Моломын Досүрэн багш интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Досүрэн багш
1 цаг 8 минут 28 сек
М1: за сайн байна уу
Х1: сайн сайн байцгаана уу. Энд суучихаа энүүгээр суучих
М1: та хаана суухын
Х1: за яахав би яахав
М1: ойртоод суучих уу
Х1: за тэгээд ямар учиртай явна. Би ч одоо хувцас хунар муухан өөрийнхөө ажлын хувцастай явна
М1: хамаагүй ээ бид ч гэсэн гоёлын хувцастай яваагүй ш дээ. Энэ одоо бид нарын гоёлын баярын хувцас гэж бодож байна уу. Манай багш нар жаахан жаахан монголоор яринаа
Х1: цаад талд нэг наад талд нэг за яахав би хариулъяаа их сайн мэдэхгүй ш дээ
М2: за гайгүй ээ
М1: та эхлээд алдар нэрээ овог нэрээ нас сүүдрээ төрсөн нутгаа
Х1: за
М1: энэ одоо манай бичээч
Х1: за энэ хүүхдүүдэд өг
М1: таны нэр хэн билээ
Х1: за би Моломын Досүрэн за энэ Баянхонгор аймгийн Цогт сумын хүн. Ер нь насаараа багш хийсэндээ. Монгол хэлний багш хийж байна. Математикийн багш хийж байсан. 40-өөд жил багшийг ажил хийж байгаад одоо 72 настай тэтгэвэртээ гарч чөлөөндөө сууж байна тийм хүн байнадаа. Ер нь энэ нутгийн уугуул Байдрагийн голоор явж ингэж өсөж байсан. Сургуулиа бол Улаанбаатарт багшийн сургуулийг төгсөөл тэгээд хөдөө орон нутагт томилогдоод ирсэн. Тэгээд орон нутагтаа багш хийгээд 40-өөд жил багшийн ажил хийж боловсролын байгууллагад үндсэндээ 40-өөд жил ажиллаа багш эрхлэгч аль алиныг нь хийж байсан
Оросоор ярив
Х1: за яахав бага сага хариулнаа
М1: тэр яах вэ мэдэхгүй юм байвал мэдэхгүй мэдэхгүй гээд орхичих өөр юм мэддэг ш дээ мэднээ мэднээ гээд тэгээд юу ч байхгүй
Х1: тиймэрхүү л байгаадаа
Оросоор ярив
М2: за энэ нутагт тахидаг уул хайрхан байгаа юм уу
Х1: өө байлгүй яахав тийм уул байна тахилгат бүүр нэрээрээ Тахилгат хайрхан гэнэ. Тэнд бол дээр үеэсээ тахиж байсан. Тэр араараа бол эмэгтэй хүн шиг 2 хөөрхөн бондгор толгойтой мөөм шиг
Оросоор ярив
Х1: тэгээд тэр тахилгат уулыг шүүс мүүс янз бүрийн юм өргөөд тахиад тэгээд тэнд азарга уралдуулдаг
М1: бүүр тэр уул дээр үү
Х1: үгүй ээ араар нь бэлээр нь азарга уралдуулдаг
Оросоор ярив
Х1: тэр уулаа тахичхаад баяр болохоор нь зэрэг азарга уралдуулаад л хүүхдүүдээ барилдуулаад л ингээд ёсолдог
М1: танай энд хүүхэд их барилдуулах юмаа
Х1: тийн барилдуулна одоо энэ дээр үед Лүнгийн овоо хүүхдийн овоо ч гэдэг хүүхдийн овоог тахиад бороо хур оруулахын тулд тахидаг байсан
Оросоор ярив
М1: Лүнгийн овоо гэж өөр овоо юу
Х1: өөр овоо тэр хүүхдийн овоо. Тэндээ бол хүүхдийнхээ овоог тахичхаад бороо хур оруулах тахилгаа хийчхээд тэгээд хүүхдүүдийг баярлуулаад уралдуулаад ингэж хөөрхөн шагнадаг тийм байсан
Оросоор ярив
Х1: за бүр энэ дээшээ Шунхат хайрхан, Бадар-Аяга уулууд байдаг
М2: Бадар аяга домогтой юу
Х1: аяга гэсэн аяга шиг ийм хонхортой
Оросоор ярив
Х1: Бадар-Аяга гэдэг чинь заншил юугаар нэрлэсэн нэр л дээ Бадар-Ууган гэж ярьдаг тэгээд Бадар-Аяга байдаг. Хоол унд элбэг Бадар барина гэдэг чинь одоо бадар зөөгөөд өгдөг баярлуулдаг тэрүүний аяга Бадар-Аяга гэдэг
М1: тэр бүгдээрээ тахилгатай юу
Х1: энэ бүгдээрээ тахилгатай
Оросоор ярив
Х1: сүүлийн 70-80-аад жил шашны чинь тийм мөргөл хийх шүтэх барих тийм юмыг хорьдог социализмын үед чинь тийм хоригдчихсон байсан үед бол дарагдчихгүй юу үүнийг мэддэг хүн байхгүй юу. Өнөө үйл ажиллагааг нь явуулдаг хүн байхаа байсан. Тэгээд ам дамжаад хөгшчүүдээс ингэж байсан юмаа л гэж сонссоноо ярихад л тийм байгаа тэгснээс маниус тахиж барьж үзээгүй тийн. Бид чинь одоо социализмын үеийн 72 настай социализмын үе чинь 80-аад жил боллоо ш дээ. Яг социализмын үед өсөж торнисон хүн би учраас тэр янз бүрийн шүтлэгийн юм байхгүй зүгээр хөгшчүүлээс дуулснаа л ярьж байгаан
Оросоор ярив
Х1: за энэ голыг бол бас шүтнээ голоо
М1: энэ Заг голоо юу
Х1: тийн Заг голоо Заг Байдраг хоёр хоёулаа нийлээд урсана. Заг Байдраг хоёр энүүхэн дор нийлнэ.
М1: тэгээд Байдраг болж явах уу
Х1: тэгээд Байдраг гол гэж тэгээд Бөөнцагаан нуурт цутгана
Оросоор ярив
Х1: тэгээд ер нь ус ховордоод ийшээгээ ингэж ус урсдаг гол ховор ш дээ тэгэхээр чинь энэ голыг их нандигнаж хайрлаж шүтэж барьж байсан байгаан. Тэгээд энэ голыг бол их бохирдуулахаас дээр үеийнхэн их хамгаалдаг
Оросоор ярив
Х1: энэ гол руу чинь ерөөсөө бохир зүйл оруулахыг хориглодог байсан. Маниас өмнөх ахмадууд байна дээр үеийн ахмадууд голыг бохирдуулж болохгүй хэрвээ бохирдсон бол мал хуй ингээд унаад бохирдсон бол тэрийг доор нь цэвэрлэнэ
Оросоор ярив
Х1: тэр байтугай одоо усан хүн хамаагүй орж байна ш дээ дээр үед хүн хамаагүй орохгүй. Энэ урсгал голд ерөөсөө усанд орохгүй
М2: энэ лустай холбоотой юу
Х1: ус лус хоёр чинь ижил энэ голыг чинь цэвэрхэн байлгахын тулд дотор нь хир мир угаана гэж байхгүй цагаан юм оруулахгүй, улаан юм оруулахгүй, шүүс махны төрлийн юм оруулахгүй, цагаан юм оруулахгүй энийг бол их хориглоно усыг бохирдуулж болохгүй
М1: ус бохирдвол тэр чинь лус савдаг нь дургүй байна уу ямар учиртай
Х1: аа тэгээд бас шашинтай холбоотой. Өөрөөр хэлбэл миний бодлоор ингэж л байгаа юм л даа. Усаа бохирдуулахгүйн тулд тэр дагуу үйл ажиллагаа номоо явуулна ш дээ. Хэрвээ ус бохирдуулбал нүд ам чинь сохорно, хэл ам чинь татна ч гэх юм уу нүдэнд нөлөөлнө гэдэг байсан байхгүй юу усаа бохирдуулбал тийн
Досүрэн 10:50
Оросоор ярив
Х1: усаа бохирдуулбал нүдэнд нөлөөлнө тэгж цээрлэдэг байсан. Аа тэгээд урсдаг голдирол байна тэ тэр булаг шандыг чинь ухаад янз бүрийн юм хийгээд ашиглавал яадаг юм гэхээр хөл гар дээр ярь гарна биеэр нь ярь гарна. Тэгж булаг усны эхийг янз бүрээр өөрчлөхийг хориглодог
Оросоор ярив
Х1: тэгээд харин ч тэрлүү бохир юм ерөөсөө хийж болохгүй тэгээд амьдрал дээр ингэж байсан л даа өнөө булгын усанд чинь адууны сүүл хялгас орчихно тэ тэр чинь өнөө хорхой болно
М1: амьд хорхой юу
Х1: тийн хялгас нь булаг усанд ороод нилээн удахлаараа зэрэг ингээд амьд хорхой болцон байдаг
М1: энэ үхрийн сүүл үү
Х1: адууны сүүл хамгийн гол нь их амархан амилна. Адууны бүдүүн сүүл
Оросоор ярив
Х1: тэгээд намайг жоохон хүүхэд байхад ус бузартсан байнаа. Энэ хялгас орцон байна энэ хялгас амилцан одоо хар гээд ингээд хялгас нь хөдлөөд явж байдаг
Оросоор ярив
Х1: тэрийг хүүхэд мүүхэд саваагүйтээд булгыг чинь бохирдуулна ш дээ тэгэхээощр одооныхоор шинжлэх ухаанаар бол түүхий ус уугаад юм гардаг ш дээ тэрүүн шиг булгийг ухаад байхаар зэрэг оролдоод янз бүр болоод байхаар зэрэг нүүр амаар юм гарна. Гар мараар юм гарна тэр үнэндээ ус бохирдсон ч байж магадгүй ер нь ярихдаа бол шашных нь талаас ярихдаа та нар ус бохирдуулсан учраас та нарт лус савдаг ингэж буруу хандаж байгаан таанууд одоо буруу хандсан учраас та нарт эсрэг хандаж байгаан гэсэн маягийн юм ойлгогдож байгаан намайг хүүхэд байхад тийн. Тэгээд ерөөсөө биднүүд газар ухах янз бүр ус руу муу юм оруулах эднүүдийг ерөөсөө хийдэггүй их цээртэй байна. Тэгээд цээрлээд энэ муу муухай юм оруулсан хүн байх юм бол аав ээждээ хэлнэ хөгжүүлдээ хэлнэ цэвэрлэнэ. Тэгээд сайхан цэвэрлэдэг тэгээд усыг бол ингэж шүтдэг байсан манай хөгшчүүд ер нь энэ голоос өөр гол байхгүй худаг байна
Оросоор ярив
Х1: ер нь хамгийн нэгдүгээрт усыг л их дээдэлдэг байсандаа. Тэгээд сүүгээ өргөнө залбирна мөргөнө залбирна
М2: энд нэг 2 цагаан ээж гэж нэрлэдэг тийм юм дуулсан уу Баянцагааны ээж
Х1: Баянцагаан гэж Бөөнцагаан, Байдрагийг чинь яг Баянцагаан гэсэн нэрийг нь би дуулаагүй юм байна. Тэгээд Баянцагаан сумын нутагт Бөөнцагаан нуур байж байдаг байхгүй юу дандаа тийм цагаантай юм яваад байгаа бүгдээрээ
Оросоор ярив
Х1: иймэрхүү тахилганууд хийнэдээ. Энэ янз бүрийн юм хийдэг дээр үед яахавдээ хонины мах янз бүрийн юмаар тахидаг л байсан голыг
М1: галыг уу
Х1: галыг бол яах вэ голдуу ганцхан өвчүүгээр тахичихдаг
Оросоор ярив
Х1: галаа тахихаараа ерөөсөө хонины өвчүүгээр тахичихна сүүлийн үед лам нар янз бүрийн юмаар тахижил байдгийн том том юу босгоод бүтэн махаар тахидаг юм байналээ тэрнийг би үзээгүй. Тахилгад яах вэ хонины шүүсээр тахидаг байсан
М1: хонины шүүсээр үү
Х1: тэр бол олон улсууд нийлээд тахилгатай уул мууландаа тахина ганцхан айл галаа тахихдаа өвчүүгээр тахичихна
Оросоор ярив
Х1: тахилгын талаар бол галаа тахина усаа тахина уулаа тахина тэгээд нөгөөдөхдөө бүх юмаа өргөнө ш дээ
М1: юу өргөх үү
Х1: галдаа ингээд хоол хийлээ ш дээ хонь алахаар зэрэг хониныхоо шовойны үзүүр, цус нь хийсэн зайдас зайдаснаасаа нэг хэрчим нугалагуурныхаа үзүүрээс нэг хэрчим сэмжнээсээ нэг хэрчим элэнээсээ нэг ингээд гэдэс дотор хониныхоо дотор махнаас жоохон жоохон яваад хамгийн нэгдүгээрт нь галдаа өргөнө хоёрдугаарт нь бурхандаа өргөнө дараагийн махаа кэрчээд бурхандаа өргөнө. Дараагийнх нь гэрийн эзэн амсаж үзээд гэрийн эмэгтэй хүндээ хувь өгнө хүүхдүүддээ хувь өгнө
Оросоор ярив
Х1: хүүхдийн хувь бол ерөөсөө үнхэлцэг, зүрх, тэгээд цус орно хамгийн гол нэгдүгээрт үнхэлцэг, зүрх хоёроос нь хэдэн хүүхэд байна зүрх, үнхэлцэг хоёр заавал өгнө
Оросоор ярив
Х1: үнхэлцэг, зүрх, бөөр тэгээд цус орно зайдас тэр дал бол яахавдээ одоо бүхэл мах чанасан тийм үедээ далны махыг бол ганц хүн иднэ гэж байхгүй хэдэн л хүн байна түүнд хуваана
М1: тэгээд эзэн хүн хуваах уу
Х1: эзэн хувиа өгнө. Одоо тэр хоол хийж байхад хэдэн л хүн байна тэрэнд хуваана. Одоо ингээд би дал чанацан байх юм бол далаа гаргаж ирээд л далныхаа хуудсын хишгийг өгнө
М3: энэ тэгээд уул тахидаг ус тахидаг гал тахидаг тэгээд од тахих уу
Досүрэн багш 20:00
Х1: за тэнгэр тахилга байсан гэнэлээ манай энд тэнгэр тахиж байгаагүй
М2: тэгээд 7 бурхан од тахих уу
Х1: аан 7 бурхан бол тахилгүй яахав
М1: яаж тахих уу
Х1: 7 бурхан чинь хүний жил усаар нь хөөгөөд одоо 7 бурханд нэг миний од бий
Оросоор ярив
Х1: миний жил гарагтай тохирсон нэг од бий тэр би тэр одонд л залбираад сүүгээ өргөнө. Минийх нэг од нь байгаа. Минийх тэр тахирсан гурван одны сүүлийн тахих ёстой
Оросоор ярив
Х1: нэг л одыг тахина
М1: та өөрөө тахих уу
Х1: ер нь тахина гэхдээ нээх шүтлэг байхгүй. Хааяа нэг санаанд орохоороо бие мие мууддаг юм уу нэг хүүхэд мүүхэд тав муутай болдог юм уу нэг тийм үед орой гарч ирээд тахичихдаг
Оросоор ярив
Х1: гэхдээ 7 бурхан дотор нэг л од бий тэр одыг онцолдог тэр одондоо л тэр орой одондоо харж байгаал залбираал тэгээл
М1: залбирахдаа юу гэх үү
Х1: өвчин зовлон байгаа бол одоо янз бүрийн нэг юм болоош дээ тэрийг одоо энийг арилгаж өгөөчээ гэж залбирна ихэвчлэн тийм зовсон үедээ л тэгж хэлнэ өө тэгээд лам хуварга болсон улс өөр байх л даа ном байгаа байх тэрийг би мэдэхгүй
М1: мичид тахидаг уу
Х1: аан мичид, марал гэж бий тиймээ тэрнийг нэг их тахиж мэдэхгүй би
Оросоор ярив
Х1: зүгээр цаг хугацааны хувьд өглөө болж байна уу шөнө болж байна уу ер нь хэдийд болж байна уу мичид хаа байна марал хаа байна цаг хугацааны хувьд л харна
Оросоор ярив
Х1: тэрнээс өөр бол ашиглахгүй цаг хугацаанд л ашиглана
Оросоор ярив
М1: одоо бид нарт нэг өвгөн ярьсан байхгүй юу одоо аянчин байсан аян замд гарахдаа ингээд буудаллаа ш дээ буудлахдаа нэг хооллоно мах чанана тэгэхээр нь одоо махаа идэхдээ зарим ясны хэсгийг бол яг нэрээр нь нэрлэхгүй цээртэй нэг өөр нэр хэлж тийм юм сонссон уу. Тэр хүн ингэж хэлсэн одоо далыг бол бид нар хэзээ ч дал гэж хэлэхгүй хавтгай гэж хэлж байсан тийм юм байхгүй цээртэй
Х1: манай энэ нутагт ер нь тийм юм байхгүй би бол тийм юм ер нь мэдэхгүй юм байна
М1: цээртэй үг гэж байна уу
Х1: цээртэй үг бол уг нь бий л дээ зүгээр тэр мах зах цээрлээд жинхэнэ нэрээр нь хэлдэггүй юм
М1: чоныг жишээлбэл чоно гэхгүйгээр боохой ч юм уу тийм юм байна уу
Х1: байнаа
М1: одоо юу гэх үү
Х1: одоо боохой гэнэ. Одоо адууг бас монголчууд шүтнэ ш дээ адууг манай энд иддэггүй байсан. Адуугаа юу гэж нэрлэдэг вэ гэхээр хулан гэж нэрлэдэг
Оросоор ярив
Х1: хулангийн мах ядуу улсууд хааяа нэг адуу алж идэхэд аан тэднийх хулан алж идсэн гэдэг. Одоо зэрлэг адуу гэж нэрлээд хулангийн мах тэгээд адууны мах идэж байгаагүй хулангийн мах гэнэ.
М1: Ондоо тийм юм байна уу
Х1: ондоо ч одоо байдагдаа. Өөр чинь цээртэй юмнууд зөндөөн байдгийн. Одоо тэмээг муу талаас нь цээрлэдгийн тэмээг чинь ингэдийн өндрийн мах гэдэг
Оросоор ярив
Х1: адуу, тэмээг иддэггүй байсан. Тэмээ бол байх нь байна адуу их байна. Адууны махыг ядарсан зүдэрсэн улсууд идэхээс биш одооных шиг ингэж иддэггүй байсан намайг жаахан байхад
М1: одоо идэх үү
Х1: одоо бол хамаагүй иднэ. Жоохон байхад иддэггүй байсан байхгүй юу. Тэмээ идэхгүй бас тэмээний махыг бол муу тэгээд өндрийн мах идлээ. Хүүхэд мүүхэд санаандгүй идчихээр зэрэг бид нар чинь айлд гүйж ороод тэмээний махаар хоол хийж байхад нь өө өндрийн мах идчихлээ гээд аав, ээж нь цээрлэнэ. Адууны махыг хулангийн мах эднийх иддэг зохимжгүйдээ хөгшчүүл тэгж ярьдаг. Өндрийн махыг арцаар утаж ариулдаг өндрийн мах идсэн гээд
Оросоор ярив
М1: уулын нэр хэлж болохгүй заримдаа цээртэй байсан ямар ямар газраар явсан билээ одоо уулын нэрийг хэлэхгүй аав гээд тийм юм байна уу
Х1: байна. Одоо Баянхайрхан уулын дэргэд нь явж байгаад тэр уулыг нэрлэхгүй хайрхан хайрхан гээд яг нэрээр нь нэрлэхгүй одоо голыг Баян-Ээж гэж нэрлэнэ. Уулыг бол хайрхаан ээ хайрхан минь одоо энэ хайрхан тийм нэртэй Баян-Улаан хайрханаа бид нар явснаа яг энэ уулныхаа дэргэд байж байгаад нэрийг нь хэлэхгүй
М2: ямар учиртай
Х1: одоо нэрээр хэлж байгааг уулаа муулж байгаа болох гээд байх шиг байгаан ийм учиртай юм шиг байгаан аав, ээжийгээ нэрээр нь энэ Даваасүрэн Даваасүрэн гэж хэлэхгүй ш дээ тэрүүнтэй адилхан Данзан Данзан гээд ааваа дуудаад байхгүй ш дээ. Тэр настай хүнийг Даваасүрэн гэе л дээ тэгэхэд чинь хөөе Даваасүрэн гээд байхгүй ш дээ. Тэгээд ахаа махаа гэдэг юм уу та ма гэдэг юм уу ингэж өөрөөр дуудна ш дээ энэ одоо ямар ч гэдэг юм Баян-Улаан гэдэг уул тэгж хэлэхгүй хүн хүндэтгэдэгтэй адил
М1: бас хүний нэр цээртэй байдаг ш дээ ямар ямар тохиолдолд цээртэй байна
Х1: өөрийнхөө нэртэй адилхан юмыг манай энд хэцүү нэрт гэдэг
Оросоор ярив
М1: одоо би Дуламаа байна энэ Дуламаа байна тэгвэл энэ хэцүү нэрт үү
Х1: тийн
М1: өөрөө хэцүү нэрт хөөе чи хэцүү нэртээ гэх үү
Досүрэн багш 30:13
Х1: тийн аав ээжийнхээ нэртэй хүнийг нэрээр нь ерөөсөө хэлэхгүй
Оросоор ярив
М1: хэн гэх үү та гэх үү
Х1: хэцүү нэрт гэнэ
М1: хэцүү нэрт ахаа гэх үү
Х1: ахаа, ажай, эгчээ та дүү минь гэж нэрлэдэг
М1: нөхөр авгайгаа нэрээр нь дуудах уу хамаагүй юу
Х1: одоо хамаагүй болж хуучин бол дууддаггүй байсан
Оросоор ярив
Х1: дээр үед дууддаггүй байсан байхгүй юу. Манай галын хүн гэр бүлийн хүн гэдэг. Одоо хөгшөөн л гэнэ
М2: манай хүн гэж байдаг уу хэлэх үү
Х1: хэлнээ. Дээр үед ийм байсан өөрөөсөө ах хүнийг дандаа та гэнэ. 5 насны зөрүүтэй нэг гэр бүлийн хүн байна ш дээ тэгвэл та л гэдэг. Одоо бол жаахан хамаагүй болж одоо нэгэнт сууцан гэдэг юм уу 10 ах байхад чи л гэж дуудаж байх юм байна ш дээ дээр үед тийм юм байхгүй
М1: эхнэр нь эгч байвал яах уу
Х1: та л гэнэ. Нөхрөө бол үе байсанч та
М1: аан авгайг бол чи
Х1: авгай бол чацуу бол чи л гэнэ. Нөхрийгөө бол та л гэнэ. Эмэгтэй хүнийг ч бас хүндлэнэдээ дээр үеийн улс бол аль альныг хүндэтгэнэ. Нэрээр нь нэрлэхгүй манай гэрийн хүн манай хань гэж хэлнэ ш дээ. Манай энэ хань Долгор гэнэ одоо бол хамаагүй болж тэрнээс биш дандаа тагаараа явна ш дээ. Зүгээр өөрөө ярина гэхээр сэтгэл санаагаараа бол мэдэхгүй байгаа байхгүй юу
М1: зүгээр сонирхолтой ярьлаа
М2: энэ дээр үед газрын эзэн уулын эзэн ямар дүрстэй гэж ярьдаг байсан одоо ийм дүрстэй эмэгтэй ч байдаг юм уу эрэгтэй ч байдаг юм уу
Х1: дээр үед чинь мангас зангас гээд хүүхдүүдийг айлгадаг байсан 15 толгойтой атгаалжийн хар мангас гэж айлгаад байдаг олон толгойтой юм байхгүй эвэртэй мэвэртэй юм дүрслээд байдаг
М1: тэр мангасыг хэлдэг үү
Х1: тийн хүүхдийг айлгадаг
М1: тийм тийм морьтой одоо тийм савдагтай гэж ярьдгийн тийм яриа байдаг уу
Х1: байна байна
М1: юу гэдгийн
Х1: савдаг мавдагийг нь сайн мэдэхгүй. Уулыг бол энэ эмэгтэй савдагтай. Энэ их юутай юм билээ алтайн хүн тэр бас хөгшин залуугаар нь ялгадаг юм байналээ тэр савдгийг тэгээд ийм тахилгатай юм байна. Тэрний нарийн учрыг мэдэхгүй юм байна савдаг мавдгийг нь ч мэдэхгүй байгаа. За да би ч бас шашин шүтдэггүй байхгүй юу тэгэхээр шашны нөлөө их байнаа. Усааа хамгаалах ч юм уу хүн хүнээ хамгаалах ч юм уу энэ бол нөлөөлж өгнө ш дээ сайхан нөлөөлнө. Тийм учраас сурган хүмүүжүүлэх хүний хувьд бол байх нь зөв юм шүтэх нь зөв юм хүний хөгжилд хэрэгтэй юм. Тийм тус болно хүн сэтгэлийн амьтан болохоор сэтгэлийн засал гэдэг юмаар чөтгөр нь тийм өнгөтэй тэр нь ийм гэж хэлдэг
М1: тиймээ тийм бид нар судлахын хувьд судлаад шүтэхийн хувьд мэдэхгүй
М2: заримдаа бяцхан хүүгээ хөөгөөр зурдаг
Х1: тийн бор халзан туулай болгоно
М2: энэ ямар учиртай
М1: үдэш бүр орой болохоор харанхуй болсоор энэ дээр хийнэ. Бүрий харанхуй болохоор энэ чөтгөр мөтгөр гүйдэл явдаг байгаан харанхуй болохоор
Оросоор ярив
Х1: тэр гүйдэл гүйнэ тэр чөтгөр байдаг юм уу лус савдаг байдаг юм уу тэр юм бол үдшийн харанхуйгаар гүйдэг байна л даа. Тэрнээс хамгаалахын тулд тэр хүүхдэд зурдаг өөрөөр хэлбэл туулай их хурдан амьтан тэр чөтгөрт гүйцэгдэхгүй гэж хамрыг нь ингээд хөөдөж байгаан
М1: өөр бас хүүхэд хамгаалах ийм дом байна уу
Х1: хүүхдийг чинь одоо бор халзан туулай гэдгийн
М1: өөр хүүхэдтэй холбоотой дом байна ш дээ
Х1: дом байнаа байна. Бүүвэйн дуу байна ш дээ хүүхдийг одоо нойрсож амрахад нь гадны янз бүрийн юмнаас хамгаална. Тэгээд яахав шашны зан үйлийн юмыг зөндөө янз бүрийн юм хийж байдаг л шүү дээ. Заримдаа янз бүрийн цөсийг нь хөөргөдөг хүн байдаг л даа
М1: яадгийн
Х1: өөрөөр хэлбэл янз бүрийн дүрстэй мүрстэй юм хийнэ ш дээ. Одоо нэг хамгийн түгээмэл нь үнэг мүнэгний дүрс зүүдэг ш дээ тэр чинь хамгаалж л байгаа байхгүй юу
Оросоор ярив
М1: бас нүүрэн дээр нь дүрс зурах юм уу
Х1: дүрс зурна хувцас мувцаст нь зураг гаргана ш дээ
М1: нүүрэн дээр зурах уу
Х1: за нүүрэн дээр ч нэг их зурахгүй ээ малгай хувцаст нь үнэг шиг юм зүүгээд өгөхгүй юу хүүхдээ ариулаад тэгцэн улсууд байж л байх юм байналээ
Досүрэн багш 40:09
М1: малгай дээр нь зүүчих үү
Х1: аан зүүнэ малгай дээр нь дүрс зүүнэ өөрөөр хэлбэл зангидаад туулайны хөөрхөн чихтэй болгоод одоо энэ титэм гээд байна ш дээ тэр хайч майч хөрөөний ир шиг юм уу тийм юм хийгээд малгай дээр нь
Оросоор ярив
Х1: ер нь дуу хуур эхийн сайхан дуугаар хамгаална даа тэгээд хөхөөрөө ариулна. Хүү муудлаа хамгийн эхлээд хөхөөрөө даллана
Оросоор ярив
Х1: хүүхэд айж цочиход хөхөөрөө даллана. Аан хүүхэд цочоод унтаж чадахгүй ханиад маниад хүрсэн байна хөхөөрөө ариулна бас тэр байтугай хол яваа том хүүхэд нь бүр хол яваад янз бүрийн ханиад маниад янз бүрийн юм болж л дээ тэгэхэд хөхөөрөө даллана ээж тэгээд хүү нь хүрээд ирсэн дайнаас хүрээд ирнэ. Дайнд явсан хүүгээ хөхөөрөө далласаар байгаад дайнаас амьд хүрээд ирсэн гэсэн домог сайхан ярианууд зөндөө бий
Оросоор ярив
М1: хөхөөрөө даллана гэж одоо ингэх юм уу
Х1: тийн энийгээ даллаад сүүгээ өргөөд байхгүй ээж бол ингэнэ аан байгаа дүү нь хөхөж байгаа бол хүүгийнхээ хойноос одоо миний хүү юм уу охин юм уу одоо сайн явуулаад ирээрэй өвчин зовлонгүй явуулаад ирээрэй гээд сүүгээ цацна тэгээд хөхөөрөө хурайлна. Тэр бас үг мүг байдаг юм шиг байналээ тэрнийг нь сайн мэдэхгүй
Оросоор ярив
М1: одоо янз бүрийн яриа байгаа алмас малмас танай энүүгээр ярих уу үзэж харах хамаагүй бид нар ч бас сонсоод итгэхгүй байгаа ш дээ
Х1: алмас гэж хараалын нэг үг байна эмэгтэйчүүдийг жоохон тавтир муутай шиг айхтар зантай ааштай улсуудыг бол тэрийг алмас гээд хараана
Оросоор ярив
М1: эрэгтэйг тийм муу байвал шулмас гэх үү
Х1: алмас гэж эмэгтэй болохоор эмэгтэй амьтан юм шиг байгаан янз нь
М1: эрэгтэй муухай байвал яах уу
Х1: одоо тэрийг бас мэдэхгүй
М1: чөтгөр гэх үү
Х1: энэ чөтгөр тэр чөтгөр гэнэ
Оросоор ярив
М1: шулмас гэж юу байхав
Х1: муу хэлсэн гэж тэр шулмас тэглээ тэгж худлаа хэлсэн байнаа
Оросоор ярив
М1: алмас тэгээд эмэгтэй юу
Х1: эмэгтэй байгаад байгаан
М1: олон газар янз янзаар ярьж байна ш дээ алмас эмэгтэй гэсэн тэ
Х1: эмэгтэй
М1: ямаршуу юм
Х1: тэр хүн дүрстэй гөрөөс одоо сармагчин маягийн юм гэж ойлгодог. Энэ манай Говь-Алтай малтай чинь алмас үзлээ алмасын үүр байна гээд нээх сонин монинд бичээд яриад тэгээд их том хөхтэй эмэгтэй хүн байна гээд байгаа ш дээ тэр чинь
Оросоор ярив
Х1: их том хөхтэй юм байдаг гэсэн
М1: тэр бүдүүн юм уу унжсан юм уу
Х1: хөх нь унжсан тийм хүн дүрстэй нэг амьтан байгаад байгаан тэр сармагчин шиг л юм болов уу гэж бодоод байгаан тэр зургийг нь үзээд ингээд цуурч байгаан ш дээ хэвлэл мэвлэлээр чинь
М1: мам гэж мэдэх үү
Х1: мам гэдэг чинь бас л нэг тийм эмэгтэй хүн хоёр адилавтар юм л байгаан
М1: алмастай юу
Х1: алмас мам хоёр чинь адилхан биш үү би бол адилхан л гэж бодоод байгаан мам гээд
М1: ярих уу
Х1: аан яринаа тэгэхдээ мэдэхгүй
М1: бас л нэг тийм унжсан хөхтэй
Оросоор ярив
М1: алмас одоо эмэгтэй хүнийг хулгайлдаг гэсэн тийм домог момог байна уу
Х1: эрэгтэй хүнтэй уулзаж таарсан нэг явдал яригддаг л юм тэр мэдэхгүй
Оросоор ярив
М2: энэ нутагт сайн эрчүүл байсан бэ
Х1: аан байсан
М1: ямар домогтой
Х1: сайн эрчүүл голдуу яахавдээ нэг хулгай хийгээд мал хулгай хийгээд тэгээд хүнд тусалдаг. Хүнд л голдуу тусалдаг сайн эр гээд байгаан өөрийнхөө бяр чадал заль мэх бас аргатай л байх гээд байгаа юм л даа тэр сайн эр гэдэг чинь тэгээд ядарсан амьтанд тус болдог. Сайн эр бол зальтай хулгайч биш
Оросоор ярив
Х1: зарим хүмүүсийн ойлголтоор хулгайч шиг яриад байгаан тэр бол хулгайч биш зүгээр хүнд тусалдаг өөрийнхөө бяр чадлаа ашиглаад ямарч байсан хүнд нэг хоол дөхүүлээд өгчихдөг тэгээд яахав өшөө нэг чадалтай юм уу баян юм уу өөртөө таалагдаагүй хүнээс аваад өгчихдөг тиймийг сайн эр гэж хэлээд байх шиг байгаан. Сайн эр чинь хоолтой хоолгүй боохой шиг чоно шиг хоол олдвол овоо шиг идчихдэг хоол олдохгүй бол хэдэн ч өдрөөр хоосон явчихдаг. Тэгээд хэцээр дэр хийсэн хээрээр гэр хийсэн ийм л байгаан тэгээд явж байдаг тэгснээс жирийн амьдралыг сонирхдоггүй тэгээд хоолгүй явчихдаг ядарсан зүдэрсэнд туслая гэвэл тусалчихдаг аан баян бяртай чадалтай хүн гэхгүй авъя гэвэл авчихдаг. Дөнгий гэвэл дөнгөчихдөг ийм хүнийг сайн эр гэдэг. Тэгэхээр энэ сайн эр гэдэг бол сайн чанарын юм байгаан
Досүрэн багш 50:20
Оросоор ярив
Х1: тэгснээс нэг хулгайчийг сайн эр гэхгүй
М1: бас нэг домог сонссон нутгийн хүмүүсээс нэг сайн бөх байсан гэнэ үү тэгээд нэг чулуу даваан дээр тавьсан гэсэн тийм домог мэдэх үү
Х1: тийм юм ярьдаг л юмаа би тэр чулуу мулууг үзэж бариагүй
М1: тэгэхдээ ярьдаг юм юу ярих уу
Х1: манай эндхийн бөх бол тийм алдартай бөх байгаагүй ээ одоо энэ Архангай мангай тэр Бөхбилэгт мэлэгтийн хөшөө мөшөө байна ш дээ тэд нар аргагүй домогтой. Үнэн домгийн юмнаас иш авсан манай энд бол жирийн тийм нэг бяртай чадалтай улсууд их байсан одоо жишээ нь манай ах дүү гэхэд манай ээжийн талын 2 ах байсан байгаан Бар, Арслан гээд хоёр хүн байсан байгаан тэгээд Бар нь энэ хэлмэгдүүлэлтийн үед ороод зайлуул сүүлд нь алуулсан юм байналээ. Тэр хүн ингэж байсан гэж байгаан ядуу тэгээд тарвага марвага ан хийж явна тэгээд гөрөөс алж амьдардаг байсан
Оросоор ярив
Х1: тэгээд тэрнийг ерөөсөө эсэргүү нөхөр байна тэгээд тэрнийг эсэргүү нөхөр байна гээд хувьсгал болсноос хойш мань нөхрийг баривчлах болж л дээ тэгээд тамгын газраас 2 3 морьтой улс явуулаад нөгөө баривчлах гээд явж байсан ан хийгээд тарвага алаад явж байсан чинь тэгээд нилээн олон тарвага алчихаад нөгөөхийг барьж авах гээд 4 5 хүн ирсэн чинь өнөө муу даага сургаад өнөөхөө унаж явсан байгаан хааяа нэг унаад хамгийн гол нь тарвагаа ачих гээд тэгээд 15 тарвага алцан байснаа нөгөө дааган дээрээ тохсон гэж байгаан улсууд ингээд тойроод явж гэнэ тэгэхлээр зэрэг нөгөө 15 тарвагаа дааган дээрээ тавьчхаад даагатайгаа цуг өргөсөн гэж байгаан ийгээд харуулсан гэж байгаан тэгэхээр зэрэг айгаад зугтсан гэж байгаан
М1: яагаад зугтаж байгаан
Х1: ийм хүчтэй хүнийг тэр үед чинь нөгөө нэг хурдан буу янз бүрийн буу байхгүй ш дээ тэгээд амьдаар нь барь гэсэн тушаалтай
Оросоор ярив
Х1: тэгэхээр амьдаар нь барьж чадахгүйгээ мэдээд очоод бариад авах гэхээр нөгөө 5 хүн даага 15 тарвагаа өргөж байгаа хүн чинь тэр 5 хүнийг тал талаас нь бариад авахаар эргүүлээд хаяна тэгэхээр айгаад байж байсан гэж байгаан. Тэр удам судар бас нэг домог байгаан үнэгээ сааж байсан гэнэ л дээ ээж нь тэгсэн чинь монголын бух харайх гээд үнээгээ дагаад тэгээд зайлуулж байсан гэнэт алдаад сааж байгаа ээжтэй нь цуг дараад ойчвол яах уу аллаа ш дээ тэгэхдээр зэрэг очоод нимгэн цавинаас нь ингээд базсан гэж байгаан тэгээд хойш нь татахад нөгөөдөх чинь шээс нь гоожоод хойшоогоо үсрээд ойчсон гэж байгаан
Оросоор ярив
Х1: тэгэхдээр зэрэг бухаа гаргачхаад бухаа явуулахгүйн тулд мань эрийг хоёр эврийг нь ширэг рүү шаагаад тэгээд гүзээн дээр нь өрөөсөн бөөрөн дээр нь сандайлж суугаад тэгээд үнээ ээж нь саасан
Оросоор ярив
Х1: тэр нөгөө нэг бар нь яасан байгаан
М1: энэ Бар нь биш юм уу
Х1: энэ Арслан нь Бар нь бол их эрдэм чадалтай хүн байсан гэж байгаан тэгээд тэр хонь хариулаад явж байсан чинь тэгсэн чинь хониноос нь чоно барьж гэнэ тэгээд уулын жалга байна ш дээ ус урсаад байдаг тэрэнд нь хонийг нь аваачаад идэж байсан гэж байгаан
Оросоор ярив
Х1: өнөө амнаас нь гүйгээд амнаас нь өндөр болохоос биш өөр өндөр байхгүй гарч чадахгүй өнөөх чинь
М1: чоно уу
Х1: тийн өнөө дотор нуугдаад идэж байсан чинь тэгэхдээр нөгөө чоно чинь өөдөөс нь дайрахгүй юу тэгэхээр нь зэрэг овоодоод энэ дээрээс нь базаж аваад газар мөргүүлсээр байгаад алцан тэгээд их том чоно байсан гэж байгаан тэгсэн арьс марьс нь язарсан яс нь гарч ирсэн үхцэн байсан гэж байгаан
Оросоор ярив
Х1: за тэр бяртай байсан тэр манай ээжийн ах дүү 2 ах байгаа тэрний одоо тэрний хүүхдийн хүүхдээс гарсан одоо нэг эмэгтэй байгаа бодит эмэгтэй байгаа Цэрмаа гээд одоо Бууцагаан суманд
Оросоор ярив
Х1: тэр Цэрмаа бол биеийн тамир мамирт сайн танай нутагт болуул диск шиднэ тиймээ диск шиднэ улсын аварга болж байсан гидро түлхэнэ аймгийн аварга тэр хонь руу нь дайрсан 2 шилүүсийг тэр хонины цусыг амьдаар нь сордог байхгүй юу тэгэхээр тэр шилүүсийг нэг гараараа базаад нэг гараараа чулуугаар нүдсээр байгаад алсан байгаан
Оросоор ярив
Х1: хот руу нь нэг шилүүс хонь руу нь ороод тэрийг бас алсан байгаан
Оросоор ярив
Х1: тэгэхдээ өөр хүн байгаагүй гав ганцаараа тэр чинь нэг л өөрт нь шилүүс хүрээд бариад авбал тэгээд цусыг нь сороод
М1: тэрүүнтэй суух тийм сайн эр олдсон уу айхгүй нөхөрт гарсан уу
Х1: тэр олдоогүй би ургийн бичиг гэдгээ бичээд энэ юуг нь оруулж бичсэн байхгүй юу эднүүдийг тэгээд энэ эмэгтэй бол одоо байж байгаа бас нэг 70 хүрч байгаа тэр 2 шилүүс алсан тэр Бар, Арслан эднүүдийн чинь удам
Оросоор ярив
Х1: тэгээд нэг нь бол баригдаж бариад байхгүй болсон нэг нь цэрэгт яваад Архангай аймагт байна би ургийн бичигтээ судлахад Архангай аймагт байдаг 4 хүүхэд төрүүлсэн байналээ. Ажил хийж байгаад саяхан нас барсан тэр нөгөө Арслан бол хэлмэгдээд зайлуул хувьсгалын дараа хэлмэгдсэн юу байна ш дээ хомроголоод устгаж барьж байсан тэрэнд баригдаад сүүлд нь алуулсан
Досүрэн багш 60:21
Оросоор ярив
М1: одоо энэ улсуудын ярьж байхыг сонсоход бол луу гэж амьтан гэж ярьдаг луу гэж ямар амьтан байна
Х1: луу бол тийм амьтан байхгүй
М1: гэхдээ дүрс
Х1: дүрс бол яахав тэр 60 хөлт шиг могой шиг биетэй тэгэхдээ тэрнийг сонин дүрсэлсэн байгаа юм л даа арслан толгойтой могой шиг биетэй аан өнөө динозаврын хөл шиг хөлтэй арслангийн толгойтой могой шиг биетэй тийм зохиосон дүрийг луу жил милд ороод явж л байгаа монголчуудын бас нэг жилд нь орж явдаг
М2: заримдаа луу өвөлд газарт ичдэг тийм юм дуулсан уу
Х1: дуулаагүй ээ байхгүй
М1: тэр байхгүй нь хамаагүй бид нар ч бас итгэдэггүй тэгэхдээ улсуудын ярихыг асууж байна
Х1: ичдэг барьдаг юм ярьдгийн
Оросоор ярив
М1: өвөл ичих үү
Х1: аан тийм юм ярьдаг л юм байналээ
Оросоор ярив
Х1: тэрэнд үнэмшихгүй л дээ
М1: за бид одоо ч боллоо та өөрөө нэг гоё юм ярьчих
Х1: одоо би ч гоё юм юу ярихав. Одоо хөгтэй янз бүрийн юм тохиолдож л байдгийн тэгээд танууд хэрэг болох юм юу бол
М1: за яахав дургүй бол яахавдээ
Оросоор ярив
Х1: юу яахав ах нь төрсөн нутагтаа хөдөлмөрлөж байгаад сайхан байнаа сайхан байна. Одоо тэгээд энд тэндээс хүүхдүүд ирж амардаг. Манай гэр бүлийн хүн 10-аад жилийн өмнө өнгөрсөн би өөрөө 10-аад хүүхэдтэй 7 охин гарсан 1 хүүтэй том ахынхаа хүүг үрчилж авсан 2 хүү төрсөн тэр нь хүн болж чадаагүй эмэгтэйчүүд нь хүн болцон одоо хот мотоор байна иймэрхүү амьдралдаа тэгээд хөдөө ингээд байж байдаг. Өвөл хот орноо бас зун хөдөө гарч мал хуйгаа маллана 5 -10 малтай нөгөөхөө маллана одоо чадахаа байж байнаа
М1: энд одоо хэн байдгийн
Х1: энд одоо би байна одоо бол хотоос ирсэн хүүхэд байна. Ах нь залуудаа бол барилдвал барилдчихна энэ сум муманд чинь түрүүлээд энэ сумын заан
Оросоор ярив
Х1: тэгээд тэмцээн мэмцээн янз бүрийн спортоор хичээллэж л байсан одоо бол хөгшрөөд байна
М1: бөхийн дом юм уу цээр янз бүрийн бөхтэй холбоотой юу байдгийн
Х1: бөхийн домог бол яахавдээ зөндөө л байж байдгийн би гэхэд Баянмөнх аваргатай нэг багшийн сургуульд хамт байлаа ш дээ. Одоо Монгол улсын Баянмөнх аварга гэж 11 түрүүлж байсан. Та нар чинь хаанаас ирээв
М1: Москвагаас
Х1: Оросод одоо томчуудтай л мөр зэрэгцэж байсан. Монголд анх чөлөөт бөх самбо бөхөөр хичээллэж байсан цааш яваагүй ээ би ч одоо
М1: одоо бөх ингээд барилдана ш дээ ямар цээртэй байдаг цээр байна уу
Х1: бөхийн цээр их байлгүй яахав
М1: ямар ямар
Х1: бөх одоо аварга, даян аварга, дархан аварга дараа нь аварга, арслан, заан тиймээ одоо бол гарьд, арслан, харцага марцага гээд хаа ч суусан эрэмбээрээ л сууна энэ дараагаараа тэгээл эрэмбээрээ сууна эрэмбээрээ хүндлэнэ ахынхаа үгэнд орно хүндэтгэнэ одоо бөхийн ёс жудаг гэдэг чинь тэр бөгөөд тэрний үгнээс гарахгүй ийм байх ёстой. Ганц нэг улс тэрийгээ алдаж болно л доо тэгэхдээ байж л байна тэгэхдээ тийм ёстой тэгээд ерөөсөө булхай гаргах ёсгүй монгол бөх бол ерөөсөө худлаа хэлэхгүй хууран мэхлэхгүй ийм сайхан шударга гүндийгүй байх ёстой бөхийн чанар тэгээд аль чадалтай нь дийлнэ. Одоо сүүлийн үед өнөө юу билээ мөнгө зөнгө өгөөд даваа авдаг тийм юм гарцан тийм юм бол ерөөсөө байгаагүй сүүлийн үед ийм болчхоод байгаан тэр бөхийн ёсонд байх ёсгүй тэгтэл одоо аяндаа ингээд нууцаар ингээд хийж байгаан ш дээ. Тэгэхээл үзэж болохгүй муу тийм юм хараад яахавдээ бяр чадлаа аргаа гаргаж чадахгүй тэгээд буугаад хэдэн төгрөг авчихаар чинь
М1: та ямар цолтой
Х1: би сумын заан л даа сумдаа л түрүүлсэн
Оросоор ярив
Х1: тэгээд багадаа бол яахав тэр залуучуудтайгаа барилдаж явж л байсан. Цана тэшүүр мишүүр гулгана ш дээ бас волейбол тоглоно сагс шиднэ
Оросоор ярив
Х1: одоо бол байхгүй ээ энэ хөл байхгүй. За их сайхан ярилцлаа ажил алба яалаа гэнээ би одоо мартчихсаан
М1: бид нар орос улсын хүмүүнлэгийн сургуулиас явж байна тэнд одоо хэсэг монгол судлаачид байдгийн тэр одоо залуу багш нар бид нар одоо монгол даяар яваад ийм одоо янз бүрийн зан заншил домог үлгэр түүх юу байна уу бүгдийг ардын амьдрал тэрнийг судлаад
Х1: за москвагийн хүмүүнлэгийн сургуулийн монгол судлаач нар тэгж л ойлголоо. За ингээд та бүхэнтэй ярилцлага хийсэн явдалд баярлалаа
Оросоор ярив
М3: за маш их баярлалаа жижиг бэлэг
Х1: та нар тэгээд аян замдаа сайн яваарай зорьсон хэрэг чинь амжилттай бүтээд эх орондоо буцаарай
М1: заа