Батболд интервью

Информанты:

Батболд

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Судлаач: Бид одоо танай нутгаар тойроод ардын аман зохиол, зан заншил зэргийг судлаад түүх, нутгийн түүх, хийдүүдийн лам нарын тухай, шашны түүх жаахан хүн хүнээс асуугаад явж байна. Оролцогч: Бид нар өнөөдөр энэ багшийнхаа 100 насны ойг тэмдэглэж байгаа энэ /төөдөргөөс/ хамгийн анх Лам гэгээний Дэглэн дуган баригдаж байсан. Тэр дуган баригдаад одоо бас 270 жил болж байгаа, мөн Дэглэн дуганы хурал номыг аймгийн төвд сэргээн босгосон 25 жилийн ой гээд ийм 3 давхар ойг тэмдэглээд явж байгаа л даа. Миний хувьд яг энэ Лам гэгээний судалгааг 1997 оноос эхэлж хийсэн, түүнээс хойш Лам гэгээн, Ажил хэрэгч Номун хаан гэсэн хутагтуудын ЭШХ-ыг удирдаж явуулдаг. Ой төдийгүй ойнуудыг тохиолдуулан үйл ажиллагаагаа явуулдаг юм байгаан. Судлаач: Өөрөө одоо Баянхонгортоо сууж байна уу? Оролцогч: Тийм, Баянхонгортоо сууж байгаа. А тэгээд манай энэ ой тэмдэглэж байгаа багшийн хувьд болохоор зэрэг Дамдинсүрэн гуайтай бас харилцаатай байсан хүн гэдгийн байна лээ. Судлаач: Өө за Судлаач: ???????????? Батаа гэдэг хүн байсан Судлаач: Өө за Оролцогч: Би бас Дамдинсүрэн гуайн гэр музейгээр нь орж, хотод орж үзэж байсан. Бэлгүүдэй багш хариуцдаг ш тээ тээ. Тийн тийн. Би өөрөө энэ Улаанбаатар их сургуульд бас магистрантурт сурдаг байсан. Тэгээд энэ гэр музей одоо ингээд байгуулсан байгаа шиг одоо бас Баянхонгор аймагтаа багшийнхаа чиглэлээр үзвэрийн танхим байгуулъя гэж яриад тэгээд тэр танхим бас өнөөдөр ингээд нээгдээд одоо үйл ажиллагаа нь эхлэж байна. Энд гэхэд одоо манай аавын нэр орцон байдгийн. Судлаач: Тийн тийн хэхэхэ. Оролцогч: Дамдинсүрэн гуайн бие сайн уу? гээд. Доржсүрэн дарга одоо энд явж байсан штээ, тэр хүнтэй ингээд захидлаар харилцдаг байсан. Судлаач: Аа за за. Оролцогч: Шамбалын дайны талаар ч гэсэн хоорондоо бас захидлаар харилцдаг байсан гэдэг л дээ. Би тэгэхдээ тэр захидлыг нь олоогүй л дээ. Дамдинсүрэн гуай багш руу захидал бичээд Шамбалын дайныг яг тэдэн онд болно гэж тооцож байна, та яаж тооцож байнаа? Энэ тэр гээд хоорондоо харилцдаг байсан тийм хүмүүс юм байна. Тэгэхлээр зэрэг энэ нутаг орон, хийдийн түүх соёлтой холбоотой номыг Судлаач: За баярлалаа Оролцогч: танд гэнэт дайралдсныг дурсгал болгоод өгье. Тэгээд та эндээс уншвал яг энэ багшийн өөрийнх нь гар бичмэл дээрээс би өөрөө гол юмнуудыг нь авч бичсэн. Судлаач: Өө за за. Оролцогч: Аан бид нарын хувьд одоо ойн үеэр тавьж байсан илтгэлүүд ч гэсэн орсон байдгийн. Судлаач: Өө заза, баярлалаа уншъя. Оролцогч: Надтай уулзсанаас илүү мэдээлэлийг авах байх гэж бодож байна. Судлаач: За за, за баярлалаа. За. Таниас өөр юм асууж болох уу? За Как правильно спросить какие обряды он делает то что обращается вызывать дождь??????? 3,09 Энэ чинь одоо юу гэхийн номын ямар ажил явуулдгийн, яг одоо хүмүүс бас тэр юм хүсийсштээ одоо, хийд дээр очоод ийм юм хэрэгтэй, бичиж ямар ямар юм хэрэгтэй гээд л асуучихъя гээд. Оролцогч: Хаанаас ? Судлаач: Хийдээс Оролцогч: Аан, хийдээс бол одоо дандаа нөгөө хурал ном хурах ажлуудыг голчлон явуулж байгаа, аан хүмүүс ирээд ном уншуулдаг, буян үйлддэг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна 03,45-0,46 оросуудын яриа орхив Оролцогч: За энэ Лам гэгээний хийдээс тодорсон Гэгээн нь бас энд байдаг Лам гэгээн гэдэг хүн бий. Энд бас зураг нь байж байгаа, тэгээд Лам гэгээний Судлаач: Сая тэнд зураг нь байгаа мөн үү? Оролцогч: Лам гэгээний хувьд бол өөрөө бас тэнд Далай багшид айлтгаад жил болгон нөгөө монголчуудад зориулсан сүнчиг Энэтхэгт хийдэг. Тийм уламжлал тогтсон байдагаа. Шашин соел олон нийтийг одоо соен гэгээрүүлэх бурхны шашинг дэлгэрүүлэх гэх мэт бүхийл чиглэлээр ажиллагаа явагдаж байна энэ бүхний хажуугаар судалгааны чиглэлээр ажилыг би хариуцдаг. Судлаач: Аан тиймүү аан тиймүү зөв зөв хийдэд судалгааны танхим юм уу нэг юм байдаг юм уу? Оролцогч: 97 оноос эхлээд судалгааны ажилыг хариуцаж авсан. Үе үеийн гэгээнтдийн түүх намтар, зохиол бүтээл, ард түмний ес заншил, нутаг ус тахилгатай газар нутаг г.м. маш олон чиглэлээр Судлаач: Тэгээд юм хэвлэж байна уу? Оролцогч: Тийн наачинь энгээд зарим юмыг нь оруулсан байгаа Судлаач: Аан зөв зөв Оролцогч: Төвд эхээрээ ч байна монголоороо ч байна 4.53-5.11 оросоор Аажуухан дарчих тэгээд зүгээр дарагдана. Судлаач: Янзын! Алив янзыныг үзээдхий Судлаач: Тэр уулан дээр овоо байдаг тэрэнд та тахил хийдэг үү? Оролцогч: Тэр сувраган даваа гэж нэрлэдэг . Тэр овоо өөрөө том суварга байсан. Суварга байж байгаад 37 оны хэлмэгдэлтээр суваргыг нь хэмхэлээд нураачихсан. Судлаач: Тэр уулан дээр үү Оролцогч: Тийн. Энд бас тахилгууд хийнээ. Ламын гэгээн чиг сэн өөрөө ирэхдээ энэ овоогоо тахиад явчихдаг. Тэнд бас суварга босгосон байгаа. Судлаач: Энэ чинь одоо гол суварга нь мөн үү? Оролцогч: Онь харсан суварга гэдгийн. Монголчууд чинь одоо энэ уулын онь гэж ярьдэг штээ, Судлаач: Аанхаа аанхаа Оролцогч: үүнийг хаахгүй бол ингээд хойшоо юм гарна муу юм орж ирнэ гэсэн утгаар ярьдаг. Онь хаасан нутгийн суварга 6,18 орос Чөтгөрийн зам. 6,24-25 Суварга овоо Оролцогч: Суварган даваа нэртэй. Судлаач: Мал сэтэрлэхэд лам дуудах уу? урьдаг уу? Оролцогч: Сайн ойлгосонгүй. Судлаач: Мал сэтэрлэхэд ламыг дуудах уу? Оролцогч: Аан, уул нь мал сэтэрлэдэг ном байдгийн штээ. Бид нар хэд хоногийн өмнө гэхэд сарлагийн баяр хийгээд тэнд бас сэтрийн ном уншаад ингээд мал сэтэрлэсэн байгаа. Тэн дотор угаасаа бүх малыг сэтэрлэж байгаа. Нохойг хүртэл сэтэрлэж байгаа. Судлаач: Тийм үү? Нохой юу? Оролцогч: Нохойг сэтэрлэхдээ зүрх цагаан тийм хар нохойг сэтэрлэнэ. Судлаач: Хар нохой? Тэгээд малаас чинь бүх.... Оролцогч: Тийн. Нохой чинь гэр хот, айл гэр ингээд бүх юмаа хамгаалдаг хамгаалагч штээ, тийм ээ? Тийм учраас тэр нохойг сэтэрлэснээрээ бас элдэв араатан амьтан, чоно, одоо янз бүрийн өвчин халдахгүй гээд нохойгоо бас сэтэрлээд тавьчихна. Судлаач: Тийм үү? Оролцогч: Тийм ээ, энэ бас сонин заншил юм л даа. Судлаач: Тэгээд номондоо бас байна уу? Оролцогч: Номондоо байна. Судлаач: Аан Оролцогч: Сэтрийн ном гээд байна. Малдаа бас тэгээд малынхаа сахиусыг бас зүүж өгнө штээ. 7,38-7-43 орос Оролцогч: Ер нь сэтэр гэдэг үг маань өөрөө төвд хэлний ЦЭ ТАР гэсэн үг байна штээ. Насны эцэс ханилаг, тэр хэзээ л нас эцэслэнэ тэр болтол нь бол тэр амьтнаар тогоо тослохгүй штээ. Судлаач: Тэгээд нэг бурханд зориулж байгаа штээ тээ, Оролцогч: Тийн. Гол нь тэр бурханыг дуудаж ярьж байгаа, Олон малыг бурханы мал болгоод бурхандаа өргөчихөж байгаа Судлаач: Тийн, нохойг бас бурхандаа өргөх үү? Оролцогч: Тийн өргөнө. Одоо дошгин бурхадын гансангийн амьтад гээд жунсагийн зурагнуудтай тийм хар нохойнууд байдаг штээ, хүзүүнээс нь хадаг уяасан нохойны зурагнууд харсан уу? Одоо Гомбомахгал гээд бурханы зурганууд. Судлаач: За тийм Оролцогч: Дандаа хар амьтад байдаг. Тэн дотор тэгээд хадаг зүүцэн хар нохой явж л байдаг. Судлаач: А тэгээд Гомбод жишээлбэл Тийн, зөв зөв. Энэ тэгээд бороо оруулдаг ном байдаг уу? Оролцогч: Байна, бороо оруулдаг ном байна, Судлаач: Унших уу? Оролцогч: Бороо хариулдаг ном байна. 8,41 орос Оролцогч: Дэгжил саржим цунхлай саржим нэртэй тийм номууд байна. Судлаач: Лус савдаг байдгийн штээ тээ, лус савдагийн ном байдаг уу? Оролцогч: Байна. Судлаач: Тэнд ном юу юу байна? Оролцогч: Одоо энэ номонд оруулсан байгаа. Судлаач: Уншлагын ном? Оролцогч: Энэ номон дотор хийцэн байгаа Судлаач: Кхн кх Оролцогч: Ламын гэгээний хошуу нутагт яг ямар ямар уул овоог тахидаг байсан бэ? Гэдэг талаар би бас энд илтгэлээ оруулсан. Судлаач: Аанхаа Оролцогч: А тэр уул овоонд нь зориулсан энэ сан тахилгын судруудыг нь ингээд түвд эхээр нь ингэж оруулаад энийгээ бас монгол хэл дээр нь орчуулчихсан байгаа. Судлаач: Аанхаа Оролцогч: Тахидаг уул болгондоо зориулсан сангуудыг бас гэгээнтэнүүд өөрсдөө ингээд зориулаад зориулаад номолчихсон байдаг. Ямар уулын сэтэртэй, ямар уулын тэнгэртэй бэ? Судлаач: Та монголоор өөрөө орчуулсан уу? Оролцогч: Тиймээ өөрөө орчуулсан. Судлаач: Аан зөв. Оролцогч: гэдэгт нь тааруулсан тахилгаа хийнэ. Судлаач: Лусын хорлолын тухай сонссон уу? энэ яг юу бэ? Ямар утгатай бэ? Оролцогч: Мэднэ. Лус савдаг гэдэг чинь бидэнтэй зэрэгцээд оршиж байгаа хий бодь ертөнц штээ, яг бид нартай адилхан. Бид нар яг ингээд харахын бол харагдаад байж байдаг. Судлаач: Заза Оролцогч: Тэр амьтаныг хэрвээ уурлуулж дошигруулах юм бол танд одоо хорлол үзүүлнэ тиймээ. Одоо халдварт өвчинг хүртэл хүнд зүгээр байхад халдаад ирээд өвддөг биз дээ? Зүгээр байж байхад ханиад ирээд л дотор нь ороод л хүнийг өвдүүлдэг биз дээ? Тэрэнтэй адилхан тэр лус чинь тэгж хүний өвчинтэй адил хорлоод одоо тэр лусын яр, гүвдрүү гарахаас авахуулаад олон янзын өвчнөөр өвдөнө. Энэ бол бодитой. Судлаач: Яагаад тийм байдаг бэ? Хүмүүс юуг буруу хийсэн болоод тэгж байгаан? Оролцогч: Жишээ нь одоо лусын буулттай өдөр газар шороо хөндөх, ургамал таслах юм бол тэгээд хүнд одоо лусын хорлол ирэх жишээтэй. Тийм юмнууд байдаг, тээн. Ер нь энэ номыг унших бол тэн дээр байж байгаа. Судлаач: За Оролцогч: Лусын хор, яр гүвдрүү гээд ... Судлаач: Бүх хариу байна. Оролцогч: Тийн. Судлаач: Гүйдэлтэй газар гэж зарим хүмүүс ярьдаг. Оролцогч: Гүйдэл гэдэг нь лус савдаг шиг тийм чөтгөр шулмууд байна. Газрын гүйц гэж байна. Судлаач: Газрын гүйц гэж юу бэ? Оролцогч: Газрын гүйц гэдэг чинь тэр одоогоор газар янз бүрийн энергиүд юм даа, тээ. Судлаач: Аан Оролцогч: Тийм сайн муу энергиүд гүйдэг. Машин тэрэг явж байхад хүртэл машин зогсоочихдог , морьтой хүн явж байхад хүртэл морийг нь чөдөрлөчихсөн юм шиг ингээд зогсоочихдог тийм газрууд бас байна л даа. Судлаач: Тэгээд яах бэ? Оролцогч: Тэр газар гэрэл чийдэн гялалзаад ингээл... Судлаач: Тийм газартай таарвал юу хийх ёстой бэ? Яах вэ? Оролцогч: Тэр газарт аргалахад зориулсан номнууд бас байнаа. Жишээ нь: Лүйжин тавьж болж байна. Судлаач: Лүйжин дүйжин, аан Лүйжин тавьж болно. Оролцогч: Улааны ёсны том ном байдаг штээ. Судлаач: Ламаар уншуулах уу? Оролцогч: Энгийн хүн ч гэсэн дээ Лүйжингийнхээ эрхийг аваад уншиж болно. Хар хүн ч уншиж болдог ном штээ. Судлаач: Тийм үү? Аанхаа Оролцогч: Яагаад гэвэл тэр улааны ном байна. Судлаач: Шарын лам нар унших уу? Оролцогч: Уншина. Судлаач: Зад чулууны тухай та сонссон уу? Оролцогч: Зад чулууг Чингис хааны үеэс л бөө нар хэрэглэдэг, аян дайнд одоо цэрэг дайны нэг тактик болгож ашигладаг тийм байсан гээд уншиж байсан л даа. Задын чулууны тухай ном бичсэн хүн ч байна штээ. Судлаач: Аанхаа, ном ч яахав хүний яриа бас чухал байна. Энэ нутагт домогтой, алдар цуутай, хүч чадалтай ямар лам байсан бэ? Оролцогч: Монголын одоо хамгийн сүүлчийн нууц тарнийн увьдастай одоо тэр багшийнхаа ойг тэмдэглээд номыг нь гаргацан явж байна. Судлаач: Хэхэх Оролцогч: Энэ дээр бас бичигдсэн байгаа. Хөөргөө ингээд 4-5 метрийн зайд тавьчаад өөрөө ингээд баясалгал хийгээд хөөргөө ингээд унагаж босгодаг хүн байсийн штээ, тээ. Судлаач: Ийн, ойлгосон ойлгосон Хэхэ Оролцогч: Бид нар одоо ингээд явах цаг болж байна таны нэрийн хуудас байгаа юу? Судлаач: Нэрийн хуудас би бол аваад яваагүй би бол хот орж байна уу? үгүй юу? Оролцогч: Хот орноо орно. Таны нэр хэн билээ? Судлаач: Энэ Илья Грунтов, энэ Оля, Аля тэгээд бид хэд нэг тийм. Оролцогч: Аанхаа Судлаач: Би ч одоо бол хотод байгаа тэгээд намар явчихна. Оролцогч: Таны тухай бол сонсож байсан. Судлаач: Билгүүдэй, Отгонбаатар энэ тэрийг бол танина штээ, Тэднээр дамжуулан холбоо барьж болно. Оролцогч: Тэднийг танинаа, тэх. Судлаач: Энэ одоо нэр чинь байгаа биз дээ? Оролцогч: Миний нэр байгаа энэ хамгийн дээд талд нь. Судлаач: Энэ үү? Батболд. Энэ нутгийн хүн үү? Оролцогч: Тиймээ, энэ нутгийн хүн. Судлаач: Тэр их сургууль тэгээд өөр хаана, тэр Энэтхэг мэнэтхэг явсан уу? Оролцогч: Би ч монголдоо л байсан, Шашны дээд сургууль төгсөөд тэгээд Улаанбаатар их сургуульд суралцаад, одоо МУИС-ийн Монгол хэл соёлын сургуульд суралцаж байгаа. Судлаач: Аан Та одоо хэдэн настай бэ? Оролцогч: БИ одоо 42 настай. Судлаач: Үүүүүүү, Оролцогч: Хөгшин хүн байнаа. Судлаач: Хэхэ Заза ойлголоо. Маш их баярлалаа. Оролцогч: За баярлалаа, баяртай, за тэгээд сайн явцгаагаарай!!! Судлаач: За баярлалаа, /Өө нэг зургаа авахуулъя гэж байгаа бололтой/.