Дэлгэрийн Дамба & Ичинхорлоо интервью

Информанты:

Дэлгэрийн Дамба
Даваагийн Ичинхорлоо

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Дамба, Ичинхорлоо 50 минут 53 сек Оросоор ярив М1: баярлалаа сайн байна уу сайхан зусаж байна уу Х1: сайхаан М1: за дээшээ суу М2: за бид нар ийм хүмүүс байнаа москвагаас ирсэн монгол судлаач байна. Энэ ёс заншил, үлгэр домог, уул усны домог энэ тэгээд бүр зун монголд очиж байнаа бид нар эхлээд 2006 онд анх удаа монголд очсон тэгээд бүр очиж байна М1: за бидэнд ёс заншил, домог момог, газар усны домог цуглуулж байгаа тийм юм сонирхож байна. Таны алдар нэр хэн бэ Х1: Дамба М2: таны эцгийн нэр хэн бэ М1: танай улсад Х2: за сайн байцгаана уу М1: та хэдэн настай вэ Х1: 82 М2: таны эцгийн нэр хэн бэ М1: аавын нэр Х1: Дэлгэр овогтой М1: та энд төрсөн бэ Х1: аан энэ нутагт энэ Бууцагаанд төрсөн М1: энэ нутагт тахидаг хайрхан байгаа юм уу ямар ямар хайрхан байна Х1: Богд хайрхан байна Х2: Өлзийтийн Богд бас М2: Богд хайрхан хаа байна энд ондоо хайрхан байдаг уу Х1: байна байна Өлзийтийн Богд гэж энэ талд байна тиймэрхүү уулнууд л байнадаа Х2: бас овоонууд байгаа Х1: одоо тэр Богд хайрхан янгир ямаатай манай энд чинь тахилгат хайрхан гэж тийм том уул байгаа манай сумын төвөөс ийшээ энэ мөн бас янгир ямаатай Х2: ирвэс, шилүүс байна Х1: манайхны хойшихноо ингэсгээд одоо хар уул харагдаж байгаа тэр бол одоо манай энд байдгийн М1: ирвэс ховор уу Х1: ер нь ховор ховор байдаг газраа байдаг л гэсэн гэхдээ Богд уул бол юм юм бий энд бол сайхан газар байдаг М1: та ямар ажил хийж байсан Х1: за би дээр үед адуу олон жил хариулж байсан тэгээд сүүлийн үед энэ сумын төвд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан за тийм л байна М1: за сайн байна М2: тэр хайрхан овоотой юу бүр овоотой юу тэр овоо эзэнтэй юу лус савдаг эзэнтэй юу Х1: байгаа оройдоо бол рашаантай, агуйтай Х2: дээр үеийн сайн эрчүүлийн ганц уяа муяатай М2: тэр овооны дээр эмэгтэйчүүд гарч болох уу Х1: болохгүй Х3: эмэгтэй хүн гарч болохгүй Х1: энэ эрэгтэй хүн л гарна эмэгтэй хүн гарахгүй Х2: наад ойрхон харж болно зургийг нь харж болно тийм л байгаа Х1: бүх байгаль нь уулынхаа орой дээр байгаа М2: эр хүн тэр овоон дээр морьтой гарч болох уу Х1: болно болно машан цаанаасаа гарч дийлнэ ойрхон эндээс 35 км гайгүй ингээд л орчихно даваад л харагдаж байгаа замд айл зөндөөн байгаа Богд уул гэхэд л заагаад өгнө Х2: замдаа рашаан бий овоотын рашаан гээд М1: тэнд хүмүүс ан хийдэг үү М2: цээртэй юу Х1: аан цээртэй дархан цаазат төрийн тахилгат уул Х4: за сайн байцгаана уу сайн явцгааж байна уу М2: энэ тэгээд тэр хайрхан овоотой үлгэр домог сонссон уу байдаг уу Х1: за одоо яахавдээ эрт дээр үеэс л одоо манай өвөг дээдэс улсууд л ерөнхийдөө тал талаас нь шүтэж байдаг тийм л уул байдаг ер нь орой морой дээр нь тэр болгон гарахгүй овоо мовоо тахих юм бол бэлээс нь тахидаг тийм л газар байдаг юм даа хамаагүй тэр орой дээр хүн гарахгүй М1: догшин савдагтай юу Х1: үгүй ээ хад чулууг нь хөндөж болохгүй Х3: дошгин дошгин Х1: хамаагүй тэр хад чулуу хөдөлгөх юм бол дошгин М2: тэр овоонд яаж тахидаг уу хүмүүс юу хийдэг үү яаж тахидаг уу Х1: тавгийн идээтэй нь л өргөж тэгж л тахидаг юмдаа Х2: адуу мал сэтэрлэнэ хонь сэтэрлэнэ Дамба, Ичинхорлоо 10:04 М2: яаж тахидаг уу 3 жилд нэг удаа эсвэл хамаагүй тахиж болно Х1: болноо тэр өвөл зун гэхгүй хамаа байхгүй Оросоор ярив М1: тэр овоон дээр хурдан морины гавал тавьдаг уу Х1: хурдан морины гавлыг тэр дээр тавихгүй ээ наана хонхорт тавина М1: аан овоон дээр тавьдаггүй Х1: энэ яг одоо та нарын зам даар даваан дээр ийм нэг тэр дээр адууны толгой молгой яагаад тэр дээр тавьдаг юм байналээ Оросоор ярив Х2: та нар Байдрагийн голоор ирсэн үү тэнд нэг дөрвөлжин дөв дөрвөлжин тээг харагдаж байгаа биз тэр уул чинь Богд уул манайхан тахилгат уул М2: тэр богд уул ямар холбоотой Х2: дээр үед сайн эрчүүд гэж байсан Х1: сайн эрчүүд ч байсан сайн хурдан морьтой ч байдаг морио уралдуулна дөрвөлжин тийм орой дээр байгаа дэргэдээ рашаан устай тийм газар байдаг юм Оросоор ярив Х1: тэр машин гарах хэцүү одооны тийм том том машинууд гарчихдаг Х2: тэндээс нэг 2 км яваад дүнкийсэн хар уул гараад ирнэ Х3: ёстой орой дээр нь гарч болохгүй Х1: хар уулын орой дээр гарч болохгүй горхой шавж ихтэй, урт хорхой бол янзын их Х3: ерөөсөө орой дээр нь гардаггүй М1: дээр үед энд алдартай сайн эр байсан бэ Х1: энд бол байгаагүй ээ Х4: сайн эр гэж байдаг ш дээ адуу мал туудаг тийм хүний мэддэг домгоосоо хэлээч гэнэ Х1: тийм юм одоо байхгүй ээ одоо чинь цаг төр өөр болсон хулгай хийгээд байдаг хүн ховор дээр үеийн тийм холоос юм авдаг хүн байсан одоо байхгүй Оросоор ярив М1: тэгээд танай нутагт алдартай бөх байсан бэ бөх барилдагчид Х1: аан дээр үеийн сайн сайн бөхүүд бол байлгүй яахав одоо бол яахав сүүлийн үеийн жижиг жижиг банди нар барилдаж байна. Дээр үеийн том том бөхүүд бол алга байна ш дээ ховор болсон байна Х3: ер нь дээр үеийн тийм том алдартай бөхчүүдийн домгоос ярьж өгөөч гэнэ Х1: манай удманд манай энэ гөгшиний нэг ах нь байсан барилдаад төрүүлдэг дүү нар нь бас барилдаад түрүүлдэг тийм улсууд байсан М1: сайн бөхчүүд нас барахад түүний яс өөр аймгаас хулгайлж аваад оршуулдаг тийм юм сонссон уу Х1: үгүй ээ сонсоогүй ээ М2: зарим хүмүүс ярьдаг бөх мод байдаг тийм юм сонссон уу Х2: та нар нөгөө юу оров уу Өвөрхангайн Эрдэнэзуу оров уу үгүй ээ Төхөмийн хийд Х1: бөх мод М2: энэ бас хүмүүс ярьдаг их алдартай их хүчтэй байвал цээж нь засваргүй тэгээд эний дотор үнэг эсвэл чоно юм уу энэ тийм юм сонссон уу ярьдаг уу танай нутагт М1: энд хүчтэй чадалтай лам байсан бэ Х1: байсан одоо тийм хүчтэй лам байхгүй дээр үеийн лам нар биднийг одоо явж байхад одоо энд том ус үертэй голоор гарлаа ш дээ тэгээд тэрний чинь яг зах дээр нь очоод л гарах гэхэд л тэр усыг хоёр тийш нь тас цохиод л тэгээд гарсан хойно хоёр ус нийлж байсан тийм түүхтэй М1: тийм үү Х1: тийн М2: тэр лам ямар нэртэй вэ Оросоор ярив Х1: ер нь бол худлаа гэнэ ш дээ тэр үед бол чадалтай байсан байгаан одоо бол тийм чадалтай лам бол байхгүй үндсэндээ одоо бол лам нар байна л даа тийм чадамгай лам нар байхгүй тэр үед амьд явуулах тийм арга хийдэг байсан байна дээр үеийн улсууд бол лам нар одоо бол чадахгүй яагаад ч чадахгүй тийм л байна Оросоор ярив М1: энэ ламын нэр хэн бэ голоор явдаг лам Х4: голын усыг хоёр тийш нь ярдаг ламын нэрийг хэн гэдэг вэ гэнэ Х1: дээр үед л тийм лам байсан гэнэлээ одоо бол нэр усыг нь мэдэхгүй Х3: хэн гуай билээ Х1: энэ баруун зүгийн л хүн арай л Чадраа гэдэг хүн гээгүйл байхдаа Х3: бишээ биш Хадагийн аав чинь хэн билээ Х1: Хадагийн аав чинь бол энэ гуай ш дээ Доохуу Оросоор ярив Х1: Доохуу гэдэг хүн чинь бороо их хариулдаг. Бороо чинь ингээд учир зүггүй тэнгэр бүрхээд бороо цутгалаа ш дээ энийг чинь зүгээр тас хорино М2: тэр яадаг вэ Х1: өөрөө ном уншина арц уугиулна өөр бол мэдэхгүй. Бид нар чинь өөр өөрөө ном мэдэхгүй ш дээ ном л уншиж байгаа тэр хүн яаж аргалдгийг бол мэдэхгүй. Тэр бол жинхэнэ бороог тогтоож байсан тийм хүн байдгийн одоо тэр хүн бол нас бараад удаж байгаа одоо ямарч байсан 20-иод жил болсон Оросоор ярив М2: одоо тийм хүчтэй лам нар байхгүй Х1: байхгүй М2: танай нутагт энэ бөө хүмүүс байсан уу Х1: бөө бол шинэчилсэн бөө гарч байна ш дээ одоо баргалжил бид хоёрыг бөө гэж хэлж байна. Бид нар чинь бөө болох ямарч үндэс байхгүй ш дээ үр удмын тийм дагалдах биш болохоор бид нар чинь тийм бөө болохыг хүсэхгүй ш дээ тийм л байна юм Оросоор ярив Х1: та нар одоо хаанаасаа хаашаа явж байгаан ер нь Х4: Улаанбаатараас Баянхонгор Москвагийн монголч эрдэмтэд Баянхонгор аймгийн домог түүхийг сонирхож байгаа Дамба, Ичинхорлоо 20:02 М2: дээр үед лам нар чөтгөртэй таарвал дарсан тийм үлгэр домог сонссон уу Х3: үгүй ээ Шарлав гэж байсан гэсэн ш дээ Х1: дээр үед бол Шарлав гэж байсан гэсэн яаж тэр дарж янзалж байсан мэдэхгүй Х3: хүчтэй лам нар л тэгж байсан байх одоо бол байхгүй ээ Х1: лам байдаггүй ш дээ. Энэ Баянбулаг л сайн ламтай Хүрээмарал лам нар сайтай. Одоо бол лам байхгүй ээ М1: хараалч хүн энд байгаа юм уу Х1: байхгүй ээ дээр үед байсан л юм гэнэлээ одоо бол тийм хүн байхгүй ээ М1: хүрээмаралд байхгүй юм уу Х1: аа мэдэхгүй Х3: хүрээмаралд л байж магадгүй Х4: хүрээмарал суманд бол хэл мэлний хүмүүс байдаг гэсэн тэрийг мэдэх үү Х3: мэдэхгүй ээ Х1: сум ойролцоо Х3: хорхой нүдтэй хүн байдаг юм гэнэлээ Х1: аан хорхой нүдтэй улс бол хүрээмаралд байдаг гэнэлээ. Тэр чинь одоо бол ингэдэг ухаандаа энэ би гараа эсгэчихлээ гэхэд тэр хорхой нүдтэй хүн харахаар хавдаад янз бүр болдог гэнэлээ Оросоор ярив Х1: мал зал засахад тийм хүмүүсээр ердөө харуулдаггүй юм гэнэлээ тийм яриа байдгийн манай энд тэгээд мал зал засаж байхад тэр малыг харцан л бол тэр мал өтөөт зүгээр үхдэг л гэж байгаан Оросоор ярив М2: тэр хүмүүс ямар угсаатан Х1: монголоо монгол жинхэнэ монгол угсаатан Оросоор ярив М2: тэр хүмүүс аюултай байна ш дээ тэгээд яаж хамгаалах уу М1: хамгаалах арга байгаа юм у Х1: байхгүй тэд нар цаанаасаа заяасан тэр чинь хүн болгонд байвал сүйрнэ ш дээ тэгэхдээ цөөхөн байдаг гэж байгаан наад талдаа бол байхгүй цаад талдаа байдаг М1: зарим айлд бид зарааны арьс хөрөө үзсэн тийм юм ямар учиртай та мэднэ үү Х1: тэр зарааны үс гээч юм хэл аманд их сайн байдаг гэсэн Х3: үгүй ээ тэр зарааны үс чинь малын эмгэг хуучинд сайн байдаг юм гэсэн. Тэр хөрөө чинь хэл ам дардаг юм гэсэн Оросоор ярив М2: энэ бас зарааны үс байдаг ш дээ зарим хүмүүс хувцаст хийдэг тэр ямар учиртай дом байдаг Х1: тэр чинь хэл ам хүрэхгүй тийм л юм гэсэн. Малд бол зүүж өгдөг мал тэр гадны нохой шувуу өртөж явах ёсгүй байдаг юм гэнэлээ Оросоор ярив М2: та нохой шувуу гэсэн үү Х1: тийн энэ хээрийн чоно байна ш дээ тэр чинь үндсэндээ бол малд хүрэхгүй янз бүрийн энэ бүргэд мүргэд шувуу янз бүр болох юм тэрүүнд хүрэхгүй одоо бүргэд шувуу чинь энэ хургыг шүүрдэг ш дээ ийм юмнаас л хамгаалж л тэр янз бүрийн юм зүүж байгаа. Хүн бол өөрийгөө хэл амнаас хамгаалж байгаа тийм юм Оросоор ярив М1: заримдаа нялх хүүхдэд хөөгөөр бор туулай хийдэг энэ ямар учиртай вэ Х3: ихэр хүүхэдтэй айл л тэгдэг гэсэн үдшийн бүрийгээр жаахан хүүхдүүд гарахад тэгдэг М2: энэ тэгээд үлгэр домог сонссон уу Дарь эх холбоотой Х1: тэр ч яах вэ энхрий хүүхэдтэй айлууд л орой үдэш бүрэнхийгээр гарахдаа бор халзан туулай хийж өгдөг дом тэр яахав үндсэндээ л домог юм л даа цаанаасаа тэр үдэш орой ухаандаа юм хумнаас цочих янз бүр болно гэсэн зорилгоор тэр туулайлдаг л байна л даа тийм л юм Оросоор ярив М2: энэ одоо бас зарим арга байнаа зарим айлд жижигхэн үнэг хийдэг М1: үнэг хайчлаад Х1: үнэг хайчлаад хүүхдийн өлгийнд хавчуулдаг байсан тэр бол яахав хүүхдийг дом хийдэг хүүхэд ухаандаа үндсэндээ нүүр ам нь янз бүр болоод уйлдаг ш дээ тэрнийг л хамгаалж байгаа эд байна М2: энэ яагаад үнэг хийх ёстой өөр амьтан хийж болохгүй юу Х3: бараг айл бүрд хийдэг Х1: тэрнийг чинь бол айл бүгдэд эсгий мэсгийгээр хайчлаад зарим нь давуугаар хайчилчихаад дотор нь юм чихчихээд Х3: модоор одоо эсгийгээр Х1: одоо бол эсгийгээр дээр үед чинь модоор хийчдэг байсан М2: үнэг сайн амьтан уу үгүй юу Х1: аа яах вэ яахав үнэгийг алчич байгаан амьтан малгай хийж байна М1: үнэг таарвал энэ сайн тэмдэг үү муу тэмдэг үү Х1: үнэг галзуурвал малыг галзууруулдаг гэж ярьдаг Х4: үнэг таарвал сайн уу муу юу гэнэ Х1: муу Х3: хаагуур гарч байна Х1: энэ яг ингэж өвөр талаас орвол сайн өшөө тийшээ гарвал муу ямар Оросоор ярив Х1: ямарваа нэгэн юм ер нь өвөр талаас орвол сайн дээр үед чинь мал эрж явахад үнэг таарвал эрэлээ олохгүй юм байна гээд буцаад ирдэг. Энэ нь ч үнэн юм шиг байналээ. Үнэг яадаг юм гээд давхиад л байдаг давхиад л байдаг олохгүй тийм тал байдаг бас муу нь муу юм шиг байгаан М2: энэ тэгээд үнэг алж болно тийм үү Х1: болноо болно М2: энд бас могой байдаг алж болох уу Х1: болохгүй М1: яагаад Х1: могой чинь их муу тавина хүнд дээр үед бага залууд цэрэгт яваад манай нэг хамт явсан нөхөр энэ урт явж байхад нь дундуур нь чулуу хаяад тэгээд хоёр тийшээ явчихаж байгаан тэгээд маш байдаг юм байналээ тэр айлд үр хүүхдүүд нь салга малга гараад л өвчтэй эмгэгтэй янз бүр гардаг тийм юм байналээ М1: тэгээд өвчтэй болсон тиймээ Х1: тийн эхнэр мэхнэр нь хүнд төрөөд тийм л байдаг юм байналээ Оросоор ярив М1: за могойн чуулган таарвал энэ сайн уу Х1: сайн гэсэн Дамба, Ичинхорлоо 30:07 М1: таарвал яах уу Х1: айна ш дээ М1: мэлхийн чуулган та сонссон уу Х1: мэлхий дуугарнаа М1: мэлхийн чуулган Х1: мэдэхгүй ээ таараа ч үгүй үзээ ч үгүй сонсож л байсан мэлхийн чуулган болдог л гэсэн М1: ямар амьтан алах цээртэй могой алах цээртэй тийм үү ондоо ямар ямар амьтан алах цээртэй юу Х1: одоо янгир алахгүй ш дээ хориотой М1: энэ улсаас хорьсон уу Х1: тийн дээр үед бол агнадаг байсан одоо ховордчихдог юм байналээ дээр үед чинь элбэг байсан одоо идэш тэжээлээ дагадаг юм уу цөөрсөн М2: чоно таарвал алж болох уу Х1: болноо Х3: чоныг чинь цаазалчихсан гээд байгаа Х1: чоныг чинь цаазалчихсан гэсэн ч алаад байгаа тэр ч одоо аргагүй юмдаа бас сүйтгэдэг юм байна заримыг нь ганц нэгээр нь авдаг хэрнээ заримыг нь 20 30аар нь сүйтгэдэг тэгэхээр чинь цаазлах аргагүй л амьтан байгааздээ М1: заримдаа эрэгтэй хүн чонын шагай зүүдэг та сонссон уу Х1: эрэгтэй хүн чонын шагай авч явдаг М1: энэ ямар учиртай Х1: тэр хүний хиймарт сайн байдаг юм гэнэлээ. Одоо машан энтртээ болвол машаныхаа түлхүүрт зүүчихсэн байгаа тэр сайн Оросоор ярив М2: энэ зарим хүмүүс хэлдэг энэ хараалч амьтан байдаг хараал хийж чадна тийм юм сонссон уу М1: шувууны өндөг Х3: шувууны өндөг алахаар хараал хийдэг гэдэг ш дээ Х1: хамгийн харуултай нь тогоруу л байдаг гэсэн дээр үед улсууд ярьдаг. Тогоруу чинь дөрөөг сэтэртэл хараадаг гэдэг хараалч шувуу гэж өндөглөсөн газар нь ойртхоор хүзүүгээ тавиад далавчаа дэвээд хариугүй алгадчих шахдаг гэдэг. Тогоруу чинь бол хаа сайгүй өндөглөсөн байдаг ш дээ. Тогоруу өдийсөн өндөр хөх шувуу байгаа Оросоор ярив М2: энэ лус савдаг гэж юу вэ Х1: тэрнийг бол сайн мэдэх юм байхгүй М2: тэгээд лусын хорлол гэж байдаг Х1: тийм тийм юм мэдэхгүй ээ М2: энэ бас уул дээр овоо тавьдаг тийм үү тэгээд ямар учиртай вэ зарим нэг уул байна оройн дээр овоо байна энэ яагаад овоо босгодог юм бэ ямар учиртай юм Х1: үндсэндээ энэ овоо барина гэдэг чинь тэр овоон дээр гарч мөргөх нь мөргөөд одоо үндсэндээ тахиж л байгаа юм л даа уул зорилго нь тийм л юм байна л даа. Энд нэг овоо байлаа гэхэд ийшээ жижиг жижиг овоо босгоно тэр чинь өнөө 8 суваргатай овоо гэж тэрийг хэлдгийн М1: бид нэг овоо үзсэн энд нэг овоон дээр дугуй байсан машины дугуй Х1: тал тал тийшээ ингэсэн овоо байгаа М1: энэ шинэ овоо юу Х1: энэ бол дээхэн барьсан овоо энэ наана цаанаас гарч ирээд зарим нь арц марц ч уугиулдаг ч байдаг тэгээд явдгийн сүүлийн үед л тийм дугуй тавьчихсан юм байналээ уул нь бол тийм дугуй байх үндэсгүй ш дээ. Энэ газраасаа үүсэж байгаагаар нь тавих ёстой М2: за ондоо юм асууяаа овооны дээр үдийн хойш гарч болох уу Х3: овоогоо тойроод яадаг ш дээ М1: үдээс хойш гарч болох уу Х1: болноо болно тэр бол хамаа байхгүй М2: энэ ямарч цаг хамаагүй Х1: хамаагүй М1: аан шөнө Х1: шөнө л биш бол М1: шөнө бас гарч болно Х1: болохгүй шөнө бол болохгүй Оросоор ярив Х1: тэгэхдээ овоон дээр гарах юм бол нар зөв тойрох ёстой 3 тойрч явна. Идээ будаа байна уу тариа будаа байна уу тэрийгээ өргөнө Оросоор ярив Х1: ингээд нар зөв 3 удаа тойрдог. Монгол хүн битгий хэл дээр үед чинь аян замд явж байгаа улсууд чинь одоо тэмээгээ хөтлөөд л овоог чинь 3 тойроод хангай дэлхийдээ юм хум өргөөд явж байсан Х3: одоо явж байгаа улс ч гэсэн тойрч болно ш дээ Х1: тэгээд бүгдээрээ сайхан овоо мовоогоо тойроод хангай дэлхийдээ юмаа өргөөд ингээд явж болно тийм л юм байгаан М1: бид бөмбөгөр суманд бид очсон тэнд хүмүүс алмасын агуй гэж ярьдаг та ийм юм сонссон уу Х3: өө байдаг байлгүй ийшээ л байдаг М1: байдаг уу Х3: байдаг байлгүй бид нар мэдэхгүй ээ Х1: дээр үед Цагаан гол гэж манай энэ зүүн талд байгаа за одоо та нар цагаан голын гүүр гэж тэрүүгээр гарч ирж байгаа биздээ тэрнээс чинь дээр 30 юм уу 40 км газар явж байж очих байх. Дээр үед агуй гэж байсын бууц тэр бол би ингээд жаахан байсын тэгэхэд тэр дотор ороод гүйгээд байна тэнд надаас том том хүүхэд их байсан тийм том дугуй байсан одоо бол байхгүй. Тэр яасан гэхээр наана нь мал хотлоод бууц ихдээд устцан томоороо бол манай энэ гэрээс томоо том дотроо бол наанаас нь нээнэ гээд ухвал цаанаасаа гараад ирнэ тийм л нэг агуй байдаг юм манай энд миний л сайн мэдэх одоо бид нар жаахан байхдаа орж гараад л явж байсан тийм л юм байдаг юм Дамба, Ичинхорлоо 40:29 М1: энэ агуй бичигтэй юу зурагтай юу Х1: байхгүй ээ тэр үед чинь юун тийм юм бичих зурах зураг мураг авах тийм юм байгаагүй ш дээ Х4: үгүй ээ үгүй тэр хадны ханан дээр зураг байна уу гэж Х3: хадны тамга байдаг уу гэж байгаан байна бичдэг юм Х1: тэр хавьд нь хадан дээр тийм үсэгнүүд байдаг Х3: зарим хадан дээр байдаг зарим хадан дээр байхгүй Х1: одоо чинь энэ тэнд ийм үсэг байдаг ш дээ том хадан дээр ингээд биччихсэн одоо бол сүүлийн үед ингэсэн юм байхгүй ш дээ Оросоор ярив Х1: та нар тэгээд бөмбөгөр мөмбөгөр явахдаа аль хэр домог момог авав Х4: өө зөндөө асуусаан Х1: залуухан улсууд юм мэдэж байна уу. Одоо ухаандаа манай энд Баянбулагийн улсууд лам их сайтай буриад гаралтай. Дээр үед бол энэ үрээ малын нутаг одоо дээшээгээ засгийн үед бол тэгээд одоо 75 онд бол энэ сумын төвд орж ирж манай гөгшин эмнэлэгт ажил хийгээд л би сургуульд ажил хийж байгаад л тэр үед тэтгэвэрт гарчихсан 80 гарцан 70 гарцан сууж байгаан бид 2 М3: та сургуульд ажилласан уу Х3: сургуульд дээр үед 4 анги төгссөн Х1: 40 хэдэн онд 4-р анги төгссөн одооны нэрээ тавьж чадахгүй хүүхдүүдийг бодвол хаана ч нэрээ тавьчихна ямарч юмыг уншчиж чадна би тийм л байгаа юм. Одоо чинь 8 төгссөн 10 төгссөн хүүхдүүд нэрээ тавьж чадахгүй байна ш дээ гэхдээр чинь муухан санагдаж байгаан Оросоор ярив М1: энэ бөмбөгөр суманд гүйдэлтэй газар байгаа гэж ярьсан тийм юм сонссон уу Х1: өө байдаг л гэсэн Х3: бөмбөгөрөөс нааш байдаг гэсэн Х1: тэр гүйдэлтэй газар бөмбөгөр гэлтгүй хаа сайгүй тийм газар байдаг. Зарим үед хээр гадаа тавьчихсан хүн амьтан байна ш дээ тэд нар чинь одоо яг өөрийнхөө биеэр гүйгээд юм асуугаад харайгаад байдаг гэсэн тэр болуул одоо бас л нэг явдал байгаа шүү дээ Х3: төрлөө олоогүй улс тэгдэг гэж яриад байдаг мэдэхгүй М2: энэ танай нутагт 7 бурхан од шүтдэг үү Х3: өө шүтнэ шүтнэ М2: яаж шүтдэг үү Х1: сүүгээ өргөөд л хангай дэлхийдээ залбирна. Бид нар нэг их тийм шүтлэг байхгүй хангай дэлхий ямар нэг сүү саалиа өргөдөг юмаа М2: тэр одоо ямар 7 бурхан од гэж үлгэр домог сонссон уу Х1: сонсоогүй ээ их долоон бурхан од гэж байдаггүй бага долоон бурхан од гэж байдаг. Яг тэр од чинь 7 7гоороо шанага шиг ийм иштэй ийм л байгаа юм энийг сайн мэднэ. Хангай дэлхийдээ одоо үдэш харанхуй болоход ийм л юм байгаан М2: шүтдэг од байдаг юм уу үгүй юу Х3: байхгүй ээ орон нутгаа залбираад л сүү өргөх юм даа дандаа Х1: монголчуудын шүтэж байгаа 7 бурхандаа залбираад үр хүүхдээ бодоод хангай дэлхийдээ сүүгээ өргөж байгаа ш дээ Оросоор ярив М1: заримдаа нар сар хиртэх энэ байдалд хүмүүс юу юу хийдэг үү дээр үед сар хиртэх тэгээд нохой хуцуулна төмөр тийм байна уу Х1: одоо тийм юм байхгүй ээ. Нар хиртэхийг би нэг удаа биеэр үзсэн. Тэр бол ямарч байсан 2 3 цаг хираатай харанхуй манарсан тийм яг л үдшийн бүрэнхий болж байгаа юм шиг байдаг юм байналээ Оросоор ярив Х1: тэгж тэгж нөгөө харанхуй чинь тодорсоор тодорсоор алга болчихдог тийм л байдаг юм байналээ. Би нилээн сайн үзсэн яг өөрийн биеэр тийм л байгаа Оросоор ярив Х1: одоо бол яахав тал хиртэж байна бүтэн хиртэж байна гэдэг М1: тэнгэрийн сум гэж та үзсэн үү Х1: үндсэндээ газар дээр аянга гээч юм бууж байгаан тэрүүнд чинь ийм ийм гурвалжин тийм зэсэн төмөр 3 жилийн дараа тэр гарж ирдэг би үнэндээ үзээгүй тийм сум бол байдаг юм Оросоор ярив Х1: доод тал нь ийм кавтгай зарим нь ийм кутга шиг ийм байгаан Х3: янз янз байдаг Х1: дээд тал нь очир хэлбэртэй дээд тал нь ийм шөвгөр үзүүртэй ч билүү янз янз тэгэхдээ аянга буухдаа бол ингэж бууна тоголж буух гэж нэг байдаг. Зүгээр шууд буух гэж нэг байдаг. Шууд буух гэдэг нь ингээд буух тоголж бууж байгаа нь гэрийн буйр шиг тойроол газрыг чинь ханзлаад л ингэж буудаг. Малан дээр буухад бол үс нь түлэгдчихсэн юм шиг шарлаад байж байдаг. Сүүлийн үед манай энд мал дээр буугаад газар дээрээ шууд шууд үхдэг тийм явдал чиг байсан тийм л байдалтай М3: эгчээ таны алдар нэр хэн бэ Х3: Ичинхорлоо Х1: Даваагийн Ичинхорлоо гэдгийн М3: та хэдэн настай Х3: 78тай М3: бас энэ нутгийн хүн Х1: аан тийн Оросоор ярив Х1: бид нар одоо анх 58 онд гэр бүл болсоон одоо хүртэл ингээд яваад л байна одоо 82тай тийм л байна М3: за ахаа эгчээ маш их баярлалаа сонирхолтой юм ярьсан бид нар жижиг бэлэг өгье Х1: баярлалаа М3: бас орос хийдийн арц за баярлалаа Х1: за баярлалаа М3: зураг авч болох уу тантай хамт Х1: болноо болно