Мажмаагийн Мандах, марксист
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Мандах
43 минут 23 сек
М1: сайн байна уу бид Москвагаас ирсэн
Х1: аан за
М1: манай Москвагийн сургуулийн залуу багш нар Монгол судлаачид
Х1: би орос байна гэж харлаа ш дээ
М1: Орос л байна ш дээ
Х1: Орос байна гэж харлаа харин
М1: тэгээд бид нар энэ жоохон судалгааны ажлаар явж байна тэгээд аман зохиол, зан заншил тиймэрхүү л юм уул усны тухай тиймэрхүү юм байцаагаад явж байна
Х1: сэдэв нь юу билээ энэ Москвагийн шинжлэх ухааны академи уу
М1: Москвагийн их сургууль тэгээд монгол судлалаар ажиллаж байгаа домог танай нутгийн тухай асууя энэ манай Илья энэ манай Олья багш энэ манай Алья багш өчигдөр ирээд тэр Бөмбөгөрөөр яваад одоо тэгээд явнаа
Х1: хаашаа
М1: цаашаа танай Хүрээмарал руу аймгаар л явж байгаа
Х1: өгөгдөл юм уу удирдамж тийм юм байна уу
М1: бичиг үү
Х1: тэр яахав
М1: бид нар одоо томилолтоор л яваад байгаа
Х1: ямар чиглэлийн юм байна тэрийг л сонирхоод
М1: сайхан одоо нутгийн тухай домог одоо танай нутгаас одоо сайхан бөх төрдөг юм уу хурдан морь төрдөг юм уу нэг тиймэрхүү л энэ сүүдэрт суух юм уу
Х1: тэр гэрт орох юм уу
М1: өөрөө л мэд таны дур ш дээ оруул оръё танай энд чинь музей зүзейтэй юу
Х1: байх нь байсан л юм монгол судлалын юм чинь монголыг сайн мэдэж байгаа биздээ
М1: харин судлаад л явж байна гайгүй мэднээ бид нар чинь одоо бараг бүх аймгаар явлаа 10-аад жил судалгаа хийж байна
Х1: би одоо Баянхонгор аймгийн Бууцагаан суманд
М1: Бууцагаан гэж юу юм бэ
Х1: Бууцагаан гэж өмнө Буянцагаан сум байсан байхгүй юу Бууцагаан гэхээр амархан дуудаж байгаан Улаанбаатараас ийшээ 754 км тал хээрийн бүс хангай хээрийн завсар байж байгаа нам дор газар одоо бол ингээд тал хээрийн бүс энэ чинь одоо 600-гаад км үргэлжилж байна Өмнөговь руу ингээд явж байгаа хоолой энэ чинь байгаль хамгаалах нийгэмлэг одоо энэ Хятад, Банкок эдр рүү яваад байдаг улаан шуурга байна ш дээ тэрийг чинь босгодог замууд энд шүү дээ
Оросоор ярив
М1: таны нэр алдар хэн билээ
Х1: Мандах
М1: овог нэр хэн билээ
Х1: Мажмаа овог уу Саарал ургийн овог
М1: нас сүүдэр хэд билээ
Х1: 60 гарч байна би энэ сумын захиргаа махиргаанд 20 30-аад жил ажилласан
М1: за хүүхдүүд асуугаарай
М2: та энд төрсөн бэ
М3: танай нутгийн алдартай хайрхан уул байдаг ш дээ ямар ямар байна
Х1: манай энд чинь алдартай уул Хангай нуруу Алтайн нуруун завсар дээр байгаа манай нутаг энэ дээр үеийн уламжлалаар Сайнноён хан аймгийн Эрдэнэжүнгийн хошуу гэж энэ Эрдэнэжүнгийн хошуу гэдэг чинь энэ хөндлөн нарийнхан ийм хотгор хангайн нуруунаас авхуулаад ерөөсөө алтай нуруу хоёрын хооронд холбосон ийм хотгор байсан энэ чинь 1916 онд бүхнийг захирах газар гэж байхад тэрнийг хариуцдаг
М1: тэр нэг хөшөө юуны хөшөө юм
Х1: тэр ойрадын Балхжав гэдэг хүний хөшөө 1930-аад оны үед ийшээгээ яваад 40-өөд оны үед ноёдын шалгах газрын дарга байсан
Оросоор ярив
М1: тэгээд энэ хоёр тахилгатай хайрхан байна уу
Х1: байлгүй яахав манай суманд гэхэд одоо Богд уул гээд тэгээд Тарианы Богд гээд тийшээгээ харагдаж байгаа уул байна дээд талын Богд уул бол дээр үеийн уламжлалаараа хошууны ноён тахидаг хүндэлдэг дээдэлдэг тийм уул бий
Мандах 10:06
Оросоор ярив
М1: тэгээд одоо тахиж байна уу
Х1: тэр уулаа сумын тахилгатай гээд дээр үед Жанцан гээд юмтай тахисан энэ хоёр дахь уул нь байхаа
М1: Монголдоо юу
Х1: тийн Жанцан гээд орой дээрээ юмтай тэр бол нарийн тахилгатай уул тэр бол
Оросоор ярив
М3: тэр Богд уул оройгүй зарим хүмүүс ярьдаг
Х1: оройгүй
М1: тэр домог байдаг юм уу оройгүй болсон
Х1: тиймэрхүү ярьдаг юм бол байгаа энэ аймар том Хангарьд гээд шувуу байгаа одоо би ч мэдэхгүй та нар ч мэдэхгүй ийм өндөр байсан чинь доошоогоо ингээд хавтгайлаад суучихсан юм байналээ гээд тийм юм байнаа
Оросоор ярив
М1: энэ юу байна
Х1: морь морь би аймгийн алдарт уяач л даа
Оросоор ярив
Х1: морь жоохон судлана адууны удам угсаа сайжруулах гээд жаахан арга хэмжээ аваад ийшээ газраас
М1: мал эмнэлэг гэл үү
Х1: тийн сумын хүрээний малыг хариуцана бүх малыг эрүүл байлгана гэрт бараг 3 малын эмч байна
М1: одоо улсын наадамд морио явуулах уу одоо морио наадамд явуулаад тэрний өмнө цээртэй юу
Х1: тийм юм байлгүй яахав морийг хүндэтгэнэ чигтэйхэн их хайрлана
М1: тэгээд яахав
Х1: өөрөөсөө илүү л байлгана хамгийн үнэтэй гэсэн эм танг одоо хэрэглэж хамгийн эрүүл байлгана. Ерөөсөө тийм ш дээ монголчуууд сайн адуу сайхан адуу хурдан адуу сонирхож байна. Монголчуудын хамгийн чухал юм адуу
Оросоор ярив
М2: зарим аймагт хурдан морьны гавал овоон дээр тавьдаг таны суманд тийм юм байхгүй ш дээ тэ
Х1: байлгүй яахав тавьдаг ш дээ. Монголчуудын уул овоо тахих чинь бүүр дээр үеэсээ нүүдлийн соёл иргэншлийн хамгийн том нь тэр монголчууд ер нь цөөхөн л дөө дэлхийн нийтийн дунд дандаа дээр нь мундаг байлаа 1200-аад он 1162 он Чингис хаан төрж 1227 он хүртэл дэлхийг байлдан дагуулаад дараагаар нь Хубилай хаан ч юм уу Бат хаан ч байдаг юм уу Доголон Төмөр ч байдаг юм уу Бат мат гээд наагуур байсан энэ түүх мөн үү мөн тэгээд та нарыг явж байгааг ойлгож байна л даа их мундаг ер нь бол би түүх судалдаг хүн биш гэхдээ бол түүхчдээс нээх юм яагаад байдаггүй тэд нарын мэддэг юмыг мэдэх л ёстой сурсан юмыг сурах л ёстой. Дэлхийн түүхийг судлахад монголын түүхийг судлах хэрэгтэй залуу улсууд монголын түүхийг сайн судалсан хүн дэлхийд өөрөө гараад ирнэ. Тийм сайхан түүхийн холбогдолтой юмыг ярих болбол ярилгүй яахав
М1: бид ямар суманд явлаа тэнд чинь морьны гавлыг чинь хонхор газар тавина гэж ярьж байна танай энд юу яахав
Х1: тийм юм байдгийн уламжлал байдаг монголчуудын тийм байдагдаа хүн өнгөрчихвөл нутагт нь оршуулдаг хэнийг ч байдгийн одоо Америкт өнгөрчих юм бол төрсөн газарт нь монголд нь л авцраа даа оросын хүний энчээ өнгөрвөл оросд нь аваачиж тавьдаг л байхгүй юу одоо тэр 1939 оны дайн баахан япончууд монголчууд үрэгдсэн энэ нь нэг л ойлголт байхгүй юу монголд адилхан та нар ч бас одоо буриад монгол хоёрын хооронд хүн буудуулчихвал хүнийг зөөгөөдөө малыг бол зөөхгүй тийм биз монголчууд бол малыг зөөдөг байхгүй юу онцлог нь адууг зөөдөг. Тэгээд тэр сайн адуу юм бол тэрийг ингээд хонхор газар тавьдаг нь төрсөн газар нь ахиж эндээ төрнөө л гэсэн үг байхгүй юу. Тэгээд овоо өөд нь гаргаад ирж байгаа нь яаж байгаан гэхээр дээдэлж хүндэлж байгаан овоо өөд чинь машин тэрэг гарахгүй хэн нэг дуртай хүн гарахгүй хэн нэг хүн гараад бие засахгүй тийм учиртай л байхгүй юу ойлгосоон
Оросоор ярив
М1: заримдаа овоон дээр таяг тавьдаг энэ ямар учиртайн
Х1: таяг маяг чинь хүн амьтан авчраад бие мие нь өвдөөд байдаг юм уу тэгээд ингээд хөл нь байхгүй болцон таягаар ингээд хөл хийгээд яваад байна ш дээ тэр овоон дээр байгаа юмыг хүн авахгүй ш дээ. Овоон дээр байгаа юмыг хүн өргөсөн гэж ойлгодог. Хээр байгаа юмыг гээцэн байна гэж ойлгодог байхгүй юу тийм л учиртай
М1: тэгээд тэр модыг чинь хүндэлж байгаа юм уу яаж байгаан
Х1: тэгэлгүй яахав тэр хөлгүй байхад нь өөрийг нь хөл дээр нь босгож байгаа ш дээ хөл нь зүгээр боллоо доо зүгээр болчихлоо
Оросоор ярив
Мандах 20:12
М3: аан дугуй бас овоон дээр байдаг машины
Х1: тэр буруу монголчууд бүх юм амьтай сүнстэй аан амьгүй болгон яаж байна эзэнтэй энэ үндсэн философи явдаг байхгүй юу суур нь тийм дээ амьтай болгон сүнстэй амьгүй болгон эзэнтэй энэ хоёрын хооронд л хүн төрөлхтний амьдралын мөн чанар урсаад л явдаг гэж ойлгодог
М1: тэгэхээр нь энэ амьгүй юмыг тавьж болохгүй
Х1: машины дугуйг бол яахавдээ дугуй гэдэг чинь нэг талдаа энэ хүний хэрэглээний гол юм ш дээ тийм биздээ цаашаа залбираад явдаг за Пүрэвээд очлоо за Сүхээд ингэж байгаатай адилхан тэр байдлаас нь хүний хандаж байгаа хандлага тэгж ойлгож байгаан
М1: дугуй бас хүндэлж байгаа
Х1: хүндлэлгүй яахав
Оросоор ярив
Х1: орчин үед бол тийм юм байхгүй сэжиг сүжиг хоёрын зааг дээр тийм юм байгаан дээр үед улсууд за яахав энэ муу дугуй цай уулгачихдаг дугуй юм гэдэг ухаандаа нэг газраас дугуй олоод за ашгүй цай уулгачих юм байна гээд авдаг тийм л учиртай байх гэж боддог
М2: тэгээд сүнс хийморь ямар ялгаатай вэ
Х1: үгүй мөн өөр байна бүр хамаагүй ялгаатай ш дээ шал өөр хоёр
М3: тэр танай Богд хайрхан эзэн ямар дүрстэй вэ
Х1: Богд хайрхан чинь тиймэрхүү савдаг байгаа гэж ойлгодог тэрийг чинь уул овоонд залбираад хүндлээд байдаг. Тэр монголчуудын чинь байгальтай харьцах харьцаа одоо жоохон муудаад байна энэ нийгэм ингээд цаашаа яваад байх юм бол улам хүндрэнэ одоо дэлхийн эдийн засаг хүндрээд байгаа биздээ ямар арга зам байна гээд ингээд хүн хөдлөхгүй бүр айгаад байгаа биздээ энүүнтэй ойролцоо л юм болох гээд байна. Би бол одоо шинжлэх ухааныг айхтар хүндээр хүлээж авдаг хүн биш зах зээлийн эдийн засгийн харилцааны сайн юм байна уу байна. Одоо нөгөө юу байдгийн Марксын байдаг юм уу Лениний байдаг юм уу Энгельсийн байдаг юм уу энэ сургаал философид чинь авар юм зөндөө байгаа байхгүй юу хамгийн мундаг нүнжигтэй нь Маркс л байхгүй юу энэ газар юу юм бэ хүн төрөлхтний амь амьдралын суурь нь энэ байна ш дээ ээдээ энэ газар гэж юм юу юм хүний амь амьдралын баталгаа шүү дээ. Дээр үед 1200-аад онд манай энэ монгол анх үүсэж байхад тэр Модун Шаньюгийн хэлж байсан миний газраас чи авъя гэвэл газар өгч болохгүй оронд нь юм аваа гэж сайхан морийг ав май энэ авгай хүүхдийг ав чи үр хүүхдийг ав чи гэдэг байхгүй юу хамгийн сүүлд нь за за энийг чинь авахгүй ээ энэ газраас жаахан авъя гэхээр май чи гээд алчихдаг. Тэр чинь хүн төрөлхтний суурьмал ухаан байгалиа хамгаалах тийм энэнд л суурилаад байгаа байхгүй юу би тэгж л ойлгодог. Тэгээд бид нар Чингис хааны үед өөрөөр хэлбэл далхийн шашин байна ш дээ библи байна уу христ байна уу будда байна уу бүгдээрийг нь хүндэлж байсан дээдэлж байсан та нар бид нар бүгд адил шашинтай. Би шашны дэргэд хорон үйл хийж болохгүй тэр чинь даяарчилж байгаа учир энэ юм байгаа биздээ айн
М1: ойлголоо
М3: ахаа лус савдаг гэж юу вэ энэ эзэн юм уу чөтгөр юм уу сүнс юм уу
Х1: лус гэдэг одоо юу гэдгийн тэр байж байгаа байгаль амьтан хүний сэтгэлээр би болгоцон ус байдаг юм уу булаг байдаг юм уу нуур уул овоо байдаг юм уу тиймээ одоо газар гэж шинжлэх ухаанаар айхтар хөдөлгөөнтэй еврогийн нуруу мууруу чинь тэрүүгээр тэр лус гэдэг бол амьтай юм. Булгийн эхэн дээр цагаан сүү асгаж болохгүй булаг нүдтэй тийм юмыг чинь хүндэлж дээдэлдэг ш дээ дор очоод уудаг тэр чинь юу гэж байна гэхээр энэ усыг л хүндэлдэг ш дээ. Аан шавдаг бол өөрөөр хэлбэл тэр байгаль тодорхой хүрээлэнгийн орчин дотор байж байгаа энэ хоёрын хооронд байж байгаа нэг хэсэг одоо уламжлагдаж ирсэн одоо бол улсуудын хэлээр тэрийг л шавдаг гэнэ сууриар энэ цагаан сахиустай улаан тахилгатай ч гэдэг юм уу манай тэр уул овоо чинь бүгд тийм ш дээ уулнууд чинь бол одоо тэр Богд уул ямар тахилгатай мэддэг улсууд нь л мэднэ тэгснээс мэдэхгүй улсууд зарим уулан дээр гардаг зарим нь гардаггүй уул гэж байдаг хамгийн гол ялгаа нь тэр байхгүй юу. Тэр цагаан тахилгатай, улаан тахилгатай, хар тахилгатай гээд үндсэн энэ том тахилгын зэрэглэл байна ш дээ энийг чинь мэдэхгүй зүйл гарч ирж байгаа нь хүмүүсийн дургүйг хүргэчихэж байгаа байхгүй юу тэр чинь юу гэхээр тэрүүхэн тэрээр нутгийн улсуудад бүүр амь амьдрал нь бүүр кэвшигдээд хэлээгүй хэрнээ ингээд мөрдлөгө болгоод явчихсан тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулахад удирдлага болгодог учиртай тэрүүнтэй адилхан
М1: за цагаан тахилга гэж юу вэ
Х1: цагаан тахилга юу байхавдээ дандаа тэрийг ойрхон юу гэдгийн эмэгтэйлэг гэдэг цагаан тахилга гэж одоо малын цагаан сүүгээр их сайн малынхаа сүүгээр өгдөг уул овоонд ингээд өргөж байгаа биздээ яг үндсэн суурь зарчим нь бол 1 айл, 2 айл, 3 айл, 4 айл, 5 айл энэ 6 зургаан айл байхад энэ уулын энд энэ 6 айлаас хамгийн найрсаг хамгийн сайн айлаас нь сүү авна. Зүгээр айлаас сүү авч болохгүй ш дээ
М1: тэгвэл хар тахилга чинь
Х1: архи спиртний архи хэрэглэдэг
М1: аан улаан гэвэл юу юм
Х1: яг бол ерөнхийдөө малын шүүс мүүсээр тахилга хийдэг гэсэн үг
Оросоор ярив
М1: ер нь тэгээд ёсоор бол цагаан тахилга л хийх ёстой юу
Х1: тэр байж байгаа уул ус хангай дэлхий өөрийн лус савдаг л гэдгийн лус савдгийг би ч үзээгүй та ч үзээгүй
Мандах 30:07
М2: цагаан уул, хар уул байгаа юм уу
Х1: цагаан уул, хар уул байхгүй зүгээр тахилга л өөр байдаг
М1: тэгэхээр одоо догшин лус байвал жоохон хүчтэй юманд дуртай гэж үү
Х1: харыг чинь одоо дайн майн жоохон үзэн яддаг тиймэрхүү талын хэлж байхгүй юу энэ цагаан гэдэг бол өөр хэрэг уул хангай дэлхийдээ нийлдэг барьдаг. Булаг мулаг ус руу хэзээ ч цагаан юм хийж болдоггүй
М3: энэ зарим хүмүүс лусын хараал гэдэг энэ ямар учиртай юм юу вэ
Х1: одоо яахавдээ бүх л юм амьтай гээд бид нарын бодоод байна ш дээ одоо ургамал ногоо бүгдээрээ амьтай сүнстэй гэж байна ш дээ тэ лус гэдэг бол манайхан ярихдаа нүдгүй л гэдгийн лус хэнд ч очиж болно арай хийморь доройхон руу нь барааддаг
Оросоор ярив
Х1: тэр хийморь гээд үг чинь үг утга зүйн хувьд нээх айхтар яахгүй ярьвал зөндөө их юм байна морио дээдэлдэг учраас морь бол бодит юм байна тэ морь хүн хоёрын хооронд нэг зай байнаадаа энэ хий зайд морийг хүндлээд байгаа чинь морь чинь хийморьлог амьтан морьтой хүн хүрээд ирвэл хүссэн хүсээгүй чамайг хийморьтой байлгана гэсэн ийм л ойлголтоор монголчуудын хандсан хандлага ш дээ
Оросоор ярив
Х1: тэр морь гээд амьтныг дэлхийн хоёрдугаар дайнд орост ингээд боддоо одоо тэр монголоос очсон морьд намхан жижигхэн биетэй морьд овьёос мовёосыг тоодоггүй байхгүй юу нөгөө нэг улс өөрийнх нь одоо энэ морьд чинь байна ш дээ тэ биеийн жин өндөртэй яс өндөртэй яс хүндтэй тэр хэмжээгээрээ хүчтэй байж чадахгүй ш дээ бие нь томроол байвал хөл нь удаан тийм биздээ. Иймэрхүү иймэрхүү эд нар бол хөл гар зүгээр байх ёстой арга байхгүй тэр бол амьдралын юм. Тэгдэг үү ингэдэг үү гээд асуугаад байх ч юм биш шүү дээ улсууд монгол морьны мундан байсан утга учир тэр байхгүй юу ерөөсөө тийм жижигхэн тэгээд жижигрээд байна жижиг юмны 200 хөлтэй юмны идэх хоол энергийг цаанаасаа шахаад хүсэх энерги тиймээ. 3 настай хүүхэд том 30 настай хүний хооронд идэж уух юм шал өөр биздээ энэтэй ойролцоо л байхгүй юу тэр одоо урал мураалаар давсан хад мадаар зүтгэдэг мөн чанар тэр байхгүй юу
Оросоор ярив
М1: лус нүдгүй гэж байгаан савдаг нь нүдтэй
Оросоор ярив
Х1: одоо энэ чигт явна гэх юм бол энэ чигийн хамгийн өндөр ууланд за одоо аян замдаа сайн явуулж өгөөрэй гээд ингээд дээж өргөөд
Оросоор ярив
М3: энэ тэгээд ийм учиртай овоо гэж болох уу морьтой хүн байвал тэр лусын хорлол даана
Х1: арай өөр их л хүндэлж дээдэлдэг байхгүй юу уламжлал нь бол тэр ш дээ
Оросоор ярив
М1: энэ 7 бурхан тахидаг уу
Х1: 7 бурханг монголчууд гэлтгүй бүгдээрээ тахидаг юм биш үү оросууд ч гэсэн тэгдэг үү
М1: оросод тэрийг тахихгүй ээ
Х1: тэхдээ хүндэлдэг л юм байналээ буриадууд хүндэлдэг
М3: тахилга хийдэг яаж тахидаг уу
Х1: тэр гарсан өдрийн гараг төрсөн өдрийн төөрөг гэдэг шиг тэр юмаараа тэр ододтой хүн тэгдэг ш дээ энэ 7 бурхан одны тэр 5 дахь одыг нь дээдлэх ёстой цайныхаа дээжийг байнга өргөж байгаарай тэгдэг байхгүй юу чи 3 дахь нь ч юм уу тийм байдлаар л ханддаг байх
М1: он сараар
Х1: аан тийн он сараар 7 бурхан доошоо буугаад ирлээ өө энэ орой болж байгаан тэнгэрт ингээд эргэлдэж байгаагийн шинж энэ чинь цагийн баримжаа зүг чигийн баримжаа байхгүй юу тэр од эрхэсийн юмыг мичид 6 энд байж байна 7 бурхан энчээ байж байна энийг бол сайн мэдэж байгаа хүн бол төөрдөггүй монголчууд төөрдөггүй утга учир нь тэр л байхгүй юу. Та нар бол одоо юу гэдгийн толгойг чинь хэд эргүүлээд тавих юм бол та нар яав ийв гээд л байна тэгээд бүрхэг байх юм бол яах билээ тэгээд од эрхэс сайн хардаг чинь за тэгээд далайн орон тэр солонгос молонгос байдаг юм уу тэр япон мопон тэр бол хэцүү ш дээ харагдахгүй ш дээ
М1: юуны зулай гэнээ
Х1: монголчууд дэлхийн бөмбөрцгийн ерөнхийдөө тиймэрхүү байгаа ш дээ
Оросоор ярив
Х1: монголчууд чинь тийм баримжаагаар одны баримжаагаар байдаг байхгүй юу одоо бүгд нэртэй өө тэр үдшийн гялаан гараад ирлээ үүрийн гялаан гараад ирлээ хонины эхний од гараад ирлээ. Дээр үед хонины эхний од гараад ирэхээс өмнө ирж болохгүй тэрнээс өмнө ирж болохгүй нь байна ш дээ. Од эрхсийн хувьд хамгийн их астрономик аналитик хийсэн улс монголчууд байхаа би хараад байгаан тэр нүүдлийн соёл иргэншилтэй болохоор. Тэгээд л машин дор байгаа улс ямар юмаа харах юм бэ юу үзэх юм бэ яах ч үгүй ш дээ. Одоо луужин муужин чинь байхгүй байхад монголчууд чинь хэзээ одон орон үзчихсэн тэр ламын гэгээн Лувсанжанзан гээд байгаа хүн чинь тэр одоо 390 жилээ одоо хийх гэж байна тэр чинь өөрөөр хэлбэл энэ одон орон судлалд математикч хүн байхгүй юу одоогоор бол дэлхийн шинжлэх ухааны хаан нь юу математикийн шинжлэх ухаан биздээ тэгээд математикийн шинжлэх ухааны хойтох нь статистикийн шинжлэх ухаан биздээ тэгээд энэний тэр өвөг эцэг нь бол одон орон судлалын мундаг зурхайчид байхгүй юу тооны ухаан байхгүй юу. Та нар бол түүхийн шинжлэх ухаан чинь яадаг вэ гэхээр тийм
М3: энэ зарим хүмүүс хэлдэг энэ зарим амьтан хараал хийж чаддаг та ийм юм сонссон уу энэ шувуу хараана
М1: хар хэлтэй гэж яриад байдаг
Х1: тиймэрхүү төрлийн яриа байнаа байлгүй яахав тэр шувуу мувууны зулзага мулзага янз бүр тогоруу гэдэг шувуу байдаг ш дээ. Тэр бол төмөр дөрөөний шинжийг тасартал харааж чаддаг тийм мундаг амьтан үрдээ харам байдаг. Тэр шувуу араатан амьтны үрд нь хүрэхгүй бол тэр яах ч үгүй ш дээ. Хүн ч бас тийм биздээ
Оросоор ярив
Х1: үндсэн суурь философи бол энэ хүн энэ өлгий хүндтэй хоолтой хүндлээд явах юм бол чи сайн сайхан байх л ёстой энэ хооронд чи үнэхээр улаан цайм буруу байх юм бол чи цээрлэл хүлээнэ тийм биз нийгмийн хамгаалалд чи буруу хууль зөрчвөл буруу тэгэхгүй бол чи энийг хийж байгаад л ингээд дуусна. Чи энд оюуных нь чадамж арай өндөртэй одоо Очирхуягийн хэлдгээр индо миндо хүүхэд гараад ирчихнэ
М1: сайхан ярьлаа баярлалаа танай энд онцгой зан заншил Баянхонгор брэнд юу юм бэ би лав ойлгосонгүй
Х1: юуны чиглэлийн
М1: надад хамаа байхгүй юугаараа ургамал бол янз янзын юм байдаг байх
Х1: энэ өөрөө тал хээр болохоор ургамлын шинж чанар байна ш дээ шим сайтай та нар ийшээ мах зах сүүтэй цай ууж чадахгүй байгаа байх нялуун юм шиг байгааз их шим өндөртэй. Та нар одоо шимийг юу гэж байна. Шинжлэх ухаан мухар сүсэг холбогдолтой юу нэг талаар холбогдолтой шинжлэх ухаанд одоо ядаж 2300 калори идэж байх ёстой гээд байгаа байхгүй энэ уураг сүү хэд байх юм. Энэ мах энэ төмс гээд л лууван манжин гээд л ингээд явж байна. Тэр юмыг чинь монголчууд бол нэг их яадаггүй ш дээ. Аман юмаар л бие нь тэгээд ирэх юм бол тийм юм идэж ууна тэгвэл тэг одоо энэ таван салаа гэдэг ургамлыг идээд энэ гишүү мишүү янз бүрийн юм таана хүмүүл идээд бай адилхан тийм нарийн юмыг таануус мэдэхгүй ш дээ юу ч мэдэхгүй зүгээр яахав дуулсангаа хамаагүй хэлэхэд тэр байна миний хэлж ярьж байгаагаас авахыгаа аваад хаяхыгаа хаяхгүй юу за
М1: за
Х1: би шинжлэх ухаанч хүн биш шүү дээ таануус шинжлэх ухаанч биздээ нийгмийн шинжлэх ухаан уу
М1: тийн
Х1: нийгмийн шинжлэх ухаанч хүмүүс юу байдаг гэхээр энэ математик аналитик шинжлэх ухаанаас зайтай улсууд байдаг ш дээ
М1: мэдэв үү чи их зайтай шүү за байз зураг авхуулъя тиймээ