Жигжидсүрэнгийн Орхон интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Өө Орхон гэдэг
Судлаач:Орхоон... Овог нэр?
Жигжидсүрэн
Судлаач:Жигжидсүрэээн... нас сүүдэр хэд билээ?
59тэй
Судлаач:Заа хүүхдүүд асуугаарай. Та чинь яг эндээ төрсөн хүн,тиймээ?
Тийм яг эндээ төрсөн.
Судлаач:Ямар ажилтай?
Малчин
Судлаач:Малчин... сайн байна...... зааа.. бид одоо энд судлагааны ажлаар яваа,танай аймаг тойроод одоо янз бүрийн сумдаар одоо уул усны домог,янз бүрийн тийм юм асуугаад, зан заншил,түүх юу юу байна...хамаагүй асуугаад л явж байна. Та одоо нутгийн хүн болхоороо нутгийн уул овоо,тэрнийг сайн мэднэ биз дээ?... тахилгатай...
Судлаач:Танай нутагт тахилгатай хайрхан байгаа юм уу?
Хүрэн бэлчир гээд тахидаг нэг овоо байдаг юм.
Судлаач:Аан энэ чинь Загийн хүрэн бэлчир мөн уу?
Мөн мөн.
Судлаач:Тэр чинь овоотой?
Аанха,овоотой.
Судлаач:хүрэн бэлчир гэнээ?
Тийм,хүрэн бэлчир.
Судлаач:Уул юм уу юу юм?
Овоо байдаг юм,тахидаг юм.
Судлаач:Сумаараа юу?
Ммм... гадна дотноос хүмүүс ирээд тэндээр гараад л тахиж бариад, тэгээд
Судлаач:Эмэгтэй хүн гардаг уу?
Эмэгтэй хүн гардаггүй л гэдэг тэгээд... дээр үед тэгдэг л байсан одоо бол хамаагүй болсон юм шиг байна лээ.
Судлаач:Заааа. өөр байна уу тахидаг уул?
өөр нээх тахидаг уул байдаггүй юм оо.
Судлаач:Тэгээд тэр одоо...
Тэр доошоо Халиутын хашаа гээд газар байдаг юм,энэ дээшээ нуур Хатавч гээд тийм 2 газар байдаг юм. Байгаль нь гайгүй сайхан,өндөр уултай.
Судлаач:Бас тахих уу?
Тийм. Архийг(???????) бол тахидаг.
Судлаач: Одоо тэр уулууд чинь эзэнтэй юу?
Оо эзэнтэй эзэнтэй.
Судлаач:Ямар ямар эзэнтэй?
Айл амьтан өвөлждөг уу гэж ?
Судлаач:үгүй үгүй уулууд. үгүй үгүй Эзэн гэдэг чинь одоо савдаг мавдагийг хэлээд байгаа юм.
Аан нэр мэртэй гэж уу?
Судлаач:Тийм
Ммм... тэр уулууд уу?
Судлаач:Тийм
Аан тийшээ том том уулууд уу?
Судлаач:Тийм
Оо тэр дандаа нуур, олон газар байдаг, олон нэр бий л дээ. Тэр бүхнийг тоочоод нэрлээд байна гэж байхгүй
Судлаач:Аан за. Танайх яагаад Заг гэдэг юм?
Энэ дээр үед тэнд ганцхан Заг мод гэж байсан юм.
Судлаач:Одоо байхгүй юу?
Одоо байхгүй.
Судлаач:Бөх мод дуулсан уу? Тийм юм дуулсан уу?Бөх мод гэж дуулаагүй юу?
Дуулаагүй.
Судлаач:Ер нь танай энд чинь сайн бөхчүүд олонтой юу? Хуучин ямар байсан?
Хуучин дээр үед бөх байсан гэсэн. Одоо бол ховор оо.
Судлаач:Яагаад ховор болсон?
Мэдэхгүй одоо.
Судлаач:Хүмүүс ярьдаг шдээ: сайн бөх байсан,тэрний нас барснаас хойш одоо ясыг нь хулгайлсан. Тийм юм дуулсан уу?
Аан тийм юм ийшээ хулгайлсан л гэдэг юм.ийшээ хулгайлсан л гэдэг юм.
Судлаач:Ийшээ гэж хаашаа?
Архангай талруугаа
Тийм домог бол яридаг юм үнэн юм уу худлаа юм уу бүү мэд.
Судлаач:үгүй ээ худлаа ч гэсэн домог шдээ та ярь лдаа
Дээр үед манай энд нэг бөх байсан гэсэн,тэгээд л үхэхэд нь ийш нь л хулгай хийж аваад аваачиж нутагтаа тавиад, тэр цээжинд нь чоно (??) байсан юм гэнэлээ.
Судлаач:Аан нэр мэдэхгүй юу?
Нэр мэдэхгй шд.тэрнийг дээр үеийн улсууд ярьдаг байсан юм. Сонсож байсан л болхоос
Судлаач:а Энэ наран хаана байна вээ?
Судлаач:бНарангийн зүг рүү гэсэн шдээ.
Судлаач:аНаран зүг рүү?
Судлаач:бөмнөд зүг рүү гэсэн үг.
Судлаач:бНаран гэсэн нэртэй газар байдаг юмуу?
Байхгүй.байхгүй.
Судлаач:Наран зүг рүү гэж урагшаа юу?
Тийм.нар гарах зүг рүү.
Судлаач:Тэгээд байхгүй болсоон..... заза танай нутагт чадалтай хүчтэй лам байсан бээ?
Дээр үед, лам уу?
Судлаач:Тийм
Байсан гэсэн мэдэхгүй.ёстой тэрнийг бол ёстой мэдэхгүй.
Судлаач:Тйим хүчтэй бороо ч оруулдаг юм уу одоо
Аан тийм бороо хариулдаг тийм лам байсан л гэсэн.
Судлаач:Танайх лам нартай юу одоо?
Одоо нээх юм байхгй ээ.
Судлаач:Нэг жижигхэн хийд шиг юм харагдаад байсан.
Энэ ч одоо бариад олон жил болж байгаа ш дээ...дотор нь
Судлаач:Хоосон уу?
Дотор нь суудаг хүн байдаггүй юм
Судлаач:Оо заза.
Тхх
Судлаач:Хуучин бол лам нартай байсан уу?
Дээр үед нэг гайгүй лам байсан л гэсэн.
Судлаач:Тиймүү?
Тэрнээс хойш одоо нээх лам байдаггй.
Судлаач:Энд сайн эрчүүд байсан бээ дээр үед?сайн эрчүүд
Сайн эрчүүд дээр үед байсан гэсэн.
Судлаач:Яадаг байсан юм?
өө одоо тэгээд л адуу мал хулгай хийдэг тийм улсууд байсан байлгүй дээ.тийм
Судлаач:Аан зөв зөв.
Судлаач:Танайх чинь энэ их тарвагатай газар юм аа?
Тийм.тарвагатай.
Судлаач:Нэлээн юм байна шд.бид нар сая замдаа бол зөндөө тарвага үзсэн. Тарваганы тухай нэг юу билээ үлгэр домог байдаг билүү юу билээ? Мэдэх үү?
Мэдэхгүй.
Судлаач:Та тарвага агнаж байна уу?
үгүй
Судлаач:Одоо хориотой юу
Хориотой. Манай энд чинь 2 жил хорисон шд,хорьчихсон.
Судлаач:Дээр үед яаж байсан бээ?
Судлаач:Дээр үед тарвага уу?
Мхн
өө зөндөө эвлэг байсан тэгэхэд чинь болвол,намайг бага байхад одоо тарвага бол эвлэг их гардаг байсан.одоо бол ерөөсөө
Судлаач:Цөөрөөд байгаа юм уу?
Цөөрөөд байгаа.
Дээр үед янзын эвлэг байсан юм өө, одоо бол цөөрчихсөн.
Судлаач:Танай нутагт сэтэр хийх үү? Мал сэтэрлэх үү?Мал сэтэрлэх
өө сэтэрлэдэг.
Судлаач:Сэтэрлэдэг?
сэтэрлэдэг.
Судлаач:Ямар ямар мал сэтэрлэдэг үү?
өө адуу хонь 2 л сэтэрлэдэг шд
Судлаач: мал.. адуу хонь?
Аан.
Судлаач:Адуу хонь?
Тхх,халуун хошуутай мал гээд л.
Судлаач:Сэтэртэй мал үхсэнээс хойш, түүний гавал овоон дээр тавьдаг уу?
үгүй,тавьдаггүй.
Судлаач:Тавьдаггүй?
Тавьдаггүй.
Судлаач:Сэтэртэй мал одоо тэгээд үхчихвэл яах уу?
Аа тэгээд л сэтэрийг нь аваад л, тэгээд өөр хүүхдүүдэд нь л зүүнэ дээ.
Судлаач:Зүүнэ ээ?
Тийм
Судлаач:Гэртээ юу?
Унага мунага... охин гүү яаалаа л даа
Судлаач:Тийм
Охин унаганд нь зүүнэ. Хонинд бол охин хурганд нь зүүнэ.... мммхн... хөгшрөөд мөгшрөөд тэгээд дуусахаар нь тииийн...
Судлаач:Тэгэхээр нь дахиад сэтэр хийж байгаа гэсэн ухаантай юу?
Аанха дахиад сэтэр хийж байгаа ухаантай.
Судлаач:Аа тэгэхдээ хурдан морины одоо тэр ясыг , гавлыг бол овоонд тавих уу?
өө тавина тавьдаг л гэсэн.
Судлаач:Тэр хурдан морины тодгой доор тавь болох уу? Хонхор газарт ?
Судлаач:Аан хонхорт тал газарт л тавьдаг гэсэн шд. Овоонд тавихгүй ээ?
Тийм овоонд тавьдаггүй гэсэн.... адууны бэлчээр газар... адуу чинь нөгөө нэг хонхор тал газар байдаг болхоор тэгэж тавьдаг юм гэсэн.
Судлаач:Ямар учиртай юм?
Ахиж төрдөг л гэдэг шдээ.
Судлаач:Овоонд тавихгүй?
Овоонд тавихгүй.
Судлаач:Заримдаа овоон дээр таяг тавьдаг. Энэ ямар учиртай вээ? Та үзсэн ? таяг..... нөгөө хөл муутай хүн одоо зүгээр...
Аан хөл муутай хүн таягаа тавьдаг юм гэсэн... тийййн тавьдаг л юм гэсэн.тийм юм байдаг би тэгээд гайхаад байдаг юм.
Судлаач:Яагаад тавьж байгаа юм гэж ?
Яагаад тавьдаг юм, тавьж байгаа юм болоо л гэж боддог шд.
Бид бас гайхаад байна шд. ... заримдаа дугуй тавьдаг.... тийм.. машины дугуй тавьдаг
Тийм тэгдэг юм билээ харин.дугуй мугуйг яахаараа тавьдаг юм болоо, таяг маягийг
Судлаач:Ммм.. тэр бас сонин ш.
Тийм.
Судлаач: Одоо нэг тийм шинэ заншил гараад байх шиг байгаа юм. ... дээс хойш овоон дээр гарч болох уу?болохгй юу?
Хамаагүй л гардаг юм.
Судлаач:Тиймүү?
Тийм.үдээс өмнө хойно хамаа байхгүй шд.өГлөө Чононд суухдаа өглөө бол яагаа ч үгүй л уулын орой дээр суудаг шд.
Судлаач: Шөнийн цагт гарч болох уу?
Болдог байх .
Судлаач:Ерөөсөө цээр байхгүй юу?
Тийм... өндөр уулын орой дээр ан агнах гэж байгаа хүн тэгэж сууна шд.
Судлаач:үГүйүгүй, овоон дээр .... овоон дээр үдээс хойш гарч болох уу?
Болно ооо хамаагүй шд.
Судлаач:Зарим хүмүүс хэлдэг энэ уулын хоорондоо 2 уул байна шд ээ жишээлбэл,хоорондоо чөтгөрийн зам байна, тйим юм сонссон уу? Чөтгөр гйдэг
үГүй ээ,сонсоогүй.
Судлаач:сонсоогүй юу
Тхх
Судлаач:2 уулын хооронд хараа тийм нэг гүйдэлтэй газар байдаг гэж яриад байгаа, сонсоогүй юу?
үгүй ээ сонсоогүй.
Судлаач: Ер нь одоо энүүгээр гүйдэл юм гэж ярьж байна уу хүмүүс?
үгүй ээ ярьдаг л юм, гэхдээ би, байдаггүй байхгүй ээ гэж хариулна.
Судлаач:Тэгээд юу ярьдаг юм?
Тэнд гэрэл гараад..гэж л ярьдаг юм худлаа байлгүй дээ тэр одоо.
Судлаач:Аан үнэг таарвал яах уу?
үнэг таарвал уу? Мэдэхгүй үнэг таархаараа муу байдаг л гэж ярьдаг шд, ажил бүтдэггүй л гэдэг. Эрэл хийж явж байсан хүн эрлээ олдоггүй гэж ярьдаг шд.
Судлаач:Тэгээд яах уу?Ямар дом хэрэглэх үү?
өө мэдэхгүй энийг ёстой.
Судлаач:Тэр шээдэг баридаг гэж юм байхгүй юу?
Байхгүй.
Судлаач:Тэгээд зүүн талаас орлоо баруун талаас орлоо гэж хамаагүй юу? Ер нь одоо тэгээд замд ан амьтан тааралдана шд ээ
Тийм
Судлаач:Тэгэхлээр нь одоо тэндээс гарлаа эндээс гарлаа гэж хамаагүй юу?
Хамаа байхгүй.
Судлаач:Бид бас нэг үнэг таарсан... энэ замдаа.........Бид бас нэг үнэг таарсан ... яанаа?
Ммм
Судлаач:Айн одоо яах уу?
Мэдэхгүй.
Судлаач:Тэгээд заримдаа гэрийн хаалга дээр хөрөө тавьдаг, одоо ингээд хөрөө тавьчихдаг, энэ ямар учиртай вэ?
Энийг улсууд л хийчихдэг шд,гар хөрөө мөрөөг чинь тотгоныхоо оронд тэрийг хийдэг шд
Судлаач:Тэгээд яаж байгаа юм?
Одоо энэ мэдэхгүй. Араатнаас хамгаалдаг юм байгаа байлгүй.
Судлаач:Араатнаас аа?
Тийм. Чоно нохой
Судлаач:Тэгээд яахын хөрөөгөөр аваад хаях юм уу? Аан тийм юм тавих юм бол орохгүй гэж байгаа юм уу?
Домог л дом л юм шиг байна лээ шдээ.
Судлаач:Заримдаа зарааны арьс бас тавьдаг.
Зарааныүс бас
Судлаач:Зарааны үс
(...)
Судлаач:өөР тавьдаггй ээ?
Тийм юм ёстой тавьдаггүй.
Судлаач:Тэгэхээр нь одоо араатнаас хамгаална аа гэж муу юмнаас хамгаалж байгаа юм уу?
Муу юмнаас хэрүүл тэмцлээс л хамгаалж байгаа байхгүй юу.
Судлаач:Аан зарааны үсийг ингээд хувцсанд оёчихдог гэсэн юм байна уу танайд?
Мэдэхгүй шд одоо тэрийг. Хүүхдийн бүс мүснээс уяад өгчихдөг юм байна лээ шд.
Судлаач:Тийм үү?
Тийм.нярай хүүхдийн бүснээс уяад өлгөчихдөг юм байна лээ шд. Учиртай л байдаг байхдаа тэр бодвол.
Судлаач:өөр хүүхдэд өлгийд юу өлгөдөг юм?нум сум?
үНэг уядаг юм байна лээ.
Судлаач:Ямар үнэг?
үнэгийг чинь модоор ингээд зороод
Судлаач:модоор уу?
Тийм,модоор зороод үнэгний үнэгний дүрс хийгээд зүүдэг шд. Тийм домтой л юм шиг байгаа юм.
Судлаач:Эсгийгээр биш юм уу?модоор юм уу?
Юугаар ч байж болно шд.
Судлаач:Хэн хийх ёстой?
Тэр нөгөөөлгийтэй хүүхдэд л уядаг юм байна лээ шд.
Судлаач:Хэн хэн? Эцэг нь үү эх нь үү?
Тэр гэрийн л улсууд уяна шд.
үНэг нэг тийм зальтай юм болхоороо хүүхдийг нойронд нь бас хуурдаг юм шиг байгаа юм л даа.
Судлаач:Аа одоо ингээд хүүхдэд ингээд нэг энүүгээрээ ингээд нэг хөө зурчихдаг шд.тэгэх үү?
Оо тэгдэг.туулайлдах л гэдэг юм. Бор халзан туулай хийж байгаа юм гээд тэгэж байсан шд.
Судлаач:Тэгээд ямар учиртай юм?
Тэр бас л дом л юм шиг байгаа юм
Судлаач:Тийм
Орой үдэш гаргахаараа л тэгдэг л байсан байна лээ
Судлаач:Улсууд тэгэж байна уу?
Тэгдэг л юм байна лээ.
Судлаач:Танайхан?
Манайх бол тэгэж л байсан бага залуу байхдаа.
Судлаач:Энэ ямар учиртай?
Дом л юм шиг байгаа юм
Судлаач:Хүүхдэд өшөө ямар дом байна?
өШөө ямар дом байх вэ дээ одоо.
Судлаач:Одоо энэ хувцсыг чинь одоо ингээд буруу талруугаа яах уу үгүй юу хүүхдэд?
Мэдэхгүй ёстой
Судлаач:Тийм юм хийхгүй юу одоо? Нэр мэр солихгүй юу?
Солихгүй
Судлаач:өВдөөд байх юм бол? жаахан хүүхэд өВдөөд байх юм бол яах уу?
Тогтож барьдаггүй хүүхдэд л айл тэр буруу энгэртэй дээл хийж өгдөг гэсэн шд.
Судлаач:Шинээр төрөхөд ?
Тийм шинээр төрөхөд.
Судлаач:Бага хүүхдүүд гал хараад инээдэг. Энэ ямар учиртай? Хүүхэд гал хараад инээдэг
Нялх хүүхэд чинь их л гал хардаг юм тэр одоо ямар учиртай юм
Судлаач:Дуртай
Тийм, их л дуртай, гал асахаар тэгээд л хараад байдаг зуухныхаа хажууд суучихаад хараад л байдаг шд. Сонин байдаг юм уу хаашаа юм,тийм л юм шиг байгаа юм.
Судлаач:Одоо хүүхэд чинь гэрийн ханын одоо юугаар,нүхээр харж болох уу?
Бололгүй яадаг юм.
Судлаач:Хүүхэд том хүн ч болдог юм уу?
Судлаач:Сарны гэрэлд хүүхэд унтах муу гээд яриад л,тийм юм байна уу?
Тэгэж л ярьдаг шд дээр үеийн хөгшчүүл.
Судлаач:Хөгшчүүл ?
Тхх.
Судлаач:Одоо бол хамаагүй юу?
Одоо бол хамаагүй.
Судлаач:Бид нэг олон сумаар явсан. Хорхой хүмүүс бол нэг юм хархаар л нэг юугүй болччихдог гэж тийм яриа байна уу?
Хорхойтой гэж нөгөө.. могой байдаг даа.. хатгадаг могой.
Судлаач:Заа
Тэрнийг л хархаараа зарим нь харж чаддаггүй,айдаг л юм нөгөө хатгаж барьдаг болхоор нь.
Судлаач:Хүмүүс ?
Ммм
Судлаач:Тэгээд яах уу? Дом мом байна уу?
Тэрнийг чинь тэгээд л хортой хэлийг нь л сугалдаг юм гэсэн шд тэр хорхойны чинь
Судлаач:Одоо хортой могойны хэлийг сугалах юм уу?
Ммм.тэр хортой могойны чинь хэлийг сугалчихаар л гайгүй болчихдог юм гэсэн шд.хоргүй юу болчихдог юм байна лээ л дээ.
Судлаач:Могой нь?
Тийм, хичнээн хатгаж байсан ч бариад авахаар зүгээр.
Судлаач:Ер нь хүн одоо могой таарвал яах уу? Сайн уу муу юу?
Цугласан могой таарвал сайн байдаг юм гэсэн.хурал мурал хийдэг л юу байгаа . тэрнийг чинь (,,,) дэвсэж тавьдаг юм гэсэн шд.
Судлаач: Юун дээр тавьдаг аа?
Тэр хажууд нь (,,,) дэвсэж тавьдаг юм гэсэн шд.могой чинь хуралддаг юм байна лээ л дээ.
Судлаач:Тэгээд тэр юун дээр чинь орохоор?
Юм хум тавьчихдаг юм гэсэн шд.
Судлаач:Тэгээд тэр юун дээр чинь гараад ирэхээр сайн юм уу?
Сайн юм байдаг байлгүй дээ.
Судлаач:Могой алах цээртэй юу?
Оо цээртэй гэсэн.
Судлаач:Цээртэй?
Тхх. Могой алж болдоггүй л гэсэн шд.
Судлаач:Тэгвэл одоо тэр хортой хэлийг сугалж авах юм бол тэр могой чинь үхнэ шд.
үхэхгүй.
Судлаач: үхэхгүй ээ?
үхэхгүй.