Зоригбат, олёт интервью

Информанты:

Зоригбат

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Фотографии
1. Оролцогч: Тэгээд шөнө хоносон.Хонохдоо тэр 3 (Өндөр гэгээн тэртээ тэргүй ……… хийдээ байгуулах гээд тэндээ яачихсан хүн шдээ, одоо Заян гэгээн,Ламын гэгээн 2тоо нутаг олж өгөх гээд явж байсан байгаа юм.Тэгээд яасан чинь нөгөөх чинь ингэсэн...шөнө ингээд унтахдаа нөгөө 3 гэгээнтэн чинь одоо 3 аягаа хөмрөөд унтсан байгаа юм. Тэгээд хэнийх нь аяган дотор одоо цэцэг ургах нь уу, тэр хүн нь эндээ хийдээ байгуулъя гээд... яг яс юман дээрээ болхоор чинь Заян гэгээний аяган дотор цэцэг ургасан байгаа юм өглөө нь босоод ирэхэд, тэгэнгүүт нь Ламын гэгээнөглөө эртхэн босонгуутаа нөгөө аягыг нь солиод тавьчихгй юу. Судлаач: Заян гэгээн чинь .....? Заян гэгээн чинь Архангайн хүргэн шдээ. Манай Монголын бурхан шашны 3 том зул шдээ. Тэгээд өглөө нь нөгөөдүүл нь мэдсэн байгаа юм лдаа,тэртээ тэргүй цэцэг юуг нь ингээд сольчихож байгаа юм чинь. Тэгээд Ламын гэгээнд хэлсэн байгаа юм : За чи бол энд ерөөсөө ,энд бол хийдээ байгуулж,эндээ шавь нараа цуглуулах гэж хүсч байгаа хүн байна,тийм учир чи эндээ хийдээ байгуул даа, шавь нар чинь жаахан хуруу урттай хүмүүс байж магадгүй шүү гэсэн гэж байгаа юм. Тэгээд Ламын гэгээн эндээ хийдээ байгуулсан. Судлаач: Гэхдээ энэ яг хуучин туурь уу? Одоо жаахан сэргэсэн нь уу? Яг жинхэнэ хуучин туурин дээр сэргээгээд янзын том том хийдүүд барьчихсан юм. Судлаач: Заза. тэгээд тэрлуугээ явчихсан дараа нь. Тэгэж л явсан нь арай дээр байхаа даа та нарт. Судлаач:За тэгвэл тэгэх үү дээ. 2. Разговор на русском языке. Судлаач:Энд алдартай бөх байсан уу? Алдартай бөх ?Ламын гэгээний... Тэр Ганбат гээд хүн мэднэ дээ. Ламын гэгээний хэн гэлээ дээ,нэг том бөх байсан юм билээ. Судлаач:Танай энүүгээр ? Тийм. Тэгээд тэр хүн майхан хэвтсэн байхад нь лав майхны хөлөөр тавхай нь гарсан байх байдаг байсан гэсэн. Судлаач:Тавхай? Тавхай.. хөл нь ингээд гарчихсан. Судлаач:За Тэгтэл тэрийг нь яахад нь.. юу гэдэг билээ тэр чинь..барагтайдаа..тэр нэг..3настай хүүхэд шиг л тийм тавхай хөлтэй хн байсан гэдэг. Разговор на русском Тийм л хүн байсан гэж ярьдаг юм. Тэр ногоон зодогтой.. Ламын гэгээний ногоон зодогтон гэж,.. дандаа ногоон зодогтой бөхчүүд байсан юм билээ. Перевод идет Одоо тэр нэг, хааяа нэг, юу яадаг шдээ, Монголчууд ингээд залны барилдаанд Баянхонгорын бөхчүүд ихэвлэн ногоон зодогтой гараад байгаа даа. Сүүлийн үед одоо, ер нь ногоон зодогоо сэргээж байгаа юм билээ. Перевод Хонгор нутаг дэвжээний бөхчүүд ихэвчлэн ногоон зодогтой. Бөхбилэгтийн. Тэгээд ер нь (...) даваанаас цаашаагаа бөх мод гэж мод байсан юм. Судлаач:За Тэр бөх мод нь болхоор,уг нь бол яг энэ Ламын гэгээний нутагт байсан мод. Тэгээд тийш нь зөөгөөд аваачаад тавьчихсан. Тэгээд ер нь барагтайдвал Архангайгаас бөх төрдөг нь тэр чинь, тэр тусмаа Архангай,Булганаас бөх төрдөг нь тэндээс учиртай. На русском.. Судлаач:Тэр чинь одоо мод ургасаар байсан уу? Тэр нэг дэлчихсэн юм шиг мод байдаг шд, уначихсан,тэнд тэгээд босгочихсон,тийм нэг навч гардаггүй тийм л мод,хуурайшчихсан. Перевод Сэлэнгийн тэр ээж мод шиг л Судлаач:Бөх мод гэж нэрлэсэн? Бөх мод гэж ...тийм. одоо булган сумын нутагт байдаг.(..)даваанаас даваад Архангайн Булган сумруу ороход л байж байдаг. Тэгээд энэний (..)даваагаар даваад л цаад тал нь Архангайн Булган сум. Судлаач:За за Тхх.одоо тэр Булган сумаас чинь бөхчүүд сайн сайн барилдаж байна аа бас.... Судлаач:Архангайн Булган сумаас чинь хэн хэн байгаа билээ? Мөнх-Эрдэнэ арслан байна,Пүрэвдагва байна,Рагчаа байна,тэгээд жижиг бөхчүүд зөндөө байна. По-русски .. Тэгээд урд Тамирын гол чинь Батцэнгэлийн нутгаар орно, тэгээд Батцэнгэлийн нутгаас бөх төрнө. По-русски Тийм л юм байдаг юм гэнэлээ шд. -Ганбат лам бас нэлээн сайн ярина аа. Судлаач:Таны нэр хэн бэ? Зоригоо Судлаач:Заримдаа хүмүүс ярина аа... Алдарт бөх нас барснаас хойш түүний ясыг хулгайлж аваад өөр суманд оршуулвал,тэгээд сайн бөх энэ суманд байна,тийм юм сонссон уу? Тийм юм байдаггүй байхгүй ээ,Тийм юм байдаггүй байх аа энэ хавиар хэхэ Тэр Ламын гэгээний тэр бөхийг чинь хэн гэдэг байлаа? Яригдаад байдаг юм аа бас. Их л том хүн байсан юм гэнэ лээ. Судлаач:Дээр үед их хүчтэй чанартай лам байсан уу? Хүмүүс ярьдаг уу? Байсан байсан. Манай энэ Баянзүрхийн хонхорын Ламын гэгээний лам нар их лут лам нар байсан гэж байгаа шд. Судлаач:Чадалтай хүчтэй? Яадаг байсан? Тхх. Ер нь Ламын гэгээн чинь өөрөө нөгөө зурхай талын хүн шдээ.Өндөр гэгээн Занабазар чинь урлахуйн ухааны хүн шашны,Зая гэгээнчинь болхоор номын талын хн байхгй юу. 3 шашны чинь тэргүүн 3лаа тийм учиртай байхгй юу. Тэгээд одоо энэ Монголын цаг тооны бичиг,бүх юм чинь ... одоо тэр Тэрбиш гуайн цаг тооны бичиг чинь ганцхан Ламын гэгээний зурхайгаар яваа шд. Судлаач:Гэхдээ ямар одоо тийм увидастай ?юу юу яанам? Увидастай хүн их байсан гэсэн. Судлаач:ямар ямар юм хийж байсан сонин сонин гайхамшигтай, дуулсан уу? Үгүй,тэр Ганбат лам л сайн мэднэ. Би бол сайн яахгй ххэ. ...бороо оруулдаг тэр хүмүүс чинь Архангайн Зая гэгээний яг тэр номын хүчээр хийдэг улсууд байсан байхгүй юу.Зая гэгээн юу яасан байгаа юм...: Хөвсгөлийн хар бөө нар Зая гэгээнийг номын хүч хаялцах гээд нутаг руу нь нэлээн яваад байсан байгаа юм.Тэгэхэд нь Зая гэгээн нэг шавьтайгаа Хөвсгөлийн тэр бөөг дарах гээд ингээд явсан байгаа юм. Судлаач:Хөвсгөл рүү? Хөвсгөл рүү Судлаач:За Тэгэхэд нь ерөөсөө тэр зам нь ерөөсөөүер тавиулаад,бороо оруулаад л тэгээд ерөөсөө аянга цахилгаан тачигнуулаад л, урдаас нь аль болох ирүүлэхгүй юм хийгээд байсан юм гэсэн. Тэгээд Зая гэгээн явсаар байгаад, очиход ерөөсөө хувцас нь нороогүй, нөөөг шавьтайгаа очиж байсан гэж байгаа. Тэгээд шавиа нэлээн наана буулгачихаад, тэгээд нэг ном уншаад байсан юм байна лдаа,ном уншаад байсан, тэгээд тэр одоо Хөвсгөлийн тэр том хүний гэдсийг нь хагалчихсан байгаа юм. Судлаач:Номоор? Тийм. Номоор. Тэгээд яасан чинь.. тэгэж яахдаа..тэр нэг.. нөгөө.. гурилаар ийм хүн хийгээд, тэгээд тэр хүнийхээ гэдсийг нь хагалаад ном уншихад л, тэр хүний гэдэс нь хагарч байсан байгаа юм. Тэгэнгүүт нь нөгөө юугаа.. шавиа орхичихоод, тэр бөө нарынх нь нэг элч нь ирсэн юм байна лдаа: манай багшийн гэдэс нь ингэчихлээ, та аргалж барьж өгөөч,гээд. Тэгээд шавьдаа хэлээд явсан гэж байгаа юм: За одоо юу яагаач... намайг гэрт нь очоод ном уншаад байх үед ингээд гэдсийг нь буцааж нийлүүлэд гурилыг ингээд чимхээрэй гээд шавиа орхисон байгаа юм. Тэгээд очоод ном унших үед байсхийгээд орилоод сүйд болоод байсан гэсэн. Тэгээд шавь их сахилгагүй хүн байсан байгаа юм лдаа, нөгөө гурилных гэдсийг гаргаж тавиад,нэг буцааж аваачиж хийгээд...хэхэхэ... ингээд суугаад байсан байгаа юм. Тэгээд бүр хэлээд, нөгөө элч нь очиж хэлж байж: багш чинь чамайг томоотой бай гэж байна гэж хэлж байж нөгөөх нь номыг нь уншиж байсан. Тэгээд бас өндөр гэгээний бие нь бас муудаад, тэр Зая гэгээн рүү хэл ирж байсан гэсэн. Тэгээд Зая гэгээн чинь ном уншиж байгаад нэг ташуур шившээд тооноор гаргаад шидсэн байгаа юм лдаа. Тэгтэл тэр өндөр гэгээний бие сайжирч байсан байгаа юм.Бас тийм юу байна.Зая гэгээнээс бол их юм ярьдаг юм оо. Манай өвөө ,би чинь өөрөө Архангайн тэр ...-ийн хүн байхгүй юу. Тэгээд тэнд нэг Жаарайн сүм гэж байсан юм. Тэгээд манай өвөөгийн ах нь болхоор Жаарайн сүмийн дэлэн лам Жамсран гэж хүн байсан юм. Тэр өвөө бол ганц нэг юм жаахан байхад ярьдаг байсан,тэгээд би бол бас нэг сайн сонсоогй,,,хэхэ Заян гэгээний талдаа би бас ганц нэг юм тэгэж сонссон тийм юм байдаг юм. Судлаач:Танай нутагт бөө хүмүүс байдаг уу? үГүй юу? Бөө.. Бөө нар? Одоо сүүлийн үед инь бөөгээччинь хар мянга болчихсон юм биш үү? Судлаач:үгүй тэгээд хуучин байсан уу? Байгаагүй. Энэ одоо 2000 оноос хойш л одоо тэр бөө чинь нөгөө нэг борооны дараах мөөг гэх шиг юм л боллоо ш дээ. Нэг айлын 4 хүргэн 4лээ бөө болж байна шдээ......... хэхэхэхэ..... тэгэхээр яах уу дээ. Судлаач:Эд нар бүгдээрээ бөө юм уу ? – үгүй үгүй ххэ Манай энэ хавь энэ жаахан .. юу.. бөө мөөнд нээх тийм дургй. Судлаач: Одоо нээх байхгүй юу? Байгаа байгаа. Сумаар нэг байгаа. Одоо хүн чинь нэг татаж унадаг юм уу,одоо нэг жаахан торойгоол толгой тархи нь өвддөг болхоор л бөөний нэг хүн хүрч ирээд чи чинь тэгэхгүй бол чи үхэхийн байна гэхээр л нэг 3 4 сая төгрөг аваачиж өгөөд бөө авчихдаг юм юм биш үү? тэр нэг сүлжээ юм шиг байгаа юм. Бөө одоо дамжаа мамжаатай гэлүү? – мэдэхгүй. Би энэ бөөг чинь сонссон,Хэнтий мэнтий юмуу хаанахын бөө юм,модруу сэрч авираад модон дээрээсээ дэвхэрч буугаад байдаг тийм номтой юм гэсэн шд. Тийм,, тэгэж буудаг,тэгээд тэрнээсээ болоод,арван хэдэн хүн хөлөө хугалж,7 8 хүн нас барсан гэсэн,тэгэж дэвхэрч байгаад. Угаасаа тэр чинь тэгээд л бүтэхгй л бол бүтэхгй шд. Судлаач:Тэгээд энэ нутгаар жаахан бөөд муу юу? Муу. Ерөөсөө бөөг бол нээх тоохгүй. Бөө улсууд зөндөө байна шд. Хар мянга... Судлаач:Бөө нар лам нар хоорондоо муудалцдаг тийм яриа сонсдог уу? үГүй тэгээд нүдэн дээр ил байхгүй, алсаар цаагуураа муудалцдаг л байлгүй дээ одоо, тиймээ ххэ Судлаач:Хуучин тийм яриа байхгй юу? Байхгүй. Бөө нар чинь яг жинхэнэ шарын улсуудтай үзэж байсан болхоор Архангай Хөвсгөл 2 л хоорондоо үзэж байсан байгаа юм. Хөвсгөл чинь жинхэнэ харын талын, харын шашинтай шдээ. Архангай чинь бол шарын шашинтай,гэхдээ номын,ном талдаа байхгүй юу.Ламын гэгээн бол зурхай одон орон судлал,тэгээл энэ байгаль энэ дэлхийн хувирал,одоо сэргэн мандалт доройтол,моройтол тэр бүгдийг нь тэрүүгээрээ гаргадаг байсан гэж байгаа юм...зурхайгаар. занабазар өндөр гэгээн чинь болхоор одоо бүх төрлийн бурхныг бүтээдэг...дошгин мошгин бүх л бурхнуудаа,урлахуйн талдаа, гурван...дээхин үед бас тийм ялгаатай байсан юм шиг байгаа юм. Судлаач:Заа миний хүү энд дэргэд овоо байдаг уу?том овоо байдаг уу ? үгүй юу? Сая энэ цагаан хөтөл гээд овоо байна уу давж ирж байхад? Байна2 Судлаач:Бүүр тийм нэг хуучин цагийн овоо? Хуучин цагийн овоо юу? Хуучин цагийн овоо гэхлээр зэрэг чинь бүүр эртний овоо бол тэр эндэээс 70н хэдэн км яваад,нарийн голын тэнд Баян давааны дээд тал дээр Модон овоо гээд бүүр эртний овоо байна шд. Судлаач:Модон овоо? Тийм. Судлаач:Юу гэж байгаа юм? Мод босгосон юм уу? Модон овоо гээд нэртэй.Мод зод юу муугаар босгочихсон. Чулуу модоор холиод босгочихсон маш тийм том дээр үеийн овоо байдаг шд тэр чинь. Судлаач:Даваан дээр? Бүүр нуруун дээр.Барагтаадаа далайн твшнээс дээш бараг 2800,3000аад байх шүү Баян даваа чинь. Судлаач:Нуруун дээр эмэгтэй хүн орох болохгүй юу? Ер нь гарч байгаагүй байх аа.гаръя гэж зориглодог ч үгүй байлгүй дээ. Манай энд чинь бол овоо мовоо тахих,энэ ламыг аль болох ,аль ч утгаараа овоо тахих янз бүрийн юмыг эмэгтэйчүүд чинь гэртээ л цайгаа өргөдөг болхоос биш нээх овоо руу давхиж очиж,овоон дээр тойрч очиж сандайлдаггүй шдээ. Судлаач:Тэр овооны эзэн хэн бэ? Ламын гэгээний тэргүүн овоо шдээ тэр модон овоо чинь,Ламын гэгээний тэргүүн овоо шдээ ,хамгийн том ноён оргил овоо нь л гэсэн үг байхгй юу. Тэрний наад талд чинь лансан овоо гэж байдаг юм,яг доод талд нь ,хөлд нь. Судлаач:Ланс? Лансан. Тэгээд л энэ доошоогоо ингээд л яваад өгхөөр чинь одоо ээж хад,ээж хад байгаа юм,ээж хаднаас чинь доошоо чинь бас нэг Жинстийн хажуу талыг чинь модоп овоо гэдэг билүү? Бишээ,,,юуны овоо гэдэг билээ,тал дээр нэг овоо байдаг юм. Судлаач:Талын уу? Тхх. Ер нь бол өөлдийн Галданбошгит хаан чинь иишээгээ Халхын нутагруу дайн хийх гээд явахдаа бол ийшээгээ явсан түүх нь яг жинхнээрээ бичээд бх юм нь яаачихсан тэр Ганбат лам дээр нэлээн тод торниун байдаг юм. Судлаач:Танай,тийм ном гаргаж байна уу энүүгээр? Танай нутгийн? Нэг ном бичээд байгаа,зайлуул тэгээд хэвлэх барьж өгөх хүн нь олдохгй тэгээд л гацаад л байгаа щүү. Судлаач:Тахидаг уу? Тахина тахина, овоогоо жил болгон тахина шд. Судлаач:Жилд нэг удаа? Жилд нэг л удаа 6сард. Судлаач:6сард? Тхх Судлаач:Юу хийдэг ? Лам нар нь номоо уншаад л, бөх мөх барилдуулаад л ,морь зорио уралдуулаад л,овоондоо идээ цагаа өргөөд л ,ер нь л наадам хийнэ.Ер нь тэгээд овооны наадам гэдэг шд,овоо тахилгын наадам.тэгэж л ярьдаг юм. Судлаач:Морины гавал тэнд байсан уу? Бий бий,ер нь морио ,сайн сайн моридоо бол тэр овоонд л аваачиж,толгойн ясыг нь тавина шд. Судлаач:Таяг тавьсан уу? Таягийг чинь ер нь овоонд тавьдаг юм уу? Ер нь таягнуудыг цөмийг цэвэрлэсэн манайх бол. Овоогоор дүүрэн таягнууд байсан байхгй юу. Шүшдэг юман дээрээ таяг аваачаад хүний хөл хугарахыг билэгдэж таяг тавих чинь муу ёр биз дээ. Ахиад дараагийнх нь хугараасай гэж тавьж байна гэж гэсэн уг уу хаха... цөмийг нь цэвэрлэсэн ерс. Судлаач: Тэгээд юу тавьж болох уу? Овоон дээр ? ерөөсөө овоо чинь ердөөсөө ингэдэг шдээ,хамгийн одоо ийм уулын ингээд ийм овоо газар байлаа гэхэд чинь,хамгийн доороос нь чулуу аваачиж л уг нь тавих ёстой байхгүй юу, овоон дээр. Одоо бол хүмүүс тэрхэн тэр орчмоос нь чулуу аваад л өргөдөг. Заримдаа дугуй тавьсан..... аан тийм. Зарим нь шилтэй архи мархиа тавьчихаад явсан харагддаг юм. Цагаан идээ,голцуу л цагаан идээ,цагаан идээгээ тавина,.....тийм л юмаа тавьдаг шд. Судлаач:Ондоо юм тавьж болох уу? үГүй тэгээд хамаагүй юм овоод тэр овоон дээр яах вэ дээ... хэхэхэ... ер нь бол гэхдээ Архангайнхан лав тэгдэг юм. Овоон дээр харуй бүрийгээр зогсдоггүй. Одоо та нар шиг явж байгаа хүн байна шдээ тиймээ?харуй бүрийгээр овоон дээр зогсдоггүй. Яагаад гэхлээр тэр чинь нөгөө нэг чөтгөрийн гүйдлийг хаах гэж овоо босгодог байхгүй юу. Судлаач:Энэ юу гэсэн г ? Ер нь голцуу овоог чинь онь,даваан дээр тавьдаг байхгүй юу. Онь даваа,одоо ингээд уулын ийм,машин давдаг онь байна шдээ,ийм онь,өндөр ийм уул давахад орой дээр нь, яг тэгэж нуруулдаж, онь нуруугаар дамжиж чөтгөр гүйдэг байхгүй юу.чөтгөр гүйдэг гэж үздэг байхгй юу. Чөтгөрийн зам, тэрийг нь хаах гэж овоо босггодог байхгүй юу. Тийм учраас харуй бүрий янз бүрийн юмаар тэр тусмаа хүний нутгийн овоон дээр нээх их зогсдоггүй,болдоггүй. Би бол ийш тийшээ явахад ер нь их буудаггүй,зогсдог ч үгүй ер нь бол яваад л байдаг шд. Манай өвөө тэгдэг байсан юм, хамаагй овоон дээр битгий бууж бай, Чөтгөрийн замыг хааж овоо босгодог юм гээд. Ер нь ийм байхгүй юу, овоог яах гэж босгодог гэхлээр, овоог ихэвлэн уулын онь,одоо ингээд намсчихсан хэсэг байна шдээ,тэргээр нь хүмүүс давдаг шдээ,эсвэл одоо өндөрлөг газар нь овоо босгодог байхгүй юу. Тэгэхээр яадаг гэхлээр, өндөрлөг газар уулын онь дагаж харуй бүрийгээр чөтгөр гүйдэг байхгүй юу. Перевод Тэгээд ер нь харанхуй шөнө мөнө янз бүрийн юман дээр шөнө овоон дээр зогсож болдоггүй гэдэг. Перевод Судлаач:12оос хойш гэдэг бил үгүй юу? Ер нь тэгээд л харуй брий,цагаан гэгээ тасраад л,тэгээд л ер нь овоон дээр зогсож болдоггүй. Судлаач:Гүйдэлтэй газар,газрын гүйдэл гэж юу вэ? Газрын гүйдэл гэж байна аа байна. Тэр чинь бол яах уу дээ зүгээр нэг,тэрийг чинь дээхин үед бол юу яахдаа бол ингэж тайлбарладаг шд. Хүн чинь одоо зүй бусаар хорогддог. Судлаач:Зүй бусаар? Тийм.Яг тавилан жамаараа нас бардаггүй байна шдээ,одоо ингээд хүн явсаар байгаад 70 80юмуу ,эсвэл 40настай хүн байлаа,40 хүрээд л ингээд л хорвоог орхино шдээ тиймээ?тэр хүмүүс чинь жинхэнэ нас барж байгаа хүмүүс,тэгээд тэдний чинь одоо нөгөө нэг сүнс нь бол цаашаагаа яваад л, ахиад одоо юу болж төрдөг юм,дараа төрөлд юу болж төрнө гэсэн,мал болж төрнө гэсэн амьтан болж төрнө гэсэн,эргээд хүн болж төрнө гэсэн ,тэр өөрөө л төрчихнө. Аан өөрийгөө хорлох,өөрийгөө боож алах,эсвэл одоо бусдад одоо алуулах,ер нь ихэвчлэн өөрийгөө боож алсан,өөрийгөө егүүтгэсэн тэр юунууд чинь сүнс нь дараа төрлөө олдоггүй байхгүй юу. На русском Тэр болгон хүнд харагдахгүй шдээ. Ер нь зарим хүмүүст харагдана,одоо энэ манай сумын энэ урд тал дээр чинь нэг огцом тойруу гаргачихсан байхгй юу. Судлаач:Тойруу? Замын уу? Замын ерөөсөө аймар ийм огцом тойрог,тэнд чинь одоо маш олон хүн нас барсан. Одоо 3 жилийн дотор 20 гаруй хүн нас барчихсан байхгүй юу. Судлаач:Хүүе машинаар уу? Машинаар онхолдоод л онхолдоод л. На русском Одоо тэгээд шөнө мөнө чинь заримдаа энүүгээр чинь янз бүрийн хүн амьтан харагдлаа барьлаа гээд байдаг. Тэгэхээр зэрэг тэр бол надтай үнэхээр харагдаагүй лдээ. Та нар ингээд засмалаасаа гарчихаад буцаад засмал руугаа ороод ирж байгаа биз дээ. Энэ талынх нь замыг шороогоор хаачихсан байгаа биздээ,тэрний чинь тэрлүү тэгээд л ингээд л ойчоод л. Амьтан хнд харагдлаа л гэдэг юм,надад бол харагдаагй. Судлаач:Гэхдээ одоо тийм гүйдэл харагдвал яах уу тэр үзсэн хүн нь харсан хүн нь? үГүй одоо мааниа л унших байлгүй дээ. Судлаач:Аан уншихгүй бол яах уу? Яах ч гй ээ. Гол нь айхгүй л байвал яах ч үгүй. Айсан хүнийг андахгүй,ер нь бол айж болохгүй, ер нь ихэвчлэн чөтгөр мөтгөр янз бүрийн юм хумтай таарахад,одоо ингээд тааралдахын бол хүн бол хамгийн түрүүнд ерөөсөө тэр машин тэрэг янз бүрийн юм,одоо тэр,эсвэл тэр гутал мутлынхаа юу руу ч юм уу шээчих хэрэгтэй гэж байгаа юм. Судлаач:Тийм үү? Тийм. Судлаач:Заа эрэгтэй хүн бол болно,эмэгтэй хүн яах уу? Болно шд. Эмэгтэй хүн ч гэсэн шээж болно шд. Тэр л их хамгийн зөв юу гэдэг юм. Тийм л юм ярьдаг юм.Би бол тэрийг сайн мэдэхгй. Би ер нь гэхдээ, шөнө ер нь зарим тиймэрхүү газар явахдаа ер нь тэгдэг. Бууж шээчихээд тэгээд яваад өгдөг. На русском Судлаач:... хэдтэй билээ? Би чинь одоо 50тай шд. Судлаач:Тиймүү ео ео ео. Би тэгээд мэдэх юм байгаа юм болов уу даа? Судлаач:Сүүжний ясны тухай, сүүжний ясыг гэрт байлгаж болдоггүй гээд,сонссон уу тийм юм? Сүүжний яс чинь угаасаа чөтгөр дууддаг байхгүй юу,ерөөсөө хүмүүс ярьдаг шд,ингээд нэг нэгийгээ ингээд яадаг шдээ хөгшин мөгшин хүн жаахан дургүй мургүйг нь хргээд янзын хөгшин хүнийг бүүр уурыг нь хүргээд байвал сүүжнийхээ ясаар чамайг даллана аа,тэгээд чамайг өөрийнхөө араас нас баруулна аа гэж ярьдаг.Сүүжний яс чинь ер нь их муу.ерөөсөө гэрт хонуулдаггүй шдээ,заавал тэр нүхийг нь сэтлэж орхидог байхгүй юу. Ер нь чөтгөр дуудна. Ер нь л хойдохоо дуудна л, гэж ярьдаг даа. Хойдхоо дууддаг,сүүжээрээ дууддаг,сүүжээрээ далладаг,даллана гэдэг чинь нааш ир гээд даллаж байхгй юу,тэгээд яваад очиж байгаа биз. Судлаач:өө заза очлоо гээд хэхэ. Аюултай ш дээ,ер нь гэхдээ дээхин үед Сүүжний ясаар ямар нэг одоо нэг тийм хар хэлтэй хүмүүс гэж байдаг шд,тэр чинь бол Сүүжний ясаар хараал хийж байсан байгаа юм.Сүүжний ясанд хараал хийдэг байхгүй юу. Судлаач:Аан шивнээд үү? Тийм. Тэгээд тэр нүхээр нь үлээдэг хараалынхаа үгийг,тэгээд нөгөө хүндээ их хүчтэй очдог. Судлаач:Жирийн хүмүүс байдаг юмуу? Тийм, жирийн хүмүүс,тийм юу яасан хүн, манай энэ 3булаг-ийн улсууд бол хорхой нүдтэй улсууд байдаг шд. Судлаач:Айн? хорхой нүдтэй улсууд байдаг шд. Судлаач:заа... ямарваа юмыг бол ер нь их юу яадаг, мах зах чанаад байхад бол тэгээд л тэр хүн нэг харсан бол тэр мах ерөөсөө болохгүй, яаж ч чанаад байсан ерөөсөө болохгүй. Судлаач:Хаанахынх гэнээ? Хүрээ марал. Хүрээ маралын хорхой нүдтэн гэж сонсоогүй юу? Судлаач:үГүй. хүн гараа исгэсэн байхыг харах юм бол эдгэхгй тэр нь. Судлаач:Тэгээд яах уу? Эдгэхгүй харин,тэгээд л яадаг юм,их муу. Судлаач:Тэгээд яах уу? Ямар юм хийх уу? Тэгээд л эдгээхийн тулд ном хорол уншуулаад байдаг даа. Гэхдээ тэр махыг бол хаядаг юм,ерөөсөө болохгүй, хэзээ ч болохгүй ,улаанаараа л. Судлаач:Олон юм уу? Цөөхөн. Ерөнхийдөө тийм хүмүүс байгаа. Судлаач:Нэрээр нь мэдэх үү? Ер нь бол очиход тэгээд яадаг,,, дээр тэр 80н хэдэн онд Хүрээ амралтын эмнэлгийнх нь жолооч тийм хүн байсан юм. Айлд орохдоо өөрөө тэрийгээ мэддэг,тэгээд айлд орохоосоо өмнө : заа наад таваг шанагатай юмаа цааш нь далд хийж бариарай,ил цагаан сүү мүү янз бүрийн юм байвал бүтээгээрэй, тэгэж хэлж байж ордог. Судлаач:Хараадаг хүмүүс? Тэр мэдэхгүй тэр одоо яадаг юм,тэд нар янз бүрийн долгион,янз бүрийн юм ялгаруулдаг л хүмүүс байдаг байх. Тэгээд тэр бол хараал хийхгүй шд. Судлаач:Тэр сумын хүмүүс ямар угсаатны хүмүүс? Халх юм уу? Дашдоо овогныхон. Судлаач:Дашдоо? Дашдоо гүний нутаг. Биш ээ, Пүрэв гүний нутаг. Судлаач:Халхчууд биздээ? Халх халх. Хар хэл амтай хараал хийдэг хүмүүс чинь тустай байдаг юм гэсэн. Хэлэн дээрээ хар байдаг юм гэнэлээ. Судлаач:Юу? Тэр хараал хийдэг хүмүүс. Хэл нь хар хэлтэй байхгүй юу. Тэгээд нөгөө улаан дотор нь л хар байдаг юм гэнэлээ. Тийм хар хэлтэй хүн бол найдвартай хараалч байдаг гэж байгаа юм. Малаас бол хонь хараалч шдээ. Судлаач:Хонь хараалч? Тийм, та нар энэ хонь монин дундуур, дамай ялангуяа бөөгнөрсөн хонины юун дундуур давхих бол хонины хараал хүрдэг. Судлаач:хонь тэгээд хар хэлтэй? Хар хэлтэй,бусад мал нь улаан хэлтэй. Судлаач: Гэхдээ тэр хонь чинь хүнд бас халдах уу? Ямар л сайн байв гэж дээ, бас тэгээд л тэр айл... . хонь чинь хар хэлтэй шдээ,төрөөл яахад бол ганцаараа хар хэлтэй. Бусад мал нь бол улаан хэлтэй. Судлаач: Зэрлэг амьтанд хар хэлтэй байна уу? Байхгүй биз, энэ ангирыг чинь аймар хараалч гэдэг юм билээ шд. Судлаач:Ангир ? Ангир гээд улаан шувуу байгаа биз дээ? Судлаач: Ангир хар хэлтэй юу?хараалтай? Тэр бүүр нэг юу байдаг биздээ? Нэг.... заа байз, юун дээр билээ гарчихсан байсан,нөгөө нэг... 12 хүүхэдтэй айл байж байгаад, тэгээд нөгөөх нь ингээд голын хөндийд байсан хөдөөний айл шиг байгаа юм, хүүхдөөд нь дандаа ингээд тоглодог, нэг яахад нь ээж нь чагнасан байгаа юм нэг өдөр. Голын хойдхоо дуусгачихсан,одоо голын урдахаа дуусганаа гээд... тэгээд ээж нь юу болов гээд голын тийшээ яваад очсон чинь дандаа ангирын өндөгнүүд хагалаад хаячихсан байсан байгаа юм. Тэгээд л нөгөө ээж нь хүүхдүүдээ загнаж авчраад л,тэгээд маргаашнаас нь авхуулаад хүүхдүүд нь бүгд нас барсан байгаа шд. Ганцхан охин үлдсэн байдаг юм. Тэр ангирыг л хамгийн хараалтай гэж ярьдаг юм билээ. Ер нь эвэр хошуутай амьтан их муу байдаг байх оо. Судлаач:Могой таарвал сайн уу муу юу? Сайн шд. Судлаач:Могойн чуулган? Бүүр сайн шд.Могойн чуулган бүр сайн, баяжина.Могойн чуулган таархаар зэрэг хүмүүс хормойгоо дэвсэж суудаг, ном нь. Бүүр тэгээд могойнууд нь хормой дээр нь явбал бр сайн. Зайлшгуй тийм могойн чуулгантай таарсан хүн бол машинтай бол машинааса бууж, морьтой явбал мориноосоо буудаг тийм юутай,барагтаа бол хүнтэй таардаггй, барагийн хүнд бол таарахгүй. Судлаач:Гэрийн дотор орвол яах уу? Суу дусаагаад гаргана шдээ, толгой дээр нь сүү дусаагаад тэгээд гаргадаг байхгүй юу. Лусын амьтан ирлээ гээд. Судлаач:Лусын амьтан? Айн? Тийм , могой чинь Лусын амьтан. Ер тэгээд аль амьтан ямар төрлийн амьтан.... амьтан бол аль зүг руу орж байна гэдгээсээ хамаарч сайн муугаа ёрлодог. Одоо ингээд өвөр талаас,баруун гар талаас тийшээ яаж байгаа амьтан бол сайн, тэрийг заавалчгүй машинтай явж байлаа гэхэд амьтан ирнэ шд өнгөрөөчихөөд явж байх ёстой байхгй юу. Аан энэ талаасаа гарах гэж байгаа амьтанг аль болох гаргахгйгээр урдуур нь өөрсдөө хэрээд гарвал бас сайн.Энэ чинь өврөөс нь гараад явчихаж байгаа байхгй юу. Монголчууд чинь өөрөө ийм дээлтэй байхгй юу. Тэгээд өвөр луугээ дандаа юмаа оруулж байдаг,энэнээс юмаа гаргахгүй гэсэн утгаар. Манай монголчууд л тэгдэг юм. Судлаач: Ондоо ямар лусын амьтан байдаг вэ? Мэлхий лусын амьтан уу?тийшд, лусынх, лусынх л байхдаа тэгээд.могойг л лав лусын амьтан гэдэг юм. Судлаач:Лус савдаг, хүмүүс ярьдаг энэ адилхан уу? Лус савдаг аа? Энэ уул болгон овоо болгон хайрхан болгон чинь нэг нэг эзэнтэй,савдагтай шд. Судлаач:Гэхдээ лус савдаг хоорондоо нэг үү? Ер нь адилхан эзэн гэсэн үг шдээ, одоо энэ хойд талын улаан хайрхан байна, энэ хайрхан чинь бол... улаан хайрхан? .. – тийм энэ хойд талд өвгөн савдагтай гээд хүмүүс ярьдаг юм. Харагдах хүндээ харагддаг гэсэн. Урт нэг тийм,цагаан тэмээ хөтөлсөн өвгөн байдаг гэсэн. Судлаач:цагаан тэмээ хөтөлсөн өвгөн? Аанха.тийм хүн байдаг гэсэн. Манай улаан хайрхан чинь дошгин шд энэ уул. Ер нь хамаагй энэ тэрүүгээр оролдож болохгүй,ёстой толгой тасдана. Тэгээд доор чинь Булган хайрхан гээд бас нэг хайрхан байгаа. Судлаач:Тэрний эзэн ямар юм? Мэдэхгүй,тэрийг Ганбат лам л сайн мэдэж байгаа ямар ямар юутайг. Судлаач:Ганбат лам чинь энэ нутгийнх уу? Тийм. Манай яг энэ сумынх. Тийм нэг лам хүн байгаа даа. Судлаач:Цагаан өвгөн гэдэг нь бурхан юм уу эзэн нь юм уу? Энэ хойд хайрханы л савдаг нь,эзэн нь л гэсэн г.зарим хнд харагддаг,зарим хүнд харагддаггүй. Судлаач:Одоо хүмүүс тахидаг уу? Тахина. Гэхдээ энэ олон хайханы чинь дэргэд нь тахихгй,бүүр алсаас холоос тахидаг байхгүй юу. Дэргэд нь тахих юм бол энэ чинь суйд болно шд. Булган хайрханы тэндээс юмуу Ээж хайрханы тэндээс хайрханыг чинь тахидаг шд. Судлаач:Бүүр тийм холоос уу? Тийм ,холоос. Тэгэхгүй бол энэ хайрханы чинь дэргэд нь тахиж болдоггй юм. Судлаач:Тийм номтой юм уу? Тхх.дошгин. Судлаач:Тэнд овоо байхгй юу? Байхгүй. Энэ хайрхан чинь лут дошгин хайрхан. Ер замын жолооч нар ярьдаг шд жаахан, одоо ингээд баруун талаар нь яахаар зэрэг надтай ч энгээр таарч байгаагй,нэг таардаг гэсэн. Тэгээд нэг таарсан жолооч бол найдвартай энэ хавьд аваарт орж байгаа шд. Мөргөлдөх юмуу, онхолддог. ... Хүнд л тэгэж харагддаг юм байлгүй дээ. Судлаач:Чөтгөр юм уу? Одоо юу гэдэг юм бэ дээ, уур нь хүрхээрээ,нэг болоод л урдуур нь гардаг юм байлгүй дээ. Судлаач:Заримдаа хүмүүс эсгийгээр нэг хайчлаад өлгий дээр сунадаг,сонссон уу? Тийм, нэг чинь угаасаа нөгөө жаахан хүүхдийг хуурдаг байхгүй юу,ээж чинь үхчихлээ гэж хуурдаг. Тэрнээс нь одоо ширгэж тэр үнэг зууж өгдөг,хууртуулахгүй гэж. Судлаач:үНэг яах уу?үнэг байна гэж үзээд ирэхгүй? Аанха. үНэг зүүгээд өгчихлөөр ирэхгүй, одоо нөгөө юунд ирдэггүй юмуу хаашаа юм,тийм л юм шиг байна лээ. Ер нь л тэгэж ярьдаг шд.Ер тэгээд эрэгтэй хүүхдэд чинь ташуур сур зууж өгдөг шд. Судлаач:Заримдаа зарааны арьс зүүсэн,гэрийн хаалган дээр... зарааны арьс Тийм,хэл ам яахгй гэж байгаа юм,гаднаас муу хэл оруулж ирэхгүй. Одоо хүнтэй заргалдаад,хэрүүл, одоо нөгөө нэг зарга янз бүрийн юм хэлэлцэх гэж явж байна шдээ тиймээ,тэгэхдээ хүмүүс энгэртээ зарааны үс хийчихээд явж байгаа шд. Яах уу дээ зарааны үс чинь муу юм өөр луу нь оруулахгүй л гэж байхгүй юу. Судлаач:Гэртээ галын бурхан тахидаг уу? Тахина шд. Одоо ч ер нь хүмүүс гэр оронтой хүмүүс л гэхээс биш байшинтай улсууд бол ямар юмаараа галын бурхан тахих вэ дээ. Гэхдээ галын сан гэж ном уншуулна шдээ. Судлаач:Битүүний өдөр өргөх ёс байна уу?галын бурхан тахих ёс? үГүй үгүй . ерөөсөө л цагаан сар, цагаан сар өнгөрөөл шинийн 8,15,25нд галаа арвилаад л, галын сан тавиулаад, хийморь,бх юмнуудаа уншуулаад л яана шд. Тэрнээс биш,ийм гэр юутай улсууд чинь тэгээд ер нь бол яагад байхгүй. Гэртээ байгаа улсууд бол ерөнхийд л өөх тос галдаа өргөөд, аль болох галын бурхнаа аргадажл амьдарч байна шд. Судлаач:Зарим хүмүүс галын бурхантай ярьдаг гэж... 3 хртэлх насны хүүхдэд харагддаг л гэсэн. Гал руу харуулаад зогсхоор бол хүүхэд чинь инээгээд байдаг шд,одоо эсвэл дөл нь тийм өөр юу болж харагддаг юмуу, эсвэл тэр угаасаа харагддаг юм уу, ямар ч л байсан 3 настай хүүхэд галын бурхыг хардаг л гэдэг юм. Судлаач:Галын бурхан эрэгтэй юмуу эмэгтэй юмуу хүүхэд юмуу,том хүн юмуу? Мэдэхгүй. 3настай байхдаа хараагүй болхоор мэдэхгүй шд. Зун болхоор жуулчид гүйэ мөн их явах юмаа. Судлаач:Энүүгээр ? Тийм, ёстой янз янз. Явган улсууд нь үгүйээ мөн зовлонтой харагдах юм. Судлаач:Гадаадын уу? Тийм. Нээх том том үүргэвч үүрчихсэн. Судлаач:Энэ нутгийн хүмүүс сэтэр хийдэгүү? Сэтэрлэнэ шд. Мал төл, малаа сэтэрлэнэ шд хайртай малаа,ном уншуулаад л. Судлаач:Ямар мал? Ямар л бол ямар.морь сэтэрлэнэ,ямаа нээх сэтэрлээд байдаггүй юмаа. Морь хонь,морь хонь 2ийг л голцуу сэтэрлэдэг. Тэрнээс биш өөр юмыг нээх яадаггүй байх аа. Тэмээ сэтэрлэж байна гэж сонсоогүй.Тэмээ сэтэрлэдэггүй,ямаа лав сэтэрлэдэггүй юм,үхэр лав сэтэрлэдэггүй юм,тэгээд бодоход тэгээд адуу хонь 2ийг л сэтэрлэдэг юм. Судлаач:Заримдаа сарны гэрэлд унтах цээртэй гэж ярьдаг... Муу муу. Сарны гэрэл хүнийг хөгшрүүлдэг,хамаг хүний энергийг сорж байдаг, сар чинь энергигүй юу байхгй юу, сар чинь өөрөө энергигүй шдээ,нар чинь энергитэй байхгй юу.Сарны гэрэлд хүн унтах юм бол дандаа хөгширнө. Хөгшрөлт их түргэн явагдана. Ер нь тэгэж ярьдаг юм,амархан хөгширнө та нар,хүүхдийг бол орондоо шээнэ гэнэ. Хүүхэд тэгээд шөнө ингээд унтаж байхад тооноор нар хүүхэд дээр тусах юм бол,хүүхэд орондоо шээдэг,бас нэг тийм юм байдаг юм. Тэгхээр сар ердөө нээх юугүй байх . Судлаач:Сарны гэрэлд ус авах цээртэй? Яахав муу л гэж байгаа юм, тэр чинь бол хүмүүс одоо Монголчууд л саранд харанхуй шөнө усанд явах муу гээд ярьдаг шиг тэр чинь ер нь хүмүүсийг гэгээн цагаан өдөр ажлаа хийж бай,харанхуй шөнө битгий юм хум яаж бай гэсэн хүмүүсийг ажилтай болгох гэсэн сургааль байхгй юу. Тэрнээс биш яг харанхуй шөнө явахад тийм муу гэсэн юм бол байхгүй шд. Гэгээн цагаан өдөр юугаа хийж бай,унтах цагтаа унтаж бай,ажиллах цагтаа ажлаа хийж бай гэдгийг л сургаж байгаа байхгүй юу. Тэрнээс биш яс юман дээрээ харанхуй шөнө, өдөр зарчмын хувьд ялгаа байхгүй. Судлаач:7бурхан гэж юу вэ? Тэнгэрт байгаа юу? 7бурхан тэнгэрт байгаа, их 7бурхан, бага 7бурхан гээд байгаа. Судлаач:Тэгээд хүмүүс тахидаг уу 7бурханыг? Тахина. Тэр нөгөө нэг,манайх одоо богдын, их богд хайрханыг тахидаг юм манай аймаг,аймгаараа. Бүүр энэ Орог нуурын наад тал дээр,ноднин тахисан,энэ жил тахиагүй ээ.2 жилд 1 тахидаг юм уу даа. Тэгэхэд лав 7бурханы тахилга гэж хийдэг юм. Яг хүмүүсийг жил жилээр нь 7бурхан шиг суулгаад л шөнө хажууд нь гал түлээд,ном уншаад,сүртэй юм билээ тэр чинь. Судлаач:өГлөө бүр тахидаггй юу? өГлөө бүр цайныхаа дээжийг өргөж байгаа хүмүүс чинь бүх л юмандаа өргөж байгаа шдээ тэр чинь. Уул усандаа, 7бурхан, алтан гадас, бүх л юмандаа сайн сайхныг бодож өргөж байгаа шд. Тэрнээс биш.. яг тэр 7бурханы тахилга шал өөр юм билээ. Тэр чинь бол 12 жилийг чинь нугалаад нугалаад суулгачихдаг юм билээ шд.7бурхан шиг ингээд суулгаад л тэгээд ном уншуулдаг,бараг шөнөжингөө шахуу уншдаг юм байна лээ шд тэр чинь,их сүрхий номнууд. Тэгээд суугаад дүүрдэг юм байна лээ,өөрийнхөө одон дээрээ суулаа гээд... тэгээд 2 удаа явж байсан юм. Судлаач:Сар хиртэхэд заримдаа хүмүүс юу хийдэг вэ юу яадаг вэ дээр үед? Намайг хүүхэд байхад л Сар хиртэнэ гээд сүртэй юм болдог байсан,одоо ч ер Сар хиртэх нар хиртэхийг тоохоо болисон шд.Намайг хүүхэд байхад чинь нохойгоо зодоод, түмпэн сав тачигнуулаад л,ерөөсөө тэгээд л Арах гэдэг амьтан сарыг үмхчихлээ,тэрийг л тавиулах гээд баахан орилъё гээд л.. Судлаач:Арах гэдэг амьтан? Тийм,тэр одоо яг,жинхэнэ юугаараа тийм байдаг шд Арах гээд сүрхий том мангас л байдаг юм шиг байгаа юм, тэгээд сарыг үмхчихдэг юм уу хаашаа юм, тэгээд л түмпэн, янз брийн юм нүдэж зодоод л,нохойгоо гаслуулаад л сүртэй юм болдог байсан, одоо харин сүүлийн үед чинь сар хиртэж л байх юм тэгээд л.... сар хиртэж л байх юм,нар хиртэж л байх юм,нээх ач холбогдол өгөхгй юм байна шдээ. 3. Судлаач:,,,,,, домогтой газар байна уу? Уул ус одоо тийм... - Өө байгаа шдээ. Судлаач:Хаана? -Хол шдээ. 50,60 км шдээ. Судлаач:Ямар газар юм ? -Нөгөө Галданбошигт хаан гээд байдаг шдээ?!тэрний ээжийгээ оршуулсан газар гээд.. Судлаач:Заааа?! -Тэр бол гоё газар байдаг юм. Хөшөө ,том хөшөө. Судлаач:Үгүй үгүй,бүүр тийм хуучин домогтой...тийм ...уул...танай энүүгээр...энэ нутгийн? Та энэ нутгийнх уу? -Тийм, энэ нутгийнх. Судлаач:Тийм,тэгвэл мэдэх байлгүй дээ. -Хуучин домогт гэдэг чинь юу гэсэн үг үү ? Судлаач:Домогтой.. баатар.. бөхийн тухай ч юм уу......?! -Хойно нэг хөгшин байдаг, би заагаад өгөх үү? мэддэг хүн байдаг юм. Ойрхон шдээ. Судлаач:Заа.юу мэдэх үү? тэр хөшөөг үү? -Янз бүрийн л юм. Судлаач:Заа давай./разговор на русском языке/ ..... Судлаач:Хөшөө гэхдээ одоо босгосон уу? -үгүй, дээр үед.1900... нөгөө Манжийн дарлалд байсан үеийн хөшөө шдээ. Судлаач:Юу юм? чулуу юм уу? -Чулуун хөшөө лдөө. Тэгээд энүүгээр байлдаж явж байгаад, ээж нь энд нас барсан юм гэнэ лээ, тэгээд ээждээ зориулсан хөшөө гээд тийм хөшөө байдаг юм.