Дагваадорж интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Dagvadorj.220725.2nd.microphone.dji.1.WAV 30:50 минут М3: энийг уншихаар юу гэж уншиж байна Х1: хотгойдын аялгуу Оросоор ярив М1: сайхан зусаж байна уу Х1: ямар сайхан монгол хэлтэй хүмүүс вэ М3: сайхан наадлаа сайн байна уу Х1: манай Анигийн шавь нар юм уу Оросоор ярив М1: москвагаас гараад 7 хоног Х1: та нар багш нар оюутнууд уу ямар улс уу М1: багш нар би оюутан Х1: за таны алдар хэн бэ М1: манай алдар Илья намайг Илья гэдэг Х1: өөрөө алдар хэн билээ М3: Тогтохбаатар гэдэг хүн байна Х1: тэгээд Их-уулд та нар очсон юм уу М3: эхлээд их-уулаар ороод Тосонцэнгэлээр ороод тэгээд ирж байна шууд хүрээд ирлээ Х1: шавар ус хэр байна М3: бас гайгүй ээ бороо хур муу байна Х1: давааны ар луу давав уу хэр байна М3: сайхан нь сайхан л байна бас л бороо ялимгүй л байна ер нь бол бороо хур ховор байна шүү ногоо гарсан нь гарсан байна тэхдээ сайхан ургаагүй байна М1: ёс заншил уламжлал Х1: утга зохиол биш үү М1: утга зохиол биш уран зохиол биш аман зохиол тийм учраас монгол даяар бид олон аймагт явсан одоо энэ жилд Хөвсгөл аймагт ирсэн энд хотгойд угсаатанд настай хүмүүстэй уулзаад тэмдэглээд явж байна Х1: уг мэргэжлээрээ бол утга зохиолын багш утга зохиол судлаач монголын 20-р уран зохиол судалдаг Монгол улсын их сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан тэгээд би өөрөө зохиолч яруу найрагч зохиолч хүн тэгээд сая тэнд монгол бичгээр хотгойд аялгуу гэж бичсэнийг харав уу сая хотгойд аялгуу гээд монголоор бичсэн байгаа номын нэр байгаа юм би тэгээд өөрөө хотгойд хүн учраас энд яруу найрагч зохиолчид тэгээд утга зохиол, ёс заншил ийм юм судалдаг эрдэмтэн үг судлаачид одоо цуглах болтугай гэж энэ байшинг барьсан юм тэгээд энд болуул яахав жилийнхээ байдлаас болоод зарим жил бол утга зохиолын ярилцлага ийм нөхөрсөг уулзалт болдог тэгээд сүүлийн үед бол яахав нас нилээн дээр гарсан болохоор манай гэргий чулуун гэж багш хүн одоо бид хоёр болуул үр хүүхдийн дэмжлэгээр энд байна уу гэхээс өөрснөө машин бариад ингээд явж чаддаггүй учраас жилдээ нэг сар орчим юм уу энд болдог одоо өнөөдрийн хувьд бол энд ямар улс байна уу гэхдээр зэрэг энд одоо энэ мөрнөөс эхэлж хэлье энэ хүн болуул түүхийн шинжлэх ухааны доктор профессор монгол улсын төрийн шагналт түүхч Өлзийбаатар гэж одоо сонсдог ном гэж та нар уншсан уу та нар монголын түүхийн талаар сонсдог ном гэж гарсан тэрийг зохиосон ийм эрдэмтэн хүн танай тэнд тийм сонсдог ном гарсан уу монголын түүхийн талаар ер монголын тухай Х2: 20-р зууны тухай Х1: ийм эрдэмтэн хүн байнаа миний энэ баруун талд одоо олон жил төр захиргааны албанд ажилласан ийм туршлагатай жолооч энэ хүн манай худ худ гэж үг мэдэх үү худ М1: мэднэ мэднэ Оросоор ярив Х1: манай хүүгийн гэргийн аав нь ээж улсууд нь дүү нар ингээд ирчхээд бас энэ манай энд худын бас худ худгай нар ирэх гээд энд одоо миний хүргэн Энхбат гэж шүхрийн спортын мастер юмаар буудаг ийм спортоор ажилласан ийм хүн энэ одоо манай бэр бизнес удирдлагын мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан ийм эрдэмтэн эдийн засгийн мэргэжлийн хүн тэгээд одоо монгол улсын Улаанбаатар нийслэлд байдаг тэр Интермэд гээд эмнэлгийн менежер өөр бол одоо танилцуулах улсууд энэ одоо миний худын 3 охин энэ том охин нь Оюунчимэг гээд Энхбаатар гэж тэр манай бэр Оюунчимэгийн бэр нөхөр энэ одоо цэргийн ерөнхий зөвлөлийн гишүүн ийм спортын мастер хүн энэ бол тэр Оюунчимэгийн дүү нь төрсөн дүү Ундрах гэж дизайнер энэ бол одоо Түрк хэлтэй франц хэлтэй япон хэлтэй М1: аан мэмнин олдум Dagvadorj.220725.2nd.microphone.dji.1.WAV 10:05 Х1: энэ орж ирж байгаа хүн бол Цэрэндэжид гэж профессорын гэргий нь байнаа та нар яахав манайхыг зориод ирсэн бид нар болуул энд ер нь хотгойдын одоо улсууд голдуу цуглаж бас яриа хэлцэл хийдийн тэгээд энд болуул манай гэрээр орно биз манай талаар энэ эрдэмтэд гарын үсгээ үлдээсэн одоо бичиг хачиг нь байгаа л даа шууд Мөрөнгөөс гараад ирсэн үү М1: Түнэлээс ирсэн Х1: тэгээд энэ манай эрдэмтэдтэй яриа хэлцэл хийж болно асууж судалж болно манай энэ профессор болуул чи чинь Москвад хамгааллуу Х2: үгүй ээ энд Х1: монголд хамгааллуу аан тийн одоо монголын 20-р зууны 30-аад оны байхаа монголын түүхийн эгзэгтэй үеийн ийм сэдвээр дагнаж ажиллаж байсан үндэсний архивын газрын дарга орчин үеийн нэртэй судлаач Өлзийбаатар гэж эрдэмтэн хүн та нар хэрвээ сонирхож байгаа бол өөрснийхөө асуултыг тавьж болно хэн гэдэг хэн гэж байгаа билээ та ер нь багийнхаа бүрэлдэхүүнийг танилцуулвал маш их баярлана би бол ингээд Чойсүрэнгийн Дагвадорж гэж ингээд утга зохиол судлаач доктор профессор Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг ийм алдар цолтой М1: за биднийг танилцуулъя энэ Израйлын Тилаваны их сургуулийн хэл шинжлэлийн профессор Ольга Мазан энэ Орос улсын эдийн засгийн дээд сургууль төгссөн Анна Киломотов хэл шинжлэлийн оюутан Анна Цэндина, Дамдинсүрэнгийн Дуламаа Дуламаагийн шавь энэ хамгийн туршлагатай гавьяат жолооч Тогтохбаатар намайг Илья Гурунтов гэдэг би Орос улсын хэл шинжлэлийн хүрээлэнд эрдэмтэн хэл шинжлээч би энэ багийн ахлагч ОХУ-ын Москвад төрсөн Х1: манай энэ худ болуул чи өөрийгөө хэлээд танилцуул Х3: миний нэр Элбэгсайхан би өөрөө цэргийн хүн байсан Х1: цэргийн хошууч хүн Х3: орос хүн гэсэн үү М1: орос үндэстэн тийн Х1: аянаас ирээд хоол унд идээгүй болуул одоо ингээд цай май ууж ид та нар зүсэм зүсэм талх идээд Х3: хоолыг нь идэж байж Х1: тэгжийж л монгол судлаач болно М1: тэгээд энд хөвсгөлийн дэргэд далай ээжийн дэргэд хотгойдоор ярьдаг хүмүүс бий юу аялгуугаар ярьдаг хүмүүс Х1: юу ш дээ хотгойд ястан гэж байх болов чиг хотгойд болуул их эртнээс халхажсан халх аялгуунд ууссан тийм ястан байхгүй юу тэгэхдээр яг хотгойдоор ярьдаг гэж болуул юм байхгүй та нар дархад аялгуу гэж байгаа тиймээ дархадын судалгааны номууд тэгээд Борис Якович Валидемирцовын монгол халхын аман аялгууны тухай бичсэн ном бий тэрнээс яг аялгынхаа хувьд бол ялгарах тийм өвөрмөц ийм юм бол хотгойдод бол байхгүй аан Валидемирцов бол 30-аад оны эхээр халхын аман аялгуу судлахаар тэгээд манай энэ хотгойдын аман аялгууг завсрын аялгуу гэж сонгосон завсрын ойрадын халхын аман аялгууны шинж чанарыг агуулсан тийм завсрын шинжтэй аялгууг тэгээд өөрөө бол тэрнийг бол мэдэж байгаа М1: мэдэж байгаа Оросоор ярив Х1: тийм болохоор та нар хотгойдоор ярьдаг хүн гэж болуул байхгүй одооны энэ нутгийн аялгуу судалдаг сүүлийн үеийн судалгаануудаас ажиглахад болуул юу яадаг болсын байна жишээ нь энэ хүн болуул хотгойд хүн би хотгойд хүн манай гэргий хотгойд хүн манай хүүхэд хотгойд хүн манай дүү хотгойд хүн байгаа тэгээд эд нарыг зүгээр яриулаад байдаг одооны судалгааны аялгуу судлалын арга бол яриулаад байна тэгээд яриулж байгаад тэр өнөө лабораторийн шинжилгээгээр оруулаад хотгойдын уламжлалт аялгууны тийм юм үлдэж хоцорсон ийм юм бол байгаа жишээлбэл одоо манай хотгойдын нэртэй эрдэмтэн Төвөдөч эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гэж дуулсан уу үгүй юу тэр академич Дамдинсүрэнгийн шавь тэгээд тэр бол нутгийн хотгойд байгаан тэгээд тэр хүн бол одоо жишээ нь бид 2 гэдэг бол батир гэж хэлдэг хэлдэг байсан бид хоёр тэр батир яав гэхээр монгол хэлний үгийн хоорондоо одоо үгийг товчлох хэлний хууль байна ш дээ бид хоёр гэдгийг тэр батир гэдэг нь би- г нь ба-гаар аваад тэгээд бид 2 гэдгийн арын тэр юуг нь татаад дунд нь товчлоод тэгээд батир гэх мэтчилэн ийм юмнууд байгаа гэхдээ төв халхын аялгуунд хуучин одоо та нар юу яасан бол монголын хэлшинжлэлийн эрдэмтэн Жавзангийн Цолоо гэдэг хүний судалгааг та нар уншсан уу үгүй юу тэр хүн 60-аад онд халх аялгууны тухай өгүүлэл бичсэн аан тэгээд яг одоо манай хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн Эрдэнийн Вандуй гэдэг хүний ахалсан энэ баруун аймагт явуулсан нутгийн аялгууны судалгаа гээд ном байгаа захчин аман аялгуу, дөрвөдийн аман аялгуу, эдэр гээд байгаа ш дээ тэрүүн шиг хотгойд аман аялгуу гэж бол байхгүй аан зүгээр ер нь 1800-аад оны үед Позднеев, Потанин энтрийн энэ Монгол нутгаар явсан судалгааны үр дүнд болуул харин тэр хотгойдын аман аялгууг судлаад байсан байгаа юм тэрүүнтэй харьцуулаад та нар өнөөдрийн одоо хотгойд хүний яриаг зүгээр аваад тэрүүнтэй харьцуулахад бол тэрнээс одоо ямар юм үлдэж хоцорсон байна ямар онцлог үлдсэн байна жишээлбэл одооо энэ хотгойдуудыг чинь хамгийн онцлог юу нь бол тэр дуу байгаа энэ Хөвсгөл аймаг бол 6 ястны өлгий нутаг гэж ингэж яригддаг хүн амын 6 ястан байдаг энд болуул ингээд хотгойд хамгийн гол юу нь болуул Dagvadorj.220725.2nd.microphone.dji.1.WAV 20:37 М1: таны хувцаст энэ жижиг микрофон зүүж болох уу Х1: болно тэгээд хотгойд халх тэгээд одоо энэ юу маллаж байгаа ер нь болуул урианхай ийм юм одоо цаатанг болуул тэр маллаж байгаа эрхэлж байгаа аж ахуйгаар нь угтаа бол урианхай Тува тэгээд урианхайчуудыг өвөр шишигтэн гэж дотор нь хоёр ангилдаг тэгээд ар шишигт нь болуул Тувагаас монголд төрж өссөн энэ урианхай нарыг хэлж байгаа өвөр шишигтэн болуул энэ монгол нутагт байж байгаа урианхай юунууд тэгээд дээр үеийн урианхайтай холбоотой ийм л ястан байгаа юм л даа гол ийм юм байгаа хүн амын юуны хувьд ингээд аваад үзэх юм бол нутаг дэвсгэрийн хувьд аваад үзэх юм бол энэ аймгийн ихэнхийг нь хотгойдууд эзлэнэ тэнд болуул хотгойдууд болуул хөвсгөл аймгийн их-уул сум, тосонцэнгэл сум, түнэл тэгээд наашаагаа тэгээд аймгийн төв бас мөрөн Тэгээд хойшоогоо явахдээр зэрэг энэ Алаг-Эрдэнэ сум та нарын замд энэ Эхэл нуурын энд байж байгаа энэ сум байгаа тэр алаг-эрдэнийн хагас нь хотгойд байгаа тэнд бол олон ястнууд холимог байгаа тэгээд дан хотгойдууд байгаа нь тэгээд мөрөнгөөс гараад тэр баруун хойшоогоо явахдээр зэрэг болуул бүрэнтогтох гэж сум байгаа Дэлгэрмөрөний баруун эрэг дээр тэрнээс урагшаагаа болохоор зэрэг тэндээсээ эргээд тэр дэлгэрмөрөнийхөө зүүн эрэг дээр болуул тэгээд дэлгэрмөрөнөө гараад баруун тийшээ явахдээр зэрэг цагаан-уул сум гэж байгаа тэгээд цэцэрлэг сум гэж байгаа хөвсгөл аймгийн хотгойдуудын нутаглаж байгаа нутаг бол ийм нутгийг бол харьяалж яваа тэгэхдээр зэрэг хөвсгөл аймгийн 20н хэдэн сумын бараг 10-аад нь бол хотгойд сум байгаа ийм онцлогтой тэгээд хотгойдуудын юу нь болуул хэсэг нь Завхан аймагт байгаа завхан аймаг болуул завхан аймгийн Нөмрөг сум, завхан аймгийн Баянхайрхан сум, завхан аймгийн Баянтэс сум тэгээд Увс аймгийн Тэс сумын тэр захаар хотгойдууд байдаг тэгээд Ховд аймгийн Мянгад суманд болуул энэ хотгойдуудын тасархай байдаг тэр мянгадууд бол 1700-аад оны эхэн үед уг нь бол энэ хотгойдын аймгийн бүрэлдэхүүнд багтаж байгаад тэгээд 1757 58 оны хотгойдын шадар жанжин Чингүүнжавын бослого гэж та нар дуулсан биддээ тэр хүн манж нарт баригдаад тэгээд 1758 онд цаазлагдаад хятадад Бээжинд очих юу байхав Ван толгой гэдгээс баривчлаад тэгээд Бээжинд аваачиж үр хүүхэдтэй нь хамт цаазлаад хороогоод амийг нь хороогоод тэгээд тэгэхэд бол хотгойдын бол ганц хошуу байсан ерөөсөө Эрдэнэдүүрэгч вангийн хошуунд захирагдаж байсан тэгээд тэр манж нар удирдагчийг нь амийг нь хороогоод тэгээд дахиж бослого гарахаас сэргийлээд хотгойдуудыг тараасан тэгээд ар таван хотгойд гэж хотгойдын 5 хэсэг бүлэг болгож хуваасан 5 бүс нутагт нь 1т нь бол энэ хөвсгөл аймагт байгаа хотгойдууд Эрдэнэдүүрэгч хошууны хотгойд тэгээд Ахай бээсийн хошууны хотгойд далай гүний хотгойд тэгээд тэр Цогтой вангийн тэр завханы Цогтой вангийн хошууны хотгойд тэгээд тэр ховдын мянгадууд бол Чингүүнжавын албатууд байсан тэд нар бол Чингүүнжавын бослогын дараагаар хотгойдтойгоо эргэж тэгээд далай гүний хошуунд хэсэг байж байгаад ноёнтойгоо тааралгүй эвдрэлцээд тэгээд хошуундаа нутаглаж байсан тэр нутаг руу явцан нутагт очихоор зэрэг ховдын тэр засаг ноёд нь та нар одоо мянган одоо эр хүний ийм нэр гаргаж одоо ингэж байх юм бол та нарт хошууны тэгээд мянгад болсон тэгээд газар олгоё гэж тэгээд одоо мянгадууд бол эрэгтэй хүн дутахтээр зэрэг ерөөсөө бүх хүүхэд шуухад бүх юмдаа эмэгтэй хүүхдэд хүртэл хутга бүстэй бүсэнд нь хутга зүүж өгсөн эр хүн шиг тэгж байгаад арай ядан 1000н тоо хүргэдэг тэгээд мянгад хошуу юуг бол тэгж үүсгэсэн Оросоор ярив Х1: тэгээд мянгад бол Чингүүнжавыг цаазлахаас өмнө энэ хотгойдын нутаг өргөн байж тэгээд Тувагийн наад талын Хэнхэмжихийн гол хүртэл одоо нутаглаж байсан тэр үед ноёноо дагалдаж явсан мянгадууд байсан тэгээд буцаад тэр ноёныхоо нутаг руу явцан за хоолоо идэцгээ Х2: энэ Дамдин аварга чинь хотгойд хүн үү Х1: үгүй ээ хожмын нэг тэр До.Болдхуяг гэдэг хүний шүлгэн дээр Дамдин аваргыг хотгойд гаралтай гэдэг би хэлсэн л дээ тэгээд Дамдин аварга яаж хотгойд байх вэ гэсэн уг нь бол тэр хотгойд юутай л байсан гэнэлээ тэрнийг нь би мэдэхгүй л дээ ер нь бол тэр До.Болдхуяг гэж яруу найрагч бол өөрөө түүхч хүн шүү дээ тэгэхтээр зэрэг судалсан байх тэгээд Дамдин аварга чинь сүүлдээ хэн ч биш болоод байгаа байхгүй юу одоо буриад ч юм уу халх ч юм уу тэгээд сүүлдээ хотгойд ч юм уу ер Дамдин аваргын ээжийг чинь буриад хүн гээд гэтэл тэр Дамдин аваргын удмыг юуг болохоор зэрэг Сайнноён ханаас нүүж ирсэн улсууд гэж яриад байдаг ийм л юм байгаа юм л даа Өвөрхангай чиглэлээс харуулд ирсэн улсын юу л гэж ярьдаг л даа нэг хэсэг нь бол нөгөө хэсэг нь бол тэр ерөөсөө л буриад хүний хүүхэд гээл тэгж ярьдаг баталгаа байхгүй Оросоор ярив М3: бид 4г багтаах гэр байхгүй биз амралтын гэр байхгүй Х1: та нар 4лээ яваа юм уу тэгүүл зүгээр хонох юу бол гаргаж болноо М3: шовгор уу Х1: шовгор биш энэний дээр та нар 4 ор байгаа тэгээд та нар эвтэй найртай Оросоор ярив Dagvadorj.220725.2nd.microphone.dji.2.WAV 30:50 минут М1: баярлалаа Х1: надад бол Москвагийн их сургуульд Аннагаас өөр таних хүн байхгүй миний мэдэхээр М2: хэдэн жилийн өмнө манай Анна багш хүмүүнлэгийн их сургуульд байсан харин одоо тэр эдийн засгийн дээд сургуульд ажилладаг Х1: Москвагийн их сургуульд М2: тийн Москвагийн их сургуульд би төгссөн саяхан Х1: тэр бол Аннагийн аав нь миний багш л даа Дамдинсүрэн гуай өөр болуул байхгүй миний найз нар болуул тэр Гоёркийн нэрэмжит дэлхийн утга утга зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан тийм найзууд байсан Никулин гээд Ветнамын уран зохиол судалдаг эрдэмтэн Валентин Ли гээд Солонгос хүн гэх мэтчилэн тэр нөгөө тэд нар болуул байсан Лидия Скарадома бол миний сайн танил надад бас москвад очиход үйлчилж явсан бид нар их эртний сайн найзууд М1: бас миний багш байсан Х1: тэгээд Ленинградын их сургуулийн юунд бол мэр сэр танил М1: Ленинградын их сургуульд Яхонтова Наталья мэдэх үү Х1: Яхонтоваг би юугаар мэднэ уулзаж байгаагүй М1: Мари Петрова Х1: Петрова бид нар танил байна бас нэг халимаг бүсгүй байгаа М1: аан Тема Орлава халимаг Х1: халимаг тэр хэн билээ миний уран бүтээлээр 70 насны ойгоор ирж илтгэл мэлтгэл тавьж байсан миний уран бүтээлээр Грасомавичийн шавь нар л даа ер нь бол М1: Григорий мэдэх үү Х1: би мэднэ зүгээр хэл шинжлэлийн институтийн профессор би өөрөө ер нь хэл зохиолын хүрээлэнд байсан хүн ш дээ шинжлэх ухааны академийн ирж очиж байхыг нь мэднэ би одоо хамгийн сүүлд 1989 оноос хойш москва ороогүй байх тэрнээс өмнө зөндөө л явж байсан амарч ч явж байсан хар далайд зөвлөлтийн зохиолчдын амралтад одоо бол бүх юм урсаж өнгөрсөн би өөрөө одоо 84 нас хүрч байгаа тэхдээ миний үеийн улс бол цөөрсөн москвагийн их сургуульд миний мэдэх улс бол одоо Поствилов гээд профессор 1926 оны профессор утга зохиолын онолын эрдэмтэн би 82 настай байхад нь тэр хүний лекцийг сонсож байсан мэргэжил дээшлүүлэх юунд ороод бас Никлоев гээд байсан тэгээд Волков гээд утга зохиолын профессор байсан тэр Сергей Юриев Нуклодив чинь дэлхийн утга зохиолын хүрээлэнгийн хүн л дээ тэрнийг танина бид нар манайхтай хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч судалгаа хийдэг байсан байхгүй юу М1: тэр манай сайн найз Х1: бас Ректэн гээд байгаа театр судлаач гадаа хүн байхгүй юу манай байсан хүмүүс байхгүй юу за тэгээд юу яалаадаа та нар их бэлгэ дэмбэрэлтэй улсууд байна манай энэ ураг төрлийн улсууд худ худгай нар гэж мэднэ биз худ худгай нар худ ургууд гэвэл хоёр талын одоо тэр аав ээж нарыг хэлнэ худгай гэхээр зэрэг тэрний холбоотой улсуудыг хэлнэ энэ улсууд одоо манайд хүрч ирээд амарч байх үед тэгээд баярын идээ задалж байхад яг задлаад сууж байхад та нар ирлээ гэж дууллаа тэхтээр та нар болуул бид нарын эрт урд цагийн анд нөхөр гэж бодож байна би багадаа бол орос хүмүүс эх барьж авсан миний одоо Акуширка эх барьж авсан монголчууд одоо боосон ээж гэж нэрлэдэг эх барьж авсан хүнийг Барбоив гэж доктор 1940-өөд оны эхэнд манай энэ энэ эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллаж байсан ийм орос эмэгтэй байсан миний боосон ээж боосон ээж гэж мэдэх үү Оросоор ярив Х1: тэгээд Барбоев доктор гээд манай эх барьж авсан аймагт их алдартай ийм эмч хүн байсан тэгээд тэр хүн бол намайг эх барьж авсан би тэгээд багадаа тэр хүн надад орос нэр өгсөн багадаа Володио гээд Вовко гээд ийм нэртэй байсан М1: таны нэр юм уу Х1: тийн тийм нэртэй байсан тэгээд нэрээ өөрчилж М1: хэзээ өөрчилж Х1: 17 настай байхад нэрээ өөрчилсөн танд энийг барилаа Оросоор ярив Х1: за энэ профессорт бас барьяа М1: тэгээд та яагаад нэр сольсон яагаад Володья Х1: энийг танд барья тэгээд манай худгайнуудыг төлөөлж үлдсэн хатан зоригт бүсгүй тэгээд энэ одоо эрдэм шинжилгээний судалгаагаар явж байгаа улсуудтай ингээд үлдэж ирээд сонсож байгаа та бүхэнд одоо энэ судалгааны ажил чинь бүтэлтэй байх болтугай та бүхэн одоо олзтой омогтой байгаарай ингэж ерөөе тэгээд эрүүл энк байгаарай М1: таны ерөөл бат болтугай Х1: бид нар одоо орос хүнийг миний үед бол ах нар гэж нэрлэдэг байсан тэгээд одоо бид нар одоо оросуудтай эртнээс найзууд байсан за тэгээд эрүүл энк аз жаргалыг хүсье М1: за баярлалаа Оросоор ярив Х1: за алив тэр Аннагийн шавь за тэгээд аян замын ерөөл дэвшүүлээд их бэлэг дэмбэрэлтэй ундаа задалж байхад та нар орж ирлээ М3: хийморьтой явна Х1: одоо та нар хаана хаана очихын одоо хөвсгөл аймаг М3: Чандмана-Өндөр, Цагаан-Үүр гээд тэгээд Арбулаг, Ренчинлхүмбэ гээд Бүрэнтогтох Dagvadorj.220725.2nd.microphone.dji.2.WAV 10:00 Х1: та нар чандмана-өндөр, цагаан-уулаар ямар хэргээр явж байгаан М3: урианхай хотгойд хүмүүстэй уулзахын Х1: тэр цагаан-үүрт бол хотгойд байхгүй чандмана-өндөрт бол урианхай бий тэгээд л тэрнээс нааш улаан-уул, ренчинлхүмбэ эдэнд бол урианхай, цаатан байгаа ш дээ М1: дархал бас Х1: дархадын 4 сум бий ш дээ баянзүрх, цагаан-уул, ренчинлхүмбэ, цагааннуур гээд за тэгээд энэ хундагатайг хөнтрөхгүй бол энэ ажил чинь бүтэхгүй шүү хамгийн залуу эрдэмтэн М3: за ерөөл бат оршиг Оросоор ярив М3: 2008 оноос хойш би одоо явж байна даа Х1: чи одоо гавьяат хөтөч болсон байна ш дээ чи өөрөө ямар мэргэжилтэй юм М3: жолооч ганцхан сурсан юм жолооч Х1: манай энэ гэр бол тохиолдлоор бол их сонин газар байгаа манай гэр байгаа газар та нар Алексэй Бродоков гэж хүн сонссон уу М1: сонссон Х1: уг нь энэ Хангилцахын голд одоо тэр баруун аймагт бол байсан хүн шүү дээ тэгээд сүүлд энэ орос монголын худалдааны дамжлага бааз байгуулагдаад энд одоо худалдааны төлөөлөгч гээд ийм албанд ирж тэр Алексэй Бродоков төлөөлөгчөөр ирсэн үедээ манай энэ байшинг барьсан энэ газар тэрний гэр нь байж Оросоор ярив Х1: тэгээд 2 давхар дүнзэн байшин байж энэ тосгоны төв дээр байгаа тэр байшин нь ийм юм байгаа Оросоор ярив М1: орос хэлтэй хүн түрк хэлтэй хүн байгаа Х1: франц хэлтэй хүн байна англи хэлтэй хүн байна та нар хөвсгөлөөр яваад буцах юм уу цаашаа завхан мавхан увс мувс орох юм уу М3: цагаан-уул, цэцэрлэг М1: хол цагаан-үүрийн зам шавартай Х1: та нар энэ хотгойд л судлах бол цагаан-үүрээр байхгүй чандмана-өндөрт харин бий М1: буриад хүмүүс бий юм уу энэ цагаан-үүрт Х1: буриад байгаа ганц сум бол тэр цагаан-үүр байгаа М1: хамниган бий юу Х1: хамниган би одоо сайн мэдэхгүй байнаа буриад л бий дээ хамниган гэж тэр Сэлэнгэ аймгаар л байна М3: ноднин бид 2 сэлэнгээр яваад хамниган буриад олоогүй Х1: дуусаж л дээ М1: Хэнтий, Дорнод аймагт хамниган бараг байгаа Сэлэнгэ аймагт хэн ч хамниганаар ярихгүй Х1: та нар аймгийн төвөөр орсон уу мөрөн та нар цагаан-үүрээр явж бинзен тосоо гарздах хэрэг байхгүй мэд үү харин буриадуудаар явж байгаа бол энд Гэндэндарам гээд буриад хүн байгаа тэр бол буриадын өв соёлыг тээдэг гол хүн тэгээд аймгийн төв дээр Лувсандоржийн Галбаабадараа гээд миний танил найз ийм эрдэмтэн эм барьдаг буриад хүн байгаа цагаан-үүрийн буриадын өв соёлыг тээж явдаг хүн байгаа тэгээд соёлын гавьяат зүтгэлтэн олон ном бичсэн та нар харин тэр хүнтэй уулзах хэрэгтэй маш их мэдлэгтэй тийм хүн байгаа тэгээд би тэр орос нэрээ яагаад сольсон гэхээр би уг нь хөдөө эхийн хэвлийд бүрэлдээд тэгээд ээж минь амаржих болоход тэр үед 40-өөд оны би 42 онд би төрсөн тэр үед бол ээж маань өнөө монгол маягаараа төрж чадахгүй болоод намайг гаргаж чадахгүй болоод Оросоор ярив Х1: тэгээд мөрөнгийн төвөөс албан хаагч явж таараад ээжтэй минь аймгийн төв эмнэлэгт намайг төрүүлсэн тэгээд дээр үед тэр Питроно Барбарово буюу манай нутгийнхны заншсанаар бол Барбаев доктор гэж эмэгтэй аймгийн ерөнхий эмч байсан тэр хүн намайг эх барьж авсан ийм түүхтэй надад тэр эмч Володио гэдэг нэрийг өгөөд тэгээд манай хөдөөнийхөн болуул орос дуудлага мэдэхгүй Положи гэж намайг дуудаад зүгээр Положи Пионерын П-гээр тэгээд зарим авгай нар дуудаж чадахгүй учраас Полузай гээд тэгээд ийм олон янзын нэртэй тэгсэн зарим нь Полжий гээд тэгээд явж байсан чинь бага сургуулийн 2-р ангид сурч байсан манай сумын бага эмч оросот хүн эмнэлгийн бага сургуульд сурсан хүн байж тэгээд намайг сурагчдын эрүүл мэндийн үзлэгт орж байсан нэр чинь хэнб гэж асуусан байхгүй юу тэгсэн чинь Положий гэсэн чинь ямар юмны Положий байдгийн Володио гэсэн үг тэрнээс хойш Володио гэж дуудуулаад тэгээд Володио гэдэг нэртэй дунд сургуульд 17 нас хүрээд 10 дугаар ангид орох гэсэн энэ орос нэртэй хүүхдийг гадаадад сургуульд явуулдаггүй юм гэнэлээ заавал монгол нэртэй болго гээд тэгээд би лам дээр очиж ном уншуулж байж тэгж байж би энэ Дагвадорж гэдэг нэрийг би 17 наснаас аваад одоо 84 нас хүртэл тээж яваа ийм түүхтэй Dagvadorj.220725.2nd.microphone.dji.2.WAV 21:40 М1: тэгээд таны Положий гэж дууддаг уу Х1: одоо тэгж мэдэх хүн байхгүй бас тэрүүнтэй адилхан надтай адилхан өвгөчүүл эмгэчүүл байвал Дагвадорж гэдэг нэрийг мэддэг хүн байхгүй яагаад гэвэл 17 хүртэл Положий гэж дуудаж явсан учраас тэр орос нэрээрээ эрт үед хэлэгдээд явцан М1: сонирхолтой ш дээ тэгээд нэр солих хотгойд дунд энэ ховор юм уу Х1: хүн одоо өвдөж зовоод хүүхэд ороогоод ингээд байх юм бол манай уламжлалаар болуул лам багш одоо үзнэ аав ээж маань тэр үед лам багшид манай хүү одоо ороогоод ингээд байнаа гэнэ тэгэхээр лам багш шоо орхиж үзээд аан энэ тэр шоо орхидог ч юм уу аан энэ зүгээр судар хараад аан энэ нэр нь тохироогүй юм байна нэр нь ахадсан байна тэгвэл одоо ухаандаа нэрийг нь сольдог тийм уламжлал тийм байсан тийм учраас Базар гэдэг хүн бол Ж энэ зүгээр Дорж гэдэг хүн байж гэх мэтчилэн ингэж хэлдэг тэр миний хүрээлэл нэр солих тэр уламжлалтай холбоогүй цаг үе нийгмийн тэр гэнэтийн үйл явдалтай холбогдож ингэж юу яасан тэр нэг их тийм түгээмэл биш тэр социализмын үеийн тэр нэр солих хамаатай яагаад гэвэл тэр 40 хэдэн онд л тийм орос нэртэй хүүхдүүд байж л тэгээд тэрний нөлөөгөөр бол насанд арай хүрэх юм уу хүрж эхлэх үед нь сургууль соёлтой холбоотой ирээдүйтэй холбоотой болохоор тэр бол нэг их түгээмэл биш тэр зүгээр эцэг эхэд ч нэг их мэдүүлээд байхгүй дунд сургуулийн багш минь л нэрийг минь сольчихно би одоо лам хүнээс асуусан байгаа ийм нэр М1: тэгээд энэ 50-аад 60-аад оны үед сургууль төгсөөд лам дээр очоод тэр үед ламд очиход хэцүү байсан бэ Х1: ер нь тэр илээр ламд очих хориотой гэхдээ бидний аав ээжид өөрийн даасан багш бол байсан 37 онд хичнээн ламыг устгасан ч ерөөсөө аав ээжийн юунд бол сүсэгтэй тийм хүн 10 жил шоронд суугаад гараад ирсэн хүн ч байсан зарим нь ерөнкийдөө нуугдаад тэгээд үлдцэн тийм хүмүүс ч байсан гэхдээ тэд нар бол ер нь өөрсдийн хувийн юм нь таслагдаагүй байж байсан байхгүй юу тэхтээр лам олоход хэцүү биш ерөөсөө лам олоод сумын одоо сүү тосны зовудаас эрхлэгч юуны одоо худалдааны төлөөлөгч бараа мараа худалддаг ийм юм эсвэл ийм юмнаас байгууллагын жижүүр ийм нэртэй албан тушаал нь цалин авдаг амьдрал дээр тэр дотор сэтгэлдээ болуул ламын ёсоо хадгалаад яваад л байдаг ялгаа нь гэвэл гэр бүлтэй болцон ийм байсан Оросоор ярив М1: тэгээд нууц лам байсан тэ Х1: тийн одоо гаднаас харахад бол ийм л дээлтэй хүн явж байна одоо намайг та нар лам гэж мэдэхгүй тэгээд өөрөө яахав тэр настай аав ээж ирээдүйгээ асуух юм уу өөрсдөө өвдөж заах юм болуул сүсгэлдэг хүн нь болуул байж л байсан ийм л юм байгаа М1: тэгээд намын захиргаа мэдсэн байх уу тэр хүнийг нууц лам Х1: тэрнийг болуул ер нь бол илэрхий үйл ажиллагаа явуулахгүй болохоор тэрнийг болуул одоо тэр 50 60-аад оны үед бол нэг их тэгж хавчаад байхгүй л дээ тэр чинь наанаа хөдөөний ард түмний дунд бараа худалдаад сүү тосны эрхлэгч юм уу тэгээд бүр илэрхий өөртөө арц хүж уугиулаад ингээд ном уншаад төвөд ном уншаад ингээд яваад байвал тэр хараанд өртөнө шийтгүүлнэ М1: тэгээд нэг хүн нас барвал тэгээд лам урьж байсан уу Х1: тэр бас л нууцхан тэр бол ил байхгүй тухай нууцлуулна тийм л байсан тэгээд бидэнд намайг бага байхад танай нутагт ч тийм байх миний аав ээжийн шүтдэг хүмүүс байсан л даа тэгээд нууцхан авчраад одоо намайг халуурч бүлээрээд байвал хүнийг авцраад ингээд ном уншуулаад тэгээд хэд үлээлгээд зүгээр болчихдог тийм байсан Оросоор ярив Х1: тэхдээ тэр улсууд одооны энэ лам нар шиг овоотой малгай өмсөөд шар дээл өмсөөд орхимжтой нийтийн дунд явахгүй хэн тэгж явах уу гэхээр тэр Гандан хийд юм уу тийм юманд ажилладаг хүмүүс тийм хувцастайгаа байдаг тэгснээс зүгээр сүү тосны заводын тийм хүмүүс тийм хувцас өмсөж ёстой болохгүй тийм л байсан энэ юуг харуулж байна гэхээр хүний багаас суусан хүмүүжил хүчээр ерөөсөө тасалж болдоггүй тэр чинь одоо наанаа нэг таслагдаж байгаа боловч цаана нь дахиад тэр үзэл бодлыг тээгээд төрөөд байдаг ийм л юм байхгүй юу М1: энэ нутагт дээр үед ид шидтэй лам байсан бэ Х1: зөндөө байсан М1: яриа байсан уу Х1: яриа байлгүй яахав домог болж үлдсэн юмнууд зөндөө байсан М1: жишээлбэл Х1: одоо 1921 онд ардын хувьсгал ялж л дээ Монгол улсад тэгээд тэр үед манай тэр хуучин одоо засгийн үед одоо 1911-ээс 21 он хүртэл одоо Богд хаант улсад ажиллаж байсан одоо бас хуучны ийм сэхээтэн номтой ийм ноёд ийм байсан ардын засгийн үед үргэлжлээд зарим нь бас ардын засгийн үед зүтгэсэн л дээ жишээлбэл одоо Сайнноён хан Намнансүрэн гэж одоо хуучин засгийн үед ноён хүн тэгээд ардын хувьсгал гарахад Dagvadorj.220725.2nd.microphone.dji.3.WAV 30:50 минут Х1: онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн тэрний дараа аргагүй мэргэжилтэн ховрын улмаас эсвэл тэр төр засагт төр гэж нэг юм байна ш дээ төрийн тийм бодлогыг барилцах ийм уламжлалтай шинэ засгийн газар бас ажиллуулж байсан ерөнкий сайд болж байсан Намнансүрэн гэдэг хүн болуул тэр хүн бол яасан гэхээр шинэ засгийн газар байгуулж байхдаа өөрийн эрх мэдэлтэй улсуудтай зөвлөлдөж байгаад та нар асууж байгаа тэр цагаан-үүр суманд Норжин удган гэж их алдартай удган байж л дээ эмэгтэй хүн бөө Оросоор ярив Х1: ерөнкий бол бөө бөөг дотор нь зайран, удган гэж 2 янз зайран гэдэг нь эрэгтэй бөөг хэлнэ удган гэдэг нь эмэгтэй бөөг хэлдэг тэхдээ тэр эмэгтэй удган хүн байж тэр цаг үед бол хуучин засгийн үед бүртгэлтэй байсан яагаад тэр бүртгэлтэй байсан гэхээр ардын засаг ялаад ингээд Сайнноён хан ерөнхий сайд болоод тэгээд одоо ардын засгийн улсуудтайгаа зөвлөж байгаад ер нь одоо энэ ардын засгийг нийгмийг өөрчлөх нь өөрчилчихлөө явж байгаа замаас нь тэгээд одоо бид нар энэ хойно хятад гэж нэг улс байна ар талд орос гэж нэг том улс байна тэгээд энэ хоёр том улсын алийг бараадвал бидэнд тустай вэ гэж тэгээд элч явуулж тэр Норжин удгантай уулзуулсан гэдэг ийм яриа байдаг тэгээд тэр Норжин удгантай элч ирж уулзаад Норжин удган за урд улсыг түших юм бол монгол хүн их цөөрөх юм байна хойд улсыг түшвэл хоолтойгоо байх юм байна гэж ингэж ярьдгийн ерөнкийдөө бол манжийн дарлалын үед хятадыг жаахан жигшчихсэн байсан тэгээд урагшаагаа юу яалгүй ардын хувьсгал ялахад орос чинь улаан арми чинь манайд их гол үүрэг гүйцэтгэсэн ш дээ тэгээд тэр юугаараа ч болсон юм уу оросыг түшиглээд явж байсан ийм л юм байгаан тэгэхээр удган хүн бол өөрийн зөн билгээрээ зөгнөж хэлсэн ийм байна Оросоор ярив Х1: 1921 оноос авхуулаад гол түшиж байсан 90 он хүртэлх хугацаанд бол орос л байгаа ш дээ тийм учиртай ер нь ардын хувьсгал ялсны дараагаар бол тэр цагийн эрх барьж байсан улсуудад бол ийм хэдэн онцгой асуудал тулгарсан гэж байгаан тэхдээ яваандаа ер нь ардын хувьсгал орос хятадаас монголчууд ер нь хөгжсөн улсууд хэнийг түшвэл зүгээр гэж удганаас асуухаас гадна ер нь хоорондоо зөвлөлдөөд тэр үеийн ноёдууд одоо хуучин засгийн газрын улсууд тэд нар зөвлөлдөөд зарим нь болуул япон гэдэг улсыг дагая японыг дагавал үлгэр жишээ ингэж хөгжиж болохоор байна одоо жишээлбэл Солийн Данзан гэдэг хүн бол японыг дагах юм бол ингэж хөгжинө гэж үзэл баримтлал барьж байсан зарим нь оросыг түшье зарим нь харин тэр Мэй улсыг түшье тэр үед Америкийг түшье гэж бүр 3 дахь улсыг түшье гэж ингээд санал хуваагдаад яахад за тэр улсууд дотор ингэж ярилцаад япон бол өөрийн эзэмшилд байгаа улсыг их дарлан зовоодог ийм улс юмаа солонгос юм уу ийм түшмэг улсынхаа ард түмнийг их зовоодог энэ болуул их зохихгүй ээ гэж одоо Мэй улсыг Америкийг түшье гэхээр хурдан юм болоход тэр улсын нөлөө иртэл тэр далай гатлаад ирэх хүртэл бүтэхгүй юм байна аан Орос болуул япон америк хоёрыг бодоход хөгжлөөрөө их дор юм хоцрогдсон гэхдээ Монголтой харьцуулахад бол бас хөгжцөн улс юм 2-рт бол нутаг газрын хувьд бол ийм залгаа ийм ойрхон энэ байдлыг үндэслээд юу яая гэж ийм юм байдгийн Оросоор ярив Х1: тэгээд та нар шидтэй улсууд юм уу юм мэддэг улсууд байсан уу гэж асуулаа тэгэхээр тэрнийг одоо шидтэй увдистай гэж хэлэхэд их хэцүү ер нь бол айхтар ном үзсэн гэгээрсэн хүн бол байсан тэгээд ардын хувьсгал ялаад үймээд тэгээд манжийн эзэн хааны төлөөлөл тэр Самдоо амбаныг хүрээнээс хөөж гаргаад тэгээд өнөө Богд хаанаа хэмжээт цаазтай болгоод эрхтэй болгоод тэгээд ер нь шашны хэргийг бол хязгаартай болгоод ингээд юу яахтээр чинь тэр монголын төрийг авч явсан улсыг нэг гамин гэж яваал нэг улаан орос гэж яваал тэгээд ингэж юу яаж байгаад ардын засаг тогтож л дээ тэгээд ардын засаг тогтосны дараагаар бас тэр улсыг энэ одоо юу болчвоо бид тайван амгалан юу болчвоо Богд хаан маань хэмжээт эрхэт хаан болчихлоо уг нь бол улсын бүх эрхийг авч байсан хаан одоо ноёд бид нар чинь одоо эрхэлсэн ажил ч байхгүй өнөө ахмад лам шавь нар байхгүй болчихно байна ш дээ энэ юу болчвоо гэхээр тэгээд энийг үзүүлхээр завханы Балжинням зурхайч руу элч илгээж байгаа байхгүй юу тэгээд элч очоод хүрээний болсон зүйлсийг асуулгасан чинь зурхайч үзчихээд аан энэ яахавдээ 69 жилийн таажинтай л юм байна гэсэн 69 жил оршин тогтнох юм байна гэж хэлсэн тэгэхтээ зэрэг буцаагаад Балжинням зурхайч руу илгээж явуулсан байгаан хаашдаа 69 жилийн дотор байх юм бол одоо бид нар босоод энэ засгийг унагаачиж болохгүй юу гэж дахиад явуулсан гэсэн Балжинням зурхайч одоо юунд ч хүчитгэхгүй юунд ч дийлдэхгүй тэгж хэлсэн тэгээд 69 жилийн таажин гэдэг чинь 1921с 1990он хүртэл тэгээд 69 жилийг тэгэхтээр энийг бол увидастай хүн хэлсэн гэхэд хэцүү ер нь зурхайч хүн холын юуг үйл явдлыг юу яасан айхтар юм байгаа юм л даа гэх мэтчилэн юмнууд байна л даа Dagvadorj.220725.2nd.microphone.dji.3.WAV 10:40 М1: газар товчлох чадалтай хүмүүс байсан бэ дээр үед Х1: хуучны улсууд бол байсан гэж ярьдгийн байдаг д гэдгийн бясалгалын хүчээр хийдэг гэж одоо бясалгалын хүчээр өөрөө хөөрч байна ш дээ өнөө оюунаа жолоодоод хөөрч байгаа байхгүй юу бясалгалын хүчээр газар товчилдог Х2: наа чинь багшаа юу юм уу залбирал биш биздээ Х1: бясалгал бясалгал М1: хулгайч олох чадвартай лам байсан уу Х1: байсан тэр бол одоо номын хүчээр олдог байсан ерөөсөө тэр очир гүйлгэдэг лам байсан тэр чинь одоо бас номын хүчээр хийж байгаа шүү тэр бол бясалгалын хүчээр л Оросоор ярив М1: дал шатаах Х1: дал шатаах уу тэр бол байсан ийм зан заншил М1: хотгойд яах уу Х1: хотгойд ч халх ч дархад ч бий М1: юу хийх үү хэлэх үү энэ Х1: ямар ажил бүтэх үү эсвэл миний хүү цэрэгт яваад сураггүй алга болсон тэгээд жишээлбэл миний нагац ардын цэрэгт яваад тэгээд сураг алдарцан тэгээл хүү нь сураг байхгүй ээж нь асуугаад л байдаг мэргэн улсуудаас асуугаад л байдаг тэгээд манай нагац ах өөрөө ирж байсан л даа 30-аад оны үед цэрэгт очоод тэгээд удалгүй цэргийн комиссоор ороод уушги нь муудаад цэргээс агтлагдчихаж халагдчихаж тэгээд цэргээс халагдаад тэр цэргүүдийг бөөнөөр нь миний нагац ах тэр үед нэг Полу тэрэг гээд зил 130 шиг багтаамжтай бага тэвштэй тийм тэрэг байсан тэр машинаар хөвсгөл аймаг руу тэр улаанхуарангаас ачаад хөдлөхгүй юу тэгээд тэр зун байсан гэж байгаан тэгээд цэргүүдээ ачаад явж байсан машин та нар сая хаагуур сэлэнгэ мөрнөөр гарсан уу сэлэнгийн гүүрээр М1: энэ жилд гарсангүй ээ хуучин гарч байсан Х1: сэлэнгийн бирваз гэж байсын зүгээр ийм татлага юугаар гардаг тэгээд тэр сэлэнгийн бирваз дээр ирсэн чинь тэр полу тэрэг нь эвдэрчхэж тэгээд тэр чинь одоогийн булганы нутаг шүүдээ тэгээд жолооч тэр машинтайгаа ноцолдож байгаад за одоо машин ерөөсөө эвдрээд тэр хол явж чадахгүй боллоо би эндээсээ буцлаа та нар аргалаад нутагтаа оч гээд машинтайгаа хаячхаад явчиж манай нагац ах өөрөө ярьж байсан тэгээд нутагтаа очих гэхээр ямарч тийм зардал мөнгө ч байхгүй агтлагдсан өвчтэй цэрэг гэсэн үг ш дээ тэгээд дэмий тэнээд явж байсан сэлэнгийн тэр хавьд өвгөн эмгэн хоёр дээр тэр нагац ах очсон байгаан тэгээд ингээд цэргийн алба хааж байгаад тэгээд дундаа уушги муудаад ер нь уушги муудна л гэж их ярьдаг агаар зохихгүй тэгээд ингээд цэргээс халагдаад явцан одоо нутаг руугаа явах гэсэн зардал байхгүй тэгсэн өвгөн эмгэн хоёр манай нагацад хэлж хүү минь яахав чи бид хоёрт хань болоод хэсэгтээ байж байлдаа тэгээд яваандаа тэр нутаг руугаа явахгүй юу гээд тэгээд өвгөн эмгэн хоёр хэдэн хонь ямаатай цөөхөн үхэртэй тэгээд тэрийг нь хариулаад байж байсан чинь сүүлдээ өнөө өвгөн эмгэн хоёр манай нагацад бүр дасаад хайртай болоод тэгээд чи ерөөсөө манай бид хоёрын хүү бол тэгээд энд малыг минь маллаад байж бай гэсэн тэгээд жил гаруу тэнд байсан гэж байгаа ш дээ тэгээд ээжийгээ бодоод байдаг нутагтаа ээж нь үлдцэн тэгээд жилийн дараагаар ер нь би нутгаа санаад байна нутаг руугаа явъя гээд тэгээд яахав явган нүцгэн яаж явсан юм тэгээд нутаг руугаа ирсэн тэгээд тэр хугацаанд сумын захиргаанаас болбол Очир овогтой Ш-г цэргийн эрүүл мэндтйн хувьд тэнцэхгүй учраас цэргийн албанаас агталлаа чөлөөллөө гээд өнөө Улаанбаатараас чөлөөлсөн бичиг нь хүрээд ирсэн тэгээд хүү нь ирдэггүй жил гаран байхгүй тэгээд ээж нь аргаа барагдаад ламд очоод дал тавиулдаг дал шатаалгадаг тэгээд болоогүй байнаа гээд л байдаг тэгээд жил гаруй болоод тэгээд нэг өдөр дал тавиулсан чинь тэр дал тавьсан хүн хөөе цайгаа чанаарай гэж тэгсэн гэж байгаан тэгээд яг цайгаа чанаад байж байсан хүү нь ороод ирсэн гэж байгаан манай нагац ах би тэгж гэртээ ирж байсан гэж ярьж байсан тэгэхээр тэр дал тавина гэж тийм маягийн хүн өөрийнхөө хүсэл зорилго юмыг юу яаж хэтийн төлөв тэр янз бүрийн юмаа алдсан эд хогшил мал тэгээд одоо бас тэр хувь тавилангийн юм юу яадаг байсан Оросоор ярив Х1: та нар монгол судлаач болох гэж байгаа бол Антон Мостаерд, Попе, Рамстэд М1: мэднэ Х1: тэгээд эд нар шиг яг монгол хүн шиг болох хэрэгтэй ш дээ монголын зан заншлаар Мостаерд чинь тэр ордост хонь хариулаад явж байсан гэж байгаа ш дээ Оросоор ярив Х1: тэгээд та нар юу гэж бодож байна мухар сүсэг үү юу гэж бодож байна юу гэж тайлбарлах уу ийм юмыг Dagvadorj.220725.2nd.microphone.dji.3.WAV 20:16 М1: манай ертөнц олон далд нууцтай эрдэмтэд бүх юмыг тайлбарлаж чадахгүй ээ Х2: итгэж байна уу итгэхгүй байна уу гэж асууж байгаа юм биш үү М1: таны нагац ах өөрөө явж байсан тийм учраас мэдэж байна Х1: миний юу бодож байгааг та тааж уншиж чадах уу М1: үгүй ээ чадахгүй ээ Х1: тэгэхээр хүнд бол тэр оюуны бясалгал онцгой үүрэгтэй юм эцсийн эцэст бол энэ энергийн хуулиар тайлбарлагдах байж магадгүй одоо энэ дотоод сэтгэлийн эрчим та бид хоёр ингээд үгээрээ ингээд солилцоод байгаа бол та бид хоёрын хооронд бол дотоод энергийн солилцоо болж байгаа тэрнийг л харилцан ойлголцож тэр далдыг мэддэг юм уу энтр байдаг байж магадгүй тийм онцгой чадвартай улсууд тийм юм байдаг магадгүй гэж бодож байгаа байхгүй юу Оросоор ярив Х1: одоо ингээд явж байдаг ш дээ өөрт чинь тохиолдож байсан уу үгүй юу за би тэр хүнтэй уулзах юмсан гээд бодож байсан гэнэтхэн тааралдчихдаг Оросоор ярив М1: бид маргааш Чандмана-Өндөрт явна Х1: жаахан хад мадтай л байдаг гэснээс ойрхон 40 хэд байна уу 45 мав байгаа байх зам жаахан бартаатай шавар байж магадгүй хад байдаг шиг санагдаж байна би явж л байсан л даа М3: гайгүй байхаа Х1: та нар олон жил хамт явцан дажгүй байх гараад л явчихгүй бол тэгээд та хэд амар л даа зүгээр энд бол хотгойдын соёлд мартагдаагүй ийм өвөрмөц юм бол хотгойдын дуу байгаа хотгойдын гэгэлгэн дуу гэж ийм юм байгаа М1: та өөрөө дуу дуулах уу Х1: хотгойдын зан заншлыг шингээсэн миний хоолой муу байгаа түүнээс би дуулвал дуулна л даа тэр юуны нэг ард түмний юу яацан хотгойдын дундаас гадна бүр аймгийн онцлогийг илэрхийлсэн ястан дотор оролцсон ийм дуунууд ер нь хүний баяр хөөр зовлон гуниглалын илэрхийлэл болсон ийм нэг хотгойдын дуу нар их алдартай энэ хөвсгөл аймаг бол дархад дуугаараа их алдартай хотгойд дуугаараа их алдартай мэдээж цөөхөн хэмжээгээр буриад дуу бол нэх их байхгүй гэхдээ та нар харин буцахдаа тэр марталгүй тэр ламтай уулзаарай тэр лам ер нь буриадын талын юмыг бол цагаан-үүр орж цаг нар барахын оронд Галбаа ламтай уулзаад тэр өөрөө олон ном бичсэн хүн байгаа буриадын соёлын тухай бүр бүхэл бүтэн 4 5 ном бичсэн ийм уламжлалт эмнэлгийн ийм юу байгаа одоо бол аймгийн төв дээр байгаа Оросоор ярив Х1: одоо тэгээд амармаар байна уу яамаар байна Х2: жоохон ярилцах уу гэж байна Х1: амарвал энийгээ салгаж ав энд байгаа бил үү М1: та ядарсан уу Х1: би бол гайгүй ядарвал ч ядарна ядрахгүй бол ч ядрахгүй орчуулаад өг л дөө Х2: дахиад нэг жоохон юм яриад сууя гэнэ М1: би зарим аймгуудад энэ шатар тоглоход нэг сүнс бий тийм юм сонссон уу Х1: үгүй сонсоогүй М1: тийрэн гэж сонссон уу Х1: сонссон М1: энэ тийрэнгийн тухай юу вэ Х1: тийрэн гэж ганц хөлтэй тийм юм л гэж сонссон одоо тэр нөгөө бушхүүгийн үлгэр дээр гардаг билүү худлаа тас тас хөхрөөд л юугаад байдаг хүн дүрстэй тийрэн ер нь ганц хөлтэй юм гэдэг тийм домогтой юм тэхдээ тэр бол хүн сэтгэхүйгээсээ гаргасан бурхан ч хүний сэтгэлээс үүссэн тийрэн ч сэтгэлээс үүссэн чөтгөр ч сэтгэлээс бий болсон М1: тийрэнгийн тухай сонсоогүй юу Х1: тийрэнгийн тухай сонсоогүй ер нь зүгээр хүндлэлд хүнд муу юм хийдэг сэтгэлийг нь хямруулдаг айдас төрүүлдэг ийм юм гэдэг л ийм юм чөтгөр тийм юм бол аль ч улсад тийрэн бол хаана ч байгаа шүү танайд ч бас тийрэн байдаг уу үгүй юу орост тийрэн гэж сонссон уу М1: орост буриад хүмүүс байгаль нуурын буриадад Х1: тийм юм хаана чиг л байдаг аа тэхдээ тийрэн чөтгөр бол улс үндэстэн болгонд бас өөр өөр одоо тэр юу нь Дамдинсүрэн гуай чинь бидэнд хэлж байсан Аннагийн аав шүү дээ миний багш тэр бол 1950 оны үед Ленинградад их эрдэмтний зэрэг хамгаалах гээд байжийж гэнээ эрдмийн зэрэг хамгаалахаар 1946 онд явсан хүн 3 жил болоод яг хамгаалах болцон тэгээд нөгөө дэд эрдэмтнийхээ ажилчдыг эхлээд өнөө нэг шалгалтууд өгдөг тэрнийгээ өгчхөөд тэгээд баахан ном уншсан тэгсэн 3 жилийн дотор хамгаалах учиртай тэгсэн 3 жил нь болоод ирсэн диссертациа бичих болсон чинь ерөөсөө тийм тулцан ном уншаад дэвтэр дээр тэмдэглээд тэр дэвтэр дуусахаар нөгөө дэвтэр дээр залгаал үдээд л утсаар одоо ингээд л зузаан юм болгож л дээ тэгээд диссертациа бичих болсон нөгөө зузаан юм чинь ерөөсөө учир нь олддоггүй гэнээ за энийг би одоо яаж бичих ёстой юм гээл дэвтрээ юу яагаад нэг өдөр тэр Ленинградын дорно дахиныг судлах газар тэр Dagvadorj.220725.2nd.microphone.dji.4.WAV 30:50 минут Х1: Чермосов гэж ахмад эрдэмтэн эрдэм шинжилгээний ажилтан дээрээ очъё тэр хүнээсээ асууя гэж тэгээд Чермосов гуайтай уулзаад баахан ярьж тэгээд нилээн ярьж ярьж гараад явж байж гэнээ өнөө оюутныхаа байранд очих гээд тэгээд явж байсан чинь эрдэмтдийн ордонд академич Алексейв нэг лекцтэй сонирхсон хүмүүс оролцоно уу гэсэн зарлал байжээ Алексейв гэдэг чинь хятад нангиад судлал шүү дээ тэгээд тэрийг очиж үзье ямар сонин юм байдаг юм бол гээд тэгээд очоод тэр дуудсан өдөр нь суусан чинь лекц дуусаад за асуулт асуугаарай тэгээд хүн асууж гэнэ энэ хятад чөтгөр яагаад ийм эвэртэй байдаг юм гээл асууж гэнэ улаан үстэй байдгийн хятад чөтгөр тэгсэн Алексейв гуай ингээд жаахан алгаа харж байгаа юм шиг байж байсанаа аан энэ одоо хятадын номонд улаан үстэй байдаг юмаа гэсэн домог байдгиймаа гээд ингээд л хариулчхаж гэнэ дараа нь гэх мэтчилэн асууж хариулаад тэгээд Дамдинсүрэн багш бодож гэнээ энэ одоо яадаг юм бол их сонин юмаа лекц уншиж байгаа хүн уншигчид хоорондоо яриад тохирчихдог юм болов уу тэгээд ийм болоод энийг асуугаарай гээд асуултаа бэлдээд тэр уншигчид өгчдийн болов уу гээд гайхаад тэгээд энийг ер нь өнөө Чермосов гуайгаас асуугаад үзье гээд маргааш нь уулзаж гэнэ тэгсэн чинь өө би чамд хамгийн чухад юмыг хэлээгүй юм байна эрдэм шинжилгээний хар ажил гэж хамгийн түрүүнд бол карт хөтлөнө гэж нэг чухал юм байдаг та нар мэдэж байна уу бүгдээрээ өнөө уншсан номын тэмдэглэл жижиг карт тэгээд карт хөтлөх гэж байдаг тэгээд картан дээрээ хамгийн эхний дунд зэргийн ватум цаасан дээр номынхоо нэрийг зохиогчийг зохиолын нэрийг оныг нь тэгээд дараад нь уншиж байгаа хуудаснуудаа бичиж байгаад доор нь төд дүгээр хуудсанд байдаг энтр гээд тэгээд ангилаад тэгээд диссертаци бичихдээ зэрэг холбогдох хэсгээ тэмдэглээд дахиж өнөө салбайсан дэвтэр ч хэрэггүй тийм жижиг картнуудаа хараад дахиж хайх ч хэрэггүй нөгөө тэмдэглэснээ хараад хэлдэг тийм карт гэж чухал тэгэхээр тийм карттай хүн байж гэж тэгээд газар газрын чөтгөрүүд янз бүр байдаг жишээ нь энэ юуны одоо энэ зүүн хойд ази юм уу одоо энэ филипини милипин тэрлүү байдаг тийм улсууд бол хүнийг бодохдоо бол ерөөсөө юу яадаггүй нүүрлүү нулимуулахад бүр инээгээд зогсож байдаг бүр баярлаад яагаад тэгж байна тэр бол өнөө тэдний ойлголтоор хүний амьд явж байгаа нь шүлсэндээ яагаад гэвэд шүлс дандаа ингэж урсаад байдаг ш дээ тэгэхдээр энэ амь бол шүлс гэж ойлгож байхгүй юу тэгэхээр шүлс бол нулимж байхад тэр урт насалдаг юм надад өгч байна гэж боддог ийм сонин байдаг газар газар бол ийм сонинтой танайхны чөтгөр ямар байдаг Оросоор ярив Х1: тэгээд 60-аад оны эхэнд би нэг орос тийм ном уншиж байсан тэрэнд орон орны чөтгөрүүд ямар байдаг тэр юундаа байдаг тухай тэгэхээр газар газрын чөтгөр бол тэр ястныхаа одоо ёс заншил тэр юутай их холбоотой ийм л юм л даа гэж бодогдмоор байдаг тийм ном байсан тэрийг би одоо мартсан байна Оросоор ярив Х1: жишээ нь энэ сүнсний тухай ойлголт чинь одоо тэр бурхны номоор бол янз бүрийн газар байна ш дээ сүнс нэг дор байгаад байдаггүй ганцхан энэ цээжинд байгаад байдаггүй заримдаа хөлийн уланд ч байдаг гэх юм уу тэр нь өөрчлөгдөөд байдаг М1: тэгээд өөр асуулт бэрлэх ёс байна нэг бэр гэр бүлд очоод хадам эх хадам эцэг нэрээр дуудахгүй тийм юм байна уу хотгойд ясан бэ та хадам эх хадам эцэгт нэрээр дуудахгүй тэгээд та юу хийсэн бэ хотгойд эмэгтэйчүүд Х1: байсан тэр хотгойд ч гэлтгүй тэр монголчуудын гэрлэх ёслолд хүү бэр бэрийн ёсонд энэ ер нь хүүгээ хүргэнээ хүү мэт бодож яв өөрийн төрсөн хүү шигээ санаж хайрлаж явбал тэр хүргэн бол тэдний ачтай хүүг орлох хүн болно тэрүүнтэй адилхан бэр хүн бол тэрний гэр бүлийн охин мэт бодож байдаг Оросоор ярив Х2: танаас ийм юм асууж байна бэр болоод ороод ирнэ ш дээ нөхөр талынхаа аав ээж ах дүү нарыг нэрээр нь дууддаггүй нөгөө тэд нарын ёсны тухай яриад өгөөч гэж байна одоо манай эхнэр миний хамаатан саднуудыг нэрээр нь дуудахгүй авгайлж дууддаг Х1: тэр яахав тэр яаг тухайн одоо айл тэр ястан ямар ёс заншилтай байна тэрний дунд бэр хүн бүрэн уусаж орох хэрэгтэй тийм учраас яг тэдний нэг охин өөрийнхөө ах эгч нарыг одоо авгайлж дууддаг ш дээ тэрнийг л дагаж яах ёстой түүнээс биш Ханд гуай гэж болохгүй Дуламаа гуай гэж болохгүй тэр яг тэгж байж ухайндаа бэр болно гэдэг чинь одоо юу байдаг ш дээ хаданд харвасан сум харьд очсон бүсгүй хоёр яг адилхан байдаг харьд очсон бэр гэдэг чинь айлын хүн болоод явж байгаа байхгүй юу өөрөөр хэлбэл бэр болуул уул нь тэдний хүн л болсон гэсэн үг тэдний охин болсон гэсэн үг тэгж байж тэр орчиндоо дасаж амьдардаг тийм учраас монголчууд эргээд манай хотгойд ч гэсэн эргээд бэр хүн нөхөртөө туниад гүйж ирэх юм уу янз бүрийн уйлж унжих юм уу тэгвэл авахгүй яагаад гэвэл нэгэнт тийм юм болсон хүний хүн болгоод юу яасан болохоор Dagvadorj.220725.2nd.microphone.dji.4.WAV 11:15 Оросоор ярив Х1: тэр байтугай манай монголын заншилд манай хотгойдын заншилд тэр тусмаа хотгойдын заншилд ухаандаа бэрээрээ хөлөө хучуулнаа нас дээр гараад одоо алсын алсад одоо тэр хүртлээ ингэж ядрахад бэрээрээ хөлөө хучуулна гэдэг тэгэхээр чинь бэрийг 100 хувь тэр айлын хүн болж байна яг төрсөн үр шигээ бодож хадам аав ээждээ тэгж их юу яадаг байхгүй юу манай хотгойдууд уг нь түүнээс төрсөн охин сая миний төрсөн охин орж ирээд гарлаа би уг нь охиноороо хөлөө хучуулна гэж тэр бол гэхдээ манай уламжлал бол тэгэхдээ өвгөн хүн эмгэн хүн эдэр бол би бэрээрээ хөлөө хучуулна гэдэг бэр бол тийм их үнэнч тэгэхээр монголчуудын заншилд юу гэж шигтгэсэн бэ гэхээр дууны аман зохиол нь тэрийг нь шигтгэж өгсөн жишээлбэл Хажуу газар ургана гэдэг Хайлаас модны жам юм уу Харийн газар очноо гэдэг Бүсгүй хүний заяа юмаа гэж заяа нь гэж бодож байгаа байхгүй юу өнөөдөр одоо 18 жилийн өмнө миний би эх хүн байлаа гэхэд миний охин байсан одоо 19 хүрээд айлын газар очвол тэр айлын л хүн болсон гэсэн үг тэрнийг цаад газар нь хүлээж авах ёстой тэр бэр хүн ч гэсэн нөхрийнхөө аав ээж гэж хүндлэх хэрэгтэй тийм уламжлалтай бэрийг бол маш их хүндлэх ийм юм тиймээс одооны энэ юу биш шүү дээ нийгмийн тогтолцоо ч өөр болсон зан заншлын өөрчлөгдсөн Х2: багшаа ингэж асуугаад байна энэ Илья одоо айлд бэр орж ирээд нэг хүнийг Сүхээ ахаа дуудийшдээ тэгэхэд манай эхнэр бас тэр хүнийг Сүхээ ахаа гэж дуудах уу авгайлдаг тийм юм байдаг уу зүгээр ахаа эгчээ ингэж дуудаад явчдаг юм болов уу гэсэн Х1: юу нэрээр нь ямарч байсан асуух юм байхгүй аан тэдний удамд нөхрийн талын удамд авгайлдаг тийм юмнууд байдаг аажаа, дэдэ тэр өөрснөө тэрийг нь л дагах ёстой түүнээс биш одоо өөрөө зохиогоод л Сүхээ ахаа эсвэл Бадамаа эгчээ гэж тэгэх ёсгүй Оросоор ярив Х2: нөгөө хүний нэр утгатай байдаг ш дээ одоо юу гэдгийн Илья бас хэлээд байгаа байхгүй юу одоо Сүхээ гэдэг хүнийг Тапо гэж нэрлэхгүй ээ одоо тийм орлуулсан ч юм уу тэгэхтээр одоо аав минь хадам аав нь Сүхээ гэдэг нэртэй байвал одоо тэр газар байгаа сүхийг л Сүхээ гэж нэрлэхгүй нэр өгдөг гэсэн асуулт Х1: мэдэхгүй манайд бол тийм юм байхгүй Оросоор ярив М1: халимагт ийм ёс байна Х1: халимагт бол тийм юм байж болно ястан ястан өөр Оросоор ярив М1: тэгээд хэцүү нэрт гэж юу вэ Х1: хэцүү нэрт гэж энэ аавын ээжийн ижил нэртэй хүнийг хэцүү нэрт гэнэ \ Оросоор ярив М1: хэцүү нэрт гуай гэж болох уу Х1: хэцүү нэрт гуай гэж болно тэгээд монгол заншилд бол тэрийн энэ ёсонд бол хошуу ноён Цэдэн-Очир гэж нэртэй ийм ноён байсан хошууныхаа ард бол бас Цэдэн-Очир нэртэй нэг ард байна ш дээ Илья гэдэг ноён Ильягийн захирдаг бас нэг Илья гэхэд бол манай уламжлалаар юу гэдэг гэхээр ноёныхоо нэрийг хэлдэггүй ард түмэн хэлэх ёсгүй тэгэхийн тулд болуул өнөө ярианд бол уг нь яахав бичихдээ Цэдэн-Очир гэж бичих боловч тэр ард юманд болуул Эдэн-Очир гэнэ Ц-г нь хаяад Эдэн-Очир, Эдэнхүү гэдгийнмуу тэр хүний эхний хэсгийг нь хаяад тэр бол хүндлэх ийм уламжлал байхгүй юу ноёны нэрийг дуудаад байхгүй юу Х2: шорон моронг чинь бас хэцүү нэрт гээд байдаг Х1: тэр бол одоо сүүлийн гажсан утга Оросоор ярив Х1: аавын ижил нэртэй хүн нас барсан бол хэцүү нэрт гэж болно нас барсан хүнийг тэгэхгүй л дээ Х2: энэ нөгөө нас барсан хүний нэрийг хэлдэггүй болохоор бас хэцүү нэрт гэж хэлдэг гэж М1: хоёр ижил нэртэй хүмүүс бие биедээ яаж нэрлэдэг үү Х1: амьдаа гэнэ М1: нэрээр дуудахгүй юу Х1: дуудаж болно Оросоор ярив Х1: ихэнх юунд бол манай амьдаа л гэнэ М1: тэгээд амьтан жишээлбэл чоно хэцүү нэрт хэлэхгүй юу Х1: үгүй чоныг тэгэхгүй хүнийг л хэцүү нэрт гэнэ тэгснээс чоно нохой гэдгийг хэлдэг үг бий чоно гэдгийг чоно одоо элбэг байнаадаа аан хээрийн нохой юу боохой юу гэж ингэж төлөөлж хэлнэ чоно чинь нэг төрлийн нохойтой амьтан ш дээ хээрийн нохой эсвэл боохой гэж хэлнэ М1: ондоо нэр бий юу Х1: ер нь түгээмэл нэр нь тэр М1: баавгай яахав өөр нэр бий юу баавгайн Dagvadorj.220725.2nd.microphone.dji.4.WAV 20:03 Х1: баавгайнд болуул нээх тийм юу байхгүй баавгай бол манай юунд бол тэр болгон өдөр тутам баавгайтай хүн дайралдаад байхгүй анчин хүн аан чоно бол малчин хүнд тааралдана ш дээ малаа адуулж хариулж байхад баавгай бол бүүр хөвч гүн тэр тайгад л баавгай дайралдана уу гэхээс биш тал газар ингээд үхэр хонь харуулж байгаа хүнийг баавгай хөөгөөд орхихгүй тэр бол анчин хүний юунд тохиолддог тийм юу учраас анчны эрхлэх хөдөлмөртэйгөөр холбоотойгоор тийм юугаар дуудна ойн эзэн гэнэ М1: тэгээд үнэг яахав Х1: зальт шар М1: могой юу Х1: могой болуул өөрийн нэртэй шууд могой гэдгээр нь дууддаггүй тийм нэр бий тэр нэрийг нь би санахгүй байна М1: тэгээд анчин хүмүүс ан явахдаа буга нэрээр дуудах уу Х1: бугыг дуудна М1: бугын мах идэхдээ би бугын мах идэж байна гэж хэлж болох уу цээртэй юу Х1: тэрэнд одоо нарийн цээрийг болуул маргааш юутай бол манайд ан хийдэг хүн байгаа л даа тэрнээс асууж болно манайд анчин хүн байгаа би анчин биш тийм учраас тэрнийг мэдэхгүй М1: хотгойд нэрийн цээрлэх юм байгаа юм уу Х1: халхаас нэг их ялгараад байх юм байхгүй ээ Оросоор ярив Х2: өөр аймагт яасан гэнээ гадаа хоол идэж байхдаа өөрөөр нэрлэдэг гэнээ Х1: тийм юм манай энд байхгүй одоо гэрт иддэг гурилтай хоолыг гадаа идвэл өөрөөр нэрлэдэг тийм юм байхгүй Оросоор ярив Х2: одоо нэг газраас нөгөө газар руу нүүхдээ нүүж байна гэдэггүй өөр үгээр орлуулдаг тийм юм байна уу гэнэ нүүдэл хийхийг Х1: өөр яахав буйр арилжих гэж ярина арилжина гэдэг чинь солих гэсэн ү г ш дээ буйр гэрийн буйр Оросоор ярив Х1: тэрнийг нүүх гэхийн оронд буйр арилжина гэж ярина Оросоор ярив М1: халх гэр бий эсгий гэр хотгойд модон байшинд суусан эсгий гэрт суусан халх гэр хотгойд гэр ялгаатай юу Х1: ялгаатай тэр хотгойд айлууд бол юутай одоо бол тийм ялгаа байхгүй болцон хуучин дээр үеийн ялгаа бол хотгойдууд бол эсгий үүд унждаг ууттай оньсолдог ийм хаалгатай тэгээд ийм нээгддэг модон үүд байхгүй эсгий үүд унжуулдаг ийм гэртэй байсан байхгүй юу халх ч ялгаагүй хотгойд ч ялгаагүй эсгий үүд унжуулдаг ийм юутай ойрдууд ч бас ийм үүдтэй байсан тэгээд хотгойдууд юугаараа гэхээр хотгойдууд эсгий үүд бол хөх бүрээстэй байдаг эсгийг ингэж хөх бүрээсээр бүрж байгаад ингээд ширдэг Оросоор ярив Х1: тэгээд гэрт ороод ирэхээр гэрийн хоймрын ширдэг болуул улаан эмжээртэй тэгээд захыг нь хар хялгасаар зээглэсэн тэгээд хар хөх ийм тойруулгатай давуугаар бүрсэн тийм гэрийн дотор Оросоор ярив Х1: тэр ямар учиртай гэхээр хотгойдын цэргийн жанжин Чингүүнжав гэдэг хүн 1757 58 онд тэр манж нарт баригдаад амь хороогдсоноос хойш хотгойдууд домоглохдоо манай жанжин одоо тэр бээжинд амь хороогдсоон тэгээд хотгойдуудад хандаж юу гэж хэлсэн гэхээр та нар гэрээ үүдээ хөх даавуугаар бүрээд тэгээд ширчихсэн ийм үүдтэй байгаарай хаяавчаа хар хөх даавуу юм уу ийм давуун хаяавч даруулгаар хаяагаа бүрсэн байгаарай тэгэхийн болуул би олон ийм ижилхэн гэрүүд ийм талын эсгий гэрүүд дотроос гэрийн чинь үүд хаяаны тойруулгаар таньж би хотгойддоо эргэж ирнэ гэж ийм домогтой байхгүй юу М1: хотгойдын жанжны үг байсан Х1: тийн Чингүүнжавын тэр үеэс тийм домогтой хотгойдын ястны бүлэг болж ирсэн нь бол тэр 18-р зууны үе шахуу шүүдээ тэр чинь дөрвөн ойрадын гэж байсан тэрний тэр хойд аймгаас тасраад тэгээд одоо хүчирхэгжээд хойд аймаг дотроо багтахгүй хүчтэй болоод тэгээд хойд аймаг дотроо өрсөлдөөд тэгээд наашаа гарч ирээд халхтай нийлээд хотгойдын дундаас бол энэ хотгойд ястан үүссэн гэдэг ийм юутай байхгүй юу тийм учраас тэр Владиморцов бол хотгойд аялгууг дундын шинжтэй халх ч биш юу ч биш одоо хотгойд гэж бие даасан ч биш ойрад ч биш тэрний завсар шинээр үүссэн ийм аялгуу Оросоор ярив М1: хотгойдын гэрт энэ хаалга ямар ертөнцийн зүгт харна Х1: урагшаагаа харна энэ дээр бол хотгойд аялгуу байж мэднэ урашаа гэж байна ш дээ тэхтээр Г байхгүй байгаа биздээ Оросоор ярив Х1: уг нь бол кириллээр бичихэд бол урагшаа гэхэд урд зүг рүү харна гэж ярина гэхдээ би болуул миний энэ хотгойд аялгуу бол урашаа гэж хотгойд аялгууны үг байна урашаа гэж тэр өнөө батир гэдэг шиг байхгүй юу бид хоёрыг батир гэдэг шиг энэ аман аялгуунд энэ тэгээд хайлдаа гэж хотгойд үг мэдэхгүй юм эсгүүл хай хай гэнэ энэ хай хай бол хай гэдгийн хай биш эрж хайхын ч хай биш зүгээр мэдэхгүй л гэсэн үг энэ бол хотгойд аялгуунд байдаг ийм үг Dagvadorj.220725.2nd.microphone.dji.5.WAV 11:19 минут Х1: зүгээр л хай кирилл бичгээр хай л гэж бичнэ Х А Й энэ бол зөвхөн хотгойд аялгуу аан урашаа гэж Г-г гээж байгаа нь бас хотгойд аялгууных байх тийм учраас бид нарыг зүгээр яриулаад ингээд тэгээд дараа нь лабораториор шалгах дээр зэрэг болуул тэр хотгойдын бүүр тэр 1880-аад он Позденевийн явж байх үед ч юм уу одооны явж байх үед юм уу тэрнээс хойш Паденевын үед юм уу тэрнээс хойш Владимерцовын үед явж байсан энэ үгнүүд яаж үлдэж хоцорсон байна өнөөдрийн миний ярианы дунд гарч байгаа юунаас илэрч болж магадгүй М1: ондоо ямар онцлогтой үг байна Х1: одоо аан Хоое гэж аялга үг байна кириллээр хоое энэ бол тийм сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг хое гэвэл дархадууд хое гэнэ хотгойдууд бол хоое гэнэ нэг нь бол богино хое нэг нь бол хоое М1: ямар утгатай Х1: хотгойд аялгуунд энэ сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн дуунд бол их гардаг Оросоор ярив Х1: сэтгэлийн хөдөлгөөний аясыг илэрхийлдэг яалаа гэж яалаа минь гэж хөөрхий минь гэсэн үг халхаар болуул эвий хөөрхий Оросоор ярив Х1: яалаа гэдэг нь халхын аялгуугаар эвий минь хөөрхий минь гэсэн үг М1: уулын орой хотгойдоор юу вэ хотгойд аялгуугаар яаж хэлэх вэ Х1: уулын орой бичихдээ тэр уулын орой гэхдээ тэр сүүлд байгаа Й-г хэлэхгүй байгаа биздээ сонсохоор уулын ороо М2: зарим хотгойд хүмүүс бидэнд орой гэж хэлсэн Х1: тэгж бас байж болно тэгэхээр уулын орой уулын оний орой ялгахгүй болно ш дээ М1: гэрийн хаалга урашаа Х1: урашаа харна өмнө зүг рүү харна гэсэн үг М1: тэгээд хотгойд аялгуугаар өмнө зүг ондоо ертөнцийн зүг яаж нэрлэдэг вэ ямар ямар ертөнцийн зүг байна Х1: яахав өмнө хойно зүүн баруун тэгээд зовхис дөрвөн зүг найман зовхис гэж байгаа дөрвөн зүг гэдэг нь бол одоо яг нэмэх нь дөрвөн зүг ш дээ урашаа, хойшоо, зүүн тийшээ, баруун тийшээ тэгээд зовхис гэдэг нь эдний хооронд энэний хооронд гэх нь энэ нь бол зовхис болно ш дээ М1: зовхис ямар нэртэй Х1: зовхис гэдэг нь бол тэр хоёр зүгийн хоорондох завсрын зай байхгүй юу утга санаа нь бол энэ ертөнцийн хамаг бүхэлд нь хандаж өөрийн сэтгэлээ илэрхийлж одоо энэ сан тахилгын зүйлд дээж өргөхдөө бол дөрвөн зүг найман зовхист ингэж өргөж байна гэж дөрвөн зүгт өргөнө гэж дундах зай нь хаягдчихна ш дээ тэхдээ энийг одоо зовхис гэж одоо энэ хоорондын зайгүйгээр би одоо сэтгэлийн өргөл өргөж байгаа гэсэн үг байхгүй юу аан дөрвөн зүгт өргөлөө гэвэл тэрний хоорондох зай энэний хоорондох зай болуул ингээд гээгдчихэж байгаан энэ нь бол тэр зовхис гэдгээр ингэж юу гэж М1: аль нэг зовхис тийм юм бий юу Х1: яахав ертөнцийн зүг гэдэг бол зүүн хойд зүг муу ч гэдэг юм уу ба нэг тийм ойлголт байна баруун тал гэдэг ерөнкийдөө ээлтэй ийм юм гэсэн санаа болуул байна Оросоор ярив М1: тэгээд гол урсах гол зүүн тийшээ урсах хойд тийшээ урсах гэрийн хаалга дандаа өмнө зүг гол урсахтай хамаагүй Х1: тэр ертөнцийн явдал бол бид захирахгүй ш дээ ертөнцийн бүтсэн тогтоцоос л хамаараад хашаагаа ч урсаж болно бид голын урсгалыг захирахгүй ш дээ М1: тэгээд уулбайвал уулын ар тал уулын өвөр тал бий тэ тэгээд энэ талын ондоо нэр бий юу өөр нэр бий юу Х1: уулын ар өвөр гэсэн үү өөрөөр нэрлэсэн нэр байхгүй зүгээр уулын ийм тэгш хэсгийг уулын таг гэж ярина уул чинь бол ийм гүвгэртэй юу байгаа ш дээ тэр хооронд тэгш ийм юу байна та нар ирж байгаа замд ч гэсэн нэг ийм тэгш дүү ийм тэгш хооронд ийм уулын хоорондох ийм тэгш газрыг болуул уулын таг гэж ярина Оросоор ярив М1: нахил гэдэг үг сонссон уу эрээн гэж сонсоогүй юу Х1: сонсоогүй юм байна тэр уулын нахил эрээн гэдэг бол тэр нутгийн газар газрын онцлогийг харж нэрлэсэн хэрэг зүгээр одоо та нарыг харахад бол за одоо тэгээд хаагуур явах уу яагаав тэр зурааг дагаад ингээд яв Зура гэдэг чинь нэг ийм хэсэг модтой ийм газрыг болуул уулын үргэлжилсэн модтой уул биш нэг ирвэн сэрвэн модтой ийм юмыг бол зураг гэдэг Нахил гэдэг бол бас нэг уулын нахиу хэсгийг хэлж байгаа тэр л юм нахил гэдэг нутгийн яг тухайн нутгийн газрын онцлогийг илэрхийлсэн зүйл л дээ түүнээс яг хотгойдын гэсэн ийм онцлог бол байхгүй М1: тэгээд заримдаа морь байвал морин зүс буруу зөв байна уу Х1: байнаа тэр цулбуур байж байгаа тэр тал бол морины зөв тал болно жолоо цулбуур гэж байна ш дээ тэгээд тэр цулбуурыг буруу талаас барихгүй тэр морддог тэр талыг зөв тал гэнэ түүнээс биш буруу талаас нь мордвол морь үргээд бусгаад хаячихна тэр бол морьтой харилцаж ирсэн Оросоор ярив Х1: морийг уядаг уяа л байхгүй юу Оросоор ярив Х1: ер нь баруун талаас нь мордоно гэсэн үг тийн Оросоор ярив М1: за ядарсан уу Х1: одоо ядрана ш дээ М1: маш их баярлалаа Х1: энийгээ аваарай та нар ч ядарч байгаа байх тэ М1: ядрашгүй хэхэ Х1: ядрашгүй гэж бодож явж байгаа боловч маш их ядарч байгаа байх гэдэгт бат итгэж байна М1: за маш их баярлалаа
Фрагменты (1)
0
Черновик
1
Размечен
Проверен
#1
Тийрэн
Размечен
тийрэн
тийрэн гэж сонссон уу Х1: сонссон М1: энэ тийрэнгийн тухай юу вэ Х1: тийрэн гэж ганц хөлтэй тийм юм л гэж сонссон одоо тэр нөгөө бушхүүгийн үлгэр дээр гардаг билүү худлаа тас тас хөхрөөд л юугаад байдаг хүн дүрстэй тийрэн ер нь ганц хөлтэй юм гэдэг тийм домогтой юм тэхдээ тэр бол хүн сэтгэхүйгээсээ гаргасан бурхан ч хүний сэтгэлээс үүссэн тийрэн ч сэтгэлээс үүссэн чөтгөр ч сэтгэлээс бий болсон М1: тийрэнгийн тухай сонсоогүй юу Х1: тийрэнгийн тухай сонсоогүй ер нь зүгээр хүндлэлд хүнд муу юм хийдэг сэтгэлийг нь хямруулдаг айдас төрүүлдэг ийм юм гэдэг л ийм юм чөтгөр тийм юм бол аль ч улсад тийрэн бол хаана ч байгаа шүү танайд ч бас тийрэн байдаг уу үгүй юу орост тийрэн гэж сонссон уу М1: орост буриад хүмүүс байгаль нуурын буриадад Х1: тийм юм хаана чиг л байдаг аа тэхдээ тийрэн чөтгөр бол улс үндэстэн болгонд бас өөр өөр
Этот текст разбит на 1 фрагментов. Войдите чтобы увидеть детали.