Дүнзмаа, исполнительница уртын дуу из Мандалговь
Информанты:
Место:
Экспедиция:
Дүнзмаа
Монголч эрдэмтэн: Таныг Уртын дуучин гээд хэлж байсан юмаа тэгээд тантай уулзах гэж зорьж ирлээ. Өвөрхангайд явж байхад тэгж ярьж байсан гэнэ ээ Уртын дууч зүгээр дуулдаг уу заавал ямарваа нэг баяр наадам ч юм уу тийм ээ дуулдаг гэдгийг сонсож байлаа тэр бол үнэн нь үү?
Монгол: Баяр Наадмаар л дуулдаг бусдаар дуулдаггүй гэж үү? Үгүй л дээ Голцуу Уртын дууг ямар наадмаар дуулах нь дуулна тэгэхдээ зүгээр энийн ч дуулна ш дээ.
Монголч эрдэмтэн: Одоо жишээлбэл та жишээ тавьлаа ш дээ тэгээд найр тодорхой хэмжээний болдог ш дээ тэгээд эхлээд нөгөө нэг ерөөл магтаалаа хэлээд дараа нь уртын дуугаа дуулдаг тийм ёс байгаа юу?
Монгол: Байгаа тийм ёс байгаа ер нь найрыг уртын дуугаар эхэлдэг ш дээ. Ерөөл магтаал нь дараа нь.
Монголч эрдэмтэн: Одоо жишээлбэл ямар ямар найр баяр болвол уртын дуугаар эхлэх үү? Одоо гэр?...
Монгол: Гэрийн найр , шинэ гэр барьсан ч юм уу хурим мурим одоо тэгээд янз бүрийн л гэрийн найр маягийн л юм Баяр наадам ч бас уртын дуугаар эхэлдэг ш дээ.
Монголч эрдэмтэн: Та олон дуу мэдэх үү ер нь өөрөө?
Монгол: өө нэг Уртын уу?Уртын дууг ч яахуу мэднэ 50 гараад дуу мэднэ … Ардын дуу муу бол зөндөө бий л дээ. Уртын дуу бол 50, 60 аад шахуу тийм л
Монголч эрдэмтэн: Одоо та сонсож байсан уу баруун аймгуудаар одоо тийм юм байдаг юм гэнэ ээ одоо өөрийнхөө охиныг одоо хадамд өглөө ш дээ тэгэхэд уртын дуугаар бас бэлэг болгож барьдаг гэсэн тийм ёс та мэдэх үү?
Монгол: аан мэдэхгүй манай энд нээх тийм юм байхгүй болохоор яахуу бэр буулгах хурим найр эхлэхэд л ухаандаа дуулна
Монголч эрдэмтэн: эхлэхэд л дуулах уу?
Монгол: Тийм
Монголч эрдэмтэн: Тэрнээс юу гэдгийн бэрийн хишиг ч гэх юм уу тийм юм байхгүй юу?
Монгол: Манай энд тийм юм байхгүй ээ
Монголч эрдэмтэн: Баруун аймгийнхан тэгээд байдагийн гэнэ ээ … Та өөрөө халх уу?Таны аав ээж хаанахын хүмүүс вэ өвөө
Монгол: Халх энэ нугийн л улсууд
Монголч эрдэмтэн: Энэ Мандалгвийнх юм уу? Дундговийн?
Монгол: Дундговийн л нэг хөдөө сумынх
Монголч эрдэмтэн: Аль сум юм бол
Монгол: Өлзийт Сум
Монголч эрдэмтэн: Өлзийт сум
Монгол: Миний аав их сайхан дуулдаг хүн байсан юм дуулдаг хуурддаг манай дуу нар Дашпэлжээ , Нэргүй энтр гээд нэг гэрийн гурван гавъяат гээд байдаг тэрний нэг нь байхгүй юу... Нэг гэрээс гурван гавъяат гарсан
Монголч эрдэмтэн: Та одоо уртын дуунуудаа ааваасаа сурч авсан уу?эсвэл өөрөө өөр газарт очиж?
Монгол: аан өөр өөр газраас тэгээд аав ч бас ганц нэг дуу зааж л байсан.Тэгээ л би Соёлын Ордонд ирж байгаа л нөгөө Дальдар гуай гээ л алдартай дуучин байсан манай Дундговийн тэгээд тэрүүнд би шавь орж анх Соёлын Ордон гэж байхад орсон байхгүй юу. Тэгээд тэр хүнээр заалгасан тэгээд өөрөө ч …..
Монголч эрдэмтэн: Та морин хуураа дарах уу? Энэ ямар учиртайн бол?
Монгол: Би сайн тоглодогүй юм өө ер нь зүгээр айл болгонд хуур байж байх ёстой гэсэн юугаар л бэлэгддэг бэлэгдлийн маягтай … манайд хуур тоглодог хүн байхгүй зүнээр хүн дурсгасан хуур
Монголч эрдэмтэн: ер нь энэ блэг вм уу эсвэл?
Монгол: Бэлэг дурсгалын л юм зүгээр … Концертийн хуур бол биш л дээ айл болгонд байх ёстой тэгээ л тийм юугаар
Монголч эрдэмтэн: аанхаа Айл болгон морин хууртай байх ёстой гэдэг ёс уу?
Монгол: Морин хууртай байх ёстой
Монголч эрдэмтэн: Ер нь юү гэсэн үг үү?
Монгол:ерөнхийд нь ерөнхийлөгчийн юу гарсан ш дээ тэрнээс хойш
Монголч эрдэмтэн: хэн гэдэг ерөнхийлөгч?
Монгол: Манай хэн билээ Багабанди ерөнхийлөгчийг байхад л гарсан ш дээ уртын дуу, морин хуурыг дэмжин дэргэлүүлье баръя гэсэн юугаар айл болгонд хууртай байх ёстой хуураа тоглодог байх ёстой
Монголч эрдэмтэн: аан өмнө нь
Монгол: Өмнө ч ер нь байсан л даа урьд нь ч гэсэн айлуудад байсан тэгэхдээ айл болгон нээх байгаагүй л байхгүй юу тэр хуураа заавал тоглодог байх ёстой дээр үеэсээ морь хуур бол айлд байсан.
Монголч эрдэмтэн: Багабанди чинь одоо тогтоол гаргасан юм уу ер нь гэр болгонд , айл болгонд бай гэсэн юм уу?
Монгол: Тийн айл болгонд хууртай, хуураа тоглодог байх ёстой бараг л тэгээд хүн болгон уртынхаа дууг дуулдаг ч байх ёстой гэсэн маягийн тийм юу л гаргасан байхгүй юу даа. Тэрнээс биш 5,6 жил болж байна уу даа тэрнээс хойш Ардын дуу , морин хуурыг чинь их дэмжих болж байгаа ш дээ ер нь одоо
Монголч эрдэмтэн: Та морин хуурын тухай домог сонсож байсан уу?
Монгол: Манай эндхийн домог болохоор зүгээр юу яадаг ш дээ Хөхөө Намжил гээд байдаг та нар мэдэх байлгүй дээ. Дагмид гуай одоо уншдаг Тэрнээс л эхэлж морин хуур эхэлж үүссэн тийм л домог л байдаг.
Монголч эрдэмтэн: Та тэр домгийг яриад өгөхгүй юү? Та өөрөө хаанаас сонсож байсан бэ?
Монгол: Одоо энэ манай Говь нутгийн л залуу л энэ одоо хойшоо Хангай мангай хаа ч юм бэ дээ Говиос одоо их л хол хязгаар хол газар тийм цэргийн алба хааж байсан. Цэргийн алба хааж байхадаа тэнд нэг бүсгүйтэй танилцаад яасан байсан тэгээд цэргээсээ халагдаад нутагтаа ирчихээд их л хол байсан юм шиг байгаа маа тэр тэгээд нэг морь байсан чинь гуурстай тийм морь байсан гэж байгаа юм их л хурдан явдаг л морь тэр нь энэ нутагтай тийм морьтой байсан тэгээд тэр тэр мориор очиж нөгөө бүсгүйтэйгээ уулздаг байсан гэж байгаан тэгээд уулздаг байсан чинь бас нэг одоо нэг хартай , шортой ч гэдэг юм уу тэр залууд дурласан ч юм уу нэг хар санаатай хүүхэн нэг өглөө тэр бүсгүйтэйгээ уулзчихаад ирсэн чинь ирчихээд уяан дээрээ морио уячихаад гэртээ ороод байж байхад амраад морио амрааж гэртээн байж байгаад гараад ирсэн чинь нөгөө айлынх нь ховч хүүхэн нөгөө хорон санаатай хүүхэн нь нөгөө морь нь хүн очихоор л үүрсээл морь янцгаагаа л тэгдэг ш дээ тэгэхэд нь сугананд нь гуурс байныг харсан байгаан. Тэгээд хараад ороод нөгөө гуурсыг үүднийхээ хайчаар хайчилчихаад тэгээд морь нь дороо үхчихгүй юү. Тэгээд нөгөө залуу чинь тэр үед нөгөө бүсгүйтэйгээ уулзаж чадахгүй мориндоо ч харуусаа л ухаандаа тэгээд тэрний юугаар л морь тэгээд үхчихсэн. Тэгээд тэр мориныхоо сүүл мүүлнээс нь хялгасыг нь аваа л , толгой молгойг нь модоор сийлээ л тэгээд л ийм хуурыг зохиож өөрөө хуурддаг болсон л гэж ярьдаг ш дээ. Тиймэрхүү л домогтой юм ярьдаг ш дээ.
Монголч эрдэмтэн: Гуурс гэж юуг хэлж байгаа вэ эгчээ?
Монгол: Одоо нисдэг ч морь юм уу далавчтай шувуу шиг л ухаандаа даладвчтай л морь байсан юм уу даа тэр нь тийм юм шиг байгаан уушгаанд нь тийм гуурстай , суганд нь байдаг, амьсгал агаар багтрахгүй , аймаар хурдан явдаг тийм л байсан далавчтай гуурс гэдэг чинь одоо тийм л домогтой гэж яригддаг ш дээ. Гуурс гэж байсан гэж байгаа ш дээ тийн тэгээд тэр гуурсыг нь хайчлаад л тэр морь үхсэн тэгээд тэрнээс болж л нөгөө бүсгүйгээ дурсахын тулд л очиж уулзаж чадахаа байчихгүй юу.
Монголч эрдэмтэн: Бүсгүйгээ дурсаж байгаа юм уу морио ?
Монгол: Морио дурсахгүй юү морио ч дурсана бүсгүйгээ ч дурсана аль алиа л дурсана. Тиймэрхүү л юм яригддаг ш дээ.
Монголч эрдэмтэн: Зөв зөв Та ийм юу сонсож байгаагүй юу ? сонсоогүй байж магадгүй л дээ Морин хуур тавих чадах хүсэлтэй хүмүүс тэгэхдээ өөрөө чадахгүй хүсэл нь байгаад байдаг тэгээд ийм юу байдагын байна л даа шөнө орой одоо ингээд нэг замын уулзвар дээр морины нөгөө гавал байна ш дээ тийм ээ гавал дээр сууж байгаад суусны дараа одоо унадаг морин хуурч болдог гэсэн тийм сураг сонсож байгаагүй юм уу?
Монгол: Сонсоогүй
Монголч эрдэмтэн: Сонсоогүй?
Монгол: Сонсоогүй
Монголч эрдэмтэн: Дүнзмаа гуай та бас ийм нэг юм сонсоогүй юу? Энэ манай хүн 35 жилийн өмнө Говийн аймгуудаар явж байсан юм байна л даа тэгсэн чинь тэнд нэг яриа сонсож байсан юм байна тэгэхдээ яг Монголчуудаас биш энд байгаа тухайн үед байсан хятадуудаас сонсож байсан. Энэ нутагт мундаг сайхан тоглодог нэг морин хуурч байдаг байан юм байна Тэгээд нас барсных нь дараа одоо хайрцаг гэх юм уу гэхийн одоо хөдөөлүүлэх тэгээд морин хуурыг нь тэр хавьд нь тавьсан.Тавиад хөдөөлүүлсэн юм байна л даа. Тэгсэн чинь одоо хүмүүс байж байсан чинь нэг орой одоо морин хуур нь өөрөө дугараад хүн дарахгүйгээр өөрөө дуу чимээ гараад байсан юм байна тийм юм сонсож байгаагүй юу та?
Монгол: Үгүй сонсоогүй
Монголч эрдэмтэн: Бас та ийм юм сонссон уу үгүй юу нэг тийм сайн гаралтай бөх аварга тэр хүний нас барсны дараа нөгөө хүүр нь үйлдэнэ ш дээ тэ тэрийг нь өөр нутгийн улсууд ирж хулгайлж аваад өөрийнхөө нутагт аваачаад та сонсож байсан уу?
Монгол: Мэдэхгүй ээ өөр нутагт аваачсаныг нэг тийм юу нас барсан хүний цээжнийх нь ясан нь аймаар том байсан чоно моно зулзагалцан дотор нь байсан гэсэн тийм л юм Зулзагалаад үүрэлчихсэн байсан энтр гээд тиймэрхүү юм сонсогдож байсан. Сонсож байсан тэгж ярьдаг л байсан. Манай нутгийн л тийм мундаг том барилддаг… том л хүн байсан байсан юм шиг байгаан. Тийм л юм шиг байгааан юуных нь ясанд чоно зулзагалчихсан байсан гэсэн нэг тиймэрхүү яриа домог ч юм уу байдаг ш дээ. Манай аав маав нэг тийм юм ярьдаг л байсан. Тэр өөр нутагт яасныг мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Тэр болвол алдартай тийм том бөх байсан юм уу?
Монгол: Тэр одоо их л бөх ч гэж дээ их л тамир тэнхээтэй том л хүн байсан юм шиг байгаан. Тэгэхдээ барилддаг л байсан юм байгаа биз.аан нөгөө хур харцага уу? Хур Харцага чинь манай аймгийн харцага гэдэг чинь манай аймгаас тэр болвол тэр чинь болвол юу ш дээ тэр болвол мундаг л бөх л дөө. Тэр чинь бол манай нутгийн бөх
Монголч эрдэмтэн: Хур Харцага гэсэн хүн байсан юм уу?
Монгол: Хурд гэдэг байсан юм уу даа харцага гэдэг нь цол ч юм уу даа тийм Хур Харцага л гэсэн нэр байдаг ш дээ
Монголч эрдэмтэн: аан та тэрийг яриад өгөхгүй юу?
Монгол: Тэрний юуг ярих юм?
Монголч эрдэмтэн: Хур Харцага яасан ийснийг нь?
Монгол: Тэгэхдээ тэр Хур харцага яах вэ дээ энэ нутагтаа барилдаад энтр яадаг байсан тэгээд дээр үеийнх нь хаад, ноёд нь бас нэг зөвшөө .. одоо ядаг юм бэ дээ гадуурхдаг л байсан юм шиг байгаа юм аа. Тэгээд тэр гадуурхаад барилдаад барилдахад чинь нөгөө ноёных нь ухаандаа бөх нь түрүүлнэ тэр чинь ард ядуу байсан юм шиг л байгаа юм л даа тэгээд нөгөөх чинь хичнээн барилдаад түрүүлсэн ч түрүүлүүлэхгүй тиймэрхүү маягтай байсан гадуурхаад нөгөөхийг чинь нөгөөх өөрөө гэрээ ээжтэйгээ гэрээ үүрээд ээжээ дээр нь суулгаад тэгээд үүрээд одоо энд ноёны гадаа одоо энд хад мад нь байдаг ш дээ ийшээ тэр хадны ноёных нь байсан хад мад энтр гээд бууц мууц энтр гээд одоо байдаг. Тэрнийх нь гадуур нөгөө ээжийгээ гэртэйгээ үүрээд ноёныхоо гадуур ирээд тэгээд гадна нь ирэхдээ танайх одоо бөх танайхаас хэзээ ч гарахгүй надаар л одоо ухаандаа танай бөх надаар дуусаг ч гэдэг юм уу даа жишээ нь нэг тиймэрхүү юм хэлээд тэгээд эхтэйгээ үүрээд явж байсан тэгээд өөр нутаг уруу явсан юм шиг байгаан. Тийэрхүү юм бас ярьдаг
Монголч эрдэмтэн: Өөр газар яасан бол тийм юм мэдэхүү?
Монгол: түүнийг сайн мэдэхгүй Тэгээд ийшээ одоо энэ савах, зодох, савах гээд манай аймгийн энэ аймгаас ойрхон ийм нэг ус мус байдаг юм аа ийшээ. Тэр зодох, савах гэдэг нь нөгөө зодгоороо ухаандаа савсан газар нь тэгээд ус гарсан тиймэрхүү яриа байдаг ш дээ. Тэгээл тэр явах замдаа л тэгж байсан юм шиг байгаан. Тэгээ л зодох, савах гээд ус байдаг бас тэгээд тэр л юмнаас гаралтай юм гэсэн ш дээ. Газар шавхарсан газар нь зодох, савах гээд нэр өгчихсөн. Тэгээд өөр өшөө нутагт л очсон юм шиг байгаан..... Хур хур. Тэрнээс хойш л манай нутагт бөхгүй болсон гэж ярьдаг ш дээ. ...Тэгээ л манай нутагт бөх ховор болсон юм гэнэ лээ гэж тиймэрхүү л яриа байдаг өөр хошуу нутагт очсон
Монголч эрдэмтэн: аан зөв зөв та одоо ийм хүн сонсон уу нутгийн том бөх баатар тийм чөтгөр ч юм уу тийм нэг хүнтэй ингээд барилдаж , байлдаж байсан тухай тийм нэг яриа хөөрөө байдаг уу? Та сонсож байгаагүй юу?
Монгол: Мэдэхгүй Тийм юм сонсоогүй
Монголч эрдэмтэн: Та нэг Хур Харцага гэдэг хүний цээжний яс масны өөр нутгийн хүн ирж хулгайлж авсан гэсэн тийм яриа сонсож байгаагүй юу?
Монгол: Тийм юм би сонсож байгаагүй үгүй … Тэр өөр нутаг руу л явсан гэсэн
Монголч эрдэмтэн: Одоо ингээд та сая ярьж байсан ш дээ одоо хүний цээж нь гэх юм юу гэхийн цээжинд нь гөлөглөсөн гээд чоно
Монгол: Тийн чоно зулзагалсан
Монголч эрдэмтэн: Тэр учир нь юу юм бол таны бодлоор юу гэж бодож байна?
Монгол: Мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Яагаад тэнд гөлөглөсөн юм бол?
Монгол: Тэр их л том л чоно чинь нөгөө нэг агуй магуйд зулзагалдаг гэдэг ш дээ манай Говьд нээх тийм уул муулгүй тийм газар байсан юм ыолуу даа яасын бол тийм таамгаар уулгүй газар тийм том агуй шиг газар байх дээр л чоно зулзагалсан байх юм уу хаашайн. Тиймэрхүү юм л хүнээр зулзагалах юм мундсан биш зүгээр манйа энэ Говьд чинь уул мул хад ховор дуу тийм тал малд амьдардаг чоно ч байсан юм уу яаж мэдхэв дээ тэ тэгээд тийм газар нь хүн хөдөөлүүлсэн газар нь хоноглож байсан юм байгаа биз бодуул. Би тэгж л бодож байна. Чоно чинь агуу магуу тийм юманд зулзагалдаг ш дээ... эгч нь мэдэх юм ховор шүү дээ тэр дээр үеийн тийм юмнууд
Монголч эрдэмтэн: Тэр хүний цээжний тухай ярих гэсэн юм тэр цээж нь одоо ийм байгаа ш дээ хавирга нь ийм байгаа ш ээ
Монгол: Хавирга нь хөндий цээж нь
Монголч эрдэмтэн: Хөндий байсан юм уу
Монгол: Тэр чинь хөндий байхгүй юү шарил чинь мах захыг нь амьтан шувуу ч иддэг юм уу яадаг юм нөгөө яс нь л ухаандаа арьстайгаа агуу шиг л том байсан байлгүй дээ бодвол. Цээж хавирганы яс чинь одоо ингээд дотор нь нүх нь одоо ухаандаа арьсаараа битүү ч байсан юм уу яасан юм тэгээд тэр нь хавиргаа бүрхсэн хүний арьс чинь тийм л байна ш дээ тэгээ л бодуул доторх мотрох нь байхгүй тэгээ л хөндий тийм юм байсан юм байгааз. Тийм л байх л даа
Монголч эрдэмтэн: Тэгээд одоо ингээд хавиргуудын хоорондох нүх нь байхгүй гэсэн үг үү?
Монгол: Нүх нь байсан ч юм уу байгаагүй ч юм уу бид нар мэдэхгүй л дээ мани мэт нь ер нь санаагаар бодоход бол арьсаараа тэр хавирга нь битүү байсан юм байгаа биз. Сарайсан юманд бол зулзагалахгүй ш дээ. Тэгэхлээр тэр арисаараа битүү байсан байгаа биз тэгээд яах вэ энэ гэдэснийх нь юу л бол нүхтэй. Битүү л байсан байж таарна л даа
Монголч эрдэмтэн: Та иймэрхүү юмнуудыг хаанаас сонссон бэ? Хэнээс сонсож байсан бэ?
Монгол: дээр үеийн л өмнө нь настай хүмүүс энтр л иймэрхүү юмнууд ярьдаг байсан ш дээ
Монголч эрдэмтэн: ааваасаа ч юм уу?
Монгол: Манай аавын аав ч гээд өвгөн энтр аавын аавын дээр үеийнхэн ч юм уу тэгж ярьдаг гэсэн гээд байгаа юм. Яг тэр чоно зулзгалдагыг яг манай нутгийнх гэсэн манай л энэ Говийн
Монголч эрдэмтэн: Дундговийн ?
Монгол: Тийн Дундговийнх л. Тэрийг бол яг тэгж ярьдаг Манай дээд үеийн л хөгшчүүл ярьдаг байсан.... Дээхэн үед бол манай энд чадалтай хүмүүс байсан юм шиг байгаан
Монголч эрдэмтэн: Мандалговь гээд энэ төв нь хэдэн жилийн түүхтэй юм бол?
Монгол: Энэ чинь нээх Мандалговийг чинь одоо 40 хэдэн жил энэ чинь өөр өөр газар байж байгаад энэ нутагт төрсөн гэж байгаа юм
Монголч эрдэмтэн: Хүмүүс байдаг байж байснаа сүүлдээ аймгийн төв болсон юм уу?
Монгол: Тийн энэ аймгийн төв чинь энэ урд Өлзийтөөс наана Дэрсэн ус ч юу билээ дээ тэнд ул нь төвлөрч байсан гэж байгаа юм. Нүүдлийн маягтай байж байгаад Өнмөговьтой уул нь манай аймаг чинь цуг байж байгаад
Монголч эрдэмтэн: аан нэг аймаг байгаад
Монгол: тийн тэгээд нэг аймаг байж байгаад тэгээд тасраад тэнд байж байгаад өшөө бас хаана ч байсан гэлээ дээ тэгээд сүүлд энд төвлөрсөн 50, 60 аад жил болсон байгааз
Монголч эрдэмтэн: Тэгээд хэдэн жил болж байгаа билээ ерөнхийдөө?
Монгол: Хаана энд үү?
Монголч эрдэмтэн: Яг одоо Мандалговь эндээ ирээд?
Монгол: Мандалговь харин 50,60 жил болсон юм байлгүй дээ Тэрнээс бол нүүдлийн маягтай байсан Өмнөговиос тасраад Өлзийтөөс наана тэр Дэрний ус билүү юу ч билээ дээ тэнд анх тасраад тэнд тэр Дундговь аймаг гэж байсан юм байна лээ.... 60 жил болчихсон юм байноо 60 гаран жил
Монголч эрдэмтэн: Одоо том Улсын аварга ч юм уу тийм ээ тийм том том цолтой бөхчүүд байдаг ш дээ тэд нар одоо өөрсдөө ингээд ярьж байгаа байхгүй юу бид нар одоо нигээд ямар ч хамаагүй айлд ороход тэр айлын эзэгтэй нь ч юм уу эрэгтэй ч юм уу хүүхдэдээ оч тэр ах дээр оч гэдэг ч юм уу аз гэдэг ч юм уу хүрдэг ч юм уу барьдаг ч юм уу тэгүл одоо юу гэдгийн омогшдог тэр гундуу хүний сүлд нь тийм юм сонсож байсан уу?
Монгол: Тийм юм байдаг л байлгүй Бэлэгшээгээд тйим юм байдаг байлгүй дээ Бэлэгшээж л байхгүй юу ухаандаа юутай хүн манайд орж ирлээ гээ л хүхдээрээ адис авхуулж байгаа юм уу даа жишээ нь тийм ээ байсан л байлгүй
Монголч эрдэмтэн: Та тийм юм сонсож байгаагүй юу?
Монгол: Үгүй сонирхуулахад зүгээр манай энд тийм их чадал тэнхээтэй улс байсан л гэж байгаан манай одоо аавын аавын ч юм уу хамаатан холын л төрөл садангын хүн түүнийг би зүгээр сонирхуулж л байгаа ш дээ нэг л их чадалтай тэр чинь одоо тэр үед болвол бөх л юм байна л даа аймаар тэнхээтэй тийм хүн байсан гэж ярьдаг тэр нээх сонин байхуу даа яршиг юм уу
Монголч эрдэмтэн: Үгүй э үгүй ярь ярь
Монгол: аан тэр тэгээд одоо нэг том адуу үхэж тээ өвөл нэг тийм том адуу үхчихсэн гэж байгаа юм нэг айлын юунд айлын нөгөө хотонд. Хотонд нь адуу үхчихлээр нь айлынх нь нөгөө юугаа холдуулж чадахгүй наалдаад бас хөлдчихсөн нөгөөх нь тэр юутайгаа хотонд нь тэгээд тэр нэг манайхны л одоо манай аавын их л дээр үеийн хамаатаны л хүн юм гэнэ лээ Мангар хэн ч гэлээ аймаар чадалтай хүн байсан юм байна лээ байсан гэсэн тэгээд тэр хүн ирж л дээ тэр хүнийг ирэхээр л хөөе чи энийг нэг холдуулаад өгөөч гээ л тэгсэн юм байна л даа Тэгсэн чинь өө тэгье тэгье цай уучаад гарахдаа холдуулчъя тэгж байсан гэнэ тэгээ л нөгөөдүүл нь гэртээ байж байгаа л нөгөө хүн нь явна гээ л гарсан юм уу яасан юм тэгсэн чинь харин ингээд нөгөө хөлдуу адууг нь бараг л худалч хүнд тэгж л ярьдаг ш дээ гэийн буйрын чинээ нөгөө хөлдүүстэй адууг чинь ганццаараа өргөж аваачаад холоо хаяцан байсан гэж байгаан. Тэгэхээр чинь тэр чадалтай гэрийн буйрын чинь хөлдүүстэй гэж байгаан ийм хотондоо дарайгаа л тойроод хөлдчихсөн Тэгэхлээр тэнхээтэй л хүн байсан байгаа юм. Тиймэрхүү маягийн юм бол их л ярьж байдаг тэнхээтэй хүн бөх барилддаг их л мундаг хүн байсан гэж ярьдаг... Тиймэрхүү тэнхээтэй улсууд их л байсан юм шиг байгаан.. Тэр бол болсон л юмнууд тэнхээтэй улсууд их байсан л гэж байгаан яг барилддаг байсан гэж нээх яригдаггүй л байсан. Аймаар тийм чадалтай хүмүүс байсан юм шиг байгаан.
Монголч эрдэмтэн: Өөр тийм нэг мундаг тэнхээ бяртай хүний тухай юу сонсож байсан бэ? Ямар ямар хүмүүс яг юу юу хийж чаддаг хүмүүс байдаг байсан бэ?
Монгол: Тэр нөгөө нэг бас нэг хүний манай л нутгийн хүн гэсэн бас л их тэнхээтэй хүн нөгөө худаг ус бий ш дээ адуу мал усалдаг хөдөө байдаг худаг тэрүүнд нөгөө нэг тэмээ ойчсон юм гэнэ лээ. Тэр бол ойрмонхон л үе л дээ
Монголч эрдэмтэн: Худаг руу юу? өөө
Монгол: Худаг уруу тэмээ ойчихгүй юу. Тэгээд нөгөөхийг чинь хүн авч чадахгүй бас л гаргаж чадахгүй тэгээд тэр бас нэг л тэнхээтэй хүн хэн ч гэдгийн бас л нэг тэнхээ тамиртай хүн манай аав маав л ярьдаг байсан тэр одоо аавын аавын одоо аавын аавын л үеийн л улс байгаа юм шиг байгаа юм аа тэр тэмээг ганцаараа өргөө л худагнаас нь чулуутай нь энтр хамаагүй өргөөд гаргаад тэгээд хаячиж байсан тиймэрхүү юм бас ярьж байдагын. Тиймрэхүү чадалтай улс бол байсан
Монголч эрдэмтэн: Тэмээ гаргадаг чинь нөгөө л нэг бөх өөр тэ?
Монгол: Нөгөө бөх Биш өөр өөр
Монголч эрдэмтэн: Өөр хүний тухай ярьж байгаа юм уу аан заза
Монгол: Өөр зөндөө ер нь тийм чадалтай улс байсан гэж ярьдаг тэр бол өөр хүн байсан худагнаас тэмээ гаргадаг худганд л одоо бөгсөөрөө ч юм уу цээжээрээ ч юм уу орчихоор хаашаа ч үгүй болчихсон тийм л тэгж гаргаж байсан гэж ярьдаг Цаашаа ч явахгүй наашаа ч явахгүй . Тэр нөгөө тэр ч яах вэ миний түрүүний ярьдаг нөгөө нэг үхчихсэн адууг аваачаад хаяцан гэдэг хүн чинь бас түүнийг зүгээр сонин байх уу болуу гэж тэр чинь тэгээд ойрмогхон л юм байлгүй дээ бас нэг хөдөө л нэг зуд муд болсон юм уу даа яасан ч юм бэ дээ адуу л үхсэн юм гэсэн бас нэг адуу үхцэн.Нөгөө манай аавын аав нь нөгөө нэг ширийг нь авъя гэж санаад ширийг авах гээд яах гэсэн чинь нөгөө адуу хөлдүү .. хөлдүү бас болохгүй авч чадахгүй би ингэж байгаа л ширийг нь авчихна даа гэж бодож байсан юм байна л даа. Ширийг нь ухаандаа дээр үед илдээд дэвсдэг барьдаг ч байсан юм яадаг ч байсан юм тэгээ л тэр манай аавын аав л хайгаа л жоохон гэсэхээр нь л арьсыг нь авна даа гээ л бодоо л байсан юм байна л даа тэгээд нэг өдөр эргээд ирсэн чинь нөгөө адуу нь алга болцон байсан гэнэ лээ нөгөө адуу нь яасан юм алга болчихсон энэ чинь одоо ямар сонин юм яахлаараа алга болчдог юм бол гээд ингээд эргэн тойрон мөрдсөн юм байна л даа. Тэгсэн ганцхан явган хүн явсан мөр байсан гэсэн. Тэр нь бараг л гэсч байсан юм байлгүй дээ тэгсэн чинь холоо нөгөө үүрч аваачаад арьсыг нь хуулаад авцан байсан гэнэ лээ. Тэр хөлдүүс өргөдөг л хүн гэсэн тэр бас их тэнхээтэй л хүн байх шиг байх гээд байгаа юм холоо үүрч аваачаад арьсыг нь авцан байсан гэсэн. Тэр чинь манайхны удмын холын л хамаатан. Манай аав бас барилддаг хүн басйан тэгээ л тиймэрхүү юм ярьдаг байсан. Сонин байх болов уу л гэсэн
Монголч эрдэмтэн: Тэр одоо мундаг хүчтэй , бяртай хүмүүс нь болвол одоо юу гэдгийн удмаараа тийм хүмүүс байдаг уу эсвэл яг нэг суманд ч юм уу эсвэл хаа хол тус тусдаа хамаатан уу?
Монгол: Тэр хоёр яриад байдаг 2 хүн бол манай л нутгийн Өлзийт одоо энэ л хавь л урд зүгийн манай л нутгийн холын нэг чадалтай хүн нь бол манай хамаатан гэж ярьдаг байсан дээр үеэс л хамаатан байхгүй юу.тЭгж л ярьдаг байсан ш дээ Тэр 2 хүн бол манай энэ нутгийн энүүхэнд Өлзийт , Буянт гээд тэр хавийн л
Монголч эрдэмтэн: Нэг нутгаас тэгж олуулаа төрж гардаг юм уу эсвэл яагаад заавал таны нутагт ийм хүмүүс байсан юм бол? ӨӨР газар бас байгаа ч юм уу?
Монгол: Өөр газар байсан л байлгүй дээ зүгээр яг манай мэдэхээс л тэр хүнийг л ярьж байгаа болохоос өөр байсан л байлгүй
Монголч эрдэмтэн:Тэр нөгөө нэг генээр гэх юм уу юу гэхийн удамаараа дамжиж явлаг юм болов уу?
Монгол: Дамждаг байсан байж магадгүй л юм шиг байгаан тэр манай аавын аав чинь бариллдаг тэгэхдээ тийм цуутай бөх биш л дээ тэгэхдээ л барилддаг дажгүй хүн байсан гээд байгаа юм манай аав барилддаг гээд байгаан тэгээд аавын аавын төрөл садан гээд байгаан тэр их чадалтай хүн тэгэхээр бас тийм удам байсан байж болно л доо ер нь бөх, уртын дуу 2 чинь манайхаас их удамтай гэж ярьдаг ш дээ уртын дуу ч байсан ер нь Дундговиос их төрдөг гардаг их л дээр үеэсээ л бас л тийм юу байсан байж магадгүй л дээ заавал тийм удамшил байдаг байлгүй дээ Манай аавын дүү Чимэддорж гээ л байсан тэр чинь одоо аймгийн заан маан гээ л тиймэрхүү л байсан бас нэг удамшлал юм шиг байгаан. Би бол бүр дээр үеийнх нь юмыг сайн мэдэхгүй юм л даа зүгээр тэгээ л энэ уртын дуу гэхэд л манай аавын аав бас сайхан дуулдаг хүн байсан гээ л ярьдаг дээр үед л сайхан дуулдаг хүн байсан байлгүй дээ Тэгээ л одоо аав сайхан дуулдаг бид нар ингээ л хүүхдүүүд нь игнээл дуулдаг манай хамаатан ах дүү нараас одоо гавъяат Чулуунцэцэг эгч дүү 3 этр гээ л байна ш дээ тэд нар чинь бүгд манай ах дүү нар байхгүй юү. Бас л нэг тийм гене байдаг юм шиг байгаан
Монголч эрдэмтэн: Удмын л юм байх шиг байна тэ
Монгол: Тийн удам л байх шиг байгаан хүүхдүүх нь ингээ л дуучид болоод яахлаар тийм юм шинг байгаан.
Монголч эрдэмтэн: Одоо энэ залуу сонирхож байна л даа ийм юу байж болохгүй юү одоо ингээд тэр бяртай хүмүүс чинь заавал бөх байх албагүй ш дээ тийм биздээ? Тийн?
Монгол: Тийм бөх байх албагүй л юм шиг байгаан
Монголч эрдэмтэн: Бөх хүн тусдаа яг бөх барилддаг хүн тэгээ л зүгээр тэр 2 тулалдвал яах юм бол?
Монгол: Тэр миний яриад байдаг Яахав дээ нөгөө бөх нь бол яах вэ дээ нөгөө нэг мэх зэх арга мэхээрээ ухаандаа дийлнэ гэсэн үг шүү дээ одоо тэр их тэнхээтэй барилддагүй тэнхээтэй улс чинь бол нээх нэг л их тэнхээ нөгөө нэг мэх байгаа ш лээ бөхөд чинь бодуул тэгээд тулалдлаа гэхэд бөх нь давах л байлгүй дээ Мэхээрээ
Монголч эрдэмтэн: Тэр хоёр хоорондоо уулаж байсан тулалдаж байсан , барилдаж байсан тийм юм сонсож байсан уу?
Монгол: Үгүй сонсоогүй сонсоогүй
Монголч эрдэмтэн: аан за
Монгол: аан зүгээр ер нь бодоход.... бөх гэдэг чинь тэгээд мэх гэж сүрхий юм байна ш дээ бөхийн ухаан гэж бас ярьдаг
Монголч эрдэмтэн: Та уртын дууны талаар жаахан ярих уу одоо ямар нэг найр ч юм уу одоо нэг ямар нэг баяр наадмын уртын дуугаар эхэлдэг гэж та хэлж байсан тийм ээ ?
Монгол: Тийн
Монголч эрдэмтэн: Уртын дуугаа дуулахаараа зэрэг магадгүй одоо юу гэдгийн өөрийнхөө эрхээр л дуулдаг уу эсвэл заавал эхлээд тийм бадаг ийм бадаг гээд жоохон тийм дэс дараалалтай дуулдаг уу?
Монгол: Дэс дараалалтай л даа найр майр болвол дэс дараалалтай ш дээ түмэн эх , хуур магнай ч гэх юм уу тийм дуугаар найр эхэлнэ түүнийг нь эрэгтэй хүн дуулна эмэгтэй хүн дуулдагүй гэсэн тийм юм бас байдагын Найр эхлээд тэгээд найрыг чинь 3 төрлөг гэж ярьж байгаа юм 3 төрлөг дуугаа дуулчихаад тэрнээс хойш нь болохоор нөгөө найр хавгайрлаа гээ л ямар ч хамаагүй мэдэх л дуугаараа дуулах л байхгүй юу. Тэгээд яахуу найр өндөрлөх дуу гэж бас байгаа нөгөө хамгийн одоо найр тарах ,өндөрлөх гэж ярина ш дээ түүнийг яадаг бас баяртай , жаргалтай дэлгэр ч юм уу тиймэрхүү дуугаар төгсдөг нэг тиймэрхүү юм Дунд нь бол юу байгаа .. найр эхэлдэг дуу гэж байх ёстой
Монголч эрдэмтэн: Одоо ингээд эхлэлийн дуу гэлгийг сайн мэдэхгүй болохоор буруу хэлж магадгүй уучлаарай эхлэлийн дуу гээд би өөрөө хэлчье эхлэлийг дуу найр эхлэхэд явах уу?
Монгол: Заавал тийм ёстой Түмэн эхээр ч юм уу , Хуур магнай
Монголч эрдэмтэн: аан тэр нь ялгаатай байх уу одоо юу гэдгийн шинэ гэрийн найр тэгээд хуримын найр болвол нэг л дуу дуулах уу?
Монгол:Нэг л дуу ер нь
Монголч эрдэмтэн: Нэг л дуу юм уу ерөөсөө л найран дээр?
Монгол: Одоо Түмэн эхийг бол Баяд наадам гээд наадам болдог гээд
Монголч эрдэмтэн: Түмэн ЭХ?
Монгол: Түмэн эх гэдэг дуу Тэр нь баяр наадам эхлүүлдэг Найр хэлүүлдэг гэхлээр чинь одоо Хуур Магнай ч болно Түмэн Эх ч болно Найрны дуу ч гээд Хуур Магнай гээд дуу байдаг юм байна лээ. Тэрүүгээр найр эхлэнэ Тэр нь их л хүндэтгэлтэй дуу шиг байгаан эмэгтэй хүн дуулдаггүй гээд
Монголч эрдэмтэн: Төгсгөлийнх нь бас адилхан уу?
Монгол: Төгсгөлийнх нь болохоор Энх Мэнлийн Баяр ч юм уу Жаргалтай Дэлгэр ч юм уу гэж бас төгсгөдөг дуу гэж бас тусдаа Жахгалтай Дэлгэр тиймэрхүү л ер нь 2 дуугаар төгсгөдөг гэсэн одооны энэ юугаар бол тийм л юм ярьгддаг ш дээ
Монголч эрдэмтэн:Уртын дууг одоо хүн болгон дуулж чадахгүй ш дээ тийм ээ ? Уртын дуучин болохынхоо өмнө одоо ингээд юу гэдгийн зүгээр нэг жоохноосоо авхуулаад дуулахгүй явж явж байгаад нэг өөр нэг 20, 30 нас дээр ирчихээд болчихоод тийм ээ одоо юу гэдгийн ямар ч аргаар гэдгийн өөр нэг дуучин болсон тиймэрхүү яриа сонсож байсан уу?
Монгол: Мэлдэхгүй ээ ер нь жоохон багаасаа л ер нь дуулдаг юм шиг байгаан уртын дууг ер нь миний мэдэхээс болвол багаасаа л дээр үеэсээ л дуулдаг хүмүүсүүдийнхээ юмыг сонсож байгаад ухаандаа мхни мэтээс эхлэхэд л ойрхон дуулахыг л сонсож байгаа л найр майранд аавыгаа дагаа л очдог басан тэгээ л тэр найранд ч өвөгчүүл янзын янзын гоё дуунууд л дуулж л байгаа юм чинь. Тэрийг чинь яахуу сонсоо л өөрөө дуулж чадахгүй л дээ жоохон юм чиэь тэгээ л сонсоо л бас их гоё сонсогдоо л тийм юм бас чихэнд хоногшдог байхаа тэгээ л багаасаа ганц нэг дуу ааваараа заалгаа л найранд л их сонслог басан байгаан тэгээд тэрнээс уртын дуу чинь ер нь тэгж л сурна уу гэхээс яг гэнэтхэн тэгж байгаад яяана гэж байхгүй байхаа. Мэдэхгүй ховор л байх заавал нэг юм байж байж сурна ш дээ бас дээрээсээ удамшдаг. Тэгээд заавал удамшдаг тийм юм заавал байдаг л юм шиг байгаам даа захаасаа аваад хүн болгон дуулдаггүй
Монголч эрдэмтэн: Одоо ингээд наадам ч юм уу найр эхэлдэг дуунууд байгаа ш д ээ тэр дуунуудыг зүгээр гэртээ сууж байгаад дуулж болдог юм уу?
Монгол: Үгүй
Монголч эрдэмтэн: Үгүй тэ
Монгол: Тэр бол эмэгтэй хүн дуулдаггүй хүндэтгэлтэй байхгүй юу заавал Баяр Наадам эхлэхэд
Монголч эрдэмтэн:Тэр дуунуудыг заавал эрэгтэй хүн дуулах уу?
Монгол: Эрэгтэй хүн заавал дуулна тэр эхэлдэг дуунуудыг болвол
Монголч эрдэмтэн:аан зөв зөв тэгвэл төгсгөлийг нь?
Монгол: Төгсгөл нь болвол эрэгтэй, эмэгтэй хамаагүй юм шиг байгаан. Яг эхлэх нь бол тэгж ярьдаг ш дээ
Монголч эрдэмтэн: Одоо ингээд эхлэхдээ дуугаа дуулахдаа дуучин хүн яаж хаана зогсох вэ? Сууж дуулах уу босч дуулах уу гарч дуулах уу? Гэр дотор дуулах уу гадаа дуулах уу? Яаж дуулах юм бол?
Монгол:Тэр чинь Гэрийн найр бол гэртээ л дуулна хоймор нь босч байгаад нөгөө айрагаа барьж байгаад
Монголч эрдэмтэн: Айрагаа бариад?
Монгол: Хултай айргаа бариад тэгээд дуулна гэсэн үг ш дээ тэр гэрийн эзэн ухаандаа хадагтай айраг өгвөл хадагтай айргыг нь барина. Тэр гэрийн эзэн ямар байна айраг өгвөл айргыг нь бариал хадаг мадагтай л өгдөг байсан юм шиг байгаамаа.
Монголч эрдэмтэн: аан за
Монгол:Найр эхлүүлж байхдаа хадагтай , айрагтай барьж хойморт
Монголч эрдэмтэн: Хойморт?
Монгол: Хойморт .. хойморт байна ер нь уртын дуу дуулдаг хүн бараг л гэрийн хойморт байна
Монголч эрдэмтэн: Хүндтэй хүн
Монгол: тийн одоо эмэгтэй ч гэсэн ховор юм болохоор чинь эмэгтэй бид нарыг ч гэсэн хойшоо дээшээ гээ л настай хүмүүсийг дээш суулгах гээл бас их хэцүү ш дээ тэр чинь мань мэтэд бол бас хэцүү л байдаг ш дээ миний хувьд бол хэцүү л байдагын
Монголч эрдэмтэн:Одоо тийм ёс байгаад заавал цагаан эсгий дээр суулгаж дуулуулдаг ч юм уу цагаан эсгий дээр гаргаж дуулдаг юм уу?
Монгол: Гадаа Наадам нөгөө Түмэн эх гэдгийг чинь наадам эхэлж морь шон тойруулж байгаад морь уралдаанд гарах гээд гардаг ш дээ тэгэхэд чинь цагаан эсгий дэвсчихээд л манай аав л лав тэгж дуулдаг байсан. Цагаан эсгий дэсчихээд л бас айрагаа бариад л тэр Түмэн эхийг дуулдаг байсан морь гаргаж дуулдаг л байсан. Гадаа бол хүндэтгэлтэй одоо бол хивсээ дэвсдэг дээр үед бол тэр цагаан эсгийг чинь дэвсдэг шороон дээр зогсоод дуулахгүй … заавал хүндэтгэлтэй
Монголч эрдэмтэн: Одоо юу гэдгийн Одоо дуулахаараа хаашаа хардаг вэ морьд уруу гаа хараад дуулах уу заавал зүг чиг байх уу?
Монгол: аан тийм юм байхгүй л юм шиг байна лээ ш дээ мэдэхгүй ээ тэр бол тэгээ л улс амьтан, морь мал нь хаана байна тийшээгээ л харна шүү дээ ухаандаа Наана хаана нөгөө улсууд нөгөө наадам нь хаана яаж байна асарт бол ингэж дуулах юм уу асар уруу харж дуулах юм уу
Монголч эрдэмтэн: Өөдөөс харж дуулах юм байна ш дээ ер нь?
Монгол: Тийн заавал хүний өөдөөс нь л харж дуулна ш дээ тэгж буруу харж дуулна гэж байхгүй.
Монголч эрдэмтэн: Одоо Уртын дууг чинь одоо нар жаргасны дараа дуулж болох уу?
Монгол: Уртын дууг уу?
Монголч эрдэмтэн: Тийн орой ч юм уу?
Монгол: Болно ш дээ тийм ээ тэр чинь найр майр чинь болвол өдөр шөнөжингөө найрладаг 3 өдөр , 3 шөнө найрладаг гэдэг чинь шөнө дуулж л таарна ш дээ.
Монголч эрдэмтэн: Цээрлэх юм байхгүй юм уу?
Монгол: Цээрлэх юм байхгүй найр хурим бол цээрлэх юм байхгүй нөгөө 3 өлөр 3 шөнө найрладаг байсан гээд л ярьдаг байхгүй юу. Манай тэнд нутгийн өвөгцүүл чинь 3 өдөр 3 шөнө найрлахад нэг дуугаа дахин дуулдаггүй тужил өөр өөр дуу дуулдаг байсан гээ л тйим л юм ярьдаг ш дээ. Өөр чинь тэгээд цээрлэх юм байхгүй л дээ тэр Найр хуриман дээр Тэгэхдээ зүгээр хөдөө гадаа харанхуй шөнө яваад дуулна гэдэг нээх ховор л доо тийм ээ найр майранд бол тэгж байгаа
Монголч эрдэмтэн: Уртын дуу чинь хол замд гарахын өмнө дуулдаг яг замд зориулсан дуу байгаа юу?
Монгол: Замд гарахад дуулдаг дуу гэж юу юм?
Монголч эрдэмтэн: Тийм замд гарахад ч юм уу дуулах тийм дуу уртын дуу та мэдэхгүй юу?
Монгол: Мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Яахуу тусд нь одоо ингээд холын зам ч юм уу
Монгол: Тусд нь яг зориулсныг ёстой мэдэхгүй ээ
Монголч эрдэмтэн: мэдэхгүй ээ?
Монгол: зүгээр яах вэ нөгөө нэг баяр наадмын чинь дуу мууг чинь одоо хүн аян замд гарахад дуулж болох л байлгүй одооны дуулаад байдаг янз бүрийн дуу дуулаад байдаг болох л байлгүй дээ ер нь хүн хүлээж авна уртын дуугаараа тосно гээ л манайхан чинь тиймэрхүү юм ярьдаг ш дээ хөдөө хүндэтгэлийнхээ л дууг л дуулдаг юм л даа яг тийм замд гардаг дуулдаг дуу мэлэхгүй
Монголч эрдэмтэн: Эгчээ ийм байж болох уу одоо юу гэдгийн хүүхэд эндснийх гэдэг юм уу эсвэл 2 шинэ гэр бүл болж байгаа улсууд одоо заавал ерөөл уншдаг ш дээ тийм ээ
Монгол: тийм
Монголч эрдэмтэн: за тийм гэж бодъё ерөөлч хүн байхгүй ерөөл унших хүн байхгүй ерөөлийг нь одоо ингээд уртын дуугаар орлуулах гэх юм уу даа тийм юм байж болох уу одоо нэг ёсонодоо ерөөл унших хүн байхгүй ерөөл уншихгүйгээр ерөөл хэлэхгүйгээр зүгээр уртын дуу дуулах уу?
Монгол:болно уртын дуу чинь ер нь хүндэтгэлийн л юм чинь болно ш дээ. Тэр бол болохгүй гэсэн юм байхгүй байлгүй тийм яг дуулж болохгүй гэсэн юм байхгүй байхоо
Монголч эрдэмтэн: Таны бодлоор ерөөл , магтаал 2 юугаараа ялгаатай байдаг юм бэ? Юуг нь ерөөл гээд юуг нь магтаал гэдэг юм бол?
Монгол: Магтаал гэдэг нь одоо бодоход болвол магтсан л юм байж таарна л даа. Уул хангай гаа магтаал байдаг ш дээ Сайхан уул ус гол горхи гээл магтаал байдаг Ерөөл бол тийм байх ийм байх юу гэх юм дээ жаргалтай ямар сайхан ямар байх гэх ерөөл гэдэг нь арай л ялгавартай л байх. Нэг нь магтана нэг нь одоо Ерөөнө гэдэг чинь арай өөр одоо энэ ийм сайн сайхан байгаасай ийм байгаасай тийм байгаасай гэсэн юм л байхгүй юу нөгөө Магтаал гэхээр уул ус ийм сайхан юм байгаан байна гээд ингээл магтаал тиймэрхүү л ялгаатай байх даа Ийм сайхан байх болтгуай ингэх болтгуай жишээ нь энэ залуу ийм сайхан залуу гээд л магтахад ийм сайхан залуу ийм сайхан биерхүү гэх магтах жишээтэй тийм ээ ерөөл болохоор зэрэг энэ хүнийг тийм сайхан байгаасай ийм сайхан том ийм мэдлэгтэй эрдэмтэй залуу байгаасай болтугай ч гэх юм уу одоо тийм д жоохон ялгаатай тийм л ялгаатай байх. Тийм байх болтгуай ийм байх болтгуай л гэсэн тийм сайн сайхан байх болтгуай гэсэн л ….
Монголч эрдэмтэн: Одоо ингээд магтаал хэлж багаа ш дээ юу гэдгийн Хайрхан майрхан даа ч юм уу
Монгол: Тийн уул усаа л голцуу магтаал чинь ер нь голцуу морь малаа магтана нөгөө тийм ээ?
Монголч эрдэмтэн: аан бас морь малаа магтах уу?
Монгол: Морь малаа сайхан тйим сайхан хурдан хүлэг этнр гээл магтдаг жишээний
Монголч эрдэмтэн: Уул усаа магтана
Монгол: тийм
Монголч эрдэмтэн: Магтаад яаж асуух юм бэ дээ яах гэж магтаж байгаан гэсэн үг л дээ тэгж асууж болох юм уу үгүй юм уу би сайн мэдэхгүй яах гэж магтаж байгаан одоо юу гэдгийн магтлаа гээд яахын гэдэг асуулт асууж байгаа байхгүй юу
Монгол: аан тэрийг мэдэхгүй юу гэж ч хариулах юм
Монголч эрдэмтэн: Одоо юу гэдгийн энэ Хайрхан байна энийгээ магтлаа гэхэд өөрт нь сайн байхуу одоо ингээд яасан сайхан баян бэ гэсэн үүднээс магтаж байгаан болуу
Монгол:Дээр үеийн л уул ус өөрт ч бас сайн байна ш дээ Уул усаа шүтдэг энтр гээл Хайрхан Майрахнаа шүтдэг гэдэг чинь ухаандаа тэр чинь өөрт нь сайн энерги сайна тал байх байлгүй бодоход би мэдэхгүй тэрийг сайн ялгаж байгаа юм ч алга ер нь бодоход л өөрт нь сайн энерги өгдөг л байж таараа
Монголч эрдэмтэн: Та ийм юм сонсож байсан уу одоо … нэг хулгайч байж гэнэ л дээ тэр хулгайч нь болвол магтаал сайн уншдаг байсан юм байна л даа тэгээд нэг юм хулгайлчихаад араас нь нөгөө нэг цэрэг ч юм уу тиймээ хулгайлсан эзэн нь ч юм уу араас нь хөөдөг юм байгаа биздээ тэгээд хөөж явж байгаад яг одоо ингээд гүйцэж ирхийн нь өмнө тйим нэг Хайрхан байсан юм байна л даа тэр Хайрхан даа магтаал уншсан чинь Хайрхан нь одоо ингээд юу гэдгийн хамгаалж
Монгол: Нуугдуулах юм
Монголч эрдэмтэн: тэгээд тэр хулгайч нь гарчихсан гэж байгаан. Гарсны дараа ингээд Тэгээд араас нь хөөж байгаа улсууд нь тэгээд очиж,гүйцэж чадсангүй гэнэ тиймэрхүү юм сонсож байсан уу?
Монгол: Үгүй үгүй сонсож байгаагүй ер нь зүгээр бодоход л болвол тйим юм байж болох л байх л даа Уул усаа гщштдэг ухаандаа тийм байхад чинь тийм юм байж болно л доо. Болохгүй ч юм биш л байх л даа Дээр үеэс л уул ус хайрханаа шүтдэг болохоор чинь тэгээд тийм байж болох л юм л даа
Монголч эрдэмтэн: Одоо жишээлбэл одоо хүн ингээд одоо өвчин авдаг ч юм уу хүүхэд нь өвддөг ч юм уу эсвэл мал зал нь сүрэг сүргээрээ үхэж эхэлдэг ч юм уу зуд болоод тэгээд ерөөлчийг дуудаад ерөөлч нь сайхан ерөөл хэлээд ер нь бол тэр нь болохоор зэрэг туслах уу?
Монгол:Мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Эдгэхэд нь туслах болов уу? Яг ерөөл уншихад
Монгол: Яг ерөөл уншихад ч мэдэхгүй тэр чинь тэгээд номын дээр Бурхан шашины тийм юмны юу л хэрэг болох байх даа одоо бодвол одооны ярьдагаар бол ерөөл мэдэхгүй … Тэрнийг бол Бурхан шашиныхаа талаар л яах байхдаа
Монголч эрдэмтэн: Одоо ингээд хүнд хараал хүрдэг гэж байдаг ш дээ Хараал хүрчихсэн хүнд ерөөл уншуулах уу? Тийм юм байх болов уу?
Монгол: аан мэдэхгүй миний ойлгож байгаар бол мэдэхгүй хараал мараал гэдгийг нөгөө Бурхан шашиныхаа талаар л яах байх даа хариулах байх даа яг Ерөөл бол ингээд ерөөчихнө
Монголч эрдэмтэн: Ерөөл бол болохгүй байхаа?
Монгол: Ерөөлөөр Болохгүй байхаа зүгээр яахуу яг юугаар бодоход бол сайн энергийн юугаар бас болох л юм мэдэхгүй ээ тэрийг бол надад хэлэх юм алга Мэдэх юм алга худлаа мэдье ч гэсэн алга
Монголч эрдэмтэн: Шинэ гэрийн найрт одоо ламыг залдаг уу?
Монгол: лам бас залдаг лам ном уншина сан ман тавина гээд
Монголч эрдэмтэн: Ерөөлчид уу ?
Монгол: Ерөөлчийг бас дуудна ламыг ч дуудна одоо бол тийм л байдаг ш дээ аль алийг нь дуудна. Ламаараа сан тавьж ном уншуулна нөгөөдөхөөрөө ерөөл уншуулна уртын дуучнаараа дуулуулна тэр чинь бүх юм л байж байдаг ш дээ. Тэр хур харцага гэдгийн домгийн чинь тухай дуу нь хүртэл манай дуу гээл байдаг ш дээ Хур Харцага гээл уртын дуу дуулаад байдаг дуулаад байдаг
Монголч эрдэмтэн: тиймүү?
Монгол:Тэр чинь манай нутгийн гаралтай дуу ш дээ …. нутгийн гаралтай дуу ш дээ одоо бөх мөх барилдахад сайн бөхийн дуу гээ л дуулдаг ш дээ одоо тэр чинь манай эндээс л гаралтай Хур Харцагын тухай дуу байхгүй юу.
Монголч эрдэмтэн: Одоо яг хүүхэд төрөхөд нэг уншдаг хэлдэг үг, дуулдаг уртын дуу гэж байгаа юу?
Монгол: Хүүхдэл дуулдаг уртын дуу гэж гэж сайн мэдэхгүй юм ерөөл бол байдаг байлгүй байдаг байх ооо Ерөөл бол юм юманд байдаг ш дээ Хувтас оёж байгаа хүнийг ч ерөөж л байдаг эсгий ноос оёж байгаа хүнийг ч л ерөөж байна. Хүүхэд гарсан ч ерөөлийн юм байдаг байхоо тэр яг зүгээр хүүхэд төрөхөд зориулсан дуу гэж мэдэхгүй сайн мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Яг юу гэдгийн үсийг нь одоо ингээд хайчилдаг ш дээ одоо ингээд тэгэхэд ямар дуу дуулдаг юм бол уртын дуу ?
Монгол: Яг тийм дуу гэсэн байдаггүй л юм ш дээ одоо энэ мэдэхгүй зүгээр л сайхан дуу дуулчихна
Монголч эрдэмтэн: аанхаа тийм найранд уртын дуучдыг урьдаг уу?
Монгол:Тийм үсний юунд нээх урьдаггүй ш дээ.
Монголч эрдэмтэн: тиймүү
Монгол: Тийн байвал бас дуулж л байдгийн би бас ганц нэг айлд дуу дуулж л байдаг ш дээ
Монголч эрдэмтэн: аан тэгэхдээ зүгээр дуу дуулах юм байна ш дээ
Монгол:Тэ бол зүгээр л дуу дуулна.
Монголч эрдэмтэн: Хурдан хүлэг морьд зориулсан уртын дуунууд байдаг ш дээ тийм ээ эрэгтэй хүн заавал дуулах уу эмэгтэй хүн байж болох уу?
Монгол:Хүлэг морь магтсан дуу юу? Тэр бол ямар ч хүн дуулна ш дээ
Монголч эрдэмтэн: ТИймүү
Монгол: Тэр найр наадам эхэлдэг дууг л эрэгтэй хүн болохоос биш зүгээр морь малаа , уул усаа магтсаныг бол хамаагүй
Монголч эрдэмтэн: Хамаагүй юм уу?
Монгол: Ямар ч хамаа байхгүй
Монголч эрдэмтэн: Гэрт ихэр хүүхэд төрвөл хүмүүс юу гэж ярьдаг юм бол сайн уу муу юу? Ямарваа нэг бэлэгшээдэг тийм юм байгаа юу?
Монгол: Дууг уу?
Монголч эрдэмтэн: Үгүй үгүй зүгээр
Монгол: зүгээр үү?
Монголч эрдэмтэн: Зүгээр хүүхэд төрвөл?
Монгол: Төрвөл баяртай л байна байх даа мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Ямар нэгэн бэлэгдэх юм байхгүй юу?та ямар нэгэн тийм юм мэдэж байгаагүй юу?
Монгол: мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Та ийм юм сонсож байсан уу?одоо ингээд бороо хур ороогүй улахад нохой нэмнэхэд бороо ордог.?
Монгол: Бороо ордог гэж ярьдагын
Монголч эрдэмтэн: Тэр тухай яриад өгөхгүй юу ?
Монгол: Хэн мэдхэв нохой нэмнэдэг л гэж байсан хөдөөний хөгшчүүл яг нэмнэж байгааг нь хараагүй нэмнэдэг л гэж ярьдаг нохойных бороо ордог гэж
Монголч эрдэмтэн: Яагаад заавал нохой нэмнэдэг юм бол? Хонь ямаа биш
Монгол: Мэдэхгүй байна дом юм уу юу юм ухаандаа тийм л байхд аа бодуул тэгж л байдагын байна лээ дом , дом л юм л даа тэрнээс юу л хамаагүй нэмнэдэг бол ордог бол орно тэрнээс бас нэг учиртай л юм байгаа биз би сайн мэдэхгүй ээ хонь нэмнэдэг ч гэж ярьдаг
Монголч эрдэмтэн: Одоо ингээд яг нэмнэхээрээ ямарваа нэг тусдаа тийм хэллэгтэй юм болов уу? Зүгээр нэмнээд тавьчихад бороо орчдог юм уу эсвэл нэмнэж байх даа нэг тодорхой хэмжээний
Монгол:Тэрийг сайн мэдэхгүй манай хадам хөгшин л нохой нэмнэдэг л гэж байсан чухам яадын уншдаг барьдаг юм байдаг юм уу мэдэхгүй түүнийг сайн мэдэхгүй ээ нэмнэдэг л гэж ярьж л байсан
Монголч эрдэмтэн: Танай хадам аав чинт хаанахын хүн бэ?
Монгол:Хадам өмнө Өлзийтийн нутагт байдагын Өлзийтөд байдагын
Монголч эрдэмтэн: ан
Монгол: Хадам ээж аав
Монголч эрдэмтэн: Танай хадам чинь өөрөө тэгж нэмнэж байсан юм уу эсвэл аав нь юм уу?
Монгол:Дээр үед л аав ээж нь нэмнэж байсан юм байгаа биз хадам нэмнэдэг л юм дуулдсан
Монголч эрдэмтэн: өөрөө нэмнэж байсан юм уу
Монгол: тийн дээрээсээ л бас тэгдэг байсан юм байгаа биз
Монголч эрдэмтэн: Хүүхэд байхдаа тэгж нэмнэж байсан юм уу эсвэл
Монгол:үгүй ээ саяхан ойрмогхон нэмнэлэг юм л дуулдсан ш дээ дээрээсээ уламжлагдаж ирсэн бас нэг юм л байгаа байлгүй дээ бас л нэг тийм учиртай л юм байгаа биз
Монголч эрдэмтэн: нэмнэхээрээ тэр нэмнээ нь юу юм бол? Зүнээр нэг тусдаа ву ч хамаагүй
Монгол:Даавуу маавуутай тийм л юмаар нэмнэдэг байх даа
Монголч эрдэмтэн: эсгий юм уу эсвэл Морьны доор тохом
Монгол: тохом уу …. нэмнээ юу?
Монголч эрдэмтэн: тохом гэнэ ээ нэмнээ ч юм уу
Монгол:Морьны нэмнээгээр ч нэмнэхгүй байх л даа юу хамаагүйгээр нэмнэдэг биз мэдэхгүй
Монголч эрдэмтэн: эсвэл зүгээр энд тэнд хэвтэж байсан хувцасны үлдээсээр үү?
Монгол: Дом л юм байгаа биз дом л болохлоор тэгдэг юм байгаа биз түүнийг би яг нэмнэж байгааг нь би өөрөө хараагүй л дээ нэмнэдэг гэж л дуулсан болохоос биш тэр юу хамаагүйгээр нэмнэдэг байхоо
Монголч эрдэмтэн: аан эгчээ бас нэг ийм асуудал байна танай угуул нутэг чинь Өлзийт гэсэн байхаа тийм ээ?
Монгол:Тиймээ
Монголч эрдэмтэн: Өлзийт чинь одоо гүйдэлтэй газар хий үзэгдэл тиймэрхүү яриа хөөрөө байдаг уу?
Монгол:Гүйдэлтэй газар мазар байдаг л гээд л ярьдаг ш дээ.
Монголч эрдэмтэн: аанхаа яг гүйдэлтэй гэхээр ямар байх уу? Юу байх уу?Юу харагадаж үзэгддэг юм бол?
Монгол: мэдэхгүй ээ янз бүрийн юм дугардаг барьдаг хонь монь яадаг ш гэх шиг хонь монь болоод явдаг гэдэг ш дээ би өөрөө үзээгүй болохоор мэдэхгүй хонин дотор нь ухаандаа нээх хурдан нэг хонь давхиж орж ирээл тасраал хониосоо тасраа л нөгөө эзэн нь болохоор мэдэхгүй тэр нэг тийм саяхан л тйим юм ярьдаг байсан ш дээ тэгээд нөгөө эзэн нь энэ одоо ямар учиртай хонь юм хонин дундуур нь ингээл шууд зүсээд л гараад л өшөө тийшээ давхиал байсан гэж ярьдаг юм байна лээ.
Монголч эрдэмтэн: аан зөв зөв Одоо нэг сүрэг байлаа гэнэт байж байгаа л
Монгол: тийн дундуур нь ингэж давхиал ганцаараа өөр тийшээ давхиал
Монголч эрдэмтэн: Хий юу?
Монгол: Хий хонь тэр хүний нүдэнд хий харагдаа л бас тийм юм яриал байсан. Тийм л юм байдаг янз бүрийн гүйдэл мүйдэл байдаг гээд ярьдаг ш дээ тэн д тэмээ буйлаад явдаг ч гэнүү хүнд үзэгдэхгүй мөртлөө яг тэмээ тишээд явсан тэмээ унасан хүн явж байгаа юм шиг тэмээ буйлна жонжоо явахыг юу гэдэг билээ явдал дундаа дугараад байдагыг чинь буйлна гэдэггүй биздээ тэшиж байхдаа дугараа л этнр ухаанадаа тэмээтэй хүн тэшүүлээд байгаа юм шиг нөгөө тэмээ нь дугараад байхгүй юу яваад байгаа юм шиг
Монголч эрдэмтэн: тэр дуу нь соногдоод байгаа юм уу?
Монгол:Тийн хүнд харагдахгүй
Монголч эрдэмтэн: аан хүнд харагдахгүй
Монгол: тийм юм энтр байдаг гээд л ярьдаг ш дээ морь мал ингээд морьтой хүн явж байхад морийг нь тушчдаг энтр гээд л морь нь ухаандаа гэнэт зогсчихоод хаашаа ч явдаггүй гээд тушдаг мушдаг гээд тйимэрхүү яриа одоо ч байдаг. Морийг нь хаашаа я явуулахгүй хөдөлгөхгүй тушчдаг
Монголч эрдэмтэн: аан тэр тодорхой нэг газар тийм үзэгдэл юм байх уу?
Монгол: Тодорхой газар байдаг л юм гэнэ лээ гэж ярьдаг
Монголч эрдэмтэн: Тэр одоо тэмээний буйлах өө бишээ яах билээ? Хаа хамаагүй байж болох уу эсвэл яг нэг газар уу?
Монгол:Нэг л газар энтр байдаг юм шиг байна лээ
Монголч эрдэмтэн: Нэг л газар юм уу?
Монгол:Хонь мал яваад байдаг газар чинь нэг л газар Өлзийт сумаас ийш нэг газар л хэлдэг ш дээ хонь явдаг заримдаа нөгөө нэг алаг унага, унага давхиад байсан нэг өдөр айлын хүүхэд өдөржингөө алаг унагатай тоглоод тоглосон байхгүй юу хонь хариулж явсан хүүхэд тэгээд тэр унагатай тоглоод байсан чинь шөнө нь ирээд халуураад тэгээд тэр хүүхэд нас барсан гэж бас ярьдаг Тэнд бас нэг тийм унага мунага явдаг хонь монь давхидаг тийм газар байдагын одоо ч байдаг л гэж ярих юм байна лээ ш дээ Тийм юм харагдсан барьсан хүнд муу л юм болдог юм шиг байгаан тийм л юм ярьдаг ….Гэрэл мэрэл энтр яваа л байдаг энтр гээд л бас тийм юм байдаг хүнд гүйцэгдэхгүй тэгээл ойрхон байгаа л байдаг
Монголч эрдэмтэн: Ойртох тусам цаашлаад уу?
Монгол: Тийн ойртох тусам цаашлаад байдаг тийм гэрэл …..
Монголч эрдэмтэн: аан одоо шулмас, мангас, чөтгөр гэсэн тиймэрхүү яриа хөөрөө байна уу?
Монгол:Мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Шулмас гэж хэнийг хэлж байгаан ер нь?
Монгол: Шулмас гээд ярьдаг хэн мэдхэв сайн мэдэхгүй юм
Монголч эрдэмтэн: Чөтгөр гэдэг нь юу юм бол?
Монгол: Чөтгөр,Шулмас гээд ярьдаг хүний сүнс мүнс одоо юу байдагын тийм ээ мэдэхгүй чөтгөр шулмас гээд л ярьж байдаг хүний сүнс энтр байдаг юм уу хаашаан одооны яриагаар бол ттийм л юм шиг юм яригдаг ш дээ тэр сүнс нь нас барсан хүнтэйгээ тэнд тэгж явсан гэнэ гэсэн гээд л
Монголч эрдэмтэн: Чөтгөр шулмас гэж үү?
Монгол: Тэр нт л одооо чөтгөр шулмас юм байгааз
Монголч эрдэмтэн: Хүүхдэд нэг үлгэр ярьдаг ш дээ тэр мангастай тэгж байлдаад тэр мангас нь сүнс юм болуу юу юм бол?
Монгол: Хэн мэдхэв ёстой мэдэхгүй сүнс ч байдаг юм уу юу ч байдагын одоо ярьж байгаа юм үнэнч байдаг юм уу худлаа ч байдаг юм уу тийм хүн нас барсан чинь тийм хүн нь өөрөө хүнд харагдаад яваа л ингэж байна энтр гээд л ярьдаг ш дээ одоо яг биетээр ярихад тэр манай нутагт нэг хөгшин нас барсан байхгүй юу тэгээд тэр манайхны хадмын л нутагт тэгээд тэр хөгшин нас барсан чинь яахуу чөтгөр шулмас ярь гэхээр чинь зэрэгт ..
Монголч эрдэмтэн: аан тийн тийн
Монгол: Тэгээд тэр хөгшин нас барсан чинь тэгээд нэг хэл муутай залуу байдаг байхгүй юу хамт байдаг байсан юм байхгүй юу тэр нөгөө ганцаараа үлдчихгүй юу мэдрэл жоохон дутуу , тийм мангардуу залуу байсан. Тэгээд нөгөө хөгшин ээж нь нас барчихсан тэгээд тэр нас барсных нь дараа жилээс эхлээд тэр гэрт нь нөгөө тэр залууд л тэгж санагддаг байсан гэж байгаан нөгөө авдараа түчигнүүлээд л яалтач үгүй хүн яваа л авдар саваа ухаад ч байгаа юм шиг тэр дандаа тэгдэг байсан гэсэн тэгээд тэр залуу нөгөө гэртээ сүүлдээ бүр байж чадахаа байчаад одоо энэ хаагуур ч явдагын айл майрлаар явдаг юм шиг байгаан тэр гэртээ байж чадахаа байцан гэсэн айгаад тэгээд тийм юм бас яригдаа л байдаг. Тэгээд тэр хүнд нь харагдахгүй мөртлөө л юм хум түчигнээд л авдар саваа ухаад л тачигнуулаад л шанага халбага дугараа л тиймэрхүү юм байдаг гээл тэр одоо хүн нь гэртээ ч байдаггүй
Монголч эрдэмтэн: Яагаад тэр дугараад байгаан бол?
Монгол: Тэр хөгшиний сүнс гээд л тэгдэг ш дээ
Монголч эрдэмтэн: Тэр хөгшиний сүнс?
Монгол: Тэр хөгшиний сүнс тэгж явдаг юм шиг байгаан бас нэг охин тэр охин нь тусдаа нэг айл байхгүй юу охин нь байсан тэр айлын өргөмөл охин
Монголч эрдэмтэн: Тэр хөгшиний юу?
Монгол: Тийн тэр хөгшиний өргөмөл охин бас тусдаа тэднийд бас хүүхэд нь гэнэтхэн солиороод хүүхэд нь шөнө унтаж байгаа л манай эмээ энд хэвтэж байна ш дээ яг хүрэн дээлтэйгээ хэвтэж байна гээд л хүүхдэд нь бас тэгж харагддаг юм уу хаашайн тэгээд байсан чинь тэр хүүхэд нь өвчин эргүүлээд бас солиороод их сандаргасан гэсэн
Монголч эрдэмтэн: өөөө
Монгол:Тэгээд лам зам аваачиж ламдаж байгаад одоо зүгээр л юм гэсэн тэгээл тэр хөгшиний сүнсийг тэгж яваад байдаг гээ л ярих юм байна лээ ш дээ өөрөө үзээгүй болохоор тэр бол яг биетээр л тэгж яриад байхгүй юу тийм юм ямар ч учмртай мэдэхгүй тэр залуу одоо гэртээ байж чадахаа байчихаад одоо бол хаа хамаагүй айлаар л явдаг юм билээ гэртээ байхаар л одоо тэгээд юм хум дугараад л тэгж ярьдаг л юм л даа
Монголч эрдэмтэн: Тэр нөгөө нэг сүнс нь яваад байгаа эмгэн байна ш дээ тэр эмгэн өөрөө ямархуу хүн байсан бол?
Монгол:мэдэхгүй миний мэдэхийн л зүгээр тийм туранхай хөгшин байсан ш дээ жирийн
Монголч эрдэмтэн: Жирийн үү?
Монгол: Жирийн л зүгээр хөгшин байдаг байсан ш дээ
Монголч эрдэмтэн: Ямарваа нэг тэр эмгэний тухай яриа хөөрөө гарч байгаагүй юу? Ийм юм тэгдэг ингэдэг гээд ?
Монгол:үгүй зүгээр л энгийн хөгшин байсан ш дээ нас барсан хойноо л тийм болсон гэж ярьдаг тэр байтгуай сонирхуулж ярихад манай нөгөө нөхрийн дүү тэр нутагт байдаг байхгүй юу тэднийд амралтаар очиод байж байсан чинь тэдний нохой нь ерөөсөө шөнөжингөө хуцаад байдаг байсан байхгүй юу тэгсэн чинь тэр нэг залуу байдагын тэгээ л тэр хөгшний сүнс тэрүүгээр явдаг тэр нөгөө хүүгийнх нь тэр айлаас ийш нь байдаг байхгүй юу тэгээд нөгөө нас барсан газар болохоор нь тэр айлаас ийш нь байдаг байсан зүүнтээ тэгээд л надад сүнс мүнс нь явдаг гээд л тэгж байсан танай нохой чинь яахлаараа шөнөжингөө хуцаад байдагын гэсэн чинь аан тэр хөгшин энэ энүгээр байнга явдагын тэгж л байсан тэгээд орой болчихсон бүрэнхий болчихсон бие засах гээд гарахгүй юу гэнэтхэн нөгөө нохой чив чимээгүй байснаа гэнэт шүр гэж хуцаал урагшаа давхиддаг урагшаа давхиснаа ийшээ юм туулгаж байгаа аятай ингээд л давхиад байхгүй юу нохой нь хуцаад тэр баруун хойно очиод л хуцаад байсан энэ нохой чинь ямар ухаантай юм бэ үхтлээ айлаа гэхгүй юу өө тэр хөгшний чинь сүнс энүгээр яваад манай урдуур яваад тэр айлд очдог нээрээ тэр айл нь тэнд очдог гэж айлгасан …. нээрээ л урагшаа юм хөөгөөд явчих шиг болсон ахиж тэрүгээр очихоосоо айдаг болсон … нохойнд харагддаг гэж ярьдаг..... тэр бас ортой байж магадгүй юм шиг байгаан манай хүү тэр өвгөний дүүтэй бас үерхлэг байхгүй юу бас нэг амралтаараа очсон өвөл юм малынхаа хөрзөн мөрзөнг түлдэг ш дээ хөдөөний айлууд нэг хөрзөн аргал энтр түлдэг ш дээ аргал тэгээд тэр хөгшний бууцан дээрээс хөрзөн авчираад гэрийнхээ энд буулгацан юм гэнэ лээ гэрийнхээ ойрхон буулгахгүй юу түлэх гээд тэгсэн чинь нохой нь ерөөсөө хуцаад нохой нь гэрийн нь тойрч хуцаал тэр аргалыг тойрч хуцаа л ерөөсөө болохгүй байсан гэнэ ээ тэгээд нөгөө манай хүү 2 улаа нөгөө залуу чинь энд одоо юу ирдэгийн гээд буу барчихаад юу ирдэгийн бол үзье ерөөсөө нэ юу яриад байдагын болдоо буу баричихаад 2 уулаа хараад байсан чинь хараад байсан гэж байгаан тэгсэн ерөөсөө тэгээд нохой нь хуцаад өөшөө юм харагдаагүй гэсэн тиймэрхүү юм энтр яриад байдагын тэгсэн мөртлөө нохой нь юм байна гээд л тэр ард уруу хуцаад тэгдэг гэж байгаан.харин нохойнд юм харагддаг юм шиг байгаан. Манай 2 болохоор харах гээд байсан харагдахгүй байсан гэсэн. Тэр бол биетээр тийм л юм байна лээ.
Монголч эрдэмтэн: Нас барсан тэр эмгэнийг яаж хөдөөлүүлсэн бэ?
Монгол:Тэрийг ёстой мэдэхгүй зүгээр л улсууд яаж хөдөөлүүлдэг үү тэгж л хөдөөлүүлсэн биз
Монголч эрдэмтэн: яаж гэсэн үг үү?
Монгол: зүгээр л нүх ухаад л тэгж л хөдөөлүүлдэг түүнийг сайн мэдэхгүй тэгж л хөдөөлүүлсэн одоо чтэгдэг юм чинь тэгж л хөдөөлүүлсэн
Монголч эрдэмтэн: Тэр эмгэний байсан гэр нь байж л байгаа юм уу?эсвэл зүгээр буйр суурь нь л үлдсэн байгаа юм уу?
Монгол:Ан тэр бууцан дээрээ буйр нь байхгүй юу.
Монголч эрдэмтэн: Яг гэр нь байхгүй тэ?
Монгол:Гэр нь болохоор л зэрэг залуу чинь тэр бууцан дээрээсээ нүүгээд өөр газар нүүгээд өөр газар очсон байхад нь л тэр хөгшин очдог байсан гэж ярьдаг ш дээ. Одоо бол гэр мэр нь байхгүй байхоо тэр залуу нь л энд тэнд тэнээд явдаг … Тэгээд сонирхуулахад эндээс нэг лам аваачсан юм байна лээ
Монголч эрдэмтэн:Тэр буйран дээр нь уу?
Монгол:Тийн буйран дээр нь лам аваачаал лүйжин энтр тавиулсан гэсэн тэгээд тэрнээс чинь хойш нохой нь хуцахаа байцан одоо болвол гайгүй л юм гэсэн тэр охин нь ч зүгээр болсон гэсэн гайгүй
Монголч эрдэмтэн:Одоо гайгүй болсон гэсэн үү тэ?
Монгол:Тийн одоо гайгүй болсон гэсэн
Монголч эрдэмтэн:Нөгөө хүү нь одоо буцаад тэндээ байхгүй байгаа юу?
Монгол:Үгүй тэр гэрээ яасан ч юм мэдэхгүй айлаар л явдаг юм гэсэн тэр чинь нилээн хэдэн жил тэгсэн гэж байгаа юм чинь тэгээд тэр сүүлдээ тэр лам аваачаад
Монголч эрдэмтэн:Яагаад тэр бууцан дээрээ очихгүй байгаан бол?
Монгол: Мэдэхгүй тэгээд л ганцаараа болоод л очдогүйн байгаа биз айлаар л явдаг юм гэсэн өвөлжөөнд нь өшөө айл буудаггүй зүгээр эзгүй болчихсон
Монголч эрдэмтэн:Хэн гэдэг залуу бол?Нэр усыг нь мэдэхүү?
Монгол: Батжаргал
Монголч эрдэмтэн:Тэр залуу юу?
Монгол: Тийн залуу ч гэж дээ одоо өвгөн
Монголч эрдэмтэн:Эмгэн нь?
Монгол: Одоо эмгэн нь …....эмгэн нь хэн билээ дээ нэрийг нь мартчиж
Монголч эрдэмтэн: Та ороолон гээд нэг үг сонсож байсан уу?
Монгол: Ороолон чинь бас тэр чөтгөртэй л хамаатай юм байгаа … мэдэхгүй тийм юмтай хамаатан биш юм уу ороолон гэдэг чинь
Монголч эрдэмтэн: Бас нэг ийм юм яриад байдаг ш дээ жолооч нар л ярьдаг юм даа уул нь ингээд л давхиад явж байсан чинь нэг хүн гараа өргөөд суулгасан байна дандаа орой шөнө байхгүй юу тэгээд суулгасан чинь би энэ зам дээр буулаа баярлалаа гээд за сайн яваарай гээд л буудагын гэж байгаан тэгээд л өглөө нь сэрсэн чинь ямар ч тийм хүн байхгүй тийм юм байсан ч үгүй зүгээр хий үзэгдэл
Монгол: Тийм юм ярьдаг л юм
Монголч эрдэмтэн:Танай нутгаар тйим юм байгаа болов уу?
Монгол:ТИйм юм ярьдаг л юм ярьж л байх юм байна лээ мэдэхгүй зам дээр хүн зогсож байсан
Монголч эрдэмтэн:Зам дээр л гэсэн тиймэрхүү л ярианууд
Монгол: Тимйэрхүү юм гардаг юм аа яг өөрт тохиолдоогүй болохоор сайн мэдэхгүй юм ярьж л байдаг тэгсэн ингэсэн гээд
Монголч эрдэмтэн:Таны таньдаг хүнд тийм юм тохиолдож байсан болов уу?
Монгол:Аль тийм зам дээр уу?
Монголч эрдэмтэн:Тийн зам дээр хүн мүн?
Монгол: Тохиолдож байсан сонсож байсан уу ?
Монголч эрдэмтэн: Та нэг ганц хоёр юм яриад өгөхгүй юу
Монгол:Өлзийт сумаас ийш нэг худаг байдаг нэг юутай худаг байдагын тэр худгийг би мэддэгийн тэгээд тэр Өлзийт сумаас нэг хүн мотоциклотой хүн гараад хүүхэдтэйгээ сундлаад амралтаараа жоохон хүүхэд 1 ч юм уу 2р ангийн хүүхэд байсан тийм хүүхэдтэй сундлаад тэр худгийн хажуугаар зам явдаг юм байна л даа гэрээдээ явахад тэгээд тэр худгийн тэнд очоод мотоцикл нь унтарчихсан гэсэн мотоцикл нь унтарчихаар одоо 2 улаа яаая дээ байз гээд тэгсэн аав тэр хүнээс л асуугаач гэсэн гэж байгаан. Хүүхэд л тэр худаг дээр л нэг хүн харагдсан юм шиг байгаан.
Монголч эрдэмтэн:Аавд нь харагдаагүй хүүхэд нь харагдсан юм байна тэ?
Монгол: аавд нь харагдаагүй хүүхдэд нь харагдахгүй юу ааваа тэр хүнээс л асуучааждээ гэсэн чинь нөгөө аав нь учиргүй айгаад тэгэхээр бас нэг юм хүүхдэд нь харагдсан байгаа юм тэр худаг хавиар тийм харагддаг гээд л ярьдаг ш дээ тиймэрхүү д юм яяадгын билээ мотоцикл унтарчихлаа яадын билээ гэсэн тэр хүнээс асуучааж гэсэн гэж байгаан тэр бол бас болсон явдал
Монголч эрдэмтэн:Одоо ингэж ярьдаг ш дээ жоохон хүүхдүүд одоо хий юм үздэг хардаг гэдэг юм аа одоо ялангуяа жоохон хүүхдүүд тэгээд өөр газар хүнээс асуухад ингэж ярьж байсан юм л даа хүүхэд одоо ингээд гэрт хэвтэж байгаад нэг газар уруу хараад хэвтэж байдаг ш дээ тоглоод ч байгаа юм шиг инээгээд ч байгаа юм шиг мишээгээд нэг болиол уйлаа л байдаг биздээ жоохон хүүхэд ш дээ бүр нялах нярай тэгээд тэр хүүхэд болохоор үсийг нь хайчилсных нь дараа тэр юмаа үзэхээ больдог гэж ярьж байгаа байхгүй юу өөр нутгийн улсууд та тиймэрхүү юм сонсож байсан уу?
Монгол: мэдэхгүй
Монголч эрдэмтэн: хэдэн нас хүртлээ одоо ингээд тиймэрхүү юм үздэг юмаа байдаг тэр бол зүгээр хүүхдүүд үзэж л байдаг гэсэн тийм яриа
Монгол:Тиймэрхүү юмыг 3 нас хүртлээ мэддэг хардаг үздэг гэж ярьдаг л юм хүүхэд бол зүгээр инээх этнтр бол байдаг ш дээ өлгийтэй хүүхэд нэг инээгээд л нэг уйлаал унтаж байхдаа
Монголч эрдэмтэн: Тоглоод ч байгаа юм шиг нэг тийм сонин байдаг ш дээ хүүхдүүд
Монгол: Тийн тэрний чинь үнэг ирээд л хуурдаг юм гэнэ лээ ээж чинь үхцэн гэхээр уйлдаг байж байгаа гэх дээр зэрэг инээдэг гээд тиймэрхүү юм ярьдаг ш дээ
Монголч эрдэмтэн: Үнэг хуурдаг аа?
Монгол: Үнэг ухаандаа ирээл ухаандаа танай ээж чинь одоо үхчихсэн ч гэдэг юм уу домог л бахгүй юу
Монголч эрдэмтэн: аанхаа
Монгол:Тэгэхлээр нь нөгөө үхцэн гэхээр нь уйлдаг худлаа худлаа одоо амьд өайж байгаа гэхээр инээдэг гэдэг л гэж ярьдаг ш дээ тэр хүүхдийг үнэгчилнэ гэдэг чинь тэгээд тийм домог байдаг шүү дээ тэр үнэгийг үргээх маягаар л нөгөө нохой унасан , мод барьсан хүн эсгийгээр хайчилж дээр нь зүүдэг ш дээ. Тэрний чинь тэр үнэгийг нь л ухаандаа зайлуулж байгай гэж ярьдаг ш дээ
Монголч эрдэмтэн:Ямар эсгийгээр юу хийдэг гэнэ ээ?
Монгол:Эсгийгээр нөгөө нохой унасан хүн хайчлаад эсгийгээр нохой унасан хүн хайчлаад нөгөө эсгийгээр дүрс хайчлаад тэгээд энл тэнд нь мод хавчуулчихсан энтр тоглоомноос нь зүүцэн байдаг ш дээ тэр нь л болохоор ухаандаа үнэг энтрийг зайлуулдаг жоохон хүүхлийн дээр тоглоомон дээр уяатай байж байдаг ш дээ дээр үеэс Үнэгийг л үргээдэг гэсэн үг
Монголч эрдэмтэн: Тийн үргээдэг гэдгийг нь ойлгосон гэхдээ ямар дүрс нь юу юм?
Монгол:Үнэг … үнэг унасан хүн
Монголч эрдэмтэн:аан үнэг унасан хүн юм уу?
Монгол:Мод байриад унаад байж байгаа дүрс хайчилдаг байхгүй юу … тийм юм тоглоомноос нь зүүлттэй л байдаг ш дээ
Монголч эрдэмтэн: ТэрҮнэг гэдэг нь яагаад заавал үнэг юм бол?
Монгол:Мэдэхгүй
Монголч эрдэмтэн: Өөр юм бий ш дээ одоо Үнэг гэхээр зэрэг юу гэж ойлгож болох уу?яг амьтан биш зүгээр яахуу үнэгний хэлбэртэй чулуу ч юм уу тийм юм байж болох уу?тэгж ойлгож болох уу?
Монгол: Мэдэхгүй тэрийг
Монголч эрдэмтэн:Танд тийм хүүхдийн тоглоом байна уу?
Монгол:Манайд байхгүй
Монголч эрдэмтэн: Байхгүй ээ?
Монгол: Ер нь айлуудад байдаг ш дээ Хүүхэд уйлаад байхаар бут мут тоглоомноос нь зүүчихсэн байдаг орноос нь энтр муу юмыг нь л яадаг юм бэ дээ тэр дом л юм шиг байгаан
Монголч эрдэмтэн:Та ямархуу хэлбэртэй байдагийг зураад өгчих тэхүү?
Монгол:Юуг?
Монголч эрдэмтэн: Тэр сүүлтэй хүн бишээ
Монгол:Үнэг унасан, нохой унасан хүн үү?
Монголч эрдэмтэн: Тийн
Монгол:Зүгээр л нохой дээрх хүний дүрс байхгүй юу дээр хүн шиг хүний дүрс хайчлаад нохойн дүрс хайчлаад унацан юм шиг дүрс л хайчилж байгаан эсгийгээр нимгэн эсгийгээр энд нэг мод хавчуулчихсан энтр л байх юм байна лээ ш дээ мод барьсан хүн юм уу хаашайн та нар тийм юм хараагүй юм уу? Айлуудад байдаг ш дээ
Монголч эрдэмтэн:Хүн нь юу унаж байгаан яг үнэг юм уу нохой юм уу?
Монгол:Нохой …. нохой унасан хүн л ухаандаа үнэгийг нь үргээж байгаа гэж ойлгодог
Монголч эрдэмтэн:аан
Монгол:Үнэг ч юм уу нохой ч юм уу тийм сүүлтэй юм л хяргацан байдаг ш дээ
Монголч эрдэмтэн: Суга доор нь мод гэдэг нь юу юм?
Монгол: Зүгээр доор нь нүх гаргаад мод хавьчуулчихсан байдаг тэр нь мод барьсан л хүн биздээ ухаандаа тиймэрхүү л юм ...дом ….зүгээр л дом л вм чинь тэр чинь тоглоомны доор дээрээс нь зүүдэг тийм юм байдаг ш дээ тийм юм тв ээр энтр гарч л байдаг ш дээ Норовбанзад гуйан клипэнд гардаг ш дээ үнэг хайчлаад ингээд хүүхэд төрөөд үзээгүй юу? Клипэнд хүртэл байдаг ш дээ үнэг хайчлаад зүүж байгаа энтр Өөрөө яг судалдаг хүн нь бас биш юм уу?
Монголч эрдэмтэн: Хэн бэ би юу?
Монгол: Орчуулагч юм уу судалдаг юм уу?
Монголч эрдэмтэн:Судалдаг
Монгол: аан
Монголч эрдэмтэн:Хэнтий аймаг, Сүхбаатар аймагт явж байхад үнэгэн дээр нь нэрний дүрс хайчлаад өлгөдөг гээд ярьж байсан юм
Монгол:аан тэр үнэг л юм байж л дээ нохой гээд байдаг чинь үнэг нохой нь мэдэгдэхгүй нэг ийм юутай амьтан дээр л хүн унуулцан тийм юм л байна тэр дом чинь адилхан л даа Монголын л юу юм чинь адилхан л байгаа л даа тэр дом тэрнийг хайчлаад юу яана гэдэг чинь мөн л дөө Өлгий дээр нь тавьдаг гэж байна уу? Дээрээс нь зүүх , өлгий дээр зүүх ялгаагүй л дээ
Монголч эрдэмтэн:Та бас ийм юм сонсож байсан уу Галын Бурхан гэж байдаг ш дээ тэр нь тэгээд үнэгэнд дургүй тэгээд одоо ан агнаж байгаа хүмүүс үнэг агнаад ирэхээрээ тэр үнэг алсан гэдгийг хэлэхгүйгээр харуулахгүйгээр нэг юманд битүү байлгадаг гаргаж ирвэл галын Бурхан нь уурладаг тиймэрхүү юм сонсож байгаагүй юу?
Монгол:Мэдэхгүй Галын Бурхан гээл цэнхэр гал галд асахлаар л зэрэгт галын Бурхан ирж байгаа юм өөх тос шар тос яаа гээл манай ээж тэгдэг байсан Галын Бурхан ярьж байгаа тэгээд Дээр үед чинь галаа тахина гээд бөөн явдал болдог байсан одоо ч гэсэн галаа тахидаг галдаа юмаа өргөнө ш дээ
Монголч эрдэмтэн:Галаа дээдэлдэж байгаа гэж байгаа ш дээ тэ Гал түлж байгаад галруу одоо шидэх хаях цээрлэдэг юм байдаг ш дээ юу юу галд хийж болохгүй вэ?
Монгол:Мэдэхгүй гал уруу лав хутга энтр игэдэггүй юм шүү гэдэг байсан манай ээж л лав
Монголч эрдэмтэн:Үзүүүртэй юм уу?
Монгол: Үзүүртэй юм галруугаа ингэдэггүй юм гээл тэгдэг байсан галруу бас хийж болохгүй юм гэж бас байх байлгүй янз бүрийн юм хийж бологүй юм байж л таарна л даа дээжилсэн шар тос торгоны өөдөс янз бүрийн юм галын Бурхан ирлээ гээд тйим юм бид нараар хийлгэдэг л байсан ээж
Монголч эрдэмтэн:Цээрлэх юмны тухай та мэдэхгүй юу?
Монгол:Цээрлэх юм галд тийм юм сайн мэдэхгүй л юм байна байх л байлгүй дээ … яхз бүрийн хог, тамхины юу энтр хийж болохгүй хогоо тусдаа зарим хүмүүс галруу акуркаа хийчиж байдаг түүнийг чинь их муу гээд их дургүйцдэг ш дээ
Монголч эрдэмтэн:Одоо галд яагаад үзүүртэй юм хийж болохгүй гэж ярьж байгаа юм бол?Хийчихвэл яадаг юм бол?
Монгол: Мэдэхгүй Галын Бурхан айна гээд л тэгдэг байсан ш дээ би жоохон байхдаа хутгааар юу яах гээд л цог энтрийг нь ийшлүүлэх гэсэн чинь л загнуулж байсан санаанд байж байна. Галын Бурхан айдаг юм л гэж тэгдэг байсан. Хутна шөвөг галруу л лав хийдэггүй гэж ярьдаг. Галд хөх гал асаад байдаг тэрийг л галын Бурхан ирж байна гэдэг шар тос энтр өргөдөг тэгдэг л байсан ш дээ
Монголч эрдэмтэн:Тэр галруу нөгөө нэг давуу торгоны үртэс энтр хийдэг гээд байсан ш дээ өнгө мөнгө ялгаатай юу? Хамаагүй юу?
Монгол: Мэдэхгүй өнгө хамаагүй шинэ торгоны үртэс, шар тос л хийлгэж байсаг санаад байгаан.
Монголч эрдэмтэн:Аанхаа та ийм юм сонсож байсан уу?одоо сонгины юу хийж болдоггүй гээд ?
Монгол:Хийж болдоггүй л гэдэг малын нүд өвддөг гэдэг л юм
Монголч эрдэмтэн:Малын нүд?
Монгол:Малын нүд өвддөг гээд л сонгины хаьс битгий хий гээд л тэгж байсан
Монголч эрдэмтэн:Галын Бурханг уурлуулвал ?
Монгол:Уурлуулвал уу
Монголч эрдэмтэн: Аадар бороо дээрээс орж байсан уу?
Монгол:Үгүй мэдэхгүй галын Бурхан уурлуулвал тэгээд ищмуу л үйл явдал болдог гэсэн дээ заавал аадар бороо орно энтр гэсэн тийм юм мэдэхгүй
Монголч эрдэмтэн: 4 нүдтэй нохой хий үзэгдэл хардаг гэж тийм юм сонсож байсан уу?
Монгол: Сонсдогын 4 нүдтэй халтар нохойнд харагддаг гээд л ярьдаг ш дээ
Монголч эрдэмтэн: Халтар ?
Монгол: тийн халтар 4 нүдтэй
Монголч эрдэмтэн:Таны нөхрийн чинь нохой тийм нохой байгаагүй юу?
Монгол:Халтар нохой байсан
Монголч эрдэмтэн: Халтар нохой гэж ямар нохой байдаг вэ?
Монгол:Халтар гэдэг нөгөө ийм шар энүүгээрээ ийм шартай одоо ийм шар зураастай хар мөртлөө шар зураастай байхгүй юу 4 нүдтэй халтар нохойнд харагддаг л гэж ярьдаг ш дээ
Монголч эрдэмтэн:Тэр нохой тийм байсан юм уу?
Монгол:Тийн халтар нохой
Монголч эрдэмтэн:Нохой шар мөртлөө энэ хавьцаа нь хар байвал тийм байж болох уу?
Монгол:Мэдэхгүй шар мөртлөө тийм нохой ховодруу боловуу мэдэхгүй тэрийг бол мэдэхгүй зүгээр хар мөртлөө шар халтар нохой байдаг
Монголч эрдэмтэн:ТАнай энд лүйжин тавьдаг хүн байгаа юу... лүйжинч хүн байгйй юу?
Монгол:Лүйжин тавьдаг хүн байгаа байдаг ш дээ хийд дээр байдаг
Монголч эрдэмтэн:Хийдээ?
Монгол: Тийн энд хийд байгаа ш дээ
Монголч эрдэмтэн:Хол уу?
Монгол: Ойр төв дээр
Монголч эрдэмтэн: Төв дээр үү?
Монгол: Тийн лүйжин тавьдаг хоёр ч хүн байгаа
Монголч эрдэмтэн:Лүйжин уншдаг хүнд ямар ч лам байж болохуу эсвэл тусгай тийм лам байх ёстой юу ?
Монгол: Тусдаа л байдаг юм шиг байна лээ ш дээ лүйжин тавьдаг хүн гэж тусдаа манайд бол ганц хоёр … хоёр л лав байдаг...... Лүйжинч лам гэдэг ш дээ
Монголч эрдэмтэн:Луйжинчин гэх үү?
Монгол:Лүйжинч лам гэдэг
Монголч эрдэмтэн: Одоо нэр ус нь одоо тэр хүмүүстэй уулзаж болох юм болов уу?
Монгол: мэдэхгүй хийдийн хажууд гэр нь байдагын эмэгтэй лам тэр эмэгтэй ламын нөхөр бас лүйжинч Хандмаа гээд эмэгтэй лам байдаг тэр бас лүйжин тавина тэрний нөхөр бас тавина тэр бас Цогоо ч билээ үү бас нэг хүн байдаг гэсэн 3 ч хшн байгаа байхаа хийдийн хажууд гэр нь байгаа
Монголч эрдэмтэн:Нэрийг нь та мэдэхгүй юу?
Монгол:Лүйжинч лам Уранчимэг … Урнаа л гэлэг ш дээ
Монголч эрдэмтэн:Одоо очвол хийд дээрээ байгаа болов уу?
Монгол:Хийд дээрээ байхгүй ч гэр нь хийдийнхээ хажууд байгаа
Монголч эрдэмтэн: Урнаа лам гэхүү?
Монгол: Урнаа лам л гэнэ
Монголч эрдэмтэн: Хүнээс Урнаа ламынх гэх юм уу?
Монгол:Жоол лам гээд нөхрийг нь Жоол лам гээд тэр 2 ула л лүйжин тавьдаг Жолоо лам тэр хийдийн Хамба
Монголч эрдэмтэн:Ан Хамба нь юм уу?
Монгол:Тэндээс асуухад Цогоо гээд бас нэг хүн байдаг гэсээн Цогоро гээд л лам байдаг гэсэн
Монголч эрдэмтэн: Луужин тавих гээд яриад байгаа ш дээ хэдүүлээ
Монгол: Лүйжин
Монголч эрдэмтэн: Лүйжин?
Монгол: Аанхаа
Монголч эрдэмтэн:Дээр үед тийм хүн байдаг байсан юм болов уу?
Монгол:Байдаг байсан гэсээн ер нь дээр үеээсээ л тийм лүйжинч лам байсан лүйжинч лам болоход чинь бас их учиртай байсан гэж ярьдаг шарил дээр нь хичнээн хоногоор ч ном уншдаг яадаг гэлээ шарилтай ярьдаг шарил дээр очиж сүнстэй нь ч ярьдаг юм уу тиймэрхүү юмаар л журмаар их яаж байж лүйжинч болдог гэсэн
Монголч эрдэмтэн:Зүгээр лам байх , лүйжинч лам байх нь лүйжинч нь арай илүү мэдлэгтэй байна гэсэн үг үү?
Монгол:ӨӨр байхын лүйжингийнхаа тэр сүнс янз бүрийн талын юм сайн мэддэг байх юм уу хаашан дээр үед тэр лүйжинч нар чинь шарил дээр хонож өнждөг яадаг ч гэлээ тэгж ном уншдаг тэгж байж лүйжинч болдог бололтой тэр чөтгөр шулмыг чинь лүйжин тавьж л зайлуулдаг гэсэн ш дээ
Монголч эрдэмтэн:Яг шарил дээр нь сууж байгаад тэ?
Монгол:Шарил дээр олон шарил дээр зүгээр шарилын дунд л суухгүй юу шарилын газар очоол дунд нь сууна олон шарил бий ш дээ тэрний дунд сууж байгаа л ном энтрээ уншдаг гэсэн тэгж л ярих юм байна лээ тэр олон шарлийн сүнстэй ярьдаг ч юм уу яадаг ч юм мэдэхгүй
Монголч эрдэмтэн:Яг үхсэн хүний шарил гэж байгаа ш дээ тийм ээ дээр үед чинь нөгөө ухаж яагаагаүй зүгээр ил тавьдаг байсан ш дээ яг тэр ил тавьсан дээр нь биен дээр нь гэх юм уу даа цогцос юу гэдэг билээ тэрэн дээр нь суудаг байсан юм болов уу л гэж?
Монгол: Яг дээр нь суух биш шарил дотор сууна яг шарилан дээр сууна гэсэн үг биш
Монголч эрдэмтэн:Сүжин дээр нь суувал арай илүү гээд байсан?
Монгол:Сүүжний ясан дээр сүнс байдаг гээд ярьдаг тийм учиртайн байгаа биз түүнийг сайн мэдэхгүй шарил л дээр л очдог гэсэн хонуутаар ном уншдаг тэгж байж лүйжинч болдог тэгээд тэр улсын ярьж байгаачлан лүйжинч эхлээд ном уншихад чөтөр шулам янз бүрийн юмнууд нь ирдэг юм уу даа тэр ламд нь харагддаг юм уу даа тэгж байгаад дуудаж ирүүлж байгаад номоо уншаад хөөж явуулдаг гэж тиймэрхүү юм л тайлбарладаг бид нарыг сууж байхад мөрөн дээгүүрээ битгий хар гэнэ чөтгөр шулам нь ирээд мөрөн дээр сууж байдаг юм уу дуудахлаар нь тэнд ирээд сууж байдаг ч юм шиг тэгээд дараа нь хөөж зайлуулдаг номоо уншаад л зайлуулдаг юм шиг л юм хэлдэг
Монголч эрдэмтэн: Лүйжинг ажил явдал болдог ш дээ тэрэн дээр нь уншдаг юм уу?
Монгол:Уншдаг бас уншиж л байх юм байна лээ тэр нь сүнсийг нь явуулчиж байгаа юм уу яаж ч байгаа юм мэдэхгүй аижл явдал дээр бас уншиж л байдаг.
Монголч эрдэмтэн:Баг маг өмсдөг үү?
Монгол:Үгүй зүгээр нүүрээ халхалсан унжсан нүүрээ халхалсан юм зүүчээл явдаг
Монголч эрдэмтэн:Малгайтай байдаг юм уу?
Монгол:Малгай шиг ийм юм углачдаг ийм юм халхалсан
Монголч эрдэмтэн:Малгай юм уу зүгээр ?
Монгол: Ийм тойрог л байдаг
Монголч эрдэмтэн: Коммунизмийн үед гэх юм уу Социолизмийн үед тийм хүмүүс байдаг байсан уу?
Монгол:Нууц байдаг л байсан
Монголч эрдэмтэн:Нууцаар тийм ээ?
Монгол: Нууцаар нөгөө мэдэгдвэл бас болохгүй нууц байдаг л байсан
Монголч эрдэмтэн:Лүйжин уншдаг л байсан гэж үү?
Монгол:Нууц
Төгсөв