Буяа интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Буяа, 1927 год рождения, Манлай сомон Южно-Гобийского аймака аудио 30012 Монголч эрдэмтэн: Юуны түрүүнд өөрийгөө танилцуулаад өгнө үү. Аанхаа хаана төрсөн, хэдэн онд төрсөн, хэдэн эхээсээ хэдүүл үү ургийн овог энтр гээд юү хийж ямар мэргэжил эзэмшиж, юү хийж мал маллаж байсан юм уу яасын тэрийгээ танилцуулаад өгөхгүй юү? Монгол / нэр Буяа/ : аан за би бол нутаг энэчээ Монголч эрдэмтэн: Манлай суманд төрсийн байна ш дээ тийм үү аанхаа? Монгол: Манлай сумын зүүн удр хаяанд төрсөн хүн Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Эхээс араван 15 уулаа Монголч эрдэмтэн: өөө аанха Монгол: 15 хүүүхдийн отгон нь байгаамаа би. Монголч эрдэмтэн: өө за Монгол: 1927 онд төрсөн Монголч эрдэмтэн: мхн Монгол: аанха тэгээд 20 хүртлээ мал аж ахуй дээрээ байж байгаад Монголч эрдэмтэн: аанха 20 наснаас .. Монгол: аан юу 20 наснаас 1946-50 онд цэргийн алба хаасан Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Энгийн цэрэгт байсын Монголч эрдэмтэн: анха Монгол: энэ уруу орж ирээд тэгээд цэргээс ирээд ...багын дарга таван жил хийгээд Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэгээд сүүлд нь нэгдэл хөдөлгөөн үүсч, тэнд нэгдэл хуваарилалт ороцож байгуулаад Монголч эрдэмтэн:мхн Монгол: Нэгдлийн нягтлан , ерөнхий нягтлан хийгээд тэгээд ер нь нэгдэлд л ажилласан даа. Монголч эрдэмтэн:аанха Монгол: Аж ахуй нэгдэлд нягтлан бодогч , ерөнхий нягтлан, тооцооны нягтлан, тооцооны туслах нягтлан Монголч эрдэмтэн:мхн Монгол: тэгээд сүүлд нярав хийж байгаад Монголч эрдэмтэн: мхн тэгээд нэг ургын овог гээд байдаг ш дээ Монгол: Ургын овог болвол .. ургын овгоо ч одоо сайн мэддэггүй Монголч эрдэмтэн:мхн Монгол: энийг ч сайн мэдээгүй маа Монголч эрдэмтэн: за Монгол: Манайх бол Буянжаргалынх л гэдэг ийм л юү л дээ Монголч эрдэмтэн: Буянжаргал аанхаа Монгол: тийн Монголч эрдэмтэн:аанхаа Бүтэн нэр нь хэн гэх үү Таныг бүтэн нэр? Монгол: Минийй нэр Буяа гэдэг Монголч эрдэмтэн:аанха Буянжаргал аанха Монгол: Буяа гэдгийн .. Овог миний дээдсүүлд Буянжаргал гэж л овоглодог л ийм л байсан Монголч эрдэмтэн: Өөрийн нэр нь Буянжаргал бас овог нь бас Буянжаргал юм уу үгүй мүү?Монгол: аан зүгээр Буяа гэдгийн Монголч эрдэмтэн: аан зүгээр Буяа нэр нь Буяа … Буянжаргалын Буяа юм байна ш дээ Монгол: тийн Монголч эрдэмтэн: аан зөв зөв ….. Халх тийм ээ?...... Таны эцэг эх хаана төрсөн хүмүүс байсан бэ? Монгол: Буян нутгийн улсууд Монголч эрдэмтэн: энэ нутгийн улсууд аанхаа..... Буяа гуйа .. та одоо арван таван хүүхдий н отгон нь хүү гэсэн тиймээ тэгээд отгон хүү гэдэг утгаар нь одоо тийм за онцгой нь ч хаашаа юм тусгай тийм харьцаа аав ээжээс чинь байсан уу Тийм юм ер нь байдаг уу айлууд айлуудад? Монгол: Тийм юм байдаг л даа Монголч эрдэмтэн:мхн юү байх уу? Жишээлбэл Монгол: Отгон хүүхэд ямар ч гэсэн хамгийн энхрий Монголч эрдэмтэн:мхн Монгол: ..өсгөдөг хайртай жишгээр өсгөдөг ийм л Монголч эрдэмтэн:мхн Монгол: манай .. би болвол хоёр настай хүнд өргүүлсэн Монголч эрдэмтэн: аан за за Монгол: Яагаад өргүүлсэн гэхээр .. миний эгч 10 хэдэн настай шахуу болж байгаад өвчний гачигдлаас болоод явчихсан Монголч эрдэмтэн:мхн Монгол: тэгээд яах вэ дээ тэр үед ламд үзэж харуулаад мэргэлүүлээд тэгээд Монголч эрдэмтэн:мхн Монгол: гэртээ таарахгүй байх гээд Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэгээд хүнд өргүүлсэн ийм л юм. Монголч эрдэмтэн: мхн тэгвэл та 15 хүүхдийн нэг нь байж байгаад та хүнд өргүүлсэн юм байна ш дээ т? Монгол: тийн Монголч эрдэмтэн: анха тэр өргөсөн айл хүүхэдтэй байсан уу ? Монгол: үгүй хүүхэдгүй байсан Монголч эрдэмтэн: хүүхэд үгүй байсан аан та тэгүл ганц л хүү байсан юм байна ш дээ тийм ээ? Монгол: тийм Монголч эрдэмтэн: Өргүүүлсэн айлдаа? Аан зөв зөв ….. анн тэгээл нэрийг нь солиогүй тэгээ л тэр чигээр нь тэгээд өгсөн юм уу? Монгол: тийн Монголч эрдэмтэн:аанха Таны одоо овоглож байгаа эцгийн чинь нэр төрсөн эцгийн нэр юм уу тиймээ? Монгол: Төрсөн эцэг бишээ Монголч эрдэмтэн: аан тэгвэл.. Өргөж авсан ? Монгол: Удмын.. удмын л нэг овогрох уу яг миний эцэг бол Цэрэнжав гэж хүн байсын Монголч эрдэмтэн: аан Цэрэнжав аанмхаа паспор нэж байдаг ш дээ үнэмлэх дээр нь овог, эцгийн нэр тэгээд өөрийнх нь нэр байдаг ш д ээ тэрний .. тэрний дагуу явбал Буянжарагл гэдэг нь овог нь юм байна ш дээ Монгол: Овог нь овог нь ... Монголч эрдэмтэн: Ургын овог тийм үү аан тэгээд эцгийн нэр болвол? Монгол: Цэрэнжав Монголч эрдэмтэн: Цэрэнжав аан тэгээд Буяа юм банй ш дээ аан заза.... Буяа гуай бас нэг асуулт байна аа аан тэр манай нэг ажилтанд хэрэгтэй байхгүй юү. Тэгэхдээ та өөрөө хариулж болно хариулахгүй байж ч болно. Одоо ингээд нэг айлаас нөгөө айлд одоо ингээд хүүхэд өгч байгаа ш дээ тийм ээ нөгөөх нь өргөж авч байгаа тэгэхэд ямар нэг зан үйл ч юм уу одоо нэг ёс заншил ч юм уу тодорхой тийм хэмжээний тийм юм байгаа юү эсүл зүгээр л хүүхдээ очоол өгчдөг байсан уу? Эсвэл тэр өдөр, сар нарыг нь гаргаж байгаад одоо яаж тэрийг яадаг байсан бэ? Та өөрөө санаж байвал яриад өгөхгүй юү. Монгол: тэр одоо юү яадгын байна лээ л дээ тэр ёстой яг... тэр чинь одоо мэргэлдэг хүнээс асуугаад Монголч эрдэмтэн:мхн Монгол: тэр өдрийн тийм цагт тийм хүнээр авхуулна өргөж авхуулна гэсэн ийм юм хэлдэгийн байна лээ л дээ Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэр ёсоор нь тэгээд бэлэг сэлтээ сэлтээ ашиглана Монголч эрдэмтэн:мхн Монгол: ёс заншил гэдэг юм уу за тэгээд тэр яахуу цаад эцэг эх манайх ам бүл боллоо гэж домнодог цаадуул нь бид эцэг эх боллоо гэж авдаг. Монголч эрдэмтэн: мхн Тэр өргөж авч байгаа айл нь нөгөө айлдаа ирээд хүүхдий нь аваад явдаг юм байна ш дээ тэ аанхаа за за …. Буяа гуай Монголчуудын нэг ёс заншил байна лээ мал аж ахуйны талаар одоо адуу мал аа мал аа сэтэрлэнэ гэж нэг ёс байнаа Монгол: за Монголч эрдэмтэн: Та тэрийг тайлбарлаад сайхан яриад өгөхгүй юү? Юү яадгын учир шалтгаан нь юү вэ... Тэр сэтэрлэнэ гэдэг нь ямар учир жаншаан юү байна гэдгийг бүгдий нь сайхан тайлбарлаад өгөхгүй юү? Монгол: за тэр болвол …. аан Монголч эрдэмтэн: Мэдэж байгаа болвол Монгол: аан тэр бол яадаг байсан юм байна лээ за яах вэ дээ би хүнээс асууж бариад тэр тийм малаа зүсмийн тийм мал сэтэрлэнэ гэж тийм юм хэлдэгийн Монголч эрдэмтэн: Лам хэлэх үү тэ? Монгол: Лам Монголч эрдэмтэн: аан за Монгол: Мэргэлүүлээд тэгэхлээр нь тэрийг нь тэр ёсоор нь лам хүн ном мом уншаад Монголч эрдэмтэн: мхн Монгол: хадаг ч юм уу үр тариатай ч байдаг юм уу тийм юм зүүгээд тэр малыг онголж, сэтэрлэдэг. Монголч эрдэмтэн: мхн Монгол: ийм л юм байдгын Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэрийг яаж байгаа хүн хэлдгээр буян хишиг аривжуулах гэдгиймуу буян өргөн болох тийм үүднээс ч юм уу тиймэрхүүү журмаар л мал сэтэрлэдэг Монголч эрдэмтэн: мхн .. мхн хэзээд нь орж лам ...ламаас асуух уу? Монгол: өө үгүй яах вэ ер нь тэгээл ламаас асуухаар манайхан ядуу, зүдүү хүн ч гэдэг юм уу Монголч эрдэмтэн: мхн Монгол: амьдрал тааруухан ч гэдэг юм уу ингээл яавал сайжрах уу гэхээр л тэр лам мэргэлээд Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэр лам тэгж хэлдэгийн юм байна лээ л дээ Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэр хонио ч гэдэг юм уу аан тийм азарга байна ч гэдэг юм уу Монголч эрдэмтэн: мхн Монгол: Сэдэрлэнэ гэдэг Монголч эрдэмтэн:мхн Монгол: Тэр бол онгон, унаж эдэлдэггүй тэгээд байж байгаад өөрөө эрхээр ...явдаг Монголч эрдэмтэн: мхн.. Монгол: Тэрийг бол удам .. дараа чинь яахуу гэхээр тэрийг үхэхэд тэр сэтэрийг бас дамжуулж бас сэтэрлэдэг Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэгхдээ тэр малын зүс бас хэдлэгийн байна лээ л дээ Монголч эрдэмтэн: мхн нас хэлэх болов уу? Монгол: Нас хэлдэггүй байхаа Монголч эрдэмтэн: Хүйсийн ч хэлэхгүй юү? Монгол: Хүйс хэлдэг байхаа Монголч эрдэмтэн: Хүйс хэлнэ Монгол: Морь.. Ер нь тэгээд эм мал сэтэрлэдэг юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: Эм мал сэтэрлэдэг юм шиг байна лээ? Монгол: Үгүй юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: Аан үгүй юү? Монгол: Азарга .. эр хонь байдаг юм уу одоо хуц ч байдаг юм уу Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: энэ ...Морь ч бас сэтэртэй морь байдаг л юм байна лээ Монголч эрдэмтэн: мхн …. аан зөв зөв. Тэр малынх нь сэтэрлэх гэж байгаа малынх нь зүс юунаас шалтгаалах уу? Монгол: аан мэдэхгүй тэр мэргэлээл.. Монголч эрдэмтэн: аан мэргэлээ л мэдэг үү тэ ? Монгол: Мэргэлээ л .. Монголч эрдэмтэн: аан за .. аан юуг сэтэрлэх үү? Адууг сэтэрлэж болж байна Монгол: Адуу, хонь, ямааг лав сэтэрлэж болж байна Монголч эрдэмтэн: Хонь, ямаа сэтэрлэнэ, Үхэр сэтэрлэх бол уу? Монгол: Үхэр, тэмээ гэж дуулаагүй юм Монголч эрдэмтэн: Тэмээ... дуулаагүй ээ? Аанхаа …. Бас нэг айлын нэг хурдан морь байлаа тэрийг бас сэтэрлэдэг юм байна лээ гэж хүмүүс ярьж байна лээ Тэр тухай юү ярих уу? Монгол: Тэрийг ч яах вэ дээ онголж байгаа хэлбэх байх л даа Монголч эрдэмтэн: Сэтэрлэж багйаа гэдэг мөн үү үгүй юү? Монгол: Сэтэрлэнэ... сэтэртэй байж болно л доо Монголч эрдэмтэн: аанха Монгол: Хурдан морь сайн эмгэгийг Монголч эрдэмтэн: Сайн? Монгол: сэтэрлэнэ өөрин тэр хамгийн сайн гэсэн морио гэснээ сэтэрлэнэ.... болдог юм байна лээ Монголч эрдэмтэн: Бас хурдан морь сэтэрлэж болно. Монгол: Тийн ухаандаа тэр малыг онгочилж байгаан Монголч эрдэмтэн: мхн.. аанха тэр хурдан морь ч юм уу эсвэл өөрийнхөө хамгийн дуртай байнга унадаг байсан морийгоо сэтэрлэхээр зэрэг ламыг дуудах уу? Монгол: Тэгнэ ламаар сэтэрлүүлнэ Монголч эрдэмтэн: мхн …. Мэргэн хүн дуудвал тэр хүн сэтэрлэж чадах болов уу сэтэртэй болгож чадах болов уу? Монгол: Тэр ч одоо тэр хүн мэргэлж л мэднэ тэр сэтэрдээ ямар ном уншдагийн байгаан тэрийг мэддэг бол хийж болох л юм. Монголч эрдэмтэн: мхн Одоо адуу малыг одоо сэтэрлэхээрээ , сэтэрлэхээр зэрэг ямарваа нэг юманд даатгаж байна өгч байна гэсэн аёсуудал байгаа болов уу? Эсвэл зүгээр л яахуу өөрийнх нь гэрийх нь буян хишиг дэлгэрэх , дэлгэртугай ч юм уу аривжих … аривжих шалгаанаар л тэгж байгаан болов уу? Бурхандаа ч юм уу эрхэм дээдэсдээ ч юм уу юү байдагын хүндэт юмандаа ч юм уу? Монгол: Сэтэрлэнэ гэж уул овоонд бас тавьдаг ёс байдагын байна лээ Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэр нь чухам одоо яадгын мэдэхгүй юм Монголч эрдэмтэн: уул овоо? Монгол: уул овоондоо..... эргэж ундалдаг Монголч эрдэмтэн: мхн Ламаар уншуулаад одоо гэртээ яавал тэр нь хүн амьтанд яагаа ч үгүй зүгээр л сэтэрлэ гэхээр нь сэтэрлэж багаа юм уу? Монгол: Сэтэрлэнэ Монголч эрдэмтэн: мхн... аан тэр овоондоо даатгаж өргөдөг гэдгийн шалтгаан нь юү байх уу? Учир шалтгаан гэх юм уу даа Яагаад тэрийг сэтэрлэх болов? Гэх юм уу даа хаашайн Монгол: Тэрийг чинь одоо тодорхой сайн мэдэхгүй юм. Ер нь ….. уул овоогоо шүтэж дээдэлсний үндсэн дээр л өөрийн хэрэгцээтэй малаа л өгдөгийн болуу гэж ойлгодгийн яг тийм журмаар .. Монголч эрдэмтэн: Хүндэтгэсэн үүднээс үү? Монгол: тийм тийм Монголч эрдэмтэн: мхн Монгол: уг нь бол Өөрийн одоо тахин шүтдэг тийм бас шүтэж явдаг малаа байгаам л даа тэрүндээ өргөл өргөж болно л доо. Монголч эрдэмтэн: мхн аан тэр уул овоондоо сэтэрлэж өгч байгаа ш дээ тиймээ адуу ч юм уу юү байдагын хонь, ямаа ч юм уу Тэгэхээр тэр адуу нь юм уу ямаа нь юм уу заавал тэгээд уул овооныхоо ойр хавиар ингээд бэлчээд байх ёстой юм уу? Эсвэл өөрөө сүрэгтэйгээ хамаагүй явж л байх уу? Монгол: Ер нь тэгээ л ууландаа тавьдаг юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: Аваачиж тавих юм байна ш дээ тийм ээ? Монгол: Тийм.. тэгж малаа тавьчихдаг..... Монголч эрдэмтэн: аан тэр одоо өгсөн яах вэ дээ тэндээ бэлчиж бай гээд явууллаа ш дээтэр нь одоо тэгээд бултаад ч юм уу яагаад ч юм сүргэн дээрээ ирчихвэл яахуу Монгол: Сүргэн дээрээ ирвэл ирэх л юм л даа зүгээр бараг ууландаа байгаад байдаг юм шиг байна лээ. Монголч эрдэмтэн: тиймүү? Монгол: Тэгж ярьдагын байна лээ тэр хавьд ньби ямар үзсэн биш дээ зүгээр Монголч эрдэмтэн: аан тэгээд тэр ул овоондоо тэр сэтэрлээд таьсан адуу ч юм уу хонь ямаа ч юм уу за болъё юү гэхийм дээ одоо чоно моно нь барьж идчихлээ гэхэд яах уу? Монгол: яах вэ дээ тэр тэгээд өнгөрнө Байгаль дэлхийн …. Монголч эрдэмтэн: аанха сүрхий онцгой одоо яана идчихлээ ингэчихлээ гэсэн тийм санаа зовох зүйл алга уу? Монгол: Байхгүй Монголч эрдэмтэн: аан тэгээд одоо тэр гэртээ одоо ингээд өөрийнхөө буян хишгийг аривжуулахаар тавьсан одоо сэтэрлэсэн нэг адуу мал байгаа ш дээ Монгол: аанхаа Монголч эрдэмтэн: тэрийг одоо юү гэдгийм дээ амьдралын жамаар одоо игнээд өнгөрчинө ш дээ үхчмнэ ш дээ тэгэхээр нь яахуу? Монгол: Тэгэхээр нь яах вэ дээ тэндээ л байна өөр яахав Монголч эрдэмтэн: Тэр чигт нь өнгөрүүлдэг юм үү тэ Монгол: Дараа нь бол залгаад мал сэтэрлэж болно гэж байгаа Монголч эрдэмтэн: Залгаа малаа? Монгол: Тийм Монголч эрдэмтэн: тэрийг нь тэр....? Монгол: Тэр зүсмийн чинь одоо тийм адилхан юм уу жишээ нь хонь гэхэд л ухаандаа шар халзан хонь ч юм уу сэтэрлэдэг Монголч эрдэмтэн: мхн .. бас нэг ийм юм байдаг юм байна лээ та сонсож байсан уу одоо …. одоо адуу байна ш дээ тйимээ Монгол: мхн Монголч эрдэмтэн: одоо ингээд үхсэний дараа тэр толгойг нь аваачиж тэр овоон дээр тавьдагийн байна гэж хүмүүс ярьж байна лээ Та тэр тухай сонсож байсан уу? Монгол: аан ер нь одоо ч бас Монголын ёс гэж байдаг Монголч эрдэмтэн: мхн Монгол: Ялангуяа адуу бол айхтар ч хурдан ч морь байдаг жороо морь ч байдаг юм уу байц морь ч байдаг юм уу тэрийг бол үхэхээр нь толгойг нь аваад өндөр овоон дээр тавьдаг Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэр бол тийм ёс байгаа одоо ч гэсэн байгаа Монголч эрдэмтэн: Сэтэрлэсэн адууныхаа толгойг дээш нь тавих уу? Монгол: аан Тэрийг тавина л даа тавина тавина тэгдэгийн байна лээ тэр бол одоо яах вэ зүгээр Монголч эрдэмтэн: мхн.. толгойг нь дээш нь овоон дээр тавьдаг учир нь юу юм бол? Монгол: аан мэдэхгүй хүндэтгэж байгаа юм уу даа Монголч эрдэмтэн: Хүндэтгэх шугамаар л тэ Монгол: тийн хүндэтгэх утгаар л …. Монголч эрдэмтэн: аан заза... одоо юү гэх юм дээ одоо нэг айлд сүрэг адуу байлаа гэж бодъё тийм ээ ? Тэгээд тэнд нь болохоор зэрэг нэг догшин тийм аймаар ууртай гэх юм уу одоо тийм үгэнд ордоггүй гэх юм уу тийм адуу байлаа гэж бодъё тийм адууг яах уу тэр эзэн нь? Монгол: үгүй яах вэ дээ тийм байж л байдаг л даа Монголч эрдэмтэн: Байж л байдаг аа? Монгол: баригддаггүй ороо гэж байгаа юм л даа манайхаар бол ороом гэж ярьдаг барьж болдоггүй Монголч эрдэмтэн: мхн Тэрийг ёстой барих ч үгүй байж л байх уу тэрийг? Монгол: байж л байна Монголч эрдэмтэн: Тийм тусгай юм хийхгүй юү? Монгол: үгүй Монголч эрдэмтэн: мхн аан эсвэл одоо тэр зүгээр одоо яахуу тийрдэг мийрдэг одоо байдаг ш дээ өшиглөдөг ч гэдэг ч юм уу аан эсвэл бас ийм байж болно ш дээ одоо ингээд уанадаг адуу нь байна ш дээ Монгол: мхн Монголч эрдэмтэн: Унадаг морь нь тийм морь болохоор унахаар зэрэг за энэ морь одоо надад нэг муугаар нөлөөлж байгаа юм шиг байна гэсэн сэтгэл хөдлөл нь төрдөг болов уу Монгол: Тйим байж болно л доо. Монголч эрдэмтэн: аанхаа Тэгэхээр нь яах уу? Монгол: Тэгэхээр нь нь яах вэ дээ ер нь тэгээд зардаг ч юм уу яадийн тэгээл Монголч эрдэмтэн: Яадаг гэнэ ээ? Монгол: Зардаг худалдаж барих ч юм уу үгүй хийж гэсэн үг дээ.... Монголч эрдэмтэн: үгүй хийжээ? Монгол: Худалдаж ... Монголч эрдэмтэн: анха Монгол: Хүнд өгчихгүй юу даа … тэгж тиймэрхүү юм байдаг байх Монголч эрдэмтэн: анхаа Худалдах хүнд өгөхөөс тэрийгээ яах вэ дээ амь насыг нь хороодог уу тиймээ? Монгол: Тийн өөр хүнд ч өгчдөг юм уу Монголч эрдэмтэн: анха Монгол: одоо ч юу байх вэ дээ … болохгүй юмыг чинь яах вэ дээ хүн авахаа байцан юм байна лээ тун болохгүй бол алаад идчихдэг Монголч эрдэмтэн: Алаад идчихдэг байсан юм аа? Монгол: тийн алчихна л даа алаад хоол болгочино одоо үед л тийм болж Монголч эрдэмтэн: Одоо үед тийм болсон... дээр болохоор зэрэг тйим морийг алахгүй зүгээр л хүнд өгчдөг байсан гэж үү? Монгол: тийн Монголч эрдэмтэн: алдах тохиолдол байдаг байсын болуу? гаргачихдаг Монгол: Алдах барагтай юм байхгүй байх ооо Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: дээр үед чинь бод мал идэх нь ховор байсан одоо болвол яахуу иднэ адуу, тэмээ бараг иддэггүй шахуу байсан Монголч эрдэмтэн: аанхаа аан тэр нэг ууртай догшин өөрт нэг аюултай ч юм уу тиймэрхүү адуу байвал тэрийг сэтэрлэж болох болов уу? Монгол: Тэр мэдэхгүй тэр бол ёстой мэргэдээс асууж байж шийддэг асуудал байх Монголч эрдэмтэн: аанхаа .. аан тэр мэргэн гээд байгаа .. тэр мэргэн гэдэг нь яадаг хүн бэ ? Юу чаддаг юу чаддаггүй юү хийдэг хүн бол? Лам биш гэсэн тийм ээ? Монгол: Лам ч хийж болно биш ч байж болно Монголч эрдэмтэн: Лам биш байвал ямархуу хүн байхуу? Монгол: ер нь яахуу тэгээд мэргэлэх хүн л байдаг Монголч эрдэмтэн: аан тэгээд тэр мэргэн нь юу хийх үү? Монгол: яах вэ дээ зоос моосоор мэргэлдэг байж болно Монголч эрдэмтэн: мхн Монгол: тооо тийм зурхайн ухаан аргаар ч мэргэлж болно тооны аргаар Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тухайлбал шагай магайгаар ч мэргэлдэг …..тйимэрхүү юм байдаг л даа Монголч эрдэмтэн: мхн Мэргэн хүн тэр нэг ид шидтэй увьдастай хүн байж болох уу? Монгол: Тийм байж болно Монголч эрдэмтэн: мхн жишээлбэл? Монгол: Тэр бол байдаг юм шиг байна лээ зүгээр тэр нэг юм хум шидээд ухаандаа …. аргаар мэргэлдэг ….. түүнийхээ янз бүр буусан байрлалаар нь үзээд хэлдэг тэр бол увьдасний л хэлбэртэй шахуу Монголч эрдэмтэн: мхн Мэргэнийхээ аргаар л увьдастай гэж үү? Тэрнээс биш өөрөө цаанаасаа тийм увьдастай хүн биш гэж үү? Монгол: Биш биш … юуныхаа үзмэрийнхээ аргаар буусан байрлалаар хараад тэгээр тэрийгээ.... Монголч эрдэмтэн: Яаж мэргэн болох уу? Монгол: Яах юу байх вэ дээ тэр бол хүн ер нь өөрөө оролдоол тэгээд.... мэргэлээд Монголч эрдэмтэн: Би одоо мэргэн болмоор гээд би мэргэн болж чадах уу? Монгол: Чадаж болно Монголч эрдэмтэн: Болноо? Монгол: Болно Монголч эрдэмтэн: Заавал тэр цаанаас тэр …. Монгол: заавал тйим ….. юм хум байхгүй Монголч эрдэмтэн: Тийм юм хэрэггүй юм уу тэ? Монгол: Мэргэлнэ мэдэж бйан уу үгүй юү мэдэхгүй бол чадахгүй Монголч эрдэмтэн: Тайлбарлан хийж чадаж байвал болоо гэж үү? Монгол: Тайлбараа хийж чадаж л байвал болоо Монголч эрдэмтэн: аан за за … аан бас та үзмэрч гээд ярьдаг юм байна лээ. Тэр үзмэрч гэдэг нь юү юм бол? Мэргэнээсээ өөр үү үгүй юү? Монгол: Үзмэрч гэдэг бол мэргэнээсээ өөр юм Монголч эрдэмтэн: Өөр юм байхаа? Монгол: Өөр хүнийг бол хараад хэлдэг Монголч эрдэмтэн: Үзмэрч гэдэг нь юугаараа өөр байх уу? Монгол: Тэр бол ёстой хувь хүний увьдас юм даа Монголч эрдэмтэн: Хувь хүний юү? Монгол: Хувь хүний л ... Монголч эрдэмтэн: мхн Монгол: Үзмэрч гэдэг чинь Монголч эрдэмтэн: Үзмэрч хүн яахуу бас одоо мэргэлэх үү үгүй юү? Монгол: Мэргэлнэ ер нь хараал хэлдэгийн байна лээ Монголч эрдэмтэн: Хараал хэлдэгийн гэнэ лээ? Монгол: хараал хэлнэ тэр далд байгаа юмийг мэдээд хэлнэ Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэр ёстой хүний увьдас гэдэг чинь тэр дээ. Монголч эрдэмтэн: мхн тэгүл хүн болгон үзмэрч байж чадах уу? Монгол: Чадахгүй Монголч эрдэмтэн: Чадахгүй тийм ээ? Монгол: Чадахгүй Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэр бол ховор юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: ховор мхн далд юмыг мэддэг хардаг Монгол: далда юмыг мэддэг хардаг хүн Монголч эрдэмтэн: мхн.. анн тэр үзмэрч гэдэг нь одоо удам дамжиж генер ирдэг юм уу эсвэл зүгээр яахуу гэнэт үзмэрч болчдог юм уу? Монгол: Хааяа л нэг тийм хүн байдаг юм шиг байгаан Монголч эрдэмтэн: Ямар хүн? Монгол: хааяа л Монголч эрдэмтэн: аан хааяа л тээ? Монгол: хааяа л Монголч эрдэмтэн: Удам дамжих уу үгүй юү? Монгол: Удам дамждагийг мэдэгдэхгүй байх тэрийг мэдэхгүй ерөөсөө Монголч эрдэмтэн: мхн Монгол: Мэдэгдэхгүй юм шиг байгаан … тэр хүний хувийн юм даа …. Монголч эрдэмтэн: аанхаа хүн одоо ингээд явж явж байгаад өөрийгөө би үзмэрч юм шиг байна гэдгээ яаж мэдэх үү? Монгол: Мэдэхгүй ….. мэдэхгүй тэрийг одоо хүн өөрөө бас мэддэггүй юм шиг байгаан Монголч эрдэмтэн: мхн Монгол: Үзмэрч хүмүүсийн ярьж байгаагаар хүн бол өөрөө бага байх даа мэддэггүй Монголч эрдэмтэн: мэддэггүй ээ? Монгол: Мэддэггүй л байдаг юм шиг байна лээ Би өөрөө үзмэрч хүн байна гэж бас мэдэхгүй явдаг юм шиг байгаан хэлийг нь ойлгодоггүй Монголч эрдэмтэн: аан тэгээд хэдийд нв мэдэх үү? Монгол: аан тэгээд яхав дээ нас яваад ирэхээрээ юмны учир зүйг ойлгоод ирнэ тэгээд би хүний үзээгүй мэдээгүй юмыг мэдэж байгаан байна гээд өөрөө ойлгохгүй юү. Монголч эрдэмтэн: аан тэр үзмэрч гэдэг нь далд юм гэсэн ш дээ одоо тэр далд юм нь юү юм бол? Юү харж мэдэх үү? Хүний тэр ... Монгол: аан тар хүний ажиллагааг тэр тэнд тийм юм хийж байна тэгж байна морь уяж байнагэдгийг харж байгаа юм Монголч эрдэмтэн: Хол байгаа хүнийг үү? Монгол: Тийн холоос хардаг тийм л байдагийн байна лээ. Хар толгойноос эхлүүлээд хардаг юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: …. Манай нэг ойрын Булган суманд нэг эмч байсын одоо үздэг хардаг тэрийг бол үзмэрч хүн байсан үздэг байсан Монголч эрдэмтэн: Юү үзэх үү үзэхээрээ? Монгол: ер нь яах вэ тэгээд энд тэнд болж байгаа үйл явдалыг л үзээд хараад мэдээд хэлээд өгдөг Монголч эрдэмтэн: мхн Монгол: … алс хол ч байсан Монголч эрдэмтэн: Хүний хувь заяаг үзэж чадах уу? Тийм тийм юм болно гэдэг ч юм уу .. чи тийм байсан ч гэдэг юм уу Монгол: тэрийг ч хардаггйү байхаа зүгээр яг болж байгаа юмыг бол мэдээд байдаг Монголч эрдэмтэн: яг цаг мөчид болж байгаа юмыг хэлдэг гэж үү? Монгол: Тухайн болж байгаа юмын мэдэж хэлдэг ….. Монголч эрдэмтэн: мхн …. аанха тэгээд мэргэн гэдэг хүн нь одоо ингээд мэргэлэх, заах аргаа , өөрөө зааж , өөрөө мэдэж авдаг юм уу сурч, эсвэл хүнээр заалгадаг юм болуу? Монгол: Хүнээр заалгах нь заалгадаг Монголч эрдэмтэн: мхн Монгол: юм шиг байна лээ.... Монголч эрдэмтэн: Үзмэрч хүнийг хүн юм зааж сургахгүй тийм ээ? Монгол: тийм Монголч эрдэмтэн: аан за ийм юм асууж байна аа Би болохоор нэг одоо адуу малаа алдчихлаа гэж бодъё хулгайд алдчихлаа тийм ээ тэгээд хаашаа алдсан яасан ийсэн тулд би хэнд очих уу? Хаанаас мэдэх үү? Би мэдмээр байна ш дээ тэр хулгайлсан хаашаа авч явсан яах гэж хулгайлсан гэдгийг Монгол: аан тэр ч одоо мэргэн хүнээс асуух.... Монголч эрдэмтэн: Мэргэн хүнд очих юм уу? Монгол: Мэргэн хүнд л очно уу гэхээс өшөө яах вэ дээ Монголч эрдэмтэн: Үзмэрчид очих уу? Монгол: Үзмэрчид очиж болох л юм л даа Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэрний тэр ухаандаа тийм зүсний тийм хурдан зүсний тийм адуу хаана байна асуухад тэр хүн хараад хэлж болохын Монголч эрдэмтэн: мхн Монгол: Олон хүн тэгж очдог байх л даа ….Мэргэн хүн мэдэж байна уу тэрийг л хардаг Онцгой юм нь Монголч эрдэмтэн: Тиймэрхүү асуудал гарвал мэргэнд л очиж мэргэлүүлдэг гэсэн тийм ээ? Монгол: Тийм Монголч эрдэмтэн: аан Яахаар үзмэрч хүнд очиж хандах уу? Үзмэрч хүнээс юү асуух гэж очих уу? Монгол: Үзмэрч хүнээс одоо яах вэ дээ ер нь юү гэхийм дээ за яах вэ дээ малаа алдсан хүн малаа сурдаг ч юм уу манай тйим хүн тэр хүн яваад алга болчихлоо ч гэдэг юм уу хаа ч мэдэхий муу тйимэрхүү мэтийн юм асууж болох л юм даа зүгээр .. тэр хүн хараа л тэгж байна хэлэх байх Монголч эрдэмтэн: Та өөрөө үзмэрч дээр очиж юм асууж байсан уу? Монгол: Үгүй Монголч эрдэмтэн: Таны энд мэргэн үзмэрч хүн байгаа юү? Монгол: Үзмэрч хүн байхгүй … мэргэн хүн ч байхгүй дээ Монголч эрдэмтэн: Одоо айлууд малаа сэтэрлэж байна уу ер нь? Монгол: одоо үгүй юм шив дээ Монголч эрдэмтэн: Ер нь Ерөөсөө сэтэрлэхгүй байна уу? Монгол: Үгүй Монголч эрдэмтэн: Сэтэрлэсэн айлыг та сайн мэдэх үү? Одоохондоо сэтэрлэцэн байсан айлуудыг? Монгол: Би мэдэхгүй дуулаагүй л юм байна. Монголч эрдэмтэн: Таны одоо юү гэхийм дээ залуу явах насанд гэх юм уу даа адуу малаа сэтэрлэдэг байсан уу? Монгол: Үгүй Монголч эрдэмтэн: Үгүй ээ? Монгол: Үгүй Монголч эрдэмтэн: Аа тэр дээр үед тэнгэр дуугарахаар хүмүүс юү гэдэг байсан бэ? Монгол: Луу дуугарч байна гэдэг байсан Монголч эрдэмтэн: Луу дугарч байна аанхаа Монгол: Луу шүүрээ шарваж байна гэдэг Монголч эрдэмтэн: Аан луу сүүлээ шарваж байна ? аанхаа Монгол: анха тэгж хэлдэг байсан юм Монголч эрдэмтэн: Шаравахаар нь яана гэж? Монгол: Цахилгаан гарна Монголч эрдэмтэн: Цахилгаан гарнаа.. анха тэр луу гэдэг нь тэгүл дээр байдаг амьтан юм уу хаашаа юм Монгол: Тийм тэнгэрт л байдаг Монголч эрдэмтэн: Ер нь луу нь хүн юм уу амьтан юм уу? Юү юм бол? Монгол: Луу гэдэг чинь тэгээд тийм юм гэж мэдэх юм байхгүй. Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Ер тэгж ярьдаг байсан тэр нь одоо бол цахилгаан л юм даа Луу гэдгийг ямар янзын юм байсныг мэдэх юм байхгүй. Могой ч гэх юм уу 4 хөлтэй тийм дагавар сүүлтэй тийм зурагнууд л байдаг байсан луу гэж тэр бол хаа байна гэхээр тэнд байсан гэхээр юм байхгүй л дээ яг тийм юм байсан юм энтр гэх юм байхгүй л дээ. Монголч эрдэмтэн: мхн аан тэр тэнгэр дугарахаар луу дугарч байна гэдгийн байна тэ? Монгол: тийн Монголч эрдэмтэн: Өвөл тэнгэр дугардаггүй ш дээ тэгэхээр луу хаачдаг юм? Монгол: Ичдэг Монголч эрдэмтэн: Ичиж байна аа хаана ? Монгол: Хаа хамаагүй ичдэг юм байхоо зарим үед усанд ичиж , цагаан давуугаар … тэр жилдээ уудаггүй энтр гээд Монголч эрдэмтэн: мхн худагт уу? Монгол: тийн Монголч эрдэмтэн: Худагт ичиж болно өөр юунд ичиж болох уу? Монгол: аан ер нь худагт л гэсэн өөр юунд ичдэгийг мэдэхгүй Монголч эрдэмтэн: Нуур мууранд ичдэг болуу? Монгол: Байж болох л байсан байлгүй дээ бодвол Монголч эрдэмтэн: аан тэх худагт ичсэн луу байгаа ш дээ тийм ээ тэр луу хэдийд нь нь тэрнээс гарч авах уу? Монгол: Хавар дулаарахаар л ….. Монголч эрдэмтэн: Дулаарахаа? …. аан Монгол: тийн гардаг л гэж хэлдэгийн байна лээ Монголч эрдэмтэн: аанхаа аан тэр луу ичсэн газар тэр газрын ойр хавь сайн уу муу юү? Монгол: Тэр нь одоо Монголч эрдэмтэн: иччихвэл...? Монгол: Бэлчээрийн хувьд уу? Монголч эрдэмтэн: Бэлчээрийн хувьд байна уу тэр ойр хавийн хүн амьтанд байна уу эсвэл тэр усанд ямарваа нэг сайн юм болдог ч юм уу цэвэршдэг , ариусдаг ч гэдэг юм уу тиймэрхүү асуудал байгаа юу? Монгол: Тимйэрхүү юм мэдэхгүй Монголч эрдэмтэн: мхн тэгээд одоо Луу чинь нэг газар ичээд нэг газар ичдэггүй юм байна ш дээ тиймүү тэгээд ичсэн газарьаа сайн ичихгүй бол муу гэдэг ч юм уу тийм юм байгаа юу? Монгол: Тийм ёс байхгүй байхоо Монголч эрдэмтэн: аанхаа тэр луу нь тэр дээр дугарч байгаа гэсэн тийм ээ ? Аан тэгэхэр луу нь тэр яаж байгаад дээр явж байгаад уначдаг тийм юм байгаа юу? Газарт ойчдог Монгол: Тийм юм байхгүй Монголч эрдэмтэн: Мэдэхгүй ээ ? Монгол: Дуулаагүй Монголч эрдэмтэн: за тэр луу гэдэг за тэр тэнгэрт амьдардаг тэгээд бас нэг усанд ичдэг амьтан тийм ээ? Аан бас лус гэж нэг юм гарч ирээд байна аа Лус гэдэг нь юү юм бол? Монгол: Лус гэдэг бол яах вэ дээ тэр уул, овоо газрын эзэн Монголч эрдэмтэн: мхн Монгол: эзэн л гэж хэлдэг л дээ Монголч эрдэмтэн: мхн Монгол: Овоо байна л даа тэрний эзэн одоо лус л гэж ярьдаг юм шиг байгаан ер нь Монголч эрдэмтэн: Аан лусыг харж болох уу?Нүдэнд харагдах уу? Монгол: Харагдахгүй Монголч эрдэмтэн: аанха Монголч: Ер нь бол яах уу юунд бол яадаг л юм байна лээ тэр төвд сургаал номд болвол газрын эзэн бол могой гэж хэлдэг Монголч эрдэмтэн: Газрын эзэн могой аанхаа Монгол: Могой гэж хэлдэг юм бий тэр нь ямар юм байдаг мэдэхгүй өөрөөр нүдэнд харагдаад үзэгдээд байх юм байхгүй Монголч эрдэмтэн: мхн Лус савдаг гэдэг нь юу юм бол? Монгол: Савдаг гэдэг ч одоо буг чөтгөрхүү ухааны юм Буг чөтгөр гэдэгтэй л нэг үг Монголч эрдэмтэн: Савдаг нь уу? Монгол: Нэг үг л гэсэн үг юм шиг байгаан Монголч эрдэмтэн: Лус савдаг гэж ярьдаг уу? 2уланг нэг зэрэг Монгол: Хэлдэг л юм Монголч эрдэмтэн: Тэгэхээр юү гэсэн үг үү? Лус чөтгөр 2ыг хэлж байгаа гэсэн үг үү? Монгол: Тэгж л ойлгодогийн би. Яг таг юү гэдгийг нь мэдэхгүй Монголч эрдэмтэн: аан тэр чөтгөр гэдэг нь юү юм бол? Монгол: Чөтгөр гэдэг одоо яах вэ дээ Монголч эрдэмтэн: Юуг чөтгөр гэж нэрлэх үү? Монгол: Тэр бол тийм гэж хэлэх юм байхгүй яах вэ дээ хүн үхлээ гэхэд сүнс гэж ярьж байгаан Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэр сүнс бол ухаандаа буг чөтгөр боллоо гэхэд нохой зүстэй ч байдаг юм уу одоо шувуу зүстэй ч байдаг юм уу аан янз бүрийн адгуус зүстэй ч болдог юм уу тийм юмыг л чөтгөр ,буг чөтгөр гээд байгаа юм Монголч эрдэмтэн: Хүний сүнс бол нохй дүртэй болдог гэж үү ? Монгол: тийм нохой ...янз бүрийн дүрс хэлбэрээр л үзэгдэх ухааны юм биздээ Монголч эрдэмтэн: мхн аан тэгүл одоо нохой ч юм уу шувуу дүрс хэлбэртэй тийм сүнс явж байвал тэр хүний сүнс мөртлөө хэлбэртэй болсон гэсэн үг ш дээ тийм ээ? Монгол: тийм Монголч эрдэмтэн: Тэрийг одоо хүн амьтан ,амьд хүн жишээ нь би одоо очоод харахад надад харагдахуу ? Монгол: Харагдаж болно. Шувуу юм уу нохой юм уу дүрсээрээ үзэгдэнэ зарим хүнд бол үзэгддэгүй гэж хэлдэгийн. Монголч эрдэмтэн: Ямар хүнд нь үзэгдээд ямар хүнд нь үзэгддэгүй вэ? Монгол: Тэр бол одоо ялгах юмгүй ямар байдагын тэр хүнийх л өөрийнх нь онцлог байдаг юм уу яадаг юм. Монголч эрдэмтэн: мхн Монгол: Хоёр хүнд гэхэд л нэг нь үзээд нэг үзэгүй байж болно л доо Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэгж л ярьдаг л юм байна лээ тэр бол тэр хувь хүний онцлог л байдаг Монголч эрдэмтэн: мхн Монгол: Ухаандаа үзмэрч гэдэгтэй төстэй тийм л юм байдаг юм шиг байгаан нэг нь үзээд нэг нь үздэггүй тим л юм шиг байна лээ. Тиймэрхүү л юм ярьдагын Монголч эрдэмтэн: Буяа гуай ямар хүний сүнс нь тэр чөтгөр болж байгаан бол? Хүн болгоны сүнс чөтгөр болох уу? Монгол: Үгүй тэр ч одоо яах вэ дээ шашин шашин одоо өөрөөр тайлбарладаг Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэрийг одоо аль нь үнэн аль нь худлаа гэхийг чинь мэдэж байгаа юм алга байна шүү дээ. Монголч эрдэмтэн: мхн Танд юү гэж хэлдэг байсан бэ дээр үед? Монгол: аан яахууу шарын шашин болохоороояадаг л байсан хүн үхэхээрээ сүнс гэж байна Монголч эрдэмтэн: аанха Монгол: Сүнс нь бол зайлахаараа хүн үхдэг аан тэр сүнс нь бол яваад тэр ухаандаа янз бүрийн хувил болдог муу заяаны нүгэл их хийсэн гэх юм уу тийм юм нь болвол буг чөтгөр болох жишээтэй Монголч эрдэмтэн: мхн Монгол: Буян их хийсэн амьтан хүнд өглөг өгсөн баярлуулсан тийм хүн болвол аан дээшээ эрдэмтэн ч болдог юм уу бурхан, лам хувилгаан ч болдог юм уу гэх жишээтэй Монголч эрдэмтэн: тэгүл тэр хойд гэж байгаан байна л даа Монголч: тийн хойд төрөл л юм тэгж л тайлбарладаг юм байна лээ. Нүгэл хийсэн хүн л буг чөтгөр болдог гэдэг л юм байна лээ тэгж тайлбарладаг шашин шашин л өөр өөр тайлбарлана л даа. Монголч эрдэмтэн: аан тэр хүн явж байгаад тэр хүн буг чөтгөртэй уулздаг асуудал байдаг болов уу? Монгол: аан мэдэхгүй Монголч эрдэмтэн: Тааралддаг , хардаг, үздэг ? Монгол: Тааралддаг, хардаг, үздэг тал байдаг юм шиг хүн ярьдаг шүү өөрөө тийм юм үзээгүй болохоор тэрийг мэдэхгүй Монголч эрдэмтэн: Юү гэж ярьж байна Хүмүүс юү гэж ярьж байна ер нь? Монгол: Ярих нь болвол тийм чөтгөр явж байсан гэдэг юм уу Монголч эрдэмтэн: Тэр чөтгөр гэж яаж мэдэх үү? Монгол: Чөтгөр гэдэг чинь одоо яах вэ дээ тэр яваад өнгөрч байгаа сүнс ч юм уу яг уулзаад ярих нь ч юу юм зүгээр хажуугаар явж байгаад ч юм уу зөрж явж байгаад юм харагдаад өөр газар тэр дахиад тийм юм явсан учир утгагүй болохоор нь тэрийг чөтгөр гээд байгаа юм л даа Монголч эрдэмтэн: мхн Монгол: тэрүгээр янзын хүн амьтан яваагүй байтал тийм юм явлаа гэхэд тэгээл чөтгөр гээд байгаа юм л даа Монголч эрдэмтэн: аан тэр чөтгөр буг гэдэг нь одоо ингээд тэр нүгэлтэй хүний сүнс гэж байгаа ш дээ тэр нь тэгээд яваа л байх уу? Эсвэл тэгээд нэг өдөр зайлах уу? Монгол: аан тэр ч байгаа газраа бол байгаад байдаг юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: Бүр ингээл байж л байна тийм ээ? Монгол: байж л байна бас удаан байдаггүй юм шиг байгаа юм аа Монголч эрдэмтэн: аан удаан байдаггүй юм уу? Монгол: 20,30 жилээр ч юм уу байдаг байх Монголч эрдэмтэн: аанха Монгол: чөтгөр гэдэг чинь хүний л ярьж байгаагаар ш дээ өөрөө үзээгүй болохоор Монголч эрдэмтэн: тийм ээ тийм тэгэлгүй яах вэ Монгол: Хүний л ярьж байгаагаар энд бол чөтгөртэй байсан гэж хүн хэлдэгийн тэрийг тэгж дарсан энтр гээд хэлж л байдагын Монголч эрдэмтэн: Дарсан юм аа? Монгол: Тийм Монголч эрдэмтэн: Яаж дарах уу? Монгол: аан яах вэ дээ ухаандаа ном гүрэм уншаад дардаг сэрээ нагнана хэлдэг байсан юм даа Монголч эрдэмтэн: Яасан гэнэ ээ? Монгол: Сэрээ нагнана гэж Монголч эрдэмтэн: Сэрээ? Монгол: Сэрээ нагнана гэж Монголч эрдэмтэн: Наганаа? Монгол: Тийн буг чөтгөр дардаг Монголч эрдэмтэн: мхн Монгол: Сэрээ нагнана Монголч эрдэмтэн: Ном уншиж л яах юм байна ш дээ Монгол: номын хүчээр ухаандаа дуудаж авчираад Саванд хийгээд дарж болдог ухаантай юм уу даа Монголч эрдэмтэн: Саванд хийгээд дарнаа? Монгол: Тийн Монголч эрдэмтэн: Тэгэхээр зайлах уу? Монгол: Тийм тэгээд дууудаж авчираад булсан гэж тийм юм ярьдагын тэрүүнд оруулаа л тэгээд дарсан ухаантай тэгж устгах гэж ярьдагын байна лээ тэгж агнаж үзсэн биш би тийм юм үзэж хараагүй учраас мэдэхгүй байна. Хүний яриа шүү тэр чинь Монголч эрдэмтэн: анха тэрийг дардаг гэж байгаа яах гэж дарж байгаан бол хүн амьтанд гай гарз авчирдаг юм уу? Монгол: Тийн гай болно хүн амьтан айна тэрнээс буг чөтгөрөөс айж ичнэ Монголч эрдэмтэн: мхн Монгол: аан тэгээд тэрнээсээ болж өвдөнө нас нөгчинө ингэж л ярьдаг Монголч эрдэмтэн: мхн Одоо хүн болгон сүнстэй явж байгаа ш дээ тийм ээ? Сүнс нь зайлчихлаа гэдгийг яаж мэдэх үү? Монгол: яг тэрийг мэдэх тйим юм гэсэн юм байхгүй ш дээ хүнээр мэргэлүүлээд тэр мэргэ нь юү гэнэ тэрүүгээр л явдаг тиймэрхүү сүнс тйимэрхүү юм тэгээд явчихдаг Монголч эрдэмтэн: ан тэр сүнс нь зайлчихлаа тийм ээ? Тэрийг одоо дууддаг гэдэг ш дээ тийм ээ? Монгол: тийм Монголч эрдэмтэн: Хэн дуудах уу яаж дуудах уу? Монгол: Лам хүнээр л тусгай тийм судар ном байдагын байна лээ л дээ Монголч эрдэмтэн: Сүнс нь зайлсан хүн одоо ингээл зүгээр явж л байх юм байна ш дээ тиймүү? Тэгэхдээ сүнс үгүй тээ эсвэл сүнс нь зайлчихвал одоо өвдөх одоо Монгол: Бие өвдөх Ядрах одоо тийм л өвдөж барьдаг л юм байна зүгээр явж ч байж болдог... Ажил үйлс нь бүтэхээ байдаг тийм л юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: аан яахаар тэр сүнс нь зайлчих уу? Монгол: ийм тийм гэх юм байхгүй одоо бузартана гэж ярьдагын их айсан сүнс этрийг хэлдэг юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: Юунаас бузартах уу? Монгол: яах вэ дээ ер нь одоо Улаан цагаан идээнээс ч бузартлаа гэж ярьдаг тийм мэтийн юм л ярьдаг вм байна лээ Монголч эрдэмтэн: Улаан цагаан ямар юм гэнэ ээ? Монгол: Улаан идээ махны бузар тиймэрхүү юм гэж ярьдаг их айж цочисоноос болно бас Монголч эрдэмтэн: мхн одоо ядарч байна уу? Монгол: гайгүй ээ Монголч эрдэмтэн: одоо ганц хоёр асуулт яагаад дууслаа ерөөсөө бас за ийм асуудал байна аа бид нар тодруулж асууж байгаа байхгүй юү одоо аан тэр нэг юманд тэр чөтгөрийг барьчлаа тийм ээ тэгээд нөгөө газарт булчихлаа ш дээ тэр газрын лус нь хэлэгнэхгүй юү? Эсвэл тэр газрын хажуугаар явахад сонин юм тааралдах, үйлдэх тийм юм байхгүй юү? Монгол: Тийм юс байдаггүй юм шиг байгаа юм аа би дуулаагүйн байна, миний үед бол тийм юм хийж байсан юм байхгүй тийм юм мэдэхгүй яахуу настай хууччуулийн ярьдагаар бол манай энд болвол тэрийг сайн л гэдгийн тэр газрыг... Монголч эрдэмтэн: Тэр газарт одоо нэг тийм эвгүй юм гарахгүй байна уу? Монгол: нээх мэдэгдэхгүй харин зүгээр айл амьтан буухгүй шахуу байдаг юм даа. Буухад тийм эвгүй байх хууччуул тэгж ярьдаг байсан яг тэр хавиараа тэгж ярьдаг байсын тэгдэгийн байна лээ Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэнд бол тийм содон мэдэгдээд байх юм байхгүй. Монголч эрдэмтэн: аан тэр нэг одоо тэр наахан хөнөөсөн газар нь тэр газрыг гүйдэлтэй газар гэж хэлж болох уу? Үгүй юү? Монгол: Үгүй ээ Монголч эрдэмтэн: Гүйдэлтэй газар гэдгийг нь ямар газар гэдгийн Монгол: энэ чинь одоо тэр Буг, савдаг ихээр явдаг газрыг л хэлээд байгаа юм. Гүйдэлтэй газар Монголч эрдэмтэн: аан бас шулмас гэж хүн ярьдаг юм байна шулмас гэлэг нь бас юү юм бол? Юуг шулмас гэж нэрлэдэг юм бол? Гэж асууж байна аа Та мэдэж байвал хариулаад өгнө үү. Монгол: Шулмас … ер нь буг,чөтгөр, шулмас гэдэг чинь бол үнсэндээ ойролцоо нэг төрлийн шахуу юм уу гэж ойлгодог аан тэгээд эмэгтэй төстэй юм уу даа тийм юмыг шулмас гэж нэрлэдэг юм боловуу хувьдаа би тэгж ойлгодог. Монголч эрдэмтэн: аанхаа Шулмас гэдэг нь эмэгтэй гэсэн тийм ээ? Тэр эмэгтэй нь хөгшин үү залуу юу? Царайлаг уу муухай юу? Ямархуу вэ? Монгол: Тэр бол хүнд ямар ч янзаар үзэгдэж болохын ямар ч дүрээр ….. Монголч эрдэмтэн: Ан тэр шулмас гэдгийг ингэж ойлгож болохуу? Нүгэл хийхдээ эмэгтэй хүний нас барсны дараа тэр сүнс нь одоо шулмас болоод явдаг гэж ойлгож болох уу? Монгол: Тэр бол мэдэхгүй ээ яг эрэгтэй, эмэгтэй ойлголт гэж мэдэхгүй Монголч эрдэмтэн: Шулмас гэж байгаа тийм ээ бас алмас гэж нэг юм байдагын байна аа тэр алмас нь юу юм бол? Монгол: Алмас гэдэг чинь одоо бас тийм тусгай төрлийн амьтан юм шиг байна аа буг чөтгөр шиг биш юм шиг байгаан тусгай тийм хүн дүрстэй гэх юм уу юү гэхийн гэж би ойлгодогийн Монголч эрдэмтэн: аанха Монгол: Алмас гэж байдаг нээх олон байдаггүй юм шиг байгаан байх нь байдагын байхоо Монголч эрдэмтэн: мхн Ямархуу юмнууд байх уу тэгэхээр? Монгол: Алмас гэдэг чинь одоо нэг том хөхтэй эмэгтэй хүн байдаг юм шиг байна лээ Монголч эрдэмтэн: Том хөхтэй эмэгтэй хүн? Монгол: Хөхөө зүгээр хаячдаг Тэр бол ямар ч амьтанд дийлддэггүй тиймэрхүү амьтан байна аа гэж хүн ярьдаг Монголч эрдэмтэн: Хаагуур тэд нар нь амьдрах уу? Монгол: Ан тэр энд тэнд гэх юм байхгүй тиймэрхүү дүрсийн юм байгаа гэж хүн тэгж ярьдаг юм байна лээ. Яг тэнд амьдардаг гэж мэдэхгүй Монголч эрдэмтэн: Аан тэр алмас нь хүнтэй харьцдаг боловуу? Монгол: Аан ер нь харьцдаг гэдгийг мэдэхгүй ээ амьтан л байдаг хүнийг барьж аваачаал юу юм гэхээс хэл амаа ойлголцож мэдэхгүй Монголч эрдэмтэн: мхн тэгэхдээ хүнтэй ямар ч гэсэн холбоотой л юм байна ш дээ тийм ээ? Монгол: Холбоотой …. Монголч эрдэмтэн: Барьж авдагаа? Монгол:хүнийхэрхүү л юм байдагын Монголч эрдэмтэн: Хүнийг барьж аваад яахуу? Идэх үү алах уу яахуу? Монголч: Үгүй ээ алах нь ч юү юм хүчирхийлдэг тийм л юм ярьдаг юм байна лээ Монголч эрдэмтэн: аан тэр эмэгтэй юм бол эр хүнийг хулгайлах юм байна ш дээ ? Монгол: Эр хүнийг хулгайлдаг барьдаг аваачаад хоридог агуйд аваачаад гэх юм ярьдаг л юм байна лээ Монголч эрдэмтэн: мхн тэгээд тэр хүн нь болвол хулгайд одоо тэр алмас нь хулгайлчихлаа ш дээ тэр хүнийг тэр хүн нь яах уу өөрөө? Монгол: яах вэ дээ тэгээд хүний эрхэнд байгаа юм чинь бусдын эрхэнд тэгээд байж л байдагын байлгүй. Монголч эрдэмтэн: Оргож гарах тэндээс бас юу байдагын болуу? Монгол: Оргож гарах … Хүч чадалтай амьтан байдаг гарч чаддаггүй л юм Монголч эрдэмтэн: Хооронд нь дундаас хүүхэд мүүхэд гардаг байсан гэж ярьдаг байсан уу? Монголч: Гардаг гэж бас ярьдагын байна лээ Монголч эрдэмтэн: Хоорондоос нь гарсан юм ямархуу байх уу? Монгол: Хүн дүрстэй л юм байдаг юм шиг байгаан Монголч эрдэмтэн: Хүн төстэй? Монгол: Хүн шиг тйим юм гардаг бололтой Монголч эрдэмтэн: Аан тэр нэг хүн нь ямар нэг аргаар оргоод зугатаагаад явчихлаа гэж бодоход дараа нь хүн амьдарч байгаа газарт ирвэл гайгүй болох боловуу? Монгол: Мэдэхгүй тэрийг мэдэхгүй Монголч эрдэмтэн: Аан бас алмас шулмас гэж ярилаа ш дээ мам гэж юм гарч ирж байна аа тэр юу юм бол? Монгол: Мэдэхгүй мам гэж тэр алмасаа хэлж байгаа юм уу би сайн мэдэхгүй .. алмасаа хэлдаэгийн боловуу гэж боддог би дуулаагүй мэдэхгүй Монголч эрдэмтэн: Баярлалаа Буяа ах олон сонирхолтой юм ярьж өглөө.