Жигжидсүрэнгийн Орхон интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Өө Орхон гэдэг Судлаач:Орхоон... Овог нэр? Жигжидсүрэн Судлаач:Жигжидсүрэээн... нас сүүдэр хэд билээ? 59тэй Судлаач:Заа хүүхдүүд асуугаарай. Та чинь яг эндээ төрсөн хүн,тиймээ? Тийм яг эндээ төрсөн. Судлаач:Ямар ажилтай? Малчин Судлаач:Малчин... сайн байна...... зааа.. бид одоо энд судлагааны ажлаар яваа,танай аймаг тойроод одоо янз бүрийн сумдаар одоо уул усны домог,янз бүрийн тийм юм асуугаад, зан заншил,түүх юу юу байна...хамаагүй асуугаад л явж байна. Та одоо нутгийн хүн болхоороо нутгийн уул овоо,тэрнийг сайн мэднэ биз дээ?... тахилгатай... Судлаач:Танай нутагт тахилгатай хайрхан байгаа юм уу? Хүрэн бэлчир гээд тахидаг нэг овоо байдаг юм. Судлаач:Аан энэ чинь Загийн хүрэн бэлчир мөн уу? Мөн мөн. Судлаач:Тэр чинь овоотой? Аанха,овоотой. Судлаач:хүрэн бэлчир гэнээ? Тийм,хүрэн бэлчир. Судлаач:Уул юм уу юу юм? Овоо байдаг юм,тахидаг юм. Судлаач:Сумаараа юу? Ммм... гадна дотноос хүмүүс ирээд тэндээр гараад л тахиж бариад, тэгээд Судлаач:Эмэгтэй хүн гардаг уу? Эмэгтэй хүн гардаггүй л гэдэг тэгээд... дээр үед тэгдэг л байсан одоо бол хамаагүй болсон юм шиг байна лээ. Судлаач:Заааа. өөр байна уу тахидаг уул? өөр нээх тахидаг уул байдаггүй юм оо. Судлаач:Тэгээд тэр одоо... Тэр доошоо Халиутын хашаа гээд газар байдаг юм,энэ дээшээ нуур Хатавч гээд тийм 2 газар байдаг юм. Байгаль нь гайгүй сайхан,өндөр уултай. Судлаач:Бас тахих уу? Тийм. Архийг(???????) бол тахидаг. Судлаач: Одоо тэр уулууд чинь эзэнтэй юу? Оо эзэнтэй эзэнтэй. Судлаач:Ямар ямар эзэнтэй? Айл амьтан өвөлждөг уу гэж ? Судлаач:үгүй үгүй уулууд. үгүй үгүй Эзэн гэдэг чинь одоо савдаг мавдагийг хэлээд байгаа юм. Аан нэр мэртэй гэж уу? Судлаач:Тийм Ммм... тэр уулууд уу? Судлаач:Тийм Аан тийшээ том том уулууд уу? Судлаач:Тийм Оо тэр дандаа нуур, олон газар байдаг, олон нэр бий л дээ. Тэр бүхнийг тоочоод нэрлээд байна гэж байхгүй Судлаач:Аан за. Танайх яагаад Заг гэдэг юм? Энэ дээр үед тэнд ганцхан Заг мод гэж байсан юм. Судлаач:Одоо байхгүй юу? Одоо байхгүй. Судлаач:Бөх мод дуулсан уу? Тийм юм дуулсан уу?Бөх мод гэж дуулаагүй юу? Дуулаагүй. Судлаач:Ер нь танай энд чинь сайн бөхчүүд олонтой юу? Хуучин ямар байсан? Хуучин дээр үед бөх байсан гэсэн. Одоо бол ховор оо. Судлаач:Яагаад ховор болсон? Мэдэхгүй одоо. Судлаач:Хүмүүс ярьдаг шдээ: сайн бөх байсан,тэрний нас барснаас хойш одоо ясыг нь хулгайлсан. Тийм юм дуулсан уу? Аан тийм юм ийшээ хулгайлсан л гэдэг юм.ийшээ хулгайлсан л гэдэг юм. Судлаач:Ийшээ гэж хаашаа? Архангай талруугаа Тийм домог бол яридаг юм үнэн юм уу худлаа юм уу бүү мэд. Судлаач:үгүй ээ худлаа ч гэсэн домог шдээ та ярь лдаа Дээр үед манай энд нэг бөх байсан гэсэн,тэгээд л үхэхэд нь ийш нь л хулгай хийж аваад аваачиж нутагтаа тавиад, тэр цээжинд нь чоно (??) байсан юм гэнэлээ. Судлаач:Аан нэр мэдэхгүй юу? Нэр мэдэхгй шд.тэрнийг дээр үеийн улсууд ярьдаг байсан юм. Сонсож байсан л болхоос Судлаач:а Энэ наран хаана байна вээ? Судлаач:бНарангийн зүг рүү гэсэн шдээ. Судлаач:аНаран зүг рүү? Судлаач:бөмнөд зүг рүү гэсэн үг. Судлаач:бНаран гэсэн нэртэй газар байдаг юмуу? Байхгүй.байхгүй. Судлаач:Наран зүг рүү гэж урагшаа юу? Тийм.нар гарах зүг рүү. Судлаач:Тэгээд байхгүй болсоон..... заза танай нутагт чадалтай хүчтэй лам байсан бээ? Дээр үед, лам уу? Судлаач:Тийм Байсан гэсэн мэдэхгүй.ёстой тэрнийг бол ёстой мэдэхгүй. Судлаач:Тйим хүчтэй бороо ч оруулдаг юм уу одоо Аан тийм бороо хариулдаг тийм лам байсан л гэсэн. Судлаач:Танайх лам нартай юу одоо? Одоо нээх юм байхгй ээ. Судлаач:Нэг жижигхэн хийд шиг юм харагдаад байсан. Энэ ч одоо бариад олон жил болж байгаа ш дээ...дотор нь Судлаач:Хоосон уу? Дотор нь суудаг хүн байдаггүй юм Судлаач:Оо заза. Тхх Судлаач:Хуучин бол лам нартай байсан уу? Дээр үед нэг гайгүй лам байсан л гэсэн. Судлаач:Тиймүү? Тэрнээс хойш одоо нээх лам байдаггй. Судлаач:Энд сайн эрчүүд байсан бээ дээр үед?сайн эрчүүд Сайн эрчүүд дээр үед байсан гэсэн. Судлаач:Яадаг байсан юм? өө одоо тэгээд л адуу мал хулгай хийдэг тийм улсууд байсан байлгүй дээ.тийм Судлаач:Аан зөв зөв. Судлаач:Танайх чинь энэ их тарвагатай газар юм аа? Тийм.тарвагатай. Судлаач:Нэлээн юм байна шд.бид нар сая замдаа бол зөндөө тарвага үзсэн. Тарваганы тухай нэг юу билээ үлгэр домог байдаг билүү юу билээ? Мэдэх үү? Мэдэхгүй. Судлаач:Та тарвага агнаж байна уу? үгүй Судлаач:Одоо хориотой юу Хориотой. Манай энд чинь 2 жил хорисон шд,хорьчихсон. Судлаач:Дээр үед яаж байсан бээ? Судлаач:Дээр үед тарвага уу? Мхн өө зөндөө эвлэг байсан тэгэхэд чинь болвол,намайг бага байхад одоо тарвага бол эвлэг их гардаг байсан.одоо бол ерөөсөө Судлаач:Цөөрөөд байгаа юм уу? Цөөрөөд байгаа. Дээр үед янзын эвлэг байсан юм өө, одоо бол цөөрчихсөн. Судлаач:Танай нутагт сэтэр хийх үү? Мал сэтэрлэх үү?Мал сэтэрлэх өө сэтэрлэдэг. Судлаач:Сэтэрлэдэг? сэтэрлэдэг. Судлаач:Ямар ямар мал сэтэрлэдэг үү? өө адуу хонь 2 л сэтэрлэдэг шд Судлаач: мал.. адуу хонь? Аан. Судлаач:Адуу хонь? Тхх,халуун хошуутай мал гээд л. Судлаач:Сэтэртэй мал үхсэнээс хойш, түүний гавал овоон дээр тавьдаг уу? үгүй,тавьдаггүй. Судлаач:Тавьдаггүй? Тавьдаггүй. Судлаач:Сэтэртэй мал одоо тэгээд үхчихвэл яах уу? Аа тэгээд л сэтэрийг нь аваад л, тэгээд өөр хүүхдүүдэд нь л зүүнэ дээ. Судлаач:Зүүнэ ээ? Тийм Судлаач:Гэртээ юу? Унага мунага... охин гүү яаалаа л даа Судлаач:Тийм Охин унаганд нь зүүнэ. Хонинд бол охин хурганд нь зүүнэ.... мммхн... хөгшрөөд мөгшрөөд тэгээд дуусахаар нь тииийн... Судлаач:Тэгэхээр нь дахиад сэтэр хийж байгаа гэсэн ухаантай юу? Аанха дахиад сэтэр хийж байгаа ухаантай. Судлаач:Аа тэгэхдээ хурдан морины одоо тэр ясыг , гавлыг бол овоонд тавих уу? өө тавина тавьдаг л гэсэн. Судлаач:Тэр хурдан морины тодгой доор тавь болох уу? Хонхор газарт ? Судлаач:Аан хонхорт тал газарт л тавьдаг гэсэн шд. Овоонд тавихгүй ээ? Тийм овоонд тавьдаггүй гэсэн.... адууны бэлчээр газар... адуу чинь нөгөө нэг хонхор тал газар байдаг болхоор тэгэж тавьдаг юм гэсэн. Судлаач:Ямар учиртай юм? Ахиж төрдөг л гэдэг шдээ. Судлаач:Овоонд тавихгүй? Овоонд тавихгүй. Судлаач:Заримдаа овоон дээр таяг тавьдаг. Энэ ямар учиртай вээ? Та үзсэн ? таяг..... нөгөө хөл муутай хүн одоо зүгээр... Аан хөл муутай хүн таягаа тавьдаг юм гэсэн... тийййн тавьдаг л юм гэсэн.тийм юм байдаг би тэгээд гайхаад байдаг юм. Судлаач:Яагаад тавьж байгаа юм гэж ? Яагаад тавьдаг юм, тавьж байгаа юм болоо л гэж боддог шд. Бид бас гайхаад байна шд. ... заримдаа дугуй тавьдаг.... тийм.. машины дугуй тавьдаг Тийм тэгдэг юм билээ харин.дугуй мугуйг яахаараа тавьдаг юм болоо, таяг маягийг Судлаач:Ммм.. тэр бас сонин ш. Тийм. Судлаач: Одоо нэг тийм шинэ заншил гараад байх шиг байгаа юм. ... дээс хойш овоон дээр гарч болох уу?болохгй юу? Хамаагүй л гардаг юм. Судлаач:Тиймүү? Тийм.үдээс өмнө хойно хамаа байхгүй шд.өГлөө Чононд суухдаа өглөө бол яагаа ч үгүй л уулын орой дээр суудаг шд. Судлаач: Шөнийн цагт гарч болох уу? Болдог байх . Судлаач:Ерөөсөө цээр байхгүй юу? Тийм... өндөр уулын орой дээр ан агнах гэж байгаа хүн тэгэж сууна шд. Судлаач:үГүйүгүй, овоон дээр .... овоон дээр үдээс хойш гарч болох уу? Болно ооо хамаагүй шд. Судлаач:Зарим хүмүүс хэлдэг энэ уулын хоорондоо 2 уул байна шд ээ жишээлбэл,хоорондоо чөтгөрийн зам байна, тйим юм сонссон уу? Чөтгөр гйдэг үГүй ээ,сонсоогүй. Судлаач:сонсоогүй юу Тхх Судлаач:2 уулын хооронд хараа тийм нэг гүйдэлтэй газар байдаг гэж яриад байгаа, сонсоогүй юу? үгүй ээ сонсоогүй. Судлаач: Ер нь одоо энүүгээр гүйдэл юм гэж ярьж байна уу хүмүүс? үгүй ээ ярьдаг л юм, гэхдээ би, байдаггүй байхгүй ээ гэж хариулна. Судлаач:Тэгээд юу ярьдаг юм? Тэнд гэрэл гараад..гэж л ярьдаг юм худлаа байлгүй дээ тэр одоо. Судлаач:Аан үнэг таарвал яах уу? үнэг таарвал уу? Мэдэхгүй үнэг таархаараа муу байдаг л гэж ярьдаг шд, ажил бүтдэггүй л гэдэг. Эрэл хийж явж байсан хүн эрлээ олдоггүй гэж ярьдаг шд. Судлаач:Тэгээд яах уу?Ямар дом хэрэглэх үү? өө мэдэхгүй энийг ёстой. Судлаач:Тэр шээдэг баридаг гэж юм байхгүй юу? Байхгүй. Судлаач:Тэгээд зүүн талаас орлоо баруун талаас орлоо гэж хамаагүй юу? Ер нь одоо тэгээд замд ан амьтан тааралдана шд ээ Тийм Судлаач:Тэгэхлээр нь одоо тэндээс гарлаа эндээс гарлаа гэж хамаагүй юу? Хамаа байхгүй. Судлаач:Бид бас нэг үнэг таарсан... энэ замдаа.........Бид бас нэг үнэг таарсан ... яанаа? Ммм Судлаач:Айн одоо яах уу? Мэдэхгүй. Судлаач:Тэгээд заримдаа гэрийн хаалга дээр хөрөө тавьдаг, одоо ингээд хөрөө тавьчихдаг, энэ ямар учиртай вэ? Энийг улсууд л хийчихдэг шд,гар хөрөө мөрөөг чинь тотгоныхоо оронд тэрийг хийдэг шд Судлаач:Тэгээд яаж байгаа юм? Одоо энэ мэдэхгүй. Араатнаас хамгаалдаг юм байгаа байлгүй. Судлаач:Араатнаас аа? Тийм. Чоно нохой Судлаач:Тэгээд яахын хөрөөгөөр аваад хаях юм уу? Аан тийм юм тавих юм бол орохгүй гэж байгаа юм уу? Домог л дом л юм шиг байна лээ шдээ. Судлаач:Заримдаа зарааны арьс бас тавьдаг. Зарааныүс бас Судлаач:Зарааны үс (...) Судлаач:өөР тавьдаггй ээ? Тийм юм ёстой тавьдаггүй. Судлаач:Тэгэхээр нь одоо араатнаас хамгаална аа гэж муу юмнаас хамгаалж байгаа юм уу? Муу юмнаас хэрүүл тэмцлээс л хамгаалж байгаа байхгүй юу. Судлаач:Аан зарааны үсийг ингээд хувцсанд оёчихдог гэсэн юм байна уу танайд? Мэдэхгүй шд одоо тэрийг. Хүүхдийн бүс мүснээс уяад өгчихдөг юм байна лээ шд. Судлаач:Тийм үү? Тийм.нярай хүүхдийн бүснээс уяад өлгөчихдөг юм байна лээ шд. Учиртай л байдаг байхдаа тэр бодвол. Судлаач:өөр хүүхдэд өлгийд юу өлгөдөг юм?нум сум? үНэг уядаг юм байна лээ. Судлаач:Ямар үнэг? үнэгийг чинь модоор ингээд зороод Судлаач:модоор уу? Тийм,модоор зороод үнэгний үнэгний дүрс хийгээд зүүдэг шд. Тийм домтой л юм шиг байгаа юм. Судлаач:Эсгийгээр биш юм уу?модоор юм уу? Юугаар ч байж болно шд. Судлаач:Хэн хийх ёстой? Тэр нөгөөөлгийтэй хүүхдэд л уядаг юм байна лээ шд. Судлаач:Хэн хэн? Эцэг нь үү эх нь үү? Тэр гэрийн л улсууд уяна шд. үНэг нэг тийм зальтай юм болхоороо хүүхдийг нойронд нь бас хуурдаг юм шиг байгаа юм л даа. Судлаач:Аа одоо ингээд хүүхдэд ингээд нэг энүүгээрээ ингээд нэг хөө зурчихдаг шд.тэгэх үү? Оо тэгдэг.туулайлдах л гэдэг юм. Бор халзан туулай хийж байгаа юм гээд тэгэж байсан шд. Судлаач:Тэгээд ямар учиртай юм? Тэр бас л дом л юм шиг байгаа юм Судлаач:Тийм Орой үдэш гаргахаараа л тэгдэг л байсан байна лээ Судлаач:Улсууд тэгэж байна уу? Тэгдэг л юм байна лээ. Судлаач:Танайхан? Манайх бол тэгэж л байсан бага залуу байхдаа. Судлаач:Энэ ямар учиртай? Дом л юм шиг байгаа юм Судлаач:Хүүхдэд өшөө ямар дом байна? өШөө ямар дом байх вэ дээ одоо. Судлаач:Одоо энэ хувцсыг чинь одоо ингээд буруу талруугаа яах уу үгүй юу хүүхдэд? Мэдэхгүй ёстой Судлаач:Тийм юм хийхгүй юу одоо? Нэр мэр солихгүй юу? Солихгүй Судлаач:өВдөөд байх юм бол? жаахан хүүхэд өВдөөд байх юм бол яах уу? Тогтож барьдаггүй хүүхдэд л айл тэр буруу энгэртэй дээл хийж өгдөг гэсэн шд. Судлаач:Шинээр төрөхөд ? Тийм шинээр төрөхөд. Судлаач:Бага хүүхдүүд гал хараад инээдэг. Энэ ямар учиртай? Хүүхэд гал хараад инээдэг Нялх хүүхэд чинь их л гал хардаг юм тэр одоо ямар учиртай юм Судлаач:Дуртай Тийм, их л дуртай, гал асахаар тэгээд л хараад байдаг зуухныхаа хажууд суучихаад хараад л байдаг шд. Сонин байдаг юм уу хаашаа юм,тийм л юм шиг байгаа юм. Судлаач:Одоо хүүхэд чинь гэрийн ханын одоо юугаар,нүхээр харж болох уу? Бололгүй яадаг юм. Судлаач:Хүүхэд том хүн ч болдог юм уу? Судлаач:Сарны гэрэлд хүүхэд унтах муу гээд яриад л,тийм юм байна уу? Тэгэж л ярьдаг шд дээр үеийн хөгшчүүл. Судлаач:Хөгшчүүл ? Тхх. Судлаач:Одоо бол хамаагүй юу? Одоо бол хамаагүй. Судлаач:Бид нэг олон сумаар явсан. Хорхой хүмүүс бол нэг юм хархаар л нэг юугүй болччихдог гэж тийм яриа байна уу? Хорхойтой гэж нөгөө.. могой байдаг даа.. хатгадаг могой. Судлаач:Заа Тэрнийг л хархаараа зарим нь харж чаддаггүй,айдаг л юм нөгөө хатгаж барьдаг болхоор нь. Судлаач:Хүмүүс ? Ммм Судлаач:Тэгээд яах уу? Дом мом байна уу? Тэрнийг чинь тэгээд л хортой хэлийг нь л сугалдаг юм гэсэн шд тэр хорхойны чинь Судлаач:Одоо хортой могойны хэлийг сугалах юм уу? Ммм.тэр хортой могойны чинь хэлийг сугалчихаар л гайгүй болчихдог юм гэсэн шд.хоргүй юу болчихдог юм байна лээ л дээ. Судлаач:Могой нь? Тийм, хичнээн хатгаж байсан ч бариад авахаар зүгээр. Судлаач:Ер нь хүн одоо могой таарвал яах уу? Сайн уу муу юу? Цугласан могой таарвал сайн байдаг юм гэсэн.хурал мурал хийдэг л юу байгаа . тэрнийг чинь (,,,) дэвсэж тавьдаг юм гэсэн шд. Судлаач: Юун дээр тавьдаг аа? Тэр хажууд нь (,,,) дэвсэж тавьдаг юм гэсэн шд.могой чинь хуралддаг юм байна лээ л дээ. Судлаач:Тэгээд тэр юун дээр чинь орохоор? Юм хум тавьчихдаг юм гэсэн шд. Судлаач:Тэгээд тэр юун дээр чинь гараад ирэхээр сайн юм уу? Сайн юм байдаг байлгүй дээ. Судлаач:Могой алах цээртэй юу? Оо цээртэй гэсэн. Судлаач:Цээртэй? Тхх. Могой алж болдоггүй л гэсэн шд. Судлаач:Тэгвэл одоо тэр хортой хэлийг сугалж авах юм бол тэр могой чинь үхнэ шд. үхэхгүй. Судлаач: үхэхгүй ээ? үхэхгүй.