Дашдорж интервью

Информанты:

Дашдорж

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Дашдорж 50 минут 43 сек М1: бид холоос явж байна Москвагаас Оросоор ярив М1: өвөө таны нэр алдар хэн билээ Х1: миний нэр Дашдорж гэдэг М1: та энэ нутгийн хүн үү Х1: энэ нутгийн хүн энд манай хүргэн бий Оросоор ярив М1: бид одоо москвагаас явж байна танай энүүгээр тойроод танай нутгийн тухай үлгэр домог зан заншил тиймэрхүү юм асуугаад тэгээд явж байна тэгээд та нартай жаахан хууч хөөрьеөө гэж ирлээ өөрийг чинь хэн билээ Х2: Нямдорж М1: овог нь Х2: Бямбаа М1: Бямбаагийн Нямдорж энд төрсөн тиймээ Х2: тийн М1: тэгвэл одоо эндхийн зан заншил уул усны домог мэдэх биз жоохон жоохон ч гэсэн бид нар асууя Х1: уул усны домог ч одоо нутгийн энд төрсөн улс асуух зүйлс хариулах л байхдаа янз бүрийн нутгийн залуучуул энэ ч одоо монголчуудаас ялгаа юу байхавдээ тийм л юм бодож байна ш дээ. Яахав манай энэ хүргэний хувьд өчигдөр буугаад энд өчигдөр би энд буулгачихаад ийм л ажилтай явж байна би энэ жил гантай тиймэрхүү л байх шиг байна нутаг жаахан М1: гандуу юу Х1: аа гандуу яах вэ намар жаахан бороо орсон одоо бол тиймэрхүү л байх шиг байна М1: танай энэ хүүхдүүд асуувал танай энүүгээр чинь та нарын тахидаг уул ус тэр тухай домог момогтой тийм уул байна уу Х2: манай энүүгээр тахилгатай уулууд бий бий М1: юу юу байдгийн Х2: юу л байгаадаа энэ урд тахилгатай овоотой уул бий М1: энэ урд талд ямар нэртэй уул байна хайрхан Х2: Оригуу гээд нэг уул байна Х1: энэ одоо эндээс харагдаад байгаа тэр уулыг яриад байгаан М1: овоотой юу Х1: овоотой Оросоор ярив Х1: ийм ийм газрууд бий бий М1: за асуугаарай хүүхдүүдээ М2: Их Богд хайрхан байна энд Х1: Богд гэж нэг тарианы богд байдгийн тал дээр тийм уул байдаг орой дээр гарахад хэцүү М1: орой дээр нь одоо эмэгтэйчүүдийг гаргах уу гарч болох уу Х1: эмэгтэйчүүд гарч болохгүй гэдэг одоо чухам юу болж байгаан мэдэхгүй ээ М1: ер нь бол хориотой Х1: хуучин дээр үед бол байсан одоо манай энд чинь тэр тахилга махилга гэж юм хийгдэхгүй юмдаа М1: энэ танай юун уул гэлээ Х1: Оригуу уул М3: тэр уул савдагтай юу эзэнтэй юу Оригуу уул М2: танай нутагт дээр үед хүчтэй чадалтай лам байсан бэ байсан уу Х1: байсан юм гэнэлээ Сандаг-Омбо гэж мундаг чадвартай лам байсан юм гэнэлээ Дарнийн Цоож гэж мундаг хүн байсан юм гэнэлээ ер нь тэр хоёроор дууссан гэсэн шүү лам яахав сүүлийн үед чинь яахав одоо номтой улс байдаг л болтой юм шиг байна М1: тэр хоёр чадалтай лам нар яадаг байсан Х1: лам нар тэр үеийн шажны талаар сүрхий судалдаг ном гүрэм хийдэг тийм л учиртай байсан гэсэн Дашдорж 10:00 М1: бороогүй гандуу үед бороо оруулах уу Х1: оруулнаа наана нь Домром момром гээд л сайн чадалтай байсан юм гэнэлээ цагаан Даш гэж байсан тахилгатай уул бол сумын төвөөс доош байдаг. Бороогоо оруулж байсан тийм л байна М1: тэр ямар хүмүүс байсан Х1: би тэр цагаан Даш гэдгийг мэднэ М1: та багадаа ирдэг байсан юм уу Х1: үгүй ээ би багалаа очиж байгаагүй. Тэр цагаан Даш гуайнд очиж байсан энэ 60 хэдэн онд М1: тэр хүчтэй лам чинь бороо оруулна бас яах уу хулгайч мулгайч таних уу барих уу Х1: мэдэхгүй ээ лав л хур бороо л оруулдаг. Тэр ер нь зун болгодог хүн байсан байх сайн мэддэг гэж боддог юм шүү дээ Оросоор ярив М2: энд дээр үед сайн эрчүүд байсан уу Х1: аан байсан л юм гэнэлээ М1: тэр талаар ярьж өгөхгүй юу Х1: барга Чойжилжав гэж хүн байсан гэнэлээ. Саарай гэж сайн эр байж байгаад оргоод алга болсон юм гэнэлээ. Ирээл баригдаад тэгээд явсан гэж одоо тэр нас барчээ биздээ тэр одоо тийм сайн эрчүүд байсан юм гэнэлээ М1: аан сайн бөхчүүд танай эндээс төрж байсан уу төрж байна уу Х1: улсын цолтой тийм ч одоо байхгүй М1: одоо үгүй ээ дээр үед байсан уу Х1: байсан л гэнэлээ тэр социализмын тэрүүхэн үеэс өмнө Доосой заан гэж нэг байсан М1: энэ нутгаас төрсөн Х1: тийн энүүхэн энэ дээр М1: Доосой заан Х1: тэр одоо 70 оны үед л нас барав уу даа өөрөөр ч одоо мэдэхгүй ээ Оросоор ярив М1: түрүүнд бас асууж байсан чинь алмастай газар бас байдаг гэсэн дуулсан уу тийм тухай Х1: за мэдэхгүй ээ М1: алмастай шулмастай тийм газар мэдэхгүй ээ гүйдэлтэй Х1: тэр ч одоо урд байсан юм уу үгүй юм уу мэдэхгүй ээ М1: гүйдэлтэй газар байдаг уу үгүй юу Х1: одоо бол тийм юм байхгүй М1: гүйдэлтэй гэж ямар газрыг хэлэх үү Х2: шөнө орой юм хум дуугардаг Х1: гүйдэлтэй гэж юм явж байдаг тийм л газрыг газрыг хэлэх байх л даа. Та нар төвөөс ирэв үү М1: тийн Оросоор ярив М2: танай нутагт сэтэр хийх үү мал сэтэрлэх үү сэтэртэй мал байгаа юм уу Х1: сэтэртэй мал байсан л гэнэлээ одоо бол байхгүй ээ М1: өөрсдөө мал сэтэрлэхгүй юу Х1: үгүй ээ үгүй М1: ховор уу Х1: одоо ер нь ховор шүү дээ. Тэр социализмын үеэс тасарсан юм байгаан М1: тэгээд одоо сэргээж байгаа ш дээ Х1: одоо тэрийг сэргээдэг газар байдаг юм уу үгүй юм уу тийм л байх гэж боддог юм шүү дээ Оросоор ярив М1: одоо энэ түрүүн бид нар Баянхонгорт хоолны газар орсон чинь нэг хүүхдийн хамрыг одоо ингээд дээр нь толбо тавьцан байгаа ямар учиртайн Х1: тэр ч одоо туулай хуучны уламжлалтай М1: ямар учиртай яагаад тэгдгийн Х1: тэр одоо айлгаж эндээсэн хүүхдийн дом юм л даа одоо ч гэсэн тэгдэг л байх тэр бол сайн л гэдэг юм шүү дээ М1: та нар тэгэх үү хүүхдүүдээ Х2: тэгнэ орой морой болохоор Х1: хүүхдүүд саяын манай жоохон моохон тэгнээ Х2: орой морой болохоор М3: тэр ямар нас хүртэл нь М1: хэдэн нас хүртэл Х2: өө бүр том болтол жоохон байхад л тэгнэ ш дээ иймэрхүү иймэрхүү байхад л сургууль мургууль 6 7 хүрээд ирэхээр нь болино М1: тэгээд тэр айлгахаас сэргийлээд байгаа юм уу хэнийг хуураад туулай гэж байгаан Х2: одоо тэр хүүхэд айхаас л М1: тэгээд бас үнэг бас эсгийгээр хийгээд зүүчихдэгийн Х2: тэр ч адилхан л даа нутаг нутгийн л М1: ямар учиртайн Х1: тэр одоо бас тэрүүнтээ л залгуулж Х2: нэг л утгатай хүүхдээ хамгаалсан дом Х1: их уйлаад тийм хүүхдэдээ үнэг хийж улаан аргал М1: өшөө юу дүүжлэх үү Х1: улаан аргал тэрүүнд чинь одоо ид шидийн юм орно л доо одоо орсон буурны заар гээчийг зүүнэ М1: тийм юм өлгөх юм уу Х1: орсон буурны заар гэдэг чинь тийм юм байдгийн тэрнийг авдаг үе нь үүрийн харанхуй үдшийн бүрэнхийд авдаг номтой гэсэн тэгж одоо уядаг гэж байсан Х2: хүүхэд уйлахыг яадаг М1: зүүх үү Х1: улаан аргалтайгаа зүүнэ Оросоор ярив Х2: өвөл буур орохоор хэлээ ингээд үрсээр байгаад эндээс нь юм гоождог М1: үнэртэй юу Х1: аа их үнэртэй Оросоор ярив Дашдорж 20:07 М1: өөр юу дүүжлэх үү Х1: тэрийг одоо сайн л гэж ярьдаг мань мэтийн юм тоохгүй л дээ М1: гэхдээ үнэ мүнэг зүүчихнэ биздээ Х1: гэхдээ бол энхрий хүүхэдтэй айл бол зүүнээ зүүнэ М1: энэ одоо ямар учиртайн Х2: хазаар М1: хазаар байна уу яагаад энд өлгөсийн Х2: тэнгэр шуургалхад гэр хөдлөхгүй ган бат байна гэж Х1: тиймэрхүү маягийн юм Оросоор ярив М1: хүүхэд сарны гэрэлд унтаад байх муу гээд байдаг ямар учиртайн Х1: аан тэрэнтэй холбоотой сарны гэрэлд унтах муу гэдэг шөнө гэгээд унтах муу гэж тийм тиймээс л сэргийлэх юм байдаг юм болов уу даа Оросоор ярив М2: саран дээр заримдаа туулайн дүрс байдаг гэж та сонссон уу Х1: сонссоон М1: ямар дүрс Х1: саран дээр чинь юун дүрс гэж байдаг луу гэж юм М1: лууны дүрс юм уу Х1: лууны дүрс тэр чинь хан хурмаст ухааны юм л даа хан хурмаст гэж одоо тэнгэрийн эзэн юм уу даа одоо сар хиртэхээр чинь 4 нүдтэй улаан нохой гуцуулдаг дугаргадаг тийм номтой гэнэлээ М1: тэгэхээр сар хиртэхээр ямар учиртай хан хурмаст байж байгаа Х1: тэр луу гээч уул нь тэр сараа үмхчихдэг ухаантай юм уу даа Оросоор ярив Х1: луу ичих мичих гэж ярих юм байна шүү дээ тэрүүнтэй холбоотой юмуу даа М1: тэгээд нохой хуцуулах уу Х1: аан нохой хуцуулдаг тийм л ёстой юм гэнэлээ одоо ч нохой хуцуулдаг юм уу сар хиртэж байна гээд сонирхоод хэвтээд байдаг тэгээд л өнгөрчихдөг Оросоор ярив М1: нар хиртвэл яах юм сарыг бол луу нарыг бол яах уу Х1: янз янзын юм ярьдгийн тэгж л байсан юм гэнэлээ Оросоор ярив М1: одоо тэнгэр дуугарна ш дээ дуугарахад юу гэж хэлдгийн та Х1: одоо юу гэж хэлдэг юм байгаан манай энд ум базар ваани хум пад гээд байх шивдээ М1: тэгээд болоо юу Х1: тэгээд болоо М1: одоо энэ луу хүрхэрч байна гэх шиг тиймэрхүү юм ярих уу Х1: өө яринаа тэр луу гээч уур нь хүрээд тэгж дуугардаг гэж ярина шүү тэр талтай холбоотой болов уу нарийн мэдэхгүй Оросоор ярив М1: луу одоо өвөлжөөнд бол газар буудаг гэж тийм яриа байна уу Х1: ийм гүн худгийн байшинд ийм яндангийн цоорхойгоор ичцэн байсан баганыг нь орооцон байсан нэг үг яригддаг шүү энэ Оросоор ярив Х1: тэр луу гээч бодуул одоо могойрхуу л юм байна уу тэгж боддогийн тэгж л дуулсан болохоор М1: тийн тийн бид ч тэгж боддогийн Х1: тэр газар дээр нь очиж үзээ юу Оросоор ярив М1: одоо энэ ичээд энэ өвөлжөөнд үлддэг юм уу луу баганыг чинь ороогоод Х1: тэгээд хавар энэ дулаан орохоор М1: явчих уу Х1: нөгөө ичээнээсээ гараад тэгээд явчдгийн гэж ярьдаг юм тэр бодуул тэгдэг юм байлгүй Оросоор ярив М2: заримдаа хачиг лууны бөөс гэж ярьдаг тийм юм сонссон уу М1: зарим амьтныг одоо лууны бөөс гэж хэлээд байдаг тийм юм байна уу танай энд Х1: өө тийм юм мэдэхгүй М1: одоо Ганзог байцаанаа Х2: өвөө энэ хавар хачиг унадаг ш дээ тэрийг лууны бөөс гэж ярьдаг тэр үнэн үү Х1: одоо та нарыг ярихлээр энэ их манантай үед гачиг унахнээ гэж ярьдгийн хашир улсууд тэгэхлээрээ үнэнч хэлдэг юм байна гэж бодоод байгаан тэр лууны бөөс гээчийг тийм юм байдаг уу тийм байж магадгүй ээ тэр чинь хаварт л унадаг амьтан шүү дээ Оросоор ярив Х1: бусдаар бол наашгүйдээ ногоо гараад л дулаан гарч гээл тэр чинь алга болчихно тэгэхээр ортой байж магадгүй гэж боддогийн М1: могой энэ гэрт орвол муу юу сайн уу Х1: могой айлын гэрт маны гэрт орно шүү дээ могой ордог газар бол түгээмэл байдаг болов уу гэж боддог юм Оросоор ярив М1: тэгээд энэ сайн юм уу Х1: тэр чинь одоо бүү мэд бид чинь гэрт орцон байхад ямар нэгэн аргаар үргээж цочоогоод хөөчдөг шүү дээ сайн юм уу бүү мэд М1: могой чуулган байдаг гэж ярьдаг Х1: аан могойн чуулган гэдэг чинь хэдэн сарын хэдэн гэлээ дээ чуулга гээд тэр цуглацан байдгийн зарим нь ороогоод л зүгээр ингээд гэрийн буурин чинээ газар бол цагаан эрээн юм болцон л байдаг гэдэг манай энд тийм юм байхгүй Оросоор ярив М1: хүн ингээд замд могойтой тааралдвал сайн уу муу юу Х1: могой таарвал могойны бөгсөөр гардаггүй заавал түрүүлгээр гардаг могой өнгөрсөн хойно цаана гарах ёстой юм гэнэлээ хэн мэдэхэв Оросоор ярив Х1: явж байгаа үед ингээд явж байна гэхэд чинь зүүнээс баруун тийш могой өнгөрвөл их сайн тэр яахаар тэгж байна гэхээр өвөрт орж байна гэсэн үг монголчууд чинь дандаа ингэнэ аан баруун тийшээ гарвал их муу ингэж л ярьдаг юм шүү Дашдорж 30:04 М1: юунд сайн байдгийн Х1: тэр өнгөрөөхөд сайн ажил хэрэг шинэ зүйлд сайн байдаг юм болов уу даа тэгж л ярьдгийн чухам юунд сайн энэ үнэн юм уу мэдэх гэж л бид нар одоо юу яах юм байна шүү дээ тийм л домог үлгэр байдаг М2: үнэг таарвал яах уу Х1: үнэг таарнаа М1: тэгвэл ямар уу Х1: үнэг бас л тэр л зарчмыг баримталдаг гэж байгаан М1: сайн юм уу муу юм уу Х1: сайн л гэдэг баруун тийш гарвал ер нь монголчууд тэгж л ярьдаг Оросоор ярив М1: одоо энэ сүүжний яс гэрт хонуулж болохгүй гэдэг ш дээ ямар ямар ясыг хонуулж болохгүй вэ Х1: сүүжийг гэрт хонуулдаггүй гэдэг тэр чинь цоорхой юм шүү дээ М1: тэгээд тэр цоорхойгоор муу юм орж байгаа юм уу Х1: аан тэр цоорхойгоор л муу юм орж ирнэ гэсэн санаа байгаа юм М1: өөр ямар яс хонуулж болохгүй Х1: ер нь гол юм сүүжний ясыг л ярьдаг юм шүү дээ тэр хэрэглэсэн малын чөмөг, хавирга, өвчүү гээд л хошного гээд л бий тэрийг нэрээр нь хээр хэлүүлэхгүй л байсан хууччуул М1: нэрийг нь хэлэхгүй юу Х1: нэрийг нь хээр хэлэхгүй М1: хээр үү Х1: хээр бол хэлэхгүй М1: юу гэж хэлэх үү Х1: хошногыг бол арьс гэж хэлдгийн Оросоор ярив М1: хошногыг юу гэнээ Х1: арьс, өвчүүг шүмбүүз, далыг бол кавтгай, чөмөгнүүдийг бол дандаа харьт гэнэ атгыг бол нуман чөмөг гэж ярьдаг шүү дээ манай энд тэрнийг бол улс түгээмэл ярина М1: чөмгийг юу гэх үү Х1: шүмбүүз Оросоор ярив М1: яагаад тэгж байгаан Х1: дээр үеийн улсууд хол явж байхад нэрээр нь хэлж болохгүй явж байгаа газрынхаа нэрийг ч хэлдэггүй юм шүү дээ за энэ чинь тийм нэртэй газар дэргэд нь нэрлэж болохгүй шүү гэдэг л байсан Оросоор ярив М1: одоо тэр аялж явж байгаа ш дээ тэр нэг газар очлоо тэр нэрийг хэлэхгүй Х1: манайхны чинь аян жинд явах гэж би хүртэл аянд явж л байсан яахав хүмүүс хэлж хөгшчүүл юу гэж хэлнэ дандаа та гэж хэлнэ. Тэгээд та тэмээгээ шавхуурдана гэж хэлэхгүй ээ цохих гэж хэл ороолгох гэж хэлж болохгүй ээ гэдэг байсан. Махыг бол нэрээр нь хэлүүлдэггүй тийм л байсан тийм домог ёстой байсан Оросоор ярив М1: газрын нэрийг би ойлгоогүй жишээлбэл бид энэ газар дайрч байгаа тэгэхээр одоо энэ нутгийн хүмүүс байна эд нарт хэлэхгүй юм уу хооронд нь өөрсдөө хэлэхгүй тэр газрын нэрийг тэгээд юу гэхийн тэгээд Х1: энэ хайрхан л гэнэ аав л гэж ярина усыг бол гол гэж ярихгүй шүү дээ энэ баян цагаан ээж гэж хэлнэ Оросоор ярив М1: одоо юу гэхийн Богд аав гэх юм уу Х1: аан тэгнэ М1: уулыг аав Оросоор ярив Х1: энэ хэцүү нэрт аав гэж хэлнэ тэгж л ярих ёстой болов уу гэж бодож байна М1: одоо эмэгтэй ингээд гэрлэлээ ш дээ зарим өг хэлэх цээртэй байдаг уу үгүй юу Х1: аан тэгж байх ер нь тахилгатай газар эмэгтэй хүн гардаггүй л гэдэг одоо ч баримталдаг юм шиг байгаан М1: одоо жишээ нь нөхрөө нэрээр нь дуудахгүй тиймэрхүү юм болох уу эмэгтэй хүн Х1: аан болохгүй юм шиг байгаан М1: гэрэлсэн хүмүүс Х1: нэрээр нь дууддаггүй юм манай гэрийн эзэн гэх юм уу М1: өөр ямар юм цээртэй Х1: тиймэрхүү юмыг болдоггүй гэр бүлийн хүн хоорондоо золгодоггүй цагаан сараар Оросоор ярив М1: тэр гэрийн эмэгтэй бол одоо нөхрийнхөө аав ээжийг бас нэрээр хэлж болохгүй юу Х1: аав, ээж тэгж л хэлнэ өөрөөр бол хэлэхгүй Оросоор ярив М1: та хаана хаана жингээр явсын Х1: би Алтанбулаг орж байсан Сэлэнгэ орж байсан Улаанбаатар нилээн хэд орсоон тэгээд хэд хэдэн газраар явж байсан социализмын үед явж байсан жоохон бага шиг байсан 18 19-тэй явж байсан Оросоор ярив М1: анчин хүн ан хийнэ ш дээ тэр ан хийхийг нэрлэж болохгүй юу Х1: аан тэгж хэлэхгүй юм алаад ирсэн бол ганзага хоосон ирсэнгүй гэнэ М1: 2 үнэгтэй 3 чонотой гэж хэлэхгүй юу Х1: аан ганзага хоосонгүй ирлээ л гэнэ гэртээ орж ирээд хамаагүй л ярина л даа чоно аллаа гэдэг байсан одоо манай энд алдаг зээр байхгүй Оросоор ярив М1: та жин тээхэд бол янз бүрийн цээр байх уу Х1: байнаа М1: ямар цээр байна Х1: одоо энэ ганзага гэхийг богц гэдэг тэгснээс тампуунд хийгээд ганзагалана гэж ярихгүй шүү дээ богцтой тэрэнд юмаа хийнэ. Шөнө бүүр бууна гэж ярихгүй энийг чунзаглана гэж ярина Дамдиндорж 40:12 М1: өөр ямар цээр байна Х1: одоо тэгээд тэмээний юм хангинах шавхуурдахыг цээрлэнэ Оросоор ярив М1: за өөр чинь галын бурхан танай энд тахидаг уу тахивал яаж тахидаг Х1: одоо бүтэн малын өвчүү мүвчүү шатаагаад тахидаг өвчүүг шүмбүүз тэрүүгээр гал хооллож байгаан М1: өөр яаж тахих уу Х1: өөр галдаа юм өргөөд л М1: долоон бурхан тахих уу Х1: долоон бурхан тахихгүй байхаа Оросоор ярив М1: одоо өөр газраар яваад байхаар сонин юм дуулсан савдагтай эзэнтэй гээд яриад байдаг танай тэнд савдаг мавдаг байдаг юм уу Х1: савдаг бол манай энд байхгүй М1: тийм үү зүгээр үү Х1: зүгээр л байдаг байх тийм газар байдаг гэсээн М1: тийм хар хилтэй хараал хийдэг хүмүүс байсан уу Х1: байгаа байжил байгаа М1: таныг яриад байхад сонин юм сонсоод байгаа ингэсэн тэгсэн өөр одоо янз бүрийн юм байна уу Х1: догшин бороо оруулна явуулахгүй Оросоор ярив Х1: булган мулганы нутгаар их яригддаг шүү бодуул лус савдаг нь догшин байдаг юм гэж боддог ш дээ Оросоор ярив М1: одоо даваанд овоо тавьдаг ш дээ зарим хүмүүс тэгэхдээ чөтгөрийн замд овоо тавьдаг гэж ярьдаг тийм юм дуулсан уу та Х1: тэр хайрхан тахидаг л болгож байгаа М1: хайрханг тахидаг болгож байгаа юм уу 13 овоо тавьдаг уу Х1: тийн тэр 13 овоо байна тэр сумын төв рүү Мандаа гэж газар бий дээрээс нь хадаг яндар уядаг тэгээд эргэдэг тийм л газар байна М2: заримдаа овоон дээр таяг тавьдаг ямар учиртайн Х1: аан тавина тэр овоонд тавьж уучлалт гуйдаг юм болов уу гэж боддог юм Оросоор ярив М1: уучлалт гуйна гэж ямар учиртай уучлалт гуйж байна Х1: тэнгэр хангай хайраа хайрлаарай гэнэ М2: овооноос чулуу авч болох уу Х1: унасан чулууг шууд янзалж тавина тэрнээс авч бол болохгүй байх тийм л дээрээс байна гэж боддог юм М1: өөр юу билээ та ярьмаар юмаа сайхан яриад өг Х1: юу ярих уу М1: гоё юм яриач жинд болсон юм хөгжилтэй явдал болж байсан байх бас аймшигтай ч юм болсон байх янз янзын юм болсон байлгүйдээ Х1: дэлхий хангайдаа мөргөдөг тахидаг тийм л байсан одоо бол яадаг юм байгаан энэ Алтанбулаг Сэлэнгэ хоёрын хооронд ямар юм байхав хэдхэн км энд хүртэл 1000 гаран км 700-гаад км газар байгаа шүү дээ одоо хичнээн км юм одоо Улаанбаатараас гурил, цай, будаагаа аваад ирнэ ш дээ 14-15 хоног явна сар гаран болоод ирж байсан үе бий М1: тийм аюул маюул гарч байсан уу Х1: аан тийм аюул маюул гарч байгаагүй М1: таны нас сүүдэр хэд билээ Х1: одоо 80 хүрэх гэж байна тийм л юм хийж байсан одоо унтах идэх юмнаас өөр юм байхгүй болжээ М2: за маш их баярлалаа биднээс жижигхэн бэлэг дурсгал М1: хүргэнээр яриулах гэсэн аав ярь гээд байлаа аан зураг авчихъя нээрээ