Батбаярын Ууганболд, урянхаец, двухсотсловник
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Увгунболд 21.07.2025.WAV
1 цаг 40 минут 15 сек
Батбаярын Ууганболд, урянхай, 44 настай, Түнэл
М1: сонин юм сонирхож байна за тэгээд тантай бас яримаар байна та намайг Илья гэдэг Москвагаас ирсэн таны алдар нэр хэн бэ
Х1: намайг Ууганболд гэдэг
М1: та урианхай юм уу
Х1: урианхай
М1: та урианхай хэлээр ярих уу
Х1: урианхай хэл гэж ерөнхийдөө байхгүй ш дээ урианхай аялга одоо газар газрын аялгууд гэж байна одоо хотгойд ч гэсэн бид нар чинь бүгд адилхан яриад ойлголцдог
тэгээд өөр гадны хүмүүс анзаарахаараа зөвхөн аялгаар нь л анзаарч ялгадаг байхгүй юу
ерөнхийдөө сүүлийн үед бол ер нь нийгэмшээд нөгөө мэдээлэл эрэн зуун гэдэг чинь тэлээд ирэхээр чинь аяндаа хүмүүс чинь аялга нь ер нь багасаж байгаа гэж ойлгож болно аан энэ Аригийн урианхай өөр аялгатай ярина одоо ийшээгээ Чандмана тал руугаа одоо Эгийн голоосоо хойшоо тэд нарын яриа бол яг бид нартай ярьж байгаа шиг биш бас жоохон тийм аялгатай одоо тийм байгээ ийм байгээ нэг тийм болоод явчихдаг байхгүй юу тэр уртдуу аялга болоод явчдаг
М1: энд Духа угсаатан байна уу бий юу духа энэ Цагаан-Үүрт
Х1: аан Цаатангууд уу
М1: үгүй ээ Духа Тува
Х1: аан тува чинь цаатангуудтайгаа хил залгаа л даа одоо Цагаануураараа хил даваад явахад цагаан-үүр чинь болохоор буриадууд 2 өөр ястантай байхгүй юу тэр цагаан-үүр нь болвол буриад ястантай
М1: урианхай байна уу
Х1: урианхайчууд цагаан-үүр сумынхаа наад талд Чандмана-Өндөр сумандаа аригийн урианхай гээд байгаа одоо энэ манайх болохоор доошоогоо Хадны урианхай дээшээгээ Өвөрширхэтийн урианхай жижиг жижиг тийм урианхай овгууд салбарт үлдсэн байдаг тэгээд миний ойлголтоор бол урианхайчууд Ховд руу Баян-Өлгийд урианхайчууд байна ерөөсөө тал талд тасарч үлдсэн яг эхнээсээ бол урианхай чинь Чингис хааны хэвтүүл цэргүүд хэвтүүл дайчид байсан одоо яг нөгөө нэг Чингис хааны өөрийгөө хамгаалуулдаг цэргүүдийг хэвтүүл гэж хэлдэг ш дээ тэр хүмүүс нь дандаа нөгөө урианхай байдаг учраас энэ тэнд дайн тулаан хийгээд одоо нэг хаан юм уу нэг жанжин нь нэг газар үлдээд тэр жанжиныхаа шарилыг удам угсааг сахиж үлдэнэ гэж тэнд тал тал газар үлдсэн түүхийн ойлголттой би чинь 3с 5 дугаар ангийн боловсролтой ш дээ
М1: та ариг урианхай биш яг урианхай
Х1: яг ариг урианхайдаа орохгүй манай овгийг өвөрширхэтийн урианхай гэдэг
М1: өвөрширхэт танай овог та хаана төрсөн бэ
Х1: би чинь өөрөө болуул яг энэ нутагт 2 сартайгаасаа өссөн манай ээж намайг Дарханд гаргасан гэдэг манай ээж орос руу техникком руу явж ирээд гурилын үйлдвэрийн чиглэлээр төгсөж ирээд тэгээд дарханд нөгөө гурилын үйлдвэрт ажиллаж байхдаа дарханд хоёр сартай байхдаа энд ирээд л өссөндөө 3-р ангиасаа ерөөсөө мал дээр гарна гэж зүтгээд тэгээд андаа эхнэр аваад л хүүхдүүдээ хараад л
М1: сайн байна уу та
Х1: сайн явж ирэв үү
М1: хэдэн настай
Х1: би 44 настай
Оросоор ярив
М2: сайн байна уу та намайг Анья гэдэг
Х1: намайг Ууганболд гэдэг
М1: танай аавын нэр хэн бэ
Х1: Батбаярын Ууганболд
Оросоор ярив
М1: урианхай аялгуугаар ярих уу
Х1: онцгой тийм юм байхгүй нэг эд зүйлс тиймэрхүү юман дээр өөр өөр хэлдэг байж магадгүй одоо нөгөө үхрийн айраг майргийг тараг мараг гэж байхад манайхан чинь болохоор тогоо нэрэх гэж байгаа үхрийн айргийг бүлэнг мүлэнг гэж ярьдаг
М1: бүлэнг энэ юу вэ
М3: тараг одоо зарим газар айраг, хоормог бүлэнг гэж байгаан
Х1: иймэрхүү иймэрхүү жижиг юман дээрээ бид нар бусад газар яадгийг мэдэхгүй болохоороо бүгдээрээ л анзаарагддаггүй
М3: өөр ямархүү үгнүүд байна
Х1: морины уяа муяа гээд л тэр үхрийн буулга одоо тэр морь малны хэрэгсэл дээр маш их зөрөө гардаг юм шиг байгаан ер нь бол одоо урианхай хэл яг одоо аригийн урианхай хэл гэсэн тийм юу бол байхгүй бүгд л одоо энэ монголын сая таван зуу дотор чинь монголоороо яриад л монголоороо ойлголцоод байна ш дээ
М1: цагаанүүр цаатангууд ямар хэлээр
Х1: цагааннүүрийн цаатангууд өөр яагаад гэхээр олон дунд орж ирдэггүй тэр уул хавьцаа тэр нутгийн аялга нь хадгалагдаад үлдсэн байгаа байхгүй юу энэ зам дагуу одоо нутгийн аялгуу ерөнхийдөө алдагдаж байна тэгэхээр тийм аялга судалъя гэж бодож байгаа бол бүр тийм ой аглаг газарт очиж ярихад
Оросоор ярив
Х1: тэр аялгыг олж сонсонодоо
М1: би танд хэдэн зураг үзүүлье тэгээд та яаж нэрлэдэг вэ би асуунаа та хариу өгөөрэй тэгээд яаж ярьдаг вэ ингэнэ энийг яаж нэрлэдэг вэ энэ ерөнхий
Х1: энэ нүүр царай
Оросоор ярив
М1: энэ нүүр царай тэ тэгээд энэ юу вэ
Х1: хамар энэ хамрын нүх буюу самсаа гэж явна
Оросоор ярив
М1: тэгээд энэ
Х1: сахал зээтүү сахал гэж ярина дээд уруулын сахал зээтүү сахал
М2: уучлаарай энэ жижиг микрофон зүүж болох уу
М1: таны хувцаст
Х1: за за зүүчих зүүчих
М2: гэхдээ тэр хамрын нүх
Увгунболд 21.07.2025.WAV 10:01
М1: хамрын самсаа
Оросоор ярив
Х1: энэ дээд талынхыг хянган гэж байгаан хянган хамар
Оросоор ярив
М1: энийг юу гэх үү
Х1: хөмсөг
М1: за энэ
Х1: чих
М1: энэ
Х1: чихний ээмэг
Оросоор ярив
М1: энэ
Х1: түнх
М1: энэ
Х1: хоолой
М1: хоолой энэ дотор уу гадар уу
Х1: ингээд цагаан хоолой нийтдээ урд талаа ингээд хоолой ингээд хүзүү
Оросоор ярив
Х1: юм байсан уу
М1: соронз байсан
Оросоор ярив
М1: тэгээд самсаа энэ үү
Х1: энэ самсаа
М1: энэ нүх нь самсаа аа заа
Оросоор ярив
М1: энэ
Х1: эрүү эрүүндээ сахалтай ингээд сахалтай болохоор ногтон сахалтай гэнэ
М1: энэ юу вэ
Х1: үс
М1: энэ
Х1: нүдний сормуус
М1: энэ
Х1: давхраа
М1: энэ
Х1: энэ зовхи ингээд ийм давхраатай
Оросоор ярив
М1: гэхдээ бас монголчууд бас давхраатай нүдтэй
Х1: монголчууд бол ер нь монголын яг тийм уугуул хүмүүс бол давхраатай биш ямарч газрын түүх дэлхийн түүхэнд ч байсан ерөнхийдөө бол тийм давхраагүй нүдтэй гэж ярьдаг
М1: энэ юу вэ
Х1: хацар
Оросоор ярив
М1: ийм
Х1: халзан
М1: энэ
Х1: шанаа энэ хацар яг одоо энэ хэсэг нь бол чамархай
М1: шанаа энэ үү
Х1: энэ шанаа
Оросоор ярив
М3: урианхайгийн хэлдэг үг бий юу
Х1: тийм юм бол байхгүй тийн
М1: энэ
Х1: дух
М1: магнай гэж хэлэх үү
Х1: хэлнэ
М1: энэ яаж нэрлэдэг
Х1: нулимс
Оросоор ярив
М1: энэ
Х1: шүлс
М1: энэ
Х1: хэл
М1: энэ
Х1: шүд
М1: шүдний дээшээ
Х1: буйл
М1: энэ
Х1: уруул
М1: тэгээд энэ
Х1: нүдний цөцгий
М1: өө баярлалаа энэ юу вэ
Х1: гэдэс бөөр хэвлий
М1: ялгаа бий юу хэвлий өвдөж байна гэж хэлж болох уу
Х1: гэдсээрээ л явна яахав гэдэс гэдэг нь дотор тал нь тэгээд яах уу хэвлий хэсгээр
М1: хэвлий гадуур
Х1: хэвлий өвдөх д гэж ярина гэдэс гэдэг нь ерөнхийдөө дотор талын эд эрхтэнийг нийтэд нь ингээд
Оросоор ярив
М1: миний хэвлий өвдөж байна гэж хэлж болох уу
Х1: аан болно хэвлий хэсэг рүү өвдөж байна хэвлий рүү өвдөж байна гэж хэлж болно тэгэхээр хүн чинь энэ дээр чинь болохоор ингээд цөс ерөнхийдөө ингээд ходоод гээд барагцаатай байгаа ш дээ М1: нэг хүнийг ондоо хүний хэвлий рүү цохино гэдэс цохино яаж хэлж болох уу
Х1: хүнд цохиулсан тохиолдолд гэдэс рүү цохиод гэхээс хэвлий рүү гэж ярихгүй л дээ
Оросоор ярив
М1: тэгээд энэ юу вэ
Х1: Цээж
М1: энэ юу вэ
Х1: эгэм
М1: аан энэ
Х1: мөр
М1: энэ юу
Х1: хөх
Оросоор ярив
М1: аан энэ
Х1: хумс
Х1: энэ
Х1: гарын алга
Оросоор ярив
М1: аан хурууны нэр
Х1: эрхий, долоовор, дунд, ядам, чигчий
М1: энэ хурууны хүүхдийн нэр бий юу
Х1: хүүхдийн нэрээ
М1: бишээ энэ хүүхэд тоглоход
Х1: тоглоход уу энэ чигчий бүүвэй юу билээ эрхий мэргэн, чигчий бүүвэй, дунд ноён, энийг чинь дугар зайсан гэдэг билүү энийг чинь юу гэдэг билээ бас мартцан юм шиг байна
М2: оросоор ийм энэ нэргүй хүү
Оросоор ярив
М1: эрхий мэргэн, дугар зайсан, дунд ноён энэ
Х1: чигчий бүүвэй
М1: энэ бас хуруу юм уу
Х1: хуруу
М1: хөлийн нэр бий юу
Х1: мэдэхгүй
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: ерөнхийдөө бол гар ингээд атгахаараа нударга
М1: энэ юу вэ
Х1: өсгий
М1: энэ
Х1: хөлийн ул
М1: аан тавхай хэлэхгүй юу
Х1: тавхай юу барагтай бол хэлэхгүй дээ манайхан бол тавхай гэж барагтай хэлэхгүй
М1: энэ
Х1: ерөнхийдөө арьс гэдэг
М1: хүний арьс амьтны арьс хамаагүй бүх арьс
Х1: бүх арьс гэдгээрээ л явна
М1: аан заза тэгээд энэ юу вэ
Х1: суга
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: тохой
Увгунболд 21.07.2025.WAV 20:01
М1: энэ юу вэ
Х1: юу гэдэг билээ энэ хогийг мартчихжээ бугалга мугалга гээд байдаг билүү мартцан байнаа андуурсан ч байж магадгүй шүү дэмий
М1: энэ ямар гар
Х1: баруун гар, зүүн гар
М1: энэ юу вэ
Х1: нуруу
М1: энэ хэсэг эсвэл ерөнхий
Х1: ерөнхийдөө болуул энэ хэсэг нь дал гээд орно энэ нурууны цул мах нь загас мах гэж ярьдаг энэ хэсгийг нь аваад зоо
Оросоор ярив
Х1: тэгээд энэ хэсэг дээрээ болуул сэрвээ гэж явна хоёр далны хоорондхыг шилэн хүзүү
М1: энэ хэсэг юу вэ
Х1: ерөнкий хэсэг нь үү нуруу л гэнэ ар
М1: энэ юу вэ
Х1: хөл тэгээд эндээс шагай ингээд шилбэ
Оросоор ярив
Х1: энэ одоо шилбэний арын эрээн булчин гэж ярьдаг манайхан бол тэгээд энэ өвдөг тойго гуя одоо ингээд гуяны булчин энэ өгзөг тэгээд л одоо ингээд зоо нуруу
Оросоор ярив
М1: тэгээд энэ бэлэг эрхтэн юу гэж хэлдэг вэ
Х1: билэг эрхтэнг ерөнхийдөө бол билэг эрхтэн гэдгээр нь л нэрлэнэ
М1: аан эрэгтэй эмэгтэй
Х1: эрэгтэй эмэгтэйгээрээ юу эмэгтэй нь болохоор умай гээд эрэгтэйг нь болохоор сүүлийн үеийн хэллэгээр нь боов
Оросоор ярив
Х1: үндсэн нэр нь бол арга билгийн эрхтэн л гэж ярина
М1: тэгээд хувцасгүй байвал тэгээд энэ яаж нэрлэдэг вэ
Х1: хувцасгүй байвал уу нүцгэн л гэж ярина
М1: тэгээд энэ юу вэ
Х1: үхэр
М1: энэ
Х1: эвэр
М1: энэ
Х1:дэлэн
М1: энэ
Х1: сүүл
М1: энэ
Х1: туурай
М1: энэ
Х1: зүрх
М1: энэ
Х1: тархи
М1: энэ
Х1: цус
М1: энэ
Х1: энэ хэсэг чинь гэдэс нарийн гэдэс цөс ходоод бүдүүн гэдэсний олгой дотор
Оросоор ярив
М1: цөс үү
Х1: цөс элгэн дээр байгааг хэлнэ
М1: энэ
Х1: уушиг энд харагдахгүй байгаа л даа уушиг энд зүрх
М1: энэ юуийн
Х1: чөмөгний яс байна
Оросоор ярив
М1: энэ юу
Х1: нохой
М1: энэ
Х1: өндөг
М1: энэ
Х1: үсний хаг юм уу наадах чинь
М1: хаг
Х1: хаг юм биш үү үсний нөгөө цагаан хаг
М3: бишээ бөөс гэсэн утгаар нь
Х1: бөөсний жижгийг нь хуурс л гэнэ
Оросоор ярив
М1: энэ хүн юу хийх вэ
Х1: цонхны цаанаас харж байгаамуу
Оросоор ярив
М1: тэр хүн юу хийж байна
Х1: зурагт үзэж байна
М1: энэ хоёр хүн юу хийж байна
Х1: хоорондоо шивнэж ярьж байна
М1: нэг хүн юу хийх
Х1: нэг хүн сонсож нэг хүн аяархан ярьж байна шивнэх гэж ярьдаг
М1: энэ чагнах гэж юу вэ
Х1: чагнах гэдэг нь одоо яахав хоёр хүний яриаг сэмээрхэн чагнах ч юм уу эсгүү бол зүгээр таны ярьж байгааг хариулахгүй чимээгүй сонсож суухыг чагнах гэдэг
М1: тэгээд дуулах хэлэхгүй юу чагнах дуулах
Х1: ерөнхийдөө үндсэн хэллэг дуу сонсох л гэж ярьдаг гэхдээ яахав дуу чагнах гэж ярьж болноо болно
М1: дуулах чагнах сонсох ялгаатай юу
Х1: ялгаагүй ерөнхийдөө яахав зүгээр хүн хүний хэлээд сурцан одоо манай ингээд гүйхийг чинь гуядах гэдэг одоо гүйгээрэй гэхийг гуядаарай гэж хэлнэ тэрийг ингээд ийш тийшээ явж байгаад ярихаар одоо энэ өөр өөр аймгууд гуядаарай гэдэг яриаг ойлгодоггүй байхгүй юу одоо бид нар чннь юм хайна ш дээ ямарваа нэгэн юмыг хайна би одоо энэ түлхүүрийг доошоо унагачихаад хайна
М1: гуядаарай гүйгээрэй жоохон ойлгоогүй
Х1: аан манайхан чинь заримдаа нөгөө одоо нэг гялс гүйгээд ир яваад ир гэхийг гуядаад ир гэдэг байхгүй юу
М3: гуядана морь гуядана тэрэн шиг тийм
Х1: тэгэхээр бас ойлгохгүй одоо ингээд бид нар чинь ингээд юм хайгаад байдаг ш дээ юм хумаа хайхаараа бид нар тэрийг бидрэх гэж ярьдаг байхгүй юу тэрийг бас өөр аймгийн хүмүүс ойлгохгүй
М1: бидрэх нь эрэх үү
Х1: бидрэх чинь одоо эрэх хайх гэсэн үг
М2: бид нар замаа хайгаад бидэрсэн
Оросоор ярив
Х1: яг яриан дунд бид гар ингэж ярихаас биш тэргүй бол шууд энэ манайх манай хэлээр тэгж ярьдаг ингэж ярьдаг гэсэн тийм ойлголт бол бас байдаггүй байхгүй юу
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: шувуун цувуу усны шувуу юу усны шувуун цуваа
Оросоор ярив
Х1: бор галуу юу
М1: энэ шувуу юу хийж байна
Х1: шувуу нисэж байна
М1: хүн юу хийж байна
Х1: хоёр хүн зодолдох гэж байгаа юм уу
М1: юу
Х1: зодолдох гэж байгаа юм уу
Оросоор ярив
Х1: одоо хоёр хүн боксдох буюу тулалдахыг зодолдох гэнэ
М1: энэ юу хийж байна
Х1: буугаа үүрээд алхаж байна
Оросоор ярив
Х1: зөрүүлж барихыг нуруу үүрэх гэж ярина гараа ингэхийг энгэр зөрүүлэх гэнэ
Увгунболд 21.07.2025.WAV 30:00
Оросоор ярив
Х1: ерөнхийдөө бол буруу үйлдэл гэж цээрлэдэг сүүлийн үед энийг буруу үйлдэл гээд манай өвөг дээдэс цээрлэдэг битгий гараа энгэртээ зөрүүл гээд болохгүй
Оросоор ярив
М1: энэ нуруу үүрэх
Оросоор ярив
М1: ийм маягтай тэ нуруу үүрэх
Оросоор ярив
М1: энэ хүн юу хийж байна
Х1: усанд сэлж байна
М1: усанд самрах гэж болох уу
Х1: ай болно
М1: самрах гэж юу вэ
Х1: самрах гэдэг нь өөр сэлэлт байдгийн одоо нөгөө нэг нохой самардах гэж ярьдгийн
М1: пальшик гэж
Х1: тэрийг бол сонсоогүй ээ би чинь өөрөө их усанд муу хүн
М1: аан шумбах
Х1: шумбах гэж бол байгаа
М1: усанд шумбах усанд самрах
Х1: усанд шумбах бол түгээмэл нэг хэсэг усанд шумбачихаад ирье гэж ярьдаг байхгүй юу усанд шумбая гэж ярьдаг
М1: оймох тийм үг мэдэх үү бий юу сонсоогүй юу
Х1: сонсоогүй
М1: мод яаж байна
Х1: хөвж явах
М1: загас юу хийж байна
Х1: загас сэлж байна амьсгалж байна
М1: загас сэлж байна гэж болох уу
Х1: загас удаа усанд байрандаа сэлж байна гэж хэлдэггүй байхаа
М1: сэлэх хүн сэлэх
Х1: загас бол усандаа байж байдаг загас сэлж байна гэж ердөөсөө ярьдаггүй ш дээ загас байна усанд байнгын байдаг юм тэр усанд сэлж байна барьж байн гэж ярьдаггүй л байх
М1: энэ юу хийж байна
Х1: энэ гүйж байна
М1: энд юу байна
Х1: зам дээр алхаж байна
Оросоор ярив
М1: тэр хүн одоо юу хийж байна
Х1: одоо алхаж байна л гэх явж байна алхаж байна явж байна
М1: одоо юу хийж байна
Х1: алхаж байна явж байна л гэсэн үг
М1: тэндээс энэ рүү
Х1: тэндээс энэ рүү явж байна одоо саяын үйлдлийг яриулах гээд байгаа юм уу үүдээр гарч байна гэх юм уу энэ ингээд үүд энэ хэсэг чинь ингээд үүд ерөнхийдөө энэ чинь хаалга ш дээ тийм биздээ сая тийм үйлдэл үзүүлсэн
М1: тэгээд энэ хэн бэ
Х1: би танихгүй
М1: ерөнхий нэр
Х1: эмэгтэй хүн эрэгтэй хүн
М1: бүстэй бүсгүй хэлэхгүй юу
Х1: өөр газруудаар ярьдаг байх манайханд бүсгүй хүн бүстэй хүн гэж яриад байхаасаа илүү эрэгтэй хүн эмэгтэй хүн магадгүй сүүлийн үед тийм болсон ч байж магадгүй
Оросоор ярив
М1: эр хүн ярьж болох уу эрэгтэй хүн эр хүн болно уу
Х1: эм хүн гэхээсээ илүү эмэгтэй хүн эм хүн гэж ярихгүй байх
Оросоор ярив
М1: жишээлбэл би зочдыг урьж байна наашаа юу гэж байна
Х1: наашаа ир гэж байна зочдыг айлчилж гэж ярих байхаа ерөнхийдөө цай уу зүгээр гудамжинд явж байгаа тохиолдолд наашаа ир гэж болно
Оросоор ярив
М1: энэ юу хийж байна
Х1: хэвтэж байгаа хөвүүн байна сууж байгаа хөвүүн байна зогсож байгаа хөвүүн байна
Оросоор ярив
Х1: унтаж байгаа хүн байна
М1: энэ юу вэ
Х1: хооллож байгаа хүүхэд байна
М1: энэ
Х1: ус ууж байна
М1: энэ
Х1: нохойд хазуулж байна нохой хазаж байна ш дээ наадхыг чинь
М1: энэ
Х1: алим идэж байна бага байхад явлаг байлаа
М1: энэ нохой бас юу хийж байна
Х1: хүний хөлнөөс хазаж байна ерөнхийдөө бол нохой зуух л гэж ярьдаг нохойд зуулгах
М1: нохой зуух нохой хазах ямар ялгаатай
Х1: ялгаа байхгүй нэг л үг хазах зуух
Оросоор ярив
М1: нэг хүн өөр хүнд энэ түлхүүр юу хийж байна
Х1: түлхүүр өгөх
М1: энэ
Х1: гал асааж байна хээрээр түүдэг асааж байна
Оросоор ярив
Х1: тэгээд хээр болуул ангийн отог дээр энэ болохоор пийшинд гал түлж байна энэ бол зүгээр өвсөнд түймэр тавих маягаар гал асааж байна
М1: шатаах гэж болох уу
Х1: шатаах гэж болно шатаах гэх зүйл бол жижиг хэмжээнд яригддаг байхгүй юу тэгээд томроод ирэхээрээ түймэр гэж ярина
Оросоор ярив
Х1: одоо нэг жижигхэн цаас маас ямарваа нэгэн зүйлийг тодорхой хувийг алга болгохын тулд зүгээр шатаах ингээд өвсөн дээр тавиад асаах юм бол томроод явах юм бол түймэр болноо л гэсэн үг байхгүй юу
М1: аан энэ юу вэ
Х1: цучил ерөнхийдөө ингээд зогсоод унтарч байгаа гал бол үнс гэж ярина тэгээд том том харуудыг нь болохоор цог гэж ярина
Увгунболд.21.07.2025.WAV 40:44
Оросоор ярив
Х1: нунтаг цагааныг үнс
М1: энэ юу вэ тэр хүн энэ хүний төлөө юу хийсэн
Х1: буудсан байна нэг ёсондоо алсан байна гэсэн үг
М1: тэгээд тэр хүн
Х1: оршуулж байна
Оросоор ярив
Х1: өөр өөр газраар ярих юм бол нутаглуулна, хөдөөлүүлнэ энэ тэр гэж ярьдаг л даа үндсэндээ болуул оршуулцаан гэдэг
М2: оршуулахаас өмнө энэ хүн яаж нэрлэдэг
М1: нас барах ондоо үг бий юу
Х1: талийгаач болох бурхан болох гэж эдр ярина ш дээ
М1: ондоо юм
Х1: өөр ёстой мэдэхгүй ээ
М1: өөд болох хэлэхгүй юу
Х1: өөд болох гэж хэлэх л байхдаа л сонсож л байсан энэ одоо сүүлийн үед хамгийн амархан үхцэн үхсэн гэж яриад байгаа тэрний аялга бол тийм
М1: алцан
Х1: алсан гэж ярина
М1: тэгээд энэ юу вэ
Х1: могой
М1: энэ юу вэ
Х1: чийгийн улаан манай энд сойсгон гэж ярьдагийн
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: өт
Оросоор ярив
М1: энэ хорхой гэж юу вэ
Х1: могойг урт хорхой л гэдэг
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: мод модны холтос
М1: энэ
Х1: навч
Оросоор ярив
М1: энэ юу
Х1: цэцэг
М1: тэгээд энэ ямар мод
Х1: наадах чинь шинэс биш үү буюу манайхаар хар мод гэж ярьдаг шинэс шилмүүст мод гээд манайхаар хар мод гээд байгаан
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: давс
М1: энэ юу вэ
Х1: самар
М1: тарианы
Х1: үр гэж ярина
М1: энэ юу вэ
Х1: уул
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: энэ хэсгийг ингээд хад гэж ярьдаг өндрийг бол хадан цохио өндөр хэц тийм эгц уулыг хадан цохио
М1: тэгээд энэ талыг яаж нэрлэдэг вэ
Х1: уулын өвөр гэж нэрлэдэг
Оросоор ярив
М1: энэ
Х1: уулын ар тал
М1: эрээн хэлэхгүй юу эрээн нахил хэлэхгүй юу
Х1: тэр чинь зүгээр газар газрын тийм үг л байдаг юм байна лээ тэр эрээн энэ нахилан махилан гээд оны уулын ийм сэтэрхий мэтэрхий тус тусад нь нэрлэдэг байхгүй одоо энэ эрээн өвөр гээд энтр гээд нарийнхан орж ирсэн өвөр мөврийг чинь тэр эрээн энэ эрээн гэж ярьдаг
Оросоор ярив
М1: дэлхийн зүг яаж нэрлэдэг вэ
Х1: баруун зүүн урд хойд гээд л ерөнхийдөө явсан
М1: тэгээд гэрийн хаалга ямар зүгт хардаг
Х1: зүүн урагшаагаа харж байдаг
Оросоор ярив
Х1: үндсэндээ монгол гэрийн хаалга тэгж барина гэсэн тийм
Оросоор ярив
М1: тэгээд гэрийн үүд ямар зүгт
М2: монгол гэр байгаа
М1: урианхай гэр
Х1: урианхай гэр зүүн урагшаагаа харж баригдана ш дээ
Оросоор ярив
М2: таны хаалга зүүн рүү харж байгаа за юу
Х1: зүүн урд зүг рүү зүүн баруун урд хойд
М1: энэ ингээд гэр байна энэ хаалга тэгээд ертөнцийн зүг
Х1: одоо ингээд энэ чинь зүүн баруун энэ нь хойд ерөнхийдөө зүүн урд зүг
Оросоор ярив
М1: ямар зүг рүү хааж байгаа нээж байгаа
Х1: ерөнхийдөө ингээд юу яахаараа хаалга нь баруун тийшээ дэлгэгдэнэ
Оросоор ярив
М1: гол байвал урсаж байна тэгээд голын урсгалын дагуу голын урсгалын өөд энэ хамаагүй
Х1: манайхан бол голын урсгалыг дагуулж хаалгаа гэрийнхээ хаалгыг цээрлэдэг тийм болохоор урсгалаа хөндлөн болгодог тэгж явна гэсэн үг одоо энд ингээд байхад энд ингээд гол урсаж байхад гэр ингэж голын урсгалын дагуу барьж болохгүй яг ингээд голоо урсгалаа нэвт гаржийх маягтай жишүүдээ
Оросоор ярив
Х1: мориныхоо уяаг хүртэл
М1: энэ гол энд урсаж байна тэгээд яаж гэр барих хэрэгтэй
Увгунболд 21.07.2025.WAV 50:04
Х1: урсгалаа ерөөсөө ингэнэ дагуулж энд нь ингэж гэрийнхээ хаалгыг харуулж болохгүй ерөнхийдөө зүүн урагшаа харуулах маягтай энэ зүүн урагшаагаа харахад урсгалыг нь дагаж таараад байвал жишүүдүү ингээд хөндлөн харна
Оросоор ярив
Х1: бага зэргийн ийш нь зөөж болно ш дээ голоо ингээд дагах гээд байвал
М1: голын хөндлөн байна энд гол байна хаалга тэнд байна
Оросоор ярив
М1: сонирхолтой ш дээ энэ юу вэ
Х1: чулуу
Оросоор ярив
М1: энэ
Х1: элс
М1: энэ чулуу ямар байна
Х1: бүр жижигхэн байна хайрга гээд орно чулуу хайрга
М1: энэ чулуу яаж байна
Х1: бүүр том хад буюу үхэр хад гэж ярьдаг том хад
М1: бүдүүн чулуу гэж хэлэх үү
Х1: хэлэхгүй
М1: тэгээд энэ юу вэ
Х1: зам
М1: харгуй гэхгүй юу
Х1: зам бол өргөн том хэмжээний одоо төв зам буюу одоо нэг сумаас нэг сум руу явдаг тийм төв замыг бол зам гэж ярина ууланд гараад юм уу эсхүү бол хот айл хооронд явдаг тийм морин замыг харгуй зам гэж хэлж болно уулан дээрээ л явдаг тийм харгуй тоом жим гэж ярина
Оросоор ярив
М1: энэ зам ямар вэ
Х1: энэ нарийн
М1: энэ
Х1: өргөн
М1: тэгээд энэ юу вэ
Х1: шороо
М1: энэ хүн юу хийж байна
Х1: газар ухаж байна
Оросоор ярив
М1: малтах газар малтаж байна хэлж болох уу
Оросоор ярив
Х1: ухах нэг өөр малтах гэдэг чинь бас нэг өөр малтах гэж манайх нээх ярьдаггүй юмаа
М1: энэ тэр хүн газар ухаж байна шороо ухаж байна гэж хэлж болох уу
Х1: болно
М1: энэ юу вэ
Х1: үүл мод салхи тиймэрхүүдүү салхи үлээгээд салхинд нь навч унаж байна
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: нар сар
М1: энэ юу вэ
Х1: од
М1: мич хэлэхгүй юу
Х1: мичид гэдэг чинь угаасаа 6 мичид гээд тусдаа нэртэй од байгаа л даа наадах чинь энэ дээр ингээд тайлбарлахад энэ сүүн зам одны бөөгнөрөл байна мичид марал гээд бас нэг 6 7 одны бөөгнөрөл байна хүн таван од гэж бас байна тэгээд 7 бурхан од гэж байна ерөнкийдөө бол монголчуудын алтан гадас яг тийм тэнгэрт байнгын байдаг однуудыг болуул ихэнх монгол хүмүүс мэддэг
М1: энэ сүүн зам уу
Х1: тэнгэрийн заадас гээд сүүн зам
Оросоор ярив
М1: энэ хоногийн яах хэсэг
Х1: өдөр
М1: тэгээд нааш
Х1: өдөр өглөө
М1: оройн дараа
Х1: оройн дараа шөнө болно сар гарна
М1: энэ тэгээд ямар хэлбэртэй вэ
Х1: дугараг
М1: энэ үү бас уу
Х1: тийн
М1: дугуй хэлэхгүй юу
Х1: дугуй хэлбэртэй гэж болноо болно зарим газарт дугуй хэлбэртэй
М1: танай нутагт
Х1: манайд дугараг л гэж ярина
М1: бөөрөнхий хэлэхгүй юу
Х1: бөөрөнхий гэдэг чинь дув дугуй
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: муур
М1: энэ юу вэ
Х1: нохой
М1: ямар нохой байна
Х1: жижиг том
М1: томогзой гэж хэлж болох уу
Х1: үгүй
Оросоор ярив
М1: энэ харандаа ямар байна
Х1: урт харандаа
М1: ахар уу
Х1: ахар богиныг яахав манайхаар ахар гэнэ
М1: аан богиныг хэлэхгүй юу
Х1: богино гэж хэлэхгүй яахав сүүлийн үед урт богино гэж хэлж байгаа л даа манайхан бол урт ахар гэж ярьдаг ялангуяа би бол урт ахар гэж ярьдаг
М1: тэгээд энэ юу вэ
Х1: олс
М1: энэ ямар олс
Х1: олс дээс гүрмэл олс
М1: энэ яасан олс
Х1: урт уу аа нарийн
М1: энэ үү
Х1: бүдүүн
М1: энэ ямар ном бэ ямар ном бэ
Х1: нимгэн зузаан
Оросоор ярив
М1: энэ стакан ямар вэ
Х1: устай усгүй хоосон гэж ярина аан энэ устай
М1: тэгээд энэ юу вэ
Х1: өд
М1: энэ өд ямар вэ
Х1: хүнд хөнгөн
М1: энэ байшин хаана байна
Х1: наана цаана
Оросоор ярив
Х1: наана цаана буюу хол ойр гэж бас хэлнэ
М1: аан дөт хэлэхгүй юу
Х1: дөт гэдэг чинь миний ойлголтоор энд би байна ш дээ тиймүү тэгээд энэ байшин дээр очих замд ингээд тойроод явсан байгаа тохиолдолд би шууд ингээд явахыг дөтөлж явах
Оросоор ярив
М1: энэ машин ямар энэ машин ямар байна
Х1: хуучин шинэ
М1: энэ хүн ондоо хүмүүсийг гомдооно тэр хүн ямар хүн байна
Х1: муу хүн сайн хүн
Оросоор ярив
М1: тэгээд бороо орсны дараа хувцас ямар байх уу
Увгунболд 21.07.2025.WAV 60:05
Х1: нойтон
М1: энэ ямар хувцас бороо ороогүй
Х1: хуурай
М1: энэ тэнгэр ямар байна
Х1: цэлмэг
М1: зунд ер нь тэнгэр ямар байна
Оросоор ярив
М1: өвөлд тэнгэр ямар байна зунд тэнгэр ямар байна
Х1: зуны тэнгэр дулаахан
М1: өвөлд
Х1: өвөлдөө хүйтэн
М1: тэнгэр бүлээн гэж хэлэх үү
Х1: ерөнкийдөө тэнгэр халуун байна гэж хэлж болно дулаахан байна гэж хэлж болно тэгэхгүй бол бүлээн гэж ярихгүй бүлээн цай гэж болно бүлээн цай буюу зөөг цай гэж ярина
М1: бүлээн чулуу хэлж болох уу
Х1: болно оо
Оросоор ярив
Х1: ерөнкийдөө бүлээн гэж тийм ч халуун биш тийм ч хүйтэн ч биш зүйлийг бүлээн гэнэ
Оросоор ярив
М1: дулаан хувцас гэж хэлж болох уу
Х1: болно
М1: бүлээн хувцас
Х1: бүлээн хувцас гэж байхгүй
М1: аан хөлдүү хувцас гэж болох уу
Х1: нимхэн хувцас гэж болно нимгэн хувцас өвөл өмсвөл даарна
Оросоор ярив
М1: тэр алим байсан энэ алим идсэн тэр алим идсэн одоо тэгээд
М2: тэгээд одоо байхгүй
М1: аль ч байхгүй болсон би идсэн
Х1: алимаа дууссан дүүрсэн гэж ярихгүй л дээ дүүрсэн гэхээр гадаад хүмүүс ойлгохгүй алим идээд дүүрцээн гэхэд манай монголчууд миний эргэн тойрны хүмүүс ойлгоно бусад хүмүүс бол ойлгохгүй
М2: гэхдээ бид алим идэх
Оросоор ярив
Х1: том алим уу
Оросоор ярив
М2: хүмүүс байгаа муур биш хүмүүс
М1: бид бултаараа хүмүүс гэж болох уу
Х1: аан бүгдээрээ гэж үү бүгдээрээ буюу цөмөөрөө гэж ярина бид гэж ярина за яахав зарим газраараа бултаараа гэж ярина
М1: танай нутагт
Х1: манай нутагт хэлэхгүй ерөөсөө ингэж байна гэж сонсоогүй тэгэхээр ярихгүй байх
М1: тэгээд бид нар гэж ярьж болох уу
Х1: бид нар гэж ярина
М1: маанар гэж хэлэхгүй юу маанар мануус
Х1: маанар гэж болуул манай хойд талын Баянзүрх дархад хүмүүс маанар гэж ярьдаг дархадаар маанар
М1: мануус гэж ярихгүй юу
Х1: мануус гэж одоо урд зүгийн яриа
Оросоор ярив
М1: би бүх алимыг идсэн гэж хэлж болох уу
Х1: болно
Оросоор ярив
М1: тэгээд энэ юу вэ
Х1: тоо
М1: тоолоорой
Х1: 1 2 3 4 5 6 7 8 9 10
М1: энэ
Х1: 100
М1: энэ хүүхэд юу хийж байна
Х1: тоо тоолж байна
Оросоор ярив
М1: энэ охид тэгээд энэ юу вэ
Х1: календарь монголоор хуанли гэж ярина
Оросоор ярив
Х1: энэ монголоор хуанли гэж ярих ч хуанли гэдэг чинь бас хятад үг тэгээд яг монголоороо бол цаг тооны бичиг буюу цагалбар гэж ярина бид нар ерөнкийдөө календарь гээд яриад сурчихсан учраас хоорондоо ойлголцохдоо шувт л календарь гээд ярьдаг
М1: өө за энэ 2000
Х1: 2014 он байна
М1: тэр хүн хэдэн настай вэ тэр хүүхэд
Х1: аан 3 настай л байлгүйдээ
М1: энэ юу вэ ерөнхий
Х1: нэр байна
М1: энэ ямар өнгө
Х1: шар өнгө
М1: энэ
Х1: хөх өнгө чернелийн ягаан гэж ярьдаг нил ягаан гэж ярина
М1: аан энэ юу
Х1: одоо наадхыг чинь ухаа ягаан гэж нэрлэнэ
М1: энэ үү
Х1: тийн зөв хүнээсээ л өнгө асуулаадаа эрэгтэй хүн чинь өнгөнд муу гэж байгаашдээ
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: хар өнгө
М1: энэ
Х1: саарал
М1: бор биш үү
Х1: бор биш
М1: энэ
Х1: цагаан
М1: энэ
Х1: улаан
М1: энэ
Х1: оранж гэнэ оранжин шар гэж л ярьдаг оранж гэдэг чинь дэлхий нийтээрээ англиар ерөнкийдөө нэрлэцэн тэргүй бол наадхыг чинь зүгээр арай гүн шар ч гэдэг юм уу
М2: энэ ямар өнгө
Х1: наадах чинь ёстой бор өнгө наадах чинь бор шаргал
М1: энэ ямар өнгө
Х1: шаргал өнгө
М1: би
Х1: би бид олуулаа байхдаа
М1: бид бид нар ямар ялгаатай
Х1: юуных нь ялгаатай гэж
М2: бид бид нар ялгаа байна уу
Х1: аан тэр нээх ялгаасаад байх юм байхгүй ш дээ тэр чинь бид гээд хүмүүст ярьчихаж болно тэ бид нар тэгээд ирлээ гээд хэлчихэж болно нар гэдэг нь ерөнкийдөө дагуулж хэлж байгаа л үгнүүд
Оросоор ярив
М1: бид нар кино явна чи явахгүй гэж болох уу
Х1: болно
Х1: бид нар кинонд явна чи явахгүй үлд гэж хэлж болно
М1: бид нар кино явна чи
Х1: бид нартай цуг яв цуг яваач гэж гуйж болно ш дээ
М2: таны эхнэрийн тухай яривал яаж хэлнэ
М1: манай эхнэр миний эхнэр яаж хэлэх үү
Х1: манай эхнэр гэхээр манай эхнэр л гэнэ манай эхнэрийн дүү буюу манай хадам дүү гэж хэлнэ
Увгунболд 21.07.2025.WAV 70:10
Оросоор ярив
Х1: тийм юм бол та нар бол мэдэх байхаа
М1: тэгээд тэр хоёрын тухай ярьж болох уу
Х1: энэ хоёрын тухай юу
М1: энэ тэгээд энэ би бид нар тэгээд тэр хоёр
Х1: энэ хоёр
М1: тэр хоёр хэлэхгүй юу
Х1: тэр хоёр гэж хэлэхгүй одоо энд сууж байгаа учраас энэ хоёр тэгээд нилээн холхон байж байгаад энэ хоёрын тухай яръя гэж байгаа бол тэр хоёр хүн гэж ярина
М1: тэгээд тэр хүн ирсэн тэр ирсэн тэгээд энэ ирсэн гэж хэлж болох уу энэ ирсэн
Х1: энэ хүн манайд ирээд гэж ярьж болно
М1: хүн хэлэхгүй бол энэ ирсэн хэлж болох уу болохгүй юу
М2: энэ ирсэн хүн байхгүй энэ ирсэн хүн гэхгүй энэ ирсэн
Х1: уурласан хүний л үг энэ нэг юм ирсэн
М1: тэд гэж хэлж болох уу тэднүүс хэлэх үү
Х1: хэлнэ
Оросоор ярив
М2: тэднүүс тэд нар
Х1: тэднүүс гэдэг ерөнкийдөө сул үгийн алдаа хоорондоо ярилцаад сурсан хүмүүсийн яриа хайнга яриа нэг ёсондоо үл ойшоосон
М1: хайнга яриа гэж юу вэ
Х1: сул яриа анзааргагүй сул яриа
Оросоор ярив
М1: хайнга яриа тэгээд тэднүүс
Х1: сул яриа тэднүүс тэд нар ирцэн л байлаа
Оросоор ярив
М1: та нар та хэдэн хүний тухай 3 4 хүний тухай та нар биш та болох уу
Х1: 2 3 хүний тухай юу болно
Оросоор ярив
М1: энэ миний охин тэр энд юу хийж байна
Х1: танилцуулж байна гэсэн үг
М1: тэгээд тэр хүн юу асууж байна
Х1: энэ хэн бэ гэхээр энэ миний ах гэж тайлбарлаж байна энэ дунд байна ш дээ тэгээд юм санахаараа янз янзын үг
М1: энд яриа энэ ном энэ тэр
Х1: ном уншиж байна л гэсэн үг
М1: тэгээд энд юу асуусан
Х1: энэ юу вэ
Оросоор ярив
М1: энэ юу вэ ерөнхий
Х1: уруул
М1: бишээ биш
Х1: ам
Оросоор ярив
М1: энэ хэн бэ
Х1: хуримаа хийж байгаа хүмүүс юм уу
М1: энэ ямар хүн
Х1: эрэгтэй эмэгтэй
Оросоор ярив
Х1: гэр бүл
Оросоор ярив
М1: энэ хэсэг чихэр ямар хэмжээ
Х1: ерөнкийдөө бол их бага тиймээ тэгээд ингээд байхад олон цөөн
Оросоор ярив
М2: хүмүүсийн тухай бас хэлж болно цөөхөн олон
Х1: болно
М1: урианхай олон юм уу цөөхөн юм уу
Х1: урианхай цөөхөөн цөөхөн
Оросоор ярив
М1: энэ хуримны дараа тэр юу болсон бэ энэ хоёр хүмүүс
Х1: нэг гэр бүл болно ш дээ
М1: гэр бүл гэр бүрийн дотор тэр хэн бэ
Х1: эхнэр нөхөр
М2: өөр үг байхгүй юм уу
Оросоор ярив
М1: тэгээд энэ эхнэр нөхөр энэ аав ээж нь
Х1: нөхрийн аав ээж
М1: энэ юу вэ
Х1: жимс
М1: энэ юу вэ
Х1: өвс
М1: энэ юу вэ
Х1: савх саваа гэх юм уу
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: гол
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: далай
М1: энэ юу вэ
Х1: цас
М1: энэ
Х1: мөс
Оросоор ярив
М1: энэ юу
Х1: манан будан будан татах манан суух
М1: манан будан ялгаатай юу
Х1: үг нь өөр боловч ерөнкийдөө бол ялгаагүй газар газраар манан татсан байна будан татсан байна
М1: аанхан танай нутагт
Х1: тийн манай нутагт
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: ерөнкийдөө бол ой мод
М1: тэгээд модон дээр юу байна
Х1: алим
Оросоор ярив
М1: тэр хүн юу хийж явна
Х1: цэвэрлэж байна арчиж байна
Увгунболд 21.07.2025.WAV 80:02
М1: энэ ширээ ямар байсан цэвэрлэхээс өмнө
Х1: заваарсан заваан
М1: жаахан жаахан бор юм бий
Х1: цэвэрлэхгүй байвал уу
М1: тийн
Х1: халтар гэж хариулах гээд байгаа юм уу
Оросоор ярив
Х1: халтар заваан бохир
М1: бороо орхын өмнө таны гадаа оросоор ярив
Х1: шороо юу цагаан тоос
М1: энэ юу вэ би юу хийж байна одоо
Х1: гараа угааж байна
Оросоор ярив
Х1: зүлгэх гэх юм уу
Оросоор ярив
Х1: ерөнхийдөө цэвэрлэгээг тоос тооргоо буулгах тоосоо арчих
Оросоор ярив
Х1: заваан бохир зүйлийг цэвэрлэх
М1: энэ
Х1: эрвээхэй
М1: энэ ерөнхий
Х1: амьтад
М1: энэ юу вэ
Х1: далавч
М1: энэ юу
Х1: өд далавч жигүүр гэж ярина жигүүртэн далавч ялгаатай газар газрын хэллэг нь манайханд бол далавч
М1: энэ хүн ямар вэ
Х1: нэг нь цоглог сэргэлэн энэ үү нөгөөх нь болохоор уурлацан юм уу урвайцан л байна ямарч гэсэн мунж гэж бас ярина
Оросоор ярив
М1: энэ ямар хариу байна
Х1: зөв буруу
М1: энэ ямар хүүхэд байна шороо орсон хүүхэд яасан
Х1: халтар хүүхэд цэвэрхэн хүүхэд
Оросоор ярив
М1: тэгээд энэ юу вэ
Х1: хутга
М1: энэ хутга тэгээд яасан сайн хутга
Х1: хурц
М1: тэгээд хурц биш байвал яасан
Х1: мохоо
М1: энэ юу вэ
Х1: зүү буюу тэвэн зүү гэдэг нь арай жижигхэн
М1: энэ шугам ямар вэ энэ шугам ямар вэ
Х1: муруй шугам тэгш шугам
М2: энэ хүн ямар вэ
Х1: кино үзэж байна
М1: тэгээд тэр юу вэ
Х1: өндөрт уулын энгэрт хэвтэж байгаа юм уу
М1: тэгээд тэр ямар вэ
Х1: муу байна
Оросоор ярив
М1: миний шүд юу хийж байна
Х1: шүдэнд одоо тэгээд эмчилгээ хийнэ
Оросоор ярив
Х1: болохгүй бол авна
М1: тэгээд энэ муу болсон тэгээд яасан
Х1: түүхий
М1: болж чадах уу
Х1: болоогүй зүйлийг түүхий бүрэн боловсроогүй зүйлийг түүхий л гэнэ
Оросоор ярив
М1: энэ муу болсон тэгээд
Х1: муудсан ялзарсан
М1: түүхий болсон
Х1: энэ яахав болоод энэ хэсэг нь ингээд муудсан ялзарсан тэгээд тийм юм
М1: түүхий болсон гэж болох уу
Х1: түүхий болсон гэж болохгүй байхгүй байсан байна гэдэгтэй яг адилхан
М1: ялзарсан гэж болох уу
Х1: ялзарсан муудсан гэж болно наадах чинь
Оросоор ярив
М1: энэ хүүхэн байшингийн
Х1: дотроо байна
М1: энэ
Х1: гаднаа байна
Оросоор ярив
М1: энэ мод хашааны хаана байна вэ
Х1: өндөр байна нам байна нэг бол цаана байна уу наана байна уу гэж ярих юм уу
Оросоор ярив
Х1: аан энийг цаана байна уу наана байна уу гэвэл хашааны наана байна энэ хашаанаас өндөр энэ хашаанаас намхан чацуу байна гэж бас болно
М1: гэхдээ тэр миний хаана байна надаас хаана байна
Х1: хажууд
М1: тэр хүүхэд
Х1: ээжтэйгээ хөтлөлцөж явна
Оросоор ярив
Х1: энэ хоол уу шөлтэй хоол
М1: пүнтүүз хэлдэггүй юу
Х1: пинтүүзэн дотроо бол янз янз ш дээ тэгээд л лапша
М1: тэр
Х1: хивс угааж байна
М1: тэгээд юу хийж байна
Х1: ногоо хэрчиж байна
М1: аан хэрчиж огтлох гэж хэлж болох уу
Х1: ногоо хэрчих дээр огтлох гэж хэлж болохгүй
Оросоор ярив
Х1: огтлох гэж санаандгүй тохиолдлоор хальт хэрчихийг огтлох олс уяа муяа байвал тэрийг тас огтолчих ногоо хэрчихийг бол хэрчих л гэнэ
М1: мах яах уу
Х1: махыг хэрчих хөшиглөх гэж ярина
Оросоор ярив
М1: тэр эмэгтэй юу хийж байна
Х1: хоол хийж байна
М1: тэр хүн юу хийж байна
Х1: мод унагаж байна
Оросоор ярив
М1: сүхээр юу хийж байна
Х1: сүхээр цавчиж
Оросоор ярив
М1: тэр хүн юу хийж байна
Х1: эргэж байна
М1: машин юу хийж байна
Х1: эргэлт хийж байна
М1: тэр юу хийж байна
Х1: хувааж байна
Увгунболд 21.07.2025.WAV 90:03
М1: энэ эмээ юу хийж байна
Х1: энэ хэц нэхэж байгаа юм бишүү нэхэж байна оёж байна
Оросоор ярив
Х1: зангидах уях гэж ярина
М1: морь юу
Х1: морь уяцан байна уяанаас уяцан байна уясан гэж болно энэ миний л аялганых
Оросоор ярив
М1: энэ сайн байна
Х1: морь уяцан гээд ярихаар хүн ойлгоно ш дээ бүгдээрээ өөр хүмүүст уяцан уясан гэхээр чинь өөр сонсогдоно
М1: тэгээд зүгээр юу хийж байна
Х1: хурууныхаа өндгөө хатгаж байна
М1: энэ муур юу хийж байна
Х1: самардаж маажиж тоглож байна
М1: самардана
Х1: маажихыг самардана гэнэ
М1: самардана гэдэг нь цус гарах
Х1: тийн маажиж сарлах гэж ч ярьж болно муур сарлах
Оросоор ярив
Х1: муур зуур тоглож байж сарлуулав гэдэг манайхан
Оросоор ярив
М1: энэ юу хийж байна
Х1: маажиж байна
М1: саралж гэж болох уу
Х1: болно
М1: тэгээд энэ гар юу болсон
Х1: хавдсан байна
М1: гурил
Х1: гурил хөөсөн байна
М1: юу хийж байна
Х1: цэцэг үнэрлэж байна
М1: энэ
Х1: амьсгаа урт амьсгаа
Оросоор ярив
М1: энэ хүүхэн юу хийж байна
Х1: хашхирч байна өөрөөр гууглах гэж болно манай нутгийн хэллэг
Оросоор ярив
М1: энэ хүн юу хийж байна
Х1: инээж байна
М1: энэ
Х1: айж байна
М1: тэднүүс юу хийж байна
Х1: тэднүүс инээж байна
М1: бишээ энэ ня ня ня
Х1: дуу дуулж байна
М1: энэ хүүхэд юу хийж байна
Х1: тоглож байна
М1: тэр юу хийж байна
Х1: бодож байна
Оросоор ярив
М2: сайн оюутан байвал тэр ямар байна бүх юм юу байна дандаа онц сайн оюутан
Оросоор ярив
М1: багш ямар нэг юм хариу хариулбал энэ хэлдэг та хэн нэгэн юу байна
Х1: одоо ерөнкийдөө юмаа мэдэхээ байцан эргэлзэж байгаа хүн
Оросоор ярив
М1: энэ мөс ямар байна
Х1: мөс гилгэр
М1: энэ зам ямар байна энэ хоёр зам ямар байна
Х1: энэ гоё энэ муухай байна
М1: таны зөв
Х1: энэ зам шинэ зам хуучин зам эвдрэлтэй зам
Оросоор ярив
М1: энэ ширээ ийм байна энэ ийм байна ямар ялгаатай
Х1: хотгор гүдгэр гэж ярих
Оросоор ярив
М1: энэ аяга модноос юу
Х1: унаж байна
М1: тэр хүүхэд юу хийж байна
Х1: үлээж байна
Оросоор ярив
М1: тэр хүн юу хийж байна
Х1: нулимж байна
Оросоор ярив
Х1: шүлсээ хаяхыг нулимах
Оросоор ярив
М3: тэр хүн дахиж ярих хэрэгтэй юу
М1: тийм жаахан жаахан
Оросоор ярив
Tunel.uriankhai.swadesh.210725.dji.4.WAV
10:06 минут
Оросоор ярив
Х1: та хэдийн яриа нэг л дуусаагүй юм шиг санагдаад
М1: тэр хүмүүс юу хийж байна
Х1: энэ зодолдож байна энэ барилдаж байна энэ нь одоо бокс тулаан хийж байна гэсэн үг
М1: тэр хүн юу хийж байна
Х1: түлхэж байна татаж байна
М1: энэ юу хийж байна
Х1: чулуу шидэж байна
М1: тэр энэ юу вэ
Х1: ан хийж байна буудаж байна
М1: энэ нум сум юу хийж байна
Х1: нум сум харвах
Оросоор ярив
М1: энэ аяга юу тэр хүн аяганаас юу
Х1: аяганаас цай ууж байна
М1: энэ аягийг барьж байна
Оросоор ярив
М1: энэ
Х1: атгах базах гэж ярина базах ер нь түгээмэл
Оросоор ярив
М1: гар базах
Х1: болно одоо нөгөө нэг базах гэдэг чинь чанга гэсэн үг чанга атгах
М1: тэгээд энэ
Х1: өрөх
М1: энэ гутал энэ хөл
Х1: хөл барих хөл тулах гэж ярих уу
М2: энэ
Х1: гутал өмсөх
Оросоор ярив
М1: тэр хүүхэд юу хийж байна
Х1: хөхөж байна чупа чупс хөхөж болно
М1: энэ юу вэ
Х1: хөх мөөм мээм ч гэж хэлж болно
М1: тэр хэн бэ тэр хэн бэ
Х1:эрэгтэй охин хүүхэд эмэгтэй хүүхэд банди гэж хэлж болно
М1: энэ эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэд юу хийж байна
Оросоор ярив
М1: энэ юу вэ ерөнхий
Х1: тэнгэр
Оросоор ярив
М1: хүйтэн байвал би
Х1: чичрэх даарах
Оросоор ярив
М2: хүйтэн байвал тэр ус юу болно
Х1: мөс
М1: мөс болно өөр юу болох
Х1: хөлдөх
М2: таны төрсөн газар байна
Оросоор ярив
М2: жишээлбэл миний төрсөн газар оросын Валидемир тэгээд миний багш
Х1: миний төрсөн газар Дархан
М2: гэхдээ би танаас суумаар байна яаж асууж болно асуултын үгс
Х1: та хаана төрсөн бэ гэж үү
Оросоор ярив
М1: төрсөн оны тухай яаж ярьсан
Х1: та хэдэн онд төрсөн бэ
Оросоор ярив
М1: та маргааш ирнэ яаж асуух вэ
Х1: та хэзээ ирэх вэ
Оросоор ярив
М1: би сайн мах хийж байна тэр хүн миний тухай асуумаар байна
М2: тэр мах хийхийн аргын тухай
Х1: мах хийнэ гэж байхгүй л дээ аан мах чанах уу тийн мах чанах манай хэллэгээр би бүхэл хоол хийж байна гэж хэлнэ
Оросоор ярив
М1: энэ нэг самар байна хоёр самар байна 3 4 5 самар байна би энэ самрыг харж байна би хэдэн самар авч байна
М2: танайд өөр гэдэг үг байна уу
Х1: өөр байгаа
М2: өөрнөөс өөр үг байна уу
М1: өөр ондоо
Х1: байгаа байгаа ондоо
М1: өөр ондоо ялгаатай юу
Х1: ялгаагүй ерөнкийдөө манай хэл бол өөр л гэж ярьдаг
Оросоор ярив
М1: би хэдэн самар авч байна вэ хэлж болох уу тийм
Х1: болно би одоо хэдэн самар авч байна болно л доо
М1: хэдэн самар авч байна тоо болох уу
Х1: би 3 самар авч байна
М1: энэ хэдэн самар 6 самар хэдэн самар вэ 15 самар хэдэн самар гэж хэлж болох уу би 15 самар авсан
Х1: яг тэгэхгүй би хэдэн самар авч байна би олон самар авч байна гэж болно
Оросоор ярив
М1: за дууссан болсон
Оросоор ярив
М2: гарын жижиг бэлэг өгье
Х1: өө баярлалаа
М1: байгаль нуур, булга тийн
Х1: гоё бэлэг байна баярлалаа за сайхан амарцгаагаарай.