Нансалмаа, хамниганка интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Нансалмаа 14 минут Х1: Унагад, Ихэд, өшөө Сонгоол байна уу Хорь байна уу Сартуул байна уу ерөнхийдөө Хамниган адил байна уу? М1: Тийм тэгээд Х1: Монгол хэл хаана сурав. М1: Оросод сурсан. Олон багш байсан. Х1: Харин ингээд гоё монгол хэл хоршоод явах юм аа. Монголоор хөөрөгдөж байхад М1: Та хамниган хэл хэр мэдэх үү? Х1: Одоо манай дээдүүд хамниганаар хөөрөгддөг л байсан байх. Үр хойч бид мэдэхгүй одоо буриад цогоо сурчихаад, ав хорийн буриад цогоотой адилхан болчихоод байгаа. Хамниган арай өөр хэл байгаа. Дуулдаг дуу нь хүртэл өөр М1: Ондоо байгаа М1: Оросоор ярив М1: Ээж аав чинь хамниганаар ярьдаг байв уу? Х1: Үгүй, Миний ижий аав чинь 46 оны зам дээр, миний хөгшин аав 17 оных тэгээд энэ манай хойшоо тогтори застав гарниз тэрний хойш хилийн тэнд миний өвөг эцэг подоон Аюуш гээд хүн байсан. Подоон нуур гээд байдаг шиг байгаан. Тэр баахан овоо тахидаг л гэсэн. Би нэг хойшоо явж үзье гэж байгаа. Миний ижий аав хамнигадаар байгаагүй халх газар байсан. Баргуудад, буриадаар бий байх. Манлай баатар Дамдинсүрэн хувьсгал хийж байсан. Баргууд буриадтай төстэй гэхдээ арай өөр байх. Ганц хоёр хэлний адил юм байдаг. М1: оросоор ярив Х1: Подоон нуур гээд байгаа гэсэн очиж үзээгүй. Подоон Аюуш гээд өвөг эцэг тэрүүгээр нутагладаг байсан байх. Удаан жил байхаараа тийм нэртэй болсон байх. Жишээ нь нэг голын гарамны тэнд Дэрдэв гээд айл байсан болохоор яваандаа Дэрдэвийн гарц ч юм уу тэрэнтэй адил тэрүүгээрээ нутагласаар тийм нэртэй болсон байх. Энээхэн Сэлэнгийн хойхон талд байдаг гэнэлээ одоо манай хамниган Сэхээ хойшоо Зүтгэл гээд Дальдарга, Баянномной ар талаар манай хөгшин аавын төрөл их гарч ирнэ. Баянномной ар талаар хамнигадууд их байдгын гэсэн. Баян-Уулд бас байна. М1: Та музейн дарга тийм үү? Х1: Тийм М1: Та одоо хэдтэй Х1: Би 48 -тай М1: Оросоор ярив. Энэ Дашбалбарт хамниган хүмүүс бий юу? Настай хүмүүс Х1: Нэг 80 -тай хүн байна уу? Жамсран гээд М1: Оросоор ярив Х1: Тэр Жамбалдоржтой уулзаа юу? Тэр чинь хамниган хүн. Жамбалдоржийн ижий нь миний аав болохоор ах дүү нарын хүүхдүүд Жамбалдоржийн ахын тэр нагац ижий нь миний хөгшин аавын үргэлжлэл болдог. Ах дүү тэгэхээр бид хэд хамнигад юм байна. Би хамнигадаа хайн мэддэггүй. Монгол талаа мэдэж болох байх. М1: Жамсран гэж хэн бэ? Х1: Жамсран хөөрөгдөхдөө чих нь хатуу М1: Хэдэн настай вэ? Х1: 70 л дөхөж байгаа байхдаа. Тийм настай хүн биш ээ. Чих нь жаахан хатуу, ухаангүй чангаар хөөрөлдөхөөр дургүй байдаг. Аяарханаар яриад хөөрөлдүүл болно. М1,2,3: Оросоор ярив М1: Энд байх уу? Х1: Байгаа М1: Очиход хэн байх уу? Х1: Асрах хүн байхгүй М1: Оросоор ярив М1: Уулзая гэвэл яах уу? Х1: Яах юм болдоо. Зарим нь дуртай, дургүй байх нь уу? Жамбалдорж ах мэдэж магадгүй би шахаж асуудаг юм. М1: Оросоор ярив. Та хамниган дуу мэдэх үү? Х1: Үгүй би мэдэхгүй. Баян-Уулд Баатарцогт гээд хамниган ганц дуу дуулдаг. Фэйсбүүкээр явж л байдаг. Тэр одоо Улаанбаатарт байгаа байх аа. М1: Дөрвөн жилийн өмнө Баатарцогттой уулзсан. Х1: Баатарцогт настай өвгөд хөгшидтөй хураадаг байх. Хамниганаар ярьдаггүй ч дуулдаг байх. Өөрөө хамниган хүн байх М1: Оросоор ярив М1: Орос радио хаха Х1: Эх орон 51, 52 гээд нэртэй. Радионууд Х1: Энэ 60 оны барилга 60-д жил болж байна. Тэр үеийн сумын дарга нарын байр тийм газар М1: Маш их баярлалаа