Дамбын Давааням, халха интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Теги:
названия пальцев игры

Аудиозаписи
Запись 1
Слушать
Нийт 1 цаг 40 минут 20 секунд -Оросоос Москвагаас тэр хоёр хүн нь финляндаас ирсэн тэгээд хамниган хэл аялгуу судалж байгаа. -<Оросоор ярив> -Тэгээд таныг бас жаахан үг мэднэ аялгуу мэднэ гэж хэлсэн учраас уулзъя гээд. Таныг нэг ядраахгүй ээ удаахгүй ээ. -За яах вэ яахав. -Тийн тэгээд ярилцаад ийм холоос чармайж ирсэн болохоор их сайн тус болоод тэгээд бас мэдэх чадах юмнуудаа сайн дэлгэрэнгүй хэлээд өгвөл их сайн байна. Тийн. -Би уг нь Халх айлаас хамниган айлд өргүүлсэн хүн байхгүй юу -Харин тэгсэн -Тийн тэгээд ижий аав хоёр маань цэвэр хамниган улсууд -Хэн билээ? -Дамба Сайнцагийн Дамба -Аан -Миний талийгаач багшийн охин мөн шиг л байх юм. -Та хэнийг гэж бодож байна намайг -Очир багшийн л гэж бодоод байна. -Тийн Очир багшийн бага охин нь тийн -Мэдэлгүй яах вэ би ч тэгээд нутгийнхаа хүмүүсийг мэдэж байгаа юм чинь тэгээд яриад тус болох байх гэж бодоод л тэгээд л Энхтуяа эмч дээр ирсэн. -Би уул нь их цөөхөн үг мэдэх байх тэхдээ -Зүгээр, уншсан судалсан гэхээсээ илүү та нөгөө ээж ааваасаа сонссон тэр ямар ямар үг байна вэ? Гээд тэгээд энэ улсууд бас олон газраар явж тэр судалсан болохоор мэдэхгүй энэ үгийг юу гэж хэлдэг вэ, тэрийг юу гэж хэлдэг вэ, гээд дээрээс нь та өөрөө бас хамниган аялгуугаараа яриад бас байвал их тустай тэхдээ та тэр хүмүүсийн хажууд байсан болохоор санаа зоволтгүй ярьчих байлгүй дээ. -Уул нь би хамниган улсуудтай ярихдаа яриад байдаг юм. Тэгээд өөрөө ингээд та нартай ярихаар халхаар яриад байдаг юм. -Суу суу, ийшээ суу. -Амгалан ахынх чинь хаана билээ? Амгалан ахынх -Ямар амгалан -Лувсан гуайн -Энхтуяа эгчийн яг хойд талын эгнээ шүү дээ -Арынх нь юм уу? -Тийн яг арынх нь эгнээ байхгүй юу? -Аан за за. -Та тэхдээ яах вэ, ганцаараа ч гэсэн ингээд яриад миний асуултад хэрвээ энэ улсууд ингээд юм асуувал хамниганаараа яривал бас сайн шүү дээ. Би ч бас ойлгочихно оо. -За эгч ээ энэ жижигхэн микрофон зүүж болох уу? -Танд зүүж болох уу гэнэ ээ? -Танд айн -Болно. -Хэн хаана суух вэ? Чи энчээнээс үү өшөө ойртох уу үгүй юу чи? Болох уу? -Үгүй Үгүй зүгээр -За -Эгч ээ камераар буулгаж болох уу? -Камераар зургийг нь авч болох уу? -За баярлалаа. -Тийн тэгээд тийшээ яагаад энэ улсууд ингээд бүгдээрээ монгол хэл сайн мэднэ. Аан зарим нь ярихгүй ч гэсэн ойлгож байгаа тийм учраас та давгүй яриад өгчихвөл болох байх. -За зөндөө сандраад болж өгөхгүй юм. -За зүгээр тайван ярьж байгаад хэд эд гэдгийг нь яваандаа олоод гаргачихна биз. Зуны амралтаар ирээд энүүгээр улсуудтай уулзаад явдаг байхгүй юу, тэгээд тантай ерөөсөө яагаагүй -Нөгөө Цэндбал эгчийг мэднэ биз дээ чи -Мэднэ мэднэ -Тэр Цэндбал эгч чинь жинхэнэ ёстой Хамниган аялгуугаар ёстой сайн ярьдаг. -Бид нар бас ноднин биш ээ дөрвөн жилийн өмнө ирж уулзаж байсан. Тэр аялгуугаараа л яриад өгвөл сайн байна. -Ямар үг асууна гээд байгаа билээ. -Эхлээд, танай алдар нэр хэн бэ? -Манай аав Сайнцагийн Дамба гэдэг хүн -Аав нь -<Оросоор ярив> -Таны өөрийн алдар хэн бэ гэж асууж байна. -Би өөрөө бол Дамбын Давааням гэж явдаг. -Давааням -Давааням -Та ямар овгийнх билээ? -Би боржигин гэдгээрээ явдаг -Тэр нөгөө аав ээжийнх -Тэднээр явдаггүй -Тэд нар өөрсдөө ямар нэртэй байсан юм бэ? -Тэдний өөрсдийн овгийг би сайн мэдэхгүй, надад хэлдэггүй байсан. -Яагаад? тэгээд -Мэдэхгүй өөрсдөө ердөө уг гарвал тийм улсуудаа бол ердөө тэр тэдий үеийн тийм гэж ердөө ч хэлж байгаагүй тийн. Тэгээд одоо сүүлд нөгөө Өөдсүрэн гуайг чи мэднэ шүү дээ, тэр өвгөн ирээд басгадынхаа уг гарвалийг хэлэхгүй юу хийж явсан юм гэж загнасан. Тэгэхээр тэр аав маань би мэдэхгүй л дөө мэдэхгүй мэдэхгүй гэж байсан. Тэгээд мэдэхгүй л дээ гэхээр мэдэхгүй л дээ гэж болдоггүй юм тэр чинь, энэ хүүхэд чинь бас мэдэх ёстой. Тэндээс би тэгээд аавынхаа гарвалийг Сайнцаг, үгүй ээ Бор, Даш, Сайнцаг гэдэг үгийг сонссон. Тэгээд ижий маань болохоор яг аав шиг тэгж халхаар ярьдаггүй. -Ямраар ярьдаг вэ? Одоо жишээлбэл -Хамниган яриатай -Эжий -Тийн ээж минь Цэдэнгийн Гэлэн гэж хүн байсан юм. -<Оросоор ярив> -Тэгээд яриаг нь та санаж байна уу? Тэгээд энэ яриагаа та ингээд хамниганаараа яривал аягүй сайн байна. -Харин аялга нь орж ирэхгүй байна шүү дээ. -Ичиг өө гээд үү? -Ичиг өө, бацган минь ээ гээд тийн, бацган минь ээ богцогоо хамдаа гэдэг. Богцого гэдэг үг нь одоо юу вэ? Гэж тайлбарлавал “хог”, хогоо шүүрд гэсэн үг, тэгээд басгад минь наад хогоо хамаагүй битгий хаяарай хангилдаа хийгээрэй гэдэг. -Хангил? -Хангил гэдэг нь нөгөө хогийн хувин -Хувин. -Тийн хогийн хувинг тэгж хэлдэг. Тэгээд ер нь голцуу тэгээд манай ижий чинь нэг тийм урд Ярууны Хамниган гэж явсан манай ижий бол. -Урд яруунаас ирсэн, аан. -Тийн -Хойд зүгийн Яруун гэдэг нутгийн айл байгаад тэгээд хөөрхий ижий аав хоёр нь бариад тавианаар явахад нь зургаан өнчин хүүхэд үлдээд өө тэнд нь. -Яруун яруун -<Оросоор ярив> -Тэр буриадын нутаг уу? -Буриадын нутаг бүр хойших -<Оросоор ярив>. -Тэгээд одоо ижийд хат харагдахдаа хамгийн том ах нь Ендөнгомбо гэж хүн байсан байна лээ. За чи л одоо дүү нар аа аваад явдаа миний өчвөө гэж хэлдэг байсан. -Өчвөө? -Тийн, хөвүүн минь гэсэн үг. -Юу гэнэ ээ, дахиад -Хөвүүн минь -Хөвүүн минь гэдгийг юу гэж хэлдэг байсан гэнэ ээ. -Хөвүүн минь гэхээр өчвөөн ч гэж дууддаг байсан гэхдээ ижийг голцуу өвчөөн гэж ярьдаггүй хөвүүн минь гэдэг байсан. -Хөвүүн минь? -Тийн -Өчвөөн гэж хэлдэггүй юу? -Өчвөөн ер бараг хэлэхгүй шүү -Тэхдээ Цэндбал эгч энэ тэрийн ярьж байгааг сонсоход өчвөөн минь гэж хэлдэг байсан. -Аан. -Өчвөөн. -<Оросоор ярив> -Тэхдээ тэр Ендөнгомбо гэдэг ах нь тэр дүү нар аа аваад монголд орж ирсэн. Манай өөрийг өргөж авсан ижий болохоор ... үү яадаг билээ дарь эхийг нь унагаачихлаа. -Зүгээр зүгээр -Энэ байна. -Тэгээд аваад гарахад ижий сүүлд нь аав нь байхгүй болоход нь хүүхдийнхээ хойноос хулгайгаар орж ирж байсан. Цэдэн гэж хөгшин байхгүй юу? Тэгээд би одоо дандаа хамниган улсууд байхгүй одоо халх голцуу болсон аялгаагаа бас мартаж байна аа мартаж байна. -Аан за өшөө? -Өшөө би тэгээд, миний бацган одоо ингээд ижийнх нь өвчин даамжраад өнгөрөх болох нь ээ. Тэгээд миний хүү яваандаа өөрийнхөө халх хэлээр яваарай. -Яагаад хамниганаар явж болохгүй байгаа юм бэ? -Одоо мэдэхгүй тэгж л хэлсэн. -Тэхдээ би энэ Түвдэндулам гэдэг хүнтэй ярихдаа бол ёстой харин Түвдэндуламаас чинь аялгууг нь цэвэр аваад ярьдаг болоод байсан чинь эд нар чинь шоолоод, одоо яаж яриад байгаа юм бэ чи чинь одоо гээд намайг чинь хүн урдаас намайг тэгэхээр нь за больё гэж бодоод -Та гэхдээ Хамниганаараа яривал энэ хүмүүст аягүй хэрэгтэй байна. -Аялгуу нь орж ирэхгүй байна шүү дээ -Өчвүүн гээд л тэгээд цааш нь тэгээд л -Бацган минь ээ гээд чи яагаад байна чигээ чи залхуураад байначөгөө гэж л хэлдэг байсан юм. -Байначөгөө -Тийн байначөгөө гэж хэлдэг байсан юм. -Залхуураагүй бээз, залхуураагүй биз, тэгээд бушуу хий л дөө хий дөө -Хий дөө. -Тийн тэгж хэлдэг байсан. Тэгээд өшөө, би бас сая ... нас барахын өмнө очиж уулзаад та нэг ганцхан удаа нэг аялгуу хэлж өгөөч гэсэн тэгээд овоо цээжилж явсан чинь бас л нөгөө ярихаа болихоороо аялуугаа мартаад. -Эмээ нь ингээд ойлгомжгүй юм хэлдэггүй юу та нарт -Хэлдэг. -Юу гэж хэлдэг вэ? -Хааяа нэг хэлж л байдаг юм тэгээд -Хааяа аягүй сониноор яриад тэрийг нь тэгээд мэдэхгүй ээ тэгээд цаанаасаа ойлгоод ч байдаг юм уу тэгээд ойлгоод л яваад байдаг шүү дээ. -Та нэг ганц хоёр үг хэлчихвэл одоо хамниган үг санаанд байна уу? -Орж ирдэггүй -Хэн, Энхтуяа эмч танаас үг асуугаад тэгээд таныг мэдээд байсан гээд хэлээд байсан даа, ямар үгс байсан юм бэ? -Дөргөнө -Чи өөрийнхөө эд хогшлын талаар хэлэх юм байвал хэл л дөө хэл л дөө гээд байсан байхгүй юу? Тэгээд цөөхөн үгтэй шүү дээ, Чи хамниган байж байж надаар хэлүүлээд байхдаа яадаг юм бэ чи өөрөө яриач дөө яриач гээд тэгээд тэрийг л та нарт хэлсэн байна л даа. -Тэгээд танд үг байна уу? -Үг байхдаа бол одоо -Үхрөө гэж хэлдэг байсан. -Үхрөө? -Тийн үхэр гэж байгаа царай нь тийн -Үхрөө гэдэг нь үхэр гэдэг үг үү? -Үхрөө, тийн -Зүгээр үхэр гэдгийг -Үхрөө гэдэг чинь үнээгээ саа л дөө чи ацын бэ гэдэг -Ацын бэ? -Тийн надыг тэгж загнадаг байсан юм чинь, тэгээд би үнээгээ саах минь ээ саах минь тэгж хэлдэг байсан. Тэгээд өшөө ижийн минь хэлдэг үг, ер нь ярихгүй болохоор мартдаг юм байна. -<Оросоор ярив> -Эгч ээ эгч ээ усанд таныг яаж явуулдаг байгаа вэ? -Усанд юу гэж хэлээд таныг усанд явуулдаг байсан бэ гэнэ ээ? Тэр усанд, эд нарын асууж байгаа нь болохоор зэрэг ингэж сонирхоод байна. Нэг л өгүүлбэрийг ус авчир аа гэдгийг хүүхдэдээ юу гэж хэлэх вэ? Ус аваад ир гэдгийг хамниганаар -Ус минь дуурайлдаа, ус авчир л дөө л гэдэг байсан. -Зүгээр ус авчир өө л гэх үү, ус гэдгийг өөрөөр хэлэхгүй юу? -Тийн, дандаа юмыг тийм дөө, яанагөөчээ гээд яанагөөчээ гэдэг нь яасан юм бэ гэсэн үг байхгүй юу. Тийн өшөө чинь -Ммм нөгөө, оньсого тийм өөр юу билээ? -<Оросоор ярив> -Манай эжий тэгж оньсого ярьдаггүй байсан. -Аан, үлгэр? -Үлгэр ярьдаггүй байсан. -Домог? -Домог ч байхгүй, тийм энгийн хүн байсан манай эжий чинь. Тэгээд би яахав дээ тэгээд -Танд нөгөө одоо санаанд чинь үлдсэн шаа л өөр ёстой мэдэхгүй, хэн ч мэдэхгүй -Би бас урд шөнөжингөө эднийг чинь бодоод байсан юм. Би тэр улсуудын асуухад би яаж хэлэх вэ, гээд бодоод байсан байхгүй юу, тэгээд бодоод байсан чинь ердөө үг нь орж ирэхгүй. Хүн ингээд асуулт тавивал хамниганаараа асуулт тавивал би хариулж чадах болов уу гэж би бодож байсан байхгүй юу. Тэхдээ би бас ердөө одоо тэгээд миний толгой бас ажиллагаагүй байна аа одоо яадаг юм, өшөө чинь -Толгой ямар хамаатай юм тэ? -<Оросоор ярив> -Тоглоомдоо яваад хамаг юм аа мартах юм дөө чи ч одоо гэж -Ямар тоглоом тоглодог байсан юм бэ? та жоохон байхдаа? -Гүй ээ яах вэ дээ гадуур тоглохыг л хэлэхгүй юу? -Үг битгий чагнаад бай, гар л даа тоглоомдоо яв. -Яг хамниган үг байна уу? Энэ бол ерөнхийдөө халх -Яг хамниган үг бол одоо тийм сайн байхгүй, тэхдээ манай ижий дээр үед энэ хамниганы хамаатных нь нэг хөгшин ирсэн юм. Тэгээд ижий тэр хоёр хоорондоо яаж байхад манай эжий хариулж чадахгүй байсан хэлж чадахгүй, чи чинь нөгөө хамниганаа мартчихсан юм уу гэж тэр хүн тэгж байсан. Бүр Улаанүүдээс ирсэн хүн гэсэн. -Тэгээд ээж чинь ямар овгийн хүн байсан юм бол тэгвэл? -Яруунан овог гэж л явдаг. Яруун гээд явдаг л даа. -Тэгээд овог ургийн овгийг нь мэдэхгүй юу? -Ургийн овгийг нь би мэдэхгүй. -Аан ямар харамсалтай вэ? -Эгч ээ эгч ээ, танаа багад байхад ямар тоглоом нааддаг байгаа та -Миний бага байхад тоглодог тоглоом минь болохоор голцуу нуугдаж тоглодог байсан. Нуугдаж тоглоно хөөцөлдөж тоглоно. Тэгээд чулуугаар ингээд газарт гэр барьж тоглоно. Тийм байсан тэгээд, тэрийгээ тэхдээ үсэг нь бол бичихэд бол би өөрөө ингээд бичиж байна гэж бодоход дандаа монгол үсгээрээ бичээд байгаа юм. Тэр хамниган үгний чинь үсэг болохоор зэрэг манай монгол үсгээс шал ондоо үсэг байдаг юм байна лээ. Одоо над нэг ном байдаг л одоо алга болчихсон. Тэр номыг би уншаад байхад хэл хугараад хэлж чадахгүй. Би бас тийм номтой л доо тэгээд тэрийгээ номоо унших гэхээр, буриад юуг бол уншаад байгаа юм. За хамниган болоод ирэхлээр зэрэг тэрийгээ одоо юу гэсэн үг юм бол доо гэж бодоод ингээд яахаар тэрийгээ хэлж чадахгүй юм тийн. -<Оросоор ярив> -Тэхдээ би ер нь ихэнхийг нь мартчихсан би урд шөнө бол маш их бодсон. За би тэгэхэд нь тэгж хэлнэ дээ гэж бодогдоод л нөгөөдөх өө хамниганаараа ярих гэхээр л болж өгөхгүй эргүүлээд монголд орчхоод болж өгөхгүй юм. Тэгээд байх юм, тийн. Тийм учраас би одоо нэг их айхтар нэг гарамгай мундаг үг хэлж чадахгүй юм шиг байна аа. Би бас өчигдөр Энхтуяаг хэлүүт л бодож эхэлсэн. Тэр улсууд ирэхэд би ер нь яаж ярих вэ гэж бодож байсан. Тэгээд энэ улсууд дотор нэг хамниган яриатай хүн ирвэл би хэлж чадах билүү? Гэж бас бодож байсан. -Та бага байхад ямар гэрт суудаг байсан бэ? Эсгий гэрт, Зөмөгьеө, хаана амьдардаг вэ? -Юу гэнэ вэ? -Аан -Ямар гэрт? -Таныг ингэнэ ээ, жоохон байхад аа ээж аавтай амьдарч байх үедээ ямар гэрт, орон сууцанд амьдарч байсан бэ? Гэр эсгий гэрт үү? Эсвэл зөмөгьеө, зөмөгьеө байсан уу? -Эсгий гэр эсгий гэрт Зөмөгьеө таны үед байсан уу? Ээж аав чинь зөмөгьеөнд амьдарч байсан уу? -Манай ээжий чулуун гэрт байгаагүй. Манай ажаа чинь бодоход мянга таван онд гарсан. -Аан хан, ажаа чинь зөмөгьеөнд амьдарч байсан уу? -Тийн, тэгээд ижий болохоор зэрэг арван есөн оны хүн. -Аан хан -Тэгээд тэр -Ажаа гэдэг чинь аав уу? -Тийн аав гэсэн үг. -Ажаа аав. -Тийн -<Оросоор ярив> -Тэгээд зөмөгьеөнд чинь манай ажаа амьдарч байсан. -Мхн -Ажаа? -<Оросоор ярив> -Аан ижийгийн одоо ажаатай суугаагүй байхдаа ах нартайгаа байхдаа газар гэрт байсан бид гэж ярьж байсан. -Аан, танай ээж үү? -Тийн -Танай ээж чинь хэдэн онд төрсөн бэ? -Арван есөн онд -Ижий маань хойноос орж ирэхэд таван сартай орж ирж байсан. -<Оросоор ярив> -тэгээд ижий маань болохоор уртаашаа хоёр эмэгтэй дөрвөн хүн байсан. -Тэгээд тэр зөмөгьеө нь биш ээ газар гэр нь хойно байхдаа юу эсвэл энд ирээд газар гэр -Энд ирээд сэрүүнд -Сэрүүнд үү? -Энд амьдардаг байсан гэж, тэхдээ тэгээд ижий чинь та нарыг яаж тэжээсэн юм бэ? Гэж би асуухад нь ижий минь өнөө сэрүүний хамнигануудын оёдол оёдог байсан. -Юу оёдог байсан юм? -Үстэй дээл, тэхдий, хамниган гутал -Хамниган гутлыг нь юу гэдэг билээ? -<Оросоор ярив> -Яаж нэрлэдэг бил ээ? -Ар -Нэрийг нь? -Нэрийг нь хамниган бойтог л гэдэг юм даа. Өвлийн бөөтгийг нь, зуныхыг нь болохоор одоо үхрийн арьс элдээд зулгийг нь ингээд -Юу гэж нэрлэдэг юм? -Буриадаар, одоо ингээд бойтог чинь ийм хошуутай байдаг гүү дээ ингээд тийм хошуутай тэгээд, түрийг нь бодохлоор зэрэг дутуу элдсэн хонины арьсаар түрий хийдэг байсан. -Нэр, нэрлэхдээ? -Тийн, ижий минь тэр бойтгийг одоо хүүхдийнхээ, хүнд захиалдаг л байдалтай байж, тэгээд за тэднийд аваачаад өг тэгээд өгсөн юмыг юу байдаг вэ гэхээр идэх юм өгдөг байсан гэж талх тэгээд жаахан ийм мах, ер нь голцуу тийм юмаар өгч амьдардаг байсан гэж ярьдаг. -Ээж ээ гутлыг нь өөр хамниганаар өөрөөр нэрлэдэг юм уу? -Бойтог л гэж хэлдэг шүү дээ энэ одоо ижий минь -Бойтог гэдэг чинь буриад үг биз дээ? -Хамниган бойтог, өвлийн хамниган бойтог, зуны хамниган бойтог л гэж хэлдэг байсан. -Өөр тусдаа нэр байхгүй юу? -Байхгүй ердөө тэгж хэлдэггүй байсан. -Мм -Мооршиг, бооршиг, тийм юм байсан бэ? Мооршиг, пооршиг, -Пооршиг, шаарки -Чарки -Шаарки, саарки тийм юм байхгүй юу? -Та нөгөө -Тийм юм байсан уу гэнэ ээ? -Одоо тийм юм, би сайн мэдэхгүй байна аа, тэрийг. -<Оросоор ярив> -Эгч ээ гарын таван хуруу ямар нэртэй байгаа вэ? -Гарын таван хуруу барваадай, ачинтуурай, өндөр ноён, үхээн хатан, чигчий бүүвэй гэж хэлдэг байсан. -Өчигдөр бичсэн тэ? -Барваадай, бичих үү? -аан яаж тоглодог вэ? -аан энэ хуруу -Яаж тоглодог байсан бэ? Гэнэ ээ хуруугаараа -Хуруугаар тоглодог? -Ингэж тоглодог. Ингэж тоглодог байсан. Тэхдээ нөгөө хуруугаа -<Оросоор ярив> -Энэ ээж ээ -Ингэж тоглодог байсан. -За за, за зураг авч болох уу? -Болно болно, болно -Тий, -Тэгээд энийгээ яаж тоглох билээ? Энүүгээр нь ор... -Та тэрийгээ хийчих -Энийгээ одоо шар нохой хийх -За асуу, асуугаарай та надаас -Аан за, ингээд энүүгээр нь шар нохой хэвтэш шүү дээ, -Энүүгээр оръё? -Энүүгээр хар нохойн хэвтэш шүү дээ -Энүүгээр оръё? -Энүүгээр болохоор зэрэг наадахаар чинь орвол хоёр нохой барьж иднэ гэдэг -Энийг? -Энийг бол шовоодой гэдэг. -Энгээд нэг хав гээд шүүрч авдаг биз дээ? -Тэгээд шүүрээд л авна л даа -Та ав л даа тэгээд? -Энэ хар нь? -Бас ингэж тоглодог байсан шүү дээ -Аан за? -Энэ дунд хуруу олох гээд -Аан за, за энэ -Хха -Тийм тоглоомуудаар бид тоглодог байсан. Ийм одоогийнх шиг ийм тоглоомоор тоглохгүй. -Мхн, энийг юу гэнэ ээ та, энэ талыг нь, энийг нь? -Тэр талыг нь юу гэсэн бэ гэнэ? -Аль тал нь? -Энэ талыг чинь харин шар нохойн хэвтэш гэдэг, тэгээд хар нохойн хэвтэш, тэгээд энэ болохлоор нөгөө иддэг амьтан -Иддэг амьтнаа юу гэж хэлэх вэ? -Иддэг амьтнаа одоо юу гэдэг байсан билээ? Нэг сониноор хэлдэг байсан юм аа тэрийг. -Юу гэж хэлдэг юм бол? -Мартчихаад байна. -Аан. -Тэгээд нөгөө хоёр нохойн дээрээс нь идэх гээд очихоор одоо ингээд л гараа тавьчихна. Тэгээд хэрэв гараа тавьж чадахгүй бол нөгөөх нь нохойнд бариулж идүүлээд байгаа -Аан энэ нохдод идүүлж байна гэсэн үг тэ? -Тийн -Аан -Тиймэрхүү сонин юм ярьдаг байсан тэгээд өөр -Энэ, энийг ингээд оллоо барилаа олсонгүй энэ ээ тэр ээ гэж баалдаг шоолдог юм байгаа юу? -Одоо дагалдаж хэлдэг юм байдаггүй ээ, дунд хуруу олохты л дөө гэж л манай эжий хэлдэг. Тэгээд өнөө дунд хурууг нь олох гээд яг ингээд гайгүй чанга чимхэхээр яг адилхан болж байгаа биз дээ? -Тантай ингэж тоглосон уу? -Бид нар ёстой ингэж тоглохгүй -Эд нэр чинь сүүлийн үеийн хүүхдүүд шүү дээ? -Өөр яаж тоглодог вэ? -Тэгээд голцуу бид нар чинь одоо, өшөө яаж тоглодог байлаа байз, ямар ч байсан машин барьж тоглодоггүй л байсан. Жалганд очоод бид чинь айл бүл болж, одоо тэр хотны айлууд хүүхдүүд, одоо энэ Даяанчийн аманд их тоглодог байсан. -Мм -Тэн дээр одоо ор дэр гээд л одоо тэгээд авдар сав гээд, тэгээд одоо шүүгээ гэхгүй шүү дээ, шүүгээ гэхгүй шүү дээ? Эргэнэг гэдэг -Шүүгээг? -Тийн, эргэнэг гээд л -Авдраа юу гэх вэ, авдраа -Авдрыг юу гэдэг байсан юм? -Авдраа бол ханз -Ханз? -Тийн, тэгээд тоглодог байсан. -Ширээ байсан уу? -Ширээ байсан уу гэнэ ээ? -Ширээг чинь ширээ л гэдэг байсан. -Байсан уу тэр үед тоглодог? -Байсан. -Аан нэрлэдэг байсан уу тэ? -Энэ юу вэ? -Одоо өшөө ижийгийн бүр дээр үеийн авдар байсан хэмхэрчихсэн. -Аан энэ юу вэ? Та, хэдэн оны авдар вэ? -Энэ үү? -Тийн -Энчээ чинь одоо бараг далаад оны үе байх аа даа -Та хийсэн, хэн хийсэн юм? -Би одоо тэр хийж гэх мэдэх юм байхгүй дээ. Миний хамгийн нандигнаж хадгалж явдаг ийм ширээ байдаг юм. Ажаагийн минь хийсэн энэнээс ийм жаахан тал тийм авдар байдаг байсан. Тэрийг ах ав... -Сандал байсан уу? Сандал? -Сандал байсан уу гэнэ ээ? -Байсан байсан. -Гүй ээ биш бүр дээр үед байсан уу, байгаагүй биз дээ? -Дээр үед бол сандал байгаагүй? Орон дээрээс, дээр үед чинь ингээд гэрээ тойруулаад ширмэл ширдэгтэй байсан. -Аан ширмэл ширдэг? -Тэгээд тэрэнд чинь л сууна. -Мм -Тэрнээс биш ийм бөгсөн доор тавих юм байхгүй, за тэгээд үнээ саах болохоор яадаг юм ёроол нь цоорсон хувин дээрээ суугаад л үнээгээ сааж байдаг байсан. -Мм -<Оросоор ярив> -Эгч ээ та яагаад Давааням гэж нэрлэдэг? Даваа ням? - Давааням гэдэг нэрийг бол дээр үед Бордоржи гэдэг эмч байсан л даа. -Алимаа багшийн аав уу? Тийн, тэдний найз бас их эмч Гомбожав гэж хүн байсан. -Мхн -Тэр хоёр согтуу ирээд би энэ айлд ирэхдээ би арван хоёр сартай ирж байсан. Тэгээд тэндээсээ би нэргүй ирсэн, гарсан газраасаа тэгээд Бордорж эмч болохлоор зэрэг манай бацганд нэр өгөөч гэж Гомбожав эмчийг гуйсан юм. За энэ басганд чинь хоёр нэр байвал болох л доо гэж, тэгээд одоо чи эхлээд өг гэсэн үгүй чи өөрөө эхлээд хэл гэж тэгээд нөгөөдөх нь болохоор Даваа гэж нэр тэгээд бордуу юм шиг болохоор нь Ням гэж нэр одоо бодоход энэ долоон гаргийн эхний сүүлийн тийм нэр байсан юм байна лээ. Анх гэрээс ирэхдээ би Дагвасүрэн гэж нэртэй хүн ирсэн юм. Тэгээд тэр нэрээ үгүй үгүй гээд тэгээд тэр хоёр эмч нэрийг минь хоёр өгсөн байхгүй юу, тэгээд Давааням гээд нэр өгсөн. -Жоохон ирсэн үү та? -Аан? -Арван хоёр сартай гэхээр нэг настай д ирсэн гэсэн үг. -Тийм нэр өгсөн юм. -Тэр Дагвасүрэн гэдэг чинь эрэгтэй хүний нэр шүү дээ? -Мм -Тэр хоёр эмч хоорондоо тэгж ярьж байсан. Тэгээд тийм нэртэй болсон доо, тэрнээс биш өнөө байвал би Дагвасүрэн гэж нэртэй байсан байхгүй юу. Тэгээд ажаа ижий гарсан аав хоёр минь болохоор... -Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ? -Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ? -Би өөрөө таван хүүхэдтэй -Таван хүүхэдтэй? -Гурван хүү хоёр охин -Ан хан -Энэ бага охин маань энэ, хамгийн том охин, хүү маань энэ баруун гэрт байгаа. -<Оросоор ярив> -Тийн -Гурав дахь хүү маань Улаанбаатарт амьдарч байгаа. Тэгээд дээрээсээ хоёр дахь хүү маань болоход малтай, хөдөө байдаг. -Та танай хүүхдийн нэр яаж сонгодог вэ? -Танай хүүхдийн нэр? -Хүүхдэдээ нэр өгөхдөө яаж өгдөг вэ? Яаж өгсөн бэ? -Эмч нар өгдөг л дөө. -Эмч нар өгдөг? -Тийн -Эмч нар өгдөг. -Дээр үед чинь нөгөө эмнэлгээс гарахдаа л эмч нар хүүхдүүддээ нэр өгөөд гаргадаг байсан гэсэн. -Дээр үед тийм байсан шүү дээ тийн, эх эцэг нь нэрийг нь өг гэж хэлдэггүй байсан. -Мм -Эмч нар нь одоо тийм нэр өгнө гээд л, энийг болохоор манай эндэхийн Алтантуяа эмч өгсөн. -<Оросоор ярив> Харин нэг эх баригчид Сэвжидмаа эмч -Сэвжидмаа эмч эмч хэнд өгсөн? -Дандаа Сэвжидмаа эмчийн гар дээр гарсан хүүхдүүд -Аан -Тэгээд би жаахан байхад нь дагуулаад очиж золгуулдаг байсан. -Аан -Тэгээд одоо хаашаа явсныг нь ч мэдэхгүй би ч хүнээс асуудаггүй, арай гэж асуусан чинь нас барсан гэсэн. -Ээ хөөрхий -Тий -Энэ муужгай нэг нэр, муужгай? -Ногооноо, ногооноо гэдэг нэртэй. -Айн? -Ногооноо -Ногооноо? -<Оросоор ярив> -Тэр жаахны муур байхгүй юу -<Оросоор ярив> -Аан ерөнхийдөө муурыг өөрөөр юу, зүгээр муурыг өөрийг нь юу гэж хэлдэг билээ? -Өөрийг нь болохоор муужгай л гэдэг шүү дээ, тийн. Муур гэхгүй муужгай -<Оросоор ярив> -Тийн муужгай гэдэг. -Муужгайдаа хоол өгнө гэж л ярьдаг. -Муужгай яагаад тэжээсэн юм та? -Айн? -Яагаад тэжээсэн юм? -Одоо мэдэхгүй -Зүгээр л ирчихсэн юм уу танайд? -Бид нар чинь, би мууранд дуртай байхгүй юу, хайртай байхгүй юу -Аан эмээгийнх биш чинийх юм байна тийм ээ? -Тийм байхгүй юу? -Аан аан -Тэр жоохон ийш тийш нь зулгаагаад тоглодог юм. -Тэгээд муур муужгай нэрлэдэг? Нохой яах вэ? -Нохой чинь одоо нохой л гэдэг дээ одоо дээр үед танай ээж аав хоёр чинь юу гэж ярьдаг байсан юм. -Одоо өөрийнхөө ижий, ижийгийнх нь ижийг болохоор өмбөө -Биш ээ, нохойг юу гэж нэрлэдэг билээ хамниганаар -Нохойг юу гэдэг юм гэнэ ээ? -<Оросоор ярив> -Кааж хан гэж сонсоогүй юу? -Өөр тийм нохойны өөр нэр байдаггүй байсан. -Гахайг юу гэж хэлдэг вэ? -Гахай мэдэхгүй ээ тэр гахайг дурсах ч үгүй -Дээр үед гахай байсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд -Зэрлэг гахайг -Зэрлэг гахай бол ихэнх голцуу бодон гэдэг л байсан даа. Тэгээд бас эр эм, тэгээд би тэр сүүлд бодог гэдэг чинь нийтэд нь хэлдэг нэр юм уу гэсэн чинь гүй ээ гүй өөрийг нь бодон гэдэг юм. Эмийг нь одоо юу гэлээ байз, мэгж гэл үү юу гэлээ, тийм л юм ярьж байсан. -<Оросоор ярив> -Аан цацар, цацар, Мэгш, мэгш? -Цацар гэж сонссон уу гэж байна. -Цацир, цацрин?, цацир, цацрин? -Шашир, цацар? -Цацран гэдэг чинь одоо, цацран гэж одоо хэлдэг байсан юм уу одоо -Сонсоогүй юу? Аан за -Ахуй амьдралын л юм асуувал мэдэх байх даа -За ахуй амьдралын юу байх вэ? -Аан тэгээд ижийн ижий өмбөө? Ажаан ажаа? -Ажаагийн ажааг бол одоо өвгөн аав л гэдэг байсан шүү дээ? -Өвгөн аав аа? -Тийн -Аан -Өвгөн аав аа? -Аав аа ч гэхгүй өвгөн аав гэдэг. -Аавын аавын ээж яасан бэ? -Аавын аавын ижийг болохлоор зэрэг авгалжин өмбөө гэдэг байсан. -Авгалжин өмбөө -<Оросоор ярив> -Ээжийн аав? -Эжийн аавыг чинь одоо хөгшин аав л гэж хэлдэг байсан. Уртаар хэлдэггүй байсан. -Хөгшин ав? -Ав л гэж хэлдэг байсан. -Аав биш зүгээр ав юм уу? -Ав аа? -Зүгээр ав юм уу, ав л юм уу? -Тийн, зүгээр ав гэж хэлдэг байсан, аав гэхээр урт болоод явчхаж байгаа биз дээ? -Зүгээр ав гэж хэлдэг байсан -<Оросоор ярив> -Аав гээд уртаар дуудна. Гэхдээ манайхныг дуудахдаа ав, юм ав гэдэг шиг тэгж ав гэж хэлдэг байсан. -<Оросоор ярив> -Тэгээд өмбөө гэж их дууддаг байсан бид нар чинь, ав гэж хэлдэг байсан. -Одоо миний аавын дүү хүн байгаа, тэр өвгөнийг бас л ав гэж дууддаг. -Мм -Тэр өөр тэр авгалжин юу гэдэг тэр ав гэдэгтэй адил тэгээд бас л тэгж л дууддаг байсан. -Бүгдийг нь ав гэж дууддаг байсан юм уу? -Тийн, голцуу тэгж дууддаг байсан юм. -Тэр аавыг чинь тэгвэл -Ижийнхээ талын улсуудыг болохоор зэрэг тэгээд ер нь нагац гэж ерөөсөө хэлдэггүй байсан. -Нагац хэлэхгүй ээ? -Хэлдэггүй байсан -Юу гэж хэлдэг байсан юм -Ижийн талын одоо ижийн аав -Тэрийг нь тэгээд юу гэж хэлэх вэ? -Юу гэж хэлдэг байсан бэ гэнэ? -Одоо тэр нагац гэж хэлэхгүй -Тэгээд өөрөөр юу гэж хэлэх үү? -Өөрөөр хэлэхдээ бол яах вэ дээ одоо юу гэдэг байсан юм бэ дээ одоо яах аргагүй л нэг нэр хэлж л байсан тэгээд мартчих юм аа мартчих юм. -<Оросоор ярив> -Харин осолдохгүй л тэр авгалжин гэдгийг л аягүй сайн, -Авгалжин авга? -Тийн авгалжин авга -Ижийн аавыг болохоор зэрэг миний одоо бодохоор нагац аав гэж хэлмээр юм гэхэд нагац гэж ерөөсөө хэлж байгаагүй, ер нь л нийтэд нь тэгээд ав, ав гээд явдаг байсан юм болов уу одоо яадаг байсан юм. -Би болбол тэр талаар аягүй сайн мэддэггүй юм аа бас. -Тэгээд ер нь голцуу халхаар ярьдаг болохоор тэгээд, халхаар бол би чөлөөтэй хэлнэ шүү дээ. Одоо зарим үг нь санаанд орж ирэхгүй байна. -Та нэг хамгийн гол нь эд нар хамниган гээд байгаа болохоор та -Тийн хамниган аялгуу хэрэгтэй гээд -Аавын ах Яах вэ? -Аан тэгээд дуу дуулна. Дуу дуулахдаа бол бидэн шиг богиноор ярихгүй одоо наян наваа гээд дуулахад наяан гээд эхлэхэд л одоо наяан гээд л одоо бүр хэчнээн амьсгаа автал найгаж дуулдаг байсан манай тэр өмбөө миний ижий энэ тэр, -Өөр ямар дуу дуулдаг байсан юм? Наян наваагаас өөр -Нутгаа л их санасан хөгшид байдаг юм. Энэ хоёр хөгшин. -Та дуулж чадах уу? -Үгүй ээ, үг нь ч мэдэхгүй -Өөр ямар дуу дуулдаг байсан бэ гэнэ? -Өөр одоо дуулдаг уу? Өөр нэг юуг дуулдаг байсан, аав эжийн тухай дуунаас бол алтарганыг хамниганаар дуулдаг байсан. -Тэр нь яаж дуулдаг байсан юм? -Тэр нь дуулбал одоо бас л нөгөө найгаад л ингээд л дуулдаг. -Бүгдээрээ сууж байгаад уу? -Би бас тэгж байсан, та одоо яагаад найгаад байгаа юм бэ? Гэхээр ингэж л дуулдаг байсан дөө энэ чинь их дуунд их аялгуу өгдөг юм гэж. -Аан ингээд -Тийн, ингээд дуулахаар нөгөө урт аялгуу нь -Одоо ингээд хоёулаа зэрэгцээд сууж байвал ингээд, -Энэ улсууд бүгд л ингээд суугаад л ингээд жигд ингээд л -Тэгээд хоёулаа зэрэгцээд бас ингээд зэрэгцээд түлхэлцээд суух юм уу? -Ердөө зэргэлдээ тэгээд л дуулна. -Тэгээд одоо тэд нар хоорондоо өөрснөө одоо шог дуу энэ тэр дуулахдаа учиргүй хөхрөлдөж ирээд л дуулдаг байсан юм. Одоо тэр шог дууных нь нэрийг би мартчихаад байна аа. -Үг байна уу? -Үг байхгүй. -<Оросоор ярив> -Тэр юуг та хийсэн юм уу? Өөжинг -Хүүхдийн юу юу? -Тийн -Тийн -Аан -Тэр зүгээр цацаг уу? Эсвэл юу вэ? -Нөгөө хүүхдийг муу бүхнээс хамгаалах гэж нярай хүүхдэд хийж өгдөг юм байхгүй юу -Тийм л байна, тэгээд нөгөө тэрийг нөгөө дээр нь хүн унуулаад хийдэг байсан уу үгүй юу? -Тийн, хүн унуулаад хийдэг байсан сүүлийн үед хүн унуулах аа больсон л доо. -Та хүн унуулж байсан уу? -Би унуулж байгаагүй -Хэн унуулж хийхийг нь харсан юм та? -Өнөө хөгшчүүл хамниган айлд ороход хүн унуулдаг л байсан тэгээд, энэ хүн унуулдаг нь ямар учиртай юм бэ? Гэсэн чинь одоо үнэгийг номхотгож байна гэнэ үү яаж байна гэнэ вэ? Тиймэрхүү юм хэлдэг байсан. Тэхдээ энэ үнэг чинь бас л нялх хүүхдийг ээж чинь үхлээ, ээж чинь үхлээ гэж, -Халхад бол тэгнэ шүү дээ хамниганд юу гэх вэ? -Тийн, тэгэхээр зэрэг нөгөөдөх чинь дараа нь уйлаад ирэхлээр зэрэг үгүй д дөө үгүй ижий чинь байна байна гэдэг гэсэн тийм яриа хэлдэг байсан юм. -Мхн -Би ёстой энийг хийдэггүй байгаад энэ жоохон басганд хийж, бас өлзийтэй байх юм болов уу гээд, дээр үеийн юм гэж бодоод, -За -Бас нөгөө хонх байдаг хонх нь одоо гуталд нь яваа. -Хүүхэд бага байхад -Айн? -Хүүхэд жоохон байхад тэгээд хүүхэд уйлж байгаа тэгээд тийм нэг дом байгаа юу? -Тийм дуу байхгүй -Дом -Дом -Ширгэлдэг -Хүүхдийн дом, хүүхдийн дом шившлэг -Хүүхэд уйлахад одоо нөгөө нэг тайвшруулдаг -Хүүхдийн дом шившлэг -Аан байгаа байгаа -За тэр домоосоо та хэлээд өгвөл? -Ямар дом байгаа вэ? -Нөгөө хүүхэд ширэглэнэ ингээд, галаа асааж гал дээрээ давс асгаад ширэглэнэ, эсхүл лаа юм уу та нөгөө -Шийрэг шийрэг гээд -Жийрэг юм уу шийрэг юм уу? -Ширэг ширэг -Тэхдээ тэр чинь халхынх уу хамниганых уу? -Халхынх -Аан -Ширэг ширэг -Хамниганых тэгж давсаар ширэглэж байгаагүй, тугалга цутгадаг байсан юм. -Аан за -Тийн -Тугалга цутгахдаа тэгээд яах вэ? -Тугалга цутгахдаа амандаа хэлэхээс бидэнд сонсохоор хэлэхгүй. -Аан за за -Тэгээд бид нар мэдэхгүй -Шившдэг юм хумтай л даа тэд нар нь -Халхын юу болохлоор зэрэг аан одоо Сосорбарамын тарни гээд тийм тарни байдаг юм тийм хүүхдийн Халхаараа бол -Аан за -Зүгээр тэр хамниган хөгшчүүдийн хэлэхэд л амандаа ингээд ингээд, ингэж ирээд л гардаг байсан юм одоо тэгэхээр ямар домог хэлдэг юм би мэдэхгүй. -Аман дотроо өв өв гэдэг нь юу гэж байгаа юм? -<Оросоор ярив> -Юу гэж байгаа юм тэр аман дотроо өв өв гэдэг нь, ямар үг байсан юм. -Одоо яах вэ дээ бодвол тэр тарниа уншиж байгаа -Аан нууц байсан юм байна тэ? -Нууц, тэр үедээ энэ бурхан ч энүүгээрээ байхгүй ижий минь бурхандаа авдар дотроо ийм жижигхэн нарийхан банз хийгээд тэгээд тавьдаг байсан. -Мм -Зул барихдаа ч одоо тагаа жаахан ингээд онгойлгоод ингэд харж байж л авдаг юм шүү дээ, шатаачих вий гээд л ингээд хардаг, тэгээд тэр үеийн тэр юм чинь ер нь маш муу байсан. -Тийм шүү дээ -<Оросоор ярив> -Чи ч бараг мэднэ дээ -Харин тий тэгээд нөгөө цайныхаа дээж мээжийг бас хамаагүй өргөж болдоггүй байсан үе -Тийн, галаар тэдэн хүнд тахил өргөсөн, зул төдөн хүн төдөн айл барьсан -Тийн аан хан -Тэгээд нөгөө төлөөлөгчдөө очиж асууна, нөгөөдөх нь мэдээ өгдөг байхгүй юу -Тийм шүү дээ -Социализмын үед -<Оросоор ярив> -Нуудаг байсан -Аан хан -Манай энэ төлөөлөгчид бас баруун гар нь гэдэг хүн байна. Тэр ерөөсөө нойргүй ингээд л гудмаар явна. Тэгээд тооноор гэрэл гарвал, за энэ зул барьчихаж -<Оросоор ярив> -Тэгээд тахил өргөх болохлоор зэрэг одоо тэгээд өвөр дотроо өнөө өргөх юм аа ингээд хийнэ. Ижий маань ижий маань тий, өвөр дотроо ингэж хийгээд тэгээд хуруугаа дүрээд л ингэнэ. -<Оросоор ярив> -Тэгээд нөгөө өвөртөө хийж байгаа юмыг чинь тэгээд тахил өргөж байгаа тэр төд гээд, та юу гэж тахил өргөөд байгаа юм. Юу гэж зул бариад байгаа юм гээд төлөөлөгч загнана. Больсон больсон больсон, танайх ингэж байж авдарт байгаа бурхнаа алдчих вий гэж ижий маань аягүй их айдаг сан. -Тэгээд л тиймэрхүү л байсан болохоор бурхан ил гарч байгаагүй. Тахилаа одоо амьхандаа л одоо маш нууж тахил өргөдөг байсан. -Ямар ямар бурхан тахидаг байсан бэ? -Ямар бурхан тахидаг байсан бэ та? -Бурхан тахидаг? -Манай ижийн тахидаг бурхан Эрх-дагина гэж бурхан байсан. -Одоо энэ -Эрхт-дагина аа? -Хөл хатгаад, ийм бурхан тахидаг байсан. -Аан энэ хэн бэ? -Энэ болохоор нэр нь одоо Богд хааны -Богд хааны? -Тийн богд хааны одоогоор эхнэр нь гэж хэлэх юм даа -Аан -<Оросоор ярив> -Аан энэ нөгөө хэн байна шүү дээ аан нөгөө - Дондогдулам - Дондогдулам тэгээд нөгөө хэн байна шүү дээ -<Оросоор ярив> -Хүүхэд нь юм биш үү хажууд нь байгаа жоохон нь -Ажаагийн бурхан гэж юм байхгүй ажаа өөрөө бурхнаа үгүй хийчихсэн. Энэ ногоон дарь эх, энэ хоёрыг нь ижий их шүтдэг байсан. -<Оросоор ярив> -Тийн -Дээр үед чинь ихэнхдээ л ийм судар тахидаг байсан юм биш үү? -Тийн -Бөө байсан уу, танай гэрт? -Үгүй манайд бөө болбол байхгүй, эд нар яах вэ би угаасаа өөрөө шашинд дуртай болохоороо аваад аравнайлаад хийсэн юм. -Тэр юу юу, дарцаг уу? -Энэ болохоор мэнгэнийх -Энэ болохоор говийн лха, -Аан тийм байна -Энэ болохлоор -<Оросоор ярив> -Малын Банзрагч -Аан малын Банзрагч уу? -Тийн -Малын? - Банзрагч, Банзрагч -Малын Банзрагч? -Тийн, тэр дээд тадын ногоон хүрээтэй юу чинь бас очирваань бурхан, Очирваань бурхан -Очирваань? -Аан хан -Тийн -Энэ болохоор май..., юу -Майдар? -Жанрайсаг бурхан, -Жанрайсаг бурхан -Жанрайсаг -Тийн -Энэ болохоор, энэ нь ногоон дарь эх юм байна. -Энэ нь Очирваань бурхан, энэ наад талынх нь бараан өнгөтэй нь болохлоор, юу гэдэг билээ? -Цагаан дарь эх юм биш үү? -Цагаан дарь эх үү? -Цагаан шүхэрт -Дарь эх биш үү? Цагаан, --Биш, цагаан шүхэрт -Аан цагаан шүхэрт нь юм уу? -Энэ наад талынх нь бас дарь эх -Ямар дарь эх вэ? -Энэ болохоор ногоонд л явдаг шүү дээ? -Ламаас асуусан чинь ногоон юм байна аа л гэж байсан. -Аан тийм байна. -Энэ дунд талын энэ болохоор зэрэг зам харгуйг засдаг бурхан -Юу билээ энэ чинь? -Бунд хорол -Машинд өлгөөд байдаг тийм ээ? -Тийн -Миний машинд ч байгаа л даа гээд үү -Бунд хорол гэдэг юм. -Аан -Бунд хорол? -Бунд хорол -Аян замын -<Оросоор ярив> -Цагаан дарь эх, ногоон дарь эх, энэ нь? -Ногоон дарь эх -Ногоон дарь эх -Жанрайсаг, -Жанрайсаг, наадах чинь Очирваань -Энэ жижигхэн нь? -Манал бурхан -Аан эд нар уу? -<Оросоор ярив> -Энэ эд нар бүгд манал бурхан -Тийн -Энэ малын Банзрагч -Тийн, малын Банзрагч тэр нь болохоор говийн лха -Говийн лха? -Мэнгэний засал? -Мэнгэний засал, тийн -Дээр үеийн бурхан ном их байдаг гээд хүмүүс ирээд байдан шүү дээ -Энэ яаж нэрлэдэг вэ, юу гэдэг вэ? Энэ хүрээг -Хүрээг нь, гуу гэдэг бил үү? -Энэ нөгөө юу юу? -Таны үед нөгөө сахиус гэдэг байсан уу? эсвэл гуу гэж хэлдэг байсан уу? -Аан сахиус уу? -Тийн, сахиус гэж явж байсан. -<Оросоор ярив> -Сахиус -<Оросоор ярив> -Сахиус, сахиус, сахиус -Сахиус? -Сахиус -Аан хан -Сахиус -Дээр үед чинь одоо юу яадаг байсан юм биш үү? -Хүүхэд одоо уйлж муулайд байвал нь бурхан хийгээд өгчихдөг байсан юм биш үү? -Ммм -Манай ах энэ тэрд ийм хүзүүнд нь зүүдэг төмөр гуутай бурхан байдаг шүү дээ. -Мм энийг хэн хийж өгсөн юм танд? -Алийг? -Энэ сахиусыг -Энийг хэн хийсэн бэ? Гэнэ энийг энийг -Энэ ширээг үү? -Энэ энэ ээж -Энийг -Аан энийг одоо хэн хийснийг би сайн мэдэхгүй -Ээжид л байсан -Миний ухаарахад л байсан юм. -Ижийтэй минь л холбоотой юм. -Энэ онгойдог уу? -Онгойно оо -Аан за за -Дотор нь өөр юу байгаа? -<Оросоор ярив> -Дотор нь өөр юм байхгүй, зүгээр хөвөнгөөр дүүргээд яачихсан юм. -Аан за за -Чи онгойлгоод үзэх гүй юу? -Болох юм уу? -Миний хүү онгойлгоод үзүүлчхээч -Онгойдог юм аа, би бас дотор нь юу байна вэ гээд үзэж би үзэж байсан юм. -Цэвэрлээд -Тэгээд юу, аравнайлуулж ном мом уншуулдаг уу? энд ээ та жил болгон -Уншуулалгүй яах вэ, сар шинээр -Тэгээд бас энэ ардаа бас ийм рашаан утлага шиг ийм юмтай -<Оросоор ярив> -Энэ юу вэ? -Энэ одоо -Хүй биш биз дээ? Таны -Мэдэхгүй ээ энэ одоо рашаан утлага юм биш үү? Төвөдөөр л бичсэн юм байна. -Аан -Төвөдөөр л бичсэн юм байна. Тэгэхээр рашаан утлага л байхдаа бодвол -Цагаан сараар аравнайлуулж ном уншуулдаг гэнэ ээ -Жил болгон л бүгдийг нь юу яаж -<Оросоор ярив> -Эднийгээ бүгдийг нь ингээд цагаан сараар даавуунд боогоод сумаа тойруулж гороолуулдаг байхгүй юу бид нар -Сум аа? -Тийн -Бүр энэ Биндэрийг үү? -Тийн, тэгж салхи оруулдаг юм манайхан. -Тийм үү? -Тийн, нөгөө манай өвөө бурхны хүн байсан болохоор жил болгон л тэгж явдаг юм. -Аан -Уул нь анхлаад ээж өөрөө явдаг байсан юм аа, тэгээд -Явган уу? -Тийн, ингээд манай сумын хүмүүс чинь тэгдэг шүү дээ дээр үеийн бурхан номтой хүмүүс тэгдэг юм. Цагаан сарын нэг -Би тэхдээ энэ сумынх шүү дээ? Хараагүй шүү дээ хаана ингээд -Тэгж явдаг байхгүй юу, эд нар чинь, гэхдээ залуучууд нэг их явдаггүй юм аа, дандаа л настай хүмүүс л, тэгээд хаанаас хаагуур явдаг юм. -Тэгээд хаанаас хаа хүртэл явдаг юм. -Тэгдэг тэ? Ээж ээ -Хаагуур явдаг юм, та тэгээд нууц юм аа ярьдаггүй юм уу? -Тэгээд одоо ээж маань явж чадахаа болиод одоо -Бүр ингээд үү? Бүтэн үү? -Энэ уулан дээгүүр бүр ингээд явдаг шүү дээ? Бадарч гуйг дагуулаад -Машинтай ингээд, хүн гороо хийнэ шүү дээ ингээд, лам нар ирээд гороо хийхлээр тэгэхээр би эднийг чинь бүгдийг боогоод энэ ард нь нэг машинд нь суугаад ингээд тойроод -Аан машинаар тойрдог юм уу? -Тийн машинаар явна. -Хэдэн удаа тойрсон юм та? -Өө тэр Биндэрээр явдаг улсууд бүгд л явна. -Хэдэн удаа, үгүй ээ нэг удаа явахдаа хэд тойрдог вэ? -Нэг л тойрно -Нэг л тойрдог уу? -Аан -Би өөрөө болохоор яах вэ энэ хашаан дотроо байшин гэртээ -Энийг, зөвхөн энийгээ юу? -Үгүй бүгдийг нь авна шүү дээ, -Бүгдийг нь авна шүү дээ -Энэ номуудаа бүгдийг нь авна -Бүгдийг нь тэврүүлээд -Цагаан сарын хэдэнд гэнэ ээ? -Цагаан сарын хэдий үеэр тэгдэг билээ ээж? -Шинийн таванд байдаг, аравнайлж ирээд л тэгээд энийгээ тойруулаад -Та энийг тэгээд хаанаас сурсан юм? -Энийг бол эжийгээсээ л -Нөгөө хамниган ээжээсээ юу? -Одоо өргөж авсан ээж маань ийм юманд их мундаг хүн байсан юм. -Хамниган ээжээсээ юу? -Тийн -Мм -Дамба эжий чинь болохоор Бэрээвэн хийдэд хувраг байсан -Хамниган өвөө чинь үү? -Манай ээжийн аав -Хамниган өвөө чинь үү? -Тийн -Төрсөн аав нь биз дээ? -Аан төрсөн аав нь биз дээ -Төрсөн нь юм уу? хамниган өвөө чинь юм уу? -Төрсөн аав чинь юм уу? өргөж авсан аав чинь бил үү? -Төрсөн аав ч бас лам хүн, энэ миний өргөж авсан аав ч ажаа минь бас лам хүн байсан юм. -Хаана лам хүн байсан юм? -Тэгээд хувраг юун дээр Бэрээвэн хийдэд манай энэ өргөж авсан аав чинь бэрээвэн хийдийнх байхгүй юу? -<Оросоор ярив> -Тэгээд ажаа минь өөрөө очиж мөргөдөг байсан. -Аан -Тэгээд яаж явдаг байсан гээч -Тэр хүний барьж байгаад юман дотор бурхан -Хүн асуухаар та хаашаа явах та? Гэж тэгэхээр нь нөгөөдөх нь тарваганд явж байна би гэж хариулдаг. -Нуугаад? -Тийн, тийшээ явж байна гэж хэлдэггүй -Тэр хүн тэрийг сонирхох ч юм уу -Тэгээд авч ирэхдээ заавал албан ёсоор тарваганд явж байна гэсэн хүн чинь тарвагаа алж ирнэ шүү дээ -Мхн -Тэгж нууц явдаг байсан шүү дээ. -Аан тэгээд бэрээвэндээ оччихоод ирэх үү? -Ажаа минь болохоор наян онд нас барсан юм. -Наян онд нас барахад далан есөн онд нэг л удаа өөрөө очсон юм. -Аан -Тэгээд нөгөө тэхдээ бэрээвэн хийд чинь нурчихсан байсан шүү дээ байхгүй байсан тэ? Одоо зассан -Зассан харин тийн -Тэр үедээ бол байхгүй байсан уу? -Тэр үед бол байхгүй байсан яах вэ? -Тэгэхэд нь очсон байна тэ? -Аан, тэр буйр дээр нь очиж мөргөлөө л гэсэн -Хэдэн онд гэнэ ээ? -Далан ес гэсэн -Аан, далан есөн он -<Оросоор ярив> -Далан дөрөвтэй байхдаа л бар жил -Аав чинь очиж байсан юм байна уу? -Тийн аав минь очиж байсан -Нөгөө хамниган аав чинь тэ? -Тийн -Аан -Нэг төрсөн аав байгаа тэгээд -Өшөө -Өргөж авсан -Өргөж авсан -Төрсөн аав чинь нөгөө -Төрсөн аав чинь болохлоор Шарав гэж хүн байсан. Ёстой жинхэнэ том лам хүн байсан. Тийн -<Оросоор ярив> -Тэр чинь хамниган биш халх хүн, тий -Монгол халх -Тэгээд бурхныг нь хүүхдүүд нь бүгдээрээ хуваагаад авчихсан байна лээ. -Юу өргөж авсан аав нь хэн билээ -Дамба, -Дамба -Сайнцагийн Дамба -Дамба, өргөж авсан аав нь Дамба -Аан төрсөн аав минь болохоор Жамсрангийн Шарав гэдэг хүн байсан. -<Оросоор ярив> -Түүний нэр? -Дамцагийн Дамба гэдэг нь өргөж авсан, <Оросоор ярив> -<Оросоор ярив> -Тэр төрсөн аавыгаа биш ээ өргөж авсан аавыгаа юу гэж дууддаг байсан бэ гэнэ ээ? -Ажаа ажаа гэж -Ажаа -Ажаа -Ажаа ч биш ажай -Аан хан, ажай -Ажай, аан төрсөн аав яаж дуудах вэ? -Төрсөн аавыгаа юу гэж дууддаг вэ? -Төрсөн аав минь халх хүн болохоор бас л холын аав гэж хэлдэг байсан. -Та өөрөө юу? -Тийн -Аан аан -Төрсөн аавыг холын аав -Холын аав -<Оросоор ярив> -Тэгж хэлдэг байсан. -Аан аан -<Оросоор ярив> -Холын аав -Холын аав -Аан -Төрсөн ижий минь болохлоор Банзрагчийн Дэнзэн гэж хүн байсан. -Тэрийгээ бас юу гэж хэлэх вэ та дууддаг вэ? -<Оросоор ярив> -Тэрийгээ ердөө зүгээр ээж л гэдэг байсан -Ээж -Ээж -Холын аав холын ээж гээд л -Аан холын ээж гэх юм уу бас? -Холын ээж -Яг та өөрөө дууддаг аа л хэл за юу та? -Холын ээж ээ? -Тийн, холын ижээ гэж и-ээр хэлнэ. Ижээ гээд -<Оросоор ярив> -Тэгээд холын аавыгаа болохоор холын аав л гэдэг. -Холын ээж, холын аав мхн -Мхн -<Оросоор ярив> -Та энэ төрсөн аавтай өргөсөн аавтай адил зэргээр харилцдаг байгаа та? -Тий, -<Оросоор ярив> -Ер нь төрсөн аав ижий хоёртоо аль дээрээс хойш очоогүй -Тийм үү? -Тийн -Сүүлд л -Аав ижийг маань нас бараад ажааг маань нас барахад нь намайг чи гэртээ харь бидэнтэйгээ бай, тэгэхээр нь үгүй та өдий болтол намайг айлд байлгачхаад өнөө болохоор гэртээ харь гэж хэлэхдээ яадаг юм та. -Төрсөн ээжийгээ тэгсэн үү та? -Манай ээж чинь доороо хорин гурван дүүтэй хүн шүү дээ -Айн? -Манай ээж чинь доороо хорин гурван дүүтэй хүн шүү дээ, төрсөн газраасаа -Манай төрсөн ээж нь хорин дөрвөн юу яасан, хүүхэд гаргасан. -Хамгийн том нь -Хамгийн том нь байхгүй юу -Хэнийх билээ? -Жа Шаравынх гэдэг юм. -Өө Шарав гуайн та -Тийн тийн -Нараа чинь тэдний эгч нь байхгүй юу -Өө Нарангэрэл, Наран гээд байсан -Айн яг, тэр чинь миний дүү нар байхгүй юу -Та тэгвэл аймар гоё дуулах ёстой биз дээ? -Тий тий -Тэгээд хамниган дуунаасаа гоё дуу дуулаач ээ -Одоо тэрийг чинь дуулах гэхээр дуу нь орж ирэхгүй ая нь орж ирэхгүй байна шүү дээ эгч нь? -Одоо тэгээд эхээсээ одоо үлдээд байгаа нь арван гурав л байна даа. -Ммм -Манай ээж чинь өмнө нутгийн айлын охин байхгүй -Тантай нийлээд хорин дөрөв юм уу? -Тийм ээ -Аягүй их ихэр гаргаж байсан гэсэн. -Үгүй үгүй биш -Биш -Ээжийн дүү мүү л -Нөгөө <Оросоор ярив> -Төрсөн ээжээсээ хорин дөрвүүлээ -Одоо Шарав аавын маань дагуул нь би -Аан -<Оросоор ярив> -Ижийгийн дагуул нь одоо Шарав аавын хүү Намсрай -Аан -Майга Намсрай гэж мэднэ шүү дээ -Шаравын Намсрай гээд байдаг бил үү? -Тийн -Нөгөө Туяагийн аав нь уу? -Тий тий -Аан -Тэр чинь манай ээжийн ах гэж явдаг байхгүй юу? -Хоёулаа хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлсэн юм шиг байгаа юм. -Аан -Тэр голынх нь эдний ээж -Одоо хэд нь амьд байгаа вэ? -Айн? -Хэд нь амьд байгаа вэ? -Одоо арван гурав нь <Оросоор ярив> -Тэр олон хүүхдэд ганцаараа би айлд өргүүлсэн юм. -Аан -Энэ айлд -Бусад дүү нар маань бүгд ижий ажайнхаа гар дээр өссөн -Аан тийн энэ юу эрэгтэйчүүдийн том нь юм шиг байгаа юм. Энэ хүн энэ хүн бас айлд өргүүлсэн -Намсрай юу? -Үгүй, энэ Пүрэв гэдэг. Мядаг айлд, Мядаг гэдэг айлд өргүүлсэн байхгүй юу? -Энэ хэн бэ? -Энэ үү? Энэ манай ээжийн төрсөн ээж нь -Аан хэн билээ нэр нь? -Дэнзэн -Олон хүүхэд гарсан -Олон хүүхэд гаргасан хөгшин чинь энэ байхгүй юу -Аан <Оросоор ярив> -Энэ дагуул хүүхэд нь, манай ээж энэ өвөө хоёр нь дагуул нь байхгүй юу -Аан төрсөн ээж халх юм уу? -Тийн төрсөн ээж нь халх хүн энэ хүн -Аан хан -Төрсөн ээж нь -Бас халх -Энэ нөгөө манай ангийн Эрдэнэбаатар байна шүү дээ -Тийн -Манай ээжийн дүү шүү дээ -Эрдэнэбаатар гэдэг юм. <Оросоор ярив> -Манай ээжийн дүү нар байхгүй юу -Энэ байна шүү дээ <Оросоор ярив> -Эд нарын чинь эгч нь байхгүй юу би -Хамгийн том нь -Аан за за -Өө тэгээд яагаад таниагүй -Харин айлд өгчихгүй юу даа -Аан за за -Тэгээд та хамниган дуу дуулахгүй юу? -Үгүй, дуулж мэдэхгүй байна. -Ямар сонин юм. -Тэгж худлаа хэлээд яах вэ? -Аан за, энд аян замын айлчлал замын бурхан байгаа тэ? -Тийн, аян замын бурхан -Малын заяач, малын -Малын бурхан Банзрагч, Банзрагч тэр байна. -<Оросоор ярив> -Адууны бурхан байгаа юм уу? -Адууны бурхан ч юм уу одоо адууны тийм, адууны сахиус тийм юм байгаа юу гэнэ ээ? -Адууны сахиус -Байхгүй байхгүй -Байхгүй ээ -Ерөнхийдөө л малынх гэж явдаг юм шиг байна лээ шүү дээ, тусдаа тэгж бол байдаггүй -Таван хошуу мал байгаа шүү дээ энд чинь -Тийн -Таван хошуу мал байгаа -Аль юу харуулах гээд байна та? -Юм харуулах гээд байна. -Тэмээ байна, хонь байна. <Оросоор ярив> -Юу харуулах гээд байна та -Чонын боосон зураг байна уу хардаа? -Чоно уу? -Тийн -Энэ, энэ биш үү? -Тийн энэ боочхоод байгаа нь тийн одоо эд нарыг -Хамгаалж байгаа юм. -Эд нар хамгаалж байгаа юм. -Аан за за -Энд одоо тэр нэрс нь бүгд байна. <Оросоор ярив> -Одоо тэр чонын ам боочихсон байгаа биз? -Тийм байна, тийм байна. -Тийн -Одоо энэ муу муухай нөгөө хулгай зэлгий -Энэ юу вэ? -Энэ нь болохлоор зэрэг -Бас л тэгээд амьтны л дүрс байна даа. -Гарлага гаргахгүй л гэсэн юм байхдаа бодвол -Ингээд амыг нь уячихсан байна тийм үү? -Тийн янз бүрийн гарлага гаргахгүй гэж малаа хамгаалсан юм байх. -Аан -Тиймэрхүү юм байна аа. -Аан энэ бас далай лам энд байгаа тэ? -Аан энэ номууд нь болохоор зэрэг ажаагийн минь номууд -Манай ээж чинь их шүтлэгтэй шүү дээ -Ажайгийн номууд -Өргөж авсан ажаагийн минь номууд, манай өргөж авсан ажаа чинь одоо Бэрээвэн хийд гэдэгт хувраг байсан хүн. <Оросоор ярив> -Аан -Ажаагийн маань хонх -Та нэг ингэчихгүй юу -Энэ очиртойгоо байгаа -Та хонхоо хилийг нь яачихсан юм. -Нөгөө доторх юуг нь яачихсан, хэлийг нь авчихсан -Яагаад авчихсан юм? -Хамаагүй дугаргаж болохгүй гээд авчихсан. Дугаргадаг гээд зориулалтын хүн нь л дугаргадаг гэсэн. -Аан тийм үү? -Хонхоо дугаргахдаа одоо тэгээд маани уншаад ажаагийнхаа урд бол одоо би ингээд хонхоо дугаргаж байна шүү дээ гурав дахин. -Шарав гуай чинь лам байсан юм уу? -Шарав ажаа чинь мундаг лам байсан шүү дээ. Манай ажаа чинь надаас том хүн -Аан -Аан саяхан монголд шинэ богд гэгээн олсон та сонссон уу? -Аравдугаар богдыг асууж байна. Өнөө шинээр тодорсон нөгөө жаахан хүүхэд байгаа шүү дээ одоо байгаа -Тий -Тий тэрнийг -Тэрнийг аан хан -Тэрний тухай сонсон уу гэж байна. -Тэрний тухай сонсоогүй, сонсоогүй тэрний тухай <Оросоор ярив> -Өндөр гэгээн Занабазар гэдгийг хэлж байгаа биз дээ -Аан тийн -Өндөр гэгээн Занабазар биш одоо нөгөө тодроод байгаа арван настай жаахан хүүхэд байгаа шүү дээ тэрийг сонссон уу гэж асууж байгаа? -Хаанаас ирсэн юм? -Үгүй монгол хүү тодорсон шүү дээ тэрний тухай мэдсэн үү? Гэж байна. -Үгүй үгүй мэдээгүй -Аан за <Оросоор ярив> -Тэгж худлаа хэлээд яах вэ? -Аан энэ бурхан хэн бэ? Энэ хүүхэдтэй -Эмэгтэй -Энэ хүүхэдтэй эмэгтэй аравнайлагдсан. Энэ чинь зүгээр миний төрсөн өдөр энэ охин бэлэг өгсөн. -Нөгөө таван хүүхэдтэй болохоор нь л би ээждээ өгсөн юм. -Чи өгсөн юм уу? -Тийн -Таван хүүхдээ хамгаалсан юу гээд -Аан аан -Нагаад надыг цагаан өвгөнтэй бол гэсэн цагаан өвгөнийг нь ийм шаазан олдоогүй юм надаа. -Аан аан -Тэгээд энийг цагаан өвгөн болгож орлуулж болох уу гэсэн чинь тэгээд цагаан өвгөний тарниар аравнайлагдчихсан юм. -Мм -Цагаан өвгөний? -Тийн, цагаан өвгөний тарниар аравнайлсан гэнэ ээ тэр урд талд нь цагаан өвгөн байна. <Оросоор ярив> -Тэгээд энийг болохоор зэрэг энэ охин өгсөн юм байна. -Төрсөн өдрөөр нь -Энэ эмэгтэйг нь -Эмэгтэйг нь -<Оросоор ярив> -Тэгээд одоо цагаан сар болохоор тогос могосны өд нэмэгдэнэ ээ наана чинь -Одоохондоо бол байхгүй <Оросоор ярив> -Цагаан сар болохоор гоё л болно наа чинь -Мм за за -Би одоо их баярладаг юм шүү дээ -<Оросоор ярив> -Цагаан сар бас нас нэмнэ -Тийн нас нэмнэ. -Аан чиний нас бас цагаан сарт нэмнэ. -Эсвэл ээжийнхээ төрсөн өдөр ондоо -Аан би чинь хавар төрсөн -Аан хавар төрсөн -Нялх байхад нь ламбагуй өгсөн юм гэнэ лээ -Аан, тийм үү -<Оросоор ярив> -Тэгээд нэлээд хэдийг хадагт боогоод авдар руугаа хийгээд л явдаг гэсэн. -Тийм үү? -Тийн, Сүүлд өнөө шашны ... -Аан чиний нэр хэн бэ? -Алтантуяа -Алтантуяа? -Хэдэн настай вэ? -31 настай -Тийн -Шархүү? -Та чинь нөгөө нэг Шархүү гуай та хоёр чинь нөгөө нэг сумын бүжиг дээр янзын бүжиглэдэг байсан биз дээ? -Тэрийг битгий ярь -Танай өвөө чинь -Бүжигчин байсан залуудаа, саяхныг хүртэл, намайг бараг арван жил төгстөл бүжигт явдаг байсан даа. Одоо хөл гар өвдөөд болохоо байчихсан болохоос -Мм тийм байна. -<Оросоор ярив> -Батжаргал чинь бараг төсөөлж байна уу? -Тийн гэнэт саначихлаа шүү дээ -Энэ хүрдийг танд зориулж хийсэн юм уу эсвэл? -Уулаасаа ижийн маань хүрд тэгээд яах вэ дээ, өвлөж байгаа охиндоо л өгч байгаа байхгүй юу, голомтын хүн тэгээд тийн -Аав нь өгсөн юм байна тэ? -Тийн -Ажаагийн маань хүү төрсөн хүү Данзанпүрэв гэж хүн байсан. Тэгээд жаран зургаан онд бид нарыг клубт кино механикт ажиллаж байхад, чи бараг байхгүй байсан байх аа -Байхгүй байсан -Байхгүй байсан. -Тийн -Тэгээд тэрэндээ уул нь эрхийг нь одоо тэгээд ажаагийн маань өврийн ном байсан -Тэр нь ямар ном байсан юм. -Тэгээд тэр өврийнх нь номыг би ажаагийнхаа юм авна гэхээр нь “ав ав би одоо тэрийг нь булаацалдахгүй” тэгээд өгөөд явуулсан. Ямар нэртэй ном байсан бэ гэнэ. -Айн -Ямар нэртэй ном байсан бэ гэнэ? -Тэр номууд нь зөндөө -Аан за за -Тэр өврийн ном гээд дотор нь зөндөө олон ном байгаа -Мхн -Аан дээр үед энд ид шидтэй, хүчтэй, чадалтай, увдистай лам байгаа юм уу байсан уу? -Байсан байсан. -Хөх жамба гэдэг нэг өвгөн байсан. -Хөхөн жамба? -Тийн -Батсүх, бүдүүн Батсүх гуайн уу? -Бүдүүн Батсүх гуайн аав уу? -Батсүх гуайн аав уу гэнэ ээ? -Биш үү -Биш биш -Аан -Хөх жамба -Хөх Жамба -Синый жамба -Ер нь том том лам нар байсан байсан. -Аан -Балин малгайт чинь ч том хүн байсан. -<Оросоор ярив> -Балин малгайт гэж ямар хүн? -Лувсанжамц гэдэг юм нэрийг нь -Балин малгайтын нэрийг нь үү? -Тийн -Аан, Балин малгайт гэдэг юм нэрийг нь -Эгч ээ Хөх жамба лам ямар чадалтай байгаа вэ? -Тэр бол ер нь нэлээн чадалтай хүн байсан гэж ярьдаг юм аа, -Аан Зүгээр одоо амьтан хүн одоо буруу зөрүү явах энэ тэр хүний мал хулгайлаад явсан хүнийг тэр эзэнд нь авчруулж өгүүлдэг -Тэрийг чинь юу гэдэг билээ? -Тэрийг юу гэдэг билээ? -Хөх жамба гуай чинь маани уншаад л тэгээд тэр юмыг нь аваад явсан хүн тэр юмаа бариад л тэр айлд ирнэ -Тэрийг чинь юу гэж нэрлэдэг билээ? -Тэрийг чинь одоо юу ч гэж нэрлэдэг юм одоо мэдэхгүй байна. -Чулуу гэж нэрлэдэггүй юу? Үгүй юу өөрөөр -Мэдэхгүй -Тусгай нэр байхгүй юу? -Байхгүй -Мэдэхгүй ээ? Та санахгүй байна уу? -Санахгүй байна. -Нэр байдаг байлгүй дээ -Харин тийн -Тэр өвгөн бол үнэхээр чадалтай хүн байсан. -Бороонд норохгүй юу? -Одоо ингээд өвчтэй, нас барах гээд л амьсгаа тасрах гээд л ингээд байж байхад тэр өвгөнд очоод л бол тэгээд л тэр хүн босоод ирдэг байсан юм. -Тэдний удмынхан байгаа юу? -Тэр удмынхан байхгүй -Тэр хөх Жамба гуайн удмын хүн байгаа юу гэнэ? -Байхгүй байхгүй -Тэр хүний одоо бороонд нордоггүй ч юм уу ингээд бороог зайлуулдаг тийм увдис байсан уу гэж байна. -Байсан байсан -Байсан уу? Жамба гуайд уу? -Тийн -Аан -<Оросоор ярив> -Жамба гуай чинь мундаг хүн байсан. -Тийн бороо зайлуулна. Ямар ба нэг аюул нөмрөхөд тэрийг зайлуулна. Ер нь толгой том хүн байсан, тий -<Оросоор ярив> -Хурдан явах? -Газар товчилдог байсан уу? -аан газар товчлох? -Газар товчлоогүй -Газар товчлоогүй -Мхн -Тэрийг мэдэхгүй -Тэрийг чинь нөгөө тахилт овооны тэгдэг хүн байсан гээ биз дээ -Яах аргагүй тэгээд гэнэт ирсэн гэнэтийн аюулд бол гарна шүү дээ, одоо жишээ нь салхи шуурга ч юм уу, аянга ниргэх ч юм уу? -Тэгдэг байсан хүн байсан гээд байдаг шүү дээ -Хэн? -Эмээ ингэж газар товчлоод л тийм ээ одоо, тахилт овооны -Тэр газар товчилдог хүний та сайн мэдэх юм байна шүү дээ тэрийгээ хэлээд өгөөч? -Ээж ээ нөгөө Тахилт овоонд хүнд хөөгдөж яваад алга болдог молдог гээд байсан хүн чинь ямар хүн билээ? -Хүүхэн хутагт -Нөгөө, тэр хүн чинь Биндэрийн хүн шүү дээ Хүүхэн хутагт -Энэ уул нь нөгөө овоон дээрх үү? -Тийн -Том хөшөө болсон чулуу болсон гэж яриад байдаг, тий -Аан -Тэр хүн чинь тэгдэг байсан гэж ярьдаг. -Тэр хүн чинь Хятадаас мал хулгайлж ирдэг байсан. Тэгээд тэр хятадын одоо Цахарууд хөөгөөд -Мхн -Тэгээд дуулж явахдаа гучин гурван шаргын гурав нь гучин гурван шаргын гурав нь, гучин гурван шаргын гурав нь -Дуулдаа та -Би дууг нь мэдэхгүй юм чинь, манай ажаа ярьдаг байсан. -Гучин гурван шаргын -Гурав нь жороо биш гэж? -Гурав нь жороо биш, тэгээд -Тэгээд Цахарууд юу юугүй л одоо энэ Тахилт овооны өвөрт ирээд барьдгийн эрхэнд өөрийгөө одоо тэр хаданд наалдуулаад -Алга болгочихсон -Одоо гучин гурван шарга, цагаан чулуу байдаг гэсэн би тэрийг нь харж байгаагүй манай ажаа ярьдаг. -Шингээд алга болсон л юм шиг байна лээ -Тэгж алга болдог хүн байсан гэсэн шүү дээ -Тэгж алга болсон -<Оросоор ярив> -Тэгээд Цахарууд хоосон буцаж байсан гэж за яах вэ Бээжингээс -<Оросоор ярив> -Аан тэр гучин гурван -Гучин гурван шаргын -Гучин гурван шаргын гурав нь жороо биш -Жороо биш -Жороо биш гэдгийг одоо -<Оросоор ярив> -Гуч нь л жороо байхгүй юу -Гуч нь жороо гурав нь жороо биш -Гурав нь жороо биш, одоо хатирч моринд ч байсан юм уу юунд ч байсан юм. -Эмээ яриад байдаг шүү дээ -За асууя, Ээж ээ танаар нэг газар товчилдог хүн өмд мөмд хийлгэж байсан юм уу? -Аан -Тэрийгээ ярь гэнэ ээ -Тэр чинь Гүйдэг хар гэдэг юм. -Гүйдэг харын юмыг та бас мэдэх юм уу? -Тийн, Гүйдэг хар гэнэтхэн үүдээр ороод ирсэн. Тэгээд тэрийг хараад гараад зугтчихсан. -Жоохон байсан уу та? -Жоохон, тэгэхэд арваадтай л байсан даа -Аан -Арван зургаатай ч -Гүйдэг хар гэдэг чинь бүр жинхэнэ хүн юм уу? -Жинхэнэ хүн -Өө, уучлаарай -Хараад л байхад хамаг бие маань ингээд чичрээд айгаад үхэх гээд, тэгээд л тэр хүн галын баруунаар хойморт гарахад л шур хийгээд л гараад зугтчихсан. Очоод Баттөр багшийг мэднэ биз дээ? -Баттөр өө? -Тийн -Баянадаргын уу? -Тийн -Аан нөгөө -Аюуш гэж хөгшин хүүхэндтэй -Мэдэхгүй, Баянадаргын Баттөр гэж -Тийн Баянадаргын Баттөр байхгүй юу -За -Тэднийх чинь өнөөх аж ахуйн урд байдаг байсан. Тэднийд хонон хоносон би, -Аан -Тэгээд гэртээ арван хоёр болж байхад ирсэн. Ирсэн чинь нөгөө хэд чинь яваа юу гэсэн ижий маань яваа яваа -Аан -Тэгээд -Ээж бид хоёр одоо тайвшраад гэртээ ороод л зүүн, ижийнхээ зүүн хойно нь суугаад л аяга аваад л зуухан дээр байгаа данхтай цайгаа аваад л хийхийн хооронд л хаб хийгээд л ороод ирсэн. -Дахиад уу? -Тийн -Мм -Тэгээд л аягатай цайгаа пийшингийн ард тавьчхаад за яаж гаръя даа гэж, би ядахдаа яасан хол суучихаа вэ, нэг үсрээд хоёр үсрээд гарах болох болов уу гэж бодож байсан тэгээд тэр хүн замираад миний хажууд суухгүй юу тэгээд л би ухасхийгээд гарсан чинь хаб гээд бариад авчихсан. -Гүйдэг хар уу? -Тийн, гардгийн даваан дээр, тэгсэн чи хайчихна вэ гэсэн, би хайчих ч үгүй гэчхээд айгаад таг болчхож байгаа. -Чи наашаа суу, хүн хүнээс айдаг амьтан гэж ямар юм байсан юм чи, би чамайг айлгачихлаа гэдгээ мэдсэн харин хэзээ ирэх бол гээд хүлээгээд байсан чинь ийм болтлоо явж байдаг чи чинь яасан арчаагүй хүүхэд вэ? Би бол угаасаа лам хүнээс айдаг, -Яагаад -Ерөөсөө ямар ч лам харна ингээд нүүрэн дээр ламын царай ингээд харагдсан бол тэгээд зугтана. Аягүй айдаг байсан юм энэ лам улсуудаас чинь -Тэр гүйдэг хар чинь тийм сонин царайтай ямар царайтай байсан юм? -Тэр чинь гүйдэг харын тухай ярих юм зөндөө юм бий -Сонссон юм нь -Гүйдэг хар газар товчилдог хүний тухай ярьж байна. -Улаанбаатар хот очоод -<Оросоор ярив> -Тэгээд Улаанбаатар хотын захад ирээд зам дээр өнөө гэрийн эсгийнүүдийг шинэ гэр барих гэж байгаа юм. Эсгийнүүдийг бариад л өрөн дээрээ тавьчихсан. Наашаа Хэнтий аймаг орно гэж зам дээр отоод байж байгаа юм. Тэгээд гараа өргөсөн тэр жолооч зогсоод, тэгээд чи Өндөрхаан орох гэж байгаа биз дээ гэж, тийн би Өндөрхаан орох гэж байна. -Ах нь энэ хэдэн эсгийг тавьчихъя. Чи очиж бай гээд тэгээд замдаа бодож байгаа шүү дээ за би ганцаараа оччихсон. Энэ өвгөн явган миний хойноос ирнэ гэж хаашаа харсан юм байдаг юм. Эсгийг нь ачдаг хэрэг ээ гэж бодсон байгаа. Тэгсэн чинь нөгөө тэгж бодож байсан эргээд нөгөө гүйдэг хар чинь ид шидээрээ мэдчихэж -Аан -Нөгөө зам дээр явган ямар ч машин байхгүй, за сайн явж ирэв үү хүүхээд -Аан түрүүлээд оччихсон байна тэ? -Тийн, түрүүлээд оччихсон. Тэгсэн юун тэр эсгий авахтай мантай тэгээд -<Оросоор ярив> -Эсгийгээ авъя аа гээд тэгээд авч чадаагүй тэгээд тийм юм ярьсан байдаг юм. Миний сонссон домог. -<Оросоор ярив> -Тэгж ярьдаг юм тий -Тийм хурдан гүйдэг хүн байсан юм уу? -Хурдан хүн биш тарниараа газар товчилчихгүй юу -Аан аан -Тарни уншихаар газар нь агшаад явдаг юм уу яадаг юм мэдэхгүй -Аан -Тэр жолоочоос түрүүлээд зам дээр эсгийгээ авъя аа гээд зогсож байсан гэж байгаа шүү дээ -Аан за за -Тэр хурдан гүйдэггүй тарниар газар товчилдог байсан юм байна. <Оросоор ярив> -Тэгж газар товчилдог гэж бид хэдэд ярьдаг байсан. -Аан -Тэгээд хоёр зэрэг ингээд айлд орно. -Ямар хувцастай явдаг байсан юм. -Тэгээд ямар ч айлд хамаагүй өөрөө оръё гэсэн айлдаа л орно. -Хувцас нь? -Хувцас? -Ямар хувцастай явдаг байсан юм? -Тэр хүн? -Хувцас болбол лам хувцастай явдаг байсан. -Лам юм уу аан за за -<Оросоор ярив> -Лам хувцастай, тэр нэг монгол гуталтай, тэр айгаад намайг суулгах гээд бос гэж байгаа юм. Тэгээд боссон чинь -танайд улаан хүрэн торго байгаа юм байна шүү дээ, тэр торгоороо надад өмд хийж аль -Аан -<Оросоор ярив> -Тэгээд би хэлсэн би оёдол сураагүй -Жоохон байсан -Аан тийн жаахан байсан? -Тийн хайчилж ч чадахгүй би ижийгээрээ хайчлуулъя үгүй ээ өөрөө хий, тэгээд ижий минь хол очоод өмдний дүрс ингээд гаргаад -Мм -<Оросоор ярив> -Тэгээд зүгээр ийм резинтэй ч өмд биш монгол өмд, даавуу өргөн даавуу одоо тэлээ хийдэг түдүүлтэй тийм өмд оёулах гэж байгаа. -Аан -Тэгээд тийм өмд тэгээд ижийн маань гарт ингээд яахад нь тэрийг нь хараад л дэлгэсэн торго дээрээ өнөө нэг ижийнхээ харснаар битгий багадуулчхаарай гэж байгаа юм тэр чинь бүдүүн хүн. -Аан -Тэгээд одоо ижийнхээ хийснийг хараад л ижий минь энд зогсож байгаа, тэрийгээ хараад л ингээд л хайчлаад ингэхээр тэгсэн чинь ийшээ жаахан налуу хийж, тэгээд засаад оёж байгаа юм л даа тэгсэн чинь нөгөө оёдол сураагүй хүн чинь нөгөө өмдөө барьж мэддэггүй тэгээд ижий маань барьж өгөхөө боль гээд тэгээд одоо алчуураа аваад л одоо шум гээд хоёр даваа хооронд нь хэлхээл тэгээд энийгээ тэр зурантайгаа адил ингээд оё гээд зааж байгаа юм. -Мм -Тэгсээр байгаад арай гэж тэр монгол хүнтэй цааш нь хийж байгаа. Тэгсэн дотрыг нь юугаар хийгээч цуюмбуугаар хий гэж, тэгсэн манайх цуюмбуу байдаггүй. Дэлгүүр очоод цуюмбуу аваад ирье гэсэн чинь үгүй үгүй дэлгүүр явуулахгүй танай авдарт жижиг жижиг жижиг зүүх цуюмбуу цуюмбуу байгаа юм байна шүү дээ. Ердөө онгойгоогүй байхад ингээд л хараад л хэлээд байгаа юм чинь. -Нэвт хараад уу? -Тийн, тэгээд одоо ижий маань гутал оёдог, буриад гутлын нөгөө гадна талын даавуугаараа ширдэг биз дээ? -Мхн -Яг тэрний үзүүрт одоо гурвалжилж үдсэн байна. Гурвалжилж хайчлаад л ижий минь урд нь. Тэгээд тэрийг одоо дөрвөлжин болгох гээд нөгөөхийг чинь зүүж гарлаа. -Аан тэгээд оёж өгсөн. -Тэгээд нөгөө зүүсээр байтал дэмий нэг тэр өмдний дотор болсон юм. Тэгсэн чинь яасан гээч хойморт минь ирчхээд байдгаараа ингэж алцайчхаад ингэхээр нөгөө түдүүл чинь нөгөө тэрийгээ хар сул оочоод өгч байгаа шүү дээ -Заваарсан юм. -Тэгээд ингэж аваад л, ингэж аваад аваад ир тэгээд нөгөө өмдийг ингэж авах мөртөө энэ өмдийг чинь яах юм бэ? -Бандааш байхгүй байсан уу? -Ямар юм байдаг юм. -Дүрсийнк үү? -Тэр хөвөнтэй лам дээлтэй хүн чинь -Аан -Шууд хормойгоо жоохон сөхөж ирээд л ингэхэд нь шувтраад унаж байгаа юм чинь. Тэгээд одоо дотроо би бодож байсан. Их заваан хүн юм аа энэ чинь одоо, бөөс байх вий дээ гэж бодож байсан гэж юм би өөрөө, -Мхн -Тэгсэн одоо ижий тэндээс энэ өмдийг чинь яах юм бэ? Гэсэн, яахыгаа өөрснөө мэд хаяна уу, шатаана уу өөрөө хадгалаад явна уу өөрөө мэд гэж ижийг загнасан. Тэгээд л ижий наанаас чинь оччихоод барих уу? байх уу гэж надад ярьж байгаа юм. Би яаж мэдэх юм. Би лав барихгүй шүү, сэжиглэж үхэх гэж байхад чинь тэгсэн ижий маань нэг бээлий бариад л хөвөнтэй бээлийгээ бариад л хооронд нь ингээд хумиад тэгээд нөгөө түрийг нь хооронд нь ийм болтол нь хумиад эвхэж гарсан юм. Эвхээд даавуугаар боогоод гадуур нь нарийхан даавуугаар ингэж уяад тэгээд эргүүлээд, за ямар атугай одоохондоо байгаа шийдээд хаяхаа больё гээд байшингийн сарааныхаа буланд өлгөчихсөн. -Мм -Тэгээд нэг өмдийг нь харахаар нөгөө монди чинь санаанд орж ирээд болдоггүй юм. Ээж энэ өмдөө далд хий, хараад айгаад байх юм. Тэгсэн чинь за за ямар амьгүй юм чинь айгаад байхдаа яадаг юм. Тэгээд жил яг жил болсон -Мм -Тэгээд ижий маань орж ирээд за байз энэ өмдийг нь шатаавал зөв үү, яавал дээр вэ гэж ингэж, за цус лам хүний юмыг одоо хогонд хаялтай биш яршиг шатаая гээд, тэгээд ижий маань шатаачихсан шүү дээ. -Мм -Тэр гүйдэг хар бол ид шидтэй, ямар ч байсан. -Эгч ээ, ийм асуудал асуулт байна, аан тэр оёхдоо тэр оёдлыг хамниганаар юу гэдэг билээ? -Хамниганаар уу? -Оёдол, оёдол -Оёдол л гэдэг шүү дээ -Оёдлыг нь юу гэж хэлдэг вэ гэнэ ээ? -Оёдлыг нь оёдол л гэж хэлнэ шүү дээ, -Тэр нөгөө ингээд ширчихсэн байгаа энэ оёдлыг уу? -Тийн, тэрнийг чинь хөших ч гэдэг юм тэгээд би машинаар их оёчихсон л доо, хөших, хөшиж оёдог байхгүй юу өнөө дээр үеийн улсууд чинь -Гараараа юу? -Тийн, гараараа ингээд л -Аан -Би бол машинаар оёсон, тэр хүн ижийд намайг наалдуулахгүй байсан. -Мм -Өөрөө оё гэж загнаад -Тэгээд тэрний дараагаар надыг ер нь оёдолтой болгоё гээд ижий надаа бээлий өмсгөж чи энийг оё гээд, тэгээд би хамгийн анх түрүүнд бээлий оёж сурсан. Дараа нь одоо бандаажаа оё гээд -Мм -Бандаажаа оёод тэгсээр байтал өнөө юмаа оёж чадаад сурч эхэлж байгаа юм. Тэгж байтал чи энэ хоёр хүүхэндээ нэг юм хийгээч дээ л гэнэ. -<Оросоор ярив> -Танай аав ээж хоёр ямар хувцас өмсөөд явдаг байсан бэ? -Монгол дээл л өмсөнө дөө, өөр хувцас өмсөхгүй. Нэг захтай монгол дээлээ л өмсөнө. -Мхн -Буриад, буриад биш үү? -Буриад дээл биш үү? -Буриад дээл манайд байхгүй -Дан монгол дан монгол дээл өмсөнө. -Халх дээл тэ? -Мхн -Аан толгой дээр ээ юу өмсдөг байгаа вэ? -Толгой дээр ээ яах бол юу л хийнэ дээ лоовууз -Лоовууз, лоовууз -<Оросоор ярив> -Лоовууз өмсөөд л энүүгээр ингээд хүрээг нь хийгээд л -Мм -Уяаг нь эндээ -Аан юүдэн яах вэ? Юүдэн, юүдэн малгай -Юүдэн малгай өмсөж байгаагүй, ажаа маань харин тэндээс ирэхдээ юүдэн малгайтай ирсэн тэгээд ажаа өөрөө айлд мартаад, айлд хонохдоо малгайгаа мартаад ирсэн юм байна лээ. -Мм -Тэрнээс биш тэгээд дандаа тэр юуг чинь лоовуузыг чинь өшөөгөөр бас нэг нэрлэдэг юм аа. За байз юу гэдэг билээ байз. Ямар айхтар мартчихаа вэ? Лоовууз гэдэггүй байсан. -Сөдөг? -Маахуур гэдэг биз дээ? -Өө тий, маахуур -Маахуур -Маахуур? -Маахуур гэдэг байсан. -Лоовуузыг чинь маахуур гэдэг биз дээ -Лоовууз чинь маахуур л даа монгол нэр -Маахуур нь юу вэ? -Лоовууз -Аан лоовууз -<Оросоор ярив> -Монголчууд тэгж нэрлэдэг -Одоо хамниганчууд чинь маахуур гэж ярьдаг тий -Ер нь юм аа мартжээ дээ, иймэрхүү л юм байна даа өөр одоо -Та тэгээд хамниган дуу яагаад сураагүй юм бэ? Ямар, ийм гоё дуучин удамтай байж -Эгч ээ эгч ээ? -Намайг арван хэд хүртэл энэ гэр бүлээсээ жаахан хол төсөө байсан гэдэг юм, тий -Эгч ээ эгч ээ? Аан хадамд гараагүй эмэгтэй, хадамд гарсан эмэгтэй хоёрын хувцас нь ялгаатай юу? -Хамниганчууд чинь одоо басган дээл гээд нэг их л ийм үрчлээтэй ийм дээр нь ийм юм хадаад л явдаг байсан юм. Басган дээл гээд -Ямар өнгөтэй вэ? -Хөх голцуу өмсдөг байсан. Хөх -Ийм ийм, энэ өнгө нь -Энэ өнгө нь болохоор зэрэг улаанаар эмжсэн хөх, басган дээл гэж ханцуй нь ийм шулуун буриадууд чинь залгаатай тий -Мхн -Залгаатай -<Оросоор ярив> -Хадамд гараад ямар дээл өмсөөд явдаг вэ? -Хадамд гаргаад гарахад нь яах вэ дээ? Нөгөө л өөрсдийнхөө өмсдөг монгол дээлийг өмсөөд л явна. Аан буриадууд болохоор шинэ дээл буриадын дээл оёж өгнө. Тэгээд өгч явуулна. -Мхн -Хадамд гарахлаар чинь нөгөө басган дээл чинь өөрчлөгддөг байсан юм уу? -Өөрчлөгддөггүй байсан. -Одоо буриад хүмүүс чинь мөр нь энэ дээр ээ нэмэгддэг шүү дээ? -Тий, -Тэр шиг халх юу хамниган хүмүүс тэгэхгүй юм уу? -Үгүй тэгдэггүй, тэгээд тэр басган дээлийг нь өгөөд тэр гэртээ өмсөөрэй гээд өгөөд явуулна тэгээд явахдаа монгол дээлийг нь өмсгөөд явуулчихна. Харин дугуй болон өвлийн гутал зуны гутал гэж хоёр гутал оёж өгч явуулдаг байсан гэсэн. -Гутлаа юу гэж нэрлэдэг байсан юм? -Харин хамниган бойтог гэж нэрлэдэг -Бойтгоос өөрөөр нэрлэдэг дээ? -Бойтгоос өөрөөр нэрлэдэггүй -Бойтгоос өөрөөр нэрлэхийг нь мэдэхгүй юу? -Заа за за -Бэр хүн хадам аавыг хадам ээжийг нэрээр нь нэрлэдэг үү? -Хадам ээж аавыгаа бэр нь нэрээр нь дууддаг уу гэж байна. -Үгүй -Аан -Яаж дууддаг вэ? -Юу гэж дууддаг вэ? -Одоо хадам ижээ хадам аав л гэнэ. -Аан тэгээд тэдний төрлүүдийг яаж дуудах вэ? -Тэр хадам ээж аавынхаа хамаатан саднуудыг нь юу гэж дууддаг юм? -Тэрийг би мэдэхгүй шүү дээ -<Оросоор ярив> -Аан тэр хадам аав тэр Сүх гэж нэртэй байсан бол аан тэр энэ хашаа байдаг сүхийг сүх гэж нэрлэж болох уу гэж болох уу? -Ойлгосон уу? та, одоо хадам аавыг чинь нэрийг ингээд Сүх гэж нэрлэдэг байвал тэр нөгөө түлээ хагалдаг, дархан мужаан хийдэг сүх байна шүү дээ тэ, -Тийн -Тэрийг тэр бас сүх гэж хэлэх үү? Хадам аавыг нь сүх гэдэг нэртэй байхад бас сүхийг сүх гэж -Хадам аавыг Сүх л гэнэ шүү дээ -Биш биш, -Жишээлбэл -Хадам аавыг сүх гэж хэлэх үү гэнэ, хадам аав нь Сүх гэдэг нэртэй байна шүү тэ? -Тийн -Тэгэхээр бас тэнд нэг сүх байхад хадам аавынхаа нэрээр тэр сүхийг сүх гээд хэлж болох уу гэнэ ээ? -Одоо тэгээд нэр нь юм чинь хэлэх л байх даа одоо өөр яах билээ -Тэрийг бас сайн мэдэхгүй байх шиг байна тэ -Тийн тхх -Мхн -Заа за за -<Оросоор ярив> -Хамниганчууд бол голцуу сүхийг өөрөөр хэлдэг байсан. -Цээрлэдэг үү? -Цээрлэдэг байсан тэр нэрийг нь, -За тэрийг чинь -Хадам аав нь хэрвээ Сүх гэдэг байсан бол цээрлээд хэлэхгүй байх -Аан сүх гэж хэлдэггүй байсан юм байна л даа. Сүхийг өөрөөр хамниганаар хэлдэг байсан юм байна л даа. Сүх гэж нэрлэдэггүй юм байна. -За байз юу гэж нэрлэдэг билээ? Тэрийгээ аваад ир гэж хэлдэг байсан. -Би хэлэх гэсэн буруу хэлэх гээд байна аа бас -Төстэйгөөр хэлж болох уу? -Одоо нөгөө нэг энэ, одоо бид нар чинь энэ хог авдаг юмыг чинь малтуур гэдэг шүү дээ тэгсэн чинь нөгөө, буриад хүмүүс юм уу ямар хүмүүс юм хөлтүүр гэдэг юм байна лээ шүү дээ өөрөөр тэр шиг л сүхийг өөрөөр бас хэлдэг байсан юм байна л даа. -Хөлдүүр -Хөлтүүр, энийг чинь юу бид нар нөгөө малтуур гэдэг юм байна л даа, гэдэг шүү дээ -Малтуур гэдэг шүү дээ -Тийн -Алийг -Нөгөө хог авдаг утгуурыг чинь малтуур гэдэг шүү дээ, тэгээд одоо буриадад юм уу хаанах нь юм. Хөлтүүр гэдэг юм байна лээ шүү дээ. Тэгж хэлдэггүй юм байна лээ. -Цагаан овог юм уу хаана чи сонссон юм? -Гүй ээ манай эгч дадал руу мал хардаг байхгүй юу тэгээд яваад ирэхдээ л ийм мэдэхгүй үгнүүдтэй болоод ирсэн. Тэгэхлээр буриад хүмүүс нь тэгдэг юм болов уу яадаг юм бол. Тэр шиг сүхийг өөрөөр хэлдэг байх. -Тэр сүхийг чинь их хэлнэ за байж би бодоодохъё. Би хэлэхдээ дан буруу л хэлэх гээд байна л даа. -Буруу хэлэх гээд байгаагаа яаж мэдээд байгаа юм? -Нэг сонин нэр хэлдэг юм байна. Түлээний сүхийг за байз, ямар ихээр мартчихаа вэ сүхний нэрийг, сэтгэлд минь дандаа ондоо нэр орж ирээд байх юм. Тэгж хэлдэггүй л бололтой. -Юу гэж байна. -Та тэр нэр юугаа хэлчих, буруу нэрийгээ -Ээж хангинуур энэ тэр гэдэггүй байсан уу? -Хангинуур чинь мужааны сүхийг хэлдэг юм. -Аан сүхийг нэг хангинуур гээд хүмүүс яриад байдаг юм. -Өөрөөр -Тэр түлээний сүхийг хэлэхлээр бол хангинуур гэхгүй хангинуур сүх гэдэг нь нимгэхэн мужааны сүхийг мужаан хийдэг сүхийг хангинуур гэдэг байсан юм. -За за -Мхн -Өө, түүлэх л гэх гээд байх юм. Түүлэх биш л дээ. -Аан жирэмсэн эмэгтэй юу хийхийг юу гэхийг цээрлэдэг вэ? -Аа тэгээд юу, жирэмсэн хүн, жирэмсэн эмэгтэй юу хийхийг юу гэхийг цээрлэдэг вэ? -Жирэмсэн хүүхдийг үү? -Жирэмсэн эмэгтэй юу хийхийг юу гэхийг цээрлэдэг вэ гэнэ ээ? -Юм оёхгүй гэдэг юм. Өөр ямар -Юу гэхийг юу хийхийг -Юм оёхыг ч цээрлэдэггүй -Мхн -Дээсэн дээгүүр алхуулдаггүй -Хамниганд уу? -Тий -Мхн -Одоо гэрээр дээсэн бүслүүр байна шүү дээ -Мхн -Бүслүүрээр үү? -Тугалд хаддаг -Тий -Тий тэр эрчилсэн юман дээгүүр алхуулдаггүй. Хамниганчууд чинь. Битгий эрчтэй юман дээгүүр, хүй нь эрчтэй болно гээд тэгж цээрлэдэг байсан. -Мхн -Эрчтэй юман дээгүүр тэр томсон юман дээгүүр гардаггүй. -Эрчилсэн эрчтэй юм байдаг шүү дээ ийм томсон, -Аан -Тэр дээгүүр яаж болохгүй хүй нь орооцолдоно гээд -Хүүхдийнх нь хүй орооцолдчихно, жаалыгаа ороогоод, тэгүүлэхгүйн тулд тэр эрчтэй юман дээр -Алхуулахгүй, -Мхн -<Оросоор ярив> -Тэгж тэрийг цээрлэдэг байсан. Аан жирэмсэн хүн өшөө чинь манайхан чинь юу гэдэг билээ байз -Хамниганууд уу? -Аан урдуураа эрэгтэй хүн гаргуулдаггүй байсан. -Хамниган уу? -Тий -Мм -Хөл, хүүхдийн хүйс солигдоно, одоо хөвүүн байсан бол басгана болно. Басгана байсан бол хөвүүн болох тийм жишээтэй. -Мм -Золгуулдаггүй тэгж хүндэлдэг байсан. -Жирэмсэн хүний урдуур эрэгтэй хүн явуулж болдоггүй хүйс нь солигдоно гэнэ ээ. -<Оросоор ярив> -Хүү байвал охин охин байвал хүү гээд солигдоно. -Золгуулдаггүй байсан гэсэн бас хэрэв үнэхээр золгуулахаар одоо өөрөөс нь настай хүн таарсан бол одоо эрхийгээ ингэж золгодог байсан гэсэн тий. -Цагаан сараар золгодоггүй жирэмсэн хүн, хэрэв золгох болбол эрхийгээ атгаад -Ахмад хүний үг шүү -Тий -Эрхийгээ ингэж бариад золгодог -Ингэж эрхийгээ атгаж золгодог байсан. -Жирэмсэн хүн тэгэх ёстой тийм ээ -Тийн -<Оросоор ярив> -Тэгж юу яадаг байсан. -Тэхдээ тэрийг та цаад хамниганаас сурсан уу эсвэл халхаас сурсан юм уу? -Энийг үү? -Тийн ижийгээсээ сурсан -Ижий гэдэг чинь төрсөн ээж үү төрөөгүй ээж үү? -Өргөж авсан ээж -Өргөж авсан ээж үү? Аан -Тийн -Тэгвэл хамниган юм байна. -Тийн -Мхн -Чи эрэгтэй хүний урдуур орныхоо урдуур эрэгтэй хүн битгий ор зас -Ер нь эрэгтэй хүн орон дээрээ суулгадаггүй байсан биз дээ -Тэрийг харин би мэдэхгүй, за яах аргагүй л орой хонож сэрэхэд орныхоо урдуур л хүүхэд унтуулахгүй -Ингээд утас уячхаад суулгадаггүй байсан гээд л яриад л байна лээ шүү дээ -Хүнтэй битгий золго, ахмад хүн таарвал ингээд золго гэж хэлдэг байсан юм чинь. -Ахмад хүнтэй гэж ойлгосон тэ? хүнтэй золгохдоо цагаан сараар -<Оросоор ярив> -Тхх -Ингэж л ижий минь заадаг байсан даа тэгээд, сүхний минь нэр одоо л орж ирэх гээд байна даа. -Орж ирэх гээд байна гэнэ ээ. -За тэгвэл сайхан чимээгүй -Ярьж байхдаа бодоод л байгаа юм чинь тий -Манай ээж хамниганаар аялгатай ярьдаг хүн байвал аягүй сайн ярьдаг юм. Хажууд нь цуг яривал аягүй сайн ярьдаг юм. Ганцаараа болохоор -Чи хамниган хэл сураагүй юу? -Үгүй -Би бүр эмээ мэмээгээ ч мэдэхгүй юм чинь яаж мэдэх вэ дээ? -Одоо чи хэдтэй юм? -Гучин нэг -Хөөх, тэгээд дуулж байгаа тэгээд чиний наад дуу хоолой чинь аймар гоё цангинаад байх юм -Дуулж чадахгүй ээ -Гоё дуулдаг байх аа. -Дуулдаггүй шүү дээ гэхгүй юу -Чи ёстой аягүй их уртын дуу дуулдаг хоолой байна даа -<Оросоор ярив> -Үзсэн уул нь сурвал болох л юм байна лээ. Даанч ичээд чадахгүй юм байна лээ. -Эгч ээ эгч ээ -Эмээ эмээ -Дуудаж байна. -Дуудаад байна. -Та дүүгээ яаж дууддаг байсан бэ? -Юу? -Дүүгээ юу гэж дууддаг байсан бэ гэнэ? -Төрсөн дүүгээ өргөсөн аавын хүүхдүүд ээ -Төрсөн аавынхаа дүү нарыг би дүү л гэж дууддаг. -Төрсөн, өргөсөн аавын -Тийн, хамниган аавынхаа хүүхдийг манайд хамниган аавын хүүхдүүд гэж байгаагүй би тэр айлыг ганц хүүхэд -Тэгээд -Ганцаараа өссөн -Осолдохгүй тэр өөрийнх нь төрсөн хүүхдийг ах гэж дууддаг байсан юм. -Ах ч биш ахай -Ахай? -Тий -Ахай гэж хэлдэг байсан. -<Оросоор ярив> -Тий ахай, аан өөрөөр ярих юм бол энэ хамаатны маань охин эгч айлд тэр суусан нөхрийг нь хурайхай гэдэг байсан. -<Оросоор ярив> -Хурайхай -Тэр нэр мэрийг нь хэлэхгүй шүү дээ, хурайхай хурайхай л гэж дууддаг байсан. -Мхн -Хурайхайн хажуугаар ах гэж залгахаар болохгүй байгаа биз дээ? Хурайхай гэхэд хурайхай ах гэхэд эвгүй байгаа биз дээ? Шууд хурайхай гэж, тэр нэр н ямар утгатай юм бэ? Гэсэн хүндэлсэн нэр нь гэж байна лээ. -Мхн -Хүндэлдэг нэр -<Оросоор ярив> -Одоо ахаа гэж хэлдэгтэй минь адилхан тэгж хурайхай гэж хэлдэг байсан. -<Оросоор ярив> -Аан тэгээд хамниганчууд эрэгтэй хүүхдийг өчвөөн, эмэгтэй хүүхдийг нь басган гэнэ. -Мхн -Тэгж хэлнэ. -<Оросоор ярив> -Тий -Аан унаажин гэхгүй юу, басгана унаажин гэхгүй юу? -Үгүй -Унаажин гэж ярьж байхыг та сонсож байгаагүй юу? -Басгана -Унааж гэж хэлж байхыг та сонсож байгаагүй юу? -Басганаас өөр залгаа нэр байхгүй -Ээж аав чинь хэлж байгаагүй юу? -Хэлдэггүй -Сонсоогүй юм байна тэ? -<Оросоор ярив> -Аан тэгээд, бацганыхаа хүүхдийг юу гэдэг вэ? -Бацганыхаа хүүхдүүдийг яах вэ дээ одоо, зээ ач бацган, хөвүүн юу ач гээд л, басганыг нь болохоор зээ гэнэ тэхдээ бас зээ басгана хөвүүн өчвөөн хөвүүн гэж ингэж хэлээд л явах байхдаа тийм л байсан. -За за тэгээд аялгууг нь ердөө олсонгүй ээ дөхүүлээд нэг юм хэллээ уучлаарай та нар -Уучлаарай гэнэ ээ, зүгээр зүгээр -Хөвүүний хөвүүн басган хоёрыг юу гэж дууддаг вэ? -Хүүгийнхээ хүү охиныг юу гэж хэлдэг вэ, юу гэж дууддаг вэ гэж байна. -Ач л гэнэ дээ -Ач -Одоо тэр басганыг би зээ охин гэж дуудна. -Энэ чинь манай ач бацганаас гарсан жаалыг зээ гэж явна. Тэгж л би дууддаг. -Зээнцэр үү? -Зээ гэнэ ээ -Би зээ нь байхгүй юу, тэр өөрөө зээгийнх нь хүүхдийг зээнцэр байхгүй юу -Та юу гэж дууддаг вэ? -Айн? -Зээгийнхээ хүүхдийг юу гэж дуудаг вэ? -Зээгийн хүүхдийг би зээ охин л гэдэг шүү дээ -<Оросоор ярив> -Мэдэхгүй л дөө мэдэхгүй би ихэнхийг нь мартчихсан сэтгэлд байхгүй -Тийм аргагүй ээ эд нар чинь ямар социализмын үед тийм нарийн нандин юмыг мэдэхгүй байсан байлгүй дээ за -Хөвүүний хүүг аан, хөвүүний басганыг юу гэдэг вэ? -Хөвүүний басганыг чинь ач л гээд явдаг шүү дээ -Ач охин гээд, ач хүү гээд -Ач хүүг нь охин -Одоо ачийн хүү гэсэн үг шүү дээ тэгээд хүүхдийг ач л гээд давхар хэлээд явдаг. Хольж солино доо хутгаад л байна. -Аан тэгвэл тэр ачийн хөвгүүн басган хоёрыг юу гэдэг вэ? -Ачинцар, зээнцэр -Юу ч гэж хэлэхээ мэдэхгүй байна. Санахгүй байна аа -Ачийнх нь ачийг ачинцар гээд байдаг бил үү? -Та нар жаахан, хаанаас сурсан номоос сурсан уу? -Бид нар сургуульд байхдаа л -Аан сургуульд байхдаа юу -Сургууль байхдаа л нөгөө ургийн мод энэ тэр гээд хийдэг байсан -Аан тийн шүү дээ, аан сурах бичиг ном дээр байгаа тэ? -Тийн ном дээр байгаа -Тэхдээ өөрсдөө бас нөгөө нэг ургийн мод бичиг гэж хийдэг байсан. -Тэхдээ хамниганчуудынх болохоор ном дээр байдаггүй -Дунд сургуульд уу? -Тийн арван жилд ургийн ном хийлгэдэг тэр дээр тэгдэг шүү дээ. -<Оросоор ярив> -Лам нар ямар шуламс юу чөтгөр дардаг байгаа вэ, дардаг чадалтай байгаа вэ? -Юу гэнэ үү? -Лам нар одоо нөгөө шуламс ад тийрэн гээд л ярьдаг шүү дээ, хий сүнс мүнс гээд тийм юмыг дардаг лам нар байсан уу мэдэх үү гэж байна. -Байсан байсан. -Хэн байсан юм? -Аан тэрний тухай яриад өгөөч та? -Би тэрний тухай ярихаар би чухам яг тэгж дардаг гэж лав тэрний чинь дардаг ийм лүйзэн гэж гом байдаг. -Аан лүйжин-ээр дардаг байсан уу? -Лүйжингээр дардаг. -Мхн -Аан тэр чадалтай томчуул нь болохоор цээжээрээ уншаад үргээдэг. -<Оросоор ярив> -Тэр номын чадлаар л гаргадаг байгаа тэрийг чинь тий -<Оросоор ярив> -Тэрнээс өөрснөө ирээд хөб аа гээд чулууддаггүй нь л лав. Тийм болохоор тэр номын хүчээр л одоо номоо бүр нэг ёсны бүр номоо бүүр сайн тэгтлээ тогтоочихсон уншчихсан тэрийгээ хэрэглээд сурчихсан тийм том хувилгаанууд чинь л гаргана. Тэрнээс биш одоо энэ ойр зуурын лам нар чинь тэр битгий хэл ийм том судар ном уншихгүй хүн лам байна шүү дээ одоо ихэнх нь -Мхн -Судар номыг чинь хаана унших аймаг очиж уншуулдаг шүү дээ ер нь, хатуу юм хийвэл. -Мхн -Одоо улайн юм ч гэдэг юм уу одоо сундуй ч гэдэг юм уу -Энэ дуганд уншихгүй юу? -Дуганд лам байхгүй ээ? Дуганд лам байхгүй -Мхн -Тэр юмандаа бүр өөртөө шингээж сурсан өөрт нь суугаад эзэн болчихсон тийм л улсууд тийм улсууд чинь л одоо хувилгаан гэж хэлдэг юм уу л гэж би ойлгодог юм. -Тэрнээс ойр зуурын тэр явган лам нар бол тийм билиг гарахгүй тэднээс чинь. Одоо тэр номоо бүрэн итгэлтэй шингээж чадсан хүн л бол тэгээд тэр хүн хувилгаан болно. -Аан за аан тэгээд тийрэн тухай домог яриа байдаг уу? та сонссон уу? -Тэр тийрэнгийн тухай домог яриа би мэдэхгүй, мэдэхгүй -Тэгвэл тийрэн гэж юу вэ? Ямар дүрстэй ямар -Та өөрөө ямар юу гэж ойлгодог вэ? -Би өөртөө бол уу? -Тийрэн гэж дүрслээд -Одоо тийрэн гэдэг чинь одоо миний бодлоор бол одоо лус, газар лусын л юм байдаг байх гэж би боддог юм. -Ойлгож байна уу? -<Оросоор ярив> -Газрын эзэн ч гэдэг юм уу? -Газар -Одоо жишээ нь ингээд ууланд явж байгаад хүн нас барчихна шүү дээ тэрний сүнсийг эргүүлээд тэнгэрт гаргаж чадаагүй л байвал тэгээд тэр чинь тийрэн болж хувираад л -<Оросоор ярив> -Тэгээд одоо газарт ордог ч юм уу юунаас ордог ч юм хэн мэдэх вэ. Одоо кинон дээр гарах нь тал нь цагаан тал нь хар толгойтой харагдаж байдаг тийм хүн биш шүү дээ тэр чинь нэг тийм юмны сүг ч гэдэг юм уу тийм л юм. Миний бодлоор бол би өөрөө тэгж боддог. Тэрнээс биш одоо тэр болсон чи тийшээ гэх юм байхгүй. Замын нэг ёсны газрын гүйдэл гэсэн үг шүү дээ, одоо энэ лус савдгийн газрын гүйдэл гэсэн үг л дээ. -Ойлгосон тэ? -Ойлгосон -<Оросоор ярив> -Ийм гүйдэлтэй газар гээд байдаг шүү дээ тэр чинь болохоор тийрэнтэй газрыг хэлээд байна уу? гүйдэл? -Гүйдэлтэй газар тийрэнтэй газар адилхан? -Тийн, тийм газар байна байна. Тийм газар байна. -Хаана байдаг вэ? -Тэр битгий хэл ер нь энэ лам нар ингээд шашин дэлгэрээд ирчихлээ шүү дээ тэр чинь сайн нь ч дэлгэрнэ муу нь ч дэлгэрнэ. Жишээ нь одоо болдоггүй уулнаас нэг юм авчирсан бол тэгээд тэр чинь юм аа нэхээд л одоо араас чинь нөгөө тийрэн чинь юмаа авъя юмаа авъя гэдэг шиг л юм. Тэгээд тэр хүнийг чинь өвчлүүлнэ, үхүүлнэ тарчилгаана, тэгээд тэрийг уншдаг чинь хувилгаанууд тэрийг чинь зайлуулж чадна. Тэрнээс одоо нэг явган лам тэрийг хөөнө гэсэн ойлголт байхгүй. Бүр номдоо ч итгэл шингээж чадна тэр хүн, тэгж байж зайлуулж чадна. Одоо жишээ нь энэ уулнаас ирсэн ганган хүн гэж цоордог шүү дээ? Тэр ганганыг чинь судлахаар тиймэрхүү юм байдаг гэж байгаа шүү дээ. Тэр хожуудаж нас барсан хүн ч байгаа. -Хэн байна? -Тий ер нь тий хүн байдаг. Бодоод ингээд харж байхад. Та нар жалганд бие зассан байна шүү дээ тэгээд тэр чинь тэрийг чинь тийм болгочихсон байна гэх жишээний. -Тийм байна тэ? Аан эсвэл одоо салхины гүйдлийн нөлөө болчхож ээ гэж салхины гүйдэл гэдэг нь юу гэхээр нөгөө тийрэн гэж яриад байгаа юм чинь одоо салхи татуулаад л тэрэнд цохиулна. Тэр чинь тэгээд тийм номын хүч л байдаг болохоос биш яг одоо хараад энэ тийрэн явж байгаа юм байна шүү дээ, энэ тийм юм явж байгаа юм байна шүү дээ гэж харагдах юм байхгүй. -<Оросоор ярив> -Аан гэнэт нас барсан хүний сүнс сүлд нь тэр түүний хэрэглэсэн зүйлд үлддэг үү? -Юу гэнэ үү? -Одоо юу байдаг шүү дээ, одоо зүгээр жамаараа биш гэнэт аваар осол ч юм уу хүний хутга мэсэнд ч юм уу үрэгдээд л хүн гэнэт нас барчихдаг шүү дээ цаанаасаа, тэгэхээр чинь тийм хүмүүсийн сүнс одоо эд юманд нь ингэж шингэж үлддэг үү? Хоргодно гэж ярьдаг шүү дээ? Тэгсэн юм байдаг уу? гэж асууж байна. -Байна байна байна -Мхн -Аан тэгээд тэднийг яаж зайлуулах вэ? -Арилгах вэ гэж үү? Арилгах юм нь зүгээр л ном ном номын хүчээр л арилгана. Жишээ нь одоо чи мэдэх болов уу гүй болов уу Самба гээд жолооч байсан шүү дээ -Тийн тийн -Тэрний дүү Батжаргал гээд -Тийн тийн -Машинтайгаа нас барсан шүү дээ тэр чинь газрын гүйдэлд орчихсон байхгүй юу -Тэр чинь хаана билээ? -Тэр чинь аймагт байгаад хотоос ачаа тээвэр авч яваад шатчихсан юм байна лээ шүү дээ. -Аан -Тэгээд үзүүлэхээр газрын гүйдэл дайрсан байна аа гэж байна. -Тэр газрын гүйдэл гэдэг нь тийм эрчтэй хүчтэй тийм юм байдаг юм бололтой. Шатаана, бутална, хагална, хүнийг үхүүлнэ, тийм юмнууд байдаг юм гэсэн. Тэрнээс биш нүдэнд харагдаад өө нэг хачин юм явж байна өө, энэ нэг ийм юм явж байна гэж харах юм байхгүй. Ердөө л тэр нэг л ёсны одоо хүний муу сүнс сайн сүнс гэж одоо байдаг юм гэсэн. Хүний муу сүнсээр одоо аргадаж чадаагүй сайн сүнс нь тэнгэрт явууллаа гэсэн тэр одоо нэг ёсны баруун мөр зүүн мөр гэж ярьдаг маань одоо биднийг хамгаалдаг сүнснүүд байдаг байна шүү дээ одоо бид өөрсдөө мэддэггүй л болохоос биш, тэгээд тэр чинь одоо тэгээд энэ тэндээс муу сүнс ирсэн бол нөгөөдхийг чинь зайлуулаад мань мэтийг өвчлүүлдэг ч юм уу гэмтээдэг ч юм уу үхүүлдэг ч юм уу тийм тал бас байдаг гэж ярьдаг юм энэ лам нар чинь -Ойлгосон уу? -<Оросоор ярив> -Тийм юм байдаг гэж ярьдаг юм. -<Оросоор ярив> -Тэгээд ярьсан яриаг нь жаахан мартчихаж чухам өөртөө гэсэн юм байхгүй л дээ зүгээр хүний ярьж байхыг л би сонсож байсан болохоос биш -Аан тэрэнтэй холбоотой -Одоо жишээ нь аягүй гоё тийм өндөр сайхан харьцаатай их сайхан амьдарч яваа одоо гэм зэмгүй тийм хүнийг за энэ хоёр ч ёстой нэг үхэхээс наагуур салж чадахгүй хоёр юм байна даа гэж хэлдэг биз дээ хүнийг тэгээд тэрийг чинь салгахын тулд одоо сайн муу чөтгөрүүд гэж ярьдаг юм даа одоо эд нар тэгээд сайн муу хоёр чөтгөр явж байгаад л тэгээд эхнэр нөхөр хоёрын хооронд нь хэрэлдүүлээд тэгээд эхнэр нь болохлоор за хамаг юмаа баглаад ингээд боож явах гэдэг юм уу тэгээд бид нар нөгөө хүүхдээ орой үдэш гарахдаа хөөддөг биз дээ ингээд тэгэхээр нөгөөдөх нөгөө сайн чөтгөр муу чөтгөртөө харав уу чи гээд гаргаад явуулчхаж байгаа юм. Тэгээд замдаа хоёулаа уулздаг гээд тэгээд яасан бэ нөгөө хүүхэдтэй хүүхнээ авав уу чи гэж, хэн мэддэг юм хэн мэддэг юм тогоо үүрсэн доголон дарь-эх л өнгөрөөд явж байна лээ шүү дээ гэсэн гэж. Тэгсэн тэр хүн маань дарь-эхийг дутуу уншаад явсан байгаа юм. -Мхн -Тэгээд нөгөө тогоо үүрсэн гэдэг нь нөгөө хүүхдийн халзан нь тогоо гэж харагдаад тэгээд хүүхдийг нь авч чадалгүй явуулсан. Тэгээд дараа нь нөгөөдөхдөө чи чинь одоо яав аа чи чинь одоо яваад өгчих юм. -Чи л өөрөө намайг загнаад байсан биз дээ? Гээд урдаас нь тэгээд л тэгээд ламд үзүүлэхээр өө та хоёроор хүн тоглочихсон байна шүү дээ, тэр ном уншуулаад тэгээд зүгээр эргээд дийлнэ. Нэг тийм яриа байдаг юм. -Мхн -Одоо нөгөө хүүхдийн хөө харагдаад -Одоо танаас асуух гээд байх шиг байна. -<Оросоор ярив> -Нартай, Сарны гэрэл дор аан тэр усанд явах уу? -Эд нар ингэж сонирхоод байна. Ингээд бид нар ч ном дээр ч гэсэн байдаг шүү дээ, саран дээр нэг усанд явах гэж байгаад хүүхэд тийшээ оччихсон гээд байдаг шүү дээ тэр шиг хамниганд сартай байхад хүүхдийг усанд явуулж болдог уу? гээд тэгээд -Болохгүй -Аан яагаад болдоггүй вэ? Одоо яах вэ дээ тэр л дүрсээс чинь л одоо нэг шөнө явуулсан хүүхдийг дээд тэнгэр одоо сар авчихлаа гэсэн л ойлголт өгдөг байх. -<Оросоор ярив> -Том хүн явж болох уу? -Болно -Тэр жоохон хүүхдийг тэгээд авчихдаг байхгүй юу -Үнэхээр үнэхээр ус авах шаардлагатай бол нөгөө ээжийгээ төрөх гээд байна гэж хэлээд авдаг гэсэн шүү дээ. -Нээрээ ингээд арван тавны сарыг ажиглаад харахад нээрээ ус барьсан хүн байдаг шүү дээ нээрээ -Хэнээс сонссон юм? -Хүмүүс л тэгээд байдаг шүү дээ -Уншсан уу? -Үгүй -Хүмүүс л, ер нь настай хүмүүс -Ээж нь ярьсан уу? -Ер нь настай хүмүүс л ер нь тэгээд байдаг шүү дээ, ус мусанд явж болохгүй -Хамаагүй харуй бүрийгээр битгий ийш тийшээ яв -Сонсох уу? юу гэдэг гэнэ ээ, дахиад хэл дээ? -Тэгээд үнэхээр авах шаардлагатай болбол ээж маань төрөх гээд ус хэрэгтэй болоод байна аа гэж домнож хэлээд авдаг гэсэн шүү дээ. -<Оросоор ярив> -Тэгээд том хүн болохоор гайгүй байдаг.