Оюунболд интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Оюунболд 39 минут М1: Сонирхолтой ш дээ за сайн байна уу? Х1: Сайн сайн байна уу? М1: за та хэн гэж хүн билээ? Х1: Би Оюунболд гэж хүн байна. М1: Энэ нутгийнх уу? Х1: Тийм ээ. М1: За одоо бид нар нэг залуу багш нартай яваад Москвагаас тэгээд за тэр хэн манай залуу багш ярьсан байгаа тийм ээ одоо зан заншил өөр усны домог тиймэрхүү юм асуулгаад явж байна. Х1: Отгонтамир аа чи наашаа энэ жинхэнэ мэдэх хүн нь би түүхэн талаас гэвэл манай энд одоо Чингис хаан Тоорил хаантай нөгөө байлдах гэж цэргээн засварлаж байсан мөн халхын хаадууд бас Чингис хааны одоо Хөшөөтэй Загийн хүрэн бэлчир гэж Монголын нууц товчоо тэмдэглэгдсэн түүхэн газар бол энд байна л даа. М1: Загийн хүрэн бэлчир гэж тэгээд тэнд тахилгатай гэсэн. Х1: Тийм ээ тахилгатай үгүй ээ одоо Чингис хааны хөшөөтэй М1: хөшөө одоо шинээр барьсан уу? Х1: Шинээр барьсан 800 жилийн ой яагаад одоо Монгол Улсын хэмжээнд Чингис хааны хоёрхон хөшөө байна л даа. Нэг нь Дэлүүн болдогт нэг нь манай энд М2: за бид энд нэг чулуу үзсэн нэг чулууны хөшөө энэ юу вэ? Х1: Түрэгийн үеийн хөшөө гэж тусгай хамгаалалтад авч байсан одоо энэ хүүхэд боловсролын газар энэ талаар тооллого хийх гэж байна. М1: Сайн байна уу? Х1: манай соёлын төвийн эрхлэгч М1: сайн намаржиж байна уу? Х2: өө сайхан намаржиж байна М1: За бид одоо ийм ажлаар явж байна аа. Х1: За энэ бол Москвагийн их сургуулиас монгол судлаач нар явна тэгээд түүхэн домог сэдэвтэй л юмнууд судалж байгаа юм байна би хүрэн бэлчрийг яриад байж байлаа. Тэгээд ийм нутгийн ёс заншлыг ч байдаг юм уу тэр талаар тийм домог момог хамаагүй ээ асууж яваа юм байна. М1: Бид нар хэцүү биш энгийн юм судалж байгаа Х2: Хүүхдийн овоо, Чандмана овоо Х1: нутгийн уул усны домог асууж байгаа юм байна М1: энэ манай машинд сууж ярих уу яах вэ? Нэг хэдэн минут хуучлах уу? Х2: Хуучлаадахъя аа за тэгье болно Х1: Үгүй ээ чи зүгээр энэ хүүхдийн овооныхоо тухай Хүрэн бэлчрийнхээ талаар ярихгүй юу эд нар үзье гэвэл ойрхон шүү дээ эндээс харагдана М1: үгүй ээ үгүй бас настай сайн мэддэг хүмүүс байна уу хөгшин Нараа ах гэнээ Х2: тийм бас ажилтай л байгаа л даа Х1: одоо манай энэ чинь нөгөө түүх дурсгалын газруудаар тооллого хийгдэж байгаа байхгүй юу. М1: Харин тийм одоо тэр чулууг чинь бас нэг хашлага бариад одоо нэг сайхан тавьсан тийм Х2: бид нар одоо ингээд л хөдөө гарах гээд байж байна. Та нарт ярих гээд байгаа энэ овоо Хүүхдийн овоон дээр одоо очно. Бид нар нөгөө нэг түүх соёлын дурсгалт газрууд үл хөдлөх дурсгалт газрууд гээд энэ овоо тахилга тэгээд л энэ хиргэсүүр янз бүрийн юмнуудаа тоолох гэж байгаа байхгүй юу? Аан тэгээд улсууд энд тэндээс ирчихсэн бас тийм М1: Хүүхдийн овоо нь хол уу? Х1: Хүүхдийн овоо эндээс за үсрээд л 5км дээ М1: за 1 20 минут ярьчихъя л даа ажилтай юу Х1: ажилтай л болчхоод байна. Оросоор ярив М1: бид нар удахгүй ээ Оросоор ярив М2: за дээш суу. Х2: Өрөөндөө аваад очдог юм уу Х1: тэгээч үзүүлэх юм байвал үзүүлээд М1: тэгье танай соёлын төв үү? Х2: Тийм соёлын төв за тэр хүрэн байшин тэгээд би яваад очъё 2 минутын дараа яваад очъё М1: Цэвээнжав гуай байна Х2: Тх монголын алдартнууд Оросоор ярив М1: энэ чинь одоо танай Баянхонгор аймгийн Заг сумын хөгжлийн хөтөлбөр үү танилцуулга маягийн юм домог момог бичсэн ном байна уу ном за тийм өө за. За харин. Х1: энэ дээр байгаа Оросоор ярив М1: манай эцэг байна шүү дээ. 2 газрын талаар товчхон товчхон ярьчих уу? Х1: манай нутгийн удирдлагуудын талаар ярья за манай нутаг маань сайн Ноён ханы Эрдэнэ засаг вангийн хошуу гэж ардын хувьсгал мандахаас өмнө ингэж ийм хошуу эрдэнэ засаг засгийн хошуу гэж явсан юм. За тэгээд энэ нутаг маань бас өргөн уудам тийм нутаг одоо ийшээ Архангай аймгийн Чулуутаас наашаа ингээд Эгийн даваа гэж байгаа. Эгийн даваанаас наашаа энэ Жаргалант гээд одоо энд нэг сум байгаа шүү дээ. Жаргалант сум ингээд тэр чигээрээ ороод энэ Заг сум тэр чигээрээ ороод доошоо ингээд Бууцагааны нутаг Бууцагааны нутаг одоо тэр чигээрээ орж байсан. Оросоор ярив М1: за тэгээд Бөөнцагаан нуурын наагуур Баянцагаан уулын араар Аргалант гэж байсан ийм одоо том газар нутагтай ийм байсан. Тэгээд 1942 онд Жаргалант сум маань тасарч тийм Жаргалант нэртэйгээр одоо сангийн аж ахуй байгуулагдаж байсан газар тариалан МАА эрхэлсэн ийм одоо том сангийн аж ахуй байгуулагдаад тэгээд энэ Завхан аймгийн Шилүүстэй сумаас одоо баахан улсууд ирж энд нутагшиж байсан тийм Заг сумын одоо 7 баг за Мандалын хангайн одоо нэг баг ингээд нийтдээ 8 багийн багтайгаар багийн одоо ард түмэн мал хуйгуудыг нийлүүлсэн ийм юу байгуулж байсан юм аа? Сум байгуулж байсан Оросоор ярив Х1: тэр үе нөгөө Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор одоо батлагдаж байсан ийм одоо түүхтэй. М1: Хэдэн онд 42 онд уу Х1: 42 онд за Бууцагаан сум маань одоо ардын хувьсгал мандахаас өмнө нөгөө тасраад явчихсан ийм газар Оросоор ярив Х1: бас нөгөө Ховд аймгаас улсууд ирж суурьшиж байсан М1: энэ Бууцагаан, Баацагаан гээд байгаа нь ямар учиртай юм бэ? Ямар юу гэсэн нэр вэ? Бууцагаан Х1: За мэдэхгүй энэ бол нэрний учрыг болбол сайн мэдэхгүй байна. Нутгийн хүн биш учраас тэгээд сайн мэдэхгүй байна. М1: Та нутгийн хүн биш үү Х1: тийм би бол одоо яг энэ нутгаа л ингээд л ерөнхийдөө яг ингээд энэ сумынхаа энэ түүх намтар юмнуудаа л сайн мэднэ. За манай энэ сумын манай Заг сумын хэмжээ 1900 одоо түүхээрээ ярих юм бол 1922 онд байгуулагдсан ийм анхны сум байгаа юм. Монгол улсад одоо анх байгуулагдаж байсан тэгээд яг одоо нөгөө орчин үеийнхээ түүхээр бол бид нар нөгөө 1924 онд байгуулагдсан гэдгээрээ нөгөө архив ухаад бас түүх юм нь сайн гарч ирэхгүй ингээд тэгээд 24 он гэсэн Оросоор ярив Х1: тэгээд 24 он гэж тийм тэгээд ноднин одоо 90 жилийнхээ ойг тэмдэглээд ингээд юу яасан за аймгийн хэмжээ сумын хэмжээнд болоод аймгийн хэмжээнд одоо түүхэн ганц газар бий. Энэ маань одоо Заг Байдрагийн Хүрэн бэлчир гэж одоо эндээс 7-8км-ийн зайтай. Оросоор ярив Х1: Заг, Хүрэн бэлчир, Чандмань овоо тийм Заг Байдрагийн голууд одоо энд уулздаг уулзвар газар байгаа юм. Ер нь бол одоо тэгээд байгалийн нэг сайхан бас нэг юугаар орсон нэг сайхан газар бий. Тийм тэгээд тэр яг Хүрэн бэлчирийн Чандмань овоо маань бас нэг хөөрхөн хэлбэртэй. Одоо малын ийм өвчүү хэлбэртэй ийм нэг дээрээс нь харах юм болбол М1: овоо нь уу? Х1: Тийм овоо ингээд холоос ингээд харах юм болбол малын өвчүү хэлбэртэй ийм овоо байгаа юм Оросоор ярив Х1: малын өвчүү л гэсэн үг тийм ерөөсөө л малын өвчүү ингээд ийм хошуутай байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд энэ Хүрэн бэлчирт маань одоо энэ манай нөгөө Монголын нууц товчоо гээд одоо том судар байна шүү дээ. Монгол чуулган гээд бас нэг том судар бий. Энэ судруудад одоо тэмдэглэлд үлдчихсэн ийм сайхан түүхт газар байгаа юм. Энэ Хүрэн бэлчир маань энэ яах вэ гэхлээр эзэн Чингис хаан маань одоо энэ Хүрэн бэлчир гэж одоо хоноглож байсан. Оросоор ярив Х1: Ван хаантай байлдахаар нэг кинон дээр гардаг шүү дээ. Яг тэр хэсэг нь бол одоо яг энд ирж байсан тийм түүх байдаг юм аа. М1: Энд одоо Ван хаантай байлдсан юм уу? Байлдах гэж яваад хоносон юм уу Х1: байлдах гэж ирсэн байхгүй юу 2 талаасаа одоо энэ урсаж байгаа Загийн голыг чинь Хар гол гэдэг байсан билээ. Оросоор ярив Х1: Хар сүүл гол гэж энэ чинь дээр үед урсахдаа бол одоо цэлийсэн урсчихсан их том гол байсан. Тэгээд наана цаана нь гарахад бол бас хэцүү нэлээн юу болж байж туулж ордог тийм л юутай байсан юм байна лээ. Оюунболд 10:42 М1: Тэгэхээр энэ одоо Чингис хаанаас Ван хан хаанаас ирсэн. Х1: Чингис хаан одоо энэ баруун талаас ирж байсан. Ван хаан зүүн урд талаас ирж байсан юм байна лээ л дээ. Оросоор ярив Х1: За тэгээд нөгөө 2 чинь Хар сүүл гол дээр ингээд байлдах гэж байсан чинь Ван хаан нь шөнө баахан түүдэг асаачхаад түүдгийн гал асаачхаад тэгээд нөгөө бууриа хаяад нүүгээд явчихсан. Энэ дээшээ одоо нөгөө Хар голын хар сүүл голынхоо эхээд нүүгээд явчихсан байдаг Оросоор ярив Х1: Тэгээд Чингис хаан хоноглож байсан газар нь бид нар 8 тонн жинтэй нэг том чулуу дурсгалын хөшөө босгосон байж байгаа. Одоо голынхыг нь эндээс яг 11км газар байдаг юм. Яг ингээд гол гарахгүй ингээд чигээрээ урагшаа 11км газарт тэр чулуу босчихсон байж байгаа. Тийм энийг нөгөө нэг яагаад ийм шийдвэр гаргаад Чингисийн одоо хөшөө эд нарыг босгосон юм 9 өрлөгтэй нь яагаад ингээд босгосон юм гэвэл энэ түүхийн маш их холбоотой 2006 онд Баянхонгор аймгийн ИТХ 1 сарын 1-нд яг энэ гадаа хээр ИТХ хуралдаж байсан аймгийн М1: 1206 онд уу Х1: үгүй ээ 2006 онд тэгээд энэ аймгийн ИТХ хуралдана гэдэг чинь нөгөө нэг эзэн Чингис хааны 800 жилийн ой байна шүү дээ нөгөө тийм мэлмийгээ нээсний тийм ээ 800 жилийн ойгоор бид нар бас нөгөө нэг энийгээ дахиж шүтье ээ баяр наадмыг тэмдэглэе ээ гэсэн ийм үндсэн дээрээс тэгээд аймгийн. Иргэдийн төлөөлөгчдийн анх тухайн хуралдаан 1 сарын 1-нд өвлийн дүн хүйтэнд одоо энэ хээр болж байсан яг энэ нөгөө нэг одоо та нар очих гээд байгаа энэ Чандмана овооны яг урд талд болж байсан ийм түүхтэй. Тэгээд энэ хурлаараа бол ззэн Чингис хааны 800 жилийн ой тохиолдуулж одоо энэ газар нутгийг тахих энэ газар нутаг дээр одоо даншиг аймгийн хэмжээний даншиг наадмыг зохион байгуулахаар ингэж шийдвэр гаргаж байсан тх тэгээд 2006 онд анхны даншиг наадам зохион байгуулагдаж байсан юм. Оросоор ярив Х1: Тийм тэгээд за даншиг наадамд одоо 18 сумын Баянхонгор аймаг тэр чигээрээ одоо бүг бүгдээрээ ингэж энэ наадамд оролцож ач холбогдол өгч байсан ийм түүхтэй сайхан газар байгаа. Тэгээд яг тэр үеэрээ бид нар нөгөө эзэн Чингис хааны 9 өрлөгтэй хөшөөг одоо босгочихсон байгаа. Та нар сая үзсэн үү, үзээгүй юу? ерөөсөө очиж үзээгүй юу М1: бид нар одоо гараад л үзэх байх. Х1: За одоо гараад үзнэ тийм ээ ингээд тойроод 9 өрлөгтэйгөө тэгээд дунд нь ингээд Чингисийн хөшөө тийм 10 хэдэн тонн нөгөө нэг чулуун юугаар хийсэн тийм гоё байгаа. Жинхэнэ одоо нөгөө нэг хүрэн бэлчрийн овоо нь болохоор яг урд талдаа байгаа нөгөө нэг өвчүүний нөгөө ийм үзүүр хэлбэр байдаг шүү дээ. Яг энэ үзүүр дээрээ жинхэнэ овоо нь байдаг юм тийм урагшаа Оросоор ярив М1: энэ овоо чинь шинээр боссон уу? Х1: Энэ овоо чинь хуучин байсан шүтэж байсан ийм овоо байгаа. М2: Энд бичээстэй хот шувуу байгаа юм уу? Х1: Тийм байгаа М1: ямар бичээстэй Х1: Одоо тэр овоон дээр байгаа. М1: Үгүй ээ, үгүй, хуучин бичээстэй бүүр дээр үеийн түрэг мүрэг үеийн Х1: за дээр үеийн нөгөө бичээс байсан овоон дээр одоо ингээд дөрвөлжин дөрвөлжин чулуун дээр ингээд юм бичээд үлдээчихсэн юмнууд бол байгаа. Одоо чулуун овоон дээрээ тэр маанийн үсэг мүсэг ч байгаа янз бүрийн юмнууд байгаа. Оросоор ярив Х1: Тэгээд энэ Чандмань овоог тахихдаа юу яадаг юм байна лээ л дээ. Цагаан мориор тахидаг цагаан зүсмийн мориор цагаан тахидаг ийм сайхан уламжлал байсан юм байна лээ. М1: Тэгээд тэр хуучин байсан юм уу? Х1: Тийм хуучин яг тэгж шүтдэг байсан юм байна лээ тийм Оросоор ярив М1: тийм тахина гэдэг чинь одоо яаж тахих вэ? Х1: Өө нөгөө баяр наадам хийгээд л тэнгэрийн аргадаа л тэгээд л янз бүрийн л нөгөө юу яадаг шүү дээ яг л нөгөө орчин үед яаж тэмдэглэдгийн тэр морио уралдаад л бөхөө барилдаад л, сураа харваад л, шагайгаа харваад л М1: Тэгээд цагаан морио яах вэ? Х1: цагаан морио одоо нөгөө юу яадаг тийм маани болгоно тэгээд тэрийгээ амьдаар нь булдаг юм байна лээ л дээ уг нь. М1: ухчхаад тэгээд яадаг Х1: Тэгээд л ухаж байгаад амьдаар нь ингээд л хийгээд л булчихна Оросоор ярив Х1: Өшөө бас нэг том түүх нь болохоор Халх, Ойрадын хаадууд одоо энд хуран чуулж чуулган зохион байгуулж байсан ийм газар М1: энэ одоо Тарвагатайн хүрэн бэлчээр гэж байдаг шүү дээ. Х1: Тэр биш М1: энэ одоо Загийн хүрэн бэлчээр Оросоор ярив Х1: Энх-Амгалан хааны одоо шадар туслахууд ирж байсан. Оросоор ярив Х1: Халх, Ойрадын одоо 62 хаад, ноёдууд энд одоо цугларч байсан энэ Халх Монгол улсаа одоо хойшид яаж авч явах вэ? Тийм ээ яаж зохион байгуулалттай ямар зохион байгуулалттай авч явах вэ М1: аль үед үү Х1: энэ чинь одоо за байз одоо юу нь он нь энэ түүхэн дээр бичээтэй байгаа энэ одоо ийшээ би та нарыг нэг түүх уншуулаадахъя за юу? тэр түүхэн дээр яг бичээтэй байж байгаа халх, ойрдын одоо хаад, ноёдууд хуран чуулсан за тэгээд Монгол орныхоо ирээдүйн одоо хөгжлийн талаар бас ярилцаж хэлэлцэж 2 3 өдөр одоо чуулж байсан ийм түүхэн газар байгаа. Оросоор ярив Х1: тэр үед бол их сүрлэг байсан юм байна лээ л дээ. Тэгээд нөгөө нэг Халх, Ойрадын хаадууд чинь нөгөө хошуу тамгаараа ингээд л туг муг нь ингээд өөр өнгөтэй байдаг зарим нь ингээд л цэнхэр байгаа зарим нь шар ногоон гээд л тийм нөгөө туганууд нь байна шүү дээ төрийн сүлд туганууд нь Оросоор ярив Х1: та нарын очих гэж байгаа газрын одоо голын урд талд урд талынх нь дэнж дээр ингээд дандаа ингээд шар тугтай улсууд байгаа. Ингээд л ерөөсөө дүүрэн ингээд шар туг намирсан шар туг нь М1: тэгээд одоо тэгээд яагаад шарыг тавиад байгаа юм бол доо. Х1: Үгүй ээ тэр нөгөө нэг тухайн хошууны шүтэж явсан тэмдэг нь байхгүй юу. Сүлд тэмдэг нь тухайн хаадын шүтэж явсан сүлд тэмдэг нь М1: тэгэхдээ та бол олон янзын өнгөтэй байсан гэж байна шүү дээ. Х1: Тийм олон янзын өнгөтэй байсан. Тэгээд л одоо Энх-Амгалан хааных гэхэд чинь л одоо ямар өнгөтэй байгаа энэ одоо голын энэ баруун талаар гэхэд л цэнхэр өнгөтэй тийм дугуй дарцагнууд ингээд дүүрэн М1: одоо ч байна. Х1: Одоо бол тийм тугнууд байхгүй. Эзэн Чингис хааны хоноглож байсан газар бол голын чулуугаар ингэж голын чулуу түүж энэ жарта татаж байсан тийм ул мөрнийх нь юмнууд бол одоо үлдсэн байдаг юм. Яг голын чулуунууд тэгээд одоо тэр тал дээр бол одоо М1: голын чулуугаар яасан гэнэ ээ? Х1: Ингээд жарта татаад гортиг одоо ингээд дотор нь ингээд байрладаг. Оросоор ярив М1: Тэр чинь одоо Чингисийн үеэс үлдсэн гэж Х1: Чингисийн үеэс үлдсэн тэгээд тэнд бол одоо яг тийм бөөн бөөн чулуунууд байдаг юм. Яг ингээд жарта татсан М1: хөшөөний дэргэд үү Х1: тийм хөшөөний одоо ингээд л ойролцоох чулуунууд байдаг юм. Голын ийм бөөрөнхий, бөөрөнхий чулуунууд М1: тэд нар харагдах уу Х1: харагдана харагдана. Одоо та нарыг явахаар ингээд яваад ингээд үзэхээр чулуунууд нь бол байж байна. М1: Цэргүүд буудаллаж байсан газар уу. Х1: Тэгээд нөгөө нэг ингээд гортиг татдаг шүү дээ тийм гортиг татаж байсан. Оросоор ярив Х1: Тэгээд энэ Хар сүүл голоос юуг нь чулууг нь түүгээд ингээд нөгөө мянган цэрэг тэр олон цэрэг ч юу байх вэ дээ 1 1 мориор л 1 1 дүүргэтэл тэгээд л бараг ингээд л болчихдог юм байгаа биз. Тийм тэр үед тэгээд нөгөө Чингис хааны ирэхээс өмнө нөгөө урд ямар цэргүүд гэдэг билээ? Тэд нар нь ирээд л ингээд л нэг хотхоныг нь байгуулаад л ирэхэд нь бэлэн болчихсон ингээд бүх юмнууд нь тийм түүхтэй газар байгаа юм. Тэгээд ингээд түүхийг нь яриад байвал өшөө маш их юмнууд байгаа л даа. М2: Энэ нутгийн хайрхан домогтой юу за ярьж өгөөч. Х1: Одоо урагшаа Ямбат хайрхан гэж М1: уул уу? Хайрхан уу Оюунболд 20:30 Х1: Хайрхан орой дээрээ одоо бурхантай М1: бурхны зураг байна уу Х1: байгаа М1: чулуугаар өрчихсөн байна уу Х1: тийм чулуу М1: харагдах уу Х1: харагдана М1: хаанаас харагдах вэ Х1: харагдана одоо та нар ингээд урагшаа явахад чинь харагдана. М1: Баруун талаас уу? Х1: Тийм ерөөсөө одоо юу та нар ингээд л ороод байна шүү дээ тэ? Тийм тэгээд Ямбат хайрхан гээд хаана байдаг юм гээд асуувал улсууд хэлээд өгнө. Сумын төвөөсөө яг 56 км яг замд байдаг юм. М1: Үгүй ээ тэгээд бид нар чинь Жаргалант орж байгаа Х1: Жаргалант орох юм уу? тэгвэл та нар Хүрэн бэлчээрээр ороод л ингээд л явчих юм уу Оросоор ярив М1: аль бурхны зураг байна аа? Х1: Өө тэр хэлж болохгүй М1: Догшин юм уу Х1: 2 бурхан байгаа юм. Энэ нөгөө Эрдэнэцогтын хамба лам хэн гэж яваа юм? Оросоор ярив Х1: Хамба лам Эрдэнэцогтын хамба лам яг эндхийн хүн байгаа юм. Тэр энэ нутгийн хүн байгаа өөрөө тэр 2 бурхныг одоо залсан. Тэгээд бид нар нөгөө уулынх нь орой дээрээс хулгайд алдаад М1: бурхнаа юу? Х1: Тийм бурхны 2 бурхан хоёуланг нь хулгайд алдаад тэгээд хөөцөлдөж явсаар байгаад сая энэ хавар эргэж сэргээж тавьсан. Тэгээд бид нар нөгөө бурхнаа Улаанбаатарын хар зах дээрээс нөгөө үнэт эдлэл түүхийн үнэт эдлэл зардаг газар нэг лангуу байдаг юм байна. За тэндээс бид нар чулуугаа авсан буцааж М1: тэр чинь одоо чулуу нь яг тэндээс гэж мэдэгдээд байна уу? Х1: Тийм яг ингээд чулуун дээр ингээд янзалчихсан бурхан нь байгаа тэгээд Оросоор ярив Х1: тэр нэг 800 гаруй килограмм жинтэй боржин цагаан чулуун дор ингэж ухуулаад дотор нь ингэж суулгуулаад нөгөө 2 бурханаа тэгээд тэр уулынхаа орой дээр дахиад залчихсан. Эрдэнэцогт чинь ерөөсөө л түүхийн их улбаатай лам хувраг байсан шүү дээ. Манай энэчээ бол энэ хойно бол дуган хийд байсан яг энэ голын урд талд та нарын ирдэг замд маш том дуган хийд байсан. Тэгээд нөгөө хэлмэгдүүлэлтийн үеэр ерөөсөө бүгдийг нь хэлмэгдүүлээд дууссан дуусгасан Оросоор ярив Х1: одоо энэ манай сумын төв дээр хүртэл ингээд л ерөөсөө яг тэр хэлмэгдүүлэлтийн үеэр улсуудыг хэлмэгдүүлсэн зөндөө юм байгаа. Лам нарыг бол дандаа буудаж алаад л тэгээд л энэ урд талын жалгуудаа булчихсан ч юмнууд байгаа. М1: Тэгээд тэр нөгөө ном шүтээнүүдээ юу? Х1: Нөгөө нэг нөгөө улсуудыг лам харгуйг нь лам мам улсуудыг тийм улсуудыг бол ерөөсөө тэгээд 1940 хэдэн оны үед чинь одоо ерөөсөө хөл мөл гар мар нь ингээд л явж байдаг байсан гэсэн. Ингээд л тэгээд энэ нөгөө нэг жоохон жалгадуу ийм газар булаад хаячихдаг аан тэгээд нөгөөдхийг нь үер ингэж аваад тэгээд нөгөө улсуудынх нь шарил марил юмнууд нь ингээд ил хэвтэж байдаг ерөөсөө тийм байсан юм билээ. Оросоор ярив М1: энд одоо тийм хүчтэй увдистай лам нар цуутай лам нар байсан уу Х1: байсан ид шидтэй лам нар ч байсан М1: яадаг байсан юм Х1: одоо энэ Пүрэвдаваа гээд бичээд ав даа. Тэр Эрдэнэцогтын хамба лам Пүрэвдаваа яг энэ нутгийн хүн байгаа тэр хүн маш сайн мэдэж байгаа. Оросоор ярив Х1: тэр хүнээс одоо яг тэр түүх шастирын юмнуудыг ингээд л ярих юм болбол цаад хүн чинь ёстой бүгдийг нь ярина 40 хэдэн онд чинь цаад хүн чинь одоо одоо 70 гарчихсан хүн байгаа 74-тэй хүн тийм. Тэгээд энэ нутгийнхаа түүхийг бол цаадах чинь сайн мэддэг тийм дараа нөгөө лам харгуйн талаар шашны талаарх мэдлэг бол маш сайн. Оросоор ярив Х1: Пүрэвдаваа бичээд аваарай. Энэ урд талын газрууд бол нэг иймэрхүү. За тэгээд энэ хүүхдийн овоо гээд энэ дээр байгаа шүү дээ. За энэний түүхийг би нэг товчхон ярьчихъя. Оросоор ярив Х1: Хүүхдийн овоо за энэ хүүхдийн овоо ардын засгийн жилүүдэд нөгөө Хатанбаатар Магсаржав гээд манай алдарт жанжин байна шүү дээ. Энэ хүн одоо энд ирж энэ зүүн талаас ирж байсан байхгүй юу. Баруун хязгаарыг товхинуулхаар одоо томилогдож ирж байсан. Тэгж байхдаа и энд одоо ирж энэ хошууны энэ нутагт ирж эндээс юу яаж байсан цэрэг элсүүлж байсан тэгээд 3 хоносон 3 хоногийн дотор бол тэд нар маань 800 гаруй цэрэг элсүүлээд л явж байсан тийм Оросоор ярив Х1: тэгээд энэ хүүхдийн овоо нөгөө ном дээр тэмдэглэгдсэн түүхээрээ бол ингэж байдаг юм байна лээ л дээ. Ерөөсөө Хүүхдийн овоо гэж хүүхдийн тахилгатай тийм газар нутаг бол байдаггүй манай улсын хэмжээнд бол тэр ерөөсөө ганцхан хүүхдийн овоо гэж шүтдэг хүүхдийн овоотой газар бол ерөөсөө л энэ нутаг. Тэгээд тэр нөгөө хүүхдийнхээ овоог одоо жил болгон шүтэж. Тэр чинь нөгөө хүүхдийн овоонд ороод бас тусгай уншдаг ном момтой тусгай ламтай байдаг байхгүй юу. Тэгээд энэ тусгай уншдаг тэр ном момыг нь одоо ганцхан лам мэдэж байгаа. М1: Танай энэ нутгийн уу? Х1: Тийм энэ нутгийн Оросоор ярив М1: тэр ном нь бол төвөд дээр үү тэр уншиж байгаа ном нь Х1: өө төвөдөөр тэр лам нь болохоор хотод байдаг бас нэг хийдийн хийдэд нэлээн том дээгүүр лам байдаг тийм залуувтар хүн бий. Тэр өвлөж авсан М1: тэр ч одоо хуучин уншдаг байсан уу Х1: нөгөө нэг дээврийнхээ лам нараасаа өвлөж авсан өвлүүлж үлдээсэн Оросоор ярив Х1: одоо бол тэр хүний мэдэлд байгаа энэ овоо тэгээд тэр хүн одоо хэзээ тахих тэр хүн ирээд л номоо уншаад тэгээд хүүхдийн наадмыг л зохион байгуулдаг юм. Оросоор ярив Х1: даага уралдуулна хамгийн нөгөө бага насны даагыг нь уралдуулна, хүүхэд барилдуулна, уралдуулна тэгээд дандаа нөгөө үндэсний тоглоомын тэмцээнүүд дандаа хүүхдүүдийн дунд ийм юм зохион байгуулна. Хүүхдийн овоог бол тэрүүхэндээ бас хөөрхөн хөөрхөн ийм гоё ширэгтэй нэг уралдаан тэмцээн явуулчих тийм талбайтай тэгээд бусад газар нь ингээд нэг ийм овон товон нөгөө нэг юу байдаг шүү дээ. Намгархуу газар байдаг шүү дээ яг овооныхоо тэр орчимд тэмцээн явуулчих тийм хөөрхөн талбайтай тийм газар байдаг юм бас зориулалттын М1: харвах уу? Х1: Харвана харвана ерөөсөө бүх л шагай харвах, тэгээд сур харвах, хүүхдийн барилдаан зохион байгуулах хүүхдүүдээ нөгөө морь болгож уралдуулах М1: хүүхдүүдээ морь болгож гэж ингээд үү Х1: гүйнэ гүйнэ гэсэн үг шүү дээ М1: за за та ажилтай байна уу даа Х1: тийм одоо энэ хурал нь орж байх шиг л байна. М1: танаас нэг хэдэн асуух асуулт байнаа Х1: одоо ингээд хөдөө явах гээд Х2: энд бид нар энэ дурсгалын тоолж байгаан улсын хэмжээнд М1: Тэгээд одоо хүүхдийн хороон дээр очно Х2: одоо тийшээ очно. Та хэд очих уу? М1: Бид нар чинь одоо бид нарын зам дээр биш шүү дээ Х1: биш ийшээ ингээд л нэг 4, 5км л газар байгаа. Та нар бол ийшээ хүрэн бэлчир орно шүү дээ. Х2: Москвагийн юуны сургууль гэнэ ээ? М1: Их сургууль энэ одоо залуу монгол судлаачид явж байна. За та нар асуух юм асуугаач асуух юм байна уу? асуух уу? М2: энд сайн эрчүүд байсан уу? Оюунболд 30:38 Х1: Сайн эрчүүд байсан түүхэн домогтой холбоотой юмнууд бол байгаа М1: ямар юм. Х1: түүх соёлын дурсгалтай газруудтай холбоотой ч юмнууд байгаа за манай энэ доод руу одоо эндээс 40 гаруй километрийн газар урт агуйт гээд нэг агуй байдаг юм. Оросоор ярив М1: Урт агуй тэрний тэнд ороход бол ингээд их урт байдаг тэгээд шилийн сайн эрс чинь байсан гэдэг тэрний бол одоо яг уртынх нь хэмжээ бол ерөөсөө яг тодорхойлогдоогүй М1: цаашаа мухар байхгүй юу Х1: мухар байхгүй ингээд л үргэлжилж явсаар байгаад л тэгээд л гарахад Завханы нутгаар гарч ирж байна гэж байгаа юм. Оросоор ярив Х1: Тийм түүхэн домогтой тэнд бол сайн эрчүүд дандаа цуглаж юу яадаг байсан хооллож ундалдаг байсан тийм сайхан агуй байсан байдаг юм. Тэгээд тэр нөгөө нэг яг ордог газар нь бол одоо нууц М1: та нар мэдэхгүй Х1: бид нар бол мэднэ л дээ одоо бол чөлөөтэй болчихсон шүү дээ Оросоор ярив Х1: тэгээд энэ доошоо 70 тэмээ ачаа багтдаг агуй гээд нэг том агуй байна. За ам нь бол нэг ийм хүн ингээд одоо би бол ингээд босоогоороо ингээд багтаад орчихно. Ямар ч байсан тэгээд ерөөсөө ингээд л ийм ам нь ийм одоо бага гэсэн үг л дээ. Оросоор ярив Х1: Ингээд орсон хойноо бол ингээд цэлийсэн тэгээд энэчээ чинь нөгөө нэг тэмээн жингийн цуваа ирээд л ачаа бараагаа буулгана шүү дээ. Тэр бол одоо манж, хятадууд бол тэнд тэмээн ачаануудаа буулгадаг байсан. М1: Энд үү? Х1: яг тэр агуйд юу байдаг вэ гэхээр тэр агуйд одоо юу олдсон гэхээр байна шүү дээ. Дээр үеийн нөгөө хулсан савнууд байдаг шүү дээ хужаагуудын нөгөө цай май хийгээд л ингээд савладаг нөгөө нэг том дөрвөлжин дандаа хулсан хайрцгийн үлдэгдлүүд тэнд байда М1: одоо байгаа юу Х1: тэр ёроолд ингээд байж байдаг Оросоор ярив Х1: тэгээд 70 тэмээний ачаа ингээд тэр дотор агуйд л багтана Оросоор ярив Х1: Тэндээ хадгалж байгаад нөгөө бараагаа дуусахаар нь буцаагаад нөгөө юу руугаа зөөдөг тиймэрхүү М1: манаачтай юу Х1: Манаач манаач байхгүй шүү дээ тэр амыг нь ингээд битүүлчихнэ ийм жижигхэн амтай амыг нь битүүлчихнэ Оросоор ярив Х1: Мэдэхгүй шөнө авч аваачаад л хийчихдэг юм уу бараагаа ачаа бараагаа шөнө аваачаад л хийчихдэг за тэгээд л амыг нь битүүлээд хийчихдэг хүн мэдэхгүй тэгээд одоо бол нөгөө нэг юу яагаад ил тод болчихсон одоо бол ингээд бид нар бол чөлөөтэй ороод л хэмжилт мэмжилт хийгээд л ингээд л үздэг судлаад л ингээд л М1: Бөхчүүд бол танай эндээс бол сайн сайн бөхчүүд байсан уу? Х1: бий бий даншгийн заан Чаднаа, Чагнаа гээд ах дүү заанууд байлаа. М2: Дээр үед Х1: дээр үед тийм даншгийн заанууд шүү дээ. Оросоор ярив Х1: дандаа төрүүлдэг байсан ах дүү одоо энэ сайн ноён ханы Эрдэнэзасгийн вангийн энэ хошууны одоо тийм том бөхчүүд л байсан. Даншиг наадам гэж хийдэг байсан. Тэгээд тэр 10 хошуу М1: аймгийн хэмжээнд үү Х1: тийм аймгийн тухайн даншиг наадам тэр чинь одоо 10 хошуу нийлж ингээд даншиг наадам хийдэг 10 хошуу даншиг наадмын заанууд гэсэн үг л дээ тэ 10 хошуу гэхээр чинь асар том л доо. Чаднаа Чагнаа гээд л тэрний хүүхдүүд нь одоо ч ингээд л үргэлжлээд л барилдаад л явж байгаа. Оросоор ярив Х1: аймгийн арслангууд тэгээд сумын заанууд тэгээд л ерөөсөө бөхчүүд нь бол үе удам нь тасрахгүй л явж байгаа тийм нэг хэсэг ах дүү улсууд байдаг юм аа. М1: Заримдаа бөхийн хийморь хувцас байгаа гэж ярьдаг тийм юм дуулсан уу? Х1: Дуулаагүй ээ тийм сайн мэдэхгүй ээ М1: тэр одоо сайн бөх одоо нас барчихвал ясыг нь одоо өөр хүмүүс хулгайлаад аваачвал тэнд сайн бөх төрдөг гэсэн Х1: тийм яриа бол байгаа тэгээд бид нар үгүй ээ энэ Жаргалантынхан одоо энэ цаад талын Эгийн даваа дээр нэг том чулуу байдаг юм байна лээ л дээ. Тэр Эгийн даваан дээрх тэр чулууг одоо нэг даншгийн том бөх өргөж байсан юм билээ дээр үед өргөж аваачиж тэр овоон дээр тавьж байсан юм билээ Оросоор ярив Х1: тэгээд ингээд бодохоор л Чулуут Архангайн чулуутаас улсын цолтой бөхчүүд төрөөд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай нэг Байдрагийн 1 2 залуу давхиж очоод нөгөө чулууг нь хулгай хийж авчраад нутагтаа тавьчихсан. М1: энэ чинь хуучин Архангайд байсан юм уу? Х1: Тийм Архангайд байсан. Тэгсэн чинь тэрийг нь мэдчихээд Архангайнхан ирээд чулуугаа буцаагаад аваад явчихсан. Оросоор ярив Х1: Тийм сайхан домог байдаг юм саяхан шүү дээ ерөөсөө сая ноднин уржнан М1: эд нар авчихсан юм уу? Х1: Тийм. Оросоор ярив Х1: Тэгээд тэр чулууг нь одоо 4 хүн арайхийж өргөж машиндаа тавьж байсан гэсэн. За та бүхэндээ баярлалаа би энэ хуралтай уг нь та нартай яриад л баймаар байна. Би нөгөө ном мом юмнуудаа яаж байгаад уг нь яримаар байна тийшээ ороод тэр нэг түүхийг уншчихаарай за юу одоо цуг яв та уншчих за тэгээд зургийг нь авчих Оросоор ярив М1: Хөгжим одоо зөндөө байгаа. Манайх 10 ийм хөгжим хийсэн тэгээд хөглөж барихдаа бол одоо яг ингээд нэмэх гээд л өгдөг байхгүй юу манай аймгийн брэнд Баянхонгор аймгийн брэнд хүүхдүүд тоглоно дандаа Оросоор ярив М2: Сонирхолтой ш дээ ашигтай. М3: Энэ цаа юм уу? Х1:Өө тийм бид нар өөрсдөө хийсэн юм. М3: энд цаа байгаа юм уу Х1: Тийм Оросоор ярив Х2: сармагчин гээд байж байна Оросоор ярив