Цэрэн Цэвээнравдан интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Цэвээнравдан Монголч эрдэмтэн: Та өөрийнхөө нэрийг бүтэн хэний хэн Цэвээнравадан гэж мэдэж байгаа хэний Цэвээнравдан аль аймаг сумын , харъяат иргэн бэ хэдэн онд төрсөн бэ гээд судалгааны ажилд хэрэгэтэй байдаг байхгүй юу Тэрийг хэлээд өгнө үү? Монгол: За Цэрэн Цэвээнравдан 1942 онл төрсөөн Монголч эрдэмтэн: аанха овог? Монгол: Ан нөгөө юуны овог ургийн овог уу? Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Онигут Монголч эрдэмтэн: Онигут ? Монгол: аанхаа Монголч эрдэмтэн: 40 онд ? Монгол: 40 онд төрсөөн Монголч эрдэмтэн: Дундговь аймагт? Монгол: Дундговь аймгийн Сайхан Овоо сум Монголч эрдэмтэн: Сайн? Монгол: Сайхан Овоо Монголч эрдэмтэн: Сайхан овоо аанхаа за Монгол: Багшийн Их Сухгууль , Улс Төрийн Их Сургууль төгссөн Монголч эрдэмтэн: Багшийн Их Сургууль , Улс Төрийн Их Сургууль төгссөн ? Монгол: Багш, Улс Төрийн ажилтан гэх юуу даа Уран Зохиолын багш Монголч эрдэмтэн: мхн ….. Улс Төрийн ажилтан, Уран Зохиолын багш аан за? Монгол: мхн за гавъяат багш цолтой Боловсрол Судлалын Магиср зэрэгтэй Монголч эрдэмтэн: Хэдэн онд цолоо авч байсан бэ? Монгол: 2000 онд гавъяат болсон Монголч эрдэмтэн: …... Одоо сая Дүнжмаа гуайтай лон юмны тухай ярьсан л даа тэгээд сүүлд ярьсан юм болвол Лүйжин гэх юм уу даа Лүйжингийн тухай ярьлаа л даа тэгээд энэ эртэмтэн болвол нилээн олон судалгааны ажил хийж байсан тэгээд саяхан гэх юм уу даа лүйжин гэдэг юм гарч ирлээ өмнө нт тэр комунизм ч юм уу социолизмын үед ч юм уу тэр лүйжин тухай ярьдаггүй , мэддэггүй байсан тэгээд энэ болбол дээр үеэс байж байсан юм уу нууцаар байсан юм уу ер нь лүйжингийн тухай та юу мэдэх вэ? Юү хийдэг юм бол яадаг юм бол? Монгол: Лүйжин гэдэг чинь шашины л нэг зан үйл байгаа юм ш дээ бүр дээр үеэс одоо 1500 аад оноос эхлээд Монголд бурханы шашин үүсэх дээр зэрэг л бий болсон ийм зүйл шүү дээ. Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэр лүйжин гэдэг чинь яахуу гэхээр зэрэг одоо ухаандаа муу муухайг арилгаж , сайн сайхан тийш хөтлөх гэсэн ийм л одоо нэг ёсондоо хүний сэтгэл санааг засах , цашилбал нас барсан хүний тэр ариун сүнсийг бурханы тийш илгээх энд л одоо зориулж уншдаг ном. Тийм зан үйлтэй холбоотой ийм ажлыг л лүйжин гэдэг л дээ. Монголч эрдэмтэн: мхн Монгол: Лүйжин гэдэг нь яг Төвд үг байх зальтны орон гэсэн үг гэл үү дээ тйим юм дуулсан санагдаж байна. Монголч эрдэмтэн: 60, 70 аад онд тийм юм байсан уу? Монгол: 60,70 аад онд чинь одоо нууц байсан ш дээ дээр үед нууц Монголч эрдэмтэн: Таны энэ суманд чинь одоо тийм хүн байдаг байсан уу? Монгол: Байсан одоо байхгүй нас барсан 90 настай Цэдэв гэж хүн байлаа их сайн лүйжин тавьдаг их сайхан дуу хоолойтой Монголч эрдэмтэн: Танай шашинд одоо шар улаан гэж байдаг ш лээ Монгол: тийн Монголч эрдэмтэн: Улаан байсан юм уу шар байсан юм уу тэр ? Монгол: Ер нь тэр улааны голдуу талыг барьдаг хүн байсан Монголч эрдэмтэн: аанхаа Лүйжин лам гэдэг олноороо байх уу? Ганц хоёроороо байхуу? Монгол: Ганц хоёроороо л одоо тэр лүйжиндэх одоо их нарийн нэг ёсондоо нарийн мэргэжилтэй төрлийн юм байсан байна. Тийм учраас хүн бүхэн лүйжиндэх гэж ярьдаггүй тун цөөхөн өөрөөр хэлвэл миний мэдхийн Осор гэж хүн байсын Цэдэв гэдэг хүн байсан Тийм л хоёр хүнийг би мэдэж байна үнэндээ хоёулаа өндөр настай Монголч эрдэмтэн: Одоо энд лүйжин тавьдаг лам байгаа юу? Монгол: Одоо мэдэхгүй ээ нэг залуухан лам бий байх шүү хэн гэж байлаа даа Монголч эрдэмтэн: Энд танай энэ хийд дээр нэг Урнаа лам гэж байдаг ? Монгол: За тийм Монголч эрдэмтэн: Түүний нөхөр нь Зоолоо лам гэж байдагын байна Тэр 2 лам лүйжин тавьдаг гэж ярьж байна лээ Монгол: Тийн тийн Монголч эрдэмтэн: Тэр мөн үү? Монгол: Тэр мөн эмэгтэй л гэж байсан хамба ламын авгай Монголч эрдэмтэн: Харин тийм гэсэн Монгол: Урнаа гэж …. Монголч эрдэмтэн: Жолоо ...Жолооч билүү нөхөр нь ? Бүтэн нэр нь ? Монгол: Уранчимэг.... байхааа тийм Бас хэн гэдэг залуу лам хүн бий Монголч эрдэмтэн: Тодоо мөн үү? Монгол: Үгүй ээ Чойбол гэж Монголч эрдэмтэн: Чой? Монгол: Чойбол Монголч эрдэмтэн: Лүйжин.. Лүйчинч болохын тулд ямарваа нэг тийм тусгай зүйл үйл ажиллагаа явуулж байж хийдэг юм уу эсвэл зүгээр лүйжин болчдог юм уу? Яаж Лүйжинч болох вэ? Монгол: Лүйжинч болох уу гэж үү? Монголч эрдэмтэн: Яаж? Монгол: Тэр чинь одоо тусгай сургууль хийдэг одоо энэ шарлийн газар очиж сууж бясалгал хийдэг тэгж бол одоо тэр айхгүй ч байдаг юм уу юмнаас шижиглэхгүй ч байдаг юм уу тэгж байж лүйжинч болдог ном тусгай тийм ном дүрэмтэй байсан тийм л юм ярьдагын Монголч эрдэмтэн: мхн Лүйжин чинь одоо муу муухайг арилгаж сайн сайханыг дууддаг тэгээд бас хүний сүнс гэх юм уу даа юу гэхийн өөр ямар нэг тохиолдолд лүйжинг дуудах уу?одоо юу гэдгийн хүүхэд өвдөх ч юм уу хүн өвдөх ч юм уу эсвэл мал сүрэг одоо сүрэг сүргээрээ үхэх ч юм уу тийм юман дээр лүйжинчинг дуудах уу? Монгол: За тэрийг ёстой мэдэхгүй нээх Хамгийн гол нь одоо нас барсан хүний сүнсийг л ариун газар төрүүлэх аан тэгээд түүнийг муу муухай бүгдээс хамгаалах Монголч эрдэмтэн: Тэрнээс гадна өөр үүрэг байгаа юу? Монгол: Өөр үүрэг нээх байдаггүй болов уу Би одоо шашианы номыг тийм сайн мэдэхгүй Шашиныхаа юманд байдаг л байх л даа нарийн юм тэгж л ойлгож байна Ийм л утга агуулгатай зүйл номд бичигдсэн байдаг хамгийн гол нь бол тэр хүн нас барсны дараа гэр орных нь лүйжин тавиулах , тусгай ном уншаад тэгээд тэр талийгчийн сүнсийг ариун төрөлд төрүүлээд наад үлдэж байгаа ах, дүү төрөл төрөгсдөд үлдэж байгаа хүмүүст одоо гай барцад байхгүй ийм санааг л хэлдэг ийм л хүнийг лүйжинч гэж хэлж байгаа юм шиг байгаан. Социолизмын үед эд нар чинь байхгүй байна ш дээ нууц далд байсан зүгээр байсан байх Монголч эрдэмтэн: мхн Монгол: Байнгын лам байна биздээ тиймээ? Заримдаа лам байгаад заримдаа лам болдоггүй гэсэн санаагаар хэлж байна аа даа тэр Монголч эрдэмтэн: Үгүйээ Лүйжин гэдгийг тавихаараа заавал лам хүн тавих ёстой юу эсвэл зүгээр лам байхгүй байсан ч лүйжин гэдэг ном тарнийг мэддэг хүмүүс байж болохын биш үү ? Монгол: Аан тийм ээ тийм Лүйжин голдуу лам байна үндсэндээ ламын аль нэгэн сургууль, курс ..лүйжин гэдэг чинь тэгэхдээ бас лам болоогүй ч гэсэн тэр талаар сонирхдог мэргэжсэн хүн бол хойд талын хүмүүст лүйжин тавьдаг байсан ийм юм байна л даа. Монголч эрдэмтэн: Хар шашин гэл үү ахаа сая? Би буруу яривуу Монгол: Үгүй ээ тэр шаман биш Бөө биш Монголч эрдэмтэн: Шаман биш юм уу? Монгол: Биш Бөө тийм лүйжин энтр гэж байдаггүй байх Монголч эрдэмтэн: Мхн Монгол: Зүгээр тэр чинь голдуу тэр жинхэнэ шарын шашин, буддын шашины л зан үйл Монголч эрдэмтэн: аанхаа Голдуу лам байдаг гэсэн тийм ээ? Лам биш хүмүүс нь зүгээр тэр харууд байх юм уу эсвэл өөрөө нэг жоохон тийм хар муу санаатай хүн байж байгаад тэр лүйжинг сонирхдог гэдэг ч юм уу тийм байж болох уу? Монгол: за ёстой мэдэхгүй тэр ч одоо байхгүй байхх л даа лүйжин гэлэг чинь болвол нэлээн их тийм нэр хүндтэй олон түмэнд шүтэгдсэн ийм л хүн байгаа шүү дээ. Монголч эрдэмтэн: аанха Монгол: Түүнээс зүгээр нэг хэн дуртай хүн дуурайгаад тэгээд хийчиж болно тэр чинь бол дурын хүнд мэдэгдэнэ ш дээ зохиомол юм байна гээд. Монголч эрдэмтэн: аанхаа Лүйжин хаана сурах уу? Монгол: Тэрийг чинь тэр шашиныхаа сургуульдаа л сурна. Монголч эрдэмтэн: мхн Монголд одоо тийм сургууль байгаа юу? Монгол: за мэдэхгүй лүйжингийн ...лүйжинчийн сургууль гэж чухам яг лав л манай аймагт л хийдүүдэд тийм юм байхгүй дээр үед тэр хийдүүдэд байсан тийм юм байна лээ багштайгаа сурдаг голдуу одоо манай сургууль дээр тэр танхимаар олон хүн бий лүйжинч болох хүнийг сонгон шалгаруулж аваад тэр хүнээ тэр лүйжинч багш нь дагуулж сургадаг Монголч эрдэмтэн: Нэг ёсондоо ганцаарчилсан гэсэнг үг юм уу даа? Монгол: Тийн ганцаарчилсан тийм л сургууль .. Тийм учраас цөөхөн байна л даа лүйжинч хүн чинь Монголч эрдэмтэн: одоо эд нар лүйжинч гээд байгаа хүмүүс нь хаана сурч байгаан бол одоо лүйжин ? Монгол: аан эд нар тэгээд шашины сургууль төгссөн байлгүй Монголч эрдэмтэн: та жарж гэдэг үг мэдэхүү? Монгол: Жарж аа? Монголч эрдэмтэн: Жарз Монгол: Жарз гэдэг чинь нөгөө бясгал хийж , номоо хөдөө хээр ганцаараа үзэж тэгж боловсрохыг л хэлээд байгаан бишүү Монголч эрдэмтэн: Даяанчлал? Монгол: Тийн даяанчлал тэгээд дачанчлалынхаа хийгээд жарз гэж нарийн дүрэмтэй Монголч эрдэмтэн: Дүрмийг нь мэддэг юм уу? Монгол: Дүрмийг л их нарийн гэдэг одоо хүнтэй уулзахгүй , их хоол унд идэхгүй за бараг л хээр газар агуйд суугаад юм хийж даяачлахыг л жарз гэнэ Монголч эрдэмтэн: мхн Монгол: Тэгж ярьдаг юм байна лээ л дээ Монголч эрдэмтэн: Лүйжинтэй холбоотой юу тэр жарз гэдэг нь? Монгол: Ан одоо тэр лүйжинч хүн чинь л тэр жарз хийж л тэр лүйжинчийнхээ мэргэжлийг л сонгон сайжруулна ш дээ. Монголч эрдэмтэн: аан Монгол: Жарз гэдгийн зөвхөн лүйжинч хүн хийхгүй биз дээ? Ер нь лам нар? Монголч эрдэмтэн: Лам нар л одоо тэр даяанчилж , ганцаарчилж сууж бяасалгаж гэхийг л жарз гэж байгаан Монгол: Нямба хийх, жарз хийх гэж 2 янзын юм шиг байгаан Монголч эрдэмтэн: Манай багш болвол 70 аад оны дунд... 74,76 онд бас явж байсан юм байна. Тэгээд энэ хүн болвол тууль бичиж явж байсан юм байна л даа. Тэгсэн Дэлгэрхангай суманд нэг мундаг тууль хайлдаг нэг хүн байсан юмаа тийшээ очсон чинь тэр нь өтлөх насан дээрээ ирсэн настай л хүн байсан юм байна тэгэхдээ л бүрэн мэдэхгүйгээр дутуу хэдэн тууль хайлж өгсөн юм байна л даа Тэгээд Одоо 35 жилийн дараа яг ингээд явж байхад тууль одоо ингэж байгаа ш дээ Говийн аймгуудуур , төв аймгуудаар тууль хайлдаг хүн алгаа баруун аймгуудаар бол байна гэхээс биш гэж ярьж байгаа юм яагаад одоо байдаг байснаа одоо гэнэт 30 жилийн дараа ирсэн чинь байхаа больчих воо? Бүр байхаа больцон тэрийг асууж байгаан байна л аа зүгээр тэрийг таниас сонирхож Монгол: Тэгээд одоо үлдээж,сургаж өвлүүлээгүй л байхгүй юү. Тэрийг тууль хайлдаг хүн. Баруун аймгийнхан одоо аав нь хүүдээ юм уу , ах нь зээдээ юм уу өвлүүлээд байдаггүй тэгээд л өөрөө мэдэж байгаад их настай болоо л ухаан мухаан нь мууддаг ч юм уу тэгээл өвлөөд авч байгаа тийм юутай хүмсүүд байдаггүй ийм л юм байна л даа. Гол юм нь бол тэгээл сургууль мургуульд бол эийг чинь үзэхгүй ш дээ зөвхөн одоо энийг би уран зохиолын багшийн хувьд бол 3, 4 хөн л тууль хүүхдүүдэд заадаг Хан харанхуй, Гэсэр, Жангар ч гэдэг юм уу тэгээл одоо тэрнийг чинь л нэг агуулгаар нь заагаа л урлагын талын юм хэлж өгөө л өөр юм байхгүй түүнийг чинь одоо их ч том юм байна ш дээ тууварь чинь тйим учраас хүн барагаар нь мэдэх юм байхгүй зүгээр шүлэгтэй адилгүй тэр хүн ч жоохон тийм яадаг ч юм захуурдаг ч юм уу тусгай төрөл юм л даа тууль болвол их нарийн төрөл Монголч эрдэмтэн: Та одоо жоохон байх даа ч юм уу Тууль хайлж байсан юмыг сонсож, үзэж байсан уу? Монгол: Үгүй ерөөсөө би Гоьийн хүн учраас ерөөсөө тийм зүгээр үлгэр тийм юм хуурдаж хэлдэг тийм яриа уран, уран үлгэр гэх юм уу даа тэгж хуурддаг хүн бол байсан түүнийг бол мэднэ түүнээс яг нарийн тууж одоо манай энэ Жангар ч юм уу, Гэсэр ч юм уу Хан Харанхуйг ч юм уу Эргэж төрөл ч гэдэг юм уу тэгээд явдаг хүн би л мэдэхгүй байна ерөөсөө Монголч эрдэмтэн: мхн Аан тэр Дэлгэрханагай суманд нэг хүн байдаг байсан гэж байна. Монгол: Ямар хүн байсан юм бол нэрийг мэдэхгүй юү? Монголч эрдэмтэн: Санахгүй байна ? Агуу улаан хаан гэсэн тууль эхлүүлээд тэгээд за би мартчихлаа гээл тэгээд зассан юм байна л даа Монгол: Тэгж л дээ Монголч эрдэмтэн: Дахиад нэг 2,3 асуулт асуучих уу? Монгол: за Монголч эрдэмтэн: Одоо энэ улсууд олон аймгуудаар , олон нутгаар явж ыайсан юм байна аа тэгээд хаана ч явж байсан нэг л тийм юу сонсож байсан юм байна л даа одоо чоно хүний цээжинд хүлгэлсэн тэ та тэрийг сонсож байсан уу? Яриад өгөөч Монгол: Сонсож байсаан Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Одоо энэ манай Гурван Сайхан Сумын нутагт Хур харцага гэж сайн хүчтэй том бөх байсан гэсэн Тэрнийг л одоо энэ нас бараад оршуулахад ил оршуулдаггүй байсан гэж байна ш лээ Монголч эрдэмтэн: аан ил ? аанха Монгол: Тэгтэл тэр хүний цээжинд чоно зулзагаласан тийм домог байдаг тэгээд Баруун аймгийнхан, хангай аймгийнхан тэр ясыг нь аваад явцын гэнэ лээ тэгээд баруун аймгууд их бөхтэй болсон гэсэн тийм л домог байдаг. Тэр Хур харцага гэдэг нь жинхэнэ бодит хүн байсан Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Одоогоос 300 аад жилийн өмнө юм уу 200 гаруй жилиййн өмнө... Монголч эрдэмтэн: Одоо ингээд ил тавиад байж байсан чинь чоно гөлөглөсөн юм байна тиймүү? Монгол: мхн Монголч эрдэмтэн: Тэгээд гөлөглөснийх нь дараа хулгайлсан юм уу? Монгол: Дараа нь хулгайлсан байхгүй юү. Монголч эрдэмтэн: аан Монгол: Харцага гэдэг чинь бөхийн цол шүү дээ Монголч эрдэмтэн: аан тийм Монгол: Хур гэдэг хүний нэр байхгүй юү Монголч эрдэмтэн: тийн тийн Баруун аймаг гэхээр яг аль аймгууд юм бол? Монгол: Өвөрхангай, Ар хангай аймаг л Монголч эрдэмтэн: Тэндээс хүмүүс ирж л хулгайлсан юм байна ш дээ Монгол: тийн хулгайлсан гэж домголдог Одоо бол их сайн бөхтэй аймаг даа Монголч эрдэмтэн: Таны бодлоор тэр чоно яагаад гөлөглөсөн юм бол тэр хүний цээжин дотор? Монгол: Одоо тэр том л байсан учраас л одоо ухаандаа одоо тэнд л гөлөг зулзагаа хамгаалах санааагаар л яадаг байх даа чононууд Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Тэрнээс жирийн хүний цээжинд ямар юмаа гаргахав дээ Тэр бол нэлээн том тийм л хүн байж л дээ. Монголч эрдэмтэн: мхн Бас нэг ийм юм байна та сонснож байсан уу бор хур удаан орохгүй байхад нохой нэмнэдэг гээд нохой нэмнэхэд бороо хур ордог гээд Монгол: Нохой усрана гэсэн үг үү Монголч эрдэмтэн: аан Монгол: Улсраж гарна гэсэн үг үү? Монголч эрдэмтэн: Үгүй нэмнэх Монгол: аан нэмнэх үү Монголч эрдэмтэн: Нэмнэх? Монгол: ааан ёстой дуулаагүй байна Монголч эрдэмтэн: Сонсоогүй вү? Монгол: Үгүй дуулаагүй манай нутагт ёстой би л дуулаагүй нохой нэмнэхээр ордогийн биздээ Монголч эрдэмтэн: тийн Бороо Монгол: Манай энд одоо чарган гэж салаа сүүлтэй гүрвэл байдаг түүнийг л одоо сүүлэн дунд нь чулуу хийдэг юм уу домог шиг л түүнийг л олж үзээд сүүлний дунд байгаа чулууг авбал бороо ордог гэж л дуулж байсан Монголч эрдэмтэн: аанхаа Юуны дунд гэнэ ээ? Монгол: Салаа сүүлтэй гүрвэл байхгүй юү Монголч эрдэмтэн: аан гүрвэл юм уу аан заза тэгээд тэр чарган гэдэг гүрвэлийг олоод чулууг нь аваад тахидаг уул овоон дээрээ тавьдаг Монголч эрдэмтэн: аан Ямар чулуу байдаг юм бол? Зод чулуу гэж байна уу? Монгол: Зод юм уу даа тийм л юм уу даа Чарган гэдэг гүрвэл шүү дээ Монголч эрдэмтэн: Та тиймэрхүү яриа сонсож байсан уу? Алмас гэж байдагийн цасны гэж байдагын Хар хүн гэж байлагын энэ нутэгт тийм яриа хөөрөө гардаг уу? Та сонсож байсан уу? Монгол: Ер тийм уултай ийм газар л тийм юм байдаг л гэж сонсож байсан номд ч бичсэн л байдаг Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Манай энд бол ерөөсөө тийм юм мэдэхгүй байх ч үгүй байх одоо энэ тал газар чинь байхгүй дээ Монголч эрдэмтэн: Одоо гэрт айлд ихэр хүүхэд төрвөл хүмүүс сайн гэдэг ч юм уу муу гэдэг ч юм уу яг ихэр хүүхэд төрвөл айл гэрт? Монгол: Айлууд Сайн гэж үздэггүй муу гэж үздэг үү гэж үү мэдээж сайн гэж үзэлгүй яахав Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: 3 ихэр төрхийг чинь одоо Манай аймаг чинь 3 ихэртэй аймаг шүү дээ Дэлгэрцогтод надаас арай дүү 3 хүүхэн байсан Дэлгэрцогтийн дунл сургуульд намайг хүүхэд байхад 6 ангид байсан Монголч эрдэмтэн: мхн Монгол: 3 ихэр тэгэхэд улс 3 нас хүртэл нь бойжуулж өгдөг байлаа ш дээ ихэр хүүхэд төрөхөд айл их бэлэгшээнээ Монголч эрдэмтэн: анхаа Монгол: Ихэрийн чинь удам бас дагаж ирнэ л дээ Монголч эрдэмтэн: Удам дагаж? Монгол: Тийм удам дагж удмын Монголч эрдэмтэн: Ихэр хүүхэд гарвал аз жаргалтай байна гэдэг ч юм уу эсвэл хийморьтой байх болно гэсэн тийм яриа байдаггүй юу? Монгол: Тийм ч яриа мэдэхгүй юм аа Монголч эрдэмтэн: үзэл гэх юм уу? Монгол: Тэр одоо айлд хүн нэмэгдэж байгаа тэгээд 2 хүн нэмэгдэж байгаад л их бэлэгшээдэг Монголчууд чинь Монголч эрдэмтэн: аанхаа Та сэтэртэй морь гэж сонсож байсан уу? Тэр нь ямар учиртай юм бол? Монгол: Одоо тэр аль нэгэн сайн хүндээ юм уу аз жаргалтай байдлыг л бэлэгдэж малаа сэтэрлэлэг л дээ ганцхан морь төдийгүй ер нь хонь … морь ,хонь 2 ыг л сэтэрлэдэг шүү дээ. Монголч эрдэмтэн: Үхэр, тэмээ байж болох уу? Монгол: Үхэрь тэмээ, ямааг бол нээх сэтэрлэдэггүй Монголч эрдэмтэн: мхн Хонь үхэр бишээ... хонь адуу 2 аан? Монгол: Хонь адуу 2 Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Тийм л юм л даа тэгээд сэтэртэй мал гэдэг чинь одоо амь нь дархалагдсан гэсэн үг шүү дээ. Тийм ерөөсөө хонио гаргаж алж идэхгүй Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Тэгээд одоо зөнөөд үхнэ. … ийм одоо их дархаглагдсан энийг л хэлж байгаа юм даа Монголч эрдэмтэн: Яагаад сэтэртэй гэж нэрлэдэг юм бол? Сэтэр гэдэг нь ямар үг вэ? Монгол: Сэтэр гэдэг чинь бол ухаандаа тийм юу л юм даа дархалагдсан уяа зангиа зүүж өгч байгаа учраас тэгж байгаа юм сэтэр гэдэг нь түүнээс сэтэрлэх гэдэг сэт татах гэсэн үг биш Хамгийн гол нь тэр хүзүүнд хадаг зүүж өгдөг шүү дээ тэр хадаг зүүсэн болохоор л сэтэртэй гэж хэлж байгаа юм. Монголч эрдэмтэн: мхн аан тэр сэтэртэй адууг чинь юм уу хонь одоо ингээд үхээд өгцөн ш дээ яаж хөдөөлүүлэх вэ юү гэх юм дээ Монгол: Тиймээ яадаг бол тэр чинь одоо адууг бол толгойг нь өндөр овоон дээр тавина. Монголч эрдэмтэн: Өндөр овоо? Аанхаа Монгол: Тийн тэгж л хөнддөг юм л даа эсвэл гэртээ хадгалдаг ч жамтай хонь мал одоо тэгээд яах вэ дээ тэгээл тэр замаараа үхээд тэгээл одоо өнгөрөхөөс тийн Монголч эрдэмтэн: мхн Яагаад тэр толгойг нь овоон дээр тавьж байгаан бол? Монгол: аан тэр хүндэлж байгаан Монголч эрдэмтэн: аанхаа Монгол: Хүндэлж дурсаж байгаан Монголч эрдэмтэн: Тэр сэтэртэй морийг нь заавал тэр өнгө зүс нь хамаагүй юү? Монгол: Хамаагүй тэр эзэн гэр орныхон л мэднэ. Ухаандаа бол бага хүү хүү энрт бол одоо ямар ч морь байдаг юм эсвэл унага даагаа ч байдаг юм уу голдуу Монголч эрдэмтэн: өөрийн дур л юм байна тэ Монгол: тий үрээ моио л сэтэрлэдэг л дээ Монголчууд Монголч эрдэмтэн: Үрээ? Монгол: үрээ гэдэг чинь одоо 4 настай морь Монголч эрдэмтэн: 4 настай? Сэтэртэй биш зүгээр жирийн, энгийн морь байсан бол тэр толгойг овоон дээр аваачиж тавих уу? Монгол: Тавихгүй Монголч эрдэмтэн: аанхаа Тавихгүй зөвхөн сэтэртэй юм уу? Монгол: Нэрд гарсан хурдан морьдын толгойг л тавьна. Монголч эрдэмтэн: Сонирхолтой юм ярьж өгсөнд байрлалаа