Доржхорлол интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Доржхорол
(позднейшая попытка атрибуции места: Дундговь, Мандалговь, монастырь Дашгэнпэллин https://www.facebook.com/dashgenpellin/ )
Монголч эрдэмтэн: Одоо юу гэх юм дээ нэрээ?
Монгол: Нэрээ гэж үү?
Монголч эрдэмтэн: аанхаа таны нэр?
Монгол: Доржхорол
Монголч эрдэмтэн: мхн Доржхорол ?
Монгол: Тийн Доржхорол гэж хүн байна аа тийн
Монголч эрдэмтэн: Энэ хийдийн хамба гэж ойлгож болох уу?
Монгол: Тийн Хамба таны хэдийг ирэхэд бас өөхийн үндсэн хувцастайгаа биш арай өөр хувцастай байна. Уучлаарай Гол нь би юу яадаг байхгүй юү энэ манай ардын уламжлалт тоглоом байдагын шаагай наадгай гэж
Монголч эрдэмтэн: аан
Монгол: Шагай харавдаг тийм ээ?
Монголч эрдэмтэн: Та өөрөө харвах уу?
Монгол: Хичээллэдэг тэгээд ийм өмдтэй байж байхад тохиромжтой .. аан тийн тийн тэрүгээр бас ингэж хичээллэж юү яадагаа бас хөгөө сууж номоо бясгалахын хажуугаар бас юугаар болвол бас нэг спорт тийм ээ?
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол: Босч сууж өөрийхөө хөдөлгөөнийг тохируулж өгдөг
Монголч эрдэмтэн: Хүүхдэд зааж байгаа юу томчуул юуу?
Монгол: аан томчуул хүүхдүүдэд бас заана
Монголч эрдэмтэн: Та өөрөө хаанаас сурсан бэ?
Монгол: аан энийг Манай багш хүн бас харавдаг хүн байсын тэр хүнээс уламжилж ирсэн
Монголч эрдэмтэн: аан
Монгол: за ийи байна аа үндсэн ажилдаа ороход эхлээд би өөрийгөө танилцуулах ёстой болох нь тийм үү?
Монголч эрдэмтэн: аанхаа бас
Монгол: Би ер нь бол энэ нутгийн хүн аан тийн энэ нутгийн одоо төрсөн хүн байгаа.
Монголч эрдэмтэн: анха
Монгол: анн тэгээд эхээсээ болвол 5 уулаа байдаг аан тэгээд миний дүү бас лам хүн бий Монголын бурхан шашин сургуулын буддын гүн ухаант багш хийж байгаа. Их Сургуулын тэ Буддын Гүн Ухааны багш хийж байгаа
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол: Миний хувьд болвол миний 2004 онд Монголын Бурхан Шашины Сургуулын ….2004 Уламжлалт зурхай судлаачаар төгсөөд 2004 оноос хойш өнөөг хүртэл хйидэд байна .. ажиллаж байгаа.
Монголч эрдэмтэн: мхн Таны хийд чинь хэдэн жилийн түүхтэй вэ? Хэзээ одоо ингээд..?
Монгол: Хамгийн анх болвол энэ бол түүхийг нь ярихтай зэрэг тухайлсан судар номд бичигдлэсэн зүйл яг урд өмнийнх нь юм байхгүй 1900 оноос өмнө гэсэн үг ш дээ тийм ээ Гэлээ гэхдээ бол хамгийн анх 5 р Богд энэ нутгаар явж байх даа зоог барьж тэр зоог барьсан газар нь зоогийн хийд гэж нэрлэж тийм ээ Зоогийн жас гэж тийм жижиг жас бий болсон. Унд хоолыг нь барьсан газар зоогийн шанд гэж нөгөө өнцөг байна ш дээ мах гэнэ ээ нөгөө хоол хийдэг усыг нь авсан газрыг нь зоогийн шанд гээд өөрийн үдэлж буусан газрынг нь зоогийн жас гэж байгуулсанаар анх үүссэн байдагын .. аан тэгэээд ярьж байх уу?
Монголч эрдэмтэн: би зүгээр ярьж л бай ярьж л бай
Монгол: Тэгээд юү 1900 оноос хойш 20 хэдэн оноос хойш хувьсгал байгаа ш дээ тиймүү нэгсэг хаалга үүдээ барьж, лам нар нь бас хэлмэгтэлт өртөж , зарим нь цөллөгдөж, зарим буудан алах ял ийм юм аваад ингээд байхгүй болсон байгаа. Тэгээд 1990 онд нөгөө Монголд ардчилсан хөдөлгөөн бий болсоны ачаар Бурхан Шашины эрс эргэхэд 1990 оны 9 сарын 15ны өдөр одоо анх одоо Дашгүмбэлийн хийд буюу Өлзий Хутаг Орших буюу Аривдах гэсэн тийм нэртэйгээр үүд хаалгаа нээж сүсэгтэн олондоо ном буянаа үйлдсээн. Ингэхэд бол анхандаа бол 40өөд лам байсан. Хамгийн дээд талын настай нь болвол 95, 95 аас доош настай 40 өөд лам байсан. Би бол тэгэхэд арван хэдтэй хүүхэд байсан хамшийн бага нь би байсан. Дүүтэйгээ 2 уулаа Бурхан Шаншин дэлгэрэхэд хамгийн анх домбо бүрээ үлээдэг ш д одоо тэрийг бол хамгийн анх үлээж ...үлээж нигэж байлаа тэр одоо болвол хийдийнхээ хамба лам болоод яг л одоо нөгөө өвгөдийнхөө заасан ном сургаал явсан одоо тэр буяны зонд нь зөрөөл ингээд явж байгаа. Өөрийн шавь гэх юм бол 30аад шавьтай , ном заадаг. Ингэж байж байгаа. Эсрэгээрээ болсоон хамгийн анх 90 онд чинь би хамгийн бага нь гээд 2 хүүхэл байсан бол 2 хүүхэд 40 өөд настай хүн байдаг. Цагийн аясаар нөгөө өвгөд маань Бурханы оронд одоод одоо хоёр өвгөн гучаад жоохон хүүхэд болж хувирсан.
Монголч эрдэмтэн: Аан зө зөв
Монгол: Тийм л байдаг юм байна ш дээ тийм ээ? Ер нь хаа сайгүй манайх ч биш Монголын Бурхан шашинд ихэнх хүрээ хийдүүд
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол: Тэр нь одоо юу гэдгийн Бурханы Сургаал байна ш дээ. Өтлөх нь идэр биеийг дарж , Үхэх нь амь биеийг дарж, доройтох нь хотол биеийг дарж тийм овоогийн үгээр одоо бас болдог юм байна л даа
Монголч эрдэмтэн: мхн
Монгол: За тээд өөр асуулт энтр байвал асуугаарай.
Монголч эрдэмтэн: Таны сургууль чинь одоо Гэлэгбаа юм уу юү юм? тэр бас нэг
Монгол: за за тэр Бурхан шашины юманд надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ. Гүлэг-ва ёс, Гарждийн ёс, Сажавийн ёс, Нямаавий ёс гэж ингэж байдаг энийг хэдийгээр надаас онцолж асуусан боловч та хэд судалгаа хийж байгаа улс болохоор би газар нутагт бас манай энэ хуучнаар болвол одоогоор бол Дундговь хуучнаар болвол Дайчин Байсын гэсэн хошуунд одоо Бурханы шашины ямар ямар одоо хийдүүд байсан тухай хэлээд бас өөрийнхөө сурсан сургуулийн тухай яръя за юу.
Монголч эрдэмтэн: мхн
Монгол: Тэгэхлээр болвол миний одоо судалж мэдсэнээр манай энэ аймагт бол орон нутаг судлалын эрдэмийн зөвлөл гэж байдагын. Үндсэн 5 хүний одоо бүрэлдэхүүнтэй тэгээд яахад бол манай энэ Дайчин Бэйсийн хошуунд Сажавий ёс гэж байсан. Нямаавий ёс байсан. Гүлэг-ва ёс байсан. Баталгаа нь бол бий. Миний багш нар язгуурын одоо багш нар болвол Нямаавий ёс лав бий.
Монголч эрдэмтэн: мхн
Монгол: Миний өөрийн....өөрийн сурч төгссөн сургууль бол Гүлэг-ва ёсных. Би Гэлэгвий ёс, Нямавий ёс , Санждийн ёс , Гарждийн ёс энэ бол хоорондоо бол хэдийгээр өөр өөр ёс ч гэсэн нэг модны 4 мөчир салаа гэж үздэгий ш дээ лам нар тэ тэгээд яахад бол аль аль Сажавий ёсноос ч бас ном судар харж л байлаа Гүлэг-ва ёсыг ч харж байлаа 13 настайдаа Нямаавий ёсоор явж энэ одоо хойно байдаг Навт гээд хүн тавьдаг газар бий тэнд хонож өнжиж жарз хийгээд явж байсан.
Монголч эрдэмтэн: мхн
Монгол: Аан энэ шашаины сургууль чинь болвол Гандан Тэгчлэн Хийдийн дэргэдэх гэж явдаг байхгүй юү. Тэр нь юү вэ гэхээр Гандан Тэгчлэн гэдэг чинь Их Хөлгөний гэсэн үг ш дээ тийм ээ? Их хөлгөн гэж явдаг ш дээ Гэлэгвий ёсных Манай одоо эндээс 30 аад км Мөх гэж газар бий. Мөхий гэж дууддаг Мөхий мөхий
Монголч эрдэмтэн: Аа Мөхий ?
Монгол: Мөх …. сүүлдээ бол сунжраад Мөх болсон.
Монголч эрдэмтэн: аан
Монгол: Уг нь тэнд Галдан Бошготын цэргүүд дайлаар дайтаж байсан газар байхгүй юү. Хажуугаар нь явахад одоо их өмхий үнэртдэг байсан. Одоо тэрүүгээр өмхий гэдэг чинь Уйгаржин Монголоор Мөхий гэж дуудугдаад байгаан. Сунжирсаар байж байгаад Мөх болсон.
Монголч эрдэмтэн: Аан зөв зөв
Монгол: Тэгээд тэр газар их онцлогтой Тэнд миний багш байж ном үзэж байсан. Гүлэг-вагийн ном зонхилдог голдуу … зохилж одоо үздэг Гүлэг-ва. Гэсэн хэдий ч Захар.. зах юугаар нь болвол Нямаавий ёс зоч эмэгтэйчүүд зөндөө байсан. Тэгээд энд бол тийм одоо хольмол тийм ээ Нямаавий, Гзлэг-ва холимог сударууд их байж байсаан...өөр?
Монголч эрдэмтэн: Энэ одоо юу гэдгийн коммунизмийн үе ирэхэд одоо ингээд нурааж лам нар бүгдээрээ хэлмэгдэж байсан үе байгаа ш дээ тийм ээ тийм эмгэнэлтэй үеүд байгаа ш дээ? Тэр үед болвол одоо ингээд тэр лам нарыг цаазалчихаад цаазаар авч байсан хүмүүсийн дараагийн амьдрал нь өөрчлөгдсөн үү? Муугаар нөлөөлсөн үү тийм муу нүгэл хийсний учир?
Монгол: Хэд хэдэн жишээ бий. Тэрэн дээр тэр хүмүүс яах вэ цагийн сорил хэцүү ш дээ өөрснөө дуртайдаа тэгээгүй Гэлээ гэхдээ бас би одоо тэр үед байгаагүй Настайчуудын үгээр ингээд сонсож байхад тэдний үд сад тэр тэгж явж байна аа аргагүй дээ өвөг эцэг нь бас их нүгэл үйлдэж байсан ,өвөг эцэг нь ямар байсныг мэдэхгүй хирнээ түүний хүүхдүүдийнх нь хүүхдүүд бас янз бүрийн байдалтай явж байгаа жишээнүүд бол байна. Миний хувьд бол энэ аливаа юманд үйлийн үр гэж бий тэ үйлийн үр бол цаг нь боловсорч, цаг нь ирж нөхцөл нь бүрдэхэд навчис цэцэглэж, цаг нь болж нөхцөл нь бүрдэхэд навчис хагадран унадагтай адилхан үйлийн үр яг л хэдий одоо шувуу тэнгэрт хичнээн өндөрт нисэвч заавал нэг газар сүүдэр нь байдагтай адилхан бүр тийм төдий бадагтай адил үйлийн үр хэзээ ч хуучирдаггүй.
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол: Тэгхдээ гайхалтай нь ихэнх лам нар тэр үед байна ш дээ би нэг жишээ яръя л даа
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол: Яасан гэж байгаан манайхаас одоо баруун хойно.... зүүн хойшоо үлгэрийн тойрог гээд нэг газар бий тэгээд яасан чинь эрдэм мэдлэгтэй лам нар тэнд их байсан . Тэгээд одоо лам нарыг ачих гаад нэг ёсондоо барьж авч явах гээд юу яасан байгаа юм л даа Машин ирсэн тэгээд яасан чинь багш нь... шавь нь хэлдэгийн байгаа биз багш минь нь одоо сүйд боллоо цаана чинь одоо лам ….. багш нарыг одоо том лам нарыг одоо барьж аваачина гэнэ ээ. Тэгээд машин ирж гэнэ гэсэн чинь багш нь өө минийх явах цаг болчихлоо ууж байсан цайгаа дутуу орхичихоод тэгээд гутлаа эрээд байсан гэж байгаан гутал нь олдоогүй хөл нүцгэн машин дээрээ гараад сууцан хамгийн түрүүнд. Өөрөө суусан
Монголч эрдэмтэн: Багш нь?
Монгол: Тийн тэгээд багш нь юу болж байна энээ тэрээ гээл юу яасан чинь өө цаг нь ирсэн юмаа хүүхдүүд минь одоо миний явах цаг болсон гээд тэгээд хойноос нь гутлыг нь энтр аваачиж өгч байсан. Манай одоо тэр багшийн багш л байх гээд байгаа юм л даа. Багш маань тэгж ярьдаг байсан.
Монголч эрдэмтэн: Дэлгэрийн Чойр гэсэн байхаа тэ ? Энэ таны нутагт одоо Дундговьт бөө хүмүүс байсан уу? Та тэр тухай сонсож байсан уу?
Монгол: Сонсоогүй.
Монголч эрдэмтэн: Тийм яриа сонсож байсан гэнэ ээ танай сумын энд гарч байсан уу үгүй гэж одоо ингээд том лам ч юм уу явж байсан чинь нэг газраас нөгөө газар голдуу орой гэгээ тасрахад явж байвал нэг юу гэх юм бэ дээ чөтгөр шуламс гэх юм уу, гэрэл ч гэх юм уу тийм юм яахад лам нар тэд нартай ингээд ном тарниа уншаад тэд нарыг зайлуулах тиймэрхүүү яриа та сонсож байсан уу?
Монгол: Тийн тэр одоо ч бодитоор ч байдаг л даа
Монголч эрдэмтэн: Тиймүү? Та ганц хоёр жишээ яриад өгөхгүй юү?
Монгол: Ер нь минийй энэ яриад байгаа энэ хүмүүст ямар юу нь хэрэгтэйн?.. Хэрэгтэй гэж үзэж байвал яръя л даа
Монголч эрдэмтэн: Одоо яахуу олон газраар явж байсан болохоор хүмүүс одоо ингээд янз бүрийн юм ярьдаг ш дээ тийм ээ? Хүний яриа гэдэг чинь нэг ёсондоо аман зохиол юм л даа. Дээр үеийн бас орчин үеийн аман зохиол гэж ойлгож болно. Тэр хүмүүс чинь яахуу мундаг даа ч юм уу мунхагдуу ч юм уу бас мэдэх , мэдэхгүй юм аа бас ярьж байгаа ш дээ. Та бол одоо тэрэнтэй тохиолдлж байгаа болвол тийм юм байдгийг юм уу мөн юм уу үгүй юм уу энэ таны хийж байгаа юмнууд эд нарын судалгаанд нөлөө өгөх болноо тэгээд яриа нь зүгээр байж байгаад байдаг юм уу эсвэл яс юман дээрээ тийм ээ одоо бодит амьдрал дээр нээрээ тийм юм болдог юм уу тохиолддог юм уу гэдгийг л асууж л байгаа байхгүй юу? Та өөрөө яахуу ярихгүй байвал ярихгүй байж болноо. Зүгээр сонирхож асууж байна.
Монгол: Өөр ямар асуулт байна?
Монголч эрдэмтэн: Одоо энэ настай өвгөн болвол одоо Монгол судлаад одоо 60,70 аад оноос эхэлж судалж байгаа. Тэгээд одоо тухайн үед одоо тууль хайлдаг хүмүүс бүгдтэй нь уулзаж байсан. Тэгээд аман зохиол юу байдагын тэгээд судалж байсан юм байна л даа. Одоо ингээд бараг л гучаад .. гучаад жилийн дараа ирсэн чинь лүйжин хүн гээд нэг юм гарч ирлээ. Өмнө тийм юм ерөөсөө сонсож байгаагүй. Тэгээд тэр тухай дэлгэрэнгүй яриад өгөөчээ ер нь лүйжин гэж юү юм бэ? Учир нь гэдэг нь юү юм бэ тэр тухай яриад өгнө үү?
Монгол: Энд уг нь энд бий лүйжин уншдаг газар Тэгээд юу л даа Одоо Судар Дандарын аймаг гэж аймаг байна ш дээ тийм ээ
Монголч эрдэмтэн: юу?
Монгол: Судар Дандарын аймаг гэж?
Монголч эрдэмтэн: анха Судар Ландарын Аймаг
Монгол: Лүйжин маань нууцын увьдсанд орчдог
Монголч эрдэмтэн: Нууц?
Монгол: Увьдас .. Тэгээд юу л даа.....Жүд гэж байна
Монголч эрдэмтэн: Жүд?
Монгол: Тийм Жүд гэдэг маань холын, ойрын жүд гээд бид нар ярьдаг юм. Нэг ёсондоо дамжлага гэсэн утгатай үг. НЭГЭЭС НӨГӨӨД Багшаас шавьдаа дамжуулж болох. Тэнд бол судраас дамжуулдаг, амнаас аманд дажуулах бас увьдас байна тэ. Хэлж бичиг сударт бичигдээгүй зүйлийг яахуу өөрөө тэр олсон тэр увьдасаа шавьд аман гэгээнээс хаьж хэлж байна ш дээ тэгээд... тийм тэгээд одоо лүйжингий чинь болвол лүн ван нэг ёсондоо тэр ном судрыг судлах эрхийг нь авч байж судалдаг.
Монголч эрдэмтэн: Лүн ван?
Монгол: Лүн Ван .. эрх авах .. нэг ёсондоо эрхийг авах. Лүн гэдэг чинь хийгээр...хий гэсэн утгатай лүн. Нэг ёсондоо одоогоор бол энеригээр гэх юм уу даа юу гэдгийнм дээ тэр Энэ хүмүүс зөндөө сонссон байлгүй дээ өмнө нь Мэдэж байгаа биздээ тэ .. мэдэж байгаа биздээ тэ тэх...
Монголч эрдэмтэн: Анха
Монгол: Энэ бол ЛовонБадамжунай гэж Бурханы үүднээс судар номоо үзэж судалдаг Ловонбадамжунай
Монголч эрдэмтэн: Ловон Бадамжунай ? Тэр нь юу гэсэн үг билээ?
Монгол: Бурхан
Монголч эрдэмтэн: Жунай гэдэг нь..... Лүйжин уншдаг хүн ер нь лүйжин гэдэг нь юу юм бол? Та өөрөө лүйжин тавьдаг гэсэн тиймүү?
Монгол: мхн
Монголч эрдэмтэн: аан тэгээд та одоо тэгээд өөрөө сурсан гэсэн үг гэж ойлгож болох уу?
Монгол: Болноо болно.
Монголч эрдэмтэн: Би өөрөө мундаг болохоор тэнэг болохоор мундаг гэнэ ээ муйхар болохоор сайн мэдэгхүй байна л даа. Энэ хүмүүс бас тодорхой асууж байна. Лүйжинч болохын тулд юү хийх үү? Таны багш нь лүйжин …. Лүйжинч байсан уу?
Монгол: Лүйжин гэдэг маань монголчилбол биеэ өргөх гэсэн үг шүү дээ.
Монголч эрдэмтэн: Биеэ өргөх? Би өргөх гэвэл өөрийн бие үү юуны бие үү?
Монгол: Өөрийн бие өргөх ...өргөл болгож өргөх
Монголч эрдэмтэн: аан Бурханд уу?Юунд өргөхийн?
Монгол: Юү гэхийм дээ би ч бодоо л сууж байна.
Монголч эрдэмтэн: Хэнтий аймаг дээр ямар нутгаар явж байсан ? Тэнд бас лүйжин эмэгтэйчүүдтэй бас ярьж байсан юм байна л даа. Тэгсэн чинь тэнд … Лүйжин тавих ёс гэх юм уу даа юү гэхийн тэр нь болвол лам хүн заавал тэрийг хийдэг үү үйлддэг үү эсвэл яахуу лам биш ч гэсэн Лүйжин гэдгийг одоо мэдэж сурч авсан хүн хийж болохын бол уу?
Монгол: Заавал сахил санваар авч тийм ээ сахил санваар авсаан
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол: Лам хүн байна л даа тэр … сахил санваартай тийм хүн байна.Өөөрөө Буддын шашинтай хүн үү?
Монгол: Тийн өө за за энэ хүмүүс Буддын шашинтай ?
Монголч эрдэмтэн: Энэ болохоор Христ. Заавал сахил санваартай байж л болох юм байна ш дээ тэ?
Монгол: Тийн
Монголч эрдэмтэн:Анхаа бас ингэж сонссон энэ хүмүүс ямарваа нэг нутаг дэвсгэрийн улс өөрөө лам санваартан биш мөртлөө өөрөө Будда шүтдэг шарын шашинтай хүн байж тэгээд тэр ус … нутаг усныхаа хүндтэй хүн тэгээд хамгийн гол нь эмэгтэйчүүд гээд тэгж байна тийм хүмүүс бас Лүйжин тавьдаг гэж бид нар сонслоо гэж байна. Заавал өөрөө Будда шашин шүтдэг
Монгол: Сахил Санвааргүй юү?Өөрөө ч бас лүйжин тавьж болох юм байна ш дээ
Монголч эрдэмтэн: Харин тийн
Монгол: За за яръя яръя сай нэг юу яасан асуучих шиг боллоо ер нь аливаа хүнийг нээх нас, шашиныг асуугаад байх тийм соёлтой биш харьцаа тэ. Түрүү асуучих шиг боллоо гэлээ гэхэдээ бас яръя оо бас энэ хүмүүсийн мэдэх гээд байгаа судлах гээд байгаа зүйлд нь дөхөм болох болов уу бас тэ Өөрснөө бас буруу ойлголттой юм байна. Заавал Бурхан шашин зүгээр шүтлэгтэй бол заавал сахил санваар аваад байх шаардлагагүйгээр тэр номыг үзэж болно энээ тэрээ гэсэн тийм ээ? Тийм ойлголт байна аа тийм болохоор ойлголтыг би бас нэг тал уруу нь залруулахын тухайд энийг ингээд өөрөө залруулаад авчихвал энэ хүнд өөрт нь хэрэгтэй боловуу. Тэр тухай яръя
Монголч эрдэмтэн: Баярлалаа
Монгол: Тэгээд юү шүү дээ сахил санваар бол хамгийн эхэнд тавигдана. Одоо энэ 4 ёс байна ш дээ тэ? Гүлэг-ва ёс, Гарждийн ёс, Сажавий ёс, Нямаавий ёс заавал багшийг шүтээд заавал багшаас сахил санваар аваад ингээд одоо өөрөө ямар чиглэлээр суралцах уу гэдгээн болвол багш шавыг сонгож хэлсний үндсэн дээр болвол би одоо энийг судлаъяа тийм ээ өөрөө бол хамгийн гол нь Сүжиг гэж нэг юм байдагын. Аварлыг одуулдаг бид нар чинь , сахилыг авна , авралыг дуудуулна. Бурхан шашинтай хүнийг ямар хүн бэ гэж хэлэх вэ гэх дээр зэрэг зүрхнийхээ мухараас одоо шовохуудыг авралыг одуулдаг Шовход гэдэг маань Гүнзүжи Ялгуух хийгээд, Чанагуух гээд 2 янз байгаа. Ялгуух гэдэг нь цаана оршдог Наана оршдог гэж 2 юм байна ш дээ цаана оршдог гэдэг нь Гочигсүм гэж байгаан цаана оршдог Шовход гүрэм гэдэг маань хаана байх вэ гэх дээр зэрэг Бурхан Багшийн номоор номолж байгаан түүнийг тойроод монгол Жүжи, Павга, Тогьмид тэргүүтэй балан лам нар одоо сууцан тийм ээ Аман гэгээнээс гарч байгаа Тэр ганжуур хийгээд тэр судрыг яг айлдаж байх тэр агшин бол цаад талынх д нь орж байгаан. Наад талынх маань гэдэг бол сударт бол ганжуурыг залцан байна Бурхан багшийн залцан байна тийм ээ энэ бол тэгж наад талынх д нь орж байдаг
Монголч эрдэмтэн: аанха
Монгол: Тэгээл шалтгаан байгаа болохоос бид нар түүнд авралыг одуулж байгаа тиймүү. Ямар шалтгаан байна уу гэхээр үйлс тэргүүлэхүйгээс хэтийдээд орчлонгоос орчлон мөнх бус ш дээ тийм ээ хэтийдээд хэзээ ямагт үхнэ үхээд 3 муу заяанд гэм Монголын гэм байгаа тул Бурханд авралыг одуулж байгаа юм аа. Авралыг одуулахад болвол авралыг одуулах орон гэж байгаа юм. Орон гэдэг маань чухал дээд гурав объект нэг ёсондоо. Субект гэж байдаг юм аа тэр нь бол бие сэтгэлийн үүднээс яахуу Бурханд авралыг одуулж байгаа юм. Тэр орон байна ш дээ оронд авралыг одуулахын орон, авралыг одуулахын үүд гэж байна ш дээ. Тэр нь бол бие сэтгэлийн үүднээс авралыг одуулахын шалтгаан нь болохоор 3 муу заяанд унахын шалтгаан байгаа болохоор одоо ингэж авралыг холдуулж байгаан. За тэгээд сахил санваарыг авнаа. Бурханы шашины одоо үзэл сургаал чинь болвол юундаа суурилсан байдаг уу гэхээр ёс суртахуун дээрээ суурилсан байна. Онолын одоо гүн гүнзгий сургаал , номлолыг хүн бүхэн төдийлөн олоход бэрх. Бэрхдээн бол тэр онол нь болвол ёс суртахуун дээрээ суурилсан ёс суртахуун нь одоо 10 хар нүгэл дээр байж байдаг. Тэр 10 хар нүгэл чинь биеэр үйлдэх гурав, сэтгэлээр үйлдэх гурав,хэлээр үйлдэх дөрөв гээд байж байгаа ш дээ тэ. Энэ бүгдийг бол сахина гэдэг болвол гэнэнгийн дом буюу аривжин биеийн сахил наад талын сахил. Энэнээс цааш бол яахуу гэхээр Гэцэл гэж байна , Гэлэн гэж байна тийм ээ ийм сахилууд байж байгаа. Энийг бол сахиж яачаад судар дандарын даа ялангуяа агь ёсны энэ тарнийн ёсонд ороход болвол энэ бүгдийг өөрөө маш их барьж, өөртөөн бол итгэл үнэмшилийг бий болгоод , тэр сүжгийг бий болгоод тийм ээ тэгээд асар их юм үзэж судалж байж одоо тэр лүйжингийн талруу ордог. Тэрнээс одоо хүн авралаа одуулахаа мэдэхгүй, нүгэл хэлэнцээ мэдэхгүй , үйлийн үрээ мэдэхгүй, учир шалтгааны ухаанаа мэдэхгүй зүгээр л би болвол шууд ийшээ орчих юм бол сайхан болчино энээ тэрээ гээд ингээд явж байгаа бол энийг мухар сүсэг гэж байгаа юм тэ. Тусыг нь мэдээд Бурханы шашинд орох , мухараар орох, эрдэмийг нь одоо судлаад орох гэсэн ийм юм байна ш дээ тэгэхээр болвол үзэл сургаалыг нь Бурхан багш хэлсэн байгаа ш дээ. Миний шашиныг яахуу гэхээр зэрэг алтыг нь яаж шүүж тунгаагаад тийм ээ одоо үздэгтэй адилхан үзэж судлаад үүний дараа болвол Бурханы шашинд орж орноо гээд ингэж байгаан тэгээд энэ шашин маань яахуу гэхээр зэрэг нэг нь бол судар ёсоор Бурхан болноо амьтны тусыг үйлдэнэ аль аль нь л амьтны тусыг үйлдэж байгаа ш дээ тийм ээ . Нөгөөдөх нь болвол Нямаавий болвол юу гэх дээр зэрэг өөрийн биеэ..... дарж цугаараа л одоо Нирваанийг олох гээд байгаа юм. Нирваан Нирваан
Монголч эрдэмтэн: аанхаа ойлголоо
Монгол: Тийн тэрэнд орох гэж байгаан тэрнээс Лүйжин ингээл уншаал тэнд ч нэг юм болохгүй байна гээл ингээд байдаг зүйл биш. Сургаалаар заана нэг нь болвол сударын ёсоор. Нөгөөх нь тарний ёсоор гэж ойлго за юу.. Энэ бол сударын ёсоор До ёс гэж байгаа ш дээ тарний ёсоор өөрийнх нь арга буюу тарний ёсоор нирваанийг олох ийм л одоо 2 юутай байгаа байхгүй юү. Тэгээд энд болвол Лүйжинчнаар одоо байна аа тэнд болвол эрэгтэй байж байна эрэгтэй лүйжин тавьдаг Хандмаа нар гэж нэрлэж байгаа ш дээ Хандмаа нар нь эмэгтэй лам нар байж байна. Тэд нар аанай л бид нартай ялгаагүй л одоо сахил санваараа сахиад, ном юугаа судлаад До ёсоор юугаа Бурханы шашиндаа цугааранга нь уншаад ингээд байж байдаг. Ингэж шат шатаар болвол өөртөө тийм юм бий болгож байгаа юм.Шууд Лүйжинч болохгүй тэгээд тарни тоолно тийм ээ тИйм тарнийг тэдэн тоо хүргэнэ үүний дараа болвол булаг усан дээр оч үүний дараа хадан суу гээд одоо хүнгүй газар оч булаг шанд хад асганы газар очоод уншдаг ном байдаг. Тэрийгээ үйлдэнэ. Үүний дараагаар яахуу гэх дээр зэрэг одоо бас л алхам алхмаар ороод байна ш дээ тийм ээ. Жарзанд гарна гэж байдаг юм. Лүйжинч болох гэж байгаа хүн чинь. Жарзанд гарна гэдэг нь болвол одоо өөрөө бол өвдөх болуу гэж эм авахгүй, өлсөх болов уу гэж хүнс авахгүй, анх нүүрээ угаасан бол нүүрээ угаасан чигтээ, угаагүй бол угаагүй чигтээ яг ингэж 2 овоо босгож тавьчиж байгаад үүний тоогоор болвол ингэж багш тэргүүтэй лам нар бол дов хийгээд явуулчиж байгаа байхгүй юу. Дүүгэр чулуу байдаг юм уу жудгар овгор гээд ингээд явчиж байгаа юм. Тэгээл одоо дүүгэрийн чулуугаа эргүүлээ л хаана шарил тавьдаг газар байна тэр газар одоо номоо уншаад бясалгална шүү дээ. Дандаа дотоод сэтгэлээр бясгалана тэрийгээ үйлдээд өөр юм хийгээд өглөгт барина гэдэг маань юу гэх дээр зэрэг тэр одоо нүдэнд харагдах , харагдахгүй янз бүрийн амьтан бий бид нар ингээд сууж байхад үнэрээр хооллогч гэж байна. Нүдэнд одоо харагдах, харагдахгүй янз бүрийн л юм байна. Агаар хий мандал чинь явж байдаг. Тэгээ л янз бүрийн юм чинь яахуу гэх дээр зэрэг өөрийн бясагалаар өөрийн биеийг одоо ингэж бясалгалж байна ш дээ тийм ээ. Өвчүүгүй хүн гэхэд л хот занхар юу болгодогын түүн дээр нь нарийн бүдүүн гэдсээ ингэж тавиал зүрхээ игээл нар сар хийгээ л өглөг хийгээл өглөг болгож өгч байгаа байхгүй юу хүнд .Тэгж л одоо Лүйжингийн одоо хамгийн нарийн гол юм нь энэндээ оршиж байдаг. Энэ бол маш хатуу. Ийм нууц ийм зүйл л дээ. Ийм л зүйл байгааан энэ бол..... Эхлээд ертөнцийг үзэх үзэл гэж байдаг тэрүүнээс бүр эхлэнэ. Дагмид гээд Бодьгалд эзэнгүйгээс гэж одоо эхэлж байгаа за. Эзэн үгүй бодьгал бол эзэнгүйгээс бий болсон үүнд бол байна хийгээд, байхгүй гэж байгаа юм. Байна , байхгүй нь өөртөө юу яахуу гэхээр мөнх хийгээд мөнх бусд хорогдож байгаан. Ингээд энэ чинь бүр логик болоод явчиж байгаа юм.
Монголч эрдэмтэн: Энэ улсууд болвол хүний ярьсан юмыг л танаас асууж байгаа болохоос биш бид нар тэгж бодож байгаа гэж бид нар лүйжинчин хүн тийм байдаг болов уу гэж бодоогүй ээ зүгээр л одоо Монголыг нутаг дэвсгэрээр явж байгаад тэр улсууд юу ярьж байна тэд нарыг л одоо ингээд танд ярьж байгаа болохоос биш өөрсдөө тэгж бодож байгаагүй л гэж байнхгүй юу.
Монгол: ЭнЭ юу байдаг юм аа тэгээд энэ би түрүү ярьсан ш дээ Лүйжинд хоын дамжлага гэж. Тэр нь бол одоо дамжиж ирсэн миний багшийн багшийн багшийн багш гээл ингээд дамжиж байна ш дээ тийм ээ. Ингээд байхад байна ш дээ Уралын нуруу байна ш дээ
Монголч эрдэмтэн:Юу?
Монгол: Уралын Нуруу
Монголч эрдэмтэн: аан Уралын Нуруу
Монгол: Тэнд хүртэл явж бясалгал бүтээлээ хийж байсан тийм юу бий... хаана л тийм ширүүн догшин.... Номон дотор ч тэр Уралын Нуруу гэж орсон байдаг. Ер нь бол тэгээл оддд юу болвол Бурхан шашинд лүйжинг ярьж байгаа хэдий ч бурхан шашин байна ш дээ тийм ээ Бурхан шанинд бол эхлээд 10 ухаан гэж байдагын … 10 ухаан
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол: Их тав, бага тав гэж энэ 10 ухааныг бас судалсан байх хэрэгтэй. Их бага хэмжээгээр
Монголч эрдэмтэн: Одоо Лүйжинчин хүн үү?
Монгол: Ер нь бол Бурхан шашинтан Лүйжинч хүн гэдэг чинь Бурханы шашинтай хүн ш дээ тийм ээ
Монголч эрдэмтэн: аан заза
Монгол: Тийн тэгээд түрүү би ярьлаа л даа. 10 хар нүгэл гээд Тэрэн дээр бол дэлгэрүүлээд ярихад бол хамгийн эхэнд бол мэдэж байх зүйл л дээ. Биеэр үйлдэх 3 гээд амьтны амь таслахгүй , хулгай хийхгүй , ариун бусыг үйлдэхгүй гэж байдаг тэ, Үүний дараагаар хэлээр үйлдэх 4 нүгэл гэж бий , хов хэлэх, ширүүн үг хэлэх, худлаа хэлэх, дэмий чалчих гээд үүний дараагаар сэтгэлээр үйлдэх 3 нүгэл гэж байгаа. Энэнд нь хорлох сэтгэл, хомхой сэтгэл, буруу үзэл гээд …. ярь ярь … Бие сэтгэлээр үйлдэхийг тэвчих гээд хэлчих. За ингээд яахад Лүйжинчний төлөөлөгч гээд хэлдэг тэ тэгэхэд бол одоо манай Говийн Ноён Догшин Хутагт Данзанравжаа гэж энэ хүн болвол бас одоо энэ Нямаавий ёс нэлээн их судалсан. Оройд нь гарсан хүн шүү дээ. Тэр хүний айлдсан бага жүд гэж байдагын бага дамжлага. Одоо ч гэсэн шавь нарын дунд уншигдаж байгаа. Тэр ном нь
Монголч эрдэмтэн: Жүд гэдэг нь ер нь юу юм бол?
Монгол: Бага лүйжин , бясалгал Ан тэгээд тэр анх ном гарсан түүх нь их сонин юм байна лээ яахуу гэх дээр зэрэг Нэг тийм яргачин хүн байж манайхаар бол бой хийдэг хүн тэ мал гаргадаг тийм хүн байсан байна л даа.Тэгээд нэг хонь гаргах гээд дээшээ харуулдаг ш дээ тэгээд бие засах гээд явчихаад эргээд ирсэн чинь хутга нь байдаггүй.
Монголч эрдэмтэн: аанхаа Яргачиний юу?
Монгол: тийн хонь нь байдаггүй тэгсэн нөгөө хонь хутгыг нь зуугаад хол аваачиж газарт хушуугаараа булж байсан байгаан.
Монголч эрдэмтэн: аанха за
Монгол: Тэрийг хараад яахуу их өрөвчхөн сэтгэл төрсөн. Өрөвдөх сэтгэл төрсөн тийм ээ. Ер нь би одоо их муу нүгэл хийж байна аа тэ амьтанд адгуус амьтан ч гэсэн төхөөрөх гэдгийг мэдэж байна ш дээ би ер нь нэг сайн номыг үзэж , амьтны тусыг үйлдье ээ гээд одоо Равжаа Хутагт дээр очиж айлтгасан байгаан. Тэгэхэд нь одоо наашаа суу суу гэж наашаа суулгаад бүр хажууд нь сууж чихэнд нь бол шивнэж тэр номыг айлдсан гэж багаа юм. Тэгээд тэрийг бол бага жүд тэгж гарсан. Жагармолом гэж лам тэр одоо бас юуны ярьдагаар буг чөтгөрийг дарсан тийм нэг түүх байдагын. Тэр юу гэх дээр зэрэг манай Дундговиос зүүн хойшоо орших зүүнчээ Дэрэн гэж сум байна ш дээ тийм ээ ?
Монголч эрдэмтэн: мхн
Монгол: Дэрэнгийн 3 овоо 3 Нарангын овоо гэж бий түүний хойно зүүнээс баруун хойш чиглэсэн тийм ам бий. Тэрийг нутгийнхан барлаг ядамын хоолой гэж нэрлэдэг
Монголч эрдэмтэн: Барлаг Ядамын хоолой?
Монгол: Хоолой … тэр яасан юм бн гэх дээр зэрэг Ядам гэдэг нэртэй хүн байж л дээ. Баян айлын хамжлага болоод мал хуйг нь хариулж явж байгаад өнгөрсөн байна аа. Тэгээд өнгөрөөд яасан чинь хүмүүс жиг жуг гээд байх болж. Юу гэхээр зэрэг Ядам тэнд явж байна энд явж байна гээд сүүлд нөгөөх дэх чинь биднийхээр бүр биежээд биежээд бүр ингээд бие болоод
Монголч эрдэмтэн: Харагдахаар болсон гэж үү?
Монгол: Болоод үхчижээ бүр сүүлдээ айл хунарын адуу малыг эргүүлээл хилэн хар морь уначаал улаан дээл өмсчөөл одоо хангитал исгэрээл давхиж байдаг болсон гэж байгаан. Нөгөө Ядам чинь тэгээл нэг ахтай. Ах НЬ их санаа нь зовоод одоо яах билээ гээд ингээд байж байсан чинь Жагармолом гээд сүрхий лүйжинч зоч хүн байна тийшээ л одоо оч доо биежцэн бүр биеийг олчихсон тийм босоо ороолон байна маягтай болцон байна ш дээ
Монголч эрдэмтэн: Ороолон?
Монгол: Ороолон тэ? Тэгээд очсон байна аа Очоод яасан чинь Улаанбаатраас баруун тийшээ орших 70 давхар гээд газар … 70 давхар тэнд 2улаа очье гэж байна. Очоод Юу яаж л дээ Лүйжин номоо унших болж тэгээд ахад нь хэлж чи их айх юм бол миний ойрхон орхимжон доогуур шургаж ороорой айхгүй бол наанаа сууж бай гээд тэгээл лүйжин тавихад чинь том дамар байдаг байхгүй юү тэр дамараа бариад энэ гартаа хонхоо барьдаг тэгээл эхлээл уншаал эхэлж. Тэгээл урилга янз бүрийн мандал юугаа өргөөл одоо ганлин гээд одоо 18тайн бүсгүйн дун чөмөгөөр хийдэг ийм үлээдэг юм байдаг байхгүй юу.тэр нь бол зориудаар тэр хүнийг яахгүй ш дээ 18 настай хүн зуурдаар өвчнөөр өнгөрцөн байхад түүнийг авч хийсэн ганлин гэж нэрлэдэгийн. Тэгээл нөгөөдөх өө үлээгээл яасан чинь Зүүн урд талаас л тоос татаад явчихсан гэж байгаан. Улайраал
Монголч эрдэмтэн: мхн
Монгол: Харсан чинь л хилэн хар морьтой улаан дээлтэй давхиад ирсэн ах нь айгаал ингээл орхимжин доогуур нь толгойгоо оруулаал яасан чинь л гэнэт дамар гэнэт тас гээл дугарч одоо энэ байна ш дээ. Тэгсэн нөгөөх чинь Бүр мориноосоо буугаад морио тушчмщихаад өөдөөс нь том том алхаал ирж байна гэнэ. Тэгсэн ах нь айгаад нөгөө орхижон доогуур нь толгойгоо хийгээл яасан чинь дамар тас гээл дуугарцан Намс гээд л сөхрөөд унах шиг болсон тэгээл тэр тэгж дарж байсан. Тэр бол одоо гайхамшигтай. Тийм Жагармолом гээд бүр одоо юуны 6 чимгийн нэг шүү дээ тийм ээ. Тийм одоо түүх бий тэр бол бодит.
Монголч эрдэмтэн: Бодит юм уу? Хэзээ болж байсан юм бол тэгээд?
Монгол: Энэ бол 18 р зууны үеийнх.
Монголч эрдэмтэн: 18 р зуун
Монгол: 18 р зууны сүүл үед амьдарч байсан хүн шүү дээ. Жагармолом гэдэг чинь дунд үед амьдарч байсан юм уу
Монголч эрдэмтэн: аан тэр ах нь болвол тэр ах нь гэж байгаа хүн нь бол Ядамынх нь ах нь юм уу?
Монгол: Тийн Ядамын ах тийн
Монголч эрдэмтэн: Тэгээд тэр юу гэх юм дээ Ядам нь биежээд тэр өөрийнхөө гэр бүлдээ муу юм хийдэг байсан юм уу?
Монгол: Тэр хошуу өөрийн гэр бүлээр тогдохгүй тэр одоо хошуу нутаг байна ш дээ тэрүндээ айлгадаг, хүүхдүүдийг нь айлгадаг,одоо тэгээд л адуу малыг нь туудаг гэртээ хүрж ирээл хүнтэй адилхан юм яриал одоо үхсэн хүн тэгнэ гэж юу байх вэ. Тэгээл одоо хоол унд нэхдэг тйим болсон гэж байгаан.... Жагармолом …. Барлаг Ядам
Монголч эрдэмтэн: мхн... Одоо Ядам нас барсан ш дээ тийм ээ ? Сүнс нь явж байгаад биежиж эхэлсэн юм уу эсвэл зүгээр юм харагдахгүй байж байснаа биежцэн юм уу?
Монгол: Нэг ёсондоо эхлээд Тэр чинь юу байхгүй юу сүнс нь нэг ёсондоо төрлөө олохгүй төөрж яваад тэгээд нөгөөх чинь бүр үхждэг юм байна л даа. Хүч ордог хүч орно гэхээр бүр бодитой
Монголч эрдэмтэн: анха
Монгол: Сүнс бол одоо эийг ингээл авахад хөлдийрөөл гарна тийм ээ
Монголч эрдэмтэн: Тийн тийн
Монгол: Тийм биш юм энтр өргөдөг болоод ирэхгүй юү. … Ороолон .. Энэ тэгэхээр юуны хүч үү гэхээр одоо зэрэг хоосон чанарыг маш их бясалгасан байна ш дээ тэр лам … Бас нэг түүх байдагын ярих уу?
Монголч эрдэмтэн: Одоо нөгөө нэг орхимж хорогдож болно гэвэл хорогдсон уу?
Монгол: Нэг ёсондоо орхимжон доогуураа шургахгүй юү. Орхимжийг чинь одоо ингэж нөмрөнө ш дээ өөрөө юу гэж хэлэх гээд байнна одоо?
Монголч эрдэмтэн: анн харин тэр одоо орхимжинд нуугдсан уу үгүй юү л гэж асууж байна?
Монгол: тйин нуугдаж тэр орхимжний юугаар харсан байна ш дээ аан бас нэг Говьд урагшаа Говь ш дээ манайх чинь Говь
Монголч эрдэмтэн: Багшаа ийм юм бас асууж байна одоо тэр уншсан юм нь судар байсан юм уу ном тарни юу байсан юм?
Монгол: Тэр бол нөгөө лүйжинг уншсаан
Монголч эрдэмтэн: аан тэр хоосон чанар нь ямар учиртайн бол?
Монгол: Өөрөө тэр дотор бясалгал …. ингэж хэл эхлээд байна ш дээ тэ тэр бясалгал хийнэ ном уншихж байхадаа бясалгана тэгээд яаху гэхрээр зэрэг хоосон чанарын агаарыг бий болгоно. Сарны хот мандал өөрөө энэдээ бий болгох нь байна ш дээ
Монголч эрдэмтэн: аан толгойндоо
Монгол: Аялал ...би тэгээд цааш нь яриадхая.Эхлээд ийм өмнөө огторгуйг бий болгоно. Түүний дээр ийм бадам бий болгоно. Түүний дээр Бурханаа зална.Тэгээд тэр одоо юу яана ш дээ ингээл өмнөө огторгуйг бий болгоол тэгээл Бурхан Ядамаа залаал тийм ээ тэгж байхад бол уншлага явагдаж байдаг. Уншиж л байна амаараа
Монголч эрдэмтэн: Лүйжин үү? Лүйжингаа юу?
Монгол: Тийн уншиж л байна
Монголч эрдэмтэн: аан зөв зөв
Монгол: Энд нэг ийм бодол байна ш дээ тэ энэ бодол чинь яахуу эндээ бодсоныгоо яахуу энүүгээрээ гаргаж байгаа байхгүй юү. Тиймүү? Амаараа гаргаад амаараа гарч байгаа тэр хий номоо болвол чихээрээ сонсож бясалгаад буюу дамжлага гараад жишээ нь бид нар энэ халбагыг харлаа тиймүү халбага гээд нүдэндээ харлаа тиймүү амаараа хэллээ халбага гээд энийг чихэндээ сонсож байгаа биздээ тийн
Монголч эрдэмтэн: Та одоо Лүйжин тавилаа гэж бодъё та бас одоо дотроо ингээд бясгалаа хийхүү? Заавал бясалгал хийж байж...
Монгол: Хэдийгээр одоо юм ингээл уншиж байна ш дээ тэгээл уншиж байгаа ч гэсэн яаху гэх дээр зэрэг энэндээ бясалгал явагдаж л байна ш дээ оюун ухаандаа жишээ нь одоо ингээл одоо ганлингаа үлээж байна ш дээ тэгээл үлээх юмаа үүлээгээд яахад чинь тэндээс тэгээд ирч гэдэг юм уу тэгээл тйим байдалтай тэгж өмнөө авчирч байгаа байхгүй юү. Тийм л юу гэдэг чинь дотоод сэтгэлтийн тийм юм байна даа тийм ээ? Хоосон чанар бүх юмаа бясалгаад тэр номын хүч байна ш лээ тйимээ тэр сэтгэлийн хүч тэр лам удмын хүч тэр номын хүч бүх хүч л нэгдэж нэг бөөн цул л болох ёстой л доо. Тэгээл одоо эргүүлээд л яахад чинь эргээл одоо бүх бий болгосон тэр юм аа яахуу гэх дээр зэрэг зүрхнийхээ юунд ингэж дамжиж оршиж байгаагийн эхлэлээ хураачна эргээл хураачна. Тэгээд энэ яахуу ойгочих шиг боллоо тйимүү? Ярих уу яахуу?
Монголч эрдэмтэн: Одоо тэр таны хувьд ч юм уу өөр лүйжин хүний хувьд ч юм уу тийм юм байсан уу? Тэр чөтгөр нь гэхийн юу гэхийн айлд гэх юй юу гэхийн
Монгол: аан тэр манайхаас урагш Говьд нэг юу болсон байгаа юм л даа. Нэг хэвтрийн хөгшин байдаг байж л дээ Говийн айл гэхээр чинь одоо нээх их юу байхгүй ш дээ явж байж хичнээн 100 км явж байж нэг айлд хүрнэ ш дээ. Тэгээд нэг настай хөгшин байдаг байж. Тэгээд түүнийг харж байдаг одоо ингээд нэг хүн бүл цөөтэй айлд байдаг байсан юм байна л даа тэр айл нь . Хүн цөөн мал , адуугаа гээд ингээд явчихдаг хажуугаар нь нөгөө хөгшийнөө асардаг. Тэгээд ийм л байдалтай байсан. Тэгээд нэг малд явсан хойгуур нь нөгөө хөгшин үхэж. Хөгшинийг мэдсэнгүй явж байгаад хүрээд ирсэн байж байна гэнэ. Бид нар чинь хүн өнгөрөх дээр зэрэг юу яадаг ш дээ бас л битүүмжлээд л энээ тэрээ арц хүж угуйдаад л тэр нь яаж байгаан гэх дээр одоо өөр биенд нь өөр юм оршуулахгүй гэж боддог байхгүй юү. Тийм ш дээ энэ эзэнгүй биед өөр юм шүглүүлчихгүй оршуулчихгүй гэж гэдгийн байна л даа. Т эгээд тэгсэнгүй өөр юм орчиж. Тэгээл ингээд ирэхэд нөгөө хөгшин байж л байдаг. Нөгөө нөхөр малд явдаг орой хонио хотлуулдаг тэгээл өглөө яахаар л юу яаж гэнэ хотонд нь одоо чоно орцон байдаг. Чоно юм уу юу юм мэдэхгүй чоно л байх гэж нөгөө хүн боддог. Тэгээл 2-3 ийн багалзуурыг нь тасдаад ингээд яацан. Тэгээд хэдэн өдөр тийм юм боллоо. Тэгээд хөгшиний харц нэг л сонин гэнэ бүр нэг сонин. Тэгээл болохоо байлаа гэж бодож ээ... болохоо байлаа гэж бодож ээ бас тэгээд тэр бас нэг лүйжин тавьдаг хүрээнд олон жил болсон бас л амьтан хүнд их тусалдаг нэг тйим лам хүн байж. Тэрийг одоо дуудуулж гэнэ ээ. Манай энд юунд малд байнга л юм ороод байх боллоо. Төмөр юугаар нь харахаар мэдэгдэхгүй юм. Тэгээл нөгөө хүн чинь ирж гэнэ. Лам хүрч ирээл гэрийн үүднээ орж ирээл ингээл байж байдаг. Дүүдээ хэлж л дээ ах нь томхон зул өргөөрэй тэр зул мэднэ ш дээ тээ? Тэгээл том зул өргүүлж өдөр даадаг бүр өдөр одоо өдөржин болоод шөнө 24 цаг барьдаг гэсэн үг. Тийм юу хүргүүлчээл яасан чинь л шөнө ч болж шөнө дундаж болж нөгөө хөгшин чинь хэвтээл ирлээ гэнэ тэгээл өнгийж ирснээ наад зул чинь жаргаагүй юм уу яасан том зул яасын юм гээл иргээл хэвтдэг гэнэ тэгээл юу яажээ зул л нь өглөө нь жаргаж дахиад зул хийгээл 2-3 өдөр зул таслаагүй гэрэл таслаагүй байгаад байдаг. Бүр сүүлдээ нөгөө хөгшин чинь бүр сонин ааштай болж. Бүр нөгөө дуу нь цаана цангитаад хэзээ язаагүй байх гээд байсан хүн чинь л бүр дуу муу нь жигтэйхэн яагаал нүд мүд нь хурц болоол жигтэйхэн болж. Тэгээд нөгөө лам чинь хөгшинийг хараад 3 хоног унтсангүй гэнэ. Тэгээд малд нь амьтан орсонгүй гэнэ тэгээл 3 юм уу 4 хоног болдог юм уу малд амьтан орохгүй болох дээр зэрэг жаахан унтацгаадаг юм уу тийм ээ нойргүй хэд хоноцон улсууд чинь. Тэгээл нэг яасан чинь зүүүрэгмэлчижээ лам. Тэгээл харсан чинь зул нь учиргүй нигээл жаргах болж гэнэ. Зул жаргах нуу дээ гээл бодоол зүүрэгмэлээд дотроо бодоол сэрэе гээл сэрж чадахгүй тийм юм байдаг ш дээ тийм болоол сэрэх гээл байсан болдоггүй энээ тэрээ гээд л тэгээд харжээ. Яг жаргахын даваан дээр нэг юм тарх гээл дугарч харсан чинь тэгсэн чинь нөгөө хөгшийн хөнжилөөсөө өөрөө босцон тулганыхаа үсэнд дээр үед чинь одоо манай энд чинь зуух байсангүй ш дээ
Монголч эрдэмтэн: Тийн
Монгол: Тулга байсан тэгээд наагуур нь үнс мүнс ингэж бутарч байсан байдаг юм уу даа. Тэрэн дээр нь хөрөвсөн чинь жигтэйхэн одоо амьтан болж гэнэ. Хурц нүдтэй амьтан тэгээд буруу хатавчаар нь ороод гэрийн буруу тойроод явчиж. Тэгээл жигтэйхэн хотонд нь мал юу дугараал
Монголч эрдэмтэн: өөө яанаа …..
Монгол: Жигтэйхэн болоо л явчиж гэнэ ээ. Дэмйи юү?
Монголч эрдэмтэн: Үгүй ээ ярь ярь
Монгол: Тэгээл юу яасан чинь л жигтэйхэн болоол тэгээл хараал байж гэнэ. Юу болж байна гээл нөгөө хүн чинь бас л юм бодож байгаа ш дээ тийм ээ . Тэгээл яасан чинь эргэж харж ороо л тэр хавиар нөгөө хавийг сэгсрэх шиг болсон чинь нөгөө хөгшин чинь хэвтээд өгсөн. Тэгээ л маргааш одоо гэрийхнийгээ хараа л юу ч болоогүй юм шиг л байж нөгөө хэдийгээ тав тухыг нь яагаад тэгээ л яасан тэгээд харж нэг нэгээр нь харж байхад ийм юм боллоо энээ тэрээ гээд л хэлжээ. Тэгээд тэр урд нь улаан ухаа овоо байжээ
Монголч эрдэмтэн: Ухаа?
Монгол: Ухаа тийн Тэр овоон дээр гарчиж байгаа л гэрийхнийгээ малдаа явуулаад нөгөө дүүгээ малдаа явуулаад битгий хол яв битгий яагаараа тэгээл яасан чинь юу яажээ дамар, түрүү ,хонх , очир, ганлин , энүгээрээ унжуулдаг будраа гээл хар юм байдаг ш дээ тйимээ номынхоо хувцасыг өмсөөл тэгээл уншаал яасан чинь яг түрүүний ярьсан шиг юм болж байна. Жигтэйхэн орь дуу гаргаал эхлээд хүн одоо ёолж янз бүр болж байсанаа чоно уйлаал сүүлдээ бүр нөгөөдөх чинь хаалга нь хэд хөвөлзөж ирж байснаа л өөдөөс нь учиргүй нөгөө чинь давхиад байна. Тэгэх дээр зэрэг дүүжингийн бас нэг бясалгал байдаг байхгүй юү тэр бясалгал юугаа хийгээ л тэгээл нөгөө лүйжингийн 3 бад гэж байдагын тэрийг бүр дараалаад гурван гурвын 9 болдог байхгүй юү. Эхнийх нь хийхэд л ер нь болчдог. Тэр болдоггүй дараахыг нь хийгээд болдоггүй хамгийн сүүлийнх л яг одоо ингээ л үүнээс нь зууж авах гэж байна ш дээ тйимээ яг өөрт нь хүрдэгийн даваан дээр л мушгисан чинь л ёстой
Монголч эрдэмтэн: Гэрт нь уншсан юм уу?
Монгол: үгүй нөгөө Овоон дээр тийн тийн
Монголч эрдэмтэн: аан овоон дээр
Монгол: Тэгээл нөгөөх чинь замхраад алга болдог тийм тийм юм их байсан байгаа юм.
Монголч эрдэмтэн: энэ түүх хэзээ болж байсан бэ?
Одоо үед энэ бол яг бодитоор 1900 оны үед болж байсан юм шиг байна лээ эийг болвол яг байсан хүн нь болвол 104 хүрээд өнгөрсөн тийм хөгшин байдагын манайхны хүн байсан байхгүй юү. Тэр хөгшин их ярина. Тийм тэднийх гээл бүр ийм юм этнрийг чинь одоо дурдаад яахавдээ тйимээ нигээд байдагын. Тийм юутай болдог 1999 он байна уу даа саяхан бас нэг энүүнтэй адилхан зүйл болсон ш дээ. Юу гэх дээр зэрэг нэг хүн өнгөрөөд 49 хоног гээл байж байдаг ш дээ тэ тэн дээр нь байж байсан чинь өглөө босоход нь л хотных нь юун дээр юу байдаг чоно байж байдаг үнснийх нь цаана байж байдаг тэгээ л үнсээ асгах гээ л гарах гэхэд л суниагаа л ийшээ тийшээ харж байгаал цаашаа яваад өгдөг. Тэгээд манай энд нэрийг нь хэлээд яах вэ нэг анчин хүн байсын Далхаа гэж тэрийг аваачсан гэж байгаа юм. Далхаа гуайг аваачиж буудуулъя хотонд орохгүй тэгсэн хирнээ бас байгаад байдаг тэгээд нөгөө хүн чинь Улсын анчин хүн шүү дээ. Алдартай улсын анчин хүн архивд юуг нь үзвэл байж л байгаа саяхаан өнгөрсөн хүн ш дээ. Одоо үр хүүхэд нь бий надтай чацуу хүүхэд нь бий тэд нар ч мэднэ. Тэгээл юу яасан байнгаа хойноос нь мотоциколтой туулгаад нөгөө чоныг чинь буудах гээд тэгээ л яасан Далхаа гуай буудах гээд байсан болдоггүй тэгээд бүр буудаасай гэсээр ойртоод буун сум тусах газар яагаад байдаг болдоггүй тэгээд та яав гэсэн чинь би амьдралдаа олон ан хийлээ ийм одоо учрааг одоо үзээгүй. Дэндэв Зоч ногоон Дэндэв гээд хүн байсан зоч лүйжин тавьдаг Дэндэв Лүйжинчийг л авчирч нэг юм аргалуулъя. Дэндэв гуайг авчирч лүйжин тавиулаад л яахад их тийм дуу чимээ гарч байсан. Тийм гарсныг чинь олон хүн мэддэг харсан сонссон. Заримд нь одоо тал биетэй хүн ч харагдсан гэдэг юм уу тийм одоо юу бий энийг болвол өөр хүнд ярихад домог шиг ч юм уу тэ үлгэр шиг ч юм шиг ийм юм хирнээ амьдрал дээр болсон зүйлүүд маш их байдаг.Энийг тэ одоо тийм юм байдаг тэрийг болвол лүйжинч залуучууд юу болвол нээх ярьдаггүй ш дээ. Хуучны дээр үеийнх нь ярина уу гэхээс одоо үед ингэж байна гэвэл нийгэм чинь өөрөө яахуу дагаа л айдасд автана тийм ш дээ тэ ийм ийм зүйлүүдийг нэг ёсондоо тэр яагаад ийм юм болдог юм гэхээр төрөл бид нар энэ хийгээд хойд төрөл гэж ярьдаг ш дээ тийм ээ үнэхээр тйим төрлөө олоогүй байдаг. Аливаа юмандаа хорогдсон байдаг юм уу тийм ээ ийм зүйлүүд түрүүний ярьдагаар биед нь өөр юм оршсон байдаг юм уу ийм олон зүйлүүд байж байсан. Энэ бүгдийг яахуу лүйжинч очиж тэр одоо номоо уншаад ном унших яаху гэх дээр зэрэг бясалгал хоосон чанар шүү дээ тийм ээ тэр бүгдээ хийж дарж байсан олон түүх бий. Үүнд хүрнэ гэдэг билгийн, оюуны , гүн гүнзгий чандад хүрсэн тийм нэвтэрхий увьдастай юуг нь нуухав энэ бол гайхамшиг шүү дээ. Ийм юманд хүрнэ энээ тэрээ гэдэг бол олон жилийн уйгагүй хүч , хөдөлмөр үүнээс гадна бол хүнлэн сэтгэл их хэрэгтэй байдаг. Сэтгэл бол сайхан ариун сэтгэлтэй байх ёстой. Амьтан, хүнийг одоо хайрладаг байх ёстой энэрч нигүүлслийн сэтгэлийг өөртөө суулгасан байх ёстой. Ингэж явж байж л яахуу одоо тэр багшийгаа Ядам багшийнхаа үргэлж сургаалийг дагаж мөрдөж тэр багш нарынхаа заасан юу замаар л явдаг ийм юм л байх ёстой тийм байдаг ингээд ярих юм бол маш олон их тийм түүхүүд байж байдаг. Хамгийн одоо тэр лүйжин гэж лүйжин л гэж эхэлж яригдаал хашигдаад байгаа болохоос Бурхан шашинтай хүн одоо тэр лам хүн хамгийн гол нь гэхээр зэрэг өөрийн дотоод ертөнцийг маш ариусгасан дотоод сэтгэл гайхамшигтай билэг билгүүнийг олсон нинжин сэтгэлтэй тийм л нинжийг цаг үргэлж бясалгаж боддог зүгээр нэг хайрлах сэтгэл гэж ярьж байна ш дээ хайрлах сэтгэл маань бидний яриад байдаг эр, эмйин хайр биш ш дээ амьтан бүгдийг асрах гэх мэт одоо эх нь ганц хүүгээ тэ яаж хайрлаж асардаг уу тэр сэтгэлийг л өөртөө эзэмшсэн хамгийн гайхамшиг нь л энэ байх ёстой гэж үздэг.
Монголч эрдэмтэн: анха
Монгол: Хэдэн оны юм ярих гэж байна?
Монголч эрдэмтэн: Одоо нөгөө нэг эхний чонотой юм хэдэн онд болсон бэ ер нь?1900?
Монгол: 1900 аад оны л ….
Монголч эрдэмтэн: эхээр гэсэн тийм ээ?
Монгол: Тэр хүн чинь энийг яасан хүн чинь болвол
Монголч эрдэмтэн:104 настайдаа нас барсан бурхан болсон гэсэн тэ
Монгол: Одоо 3,4 жил болж байна ш дээ
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол: Одоо тэр хүн одоо 1900 ….. 0 гэх үүү
Монголч эрдэмтэн: 104 гэхээр чинь 1905 , 06 оны хүн байсан юсм байна л даа тиймүү ?
Монгол:04,05 оны ч юм уу тэ
Монголч эрдэмтэн: анха
Монгол: Өөрөө бол багаахан байсан гэх дээр зэрэг 10, 11 оны л юм байна ш дээ тиймүү?
Монголч эрдэмтэн: 2 дах нь 1990 ээд онд гэсэн тийм ээ?
Монгол: тийн 1995,96 оны л үеийнх
Монголч эрдэмтэн: тэгэхээр 2 дах нь юу гэж эхэлдэг билээ?
Монгол: Тэр нээх шаардлагатай юу? Шаардалагатай юу?
Монголч эрдэмтэн: аан шаардлагатай
Монгол: юу ш дээ одоо манай эндээс бол хойшоо байдаг тэр газар нь одоо ч тэрүүгээр хүмүүс нутаглаж амьдарч байгаа. Нэг хүн өнгөрчөөд тийм ээ 49 хоногт нь гээд ярьж байсан ш дээ
Монголч эрдэмтэн: тийн … тэгээд 49 хоног өнгөрсний дараа юм уу?
Монгол:дотор нь байхгүй юү
Монголч эрдэмтэн: аан дотор нь
Монгол: Тэгээд өглөө ингээд үнсээ асгах гээд гадаг гэж байгаан үнсээ асгах гээд тэгээл гарах дээр зэрэг тэгээ л үнсэн дээр тэгээд цоройгоод байж байдаг тийм ээ?
Монголч эрдэмтэн: аан тийн ….. яг үнсээ хаях газарт нь байдаг байсан юм уу? Эсвэл арай хол юм уу?
Монгол: Үнсэн дээр нь … үнсэн дээр нь гэхээр ойрхон гэсэн үг ш дээ.
Монголч эрдэмтэн: Гэрээс зүг чиг нт хаана байхуу?
Монгол: ойрхоон Монголчууд чинь голдуу үнсээ зүүн урд талдаа асгадаг ш дээ тэгээд тэр юу яасан байгаа юм л даа. Далхаа гуйа анчин тийм ээ тэрийг аваачиж тэгээд агнуулах гэж байна ш дээ тиймээ.
Монголч эрдэмтэн: Мотоцикол дээр суугаад араас нь хөөхөөр нь хөөж давхиж явахаар нь яалаа?
Монгол: Тийн мотоциколд суугаа л араас нь хөөсөн тэ Далхаа гуйг ардаа суулгачаад тэгээд буудасай гэж бодоо л сум тусах газар байгаад байдаг тулж ирээд байдаг ер буудлаггүй Далхаа гуйа
Монголч эрдэмтэн: аан өөрөөсөө цаанаасаа яаж ч мэдэхгүй чадахгүй байгаа байхгүй юу
Монгол: тйин тийн яагаад ингээд байдаг юм бол гэсэн хэлсэн байгаан би чадахгүй нээ би ийм амьтан үзсэнгүй олон жил янз бүрийн баавгай одон юу байдаг юм тарвага зурамнаас авхуулаад л яаж байсан чоно, үнэг , хярс ийм юм бол үзээгүй ээ гэсэн байгаа юм л даа.
Монголч эрдэмтэн: Тэр чоно нь ямар юу гэх юм дээ бэлэгшээд тэр үү яагаад тэрийг алж чадаагүйн бол эсвэл ямар өөр нэг?
Монгол: болохгүй өөр нөлөө байсан гэж байгаа юм өөрөө ярьсан байгаа юм би яг буудах гээд байсаан. Яг буудах гэхээр овоо хараанаас яагаад ч юм гарчихаад байсан ер болохгүй ..
Монголч эрдэмтэн: аан
Монгол: Тэгээд тэр Адаацагт байдаг Дэндэв зоч гэж хүн байсан юм
Монголч эрдэмтэн: Ламын нэр нь хэн билээ?
Монгол: Дэндэв
Монголч эрдэмтэн: аан Дэндэв .. тэгээд тэр лам ирээд лүйжин уншсан уу?
Монгол: тийн уншсан тэгээд уншихад нь гэрт нь их сонин дуу чимээ гэрийн гадуур энтр гарч байсан. Тэрийг нь сонссон хүмүүс одоо ч бий л дээ. Миний үеийн хүмүүс бий хүүхэд нь надтай чацуу ч хүн бий. Тэд нар тэгж ярьдаг юм аа. .. энэ тэгээд ярихад бол би түрүүнд хэлсэн ш дээ зүгээр энгийн хүн сонсоход үлгэр ч юм шиг домог ч юм шиг тийм одоо санагдаж магадгүй ээ. Элбийн ч юм шиг тэ .. Гэлээ гэхдээ энэ бол бас гүн гүнзгий хоосон чанар гэж нэг юм би түрүүнээс хойш яриад байгаа . Энэ одоо лам, ном энэ одоо увьдас, бясалгал бүгдийн хүч тэрийг одоо бас тийм юмнаас гэтэлгэж байна гэдэг чинь тиймээ ер нь тэгээд Бурханы шашины би түрүү ярьсан ш дээ лүйжин гээд энэ юманд лүйжин гээд бид нар ингээд холиод юу яачихлаа. Энэ бол Бурхан шашины л зүйл тээ. Бурхан шашины гол сургаал нь бол юу байдаг юм аа нинжин сэтгэл байдаг юм аа. Тэр Япон хүмүүс байсан юм. Тэнд тэгээд оношлогддогүй өвчин гэж байдаг юм байна л даа. Адын өвчин гэж нэрлэдэг тийм ээ Нүдэнд нь юм харагддаг тэрийг бид нар сэтгэцийн гэж яриад байгаа. Галзуу гэж яриад байгаа Солиотой гэдэг. Тийм юм маш их байдаг.Тэгээд эинэлэг юугаар явах дээр зэрэг эийг бол эмчлэгдэх боломжгүй ээ.Онош нь мэдэгдэхгүй , тодорхойгүй гэж байдаг. Тэгээд бас би тийшээ очихоор ярьж байсан. Тэр хүн маань ингэл байж байснаа ингээл яасан ч билээ бас нэг хариу ирүүлсэн байна лээ л дээ.Өөрийнх нь ажил үйлс болохгүй байна аа өөрөө бас тийм хүүхэдтэй байна лээ тэгээд энэ бас ярихад бол тайлагдашгүй хүчин зүйл л гэдэг ш дээ. Хамгийн гол нь тэр хүний оюуны хүч миний яриад байгаа одоо тэр сүжгийн хүч тэр бүгдийг л өөртөө бий болгож байж л аливаа юмыг одоо бодитойгоор үзэж харж бий болгоно ш дээ.
Монголч эрдэмтэн: Нэг ёсондоо тэр судалгааны ажилаар биш зүгээр хүүхэдээ эмчлүүлэх арга хайж явсан хүн юм уу даа
Монгол: тийн тэгээд тийм байдаг энэ юун дээр бол эмчилгээгүй өвчин гэж манай Монголд ч бас галзуу солоиотой зүйл гардаг тэр бүгдээр юу гэдгийн тэр лүйжин уншдаг хүмүүс очоо л бас аргалж чаргалаа л ингээ л байдаг . Тэгэхээр энэ бол хамгийн гол би түрүү утга санаагаа дахин дахин би чамд хэлээд л байхын чи одоо тэгээд ойлгож байгаа юм уу үгүй юм уу энэ хүмүүсд ойлгуулаарай бас тийм ээ Энэ бол элбийн юм бишээ энэ бол зүгээр улсыг мунхруулсан юм бишээ цаад бясалгал юугы нь бол олоод судлаад ирэх дээр зэрэг энэ одоо бодитой болно тэ. Энэ одоо бүр бас нэгэнт ийм сэдэвээр яваад энийг ингээд судлаад лүйжин гэж яадын энээ тэрээ гэж бодож байгаа бол явах хэрэгтэй. Судлах хэрэгтэй Монголд ирж судал мөн энэтхэг тийм ээ Дарамсалаа , 9 р Богд тийм ээ тийшээ очиж бас ярьж, яриулж өөрөөн бас судалж ингэж үзэж байж л шинжлэх ухааны үндэслэл гэдгийг чинь болвол бий болгож ирнэ. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй холбоотой зүйл маш олон бий. Шинжлэх Ухаан бас тайлагдашгүй ч юм энд бол бий. Яагаад гэвэд хүн өөрөө өөрийгөө одоо гэсэн ч хүн бүтэн нээж чадаагүй ш дээ Өрийн одоо тэр өөрийн оюун ухаан тэр сэтгэл гэдэг чинь тийм нэгдмэл чанар тиймүү? Аль эсвэл ангид оршдог юм уу? Нэгдмэл чанартай бол хаана оршдог юм? Гэдэг зүйлүүдийг одоо ч бид нар тайлж чадаагүй тэгээд явж байгаа. Харин Шинжлэх Ухаанаар бол сүнс байна гэдгийг баталчихаад байгаа. Сүнс байна гэдгийг бас баталсан уу гэхээс оюун ухааан сэтгэл сүнс 3 чинь нэгдмэл чанартай юм уу аль эсвэл тус тусдаа нигэж оршдог юм уу гэдгийг төдийлөн баталж чадсан уу үгүй юү бас энэ бол судлах зүйл.
Монголч эрдэмтэн: Одоо ингээд юугаа олоогүй сүнс гэж байгаа ш дээ тийм ээ
Монгол: Хүний тэр сүнс оюун ухаан сэтгэл хэлэв үү?
Монголч эрдэмтэн: Хэлсээн хэлсэн.
Монгол: Би бас хариултаа авмаар байна л даа бас энэ хүнээс бас асуумаар байна бас тэ бас судалгааны юм байна тэ .. Тэгэхээр бид нар оюун ухаан нь хаана оршдог юм сэтгэл нь хаана оршдог юм … сүнс нь хаана оршдог юм тэ гэлээ гэхдээ энэ нэгдмэл юм уу гэх жишээний ийм юмнууд байдаг. Нэг ёсондоо йог юм л даа бясалгал явдалд ярилцаж байгаа зүйл тийм ээ Хамгийн түрүүнд өөрийгөө таниж мэдэхээс эхэлж байна тэгээд амьтан хүнийг хайрлахаас нигүүлсэхээс бас энэ сургаал чинь бас эхэлж байгаа юм тэгэхээр хүн энэ одоо явж явж энэ бүгд чинь одоо юун дээр тогтох уу гэхээр сэтгэлийн амар амгалан байдлыг олох дээр оршиж байгаа юм. Гэгээрэх дээр оршиж байгаа юм.
Монголч эрдэмтэн: Жарж гэж юу билээ?
Монгол: Жарз гэж би түрүү яриад өнгөрсөн ш дээ
Монголч эрдэмтэн: Бясалгал , даяанчлал ?
Монгол: тийн тийн Даяанчлал, лүйжингийн талаар илүү ихийг мэдье гэвэл Нялага банйа ш дээ Нялагын намтар тэр одоо Орос хэл дээр гарсан гэж байна лээ ш дээ тэрийг олж уншихад болно.
Монголч эрдэмтэн: Лүйжин тавихаар одоо ингээд юу
Монгол: Би түрүү ярьсан ш дээ гудраа гээд гудраа гудраа ….. Дээр нь бол ийм малгай байна.
Монголч эрдэмтэн: Тэр Гураа мудраагаа харуулж болох уу? .. Баатар гэдэг нь баатар гэсэн монгол үг биш тэ
Монгол: биш биш тэр нь юугаар ялгадаг гэхээр хээгээр ялгардаг хээгүй гэсэн утгатай
Монголч эрдэмтэн: Хээгүй хонх гэсэн үг юм уу
Монгол: тийн тийн
Төгсөв