аа би тэрний хүүхэд тэгчихлээ гээд дээгүүр гэдийгээд ч гэдэг юм уу
-Оросоор ярив
-Тийм юм бас, тиймэрхүү тохиолдол бас байна. Хүмүүс хүн байх тий, заавал муу хүн биш даруухан байх төлөв даруу байх тийм заншил бас байна аа тэгсхийгээд, тэхдээ одоо дээхэн үед тийм байдаг байсан. Одоо жаахан цөөхөн юм хийчхээд л биеэ тоогоод л янз бүрийн энэ телевиз радиогоор сонсож байхад бодогддог. За миний зүгээр би хүнийхээ хувьд манай өвөг дээдэс сая тийм юм дээр их яахгүй, ялангуяа буриад зон бол тэрийг нэг онгирч дэгдэж тэгж дэвж гүйх тийм юм байдаггүй. Даруухан байхыг хичээдэг ийм манай буриад, хамниган ч бай, буриад ч бай энэ манай монгол ястанд ч байдаг л даа гэхдээ хамниганчууд бол, ихэвчлэн буриад хүн бол тийм бардам зан гаргаж онгирч дэвэрч гүйдэггүй,
-Болохгүй
-Гүйхгүй, тийм даруухан, манай өвөг дээдсийн сургаал тийм байдаг. Уламжилсан тхх
-Оросоор ярив
-Жишээлбэл миний аав баг байвал тэгээд ондоо хүн баг, би энэ хүнийг нэрээр хэлж болох уу? болохгүй юу?
-Болно болно.
-Болох уу?
-Болно болно
-Аан за за
-Аавын амьдай хэн бэ?
-Аан яахав зүгээр хоёр хүн ойлговол аа манай амьдай ирж байна. Гээд таныг хараад манай амьдай ирж байна аа гээд, тэгээд нэрийг нь хэлэхгүй шүү дээ, амьдай ирж байна гэхээр чинь аа энэ нэртэй хүнтэй чинь адил нэртэй хүн ирж байна гэнэ шүү дээ, аан тэнд хүн ирж байгаагаар нь би харчхаад аан тэр манай амьдай ирж байна аа гэвэл аан нөхөр Жамбалдорж ирж байна аа гэж, тэр хүнийг өөр гурав дахь хүн сонсож байгаа шүү дээ тэгээд тэр хүнийг яагаад өө манай амьдай ирж байна аа гээд л би хэлэхэд тэнд сууж байгаа хүн бол аан нөгөө Жамбалдорж ирж байгаа юм байна аа гэж ойлгох жишээний. Тий, тийм тохиолдол байна.
-За за
-Аан нас чацуу хүн байна шүү дээ, одоо би тавин зургаатай хүн байна шүү дээ
-Аан хан,
-Бас дахиад тийм адилхан настай хүн ирж байвал нь манай үүр ирж байна гэнэ. Манай үүр
-Үүр?
-Үүр үүр
-Үүр?
-Үүр аан хан, үүр гэж ойлгоно. Тэгээд тэр чинь адилхан нас ойролцоо үүр ирж байна, манай үүр ирж байна аа гэж
-Оросоор ярив
-Тхх үүр гэж тэгдэг.
-Оросоор ярив
-Тэр бие биеэ үүр гэж дуудах уу?
-Үүр гэж дуудах уу, авгайлж авгайлж, нас чацуу үет маань ирж байна гэсэн үг байхгүй юу, үүр маань ирж байна аа гэж. Аан тэгэнгүүд энэ хүнтэй нь адилхан нас адилхан тавин зургаатай хүн ирж байна аа гэж ойлгох нь байна. Манай үүр ирлээ гээд миний хажууд суулаа шүү дээ манай үүр сонин юутай байна вэ гэвэл аан энэ хоёр нас чацуу юм байна аа гэж хүндлэнгээ хүн сонсоод тэгэхээр чинь хүн ойлгох нь байна шүү дээ нас адилхан. Нэг настай. Тавин зургаатай хүн байна аа гэж ойлгох нь байна.
-Аан
-Амьдай ирж байна аа гэхээр чинь хоёр амьдай болоод ярилцаж байна аа гэж ойлгох нь,
-Аан
-За за, за иймэрхүү миний л одоо мэдэж байгаа юмнууд бол, тэгээд мэдэх биш, тийм л дээ тийм байдаг, манайд буриадууд тэгж ярьдаг. Би мэдэх биш ер нь тэгж ярьдаг.
-Аан хан
-Тэгээд хоёр биеэ нэрээр нь нэрлэдэггүй юу?
-Аан жаахан өөр нэрлэнэ, нэрлэж болно.
-Оросоор ярив
-Болно болно, гэхдээ зүгээр өөр яахав дээ бас нэг настай
-Оросоор ярив
-Аан тэгээд эхнэр нөхөр өөр ондоо нэрээр нэрлэдэг үү?
-Нэрлэнэ ээ одоо, буриадууд бол
-Хамган
-манай энэ хамган, хамган тий өвгөн гэж хамган хэлнэ авгай гэж хэлхээр хэлнэ. Хамган гэж буриадаар хэлнэ.
-Аан хамниган гэж ёстой, дээр үед бол юу гэж хэлдэг байсан ёстой мэдэхгүй тэгээд худлаа хэлнэ гэж юу байхав буриадаар л бид чинь
-Оросоор ярив
-аан тэгээд тэр ан хийдэг үед, ан хийхэд амьтан нэрээр нэрлэдэг үү? Баавгай агнуур
-Ялангуяа энэ чоно гэж амьтан байна шүү дээ,
-Айн? Тий
-Чоно боохой,
-Чоно боохой
-Тий Боохой
-Чоныг бол их ялангуяа энэ хоол унд идэж байхдаа, энэ чинь малын дайсан шүү дээ, таван хошуу малын дайсан.
-Аан хан
-Чоно гэдэг амьтан, ер нь аливаа зүйл байж магадгүй, гэхдээ ер нь хоол идэж байхдаа хүн тэр чоно гэж нэрээр нь дууддаггүй. Аан боохой юм уу, хөдөөний амьтан, чоно гэж ер нь сонгодог нэрээр нь нэрлэхгүй тэгвэл тухайн хөдөөний амьтан боохой амьтан явж байна. Боохой, хөдөөний амьтан, сүүлгүй амьтан
-Аан сүүлгүй?
-Сүүлгүй амьтан гээд нохой чоныг
-Сүүлгүй?
-Сүүлгүй амьтан тий
-Оросоор ярив
-Сүүлгүй гэж гэж хэлдэг. Яагаад хоол идэж байхад чоно гэж хэлбэл тухайн юуны айлын тэр малд тэр боохой чоно гэдэг амьтан чинь барих нь байна шүү дээ
-Идээ ундаа
-Аан тийм юм яаж байхад, чоно гэж хэлдэггүй
-Оросоор ярив
-Үдшийн хоол?
-Үдэш үдэш тэгээд ер нь хоолон дээр тэр чоно моно ан гөрөө тэрийг цээрлэдэг. Аан тий
-За үнэг яасан, могой үнэг
-Могой үнэг за тэр тухай сайн мэдэхгүй ээ, миний мэдэх чонын тухай л тэр байна.
-Баавгай?
-Баавгай энэ тэр манай энд ямар байх биш дээ, тийм юм хүн ярьж байхыг сонсоогүй, ялангуяа хамгийн манай монгол түмний малчин хүмүүсийн энэ боохой чоно л байхгүй юу
-аан хан
-Тэгээд тэрийг хүндэл, нэгдүгээрт чоно гэдэг амьтан хийморьлог амьтан
-Хийморьтой?
-Хийморьтой амьтан
-Хийморьтой амьтан
-Чоно бол тэр бараг алагддаггүй тийм аз хийморьтой тийм
-Аз хийморьтой
-Амьтан байхгүй юу, тий, тийм учраас тэрийг хүндэтгэж байгаа юм. Хоёрдугаарт мал өмч хөрөнгөндөө ойртуулахгүй малчид монгол хүн хамгийн том эрдэнэ бол мал шүү дээ, хонь ямаа үхэр, тэмээ гээд энэндээ л одоо тэрний ганц дайсан нь чоно байхгүй юу боохой, тий
-Мхн
-Тэрийгээ л тэр мал руу битгий ороосой гээд л тэр боохойг хэлдэггүй, чоно гэж хэлдэггүй
-Боохой боохолдой холбоотой юу?
-Аан яахав дээ нэг л амьтныг хоёр, боохой гэдэг нь яахав би тэрийг одоо боохой л гэдэг юм даа, тий надад ч яахав толь бий л дээ ямар үгийн тайлбар боохой гэдгийг чинь би
-Аан хан, за танд, та ан хийдэг үү?
-Өө би одоо ганц чаддаггүй юм, би одоо буутай л даа одоо тэгээд дээдсээс ирсэн буу бий халевир гэж буу байдаг. Амьдралдаа нэг гарын таван хуруунаас илүү ан алаагүй.
-Хийморьтой амьтан
-ан ав одоо чаддаггүй сонирхол байхгүй тийм одоо тийм хүн юм байгаа юм. Миний хувьд бол өөрийн хувьд бол зарим хүмүүс бол ан ман алдаг хүмүүс байдаг юм аа. Тэгээд одоо бодвол ондоо од зурхайд төрсөн хүн болохоороо тэгдэг байлгүй дээ. Гэж би боддог юм.
-Хаана агнадаг вэ?
-аан энэ ер нь байгаа байгаа манай энэ хайрхан гэхэд чинь тарвага, гөрөөс, зээр, гээд л амьтад байх байх үнэг, хярс тий
-тарвага бол сүүлийн үед бол ховор болсон л доо.
-Хярс гөрөөс?
-Гөрөөс, зээр
-Гахай?
-Гахай байна, таарна ялангуяа манай энэ хойшоо ой хөвчтэй модтой газраар гахай байдаг тий
-Оросоор ярив
-Эндээс хол уу?
-Эндээс хол хол, одоо та нар баян-уул орно биз дээ тэ, жинхэнэ та нар манай модны захаар явна.
-Оросоор ярив
-Баяндун баян-уул гэж манай энэ нутаг чинь Хан Хэнтий уул гэж байна шүү дээ, тэ
-Мхн
-Энэ Хан Хэнтий уул гэж Хан Хэнтий уул бол төгсгөл нь манай энэ ... сум хойд талаараа ойтой Оросын холбооны улс тал руугаа ингээд ойтой модтой энэ одоо сүүлд хөвсгөл залгаа байхгүй юу, тэгээд манай сумаас урагшаа болбол байх нь байна гэхдээ дандаа тал хээрийн бүс болно. Ийм уулс бол бараг их байхгүй, уг нь ч баруун говь алтай, баруун говь хангай, хөвсгөл энэ тэрээ бодвол энэ уул биш л дээ, жижигхэн нэг толгод л болохоос манайдаа бол уул гэж хэлнэ л дээ. Манай энэ газартаа Дорнод аймагтаа бол. Гэхдээ энэ баруун тийшээ явахад бол ингээд л замдаа харахад бол уул нь өндөрсөөд л мод чулуу элбэг болоод л гол мөрөн ч элбэг байх ийм л газар нутаг байгаа юм л даа. Манай энэ газар бол
-Мхн
-Энэ мойл уу?
-Аан үхрийн нүд
-Аан тийм үү
-Тэгээд энэ, нэг тариад л модонд ингээд, үхрийн нүд нохойн хошуу тэгэхээр чинь олон ингээд нэлээд хэдэн төрлийн мод бий
-Оросоор ярив
-Аа булан дээр байхад тэгээд уул нэрээр нэрлэдэг үү? Уул тэгээд голын нэрээр байвал нэрлэдэг үү? Гол тэгээд нэрлэдэг үү?
-Аан нэрлэнэ ээ нэрлэнэ
-Нэрлэнэ?
-Тий манай хойгуур урсаж байгаа нь Улзын гол гээд байна,
-Улзын гол?
-Улзын гол, аан энэ хойдтой Түшийн гол гээд байгаа
-Аан хан
-Тэгээд энэ жижигхэн жижигхэн газарт булгууд бий л дээ Горхит, Тарвагат гээд тий ийм жижиг голууд бий тий, одоо манай том одоо манай суманд гэхэд л хоёр том гол байна. Аан энэ Улзын гол гээд энэ Хэнтий аймгийн Норовлин сумаас эхтэй, тэндээс наашаа ингээд зүүн тийшээ
-Оросоор ярив
-Улзын гол?
-Тий Улзын гол тий
-Түшийн гол гээд энэ
-Түшийн гол
-Хойно бий ойрхон, хорины гол гэж бий, оросын холбооны улсаас наашаа урсаад ордог.
-Аан
-Тэгээд тэр чинь монголд Түшгийн гол маань дээр Баяндунгийн хойд талаас наашаа ирдэг, тэгээд энэ Улзын голтойгоо нийлээд энэ оросын холбооны улсын тарь гэж нуур байгаа тэр нуурт зутгадаг.
-Ямар нуур аа?
-Тарь нуур, Тарь нуур гэж
-Тарь нуур
-Тий
-Аан энэ Түшийн гол эзэнтэй юу?
-Аан түшийн гол эзэнтэй юу?
-Түшийн голд айл байгаа, аан эзэн гэж юу гэсэн үг вэ, ойлгосонгүй, эзэн гэж нэр өгсөн эзэн гэж үү?
-Аан луу лус савдаг
-Аан
-Лус савдаг тийм ээ, лус лус лустай
-байдаг байх манай энэ монголчууд бол уул усны нэрийг хамаагүй их ярихыг цээрлэдэг. Ялангуяа тэр өндөр уулын тэрүүгээр нь уулын хадын орой дээр гарвал чулуу мулуу элдэв зүйлсийн юмыг хөдөлгөдөггүй.
-Оросоор ярив
-Тий чулууг авч, хадат том уулын орой чулуу байна шүү дээ ийм годгор чулуу байлаа тэрийг буйраас нь хөдөлгөхгүй, чулууг буйраас нь хөдөлгөхгүй тий
-Оросоор ярив
-Чулууг авч болохгүй
-Тийн болохгүй
-Хөдөлгөвөл явж байгаад хөл гараараа хөдөлгөвөл тэрийг буцаагаад тавина. Газар дэлхий лусыг одоо хүндэтгэхгүй байгаагийн шинж болно. Цээрлэнэ тэр тэр
-Оросоор ярив
-Тэрнээс болоод бол, ялангуяа энэ тахидаг уул энэ тэр бол одоо манай сум манай Дашдоров сумын иргэд бол одоо энэ улзын голын баруун хойно энэ том өндөр уул бий, овоотой уул байгаа, та нар тийшээ Баяндун явах замдаа харахад манай багачуудын тахидаг уул
-Ямар нэртэй уул?
-Дашбалбар
-Дашбалбар уул
-Аан хан
-Оросоор ярив
-Баруун хойно байх
-Оросоор ярив
-Тэгээд энд манай Дашбалбар уулыг бол манай Дашбалбар суманд амьдарч байгаа тэр агын найман ястан байна шүү дээ ястан үндэстэн ястан одоо Ага буриад гээд Шагай, Хаасай, Бодонгууд, Халбин гээд ийм юм байх тэгээд хамгийн гол нь одоо Хамнигадууд гээд үндэс нь Хамнигадууд болдог юм. Хамниган гээд би түрүүн хэлсэн шүү дээ, эд нэр ингээд жил бүхэн омог омгоороо тахидаг байхгүй юу тэр балбар уулаа зохион байгуулж тахидаг тий
-Оросоор ярив
-Аан
-Тий аан тахидаг тэрийг ламаар тахидаг. Лам
-Лам хийдэг
-Лам лам лам хийдэг
-Лам хийдэг
-Тэгээд ламаа угаасаа лам урьж авчраад зохион байгуулж байгаа омог овгийнхон тэр нь ахлагчтай байдаг. Тэр ахлагч нь тэр хүмүүсээ зохион байгуулаад ямар ямар яавал шүүсэлнэ уул овоондоо хониор хонины шүүс гаргаад тэгээд тэрийгээ тахидаг толгой юуг нь сүү цагаа өргөнө тий
-Оросоор ярив
-Тэгээд уул овоо ном тахиж хурж дууссаныхаа дараа юу яадаг доор нь жаахан морь барилдах, бөх барилдах тийм жаахан баяр хийгээд
-Оросоор ярив
-Тий тий
-Сур харвах?
-Аан Сур харвана харвана
-Оросоор ярив
-Зохион байгуулж байгаа тэр омгийн хүмүүс л ямар тэмцээн зохион байгуулна. Ялангуяа морь бөх хоёр бол байнга явагддаг. Тий
-Мхн
-Оросоор ярив
-Тэгээд заавал уулынхаа дэргэд биш уулаасаа буугаад уулаас, тахидаг уулаас тэр доор буугаад уулан дээрээ хог новш иймээ тиймээ юм хаяхгүй, доор уулынхаа доор буугаад тийм бэсрэг наадам хийгээд өндөрлөдөг дөө манай сумын зон олон бол олон он удаан жил хийж байгаа. Тий ялангуяа ерэн оноос хойш л их сайн хийсэн өмнө бол хийдэггүй байсан. Социализмын үед хаалттай байсан.
-Гадны хүн овоон дээр гарч болох уу?
-Аан Балбарын овоон дээр эрэгтэй хүн гарна.
-Оросоор ярив
-Аан эмэгтэй хүн гардаггүй, эмэгтэй хүн гарахгүй
-Эмэгтэй хүн гарахгүй?
-Гардаггүй
-Яагаад
-Тэр нь одоо бодвол уулын нэр устай холбоотой, эмэгтэй хүн гардаггүй
-Догшин эзэнтэй юу?
-Догшин тий тхх
-Догшин
-Эмэгтэй хүн бол доороос нь уулын одоо овоо руу доороос юу яана өөрийнхөө өргөж цацах юмандаа өргөнө. Аан эрэгтэй хүн бол гараад тэр овооныхоо дээгүүр юмаа өргөөд овоогоо тахиж мөргөөд тэгээд буудаг. Гурав эргээд мөргөж
-Хэд дахиад тойрдог вэ?
-Гурав тий
-Гурав
-Нар зөв?
-Нар зөв гурав тойрно тий
-Оросоор ярив
-Аан тэгээд хамаагүй тэр эрэгтэй хүн гарч болох ямар ч эрэгтэй хүн
-Ямар ч эрэгтэй хүн гарч болно. Гэхдээ энэ бас хүн байдаг. Гаднын хүн харийн хүн, одоо би Балбар овоо тахидаггүй хүн байлаа шүү дээ, тэр хүн бол тахидаг уул өөд хамаагүй гардаггүй. Одоо би одоо ингээд ондоо суманд явж байлаа шүү дээ Баяннуур суманд явж байлаа гэж бодъё тийм ээ Баяннуурт бол Хайрхан гэж уул байдаг юм. Хойд талд нь тэрийгээ тахидаг. Баяннуурынхан тахина. Аан үгүй бол тэнд нутаглаж байсан өвөг дээдсийн үр хүүхэд нь манай суманд ирсэн бол тэд нар бас оролцож болно. Тэрнээс бусдаар бол нэг жирийн Жамбалдорж гүйж очдог, тэгээд очоод овоо бүхэнд юм өргөөд явчихдаг юм байхгүй тэрийг бол цээрлэдэг ёс байна. Тухайн овоондоо мөргөдөг тухайн тэр овооныхоо ойролцоо тэрийг тахиж шүтдэг хүмүүс нь л тэрийгээ тахидаг болохоос биш хамаагүй овоо бүхэнд л хүн бүхэн гүйгээд байдаг тийм юм байдаггүй, тийм ёсыг цээрлэдэг юм байна лээ. Тийн. Одоо замд ингээд би явж байлаа шүү дээ одоо Архангай аймгийн ч юм уу, Хэнтий аймаг ч юм уу явж байлаа гэж бодъё. Тэнд нэг овоо таарлаа тэ, тэгэхэд би зүгээр хажуугаар нь гарахдаа мөргөөд л гарна.
-Дээр нь гарч болохгүй юу?
-Дээр нь гарч болохгүй, тэрний тэр нутгийн олны уулыг хүндэтгэж байгаа юм шүү дээ, хамаагүй буугаад байвал, тэр хавийнхан мөргөж бариад байвал тэр тахидаг эзэнтэй тэр нутгийн зон олон тэр лам хуу тэр ямар хүн тахидаг юм. Тэр тухайн хүн бол яахав хажуугаар нь өнгөрлөө би жирийн хүн аялж явлаа зүгээр мөрөөрөө л тэгээд маань мэгзэм уншдаг бол уншаад л тэгээд өөрийгөө аян зам нь өлзийтэй яваг гээд нэг мөргөөд л өнгөрнө. Тэрнээс биш юм хум элдэв бусын чихэр сахар хог новш хаях тийм юм байхгүй.
-Оросоор ярив
-Та тэгээд бид тэр Дашбалбар овоон дээр гарч болохгүй тэ?
-Болохгүй
-Та нар одоо, хэрвээ
-Бид гадаадын хүмүүс
-Гараад ирэхээр, хамаагүй хамаагүй гэхдээ юу яана та нарын сэтгэл санаанд нөлөөлж болно шүү дээ, явж байгаад энэ машины чинь дугуй хагарах юм уу, үгүй бол золгүй бие хаа нь хэсэг тавгүйтэж халуурах бүлээрэх юм уу, тэгвэл тэр уулын савдаг эзэн нь та миний юунд уулан дээр гарах ёсгүй хүн байжээ гэсэн сануулга байхгүй юу тэр хүнд хариу өгч байна шүү дээ. Аан та бол зүгээр хажуугаар нь уулан дээр гаралгүй мөргөөд л өнгөрөх ёстой хүн та зөрчөөд тэр дээр гарсан байна. Та миний хүн, тэр хүн жаахан эсрэг үйлдэл хийж, хариу буруу үйлдэл хийсэн байна гэж сануулга өгч байгаа байхгүй юу, үгүй үгүй зарим хүмүүс чинь дээр үед тийм тохиолдол бий одоо энэ Балбар уулын урд талд ийм овоо байдаг байсан юм. Тэрийг энэ социализмын үед тэр овоог хаяад машинаар ингэж хаяулж байсан тэрнээсээ болоод үр хүүхдүүд нь насан өөд болтол бүгдээрээ сайн яваагүй, сүүлд нь үр хүүхдүүд нь ирээд Балбар овоог чинь тахиж юм хумтай болгосон тэгээд тэр хүүхдүүд нь одоо сайн сайхан явж байдаг байлгүй дээ. Тэр тухайн үеийн коммунизмын үеийн даалгавраар хийсэн тэр нь тэгээд нутгийн дээр үеийн уламжлан тахиж байсан овоог тэр хүмүүс намын даалгавраар төрийн даалгавраар хийхэд нь тэр нь тухайн хүнд нь бууж байгаа байхгүй юу тэгээд үр хүүхэд нь үхэж байна. Өөрснөө сайн яваагүй нас барсан тийм тохиолдол бий нам засгийн дарга байсан хүн байгаа тэр сүүлдээ хоёр мянга гаран оны үед үр хүүхэд ач зээ нар нь ирж тэр овоонд нь мөргөж уучлал гуйж, лам авчирч ном урин уншуулж тэгээд тэр овоог нь юм хум өргөж сэргээгээд тэгж явсан. Тэгээд тэрнээс хойш хүүхдүүд нь сайн сайхан явдаг юм гэнэ лээ гэж хүмүүс хэлдэг юм билээ. Ер нь хийж байсан юм би ч бас тухайн үедээ нөгөө төрийн захиргаанд ажиллаж байсан хүн би мэднэ тий. Болох болохгүйг асууж байж болно оо болно тэр үед зан үйл нээлттэй л дээ гэхдээ хамаагүй буруу эсрэг үйлдэх харь үйлдэл маань буруугаар л буух жишээний. Тохиолдол бий тийм юм бий байдаг, болж байсан тохиолдол байна.
-Оросоор ярив
-Дашбалбар энэ уул савдагтай тэ?
-Савдагтай
-Энэ савдаг ямар дүрстэй хүмүүс ярьдаг вэ?
-За тэрийг одоо тэр тахидаг лам гуай нь юм уу тэр мэддэг тэр тахидаг номтой хүнээс нь л асуу би ёстой тэрийг мэдэхгүй
-Аан хан
-Хамаагүй тэгж цээрлэнэ. Би мэдэхгүй байж би мэддэг хүн шиг яривал надыг тэр уул савдаг “ингэнэ” шүү дээ мушгина шүү дээ тэгээд би тэрийг бас би хайрлаж байна тэрэнд хамаагүй халдахгүй мэддэг хүний ярьдаг зүйлийг л би ярихаас биш хамаагүй
-Зарим хүмүүс ярьдаг савдагтай уулс нь тэр тийм яриа байсан бэ, сонссон уу?
-Байна байна ер нь сонсож байсан.
-Та яриач
-Гүйдэл, гүйдэлтэй уул одоо
-Гүйдэлтэй уул?
-Уул гэдэг аан тий
-Оросоор ярив
-Янз бүрээр явж байхад чинь одоо гэнэт хөдөө
-Оросоор ярив
-Хөдөөгийнхөн чинь ингэдэг байхгүй юу, хүн дуудаж байгаа юм шиг дуу гарах жишээний, аан тэгэхэд тэр газраа бол гүйдэлтэй савдагтай гэж ярьдаг. Аан гэнэт явж байгаад ингээд машин явж байгаа юм шиг гэрэл явж байдаг шүү дээ, шөнө харанхуйд
-Оросоор ярив
-Тийн гэрэл ингээд явж байх жишээний нэг л гүйдэлтэй л газар гэсэн үг. Хөгшчүүл дээр үеийн настай хөгшчүүл тэгж ярьдаг байсан юм. Одоо ч тийм юм хааяа хааяа байдаг.
-Оросоор ярив
-Тэр бол их чухал намар юм уу хавар юм уу тэр үед хоромхон зуур үзэгдэнэ. Тэгээд үгүй болчихно. Тэгээд тэр үе сард, одоо тэнд айлууд их очиж буудаггүй, тэр дээр үеийн хүмүүс ярьдаг байсан тийм газрууд байдаг.
-Тэнд буудаггүй?
-Буудаггүй, айл нүүж буудаггүй, хашаа бууцаа барихгүй тий
-Оросоор ярив
-Аан энэ гүйдэлтэй газар тэ
-Тийн гүйдэлтэй газар
-Тэнд
-Байгаа байгаа тэнд айл буудаггүй газар байдаг.
-Аан за за, энд энэ орчинд бас гүйдэлтэй газар байгаа юу?
-Байхгүй ээ, байхгүй
-Байхгүй, за аан тэгээд тийрэн гэдэг, тийрэн сонсох уу?
-Цийрэн гэдэг чинь
-Тийрэн тэнд сонсох уу? тийрэн, мал тийрэн
-Цийрэн, аан тэрийг нэг ойлгохгүй байна
-Ойлгохгүй аан за за
-Тхх яг юу ярьж байгааг нь мэдэхгүй байна аа
-Аан за
-Оросоор ярив
-За иймэрхүү л байна даа одоо миний мэдэх юм зөв ч бай буруу ч бай гэхдээ буруудаад байх юу байх уу өөрийнхөө мэддэг чаддаг, дуулсан сонссон, өвгөд хөгшдийнхөө ярьж хэлж байсныг л би ярилаа.
-За сонирхолтой шүү дээ
-Тийн, би одоо амаараа хэрэг төвөг хийж байгаа биш одоо, миний мэдэх л юм ийм юм байна даа, мартсан санасан юм байдаг байлгүй дээ би чинь байнга нөгөө бүгдийг компьютер шиг хадгалж чадахгүй шүү дээ. Өөрийнхөө л, та хэдийнхээ яриа, тиймэрхүү зүйл үзсэн байж магадгүй гээд л тий
-Оросоор ярив
-Хамниган гэдэг одоо энэ би зүгээр буруу ярьж байж болно, одоо энэ түүхэн
-Оросоор ярив
-Та аль нэг хамниган ёс заншил мэдэх үү домог, хамниган дом хамниган дом хамниган ёс заншил, хамниган ан хийдэг арга, магадгүй хамниганы гэр хамниганы хоол, аль нэг юм хамниганы дээл, моршиг, боршиг, зөмөгьеө хха
-Хамниганы дээл ч гэж байхгүй буриад л дээл гэж байгаа л даа. Тий буриад л буриад л байна тий
-Оросоор ярив
-Аан энэ гэр бас буриад?
-Аан буриад тийн бүгд л хамниган чинь буриадын л нэг зон л доо тий
-Оросоор ярив
-Танай энэ бас
-Ав адил тий
-Авгай бас
-Адил байх тий
-Оросоор ярив
-Харин дээр үед жинхэнэ хамниган дээл байдаг байх аа, би тэрийг ёстой сайн мэдэхгүй байна. Миний л одоо мэдэж сонсож дуулж байснаар бол одоо тийм л буриад дээл л өмсдөг.
-Голомт яасан голомт буриад хамниган адилхан уу?
-Адилхан уу?
-Адилхан адилхан
-Аан
-Адилхан өөр байж магадгүй тэрийг би мэдэхгүй байна. Өөрийнхөө л би мэддэг зүйл бол Цонгоол буриад бол яадаг юм бол бүү мэд Цонгоол гэж настайчуул ярих нь ярьдаг л юм. Байсан тэрийг би Цонгоол хүнтэй Баян-Уул руу очиход мэдэгдэнэ дээ гэхдээ бол яах вэ тийм байж болно.
-Хамниган хүмүүс их нэрийг хугалдаг уу? тийм ёс байгаа юм уу?
-Буриадтай адилхан, буриад адилхан
-Буриад дахь
-Адилхан
-Танай аав яасан их нэрийг хулгайлсан уу?
-Хулгайлсан байлгүй дээ? Би тэр тухай мэдэх биш гараагүй байсан ганцтай яаж мэдэх вэ
-Санахгүй байна уу?
-Тийн санахгүй байна, хулгаалаагүй тохиолдол байна тий,
-Оросоор ярив
-Дээр үед тэр аваад явчихдаг байсан одоо бол өөр болсон л доо, морьтой ирээд л хулгайлаад аваад явдаг байсан тохиолдол бий, тэр нарийн одоо түүхийг сайн мэдэхгүй юм аа тий, одоо бол урьдчилж хадаг садгаа тавьж тийм болсон л доо өмнө нь бол тийм байсан дээр үед яах вэ хулгайлаад.
-Дээр үед байсан?
-Байсан байсан
-Аан одоо байхгүй юу?
-Аан ер нь тухайн айлаас шалтгаална.
-Тухайн айл?
-Авч байгаа нь хулгайлаад авах уу, одоо хулгайлна ч гэж ярих л даа энийг тэгээд, ирээд хадаг тавиад өөрсдөө тэгээд ирээд хоёр гурван хүн ирээд л аваад явсан. Шинэ авгайгаа
-Аан хоёр гурван хүмүүс ирээд аваад, одоо гурван хүн ирээд авгайгаа аваад дөрөв болоод явчихдаг байхгүй юу, тоо нь гурав болоод дөрөв болоод тэгш тоон дээрээ буцдаг. Тийм ёс байх.
-Тэр яах
-Үгүй ээ авгайгаа авахдаа хулгайлсан ч бай одоо ганцаараа ирсэн ч болно. Ганц нөхөр нь ирээд авгайгаа аваад хоёр болоод гэртээ очдог байхгүй юу, аан хоёр хүн ирээд гурав болж очихгүй, заавал хэлтгий тоон дээр тэгш болж очно. Авгайгаа аваачна. Авгай авч байгаа хүн бол. Үгүй бол ганцаараа морьтой ирээд морь хөтөлж ирээд авгайгаа өөрөөр нь унуулаад тэгээд явж болно. Үгүй бол гурван хүн ирээд, гурван морьтой хүн ирээд, машинтай ч ирж болно. Тэгээд авгайгаа аваад дөрөв болоод буцна. Таван хүн ирээд зургаа болоод буцаж болно. Долоон хүн ирээд найм болж буцаж болно тий. Аан хүүхэдтэй байвал тухайн тэр хүн, эхнэр нь хүүхэдтэй байвал бас горьгүй тав ирээд долоо болж болохгүй тий, зургаа ирээд найм болж болохгүй тий хүүхэдтэй хүн бол
-Оросоор ярив
-За өшөө ярих юм. Юу манай энэ
-Сонирхолтой шүү дээ
-Клубийн дарга байсан Балжид гээд эмэгтэй бий л дээ эмэгтэй хүн тэр хүн бол нэлээн түүх соёлыг сайн мэддэг дээ
-Балжид гэж?
-Тийн Балжид гэж хүн байх, одоо энэ
-Энд үү?
-Энд байдаг юм аа энэ урд байх,
-Хамниган биш үү?
-Буриад хүн Агын буриад, гэхдээ яг төрсөн газар нь бол хамниган хүн.
-Төрсөн?
-Төрсөн одоо айлд төрөөд төрсөн газар нь, төрсөн аав ээж нь айлд өргүүлсэн, ойлгов уу? тий
-Оросоор ярив
-Хүүхэдгүй айл хүүхэдтэй бол авсан байхгүй юу тэгж очсон хүн.
-Оросоор ярив
-Тэжээсэн хүн хамниган?
-Аан тий, цаад гарсан газар нь бол хамниган байхгүй юу, хамниган хүн
-Оросоор ярив
-Тэр хүн бол сайн мэднэ дээ, өөрөө, айн?
-Оросоор ярив
-яг хамниган ... байгаа байх тий, тэгээд одоо соёлын төвийн одоо өнөө буриадын одоо ёс дэг музей сүзей сайн мэднэ. Уламжлалаа энэ баяр наадмын үеэр энэ буриадын омгийн талаар энэ тэр бүгдийг нь зохион байгуулж байсан хүн. Тэр хүн бол маш дэлгэрэнгүйгээр ярьж хэлэх байх. Тий тийн
-Аан
-Би бас нэг юм асуумаар байна, аан хамниганчууд буриадаас ямар ялгаатай вэ, өшөө ямар ялгаатай байдаг вэ, яаж бие биеэ ялгадаг вэ?
-Аан ер нь хэл хэл ярианы аялга нь жаахан өөр байдаг юм.
-Оросоор ярив
-Яг Буриадууд нь
-За жишээлбэл?
-Одоо тэг даа гэж хүнийг хэлнэ хүнийг ав даа гэж буриадууд тэгж ярьдаг. Энийг тэгийт та гэдэг байхгүй юу, тэгээд хараа хамниганууд тэгийшдаа гээд, тэгийшдаа тэгийшдаа гээд
-Оросоор ярив
-Аа бодно оо буриадаар холиод яах байна.
-Аан тэгээд ямар та ёс заншлаар, юу авир зангаар
-Адилаар
-Цагаатай
-Цагаа бол буриад хамниган ялгаагүй л дээ адил байх тий, цагаанууд чинь сүүлийн үед ээ монгол, идэх уух бүгд л адил авдаг, за байз хамнигадууд одоо ондоо таван юм ярихгүй дээ адил буриадуудтайгаа л явдаг байсан, яг тийм гаж юм гэж байхгүй, зан үйл ч гэсэн бүгд л зөвхөн, адил байх аа би өөр юм ер санаанд орохгүй байна тий тий
-Оросоор ярив
-Балжид гуайтай л та нар сайн уулз саяын энэ гаргасан залуутай, мэднэ мэднэ.
-Оросоор ярив
-Заримдаа хоносон ийм юм ярьдаг бид өчигдөр сонссон тэгээд, аан хүүхэд төрөөд тэгээд түүний хүйсийг овоон дээр булаад газар малтаад тэгээд тэнд нуудаг. Тийм юм сонссон уу?
-Байгаа байгаа
-Байгаа?
-Тхх за овоон дээр гэдэг нь юу байх вэ, ер нь хүний нөгөө ихэс гэдэг юм даа хүний хүй чинь нөгөө гарна шүү дээ, тэрийг нь тэр өгдөг шүү дээ одоо бол ус лус ус усны газар биш тийм өндөр сайхан сэргэг хүн мал явдаггүй газар яг тий,
-Оросоор ярив
-Ялангуяа, овоо
-Овоо биш?
-Заавал овоон дээр байх албагүй ямар ч байсан. Хүн хар явахгүй тийм цэвэр ариун дагшин газар цэвэр ариун газар тийм газар тавих жишээний. Тхх аан тийн
-Оросоор ярив
-Тэгэхгүй тэрийг чинь хамаагүй нэг тийм овоон дээр аваачаад, тэр овоон дээр чинь хүн бүхэн гараад байхгүй шүү дээ, тий тэр овоог чинь тухайн тэрийг чинь тэр хүнийхээ ихсийг аваачиж тавихад тухайн овоо чинь хүлээж авахгүй тэр хүүхдэд нь цаашид нь аж амьдралд нь нөлөөлөх жишээний буруу газар тавьсан бол. За би гэхэд л одоо бага хүүгээ энэ нэг одоо энэ модныхоо хашааныхаа нэг газар одоо тавьсан байх жишээний тий, яагаад гэхээр манай энэ чинь манай байж байгаа газар тэгээд ариун дагшин байлгахын тулд тэгээд дараагаар нь тэр хүн чинь одоо тоонотдоо хөрвөөнө гэж ярьдаг шүү дээ, монголчууд тэгээд ирээд тэр дээрээ хөрвөөгөөд байх жишээний байх.
-Хөлбөрөх хэрэгтэй?
-Хөлбөрөх хэрэгтэй эхлээд тэр хүмүүс тэр дээрээ хэвтээд нас жаахан бие чилээрхэх ч юм уу, өөрөө хол явж байгаад гэр орноо юм уу, санагалзах ч юм уу тэгвэл аль нэг заваа ажил заваа зохицуулаад л тэр өөрийнхөө төрсөн тоонот газраа ирж хөрвөөж одоо мөргөж, тэгээд юм хумаа өргөөд тэгээд явахад тэр хүний ажил үйлс, сэтгэл санаа, буян ариусах тийм тохиолдол энэ тэгээд монголчууд ялангуяа монголчууд буриад халх, хамниган ялгаа байхгүй тий
-Оросоор ярив
-Аан тэгээд тэнд нэг удаа тэгдэг үү эсвэл?
-Үгүй ээ ер нь тухайн хүнээс л шалтгаална, хүн тухайн хүн. Ер нь бол хүн ажил төрлөөсөө болдог байж мэднэ ээ. Жил бүхэн тэгж хийнэ гэж байхгүй л дээ. Хүн өөрийнхөө л таарах боломжоороо л болдог байх гэж би боддог. Би гэхэд чинь жишээлбэл, одоо заагаад Улзын голоосоо хойшоо хоёрдугаар баг харзат Түшийн гол гээд байна шүү дээ, тэрний наана нэг Заагаа хөндий гэж газар бий хөдөө төрсөн хүн байхгүй юу тий, хөдөө төрсөн. Тэнд миний тоонот байдаг хааяа би явахдаа тэрүүгээр явахдаа сууж хэвтэж, хөлбөрөөж тэгээд жаахан сүү сайхан өргөөд явах жишээний тийм байдаг. Тэр бүхэн жил бүхэн явна гэсэн шаардлага байхгүй, тухайн хүн өөрийнхөө бие сэтгэлээрээ сонирхоод аан жил бүхэн ч очдог хүн байдаг байх би сайн мэдэхгүй байна. Тий тоонотдоо явлаа гээд явдаг ирдэг л дээ хүмүүс
-Ямар ч цагт явж болдог уу?
-Ямар ч цагт, тухайн хүнийх нь л өөрийнх нь сэтгэл санааны асуудал, ажил төрөлтэй бол ажил төрлөө яагаад, ялангуяа зуны дэлгэр цагт л хүмүүс ирэхээр санадаг юм л даа өвөл ч байсан болно шүү дээ, тэр хүн, тухайн хүний л одоо сэтгэлийн асуудал. Тий.
-Оросоор ярив
-Тэндээс газар авч болох уу?
-айн
-шороо авч болох уу?
-Болно оо болно, болно болно тий, тухайн хүн л өөрөө мэднэ. Одоо жишээлбэл миний авга ах гэж хүн байсан л даа Цэдэн-Иш гэж хүн байсан юм. Тий Цэдэн-Иш гэж хүн байсан юм. Тэр хүн маань Төв аймгийн Мөнгөнморьт суманд байдаг үгүй ээ Хэнтий аймгийн Мөнгөнморьт суманд байдаг байхгүй юу, Төв аймгийн Мөнгөнморьт сум, одоо тэндээ үр хүүхэд нь аж төрж байгаа. Тэгэхдээ энэ хойно Түшгийн гол Баянцагаан гэдэг газар төрсөн хүн байхгүй юу? Манай авга, саяын орж ирсэн өвгөн байна шүү дээ манай авга. Тэрний ах нь одоо ная нэлээн гаран байгаа тий, тэр хүмүүс одоо тав зургаан жилийн өмнө, долоон жил найман ч жил болж байна уу, ирсэн юм төв аймгаасаа хүүхэдтэйгээ тэгээд ирээд өөрийнхөө төрсөн газар тоонот дээрээ очоод энэ миний төрсөн газар гээд тэндээ мөргөөд хэвтээд суугаад, тэнд цай ундаа уугаад, хүүхэд одоо байгаль орчноо өссөн газраа хүндэтгээд тэгээд уул овоондоо өргөөд тэгээд хоноод явах жишээний, тэгээд би одоо зааж өгч явж байсан. Ийм тохиолдол байна. Тиймэрхүү манай энэ буриад зон монголчууд явна аа явна. Ирдэг.
-Шороо авсан уу? шороо мороо зөндөө юм өргөнө, гэхдээ хамаагүй их шороондоо хүн угаасаа боддог байхгүй юу, байгалийн юм байгальдаа байг гээд, цээрлэх ёсон байна шүү дээ. Тэрнээс биш заавал тэрийг хөндөөд нэгэнт сэтгэлээрээ биеэрээ ирээд тэгээд яагаад заавал тэр шороог хөндөж хармаалж явах ёс байна уу гүй юу гэдэг асуудал шалтгаан бол байхгүй
-Оросоор ярив
-Одоо яах вэ дээ хүмүүс хүүхдийнхээ даахь үргээнэ гэж ярьдаг шүү дээ үсийг нь авдаг тэхдээ үсийг нь уудлаад ой нэг настай байхад, гурван настай байхад нь уутыг нь хадгалдаг л даа. Тэгээд том болохоор нь тэрийгээ хүүхэд нь үнэрлэж яваг гээд хүүхэд нь тустай гарсан ч гэсэн. Тэр сэвлэг байна шүү дээ үс, тэрийг нь жижигхэн уутанд хийгээд байх жишээний, орныхоо толгойд зүүгээд тэгдэг ёс байдаг. Манайх ч гэсэн тэгдэг хүүхэд, хоёр хүүхдийнхээ үс бий, хадгалаад л байж байдаг. Тэгээд тэр хүн өөрөө том болоход нь айл гэр болоход нь өгнө л дөө, тэгээд тэрийгээ тэр хүн шүтээд явах жишээний хамаагүй харсан газар хаяад тэгж хөл гар доороо гишгээд байж болохгүй.
-Даян гээд уу?
-Юу гэсэн үг үү?
-Үсийг хэзээ яаж хайчилдаг вэ?
-Аан буриад хүмүүс ер нь бол монголчууд гурван настай байхад нь авдаг, аан гэхдээ буриадууд бол, тухайн хүн л нэг нас хүрж байж л хүүхдийн үс авна. Тэрнээс биш нэг нас хүрээгүй хүүхдийн үс авна. Нэг нас хүрээд л нас арван хоёр тэгэхэд нь үсийг нь авна. Тэр сайн нөгөө бурхны сайн календарь харж байгаад л сайн өдөр аль нэг үсчин байдаг юм уу, ямар сайн өдөр байна. Тэр хүүхдийн төрсөн өдөр жил мэнгэнийх нь юу байдлаас ч юм уу, харш биш бол сайн өдрийг нь сонгоод тэгээд үсийг нь даахийг нь авна даа. Аан нэг бол заавал монгол хүн гурван нас хүрч байж л үсийг нь авна. Аан зарим хүн бол үсийг нь аваагүй байх тохиолдол бий л дээ, том болчихсон үстэйгээ явж байгаа хүн. Тхх тийн ямар ч байсан, даахийг нь бол авна тий авч яадаг.
-Оросоор ярив
-Тэгээд буриадчууд хүүхэд нэг нэг
-нэг настай
-Нэг настай, нэг настайдаа тээ? Тэгээд үс
-Нэг настайдаа ч болно, тэгээд заавал, нэг нас хүрч байж авна. Тэгэхгүй бол нэг сартай хоёр сартай, нэг настай
-Нэг настай
-Тий
-Тэгээд нэг настайд нь ч авч болно. Гурван настайд нь ч авч болно. Тий
-Оросоор ярив
-Тий тий
-Буриадууд тэгдэг үү?
-Тий буриадууд тэгдэг
-Аан Монголчууд?
-Монголчууд бол заавал гурван нас хүрэхээр авна.
-Оросоор ярив
-Үсний найр хийдэг. Буриадууд бол тэр найр майр, сүүлийн үед л энэ жаахан монголд л орж байгаа юм л даа тэрнээс биш дээр үед бол гурван нас байдаггүй, нэг нас хүрлээ л бол үсийг нь тэгээд хайчлаад тэгээд даахийг нь аваад тэгээд дараагаар нь машиндаад үгүй бол претикээр ингээд авчихдаг байх жишээний ер нь гурван насыг бол халхчуул их хийдэг байсан.
-Аан хамниган яасан?
-Хамниган бас ижил л байна.
-Нэг нас?
-Нэг нас тий
-Оросоор ярив
-Тэрнээс биш сүүлийн үед яах вэ, манайхан найр наадам одоо монголчуудын найр наадам их боллоо гэх нь ч хаашаа юм, би тэрийг муулах нь ч хаашаа юм гэхдээ тий гурван нас хүрэхээр уралдаад байдаг тийм юм болдог. Тий, тэрнээс бусдаар бол нэг настайд нь л авдаг байсан.
-Аан үс хэн хайчлах вэ?
-Аан тий
-Нацгоо?
-Аан тий
-Аав уу ээж үү?
-Хөгшин аав байвал хөгшин аав ээж аав нь хүрнэ. Эрэгтэй хүн хүрнэ
-Оросоор ярив
-Тий тий эрэгтэй хүн тэргүүнд нь хүрнэ.
-Настай?
-Настай эрэгтэй хүн тхх тий
-Хамаатан уу?
-Хамаатан байж болно. Хамаатан байна, нэг бол настай нутгийн өндөр настай буурай байж болно. Яагаад гэвэл, өндөр настай хүн тэргүүнд нь
-Хамаатан бас байж болох уу?
-Байж болно
-Оросоор ярив
-Тий тий, тэхдээ тэрийг тэр учир юуг өндөр настай хүн тэргүүнд нь хүрэхэд тэр жижигхэн хүүхдэд бага балчир хүүхдэд тэр хүний тэр өндөр настай хүний насны буян очиж байгаа шинж байхгүй юу, урт настай удаан жаргаарай гэж, гэсэн үг, тий тэр настай хүн тэргүүнд нь хүрч байгаа гэсэн үг
-Оросоор ярив
-тий тий
-Хийморь бас?
-Тий хийморь аан аан тий яг тийм, хийморь явж байдаг, их удаан тий, тэрнээс биш харийн, нэг жирийн нэг хүн очиж хүрээд байхгүй, өндөр настай өвөг дээдэс эмээ өвөө нь байвал тэрүүгээр хүрнэ тий, аргагүй тэр би чадахгүй ээ би хүрэхгүй ээ гэвэл тэр тухайн өвөө зөвшөөрөхгүй бол тэр дараагийн үеийн хүүхэн байдаг юм уу тэр нь хүрч болно тий, үгүй бол одоо тэр ламаар ч хүргүүлэх тохиолдол байдаг. Тухайн хүний л асуудал. Байна аа, би одоо миний мэддэг юм иймэрхүү л байна даа.
-Та ядарсан уу?
-Үгүй ээ ядрахгүй
-Ядрашгүй хха
-Би чинь нөгөө багш мэргэжлийн хүн болохоороо хүүхдэдээ хичээл заагаад хэдэн цаг ч ядарснаа мэддэггүй шүү дээ, хичээл заагаад л хүүхдэдээ хүүхэд маань сайн юм ойлгож л байвал би тэр хэчнээн сайн байхыг шийддэг хүн шүү дээ,
-Та маш олон юм мэднэ.
-Ямар юм аа?
-Маш олон юм мэднэ л дээ?
-Юу гэсэн бэ ойлгосонгүй
-Маш олон юм мэднэ та
-Аан хха, би одоо
-Оросоор ярив
Багш хүн гэдэг чинь дуулж барьсан нэг наана цаана
-Оросоор ярив
-Та мэднэ үү жирэмсэн эмэгтэй аан ямар нэг үг хэлэх цээртэй юу, цээр байгаа юм уу?
-Эмэгтэй хүн чинь одоо, за байз тэр чинь одоо, тэр тухай ч одоо байдаг гэхдээ би нарийн за сайн, Баярмаа, жирэмсэн хүн ямар юм цээрлэдэг вэ?
-Оросоор ярив
-Айн?
-Ямар юм аа
-Жирэмсэн хүний цээрлэдэг юм.
-Одоо ёстой мэдэхгүй байна аа,
-Цээрлэх ёстой яадаг билээ тэрийг чинь, би мартчихаад байна.
-Оросоор ярив
-За за та гурав тэр Балжид гуайтай уулз тий
-Оросоор ярив
-Айн?
-Жирэмсэн хүн тэр, та энэ тухай тэр Балжид гуайгаас асуу тий, цаад тэнд өшөө надаас илүү мэднэ, би бол өчүүхэн бас муу юм мэднэ. Өөрөөсөө л
-Аан хан тэгээд ихэр байвал, ихэр хүүхэд
-Аан
-Байвал тэгээд хэн ах хэн дүү?
-За
-Та мэднэ үү?
-Мэднэ ээ, манай энэ урд талын байшинд манай дүүгийнх л дээ,
-Аан хан
-Тэгээд дүүгийнх маань хоёр ихэр хүүхэдтэй, эхэлж ах нь байна аа, эхээс анх төрөхдөө ах нь дүүгээ түрүүлж гаргадаг. Нэг ёсондоо эхийн хэвлийд байна шүү дээ?
-Айн?
-Тэгээд гарна аа даа, хүн болж төрнө мэндэлнэ. Тэгэхдээ ах нь үлдээд дүү нь түрүүлж дүүгээ төрөхөөр түрүүлж гаргадаг. Тэгээд дараа нь ах нь гардаг.
-Оросоор ярив
-Тэгээд ихэр хүүхдийн түрүүлж гарсан нь дүү нь сүүлд гарсан нь ах нь гэж нэрлэдэг. Тий тэгээд дүүгээ ахаа хүн баавай хүн үлдээд чи эхлээд гадаа гараад юм харчхаад байж бай дараа нь би аюулгүй үед би гаръя аа гээд гэсэн дом арга байдаг юм байна л даа.
-Оросоор ярив
-Тий, тэгж бэлгэшээдэг. Ахай хүн түрүүлж гүйж гарахгүй шүү дээ, ахай хүн дүү хүн эхэлж түрүүлж явдаг аливаа юм, дүү хүн одоо настай хүний өмнүүр гүйж, юманд зай тавьж өгдөг. Дүү хүн болохоор, ахмад хүн сууж байдаг. Тэрүүнтэй адилхан дүүгээ эхлээд тэр хүн түрүүлж гаргадаг.
-Оросоор ярив
-Тэгээд чи гарч бай дүү минь чи гарч бай ах нь жаахан хүлээж байгаад гадаа ямар байна уу байдал сайн байна уу муу байна уу би дараагаар нь гаръя аа гээд гэдэг тийм ёс байдаг юм байна лээ. Ихэнх хүмүүсийг, тэгээд хүн ах дүү гэж нэрлэдэг тийм жамтай юм байна лээ.
-Ганцхан хамниганууд тэгж яадаг?
-Тэр адил байх аа адил байх би тэр хамниган тийм юм мэдэхгүй, арай л миний нас багадаад байна даа, дээхэн үед байсан бол хөгшчүүд байсан бол тэгээд энд чинь манай энэ буриад ч гэсэн сүүлийн үед их л тэгж хамниганууд байдаг л байх л даа тэр үе чинь нөгөө яг бидний үеийн настайчууд хамниган хүмүүс бол сайн хэлж амжаагүй тэгээд л яваад өгсөн. Ер нь тэгээд дээхэн социализмын үеийн нийгэм гэдэг чинь тэгээд хүнийг одоо хамаагүй ярих, яах энээ тэрээ гэдгийг чинь нэг их дарангуйлж хүнийг одоо үзэл бодлоор нь ялгах одоо ийм их, тэрнээс болж хүмүүс үр хүүхдэдээ юм сайн хэлдэггүй байх жишээний зарим хүмүүс хэлдэг л байх л даа, тэгээд ялангуяа манай хамнигадууд бол дугарахгүй шүү, их их хэлмэгдсэн зон гэдэг юм байна лээ. Тий хамниган зон гэж тий
-Ямар зон?
-Хамнигадууд
-Яасан?
-Их хэлмэгдсэн, буриадууд ч бай тэр хамниган бол их хэлмэгдсэн хүн. За их манай монголын их эрдэмтэн Ринчен гуай чинь хамниган хүн шүү дээ, тэгээд өөрөө тийм юутай, өөрөө би тэр хүний, их сургуулийн монгол хэл, утга зохиолын багш хүн болохоороо тэдний шавь нь гэж хүн бидэнд хэл ордог байсан байхгүй юу? Тэгээд ярьж байсан юм. Тэгээд хоёр мянга арван гурван онд хүн амын тооллогоор явахдаа, Хэнтий аймгийн Дадал сумын улсын бүртгэлийн хүн ирж бидэнд семинар өгч байсан байхгүй юу, лекц семинар өгч байсан. Тэхдээ тэр хамниган гэдэг код хамгийн буриад ингээд олон ястан үндэстэн байна л даа казах мазак гээд ингээд халх, халх нь тэрний чинь одоо буриад гэж ерөнхийд нь бичээд тэгээд ганцхан код, буриад нь болохоор арав хорь гээд явна л даа. Тэгээд тэр хамниган гээд тусдаа байсан байхгүй юу, тэгээд тэр судлалыг хийсэн хүн бол тэр Ринчен Бямбаев байсан ардын доктор хүн тэгээд тэр маань бол гаргасан гэж тэр хүн тайлбарлаж байсан хоёр мянга арван онд. Тэгээд өөрөө хамниган хүн болохоороо ер нь яагаад энэ хамниган гэдэг үндэстэн ястныг тусад нь ингэж кодлох болов оо гэж би асуусан юм. Тэгсэн тухайн тэр тайлбарласан хүүхэн маань хамниган тэр Ринчен Бямбаев гуайн угсаатны зүйн их том судлал байдаг байхгүй юу би өөрөө багш хүн сэтгүүлч биш хүн болохоороо бас нэлээн их тэр хүнийг уншиж явахыг боддог л доо, тэгээд тэр тэгж тайлбар хэлж байсан юм. Хамниган бол дотроо арван гурван хэсэг, салбартай байна гэж. Би цухасхан мэддэг нь зургаа долоохон нэр хэллээ шүү дээ тугашхан, үзэн, уриан, ингээд тэ хасаг хамниган, намиад хамниган гээд, Урианхан хамниган гээд байх. Одоо би тугаар нэг хүү утсаар ярьсан шүү дээ, тэр хүн бол Жагаа Батмөнх гэж хүн л дээ тэр бол Урианхан хамниган хүн байгаа. Урианхан бас л энэ ийшээ байгаа, ийшээ Цонгоол хамниган гэж одоо байх тий ийм байна даа миний мэдэхийн хүрээнд, өөрийн илүү юм асууж хамаагүй ээ, одоо хэрэгтэн болно гэж юу байх вэ дээ зүгээр, үнэн юм үнэнээрээ байх
-Оросоор ярив
-Аан та хамниган дуу мэдэх үү?
-аан буриад нь буриад гэхдээ бол “хянган голын бялзуухай” гэж дуу дуулдаг
-Аан та дуу дуулдаг
-Байхгүй
-Та дуу дуулдаг уу?
-Аан муухан, аан хэл ам муутай болсон, гэхдээ яах вэ муухан дуулна л даа.
-Зүгээр зүгээр шүү дээ
-Хха
-Та үг мэднэ үү?
-Юу үгийг нь үү?
-Хамниган дууны үг?
-Хянган голын бялзуухай дуугаа бол мэднэ ээ
-Мэднэ?
-Дуулж өгөх үү?
-Аан
-Би ч одоо
-Оросоор ярив
-Эсвэл зүгээр тэр дууны үгийг хэлж болно.
-Хянган голоон бялзуухай хянгаандаа эндүүтээ, Хянаж бодож явахад нь Орчлондоо андуутай гэж жишээний, -Дуулав- Хянган голын бялзуухайг яваандаа эндүүтээ, Хянаж л ээ бодож гээл явахад ээ, оршолондоо андуутай гээд тэгээд Хүндийн хяраар зөрөхнөө хөшигтийнх нь хуваараа халуулна гээд дахиад дөрвөн бадаг дуу байдаг юм.
-Аан тэгээд нөгөө бадгийг нь та мэдэх үү?
-Аан
-Тэр үгийг нь
-Үгийг нь муухан мэднэ ээ мэднэ
-Та тэрийг дуулалгүй байж болно тэгээд зүгээр
-За за, Нарийн голын бялзуухай Навшаандаа индүүтэй, Найрлаж л бодож л явахад л Орчлондоо ганц эндүүтэй гэж Одоо найрлаж муу санаж битгий яв гэсэн захиас захиас дуу юм байгаа юм. Тий, илэн далангүй хэлж байвал тий, хэлж яваарай шударга яваарай гэсэн тийм захиасан дуу л даа тий
-Энэ ямар, буриад дуу юу, хамниган дуу юу
-Буриад ч дуу хамниган ч дуу, ер нь хамниган хүн ер нь Хянган голын бялзуухай гэдгийг бол хамнигадууд голдуу ихэвчлэн, ялангуяа тэр саяны хүү бөө гэж ярилаа шүү дээ, тэрний онго яахдаа энэ дуугаар онгоо оруулдаг. Энэ хянган голын бялзуухай гэдэг дуугаар.
-Оросоор ярив
-Энэ үгийг бичиж өгөөч болох уу?
-Айн?
-Энэ үгийг бичиж өгөөч
-Буриадаар уу, аан за за, би ч одоо муу
-Зүгээр шүү дээ
-Оросоор ярив