Б. Лувсандаш интервью

Информанты:

Б. Лувсандаш
Дариймаа

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Лувсандаш уяач 1 цаг 4 минут 17 сек М1: за бид өөрийгөө танилцуулах уу та хэн гээч хүн билээ Х1: би Б.Лувсандаш гэж хүн гэр бүлийн хүн Даариймаа гэж хүн байна М2: Цэндийн Дамдинсүрэнгийн охин Анна гэж М1: миний Монгол нэр Дуламаа М2: тэгээд энэ Москвагийн монголч эрдэмтэд монгол судлаач нар явж байгаа М1: танай нутгийг жоохон судалж явж байнаа зан заншил, уул усны домог тиймэрхүү л юм уу даа түүх ялангуяа домог тиймээ тэгээд асуугаал бид өөрсдөө л асууна. Та нар бол одоо яг энэ нутгийнх уу Х2: тийн яг одоо жинхэнэ М1: хоёулаа юу Х2: тийн М1: та хэдтэй билээ нас сүүдэр Х1: 75 Х2: би 66 хөл байхгүй өвдгөөрөө хатгаад М1: хөл үү зүгээрээ толгой бол харин ажиллахгүй бол хэцүү, за бид одоо танай нутгаар энэ домог момог юу байна домогтой уул, эзэнтэй уул тэр талаар ярьж болж байна уу. Х2: энэ хайрхнуудаа л ярьчихгүй юу М1: хайрхнууд тэр чинь эзэнтэй билүү Х1: лус савдаг байдаг юм гэнэлээ Х2: байдаг гэсэн тэр энэ талынхаа хайрханд байж байгаад энэ талын хайрхан руу шилжсэн гэж хөгшин тэгж ярьдаг байсан М1: аль талаар хайрхан байсан Оросоор ярив Х2: одоо тэр Хараат хайрхандаа байдаг гэсэн байгаа юм уу мэдэхгүй ээ М1: аан тэр яахав мэдэхгүй ш дээ М3: энэ лус савдаг догшин уу Х1: догшин савдагтай М1: энэ нь тийшээ очсон гэж байна ш дээ тийшээ очоод догширсон юм уу Х1: энэ чинь Хар буур нэртэй байсан юм байналээ Х2: энэ Хараат хайрхан Х1: тэгээд догшироод болдоггүй амьтан хүн цуглаад тэгээд Хар ат болгосон юм байналээ. Тэгээд тэрнээс хойш номхорсон эргэн тойрон зусаад, намаржаад байдаг гайгүй л байдаг М1: догшин гэхээр чинь одоо юу хийх үү Х1: догшин гэхээр лусын тийм байхгүй юу М1: тэгээд бууж болохгүй юу Х1: одоо зүгээр М1: үгүй дээр үед Х1: дээр үед догшин байсан Х2: яадаг байсан дээр нь гарч болохгүй байсан. Эмэгтэй хүн дээр нь гардаггүй М1: одоо яахав Х2: одоо ч бас эмэгтэй хүн хориотой Х1: одоо энэ цагаан хайрханд гардаггүй л байсан Х2: одоо бол эмэгтэй хүнийг гаргахгүй М1: овоо байхгүй юу тэрний дээр Х2: овоо байхгүй тийм том хайрхан л Х1: орой дээр нь овоо байсан гэнэлээ М3: Хараат хайрханд Х1: тийн Хараат хайрханд М1: овоотой байсан Х1: тийн Х2: энэ Дэл хайрханы өвөрт гүү унагалвал хурдан унага гарах тийм түүхтэй юм байналээ. Энэ антенатай хайрхан энэ уулын ар өвөрт гүү унагавал тийм хурдан удмын морь гарах ёстой гэж тийм домогтой Х1: сойрын талын хайрхан Х2: ийм л хоёр хайрхан мэднэ М1: танайх ер нь хурдан морьтой байсан Х1: морьтой морьтой аймгийн алдарт уяач хүн байна Оросоор ярив Х2: одоо манай хүүхэд бас морь уяад яваад байгаа М1: наадамд одоо хэдэд орж байна Х2: аан нодлин Х1: энэ жилийн Баянхонгор аймгийн наадамд аман хүзүүдсэн азарга хоёрт орсон гэсэн үг. Өвөрхангайд түрүүлсэн. Өвөрхангайд болсон 5 бүсийн уралдаанд түрүүлсэн Оросоор ярив М1: танай энэ нутагт хурдан морины тухай домог байна уу Х1: намайг бага байхад Шагдарын манай энд хүрэн халзан морь байлаа. Аймагт олон түрүүлсэн Оросоор ярив М1: танай энэ нутгийн алдартай морины тухай домог байна уу Х1: байна байна дээр үед намайг бага байхад манай энчээ Шагдарын хүрэн халзан гэж нэг хүрэн халзан морь байлаа М1: Шагдар гээд эзэн нь үү? Хаанахынх Х1: тийн Оросоор ярив Х1: аймагт олон түрүүлсэн морь оо Х2: нөгөө хэнийхний Дүгэржав гуайнхны Х1: тийн бор малгай Дүгэржав гэж байсан бор морь байсан юм гэнэлээ тэр 2 бор морь хурдан морь байжээ. Одоо энд эндээс Өвөрхангайд аваачиж тавьдаг тэгээд л түрүүлдэггүй байсан юм гэнэлээ. Дандаа л аман хүзүүддэг бүсгүй хүүхэд унадаг байсан юм гэнэлээ тэгээд эмэгтэй хүүхэд унуулаад түрүүлсэн юм гэнэлээ. Тэгээд тэрнээс хойш Өвөрхангай манай аймагт энэ чинь хэд хэд түрүүлсэн юм байналээ тэгэхээр янзын юм шүү Х3: эмэгтэй хүүхэд унуулаад төрүүлдэг байсан Х1: тийн эмэгтэй хүүхэд унуулаад түрүүлдэг байсан юм байналээ Оросоор ярив Х2: тэр наад унаж явдаг нь илүү байсан байх гээд байгаа юм шүү Х1: тийн газар дээр нь очиж тавьж өгчхөөд за ингээд яваарай гээд бор мориороо түрүүлээд давхиад явчихдаг тэгээд хэзээний энэ мориос чинь хурдан морьдоос чинь түрүүлээд оччихсон морины хөлс гарчихсан байж байдаг байсан юм байналээ. Тэр бол мотоцикл шиг морь байсан байгаа юм шүү Оросоор ярив Х1: тийм одоо юутай домогтой л юм байгаа юм. Тэгээд одоо эднийхэнээс хэсэг хурдан хүрэн морьд байгаад сүүлдээ хээр болоод л одоо ч хээр ганцхан хээр морьд л байна даа Оросоор ярив М1: тийм далавчтай морь гэж тийм домог байхгүй юу Х1: далавчтай морь гэж одоо домог байхгүй манай энд тийм юм дуулддаггүй юм зүгээр бүү мэд байсан юм уу үгүй юм уу М2: сайн сайн бөхчүүд байсан уу Х1: манай энд дээр үед Бөхцагаан эрдэнэ сайн бөх байсан юм гэнэлээ. Одоо босгосон хад нь хүн байтугай маш кранаар өргөөд байхааргүй хад байгаа юм шүү дээ. Тийм их том хад байна шүү дээ тийм хаанаас ч авчирсан хаанаас ч авчирсан юм босгочихсон сүүлд нь хэцүү байсан. Энэ чинь одоо наад угалзархуу энэ ханын хирааны тийм том хавтгай хад босгочихсон М1: ингээд үү Х1: тийн хаанаас авчирсан юм тэр хавьдаа байгаагүй хад юм байналээ М1: өөр нутаг уу Х1: тийн босгочихсон хад байдаг юм Оросоор ярив Лувсандаш уяач 10:32 Х1: тэгээд Бөхцагаан гэдэг бөх чинь одоо удам судар бол манай аав бас орж л байсан юм байналээ М1: тийм үү Х1: тийн манай Бөхцагааны удам сударт орж л байна одоо энэ Лувсандагва ах эд нар орж л байсан юм байналээ Х1: Лувсандагва гэж нэг өвгөнтэй уулзав уу Х1: үгүй ээ М1: Лувсандагваа уулзаагүй тэр байгаа юм уу Х1: тэр чинь бас тэр Бөхцагааны л удам юм гэнэлээ Оросоор ярив Х1: тийм Бөхцагаан чинь тийм ядуудуу тийм хүн байсан юм байналээ. Энэ хэдэн ямаатай тэгээд л энэ Индэрт энд нэг доор Индэрт гээд нэг худаг байдаг юм тэр худаг дээр байж байгаад энэ хэдэн ямааг нь амьтан услуулахгүй байсан юм гэнэлээ М1: тэр Бөхцагааны юу Х1: Бөхцагааны энэ хэдэн ямаа энэ хэдхэн юмыг усалсан услаагүй яадаг юм тэгээд байж л дээ. Тэгэхээр нь худгийг нь таглаад хаячихсан юм гэнэлээ чулуугаар том чулуугаар М1: за тэгээд улсууд услуулахгүй байсан юм уу Х1: тийн тэгээд баячуул услуулахгүй байхгүй юу Оросоор ярив Х1: баяачуул услуулахгүй байсан юм гэнэ лээ. Тэгэхээр нь таглаж хаяад 3 хонуулаад онгойлгочихсон тэгээд сүүлд нь дандаа танай малыг түрүүнд нь услуулъя гээд дандаа түрүүнд нь услуулдаг болчихсон юм гэнэлээ. Тэгээд чадалтай хүн сайхан байгаа юм шүү Оросоор ярив Х1: тэгээд Бөхцагаан даншиг наадамд явсан юм гэнэлээ. Одоо Улаанбаатарт даншиг гэж тэгээд түрүүнд явсан амьтныг хөтөлж явсан юм байналээ. Ядуу хүн ч яах вэ дээ тэгээд л тэр амьтнаа хөтлөөд явсан гэнэлээ. Тэгээд нэлээн ойрхон очоод буучихсан. Улаанбаатар Шархавын хавьд юм уу тэр хавьд л байсан юм болов уу даа. Тэгээд л өө хятад шинжээч нар яваад л бөх сайн бөх юу Богдын бөхөөс илүү сайн бөх ирж яваа шинж гээд л явуулдаг юм байж М2: хятадын шинжээч үү Х1: тийм хятадын шинжээч монгол ноёдын шинжээч явдаг байж л дээ тэгээд майхныхаа хаяагаар ингээд гараа гаргаад унтаж байсан юм гэнэлээ Оросоор ярив Х1: тэр их том үг байхгүй юу. Хаяагаараа майхныхаа хаяагаараа гараа гаргачихсан тэгж байсан юм. Тэгсэн чинь зулзаган барын таваг шинжтэйгээр ганцхан байна гэсэн юм гэнэлээ Оросоор ярив Х1: тэгээд өнөөхийг чинь өнөө тэгээд шинжчихээд хүрээд ирэхээр нь за ямар нэгэн аргаар тэр гарыг тэгвэл бэртээ гэсэн юм гэнэлээ Оросоор ярив Х1: тэгээд тэр ноёны бараа бологч энэ тэрээ явуулаад тэгээд гарыг нь бэртээчихсэн юм байналээ хуга цохичихсон юм байналээ тэгээд гараа боочхоод тэгээд барилдаж л дээ тэр тамтаггүй бяртай хүн байсан юм шиг байгаа юмаа тэгээд барилдсан барилдаад өөрөө тэгж байсан гэнэлээ за миний энэ боолттой гар луу л дайрнадаа миний гарыг бэртээсэн хүн гээд байсан юм байналээ. Тэгсэн чинь нөгөө ноёны бөх дайраад байдаг мэдэж байгаа тийм тэгэхээр нь ганцхан ингээд савчихсан нурууг нь мулт савчихаж байсан юм гэнэлээ тэгээд унагаачихсан тийм тэгээд ноён турж үх гэж хараасан юм гэнэлээ тэгээд л ер нь бараг тэрнээс болж турж үхсэн бололтой юм ярьдаг М1: турж үхчихсэн юм уу Х1: үгүй ээ ер нь тийм л юм байдаг юм. Тийм домогтой Оросоор ярив Х1: турж үх гэж л хараасан юм гэнэлээ Оросоор ярив Х1: тэгээд хойт нэгийн бригад байгаа дэнж дээр гэр нь байдаг тэнд байж байсан юм гэнэ лээ. Тэгээд 1 баян хүн адууг нь туугаад очсон юм гэнэлээ. За чи надад нэг идэх юм өг гэсэн юм гэнэлээ. М1: тэр баян хүн үү Х1: баян хүнийг тэр наадах Оросоор ярив Х1: за наадах чинь 2 жилийн сувай хязаалан байна 2 жилийн сувай соёолон гүү байна чи бугуйлдаж чадах уу гэсэн үгүй ээ бугуйлдахыг л бодъё гээд л тэгээд бугуйлаа хөлөөсөө уячхаад хөлөө нь жийчихсэн юман дээр ингээд л тэгээд л энэ солгой гараараа бугуйлдчихаж тэгээд л завилсан нугас нь тас явчихсан юм гэнэлээ нөгөө гүүний махыг ерөөсөө сар хүрэхгүй идсэн юм гэдэг шүү. Тэгэхээр л мөн овоо байнаа соёолон гүүний мах сар хүрэхгүй идлээ тийм л домогтой юм байгаа юм Бөхцагаан гэж Оросоор ярив Х1: Бөхцагааны удам нэг хүүхэд бий дээ дэлхийн аварга М1: чөлөөтөөр үү Х1: тийн хэн билээ дээ байз одоо энэ Гэндэнсүрэнгийн нэг бүсгүй хүүхдийн нэр нь хэн билээ дээ байз над аав нь над хөгшин аав нь надтай чацуу юм байгаа юмаа. Тэр Гэндэнсүрэнгийн хүүхнийх нь хүүхэд тэгэхээр зэрэг Гэндэнсүрэнгийн хань нь тэр юуны Цэрэндаваа гуайн хүүхэн Цэрэндаваа гуай чинь бас тэрний Бөхцагааны удам байсан тийм байналээ М1: Бөхцагааны тухай өөр домог мэдэх үү та Х1: за өөр ер нь домог нэг их мэдэхгүйээ М1: тэгээд Бөхцагаан чинь одоо ингээд нас барлаа шүү дээ турж үхлээ шүү дээ тэгээд ясыг нь яасан юм Х1: өө ясыг нь тавьсан газар нь цээжинд нь чоно гөлөглөчихсөн байсан юм гэнэлээ хавирга нь битүү байсан юм байналээ М1: битүү юу Х1: аан тийм баахан гөлөглөчихсөн байсан юм билээ гэж ярьдаг тийм домогтой л юм билээ М1: тэгээд тэр ясыг нь одоо цаашаа наашаа аваачсан гэсэн домог байхгүй юу Х1: байхгүй ээ М1: бөх мод гээд нэг яриад байна улсууд бөх мод гэж дуулсан уу Х1: мэдэхгүй дуулаагүйээ манай энд бургаснаас өөр мод байхгүй хус гэж энэ 2 хайрханы ард нь л мод байдаг юм даа М1: энэ хус уу араар уу Х1: тийн энэ 2 цэнхэр хайрханы араар чинь хустай Х2: бид 2 отроор байгаа юмаа. Нэг хүүхэдтэйгээ бараа болоод л гэр сумын төвдөө тэгээд одоо малаа яачхаад л тэгээд л төвөө орнодоо төв дээр байдаг юмаа энэ зун л гарч ирж байгаа юм Х1: юм ч хийж чадахгүй одоо тэгээд л хонь хариулж чадахгүй шахуу энэ чинь одоо хөдөө юу хийх вэ дээ төв дээр л байж байхаас Оросоор ярив М2: хурдан морины яс овоон дээр тавьдаггүй юу үгүй юу хурдан морины ясыг яахав Х2: тэгээд л ерөөсөө хамаагүй тэгээд л толгойг нь хонхор газар тавиад л Х1: манай энд бол хонхор газар тавьдаг юм Оросоор ярив Х1: тэгээд л энд ийм домогтой юм билээ Оросоор ярив Х1: хурдан морины чинь толгойг овоондоо тавих гэж адуу чинь өнөө сэргэг юу болохоороо тэр хурд нь арилчихдаг гэж М1: одоо овоон дээр тавих юм уу Х1: аан овоон дээр тавих юм Оросоор ярив Х1: тэгээд тэр хонхорт маань гүү унагалвал хурдан морь гардаг гэж тэгж ярьдаг байсан юм байналээ М1: тэр тэр хонхорт унагалсан уу Х1: тийн тэр толгой тавьсан хонхорт гүү унагалвал сайн Оросоор ярив Х1: тийм домогтой л юм гэнэлээ тэр чинь тэр чинь ховорхон юм байгаа байх М1: овоон дээр тавихгүй ээ Х1: тавьдаггүйээ манай энд үгүй ээ нэг хүн овоон дээр тавьсан юм Х2: манайх л лав ер нь манайх овоон дээр тавьдаггүй юм ёстой тавьдаггүй М1: тэгээд тэр хүн яасан юм Х1: тэр хүн сүүлд нь адуугаа дуусаад ганцхан ганцхан гүүтэй байж байгаад гүүгээ хулгайд алдаад л тэгээд л тэгээд л адуу нь шувтарч байсан хурдан зээрд морьтой байсан Оросоор ярив Х1: хурдан зээрд морь уралдаж ирээд энэ борооноор бороо цохичихсон юм яасан юм тэгээд энэ хурдан зээрд морь нь үхэж байсан тэгээд тэр зээрд мориныхоо толгойг тэр овоон дээр тавьсан тэгээд л адуу маань дуусчихаж байсан юм. Тэр учир байх нь байдаг байх өөр газар тавьдаг байхаа Оросоор ярив М1: өөр тавьдаг байхаа үгүй юу мэдэхгүй юу Х1: хонхорт л тавьдаг л гэж миний тэр хурдан халтар азарганы толгой бол манай өвөлжөөний дээд талын хонхорт тийм 2 3 ч морины толгой байдаг юм уддаг юм байна Оросоор ярив Х1: миний тэр халтар азарга чинь юу л даа 4 алтан медальтай 2 мөнгөн медальтай 6 хүрэлтэй байсан юм тэгээд 21 хүрээд л тэгээд л үхсэн Оросоор ярив М1: тэгээд тэндээ тавьчихсан Х1: тэгээд л тэнд тавьчихсан юм толгой нь М3: та сэтэрлэж байсан уу Х1: үгүй ээ Оросоор ярив М2: хүн хүрэхгүй шүү дээ хүн тэр ясыг авахгүй авахгүй хурдан морьтой болъё гэж одоо тийм зальхай хүн оролдвол болохгүй юу ойрхон хонхорт тавьчхаад Х1: энэ зарим нь бол яадаг юм байналээ нүд, чих булигаараар чих хийгээд нөгөө гоё шилэн нүднүүд суулгаад тэгээд гоё тоноглоод л тэгээд л авдрандаа хийдэг юм гэнэлэ М1: ясыг уу хурдан морины ясыг уу Х1: тийн энэ зүүн талынхан тэгдэг юм гэнэлээ М1: тийм үү бүр эртнээс үү Лувсандаш уяач 21:43 Х1: тэгдэг л байсан юм гэнэлээ. Одоо чухам яадаг юм мэдэхгүй Оросоор ярив Х1: тэгээд их найр майр хийгээд л тэгээд авдар мавдрандаа хийчихдэг тийм М1: тэгээд авдрандаа хадгалаад л байх уу Х1: тийм Оросоор ярив Х1: Сүрэнхорын хурдан азарга байсан юм гэнэ лээ. Тэрүүний чинь нөгөө машин дайраад тэгээд улсад 2 түрүүлсэн азарга М1: улсад уу Х1: тийм 2 түрүүлсэн азарга тэгээд тэрүүний чинь машин дайрчхаад тэгээд толгой молгойг нь одоо хүртэл авдрандаа байдаг юм гэсэн шүү дээ Оросоор ярив М1: хурдан морь уралдуулахын өмнө одоо янз бүрийн цээр мээр байна уу тэгж болохгүй, ингэж болохгүй Х1: өө байлгүй яах вэ М1: юу цээртэй юм бэ Х1: хурдан морь уяж байгаа хүн болбол архи ууж болохгүй Оросоор ярив Х1: хонины мах иддэггүй гэж байгаа юм тэр чинь дамаа унаж байгаа хүүхдэдээ бол хонины мах иддэггүй хонь чинь нэг хүнд амьтан юм болохоороо хүнддэг тийм учиртай байсан юм гэнэ лээ Оросоор ярив Х1: тарваганы мах идэхгүй М1: уяач бас өөрөө идэхгүй юу Х1: идэхгүйээ тийм байсан юм гэнэлээ М1: одоо Х1: одоо бол одоо хамаагүй ч үгүй бас энэ баримтлаад байгаа залуучууд байх юм М1: та бол тэгээд яахав Х1: би болбол баримталнаа М1: өөр тийм цээр мээр Х1: өөр үү за өөр ч гэх Х1: архи ууж болохгүй тамхи бас л хориотой л байсан байлгүй дээ Х1: тамхи уу бас уу Х1: одоо чиг тэр тамхи архи чинь хамаагүй л болсон М1: за за Оросоор ярив Х1: манай энд ерөөсөө тэгээд хурдан морь гайгүй байсан юм байналээ. Энэ хойд гол чинь Хадны Цэнд гэж нэг бөх байсан юм байналээ. Тэрний чинь удам нь одоо Хадны Цэндийн чинь удам энэ Сумьяа гэж энэ Халзандаа гуай тийм ах дүүсийн хүүхэд байсан юм уу даа. Тэр Хадны Цэнд гэдэг чинь их сайхан барилддаг Оросоор ярив М1: танай энүүгээр хуучин чинь сайн эрчүүд гэж байсан уу Х1: манай энэ Гүржжавын Хөх гэж нэг сайн эр байсан юм М1: Гүржжавын Хөх гээд нэг сайн эр байсан уу Х1: тийм байсан юм байналээ. Тэгээд хулгай хийчхээд тэгээд хээр бөгөөд тийм цэнхэр чичү дээлтэй байсан юм байна лээ. Чичү дээр үеийн чишчү гэдэг юм уу цэнхэр чичү нь цав цагаан болчихсон байсан юм гэнэлээ. Жишжүү гээд тийм нэг даавуу хятад даавуу тийм хээр байсаар байгаад тэгээд дун цагаан болчихсон Оросоор ярив Х1: тэгээд тэр барих гэж яагаад ерөөсөө бараагүй юм гэнэлээ. Тэгээд өөрөө нэг буудчихсан юм гэнэлээ. Энэ халцгайн хясааны ёроолд байсан одоо энэ нарт булангийн урд талын халцгай хясааны ёроолд харлаг морьтой хүнтэй цуг хоёулаа байж байсан юм байналээ М1: тэгээд буудцан юм уу Х1: тийм тэгээд барих гээд тэгээд ерөөсөө цайгаа чанаад л байж байсан юм байналээ. Өглөө тэгээд л цайгаа асгаад л данх үгүй ээ юу цай тогоогоо элгэн богц руугаа шууд шаагаад л голоор орчихсон тэгээд л хөвөөд л тэр гавцгайн ороод явсан чинь бүр доод талын хясааны үзүүрээр орж байсан юм байналээ М1: морьтойгоо Х1: тэгээд 1 буудсан юм гэнэлээ М1: тэгээд бариагүй яаж барих вэ Х1: тийн чи намайг буудлаа шүү Бадрахынхны хонинд чинь хуруу дүрээгүй адуунд чинь уурга дүрээгүй шүү би чи энэ цусаа хар гээд цусаа үзүүлчхээд л мордоод явчихсан юм гэнэлээ Оросоор ярив Х1: тэгээд тэр хаданд л байгаад байсан тэгээд замыг заагаад тэнд л байгаад байсан тэгээд л 2 морь байгаад байсан юм гэнэ лээ. Тэгээд буудуулчихсан сумаа гаргаад ирсэн гэнэлээ Оросоор ярив Х1: ойрхон газар цахиур буугаар буудахаар чинь сум нь дуусахгүй байхгүй юу М1: сум нь яахгүй онохгүй Х1: тийн дээр үеийн цахиур буу тэгээд тэр Пунцаг гэдэг хүнээр сумаа авхуулаад тэгээд тэрнээс хойш хулгай хийгээгүй гэдэг М1: тэр аль үеийн хүн байсан М2: хэдэн оны хүн байна Х1: 1800 тэр хавьцаа тэр хавьцаа л байх 1850 хэдэн оны хавийн тэр номон дээр бий л дээ. Тэгээд тэр номыг нь үзэж чадахгүй юмыг нь тэр данхар Дагдан гэдэг хүний хүүхэд байсан юм гэнэлээ аавынх нь аав шүү дээ. Тэгэхээр нэлээн 2 3 үе дамжчихсан байгаа шүү М3: тийм байна. Х3: тэгээд Пүрэв тэгээд Бүдүү ах ингэхээр ёстой 4 үе дээрээ. Тэгэхээр ямар ч байсан юм энэ хотод байдаг байсан нэг ээжийн өргөмөл ах гээд Дэмбэрэл гээд тийм тэр хүн л их ярьдаг байсан даа. Х1: тийм байх тэр Дэмбэрэл гэдэг хүн чинь одоо тэр жинхэнэ ах дүү нь хаанахын хүн байсан юм. Гүндэгжамц гуайн л өргөмөл хүү байсан юм уу Х3: тийм гэсэн Оросоор ярив М1: танай энд чинь одоо за сайн бөхчүүд байсан сайн морь байсан сайн эрчүүд байсан сайн үзмэрч лам нар юм уу тийм увдистай хүчтэй тийм хүмүүс одоо юм үздэг ч гэдэг юм уу тийм байсан уу Х1: байсан юм гэнэлээ тойн Гилэнхай гэж нэг хүн байсан гэнэлээ М1: тойн Гилэнхай тэр чинь лам хүн байсан биз дээ Х1: тийм лам хүн хөдөөний лам тэгээд күрээний хуралд очдог байсан юм байна лээ. Тэгээд одоо Галуутын хүрээ М1: ямар Х1: Галуутын хүрээний хуралд очдог байж л дээ Оросоор ярив Х1: тэгээд 2 дахь мөрөнд суудаг байсан юм байна лээ. Тэгэхээр их номтой хүн байсан байгаа юм 2 дахь мөрөнд М1: нөгөө эгнээгээрээ сууж байхад уу Х1: 2 дахь мөрний нүүрэн дээр нь суудаг байсан юм. Тэгэхээр л их номтой хүн байсан байгаа юм. Тэгээд энэ айл хэсэх гээд явсан юм байналээ энэ айлд залсан юм байналээ Оросоор ярив Х1: энэ нэг залсан айл хөтөлийн Сумъяа гэж хүн одоогоор бол энэ чинь морин жолооч шүү дээ. Тэгээд л явсан юм гэнэлээ. Тэгээд яваад бригадын дээд талын нэг ташлага байна шүү дээ тийм дээр л Соровдог Марава явна Төрхүүг авах гэнэ гэсэн юм гэнэлээ. М2: Сорводог Мараваа тэр бурхан байсан юм уу Х1: Марав бол бурхан байсан бололтой. Энэ тэгж явна гээд тэгээд өгсөөд явсан угалзын аманд байсан юм гэнэлээ. Тэгсэн эрхээ тэгшилчихсэн энэ гяланхайг чинь даллаад татсан юм гэнэлээ. Тэр гяланхай чинь буугаагүй тэр чигтээ явчихсан Лувсандаш уяач 31:10 М1: аль нэг тайлбарлаадах аа би нэг их сайн ойлгоогүй нэг тэр лам одоо хөтөчтэйгөө явж байна Х3: хөтөчтэйгөө явж байсан чинь тэр Төрхүү гэдэг нь ямар хүн юм Х1: Төрхүү гэж одоо Сумъяа гуайн М1: айл юм уу Х3: тэр Төрхүүг бурхан авах гэж байсан юм байна М1: тэр Төрхүү хулгай хийх гээд байгаа юм уу Х3: Төрхүүг бурхан л цаанаас нь авах гээд байна аа гээд М1: аан за за тэр мэдчихсэн эрлэг авах гээд байна Х3: тэрийг харчихсан тэгээд явж байсан чинь нөгөө айл нь өрхөө бүтээчихсэн бурхан болчихсон байж л дээ М1: аан за ойлголоо Оросоор ярив Х1: тэгэхээр нь үзүүлсэн юм байна манай энд одоо тэр л байна өшөө хүн мэдэхгүй Х3: нас барахыг нь мэдэж байсан М1: нөгөө нэг Саруу Мараваа гэж юу билээ та нэг Х1: Саргадаг Сарав гэж бурхан юм байна л даа М1: тэр Саравдаг Марав нь авах гээд байгаа юм уу Х1: аан тийн Саравдаг Марав гэж бурхан авах гэж байна гээд Оросоор ярив Х3: ярьж байхгүй юу ламдаа ирж байсан чинь замдаа айлаар дайрсан чинь нөгөөдөх нь нас барсан л байсан юм байна л даа Х1: тэгээд яваад л өгсөөд наашаа гээд дуудаад очоод тэр чигтээ явчихсан юм гэнэлээ Болохгүй юм байсан байх нь. Тийм сайн лам байсан юм байналээ хөдөөний гэлэн гэхэд М1: тэгээд бороо мороо оруулчих уу хэрэгтэй үед Х1: нэр нь бол Дондог нэртэй байсан юм байналээ Оросоор ярив Х3: бороо мороо оруулдаг хүн байдаг юм болов уу Х1: бороо айлд яваад очиход морины нь цээж бүс 2 нь норчхоод л өөр дээр нь хоёрхон бороо туссан айлд ордог байсан юм гэнэлээ. Тэр л айхтар хүн байгаа биз Оросоор ярив Х1: dороо орж байхад өөрөө бол М1: бороо оруулчих уу Х1: хэрэгтэй бол оруулна өөрийгөө норгохгүй яваад өгнө норгохгүй явна. Морины толгой бөгс 2 нь нороод л өөрөө норохгүй байгааг бодохгүй юу. Тийм л ид шидтэй хүн байсан юм гэнэлээ. Ерөөсөө тэрүүн шиг сайн хөдөөний гэлэнгүүд тэрүүн шиг сайн хүн байгаагүй юм гэнэлээ М1: ерөөсөө хөдөөгийн лам Х1: ердөөсөө л хөдөөгийн лам М1: тэр хуралд бол хааяа очдог Х3: хааяа л очдог байсан Х1: тийм одоо тэгээд удам судар нь болохоор ганц дүүгийнх нь хүүхэд Лхамжав гуай гэдэг хүн байсан юм. Бас л их номтой хүн байсан юмаа М1: номтой юу Х1: номтой хүн байсан юм. Тэгээд бас тэр чинь амьтан айлгадаг бас буруу талын номтой энэ тэр гэдэг байсан юм М1: улааны юу Х1: үгүй ээ хараал зүгийн юм байхгүй юу Х3: хараал зүгийн л юм байх Х1: тийм номтой байсан юм гэнэлээ. Тэрнээс их айдаг байсан юм гэнэлээ. Оросоор ярив Х1: одоо тэрнийх нь ганц хүү л бий дээ одоо М1: одоо тэрний нөгөө хараал ч хүний нэг ганц хүү юу доо байдаг уу Х1: тийн одоо бий Улаанбаатарт одоо дээр үед төв хороо энтрт байсан Цэвэлээ гээд үзэл суртлын хэлтэст байсан юмаа. Цэвэлээ гэж одоо хотод бий Х3: Монгол Улсын соёлын гавьяат тийм зүтгэлтэн сэтгүүлч хүн байгаа юм М1: тэрний аав нь юм уу Х1: тэр хүү нь нэг хүүхэн байсан юм тэр нь нас барчихсан тэрний хүүхдүүд сайн явна аа сайн явна М1: тэгээд яахав тэр чинь буруу ном унших уу яахав яаж Х1: одоо тэр нөгөө буруу юм уншдаг л байсан юм гэнэлээ тэгээд сүүлдээ чиг байчихсан үнэндээ тэгээд цаг чиг өөр болчихсон. Тэгээд тэр янз бүрийн юмаа байчихсан л гэдэг байсан юм. М1: тэрний тухай одоо тийм нэг түүх мүүх байхгүй мэдэхгүй юу Х1: байхгүй М1: одоо ингэсэн тэгсэн гээд Х1: тэр чинь тэр сууж байсан хүнээ хүн тоохгүй нохой идэхгүй болгоно чамайг гэсэн юм гэнэлээ М1: хүн тоохгүй нохой идэхгүй болгоно чамайг гэж за Х1: тэгээд салаад явахаар нь сууж байгаа сайхан зөв хүн байсан юм гэнэлээ Долио гэж одоо чи мэдэхгүй байх л даа Оросоор ярив Х1: тэгээд тэр хүүхэн нь тийм босоо биш суугаа биш ийм өвдөг дээрээ дарж явдаг ийм шувуу шиг чавганц болсон Оросоор ярив Х1: тэгээд тэр ерөөсөө манай энэ хавийнхан бараг цөмөөрөө л айдаг байсан юм даа Х3: тийм бүгд айдаг байсан М1: лам хэн гэлээ Х3: Лхамзав М1: хүүхдийг айлгах уу үгүй юу Х1: үгүйээ хүүхэд М1: ер нь хэлэхгүй тэрний нэрийг хэлэхгүй нээх Оросоор ярив Х1: чадах юмаа бол чадаж л байсан хүн дээ М1: аюултай шүү Х1: тийм манай зүгээр наад талынхаа юманд ч гэсэн сайн. Манай одоо энэ том банди чинь энэ чинь түрүүнд нэг гараад байхгүй болчихлоо тэгээд тэрүүн дээр чинь очлоо манай ээж л яваад өгсөн Лхамзав гуай дээр очно гээд л яваад өгсөн. За одоо жилийнхээ ойн дээр юм уу жилийн ой хүрэхгүй шахуу нэг хүүхэд гарах юм байнаа нэг банди гарах юм байнаа за тэрийг нь аргалж өгнөө би гэсэн гэнэлээ Оросоор ярив Х1: тэгээд л одоо манай том банди жилийн ой дээр олдсон тэгээд одоо тогтсон байгаа юм М1: тэгээд жилийн ой дээр ном уншуулсан юмуу Х1: ерөөсөө яг гэдсэндээ ирэхээрээ л хэлээрэй гэсэн юм. Хөдлөөгүй байхад нь хүүхдийг хөдөлдөг шүү дээ тэгээгүй байхад нь хэлээрэй гэж тэгээд гэдсэнд ирсэн гээд тэгээд л хэлээд л ном зом уншаад тогтож байсан тэрнээс хойш одоо 8 хүүхэдтэй болчхож байгаа юм. Манайх чинь 8 хүүхэдтэй олон хүүхэдтэй. Оросоор ярив М1: шидтэй байсан байна Х1: шилтэй аль аль талын шидтэй л хүн байсан Оросоор ярив Х1: Үгүй ээ тэр том ламын зээ нь шүү дээ. Төрсөн дүүгийнх нь хүүхэд тэр Дондог тойны чинь төрсөн дүүгийнх нь хүүхэд байхгүй юу. Х3: тэр Лхамжав Х1: ижий нь Хатгалын чавганц байсан Оросоор ярив Х3: Дондог М1: аан удмаараа тийм хүчтэй хүмүүс байна Оросоор ярив Х3:одоо тэгээд хотод бол Цэвэл гэдэг хүн бас байгаа юм уу Х1: аа тэр мэдэхгүй байсан ч гаргахгүй бай Х3: тэр өөрөө их мундаг хүн л дээ. Дандаа тэр нөгөө төв хороо мороо радио телевизийн улсын хорооны дарга байсан М1: хэн гэнэ ээ Х3: Цэвэлээ гэж одоо хотод очиж уулзвал нэг мундаг хүн бий дээ харин Х1: Хорлоогийн Цэвэлээ гэж гавьяат сэтгүүлч Х3: тэр болбол ёстой нэг мэднэээ ер нь их тийм М1: бас тийм одоо нэг увдистай байнаа Х3: удмаараа л байна л даа М1: тийм ээ тийм хүч байна аа сэргэлэн юм байнаа Х1: тэр бол янзтай сайхан ярина Х3: сайхан ярьдаг хүн би яг үүх түүх энэ домог момгийг бол их ярина. Тийм өөрөө бас яг тиймэрхүү юм бас их бичдэг хүн байгаа юм. Тэр Даш ах,тэр алмасын хавцал энэ хавиар ингээд М1: тийм нээрээ алмас байдаг гээд яриад байсан уу танай энүүгээр дээр үед Х3: алмасын агуй магуй гэж тийм Х1: мэдэхгүй ээ тэр байсан юу яаж гал түлж гаргаж байсан юм гэнэлээ энэ өвгөн гэх амны нэг агуй байна шүү дээ Х3: тийм тийм нэвт тийм агуй тэрийг чинь би яриад байгаа юм Х1: тэрүүнд нэг тэр алмас чинь орчихсон байсан юм гэнэлээ. Тэгэхээр нь одоо довцогтой ш дээ тэр чинь дотроо тэгээд гал түлж гаргасан юм гэнэлээ М1: гал гал 2 талаас нь уу Х1: үгүй ээ нэг талаас нь гал түлж гаргаад тэгээд устгаж байсан юм гэнэлээ Лувсандаш уяач 40:01 Оросоор ярив Х1: тэгээд тэр тэрнээс хойш тайван сайхан болж байсан юм гэнэлээ. Олон лам нар хэчнээн ч лам нар гэлээ дээ Х3: ер нь лам нар устгасан юм уу тэ Х1: тийм гэнэлээ баахан лам нар очсон гэсэн М1: ном уншсан уу Х1: аан тийн ном уншсан номын хүчээр л авчраа биз тэгж л байсан юм гэнэлээ М2: алмас гэж хэн бэ алмас ямар дүрстэй юм Х1: алмас бол юууУг нь эмэгтэй хүний л бүрэлбаатай л юм байгаа юм байсан юм гэнэ лээ 2 мээм нь их урт байсан юм гэнэлээ 2 мээмээ унжчихаар явж чаддаггүй М1: аан яаж чаддаггүй ээ Х1: явж чаддаггүй зугтааж чаддаггүй байхгүй юу. Унжхаар мээмээ унжхаар тэгээд мээмээ энэ дээгүүрээ хаяад л зугтаачихдаг Оросоор ярив Х1: тийм л юм байсан юм гэнэлээ. Тийм л домогтой М1: арьстай юм уу үгүй юм уу, үстэй юм уу яадаг юм Х1: үс байлгүй яах вэ тэр чинь арзайсан юм л болно. М1: үгүй ээ энүүгээрээ үс байхгүй Х1:: өө байлгүй яах вэ тэр чинь шалдан юм чинь тэр чинь ерөөсөө байлгүй яахав Х3: мал шиг л юм байна л даа М1: тэгээд мээмээрээ бас үстэй юм уу Х1: үс байж л таарна л даа тэр чинь Оросоор ярив Х1: мээм нь л унжчихаараа явж болдоггүй юм байсан юм гэнэ лээ. Ямар ч байсан мээм нь өвдгөө өнгөрсөн юм байсан бололтой юм ярьдаг юм Оросоор ярив Х1: тэгээд л тэрийг 2 мөрөн дээгүүрээ сольбож чулуудчихаад тэгээд л тусгайгаар ингээд л ингээд л юм байсан юм гэнэлээ Оросоор ярив М1: хүн үзсэн үү үгүй юү Х1: одоо болбол байхгүй зүгээр тэр дээр үед болбол үзэж байсан хүн байсан байх. Одоо болбол байхгүй. Тэгээд тэгж устгаад тэрнээс хойш их л сайхан тайван болчихсон юм гэнэлээ. Тийм янз бүрийн юм алмас шүлмас тийм юм байхгүй сайхан болчихсон юм гэнэлээ М1: үгүй ээ тэгээд энэ маам гээд байдаг нэг тийм амьтан та дуулсан уу үгүй юу? маам тийм Х1: дуулаагүй М2: тэр алмас амьтан хүмүүст юу муу юм хийдэг үү үгүй юу тэгээд аюултай тэр алмас аюултай юу Х1: бас аюултай л юм байсан байх. Тэр тэгээд л устгаж байсан байлгүй бодоход М1: за юу хийх вэ хүүхэд хулгай хийх юм уу юу ямар муу юм хийдэг юм Х1: үгүй ээ мэдэхгүй М1: энийгээ ингэчхээд энийгээ ингэчхээд нэг сайхан байвал тэгээд л болоо ш дээ бас л нэг хортой амьтан Х3: айдаг л байсан байх л даа хүн амьтан айлгадаг М3: устаж үгүй болох гээд л одоо бас л хүн амьтан хулгайлах ч юм уу тийм юм байх Х1: тэрүүнийг үзсэн хүн шиг тэр чинь тэгээд махчин амьтан ш дээ. Хүнийг бол эвгүйдүү таараад л идчихнэ ш дээ. М1: хүнийг үү Оросоор ярив Х1: тэр чинь махчин амьтан тэгээд устгаж байхгүй юу тэгэхээр л тэр айхтар юм байсан байна шүү М1: шулмастай та хэд одоо тэр алмас дайралдвал яахав хэн дийлэх вэ Х1: шулмас нь шулам нь дийлж байсан юм гэсэн байх М1: шуламс Оросоор ярив М3: шулмас ямар амьтан Х1: бас л тийм зэрлэг хүн л юм зүгээр тэгэхдээ тэр нь эрэгтэй нь байсан юм шиг байгаа юм Оросоор ярив Х1: алмас гэдэг нь эмэгтэй шуламс эрэгтэй М1: бас зэрлэг амьтан юм уу Х1: бас л зэрлэг хүн М1: чөтгөр биш үү Х1: чөтгөр биш ээ Оросоор ярив Х1: дээр үед тийм байсан л юм гэнэлээ чухам аль үед юм М1: ноцолдсон гэсэн яриа байхгүй юу Х1: байхгүй М1: тэр алмас шулмастайгаа г Х1: байхгүй ээ М1: ер нь одоо энүүгээрээ чөтгөртэй ноцолдсон тийм лам нар эд нар дарж чадсан тийм юм ярьдаггүй юу Х1: ярихгүй ээ М1: за за энэ хүүхдүүд одоо чөтгөр болих уу даа нэг гоё юм ярья М3: галын бурхан тэрний тухай домог яриа мэдэх үү Х1: галын бурхан хүүхэд л харагддаг юм гэнэ лээ Оросоор ярив Х1: 3-аас дээш настай хүүхэд л харагддаг 3-аас дээш настай болохоор өнөө хүн чинь бас нэг өшөө нэг үнэр байдаг шүү дээ. Хүний үнэр тийм үнэр суудаг. Тэр 3-аас доошихдоо бол энэ их гоё үнэртэй байдаг шүү дээ хүүхдийн толгой мм тийм. Тийм учраас тэр галын бурхад үзэгддэг тийм л учиртай байсан юм байна лээ гэж ярих юм байналээ М1: нөгөө тийм нөгөө хүний үнэр орохоороо тэр нь үзэгддэггүй айдаг юм уу зэвүүн хүрдэг юм уу Х1: санаа нь бас өөр болчхож байхгүй юу Оросоор ярив М1: одоо та энэ хөрөө тавьчихсан байна уу гар хөрөө тэр тийм ямар учиртай юм Х1: үгүйээ энэ чинь одоо гар хөрөөг чинь ингэж хавчуулахад цагаан хэл ам хүрдэггүй гэдэг Оросоор ярив М1: зарааны арьс марьс үсийг хийх үү Х1: тэгээд зарааны арьс үс болбол ер нь хүний биед явах сайн л юм гэнэлээ Оросоор ярив М1: надад уг нь байсан тэгээд хөөрөг даалинтайгаа хаячхаад тэгээд байхгүй болсон тэрнээс хойш төвөг гэж бодоод больсон энэ рүү бол зараатай ш дээ Оросоор ярив М1: одоо ингээд гар хөрөө, зарааны үс хэл амнаас өөр яаж хамгаалах вэ Х1: тэгээд л тэр цагаан шүхэрт гэдэг номыг мэддэг нь уншдаг л юм байналээ. Насныхаа л тоогоор уншвал Цагаан шүхэрт ер нь хэл ам алдах ёсгүй л юм гэдгийн тэр үнэн байх гэж бодоод байгаан Оросоор ярив Х1: тийм насныхаа тоогоор уншвхл зүгээр юм шиг байгаан М1: та жоохон ном унших уу үгүй юу үгүй юу Х1: надад бол ном мом тийм юм санаа байхгүй маани л уншина М1: маани хөгжөөхийг та мэдэх үү Х1: за маани хөгжөөхийг ч бараг мэдэхгүй маани л уншина. Харин маани бол би сайн уншина эрх эрхээ бариад л маани уншина. Манийн 6 үсгээс өшөө юм мэдэхгүй шахуу хөөн бас нэг зарим мэддэг байсан одоо мартчихсан байналээ тэгээд одоо яахав Оросоор ярив М1: за энэ одоо хүүхдүүдийн энд нэг тэмдэг тавьдаг шүү дээ нэг нялх хүүхдийн хөөгөөр ямар учиртай юм Х1: тэр айлгахгүй ээ л гэж үдшийн бүрэнкийгээр гарахад уу М1: тийм, тийм Х1: тэр чинь туулай болгож байгаа нь тэр Оросоор ярив Х1: туулайлах гэж тэгээд туулай чинь бол юмнаас айдаггүй амьтан юм л даа. Тийм тэгэхдээ зэрэг тэр туулайлдаг болбол тийм учиртай л юм байналээ М1: туулай юмнаас айхгүй юм уу Оросоор ярив Х1: туулай чинь амархан юмнаас айдаггүй амьтан юм гэнэлээ Оросоор ярив Х1: хурдан юм болохоор энэ чинь харайгаад л юмны цаагуур орчихно олдохгүй шүү дээ тийм тэгээд л ингээд л хойноос нь гүйгээд хаа орсон юм мэдэхгүй ш дээ хярчихна юмны ёроолд тэгээд үзэгдэхгүй М2: зарим хүмүүс эсгийгээр жижигхэн үнэг хийдэг тийм юм ямар учиртай юм Х3: эсгийгээр үнэг хайчилдаг үнэг Х1: үнэг бол энэ хүүхдийг нялх байхад л дээр нь үнэг зүүдэг тэгээд үнэг чинь юу юм гэнэлээ. Хүүхдийг ингэж хуураад инээлгээд тэгээд байдаг учиртай юм гэнэлээ Х3: үнэгчилнэ гээд л тийм тийм хүүхэд үнэгчилнэ гээд л хүүхэд инээгээд л тэгээд л цочиж сэрээд л тэгээд л байдаг шүү дээ. Тэр л тийм л учиртай юм билээ М1: тэгээд тэрнээс хамгаалж байгаа юм уу Х1: тийн хамгаалж байгаан М1: үнэг тэгээд яах юм үнэг тэр эсгийгээр хийсэн үнэгийг хараад тэгээд айлгахгүй байх юм уу яаж байгаа юм Х1: хүүхэд айхгүй айлгахгүй байхгүй юу. Хүүхдээ айлгахгүй хүүхдээ тэр унтаж барих талын юмыг бол бас яадаг байхгүй юу хамгаалдаг тийм учиртай л байсан юм гэнэ лээ. Тэр үнэг их учиртай байсан байх. Ер нь үнэг болбол одоо одоо хэр нь л ерөөсөө жижиг хүүхэд дээр дандаа байна шүү дээ Х3: бүгд л зүүдэг тэ Х1: тийм бүгд л зөөдөг тийм тийм учиртай юм гэнэлээ. Дээр үеийн юманд учиргүй юм ч байсангүй л дээ. Тэрийг даанч мэдэхгүй болохоор одоо яах вэ айлд ороод одоо чанасан махнаас идэхэд хүртэл горимтой байсан юм байналээ. Тэгэхээр чинь одоо ер нь айхтар байна аа даа Х3: чанасан махнаас ямар Лувсандаш уяач 50:07 Х1: аан тэр тэр алинаас нь эхэлж огтлохоо мэдэхгүй байгаа байхгүй юу М1: хэн хэн уучлаарай би сонсоод байгаа юм Х3: айлд ороод тэгээд тийм мах чанаад өгдөг шүү дээ тэгэхэд бас идэхэд горимтой байдаг Х1: тэр бол одоо нэг их баримтлаад бүтэхгүй юм зүгээр тэгэхдээ найр хуримд орвол баярлаж байх юм байна шүү харин тийм харж байхад бол яах аргагүй байна гэж боддог тэрийг ч бас мэдэж л байвал зүгээр юм байна Оросоор ярив М2: дээр үед хүмүүс долоон бурхан шүтдэг үү Х1: долоон бурхан шүтэлгүй яах вэ 7 бурхан чинь шүтнэ миний од чинь одоо тэр цуварсан 3 одны яг дунд талынх нь шүү дээ Х3: одоо юу тахийгаад ингээд тэгсний 3 одны тэр М1: бариулынх нь уу Х1: тийм бариулынх нь тэрний дундах нь миний шүтдэг од Оросоор ярив Х1: хүн бүгдэд тэр чинь одоо яг жил насаараа байгаа шүү дээ М1: тэгээд та өөрөө шүтэх үү Х1: өө яах вэ юм өргөнө бас орой жаргахаас өмнө сүү өргөчихдөг Оросоор ярив Х1: уг нь өөрөө ном мэддэг ном уншдаг тийм хүн болбол үдшийн бүрэнхийгөөр л өргөж байсан юм гэнэлээ. Тэгэхээр одоо ном мэдэхгүй шахуу хүн чинь тэрүүнийг мэдэхгүй яахав Оросоор ярив Х1: яг гарчихсан байж байхад нь л өргөчихнө М1: нар сар хүмүүс шүтдэг үү Х1: үгүй нар сарыг шүтэлгүй яахав энэ чинь ерөөсөө энэ наргүй болбол яагаад ч амьдрал байхгүй шүү дээ. Тийм учраас энэ нарыг чинь болбол одоо нар, тэнгэр, тэнгэрийг чинь одоо ер нь энэ Чингис хүртэл одоо тэнгэрт бий л гэж байгаа биддээ. Манайхны ч гэсэн одоо энэ ээж аав энэ тэр чинь одоо тэнгэрт бий л гэж яриад байгаа юм. Тэгэхээр энэ тэнгэрийг ер нь сайн шүтмээр эд л юм шиг байгаа юм ерөөсөө М2: зарим хүмүүс тэгдэг. Энэ сарын дээр ямар ямар дүрстэй харагддаг байна Х3: 15-ны сар ингээд бүтнээрээ гарахад ямар дүрс харагддаг вэ Х1: аан тэр сарны энэний хүүхэд байгаа юм шиг төсөө харагддаг ш дээ М1: заримдаа бас туулай гээд ярьдгийн үгүй бол 2 хувин барьсан хүүхэд барьсан хүүхэд Х1: тийм туулай ч яах аргагүй тэр юунд ч бий л дээ чих мих нь иймэрхүү хойшоо одоо ийм чихтэй тийм туулай бол бий тэгээд тэр цаг цагт өөр гардаг байх. Зунд өөр, өвөлд өөр, намард өөр, хавард өөр тийм гардаг шиг байгаа юм янз нь. Улирлаар солигддог өөр өөр гардаг юм. Оросоор ярив М3: Саран дээр унтаж болох уу болохгүй юу муу юм уу саран дээр Саран гэрэл дээр унтаж болох уу Х3: одоо хүүхэд хүн унтаж байхад сарны гэрэл тусдагдаа тэгэхэд сайн уу муу юу Х1: өө сарны гэр муу гэдэг байсан юм авчруулдаг шүү дээ Х3: заавал хаадаг уу тэ Х1: тийм юмаар хаадаг. Одоо ер нь сарны гэрэл тусхаар чинь нойр хүрэхгүй өнөө нойр сэргэнэ тэгээд юм хавчуулчхаад л тэгээд сарны гэрлийг тусгадаггүй л байсан юм гэнэлээ ямар учиртай байсан юм мэдэхгүй Оросоор ярив М1: нээрээ одоо энэ тэнгэр дуугарна шүү дээ тэгэхээр нь одоо энэ чинь одоо луу яаж байгаа юм гэж ярьдаг юм. Танай энд бол юу гэж ярих уу Х1: луу хүрхэрж байна л гэж ярьдаг юм М1: тэнгэрийн сум гэж одоо ярьж байна уу буусан тийм юм Х1: тэнгэрийн сум бууж л байсан юм гэнэлээ одоо буудаг юмуу үгүй юу дээр үед чинь саалийн хувингаас зүүдэг тийм хүрэл янз бүрийн дүрстэй юмнууд байдаг л байсан юм шиг байгаа юм М1: тэр чинь одоо тэнгэрийн сум уу Х1: тийн тэнгэрийн сум л байдаг М1: ямаршуу юм байдаг юм Х1: үгүй ээ ер нь янз бүрийн дүрстэй ийм гурвалжин үзүүртэй хойноо хөндийтэй тийм чиг л байна арзгар тийм амьтны дүрстэй чиг л байна М1: зүгээр энэ чинь байгалийн л одоо нэг юм уу хүний хийсэн юм шиг юм уу\ Х1: хүний хийсэн юм шиг л юм тэгээд байгалийн л юм байх гээд байгаа юм. Тэрүүнээс хүн тэрүүнийг хийгээд ингээд тийм олон юм хийгээд байгаа юм байхгүй ш дээ. Тийм байгалийн л юм байсан байх М1: үзсэн үү Х3: харсан холоос л харсан л даа М1: түрүүн үү Х3: тэр өчигдөр М1: аан тийм тийм тэр чинь бас нэг сонин юм Х3: тийм хүн хийчихсэн юм шиг л юм билээ М1: гэхдээ ер нь одоо тийм тэнгэрийн сум гэдэг юмыг үзсэн үү Х3: үгүй анх удаа л харлаа Х4: өчигдөр л харсан Сүхээ даргынд байналээ М1: нөгөө хувинд нь байна уу Х4: үгүй ээ зулныхаа юуг хийдэг Х1: чигтгүүр Х4: шөвгөрхүү төмөр багадаа олсон юм гэсэн М1: тэгээд тийм нөгөө хүний л гараар хийсэн юм шиг тиймээ Х3: харахад бол хүн ингээд хий хийцэн юм шиг л юм байналээ тийм тийм л юм байналээ Х2: уг нь хувиндаа зүгээр саалийнхаа хувинд л зүүдэг байсан юм Оросоор ярив Х1: тэнгэрийн дуу муунаас хамгаалдаг Х2: одоо бол нөгөө олдворхуу л юм байналээ ш дээ Х3: тийм л юм байналээ Х1: Бээлийн булангаас нэг тийм хойноо жоохон хөндийтэй яг тийм нэг их айхтар үзүүртэй тийм юм олсон. Тэгээд манай хөгшин ээж 2 тал дээр нь ингэж хуурайдаж цоолоод л хувингаасаа зүүчихсэн байдаг байж. Одоо хааччихсан юм хэн мэдэх вэ М1: та өөрөө олсон юм уу Х1: тийм би олсон юм Оросоор ярив Х1: тэгээд одоо тэр байдаг л байсан юм Х3: тиймэрхүү юмнууд ер нь ховор байдаг байх Х1: ховор янзтай ховор М1: тэгээд Х1: тэгээд сүүлдээ энэ соёлын довтолгоо энэ тэр гээд л тэр өнөө саалийн хувин муванг чинь төмөр хувингаар солиод л тэгээд л модон хувингийг чинь устгачихлаа шүү дээ тэгээд л алга болчихсон байх. Тэгээд л хааччихсан юм Оросоор ярив М2: ахаа энэ могойн чуулган гэж байдаг уу тааралдсан уу л гэж байна Х1: үгүй ээ могойн чуулган гэж байдаг юм гэнэлээ. Одоо энэ Дарханд л байдаг юм энэ тэр гэж амьтан ярьдаг байсан М1: Дарханд аа энүүгээр байхгүй ээ Х1: энд мэдэхгүй ээ байдаг байлгүй. Могойн чуулган чинь таарсан хүн ер нь сайн л байдаг юм шүү идээ цагаа өргөж барьж тэгээд л залбирч ном мом уншдаг л юм байналээ. Тэгэхээр сайн л байдаг юм гэнэлээ. Ногоон чуулган дээр таарсан хүн бараг мөнхөрдөг шахуу л юм ярьдаг байсан гээд байдаг. Ямар учиртай байсан М2: тэгээд хараал хийдэг хүмүүс байдаг энэ хараал хийдэг амьтан байдаг уу байх уу Х3: хараал хийдэг шувуу мувуу мүү Х1: шувууг л айхтар айхтар шувуу байдаг л гэж ярьдаг юм шиг байгаа юм. Аль нь тэгж хараадаг шувуу байдаг юм бүү мэ Оросоор ярив Х1: шувуу ерөөсөө л айхтар хэлтэй амьтан юм гэнэлээ. Дөрөөний сэнж сэтэртэл хараадаг л амьтан чинь шувуу л байдаг юм гэсэн М1: дөрөөний юу Х1: дөрөөний шинж одоо дөрөөний ийм шинж бий шүү дээ. Төмөр шинж эмээлийн дөрөөний тэрүүний нь сэтэртэл хараадаг амьтан чинь шувуу л байдаг өшөө юм байдаггүй л гэдэг Оросоор ярив Х1: тэгэхээр шувуу айхтар амьтан байна шувууг чинь одоо оролдож болдоггүй ээ дээ битгий оролдоорой өндөг мөндөгийг нь оролдож болохгүй шүү л гэдэг байсан бага байхад көгшчүүл Оросоор ярив Х1: шувууны ангаахайнд хамгийн хөөрхөн ангаахай л ерөөсөө юу бүргэдийнх шүү дээ. Хөөрхөн дун цагаан М1: дун цагаан бүргэдийнх үү Х1: тийм дун цагаан юм байдаг юм. Хоёр л гарна илүү гарахгүй Оросоор ярив Х3: тэгээд том болоод харлачихдаг байх нь Х1: том болоод тийм хүрэн саарал болоод л тэгээд л сүүлдээ харуулна толгойноосоо эхэлж сааралтдаг юм билээ янзын шүү толгойноосоо эхэлж сааралдаад л тэгээд л хойшоо яваад л өд рүүгээ сааралдаад л тэгээд л саарал болдог тийм л юм энэ юунд төрдөг байсан юм одоо төрдөг хэвээрээ байлгүй дээ М1: хаана Х1: угалзаад нэг хясаа биш шүү дээ Х2: энэ хойд гол руу Х1: нүхэнд яг тэр юу дээрээсээ оруулаад л хясаанд төрдөг байсан юм даа. Би хонь хариулж яваад л очдог ээ дээ очиж болохгүй бүргэд сүүд хийнэ шүү л гэдэг тэгээд л их том том булууны яс энэ тэр тавьчихсан зүгээр л халцгай хад дээр хэдэн харгана дээр л 2 өндгөө хаячихсан тийм л юм байдаг байсан М1: Булганы яс чинь юу гэж байгаа юм идээд үү Х1: тийм булууны яснууд Лувсандаш уяач 60:00 Х2: тийм нөгөө эх нь тийм юм цуглуулдаг байх нь тийм эх нь бүргэд нь хөх мээмдээ л хоол тэжээл Х3: тэгээд цав цагаан гардаг Х1: ёстой гоё цагаан юм байдаг юм Оросоор ярив Х1: ямар сайндаа дээр үед нэг хүн тэгж байсан юм гэнэлээ өө бүргэдийн зулзага бүргэддээ л биз бүлтгэр алаг минь наддаа хөөрхөн гэж хүүхдээ тэгж байсан юм гэнэ лээ тэгэхээр чинь тэр үнэндээ хөөрхөн юм байдаг юм шүү дээ бүүр дун цагаан харин тас хар нүдтэй М1: одоо хүн ч гэсэн одоо төрөхдөө маш хөөрхөн байдаг юм. Тэгээд цаашаа юу болдог юм Х1: ерөөсөө л муухай болсоор байгаад л тэгээд л нүд аних юм даа. Хүн тийм төрснөөсөө хойш тэгээд л тийм улам муухай болоод л байх юм. Өтлөхөөрөө бүүр муухай болно. За тэгээд л нэг юм нүд аних юм М1: үгүй ээ ер нь одоо хүн чинь нэг сүнстэй гэж ярьдгийш дээ. Тэр сүнс нь нэг юм уу олон янзын юм байдаг юм уу тийм юм сонссон уу Х1: үгүй ээ хэн мэдхэв тэрийг ёстой мэдэхгүй Оросоор ярив Х1: нэгээс илүү байхгүй байх олон байвал тэр чинь зовоочихно биз дээ булаацалдаад Оросоор ярив Х1: нэгээс илүү их юм байдаггүй байх үзмэрч хүнд бол одоо хүнд чинь энэ мөрөн дээр нь 3 чөтгөр зүүн мөрөн дээр нь энэ баруун мөрөн дээр нь Лха 5 тэнгэр заларч байдаг юм гэнэлээ М1: үзмэрч хүнд үү энд бол 3 сүнс энд бол юу гэнэ ээ Х1: Лха 5 тэнгэр говийн Лха 5 тэнгэр гэж залбирдаг шүү дээ М1: аан тийм тийм говийн Лха Оросоор ярив Х1: тэгж ярьдаг юм байналээ. Тэгэхдээр одоо ортой л юм байдаг байлгүй дээ Оросоор ярив Х3: тийм бурхан л гэсэн үг л дээ М1: 3 сүнс гэхээр чинь өөрийнх нь 3 сүнс юм уу Х1: чөтгөр байхгүй юу М1: чөтгөр үү чөтгөрийн 3 сүнс Х1: тийм тэгээд тэр 2 чинь хоорондоо хамгаалж байгаа бурхан нь баруун талдаа, баруун мөрөн дээрээ наад чөтгөр нь зүүн мөрөн дээрээ байдаг юм гэнэлээ М1: тэгээд нөгөө хоорондоо ингэх үү Х1: өө тийм бас Лха 5 тэнгэр чинь аргалж байгаа шүү дээ. Лха 5 тэнгэр минь аварч өршөө гэж залбираад тэгээд л яадаг шүү дээ Оросоор ярив М2: та цагаан өвгөн гээд бурхан сонссон уу Х3: Цагаан өвгөн гэж бурхан сонссон уу гэнээ Оросоор ярив Х1: Цагаан өвгөн ч гэдэг чинь за. Мэдэхгүй М1: та ядарсан уу гайгүй юу таныг зовоогоод зовоогоод одоо шулмас алмас шиг л одоо зовоож байна даа. Х1: үгүй ээ яахав мэдэх юмаа л ярина уу гэхээс мэдэхгүй юмыг одоо яахав дуулсан юм аа М1: за за Х1: одоо тэгээд тэр юутай үед чинь одоо тэр шажинтай үед болбол чадалтай лам нар их байж л дээ. Тэрүүгээрээ л өнөө шажинтай болохоор чинь шажинтай чинь тэр чөтгөр янз бүрийн шуламс чинь өрсөлдөж байсан байна М1: харин би тэрнийг асуусан шүү дээ. Ноцолдож өрсөлдөж байсан гээд Х1: тэр өрсөлдөж байж тэгээд тэр үед одоо тийм цааргалж байсан байна тэр лам нар М3: за сайхан ярьж байнаа за та биднээс жижигхэн бэлэг дурсгал Х1: за баярлалаа