Эрдэнэчимэгийн Ганзориг интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
1-р бичлэг. Оролцогч: Бүлтийгээл унасан жил гоё салхи татаал... Судлаач: Сая унасан юм уу ? чи. Оролцогч: Тийн Судлаач: Ганзо нэг асуух юм байна. Жолооч нар хол ойр асуух нь цээртэй юм уу? Оролцогч: Юу гэнээ ойлгосонгүй. Судлаач: Жолооч нараас хол уу? ойр уу гэж асуух нь цээртэй байдаг уу? Оролцогч: Асууж л байдаг штээ Судлаач: Тэр хүртэл хичнээн км үлдсэн гэж асууж болох уу? Оролцогч: Наадах чинь нөгөө юу яадгийн өчигдөр ингээд бид нар явж байгаад л цаг зааж л ярих л аягүй дургүй. Энд одоо 9 цагт ирнээ гэж ярьдаг бид бол нартай орчихъё л гэдэг. Цаг зааж ерөөсөө ярьдаггүй. Судлаач: Тэнд бол тэдэн цагт хүрнээ, тэгээд бид нар 7-нд буцнаа гэж ярихгүй тийм ээ? Оролцогч: Ярихгүй, бодолтой болгоомжтой л явахгүй бол. Судлаач: Жаахан болгоомжтой явахгүй бол замд юу болохыг хэн мэдэхэв дээ тээ. Оролцогч: тэх Судлаач: Чи Хөвсгөлд төрсөн үү? Тээ. Оролцогч: Тиймээ Хөвсгөлд төрсөн. Судлаач: Аль суманд? Оролцогч: Хөвсгөл аймгийн Их-Уул сум. Судлаач: Их-Уул? Оролцогч: Их уултай газар байгаа, кх кх кх. Судлаач: Хөвсгөл нууртай ойрхон уу? Оролцогч: Хөвсгөл нуураас 160 км зайтай Судлаач: Аан 160 км зайтай. Оролцогч: Аанхаа төв зам дээр Судлаач: Аан, тэнд энэ уулын нэр нэрлэхгүй яриа байгаа юм уу? Оролцогч: бас л тэр саяны ярьдаг шиг Хайрхан уул, Хайрхан, Баянхангай минь гэж залбирч ярьдагийн. Манайх хангай газар болохоороо Судлаач: За Оролцогч: Энд говь болохоороо, Баянхангай минь л гэж ярьдагийн, нэрийг нь хэлэхээс цээрлэдэг. Хангайд одоо манайхаар чинь Сэлэнгэ мөрөн урсдаг байхгүй юу. Хөвсгөл далай, далай ээж. Судлаач: Далай ээж? Оролцогч: Ээж гэж ус хайрханаа тэгж хайрладаг. Судлаач: Далайн ээж? Оролцогч: Далай ээж Хөвсгөлөө Далай ээж гэнэ штээ. Оролцогч: Сэлэнгээ ч гэсэн Сэлэнгэ хайрхан ээж гэдэг, ус мөрнөө бол ээж л хэмээн ярьдаг даа. Оролцогч: Хангайд бол лусын эзэн л гэдэг. Судлаач: Лусын эзэн, энэ могой юу? Оролцогч: тэх, могой. Могой зогой гэрт орохоор чинь сүү дусаагаад л эвтэйхэн ингээл аяар нь гаргачихдаг л юм байна лээ. 5,54-6,43 Судлаач: Тэгээд энэ Баянхангайд домог үлгэр байгаа юу? Ер нь бол говь тийшээ тийм зүйл элбэг хангай руу бага гэж энэ залуу ярьсан штээ. Чи ан хийдэг хүн болохоор анчидын тухай юм ярьж өгөөч. 7,35-7,50 Чамд зэрлэг гахай зүүдлэгдэн лусын хорлол гэснээс хойш ан хийхээ больчихсон юм уу? Оролцогч: Больцон, тэгээд л ер нь цаанаасаа боль гэчдийн байна лээ. Амьтан хөөж яваад модны мөчир нүд рүү хатгаад, нүдийг минь сохлох шахсан, тэгээд л аав ээж энэ тэр ламд үзүүлсэн чинь болохгүй одоо боль гэсэн. Тэгээл больчихсон. Судлаач: Ан хийсний дараа тэгж хатгуулсан юм уу? эсвэл ан хийхдээ тэгж хатгуулсан юм уу? зүгээр явж байгаад уу? Оролцогч: Шархтай ингээд гахай хөөж явж байгаад мөчир хатгачихсийн. 8,56-9,06 оросууд Судлаач: Лам үүнийг лусын хорлол гэж хэлсэн үү, тээ? Оролцогч: Аанхаа Судлаач: Аан Хэдийнээс эхлээд зүүдэлсэн бэ? Гахайн толгойг, энэ чинь гахайн толгой биш нэг том толгой зүүдэлсан. Энэ бол түрүүнд нь болсон. Оролцогч: тэр чинь нөгөө нэг түрүүнд нь болсон явдал, болихоосоо л өмнө байхгүй юу. Ан хийхээсээ өмнө болихоосоо өмнө. Ер нь тэгээл тэрнээс хойш ан хийгээгүй ээ. 9,48-10,25 Судлаач: Танай ах билүү хэн билээ? Нэг том анчин байсан гэсэн штээ, Оролцогч: тиймээ, манай ах байсан. Судлаач: Яг төрсөн ах уу? ээжийн, нагац уу? Оролцогч: манай хүргэ ах, аавын төрсөн дүүтэй суусан настай хүн байдгийн. Хүргэн ах гэсэн үг штээ. 10,51-58 орос Оролцогч: Орос цэргийн охтор /огтор/ шар гээд богино винтов буу байдаг штээ . Судлаач: Тэгээд тэрнийг ингээд авчихсан уу? Оролцогч: Юу? Судлаач: Винтов бууны урд талыг нь ингээд авчихдаг биш үү?\ Оролцогч: Биш, биш биш. Морин цэргийн огтор шар гээд буу. Намайг аав цэргээс ирэхэд нэг тийм шинэ буу авч өгч байсийн. Тэр буугаа л их хайрлаж байсийн их сайн буу байсийн. 11,23-11,34 Оросын шар. Оролцогч: Одоо оросын морин цэргүүд их үүрдэг дээ, огтор шар гээд винтов байдгийн. 11,56-12,07 Танай тэр хүргэн ах чинь ан автай холбоотой хууч яриа их ярьдаг байсан уу? Оролцогч: бид нарт зөндөө л ярьсаан, гэхдээ би чинь одоо 10-д жил ан хийсэнгүй штээ. Мартчихаж. Хотод орж ирчихсэн. Хэхэхэ. Одоо ингэдэгийн хүү минь гэж яриагүй юу? Оролцогч: Юу? Судлаач: Одоо ан хийхдээ ингэж болохгүй, тэгж болохгүй гээд л. Оролцогч: Анд угаасаа л бид нарыг явахад чинь жишээлбэл үнэг ингээд л, анд ингээд л өглөө гарийнштээ, тэгэхээр хэрвээ үнэг таарвал заавал намнаж агнах ёстой. Хэрвээ агнаж чадахгүй бол тэр өдөр бол тэгээл өнгөрнө, ангүй буцаад л хүрээд ирнэ. Оролцогч: Анд явахдаа тэгээл дуу дуулж, аялж болохгүй гэж байгаа Судлаач: Айн? Оролцогч: хэхэ, тэгээл нэг янз янзын амьдралын юм ярьдаг л байсийм доо. Судлаач: Янз бүрийн одоо цээр хаалт байна уу? Оролцогч: Байна. Судлаач: Ямар Оролцогч: Одоо ямар цээр гэхэвээ дээ, Судлаач: За тэгээд дуулж болохгүй Оролцогч: тэх, тэгээл бид нарыг чинь настангууд хэлдгийн штээ одоо янз янзын тийм нэг сор болсон гоё, сонд нэг тийм гоц сор амьтан байдагштээ За Оролцогч: Тэр амьтныг угаасаа буудах агнах хориотой. Судлаач: Сор гэдэг чинь одоо том гоё Оролцогч: Тийн том гоё гялалзсан амьтан байдагдаа олон дотроос 13,54-14,03 Судлаач: Яагаад? Оролцогч: тэр нь л одоо хангайн эзэн, лусын эзэн болдоггүй юмнууд нь байхгүй юу. Заримдаа ч үнэндээ мэдэхгүй л юм, тэгж л ярьдагийн штээ. 14,13-14,30 Судлаач: Нэг эвэртэй гөрөөсний тухай сонссон уу? Оролцогч: Нэг эвэртэй гөрөөс харж байгаагүй, сонсоогүй. Намар цаснаар зэрлэг гахай манай тэр хүргэн ах шархдуулчихаад хөөж яваад, морьтой ингээд мөрдөж хөөж яваад. Зэрлэг гахай чинь одоо ингээд явж байгаад заавал нөгөө нэг тамирдаж унахдаа мөрөө ингэж зангидаж дошиж хэвтдэг байхгүй юу. Тэгээд ингээд явж байсан чинь хажуунаас нь зэрлэг гахай дайраад, морь нь цочиж үргээд , морины сүүлийг нь ингээд хазчихсан байсан. Гуяа руу нь л хазах гэсэн байх, сүүлийг нь ингээд хайчилчихсан юм шиг аваад явсан байсан. Судлаач: Танай ахыг уу? Оролцогч: Тийн, зэрлэг гахай ер нь аюултай. 15,30-16,21 Судлаач: Цагаан зүсмийн амьтан тааралдвал яадаг бэ? Оролцогч: Цагаан ан, цагаан амьтан Судлаач: Цагаан тарвага, цагаан гөрөөс Оролцогч: Мэдэхгүй, сонсоогүй Судлаач: Хөвсгөл нуурт хөх бух амьдарлаг тийм яриа сонссон уу? Оролцогч: Хөх бөхөө? Судлаач: Хөх бух Оролцогч: Бух уу? Судлаач: Тийм Оролцогч: Аан, Хөвсгөл далайд эзэн нь тийм бух байдаг л гэж сонсож байсан. Хүний ярианаас Судлаач: Аан Оролцогч: Одоо нөгөө нэг далай ээжийн лус гээд байгаа штээ тээ, Судлаач: Тийн Оролцогч: тэр нь хөх бух гарч ирж ордог байсан гэж ярьдаг л юм байна лээ. Сайн мэдэхгүй байноо бас. Судлаач: Тийм үү? Тэр нь хөх юм уу? Оролцогч: Тийм, хөх. Ориг саарал хөх л гэхийм дээ тиймээ. Судлаач: Айлууд үнээ???????? байгаа болов уу? Оролцогч: Хэхэ, тэрийг ёстой мэдэхгүй. Тэр айл энд ирсийн штээ тээ. Судлаач: Тэр айл хүүхдэдээ бор халзан туулай хийдэг, та хийдэг үү? Оролцогч: Хийдэг хийдэг. Судлаач: Аан тийм үү. Одоо ингээд хэдэн ан агнаад, жишээ нь зэрлэг гахай агнаад гэртээ авч ирнэ штээ, тэгэхдээ түүнийгээ зэрлэг гахай л гэх үү эсвэл өөр нэрээр нэрлэдэг үү? Оролцогч: Гахай л гэнэ. Судлаач: Хэцүү нэртийн мах гэхгүй юу? Оролцогч: Үгүй, харин тэр буга, согоо, гөрөөс мөрөөсийг тэгж хэлдэггүй харин бор юмны мах гээд л. Судлаач: Бор юмны? Оролцогч: Бор мах гээл, яг тухайн амьтны гэж нэрлэдэггүй. Угаасаа бор юм чинь. Судлаач: Цээртэй юу? Бор мах өшөө юу гэдэг билээ? Оролцогч: Бор мах, тураг мах гэж ярьдаг. Судлаач: Тураг Оролцогч: Одоо тийм бүхэл махыг тэгдэг байхгүй юу, одоо малынхыг ч гэсэн ингээл гэдсийг нь аваад хаяачихвал тураг мах болоод явчихна. Бүхэл махыг, дан махыг тэгж нэрлэдэг. Судлаач: Тураг мах Гэрийн малын махыг хүртэл тэгж хэлдэгийм үү? Оролцогч: Үгүй ээ одоо хүмүүс гэдэс дотор байхгүй махыг тураг мах гэж ярьдагийн. Зарим аймагт хэл муутай хүмүүс таварга /тарвага/ л гэж хэлдгийн хэхэ. Судлаач: Таварга хэхэ, бор мах. Хөвсгөл нуурт сайн бөхчүүд нь яс хулгайлж аваад ингэсэн тэгсэн юм байдаг уу? Оролцогч: Манай нутагт ёстой тийм юм байдаггүй байхаа, хулгайлна, дээрэмдэнэ гэсэн ойлголтгүй. Сая л энд сонслоо. Судлаач: Хэхэ Үгүй ээ тэр Увсаар явахад чинь дүүрэн тэр. Оролцогч: Тийм үү. Судлаач: Бид бас тийм юм сонсоогүй ээ. Оролцогч: Битүү хавиргатай бөх байсан гэсэн, ямар ч тийм үе байхгүй битүү хавиргатай бах байсан гэсэн. Судлаач: Байсан. Оролцогч: Тийн. Судлаач: Хурдан моринд тийм зүйл байдаг болов уу? Битүү хавиргатай морь. Оролцогч: Хурдан моринд бол тийм юм байхгүй. Зүгээр тийм, илүү нуруутай, нугаламтай л гэж ярьдаг штээ. Одоо нөгөө Судлаач: Айн Оролцогч: Одоо нөгөө нэг илүү нугаламтай илүү урт хурд байнаа, ганц хоёр нугалам илүү. Манай тэр Гунаажав гээд алдарт уяач байдгийн тэрний хээр морь гээд олон жил түрүүлсэн морь сугандаа ийм хонхортой нүхтэй байсан гэсэн. Тэр нь одоо амьсгалахад яадаг байсийн гэж манайхан ярьдгийн Судлаач: Энүүгээрээ нэг ийм хонхортой Оролцогч: Тийн. Ингээл харахад бараг цавь мавь харагддаггүй байсан гэсэн. Судлаач: Нүхтэй. За Оролцогч: Тэгээл тэр л их гоц хурдан морь байсийн гэсэн. Судлаач: Энүүгээр үү? Оролцогч: Тийн сугандаа, урд талынх нь. Судлаач: Урд талынх нь. А овоон дээр хурдан морины гавал тавьдаг уу? Оролцогч: А энэ хангай газар, энэ уулархаг газар дандаа энэ одоо өндөр газар овоон дээр гаргаж тавиад байгаан, тэгээд энэ говь руу болохоор энэ хонхор газар луу тавиад байх шиг санагддагийн. Манай тийшээ дандаа өндөр дээр тавьдагийн штээ. Судлаач: Таяг овоон дээр тавьдаг уу? Оролцогч: Тавьцан л байж харагддагийн, одоо нөгөө хүмүүс нөгөө сая нэг өвгөн ярьсан штээ тээ, хангай дэлхийгээсээ жишээлэхийн бол бөө мөөгөөс одоо хөл гараа зүгээр болгочихоод баярласандаа одоо нөгөө нэг тавьдагийн болов уу л гэж би бодоод байдгийн. Хаа нэг таяг маяг харагдаж л байдгийн. Судлаач: Заримдаа нас барсаны хүмүүст хөөгөөр толбо тавьдаг ба түүний ач хүү нь толботой төрдөг. Оролцогч: Угаасаа л тийм юм байдгийн, сонссон. Манай хадам талынхан дандаа тийм нас барсан хүмүүсийнхээ бие дээр хөөгөөр тэмдэг тавьж оршуулдаг, явуулдаг. Одоо манай бага хүүгийн нуруун дээр, нуруун дээрээ ийм мэнгэтэй байхгүй юу, Судлаач: Аанхаа Оролцогч: хоёр хуруу дарам мэнгэтэй байхгүй юу, тэгсэн чинь манай аавын аавын аавынх нь хүү тэгж тавьж байсийн гэнэ лээ. Хадам талын хүн одоо манайд төрсөн байна л даа. Судлаач: Чиний тэр отгон хүү юу? Оролцогч: Тиймээ, отгон хүү. Судлаач: Танай тэр Хөвсгөл рүү чинь бөө ихтэй гэхээр лам бөөгийн хоорондын тэмцэл байдаг болов уу? Оролцогч: Тэмцэл ч одоо бид нар одоо ямар юмаа мэдэхэв дээ, өөрсдөө хоорондоо л яадгийн гэхээс, бид нар юугаа мэдэхэв дээ. Сонсоогүй. Хөвсгөл чинь ер нь жаахан харын талтай улсууд штээ. Судлаач: Үгүй үгүй, тэр лам бөөг дарсан, лам бөөг дарсан гэсэн яриа сонсоогүй юу? Энэ сайн бөхчүүдийн хувцас хулгайлж аваад, Яагаав түрүүн бас ярьсан штээ. Тэр тухай яриа байсан уу? Оролцогч: Хулгайлах мулгайлах одоо нөгөө нэг яс хулгайлах юм ёстой сонсоогүй. Зүгээр сайн бөх одоо зодог шуудгаа, зодог тайлна гэдэг штээ тэгэхдээ нөгөө нэг гайгүйхэн шиг хүүхдэд өгөх явдал бий, тэгээд тэр нь бас гайгүй барилдаад явж байгаа хүмүүс байж л байгаа штээ. Судлаач: Бороо оруулдаг ардын арга байдаг уу? Оролцогч: ардын аргаа, бид нарыг хүүхэд байхад цахилдаг зулгаагаад хайчилахаар, цахилдаг байна штээ тээ, Судлаач: Цахилдаг аа, ямар ургамал бэ? Оролцогч: Цахилдаг байна штээ тээ, хавтгай ногоон ургамал, түүнийг зулгаагаад хайчилахаар л бороо орно шүү гээл байдгийн мэдэхгүй золиг. Судлаач: Зүгээр хугалчих юм уу? хайчилах юм уу? Оролцогч: Тийн, түүнийг түүгээд л ингээд янз янзын юм хийдэг байсийн. Тэгээл бороо орохоор тэрийг зулгааснаас гээл тэгдгийн. Судлаач: Биднийг Архангайн Цагаан нуурт байхад хүмүүс усанд хэрээ орвол бороо орно гэж ярьдаг. Оролцогч: Хэрээг усанд орвол уу? Судлаач: Тийн, хэрээг усанд хийвэл. Оролцогч: Мэдэхгүй ёстой. Судлаач: Хөвсгөлд аймагт зарааны арьс хөрөөний Оролцогч: Яг л өмнөх ярьсантай адил. Айлуудад бүтнээр нь зарааны арьс өлгөсөэ, бас хөрөө байдаг. Судлаач: Хоёулаа юу? Оролцогч: Тэх, зүүчихсэн байдаг. Хөрөөг тотгоныхоо унин дээр ирийг нь ингэж хаалга руугаа харуулан хавчуулдаг. Хөрөөний ир их хэл ам хаадаг гэдэг. Яг адилхан байдаг. Судлаач: Бүтэн зарааны арьс тавьчихдаг уу? Оролцогч: Тийн, байгаа байгаагаараа л тавьдаг. Судлаач: Зарааны арьсыг, тэр үсийн хүүхдийн хувцасанд оёчихдог гэсэн. Оролцогч: Хэл амнаас л хамгаалсан юм. Судлаач: Хүүхдийн одоо нэрийг нь сольдог, хувцасыг нь сольдог тогтдоггүй тийм юм байна уу? Оролцогч: Хүүхэд нь тогтдоггүй айлд ихэр хүүхэдтэй айлын хүүхдийн өрөөсөн оймсыг хулгайлж аваад хүүхэд тогтож байсан гэсэн тийм яриа байдгийн. Тийн хүүхэд гаргасан. Судлаач: Хэхэ Заавал оймс хэрэгтэй юу? Өөр нэг л юмыг авчихаж болдоггүй юм уу? Оролцогч: Оймс л гээд байдгийн. Судлаач: Ихэр хүүхдийн тухай домог яриа бий юу? Оролцогч: Мэдэхгүй ёстой. Судлаач: Тэр хоёр ихэр хүүхэдтэй айлаас асууя. Оролцогч: Хаана таарлаа? Судлаач: Яагаав нөгөө замд таарсан. Гурванбулагт, нэг өвгөн яваад бултчихсан штээ. Оролцогч: Аан тийм Судлаач: Энэ 39 үү? Тийн, 40 бий юу? Оролцогч: Би асуултыг нь асууя. Судлаач: Хэхэ Асууна. Би та нарт сайхан панал ярьж өгье. Хэхэ 2-р бичлэг. Судлаач: Зарим хүмүүс ингэж ярьж байна ш тээ, зүгээр нэг нүхээр шагайж үзэх бол хориотой гэж, гэрийн тооно ч юм уу хана ч юм уу? ингээд Оролцогч: Цоорхойгоор харах муу. Судлаач: Тийн цоорхойгоор. Ингэж харвал муу юу? Оролцогч: Гараараа юу? Судлаач: Тийн хэхэ Оролцогч: Гараараа зөндөө л хардгийн штээ. Судлаач: Сүйжний ясны тухай Оролцогч: Яг тэр хүмүүсийн ярьдагтай л адил. Далны яс, сүйжний яс, толгойны нөгөө нүдийг нь ухсан ухархай зэргийг гэрт хонуулдаггүй, хаяхдаа далыг заавал сэтэлдэг, сүйжний ясыг бас сэтэлдэг. Судлаач: Хаяхдаа ч гэсэн сэтэлдэг юм уу? Оролцогч: Сэтэлж хаяна. Судлаач: Толгойн ясыг яана гэнээ? Оролцогч: нүдийг нь бөглөөд хаячихдаг. Судлаач: Нөгөө түрүүн бид нар нэг гэрт сууж одоо нөгөө нэг ингээд сууж байхад тойг билүү, тэрнийг ингээд тооноор шидчихдэг. Оролцогч: Гоё тийн, тойгны ясыг гоё мөлжөөд, хүүхэд жишээлбэл хүсч байгаа хүн, тойгны ясыг сайн мөлжөөд Судлаач: Хүүхэдтэй болъё гээд үү? Оролцогч: тийн, тойг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болдог гэсэн. Аягүй сайхан мөлжих юм бол. Судлаач: Тэр чинь хурдан морины? Оролцогч: Тийм давхар домтой юм, мөлжчихөөд тооноодоо харахгүй хөлийнхөө хойшоо ч нээх биш л дээ, ингэсгээд л шидчихдэг. Манай дунд банди ээжийгээ төрөх гэж байхад тойгны ясыг ёстой мөлчийтөл нь мөлждөг байсан. Судлаач: Хэн? Чи юу? Оролцогч: Манай дунд банди, хөөрхөн дүүтэй болно гээд л. Надаа дандаа гоё болохоор нь өгдгийн . Судлаач: Тэгээд чи шидэх үү? Оролцогч: Үгүй ээ, би байшинд юм чинь яаж шидэхийн. Судлаач: Аан Оролцогч: хөөрхөн дүүтэй болохыг л хүсээд байгаа хүн дээ. Нөгөөх чинь ингээд л хутгаар мөлжчихөөд л нөгөөхөө өдөржингөө амандаа хүлхэлнэ. Хүлхээд л байхаар чинь ингээд мөлчийсэн сайхан цагаан болчихдогийн. Хөөрхөн дүүтэй болсон чинь миний л буян шүү дээ гэж ярьдагийн. Судлаач: Хэхэ Оролцогч: Тэгж томордгийн тэр чинь. Судлаач: Одоо танай энэ хуриман дээр хүргэн залууг бол ясыг шулуулж чадах уу үгүй юу? Гээд үзэх үү? үгүй юу? Оролцогч: тийм юм байхгүй ээ. Эхлээл манай халхад, хойшоо манай хангай руу гэрийн дээвэр өргүүлж гэр дээр тавиулж шидүүлдэгийн. Судлаач: Гэрийн дээвэр? Оролцогч: Дээврээ ингээл, хадаг ингээл тавих гээд л, авгай авах гэж байгаа айлдаа, нөгөө бэр гуйна гэж ярьдаг штээ яг тийм үед тийм үйл болдогийн. Бэр гуйлгаж байгаа айл хойд талынхаа ч юмуу урд талынхаа дээврийг аваал газар хаячихдагийн, за тэгэнгүүт бэр гуйж байгаа хүргэн чинь ингээл очно штээ, гэрийн дээвэр дааж байж эхнэр авдаг байхгүй юу. Гэрийнхээ дээврийг гоё ингэж эвхэж тавиад тэр үйлдлийг нь хардгийн, даахгүй ч хүүхдүүд их байдгийн штээ. Судлаач: Тийм үү? Тэгэхээр нэг хэсэг юм уу? бүх дээврийг үү? Оролцогч: гэрийнхээ нэг талын л. Хэрвээ тэрийг даахгүй бол болоогүй байнаа, даахгүй байна, даадаг болохоороо ир гээд хөөгөөд явуулдаг. Судлаач: Тэр их хүнд үү? Оролцогч: ер нь эсгий штээ. Бүтэн том эсгий штээ. Гэрийнхээ дээврийг дааж байж эхнэр аваарай гээл тэгдгийн. Судлаач: Чи яасан? Оролцогч: аан, манайх яг тэгээгүй, хэхэ. Судлаач: Алив наашир гээд л аваад явсан юм уу? хэхэ Тэр чинь одоо тэгж байгаа, хуучин ч тэгж байсан тийм үү? Оролцогч: хуучин ч гэсэн тэгдэг л байсан. Жаахан дургүй улсууд болбол их л даалгавар өгдгийн гэнэ лээ. Нээрээ тэгдэг гэсэн шүү. Эцэг эхэд нь одоо таалагдахгүй ч юм уу, тиймэрхүү хүмүүсийг их чангалдаг гэсэн. Судлаач: Одоо бэр их гуйж байнаа. Оролцогч: тийн Судлаач: Жирэмсэн эмэгтэйн цээрлэх үг хэллэг гэж бий юу? Оролцогч: Үг хэллэг, яахав нөгөө жирэмсэн байхдаа нөгөө нэг эмнэлэг мэмлэгт төрөх гээд ордог штээ, тэгэхэд олон жил уулзаагүй найз нь ч юм уу? ангийн хүүхэд нь бас жирэмсэн байж таарнаа даа тэгэхээр гар барьж болохгүй. Гар баривал нөгөө нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүйс нь солигддог гээл ярьдгийн гэнэ лээ. Хэхэ Судлаач: Хэхэ Нэг нь эрэгтэй нэг нь эрэгтэй байхад Оролцогч: гар бариал одоо Судлаач: Дахиад нэг гар бариул хэхэ Оролцогч: тэгж ярьдаггүй болдоггүй гээл ерөөсөө бариулдаггүй штээ. Судлаач: Сонин юм байна штээ. Оролцогч: тэгж ярьж байгаал эмнэлэгт хэвтүүлдэг юм байна лээ штээ. /Яасан гэнээ? Оролцогч: тэр машинд мартчихаж гэнээ буугаа Яанаа, ттт. Эд нар эргэхдээ өгөх байлгүй. Оролцогч: эргэж ирж хононо штээ./ Судлаач: Аан адилхан нэртэй хүмүүс нэг нэгнийгээ одоо яадаг яадаг билээ? Оролцогч: хэцүү нэрт мэрт гэж би л лав сонсоогүйм байна лээ. Амьдаа мамьдаа л гэж яриад байдгийн штээ. Судлаач: Амьдаа? Оролцогч: Тэх амьдаа. Би одоо Ганзориг байлаа гэхэд хөөе амьдаа гээл дуудах ч юм уу? тэгж л дууддаг. Судлаач: Амьдаа, Оролцогч: Сая энд болохоор нөгөө нэг хэцүү нэрт гуай муай гээл би тэрийг ёстой мэдэхгүйн байна лээ. Судлаач: Амьдаа гуай гэж болох уу? Оролцогч: болно. Жишээ нь би одоо Ильяг амьдаа байлаа гэж бодоход хөөе амьдаа л гэж ярьдагийн штээ. Судлаач: Чиний хүүхэд яах уу? аавынхаа нэртэй адилхан бол? Би одоо бас Ганзориг танай хүүхэд намайг юу гэж дуудах бэ? Амьдаа ахаа, эсвэл Ганзориг ахаа гэх үү? Оролцогч: Хүүхдийг ёстой мэдэхгүйм байнаа. /инээж болохгүй шүү, өвдөөд байнаа-хүүхдийн яриа, гижиг хүрээд байнаа, инээхгүй бай л даа гүрийхгүй юу, шүдээ зууж байгаад за за. Хзртэл инээж болохгүй шүү, тэгбэл бөх болно/ хэхэхэх Гижиг хүрээд байна штээ Энүүгээрээ гижиг хүрээд байдгийм уу? Оролцогч: тийн, эвгүй л нэг тийн. Өөрийн гар бол зүгээр л дээ өөртөө. Чи хэдэн настайв? 4 Дөрөвөө? Танай, чиний эгч чинь хэдэн настайн? 5 Худлаа хэлээд. Оролцогч: танай эгч чинь найм займтай байхаа. Сургуульд сурдаг уу? Оролцогч: Сургуульд суудаг тээ? Хэддүгээр ангийн? 6 Заза за Оролцогч: 6-р ангиа? Хөөх тийм том юм уу? Мундаг том... Судлаач: Одоо бид нар морь харах гэж ярьдагийн штээ, өөр тийм үг байна уу? Оролцогч: Морь харах бие засахыг ярьж байна уу? Судлаач: Тийн Оролцогч: Морь харна л гэж ярьдгийн штээ, тэрнээс бол сүүлд өөр юм яриад яахав. /цэнэггүй болчихоор чинь тоглож болдоггүй байхгүй юу/. Судлаач: Ганзо тэгээд од харах тийм юм сонссон уу? Оролцогч: Од харах, хэхэ. Од тоолох л гэж ярььдаг, од харах гэж ёстой мэдэхгүйм байна. Судлаач: Та нар ярь ярь. Би явчихъя. Хэхэхэ, надад хэл хэхэ. За тэгээд ондоо хэлэх юм байгаа юу? Оролцогч: Од харах гэж ёстой мэдэхгүйм байна. Судлаач: Эмэгтэй эрэгтэй хоёр тэгээд ямар үг хэллэг байдгийн... Оролцогч: эрэгтэй эмэгтэй хоёроо, хэхэ. Сартай шөнө хээр хөдөө эр эм хоёр одоо нөгөө нэг, од тоолно л гэж ярьдгийн штээ. Судлаач: Хэхэ Оролцогч: Тэрнээс өөрөөр ёстой мэдэхгүй ээ. Тоглоом наргианаар л энэ залуучууд бүсгүйчүүдийг тэгдгийн чамайг од тоолуулна л гэж байдгийн ш тээ. Юу ч гэж байгаан сайн мэдэхгүй байна. Шаргалжуутын тэр рашаан ямар рашаан байна? Эрэгтэй рашаан гэж байдгийм уу? тэр яадаг рашаан? Судлаач: Нэг эмээл шиг чулуу байгаан түүнээс жаахан жаахан ус гарч шээх шиг Оролцогч: аанхаа, тэр нь дээр тэгээд яахийн тэгээд уухым уу? яахын шавших юм уу? Судлаач: Уух хэрэгтэй. Би уугаагүй. Хэхэ. За болсон Оролцогч: баярлалаа Судлаач: За. Маш их баярлалаа. Эрдэнэчимэгийн Ганзориг тийм ээ? Оролцогч: аанхаа.