Дамбын Лхагваа, 95-летняя хотогойтская бабушка из Тосонцэнгэла

Информанты:

Дамбын Лхагваа

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Дамбын Лхагваа 21.07.2025.WAV 1 цаг 20 минут Оросоор ярив Х1: сайн байна уу сайхан зусаж байна уу М2: за сайн байна уу Х1: сайн сайн байна уу М1: сайн байна бид нар оросын холбооны улсаас ирсэн Москвагаас эрдэмтэн монгол судлаачид бид монгол даяар явж байгаа ёс заншил аман түүх сонсож байгаа тантай уулзмаар байна тантай жаахан яримаар байна Х1: би мэдэхгүй М2: Хотгойд хүмүүстэй уулзаж таныг хүүхэд байхад ярьдаг байсан хотгойд хүний тухай тийм М3: энэ жижиг микрофон зүүж болох уу Х1: би юу ярьхав Оросоор ярив Х1: та бүхнийг ирсэнд маш сайхан баярлаж байна Оросоор ярив М1: за эмээ таны алдар нэр хэн билээ М3: таны нэр хэн билээ Х1: Лхагваа 95 настай М1: мундаг Х1: одоо ах 100 насны ойгоо хийгээд явж байгаа М2: ах нь 100 насны ойгоо хийсэн гэнээ Оросоор ярив М1: таны аавын нэр хэн билээ Х1: Дамба Дамбын Лхагваа гэж хүн М1: танай аав ээж ямар хүмүүс байсан бэ Х1: зүгээр нэг энгийн малчин улс байсан багаасаа мал маллаад манай ээж 85 М1: та хаана төрсөн бэ Х2: хаана төрсөн бэ гэж байна та Тосонцэнгэл сумын Буулгатад төрсөн биз дээ Х1: би чинь тосонцэнгэл суманд сургуульд байсан Х2: сургуульд бишээ дүлий болохдээр ээж хаана төрсөн бэ гэж байна Х1: аан Баянголд төрсөн 1-р бригад Х2: тийн тосонцэнгэл сумын 1-р бригадын баянгол гэдэг газар төрсөн Х1: хоёр ихэр би ихэр байсын Х2: ихэр байсан тэр 80 гараад бурхан болсон тэгээд энэ Шарав гэж юу яриад байгаа төрсөн ах нь 100 хүрээд одоо тэр Х1: одоо энэ рүү явбал энд байж байгаа Оросоор ярив М1: тэгээд та хотгойд юм уу Х2: хотгойдоо хонин хотгойд биздээ Х1: хонин хотгойд Х2: хонин тийм овог гүргэр улсууд байдаг М1: хотгойдын ондоо ямар омог байна овог омог бий юу тэмээд Х1: аан мэдэхгүй ш дээ М2: өөр овог Х2: аан өөр овог Борх, Хонин хотгойд тэгээд одоо Бариач нэг нь юу гэж байгаа Оросоор ярив М1: тэгвэл ихэр байвал энэ монголчуудын сайн билэг юм уу М2: ихэр төрвөл сайн уу Х2: ихэр төрвөл сайн ш дээ Оросоор ярив М1: та бага байхад эсгий гэрт суудаг байсан тэ Х2: монгол гэрт эсгий үүдтэй М1: амьдрал хэцүү байсан бэ Х2: амьдрал хэцүү байсан ш дээ та дээр үед гэж ярьдаг байсан Х1: хэцүү байсан одоо гайгүй болсон байна ийм даавуу маавуу байгаагүй Оросоор ярив Х2: ном сурахын тулд бид бүлгэмд сууна тэгж байж ном юу яаж аваад тэгээд Мөрөнлүү тэр үед 7-р анги төгссөн ээж одоо 7 тэр үеийн 7-г төгссөн хүмүүс улсад багш эмч энэ хүн чинь тэгээд мал харах хүн байхгүй өөрөө хэцүү болохдээр сургуулиас гарсан малаа дагахаар ээжийгээ орхиж чадахгүй 2 дүүгээ тэр ах махыгаа орхиж чадахгүй мал дээр гарч ирсэн тэгж ярьдаг ш дээ өөрөө хэцүү л байсан шиг байгаан тэр үеийн амьдрал маш хэцүү хөл нүцгэн явсаар байгаад хөлийн хумс гэж аймар ш дээ ямар хувцас байсан бэ Х1: тэр бор дан дээл өмсөнө даавуу олдохгүй Х2: цагаан юмаар богино дээлээ дан дээл өмсөнө Оросоор ярив Х1: өвөл нэг гутал мутал хийж өгнөө ээж Х2: өвөл нэг монгол гутал зун болуул монгол гутал өмсөөд хонио сааж байсан ийм юм байхгүй зүгээр нэг ганц холхиндог хоншоортой гутал тэрийг өмсөөд л сараалж дотор баахан үхэр сааж үхэр тугалаа эвэлгэж явахдаа үхрийн баасан дээр хөлөө дүрж дулаацдаг байсан Оросоор ярив Х1: би одоо 3 үеэ үзэж яваа хүн байгаан Оросоор ярив М1: аан тэгээд хоол яасан байсан бэ ямар хоол байсан бэ бага байхад Х2: бага байхдаа юугаар хооллодог байсан бэ гэнэ Х1: тариа будаа одоо ийм сайхан оросын гурил байгаагүй бид нарт Оросоор ярив Х1: тариагаа тариад өвөл болсон хойно хураагаад гурилыг нь хуурч иддэг М1: таны аав ан хийсэн үү Х2: ан хийсэн үү гэж байна танай аав Х1: аа мэдэхгүй М1: тэгээд та хэдэн хүүхэдтэй вэ Х1: би 7 дөрвөн охин 3 банди М1: аан за баян Х1: 3 нь хотод амьдардын одоо энэ надтай амьдарч байгаа 3 нь хотод угаасаа багаасаа хотод сургуульд яваад энэ охин маань л хөдөө малчин хүнтэй суугаад Дамбын Лхагваа 21.07.2025.WAV М1: хүүхэд бага байхад тэгээд ямар дом мом бий юу тэр хүүхэд Х2: хүүхэд бага байхад нь өсгөж өвдөж мөвдөж дом байсан уу гэж байна Х1: байсан хүүхдийг домноно М1: жишээ нь Х2: жишээлбэл яаж домнохын Х1: ам мам нь гэмтэнэ Х2: тэр морины амгаагаар домноно Х1: нагацын амгайгаар домноно Х2: тугалга цутгадаг байсан биздээ Х1: тугалга цутгана бас тугалга ингэж галын хайчаар барьж байгаад аяганд ус хийж байгаад ингээд цутгахаар юу гарна Х2: айсан юмнын дүрс гарна Оросоор ярив М1: тэгээд хүүхэд зүүдэндээ айж байгаад тэгээд аль нэг дом бий юу Х2: зүүдэндээ айгаад тэрэнд дом хийдэг үү гэнээ зүгээр хүүхэд зүүдлээд айдаг юм уу ээж хүүхэд орой үдэш тогооны хөө түрхдэг байсан гээ биздээ тэр жаахан хүүхэд гадуур гээж явахад Х2: хөөгөөр түрхэхэд тэр юмнаас халдахгүй хары бүрий болохоор хөө түрхдэг байсан гэсэн духан дээр нь Оросоор ярив М1: энэ ямар учиртай вэ Х2: хүүхэд айхгүй гээд байдаг биздээ цочиж явсан байвал гадуур гүйж яваад янз бүрийн юмнаас хамгаалж байдаг Оросоор ярив Х2: одоо хүртэл бас түрхэнэ ш дээ М1: үнэг эсгийгээр хийдэг үү Х2: хийдэг үнэг эсгийгээр хайчлаад хүүхдэд хонхтой зүүж өгнө одоо гадуур гүйж яваа хүүхэд энд явж байна гэдэг чимээг өгдөг Оросоор ярив М1: нар шингэхийн дараа Х2: нар шингэсний дараа хары бүрий болоход хүүхэд гадуур гүйхэд тэр хөөх мөө түрхэж өгнө ш дээ тэр гадаагаас муу юмнаас хамгаалдаг М2: хары бүрий ус авахаар явуулна уу үгүй юу Х2: хол усанд явуулахгүй тэр хүүхэд айна билгийн нүдэнд юм үзэгдэхгүй ч гэсэн таарна тийм юманд өртөхгүй л гэж тийм юмнаас сэргийлж л М1: эгчээ таны алдар нэр хэн бэ Х1: минийх Цэрэнпил М1: аавын нэр Х2: Агвандоржоо гэдэг хүн байсан М1: нас сүүдэр Х2: 70 М1: залуу Х2: залуу энэ хүн 95-тай миний эгч 75 76-тай доод тал нь одоо 54-тэй тэгээд 70 хэд хоёрын хооронд байна М1: сарын гэрэлд унтаж болох уу болохгүй юу цээртэй юу цээргүй юу Х2: сарын гэрэлд унтаж болдог уу болдоггүй юу гэнээ орны урдуур сарны гэрэл тусах юм бол заавал юм татаж унтдаг Х1: сар хоёул хүүхэд шиг юм байдаг сар аваад явчихна гээд сарны гэрэлд унтуулдаггүй Х2: сарны гэрэлд унтуулдаггүй урдуур нь заавал ийм урт хөшигтэй Х1: нэг бол юм хавчуулж тавьдаг сар харахлаар тэр саран дотор юм байх шиг байдын Х2: байхгүй ээ ээж минь Х1: байхгүй байхаа Х2: сар тусахаар хамгаалаад хүүхдүүдээ М2: саран дотор юу байдаг гэнээ Х2: хоёр наймын устай суулга байдаг гэж хамгаалдаг байсан гэж байгаан тэр бол худлаа байхаа М2: яг тиймэрхүү л юмаа ярь дээр үед тэгдэг байсаан тийм юмаа яриарай Х2: устай суулга л байлгүй дээ Х1: тийм юм харагддаг байсан саран дотор М2: саран дотор тийм хоёр хувин барьсан хүүхэд явжаагаа харагддаг тэр болохоор усаа авч яваа Оросоор ярив Х2: тэгээд л хүүхдийг сар дайруулахгүй ш дээ ерөөсөө дайруулахгүй би ингээд л хөшгөө татна сар дайрлаа гээд ингээд М2: цаана нь тиймэрхүү юм байдаг гээд тийм учрыг нь сонсох дуртай Х2: бид нарын л дом чухам байдгынмуу байсынмуу Оросоор ярив М1: бэрлэх ёс байсан тэ авгай авах Х2: айлаас бэр авчрахдаа манай аав лав ахынхаа авгай мавгайг өөрийнхөө авгайг мориор явч авчирна тэр мориор явч авчирхад чинь шөнө очоод босгоно тэр хүн нь цаанаа нэг мэдээтэй байнаа даа тэ одоо морины төвөргөөн сонсоод унтахгүй тэр эмэгтэй өөрөө мэдцэн аав ээж нь мэдцэн тэгээд шууд мордоод явах ер нь тэгж идээ будаа гэж байгаагүй тэгээд яахав тэр шөнө ирж авсан улс нь өрхөө татцан байдаг өрхний оосорт нь хадаг уяцан байдаг тэгээд өглөө өрхөө татахдаа хадагаа хараад өө энэ охин чинь явцын байна ш дээ Х1: тэмдэг нь болж байсын М2: охин нь мэдцэн Оросоор ярив Х2: тэр хоёр чинь хоорондоо хэлцээтэй л байгаа л даа одоо өнөө орой шөнө ирж авна гээд М2: одоо хулгайлах биш охин нь өөрөө мэдцэн байдаг М1: охины ээж аав мэдэхгүй тэ охин өөрөө мэдэхгүй М2: морины чимээ ирлээ гараад очно Оросоор ярив М2: охины гэрийн өрхний оосорт хадаг уяна М1: аа тэгээд юу хийдэг байсан бэ таныг танай хөгшин бас шөнө авсан уу Х1: шөнө авсан хадгийг нь уячхаад намайг аваад явсан Оросоор ярив Х1: тэгээд хадгийг нь авчаад маргааш нь өрөм идээтэй ирнэ аав ээжид Дамбын Лхагваа 21.07.2025.WAV 20:07 Х2: тэр айлын хүмүүс нь хэн авсныг мэддэг л байсан маргааш нь бас нэг жаахан юм бэлдэж ирж дуулгах юм байна ш дээ тэр охин чинь манайд очсон гэж Оросоор ярив М2: танай бэр үү Х2: манай бэр М2: бас тэгж ирсэн үү Х2: үгүй ээ машинаар ирсэн М1: шөнө үү та Х2: би өөрөө болуул машинаар явсаан 75 онд манай хүн цэргийн алба хаагаад тэгээд өдөр мшинаар ирж аваад М1: танай аав ээж мэднэ Х2: мэднэ М1: энэ хурим хэзээ байсан бэ ямар үед энэ шөнө авсан Х2: шөнө авсан чинь одоо хэдэн хоног ах та хоёр чинь бүр ээж аав хоёр чинь хэдэн онд суулаа хэдэн онд айл орон болсон байсан билээ Х1: одоо мэдэхгүй номон дээр түүхэн дээр байгаа Х2: түүхэн дээр байх нь яахав ээж Оросоор ярив Х2: та чинь хэдэн настай ирсэн билээ Х1: би 20 настай ирсэн 51 онд Оросоор ярив Х2: 51 онд нийлээд Аажаа чинь хэдэн онд гарла би 56 онд гарсан манай эгч 52 онд гараад Х1: 3 3 жил болоод л гардаг байсын манай хүүхдүүд цөмөөрөө 3 3 жилийн араас явж байхад нь л гарна М1: нөхрийн аав ээж, ах нэрээрэ дуудахгүй юу Х2: тийн нөхрийн аав ээж манай өвөөг аавын аавыг Сэрээтэр гэдэг хүн чинь аавынэщ аав мөн юм уу ээж биш үү өвөө нь юм уу Х1: Дэмбэрэл гуай аав нь Х2: оросын буриад гаралтай юм байна лээ бүүр энэ өвөө өвөө өвөө буриад тийн тэгээд манайхан чинь нэг тиймэрхүү жаахан их үсэрхэг улс байдын нүд хөмсөг сайтай буриад л гаралтай улс юм гэнэлээ бүүр одоо манай аав өөрөө байсан дээ манай аав 91 нас насалсан Оросоор ярив Х2: одоо яахавдээ орос буриад дайн майн гэж явж байхад л юу яаж явцгаасан улсууд л тиймээ Оросоор ярив Х2: тэр өвөөгийн өвөө тэгээд манай аав тэгдэг байсан ш дээ хариад буриад угтай гэж тэгдэг байсан ш дээ М2: ээж нь болохоороо хотгойд хүн М1: тэгээд нэг ёс байна бэр гэрт ирээд нөхрийн аав ээж хадмыг нэрээр дуудахгүй нэрлэхгүй Х2: хадам аав хадам ээж гэж үү худууд манайд бол худууд л болно ш дээ М1: жишээлбэл аав нөхрийн аав Дорж би Доржоо та гэхгүй ээ М2: хадам ээж аавыгаа нэрээр нь дуудах уу Х2: үгүй ш дээ хадам ааваа ээж л гэнэ ш дээ М1: энэ цээртэй юу Х1: хадмын талынхан гэж ярина Х2: манай хадмынхан гэж ярихаас тэгж хүн болгоныг нэрээр дуудаад байхгүй ш дээ манай хадам талынхан л гэж ярьцгаана хадам талын яахав тэр тийм хүн байсан ийм хүн байсан гэж ярихаас биш тэгээд дор нь хадмууд ирчихлээ хадам аав ирлээ л гэнэ хадам ээж ирлээ л гэнэ М1: хадам аав ээж нэрлэхгүй нөхрийн ах юу Х2: манай ханийн ах нь ирсээн гэж манай хүн ч айлын ганц хүүхэд байсан л даа ах ч хүн тэгээд аав ээж хоёрыг юу гэж хамаагүй дуудаад байхавдээ аав ээж нь байхгүй болохоор эмзэг байсан манай хүнийг Бандиа л гэдэг нэрээр нь дуудахгүй тэр бас сонин байгааз одооныхон чинь замбараагүй болцон тэгээд хүний ганц хүүхэд Бандиа л гээд дуудна малд явж байхад хайчих гэж байгаан адуу луу явах гэж байна уу гэж л хэлдэг М2: айлын ганц хүүхэд дуудахдаа нэрээр нь дуудахгүй зүгээр бандиа гээд л ганц хүүхэд одоо энхрийлээд нууж байна нэрээр нь дуудахгүй гэсэн үг Оросоор ярив Х2: охинтой байсан бол охиноо л гэх байсан байх нэрээр нь дуудахгүй охин л гэх байх М2: охин байсан бол охиноо л гэх байсан Х2: миний охин л гэх байхдаа М1: нэрээр дуудахгүй Х2: тийн тэгснээс олон хүүхэдтэй бол нэрээр дуудна ээж болуул 7 юм чинь нэрээр дуудна ш дээ бид нарыг Цэрэнээ, Баттөмөрөө гээд тэр айл чинь ганц байсан болохоор нандигнадаг Оросоор ярив М1: тэр хүүхдийн нэрийг яаж өгдөг байсан бэ сонгосон Х2: эцэг нь өгсөн би 6 хүүхэдтэй нэрийг нь цөмийг нь эцэг нь өгсөн Х1: хүүхдүүд эхнэр мэхнэр аваад явсан Х2: би ээжийгээ л асраад хань маань 11 онд нас бараад тэгээд тэрнээс хойш ээжийгээ асраад л улсын ажлаа хийдгээ хийцэн ээжтэйгээ ингээд байж байдаг өвөл болохоор бид хоёр чинь аймгийн төв орчихдог тэнд жинхэнэ гэх маань байгаан аймгийн төвд өвөлжөөд одоо хүүхдүүдтэй зун нь гараад ирдэг М1: заримдаа хүүхэд өвчтэй байх юм бол нэр солино тийм юм байсан бэ Х2: дээр үед байсан юм гэнэлээ чухам манайханд тийм юм болоогүй улсууд зөндөө ярьдын нэрээ солиод гайгүй боллоо ороохоо больсон гээд тэгэхдээ тэр чинь нэрэнд хүртэл учир байдаг гэж л ойлгодог юм манай хүн чинь болуул хүүхдүүдийгээ ерөөсөө хамгийн томыг нь Цэндсүрэн гээд л Сэрэнсүрэн гээд л тэгээд л 4 дэхэд гарсныг Пүрэвсүрэн гээд л 3 дахад гарсныг Лхагвасүрэн гээд л тэр гарсан өдрөөр нь нэрийг нь өгөөд л нямд гарвал Нямсүрэн гээд л тэгээд л нэрлэдэг байсан аав нь өгч байгаан болохоор зүгээр тэ би ч нэг их тоодоггүй Х1: гурвуулаа сүрэнтэй М1: нэг айлд хүүхэд тогтоогүй тэгээд дом бий юу Х2: тэр ёстой мэдэхгүй ээж хүүхэд тогтдоггүй айлд тогтоох байсан уу ээж мэдэхгүй байх л даа байсан л байж таарна л даа М2: ямар дом байсан бэ Х1: хүүхэд тогтохгүй бол айлаас өргөж авна хүнээс хүүхэд өргөж авна багачуул цөмөөрөө эрүүл саруул байдаг хүүхэд тогтохгүй айл хүүхэд өргөөд авахаар дараа нь гарсан хүүхдүүд эрүүд саруул байдаг Дамбын Лхагваа 21.07.2025 WAV 30:09 Х2: эрүүл гэж одоо тогтдог л байхгүй юу М2: хүүхэд тогтохгүй бол айлаас хүүхэд өргөж авахаар дараа нь гарсан хүүхдүүд эрүүл гардаг Х1: тэгээд дараачийнх нь зүгээр гарна тэгэхээр айлаас ирсэн хүү сайн хүү байнаа Х2: сайн хүү олон дүү дагуулж ирлээ гээд Х1: өргөж авсан охин хүү олуулаа болно аль нь ч байсан болно тогтохгүй байхад өргөж авсан хүүдээ бүр амь байхгүй юу өвөр дээрээ тавиад моринд хонинд аваад яваад М2: өргөж авсан хүүхдээ их нандигнадаг одоо малаа харахдаа ч аваад явдаг тэгээд тэр хүүхэд олон дүүтэй болгож өгдөг Оросоор ярив М1: хүүхэд төрөхөд ихэс яахав Х2: бид нар чинь гэртээ төрж байсан би сүүлд дүү нараа гарахыг мэддэг манай эгч бол намайг гарахад малын өтгийг хаяа луугаа асгаад тэгээд араг түшүүлээд ээжийг тэрлүү суулгаад хүүхэд гараад л хүүхдийн дуу гарахад манай эгч намайг гарахад 4 5 настай байсан гэдэг ээ дүү гарлаа гээд л орох гэж эдр бүр тэр салхи саваа авна тэр хаяалуу төрж байгаа хүн зүгээр өтгөн дээр төрж байгаа хүн бид нар чинь тэгж л төрсөн хааяа эмэгтэй хүн ирж боож авна М2: одоо төрөх гээд яангуут малын бууц байна ш дээ өтөг хаяандаа асгаад тэгээд араг түшээд төрнө ойлгосон уу М1: бараг ойлгоогүй хүн төрөхөд аав нь малын өтөг бууц М2: гэрийнхээ тэр буланд араг байна ш дээ аргал түүдэг араг гэж малын их баас чинь нунтаг болно ш дээ тэрийг авчирч асгаж байгаад тэгээд тэр дээр араг тавиад тэгээд араг түшээд төрнө тэгээд төрөхөд нэг даавуу бэлдэнэ тэгээд даавуугаар хүүхдээ авна хоёр гараар тэмтэрнэ мэдэхгүй юм чинь дээлийнхээ хормойд тосож авна Оросоор ярив Х2: тэр ихэс нь амархан гарч байсан байхдаа ээж ихэс нь яаж гарч байсан болоо намайг гарч байхад дараачийнх нь М1: ихэсээ газарт булах уу Х2: булна ш дээ Оросоор ярив Х2: зарим айл нь орон доогуураа булна тэгээд нүүгээд явна тэгээд орон доогуураа булдаг байсан гэсэн тийн зарим нь бүр тэрийг чинь нар үзүүлэхгүй газар малтаад хийдэг ерөөсөө нар мар үзүүлэхгүй би бүр ач зээ охин төрөөд тэгээд эмнэлэгт төрөхгүй юу тэгсэн манай хүн ихэсийг нь авна гэдэг юм байна тэгээд чи бид хоёр эмнэлгээс ихэс аваад яадаг байнаа гэсэн бүр өтөөд өтөхлээр нь авч явах гээд бүр машинаасаа гаргахгүй хонуулаад л маргааш нь тэр гялгар ууттай нь тэр хар өглөөгүүр гэгээ гараагүй байхад өөрийнхөө хашааны тэнд газар малтаж байгаад хийчихэж байсан одоо тэр маань оюутан болоод авгай мавгай авцан ирэхдээрээ өнөө нутагтаа ирж нөгөөдөх дээрээ хөрвөөгөөрэй гээд чинийх тэмдэгтэй өвөө чинь бүр мөрөнгөөс авчирч байсан юм олон юутай нийлүүлэхгүй тэр учиртай л байсан байх тийм байх өөрөө хүний ганц хүүхэд байсан юм чинь учиртай байсан байх М2: ихэсийг нар үзүүлэхгүй тэгээд орныхоо доогуур ер нь булдаг Оросоор ярив Х2: зарим нь бүр хашааныхаа хажууд бүр гүнзгий малтаж байгаад хийдэг тэхдээр нар л үзүүлж болдоггүй юм гэсэн М1: тоонот газар тоонот нутагт зарим хүн зарим нутагт энэ ихэсийн булсан газарт жил болгон хүмүүс энэ газарт ирээд хийморь сэрээд тийм юм бий юу том болоод тийн Х2: том болоод тийн миний ихэс энд байгаадаа гэж зааж өгдөг домтой дом л байх М2: минийхийг одоо энд булна ш дээ Ольягийнхийг тэнд булна ш дээ тэгэхээр би энэ газар дээрээ ирж хөрвөөнө Оросоор ярив М2: хүн хүнийх өөр өөр газар байдаг Оросоор ярив Х2: маш их цэвэрхэн газар Х1: булсан газар үйл хийгээд маш их сэргэлэн болдог М1: энэ хувцас тайлах уу хөрвөөхдөө Х2: аан хөрвөөхдөө хувцас тайлдаг Оросоор ярив Х2: тэгдэг ш дээ миний хүүгийн юу энд байгаа ш дээ янз бүрийн өвдөж барьж янз бүрийн юм болохгүй бол энэ өтгөн газар байдаг юмаа маш цэвэрхэн гоё газар байгаа өвөө нь хийсэн энд л байгаадаа нэг хөрвөөчих гээд өөрөө ч дуртай Х1: төрсөн газраа гээд өөрөө Х2: тэр нилээн хол юу яах юм бол дараачийн дүү нь хол гардаг гэж тийм дом бий сонссон би Оросоор ярив Х2: би одоо мөрөнгөөс авчраад ийшээ өтгө газар байваа тэгээд 10 жил болж байгаад төрсөн бас дүү нь хол байдаг тэрүүнд тэгсэн юм болов уу гэж боддог ш дээ би М2: тэр ихэсийг хол газар аваачиж булна тэгэхээр дараагийнх нь дүү их хол гардаг гэнэ 10 жилийн дараа гарсан гэнэ Х2: миний хүүгийн дүү нь 10 жилийн дараа гарсан Оросоор ярив Х2: сонсож бас нүдээрээ харж Оросоор ярив Дамбын Лхагваа 21.07.2025.WAV 40:03 М1: тэгээд жирэмсэн эмэгтэй байвал Х2: жирэмсэн эмэгтэй чинь морины аргамжаа дээгүүр гишгэхгүй зэлэн дээгүүр гарахгүй хүй нь орооно гэдэг Оросоор ярив Х2: хамаагүй уурган дээгүүр гарахгүй энэ гадуур малын уурга муурга аргамжаа маргамжаа ингээд л сунгаж татсан юм мумны дээгүүр алхаж гарахгүй хүүгийн хүйс ороолдоно гээд одоо малд барьдаг уурган дээгүүр гарахгүй М1: ондоо цээр бий юу өөр цээр өөр цээр ёстой мэдэхгүй М1: жирэмсэн эмэгтэй аль нэг мах идэж чадах уу Х2: хоорондоо золгодоггүй гэдэг юм байна лээ хоёр эмэгтэй хүйс солигдоно гэж хоёр жирэмсэн хүн хоорондоо цагаан сараар золгохгүй Оросоор ярив М1: бүс солигдоно Х2: үгүй ээ хүйс М1: аан ойлгосон Х2: нэгнийх нь эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд тэгэхээр зэрэг тэр айл чинь эмэгтэй хүүхэдтэй болохыг хүснээ дээ зарим нь эрэгтэй хүүхэдтэй болохыг хүсэж байгаа тэгэхлээр хоёр жирэмсэн хүн хоорондоо золгохгүй М2: жирэмсэн хүн идэж болдоггүй мах гэж байна уу жирэмсэн үедээ Х2: энэ ангийн мах идэхгүй биздээ жирэмсэн хүн идэж болохгүй мах гэж байсан уу Х1: ангийн мах өгөхгүй яагаад тэгдийн ангийн мах өгдөггүй малынхаа махыг өгдөг байсан жирэмсэн хүнд өгөхгүй гэж яагаад гэж тэрийг мэдэхгүй Оросоор ярив Х1: хавирга мавирга авчраад болгоод өгдөг л байсан М2: хүдрийн мах өгж болохгүй гэж Х2: тэр болохгүй аягүй цээртэй л гэдэг ээж хүдрийн махыг өгч болдоггүй гэсэн тэ Х1: болохгүй М2: яагаад болохгүй Х1: тэмээ алж иддэггүй байсан хүүхэд жирэмсэн байхад сэтэрхий уруултай хүү гардаг гэдэг М3: тэмээ юу Х2: одоо говийнхон чинь байнга л иддэг М1: тэмээ мах идэхгүй Х2: яахав дээр үеийн улсууд сэжиглэж байсан одоо бол хамаагүй бүгд идэж байгаа байх тэ М2: тэгж л байгаа байх Х1: тэмээ алахдаа жирэмсэн хүнд харуулдаггүй нүд ингээд боочихоод толгойгоор тэгж байгаад ажиллдаг юм байна лээ айлын тэмээний гэдэс арилгаж байсан жирэмсэн байсан тэгсэн хүү болохгүй гээд одоо хамаагүй байх шиг М2: жирэмсэн байхдаа тэмээний мах идэж болохгүй хүүхэд сэтэрхий төрнө Оросоор ярив Х2: дээр үед бол иддэггүй одоо бол говийнхон идэж байгаа байх Оросоор ярив М1: тийрэнгийн тухай асуугаарай М2: тийрэн гэж юу вэ М1: сонссон уу ер нь домог юм М2: тийрэнгийн тухай домог мэдэх үү та Х1: мэдэхгүй ээ мэдэхгүй М2: юу хийх үү юу хийх үү гээл хонь усалчхаад ир гэхээр усалчлаа гээд М1: шатар тоглосон сүнс М2: буриадуудад тийм юм байна анахай гээд нэг М1: тэр бас тийм юм сонсоогүй юу М2: шатар тоглох дуртай архи уух дуртай анахай гээд одоо тийрэнтэй адилхан тиймэрхүү л юм байна Оросоор ярив М1: энэ гарын хурууны нэр юу вэ хотгойд Х2: танай энэ гарын хурууны нэр юу гэж нэрлэдэг вэ гэнэ Х1: мартжээ Х2: эрхий хуруу Х1: эрхий хуруу, том хуруу бас өөр нэртэй энийг чигчий хуруу гэдэгдээ М2: тэгээд хотгойдоор юу гэж хэлдэг байсын хүүхэд байхдаа Х1: чигчий хуруу л гэдэг байсан М2: тоглоод ярьдаг байсан юм байна уу Х2: эрхий хуруу чигчий хуруу, дунд хуруу гээд М1: энэ юу вэ тоглох уу Х2: манай энд байдаггүй Оросоор ярив М1: та бага байхад шагай тоглох уу тоглосон уу Х2: одоо та шагайгаар мэлхий өрдөг байсан биздээ та шагайгаар тоглодог байсан уу Х1: шагайгаар тоглоноо Х2: мэлхий өрнө биздээ ээж одоо мэлхийгээ өрөөд л байдаг байсан мэлхий шиг ингэж тавьж байгаад М1: алаг мэлхий юу мэлхий юу Х2: мэлхий өрж тоглодог Х1: би мартжээ М1: за за зүгээр ядарсан уу Х1: ямар сайндаа хүний нэр танихгүй энэ хэн бэ гэж асууж байгаан мартчаад байгаа юм чинь Х2: нодлингийн юм байхгүй зарим юмаа мартаад ахин дахин ярина зарим юмаа ярихгүй тэ бид 70 хүрээд юмаа мартаад байхад чинь эд нар чинь аргагүй байгаа биздээ хаяа юмаа санахгүй Х1: юмаа энд тэнд хийгээд л М1: танай нутагт ямаа сэтэрлэнэ үү сэтэрлэнэ энэ эмэгтэй хонь сэтэрлэнэ эрэгтэй хонь сэтэрлэнэ Х2: эр хонь сэтэрлэнэ манайх одоо сэтэр хоньтой байдаг тэр яахав хөөрхий амьтан хангайн юмнаас сүргээ хамгаална сэтэрлэж байгаад тэр чинь ийшээ тийшээ явахгүй тэрийг чинь алж идэхгүй яг насаараа л дуусна М2: яагаад ямаа сэтэрлэдэг байсан Х2: одоо мэдэхгүй манайх ямааны сэтэртэй айл ш дээ Х1: ном уншаад л юм уяад л байдын М1: хүүхдийн анхны үс хайчлаад юу хийдэг энэ үсийг яахав Х2: тэр үс нь гоё цэвэрхэн юман дотор байж л байна ш дээ том болохлээр нь өөрт нь өгнө тэр хүүхдийн сэвлэг учраас том болохлоор өөрт нь өгнө Х1: одоо манай багачуулын үснүүд цөмөөрөө авдран дотор байсан ялгаж цөөмөрөнд нь өгсөн ш дээ шар бол шар хар бол хар М1: таны үс бас авдарт Оросоор ярив Х1: тариа будаа хийгээд бооно Х2: боогоод авдранд хийнэ хүүхдийнхээ үсийг одоо бол бас хадганд боогоод цэвэрхэн уут саванд хийчдэг болсон байна одоо маш их нандигнаж байгаа нэрийг нь бичээд хүүхдүүдийнхээ үсийг Оросоор ярив М3: хотгойд хүмүүс халх хүмүүсээс ямар ялгаатай байдаг бэ Х2: нээх их ялгаа байдынмуу энэ хотгойдууд нэг их ялгаа байдынмуу ээж Дамбын Лхагваа 21.07.2025.WAV 50:00 Х1: ялгаа байхгүй ээ М2: таныг бага байхад халх хотгойд хүмүүс ямар ялгаа байсан бэ Х1: хоорондоо нийлдэггүй л гэдэг юм байна лээ Х2: нийлэлгүй яахавдээ ээж минь хотгойд халх хүмүүс ялгаагүй ээ М2: гэхдээ таныг бага байхад хоорондоо суудаггүй байсан уу Х1: мэдэхгүй ээ Х2: та одоо шүлэг бичдэг хүн ш дээ шүлэгтэй ном момоо яасын бэ нодлингоос хойш жоохон Х1: одоо тэнэг болж байгаан байлгүй М2: шүлэг бичдэг ном бичдэг Х2: одоо номоо уншдаа шүлэгтэй ном чинь байна уу Оросоор ярив Х1: эхийн үг гээд дуу зохиосын өөрөө Х2: шүлэг ш дээ тэр чинь Х1: шүлэг унших уу М2: өө за тэг өөрийнхөө шүлгийг уншъя гэнээ М1: өө за Х1: хүүгээ гаргасан тухай шүлэг зохиосын Чамайг төрөхөд бүх бие минь тасартал өвдсөн өвдөөд чарлаад гараад ирэхэд бүх бие минь үүтэл байсан Хүүтэй боллоо гэж дахин дахин баярласан Хүүгийнхээ үнэр хүүгийнхээ хайранд бүх бие минь сүү болон эвэлсэн М1: аа яасан сайн юм бэ Х1: хамгийн сүүлд бичсэн уншуулах гээд байгаан Х2: уг нь шүлэгний түүвэр нь байсан М1: аа сайн Х2: та түүвэр номоо авчирсан юм уу ээж Х1: авчирсаан Х2: хаана байгаан мөрөнгөөс авчраагүй байх уншиж байгаа номнууд чинь байна уу ээж тэмдэглэлийн дэвтрүүд чинь байна уу ээж Х1: зөндөө л байгаа мэдэхгүй Х2: зөндөө байх нь яахав алив гаргаад ирдээ та Х1: шар тортой юм байгаа Оросоор ярив Х2: айлд явуулын хүмүүс болсон болохоор бид хоёр чинь ингээд энд байхгүй байнаа худлаа байна ийм ном эд нарыг сайн уншина нүд нь сайн байхгүй байна М1: за зүгээр Х1: том цүнхний араар байхгүй юу Х2: том цүнх гэж ямар Оросоор ярив М1: эгчээ та шарын шашинтай юу Х1: байхгүй ээ Х2: шарын шашинтай Оросоор ярив М1: энд бөө бий юу удган энэ нутагт дээр үед М3: эрэгтэй бөө эмэгтэй бөө байна уу Х2: эрэгтэй эмэгтэй бөөнүүд байдгын байна лээ ш дээ зурагтаар гараад л байдаг монгол байгаа М1: хотгойд шарын шашинтай бөө шашинтай бас хар шашинтай хотгойд биш үү М2: хотгойд хүн Х2: гайгүй л бол шүтнэ биширч байвал М1: энд дээр үед чадалтай ид шидтэй бөө байсан бэ Х2: байсан М1: яриа байсан уу Х2: байхгүй байхгүй мэдэхгүй байна ээж ингээд юмнуудаа намайг орж гарахын хооронд хольж хутгаад байдын өдрийн хичнээн ч юу уудалдынбдээ энэн дээр бичсэн юу байна уу энэ өөрөө бичнэ ер нь ингээд л юмаа бичнэ Оросоор ярив М1: аан за шүлэг бас байна Х2: манай аавыг нас барахад өвөөгийн бор гээд шүлэг бичсийн тэгээд хүүхдүүд нь уйлж байсын ийм түүвэр номтой М1: аан за М3: айлд хүн нас барахад тэгээд яахав лам дуудах уу бөө дуудах уу Х2: лам М3: бөө дуудахгүй юу Х2: дуудахгүй лам дуудаад зөндөө ном уншуулна ш дээ тэр хүний шинжийг нь нээнэ бодол бүх юмыг нь шинжийг нь нээж гарч ирдэг Оросоор ярив М1: энэ 48 49 өдөр ном уншина биш үү Х2: тэгнэ тэгээд зул өргөнө зул бол байнгын өргөнө Оросоор ярив М1: зулын үнс яахав Х2: тэр зулын үнс зуланд үнс байхгүй малынхаа шар тосоор зулаа хийгээд өргөнө дор нь үнс ерөөсөө гарахгүй гол хийсэн голтонд нь юу л тогтоно хар шатаад тэр тортгыг хөмсөг муутай хүүхдэд түрхэхээр зулын голд тэгэхээр хөмсөг сайхан ургадаг Оросоор ярив Дамбын Лхагваа 21.07.2025.WAV 60:07 Х2: жирэмсэн хүн чинь хөл толгойг идвэл нүд хөмсөг сайтай хүүхэд төрдөг нилээн үсэрхэг хүүхэд төрдөг тэгж ярьдаг байсан малын хөл байна тэрийг чинь хуулаад толгойтой нь хамт хуйхлаад шийртэй нь буцалгаж иддэг монголчууд М1: тэгээд нүд сайн Оросоор ярив М1: хүүхдийн шүд гарвал нохойд өгдөг үү Х2: нохойд өгнө өөхөнд боож өгнө муу шүдийг минь аваад сайн шүдийг минь өгөөрэй гэж Х1: сайхан шүдээ хайрлаарай гээд М1: дахиад хэлээрэй Х2: муу шүдийг минь аваад сайн шүдийг минь өгөөрэй гэдэг Оросоор ярив М1: нохой үхвэл сүүлийг нь таслах уу Х2: одоо өөрсний тэжээсэн нохой үхэх юм бол сүүлийг нь тас цавчаад дэрлүүлж байж тэр чинь бас хүн шиг амьтан ш дээ үнэнч шударга малаа маллаад сүүлээ хавчаад нэг зул хийгээд би л тэгдэг дэрлүүлээд тэгээд л хөдөөлүүлнэ М1: хөдөөлүүлнэ гэж юу вэ Х2: тавина хээр аваачиж Оросоор ярив М1: сайн байцгаана уу Х2: тэр охин манай охин энэ хүргэн М1: бид оросоос ирсэн танай эмээтэй яримаар байна Х2: энэ орос хэлтэй орос сургууль Оросоор ярив М1: та бага байхад нохой нэмнэх ёс байсан бэ Х1: нэмнэхгүй Х2: хүйтэн мүйтэнд нэмнэхгүй юу Х1: урд бороо орохгүй байхад нохойгоо нэмнэж байсан дом байна нохойгоо нэмнэж байсын намайг бага байхад М1: аа юу хийдэг Х1: хүрч ирээд нэмнэчихнээ нохойгоо М1: нохой байвал нохой дээр дараа хийсэн юу хийдэг нохой нэмнэх үед юу юу хийдэг байсан бэ нохой түүний дээр даавуу тавьсан Х2: хүн шиг л нэмнэнэ ш дээ дээл мээлээ иймэрхүү хөвөнтэй юмаар одоо бол нэмнэхгүй бид ээжийн үед бол бороо оруулах гэж нэмнэдэг байсан гэнэлээ тэгвэл бороо ордог юм болов уу нохой нэмнэхдээр Х1: нохой нэмнэхээр бороо орчихдог гэж дом л юм л даа Оросоор ярив М3: тэгэхдээ нохой нэмнэхдээ яах уу хэн хэн нэмнэх ёстой Х2: хөгшин нохойг нэмнэнэ л дээ өвлийн хүйтэнд бол тэр нь бас нэмэртэй байдаг юм байна лээ нэг нохой юу билээ 14 15-тай байсан Оросоор ярив М1: энэ адууны нэмнээ биш үү нохой дээр тавьсан биш үү Х2: юуг тавьсан М3: хөгшин нохой дээр ямар нэгэн юм нэмнэсэн за юу тэгээд тэр нэмэр юм юу байгаа адууны нэмэр Х2: зүгээр хөвөнтэй юмаар л хийнэ ш дээ ийм зузаан ингээд л хийгээд өгчихнө нас нь их болоод аймар их настай болбол өвлийн хүйтэнд явна л даа Оросоор ярив М1: нохой нэмнэхээс гадна өөр бороо оруулах дом байсан бэ Х2: аан бороо оруулах арга байсан уу ээж бороо оруулах гэж өшөө яаж байсан өөр яаж байсан Х1: мэдэхгүй М1: зад чулуу сонссон уу Х1: задын чулуу байдаг л юм гэсэн энээ гаргахаар бороо ордог л юм гэсэн тэрийг би мэдэхгүй Оросоор ярив М1: заримдаа цахилгаан дуугарахад тэгээд Х2: тийн галынхаа хайчийг зуух руу хийхэд аянга нэргэдэггүй гэнэ галынхаа хайчийг газар руу шаахад аянга буудаггүй гэдэг Оросоор ярив Х2: тэгээд өрхнийхөө хошуу доор таван хошуу хийвэл таван хошуу зураад өрхнийхөө нэг оосорт нь хадчих юм бол аянга буудаггүй гэдэг би бас хийдэг л байсан Оросоор ярив М1: аянга буухад тэгээд галынхаа хайчийг гал руу М2: гал руу хатгачихдаг тэгээд аянга буудаггүй Оросоор ярив Х2: одоо үхэр сааж байхад аянга цахилгаан дуугарахад хашгирна М2: юу гэж хашгирах уу Х2: одоо бороо ороход аянга цахилгаан дуугарахад хүүүг гээд л хашгирдаг Оросоор ярив М1: бас нэг ууль гэдэг амьтантай тийм яриа сонссон уу Х2: уульны тухай домог мэдэхгүй юу ээж Х1: мэдэхгүй ээ Оросоор ярив Дамбын Лхагваа 21.07.2025.WAV 70:19 М1: түмпэн сав дуу гаргадаг Х2: аан тэр нар хиртэх үеэр рах гэж нохой гасалж тэгэхдээр түмпэн сав дуугаргана М1: Рах гэж юу вэ Х1: домгийн юм байгаа биз Х2: сар хиртэх үед түмпэн саваа нүдэж яндангаа нүддэг Оросоор ярив М2: нар хиртэхэд яалаа гэж үздэг байсын нарыг одоо юу залгилаа гэдгийн Х1: шинжлэх ухаанаар ондоо байсан юм байна лээ сайн мэдэхгүй Х2: шинжлэх ухаан хаа хамаагүй ээ та тэр дээр үед нар хиртэхэд яаж байсан Х1: улсууд суулгаж ном мом уншиж байсан нохойгоо гаслуулна М2: нар хиртэхэд нарыг юу залгилаа гэдэг байсын Х2: нар хиртэх чинь аюултай луу муу яаж байгаа гэсэн нар сар хиртэж тэнгэрээс юу нарыг барьж авсан гэдэг вэ би одоо жоохон байхдаа сургуульд байхад Оросоор ярив М2: нарыг одоо луу залгичихлаа гэдэг байсан уу Х1: мэдэхгүй М1: луу унжигнах гэж сонссон уу Х2: дээр үед луу унжиж байсан гэж сонсоогүй Х1: уг нь домгондоо луу унжих гэж үг байсан тийм юм мэдэхгүй Оросоор ярив М1: цагаан сард галын бурхан тахих уу Х2: мэдэхгүй танайх дээр үед яаж цагаан сараа хийдэг байсан бэ Х1: тэгээд хамгийн том өвөө эмээдээ золгоно Х2: тэр бурхандаа золгох молгох гэж байсан уу Х1: байсан мөргөж байсан одоо хүргэн хүүхэн байвал бурханд мөргөдөг тэгээд золгоно М2: тэгээд галын бурхнаа тахих уу Х1: галын бурхнаа тахина Оросоор ярив М1: би ийм юм дуулсан хүүхэд галын бурхантай ярьж чадна жаахан хүүхэн тийм юм байна уу Х2: жоохон хүүхдийг л тэгдэг байсан жоохон хүүхэд уяа муяатай байгаад орон дээр аваад суухад зуухны ам дэлгэцэн байхад гал руу хараад л байдаг галын маамаа харна тэр жоохон хүүхэд хардаг л гэдэг тийм л үг байсан шүү Оросоор ярив М1: тэгээд гал өөр айлд өгөх үү өгөхгүй юу Х2: өгөхгүй М2: цагаан сард хотгойд хүн ямар нэгэн онцгой юм байгаа юу Х2: дээр үед гурилан боов маажуур биш өөр хийж тавьдаг байсан намайг хүүхэд байхын одоо өөрснөө мэдэхгүй энийг чинь ингэж нугалаад л гурилан боовоор засдаг байсан хавсай гэж Оросоор ярив М1: сүүжний яс байвал гэрт хонуулж болох уу болохгүй юу Х2: ёстой хонуулдаггүй ш дээ ээж сүүжний яс гэрт хонуулдаггүй ямар учир байсан заавал сүүж чанасан бол дандаа хамгийн түрүүн мөлжөөд гадаа гаргаж хаядаг сүүжийг тэр ямар домтой юм болоо одоо хүртэл тийм ш дээ Х1: мэдэхгүй Оросоор ярив М1: маш их баярлалаа эмээ М3: сайн сууж байгаарай таны эрүүл мэнд байгаарай М4: маш их баярлалаа энэ жижиг бэлэг