Нямын Сүхээ интервью

Информанты:

Нямын Сүхээ
Нямхуу

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Нямын Сүхээ, Нямхүү, Ондормаа 1 цаг 17 минут 44 сек Х1: энэ москва хотоос явж байгаа манай монгол судлаач залуу багш нар явж байна танаас жаахан ярилцлага авах байхаа. Танай нутаг сайхан байнаа гэнэ. Манай нутгийн эрэгтэйчүүдээс хамгийн өндөр настай нь М1: та нэг сайхан танилцуулчих Х1: 89 настай нэрийг нь Сүхээ гэж хүн байна насаараа нэгдэл захиргаанд дарга хийсэн олон жил төрийн алба хашсан хүн байна. Жаахан чих хатуураад байна уу Х2: өө хатуу сонсохгүй М1: за яахав танаар хэлмэрчлүүлнэ дээ Х3: аав бүсээ бүслэх юм уу М1: та энэ нутгийн хүн үү Х2: энэ нутаг эндээ төрсөн Байдрагийн голын хөвөөнд төрсөн хүн одоо замд чинь та нар Байдраг гол гээд гүүрээр гарна М1: аан энэ ойрхон Х2: юуг судалж яваа хүмүүс үү Х1: монголын талаар явж байна М1: танай нутгийн уул усны домог зан заншил тийм л юм асууж байнадаа. Ерөөсөө буурал болоогүй залуугаараа байнаа та Х1: Цэндийн Дамдинсүрэн гуайг мэднэ биздээ Х2: сайн мэднээ Х1: тэрний чинь охин байна доктор, профессор хүн байна Х2: манай гэр бүлийн хүн М1: нэр хэн билээ Х3: Нямхүү М1: та олон олон дамжиж орчуулна шүү Х2: энэ манай охин М1: нэр нь хэн бэ Х4: Ундармаа М1: сая танай нутгийн тухай жоохон хэдэн домог сонслоо танай Бөмбөгөр уулын тухай ч юм уу тиймэрхүү домог та мэдэх үү Х2: энэ Хараат хайрхан энэ хойшоо хөндий дотор хайрхан байна тэгээд энэ Даагандэл М1: тэд нар домогтой юу домгийг нь мэдэх үү Х2: аан домгууд уу домгийн хувьд бол манай энэ миний төрсөн нутаг энэ Уушигт их домогтой. Энд дээр үед хийд байсан хэлмэгдүүлэлтийн үед аваачаад миний эцэгтэй устгаад хаячихсан М1: ямар хийд байсан Х2: Галданжасын хийд байсан Оросоор ярив М1: том хийд байсан уу Х2: 1938 онд лав хийд байсан М1: хичнээн ламтай байсан Х2: тэр намайг бага байхад л ярьж байсан юм шүү 250 жилийн түүхтэй ийм хийд байсан юм гэнэлээ намайг 12той байхад Х1: за энэ та нарт хэрэг болох хүн ирлээ манай нутгийн байгаль хамгаалагч залуу ирж байнадаа эдний хүргэн Х2: манай хүргэн энэний дүүтэй суусан М1: энэ хийдэд олон лам байв уу Х2: том лам байгаагүй нэг л лам байсныг нь аваад явчихсан М1: аан 38 онд Х2: 38 оны зун би тэгэхэд 12 настай байсан М1: баривчлаад Х2: тэр лам миний эцэг байсан юм гэнэлээ М2: тэр үед чанартай увидастай лам байсан уу Х2: нэг их том лам байгаагүй Гэсгүү цолтой байсан Оросоор ярив Х2: одоо нас явчихаар дүлий болж нүдний хараа муудаад М1: би ойрхон суугаад танд шивнээд өгнөө. Танай тэр төрсөн нутгийн чинь уул домогтой юу Х2: Тахилга уул гэж байдаг М1: тахилга хийдэг үү хаана байна Х2: энэ Уушиг хадны наана энэ гаднаас харахад Оросоор ярив М1: одоо тахилга хийж байна уу Х2: аан хаврын хаварт хийж байна М1: ямар домогтой юм уул эзэнтэй юу Х2: эзэн байхгүй ээ нөгөө лам яваад өгснөөс хойш эзэнгүй одоо нутгийнхан л аваачаад тэрийгээ тахиж шүтэж бороо хур хүсэж тэгж л авч явнадаа Оросоор ярив Х2: манай тэр Уушгийн хад бол түүхтэй газар М1: ямар түүхтэй байна Х2: энэ бол ерөөсөө олон агуйтай өвөлжөө бууц ихтэй нөмөр нөөлөг ихтэй ийм л сайхан газар байгаан Оросоор ярив Х1: тэрний доод талд нь хотын булангийн хэрэм гэж байдгийн одоогоос 300 жилийн өмнөх манжийн амбан сууж байсан Улиастайн амбан гээд тэрний наана сууж байсан М1: энд амбан сууж байсан юм уу Х1: Улиастайн амбаны туслах нь сууж байгаад тэгээд Галдан бошготын халх ойрадын тэмцэл болоод тэр үед Галдан бошготын цэргүүд ирж тэр амбанг шарж алсан түүхтэй юм байналээ М1: шарж алсан ёо ёо Х1: тийн хадан дээрээс зүүж байгаад шараад алцан тэр хад нь байдаг бас нэг тортог мортогтой М1: тэр чинь хэдий үед үү аан Галдан бошготын үед үү тэрнээс хойш уу Х1: Галдан бошготын үед Оросоор ярив Нямхүү 10:14 М1: одоо хэрэм байгаа юм уу Х1: хэрэмний туурь л байгаа юм л даа Оросоор ярив Х1: тэгэхдээ их том хэрэм байсан юм шиг байгаан гадна талд нь ийм усан Х2: хувийн орон сууц шиг тийм юм байна. Тэгээд 38 оны зун аваачаад тэр хийдийг устгаад хаяцан одоо байсан бол тийм барилга чинь Хархоримд байна М1: тийм хуучин маягийн юм уу Х1: тийн хуучин М1: бүр хятад маяг байхгүй юу Х1: байхгүй ёстой гоё байсан дотроо одоо байсан бол багийн сайхан төв байх байсан би харуусдаг юм. Тийм газар байгаа юм одоо тэр багийн төв чинь өөр газар байгуулсан тэр барилгуудыг нураасан тэгээд бариад явсны дараа 3 хоног харж бай гэж манайх тэр хажууд нь зусаж байсан байхгүй юу. Би тэгэхэд чинь эцгийг минь бариад явчихсан тэгээд явж байхад нь 3 хоночхоод манайх тэрүүхэн хажууд байсан юм. Пүрэвжав гуайн хүргэн нь мужаан Готов гэж байсан. Тэгээд яг 3 хоносон хойно нь юм цохиод байсан тэгсэн байхгүй орой дээр нь дуганы банди гарчихсан тэгээд буулгачихсан Оросоор ярив М1: харамсалтай Х2: харамсалтай тэр одоо байсан бол багийн төв байх ёстой Оросоор ярив М1: ламын гэгээний сүмээр бид ороод ирлээ тэнд очиж байсан уу үгүй юу Х2: очиж байсан тэгээд муу эцгийг минь аваад явахад бас хөгшчүүл эхнэр хүүхдүүд нь уйлаад араас нь сүү өргөөд л явуулж байсан. Цагаан морьтой байсан тэр чигээр нь унуулаад явсан Х1: энд байж байгаад баригдаад хэлмэгдсэн хүн байгаан Оросоор ярив М1: танай энэ хараат хайрхан чинь домогтой юу Х2: домогтой М1: ямар ямар домог байна ямаршуу домогтой вэ Х2: өмнө нь Харат нэртэй байсан гэсэн тэгсэн чинь одоо Хараат болсон Х1: тийн эр тэмээ М1: аан за тийм учиртай байсан байна. Бид нар харин ямаршуу учиртай юм гэж бодоод байсан Оросоор ярив М1: тэгээд домог нь ямаршуу домог байдгийн Х1: энэ одоо хэлэгддэг уулын нэр байгаан тэрүүгээрээ л алдаршсан газар тэгээд хоцорсон тэгээд залгаад хойшоо хөндий хотлоор явцан сайхан газар байгаан. Манай энд чинь хавар намартай их байдгийн ийм л газар байгаан Оросоор ярив М1: аварга могойн тухай домог байдаг гэнээ тэрний тухай домог байна уу Х2: би тэрийг мэдэхгүй юм М1: аан тэр Цагаан бөх гэнэ үү Х1: Бөхцагаан тэр энэ урд доор байрлуулсан байгаа Х3: тэр хад байгаан тэр Бөхцагаан өргөж байсан хад М1: тэр бөхийн тухай домог байна уу Х1: бөхийн тухай бол ерөөсөө мэдэхгүй. Би бага байхдаа сургууль соёл гээд Улаанбаатар өөр аймгуудаар дамжаад явчихсан Оросоор ярив Х1: тэгээд манай сумд хойд талд алмасын агуй гэж бий М1: аль ууланд Х1: энэ Ямбатын зүүн сайрын тэнд Оросоор ярив М1: ямар амьтан алмас уу Х1: тийн дээр үед хүмүүс харсан гэж ярьдгийн М1: юу ярьдаг байсан тэр алмасын тухай Х1: хүмүүс ярьдаг байсан тэр хүнээс их том амьтан байсан гэж үстэй том амьтан явдаг байсан гэж ярьдаг юм байналээ. Тэрний яг амьдарч байсан гэж байж болохуйц тийм агуй байдгийн яг тийм ул мөр бол байхгүй М1: тэр тэгээд 2 хөл дээрээ явдаг уу Х1: тийн М1: авгай байна уу Х1: мэдэхгүй тэр тийм домог байдаг юм байналээ нэршчихсэн алмасын агуй гээд М1: тэгээд хүмүүс дайралдвал яах уу тийм муу юм болох юм уу хамаагүй юу Х1: хүнээс зугтаад яваад өгдөг гэж ярьдаг юм байналээ М1: тэр хэдий үед байсан одоо 50-аад оны үе үү Х1: тийм байхаа энэ 20 хэдэн оны үе юм шиг байгаан. Зэрлэг хүн байсан юм уу эсвэл алмас байсан юм уу бүү мэд Оросоор ярив М1: бид нар олон нутгаар явж тийм судалгааны юм хийж байгаа тэгээд бөхийн тухай олон домог ярих юмаа зарим хүмүүс ярихдаа бол сайн бөх байна ш дээ тэр нь нас барлаа тэрийг ясыг өөр сумын хүмүүс хулгайлчдаг тийм домог бий юу Х1: бий тэр Бөхцагаан яахав манай хошуу ноён харгисдуу байсан юм шиг байгаан тэрэнтэйгээ таардаггүй ядуу хүн байж л дээ тэгээд тураагаад халцан тэгээд турж үхцэн байхад нь цээжнийх нь ясан дотор нь чоно гөлөглөцөн байсан гэдэг. Их л том цээжтэй хүн байсан байгаан тэгээд тэр ясыг нь Архангай чиглэл рүү аваад явчихсан байгаан тэгээд Архангай чиглэлд бөх төрдөг. Их л том хүн байсан байгаан чоно гөлөглөсөн байгаан. Одоо тэр өргөсөн чулуунууд нь том байгаан шүү Оросоор ярив М1: бөх мод гэж ярьж байна уу Х1: энэ Баянхонгорын хойд талын Хөлсаяын даваа гэж байгаа тэрүүгээр давахаар бөх мод гэж байгаа энэ Эрдэнэцогтын яг зааг дээр байгаа Нямхүү 20:18 М2: яагаад ийм нэртэй болсон Х1: ёстой мэдэхгүй энэ Өвөрхангай чиглэлийнхэн сайн мэдэх байх М1: бөх мод гэж үү Х1: зузаан мод байсан байх М1: одоо байдаг юм уу Х1: одоо Архангай аваачаад суулгацан юм байналээ тэр мод нь ургахгүй хуурайгаараа Оросоор ярив М1: Архангайхан тэрийг чирээд авцан юм уу энэ нутгийн мод байсан Х1: бишээ Өвөрхангайнх манайх тэр Бөхцагааны хадтай л холбоотой Оросоор ярив Х1: тэр Бөхцагаан гэдэг хүний араг ясыг тэр Архангайнхан аваад явчихсан гэж ярьдаг. Үнэхээр чоно гөлөглөцөн байсан юм гэнэлээ Х3: Бөхцагааны өргөсөн чулуу нь байдаг овоо том юм байдаг Оросоор ярив М1: за хүүхдүүд өөр асуух юм юу байна. Чи өөрөө монголоор ярьдаг ш дээ тэгэхдээ яахав арай хурдан яръя гэвэл одоо яахав. Тэр овоог яагаад уулын оройд тавьдаг юм бэ Х2: овоо тахих уу овоо тахих чинь ерөөсөө л байгаль дэлхийгээ харж шүтэж бороо хур хүсэж л ингэж л овоо тахидаг М1: яахав овоог бол тахидаг овоог яагаад дээр нь уулын орой дээр тавьдаг Х2: тэр бол ерөөсөө нутгийн нэг домог байхаа тэр ерөөсөө л тахиж шүтдэг удам угсааны юм байх уулаа шүтэж л байгаа хэрэг тэгээд л удалгүй бороо ороод л эхлэнэ ш дээ Оросоор ярив Х1: манайханд чинь тахилгатай 9 уул байдаг М1: танай суманд уу Х1: тийн Оросоор ярив М1: энэ яс яагаад энд тавьж байгаан Х4: өчигдөр нөгөө хүүхдийн даахь авсан хүүхдийн хувь гэж тавьсан юм. Сэвлэг үргээсэн Оросоор ярив М1: тэр хүүхдийн гэж байгаа юм уу Х3: тийн хүүхдийн хувь гэж бурхандаа өргөж байгаан М2: 3 настай хүүхэд Х1: эрэгтэй хүүхдийг 3 настайд нь эмэгтэй хүүхдийг 2 настайд нь Оросоор ярив Х1: манай нутагт бол яг тийм заншилтай зарим нутагт өөр өөр юм шиг байналээ Оросоор ярив М2: энэ ямар ёс заншилтай Х2: гэрийн чимэг Х3: одоо мал хуйгаар зарна ш дээ адуу, үхэр мүхрээ тэгэхээр яахав хишгийг нь авч үлдэж байгаа юм гэж одоо сүүлнээс нь авч энэ чагтгандаа авч М1: тэгвэл та нилээн зарсан байна даа Х2: тэгээд өнөө шинэ дээл мээл эсгэнэ ш дээ тэрний өөдөснөөс нь авч зүүдэг Оросоо ярив Х3: энэ бол яахав уньны сагалдрага л даа Х1: монгол архи М1: за энийг бол уунаа нэрмэл архи Х2: энэ танай охин нар уу М1: дүү нар ш дээ гэхдээ орос москвагаас явж байгаа Х2: хавар танай нутгийн хүн энд байж байгаад явсан М2: энд удав уу Х1: хавар ирсэн хаврын 2 сар зуны 2 сар болоод буцах шивдээ Оросоор ярив М1: эмэгтэй юу эрэгтэй юу Х1: эрэгтэй Оросоор ярив Х1: тэд нар болохоор малын хөдөө аж ахуйн чиглэлээр судалгаа хийж явсан бэлчээр ашиглах талаар М2: таны нутагт сэтэр хийдэг үү Х3: одоо чухам хийдэг юм уу мэдэхгүй байна М1: хуучин хийдэг байсан уу Х3: хийдэг байсан М1: ямар ямар хийдэг байсан Х3: адуунд л хийдэг байсан Х1: бас хонинд хийнэ М1: нохой сэтэрлэж болох уу Х1: өө үгүй болохгүй болохгүй М1: урд нэг нохой сэтэрлэсэн гээд байсан Х3: тэр зүгээр хүзүүвч л зүүсэн байх тэрнээс тийм мал хуйтай хамаатай сэтэр биш Оросоор ярив Х1: тэр сэтэрлэдэггүй байхаа Х2: аймгаас явж байгаа юм уу М1: тийн тэгээд цаашаа явна Х1: бүгдээрээ яг Москва хотод амьдардаг улсууд уу М1: тийн энэ манай нэг зочин бол москвагийнх биш эстонийх бусад нь бол москвагаас Х2: 1974 онд москва орос улсад очиж байлаа дүүтэйгээ хамт тэр дүү маань Архангайд төгсөж аваад 1996 онд ажлаа хийж яваад цус харваад тэгээд нас барчихсан Нямхүү 30:05 М1: аан тэгвэл манай газрыг мэдэх юм байнаөө Х2: мэднээ М1: энэ нялх хүүхдүүдэд энд нэг толбо тавьчихдаг ш дээ одоо үнс ч юм уу энэ ямар учиртайн Х3: тэр чинь одоо ад чөтгөр гээд ярьдаг ш дээ тэрнээс үдшийн бүрийгээс хамгаалж байгаа байхгүй юу домог байдаг шдээ одоо ингээд явж байсан чинь тэгээд ингээд хөөдчихөж л дээ тэгээд явж байсан нэг чөтгөр тааралдсан юм гэнэлээ тэгсэн чинь юу гэсэн гэлээ доголон Дарь-эх явж байсан гэнэлээ М1: яагаад тэгсэн доголон Х3: тэр яахав маанийн нь мэдэхгүй тал уншаад тэгж харагдсан тэр бас бор халзан туулай гэж ярьдгийн одооо бол өөрсдөө зуухнаас юу авчхаад түрхдэг М1: ямар хүүхдэд түрхэх үү Х3: жаахан хүүхдүүдэд үдэш орой гарах юм бол заавал түрхэж бор халзан туулай гэдэг М1: одоо чөтгөрийг хуурч байгаа юм уу Х3: одоо тиймээ чөтгөрөөс хамгаалж байгаа гэсэн юм л даа дом юм М2: ондоо өөр ямар арга байна Х1: ширгэлэх гэж галан дээр бор давс асгаад тийм дом байна ширэг ширэг гээд Оросоор ярив М2: ондоо ийм арга байна уу М1: чи одоо хүүхэдтэй биздээ одоо чөтгөрөөс хамгаалж юу хийж байна Х4: хөө түрхэж байна М2: ам гэмтэхэд яах уу Х4: тэрийг халуун амгайг гэрийн баруун хатавчаар оруулж ирээд аманд нь зуулгаж тэгж домнодог Х1: хаалгаар оруулж ирдэггүй Оросоор ярив Х2: янз янзын юм байгааз М1: байнаа Х1: тэр одоо адууны шүлсэнд хэрэгтэй юм байнадаа тэ тэрийг нь л монголчууд сайн анзаарсан байх шиг байгаан М2: заримдаа хүмүүс үнэг хайчлаад дээр нь зүүдэг тийм юм байна уу энэ ямар учиртай Х4: хүүхэд нэг унтаж байхдаа инээдэг ш дээ тэрийг Х3: заримдаа нүд ам нь цэхийгээд унтах гээд байдгийн Х4: тэгэхээр тэр ээжийг нь байхгүй гэж үнэг хуурч байна гэдэг Оросоор ярив М1: өөрөө хийсэн үү Х1: хийсэн М1: тэр ямар учиртайн тэр хийсэн юм чинь үнэгийг айлгаад байгаа юм уу Х3: зүгээр үнэгийг дүрсэлж байгаан М1: дэлгүүрээс авч болох уу Х3: үгүй ээ дэлгүүрт байхгүй Х2: өөрсдийнхөө эсгийгээр тэгээд л хийнэ тэр дэлгүүрээс худалдаж авах гэсэн юм байхгүй М1: өөр ямар юугаар домнох уу Х4: мэдэхгүй ээ М1: хүүхдэд бас нум сум өлгөдөг жижигхэн Х3: ташуур машуур зүүдэг л юм Х4: манай энд адуугаа мана гээд ташуур зүүдэг М1: эмэгтэй хүүхдэд уруулын будаг юм уу Х1: үгүй ээ М1: хүүхдийн хувцсанд чулуу мулуу хийх үү хадах уу Х3: хонх гээд нэг юм байдаг ш дээ хөлд ороход нь зүүдэг бас баривчны ухлаадас руу М1: сарны гэрлээр унтаж болох уу Х3: болохгүй ээ М1: нойр хүрээд байх юм бол яах уу яагаад муу байдгийн Х3: том хүн бол хамаагүй хүүхдэд л муу М1: юу нь муу байдгийн Х1: муу л байдаг Одко, Очко хоёр уйлж байгаад Очко уйлсан ш дээ тэгээд баганын юугаар харсан чинь хүүхэд уйлсан гэж байсан тэгээд ээж нь нэг юм аргадаад тэгээд тэрнээс хойш юм татдаг болсон Оросоор ярив Х3: гадаа сарны гэрэлд унтдаг л байсандаа Х4: тэгэхдээ энэ тооноор туссан сарны гэрэл баганын хажууд хуваагдаж харагдаад эвгүй байдаг байх тэгээд таарсан чинь эвгүй харагдаад байна гэж ээж нь хэлээд тэгээд яах аргагүй уйлсан шүү тэгээд над дээр ирээд гайгүй болсон М1: энэ хүүхдүүд сарны гэрэлд усанд яваад яасан яасан тийм домог сонссон уу Х3: ёстой сонсоогүй дээ Х4: тэгээд энэ 15ны сар дотор хувин барьсан хүүхэд байдаг гээд яадаг яадаг гэдэг билээ М1: чи яриач одоо манай хамгийн том сурвалж болно ш дээ Оросоор ярив Нямхүү 40:30 Х4: усанд явсан юм байна л даа хүүхэд нь тэгээд тоглоод харанхуй болчихгүй юу Оросоор ярив Х4: тэгээд хүүхэд нь ирэхгүй тэгээд сар цааш нь дуудсан ч гэдэг билүү тэгээд шөнө хүүхэд усанд явуулдаггүй тийм юм Оросоор ярив М1: сар дуудсан юм уу яасан юм Х4: яг тэр мартчихжээ хүүхэд байхдаа мэддэг л байсан Оросоор ярив М1: нар хиртэнэ сар хиртэнэ тэр домог байдаг ш дээ Х3: тэр нар, сар хиртэхэд нохой гаслуулж төмөр нүддэг ту хэг гэж хашхираад хөөж байгаан тэр сар барьж байгаа амьтныг тавиулах гэж нохой мохой хуцуулж төмөр нүдэж байгаан М2: тэр амьтан нь ямар амьтан бэ Х4: мэдэхгүй тэр юу билээ Рах гэдэг билүү М1: гэхдээ нар, сар хиртэхийг нүдээр үзсэн үү Х2: харалгүй яахав М1: тэгээд амьтан харагдав уу Х4: мэдэхгүй харанхуй л болчихгүй юу үзнэ ш дээ өдөр ч байсан заримдаа бол тал хиртэнэ заримдаа бол бүтэн хиртчихнэ Рах залгисан гэж хэлдэг Оросоор ярив М1: тэнгэр дуугарахад чинь ямар юу болдгийн луу дуугарлаа гэж хэлдэг үү Х2: луу хүрхэрч байна гэж ярьдгийн Х4: тэгээд бас л тогоо шанага манага нүдээд л байдаг байсан ш дээ манай ээж мээж тогоо шанагаа нүдээд умар вазнидээ гэж орилоод байдаг тогоо могоогоо хусаад байдаг Оросоор ярив М1: за танай ээж юу хэлж байсан умар вазнидээ гээд би цээжилж авсаан боллоо Х4: тэнгэр дуугарахад тэгдэг байсан М1: бас нөгөө юу билээ тэнгэрийн сум гэж мэдэх үү Х4: мэднээ М1: ямар юм байдаг юм танайд тийм юм байна уу Х4: үзүүлж болохгүй ээ М1: ямар харамч юм бэ Х4: янз янз байдаг юм шиг байналээ би энийг өөрөө олсон ийм юм байдаг М1: тиймүү ямар сонин юм бэ за гар хүрэхгүй үзье өөрөө олсон юм уу Х4: тийн олоод зулынхаа голыг хийцэн байсан М1: яг ийм хэлбэртэй байсан юм уу Х4: ийм хэлбэртэй байсан Х1: хүн хийцэн юм шиг байна харин ийм тэнгэрийн сум гээд ийм юм байдгийн байналээ М1: энэний зургийг авнаа та хүлээж бай хүлээж бай Оросоор ярив М1: одоо та юу хийж байна Х4: зулынхаа голыг хийж байгаа Оросоор ярив Х1: энэ одоо хээр хэвтэж байсан юм уу Х4: тийн би хонь хариулж байгаад олсон олон жил хадгалсан юмаа би энийг багаа байхдаа олж байсан Оросоор ярив М1: энэ чинь одоо юунаас гарч байгаан Х4: одоо тэнгэр дуугараад аянга бууж байгаа шүү дээ тэгтэл ийм юм буудаг юм шиг байгаан тэгээд газар энтр тархаад хаяцан байдаг Оросоор ярив М1: цахилгаан хүнд тусчихвал яах уу Х4: тэр хүн дээр тусдаг гэж байгаан ш дээ хэн билээ энэ Галуут руу явж байхад нь тэнгэр яг туссан гэж байгаан ш дээ М1: ер нь тэгээд хүн чинь сонин болдог гэж ярьдаг тэр чинь үхээгүй Х4: ер нь тэгээд дээр үед манай Гуулин гуайн гэрт нь бууцан юм гэнэлээ гээд тэгээд Гуулин гуай сонин болцон гэж ярьдгийш дээ М1: тэгээд яах уу дараад нь зөв зүгээр болох уу үгүй юу Х4: ер нь л сонин байдаг юм байналээ М1: гэрт нь буусан юм уу Х4: гэрийнх нь хажууд буусан юм шиг байгаан тэгж ярьдаг байсан шүү Оросоор ярив Х4: манай энэ Лувсандагва гэдэг хүний аав нь байсан юм Оросоор ярив М2: та 7 бурханы тухай үлгэр домог сонссон уу Х4: нэг сайн мэдэхгүй юмаа Х1: шанага 7 л гэж ярьдгийн Оросоор ярив М1: өчигдөр нэг хүн ярьсан зарим хүн хорхойтой нүдтэй байдаг тэр нь харвал ингээд муу юм болдог тийм юм сонссон уу Х1: хорхой нүдтэй хүн гэж одоо манай энэ талын Хүрээмарал гээд сум байна тэнд нэг хэсэгхээн нэг тийм бүлэг улсууд байдаг юм шиг байгаан М1: бүлэг гэхээр чинь угсаатан юм уу удмын юм уу Х1: нэг удмын л улсууд байдаг юм байналээ нэг угсаатан биш хүмүүсийн яриад байхад хоол моол хийж байхад тэр хүн харах юм бол мах нь болдоггүй улаан чигээрээ буцалгаад байсан ч болдоггүй гэж ярьдаг Х3: хайлмаг хийж байхад шар тос их гардаг ш дээ тэгээд тэр нь алга болчихдог Х4: шар тос нь ялгарч гардаггүй хоол нь болдоггүй Х1: бууз мууз жигнэнэ ш дээ тэгэхээр ердөөсөө болдоггүй М1: зөвхөн хоолонд уу Х1: өөр одоо мах өтөж барьчдаг гэж ярьдаг. Та нар одоо Хүрээмарал суманд очиж асуухаар тийм юм ярьж өгөх л байх л даа М1: тэгэхээр чинь удмынхаа юмыг ярихгүй ш дээ өөрсдөө би бол нэг харчихвал хоол чинь болохгүй гэж ярихгүй ш дээ Х1: Хүрээмарал суманд бол байдаг гэдэг юм гэнэлээ Х2: айлд орохдоо тэр нүдэнд ил юмнуудаа хураагаарай гэж хэлдэг гэж ярьдаг юм байналээ тэр маралын улсууд тэгээд өөрсдийгөө мэддэг учраас зарим нь болгоомжлуулдаг юм байна л даа за хоол хийж байвал тэрийгээ таглаарай гэсэн тиймэрхүү яриа байдаг. Хүрээмаралд тиймэрхүү удмын хэсэг бүлэг хүмүүс л байдаг гэдэг М1: танай энд байхгүй тийм хараал мараал хийдэг хүмүүс Х4: байхгүй ээ Нямхүү 50:30 Х1: дээхэн үед бол тийм сүртэй сүртэй номтой лам нар байсан гэдэг. Шувууны хэл мэддэг Оросоор ярив Х1: энд нэг Лхамсүрэн гээд хөгшин байсан энэ хойд талд өргөн хөгшин байсан лам хүн байсандаа М1: тэр яадаг байсан Х1: шувууны хэл мэл мэддэг байсан М1: дэг дэг гэхээр одоо бороо орох юм уу Х1: бороо орох нь одоо хүн ирэх нь тэнд нэг хүн нас барсан байна гээд ер нь сүрхий мэддэг байсан М1: өөр сонин чадалтай тийм хүн байсан уу сая тэр Ламын гэгээний тэнд явж байхад одоо нэг хүчтэй лам авдран дээр байгаа хөөргийг унагаачихдаг хөдөлчдөг гээд босгоод янз янзаар хэн гуай билээ Юндэнбат одоо саяхан өнгөрсөн Х1: тийн Баянхонгорын хамба лам байж байгаад саяхан өнгөрсөн Оросоор ярив М2: хараал хийдэг амьтан байдаг уу Х1: чогчого гээд нэг шувуу бий дөрөөний сурыг тасартал хараал хийдэг гээд Оросоор ярив М1: ямар шувуу гэнээ Х1: жижигхэн болжмор шиг шувуу байдаг тэр нэг хүн чогчогоны өндгийг хагалаад тэгээд ерөөсөө өдөртөө байхгүй намайг жоохон байхад бүр одоо 81 оны үед л байх манай ангид байсан 2 -р ангийн хүүхэд Лхамжав гуайн хүүхэд л дээ одоо энэ Дэлдээгийн ах байсан тэр яах аргагүй уналгын номхон морь байсан тэрүүн дээр сундалж явж байгаад тэгээд наадуул нь өнгөрч унаад тэр нь дөрөөндөө чирэгдээд өнгөрч байсан. Тэр шувууны өндгийг хагалаад хаяцан юм байналээ. Яг тэр өдөртөө орой нь чирэгдээд өнгөрсөн. Тэгэхээр бас юм учиртай л байхдаа Оросоор ярив М1: өөр бас хар хэлтэй шувуу ярьдаг тийм юм дуулсан уу хараалтай тийм юм сонссон уу үгүй юу ангир шувуу бас хараалтай Х4: тэмээн аалз гэж ийм том тэрийгээ алж болдоггүй л гэдэг томоо биетэй Оросоор ярив Х4: манай ийшээ нил байдаг тэмээн аалз манай хүүхэд нэгийг алаад хаяцан байдаг. Тэгээд гэрлүү орох гээд байдаг одоо яанаа яанаа гээд М1: могойн ороо гэж байдаг ш дээ хүн одоо могойтой таардаг ш дээ сайн уу муу юу Х4: могойн чуулга уу Х2: тэрийг сайн гэдгийн байналээ чухам тааралдсан улсууд нь ховор байдаг байх М1: үзсэн үү тийм юм Х4: хүн тааралдах сайн юм гэсэн юм гуйдаг л гэж ярьдгийн М1: юунд сайн юм Х4: яахав тэр хүндээ уг нь тэгээд чаддаг хүн бол хормой хотоо дэвсээд суудаг л юм гэсэн дээр нь авцарч тавьдаг л юм гэсэн тэр бас л ямар учиртай юм тийм л юм гэнэлээ үгүй бол тохомоо тавьчаад явчдгийн гэсэн хөл мөлийнхөө жийргэчийг тавьчдаг юм гэнэлээ тэгэхээр юм авцраад тавьчдаг гэдэг юм гэнэлээ тэр айлдаа сайн байдаг л гэж ярьдаг юм гэнэлээ Оросоор ярив Х2: тэр таарсан хүн азтай байдаг л гэдэг юм гэнэлээ Х1: социолизмын үед нэг дарга могойн чуулгантай таараад тэгээд шатаачихсан юм гэнэлээ тэгээд нууранд машинтайгаа ороод өнгөрсөн гэдэг нэг хүн байг гээд байсан тэр нь үлдээд л 3 хүн байсан юм гэнэлээ нэг нь хэрэггүй гээд байсан нөгөө хоёр нь бензин хийгээд шатаасан юм байналээ Оросоор ярив Х2: тэгээд голоор гарч байгаад цөмрөөд орсон М1: гурван хүн өнгөрсөн үү Х3: хоёр нь өнгөрсөн нэг эсэргүүцэж байсан нь үлдсэн Х1: могойн хорлол гэж ярьдаг М1: мэлхийн чуулган гэж байна уу Х1: байнаа мэлхий ер нь жоохон гэмтэй юм шиг байгаан чуулган байдаггүй байх зүгээр саяхан энэ талаас харагдаж явсан юмаа тэгээд энэ Байдрагийн гүүрэн дээр цэргүүдийг буулгаад эр эм хоёр бах байсан юм гэнэлээ мэлхий тэгээд Байдрагийн гүүрэн дээр халагдаж явсан цэргүүд салхилгагуутаад тэгээд нэг нэгийг алаад цаасанд боогоод аваад явсан салгаад тэгээд энэ Бууцагааны цаахан талд онхолдоод тэр мэлхий алсан хоёулаа нам М1: тэд нар салаад явсан уу Х1: хоёр тийш салаад явсан хоёр машин хоёулаа онхолдоод тэр хоёр хүн нь нас бараад бусад нь зүгээр Оросоор ярив М1: тэрийг салгаад ингээд атгаад явж байсан Оросоор ярив Х1: тэгсэн юм байналээ М1: тэгээд хорлож байгаа юм уу Х1: тэгээд хоёр цэрэг хоёулаа нөгөө мэлхийгээ атгаад өнгөрсөн Нямхүү 60:24 М1: тэгэхдээ нөгөө мэлхийнүүд амьд Х1: амьд тэгээд тэрнийг аваад ч яахавдээ цэргүүд болохоор саваагүйтээд тэгсэн юм байналээ М2: тарвага алж болох уу Х1: тарвага алахад бол хилэнц байхгүй М1: өөр хараалтай ямар амьтан байна Х1: байхгүй ээ М2: тарвага эхэндээ хүн байсан тийм домог сонссон уу Х1: сонссон М2: ярьж өг Х1: нэг нутгийн сайн мэргэн харваач л байсан юм байна л даа тэнгэрт 7 нартай байдаг байдаг байхад энэ долооланг нь харваж тэгээд болохгүй бол хар ус уухгүй хагд өвс идэхгүй хар нүхэнд амьдарнаа гэж ам гараад харвасан чинь яг долоо дахь нараа харвасан чинь дундуур нь хараацай ороод тэгээд хараацайны сүүл ингээд салангид байдаг гэж хэлдэг. Тэгээд эрхий хуруугаа огтолж хар ус уухгүй хагд өвс идэхгүй харангуй нүхэнд амьдрана гэж одоо ярьдаг М1: дэнгийн эрвээхэй галд дуртай эргэлддэг ш дээ тэрний тухай домог мэдэх үү Х4: ёстой мэдэхгүй. Эр хүнд олзонд эрвээхэй зуланд л гэж ярьдгийшдээ Х3: ер нь бол энэ гэрлийг асаахад торыг хийхгүй бол эрвээхэй дүүрчих нь ш дээ Х4: зул өргөхөд дандаа орцон байдаг шүү Оросоор ярив Х1: гэрэлд дуртай тийм л амьтан байх Оросоор ярив М1: ийм л юм асууж яваа Х2: за баярлалаа М1: өөр юм бас асуух гэж байнаа М2: ад гэж юу ад чөтгөр адилхан юм уу Х4: ижил юм биш үү гүйдэл М1: гүйдэл гэж юу юм Х4: чөтгөр явдаг газар л гэсэн үг байхгүй юу М1: үзэгдэх үү хүнд Х4: гал мал яваад байна гэж ярьдаг ш дээ М1: чөтгөрийн зам зарим хүмүүс яриад байдаг энэ ямар утгатай юм Х4: нэг ёсондоо явдаг замтай тийм гэсэн утгатай юм өөр ч юм мэдэхгүй М2: лус савдаг гэж чөтгөр юм уу Х3: биш бурхан ондоо М2: бурхан юм уу Х3: шүтээд л тийм утгатай уул ус чинь тийм эзэнтэй Х4: лус савдаг гэж ярьдгийн юм бүхэн эзэнтэй мод хад огтлоно энээ тэрээ тэгээд тэр ес эхэлсэн үед мод хадыг тайрдаг гэсгэлэн үед бас тэр савдаг илүү догшин байдаг гэсэн утгатай юм шиг байналээ М2: зарим хүмүүс лусын хорлол гэдэг Х3: энэ ёстой гэсгэлэн үед нь мод огтлох тэгэхэд тэрнийг хэлнэ М2: энэ байдалд хүмүүс яах уу ламд очих уу Х3: өөрөө л хийдэг М2: цагаан өвгөн бурхан гэж мэдэх үү Х4: Цагаан, Ногоон-Дарь-эх М2: бурхан юм уу энэ Х4: бурхан энэ М3: бид сонсоогүй М2: Цагаан өвгөн байдаг уу Оросоор ярив М2: сүүжний яс байдаг тэрийг гэрт хонуулахгүй гэдэг ямар учиртай Х4: яахав сүүжний цоорхойгоор нь чөтгөр хардаг л гэдэг тэгээд тэрнийг гэрт хонуулдаггүй гэдэг тэгээд тэрнийг гэрт хонуулдаггүй гэдэг М1: ондоо тийм адилхан яс байдаг уу хонуулж болно хаяж болно далыг Х4: дал мал зүгээр ганцхан сүүжний яс л гэрт хонуулдаггүй М2: заримдаа анхны шүд гээгдэгдхэд тэгээд нохойд өгдөг тийм ёс байна уу Х4: хүүхдийн шүд ойчоод шүдэлдэг ш дээ тэрийг нохойд өөхөнд боож өгдөг миний муу шүдийг аваад сайн шүдээ өгөөрэй гэж ярьдгийн Х3: өөхөнд шүдээ боогоод миний муу шүдийг аваад сайн шүдийг өгөөрэй гэж хэлдгийн Х4: нохойг сайн шүдтэй л гэдгийн Нямхүү 70:10 М1: заримдаа нохой үхэхэд түүний сүүл огтолдог тийм юм байна уу энэ ямар учиртай Х3: одоо хүнээр бол хүндэтгэл үзүүлж оршуулж байгаа хүн төрөлтэй гэж нохойг хамаагүй ярихгүй ш дээ энд тэнд хаяхгүй зүгээр сүүлийг нь тайраад толгой доогуур нь тавьдаг хүндэтгэж л байгаа байхдаа хүнээр бол М2: тэгээд 4 нүдтэй нохой байдаг тэр нохой ямар зан байдаг вэ ямар чанартай тэр домог Х3: домог бол мэдэхгүй Х4: нүднийх нь дээд талд шар байдаг ш дээ тэрнийг л гэж хэлдэг М2: нохой нэмнэх сонссон уу Х4: нохой нэмнэхийг бол мэдэхгүй гэхдээ сонссон зарим хүмүүс хүний нутагт нутаглаж байлаа гэхэд тэр газраа нохойгоо нэмнээд хаяхаар тэр орхисон газартаа муу л гэж хэлдэг зуд турхан болдог л гэж хэлдэг юм гэнэлээ. Тэрнээс нохой нэмнэхгүй М2: энэ бороо оруулах ямар арга байдаг уу Х4: аан тэр оруулдаг гээд ёстой мэдэхгүй дээр үед номтой улсууд оруулдаг л байсан гэсэн. Одоо овоо мовоо тахидаг байсан ш дээ тэрийг дээр үеийн хүмүүс янз янзаар тахидаг зарим нь сүү саалиар зарим нь мах шөлөөр тахидаг гэж хэлдэг тэгээд л ном момоо уншаад дуусахад л бараг л ерөөсөө дуусаагүй шахуу байхад бороо ордог л байсан гэж ярьдгийшдээ. Одоо бол үүл буудах гэж ярих юм тэгж байж бороо ордог Оросоор ярив М2: галын бурхан гэж юу вэ Х4: жижиг хүүхэд гал руу хараад инээгээд л байдаг ш дээ тэгэхээр хүүхэд гаргадаг л гэж ярьдаг тэгээд галынхаа бурхантай яриад байдаг гээд юм өргөдөг ш дээ мах өвчүүний бүдэрхи мүдэрхий богино хавирга галынхаа бурханд өргөж байгаа юм гэж жижиг хэлд ороогүй хүүхдэд л үзэгддэг гэж ярьдаг хүүхэд хараад инээгээд л байдаг Оросоор ярив М1: заза сайхан ярьлаа таны нас сүүдэр хэд билээ Х4: би одоо 73тай М1: залуухан байнаа. Чи хэдэн настай юм Х3: би 27той М1: хэдэн хүүхэдтэй юм Х4: 10 хүүхэдтэй Х1: өнөр өтгөн айл байнаа М1: энүүгээр байна уу хот мотоор байна уу Х4: аан энүүгээр чиг байна хол ч байна Х2: аан Замын-Үүдэд ч байна хотод ч байна Х4: олон аймгаар байна М1: хамгийн том нь хэдтэй юм ах юм уу эгч юм уу Х2: хамгийн том нь одоо 49тэй юм байна М1: та ямар ажил хийж байсан Х4: өө би юм юм л хийж байсан тогооч могойч ахуй үйлчилгээнд оёдолчин хийж байсан М1: сайхан ярилцлаа одоо Москвад дахиж ирээрэй 74 онд очсон одоо тэгээд дахиж ирээрэй\ Х2: одоо хөл муудаад улам баригдаад байна М1: та өдөрт 30 км алхах уу Х1: чөлөөтэй алхана өдөрт бол байнга явган явдаг хүн л дээ Х2: хөл сайн байгаа цагт бол яваад л байна М1: мундаг байнаа бид нар мөлхөөд ч явж чадахгүй Х2: одоо зүгээр яваад ирэхэд 30 км алхаад л ирнэ М2: биднээс жижигхэн бэлэг Х4: за баярлалаа М1: манайн Москвагийн тэмдэг байна уу за бид өндөрлөе дөө. За зураг авхуулъя энд авхуулах уу гадаа авхуулсан нь дээр та ийшээ суугаад гол хүмүүсээ дундаа суулгаад авхуулъя.