Бадмаабазарын Дорж багш интервью

Информанты:

Бадмаабазарын Дорж багш

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Дорж багш 1 минут 58 сек М1: бид москвагаас явж байнаа жижигхэн судалгааны ажил хийж байнаа танай нутгийн домог зан заншил судалж явна хоёулаа жаахан хуучилж болох уу Х1: хуучилж болноо зүгээр мэдэж чадах юу байхав М1: аан та мэднэ мэднэ Х2: тийн Бадмаабазарын Дорж гээд М1: аан энэ хүн ярих уу Х1: одоо энд сууна л даа би одоо хувцсаа солъёдоо муухай байна яаж ингэж явах вэ дээ Х2: багш байсан М1: аан за энд үү Х1: тийн энд ч байсан тэнд ч байсан өөр сургуульд ажиллаж байсан Х2: сургуулийн захирал хийж байсан тухайн үеийг пионерийн удирдагч гээд тийм ажлыг олон жил хийсэн Х1: би хувцасаа солиод байхъя М1: за уучлаарай бид буруутжээ хүлээж байя Х2: биологийн багш байсан М1: нэр нь хэн билээ Х2: Бадмаабазарын Дорж Дорж багш 39 минут 11 сек М2: Дорж Х1: за тамхи сонин сайхан М2: баярлалаа Х1: сургуульд ажиллаж байгаад тэгээд тэтгэвэрт гарсан М1: хаагуур төрсийн Х1: энэ доод голын зүүн салаанд тэр харагдаад байгаа хэсэг хадтай 3 цохионы наад талд төрсөн. Сургууль төгсөөд Ноёнцагаан, Баацагаанд сургууль төгсөөд байж байгаад багшийн дээд сургуульд биологийн ангид орсон тэрнээс хойшоо олон жил ажиллаад Оросоор ярив М1: бид нар одоо танай нутгийг л байцаах санаатай янз бүрийн дуу муу юу билээ ёс заншил одоо танай энэ хавийн уул савдаг хайрхнууд домогтой юу Х1: манай энд болуул тэндээсээ наашаа Дэл гэж байгаа тэр нь бол хурдны удамтай морь сойдог байсан газар тэгээд Даагандэл нэртэй тэгээд хойшооноо манай бригадын Асцал гээд цаашаагаа Ховд ордгийн урагшаа яваад хятад ордгийн энэ одоо домог нь бол тийм Дааган нэртэй эндээс дагасан морьд хурдтай ийм газар гэж ярьдгийн яг үзсэн биш Хараат хайрхан гэж Хар бор нэртэй сүүлдээ газар догшироод засаж Ат болгоод дараагаар нь өнөө олон жилийн хэл аялгуунаас Хараат болоод М1: эхлээд Харбор байсан Х2: Харбуур байсан буур нь тэгээд ёс удмаас болоод зассан домог л байна л даа Оросоор ярив Х1: дараа нь Ат болоод тэр ат нь нутгийн аялгуунд хувираад Хараат хайрхан гэдэг нэртэй Оросоор ярив М1: Хараат болохоор чинь тийм догшин биш болцымуу Х1: аан тэгээд зассан тэр домог шүү дээ тэр М1: одоо тийм догшин биш үү Х1: бишээ нутгийн ард бол байгаа одоо дахиад дэлгэрч байгаа за нэг тийм л юм байнадаа. Одоо доошоогоо түүхийн дурсгалт газар гэх юм бол Уушгийн хад гэж байгаа том сайхан боржин чулуу хад тэгээд цаашаагаа яваадхаар Бөөн цагаан нуур ингээд байдраг гол чинь тэгээд цаад талын нуруу ерөөсөө дугуй юм шиг уул нь Оросоор ярив Х1: яагаад тэгдэг гэхээр тэр нуруунд би төрсөн жил болгон 3 жилд нэг удаа очдог байхгүй юу тэр нутаг байгаа нутгаа би хардаг байхгүй юу тэр ногоотой үед тэр чигтээ ногоон дэвсгэр болдог сайхан тэгээд цааш нь дээр үеийн нэг Гандандэгчилэн хийд ийм манай орионы сүм байсан байшинтай тийн Оросоор ярив Х1: нөгөө устаад тэгээд тэрийг бол сүүлийн үед энергийн хад гэдэг нэртэй болсон. Дээр үеийн лам нар нөгөө яам хийдэг байсан ном уншдаг тийм юм хийдэг байсан тэр хадыг манайхан хэлэхтээ энергитэй хад гэдэг байсан байна тэр бас нэг үзэгдэл. Нутгийн ард яахав цагаан сараар төрсөн нутгийнхаа уулан дээр гарч хашхирдаг ч байдаг юм уу тийм юм болдог юм байналээ Оросоор ярив Х1: тэр одоо суурь нь байдаг тэнд гэр бариатай дотроо тэр суудаг гэр байсан байна тэрийг хадаар гэрийг н барьсан байна тэрний зүгээр Хотын булан гэж байдаг Оросоор ярив Х1: манжуурын тариалангийн газар байсан олон жил тариалан тарьсан одоо байгаль дэрс ургаж элэгдээд байгаа тэндээс хятадын тариалан байсан нь тодорхой байсан ваар, шаазан маазан өчнөөн юм байсан одоо тэгээд дуусгасан Оросоор ярив Х1: том хэрэмтэй гаднаас нь өөрсдөө барьсан Оросоор ярив Х2: тэр хаагуур байна Х1: тэр Улаанхуц гээд газар тэр овоон дээрээс үхэр буугаар буудаад хэвтэж байсан М1: тэр юу юм цэргүүд юм уу Х1: энэ талынх юм шиг байгаан манай тал биш Оросоор ярив Х1: Улаанхуцаас буудаж устгасан гэдэг Оросоор ярив Х1: тийм домогтой бас нэг юм тэнд хөшөө би манжийн хаан юм уу тэр хавийн хүмүүс нь асар их хэмжээний мөнгө нуусан гэдэг Оросоор ярив Х1: хаана нуусан гэдгийг мэддэггүй тэр нар тусаад сүүдэр тусна газар тусна Оросоор ярив М1: ардууд чинь одоо хайж байна уу Х1: хэхэ олохгүй М1: тэр чулуу чинь бичээстэй юм уу Х1: чулуу бичээсгүй ээ урт том тэрийг мэддэг үү үгүй доох нь тал Дорж багш 10:18 М1: тэр дээхэн юм уу доод талд уу Х1: дээд талд бичигтэй хад байдаг байсан тэрийг мэдэх болов уу М1: ямар бичээстэй байсан Х1: ямар чиг л байсан монгол бичиг биш М1: Төвөд биш Х1: тэр Төвөд биш Түрк л байх арилцан л байх орын хэдэн жил очоогүй ээ тэрийг мэддэг улсууд цөөхөн тэрийг яръя хэлье гэж бодоод байдаг М1: тэр одоо хад уу тусгай чулуу юм уу Х1: том чулуу байгаа М1: тэр чинь ярьж байгаа түрк чулууны бичээстэй адилхан уу тэр энд нэг Түрэг үеийн бичээс нь адилхан уу Х1: их жижиг тэр бол монгол бичиг биш тэрийг буулгавал мэддэг хүн санаанд орвол нэг тиймэрхүү тэр нутаг орон нь манжийн үеийн газар за нэг иймэрхүү сонинтой. Энэ бас Бөхцагаан гэж домогтой хүн байсан бас л энэ нутгийн манай 1-р бригадын нутаг сайн барилддаг хүн байсан тэгээд 1 удаа азарга билүү өөрөө тогтоогоод аваад идсэн гэсэн Оросоор ярив М1: баян хүн юу гэнээ Х1: баян хүн том азарга одоо морь гэх үү азарга гэх үү тэрийг тогтоогоод авсан тийм домог Оросоор ярив Х1: энчээ хүн чулуу байдаг тэртэй тэргүй судалгаанд орчихсон Чандманын хүн чулуу ялангуяа Түдэв гуай их судалсан М1: танай газар чинь барилддаг тийм бөхчүүд байдаг уу Бөхцагаанаас өөр хүчтэй бөх Х1: Бөхцагаанаас өөр бөхчүүд байсан гэсээн энэ Галбаатар гэж нэг нутгийнх гэж яг энээ тэрийг мэдэх юм алга М1: аль үеийн хүн юм Х1: өө милээн дээр үеийн хүн байлгүй миний мэдэхийн юм байхгүй би чинь 70 гарч байгаа хүн М1: тэрнээс өмнө М2: бөх мод гэж дуулсан уу энэ зузаан мод эндээс Архангай тийшээ аваачсан тийм мод дуулсан уу Оросоор ярив М1: тэр ясыг нь хулгайлсан Х1: аан тийн ийш тийш явсан сураг байдышдээ М1: хэн хулгайлсын Х1: мэдэхгүй ээ тэр хулгайлж бариад тэгж ярьдгийн тэгээд нэртэй бөхөө алдсан тэгээд манай энд бөхгүй болсон гэж ярьдгийн Оросоор ярив Х1: Бөмбөгөр хайрхан байгаа М1: бас домогтой Х1: домогтой лус савдагтай Оросоор ярив М1: эмэгтэй хүний савдагтай Х1: хойгуур нь манай нутгийн хүн энүүгээрээ нэрлэсэн М1: тэгэхдээ эмэгтэй савдагтай болоод эмэгтэй хүн гарч болдоггүй юм уу тэгэхдээ хүүхэд бол болох уу Х1: хүүхэд бол болдог М1: энэ алмасын нүх билүү юу билээ Х1: алмасын юу билээ М1: агуй Х1: тэр манай энэ Загаас наашаа одоо Байдраг хоёрын хооронд тийм алмасын юутай газар бий за нэг дээр үед ярьж байсан. Тэр шулмас дарж байсан ч юм уу М1: шулмас уу алмас уу Х1: алмасыг дарж байсан юм уу алж байсан юм уу мэдэхгүй тийм домогтой юм М1: хэн хэнийг алмас шулмасыг шулмас алмасыг уу Х1: ер нь бол тэр бас нэг хувьсгалаас өмнөх үеийн юм алийг нь би мэдсэнгүй ямарч байсан алмасын юутай тэр газар бий тэр хоёр уулын хооронд тэр нэг сонинд гарч байсан юмаа дээр үеийн Оросоор ярив Х1: тэрийг би мэдэхгүй М3: шулмас алмас ямар ялгаатай Х1: үгүй ээ энэ шулмас нь чөтгөрийн тал байдаг алмас нь яахав зэрлэгдүү эмэгтэй хүн юм уу үгүй юм уу М1: заавал эмэгтэй Х1: эрэгтэй юм уу эмэгтэй юм уу зэрлэгдүү л хүн юм уу М1: надаас асуугаад ч яахавдээ Х1: тэгж л ойлгодог ш дээ зэрлэгдүү гэж Оросоор ярив М1: эмэгтэй гэхээр чинь их үстэй байх уу Х1: тэгж л таарах байхдаа Оросоор ярив Х1: тэр алмасыг ямар үзсэн биш тэрийг хүнээс дуулсан ном сударт бичсэн ийм л юм төсөөлж байхаас тэрийг үзээд хараад наануу цаана уу болсон биш М1: тиймээ зөв Оросоор ярив Х1: миний мэдэх юм ийм л байна энэ яваад хүмүүсээс асуувал мэдэх байхаа М1: өө зүгээр зүгээр болж байна өөр юу асуух уу М2: энд малын сэтэр хийх үү Х1: хийлгүй яахав Дорж багш 20:08 М1: ямар ямар мал сэтэрлэх үү Х1: өө яахав хонинд хийнэ адуунд хийнэ сайн төлөлсөн одоо юунд хийнэ аль өгөөжөө өгсөн тэрэнд хийнэ тэр хайрлаж хамгаалж л байгаа юм л даа тэр сэтэр хийнэ гэж одоо сэтэр юм зүүгээд ингээд тавьчдаг М2: яаж хийдэг вэ энэ лам дуудах уу Х1: үгүй ээ бид нар өөрснөө л сайн гэж бодоод л хийчдэг ш дээ М1: нэг ном уншихгүй ээ Х1: аан ном тарни марни уншилгүй яахав өөрснөө л тарни уншчихна тарниа уншаад л Оросоор ярив М1: ямар тарни унших уу Х1: одоо янз янзын мал гарлагагүй байх өвчин зовлонгүй байх янз янзын тарни байдаг ш дээ М1: тэгвэл энэ бурханд зориулж байгаа юм уу Х1: аан энэ бурханд л зориулж байгаа юмдаа энэ байгальд даалгасан юмдаа М1: өөр ямар амьтан мал Х1: ямаа сэтэрлэнэ гэнэ би мэдэхгүй адуу, хонь бол сэтэрлэнэ тэгээд үхэр бусад нь өөрийн байгаа байгаагаараа л М1: хүмүүс бол ямаа сэтэрлэх үү Х1: ямаа сэтэрлэдэг л юм байналээ том том сэрхүүдийг бол бие томтой сэрхүүдийг сэтэрлэдэг юм байналээ М1: нохой Х1: аа мэдэхгүй нохой сэтэрлэх Оросоор ярив М2: дээр үед тарваганы ан хийхэд тусгай хувцастай тийм юм хийдэг үү одоо Х1: хийнээ М1: өөрөө хийж байсан уу Х1: аан хийж байсан М2: ярьж өгөөч Х1: ийм юмаар цагаан юмаар толгой хийгээд тэгээд шар тийм нимгэн бүс хийгээд тэгээд гүйнэдээ М1: одоо яг чмар амьтан болж гүйх үү Х1: үнэг одоогоор бол үнэг дээр үед бол цагаан үнэг байсан тухайн тарваганы эгдүү хүрч байгаа юм л даа янз янзын бүжиг ч хийнэ М1: дуулах уу Х1: үгүй ээ М2: ямар бүжиг Х1: аан янз янзын тэр амьтны хөдөлгөөнөөр Оросоор ярив Х1: одоо ч тарвага хууртахгүй тарвага устаж байна М1: одоо тарвага цөөрч байна уу Х1: одоо их цөөрч ер нь үзэгдэхээ байлаа гэж байна ш дээ 3 жилийн өмнөөс үзэгдэхээ байсан. Зөндөө их тарвагатай байсан манайх М2: энд ямар зэрлэг амьтан байгаа юм уу Х1: яахав манай энэ Арцат ууланд болуул янгир бий хааяа нэг цөөхөн аргальтай аргаль бий. Одоо дуулдахгүй юм энэ Ямбат хайрхны ард нэг буга ч юм уу согоо ч юмуу буга ч бишээ тэрийг юу гэдийн ирсэн байсан гээд байдын М1: тэгээд тэр чинь тэр шилүүс мүлүүс гээд байна уу Х1: байгаа тэр чинь шилүүс одоо чухам яасан М1: чоно ихтэй Х1: чоно энэ доод хад руугаа цөөн бий М1: дан чонотой юу Х1: энэ бага сага чоно байж л байдгийн хааяа энэ хот руу орж л байдгийн Оросоор ярив М1: та өөрөө ан хийж байсан уу Х1: бий ан хийнэ гэж юу байхав тарваганд хааяа явж байсан өөр хийсэн ан нэг ч байхгүй М1: одоо хүмүүс ан хийж байна уу Х1: нутгийн сайхан янгир аргальд зориглосон хүн байхгүй одоо үнэг чинь бас хориотой болсон байх янгир мангирт бол орохгүй л дээ хулгайн ан бол авдаг л байх дуулддаггүй мэдэгддэггүй тэгээд арга хэмжээ авч чадахгүй нутаг томтой нууц байгааг яаж мэдэхэвдээ М2: зарим хүмүүс хэлдэг энэ савдаг цагаан янгир дүрстэй гэж хэлдэг тийм юм сонссон уу Х1: аан мэдэхгүй М1: аан нөгөө юу билээ цагаан тэмээ хөтөлсөн өвгөн гэсэн энэ Өвөрхангайд Х1: тийм юу байдгийн ноцолдлоо барилаа янз бүр боллоо гэдэг М2: чөтгөртэй юу Х1: манай нэг хүн явж байсан нэг юм морийг нь тушаад явж ирээд бариад авсан гэж байгаан тэгээд баахан ноцолдсон М1: тэр юу байсан Х1: хүн байсан морь унасан тэгээд ноцолдоод л байсан ноцолдоод л байсан тэгээд байгаад байсан баахан үс зулгаагдаад тэрийг манай ээжид манай ах ярьсан байгаан тэгээд тэрний дараа тэр ер юу байсан тиймэрхүү юм тарж нүдэнд харагдсан юмгүй Оросоор ярив М1: тэгээд хүний үс шиг юм байна уу Х1: хүний үс шиг өөрийнхөө үсийг татчихсан юм уу тэгж л ижийдээ яриад хэлсэн байгаан тэгэхдээ ийм юм байдаг байх М3: могойн чуулган гэж юу вэ Х1: могойн чуулган байдаг юм гэсэн маш их цуглардаг цугларсан газраа тойрдог гэж ярьдгийн тэгээд байдаг л байх л даа ер байдаг л даа зарим улсууд могойн чуулган алаад тэрнээсээ болж үхсэн гэж ярьдгийн тэгэхээр тэр чуулган байдаг байх байх байхдаа алах юм бол хүнд ирдэг гэж би боддогийшдээ тийм юм байдгийшдээ. Энэ 2-р багт дээхэн үед намайг бага ангийн багш байхад тэгэхэд айл нүүгээд тэгэхэд нэг өвгөн байсын зайлуул тэгээд гэрээс нь зулзага гарсан гэсэн тэгсэн чинь алаад хаясан тэгээд нөгөө тэгээд нүүхдээ хоёр айл 4 4 тэгээд тракторын жолооч тэгэхдээ тэр өдрөө тракторын дор ороод тэр дороо урсгаад алаад хаяцан тэгэхээр юм байдаг л байгаан Дорж багш 30:27 Оросоор ярив Х1: би бүр тэр айлыг нүүж байхад нь харсан ерөөсөө хэдхээн секундын дотор трактор чиргүүлтэй нь татаж унагаагаад тэр 3 4 хүн байсан тэгээд бүгдийг нь тараагаад хаясан М3: ондоо ямар амьтан алж болохгүй алах цээртэй хун шувуу Х1: хун шувуу мэдэхгүй ээ манай энэ хавиар байхгүй М1: өөр ямар амьтан байна М2: мэлхий Х1: би бас мэлхий мэдэхгүй юм мэлхий алж байгаа хүнтэй таараагүй. Мэлхийг бол гадагшаа гараад явахаар бороо орох нь гэж мэдэгддэг. Хөдөлөхөөр бороо орно гэж мэддэг цаг уурын л холбогдолтой М4: ахаа Биндэръя хөх нуур Баянхонгор аймагт байдаг уу бий юу Х1: энэ Жаргалантад бий энэ Хатанбулаг байна уу Баянбулаг байна уу энэ манай нутгийн Баянбулагийн тэнд байна. Энэ аян замын Чингисийн явж байсан унтаж байсан газар байдаг. Биндэръяагийн нь мэдэхгүй ямарч байсан тийм газар М1: аан хараалтай амьтан гэж байдаг юм уу Х1: ер нь л уламжилсан юмыг ална гэдэг чинь хамаагүй алах чинь муу юм л гэж боддог. Ер нь амьтан алах юм бол хараалтай л байгаа М3: аан хараал хийдэг хүмүүс байдаг уу Х1: аан байхгүй ээ М1: тийм чадал байхгүй юу Х1: тийм юм энд байхгүй тэр ийшээ Хүрээмаралд байж байгаад дууссан байх тийм л гэж ярьсан бий дуулж байсан одоогоос 20 хэдэн жилийн өмнө хараал гэж ярьдаг л байсан одоо чухам яасан юм тахир дутуу болтол хараасан гэж ярьдаг л байсан М4: зарим ад чөтгөр гэдэг ад чөтгөр гэж юу вэ Х1: ад чөтгөр гэж сэтгэлийн юм яг тэрийг үзсэн харсан юм мэддэггүй сэтгэлийн л юм оюун талдаа л юм байгаа байх М2: гүйдэлтэй газар сонссон уу Х1: гүйдэлтэй газар гэж цахилгаан соронзтой газар дээр үед бол морийг нь тушлаа л гэдэг гэхдээ газрын цахилгаан соронзонтой холбоотой байдаг юм болов уу эсвэл чөтгөр тушчихдаг юм болов уу мэдэхгүй. Би бол ойлгосноор цахилгаан соронзон л байх Оросоор ярив М3: дээр үед энэ хүн гүйдэлтэй газар орвол яах уу Х1: үгүй ээ яахав морь тушчихвал шээдэг л гэдэг М1: хаашаа Х1: хөл рүү М1: мориныхоо юу Х1: тийн мориныхоо хөл рүү тэгэхээр зүгээр болчихдог гэдэг тийм л юм ярьдаг цахилгаан соронзон нь байдаг юм уу гүйдэл гэж тийм юм ярьдгийн М1: чөтгөр гэдэг чинь Х1: бас л оюун санааны л юм тэгж ойлгодог Оросоор ярив М3: зарим хүмүүс энэ үнэг олон байвал сайн юм уу муу юм уу Х1: аан үнэг тааралдвал муу гэж ярьдгийн ер нь л юманд явж байхад үнэг таарвал муу гэдгийн ер нь юм бүтдэггүй гэж ярьдаг Оросоор ярив М1: үнэг таарвал алдаг юм уу Х1: аан үнэг таарвал ер нь муу ёр юм хум байвал алах л байх одоо тэгээд яахав Оросоор ярив М1: энд нэг аварга могойн тухай дуулсан уу үгүй юу М2: аварга могой аварга жигүүртэн тухай Х1: үгүй ээ дуулаагүй М1: заа за зураг авчихъя таны зургийг авч болох уу та гоё дээлээ өмсөөд гангалсан болохоор авахгүй яахавдээ Х1: та нарт уулзсандаа баяртай байна. Би шинжлэх ухааны гоё гоё юм ярих